Latin

Зэр Зэвсэг Минь Баяртай - 14

Süzlärneñ gomumi sanı 4455
Unikal süzlärneñ gomumi sanı 1805
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
Би нүүрээрээ ямагт салхи сөрж, харанхуйд сэлүүрдэнэ. Бороо зогсоод хааяа салхины аясаар дусална. Кэтрин завин дотор сууна. Сэлүүрээ усанд дүрэхэд ус үл үзэгдэнэ. Сэлүүр маань урт боловч ирмэгт бэхэлсэн оосоргүй байлаа. Би сэлүүрээ усанд дүрж татаад гарган зөөж дахин усанд дүрээд аль болохоор хөнгөн сэлүүрдэхийг хичээнэ. Сэлүүрээ зөөхдөө би, аясын салхитай тул халбагыг нь эргүүлдэггүй байв. Гар минь аль болох хожуу цэврүүтээсэй гэж би бодож явав. Завь хөнгөн тул сэлүүрийн аясыг сайн дагана. Харанхуй усан дээгүүр би завиа урагш хөөхөд үзэгдэх юмгүй, гагцхүү удахгүй Палланци хүрнэ гэдэгт итгэнэ.
Гэтэл Палланци харагдсангүй. Өмнө зүгээс салхилаад харанхуйд Палланцийн наад хошууг би өнгөрөн, гэрэл ч үзсэнгүй. Сүүлдээ бүр алсад бараг эрэг дээр гэрэл харагдсан нь Интра ажээ. Ер удтал бид гэрэл ч үзсэнгүй эрэг ч харсангүй, гагцхүү харанхуйн дунд долгион дээгүүр гулсан шаргуу урагшилна. Ихэвчлэн долгионд завь өргөгдөж харанхуйд би агаар хий сэлүүрдэнэ. Нуур догшин хэвээр байлаа. Би сэлүүрдсээр л байв. Гэтэл усан дээр сүглийсэн эргийн хадан хошуунд гэнэт биднийг арай л нялчихсангүй. Тэр хадыг давлагаан мөргөж өндөрт цацагдан эргэж унана. Би баруун сэлүүрээ хүчээр дарж, зүүнээрээ зэрэг самардан эргээс холдов. Хад харагдахаа больж бид хуучин хэвээр нууран дээр хөвөв.
— Бид нөгөө талд нь ирж байна гэж би Кэтринд хэллээ.
— Бидэнд Палланци харагдах ёстой байсан бус уу?
— Хошууны цаана хоцорсон
— За, найз минь, ямар байна?
— Зүгээр
— Би жаахан ээлжилж чадна шүү.
— Яах юм бэ? хэрэггүй.
— Хөөрхий Фергюсон минь, өглөөгүүр буудалд ирэхэд нь бид үгүй байна даа гэж Кэтрин хэлэв.
— Тэр ч гайгүй хэрэг. Гаалийн манаанд харагдалгүй, харанхуйгаар яаж Швейцарын эрэг хүрэх вэ гэдэг л гол байна гэж би хэллээ.
— Одоо хол уу?
— Гучин километр орчим байна.
Би шөнөжин сэлүүрдэв. Алга минь холгоод сэлүүр атгахад хэцүүхэн байна. Хэд дахиж бид арай л эрэг мөргөсөнгүй. Төөрч цаг алдах буй гэж айхдаа би эрэгт тун ойрхон явсан юм. Голдуу бид эрэг дагуух зам мод, цаадтай уулс харагдахаар ойрхнуур явав. Бороо зогсоод, үүлс салхинд туугдаж сар гарч эргэн харвал кастаньолын урт хар хошуу болон, дан цагаан байшингуудтай нуур, сарны гэрэл туссан алсын цаст оргил үзэгдэнэ. Төд удалгүй тэнгэр дахин бүрхэж нуур болон уулсын оргил харагдахаа больсон авч орой гэрэлтэй хэвээр агаад эрэг үзэгдэнэ. Эрэг дэндүү тод харагдах тул, Палланцийн зам дээр гаалийн манаа байвал биднийг харчихна гэж болгоомжлон би завиа холдуулав. Дахин сар гарахад эргийн чанадах уулын хажуугийн цагаан байшингууд болон моддын завсраар гэрэлтсэн цагаан зам харагдав. Би зогсолтгүй сэлүүрдэв. Нуур өргөсөөд, нөгөө эргийн уулын хормойд гэрэл харагдлаа. Тэр лав Луйно буй за. Нөгөө эргийн уулын хоорондуур шовх шовх ан харагдах тул энэ лав Луйно гэж би мэдэв. Хэрэв тийм аваас бид түргэн сайн явсан байна. Би сэлүүрээ авч завин дотор тавиад дээшээ харж хэвтэв. Би сэлүүрдэж тун их ядарчээ. Гар, мөр, нуруу өвдөөд алга холгосон байна.
— Хэрэв шүхэр дэлгэвэл яах вэ? Шүхэр рүү салхи үлээж завь туухгүй болов уу гэж Кэтрин хэллээ.
— Чи залж чадах уу?
— Чадна байх.
— Энэ сэлүүрийг сугандаа хавчаад, завины ирмэгт сайн шахаж залж үз. Би шүхэр барья.
Тэгээд би хэрхэн сэлүүр барихыг зааж үзүүлэв. Би завины хошуун тийш харан, хаалгачны өгсөн том шүхрийг авч дэлгээд хөөргөж, хоёр үзүүрээс нь барин, суудалтай холбосон бариул дээр суулаа. Шүхэр рүү салхи хөөрөгдөж хамаг хүчээр үзүүрээс нь чангаахад завь урагш гүйх нь мэдэгдэнэ. Шүхэр гараас минь дэрвэн дэрвэн байна. Завь нэн түргэн явна.
