Latin

Зэр Зэвсэг Минь Баяртай - 09

Süzlärneñ gomumi sanı 4493
Unikal süzlärneñ gomumi sanı 1662
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Одоо ууланд бороотойд довтолгоо эхэлнэ гэж бодохгүй байна. Удахгүй цас орно. Танай орныхон юу болж байгаа вэ? Танаас өөр америк хүн ирэх үү?
— Арван саятны арми бэлдэж байгаа.
— Хэсэгхэн нь ч наашаа ирвэл сайн сан. Гэхдээ Францчууд цөмийг нь авчихна. Энд нэг ч хүн ирэхгүй. За яая гэхэв. Чи өнөөдөр эндээ унтаад, өглөөгүүр жижиг тэргээр явж, Жиногийн халаа ав. Би зам мэддэг хүн өгнө. Жино чамд цөмийг нь ярина биз. Тэнд хааяа бууддаг юм. Гэхдээ, ер нь дууссан. Байнзиццид очвол чамд сонин байх биз.
— Тэнд очих надад тун сайхан байна.
Тантай дахин уулзсан минь тун сайхан байна.
— Та ялдамхан байна. Энэ дайнд би ядарлаа Хэрэв би явсан сан бол эргэж ирмээр санагдахгүй байх гэж би бодож байна хэмээн тэр инээвхийлэв.
— Тийм айхавтар муухай юу?
— Адгийн муухай юм. Явж нүүр гараа угаагаад Ринальди найзаа хайдаа.
— Би юмаа авч шатаар дээш гарахад Ринальди өрөөндөө үгүй, харин юмс нь хэвээндээ байв. Би орон дээр сууж ороолтоо тайлаад өвдөж буй баруун хөлийнхөө шаахайг сугалан хэвтэв. Би ядарчээ, орон дээр өрөөсөн шаахайтай хэвтэх эвгүй тул би босож суугаад нөгөө хөлийнхөө шаахайг тайлж шалан дээр хаяад эргэж бүтээлэг дээр хэвтэв. Цонх хаалттай учир тасалгаанд бүгчим боловч босож онгойлгох тэнхэл надад байсангүй. Миний бүх юмыг тасалгааны нэгэн буланд хураажээ. Бүрий болж эхлэв. Би орон дээр хэвтээд Кэтриний тухай бодож Ринальдийг хүлээнэ. Кэтриний тухай би зөвхөн үдэш унтахын өмнө бодно гэж шийдсэн билээ. Гэвч би ядраад хийх зүйлгүй тул хэвтэж тэр хүүхний тухай бодож байна. Ринальдийг орж ирэхэд ч би тэр хүүхний тухай бодож байлаа. Ринальди ер хувирсангүй. Гагцхүү жаахан тураа юу даа.
— За, өвгөө гэж тэр хэлэв.
— Намайг өндийтөл тэр дэргэд ирж суугаад тэврэв.
— Хөөрхий, миний муу өвгөн гээд тэр араар минь тэврэхэд би мөрөөр нь тэврэв.
Хөөрхий миний өвгөн, аль вэ өвдгөө үзүүлээч гэж тэр хэллээ.
— Өмдөө тайлах болно.
— Өмдөө тайл, өвгөн минь. Энд гаднын хүн алга. Яаж янзалсныг нь би үзмээр байна.
Би босож өмдөө шувтлаад өвдөгнийхөө боолтыг тайлахад Ринальди шалан дээр сууж хөлийг минь тахийлгаж тэнийлгэж үзээд сорвийг нь илбэснээ өвдөгний нүдэн дээр хоёр эрхийгээ нийлүүлж бусад хуруугаараа доогуур нь зөөлхөн дарлаж:
— Илүү нугарахгүй байна уу? гэв.
— Үгүй.
— Ийм хүнийг эмнэлгээс гаргасан нь ялт хэрэг болно. Үеийг нь тэд бүрэн эдгээх ёстой байсан байна.
— Үүнээс доор байсан юм. Хөл гэж мод шиг л байлаа.
Ринальди дахин шалгаж үзэв. Би гарыг нь дагуулан харна. Түүний гар нь эвлэгхэн мэс засалч болохоо илэрхийлнэ. Би түүний толгойг ажиглахад гөлчийтөл хагалж самнасан үс нь гялалзана. Хөлийг минь тэр дэндүү чанга тахийлгахад би,
— Ай! гэж дуун алдав.
