Latin

Зэр Зэвсэг Минь Баяртай - 16

Süzlärneñ gomumi sanı 4086
Unikal süzlärneñ gomumi sanı 1492
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
Эмч нүүрэнд нь бөмбөгөн баг өмсүүлж, нэг хүрд эргүүлсэнд Кэтрин гүн түргэн амьсгалав. Тэгээд тэр багаа түлхэхэд нь эмч аппаратаа таслав.
— Хүч багатай байна. Саяхан нэг их хүчтэй болсон. Намайг эмч биегүй юм шиг л болгосон. Тийм үү эмч ээ! гэж хоолой нь хачин сонстоно. «Эмч» гэдэг үгийг их өргөж дуудна. Эмч инээмсэглэнэ.
— За, аль вэ гэж Кэтрин хэллээ. Тэр нүүртээ бөмбөгөн багийг шахан барьж түргэн түргэн амьсгалав. Бага зэрэг ёолж сонстоно. Тэгээд багаа зайлуулж инээмсэглэв.
— Хүчтэйхэн боллоо. Их хүчтэй боллоо. Найзаа, чи бүү зовоорой. Яв даа. Дахиж цай уугаад ир гэж Кэтрин хэллээ.
— Би энд байя гэж би хэллээ.
Бид өглөөний гурван цаг орчимд эмнэлэгт ирсэн боловч өдөр дунд Кэтрин аанай л төрөх газар хэвээр бөгөөд базах нь бас багасаад ихээхэн ядарч шаналсан царайтай ч сэргэлэн байв.
— Найзаа, би ч ер хэрэг алгаа. Харамсалтай юм даа. Тун амархан болно гэж бодож байсан юм. За одоо дахиад л... гэж хэлээд гараа сунгаж баг авч нүүрэн дээрээ тавив. Эмч мөнөөхөн хүрдийг эргүүлж ажиглана. Тэгсхийгээд базлахаа зогсов.
— Ингээд зогсох юм гэж хэлээд Кэтрин инээмсэглэж, энэ хий надад их аятай байна. Гайхалтай эд байна шүү гэв.
— Бид жаахан аваачъя гэж би хэллээ.
— Одоо дахиад өвдөх нь гэж Кэтрин яаран хэлэв. Эмч хүрд эргүүлж цаг харна.
— Ямар зайтай базалж байна? гэж би асуув.
— Минут орчим
— Та өлсөж байна уу?
— Би одоо явж цай ууя гэж тэр хэллээ.
— Эмчээ, та заавал юм идэх хэрэгтэй. Ингэж удаан байдаг яасан зовлонтой юм бэ дээ. Миний нөхөр хийгээр амьсгалуулж чадах сан болов уу? гэж Кэтрин хэлэв.
— Тэгж болно. Хоёрын тоо хүртэл эргүүлээрэй гэж эмч хэллээ.
— Мэдлээ гэж би хэлэв. Хүрдэн дээрээ зүүтэй бөгөөд бариулаар эргүүлдэг юм байлаа.
— За, одоо гэж Кэтрин хэлээд нүүртээ баг нааж барив. Би хоёрын тоо хүртэл хүрдийг нь эргүүлж, Кэтринг багаа авахад нь буцаав. Надад хийх ажил эмч өгсөнд би их баярлав.
— Найзаа, чи хий шахав уу? гэж Кэтрин асуугаад гарыг минь илбэв.
— Тийм, би гэсэнд ;
— Чи мөн ч сайн юм даа гэв.
Хийгээр амьсгалаад тэр бага зэрэг согтжээ.
— Би хажуугийн тасалгаанд юм иднэ. Эхэлмэгц л намайг дуудаарай гэж эмч хэллээ.
Эмч юм идээд, хэсэг зуур болсноо хэвтэж тамхи татав. Цаг явсаар л байна. Кэтрин бүр ядарчээ.
— Намайг чи төрж чадна гэж бодож байна уу? хэмээн тэр асуулаа.
— Чадалгүй яах вэ.
— Чадах чинээгээрээ үзье. Би дүлэх л юм. Тэгээд буцчих юм. Одоо бас өвдлөө. За түргэн аль.
Хоёр цагт би юм идэхээр гарч явав. Кафе гуанзанд хэдэн хүн суух бөгөөд ширээн дээр кофе цай» киршвассер дарстай хундага байна. Би нэгэн ширээнээ очиж суув.
— Юу байна гэж би зөөгчөөс асуулаа.
— Хоёрдугаар хоол дууссан.
— Шөлгүй хоол байхгүй юм уу?
— choucroute37 хийж болно.
— Тэгтэл пиво choucroute хоёр авъя.
— Аягыг авах уу, хагас аягыг авах уу?
— Аяга цагаан пиво авъя.
Зөөгч нэг хувь Sanerkraut38 татсан мах, зайдас, дарс шингээсэн байцаатай авчрав. Би байцаа идэж, пиво уув. Өлссөн гэж жигтэйхэн. Би гуанзанд буй хүмүүсийг ажиглав. Нэг ширээн дээр хөзөр тоглоно. Хажуугийн ширээнд хоёр эрэгтэй хүн сууж тамхи татаж ярилцана. Гуанзанд битүү утаа дүүрчээ. Өглөөгүүр миний цайлсан лангууны тэнд одоо, нэг өвгөн, мөн хүмүүст өгч буй зүйлсийг ажиглан кассын дэргэд суугаа хар хувцастай бүдүүн авгай, мөрөвчтэй нэг хөвүүн гурвуул байлаа. Тэр авгай хэдэн хүүхэдтэй бол, яаж төрүүлсэн бол гэж би бодно.
