Latin

Зэр Зэвсэг Минь Баяртай - 03

Süzlärneñ gomumi sanı 4545
Unikal süzlärneñ gomumi sanı 1961
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
— Үгүй гэв.
— Ээ, чөтгөр гэж! Дайн гэж яасан гамшиг вэ гэж тэр үглэнэ.
— За чи энд машинаас буугаад унаж толгойдоо булдруу гаргаад бай. Буцах замдаа би чамайг авч цэргийн эмнэлэгт хүргэе. Альдо энд түр зогсъё гэж би хэлэв.
— Бид замын хажууд гарч зогсоод, тэр цэргийг түшин буулгав.
— Дэслэгч ээ, та эндээс намайг аваарай гэж тэр хэллээ.
— Баяртай гэж би хэлэв. Тэндээс бид замаар нэгэн миль орчим яваад, түрүүчийн хороог гүйцэж, хайлсан цасанд булингартан, гүүрний багана хоорондуур түргэн жирэлзэн урссан голыг гаран тал дундуурх замаар явж цэргийн эмнэлэг хүрч шархтан хүмүүсийг тушаагаад буцах замдаа би ханхай машинаа жолоодож сайх Питтсбургийн цэрэг хүлээж буй зүг яаран давхив. Бүр ч ядраад улам удаан явж буй цэргийн хороо болон замаар цуврагсдыг өнгөрсөн хойно замын дунд эмнэлгийн тэрэг зогсож буйг олж харлаа. Хоёр асрагч тэрхүү ивэрхий цэргийг өргөж байв. Түүнийг авахаар тэд иржээ. Тэр цэрэг намайг хармагцаа толгой сэгсрэв. Төмөр малгай нь унжаад үснийхээ доорх дух нь цустай, хамрын нь арьс зулгарсан агаад шархны цусан дээр нь тоос наалдаж, үс нь бас шороо тоос болжээ.
Дэслэгч ээ, эднийг хараач. Одоо яая гэх вэ. Намайг авах гэж иржээ хэмээн тэр хашхирав.
Байрандаа ирэхэд таван цаг болсон байв. Би усанд орохоор, машин угааж буй газар очив. Дараа нь би тасалгаандаа онгорхой цонхны дэргэд дотуур цамц өмдтэй сууж илтгэл бэлтгэв. Нөгөөдөр довтолгоо эхлэх бөгөөд би машинтайгаа Плав орох ёстой байлаа. Би нэгдсэн улсад захидал бичилгүй уджээ. Бичих ёстой авч хойш тавьсаар өдгөө бололцоо үгүй болсон байна. Бичих ч юм үгүй болжээ. Амархан хүрэхийг нь бодож би «Амьд мэнд байна» гэхээс өөр үггүй Zone di Guerra9 ил захидал хэдийг илгээв. Америкт тэдгээр ил захидлыг ер бусын нууцгай гэж ихэд таашаах биз. Чухам эл бүсэнд дайн ер бусын нууцгай боловч австричуудтай хийсэн бусад дайнтай зүйрлүүлбэл надад сайтар бэлтгэсэн ширүүн дайн санагддаг юм. Аль нэгэн Наполеоны ялахад Австрийн арми зориулагджээ. Бидэнд Наполеон байсан бол сайн сан. Гэвч бидэнд зөвхөн generale Cadorna хоёрдугаар гэдэг омголон тарган генерал болон Vittorio Emmanueie гэдэг ямаан сахалтай туранхай урт хүзүүтэй бяцхан хүн байв. Баруун эргийн зэвсэгт хүчнийг толгойлогч гүн Аост их жанжин гэхэд дэндүү гоё агаад жинхэнэ эр хүн шиг харагддаг юм. Чухам тэр хүнийг ван хаан болоосой гэж олон хүн хүсдэг билээ. Харахад тэр ван хаан шиг хүн юм. Тэр бээр ван хааны авгын ёсоор гуравдугаар армийг жанжилж бид хоёрдугаар армид багтаж байсан бөгөөд гурав дугаар армид английн хэдэн батарей байлаа. Тэр ангид байдаг английн хоёр их буучтай би Милан хотод танилцсан билээ. Том биетэй, даруухан тун аялаг тэр хоёр залуутай би нэгэн үдшийг тавтайяа өнгөрөөсөн юм. Юм бүгд тэр хоёрт нэг талаар аягүй, нөгөө талаар таатай байдаг. Английн зэвсэгт хүчинд алба хаавал надад хялбар сайн сан. Тэгвэл би алагдах байхдаа. Эмнэлгийн салбарт бол яах бол доо. Эмнэлгийн салбарт ч үхэж болно. Английн эмнэлгийн машины хэдэн жолооч алагдсан явдал буй. Гэвч би энэ дайнд алагдахгүй гэдгээ мэдэж байсан юм. Энэ дайн надтай ямар ч холбогдолгүй юм. Кинонд гарч байгаа дайнаас энэ дайн надад арай л аюулгүй билээ. Гэлээ ч гэсэн дайн дуусахыг би хүсэхийн ихээр хүсэж байна. Энэ зундаа дайн дуусах ч магадгүй.