— Бид яг л нисэж байна гэж Кэтрин хэллээ. Надад шүхрийн ирмэгээс өөр юм харагдахгүй байна. Шүхэр татан дэрвэж бид даган урагш дүүлэх шиг санагдана. Би хөлөө бэхлээд, шүхрийн үзүүрээс улам бат зууран явтал гэнэт нэг юм доргиж өрөөсөн тал нь дух руу минь цохиход, салхинд татагдан оройноос нь барих гэж оролдтол дуу чимээ гараад салхинд үлээгдэн дүүрэн тэлсэн далбаа бүхий газар би, мөнөөхөн сандлаас холбосон бариул дээр эргэж задарсан шүхэртэйгээ суув. Тэгээд би бариулыг нь сандлаас тайлж шүхрээ завины ёроолд тавиад сэлүүр авахаар Кэтрин тийш ирвэл тэр хөхөрнө. Кэтрин гараас минь барьж хөхөрсөөр байв.
— Юу бол оо вэ? гээд би сэлүүрээ түүнээс авав.
— Чи сая мөн ч инээдэмтэй байлаа.
— Гайхах юмгүй.
— Найз минь, бүү уурла. Үнэхээр инээдтэй байсан. Чи лав хорин фут өргөн болчхоод, шүхрийн үзүүрээс тун идэвхтэй барьж, байсан... гээд инээсээр муурч унах шахна.
— Одоо би сэлүүрдэнэ гэсэнд
— Амарч, коньяк архи уугаач. Ийм сайхан шөнө бид, ийм их газар явлаа гэв.
— Давлагаа дагуулж завиа тавих хэрэгтэй гэхэд
— Би архи гаргая. Тэгээд чи жаахан амар гэв.
Би сэлүүр өргөж, бид давлагааны аясаар ганхав. Кэтрин чемодан уудалж, надад лонхтой коньяк архи өгөв. Би жижиг тонгоргоор бөглөөг нь аваад сайн балгав. Тэр коньяк архи хатуу бөгөөд бүх биеэр халуу оргиж дулаацан сэргээд би сайн коньяк архи байна гэв. Сар дахиад л үүлэн цаагуур орсон авч эрэг үзэгдэж, өмнөтэй алс нууран дээр зам заасан сум харагдаж байлаа.
— Кэт ээ, даарч байна уу?
— Би тун сайн байна. Хөл л жаахан оршиж дээ.
— Ёроолын усыг нь шавхаад хөлөө жий. Завины тулгуур хяхнах, суудал доорх ёроолын модонд хутгуур хавирахыг чагнан би дахин сэлүүрдэж эхлэв.
— Хутгуур аваад өгөөч, ус уумаар байна гэж би хэллээ.
— Бохир байх аа.
— Зүгээр. Би усаар зайлчихъя
— Тэгээд Кэтрин завин дээгүүр хутгуур зайлах сонстоод надад дүүрэн устай өгөв. Коньяк архи уугаад би ихэд цангасан бөгөөд мөс мэт хүйтэн ус уухад шүд хага ташна.
Эрэг тийш харвал зам заасан сум ойртож байлаа. Урд хошууны тэнд гэрэл харагдав.
— Баярлалаа гэж хэлээд би хутгуур буцааж өгөв.
— Дахиад уухгүй юу? Яах вэ? гэж Кэтрин хэллээ.
— Чи юм идээч.
— Үгүй ээ. Би өлсөөгүй байна. Өлсөхийн цагт л хоолтой байх хэрэгтэй.
За, яах вэ
Мөнөөхөн алсаас сум гэж харсан нь урт өндөр хошуу байлаа. Тэр хошууг тойрох гэж би нуурын дунд руу оров. Нуур тэнд арай ч ярвигтай байлаа. Сар дахин гарлаа. Хэрэв эрэг дээрээс guardia di finanza32 харж байгаа болбол манай завь усан дээр харлан байх байлаа.
— Кэт, ээ, чи ямар байна?
— Тун сайн байна. Бид хаа явна вэ?
— Найман милээс илүү үлдээгүй байх
— Хөөрхий минь. Бас л их сэлүүрдэх нь байна шүү дээ. Чи минь амьтай л байна уу даа?
— Зүгээр. Сайн. Харин алга л холгочихжээ. Бид ямагт умрыг зүглэн явна. Баруун талын уулс шувтарч, бэл нь намхан эрэгтэй залгав. Миний бодоход тэнд лав Каннобио буй. Энэ орчинд guardia тун их тааралддаг аюултай тул би эргээс нэлээд холуур явлаа. Урдтай нөгөө талд өндөр бөмбөгөр уул байна. Би ядарчээ. Багахан сэлүүрдэх үлдсэн боловч хүчин алдарсан цагт бас л хол байна.
Тэр уулыг өнгөрөөд таван миль явж баймааж нь Швейцарын усанд хүрнэ. Сар хэдийн шингэжээ. Сар шингэхээс өмнө тэнгэр дахин харанхуйлсан бөгөөд нэн харанхуй болов.
Би эргээс зайдуу явж, үе үе амран, салхи цохин үлээхээр сэлүүрээ өргөн байв.
— Аль вэ би жаахан сэлүүрдье гэж Кэтрин хэлэв.
— Зүгээр хэрэггүй
— Дэмий юм. Тустай ч байх. Хөл ингэж оршихгүй биз.
— Кэт ээ, чи, зүгээр, чамд хэрэггүй байх
— Дэмий. Алгуур сэлүүрдвэл, залуу бүсгүйн жирэмсэн үед ашиг тустай шүү.
— За, тэгвэл, энд суугаад, алгуур сэлүүрд. Би чиний суудалд очъё. Чи дараа нь миний суудалд ир. Нааш явахдаа ирмэгээс бариарай.
Би пальтоныхоо захыг босгон сууж Кэтриний сэлүүрдэхийг харна. Тэр сайн сэлүүрдэх авч сэлүүр нь дэндүү уртдаад эвгүй байна. Би чемодан онгойлгож, хоёр сэндвич идээд коньяк архи уув. Бие сэргээд ирэхээр нь дахин уулаа.
