Latin

Зэр Зэвсэг Минь Баяртай - 07

Süzlärneñ gomumi sanı 4551
Unikal süzlärneñ gomumi sanı 1742
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Гурван удаа хүнд шархалсан. Би шархны гурван тэмдэгтэй харцгаа гээд цэмбэн ханцуйгаа харуулав. Хар суурьтай зэрэгцмэл мөнгөн зурвас тэмдэг, мөрнөөс доош долоон дюйм зайтай байлаа.
— Танд бас нэг бий шүү дээ. Тэмдэгтэй байх тун сайн хэрэг биз дээ. Би үүнийг медалиас илүү хүндэлдэг. Нөхөд минь, гурван ийм юм чинь учиртай шүү. Адаглаад нэгийг олоход гурван сар цэргийн эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болно гэж Эттор надад хэлэв.
— Хаана шархадсан бэ, Эттор оо? гэж дэд элчин консул асуулаа. Эттор ханцуйгаа шамлаж; Энд хэмээн урт улаан гөлгөр сорви үзүүлэхэд, бас хөлд бий. Хөлийн уланд ороолт дотор болохоор би үзүүлж чадахгүй байна. Хөлийн хэсэгхэн яс мэдрэлгүй болчхоод муухай үнэр гардаг болсон. Өглөө болгон би тэндээс хэлтэрхий авч хаядаг. Харин үнэр нь арилахгүй юм. гэв.
— Юуны шарх вэ? гэж Симмонс асуулаа.
— Гар бөмбөгнийх. Төмсний үрлэгч шиг л юм. Тэгээд хөлийн минь нэг талыг зулгаачихсан юм. Тэр бөмбөгийг мэдэх үү? гэж миний зүг харав.
— Мэднэ ээ.
— Тэр хортны бөмбөг шидэхэд нь би харсан. Би ч уналаа. Ингээд л дуусаж гэж бодлоо. Гэвч тэр бөмбөг гай барцад багатай юм. Би тэр хортонг винтовоор буудсан. Офицер гэдгээ нууж би үргэлж винтов үүрдэг байсан юм гэж Эттор хэллээ.
— Ямар янзын хүн байсан бэ? гэж Симмонс асуулаа. Тэр хортон ганцхан л бөмбөгтэй байж. Түүнийгээ яах гэж шидсэнийг нь бүү мэд. Лав тэр бөмбөг шидэж үзье гэж бодож явсан байх. Жинхэнэ тулалдаан огт үзээгүй байж таарна. Би тэр хортонг тэнд нь хэвтүүлсэн гэж Эттор хэлэв.
— Буудахад тэр ямар янзтай байв? гэж Симмонс асуулаа.
— Би яаж мэдэх юм бэ? Би гэдэс рүү нь буудсан. Толгой руу нь буудъя гэтэл алдчих байх гэж айсан гэж Эттор хэлэв.
— Эттор та офицер болоод удсан уу? гэж би асуув.
— Хоёр жил, би удахгүй ахмад болно. Та дэслэгч болоод удаж байна уу?
— Гурван жил болж байна.
— Та итали хэл муу мэддэг болохоор ахмад байж таарахгүй. Та ярьж чаддаг боловч бичих уншихдаа муу. Ахмад болоход боловсрол хэрэгтэй. Та америкийн армид шилжихээ яасан юм бэ? гэж Эттор хэлэв.
— Шилжиж ч болно.
— Би ч бас дургүйцэхгүй л байна. Америкийн ахмад ямар цалинтай вэ Мак аа?
— Тодорхой мэдэхгүй. Хоёр зуун тавин доллар орчим болов уу даа.
— Чөтгөр гэж! Хоёр зуун тавин доллароор юу ч хийж болно. Фред та түргэхэн америкийн армид шилжмээр юм даа. Тэгвэл би ч орж болно.
— Болно оо.
— Би италиар салбар удирдаж чадна. Надад англиар сурна гэхийн хэрэг алга.
— Та генерал болно гэж Симмонс хэлэв.
— Генерал болоход миний мэдлэг дутна. Аль вэ юмны үхэл мөхлийг генерал мэддэг байх ёстой. Дайн гэж дэмий юм гэдгийг танаас бусад залуус ойлгоно. Танд ахлагчийн ч чадвар дутна.
— Тэр чинь ч надад хэрэггүй гэж Симмонг хэлэв.
— Хэрэг болох ч цаг ирнэ. Ийм залхуучуудыг цөмийг цэрэгт татах сан... Та хоёр, тэгээд миний цэрэг болж таардаг ч болоосой. Мак ч ялгалгүй, Сак, чамаар би мэдээчээ хийх сэн.
— Эттор чи сайн хөвүүн. Гэхдээ түрэмгийлэгч байх гэж айж байна гэж Мак хэллээ.
— Дайн дуусахаас өмнө би хурандаа болно гэж Эттор хэллээ.
— Урьд нь чи алагдчихгүй л болбол,
— Алагдахгүй гээд тэр зах дээрх таван хошуугаа эрхий долоовор хоёр хуруугаар дарж
— Би яаж байна харав уу? Дайнд үхэх тухай яриа гарахад таван хошуугаа ямагт дарах хэрэгтэй гэв.
— За Сим ээ явъя гэж Саундерс босонгуутаа хэлэв.
— Явцгаая.
— Баяртай. Би ч явъя Ciaou, Эттор гэж би хэлэв. Гуанзны цаг зургаад арван таван минут дутуу байлаа.
— Ciao, фред гэж Эттор хэлээд, Чи мөнгөн медаль авах сайхан байна гэв.
— Авах эсэхийг бүү мэд.
— Лавтай авна, Фред ээ! Чамайг лав авна гэж би сонссон.
— За, баяртай. Эттор минь зовлонд унав даа гэж би хэллээ.
— Надад бүү зов. Би архидаж тэнэдэггүй. Авгай хөөж дэмийрдэггүй. Сайн мууг би ялгана.