— Бас л нэлээд бариулах хэрэгтэй байж дээ гэж Ринальди хэлэв.
— Урьд нь үүнээс доор байсан юм.
— Өвгөн минь, би мэднэ. Ийм юмыг би чамаас илүү ойлгоно. Уг мэс засал нь сайн болжээ гээд тэр босож орон дээр суугаад миний өвдөгний тухай яриа дуусаж;
— Одоо явснаа ярь гэв.
— Ярих юм алга даа. Амгалан тавтай л байлаа гэж би хэллээ.
— Чамайг гэрлэсэн гэж бодож явж болох уу? Яриач гэж тэр хэлэв.
— Харин чи яриач гэж би хэлэв.
— Дайн намайг сүйтгэлээ. Би бүр сүйрчээ гэж хэлээд Ринальди өвдгөө салаавчлав.
— Өө! гэж би дуун алдав.
— Яав? Надад хүнлэг сэтгэл байж болохгүй гэж үү?
— Хаанаас даа. Чи зун аятайхан өнгөрөөсөн шиг байна, яриач.
— Зунжин, намаржин би мэс засал хийлээ. Амрах завгүй би ганцаархнаа ажиллаж байна. Хамгийн хүнд юм ч тааралдлаа. Үнэнээ хэлэхэд, өвгөн минь би тэргүүн мэс засалч болж байна.
— Энэ чинь л аятай сонстож байна.
— Надад юм бодох зав байхгүй. Үнэнээ хэлэхэд, юм ч бодох завгүй, мэс засал л хийгээд байна.
— Зүйтэй.
— Гэхдээ өвгөн минь одоо юм өөр болсон. Одоо мэс засал хийгээд байх юм байхгүй. Сэтгэл минь зэвүүн муухай байна. Өвгөн минь энэ аймшигт дайн шүү. Миний үгэнд итгэ. Одоо чи намайг жаахан баясуулж өгөөч. Пянз авчирсан уу?
— Авчирсан.
Миний үүргэвч дотор цаасан боодолтой хайрцагт пянзнууд буй бөгөөд гаргая гэтэл би тун ядарчээ.
— Өвгөн минь, сэтгэл чинь сэргэлэн байна гэж үү?
— Зэвүүн байна.
— Энэ аймшигт дайн шүү. За яая гэхэв.
Хоёулаа согтож сэтгэлээ сэргээе. Гунигаа хийсгэе. Сайн сайхан болно гэж Ринальди хэлэв.
— Би шарлаж өвдсөн, согтож болохгүй гэж би хэллээ.
— Ээ, өвгөн минь. Чи чинь ямар янзтай болж ирэв дээ. Өвдсөн элэгтэй, бодомтгой болж иржээ дээ. Үнэндээ дайн гэдэг адгийн юм шүү. Бид юундаа ингэж дайнд холбогдов доо.
— За, жаахан ууя. Би согтохгүй. Гэхдээ ууж болно.
Ринальди нөгөө ханын угаагуур тийш очиж хоёр аяга, нэг лонх коньяк архи авчрав.
— Энэ долоон таван хошуутай Австри коньяк архи. Сан-Габриелээс авч амжсан юм минь энэ дээ гэж Ринальди хэлэв.
— Чи тэнд очоо юу?
— Очоогүй. Би хаашаа ч яваагүй. Би дандаа энд байж мэс засал хийсэн. Хараач, өвгөн чинь, энэ чиний шүд зайлдаг хуучин аяга шүү. Чамайг санагдуулж байг гэж би үүний чинь дандаа гамнаж байсан юм.
— Эсхүл шүдээ цэвэрлэхэд хэрэгтэй байв уу?
— Надад өөрийн аяга бий. Вилла Россад орсноо өглөөгүүр чи цэвэрлэх гэж яаж сандарч, уурлаж, халууны эм залгиж, хүүхнүүдийг зүхэж байсныг чинь санагдуулж байг гэж би үүний чинь дандаа гамнаж байсан юм. Энэ аягыг харах бүрдээ би чамайг санаж, ариун сэтгэлээ чи хэрхэн шүдний сойзоор цэвэрлэх гэж сандардгийг чинь дурсдаг юм гээд тэр орны дэргэд ирж: за, намайг үнс, тэгээд бодомтгой зангаа мартсан гэж хэл, гэв.