Би choue route идэж дуусаад, эмнэлэг тийш буцав..
Гудамжинд маш цэвэршээд хогтой хувин алга болжээ. Үүлтэй өдөр боловч наран гарах янзтай. Би цахилгаан шатаар өгсөж гараад гудмаар явж, цагаан халаадаа тавьсан Кэтриний тасалгаанд оров. Халаадаа өмсөөд ар захыг нь сүлбээрлэж толинд харав. Би яг л сахалтай өвгөн болжээ. Би гудмаар явж төрөхөд очив. Хаалга нь түгжээтэй тул тогшсонд хариу үл дуугарна. Бариулыг нь мушгиад орвол, Кэтриний дэргэд эмч сууж тасалгааны нөгөө буланд сувилагч юм хийнэ.
— Нөхөр чинь ирлээ гэж эмч хэлэв.
— Найзаа, ийм сайхан эмч байх гэж Кэтрин тун хачин дуугаар өгүүлээд цааш ярьсан нь: Эмч надад сайхан шог ярьсан. Их өвдөхөд бүр мэдрэлгүй юм шиг болгосон. Сайн эмч. Та сайн эмч юмаа гэв.
— Чи мансуурчээ гэж би хэлэв.
— Би мэдэж байна. Гэхдээ энэ тухай ярихын хэрэггүй гэж хэлснээ Кэтрин: Бушуухан аваад аль, бушуухан аль гэв.
Тэгээд баг зууран барьж, түнхэлзтэл түргэн түргэн амьсгалав. Тэгээд гүн сүүрс алдахад нь эмч зүүн гараа сунгаж багийг нь авлаа.
— Тун хүчтэй өвдлөө гэж Кэтриний хэлэх нь хачин сонстоно. Тэгээд тэр найзаа, би одоо яасан ч үхэхгүй. Үхэхээр хүнд аюулыг нь давсан. Чи баярлаж байна уу? гэв.
— Бүү л дахиасай.
— Дахихгүй. Гэхдээ би айгаагүй шүү. Найзаа, би үхэхгүй.
— Чи тэгж тэнэг юм хийхгүй. Чи үхэхгүй. Нөхрөө ганцаардуулж орхихгүй гэж эмч хэлэв.
— Үгүй ээ, үгүй. Би үхэхгүй. Би үхэх дургүй. Үхнэ гэдэг тэнэг хэрэг. За дахиад өвдлөө. Аль вэ түргэн өгөөрэй гэв.
Тэгээд хэсэг зуур болоод эмч ийн өгүүлрүүн:
— Генри гуай та, хэдэн минут гарч бай. Би эхнэрийг чинь үзье гэв.
— Эмч, яаж байгааг нь үзэх гэж байна. Чи сүүлд ороод ирээрэй. Болох уу, эмчээ гэж Кэтрин хэлэв.
— Болно оо. Би хүн явуулъя гэж эмч хэллээ.
Би төрөхөөс гарч гудмаар яваад Кэтринг хүүхдээ гаргасны дараа авчрах ёстой тасагт орж сандал дээр суугаад тасалгааны байдлыг ажиглав. Цай уух гэж явахдаа худалдаж авсан сонин халаасанд байсан тул гаргаж уншив. Гадаа харанхуй болж байлаа. Би сонин унших гэж гэрэл асаав. Хэсэг уншиж байснаа больж, гэрэл унтраагаад харанхуй болж буйг цонхоор харав. Эмч яагаад намайг ир гэж хэлүүлэхгүй байна вэ. Миний байхгүй нь дээр байсан юм болов уу. Намайг явуулах гэж тэр лав бодсон биз. Би цагаа харлаа. Хэрэв дахиад арван минут болоход хэн ч ирэхгүй бол би тийшээ заавал очно.
— Хөөрхий муу, Кэт минь дээ. Хамт унтахад сүүлдээ ямар их гамшиг ирдэг байна даа. Ингээд л яах ч аргагүй болдог байна даа. Нэг нэгэндээ дурласны эцэс нь энэ шүү дээ. Амьсгалуулах хий гарсан нь бас л их хэрэг. Үүнээс урьд ер ямар байсан бол доо? Эхлээд л тээрэмд орсон юм шиг болно. Жирэмсэн байхдаа Кэтрин харин их хөнгөн явсан шүү ашгүй дээ. Эмзэглэж ч байгаагүй. Хамгийн сүүлчийн мөч хүртэл ер тэглээ ингэлээ гэсэн юмгүй байсан сан. Тулгарч ирээд л болохоо байлаа даа. Зайлах ч замгүй биз. Эр эмийн явдал гэж энэ дээ. Тавь дахин гэрлэсэн ч энэ л янзаар байна. Хэрэв үхчихвэл яах билээ. Үхэхгүй байх аа. Одоо төрөхөөс болж үхэх явдал байхгүй болсон. Эргүүл цөм л ингэж боддог. Гэтэл үхчихвэл яах билээ? Үхэхгүй байх аа. Хэцүү л байгаа даа. Анхны төрөлт голдуу хүндрэлтэй гэдэг. Хэцүүхэн л байгаа даа. Их хэцүү байсан гээд сүүлд би ярина. Тийм ч хэцүү байгаагүй гэж Кэтрин хэлнэ. Хэрэв үхчихвэл яах билээ? Үхэх ёсгүй. Хэрэв гэнэт үхчихвэл яах билээ? Тэгэх ёсгүй гэж байна шүү. Бүү тэнэглэ! Зүгээр л хэцүүхэн байгаа. Энэ чинь зүгээр л байгалиас заяасан шаналгаа шүү дээ. Эхний төрөлт голдуу хүндрэлтэй байдаг шүү дээ. Гэтэл гэнэт үхчихвэл яах билээ? Үхэх ёсгүй дээ. Яагаад үхэх ёстой билээ. Үхэх ямар шалтгаан байна вэ? Зүгээр Милан хотын шөнийн бүтээгдэхүүн болсон хүүхэд төрөх ёстой. Одоо түүнээс болж цөхөрч байна. Гэтэл хүүхэд төрчихнө. Тэр хүүхдээ асарна. Тэгээд хайрлаж эхэлнэ. Төрөхөд аюултай юм байхгүй. Хэрэв гэнэт үхчихвэл яана вэ. Үхэх ёсгүй. Хэрэв гэнэт үхчихвэл яах билээ? Тэгвэл яах билээ? Гэнэт үхчихвэл яах билээ?
Гэтэл эмч орж ирлээ.
— Эмч ээ яаж байна?
— Яагаа ч үгүй.
— Одоо тэгээд яах вэ?
— Яах ч юмгүй. Би сая сайн үзлээ... гээд шинжилгээний дүнгийн талаар тодорхой ярьж: Тэгээд жаахан хүлээлээ. Урагш олохгүй байна даа гэж хэлэв.
— Тэгээд яавал зохих вэ?
— Нэг бол гардаж авна. Эсхүл хагалж авна. Ийм л хоёр зам байна. Гардаж авахад задрах аюул их бий. Хүүхэд ч бүр хамаагүй болно. Эхдээ бас их аюултай.
— Хагалахад хир их аюултай вэ?
Хэрэв үхчихвэл яах билээ?
— Жирийн төрөхтэй л ойролцоо
— Та өөрөө хийх үү?
— Тэгнэ. Хэрэгтэй хүн дуудаж юм бэлдэхэд цаг орчмын хугацаа хэрэгтэй. Цаг ч хүрэхгүй.
— Танд яавал дээр байна?
— Би хагалгаа л дээр гэж үзнэ. Хэрэв энэ миний эхнэр сэн бол би хагалгаа л хий гэнэ.
— Сүүлдээ яах вэ?
— Яах ч юмгүй. Сорви л үлдэнэ.
— Халдвар гарах уу?
— Гардаж авахад халдвар илүү их гардаг аюул бий.
— Зүгээр хүлээвэл яасан юм бэ?
— Хэзээд л юм хийх хэрэгтэй болно.
Хатагтай Генри одоо их тамирдаад байна. Аль болох л хурдан мэс засал хийвэл дээр шүү.
— Тэгвэл, аль болох л хурдан хий гэж би хэллээ.
— Одоохон юмаа янзалъя гэв.
Намайг төрөхөд ороход, Кэтрин том цагаан даавуугаар бүтээлэгтэй, ихэд цонхийж ядраад ширээн дээр хэвтэж, дэргэд нь сувилагч байна.
— Чи зөвшөөрөв үү гэж Кэтрин асуулаа.
— Тэглээ
— Сайн байна. Цагийн дараа л зүгээр болно. Найз минь, би бүүр тамирдаад байна шүү. Одоо чадал алга. Аль вэ, түргэлээч. Нэмэр алга. Бурхан минь нэмэр алга.
— Гүн амьсгал
— Амьсгалж байна. Бурхан минь, ердөө тус алга. Тус алга.
— Өөр хий өгөөч гэж би сувилагчид хэлэв.
— Наадах чинь шинэ тавьсан юм.
— Найзаа, би их тэнэг шүү дээ. Энэ чинь ердөө тус болохгүй байна гэж Кэтрин хэлээд уйлав. Тэгээд тэр ийн өгүүлрүүн
— Би хэнд ч гэм болохгүйгээр хүүхэд төрүүлье гэж бодсон юм сан. Одоо надад ерөөсөө тамир алга. Бүр хүчгүй болжээ. Хий огт тус болохгүй байна. Найзаа, хий огт тус болохгүй байна. Үхсэн ч яах вэ, бушуухан л зүйл дуусаасай. Найз минь дээ бушуухан л зүйл дуусгах арга хийж үзээч. Дахиад л өвдлөө. Ээ ээ, ээ гэж баг өмссөн эхнэр эхэр татсанаа: Тус болохгүй байна. Тус болохгүй байна. Тус болохгүй байна гэж гурав хэлээд найз минь бүү зов. Битгий уйл. Бүү зов. Чадал минь тасарчээ. Хөөрхий минь дээ. Би чамд дэндүү хайртай. Дахиад л оролдъё. Одоо нэг оролдоод үзье. Өөр аргагүй юм болов уу? Өөр л нэг жаахан дэмжээд өгвөл учир байна санж.
— Би энэ хийг чинээнд нь тултал шахаад нэг үзье. Тэгвэл болох байх.
— За одоо шах.
Би хүрдийг нь тултал эргүүлэв. Гүн татан амьсгалахад нь баг барьсан хуруу нь базална. Би аппарат унтрааж багийг нь авав. Кэтрин туйлдаж ядарсан байв.
— Найзаа, яасан сайн болов оо: Чи минь ийм л сайн даа.
— Тэсэж үз. Чи минь зоригтой шүү дээ. Би дандаа ингэж бас чадахгүй шүү дээ. Чамд хор ч болж болно.
— Найз минь зориг алдарчээ. Би бүр туйлдаж гүйцжээ. Одоо л би мэдэж байна.
— Хүн бүр л ийм болдог шүү дээ.
— Энэ ч их аюултай юм аа. Бүр туйлдтал нь шаналаах юм.