— Баяртай. Ахмад болоход чинь би баярлана гэж би хэлэв.
— Би өөр юм хайхгүй дайчин гавьяагаараа ахмад болно. Дээрээ титэмтэй зөрүүлдсэн сэлэмтэй гурван таван хошууг чи мэднэ биз дээ. Тэр чинь би байна.
— Санасанчлан болтугай.
— Санасанчлан болтугай. Чи фронтдоо хэзээ буцах вэ?
— Одоо удахгүй.
— Дараа уулзъя.
— Баяртай.
— Баяртай. Бүү гуйваарай.
Цэргийн эмнэлэгт араас нь орж болох булангаар би тойров. Эттор хорин гуравтай, Сан-Францискод авгындаа өссөн бөгөөд дайн зарлах үеэр Туринд эцэг эхдээ айлчлан иржээ. Америк авгындаа хамт өссөн эгч нь энэ жил сурган хүмүүжүүлэх сургууль төгсөх ёстой Тэр хүн бүгдийн залхуу хүргэдэг хэвшмэл баатруудын нэг билээ. Түүний яриаг Кэтрин тэсвэрлэж чадсангүй.
— Манайд бас баатрууд бий. Гэхдээ тэд арай даруухан шүү дээ гэж Баркли Кэтрин хэлэв.
— Надад тэр саад болоогүй.
— Надад ч адилхан. Гэхдээ тэр дэндүү эрхэмсэг, тэгээд бас ёстой уйтгарын тулам.
— Надад ч бас уйтгартай.
— Найз минь чи надад л гэж тэгж ярьж байна. Тэр хамаагүй. Фронт дээр тэр лав үүргээ биелүүлдэг байх гэж бодож болно. Гэхдээ л би тийм хүүхдүүдэд дургүй.
— Тэрүүнд сүйд болоод байх хэрэггүй шүү дээ.
— Дахиад л чи надад гэж ярьж байна уу? Тэрүүнд бүү зэвүүдээсээ л гэж байна уу. Гэхдээ тэр чинь ёстой өөдгүй хүүхэд шүү.
— Өнөөдөр тэр ахмад болно гэж ярьсан.
— Сайн байна. Тэр бахтай байгаа байх гэж Кэтрин хэллээ..
— Намайг өндөр долтой байгаасай гэж чи боддог уу!
— Үгүй ээ, найз минь. Сайн ресторанд бид орж болох л цол чамд байвал боллоо.
— Тэрүүнд ч би ахдахуйц өндөр цолтой.
— Чи сайхан цолтой. Чамайг би илүү өндөр цолтой болоосой гэж ер хүсэхгүй. Тэгвэл чиний толгой эргэж болно. Найз минь би чамайгаа эрхэмсэг зангүйд нь баярлах юм. Чамайг эрхэмсэг зантай байсан ч би чамтай суух л байсан. Гэхдээ эр нөхөр минь эрхэмсэг зангүйд тайван сайхан байх юм.
Бид тагтан дээр сууж намуухан ярилцана. Сар гарах болсон боловч хотын дээгүүр манантаад, хэсэг зуур байтал бороо шивэрч, бид тасалгаанд орлоо. Манан нь бороо болон орж байснаа аадар цутгаж, дээвэр бөмбөрдөв. Тасалгаанд ус орж буй эсэхийг үзэхээр би босож тагтны хаалга руу очоод зүгээр тул онгорхой орхив.
— Өөр хэнтэй уулзав гэж Кэтрин асуув.
— Мейерс гуай эхнэртэйгээ тааралдсан.
— Хачин хоёр шүү.
— Эх орондоо тэр шоронд байсан гэлцдэг. Чөлөөтэй яваад үхэг гэж сулласан юм гэнэ.
— Түүнээс хойш тэр Миланд жаргаж байгаа юм уу?
— Жаргалтай эсэхийг мэдэхгүй.
— Шоронгоос гарсан хойно жаргалтай байх ёстой.
— Тэд бэлэгтэй ирэх гэж байна.
— Тэр авхай гоё бэлэг авчирна. Чи бас хонгор үр нь биз дээ?
— Тэгэлгүй яах вэ.
— Та нар цөм хонгор үрс нь.
Хонгор үрстээ тэр тун хайртай. Бороог сонсож байна уу? гэж Кэтрин хэлэв.
— Ширүүн бороо.
— Чи намайг хаяхгүй биз.
— Үгүй.
— Бороо хамаагүй юу?
— Хамаагүй.
— Яасан сайхан юм бэ. Би борооноос айдаг.
— Яагаад? Миний нойр хүрч, цонхны цаадтай бороо улам асгарна.
— Бүү мэд, найз минь. Би дандаа борооноос айдаг.
— Би бороонд дуртай.
— Би бороотойд зугаалах дуртай. Хайрын хувьд гэвэл муу зуршил биз.
— Би чамайгаа үүрд хайрлана.
— Бороотой ч, цастай ч, мөндөртэй, ч өөр юутай ч байсан би чамайгаа хайрлана.
— Бүү мэд. Нойр хүрээд байна.
— Найз минь унт. Ямар ч гэсэн би чамайгаа хайрлана.
— Нээрэн чи борооноос айдаг уу?
— Чамтай бол айхгүй.
— Яагаад чи тэгж айдаг юм бэ?
— Мэдэхгүй
— Хэл л дээ.
— Бүү албадаарай.
— Хэл л дээ.
— Үгүй.
— Хэл л дээ.
— За хэлье. Яагаад гэвэл би бороотойд л үхэх байх гэж дандаа боддог юм.
— Яалаа гэж!
— Чамайг үхчих байх л гэж би дандаа бодох юм.
— Тэгвэл энэ арай үнэн байж болно.
italki
— Найз минь ер тэгэхгүй. Яагаад гэвэл би чамайг асарч чадна. Чадахаа би мэднэ. Өөрийгөө бол яаж ч чадахгүй.
— Больж үз дээ. Өнөөдөр би Шотландын галзуу солиорол сонсох дургүй байна. Бидний хамт байх хугацаа бага үлджээ.
— Би Шотланд хүүхэн болоод галзуу бол яая гэхэв. Би больё. Ер нь дэмий юм боллоо.
— Тийм ээ ер нь дэмий юм.
— Ер нь дэмий юм. Ерөөсөө л дэмий юм. Би борооноос айдаггүй. Би борооноос айдаггүй, Ээ, бурхан минь гэж дээ. Хэрэв би айдаггүй сэн бол доо! гээд тэр хүүхэн уйлав. Намайг аргадахад тэр уйлахаа зогсов. Бороо орсоор л байлаа.


XX

Үдийн хоолны дараахан бид морин уралдаан үзэхээр явав. Бид хоёрын хамт Фергюсон мөн нөгөөх холын тусгалт их бууны бөмбөг дэлбэрэхэд нүд нь шархалсан Кроуэл Рожерс явлаа. Хүүхнүүд хувцаслатал Рожерс бид хоёр орон дээр сууж, түрүүлэх болзолтын нэрс, сүүлчийн уралдааны дүн бичсэн биеийн тамирын хуудас үзэж байв. Толгой нь битүү боолттой Кроуэл морин уралдааныг тун бага сонирхдог боловч өөр хийх юмгүй тул бүх морьдыг мэдэж биеийн тамирын хуудас байнга уншдаг болой. Энэ морьд цөм адгийн адасга, олигтой юм ер байхгүй гэж тэр ярина. Мейерс өвгөн талархаж зааж зөвлөнө. Мейерс үргэлж хожно. Гэхдээ зааж хэлэх дургүй. Учир юун гэвэл орлого нь багасах болно. Морин уралдаанд булхай их байлаа. Дэлхийн бүх морин уралдааны газраас хөөгдсөн уралдагчид Италид цугласан байв. Мейерсын зааж хэлэх нь ямагт оновчтой авч би түүнээс юм асуух дургүй. Яагаад гэвэл тэр ихэвчлэн үл хариулах агаад хариулавч тун дурамжхан билээ. Гэхдээ тэр бээр өөрийгөө бидэнд зааж хэлэх учиртай гэж үзэх бөгөөд Кроуэлд бусдаас арай л илүү харагдана. Кроуэлын нүд нь гэмтсэн ялангуяа өрөөсөн нүд нь айхавтар гэмтсэний гадна Мейерсын нүд ч бас муу тул тийнхүү илүү ханддаг буй заа. Аль морийг түрүүлнэ гэж бэнчин тавихаа Мейерс гэргийдээ үл хэлнэ. Гэргий нь хожих алдахыг хослон, голдуу л алдаж, цаг ямагт дэмий ярина.
Сан Сиро очихоор бид дөрвүүл задгай жууз тэргээр явлаа. Сайхан өдөр байсан бөгөөд бид цэцэрлэгээр өнгөрөн трамвайн зам дагуу яваад хотоос гарч тоостой хон замд оров. Зуслангийн төмөр хайстай байшин, өтгөн цэцэрлэг, усан суваг, ургамал нь тоосорсон ногооны газартай гүвээ хоёр талаар үргэлжилнэ. Талын тэртээд тариачдын байшин, зохиомол усалгааны суваг бүхий ногоо тариалангийн өргөн газар харагдаж умар зүг уулс сүндэрлэнэ. Морин уралдааны газар очих замаар, жууз тэрэг олноор явах бөгөөд бид цэргийн хувцастай тул шалгагч билет үгүйгээр оруулав. Бид жуузнаас бууж, хөтөлбөр худалдан аваад тойргийг зүсэж, шалдсан гөлгөр зөргөөр үзэгчдийн байр тийш явав. Хуучирсан модон индэр дороо касстай, мөн морины саравчны дэргэд олон касс байна. Хашааны тэнд цэргүүд шахцалдана. Үзэгчдийн байранд үлэмж олон хүн байв. Их индрийн арын хаалганы тэнд агтчид морьд авчирна.
Таньдаг хүн тааралдаж, Фергюсон, Кэтрин хоёрт сандал олж өгөөд бид морьд үзэв.
Агтчид цулбуур барьж, морьд толгой духайн тойрно. Нэгэн улаан хээр морийг Кроуэл хараад будмал юм гэв. Тэгээд бид сайтар ажигласанд үнэхээр будмал ажээ. Тэр морийг гагцхүү эмээллэх дохио өгөхийн өмнөхөн авчирчээ. Агтчины ханцуй дээрх дугаараар хөөж тэр морийг хөтөлбөрт үзвэл: Япалак гэдэг улаан хээр гэжээ. Мянган ливр зоосноос илүү шан авч ер үзээгүй морьд уралдах гэж байлаа. Морьдын зүсийг буджээ гэдэгт Кэтрин бат итгэж байв. Худлаа гэж Фергюсон хэлэв. Би ч бас эргэлзэж байлаа. Бид цөм тэр морийг түрүүлнэ гэж зуун лирээр мөрий тавив. Тэр моринд гучин тав дахин их шагнал өгнө гэж тооцооны хуудсанд дурджээ. Кроуэл билет худалдан авахаар явлаа. Бид үлдэж, морь уралдагч дахин нэг удаа мод тойроод зөргөөр орж, тойрог замаар алгуур шогшуулан уралдааны байр тийш очихыг харан байлаа.
Морь уралдахыг харах гэж бид индэр дээр гарлаа. Тэр үед Сен-Сирод резин тууз байгаагүй учир уралдуулагч бүх морьдыг жагсаахад алс зөрөг зам дээр жирийн жижигхэн юм шиг харагдаж, урт шилбүүрээр шилбүүрдэн уралдаан эхлэв. Бидний өмнүүр морьд өнгөрөхөд нөгөөх улаан хээр морь түрүүлэн давхиж, зам тойрохдоо хол цойлон гарав. Дурангаар харахад минь, бусад морьд хойноос нь бараадаж, түрүүчийн тэр морийг унасан хүн, амыг нь татах гээд хүч хүрэхгүй. Бусад морьд зам тойрон гарах үед сайх улаан хээр арван тавны газар түрүүлж, шон өнгөрөөд дахин хагас тойрог хурдлав.