Австричуудыг дарж ч магадгүй. Урьдах дайнуудад тэд дандаа ялагдаж байсан, энэ дайн чухам юугаараа онцгой билээ? Францчууд доройтож гэж хүн болгон ярьж байна. Францын цэрэг босоод Парист цэрэг орсон гэж Ринальди ярьсан. Тэгээд юу болсныг асуухад минь «гэхдээ тэднийг зогсоосон» гэж Ринальди хэлсэн. Дайнгүй цагт л би Австрид ирмээр байсан. Шварцвальдад очмоор байсан. Гарцид очмоор байсан. Гарц чухам хаана нь байдаг юм бол доо. Одоо
Карпатад дайн болж байна. Тийшээ, ямар ч ашигтай байсан би очих дургүй байна. Дайнгүй сэн бол би Испани очих сон. Нар шингэж өдөр өнгөрлөө. Оройн хоолны дараа би Баркли Кэтринтэй уулзана. Тэр хүүхэн надтай энд одоо хамт байдаг ч болоосой. Бид хоёр Миланд цуг байх юм сан. Тэгвэл Ковад орой сайн хооллоод сэнгэнэсэн үдэш Виа Манцониар явж, гүүр гараад суваг дагуу эргэж, буудалд Кэтрин Барклитэй орох сон. Тэр хүүхэн очно байх даа. Эсхүл намайг тэр мөнөөхөн Соммед алагдсан офицер шиг бодно биз. Тэгээд бид голын хаалгаар ороход хаалгачин малгайгаа авч мэхийн, би буудлын хаалгачны өрөөний үүдэнд зогсож түлхүүр гуйж, Баркли хүүхэн цахилгаан шатны тэнд зогсов. Дараа нь бид цахилгаан шатанд суугаад алгуурхан өгсөж, давхар бүрд зогссоор, манай давхарт ирэхэд цахилгаан шатчин хөвүүн үүд онгойлгож эхлээд тэр хүүхэн, дараа нь би гарч гудмаар явлаа. Би хаалга тайлж ороод утас авч утасдан дүүрэн мөстэй мөнгөн хувинд нэг лонх Капри бьянка хэмээх дарс авчирч өгөөч гэж захиалахад, хувинтай мөсний чимээ гудмаар ойртон ойртсоор хөвүүн хаалга цохиход хаалганы тэнд тавьчих гэж би хэлэв. Яагаад гэвэл бид халууцахдаа хамаг хувцсаа тайчаад цонхоо дэлгэсэн байна. Дээвэр дээгүүр хараацай дүүлэн, харанхуй бүрэнхий болоход цонхоор харвал байшингийн орой, моддын дээгүүр өчүүхэн сарьсан багваахай ниснэ. Үүдээ түгжээд бид Капри дарс ууж, халууцахдаа дан цагаан даавуу нөмрөн, Малина хотын халуун шөнийн гүнд шөнөжин амраглан янаглана. Ийм л байх ёстой. Оройн хоолоо түргэн идээд Баркли Кэтринтэй уулзъя байз.
Хоол идэхдээ бид тун их ярив. Би дарс уулаа. Хэрвээ би өнөө орой бага зэрэг дарс уугаагүй сэн бол бидний ахан дүүгийн ёсон хазайх байсан. Илэрхий сайн хүн их хамба Айрлэндын хувь заяанд шударга бусаар хандаж, шударга бусаар харьцаж буй тухай би ламтай ярилцав. Америк хүний хувьд би энэ талаар мөн буруутан юм. Тэр тухай би ер мэдэхгүй атугай ч сайн мэддэг дүр үзүүлж суулаа. Ер энэ тухай эс мэдвэл муухай юм болно. Хэргийн хамаг нарийн учрыг сайтар тайлбарлуулж байж, учраа ойлголцоогүй хэрэг юм байна гэж мэдлээ. Миннесотын Айрленд, Висконийн Айрленд, Мичиганын Айрленд гэхчлэн, үлэмжийн сайхан нэртэй Миннесотын хүн болох тэр их хамбын нэр нь надад тун гоё санагдав. Гэвч хэргийн учир зөвхөн үүнд бус, гүн гүнзгий шүү дээ. Тийм үү, лам ах минь. Үнэн байсан ч магадгүй ээ, лам ах минь. Худлаа ч байж болно. Үнэн ч байж болно лам ах минь та л сайн мэдэх ёстой. Лам хүн сайн атлаа уйтгартай. Офицерууд муу дээрээ бас уйтгартай. Ван хаан сайн боловч мөн уйтгартай. Харин дарс муу мөртөө уйтгар тайлна. Дарс уухад шүдний хөгц нүүж тагнайд тогтоно.
— Гурван хувийн хонжворт сугалгаа авч явсан гэж ламыг барьж хорьсон. Францад л тэр шүү дээ. Энд бол хэзээ ч барихгүй. Таван хувийнхыг ч огт мэдэхгүй гэж лам өгсөн. Безьед л ийм хэрэг болж байгаа юм. Би тэнд байхдаа энэ тухай сониноос олж уншаад шоронд очиж, ламтай уулзуулж өгөөч гэж гуйсан юм. Гэтэл лам хонжворт сугалгаа хулгайлсан нь үнэн байсан гэж Рокка ярив.
— Цөм худлаа гэж Ринальди хэлэхэд
— Юу л гэж бодвол бод. Би өөрийнхөө ламд л ярьж байгаа юм. Их сургаалтай явдал шүү. Манай лам учрыг нь мэднэ гэж Рокка хэлэв.
— Ярь, ярь би сонсъё гээд лам инээвхийлэв.
— Зарим сугалгаа нь олдоогүй, харин гурван хувийн хонжворт нь ламд байж, бас нутгийн нэг банкны хонжворт сугалгаа гарсан гэнэ. Тэгээд би шоронд очлоо. Тэнд л хамгийн сонин юм болсон. Тэр ламын өрөөний үүдэнд зогсоод л би залбирал үйлдэх адил «Эцэг минь намайгаа энэрэн өршөө, та нүгэл үйлдсэн буюу» гэсэн гэхэд нь цөм хөхрөлдөв.
— Тэгээд тэр юу гэж хариулав хэмээн лам асуулаа:
Ламын үгийг Рокка ер анхаарсангүй, харин надад шог ярианы утгыг тайлах гэж оролдон.