— Нэг л цаг хүлээх байна.
— Яасан сайн юм бэ! Найзаа би үхэхгүй. Тийм биз?
— Үгүй. Чамайг үхэхгүй гэж! би амлана.
— Би чамайг ганцаар чинь орхиод үхэх дургүй байна. Гэхдээ их ядраад үхмээр санагдаж байна.
— Бүү дэмий юм бод. Хүн бүрд л тэгж санагддаг юм.
— Тэгж л санагдаад байна даа.
— Тэгэхгүй. Тэгэх ёсгүй
— Хэрэв тэгвэл.
— Би тэгүүлэхгүй.
Хашлаганы цаана урт сандлууд байх бөгөөд тэндээс цагаан ширээ, дэнлүү харагдана. Би Кэтринг харав. Нүүр нь багт хаагдаад хөдлөлгүй хэвтэнэ. Дамнуургыг нь урагш түрэхэд би эргэж гудмаар явав. Орох үүдэн тийш хоёр сувилагч яаран явна.
— Хагалгаа хийнэ. Одоо хагалгаа хийх гэж байна гэж нэг нь хэлэв. Нөгөө нэг нь инээгээд:
— Бид яг цагтаа иржээ. Овоо шүү гэж хэлэв. Тэгээд тэд хаалгаар оров. Бас нэгэн сувилагч яарч ирээд:
— Ор ор. Та ор гэж хэллээ.
— Би энд хүлээе гэв.
Тэр хүүхэн яаран оров. Би гудмаар хойш урагш хөлхөв. Орохоос айдас хүрнэ. Цонхоор харвал гадаа харанхуй бөгөөд цонхны гэрэлд бороо орж харагдана. Тэгээд би гудмын нөгөө үзүүрийн нэгэн тасалгаанд орж шилэн шүүгээнд буй лонхны бичгийг уншив. Тэндээс гарч, эзгүй гудамд зогссоноо мэс заслын өрөөний хаалгыг харлаа.
Хоёрдох эмч, нэг сувилагч дагуулан гарч ирэв. Тэр эмч, дөнгөж өвчсөн чандага мэт юм хоёр гардан барьж гудмаар яаруухан өнгөрөөд өөр хаалганд оров. Би тэр хаалганд хүрч очвол, тэд нялх хүүхдийг оролдон байв. Эмч, тэр хүүхдийн хөлөөс өргөн надад харууллаа.
— Зүгээр үү? гэсэнд
— Сайхан хүү. Таван кило хүрэх байх гэв.
Тэр надад ер юман чинээн санагдсангүй.
Надтай тэр ямар ч холбоогүй мэт бөгөөд надад эцгийн хайр огтоос төрсөнгүй.
— Хүүгээ бахархахгүй байна гэж үү? хэмээн сувилагч асуулаа. Тэр хүүхдийг тэд угааж юманд хулдана. Бяцхан бараан нүүр, бараан гар харагдавч, дуу ер гарахгүй, огтоос хөдлөхгүй аж. Эмч дахиад түүгээр оролдож, тун халамжилсан янзтай байна.
— Үгүй, энэ эхийгээ алах шахлаа шүү гэж би хэлэв.
— Энэ муу хүүхэд түүнд ямар юмны нь буруу байх билээ. Та хүүтэй болох сон гэж хүсээгүй юм уу?
— Үгүй гэж би хэлэв. Эмч аанай түүгээр оролдон хоёр хөлөөс нь өргөн алгаар илэн цохилно. Би түүнийг бүр харахаа больж гудамд гарав. Би орж хармаар санагдав. Би гол хаалгаар орж, хэдэн гишгүүр уруудав. Хашлаганы дэргэд сууж байсан сувилагчид намайг ойрт гэж дохив. Би толгой сэгсэрлээ. Миний байсан газраас сайтар харагдаж байв.
Надад Кэтрин үхсэн юм шиг санагдлаа. Тэр үхсэн янзтай харагдана. Надад харагдаж буй нүүрийн хэсэг нь зэгэл сааралтана. Доод талд нь дэнлүүний гэрэлд хямсаагаар хавчсан, зузаан захтай өргөн урт шархыг эмч оёж байна. Өөр эмч багт нь наркоз хийнэ. Баг өмссөн хоёр сувилагч багаж авч өгнө. Энэ байдал нь хатуу шүүлтийг үзүүлсэн зураг мэт ажээ. Тэнд байж би бүгдийг харж болох боловч хараагүйдээ би баярлана. Эхэлж зүсэхэд нь би лав харж зүрхлэхгүй байсан биз. Гэвч одоо би, тэрхүү гуталчны уллах ажилтай төстэй, хурдан шалмаг гарын хөдөлгөөнөөр шархны зах нийлж, хөндөлдсөн өргөн зүсэм үлдэж буйг хараад баяртай байна. Шархны зах нийлж гүйцэхэд би гудамд гарч дахиад л урагш хойш холхив. Жаахан байтал эмч гарч ирэв.
— За, яаж байна? гэсэнд
— Зүгээр. Та харсан биз дээ? гэв.
Тэр эмч ядарсан харагдана.
— Та нарын оёхыг харсан. Их урт огтолсон санагдсан
— Тэгж санагдав уу?
— Тийм, сорви нь сүүлдээ тэгшрэх үү?
— Тэгшрэлгүй яах вэ.