— Ямар сайхан бэ, бид гурван мянга илүү лир авах нь ээ. Гайхалтай морь юм даа гэж Кэтрин хэлэв.
— Болно байх. Мөнгө автал будаг нь тогтоно гэж Кроуэл хэлэв.
— Үнэхээр гайхалтай морь юм даа, Мейерс гуай энэ морийг яасан бол доо гэж Кэтрин хэллээ.
— Хожив уу гэж би Мейерст хашхиран хэлэхэд тэр толгой сэгсрэв.
— Би хожсонгүй. Харин хүүхдүүд минь, та нар, аль морийг нь авсан бэ? гэж Мейерсын гэргий хэллээ.
— Япалакийг авсан.
— Яах нь вэ? Тэр чинь гучин тавынх шүү дээ.
— Зүс нь бидэнд аятайхан санагдсан,
— Надад бол үгүй. Харин надад өрөвдөлтэй санагдсан. Тэр моринд мөрий тавих хэрэггүй гэж ярилцсан
— Хонжвор нь бага юм гэж Мейерс хэлэв.
— Тооцоо ёсоор гучин тав гэж би хэллээ.
— Хонжвор нь бага юм. Барианы үед нь хүн хожсон гэж Мейерс хэлэв.
— Хэн бэ?
— Кэмптон хүүхдүүдтэйгээ хожсон. Тэгээд л хоёр хувь шан хүртээвэл сайн л биз.
— Өө, тэгвэл бид гурван мянган лир авахгүй нь шив дээ? Ийм уралдаан дэмий байна. Ёстой булхай гэж Кэтрин хэлэв.
— Бид хоёр зуун лир авна.
— Тэр дэмий. Бидэнд тэр хамаагүй. Бид гурван мянгыг авна гэж би бодсон юм.
— Адгийн булхай гэж Фергюсон хэлэв.
— Хэрэв ингэж булхайцдаггүй бол бид тэр моринд мөрий тавихгүй байсан байх даа. Гэхдээ гурван мянган лир авна гэхэд аятай л байсан гэж Кэтрин хэлэв.
— Доошоо бууж, юм ууя. Ямар шан өгөхийг нь мэдье гэж Кроуэл хэлэв.
Би доош бууж, түрүүлэгчдийн дугаар өлгөсөн самбар үзэх үед шан олгох дохио дуугарч Япалакийн өмнө талд «арван найм тавь» гэсэн тоо гарав. Тэр нь хоёр дахинаас бага шантайн гэрч юм.
Тэндээс бид уруудан их индрийн доорх архины мухлагт орж нэг нэг аяга Виски архи содтой уулаа. Тэнд бид, танил хоёр итали болон Мак Адамс, дэд элчин-консултай тулгарч хамтдаа дээш гарав. Италичууд их л баяр ёслолын байдалтай явцгаана. Кэтринтэй Мак Адамс яриа дэлгэнэ. Бид мөрий тавихаар доош буув. Нэгэн кассын дэргэд Мейерс гуай зогсож байв.
— Ямар моринд мөрий тавихыг нь асуу гэж би Кроуэлд хэлэв.
— Мейерс гуай ямарт нь вэ? гэж асуув.
Мейерс хөтөлбөр гаргаж тав дугаарыг харандаагаар заав.
— Бид тантай адилхан тавивал та дургүйцэхгүй биз гэж Кроуэл асуулаа.
— Тэгцгээ, тэгцгээ. Харин намайг хэлсэн гэж манай эхнэрт бүү дуулгаарай гэв.
— Юм ууцгаая гэж би хэлэв.
Баярлалаа. Би ер уудаггүй гэлээ.
Тэгээд би тав дугаарт мөрийний зуун лир, хоёр хувийн зуун лир тавиад, ахин нэг нэг аяга виски архи содтой уулаа. Миний сэтгэл ихэд сэргэж бид дахин хоёр итали хүнтэй уулзан тус бүртэй нь тулгаж уугаад дээш эргэн гарав. Тэр хоёр итали бас их ёсорхуу агаад тэр талаараа бидний уулзсан түрүүчийн хоёроос ер дор орохгүй байв. Тэдний ёсорхуугаас болж хэн ч байрандаа суусангүй. Би билетийг Кэтринд өгөв.
— Ямар морь вэ?
— Мэдэхгүй. Мейерс гуай шилсэн юм.
— Чи нэрийг нь ч мэдэхгүй юу?
— Мэдэхгүй — Хөтөлбөрт үзье. Тав дугаар морь,
— Чиний итгэмтгий чинь баярлууштай юм гэж тэр хүүхэн хэлэв.
Тавдугаар морь түрүүлсэн боловч шан нь даанч өчүүхэн байлаа.
Мейерс гуай уурлав.
— Хорин лир авах гэж хоёр зууг тавих болж байна. Аравт арван хоёр лир болно. Ажлын гарз. Манай авгай хорин лир хожиж гэж тэр ярив.
— Би та нартай доошоо бууя гэж Кэтрин хэллээ.
Италичууд цөм босож, бид доош буун, үзэгчдийн байранд очив.
— Тэнд чамд ямар байна гэж Кэтрин асуув.
— Зүгээр байна.
— Уг нь тэнд аятай л байна. Гэхдээ, найз минь, ийм олон таньдаг хүн байгаад хэцүү байна гэж тэр хүүхэн хэллээ.
— Тийм ч олонгүй шүү.
— Тийм ээ. Гэхдээ энэ Мейерсийнхэн, бас энэ авгай, охидтойгоо яваа банкны хүн...
— Тэр миний чекээр төлнө гэж би хэлэв.
— Харин энэ биш, өөр хүн төлбөл таарна. Бас энэ сүүлчийн дөрвөн итали ерөөсөө өөдгүй улс.