— Яаж давсалсны нь мэдэж байна уу? гэв. Хэрвээ зөв ойлговол үнэхээр уран хурц шог нь илэрхий байлаа. Надад дахин дарс аягалав. Шүршүүрт орсон англи цэргийн тухай би шог ярив. Дараа нь Чехословак, Унгарын арван нэгэн ахлагчийн тухай хошууч шог ярьж би дахин дарс уугаад нэг зоос олсон хурдан морьтны тухай шог хэлэв. Шөнө унтаж чадахаа больсон хатны тухай Италийн хошин шог бий гэж хошууч ярив. Лам ч явлаа. Умрын хүйтэн салхи үлээсэн өглөөгүүр, таван цагт Марсельд ирсэн панзчины тухай би шог ярив. Намайг архи ууж сурсан гэж сонссоноо хошууч хэлэхэд би эсэргүүцэв. Үнэн болохыг Бахус гэрчилсэн бөгөөд биеэр шалгана гэж хошууч ярилаа. Бахус хамаагүй гэж би хэллээ. Бахус хэлсэн гэж хошууч хэллээ. Бахус хамаагүй. Би тэгвэл Басси филиппо Винченцтэй мөрийцөж ууя л даа. Тэгвэл шударга бус юм болно, чамаас би хоёр дахин илүү уусан гэж Басси хэлэв. Бахус ч бай, бус ч бай, Филиппо Винченц Басси ч бай, Басси филиппо Винченц ч бай, энэ бол бузар гүтгэлэг. Энэ хоёр бүхэл оройжингоо дусал ч амсаагүй гэж би хэллээ. Өөрийн нь нэрийг асуусантай адил тэр бас миний нэрийг Энрико Федерико юм уу, Федерико Энрико юм уу? гэж лавлав. Бахус дэмий, харин хэн ууснаа даасан нь ялна гэж намайг хэлэхэд хошууч бидэнд аяга дүүрэн улаан дарс хийж уралдуулав. Аяганы талд нь ортол уугаад би чадсангүй явах ажлаа бодов.
— Басси дийллээ. Басси илүү юм байна. Би явалгүй болохгүй гэж би хэлэв.
— Явах болсон нь үнэн. Болзоотой юм. Би мэднэ гэж Ринальди хэллээ.
— Би явалгүй болохгүй гэсэнд
— Чадалтай болж байгаад дахиад үзэлцээрэй. Тэр болтол баяртай гэж Басси хэлээд миний мөрийг алгадав. Ширээн дээр лаа асаж, офицерууд цөм үлэмжхэн баясаж байв.
— Эрхмүүдээ, тавтай нойрсоорой гэж би хэлэв.
Ринальди надтай цуг гарч, үүдэнд зогсоод:
— Чи тийшээ согтуу очоод хэрэггүй байхаа гэв.
— Ринин минь би согтоогүй, үнэн шүү.
— Ядахдаа кофе цайны үр зажилчих.
— Шал дэмий
— Найз нь одоохон аваад ирье. Энд түр хүлээж бай гээд явж хуурсан кофе цайны үр авчран:
— Май, найзаа, чамайг бурхан өршөөг гэв.
— Бахус гэж би хэлэв.
— Би чамайг хүргэж өгье гэхэд нь
— Би зүгээр ээ гэв.
Хот дундуур бид хоёул явж, би кофе цайны үр зажлан явав. Англичуудын суудаг байшин хүрэх цэцэрлэгт гудамжны эхэн дээр намайг хүргээд тавтай нойрсохыг ерөөж Ринальди салав.
— Тавтай нойрсоорой. Чи орохгүй яагаа вэ? гэж би хэлэв.
— Үгүй гэж тэр толгой сэгсрээд
— Би арай энгүүн байдалд дуртай гэв.
Кофе цайны үр авчирсанд чинь баярлалаа гэхэд минь
— Зүгээр, зүгээр, найзаа гэв.
Цэцэрлэгт гудамжаар явахад хоёр талаар ургасан далдуу мод нарийн тод харлан харагдана.
Эргэж харвал, Ринальди миний араас ширтсээр зогсоход нь би гар даллав.
Кэтрин Барклийг хүлээж би үүдний өрөөнд суулаа. Хөлийн чимээгээр босож харвал Кэтрин биш, Фергюсон хүүхэн байв.
— Сайн уу? Өнөөдөр тантай уулзаж тун чадахгүй нь гэж танд хэлээрэй гэж Кэтрин надаас гуйсан хэмээн тэр хүүхэн хэллээ.
— Харамсалтай байна. Өвдөөгүй биз дээ ?
— Бие нь жаахан муу.
— Намайг сэтгэл тавгүй байна гэж хэлээрэй.
— Хэлье.
— Би өглөө ирэх үү?
— Ирээрэй.
— Танд их баярлалаа. Тавтай нойрсоорой гэж хэлээд би хүлээх өрөөнөөс гарав.
Түр зуур би гэнэт тавгүй уйтгартай боллоо. Кэтринтэй уулзахаа би хайхралгүй, согтож мартах шахсан агаад харин уулзаж чадахгүй болохдоо гиюүрч ганцаардах сэтгэл төрөв.


VIII

Голын эхээр шөнө дайран довтлох учир бид дөрвөн машинтай тийш явах болсныг маргааш нь мэдэв. Стратегийн мэдлэгээ үзүүлж, хүн бүр ихэд уран цэцэн ярьсан боловч ямар ашиг олохыг хэн ч үл мэднэ. Би эхний машинд сууж англи цэргийн эмнэлгийн үүдээр гарахдаа жолоочоо зогсоов. Бусад машин мөн зогссонд би гарч, хэрвээ наана гүйцэхгүй бол Кормоны замын гарцын тэнд хүлээж бай гээд жолооч нарыг цааш явуулан, цэцэрлэгт гудамжийг яаруу өнгөрч, хүлээх өрөөнд ороод Баркли хүүхнийг дуудаж өгөөч гэж гуйв.
— Жижүүр хийж байгаа гэлээ.
— Ганцхан минут уулзаж болохгүй юм болов уу? гэж би асуув.
Нэгэн асрагч явж, тэр хүүхнийг дагуулан гарч ирлээ.
— Таны биеийг ямар байгаа бол гэж би ирлээ. Таныг жижүүр хийж байгаа гэхээр дуудуулсан юм.