— Хэсэг болоод дамнуурга гулсан гарч ирж гудмаар тун түргэн явж цахилгаан шатан тийш очив. Би зэрэгцэн дагав. Кэтрин ёолно. Доор тасагт нь оруулж оронд нь хэвтүүлэхэд би хөлийн нь тэнд сандал тавьж суув. Сувилагч бас байв. Би босож дэргэд нь очив. Тасаг дотор харанхуй байв. Кэтрин гараа өгөв.
— Найзаа, чи энд байна уу? гэж тэр хэллээ. Дуу нь маш сульдаад ядарсан байна.
— Би байна аа.
— Ямар хүүхэд вэ?
— Чиш-ш, бүү яриарай гэж сувилагч хэллээ.
— Хүү, урт, тарган, бараан хүүхэд
— Бие нь зүгээр үү?
— Зүгээр. Сайхан хүү гэж би хэлэв.
Намайг сувилагч гайхсан янзтай харав.
— Би жигтэйхэн ядарчээ. Хамаг бие хачин өвдөөд байна. Найзаа чи яаж байна? гэж Кэтрин хэлэв.
— Сайн байна. Бүү яриарай.
— Чи минь сайн шүү. Найзаа, хамаг бие өвдөөд байна. Хэнтэй адилхан хүүхэд вэ?
— Үрчийсэн хөгшний нүүртэй, өвчсөн чандага шиг юм байна билээ.
— Та гарч бай. Хатагтай Генри ярьж болохгүй гэж сувилагч хэллээ.
— Би гудамд байя гэж би хэлэв.
— Явж юм иддээ.
— Үгүй. Би гудамд байя,
Би Кэтринг үнсэв. Нүүр нь тун их зэвхийгээд ядарсан, зовсон байна.
— Түр уулзъя гэж би сувилагчид хэлэв. Надтай цуг сувилагч гудамд гарч ирэв. Хаалганаас жаахан холдоод би:
— Хүүхэд нь яасан бэ? гэж асуулаа.
— Та мэдээгүй гэж үү?
— Үгүй
— Амьгүй хүүхэд байсан
— Үхсэн байсан гэж үү?
— Амьсгаа оруулж чадаагүй. Хүй нь хоолойг нь ороочихсон байсан.
— Үхсэн байсан хэрэг үү?
— Тийм ээ. Харамсалтай юм даа. Сайхан том хүүхэд байсан. Би таныг мэдсэн гэж санасан.
— Үгүй. Та хатагтай руу ор доо гэж би хэлэв.
Төмөр утсан үдээстэй сувилагчдын бүртгэл дээр нь хэвтэж буй жижиг ширээний өмнөх сандал дээр сууж би цонхоор харав. Цонхны зурвас гэрэлд цайлалзах бороо, хав харанхуйгаас өөр гадаа харагдах юм ер алга. Ай хөөрхий, хүүхэд нь үхсэн байдаг байжээ. Тэгээд л эмч тийм ядарсан байж шүү дээ.
Яагаад тэд тэр тасалгаанд оролдоод байв аа? Амьсгаа орж амьдарна гэж горьдсон хэрэг байх нээ дээ. Би сүсэгтэн биш боловч тэр хүүхдийг гэрээслүүлэх хэрэгтэй. Ганц ч удаа амьсгал аваагүй бол яана? Ялгаагүй? тэр хүү хэд Кэтринийн биеэс салаад ер амьдарсангүй. Гэдсэндээ хөдлөхийг нь би дандаа мэдэрдэг сэн. Сүүлийн хэд хоног хөдлөөгүй. Тэгэхэд л амьсгаа хурааж дээ. Хөөрхий зайлуул! Би тэр хүүхэд шиг амьсгаа хураах маань ч яав даа. Харамсах ч юм биш дээ. Энэ бүх үхлийг үзэхгүй байх байсан боловч харамсаад яах вэ.
Одоо Кэтрин үхнэ. Ингээд л бүх юм үхлээр дуусдаг байжээ. Яагаад тэр билээ. Бүү мэд Мэдэж ч амжихгүй. Ердөө л чи амьдралд шидэгдэж, хувь тавилангаа амсаж, эн түрүүнд л гэв. гэнэтэд алагдана. Аймо шиг тэнэсэн суманд өртөж алагдана. Эсхүл Ринальди шиг тэмбүүрнэ. Ер эрт орой хэзээ боловч алагдана. Чухам үүнд итгэж болно. Суугаад үхлээ хүлээ.
Нэгэнтээ би ойд түр амрах зуур шатаж буй түүдэг рүү шоргоолж язганасан шиндүү хийж билээ. Шиндүү шатахад шоргоолжнууд гадна талаар нь гүйж, галтай гол руу нь бөөгнөрөөд тэндээсээ буцаж, шиндүүний уг руу гүйлдэв. Уган дээр нь дэндүү олноор шавааралдаад галд унаж эхлэв. Зарим нь зайлж амжаад түлэгдсэн, утагдсан биетэй, хаашаа яваагаа мэдэхгүй буцаж мөлхөнө. Ихэнх нь гал руу мөлхөөд тэндээсээ бас буцаж, хүйтэн уг дээр шахцалдан галд унана. Гал дотроос тэр шиндүүг авч, шоргоолж газар гарч болохоор зайлуулж хаявал ариун үйл болно гэж тэгэхэд би бодож байж билээ. Тэгээд олны амьдралтай энэ бас адил юм даа гэж санаж байж билээ. Тэгэхийн оронд харин би виски дарс хийж усаар найруулах гэсэн төмөр аягаа зайлж усыг нь шиндүүн дээр асгасан юм. Халуун шиндүүн дээр цацсан ус гагцхүү шоргоолжнуудыг уураар утсан буй заа.