— Тэгвэл эндээ байж, дараачийн уралдааныг харах уу даа.
— Тэгвэл сайхан байна. Тэгвэл найз минь бид ерөөсөө мэдэхгүй, Мейерс гуайн мөрий тавихгүй морийг олж хоёулаа мөрий тавья.
— Тэгье.
Тэгээд бид «Хүүхэн хараа» гэдэг моринд мөрий тавьж, тэр морь таван морины дөрөвдүгээрт ирэв. Бид хашаа тохойлдож, туурай нь тачигнан хажуугаар давхилдах морьдыг ажиглан, алсын уулс болон модод, талын цаадах Милан хотыг харж зогсов.
— Энд надад цэвэр тунгалаг санагдаж байна гэж Кэтрин хэлэв.
Хөлөрч, уур манаруулсан морьд хаалгаар эгэн орно. Уралдагчид морьдоо амраан, модны дэргэд очиж байлаа.
— Юм ууя. Эндээ морь харж юм ууя гэв.
— Одоохон авчиръя гэж би хэлсэнд,
— Хүүхдээр авчруулъя гэж Кэтрин хэлээд гараа өргөхөд жүчээний дэргэдэх «Паго-да» мухлагаас хүүхэд гүйж ирэв. Бид дугариг төмөр ширээ тойрон суулаа.
— Бид тусдаа л байвал, илүү сайхан юм тийм үү? гэхэд нь
— Тийм ээ гэж би хэлэв.
— Энэ хүмүүс цөм бидэнтэй байхад би хэчнээн ганцаардаж байв аа гэв.
— Энд тун сайхан байна гэж би хэлэв.
— Тийм ээ. Уралдааны газар гайхалтай сайхан юм.
— Муугүй ээ.
— Найз минь би чинийхээ сэтгэлийг хиртээхгүй юм сан. Дээшээ гарахыг хүсмэгц чинь л би тэр даруй гарна шүү.
— Үгүй ээ. Эндээ байж, юм ууя, Тэгээд явж саадтай уралдааны устай нүхний дэргэд очъё гэж би хэлэв.
— Чи надад ийм л сайн шүү гэж тэр хэлэв. Бид хоёул тийнхүү байсны эцэст, нөгөөдүүлтэйгээ дахин уулзахад мөн таатай байлаа. Тэр өдрийг бид сайхан өнгөрүүлэв.


XXI

Есдүгээр сард шөнөдөө хүйт орж тэгсээр өдөртөө хүйтэрдэг болж, цэцэрлэгийн модны навчис шарлаж эхлээд, зун өнгөрсний тэмдэг мэдэгдэв. Фронтын үйлс тун муу бөгөөд Сан-Габриелийг эзлэн авч ер дийлсэнгүй. Баинзиццийн ууланд тулалдахыг хэдийн больж, мөн сарын дундуур Сан-Габриелын тэндэх тулалдаан зогсоод байв. Сан-Габриелыг аанай авч дийлсэнгүй өнгөрлөө. Эттор фронтод явсан. Морьдыг Ромд аваачсанаас хойш уралдаан болсонгүй. Кроуэл мөн Ромд явсан бөгөөд тэндээсээ халагдаж Америк очих ёстой. Милан хотод дайн эсэргүүцсэн үймээн хоёр ч удаа дэгдэж Туринд мөн тиймэрхүү самуун гарсан байна. Нэгэн англи хошууч клубт дайралдаж надад хэлэхдээ: Сан-Габриелын дэргэд болон Баинзиццийн ууланд италичууд зуун тавин мянган хүнээ алдсан гэв. Түүнээс гадна тэд Карсод дөчин мянган хүнээ бас алдсан гэж тэр хэлэв. Бид хоёр архи ууж, тэр ярьсаар байв. Энэ жил тулалдаан ер болохгүй. Италичууд залгиж баршгүй их юм үнхсэн гэж тэр хэлэв. Фландрид довтлоод муугаа үзсэн гэж тэр хэлэв. Хэрэв цаашид энэ намрынх шиг хүмүүсээ хайрлахгүй байх юм бол холбоотнууд жилийн дараа амьсгаа хураана. Бид ч хэдийн амьсгаа хураагаад байна. Гэвч бид түүнээ мэдэхгүй яваад л байвал яах вэ болно гэж тэр хэлэв. Бид цөм амьсгаа хураасан. Түүнээ мэдээгүйдээ л учир нь оршино. Амьсгаа хурааснаа аль хожуу мэдсэн улс нь л дайнд ялна. Бид дахин архи уув. Намайг штабаас ирсэн үү? гэж асуулаа. Үгүй. Тэр өөрөө штабаас ирсэн гэнэ. Цөм дэмий юм. Клубийн нэгэн том зөөлөн ширэн сандал дээр бид хоёулхнаа налан сууж байв. Тэр өмсөж яваа бүдүүн ширэн гутлаа сайтар өнгөлжээ. Тийм гутал ч ховорхондоо. Цөм дэмий гэж тэр хэлэв. Хүн бүхний боддог нь дивиз агаад нэмэлт хүч болжээ. Дивизийн төлөө уралцаж байж дивизтэй болонгуутаа булшилж эхэлнэ.
Цөм амьсгаа хураажээ. Ялдаг нь л герман болжээ. Энэ цэргүүдийг юу ч гэхэв дээ! Эртний хүн нар бол ёстой цэрэг дээ. Гэвч тэд бас амьсгаа хураасан. Бид цөм амьсгаа хураажээ. Оросуудын тухай би асуулаа. Тэд бас л амьсгаа хураасан гэж тэр хэлэв. Тэдний амьсгаа хураасан эсэхийг би удахгүй үзнэ. Бас Австричууд амьсгаа хураасан. Харин тэд хүн нарын хэдэн дивизтэй болбол сэргэж чадна. Энэ намрын довтолгоонд тэд ирж орох уу? гэж чи надаас асуу л даа. Ирнэ. Орно. Италичууд амьсгаа хураасан. Тэдний амьсгаа хураасныг хэн бүхэн мэднэ. Эртний хүн нар Грентаногоор гараад Биченцын төмөр замын харилцааг тасалж орхивол манай италичууд яахад ч бэлхэн болно. Арван зургаан онд Австричууд тэгж үзсэн шүү дээ гэж би хэлэв. Гэхдээ Германчууд байгаагүй. Тийм ээ гэж би хэлэв. Тэд чухам яах бол доо гэж тэр хэлэв. Амархан шүү дээ. Тэд ч нэг л их төвөгтэй юм төлөвлөөд, бүр мөсөн амьсгаа хураана биз. Бид явъя. Цэргийн эмнэлэгтээ очих цаг боллоо гэж би хэлэв.