— Би чамайг үнсэх дургүй. Чи сармагчин.

— За за. Би мэдэж байна. Чи англи саксон гарлын сайн хөвүүн би мэдэж байна. Ариун сэтгэл чамайг цөлмөсөн. Би мэдэж байна. Миний англи саксон гарлын хөвүүн дахиад биеэсээ янхны газрыг шүдний сойзоор цэвэрлэж эхлэхийг би хүлээж байна.
— Архиа аягалаач.
Бид тулгаж уув. Ринальди намайг дооглоно..
— Чамайг сайн уулгаад, элгийг чинь аваад, сайн итали элэг суулгаад дахин хүн болгоно.
Дахин коньяк архи хийлгэх гэж би аягаа Ринальдид барив. Бүр харанхуй болжээ. Аягаа барьсаар би цонхон тийш очиж цонх онгойлгов. Бороо арилжээ. Хүйтэн болж, моддын мөчрийг манан бүрхжээ.
— Цонхоор архи бүү асга. Ууж чадахгүй бол надад аль гэж Ринальди хэлэв.
Юу болж байгаагаа чи мэдэж байна, уу? гэж би хэлэв. Ринальдитай дахин уулзахдаа би баярласан билээ. Хоёр жилийн турш тэр намайг өдөөж сураад би үргэлж хайрладаг болжээ. Бие биеэ бид тун сайн мэддэг юм.
— Чи гэрлэсэн үү? гэж тэр орон дээр суусаар асуув. Би цонхны дэргэд хана налж зогсоод.
— Үгүй гэв.
— Чи дурласан уу?
— Тийм ээ!
— Тэр англи хүүхэнд үү?
— Тийм ээ
— Хөөрхий муу өвгөн минь! Тэр хүүхэн бас чамд дурласан уу?
— Тийм ээ
— Тэгээд тэр чинь хэрэг дээр нь үзүүлсэн үү?
— Дуугаа тат.
— Дуртайяа больё. Онцын журамт хүн болохыг минь чи мэднэ гайгүй. Тэр хүүхэн чинь тэгээд....
— Ри минь, дуугаа татаж үз. Хэрэв нөхөд хэвээр байцгаая гэвэл дуугаа тат гэж би хэлэв.
— Өвгөн минь, бид найз байгаасай гэж хүсээд байх юм надад алга даа. Бид ерөөсөө нөхөд шүү дээ.
— Тэгвэл дуугаа тат.
— Мэдлээ
Би орон тийш очиж Ринальдийн дэргэд суув. Тэр аягаа барьсаар шал ширтэнэ.
— Ри минь одоо мэдэв үү?
— Мэдлээ, мэдлээ. Амьдралынхаа туршид би сонин хачин юм үзэж л явлаа. Чи бид хоёр танилцаад удсан ч биш дээ. Би чамайг мэдэхгүй юм. Бодвол чиний амьдралд ч тийм юм байдаг л биз гэж хэлээд Ринальди шал харав.
— Өөр сонин юм чиний амьдралд байхгүй юу?
— Байхгүй.
— Ямар ч байхгүй юу?
— Ямар ч байхгүй.
— Эхийнхээ тухай юм уу, эгчийнхээ тухай яривал дээр байсан юм биш үү дээ.
— Эгчийнхээ тухай гэдэг чинь ядахдаа болно гэж Ринальди сэргэн хэлэв. Тэгээд бид хоёул инээв.
— Ёстой онцгой хүн юм даа чи гэж би хэллээ.
— Би атаархаж байгаа хэрэг үү гэж Ринальди хэллээ.
— Үгүй тэгэх ёсгүй.
— Чи буруу ойлгож байна. Чиний нөхдөд эхнэртэй хүн бий юу?
— Бий гэж би хэлэв.
— Миний нөхдөд байхгүй. Эхнэртэйгээ эрх жаргалаараа байгаа хүн байхгүй гэж Ринальди хэлэв.
— Яагаад?
— Тэд надад дургүй.
— Яагаад?
— Яагаад гэвэл би далдыг таагч юм.
— Та андуурч байна. Далдыг мэдэгч гэж байх ёстой.
— Таагч таагч гэж тэр хөгжөөнхөн хэлэв.
— Дэндүү бодомтгой болоод чи эвдэрч байна гэж би хэллээ.