— Ядрахаараа хэлээрэй гэж би хэлэв.
Тэгээд жаахан байгаад би:
— Сэлүүрээр гэдсээ бүү цохь гэж хэлэв.
— Хэрэв тэгвэл, амьдрал арай хялбар байх сан биз гэж сэлүүрдэх зуураа тэр хэлэв. Би дахин коньяк архи уув.
— Ямар байна?
— Зүгээр
— Ядрахаараа надад хэлээрэй.
— За
Би дахин коньяк архи уугаад завины ирмэгээс барьж дунд нь очив.
— Хэрэггүй. Надад аятайхан байна.
— Зүгээр, тийшээ очиж суу. Би сайн амарлаа.
Коньяк архи уусны дараа би хэсэг зуур хөнгөн сайн сэлүүрдэв. Тэгээд сэлүүр маань алдарч эхлэв. Сүүлдээ гар бүр сулраад коньяк архины дараа дэндүү хүчээр сэлүүрдсэнээс болж аман дотор цөсний эмзэг эвгүй амт амтагдана.
— Балга ус өгөөч гэж би хэлэв.
— Хувингаар ч болно гэлээ.

Үүрийн өмнө бороо шиврэв. Салхи намдаж, нуурын тохойрон орсон уул өдгөө биднийг халхлав бололтой. Үүр цайх ойртсоныг мэдээд би биеэ засаж суугаад сэлүүр дээрээ хэвтэв. Хаана яваагаа би үл мэднэ. Гагцхүү Швейцарын хэсэгт түргэн орохыг хүснэ. Гэрэл орох үед бид эрэгт тун ойр байлаа. Чулуун хясаа, модод харагдана.
— Энэ юу вэ? гэж Кэтрин хэлэв. Би сэлүүрээ өргөөд чагнав. Нууран дээр завины мотор дуугарна. Бид эрэгт бүр тулж зогсов. Чимээ нь ойртсоор, бороон дунд биднээс холгүй моторт завь харагдав. Түүн дээр дөрвөн guardia di finanza сууж, Альпийн буучдын бүрх өмсөж, захаа босгон, карабин буу үүрсэн явах бөгөөд энэ өглөө эртүүр дөрвүүл зүүрмэглэсэн харагдана. Тэдний зах дээрх шар тэмдэг болон малгайд нь ямар нэгэн шар юм байна. Мотороо түчигнүүлсээр завь цаашлан одож бороонд харагдахгүй болов.
Би нууран дунд руу орлоо. Хил тун ойртсон бололтой. Замаас харуул буцаах буй гэхээс би зовж байлаа. Эрэг дөнгөж харагдахтай үгүйтэй явж бороон дундуур дөчин таван минут сэлүүрдэв. Дахин нэг удаа бид моторт завины дуу сонсож, нөгөө эрэгт гаран чимээгүй болтол нь хүлээв.
— Кэт ээ, бид Швейцарт ирсэн шиг байна гэж би хэллээ.
— Үнэн үү?
— Швейцарын цэрэг харагдахаас нааш тодорхой хэлж болохгүй байна.
— Эсхүл Швейцарын хөлөг онгоц.
— Швейцарын хөлөг онгоц гэхийн хэрэггүй. Бидний сонссон тэр моторт завь, лав Швейцарын хөлөг онгоц мөн биз.
— Хэрэв бид Швейцарт ирсэн бол адаглаад өглөөний цай ууна. Швейцар тун сайхан тос, жимс, талхтай.
Үүр бүр цайгаад шиврээ бороо орно. Өмнө зүгээс салхилсан хэвээр агаад нууран дээгүүр биднээс холдон одох цагаан давлагаа дэл татан харагдана. Бид Швейцарт лавтай иржээ. Эрэг талын модны цаадтай жижигхэн байшингууд харагдаж, цаахна нь чулуун байшинтай суурин толгой дээр зуслангийн байшин сум байна. Эрэг дагуух зам дээр манаа буй эсэхийг лавлан харвал хэн ч үл үзэгдэнэ. Гэтэл зам нуурт бүр ойртоод, замын хажуугийн кафе гуанзнаас цэрэг гарч ирж харагдав. Тэр цэрэг бүдэг ногоон хувцастай, герман цэргийнх шиг төмөр малгайтай, улаан хацартай чийрэг нүүртэй тачирхан шорвигор сахалтай юм. Биднийг тэр цэрэг харав.
— Тэр цэргийг далла гэж би Кэтринд хэллээ. Кэтринг даллахад, тэр цэрэг сулхан инээмсэглээд хариу даллав. Би алгуурхан сэлүүрдэж, суурины дэргэдүүр өнгөрөв.
— Бид хэдийн Швейцарт ирсэн шиг байна гэж би хэллээ.
— Найз минь, лавтай мэдэх хэрэгтэй. Биднийг хил дээрээс буцаахгүй л бол боллоо.
— Хил ард хол хоцорсон. Энэ гаалийн салбар байх. Бриоссаго болов уу гэж би бодож байна.
— Энд италичууд байдаг болов уу? Гаалийн салбарт хөрш орныхон дандаа их байдаг сан.
— Дайны цагт тиймгүй. Одоо италичуудыг хил гарахад зөвшөөрөхгүй биз.
Тэр тун тохитойнхон хот агаад зогсоолд нь загасчдын олон завь зогсож, шонгоос тор зүүжээ. Намар оройн зөөлөн бороо орж энд борооноор ч хөхиүн цэвэр байна.
— Тэгвэл зогсоолд зогсож цай ууя гэхэд нь
— Тэгье гэлээ.
Би зүүн сэлүүрээ хүчлэн дарж, эрэг хүрээд зогсоолтой зэрэгцэн хөндлөн зогсож сэлүүрээ авч, төмөр цагаригаас татан нойтон чулуун дээр хөл тавьж Швейцарын газар дээр гишгэв. Тэгээд завиа уяад Кэтринг татах гэж гар сарвайв.