— Бие сайн. Өчигдөр халуунд жаахан эвгүйрхсэн гэж тэр хүүхэн хэлэв.
— Би явах боллоо.
— Би тантай хамт түр гаръя.
— Бие чинь бүр сайн уу? гэж би гарахдаа асуув.
— Сайн найз минь. Та өнөөдөр ирэх үү?
Чадахгүй өнөөдөр Плавын найрт очих гэж явна.
— Найр гэнэ ээ?
— Илүү юу л болов аж.
— Тэгээд та хэзээ ирэх вэ?
— Маргааш
— Тэгээд тэр хүүхэн ямар нэгэн юм хүзүүнээсээ тайлж алган дээр минь тавиад:
— Энэ ариун сахиус байгаа юм. За маргааш орой ирээрэй гэв.
— Та католик шүтлэгтэй юм уу?
— Үгүй ээ. Гэхдээ ариун сахиус их тустай гэдэг юм.
— Таныг бодож үүний чинь нандигнаж явъя. Баяртай.
— Баяртай гэх хэрэггүй гэж тэр хүүхэн хэлэв.
— Мэдлээ
— Ухаалаг явж, биеэ болгоомжлоорой. Үгүй, энд үнсэлцэж болохгүй
— Мэдлээ.
Эргэж харахад минь тэр хүүхэн шатан дээр зогсоод хойноос далласаар ахуйд би хий үнсэн хариу дохив. Тэр хүүхэн хойноос минь далласаар л байлаа. Цэцэрлэгт гудамж өнгөрч би машинд суугаад хөдлөв. Цагаан төмөрлөг ариун сахиусыг жижигхэн гуунд хийжээ. Би гууг нь онгойлгон алган дээрээ сэгсрэв.
— Ариун сахиус уу? гэж жолооч асуулаа.
— Тийм ээ гэв.
— Надад бас бий үз л дээ гээд тэр баруун гараа жолооноос салган товчоо тайлаад өврөөсөө гуутай юм гаргав.
Ариун сахиусаа би гуунд нь хийгээд нарийхан алтан оосор гинжийг нь хумхин хажуу халаасандаа хийв.
— Та хүзүүндээ зүүхгүй юм уу?
— Үгүй
— Зүүвэл сайн. Зүүхгүй бол энэ ямар хэрэгтэй юм бэ?
— За гэж хэлээд би алтан оосрын нь товхыг тайлж хүзүүндээ зүүж товчлов. Ариун сахиус миний цэрэг цамцан дээр зүүлттэй байна. Би энгэрээ тайлж, захаа яран ариун сахиусаа цамцан дотуур хийв. Машинд суухдаа төмөр гуу нь цээж хайрч байсны нь би мэдэж байв. Түдэлгүй би мартаж, шархтсаныхаа дараа үзэхэд үгүй болсон байв. Бодвол эмнэлгийн салбарт нэг нь намайг боохдоо тайлж авсан буй заа.
Гүүр гармагц бид хурдлан давхиж түдэлгүй өмнөх зам дээр бусад машины маань тоос харагдав. Гогцоорсон замд нөгөө гурван машин маань өчүүхэн жижиг харагдаж, дугуй дороос нь боссон тоос модны цаагуур суунаглана. Бид зэрэгцэн очиж түрүүлэн, уул өөд өгссөн өөр замаар эргэв. Цуваа машины тэргүүнд явахад тун таатай агаад би тавлан сууж, эргэн тойрныг ажиглав. Голын хөвөө уулын хормойгоор явж, зам өгсөхөд умард өндөр оргилын оройг цас дарсан үзэгдэв. Эргэж харвал тоосон үүлээр холбогдсон нөгөө гурван машин маань уул өөд өгсөнө. Бид ачаатай луусны урт жин өнгөрөв. Улаан цалмаа өмссөн жинчид луус тууж явна. Тэд цоохор цэргүүд ажээ.
Тэрхүү луусын цуваанаас хойш өөр юу ч тааралдсангүй, бид уул толгой дамжин явсаар голын хөндий рүү орлоо. Тэнд замын хажуугаар мод суулгасан бөгөөд баруун жигүүрийн модны цаана гүехэн тунгалаг түргэн гол урсана. Ус нь татарсан тэр гол элс хайрган дундуур зурвасхан урсаж, хайргатай ёроолдоо ус тогтоод тэнгэр адил цэв цэнхэр аж. Замаас салсан зөрөг гардаг голын чулуун нуман гүүр болон дэнлүү зоосон тариачны чулуун байшин мөн урд хананы нь дагуух лийрийн мод, тал дахь намхан чулуун хашаа харагдана! Хөндийгөөр урт зам туулсны дараа бид эргэж дахин уул өөд өгсөв. Зам огцом өгсөж, туулайн бөөр модны төгөл дундуур сүлжин явсаар уулын хэц дээр гарав. Моддын хоорондуур хөндий харагдаж, хоёр армийг тусгаарлан буй голын тохой наранд гялалзана. Хэц нуруу дамнуулан тавьсан цэргийн шинэ чулуун замаар явахад умард талд нарны гэрэлд орой нь цав цагаан мөнх цас хүртэл ногоон бараан хоёр уул нуруу эгнэн байна. Түүнээс дээш өгссөн хойно бас хэрчлээтсэн сонин атриатаа, цэрд мэт цагаан, гурав дахь цаст өндөр уул үзэгдэн цаадтай нь мөн уул нуруу дүнхийж хязгаар нь ялгагдахаа болив.
Тэд цөм австрийн уул байлаа. Манайд тийм уулс байхгүй. Урдах зам баруунаа тойрон эргэж, моддын чөлөөгөөр огцом доошилсон үзэгдэнэ. Тэр замаар явган цэрэг, уулын зэр зэвсэг ачсан луус ачааны машин явна. Бид зам хөвөөлөн уруудахад тэртээ доор гол харагдаж, хажуугаар нь толигор зам, замын дэр мод жирийж төмөр замын хуучин гүүр, мөн голын цаана уулын хормойд бидний эзэлбэл зохих хотын нурсан байшин байна.