Би гудамд сууж Кэтриний байдлын тухай мэдээ хүлээнэ. Сувилагч гарч ирэхгүй л байв. Хэсэг суугаад би босож хаалганд нь очиж, чимээгүйхэн нээж харав. Гудамд хурц гэрэлтэй, тасалгаанд харанхуй тул эхлээд юу ч үзэгдэхгүй байв. Тэгтэл орны дэргэдэх сандал дээр суугаа сувилагч болон дэрэн дээрх Кэтриний толгой, цагаан даавуун дор гулдайсан биеийг олж харав. Сувилагч амандаа хуруугаа хүргэж чимээгүй гэсэн дохио өгөөд, босож үүдэнд хүрч ирэв.
— За, яаж байна? гэж би асуулаа.
— Зөв зүгээр байна. Та явж хооллоод, дараа нь ирж болно шүү дээ гэж сувилагч хариулав.
Би гудмаар явж, шатаар буугаад эмнэлгийн хаалгаар гарч бороон дундуур харанхуй гудамжаар, кафе гуанз тийш явав. Кафе гуанз хурц гэрэлтэй, ширээ дүүрэн хүнтэй байлаа. Суудал олж ядан байтал, зөөгч, ирж миний нойтон хувцас малгайг аваад, нэгэн ахимаг хүн пиво ууж, оройн сонин уншиж буй ширээний сул суудлыг заав. Би тэнд сууж, өнөөдөр ямар Plat lu jour39 буйг зөөгчөөс асуув.
— Тугалын мах байснаа дуусчихлаа.
— Өөр ямар хоол байна?
— Шарсан өндөг, бяслагтай өндөг, бас chouer oute байна..
— Би өглөөгүүр chouer oute идсэн гэж би хэллээ.
— Тийм, тийм, Өнөө өглөө та chouer oute идсэн гэж тэр хэллээ.
Тэр хүн дунд хирийн насны бөгөөд халзан толгойныхоо үсийг гөлийтөл самнасан, аятайхан царайтай болой.
— Юу авах вэ? Шарсан өндөг үү, бяслагтай өндөг үү?
— Шарсан өндөг, пиво авъя гэж би хэллээ.
— Demi-blonde
— Тийм гэж би хэллээ.
— Би санаж байгаа биз. Өглөөгүүр та бас Demi-blonde захисан шүү дээ гэж тэр хэлэв.
Би шарсан өндөг махтай идэж пиво уув. Дугуй тавагт дор нь мах хийж дээр нь өндөг тавьж өгчээ. Их халуун хоол учир нэг хэрчим үмхээд, пиво балгаж амаа хөргөхөд хүрэв. Өлсөж байсан тул дахин нэг хоол захиж аяга пиво уулаа. Би ер юм бодолгүй, зэргэлдээ хүний барьж буй сонин л уншиж байлаа. Фронт дахь английн хэсгийн цөмөрсөн тухай тэр сонинд бичжээ. Тэр хүн намайг сониноо уншиж буйг мэдээд эргүүлэв. Би зөөгчөөс сонин гуйя гэж бодсон боловч эв нь олдохгүй байлаа. Тэнд халуун бүгчим аж. Ширээ тойрон суугаа улс ихэнхдээ танил юм. Хэдэн ширээний цаана хөзөрдөж байв. Ундаан зөөгч лангуу ширээ хоёрын хооронд хурдавчилна. Хоёр эрэгтэй хүн орж ирээд суудал олохгүй миний ширээний эсрэг зогсоход би пиво захив. Би бас л гарах болоогүй. Эмнэлэгт эргэж очиход эрт байна. Би юу ч бодохгүй амгалан тайван байх гэж хичээнэ. Орж ирсэн хоёр хүн хэсэг зогсож байгаад босох хүн үгүйд гарч одов. Би бас пиво уулаа. Өмнөх ширээн дээр сав суулга хураав. Өөдөөс минь харж суусан хүн саравчаа авч гэрт нь хийгээд сониноо эвхэж халаасандаа шургуулан ликёр архитай хундага барьж ийш тийшээ харна. Гэтэл би явмаар санагдав. Тэгээд би зөөгчийг дуудаж мөнгө төлөөд пальтогоо өмсөж, малгайгаа аван гудамжинд гарч, бороон дундуур явж эмнэлэгт ирэв.
Дээд давхрын гудамд сувилагчтай дайралдав.
— Би сая таныг сураглаж буудалд утасдлаа гэж тэр хэлэв.
Дотор минь өмрөх шиг болов.
— Юу бол оо вэ?
— Хатагтай Генри цус алдсан.
— Би орж болох уу?
— Одоо болохгүй. Эмч тэнд байна.
— Аюултай юу?.
— Тун аюултай.
