Latin

Зэр Зэвсэг Минь Баяртай - 11

Süzlärneñ gomumi sanı 4428
Unikal süzlärneñ gomumi sanı 1639
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
— Тэрүүний цэрэг цамц, цувыг дэвсье гэж би хэллээ. Бонелло тийшээ явж, би мөчир хугалж, Пиани, Аймо хоёул дугуйн урд хооронд ухна. Би цувыг хоёр хуваан урж дугуйн доор шавар дотор дэвсэж мөчир асгав. Биднийг бэлдсэн хойно Аймо суудалдаа сууж мотороо асаав. Бид байдаг хүчээр түлхэвч дугуй хий эргэсээр яах ч нөхцөлгүй ажээ.
— За, энэ мууг...гэж хэлээд:
— Барто оо, чамд авах хэрэгтэй юм бий юу? гэв.
Аймо бяслаг, хоёр лонх дарс, цуваа авч Бонеллын машинд оров. Бонелло жолооны ард суугаад мөнөөхөн түрүүчийн цамцны халаасыг үзэв.
— Наад цамцаа хая. Бартогийн дэгдээхэйнүүдийг яах билээ. гэж би хэлэв.
— Ард, тэвш дотор сууг л дээ. Бид даан их холдохгүй биз гэж Пиани хэлэв.
Би машины арын хаалгыг онгойлгож
— За, сууцгаа гэв
Хоёр хүүхэн орж буланд суув. Тэр хоёр ер буун дуу сонсоогүй мэт байв. Би эргэж харав. Урт ханцуй бүхий бохир цамцтай түрүүч зам дээр хэвтэнэ. Би Пианитай цуг сууж, бид хөдлөв. Бид тал дундуур явах гэж бодсон юм. Талд машин эргэхэд би бууж урагш явав. Бид тэр талын нөгөө захаар гарсан сан бол зам олох байсан юм. Даанч гарч чадсангүй. Газар дэндүү нойтон нялцгар байлаа. Машины дугуйны хагас нь шаварт шигдэж, яах ч аргагүй бүр мөсөн суухад нь бид тал дунд тэнд нь машинаа хаяад Удин орохоор явган явав.
Бид төв засмал замд орж болох зам дээр гараад би:
— Тийшээ яв. Тэнд хүмүүс бий гэж хүүхнүүдэд буцах зам зааж хэлэв.
Тэд намайг ширтэхэд нь би түрийвчээ гаргаж, арав арван лир өгөөд:
— Тийшээ яв. Тэнд нөхөд, хамаатан чинь бий! гэж хуруугаараа зааж хэлэв,
Тэд ойлгоогүй боловч мөнгөө чанга атган, замаар орж явахдаа намайг мөнгөө авчих буй гэж айсан шиг эргэн эргэн харна. Алчуураараа толгойгоо чанга хулдаад айсан янзтай биднийг эргэн эргэн харсаар замаар явахад нь гурван жолооч маань инээлдэв.
— Дэслэгч та, хэрэв намайг нөгөө тийшээ явбал хэдийг өгөх вэ? гэж Бонелло асуув.
— Дайралдвал ганц хэрэггүй, олон нь дээр гэж би хэллээ.
— Надад хоёр зуун лир өг. Би шууд эргэж австри очъё гэж Бонелло хэллээ.
— Тэнд чамаас цөмийг нь авчихна гэж Пиани хэлэв
— Дайн дуусах ч магадгүй гэж Аймо хэллээ. Бид замаар орж чадах чинээгээрээ хурдлан явав. Үүлэн нэвт наран гэрэлтэнэ. Замын дагуу ялмаа модон, ургажээ. Моддын цаадтай тал дунд манай машин хоёр том хайрцаг адил торойн харагдлаа. Пиани бас эргэж хараад:
— Тэндээс машинуудаа авах гэж зам засах хэрэгтэй болж дээ гэж хэлэв.
— Ээ, чааваас гэж унадаг дугуй ч байдаг болоосой хэмээн Бонелло хэлэв.
— Америкт дугуй унадаг уу? гэж Аймо асуулаа.
— Унадаг байсан.
— Сайн эд шүү. Унадаг дугуй сайхан эд шүү гэж Аймо хэлэв
— Ээ, чааваас унадаг дугуй ч байдаг болоосой. Би ч унахдаа муухан л даа гэж Бонелло хэлэв. Хааяа нэгэн газар буун дуу сонстох мэт болоход би:
— Буудаж байна уу даа? гэж асуулаа.
— Мэдэхгүй гэж хэлээд Аймо чагнав.
— Буудаж байх шиг байна гэж би хэлэв.
— Хамгийн түрүүнд морин цэрэг тааралдана гэж Пиани хэллээ.
— Тэдэнд морин цэрэг байхгүй байхаа гэхэд
— Тэгвэл сайн, чөтгөр алгад гэж дээ. Морин цэргийн аль нэг новш нь намайг жадлаасай гэж би хүсэхгүй байна гэж Бонелло хэллээ.
— Дэслэгч та тэр түрүүчийг аятайхан болголоо шүү гэж Пиани хэлэв. Бид тун түргэн явцгаав.
— Би түүнийг буудсан. Энэ дайнд би хэнийг ч буудаагүй юм. Би нэг түрүүч буудъя гэж бүх насаараа бодсон юм гэж Бонелло хэллээ.
— Үүрэндээ суугаа тахиаг буудсан. Чамайг буудахад тэр аажуухан нисэж байсан гэж Пиани хэлэв.
— Ялгаагүй. Би энэ тухай ер мартахгүй. Би тэр новшийн түрүүчийг алсан.
— Чи юу гэж наманчлах вэ? гэж Аймо асуув.