Бид уруудан бууж, голын эргээр тавьсан төв замаар явахад харуй бүрий болов.


IX

Замаар хүн хөсөг дүүрээд, хоёр талаар нь сүлжмэл хашаа, сүрлэн сийрс үргэлжилж зам бүрхсэн сийрс нь цирк буюу зэрлэг овогтны суурины үүд адил ажээ. Бид тэрхүү сүрлэн мэлхий хаалган доогуур алгуур ахисаар урьд нь төмөр замын өртөө байсныг цэвэрлэсэн нүцгэн газар гарч ирэв. Түүнээс цааш эргийн даланг ухаж зам засаад тужид нь далдалж, явган цэрэг байрлажээ.
Далан дээгүүр харахад, голын тэртээ уулын оройгоор шингэх нарны туяанаа австрийн ажиглах агаарын бөмбөрцөг харлан байлаа. Тоосгоны үйлдвэрийн балгасны цаадтай бид машинаа тавив. Шатаах зуух болон хэдэн гүн нүхэнд эмнэлгийн салбарын тоног төхөөрөмж хийжээ. Эмч нарын гурав нь миний танил бөгөөд надад ерөнхий эмч хэлэхдээ тулалдаан эхлэхэд манай машин шархтан авч, эргийн далдалсан замаар явж, даваан дээр байгаа харуулын газар өөр машинд шилжүүлнэ. Замд нь л гай бүү дайраасай гэв. Өөр зам байгаагүй тул австрийн ил эргээс тийнхүү нуун далдалсан байна. Тоосгоны үйлдвэр дээр биднийг пулемёт болон их бууны сумнаас эргийн далан халхалж, ганц муу эвдэрхий гүүрээр гол гарахын дээр их буугаар буудаж эхлэхэд бас нэгэн гүүр засаж цэргийн хагас нь голын тохойн гүехэн газраар гатална. Ерөнхий эмч намхан нуруутай, дээш нь мушгисан сахалтай, хошууч цолтой, ливийн дайнд оролцож шархтсаны учир энгэрээ хоёр цоолсон хүн болой. Бүх юм сайнаар өнгөрвөл намайг шагналд дэвшүүлнэ гэж тэр хэлэв. Бүх юм сайнаар өнгөрнө гэж итгэж байгаагаа илэрхийлээд би хариу талархав. Жолооч нарыг байлгах том газар зоорь байна уу гэж намайг асуухад тэр эмч нэгэн цэрэг дуудаж газарчлуулав. Тэр цэргийг дагаж явсаар бид тун тохилог газар зооринд төдхөн хүрэв. Жолооч нар дуртайяа тэнд үлдэв. Хоёр офицертой хамт намайг архи ууя гэж их эмч урьсан тул би очиж ром архи уухад нөхдийн хүрээнд байгаадаа сэтгэл таатай санагдав. Бүрэнхий боллоо. Хэдэн цагт довтолгоо эхлэхийг асуухад минь харанхуй болохтой зэрэг эхэлнэ гэж хэлэв. Би жолооч нар руу эргэж ирэв. Тэд газар зооринд суун ярилцаж байснаа намайг орохоор намжив. Би тэдэнд нэг нэг «Македони» янжуур өглөө. Сулхан ороосон тул тамхи нь цувраад татахын өмнө нэг үзүүрийг нь имрэх хэрэгтэй юм. Маньер асаагуур зурж цөмийн нь тамхийг асаав. Асаагуур нь монхор наймын радиатор маягтай аж. Дуулж мэдсэн бүхнээ би тэдэнд ярилаа.
— Наашаа ирэхдээ бид яагаад харуул олж харсангүй вэ? гэж Пассини асуув.
Бидний эргэсэн тохойд л байсан даа.
— Энэ замаар явахад зүгээр юм гэж Маньер хэлэв.
— Австричууд бид аль алиныхаа аминд орно.
— Амар болно гайгүй.
— Дэслэгчээ, хоол яах вэ? Нэг л эхэлчихвэл хоолны тухай бодох юмгүй болно доо.
Одоо явж асууя гэж би хэлэв.
— Бид эндээ сууцгааж байх уу, гарах уу?
— Эндээ сууж байвал дээр.
Тэгээд би ерөнхий эмчид очиход аяны тогоо одоохон ирэхээр жолооч нар ирж хооллог. Өөрсөд нь аяга байхгүй бол би өгнө гэж тэр хэлэв. Өөрснөө аягатай байх гэж би хэллээ. Би буцаж,... очоод хоол авчрахтай зэрэг ирж хэлнэ гэж жолооч нарт ярив. Буудлага эхлэхээс өмнө хоол авчирвал сайн сан гэж Маньер хэллээ. Намайг гартал тэд дуугүй л байлаа. Тэд дөрвүүл механикч бөгөөд дайныг үзэн яддаг юм.
Би гарч машинаа шалган, эргэн тойрон юу болж буйг ажиглаад, жолооч нарын зооринд эргэж оров. Бид цөм хана налан газар дээр сууж тамхи татна. Гадна харанхуй болж байлаа. Зоорины газар бүлээн хуурай агаад би мөрөөрөө хана налаад бүх биеийн булчинг сул тавив.
— Хэн довтолгоонд орох вэ? гэж Гавуцци асуув.
— Цоохор цэрэг.
— Зөвхөн л тэд үү?
— Тийм байхаа.
— Жинхэнэ довтолгоонд цэрэг цөөдөж байна.
— Энэ ч зүгээр л үймүүлэг байх. Жинхэнэ довтолгоо өөр газар болно.
— Довтолгоонд орж байгаа цэрэг энэ учрыг мэдэх үү?
— Мэдэхгүй байх.
— Яаж мэдэх юм бэ? Мэдвэл явахгүй шүү дээ гэж Маньер хэлэв.