— Баяртай гэснээ тэр нэмэн: сайн сайхан болтугай гэв. Тэр хүний итгэл тасрах бодол, хөгжүүн ааш хоёр нь даан ч зөрүүтэй юм.
Би үсчинд орж сахлаа хусуулаад цэргийн эмнэлэгтээ очихоор явлаа. Тэр үед хөл минь нэлээд сайжраад бараг зүгээр болж байсан билээ. Гурав хоногийн өмнө би эмч нарын зөвлөгөөнөөр орж Оspedale Maggiorе-д эмчилгээ дуусгахад хэдхэн арга засал үлдсэн бөгөөд булан тойрохдоо доголохгүйг хичээж явав. Саравч доор нэг өвгөн хар дүрс хайчилж буйг харахаар би зогсов. Өмнөө зогсож буй хоёр хүүхнийг байн байн харж толгой гилжийлгэн хайчаа түргэн түргэн хөдөлгөн хар дүрсийг нь цугт нь гарган хайчилна. Хоёр хүүхэн инээдээ барьж ядна. Хар дүрсийг цагаан цаасан дээр нааж, хүүхнүүдэд өгөхийн өмнө надад тэр өвгөн үзүүлэв.
— Адилхан байгаа биз дээ? Tenente танд хэрэггүй юу? гэж тэр өвгөн хэлэв.
Хар дүрсээ харан инээсээр хүүхнүүд явав. Нэг хүүхэн нь цэргийн эмнэлгийн өөдөөс харсан зуушны газар ажилладаг билээ.
— За гэж би хэлэв.
— Малгайгаа аваарай гэв.
— Малгайтай байя гэсэнд
— Малгайтай муу болно гэснээ өвгөний царай нь гэрэлтэн нээрэн ч эрэлхэг харагдана гэж хэлэв.
Тэр өвгөн хар цаас барьж, хайчаа мурилзуулснаа хоёр хэсэг болгоод хажуугаас нь харсан хоёр хар дүрсийг хатуу цаасан дээр нааж надад өгөв.
— Ямар үнэтэй вэ? гэхэд
— Яах вэ, яах вэ. Чамд зүгээр хайчилж өгсөн юм гэж тэр гараа зангав.
— Май. Сэтгэлийг минь баясгаж үз гэж би хэдэн мөнгө гаргав.
— Хэрэггүй. Харин би өөрөө баясах гэж хийсэн юм. Хонгортоо бэлэглээрэй гэв.
— Баярлалаа. Баяртай Дараа уулзъя.
Цэргийн эмнэлэгт ирэхэд минь, бичиг хэрэгт надад ирсэн нэг албан захидал, хэдэн энгийн захидал байлаа. Биеэ тэнхрүүл гэж гурван долоон хоногийн чөлөө надад олгожээ. Тэгээд дараа нь би фронтод очих ажээ. Дахин сайтар уншиж үзвэл гарцаагүй тийм байна. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш арван сарын дөрвөнөөс чөлөө эхлэх болжээ. Гурван долоо хорин нэг хоног гэдэг чинь арван сарын хорин таванд дуусна! Гадуур бас жаахан яваад ирье гэж хэлээд би «Керьере делла сера» хэмээн сонин болон шуудангийн хайрцагт захиа хараад оройн хоол идэхээр цэргийн эмнэлгээс хэдэн байшингийн цаана байдаг гуанзанд орохоор явлаа. Авгаас минь ирсэн нэг захидалд гэр орны сонин болоод эх оронч сургаал бичиж, хоёр зуун долларын чек, мөн сонины хэдэн хайчилбар хийжээ. Бас манай ламаас ирсэн уйтгартай захидал байв. Францын нисэх хүчинд ажилладаг нэгэн танил нисгэгч захидал бичихдээ хөгжүүн нөхдийн хүрээнд орсноо дурджээ. Ринальдаас ирсэн зурвасыг үзвэл: ямар сонинтойг лавлаад Миланд удаан суух эсэхийг минь асуужээ. Тэгээд тэр, захидалд нэр заасан пянзыг авчраач гэж хүссэн байв. Оройн хоолондоо би нэг лонх кьянта дарс захиж кофе цай коньяк архитай уугаад, сонин уншиж дуусган бүх захидлыг халаасандаа хийж, сониноо шан мөнгөний хамт ширээн дээр орхиж гарав. Цэргийн эмнэлэг дэх тасалгаандаа ирээд би жагсаал хувцсаа тайлж, гэрийн хувцас өмсөж, тагтны хаалганы хөшгийг буулган орондоо хажуулаад Мейерсын авгай хүүхдүүддээ авчирсан сониноос Бостоны сониныг уншиж эхлэв. Чикаго-Уайт-Соксын баг Америкийн холбооны шагнал авч, үндэсний холбоонд Нью-Йорк-Жайэнтсын баг түрүүлж яваа гэнэ. Бэйб Рут энэ удаа Бостоны багт орж тогложээ. Тэр сонинууд уншихад уйтгартай бөгөөд фронтын мэдээ нь хуучирсан, шинэ мэдээ нь орон нутгийн чанартай дулимаг хан байв. Америкийн шинэ мэдээнд гагцхүү хөдөлмөр сургуулийн тухай өгүүлсэн байна. Хөдөлмөр сургуульд ороогүйдээ би баярлав. Биеийн тамирын мэдээнээс өөр уншиж болмоор юм алга. Харин тэр мэдээг ихэд сонирхов. Олон сонин зэрэг уншихад амтархан унших нөхцөл байдаггүй билээ. Сонинууд нэлээд хуучинсаг боловч би уншив. Хэрэв Америк дайнд бүрэн орвол биеийн тамирын холбоонууд хаагдах болов уу гэж би бодлоо. Хаагдахгүй л байх ёстой. Дайн өрнөж байсан ч Миланд урьдын ёсоор морь уралдаж байлаа. Харин францад морь уралдахаа больжээ. Тэгээд манай Япалакийг тэндээс авчирсан билээ. Кэтрин гагцхүү есөн цагаас жижүүрт гарна. Жижүүрт ирэхэд нь би гудмаар явахыг нь сонсож, онгорхой хаалгаар нэг удаа үзэв. Тэр хүүхэн хэдэн тасгаар ороод миний өрөөнд орж ирэв.