— Өвгөн минь би чамд хайртай. Намайг Италийн их сэтгэгч болохоор чи туршаад үзээрэй. Учирлан гаргаж чадахгүй олон юм би мэдэж байна. Би чамаас илүү юм мэднэ гэж тэр хэлэв.
italki
— Тэр ч үнэн.
— Харин чи бол сэтгэл амгалан амьдарна. Хувь заяа чинь хазгай ч амгалан явах болно.
— Үгүй байхаа.
— Тэгнэ, тэгнэ. Тийм байдаг юм. Одоо надад бол ажиллаж байхад л таатай байдаг гээд тэр дахин шал ширтэв.
— Гайгүй болно биз.
— Үгүй. Миний дуртай хоёр зүйл бас байдаг юм. Нэг нь миний ажлыг үрдэг. Нөгөө нь хагас цаг буюу арван таван минут эзэлдэг. Ихэнхдээ бага цаг ч эзэлдэг.
— Ер нь тун бага гээч.
— Өвгөн минь би амжилт олсон ч байж болох юм. Чи мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би тэр хоёр зүйлээс бас өөрийнхөө ажлыг мэднэ,
— Өөр ч юм мэдэж болно.
— Үгүй. Бид хэзээ ч өөр юм мэдэхгүй. Бид энэ байгаа биеэрээ л төрдөг. Илүү юу ч мэдэж чаддаггүй. Бид шинэ юм мэднэ гэж хэзээ ч ер байдаггүй. Бид нэгэнт тодорхой замаар ордог. Чи латин биш гэдэгтээ л баярлаж яв.
— Латин хүн гэж ерөөсөө байхгүй. Харин чи л латин байж мэдэх нээ. Чи энэ алдаандаа бахархвал таарна гэхэд минь Ринальди дээш болж, чангаар инээв.
— За за больё өвгөн минь, би ядарч байна. Удахгүй үдийн хоол болно. Чамайг ирсэнд би баярлаж байна. Чи миний шилдэг нөхөр зэвсэг нэгтэй ах дүү гэж Ринальди хэлэв. Тэр орж ирэхийнхээ л ядарсан харагдаж билээ.
— Зэвсэг нэгтэй ах дүүс хэзээ хоолоо идэх вэ гэж би асуув.
— Одоохон. Чиний элгийг эдгээсэй гэж бас нэг ууцгаая.
— Павелын сургаалаар тэр үү?
— Яг ч тийм биш. Тэнд дарс ходоод хоёрын тухай гардаг. Ходоодныхоо ашгийг бодож дарс тогтооё.
— Юу ч гэсэн яах вэ гэж би хэллээ.
— Хонгорын чинь төлөө гэж хэлээд Ринальди аяга өргөв.
— Болно оо...
— Би тэр хүүхний чинь тухай дахиад нэг ч муу үг хэлэхгүй.
— Биеэ, бүү хавч.
Ринальди коньяк архийг дуустал уув.
— Би ариун сэтгэлтэй. Өвгөн минь чи бид хоёр ер ялгаагүй. Би бас англи хүүхэнтэй танилцана. Үнэндээ гэхэд, танай тэр хүүхэнтэй чинь би эхэлж танилцсан, харин тэр хүүхэн чинь надад дэндүү өндөрдөөд байсан. Ер нь өндөр хүүхнүүд ч сувилагч болдог юм гэж тэр мэдэмхийрэв.
— Чи өөрөө ариухан биз гэж би хэлэв.
— Худлаа гэх үү? Тэгээд ч намайг цэвэрхэн Ринальди гэдэг юм.
— Гахайхан Ринальди
— За, за явъя өвгөн минь, цэвэрхэн байгаа дээрээ хоолоо идье.
Би нүүр гараа угааж, үсээ янзлаад, бид хоёр дахин доош буув. Ринальди бага зэрэг согтжээ. Гуанзанд ороход хоол арай болоогүй байв.
— Явж коньяк архи авчиръя гэж Ринальди хэлээд дээш гарав. Би ширээнд сууж байв. Ринальди лонхтой коньяк архи авчраад, хоёр аяганд дундуур аягалав.
— Дэндүү их байна гэж хэлээд би аягаа авч ширээний дунд буй дэнлүүний гэрэлд харав.
— Хоосон ходоодонд ихдэхгүй. Сайхан эд шүү. Дотор талыг нэлэнхийд нь төөнөнө. Үүнээс адгийн юм олдохгүй.