— Мэдсэн ч энэ тэнэг цэргүүд явна гэж Пассини хэлэв.
— Энэ эрэлхэг цэргүүд их сахилгатай улс шүү гэж би хэллээ.
— Эд нар ханхар цээжтэй чийрэг залуус, гэхдээ тэнэг улс юм.
— Торгон цэргүүд цөм их өндөр улс гэж Маньер хэллээ. Энэ нь доогийн үг байсан тул тэд дөрвүүл инээлдэв.
— Дэслэгчээ, таныг байхад, торгон цэргүүд явахгүй гэхэд арвадахыг нь буудсан юм гэл үү?
— Үгүй
— Тэгсэн юм гэсэн. Цөмийг нь жагсаагаад арав дах хүн бүрийг гаргаж цагдаа нар буудсан юм гэнэ билээ.
— Цагдаа нар гэнэ ээ гээд Пассини газар нулимж, — Торгон цэргүүд чинь зургаан фут өндөр. Явахгүй гэсэн нь үнэн! гэв.
— Цөм татгалздаг болоосой. Тэгвэл дайн дуусах сан билээ гэж Маньер хэллээ.
— Гэхдээ торгон цэргүүд ер энэ тухай бодолгүй, зүгээр л айцгаасан. Бүх офицер нь угсаатан байсан гэнэ билээ.
— Зарим офицер нь явсан.
— Явахгүй гэсэн хоёр офицерыг түрүүч буудсан
— Жагсаалын цэргийн зарим нь явсан.
— Арав дах хүний нь гаргахдаа тэр явсан цэргүүдийг жагсаагаагүй юм.
— Манай нутгийн нэг хүнийг тэнд буудсан юм. Том биетэй, их өндөр ёстой торгон цэрэг баймаар сайхан залуудаа гэж Пассини хэлэв. Тэгээд тэр:
— Ромдоо, хүүхэнтэйгээ, цагдаатайгаа мөнхөрчээ гэж инээгээд цааш ярьсан нь: Одоо тэдний гэрийн үүдэнд жадтай манаа зогсож, эцэг эх, эгч дүүстэй нь хүн уулзуулдаггүй, эцгийн нь иргэний бүх эрхийг хассан, сонгох ч эрх байхгүй, хэн ороод юуг нь аваад гарсан ч хуулиар хамгаалахгүй болсон юм гэв.
— Гэр орны нь тэгж заналхийлдгээс айхгүй бол хэн ч довтолгоонд орохгүй байх сан.
— Ээ дээ. Альпийн буучид явах вий. Виктор-Эммануилийн хороо явах вий. Бас энэ цоохор цэргүүд явах вий
— Энэ цоохор цэргүүд чинь зулбасан шүү дээ. Одоо эд нар түүнээ мартъя гэж байна уу
— Дэслэгч ээ, биднийг та дэмий ийм ярианд орууллаа. Tenente. Еvviva Lesercito10 гэж Пассини санамжлав.
— Би ийм яриа хэдийн сонссон. Та нар жолоо барихаараа ажлаа хийдэг... гэж би хэлэв
— Өөр офицерт л дуулдахгүйгээр зөөлхөн ярьцгаа гэж Маньер үгээ дуусгав.
— Бид дайн дуусгах ёстой гэж би бодож байна. Нэг тал нь байлдахаа зогслоо гээд дайн дуусахгүй. Бид байлдахаа зогсвол бүр ч муу болно гэж би хэллээ.
— Муу болохгүй: Дайнаас дор юм байхгүй гэж Пассини онцлон хэлэв.
— Ялагдана гэдэг бүр ч дор
— Үгүй ч биз. Ялагдана гэдэг юу юм бэ? Гэртээ харина л биз гэж Пассини мөн л онцлон хэлэв.
— Хойноос чинь дайсан очиж, гэр орны чинь, эгч дүүг чинь авна.
— Тэгэх ч үү дээ. Тэгвэл айл болгонд очно. Айл болгон гэр орноо хамгаалаг. Эгч дүүсээ гаргахгүй байг гэж Пассини хэлэв.
— Чамайг дүүжилнэ. Чамайг барьж дахиж байлдуулна. Гэхдээ эмнэлгийн тээвэрт биш, явган цэрэгт оруулна шүү дээ
— Тэгвэл хүн болгоныг дүүжлэх байлгүй
— Харийн гүрэн өөрийнхөө төлөө байлдуулж чадахгүй. Анхны тулаанд л цөм зугтана гэж Маньер хэлэв.
— Чехчүүд шиг
— Ялагдана гэдгийг мэдэхгүй болохоороо та их амарханд санаж байна.
— Дэслэгчээ, бидний ярихыг та зөвшөөрч байх шиг байна. Та сонс л доо. Дайнаас аймшигтай юм ер байхгүй. Бид эмнэлгийн салбарт байгаа болоод дайны гамшгийг бүрэн мэдэх ч үгүй байна. Дайны аюулыг ойлгосон хүн ийм юманд хутгалдах ч үгүй, хутгалдвал галзуурна: Насандаа ойлгохгүй хүн ч бий. Офицероосоо айдаг хүн ч бий. Тийм хүмүүс л дайн хийдэг юм гэж Пассини хэлэв.
— Дайны аймшгийг би мэднэ. Гэхдээ энэ дайныг бид дуусгах ёстой.
— Дуусахгүй. Дайнд эцэс гэж байхгүй.
— Эцэс гэж бий.
Пассини толгой сэгсрэв.
— Ялснаараа дайнд хожихгүй. Бид Сан-Гавриелийг эзэлье. Карсо Монфалькон Триестыг эзэлье гэж бод. Дараа нь яах вэ? Өнөөдөр алсын уулсыг та нар харсан биз дээ? Тэр бүгдийг бид эзэлж болно гэж та бодож байна уу? Австричууд байлдахаа боливол л болно. Нэг тал нь байлдахаа зогсууштай. Бид яагаад больж болохгүй билээ? Хэрвээ тэд итали хүрвэл ядраад буцах болно. Тэдэнд эх орон бий. Ингэхлээр үргэлж дайтах хэрэггүй.