— Лам багш минь, би нэг түрүүч аллаа, намайг ариутгаж хайрла гэж хэлнэ гэхэд гурвуул инээлдэв.
— Наадах чинь зоргоороо хүн. Сүмд очихгүй гэж Пиани хэлэв.
— Пиани бас зоргоороо хүн гэж Бонелло хэллээ.
— Та нар үнэхээр зоргоор улс уу? гэж би асуулаа.
— Үгүй ээ, дэслэгч ээ. Бид нийгэмч улс. Бид цөм, Имолынхан
— Та нар тэнд ер очоогүй юу?
— Үгүй.
Ээ, харла даа! Дэслэгч минь тэнд сайхан газар шүү. Дайны дараа тийшээ бидэнд айлчилж очоорой. Тэнд үзэх юмтай шүү.
— Тэнд цөм нийгэмч улсууд уу?
— Нэг бүрчлэн
— Хот нь сайхан уу?
— Яриангүй. Тийм хотыг та үзээгүй.
— Та нар яагаад нийгэмчид болсон бэ?
— Бид бүгдээр нийгэмч улс. Тэнд хүй нэг бүрчлэн нийгэмч юм. Бид хэзээний нийгэмчид байсан улс.
— Дэслэгч та очоорой. Таныг бид бас нийгэмч хүн болгоно.
Зам гэнэт зүүн тийшээ дугуйрч, чулуун хана бүхий, жимсний цэцэрлэгийн дэргэдүүр намхан толгой өөд өгсөх бөгөөд уул өөд гарахдаа тэд яриагаа зогсов. Бид дөрвүүл зэрэгцэн, алхаа сааруулахгүйг хичээнэ.


XXX

Тэгээд бид гол руу очсон зам дээр гарав. Эзгүй орхисон ачааны машин, даачаа тэрэгний урт цуваа гүүр хүртэл замаар үргэлжилнэ. Хүн ер алга. Голын ус ихсээд, гүүр нь дундаа дэлбэрч, чулуун гулдан нь гол дотор унаад дээгүүр нь булингартсан ус урсана. Гарам хайж бид эрэг дагуу явцгаав. Жаахан цаашилбал төмөр замын гүүр байдгийг би мэдэх бөгөөд түүгээр гарч болох байх гэж бодож явав. Зөрөг нойтон агаад шавхайтай аж. Хүн ер үзэгдэхгүй, гагцхүү орхигдсон хогшил машин байна. Голын эргээр нойтон бут, шавартай газраас өөр юм огт алга. Бид эрэг дагуу явж байтал төмөр замын гүүр харагдав.
— Яасан сайхан гүүр вэ! гэж Аймо хэллээ. Тэр нь ямагт ёроолоо гартал хатдаг гол дээр тавьсан урт төмөр гүүр билээ.
— Энэ гүүрийг дэлбэлээгүй дээр нь нөгөө талд нь түргэхэн гаръя гэж би хэллээ.
— Дэлбэлэх хүн байхгүй. Цөм явжээ гэж Пиани хэлэв.
— Энд лав мина бөмбөг зөөсөн байх Дэслэгч та түрүүлж яв гэж Бонелло хэлэв.
— Ямар зоргоор эд вэ? Өөрөө түрүүлж яваг л дээ гэж Аймо хэлэв.
— Би явъя. Ганц хүний хөлөөр дэлбэрэхээр тийм мина бөмбөг зоосон байх гэж үү гэж би хэллээ.
— Ухаант хүн гэдгийг ойлгов уу? Чиний зоргоор гэдэг чинь биш дээ гэж Пиани хэлэв.
— Би цэцэн байсан сан бол энд байхгүй сэн гэж Бонелло хэллээ.
— Үнэн үг шүү, дэслэгч ээ гэж Аймо хэлэв.
— Тийм ээ гэж би хэлэв.
Бид ч гүүрэнд тулж ирлээ. Тэнгэр дахин, бүрхэж, бороо дусална. Тэр гүүр тун урт агаад бөх бололтой. Бид төмөр замын шороо өөд авирав.
— Нэг нэгээрээ явъя гээд би гүүрэн дээр гарав. Мина байж магадгүй тэмдэг, тор утас болон хайж зам төмөр, дэр модыг харавч мэдэгдэх юм ер алга байна. Дэр модны завсар зангаар доорх голын булингартай ус жирэлзэн харагдана. Өмнөх нойтон талын цаана бороон дунд Удин харагдана. Гүүр гараад би, эргэж харав. Голын дээд өөд ойрхон бас нэгэн гүүр байлаа. Зогсоод харж байтал тэр гүүрээр шавар цацагдсан суудлын шар машин өнгөрөв. Тэвш нь өндөр тэр машин гүүрэн дээр гараад далдарсан авч жолооч болон дэргэд нь сууж яваа нэг хүн, ард нь сууж яваа хоёр хүний толгой харагдаж цөм герман төмөр малгай өмсжээ. Тэр машин гүүр өнгөрөөд модод болон зам дээр орхисон хөсгийн цаагуур далд оров. Гүүр гарч яваа Аймог хараад би тэдэнд хурдан явах дохио өгөв. Тэгээд би бууж төмөр замын далангийн ёроолд суулаа. Аймо хойноос бууж ирэв.
— Та нар машин харав уу? гэж би асуулаа.
— Хараагүй. Бид таныг л харж явсан.
— Дээд гүүрээр германы штабын машин өнгөрсөн.
— Штабын машин гэнэ ээ?
— Тийм ээ.
— Сахиус минь!
Бусад маань ч ирж бид бүгдээр замын далангийн ёроолд шавхай дээр сууж дээдтэйх модод, суваг болон замыг харцгаав.