— Найз минь би өнөөдөр оройтлоо. Ажил ихтэй. Чи ямар байна? гэж тэр хэлэв. Би тэр хүүхэнд сонинууд болоод чөлөөнийхөө тухай ярив.
— Сайхан байна. Чи хаашаа явъя гэж бодож байна гэж тэр хүүхэн хэлэв.
— Хаашаа ч үгүй. Эндээ байя гэлээ.
— Шал дэмий. Аятайхан газар чи сонго. Би бас цуг явъя.
— Чи яаж явах юм бэ?
— Мэдэхгүй, Яаж ийгээд болно.
— Чи ёстой сайхан
— Үгүй байхаа. Гэвч амьдралд алдах юм нь бага бол олох юм нь зовлонгүй.
— Чи тэгээд юу гэх гээ вэ?
— Юу ч гэх гээгүй. Давшгүй санагдсан саад одоо юу ч биш байна гэж л бодогдлоо.
— Миний бодоход хэцүү л байх байхдаа.
— Гайгүй ээ, найз минь. Болдоггүй юмаа гэхэд би орхиод л явна. Гэхдээ тиймд хүрэхгүй биз,
— Хаашаа явах вэ?
— Хашаа ч яах вэ. Таних хүнгүй болохоор дуртай тийшээ л очъё.
— Чамд үнэхээр хаашаа ч явсан адил уу?
— Тийм ээ. Явбал л барав.
Тэр хүүхэн машид шимтэж, зовсон янзтай байв.
— Кэтрин чи яагаа вэ?
— Яагаа ч үгүй.
— Худлаа
— Үнэн. Юу ч болоогүй.
— Худлаа гэдгийг би мэдэж байна. Хэл л дээ хө. Чи надад хэлэх ёстой.
— Яагаа ч үгүй.
— Хэл л дээ.
— Хэлэх дургүй байна. Чамайг юм санаж, тэвдэх байх гэж би зовж байна.
— Яах ч үгүй дээ
— Нээрэн үү? Би юм санахгүй байна. Чамайг л юм санах болов уу гэж зовж байна.
— Чи л юм санаагүйгээс хойш надад бас адилхан.
— Би ярих дургүй байна
— Хэл л дээ
— Хэлэх хэрэгтэй юу?
— Хэрэгтэй.
— Найз минь би бие давхар болсон. Бараг гурван сар болж байна. Харин чи юм санахгүй биз үнэн үү? Хэрэггүй. Бүү юм санаарай,
— Үгүй, үгүй
— Үнэн үү?
— Үнэн
— Би элдвээр үзэж, аргаллаа, ер болсонгүй.
— Би юм санах ёсгүй.
— Нэгэнт ийм болсон болохоор надад санах юм алга, найз минь. Чи ч бүү юм, санаж, бүү сандраарай.
— Би ганцхан чамайг л бодож байна.
— Тэгэх л ёстой. Тэгэх ч хэрэгтэй. Хүн болгонд хүүхэд төрдөг. Заримаас нь цаг ямагт төрдөг. Байгалийн жам шүү дээ.
— Чи ёстой сайхан.
— Үгүй байх аа. Найз минь энэ тухай битгий юм бодоорой. Би чамайг сандаргахгүйг хичээнэ. Одоо би чамайг сандаргалаа. Харин би өдий болтол хадгалж явсан шүү. Тийм үү? Чиний санаанд ер ороогүй биз?
— Тийм ээ.
— Цаашдаа ч тийм байна. Чи ер юм бодох хэрэггүй. Чи юм боджээ. Боль доо. Найз минь боль доо. Юм уумаар байна уу? Юм уух хэрэгтэй. Тэгвэл сэргэж баясна.
— Үгүй ээ. Би баясгалантай. хэвээр чи ёстой сайхан хэвээр байна.
— Үгүй байхаа. Харин би бүх юмыг зохицуулна. Хоёулаа цуг явъя. Харин чи очих газраа сонгож ол. Аравдугаар сар лав сайхан болох байх. Найз минь хоёулаа тэр цагийг сайхан өнгөрөөнө. Тэгээд чамайг фронтод очихоор чинь би өдөр бүр захидал бичнэ. 170


— Чи хаана байх вэ?
— Мэдэхгүй л байна. Лав л хамгийн сайхан газар байх болно. Би тэр бүгдийг аргална.
Бид хоёрын яриа зогсож дуугүй болов. Кэтрин орон дээр сууж, би түүнийг ширтэх авч бие биедээ үл хүрнэ. Тасалгаанд гаднын хүн орж ирэхэд цөм гэнэтэд сонор жин, хүн бүр биеэ барихад л ийм байдаг сан.
Тэр хүүхэн гараа хөдөлгөж миний гар дээр тавив.
— Найз минь чи уурлаагүй биз, хэл л дээ?
— Үгүй ээ
— Чи өөрийгөө торонд орлоо гэж бодоогүй юм биз дээ?