— Яах вэ дээ.
— Биеэ тогтмол хөнөөх гэж, үүнийг хэлдэг юм. Ходоод гэмтэж, гар салгалдаг болно. Мэс засалч хүнд ёстой тохирсон зүйл дээ гэж Ринальди хэлэв.
— Намайг уу гэж байгаа юм уу?
— Тэгэлгүй яах вэ. Өөр юм хэрэглэхгүй,
Өвгөн минь, наадахаа балгачхаад, туйвганахаа бод.
Би хагасыг нь уув. «Шөл бэлэн боллоо!» гэж мэдээчин гудамд хашхирах сонстов.
Хошууч орж ирж бидэнд толгой дохиод суув. Ширээний ард тэр дэндүү жижигхэн харагдана.
— Өөр хүн алга уу? гэж тэр асуув. Мэдээчин өмнө нь шөл тавихад тэр шууд таваг дүүрэн хийж авав.
— Өөр хүн алга. Гагцхүү лам л ирэх болох нээ, Хэрэв тэр Федериког ирсэн гэж мэдвэл заавал ирнэ гэж Ринальди хэлэв.
— Лам хаана байгаа вэ? гэж би асуулаа.
— Гурван зуун долоод гэж хошууч хэлэв. Тэр хоол идээд завгүй аж. Тэгээд амаа арчиж, дээш нь мушгисан буурал сахлаа сайтар шувтраад:
— Ирэх байхаа. Би тэнд очиж, чамайг ирсэн гэж зурвас орхисон гэж тэр хэлэв.
— Урьд нь гуанзанд шуугиантай байдаг сан гэж би хэлэв.
— Тийм ээ. Одоо ч намуухан болж дээ гэж хошууч хэллээ.
— Одоо би шуугья гэж Ринальди хэлэв.
— Энрик ээ, дарс уугаач гэж хошууч хэлэв. Тэгээд тэр миний аягыг дүүргэв. Мянтууз авчрахад бид цөм идэв. Мянтууз идэж дуусмагц лам орж ирлээ. Тэр мөнөөхөн хөхөвтөр, жижигхэн, цэмцгэр хэвээр аж. Би босож, бид хоёр гар барьж ёслоод, мөрөн дээр минь, тэр гараа тавьж:
— Чамайг ирсэн гэж сонсоод л ирлээ тэв.
— За суу. Та хожимдчихжээ гэж хошууч хэлэв.
— Ламбугайн амрыг эрье гэж Ринальди хэлэв.
— Ринальдийн амрыг эрье гэж лам хариулав. Мэдээчин шөл авчирч өгсөнд тэр мянтууз эхэлж иднэ гэв.
— Бие чинь сайн уу? гэж надаас тэр асуув.
— Сайхан. Юу дуулдана даа? гэж би хэлэв.
— Ламбугай, дарс уу, Ходоодныхоо ашгийг бодож дарс тогтоо. Павелын сургаалд тэгж байдаг биз дээ гэж Ринальди хэллээ.
— Тийм ээ, тийм гэж лам идэвхийлэн хэлэв.
Ламын аягыг Ринальди дүүргэв.
— Энэ Павелын сургаал уу, юм бүрийн шалтгаан болж байна гэж Ринальди хэллээ. Лам над руу харж инээвхийлэв. Үгээр хатгахад тэр дасал болсон нь илэрхий байна.
— Гэр Павелын сургаалтан уу, тэр чинь өөрөө орооны нохой, шар сэмжилсэн этгээд байгаад тэнхэл нь хүрэхээ болихоороо тийм юмыг нүгэл гэж зарласан юм. Өөрөө юу ч чадахаа байж, тэгээд чаддаг хүнийг сургамжлах болсон юм. Федерико, тийм биз дээ? гэж Ринальди хэлэв.
Хошууч инээвхийлэв. Тэр үед бид халуун хоол идэж байлаа.
— Нар жаргаснаас хойш би хувраг хүнийг ер муулахгүй гэж би хэлэв. Лам тавгаас нүдээ салган намайг харж мишээв.
— За ингээд л энэ одоо ламын талд орчихлоо. Нөгөө үг өддөг хуучин сайн нөхөд маань байх нь яав даа. Кавальканта байхгүй. Брунди байхгүй. Чезар байхгүй. Энэ муу хөөрхий ламыг би л ганцаар үгээр хатгаж байх болж байна уу даа? гэж Ринальди хэлэв.