— Дэслэгч ээ бид таслагдаа юу?
— Бүү мэд. Лав л германы штабын машин энэ замаар өнгөрлөө.
— Дэслэгч та бүр эрүүл биз. Толгой чинь эргэхгүй байна уу?
— Битгий өдөөрэй Бонелло
— Жаахан юм ууцгаавал яасан юм бэ? Хэрэв бид таслагдсан болбол ядахдаа ууцгаая л даа гээд Пиани бүснээсээ дашмагаа тайлж тагийг нь эрэгдэн онгойлгов.
— Хараач, хараач! гэж Аймо зам руу заав. Гүүрийн чулуун хашлага дээгүүр герман төмөр малгайд цухалзан үзэгдэж жигдхэн агаад онцын хурдан явж эрэг хүрэхэд нь унадаг дугуйн анги болох нь илэрхий болов. Эхний хоёр хүний улаан хацартай идэрхэн царайг би сайн харав. Төмөр малгай дух руу нь лав орж хацрын хагасыг нь хаажээ. Карабин буугаа унадаг дугуйныхаа их биед өлгөж, гар бөмбөгөө бариулаар нь бүснээсээ зүүжээ. Төмөр малгай, саарал хувцас нь нойтон бөгөөд тэд ийш тийшээ харцгааж яарамгүй явна. Эхлээд хоёр дараа нь дөрөв зэрэгцэж, дахиад хоёр дагаж тэгээд арав, арван хоёр, дахиад арав эгнэж, сүүлд нь нэг хүн тусдаа явна. Тэд хоорондоо үл ярилцана. Ярилцавч бид голын шуугианд сонсоогүй байж магад. Тэд замаар орж харагдахгүй болов.
— Сахиус минь гэж Аймо хэллээ.
— Австричууд биш германчууд байна гэж Пиани хэлэв.
— Эднийг яагаад энд зогсоох хүнгүй байна. Энэ гүүрийг яагаад дэлбэлээгүй байна? Далан дагууд яагаад пулемёт буу байхгүй байна вэ? гэж би хэлэв.
— Дэслэгч та энэ үгээ бидэнд хэл гэж Бонелло хэллээ.
— Миний уур хүрсэн гэж жигтэйхэн
— Цөм галзуурчихжээ дээ. Тэр доор жижиг гүүрнүүд дэлбэлээд энд яг засмал дээрх гүүрийг нь орхидог байна шүү. Хаашаа орцгоогоо вэ? Эднийг зогсоох гэж оролдохгүй байгаа юм биз дээ?
— Дэслэгч та энэ үгээ бидэнд хэл гэж Бонелло давтав.
Би дуугүй болов. Энэ ч үнэндээ надад хамаагүй. Би эмнэлгийн гурван машинаараа Порденон хүрэх ёстой байсан. Гэтэл чадсангүй. Одоо би өөрөө л Порденон хүрэх хэрэгтэй. Би ер Удинд ч хүрч чадахгүй нь бололтой. За, яая гэхэв. Гол нь тайван байж суманд үхэхгүй, олзлогдохгүй бол барав.
— Чи дашмаг онгойлгож бай л уу? гэж би Пианиас асуулаа. Дашмагаа надад өгөхөд нь нэг сайн балгав..
— Явцгаая. Гэхдээ яарах ч юу байх вэ. Юм идэцгээх үү? гэж би хэлэв.
— Энд удаан байж болохгүй газар байна гэж Бонелло хэллээ.
— Зүйтэй, явцгаая
— Энд нуугдацгаах уу?
— Голоо өгссөн нь дээр. Тэд энэ гүүрээр явцгаах байх. Биднээс урьдаад тэд харчихвал тул муу юм болно.
Бид төмөр замын далан дагаж явлаа. Эргэн тойрон нойтон тал мэлтийж тэртээ урдах толгойн цаана Удин буй. Толгойн орой дээрх цайзын дээвэр нь эргэн тойрон нураад цамхгийн цаг, гонх нь ил харагдаж байна. Гал дунд ялмаа мод элбэг ажээ. Урдтай нэг хэсэг төмөр замыг эвдэлж дэр модыг нь ухаж аваад далангийн ёроол уу хаяжээ.
— Доошоо бол, доошоо бол! гэж Аймо хэлэв. Бид далангийн ёроол руу орж нуугдав. Унадаг дугуйн шинэ отряд замаар өнгөрлөө. Тэд тун ойрхон өнгөрөхийг би далангийн цаанаас харсан билээ.
— Тэд биднийг харсан мөртөө зогссонгүй гэж Аймо хэллээ.
— Дэслэгч ээ, биднийг энд цохих нээ гэж Аймо хэлэв.
— Тэдэнд бид хэрэггүй. Тэд өөр юм хөөж яваа юм байна. Цочир тулгарчихвал л бидэнд аюултай юм болно гэж би хэллээ.
— Далдалсан замаар явбал дээрсэн дээ гэж Бонелло хэлэв.
— Яв, яв. Бид далан дагаж явна.
— Эндээс гарч чадна гэж та бодож байна уу? хэмээн Аймо асуулаа.
— Чадна аа. Эд цөөхөн. Харанхуй болохоор бид явна.
— Штабын машин юу хийж явсан гэж бодож байна?
— Бүү мэд дээ гэж би хэлэв. Бид далан дагаж явсан бөгөөд Бонелло шавар дундуур явж ядраад бидэнтэй нийлэв. Төмөр зам засмалаас холдож өмнө зүг дугуйраад, зам дээр юу болж буй нь харагдахаа болив. Суваг гардаг жижиг гүүрийг дэлбэлсэн боловч бид гол нурууны үлдэгдлийг нь дамжиж гарлаа. Урдтай буун дуу сонстоно.