— Кэт ээ, ир. Сайхан санагдаж байна,
— Чемодануудаа яах вэ?
— Завиндаа орхиё
Кэтрин гарч ирж, бид хоёр цуг Швейцар оров.
— Яасан сайхан орон бэ! гэж тэр хэллээ.
— Нээрэн сайхан байна уу?
— Хурдан явж цайлъя.
Үнэхээр сайхан орон шүү? Үүгээр явахад аятайхан гэдэг нь.
— Хөл минь мэдээ алдтал оршчихсон байна. Лав аятайхан байх аа. Найзаа, тэр муу италиас холдож энд ирчхээд байгаагаа чи бод л доо.
— Тийм ээ. Үнэхээр тийм. Би юмыг ингэж ер тодорхой мэдэж байсангүй.
— Энэ байшинг хараач. Ямар сайхан талбай вэ! Тээр тэнд цай ууя.
— Ямар сайхан бороо орно вэ! Италид ийм бороо ер ордоггүй. Сэргэмээр бороо байна
— Найзаа чи бид хоёр ирье гэсэн газраа ирлээ. Чи бид хоёр ирье гэсэн газраа ирээд байна шүү дээ.
Бид кафе гуанзанд орж цэвэрхэн модон ширээний дэргэд сууцгаав. Би согтсон мэт байв. Хормогч зүүсэн аятай цэвэрхэн хүүхэн гарч ирээд юу хэрэгтэй вэ гэж асуулаа.
— Зөөлөн талх, жимс, кофе цай гэж Кэтрин хэлэв.
— Одоо дайны үе болоод зөөлөн талх алга
— Тэгвэл зүгээр талх
— Хуурсан талх авах уу?
— Тэгье.
— Бас хайрсан өндөг авна.
— Ноёнтонд хэдэн өндөг шарах вэ?
— Гурав
— Найз аа дөрөв бол дээр
— Дөрвөн өндөг.
Тэр хүүхнийг явсан хойно би Кэтринг үнсэж гарыг нь чанга гэгч атгав. Бид бие биеэ ширтсэнээ тал тал тийшээ харав.
— Найзаа, сайхан байгаа биз дээ?
— Тун сайхан байна гэж би хэллээ
— Зөөлөн талх байхгүй дээ яах вэ. Би шөнөжин зөөлөн талх бодсон юм. Гэхдээ яах вэ. Бүр падгүй хэрэг гэж Кэтрин хэлэв.
— Биднийг тун удахгүй баривчлах байх.
— Найзаа энэ тухай бүү бод. Бид урьдаж цай ууна. Цайлсны дараа баривчлагдахад зовлон багатай. Баривчлаад ч яах юм билээ Би британийн харьяат, чи америкийнх бидэнд ямар ч зөрчил байхгүй.
— Чамд паспорт бий юу?
— Байлгүй яах вэ. За энэ тухай ярихаа больё. Баясацгаая.
— Би байдгаараа баясаж байна гэж би хэллээ.
Бүдүүн саарал муур сүүлээ эгцлээд тасалгаа дундуур бидний ширээ рүү ирж хөлийг минь эвхрэн тойроод гиншин самардана. Би бөхийж үсийг нь илбэв. Кэтрин над руу харж баясгалантайяа инээвхийлээд: Кофе уу гэв.
Цай уусны дараа бид хоёрыг баривчлав. Бид суурин дотуур хэсэг зугаалаад зогсоол тийш чемоданаа эргэн очиход завины дэргэд цэрэг манаа зогссон байлаа.
— Энэ таны завь уу?
— Тийм ээ.
— Хаанаас ирсэн бэ?
— Нуурын нөгөө талаас ирсэн.
— Надтай явцгаах хэрэгтэй байна даа.
— Чемоданаа яах билээ?
— Аваад явж болно гэв.
Би чемоданаа барьж, Кэтрин надтай зэрэгцэн, араас цэрэг дагаж, гаалийн хуучин байшин тийш очив. Гаалийн газар нэн туранхай агаад дайчин янзын дэслэгч биднийг шалгаав.
— Ямар үндэстэн бэ?
— Би америк, хүүхэн англи
— Паспортаа үзүүл.
Би паспортаа өгөв. Кэтрин паспортаа цүнхнээсээ гаргаж өгөв. Тэр удаан шалгаж үзсэнээ:
— Яагаад та нар Швейцарт завиар ирээ вэ?
— Би биеийн тамирчин. Сэлүүрдэхэд би дуртай. Бололцоо л гарвал би сэлүүрдэж байдаг хүн гэж би хэллээ.
— Яагаад наашаа ирээ вэ?
— Өвлийн спорт хийхээр ирсэн. Бид, өвлийн спорт оролддог жуулчин улс.
— Энд өвлийн спорт хийх газар байхгүй.
— Бид мэднэ. Өвлийн спорт хийж болох газар явж очихоор ирсэн.
Италид та юу хийж байсан бэ?
— Би уран барилга судалж манай гэргий урлаг судалж байсан.
— Яагаад тэндээс та нар явах бол оо вэ?
— Бид өвлийн спорт хийх гэсэн юм. Дайны үед уран барилга судлахад хэцүү байна.
— Энд сууцгааж бай гээд тэр дэслэгч бидний паспортыг авч, дотор хаалгаар орлоо.
— Найз аа чи, зүйргүй хүн юм. Хэлснээрээ л бай. Чи өвлийн спортод дуртай биз гэж Кэтрин хэллээ.
— Чи урлаг бага зэрэг мэднэ биз дээ?
— Рубенсийг мэднэ гэж Кэтрин хэллээ.
— Мах ихтэй гэж би хэлэв.
— Тицианыг мэднэ гэж Кэтрин хэллээ.
Тицианы үе. Бас Мантеньяг мэдэх үү? гэж би хэлэв.