— Та ёстой илтгэгч юм аа.
— Бид сэтгэдэг. Бид уншдаг. Бид тариачин биш. Бид механикч. Тариачид ч гэсэн дайнд итгэж байх тэнэгүүд биш хүн болгон энэ дайныг жигшиж байна.
— Хэзээ ч, юу ч ойлгодоггүй тэнэг анги улс орныг захирч байна. Үүнээс болж бид дайтаж байна.
— Тэд чинь бас дайнаар хөлждөг юм.
— Хөлждөггүй ч олон бий. Тэд дэндүү тэнэг болоод ийм юмыг энгүүнд үзэж байна. Тэнэгээс л тэр гэж Пассини хэлэв.
Одоо больё. Дэслэгчийг байхад бид дэндүү донгослоо гэж Маньер хэлэв.
— Дэслэгч нийцэж байгаа. Бид дэслэгчээ нэгэн илтгэлтэн болгоно гэж Пассини хэлэв.
— Одоохондоо боллоо гэж Маньер хэлэв.
— Дэслэгч ээ, бидэнд идэх юм өгөх нь үү? гэж Гавуцци асуулаа.
— Одоо би очоод ирье гэж би хэллээ. Гордини босож надтай гарав.
— Дэслэгчээ, юу хийх хэрэгтэй байна? Би туслах уу? гэж тэр дөрвийн хамгийн номхон Гордини хэлэв.
— Тэгвэл, надтай яв л даа. Юу болж байна, үзье гэж би хэллээ.
Хав харанхуй болж, уулан дээгүүр шөнийн гэрлийн урт гэрэл зуралзана. Ачааны машин дээр зоосон асар том шөнийн гэрэл манай фронтод ирж шөнийн цагт тэргүүн шугамд тулам явна. Тийм ачааны машин замын хажууд зогсоод, дээр нь суусан офицер гэрэл тавихад цэргүүд сандарна. Үйлдвэрийн хашаагаар бид өнгөрч, эмнэлгийн төв салбарын үүдэнд зогсов. Хаалган дээгүүр саравчлан тавьсан ногоон мөчрийн навчис наранд хатаад шөнийн салхинд сэрчигнэн дотор гэрэл гарна. Ерөнхий эмч хайрцаг сандайлаад утсаар ярина. Довтолгоо цагаар хойшилсон гэж надад нэгэн эмч хэлээд коньяк уу гэв. Урт ширээ, гэрэлд гялалзсан багаж, төмпөн, шилэн бөглөөтэй том лонх зэргийг би гүйлгэн харав. Миний ар талд Гордини зогсоно. Ерөнхий эмч утсаар ярьж дуусаад
— Одоо эхэлнэ. Хойшлуулахаа болилоо гэв. Гадагш харахад хав харанхуйд австрийн шөнийн гэрэл бидний арын уулан дээгүүр цайлалзана. Агшин зуур нам гүм байснаа бидний арын бүх буу зэвсэг зэрэг гал нээв.
— Савойя гэж ерөнхий эмч хэлэв.
— Хоол яасан бэ? гэж би асуув. Тэр сонссонгүй тул давтан хэлэхэд минь
— Ирээгүй л байна гэв.
Том галт бөмбөг дүүлэн ирж үйлдвэрийн хашаан дотор дэлбэрэв. Дахин нэг дэлбэрч тоосгоны хэлтэрхий, бөөн шавар шороо цацагдан, бороо адил асгарах нь тодхон сонстоно.
— Аманд хийх юм байна уу?
— Жаахан Pasta asciutta11 байна гэж ерөнхий эмч хэлэв.
— Юу л байвал авъя гэлээ.
Ерөнхий эмч нэгэн асрагчид хандаж үг хэлсэнд тэрээр байрны доод давхарт орсноо төмпөнтэй хүйтэн гоймон авчирсныг би Гординид өгөв.
— Бяслаг байхгүй юу?
Ерөнхий эмч сайх асрагчид үглэн бас юм хэлсэнд тэр бээр дахин доош орж, цагаан бяслагийн дөрөвний нэгэн зүсэм авчрав.
— Баярлалаа гэж би хэлэв.
— Одоо та яваад хэрэггүй биз ээ гэлээ. Гадаа үүдэн дээр нэг юм тавих сонстоно. Тэр юм авчирсан асрагчдын нэг нь дотогш шагайв
— Нааш нь оруул. Юу бол оо вэ? Бид өөрсдөө гарч авч болох уу? гэж ерөнхий эмч хэлэв.
Шархтны гар хөлөөс өргөж асрагчид дотогш оруулав.
— Ханцуйг нь огтол гэж ерөнхий эмч хэлэв. Тэр хэсэг самбай даавуу, хямсаа барьж нөгөө хоёр эмч шинелийг нь тайлна.
— За эхэлье гэж ерөнхий эмч асрагчдад хэлэв.
— Дэслэгчээ явъя гэж Гордини хэлэв.
— Буун дуу намжтал хүлээвэл дээр гэж ерөнхий эмч буруу харсан чигээр хэллээ.
— Хүмүүс өлөн байгаа гэж хэлсэнд
— За, өөрөө л мэд гэв.
Үйлдвэрийн хашаан дотор гараад бид гүйв. Яг эрэг дээр бөмбөг дэлбэрэв. Гэнэт хажууд бөмбөг буухаас урьд бид өөр юу ч сонссонгүй. Бид хоёул нам хэвтэхэд дэлбэрэлтийн нүргээн, бөмбөгний хэлтэрхий исгэрэх, тоосго унах сонстоно. Гардини босон зоорь тийш гүйхэд би тоосгоны гөлгөр өнгийг бүрхсэн тоосонд дарагдаад бяслагаа барьсаар дагаж гүйв. Зоорины дотор гурван жолооч урьдын янзаар хана налан сууж тамхи татна.