— Жаахан байхад ч байна. Гэхдээ чамаас болоогүй шүү.
— Надаас болсон гэж би бодоогүй байна. Бүү дэмий юм ярь. Гэхдээ л торонд орсон гэж би хэлмээр байна.
— Бие цогцос ч хэзээд тор л доо.
Гэтэл тэр хүүхэн, гараа татаагүй, хөдлөөгүй ч гэсэн надаас ихэд хол хөндийрлөө.
— Хэзээд гэдэг ч муу үг шүү.
— Уучлаарай.
— Тэр хамаагүй ээ. Харин би ерөөс хүүхэдтэй болж байгаагүй ерөөс хүнд дурлаж яваагүй гэдгийг чи мэднэ. Гэхдээ би чиний хүссэнээр байя л гэж бодсон. Тэгтэл чи гэнэт л «хэзээд» гэж хэллээ.
— Тэгвэл би хэлээ огтолъё гэж би санал гаргав.
Найз минь гээд тэр надаас хол хөндийрөхөө больж:
— Юм бодох хэрэггүй. Чи бид хоёр нэг болохоор дэмий юмаар хөөцөлдөх хэрэггүй тийм биз дээ гэв. Бид дахин хамт болж соноржих байдал арилав.
— Хэрэггүй ээ
— Байдаг л юм. Хүн нэг нэгэндээ хайртай байснаа дэмий юмаар хөөцөлдөж, хэрэлдэж, тэгээд нэг байхаа гэнэт больдог.
— Бид хэрэлдэхгүй.
— Хэрэлдэх ч хэрэггүй. Яагаад гэвэл: Чи бид хоёр хоёулхнаа орчлонгийн бусад бүх юмны эсрэг байгаа шүү дээ. Хэрвээ бидний хооронд ямар нэгэн хэрэг гарвал бид эвдэрч, биднийг тэд олзолно.
— Тэд бидэнд хүрэхгүй. Яагаад гэвэл чи их эрэлхэг. Эрэлхэг хүнд зовлон учирдаггүй юм гэж би хэлэв.
— Эрэлхэг хүн ч ялгаагүй үхдэг.
— Гэхдээ ганцхан удаа.
— Тийм үү? Хэн хэлсэн юм бэ?
— Аймхай хүн мянга үхдэг, эрэлхэг хүн ганц үхдэг үү?
— Зүйтэй. Хэн хэлсэн юм бэ?
— Мэдэхгүй
— Өөрөө аймхай байсан биз гэж тэр хүүхэн хэлээд аймхай хүн аймхайг ойлгоно. Эрэлхэг гэдгийг ойлгохгүй хүн хэрэв ухаантай болбол хоёр мянган удаа ч үхэж болно. Гагцхүү тэр тухайгаа л ярьдаггүй биз.
— Бүү мэд. Эрэлхэг хүний ухаанд хүрэх хэцүү.
— Тийм ээ, Тэр үүгээрээ л хүчирхэг
— Чи мэдэж ярьж байна.
— Найз минь чиний зөв. Энэ удаад чинийх зөв.
— Чи өөрөө эрэлхэг
— Үгүй ээ. Гэхдээ би эрэлхэг байхыг хүсдэг гэж тэр хүүхэн хэллээ.
— Би эрэлхэг биш ээ. Би хир хэмжээгээ мэднэ. Надад мэдэх цаг бүрэн байсан. Би бол улиралд хорин хоёр бөмбөг цохихоос илүү чадалгүй бейсболчин яг мөн гэж би хэллээ.
— «Улиралд хорин хоёр цохино» гэдэг чинь юу гэсэн үг бэ? Тун онцгой сонстож байна.
— Онцгой биш ээ. Бейсбол бөмбөгний багийн дайралтад ёстой дунд зэргийн бөмбөгчин гэсэн үг.
— Тэгвэл дайралтын бөмбөгчин гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж намайг тэр хүүхэн өдөв.
— Чи бид хоёр нэгэн нэгнээ шалгаагаад яах вэ биш үү дээ. Чи эрэлхэг шүү дээ гэж би хэлэв.
— Үгүй ээ. Гэхдээ эрэлхэг болохыг боддог.
— Бид хоёул эрэлхэг. Би архи уухаараа тун эрэлхэг гэж би хэлэв.
— Бид сайхан улс гэж Кэтрин хэлэв. Тэгээд тэр шүүгээ рүү очиж онгойлгон коньяк архи, аяга авав.
— Найз минь, уучих. Энэ чиний занг засна гэж тэр хүүхэн хэллээ.
— Би уух дургүй байна.
— Уучих, уучих.
— За тэгье гээд би аяганы баганх коньяк архи хийж уув.
— Коньяк гэдэг архи баатрын ундаан гэдгийг би мэднэ. Гэхдээ орох хэрэггүй гэж тэр хүүхэн хэллээ
— Дайны дараа бид хаана амьдрах билээ?
— Хуучиндаа л биз дээ гэж тэр хэлээд: Зулын хорин тавны үеэр дайн дууссан байна гэж гурван жил би их гэнэн юм бодож байжээ. Одоо бол хүү маань дэслэгч болсон цагт дайн дуусна гэж итгэж байна.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
  • Büleklär
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 01
    Süzlärneñ gomumi sanı 4367
    Unikal süzlärneñ gomumi sanı 2151
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 02
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 03
    Süzlärneñ gomumi sanı 4545
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 05
    Süzlärneñ gomumi sanı 4567
    Unikal süzlärneñ gomumi sanı 1675
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 06
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1722
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 07
    Süzlärneñ gomumi sanı 4551
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
    Süzlärneñ gomumi sanı 4495
    Unikal süzlärneñ gomumi sanı 1738
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1662
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1786
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 1639
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 1859
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 14
    Süzlärneñ gomumi sanı 4455
    Unikal süzlärneñ gomumi sanı 1805
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1672
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 16
    Süzlärneñ gomumi sanı 4086
    Unikal süzlärneñ gomumi sanı 1492
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.