— Хэцүү юм бүү асуу. Гэхдээ би мэднэ. Тун аймшигтай гэж Кэтрин хэлэв.
— Тун хэцүү хадаасанд түм цоорсон гэж би хэллээ.
— Чиний эхнэр тун сайн байгаа биз дээ. Би захиалагчидтай чинь урлагийн тухай ярьж чадна гэж Кэтрин хэлэв.
— За ирлээ гэж би хэлэв.
Гаалийн байшингийн гүнээс туранхай дэслэгч бидний паспортыг барьсаар гарч ирэв.
— Та нарыг би Локарно явуулах боллоо.
— Сүйх хөлсөлж ав. Та нарыг цэрэг хүргэнэ гэж тэр хэллээ.
— Болно оо, болно Завиа яах билээ? гэж би хэлэв.
— Завийг чинь хураасан. Наад чемоданд чинь юу байна вэ?
Тэр бээр хоёр чемоданы юмсыг үзээд коньяк архитай лонхыг гаргав.
— Надтай нийлж уухгүй юу? гэж би асуув.
— Үгүй. Баярлалаа гээд эгцлэн хэчнээн мөнгөтэй вэ? гэв.
— Хоёр мянга таван зуун лир
— Танай гэргийд хэд бий вэ?
Кэтринд мянга хоёр зуу гаран байсан юм. Дэслэгчийн сэтгэл ханаж харьцаа нь зөөлрөв.
— Хэрэв өвлийн спорт оролддог бол хамгийн аятай газар Венген шүү. Миний эцэг Венгенд тун сайхан буудалтай. Жилжингээ онгорхой байдаг юм гэж тэр хэллээ.
— Тун сайн байна хаягийг нь танаас авч болох болов уу гэж би хэлэв.
— Би нэрийн хуудсан дээр бичиж өгье гээд тэр тун хүндэтгэж нэрийн хуудсаа өгөөд: та нарыг Локарнод цэрэг хүргэнэ. Паспортыг чинь тэр цэрэгт өгнө. Ингэхээс л өөр аргагүй байна. Локарнод очоод сэргийлэхээс зөвшөөрөл, эсхүл пиу олдоно гэж би бодож байна гэв.
Хоёр паспортыг минь тэр цэрэгт өгч, бид чемоданаа аваад, сүйх тэрэг олохоор суурин тийш одов.
— Хүүе! гэж дэслэгч цэргийг дуудаад нутгийн аялгаар юм хэлэв. Сайх цэрэг винтовоо үүрээд бидний чемоданыг барив.
— Сайхан орон байна гэж Кэтрин хэллээ.
— Юм бүхэнд туршлагатай.
— Танд их баярлалаа гэж би дэслэгчид хэлэв.
Тэр гар даллан үлдэв.
— Таны тусын тулд гэж тэр хэллээ. Бид харуулаа дагаж суурин оров.
Хөтчийн дэргэд урд суудал дээр цэрэгтэй зэрэгцэн сууж бид сүйх тэргээр Локарно оров. Локарнод хамаг юм амжилттай бүтэв. Биднийг байцаасан боловч паспорт болон мөнгөтэй учир тун хүндэтгэж байв. Тэд ядахдаа миний ганцхан үгэнд ч итгээгүй байж болно. Ямар тэнэг хэрэг вэ гэж би бодовч шүүхэд байгаатай ялгалгүй байлаа. Энд ямар ч ухаалаг дүгнэлт хэрэггүй зөвхөн хэлбэрийн төдий яриа, нэмэлт тайлбаргүй үг л хэрэгтэй юм. Бид паспорттай бөгөөд мөнгөө үрэх гэж яваа улс. Тиймээс бидэнд түр хугацааны пиу олгов. Тэр пиуг хэзээ ч хурааж болно. Бид очсон газар болгондоо сэргийлэхэд бүртгүүлж байх ёстой юм.
Хүссэн тийшээ бид явж болох болов уу? Ер бид хашаа явах хүсэлтэй сэн билээ?
— Кэт ээ, чи хашаа явмаар байна вэ?
— Монтред
— Тун сайхан хот. Та нарт таалагдах хот гэж би бодож байна хэмээн байцаагч хэлэв.
— Локарно бас их сайхан хот шүү. Та нарт Локарно их тохирно гэж би бодож байна. Энэ их сайхан хот гэж нөгөө байцаагч нь хэллээ.
— Өвлийн спорт оролдож болох газар л бидэнд тохирно.
— Монтред өвлийн спорт хийдэггүй.
— Уучлаарай, Би Монтрегийн хүн байна.
Монтре-Оберланд-Бернскийн төмөр замын тэнд өвлийн спортод тохирох аятайхан газар бий. Та эсэргүүцвэл буруу юм болно гэж эхний байцаагч хэлэв.
— Би эсэргүүцээгүй. Зүгээр л Монтред өвлийн спорт хийдэггүй гэж байна.
— Би эсэргүүцэж баримтаар нотлох гэж байна хэмээн түрүүчийн байцаагч хэлэв.
— Би тэр баримтыг чинь цуцална.
Би нотолгоотой эсэргүүцнэ. Би Монтрегийн гудамжаар luge33 унаж гулгаж байсан. Би олон гулгасан, luge бол өвлийн спортын нэг төрөл шүү дээ.
Хоёр дахь байцаагч над руу хандаж:
— Та өвлийн спорт гэхдээ luge хэлээгүй биз дээ?
Локарнод байвал онцгой тавтай байх биз. Энд эрүүл агаартай орчин тойрондоо үзэсгэлэнт газартай. Энд тун тааламжтай байх болно гэв.
Ноёнтон өөрөө Монтред очих хүсэлтэй гэсэн
— luge гэж юу билээ? хэмээн би асуув.
— Энэ хүн luge гэж ер сонсоогүй байна шүү дээ.
Миний асуулт хоёр дахь байцаагчид ихэд нийцэж тэр бардамнав.