Суваг гатлаад дахин бид замаа дагав. Тэр зам тал дундуур хотын зүг шууд оджээ. Өмнөтэй өөр нэгэн зам харагдана. Унадаг дугуйчдын өнгөрсөн засмал зам умар зүг эргэж мод шигүү суулгасан нарийн зам өмнө тийшээ салаалжээ. Өмнө зүг эргэж хотыг тойроод Кампоформио, Тальяменли засмалаар явах нь дээр юм гэж би бодлоо. Ухралтын гол замыг орхиод бид хажуугийн замаар нь явж болох юм. Тэгш талаар гаталдаг олон салаа замтайг санаад би далангаас буув.
— Явцгаая гэж би хэлэв. Хотын өмнүүр ордог замаар явъя гэж би бодсон билээ. Бид бүгд далангаас бууж явтал, өмнөөс буун дуу нижигнэж далангийн шаварт сум нь тусав.
— Буцаад гэж би хашхирлаа. Би налуу газраар шаварт гулсан дээш гүйв. Жолооч нар өмнө минь явна. Харин би далан дээр хурдаараа гартал өтгөн бутнаас хоёр удаа буудаж, зам төмөр гарч явсан Аймо гуйван газар унав. Бид түүнийг нөгөө тийш нь гаргаж дээш харуулав.
Цээжийг нь өндөрлөөрэй гэж би хэллээ. Пиани биеийг нь засан хөдөлгөв. Тэр шавартай налуу газар дээшээ налж хэвтэх бөгөөд амьсгалахад нь цус гарна. Бид гурав тойрч бороонд явган сууна. Ар шилэнд нь сум тусаж дээш хаван баруун нүдний нь доогуур гарчээ. Хоёр нүхийг нь таглаж ядаж байтал тэр амьсгаа хураав. Пиани толгойг нь газар тавиад боодлын жижигхэн самбайгаар нүүрийг нь арчаад
— Новшнууд! гэж тэр хэлэв.
— Энд германчууд байх ёстой. Энэ лав германчууд биш гэж би хэллээ.
— Италичууд italiani гэж Пиани зүхсэн янзтай хэллээ.
Бонелло дуугүй байна. Тэр Аймогийн дэргэд суугаад өөр юм харна. Далангийн доод руу унасан Аймогийн малгайг Пиани авчирч нүүрийг нь бүтээгээд дашмагаа гаргаж:
— Уух уу? хэмээн Бонеллод барив.
— Уухгүй гэж Бонелло хэлээд над руу эргэж:
— Далан дагуу бидний хэн маань ч ингэж болно гэв.
— Үгүй, Тал гатлах гээд л ийм боллоо гэж би хэлэв. Бонелло толгой сэгсрээд
— Аймо алагдлаа. Дараа нь хэн бэ, дэслэгч ээ? Одоо бид хаачих билээ? гэв.
— Италичууд буудлаа. Германчууд биш гэж би хэллээ.
— Хэрэв энд германчууд байвал лав бүгдийг буудна гэж Бонелло хэлэв.
— Италичууд бидэнд германаас аюултай. Тасарсан хэсэг бол юм бүгдээс айна. Германчууд бол яахаа мэднэ гэж би хэлэв.
— Дэслэгч таны хэлдэг зөв гэж Бонелло хэллээ.
— Одоо бид хаачих билээ? гэж Пиани асуув.
— Харанхуй болтол нэг газар хүлээсэн нь дээр. Хэрэв бид өмнө зүг гарч чадвал хамаг хэрэг бүтнэ.
— Нэгийг, нь дэмий алаагүй гэдгээ үзүүлж тэд биднийг бүгдийг нь буудна. Би амиа өгөх дургүй байна гэж Бонелло хэлэв.
— Удинд ойртож жаахан хүлээе. Тэгээд харанхуй болохоор явъя.
— Тэгвэл явцгаая гэж Бонелло хэллээ. Далангийн хойд талын хажууг дагаж бид буулаа. Намайг эргэж харахад далангийн буланд шавар дотор Аймо хэвтэнэ. Тэр тун жижигхэн харагдаж гар нь эгц ташаандаа бөгөөд жийсэн хөл нь ороолттой, шавхайдсан шаахайтай агаад нүүр нь малгайгаар таглаатай байна. Тэр үнэхээр хүүр болсон харагдана. Бороо орсоор л байв. Би Аймод их хайртай билээ. Амьдралдаа би ер тэгж хүн хайрлаж үзээгүй. Түүний бичиг сэлт нь миний өвөрт явах бөгөөд ар гэрт нь би захиа бичих ёстой.
Талын цаад захад тариачны байшин харагдана. Гадуур нь мод ургаж, тэр байшинд байр нэмж барьсан болон хоёрдугаар давхар туждаа яс модон дээр нь босгосон сараалжтай аж.
— Хоорондоо зай барьж явбал дээр гэж хэлээд би: — Түрүүнд нь би явъя гэв.
Тал дундуур явсан зөргөөр орж би тариачны байшин чиглэв.
Байшин дотроос буюу модны цаанаас биднийг буудах болов уу гэж би тал дундуур явахдаа бодож байлаа. Би тэр байшинг сайн харж эгцлэн алхав. Хоёрдугаар давхрын саравч нь өвсний саравчтай үргэлж бөгөөд яс модны завсраар өвс цухуйна. Хашааг нь чулуугаар бэхэлжээ. Модны мөчрөөс бороон дусал гоожно. Хашааны гол дунд хоёр дугуйтай хоосон том тэрэг бороонд, арал нь ёрдойн байна. Би хашаа дотуур явж сараалжин дор очиж зогсов. Онгорхой хаалгаар намайг ороход Бонелло, Пиани хоёр дагаж орж ирэв. Тэр дотуур харанхуй байв. Галын өрөөнд ороход том задгай голомт нь үнстэй агаад дээд талд нь хоосон савнууд зүүжээ.