— Энэ сайн лам шүү гэж хошууч хэллээ.
— Энэ сайн лам. Гэхдээ л лам шүү дээ. Гуанзанд урьдын адил байгаасай л гэж би бодож байна. Би Федерикогийн шавайг хангах гэсэн юм. Энэ лам тонилох болтугай гэж Ринальди хэлэв.
Ринальдийг согтуу байна гэж хошууч мэдчихэв бололтой. Ринальдийн туранхай царай цав цагаан болоод цагаан духан дээрээ үс нь хав харлана.
— Ринальди минь зүгээр, зүгээр гэж лам хэлэв.
— Чи тонилтугай. Ер нь юм бүхэн тонилох болтугай гээд Ринальди сандлынхад түшлэгийг налав.
— Энэ их ажиллаад ядарсан байна гэж надад хандан хошууч хэллээ. Ринальди мах идэж дуусаад, таваг дээрх шүлтийг талхаар хамав. Тэгээд тэр нийтэд хандаж:
— Та нарыг би нулимаад өнгөрнө. Ер нь хамаг юм бүхэн тонилох болтугай гээд уриалсан янзаар эргэн тойрноо харахад нүд нь гөлрөн, нүүр нь цайрчээ.
— За яах вэ, хамаг юм бүхэн тонилох болтугай гэж би хэлэв.
— Үгүй ээ, тэгж болохгүй ээ. Тэгж болохгүй ээ. Чамд би тэгж болохгүй гэж байна шүү. Харанхуй хоосон хоёроос өөр юу ч алга. Өөр юу ч алга гэж байна шүү. Хов хоосон. Үүнийг би ажил хийхгүй байхдаа мэддэг юм гэж Ринальди хэлэв.
Лам толгой сэгсэрч, мэдээчин халуун хоол хураана.
— Та яагаад мах идэж байна. Өнөөдөр баасан гэдгийг та мартлаа гэж үү? хэмээн Ринальди эргэж ламаас асуув.
— Өнөөдөр Пүрэв гэж лам хэлэв.
— Худлаа. Өнөөдөр баасан. Чи аврагчийнхаа махыг идэж байна. Энэ чинь ариун мах. Би мэднэ. Энэ чинь үхсэн австрийнх. Юу идэж байгаагаа мэдээ биз.
— Цагаан мах бол офицерынх гэж би хуучны хошин үгийг санаж хэлэв.
Ринальди инээж аягаа дүүргээд:
Миний үгийг бүү анхаар. Би жаахан дэмийрлээ гэв.
— Чи чөлөө авч явбал таарна гэж лам хэллээ. Хошууч дургүйцэн толгой сэгсрэв. Ринальди ламыг харна.
— Таны бодлоор бол би чөлөөгөөр явах хэрэгтэй байна уу?
Ламыг харж хошууч дургүйцэн толгой сэгсрэв. Ринальди аанай ламыг харсаар амой.
— Дураараа болоорой. Дургүй бол хэрэггүй гэж лам хэлэв.
— Чи тонилтугай! Эд надаас хөндийрөх гэж хичээж байна. Орой болгон л эд надаас хөндийрөх гэж хичээж байна. Би зайлаад өгч болно. Хэрвээ би торгон өмд өмссөн байлаа гээд яав? Торгон өмд чинь хүн бүгдэд л байдаг зүйл. Дэлхий дахинд байдаг зүйл гээд Ринальди цааш илтгэгчийн буурьтай ярьсан нь: эхлээд жижигхэн гүвдрүү гарна. Дараа нь цээж бижрүүтнэ. Тэгээд л мэдэгдэх юмгүй болно. Хамаг найдвар мөнгөн усан дээр тохогдоно.
— Сальварсан ч байж болно гэж хошууч үгийг нь таслан тайван өгүүлэв.
— Мөнгө усны уусмал гээд Ринальди дуугаа ихэд өргөж ярьсан нь: Би арай илүүтэй мэднэ. Эрхэм сайн ламтан та хэзээ ч торгон өмд өмсөхгүй. Харин миний муу өвгөн өмсөнө. Энэ бол үйлдвэрлэлийн осол юм. Ердөө л үйлдвэрлэлийн осол гэсэн үг гэв.
Мэдээчин кофе цай болоод жимс өгөв. Жимс нь өтгөн юм. Дэнлүү тортогтож хар тортог шилнээ сууна.