— luge гэж яг л тобогган34 чарга даа хэмээн түрүүчийн байцаагч өгүүлэв.
— Эсэргүүцэх хэрэгтэй боллоо. Одоо дахиад эсэргүүцэх хэрэгтэй боллоо гэж хоёр дахь байцаагч толгой сэгсрэн: тобогган чарга luge хоёр их ялгаатай. Канадын хавтгай банзан тобогган чарга нэг өөр. Жирийн гулгууртай luge нэг өөр. Юуны өмнө тодорхой ярих хэрэгтэй гэв.
— Тобогган чаргаар гулгаж болно биз дээ гэж би асуулаа.
— Тобогган чаргаар гулгаж бололгүй яах вэ. Тобогганаар гулгаж бүрэн болно. Монтред Канадын дээд зэргийн тобогган чарга худалддаг юм. Ах дүү Окс тобогган чарга наймаалдаг юм. Тэд өөрсдөө тобогган чарга авдаг улс гэж түрүүчийн байцаагч хэлэв. Хоёр дахь байцаагч эргэж:
— Тобогган чаргаар гулгахад тусгай Рjste35 хэрэгтэй. Монтрегийн гудамжаар тобогган чаргатай гулгаж болохгүй. Та хаана буусан бэ? гэв.
— Бид хаана буухаа мэдэхгүй л байна. Бид дөнгөж Бриссогаас ирээд, сүйх тэрэг гудамжинд хүлээж байна гэж би хэллээ.
— Та Монтред очих дургүй байна гэж үү? Тэнд очвол зөөлөн агаартай өвлийн спортоор оролдоход хол явах хэрэггүй болно гэж түрүүчийн байцаагч хэллээ.
— Та үнэхээр өвлийн спорт сонирхож байгаа бол Энгадин юм уу Мюррен очоорой. Өвлийн спорт хийх гэж Монтре оч гэсэн энэ зөвлөгөөг би эсэргүүцэхээс аргагүй болж байна гэж хоёр дахь байцаагч хэллээ.
— Монтрегийн тэндэх Лез-Авенд өвлийн ямар ч спортод сайхан таарна.
Монтрегийн тэр эх оронч дургүйцэхдээ нөхрөө хялайн харав.
— Эрхмүүдээ. Бид явах хэрэгтэй. Манай гэргий их ядарлаа. Монтре яваад азаа үзье гэж би хэлэв.
— Таны тэгж шийдсэнд баяр хүргэе гэж түрүүчийн байцаагч гарыг минь барив.
— Локарногоос явсандаа та сүүлд нь гэмших болно доо. Ямар ч гэсэн Монтред та сэргийлэхэд очоорой гэж хоёр дахь байцаагч хэллээ.
— Сэргийлэхийн талаар тэнд тохирохгүй юм байхгүй. Оршин суугчид таныг онцын найр тавин баяртай угтана гэж түрүүчийн байцаагч надад сэнхрүүлэн хэлэв.
— Та хоёрт их баярлалаа. Та нарын зөвлөгөө надад их тус боллоо гэж би хэлэв.
— Баяртай гэж Кэтрин хэллээ.
— Та хоёрт их баярлалаа гэв.
Хаалга хүртэл тэд мэхийн үдэхдээ, Локарногийн эх оронч дурамжхан байв. Бид шатаар бууж сүйхэнд суулаа.
— Ээ, бурхан минь гэж дээ. Тэндээс эртхэн явж болохгүй байсан гэж үү? хэмээн Кэтрин өгүүлэв. Нэг байцаагчийн зааж өгсөн буудлын хаягийг хөтчид өгөв. Хөтөч жолоогоо барив.
— Чи цэргийн тухай мартжээ гэж Кэтрин хэлэхэд харвал сүйхний дэргэд мөнөөхөн цэрэг зогсож байлаа. Би түүнд арван лир өгөөд надад өөр швейцар мөнгө алга даа гэж хэллээ. Тэр талархан ёслоод одов. Сүйх тэрэг хөдөлж бид буудалд ирлээ.
— Монтрегийн тухай тэр чамд юу гэх гээд байгаа юм бэ? Үнэхээр чи тийшээ явъя гэж бодож байна уу? хэмээн би Кэтринээс асуув.
— Эхлээд бодогдсон нь л тэр. Тэнд зүгээр. Ууланд байр олж сууж болно гэж тэр хэлэв.
— Унтмаар байна уу?
— Унтаад л явна.
— Сайн унтацгаая. Хөөрхий муу Кэт минь Ийм л шөнө таарлаа шүү дээ.
— Ялангуяа чамайг шүхэр барьж суухад надад их инээдтэй байсан гэж Кэтрин хэлэв.
— Бид Швейцарт ирлээ шүү дээ.
— Зүүд шиг л байна.
Сэрэхээр л худал болмоор санагдана.
— Надад ч бас тийм.
— Гэхдээ, энэ үнэн шүү дээ? Милан хотын галт тэрэгний буудал дээр би чамайг үдэж байгаа биш шүү дээ.
— Үгүй байхаа
— Тэгж бүү ярь. Би айж байна. Хэрэв тийм байвал яана
— Би согтуу юм шиг болчхоод байна гэж хэлэв.
— Гараа үзүүлээч.
Би хоёр гараа үзүүлэв. Мах нь гартлаа холгосон байлаа.
— Хажуу талдаа шарх алга гэж би хэлсэнд
— Бүү тэрсэл гэв.
Би тун их ядраад толгой эргэж түрүүчийн сэргэсэн бүхэн арилав. Сүйх тэрэг гудамжаар жирийнэ.
— Гарыг нь хөөрхий гэж Кэтрин хэлэв.
— Бүү хөнд. Хаана яваагаа мэдэхгүй ямар балай юм болж байна аа. Хөтөч өө! Бид хаашаа явж байна? гэж би хэлэв. Хөтөч морио зогсоогоод:
— Метрополь буудалд очиж явна. Тийшээ очно гэсэн биш бил үү? гэв.