— Эх орончид минь үүнийг авцгаа гэж би хэлэв.
— Машин яаж байна? гэж Маньер асуув.
— Зүгээр гэж би хэллээ.
— Дэслэгчээ айв уу? гэхэд нь
— Сүнс зайлчих шахлаа гэж би хэлэв.
Би тонгорог гарган тэнийлгээд ирий нь арчиж, бяслаг хальслав. Гавуцци надад гоймонтой төмпөн барьж
— Та эхэл гэв.
— Үгүй. Шалан дээр тавиад цөмөөрөө зэрэг иднэ гэж би хэллээ.
— Сэрээ байхгүй гэхэд нь
— Сэрээгээр яах юм бэ? гэж би англиар хэлэв.
Бяслаг зүсэн гоймон дээр тавиад би
— Идэцгээ гэв. Тэд хөдөлсхийгээд хүлгэлзэхэд нь би гоймон дунд хуруугаа дүрээд авав. Бөөн гоймон хөврөлдөн ирлээ.
— Дэслэгчээ, сайн өргө гэв.
Мөртэйгөө зэрэгцтэл өргөхөд гоймон тасарч, үзүүрийг нь би уруулаа тосон үмхэж зажлаад, мөн зүсэм бяслаг авч идээд балга дарсаар даруулав. Дарснаас зэв амтагдана. Би Пассинид дашмаг өгөв.
— Новш чинь, дашмагт дэндүү уджээ. Би машинд авч явсан юм гэж би хэллээ.
Тэд дөрвүүл төмпөнд бараг эрүүгээ тулган идэж, «гоймон»-гийн үзүүр сорохдоо толгойгоо гэдийлгэнэ. Би дахин нэг ам дүүрэн үмхэж бяслаг идээд дарс уув. Гадаа нэг юм нүргэлж газар доргив.
— 420 миллиметрийнх үү, эсхүл миномёт уу гэж Гавуцци хэлэв.
— Тийм хэмжээний буу ууланд байхгүй гэж би хэллээ.
— Тэдэнд Шкод гэдэг зэвсэг бий. Би сум туссан нүхийг нь үзсэн.
— 305 миллиметрийнх
Бид хооллосоор л байв. Галт тэрэг явах гэж байгаа юм шиг уухилж аахилсан чимээ гаргаснаа дахин газар доргитол дэлбэрэв.
— Энэ нимгэн зоорь шүү гэж Пассини хэлэв.
— Энэ лав миномёт байна
— Тийм байна.
Би зүсэм бяслаг идэж, дарс балгав. Үргэлжилсэн чимээн дунд түрчигнээн сонстож, чүх-чүх-чүх-чүх гэж дуулдан, гэнэт аварга зуухны ам дэлгэх адил гялбаж, нүргэлэн, эхлээд цагаан, дараа нь час улаан өнгө гарч улайрсан шуурга нөмрөв. Амьсгаалах гэтэл амьсгаа гарахгүй, бие минь жингээ алдаад шуурганд хийсэх шиг санагдав. Бие минь улам хурдан хийсэж буй нь мэдэгдээд үхсэн юм шиг санагдан бодох ч хэрэггүй мэт. Би хийд хөвж урагш ахих гэтэл гэдрэг гулсана. Тэгтэл амьсгаа авч ухаан орлоо. Газар хөрвөөд салмарсан модон багана толгой тушаа минь хэвтэнэ Толгой дүйрнэ. Гэнэт хүн уйлах сонстов. Тэгснээ хүн чарлах шиг боллоо. Хөдлөх гэтэл хөдөлж болохгүй байна. Голын цаадтай, голын дагууд буун дуу, пулемётын дуу тасралтгүй сонстоно. Гэнэт буу тасхийж галт сум дүүлэн тэсэрч, пуужин харвах мэт хамаг юм гэрэлтэнэ. Бөмбөг дэлбэрнэ. Энэ бүхэн ганцхан агшинд л болов. Гэтэл хажууханд минь «Mamma mja! О! Mamma mja12» гэх сонстов. Би зүтгэж цөхөж байж хөлөө сугалж эргээд тэр хүний дэргэд очтол Пассини байв. Биед нь хүрэхэд тэр чарлав. Хөл нь наашаа харж хэвтэнэ. Гэрэл цайлзах хооронд харахад түүний хоёр хөл өвдөгнөөсөө дээгүүр няцраад, нэг нь бүр тасарч, нөгөө нь шөрмөсөндөө торж уранхай өмдөндөө санжийн байв. Тэр гараа хазлан гиншиж «О mamma mja mamma mja» гэснээ Djo te Salve, Marja, Dio te salve Marja13. Есүс бурхан минь, үхэх юм сан. Христос минь үхэх юм сан. Mama mja Mamа mja ариун Мария ахай минь үхэх юм сан. Яая даа би. Яая даа, яая Есүс минь, ариун ахай минь, яая даа би. Ээ-э-э гээд санаа алдсанаа «Mama mama mja!» гэв. Тэгээд гараа хазлан дуугүй болоход нь санжсан хөл нь хөдөлсөөр байв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
  • Büleklär
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 01
    Süzlärneñ gomumi sanı 4367
    Unikal süzlärneñ gomumi sanı 2151
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 02
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 03
    Süzlärneñ gomumi sanı 4545
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 05
    Süzlärneñ gomumi sanı 4567
    Unikal süzlärneñ gomumi sanı 1675
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 06
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1722
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 07
    Süzlärneñ gomumi sanı 4551
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
    Süzlärneñ gomumi sanı 4495
    Unikal süzlärneñ gomumi sanı 1738
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1662
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1786
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 1639
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 1859
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 14
    Süzlärneñ gomumi sanı 4455
    Unikal süzlärneñ gomumi sanı 1805
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1672
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 16
    Süzlärneñ gomumi sanı 4086
    Unikal süzlärneñ gomumi sanı 1492
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.