— Нааш нь лаа өгөөд дэнлүүгээ ав гэж хошууч хэллээ.
Мэдээчин дийзэнд суулгасан хоёр лаа авчирч дэнлүүг авч яван үлээв. Ринальди тайвширч ухаан орсон мэт болж, бид цөм ярилцан суусаар кофе цай уугаад дотор үүдэнд гарав.
— За, би хот явлаа, баяртай ламбугай гэж Ринальди хэлэв.
— Баяртай Ринальди гэж лам хэлэв.
— Фред ээ, дараа уулзъя гэж Ринальди хэлэв.
— За эртхэн ирээрэй гэж би хэлэв.
Тэр царайгаа хачин болгоод гарч одов.
Хошууч бидэнтэй зэрэгцэж зогсоно.
— Энэ ядраад бас солиорчээ. Тэгээд бас өөрийгөө тэмбүүрсэн гэж бодоод байна. Би итгэхгүй байна. Гэвч байж болно. Тэгвэл тэмбүүгээ эмчилнэ биз. За, Энрико баяртай Чи үүрээр явах уу? гэж хошууч. хэлэв.
— Тэгнэ.
— За, тэгвэл баяртай. Сайн яваарай! Педуцци чамайг сэрээж хамт явна гэж тэр хэлэв
— Баяртай.
— Баяртай. Австричууд довтлохоор бэлдэж байна гэсэн гэвч би итгэхгүй байна. Бодох ч дургүй байна. Тэглээ ч гэсэн эндээс хол. Жино чамд цөмийг чинь ярина. Одоо утсан харилцаатай болсон.
— Би үргэлж утасдаж байна.
— Тэгээрэй, баяртай. Ринальдид архи бага уулгаарай.
— Хичээнэ.
— Баяртай лам гуай.
— Баяртай.
Тэгээд тэр өрөөндөө оров.


XXVI

Би хаалганы тэнд очиж гудамж руу харав. Бороо зогссон авч их манантай байлаа.
— Манай өрөөнд жаахан суух уу? гэж би ламд өгүүлэв.
— Би тун удалгүй явах ёстой шүү.
— За, яах вэ, оръё,
Бид шатаар өгсөн миний өрөөнд оров. Би Ринальдийн орон дээр хэвтэв. Мэдээчийн надад зассан орон дээр лам суув. Тасалгаанд харанхуй байлаа.
— Ер нь тэгээд бие чинь ямар байна даа? гэж тэр асуув.
— Сайн. Өнөөдөр жаахан ядарлаа.
— Би ч гэсэн зүгээр байж байгаад л ядарчихлаа.
— Дайн юу болж байна?
— Миний бодоход дайн удахгүй дуусна. Ер нь л нэг тэгж санагдаад байх юм.
— Яагаад тэр билээ?
— Манай хошуучийн хувирсныг та анзаарав уу? Номхорсон байна. Одоо ихэнх нь тийм болжээ.
— Би ч бас тийм гэж би хэлэв.
— Зун аягүй байсан гэж лам хэлэв. Тэр ламд урьд нь байгаагүй ер бусын итгэл буй болжээ. Тэгээд тэр ярьсан нь: юу болсныг чи төсөөлөх ч үгүй. Зөвхөн тэнд байсан хүн л төсөөлж мэднэ. Дайн гэдгийг энэ зун олон хүн ойлгосон. Ойлгох чадваргүй офицерууд ч одоо ойлгосон гэв.
— Одоо юу болох бол? гэж би алгаараа бүтээлэг илбэв.
— Мэдэхгүй. Гэхдээ удтал ингэж үргэлжилж боломгүй санагдана.
— Юу болох бол?
— Дайтахаа болино.
— Хэн нь?
— Хэн хэн нь.
— Итгэж сууя гэж би хэлэв.
— Чи итгэхгүй байна уу?
— Хэн хэн нь дайтахаа шууд зогсоно гэдэгт би итгэхгүй байна.
— Тэгэлгүй аргагүй. Тэгвэл дэндүү амар юм болно. Гэхдээ хүмүүс юу болж байгааг харахаар л надад, удтал тэгж боломгүй санагддаг.
— Зун тэгээд хэн нь хожсон бэ?
— Хэн ч хожоогүй.