Тэгж хэлээд сувилагч орж хаалга хаав. Би хаалганы хажуу гудамд сууна. Дотор минь бүр цөлмөрч гүйцэв. Бодох ч юм алга. Бодох чадал ч алга. Би Кэтринг үхнэ гэж бодож, бүү үхээсэй гэж залбирна. Бүү үхүүлж үзээч. Ээ бурхан минь бүү үхүүлж үзээч. Хүссэн бүхний чинь би биелүүлнэ. Гагцхүү түүний минь бүү үхүүлж үзээч. Ээ, ариун бурхан минь түүний минь бүү үхүүлж үзээч. Ээ ариун бурхан минь, түүний минь бүү үхүүлж үзээч. Ээ, бүү үхүүлж үзээч. Бурхан үхэхгүй юм хийж хайрлаач. Би бүхнийг гүйцэлдүүлнэ. Гагцхүү түүний минь л бүү үхүүлж үзээч. Чи хүүхдийг нь авлаа шүү дээ. Түүний минь л бүү үхүүлж үзээч. Хүүхдийг нь авах ч яах вэ. Гагцхүү түүний минь л бүү үхүүлж үзээч. Бурхан минь ээ, ариун бурхан минь, түүний минь л бүү үхүүлж үзээч.
Сувилагч хаалга нээж намайг ор гэж дохив. Би дагаж орлоо. Намайг ороход Кэтрин харсангүй. Би орны нь дэргэд очив. Эмч орны нь нөгөө талд зогсоно. Кэтрин намайг хараад инээмсэглэв. Би орон дээр нь тонгойж уйлав.
— Хөөрхий минь дээ гэж Кэтрин тун аяархан хэлэв.. Нүүр нь цонхийжээ.
— Кэт ээ, зүгээр ээ. Удахгүй бүр зүгээр болно гэж би хэллээ.
— Удахгүй би үхнэ гэж тэр хэлэв. Хэсэг дуугүй байснаа: — Би үхэх дургүй байна гэж хэллээ. Би гараас нь барив.
— Надад бүү хүр гэж тэр хэлэв. Би гарыг нь тавив. Тэгээд тэр инээмсэглэж: — Хөөрхий минь, хүрэхээр л хүр дээ гэв.
— Кэт ээ, зөв зүгээр болно. Зөв зүгээр болно гэж би мэдэж байна.
— Юу ч болж мэднэ гээд би чамд захиа бичих гэснээ бичээгүй юм.
— Би лам дуудах уу, өөр хүн дуудах уу?
— Чи л байвал боллоо гэж тэр хэлэв. Тэгээд хэдэн минут болсноо: Би айхгүй байя. Харин үхэх л дургүй байна гэв.
— Ингэж их ярьж болохгүй гэж эмч хэлэв.
— За больё гэж Кэтрин хэлэв.
— Кэт ээ, юу хэрэгтэй байна? Чамд юу өгөх вэ? гэхэд минь Кэтрин инээмсэглээд: зүгээр гэв. Тэгээд хэдэн минут болсноо. Чи өөр хүүхэнтэй яг л над шиг байх уу? Бидний ярьдаг үгийг ярих уу? Хэл дээ гэв.
— Хэзээ ч үгүй
— Харин би чамайг хүүхэнтэй болоосой гэж бодох юм.
— Надад өөр хүүхэн хэрэггүй.
— Та дэндүү их ярьж байна. Monsieur Генри гарвал таарна. Сүүлд дахиад орж ирж болно. Та үхэхгүй. Дэмий юм бүү ярь гэж эмч хэллээ.
— За гээд Кэтрин Би шөнийн цагаар чамтай уулзаж байя гэв. Тэр тун зовж ярьж байлаа.
— Та одоо гар даа. Энд ярьж хэрэггүй гэж эмч хэлэв. Кэтрин над руу нүд ирмэв. Царай нь бүүр цонхийжээ.
— За, яах вэ би гудамд байя гэж би хэллээ.
— Найз аа, бүү гомдоорой. Би дуслын төдий ч айхгүй байна. Даанч хатуу тоглоом юм даа гэж Кэтрин хэлэв.
— Хайрт минь чи зоригтой хүүхэн сэн гэж би хэлэв.
Би гадаа гудамд хүлээв. Удаан хүлээсний эцэст сувилагч гарч ирэв.
— Хатагтай Генри их муу байна. Би төлөөнөөс нь айж байна гэж тэр хэллээ.
— Үхчхэв үү?
— Үгүй. Гэхдээ ухаан алджээ гэв. Янз нь дахин дахин цус алдаад тогтохгүй байх шиг байна, Би тасалгаанд орж үхэхээс нь өмнө Кэтриний дэргэд зогсов. Дахиад тэр ухаан оролгүй байсаар эцэслэв.
Гудамд гараад би эмчээс:
— Өнөөдөр өөр яах вэ? гэж асуув.
— Яах хэрэггүй. Таныг буудалд тань хүргэх үү?
— Зүгээр, хэрэггүй. Би энд бас жаахан байя.
— Юу гэх ч үг алга даа.
— Тийм ээ. Юу ч гэх үг алга гэж би хэллээ.
— Баяртай. Ер нь би таныг хүргэж өгөх үү? гэж тэр хэлэв.
— Зүгээр баярлалаа.
— Өөр яах ч аргагүй байв. Мэс засал тийм боллоо...гэж тэр хэлэв.
— Энэ тухай яриад ч яах вэ гэж би хэллээ
— Би таныг буудалд тань хүргэж өгмөөр байна.
— Зүгээр, баярлалаа
Тэгээд тэр гудмаар явж би тасалгааны үүдэнд эргэж ирэв.
Одоо хэрэггүй гэж нэг сувилагч хэлэв.
— Болно гэж би хэлэв.
— Болохгүй. Арай болоогүй.
— Хэн хэн нь эндээс зайлцгаа гэж би хэлэв.
Тэднийг зайл гэж хөөгөөд хаалга хааж, гэрэл асаахдаа би ингээд ч нэмэргүй юм даа гэж бодлоо. Хөшөөтэй л салах ёс гүйцэтгэх лугаа адил ажээ. Хэсэг зуур байгаад би гарч шатаар бууж, бороон дундуур буудал тийшээ явав.