— Тийм, тийм Кэт минь, ёсоороо мөн гэж би хэллээ.
— Найзаа, ёсоороо байна. Сэтгэл бүү зов. Бид сайн унтаад, маргааш чиний согтуу байтал чинь арилна.
— Би согтуу болжээ. Энэ өдөр туждаа инээдмийн дуурь шиг л байна. Өлсөж ч байх шиг байна гэж би хэлэв.
— Найзаа чи, ядарсан л байна. Ядаргаа арилна.
Буудлын үүдэнд сүйх тэрэг очиж зогсоход бидний чемоданыг зөөхөөр нэг хөвүүн гарч ирлээ.
— Гайгүй болж байна гэж би хэллээ. Гүүрэн дээрээс бид буудал тийш очив.
— Гайгүй болно гэж би бодсон юм. Чи зүгээр л ядарсан байна. Унтах хэрэгтэй.
— Яав ч бид Швейцарт иржээ.
— Тийм ээ, бид үнэхээр Швейцарт иржээ. Чемодан барьсан хөвүүнийг дагаж бид буудалд оров.


ТАВДУГААР ДЭВТЭР


XXXVIII

Тэр намар тун орой цас унав. Бид уулын энгэрийн нарсан дундах бяцхан модон байшинд суух бөгөөд шөнөдөө хүйтэрч угаагуурын хоёр домботой ус өглөөгүүр зайртсан байдаг байв. Хатагтай Гүттинген өглөө эрт тасалгаанд орж ирж цонх хаагаад өндөр шавар пийшинд гал түлнэ. Нарсан түлээ тачигнан шатаж, гал дүрэлзэн хатагтай Гүттинген дахин бүдүүн түлээ, халуун устай домбо барьж орж ирнэ. Тэгээд тасалгаа дулаацахад тэр авгай өглөөний цай авчирна. Орондоо өндийн цайлж, нуур болон нуурын цаад францын талын эрэг дэх уулсыг бид харна. Уулын оргилд цас тогтоод нуур төмрийн өнгөөр сааралтана. Байшингийн хаяагаар зам өнгөрөх бөгөөд замын хонхор, хагалсан газар хүйтэнд чулуу мэт хатуураад, Төгөл дундуур зам эгц дээш гарч уул ороон, нуга, саравч, хөндийн эхний ойн чөлөө дэх овоохой тийш одно. Тэрхүү гүн хөндийгөөр гол урсаж нуурт цутгана. Хөндийн зүгээс салхилахад голын ус чулуунд шуугих нь сонстоно.
Бид дандаа замаас гарч нарсан төгөл дундуур, зөргөөр явна. Төгөл дотор газар зөөлөн агаад зам дээрх шиг хүйтэнд хатуураагүй байна. Бидний гутлын ул сөртөн хадаастай учир хадаас нь хөлдүү газар шаагаад замаар явахад харин ч сэргэлэн таатай тул тэрхүү хатуу газар бидэнд саад болдоггүй байв. Төгөл дундуур явахад ч мөн таатай билээ.
Бидний суудаг байшингаас доош нуурын захын бяцхан талбар хүртэл цавчим бөгөөд нарлаг өдөр бид саравчид сууж уулын энгэрээр явсан зам хардаг сан. Мөн өвөл болж мөчир нь хатсан усан үзмийн мод бүхий нөгөө уулын энгэр, чулуун хашаагаар тусгаарласан тал, усан үзмийн модноос доош нуурын эргийн нарийн талбар дээрх хотын байшин харагдана. Нуурын арал дээрх хоёр мод загасчдын завины хос дарвуул мэт үзэгдэнэ.
Нуурын цаад талын уулс цавчим агаад хурц ирмэгтэй. Нуурын өмнө хязгаарт хоёр уулын сэрвэн хоорондох Роны урт хөндийн цаад захад Дан-дю-Мидийн уулс хөндөлдөнө. Тэрхүү цаст өндөр уул тэр хөндийд ноёловч дэндүү алс учир сүүдэр үл тусгана.
Нарлаг өдөр бид саравчинд цайлж, бусад цагт дээд давхрын, банзан ханатай, буландаа том пийшинтэй бяцхан тасалгаанд хооллоно. Хотоос бид сэтгүүл, ном худалдан авч, хөзрөөр хоёр хүн тоглох олон тоглоом сурлаа. Пийшинтэй бяцхан тасалгаа бидний гуанз, зочдын өрөөг хавсардаг байв. Тэнд хоёр тохилог зөөлөн сандал сэтгүүл, ном тавьдаг жижиг ширээтэй бөгөөд аяга таваг хураасны дараа хоолны ширээн дээр бид хөзөр тоглоно. Monsieur, хатагтай Гүттинген хоёул доод давхарт суух агаад тэр хоёрын яриа оройд дандаа сонстоно. Тэр хоёр бас ихээхэн жаргалтай ажгуу, нөхөр нь зочид буудалд ерөнхий зөөгч, эхнэр нь цэвэрлэгч хийж мөнгө хурааж энэ байшинг авсан ажээ. Хүү нь бол ерөнхий зөөгч болох гэж бэлдэж байгаа гэнэ. Доод давхарт дарс, шар айраг наймаалдаг байртай бөгөөд үдшийн цагт зам дээр даачаа тэрэг зогсож, эрэгтэйчүүд аяга юм уух гэж шатаар байшинд орох нь ямагт сонстоно.