Би эргэн тойронгүй нэгжиж үзсэн боловч идэх юм олдсонгүй.
— Өвсний саравчинд байж азная. Пиани чи идэх юм олбол тийш нь аваачаарай гэж би хэлэв.
— Юм хайя гэж Пиани хэллээ.
— Би бас хайя гэж Бонелло хэлэв.
— Тэг тэг. Би явж өвсний саравч үзье гэж би хэллээ.
Би хашаанаас дээш гардаг чулуун шат олов. Хашаанаас хуурай үнэр үнэртэж, бороонд бүр ч аятайхан ажээ. Тэнд мал үгүй бөгөөд бодвол малаа тууж эндээс нүүсэн буй заа. Өвсний саравч тэхий дундаа хүртэл өвстэй, дээвэртээ хоёр цонхтой, нэг нь банз хадаастай, нөгөө нь умар талдаа чимээ чагнах жижиг цонх байна. Тэжээлийн онгоцонд өвс хийдэг ховилтой цорго буланд нь байна. Мөн хадлангийн үед өвс ачсан тэрэг ирдэг хашааны дээгүүр харсан жижиг нээлхийтэй бөгөөд дээд талаар нь яс мод угсарчээ. Дээвэр дээр, бороо хаялах сонстон, өвсний үнэр анхилна. Доош бууж явахад хашаа дотроос хуурай өтөг хамар цоргин ханхалж байлаа. Нэг банз авч хаяад, өмнө талын цонхоор хашаа доторхыг харж болох бөгөөд нөгөө цонх нь умар зүг, тал руу харжээ. Хэрэв шат нь эвдэрхий байсан бол аль нэг цонхоор дээвэр дээр гараад буух буюу ховилтой цоргоор ч гулсан бууж болох ажээ. Өвсний саравч том учир чимээ сонстмогц өвсөнд орж нуугдаж болно. Ер нь л таатайхан газар бололтой Хэрэв биднийг буудаагүй сэн бол бид өмнө зүг явах байсан гэж би бодлоо. Энд германчууд байх ёсгүй, тэд өмнө зүгээс ирэх нөхцөлгүй бөгөөд Чивидалын замаар умар зүгээс ирж байгаа юм. Италичууд айхдаа дайралдсан бүгдээ буудах учир бүр ч аюултай. Умар зүгийн ухарч буй зэвсэгт хүчний дотор итали хувцастай герман цэргүүд их байна гэж бид өчигдөр шөнө цуваанд явахдаа сонссон билээ. Гэвч би итгээгүй Дайны үед тиймэрхүү яриа үргэлж гардаг. Дайснууд голдуу тийм цуу тараадаг юм. Германы зэвсэгт хүчний толгойг эргүүлэхийн тулд герман цэргийн хувцас өмссөн тухай та ер олж сонсохгүй биз. Тийм хэрэг байдаг ч гэсэн тэр тухай ярьдаггүй юм. Германчууд тийм хэрэг хийнэ гэж би ер итгэхгүй байна. Тэдэнд тэгэх хэрэггүй буй заа.
Нэгэнт ухарч буй манай зэвсэгт хүчний толгойг эргүүлэх гээд тэд яах ч юм билээ дээ Замын бартаа, цэргийн тооноос болж тийм яриа гарсан байхаа. Германы тухай тийм яриа гарах ч боломжтой билээ. Тэгээд ч ер биднийг хувцсаа сольсон герман гэж буудаж болох агаад Аймог ч тэгж буудсан шүү дээ. Өвсний саравчинд хэвтэхэд өвс аятайхан анхилаад өнгөрсөн жилүүд мартагдана. Бид өвсөн дээр хэвтэн ярилцаж, өвсний саравчны дээвэр дэх гурвалжин нүхний ирмэг дээр болжмор суухад хийн буугаар буудна. Өвсний тухай мартаж, хамаг жодоог нь тайрч хаяад, ой байсан газар өдгөө хожуул, хуурай дархи үлдсэн цаг санаанд оров. Өнгөрсөн юм эргэж ирэхгүй. Урагш ахидаггүй сэн бол юу болох бол? Миланд дахин очих аргагүй. Хэрэв очвол яах сан бол? Умар зүг Удиний тэнд буун дуу сонстоно. Зөвхөн пулемётын дуу байна. Их бууны дуу сонстохгүй байгаа нь бас учиртай. Цэргийн хагас нь зам руу ирсэн бололтой. Доошоо хартал хашааны харанхуй дотор Пиани урт хиам сугавчилж, лаазтай юм, хоёр лонх дарс барьсан яваа харагдав.
— Тэнд шат байна. Наашаа гараад ир гэж би хэлэв.
Тэгснээ би тусалъя гэж ухаараад буув. Өвсөн дээр би удаан хэвтсэн болоод толгой эргэж, зүүрмэг юм шиг байлаа.
— Бонелло хаана байна? гэж би асуулаа.
Учрыг нь хэлнээ гэж Пиани өгүүлэв. Бид шатаар гарч ирээд юмаа дэлгэн өвсөн дээр сууж, Пиани эрэгтэй хутга гарган нэг лонхны бөглөөг эрэгдэв.
— Лаагаар цардсан байна. Сайн дарс байхаа гэж тэр хэлээд инээвхийлэв.
— Бонелло хаана байна? гэж би асуулаа. Намайг ширтэн харснаа Пиани:
— Дэслэгч тэр явчихсан. Бууж өгөхөөр шийдсэн гэв. Би дуугүй л байв.