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


1970 оны хэвлэлийн Хэвлэн нийтлэлийн мэдээлэл:

Эрнест Хемингуэй

ЗЭР ЗЭВСЭГ МИНЬ БАЯРТАЙ

Орос хэлнээс орчуулсан М. Цэдэндорж
Редактор Д. Бадарч

Уран сайхны редактор Д Доржнамжим
Техник редактор Д Норовсамбуу
Хянагч М. Шинэхүү, Ц. Доржсүрэн

Өрөлтөд 1969 оны 10-р сар.
Хэвлэлтэд 1969 оны 12-р сар.
Цаасны хэмжээ 70X90 1/32.
Хэвлэсэн тоо 14 000
X. х. 12, 5.
X. н. х. 14, 33.
Т. х. 12, 56.

ХГ №228/69. За №453

Улсын Хэвлэлийн Газар, Улаанбаатар,
Их сургуулийн гудамж 1.

Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинатад хэвлэв.
Улаанбаатар, Сүхбаатарын талбай, 2


Заметки

[←1]
XIII зууны үед үүссэн шашин-гүн ухааны нэгэн урсгалын нэр (орчуулагч).


[←2]
Итали мэндчилгээ.


[←3]
Ноён дэслэгч гэсэн итали үг.


[←4]
Муугүй гэсэн итали үг.


[←5]
Тиймгүй гэсэн франц үг.


[←6]
Баяртай, дэслэгч ээ гэсэн итали үг.


[←7]
Voluntary Aid Department байлдаж буй армид үйлчлэх эмэгтэйчүүдийн сайн дурын хэсэг.


[←8]
Хянах салбар гэсэн итали үг


[←9]
Дайны бүс гэсэн итали үг.


[←10]
Арми мандтугай гэсэн итали үг.


[←11]
Гоймонгоор хийсэн хоол гэсэн итали үг.


[←12]
Ээж минь! гэсэн итали үг.


[←13]
Мария чамайг бурхан өршөөг гэсэн итали үг.


[←14]
Шархтанг аваач! гэсэн итали үг.


[←15]
Яаж байна, зүгээр үү? гэсэн франц үг.


[←16]
Зүгээр гэсэн франц үг.


[←17]
Франц мандтугай! гэсэн франц үг.


[←18]
Цохилт гэсэн франц үг.


[←19]
Отряд гэсэн итали үг.


[←20]
Цэргийн төв эмнэлэг гэсэн итали үг


[←21]
Тэгш тал гэсэн итали үг.


[←22]
Сувилагч гэсэн итали үг.


[←23]
Энх тайван мандтугай! гэсэн итали үг.


[←24]
Гэртээ гэсэн итали үг.


[←25]
Гэр бүлийн ор гэсэн итали үг.


[←26]
Энгийн хувцас гэсэн итали үг.


[←27]
Шар тос, хиам, загасны мах бяслаг зэргийн аль нэгийг хавчуулсан талх


[←28]
Муфти гэж албаны хүн гэртээ өмсдөг хувцасны нэр.


[←29]
Коктейл найруулах үе гэсэн франц үг.


[←30]
Гал гэсэн франц үг.


[←31]
Сүсэгтэн гэсэн франц үг.


[←32]
Гаалийн манаа гэсэн итали үг.


[←33]
Швейцарийн жижиг чарга гэсэн франц үг.


[←34]
Ганц өргөн банзан тулгууртай зэтгэр хошуутай чарга.


[←35]
Зам гэсэн франц үг.


[←36]
Германд хийдэг печенийн төрлийн боов.


[←37]
Байцаатай зайдас гэсэн франц үг.


[←38]
Дарсан байцаа-гэсэн герман үг.


[←39]
Тогтмол хоол гэсэн франц үг.


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
  • Büleklär
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 01
    Süzlärneñ gomumi sanı 4367
    Unikal süzlärneñ gomumi sanı 2151
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 02
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 03
    Süzlärneñ gomumi sanı 4545
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 05
    Süzlärneñ gomumi sanı 4567
    Unikal süzlärneñ gomumi sanı 1675
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 06
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1722
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 07
    Süzlärneñ gomumi sanı 4551
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
    Süzlärneñ gomumi sanı 4495
    Unikal süzlärneñ gomumi sanı 1738
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1662
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1786
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 1639
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 1859
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 14
    Süzlärneñ gomumi sanı 4455
    Unikal süzlärneñ gomumi sanı 1805
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1672
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 16
    Süzlärneñ gomumi sanı 4086
    Unikal süzlärneñ gomumi sanı 1492
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.