Бидний тасалгааны гадаа гудамд түлээний хайрцаг байх бөгөөд би тэндээс хагалсан, түлээ авч пийшинд хийнэ. Бид орой болтол суудаггүй байлаа. Унтлагын том өрөөнд бид унтдаг байв. Гэрэл асаалгүй тайчаад, би цонх онгойлгож гадаа шөнийн байдал, хүйтэнд, цонхны дэргэдэх нарс харснаа бушуухан орондоо орно. Гадаа шөнө болж, агаар тийн хүйтэн тунгалаг ахуйд оронд байх таатай. Бид бөх унтаж, хэрэв шөнө би сэрвэл, сэрсэн учраа мэдээд дэрээ тун болгоомжтой засаж Кэтринг сэрээлгүй, дахин, унтахдаа нимгэн хөнжлийн хөнгөнд сэтгэл бүр тавтай болно. Дайн гэгч, өөр сургуульд очиж тоглосон хөл бөмбөгний тэмцээн адил өнгөрсөн санагдана. Гэхдээ сонинд бичсэнээс үзвэл ууланд аанай тулалдаан болсоор бөгөөд өдий хүртэл цас унаагүй аж.
Бид дандаа уулын хажуу даган бууж Монтред очдог билээ. Бидний байшингаас уруудсан зөрөг буй авч, дэндүү цавчим учир бид голдуу замаар явахыг чухалчлан тал дундуурх хөлдөж хатуурсан өргөн замаар явж, усан үзмийн чулуун хашааны хоорондуур гарч, замын хажуугийн тосгоны байшин дундуур бууна. Тэнд гурван тосгон байв.
Хоёрыг нь Шернэ, Фонтаниван гэх бөгөөд нэгийг нь нэрийг мартжээ. Тэгээд мөн л тэр замаар явж, шонд мөчир бүрий нь барьж уясан усан үзмийн тариалан дунд, уулын хормойд буй хуучин чулуун chateau дэргэдүүр өнгөрнө. Хамаг мөчир бараантан хатаад газар дэлхий цасаар дутагдаж, тэртээ доор төмөр мэт зэгэл нуур толийно. chateau хүрээд зам уруудан нэлээд огцом болж, явсаар баруун тийш эргэж, том чулуу дэвссэн тун цавчин замаар шууд орж Монтре очно.
Монтред таних хүн бидэнд ер байхгүй. Бид нуурын хөвөөгөөр явж хун үй олон цахлай, ойртмогц, салхич шувуу харна. Эрэг хавьцаа, бяцхан хар ахууна сүрэглэж усан дээр мөр татуулан хөвнө. Хот ороод бид гол гудамжаар дэлгүүрийн цонх харж явлаа. Тэнд олон том буудал байвч өдгөө хаалттай боловч дэлгүүр цөм онгорхой тул орсон газар болгон ихээхэн баяртай байна. Кэтрин үсээ засуулах гэж нэгэн их сайн үсчинд оров. Тэр үсчний эзэгтэй тун ялдам угтсан бөгөөд Монтред буй бидний ганц танил тэр болов. Кэтринг үсээ засуулж дуустал би пивоны газар орж суугаад, Мюнхены хар пиво ууж сонин уншив. Би «Корьере делла сера» болон Парисаас ирдэг англи, америкийн сонин уншлаа. Хамаг зарлал нь хэвлэлийн будаг нүүгэлтээд бөгс арчиж боломгүй болжээ. Тааруухан уншлага боллоо. Ер нь юм бүгд тааруухан байгаа шүү дээ. Би буланд сууж, том аягатай хар пиво ууж, цаасанд боодолтой pretzls36 задалж иднэ. Pretzels шорвог аятайхан амттай бөгөөд пивонд амт оруулна. Ниргэлтийн тухай би уншив. Кэтрин орж ирнэ гэж бодсон чинь орж ирсэнгүй тул би сониноо байранд нь тавьж, пивоны үнэ төлөөд Кэтринг хайхаар гарав. Хүйтэн бүрхэг өвлийн өдөр болоод ханын чулуу ч хүйтэн харагдана. Кэтрин аанай үсчинд байв. Үсийг нь эзэгтэй янзалж, би сууж ажиглав. Сэтгэл минь догдлон, Кэтрин инээмсэглэж надтай ярилцах бөгөөд догдолсондоо миний хоолой жаахан парчигнана. Тэнд дулаан таатай бөгөөд Кэтриний үсийг гурван толинд би харж, хавчлага нь аятайхан тохирчээ. Тэгээд эзэгтэй үсийг нь янзалж дуусахад Кэтрин тольдож жаахан өөрчилж хавчаарыг нь сугалж сольсноо босов.
— Дэндүү их удлаа шүү.
— Ноёнтон танд их сонин байсан. Тийм биз дээ, Ноёнтон? гэж эзэгтэй инээвхийлэв.
— Тийм ээ гэж би хэллээ.
Бид гарч гудамжаар явав. Хүйтэн бүрхэг агаад салхи үлээнэ.
— Би чамд хэчнээн хайртайг чи мэдэхгүй шүү дээ гэж би хэллээ.
— Одоо бид их сайхан байна биш үү? Одоо хоёулаа нэг газар орж цайны оронд пиво ууя. Тэгэх үү? Бяцхан Кэтринд пиво их тустай. Пиво уувал хүүхэд хэт томрохгүй гэж Кэтрин хэллээ.
— Бяцхан Кэтрин, залхуу охин? гэж би хэлэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
  • Büleklär
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 01
    Süzlärneñ gomumi sanı 4367
    Unikal süzlärneñ gomumi sanı 2151
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 02
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 03
    Süzlärneñ gomumi sanı 4545
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 05
    Süzlärneñ gomumi sanı 4567
    Unikal süzlärneñ gomumi sanı 1675
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 06
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1722
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 07
    Süzlärneñ gomumi sanı 4551
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
    Süzlärneñ gomumi sanı 4495
    Unikal süzlärneñ gomumi sanı 1738
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1662
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1786
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 1639
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 1859
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 14
    Süzlärneñ gomumi sanı 4455
    Unikal süzlärneñ gomumi sanı 1805
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1672
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 16
    Süzlärneñ gomumi sanı 4086
    Unikal süzlärneñ gomumi sanı 1492
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.