— Алагдчих байх гэж тэр айсан.
Лонхтой архи барьсан хэвээр би дуугүй л байв
— Дэслэгч ээ, бид ер нь дайтах дургүй улс шүү дээ.
— Чи яагаад цуг яваагүй юм бэ? гэж би асуулаа.
— Таныг би орхих дургүй байсан юм.
— Тэр хаашаа явсан бэ?
— Дэслэгч ээ, мэдэхгүй. Яваад л өгсөн
— За, яах вэ. Хиамаа хэрч гэж би хэлэв.
Харанхуй дунд Пиани намайг ширтэнэ.
— Ярьж байхдаа би хэрччихсэн гэж тэр хэллээ.
Бид өвсөн дээр сууж, хиам идэж, дарс уув. Тэр дарс хуучирч өнгөө алдсаныг үзэхүл лав хуримд хадгалсан бололтой.
— Луйжи чи энэ цонхоор хар. Би тэр цонхоор харна гэж би хэллээ.
Бид тус тусдаа лонхоор нь ууж байсан учир би өөрийнхөө лонхтойг авч, дээш гарч дахиад өвсөн дээр хажуулдан онигор цонхоор тэгш талыг ширтэн хэвтэв. Юу отож буйгаа би үл мэдэх бөгөөд гагцхүү тал, бороо ялмын нүцгэн модод харагдана. Дарс уувч бие сэргэхгүй байна. Тэр дарсыг дэндүү удаан хадгалсан учир муудаад өнгө үнэрээ алджээ. Гадаа хүүшилж, тун түргэн харанхуй болов.
Бороотой учир түнэр харанхуй шөнө болно. Хав харанхуйлаад цонхоор харах хэрэггүйд би эргэж Пианийн дэргэд ирвэл тэр хэвтэж унтах тул сэрээлгүй дэргэд нь дуугүй суув. Тэр том биетэй агаад тун бөх унтаж байна. Хэсэг зуур хүлээснээ сэрээж бид хоёр цааш явав.
Тун хачин шөнө байлаа. Юу болохыг үл мэднэ. Эсхүл үхэх үү, эсхүл буудуулж харанхуйд зугтах болов уу, гэвч юу ч тохиолдсонгүй. Нэгэнтээ замын хажуугийн сувгийн ард хажуулдаж бид германы батальоныг өнгөртөл хүлээгээд далд ороход нь босож засмалаар гаран умар зүг одов. Борооноор бид хоёр удаа германчуудтай ойр тулгарсан боловч тэд ер анзаарсангүй. Бид хотын хойд талаар нь өнгөрөхдөө нэг ч итали хүнтэй дайралдалгүй явж, ухралтын гол зам дээр гараад Тальяментог чиглэн шөнөжин алхлав. Ухралтыг би урьд нь ийм өргөн хэмжээгээр ер ойлгодоггүй байжээ. Зэвсэгт хүчний хамт бүх орноороо хөдөлжээ. Шөнөжин бид хөсөг гүйцэн түрүүлж явахад хөл минь өвдөж ядравч улам хурдалсаар байв. Бонелло бууж өгөхөөр шийдсэн нь даанч дэмий санагдав. Бид хоёр арми дундуур туулахад аюул ер тохиолдсон үгүй. Хэрэв Аймо алагдаагүй сэн бол огтын осолгүй явлаа гэж болно. Төмөр замын далан дагаж ив ил явахад ч бидэнд ер халдсан хүнгүй. Санаандгүй явтал гэнэтэд үхэл тулгарсан билээ. Бонелло хаана яваа бол гэж би бодов.
Дэслэгч таны бие ямар байна? гэж Пиани асуулаа. Цэрэг хөсөг дүүрсэн замын зах барин бид явж байв.


— Зүгээр.
— Би алхахаас ядраад байна.
— Алхахаас өөр ажил одоо бидэнд байх биш дээ. Ондоо зовох юм алга.
— Бонелло дэмий юм хийлээ.
— Үнэхээр дэмий юм хийсэн
— Дэслэгч та, түүнийг яана гэж бодож байна.
— Мэдэхгүй ээ.
— Та түүнийг олзлогдсон гэж бүртгэх үү?
— Мэдэхгүй ээ.
— Хэрэв дайн зогсохгүй бол, эцэг эх нь хэрэгт татагдана.
— Дайн зогсоно. Дайн дуусаад бид харьж явна гэж нэг цэрэг хэлэв.
— Цөм харьж явна.
— Бид цөм харьж явна.
— Дэслэгч ээ хурдан явъя гэж Пиани хэлэв. Тэр тэднээс түргэн өнгөрөх гэж боджээ.
— Дэслэгч гэнэ ээ? Хаана дэслэгч байна? A basso gli ufficiali! офицерууд сөнөтүгэй.
Намайг Пиани сугадаж:
— Таныг би нэрээр чинь дуудаж байя. Тэгэхгүй бол юу ч болж болно. Офицеруудтай тооцоолсон удаа ч бий гэв.
Бид хурдлан явж тэр хэсгээс түрүүлэв. Би түрүүчийн яриагаа үргэлжлүүлж:
— Эцэг эхийг нь хэрэгт холбогдуулахгүйг бодно гэв.
— Хэрэв дайн дуусвал ч хамаагүй. Гэхдээ, би дайн дуусна гэж бодохгүй байна. Дайн дуусвал мөн ч сайхан байна даа гэж Пиани хэллээ.
— Удахгүй мэдэгдэнэ ээ гэж би хэлэв.
— Дайн дуусна гэж би бодохгүй байна.
Одоо дайн дууслаа гэж хүн бүгд бодож байна. Би итгэхгүй байна.
— Viva la Pace23! Бид харьж явна гэж нэг цэрэг хашхирав.
— Хэрэв бид цөмөөрөө харьж яваасан бол яасан сайхан бэ гэж Пиани хэлээд:
Та гэртээ харъя гэж санаж байна уу? гэж асуув.
— Санаж байна.
— Бүтэхгүй. Дайн дууссан гэж би итгэхгүй байна.
— Andiamo a casal!24 гэж цэрэг хашхирав.
— Эднүүс буугаа хаяж байна. Явуут мулталж хаяж байна. Тэгээд хашхирч байна гэж Пиани хэлэв.
— Эд буугаа дэмий хаяж байна даа.
— Буугаа хаячихвал дахиад байлдуулахгүй гэж эд бодож байх шиг байна.
Борооноор харанхуйд замын зах барин явахад минь олон цэрэг буугаа хаяагүй авч явах бөгөөд мөрөвчилсөн харагдана.
— Ямар бригад вэ? гэж офицер хашхирав.
— Brigafa di Pасе! Энхийн бригад гэж нэг нь хашхирав.
Офицер дуугүй байв.
— Тэр юу гэнэ вэ? Офицер юу ярьж байна?
— Офицер сөнөтүгэй!
— Хурдан явъя гэж Пиани хэлэв.
Зам дээр орхисон машинуудын дотор английн эмнэлгийн хоёр машин байлаа.
— Горицийнх байна. Би энэ машинуудыг мэднэ гэж Пиани хэлэв.
— Биднээс түрүүлсэн юм байна.
— Тэд эртэлж гарчээ.
— Хачин юм даа. Жолооч нь хаачаа вэ?
— Урд л яваа биз.
— Германчууд Удиний тэнд байгаа болохоор бид цөм гол гарна гэж би хэлэв.
— Тэгнэ. Тэгээд ч бид дайн зогсохгүй гэж бодож байна хэмээн Пиани өгүүлэв.
— Германчууд цааш явж болох байтал яагаад явахгүй байна. Хачин юм даа гэж би хэлэв.
— Бүү мэд. Энэ дайнд ер миний мэдэх юм алга.
— Тэд хөсөг хүлээж байгаа байлгүй дээ.
— Бүү мэд гэж Пиани хэллээ. Ганцаар явахдаа тэр ихэд биеэ барих юм. Бусад жолоочтой нийлэхдээ тэр тун ам султай сан даа.
— Луйжи чи эхнэртэй юу?
— Эхнэртэй гэж та мэднэ шүү дээ.
— Тэгээд чи бууж өгөөгүй юм уу?
— Тэгж ч болно. Дэслэгч та эхнэртэй юу?
— Байхгүй.
— Бонелло бас байхгүй.
— Юм бүгдийг эхнэртэй эхнэргүйгээр нь тайлбарлаж болохгүй. Гэвч эхнэртэй хүн эхнэртээ очих гэж бодох нь зүй гэж би хэлэв. Эхнэрийн тухай ярихад надад таатайхан байв.
— Тийм ээ.
— Хөл чинь яаж байна?
— Өвдөж байна.
Үүр цайхын өмнө бид Тальяментын эрэг хүрч, үерлэсэн голын хөвөө дагаж гүүр тийш явав.
— Энэ гол дээр жаахан амрах хэрэгтэй гэж Пиани хэллээ. Харанхуйд гол оволзож суваг нь тэлээд тун их устай харагдах бөгөөд модон гүүр нь гурав дөрвөн бээр шахам урт агаад өргөн чулуун ёроолоор гүн нарийхан урсдаг ус нь эдүгээ бараг модон хашлагандаа тулсан ажээ. Эрэг дагуу явж бид гүүр гарч байгаа олонтой нийлэв. Ус нь ихэссэн голоос хэдэн футийн зайтай бороон дундуур алгуур алхлан олны дунд шахцалдан урд талын сумны хайрцгийг арай л мөргөчихгүй явж тал тал тийш харан голын цаад талыг ажиглаж байв. Өдгөө бусадтай зэрэгцэн алхлахдаа би ихээхэн ядарснаа мэдэв. Гүүр гарахад аг таг өнгөрөв. Хэрэв өдөр нь энд онгоцоор бөмбөг хаясан бол юм болох сон биз гэж би бодов.
— Пиани! гэж би дуудав.
— Би энд байна, дэслэгч ээ гэх сонстов. Олонд тэр түрэгдэж надаас нэлээд урд явсан болой. Хүмүүс дув дуугүй байлаа. Хүн болгон түргэн гарахыг боджээ. Бид ч гүүр гарах дөхөв. Гүүрийн үзүүрт хоёр талаар нь дэнлүүтэй офицер, цагдаа нар зогсож тэнгэрийн мандалд харлан сүүдэртэнэ. Биднийг ойртоход нэг офицер цуваан дунд яваа нэг хүнийг зааж, цагдаа очоод тэр хүний мөрнөөс татан замын нөгөө талд аваачив. Бид офицеруудад тун ойртов. Цуваанд яваа хүн бүрийг харж, тэд хоорондоо үргэлж ярилцан, хүний нүүр гэрэлтүүлэх гэж урагшилна. Биднийг яг зэрэгцэхийн сацуу бас нэгэн хүнийг аваачив.
Дэнлүүний гэрэлд ханцуй дээрх таван хошууг нь харвал тэр хүн дэд хурандаа байлаа. Намхан нуруутай, тарган биетэй, буурал үстэй тэр хүнийг цагдаа нар гүүрний нөгөө талд гаргав. Офицеруудтай биднийг зэрэгцэн очиход тэр намайг их л харж байна. Тэгээд нэг нь намайг зааж, цагдаад юм хэлэхэд цувааны захын хүмүүстэй түлхцэлдэн нэг цагдаа намайг чиглэж ирснээ захнаас минь барьж авахыг би мэдрэв.
— Юу бол оо вэ? гэж асуугаад би нүүр рүү нь цохив. Малгай дороос нь цухуйж буй нүүр, өөд нь шөрвийлгөсөн сахал, хацрыг нь дагаж урсах цусыг би олж харлаа. Биднийг чиглэн олны дундуур бас нэг цагдаа зүтгэв.
— Юу болов? гэж намайг асуухад тэр хариу хэлсэнгүй. Харин намайг барьж авах гэв. Би гар буугаа авах гэж ар ташаандаа тэмтрээд:
— Офицер хүнд халдаж болдоггүйг чи одоо хүртэл мэддэггүй юм уу? гэв.
Нөгөө нэг нь миний ар талаас барьж гарыг минь цохиод арай л үе мөлтөлчихсөнгүй. Эргэтэл түрүүчийнх нь хүзүүгээр, зүүгдэв. Би өшиглөж, зүүн өвдгөөрөө цавь руу нь ёвров.
— Эсэргүүцвэл буудаарай гэх дуун сонстов.
— Юу болж байна аа? гэж би хашхирах гэвч хоолой сайн гарсангүй. Тэгээд тэд намайг бүр замын зах руу гаргав.
— Эсэргүүцвэл буудаарай. Тийш нь аваач гэж офицер хэллээ.
— Та нар юун улс вэ?
— Сүүлд мэдээрэй.
— Та нар юун улс вэ?
— Хээрийн цагдаагийнхан гэж өөр нэгэн офицер хэлэв.
— Энэ онгоцнуудыг нисгэхийн оронд та нар намайг хүрээд ир гэж яагаад хэлж болсонгүй вэ?
Тэд хариу хэлсэнгүй. Бидэнд хариулах албагүй аж. Тэд хээрийн цагдаагийнхан байжээ.
— Үүнийг тийш нь аваачиж нийлүүл. Энэ италиар муу ярьж байхыг нь сонсов уу? гэж түрүүчийн офицер хэллээ.
— Новш минь чам шиг л ярьж байна гэж би хэллээ.
— Үүнийг тийш нь аваачиж нийлүүл! гэж түрүүчийн офицер хэлэв.
Офицеруудын дэргэдүүр намайг гаргаж олон хүн зогсож буй голын эргийн задгайд аваачив. Биднийг явж байхад тэнд буу дуугаран дарь манасхийв. Биднийг очиход дөрвөн офицер зэрэгцээд өмнө талд нь хоёр цагдаагийн хооронд нэг хүн зогсоно. Цаахна нь байцаалгах гэж буй хэсэг хүнийг цагдаа нар манажээ. Байцааж буй офицерын дэргэд карабин буугаа тулсан дөрвөн цагдаа бас байна. Тэр цагдаа нар өргөн хүрээтэй бүрх өмсжээ. Намайг авчирсан хоёр цагдаа, байцаалгах гэж буй хүмүүс дунд намайг түлхэн оруулав. Байцаалгаж буй хүнийг харвал, цуваан дундаас авчирсан сайх намхан тарган буурал дэд хурандаа байв. Офицерууд байцаахдаа, их л албархаг, ширүүн бөгөөд буудахдаа, хариу буудна гэж санадаггүй итали хүний бардам зан гаргана.
— Ямар бригад вэ? гэхэд нь тэр хариулав.
— Ямар хороо вэ? гэхэд нь тэр хариулав.
— Яагаад хорооноосоо тасарсан бэ? гэхэд нь тэр мөн хариулав.
— Офицер хүн ангитайгаа ямагт хамт явах ёстойг чи мэднэ биз дээ? гэж асуув, Тэр мэдэлгүй яах вэ дээ. Дахиад юм асуусангүй. Өөр офицер түүнтэй ярив.
— Чамаас болж чамтай адилхан зэрлэгүүд эх орны ариун хилийг цөмөрлөө.
— Байзнаарай гэж дэд хурандаа хэлэв.
— Чам мэтийн урвагчдаас болж бидний ялах зам хаагдлаа.
— Та ер нь ухарч үзсэн үү? гэж дэд хурандаа асуулаа.
— Италичууд ухрах ёсгүй.
Бид бороонд зогсож эд бүгдийг сонсон байв. Бид офицеруудын өөдөөс харж зогсох бөгөөд баривчлагдагсад бидний өмнө жаахан тусгайдуу байна.
— Хэрэв та нар намайг буудах гэж байгаа бол дахиад байцаалгүй, шууд буудаж үзээрэй. Ингэж байцаах чинь дэмий гээд тэр залбирав. Офицерууд ярилцсанаа, нэг нь тэмдэглэлийн дэвтрийн хуудсан дээр юм бичээд:
— Ангиа орхисон тул буудан ална гэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
  • Büleklär
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 01
    Süzlärneñ gomumi sanı 4367
    Unikal süzlärneñ gomumi sanı 2151
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 02
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 03
    Süzlärneñ gomumi sanı 4545
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 05
    Süzlärneñ gomumi sanı 4567
    Unikal süzlärneñ gomumi sanı 1675
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 06
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1722
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 07
    Süzlärneñ gomumi sanı 4551
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
    Süzlärneñ gomumi sanı 4495
    Unikal süzlärneñ gomumi sanı 1738
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1662
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1786
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 1639
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 1859
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 14
    Süzlärneñ gomumi sanı 4455
    Unikal süzlärneñ gomumi sanı 1805
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1672
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 16
    Süzlärneñ gomumi sanı 4086
    Unikal süzlärneñ gomumi sanı 1492
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.