— Австричууд хожсон. Италичуудад тэд Сан-Сабриелийг алдаагүй. Тэд хожсон болохоор дайтахаа зогсохгүй гэж би хэлэв.
— Хэрэв тэд бидэн шиг л байдалтай болсон бол болно. Тэд бас энэ бүхнийг туулсан шүү дээ.
— Дайнд хожиж байгаа тал нь дайтахаа хэзээ ч болихгүй
— Чи намайг төөрөлдүүлж байна.
— Би бодсоноо л ярьж байна.
— Тэгвэл чи, дайн зогсохгүй гэж бодож байгаа хэрэг үү?
— Мэдэхгүй. Харин австричууд ялсан болохоор дайтахаа болих гэж бодож байна. Бидний христостныг тэд дийлж байна.
— Бас австричууд чинь христостойн шүү дээ. Барлагууд нь л орохгүй.
— Би христосын шашны тухай яриагүй, Христосын сүнсний тухайд ярьж байна гэхэд минь тэр дургүй байв.
— Дийлдтэл хүлээгээд бид цөм номхорчээ.
— Хэрвээ Гефсиманы цэцэрлэгт Петрт аврагдсан бол христос бурхан ямар байхыг хэн мэдэх билээ?
— Ийм л байна.
— Итгэхгүй байна гэж би хэлэв.
— Чи намайг төөрөлдүүлж байна. Ямар нэгэн өөрчлөлт гарах ёстой. Тэгээд ч залбирдаг. Тэгж ч байгаа нь мэдэгдэж байна гэж тэр давтав.
— Ямар нэгэн өөрчлөлт гарч болно. Харин зөвхөн бидэнд л гарна. Хэрэв тэдний байдал бидэн шиг бол өөр хэрэг. Гэтэл тэд биднийг цохисон. Тэдний байдал өөр байна гэж би хэлэв.
— Манай цэргүүд ч үргэлж л тийм байсан. Одоо тэд цохигдсон гээд өөр болчхоогүй байна.
— Тэд эхлэхээсээ цохигдсон. Тэднийг газар тариалангаас нь салгаад цэрэг хувцас өмсгөхөөс эхлээд л тэд цохигдсон. Тариачид эхлээд ялагдсан болохоор цэцэн байгаа юм. Тэдэнд засгийн эрх өгөөд үз! Тэд жинхэнэ цэргүүд болох нь харагдана.
Лам ер хариу хэлэхгүй, бодлого болно.
— Миний ч сэтгэл бас хүнд байна. Тэгээд ч би ийм юмны тухай бодохоос зайлдаг юм. Энэ тухай би боддоггүй. гэвч яриа эхлэх болохоор аяндаа толгойд ороод ирэх юм гэж би хэлэв.
— Би ч ямар нэгэн юманд итгэлтэй явдаг шүү дээ.
— Ялагдалд уу?
— Үгүй ээ, өөр л их юманд
— Их юм гэж байхгүй. Ялаад л байх хэрэг үү. Тэгвэл бүр ч доор байж мэднэ.
— Ялна гэдэгт би ихээхэн итгэж явсан.
— Би ч адилхан
— Одоо мэдэх ч юм алга,
— Ялах ялагдах хоёрын нэг нь байх ёстой.
— Ялна гэдэгт одоо би итгэхгүй.
— Би ч бас итгэхгүй. Гэхдээ ялагдана гэдэгт бас итгэхгүй байна. Илүүтэй ч байсан адилхан.
— Тэгээд чи юунд итгэж байна?
— Нойрт гэж намайг хэлэхэд тэр босож
— Уучлаарай, цагийг чинь их үрчих шиг боллоо. Би чамтай ингэж ярихдаа дуртай гэв.
— Би ч тантай ярихдаа бас дуртай. Би нойрны тухайд л тоглоом болгож зүгээр тэгж хэлсэн юм гээд би босож, бид харанхуйд гар барилцан салах ёс үйлдэв.
— Би одоо гучин долоод унтаж байгаа хэж тэр хэллээ.
— Маргааш өглөөгүүр би харуулд очно.
— Ирэхээр чинь уулзана.


XXVII

Ринальдийг ирэхэд би сэрсэн боловч тэр үг дуугарсангүй тул би дахин унтжээ. Үүр цайхаас өмнө би босож хувцаслаад явав. Намайг өрөөнөөс гарахад Ринальди сэрсэнгүй.
— Би урьд нь Байнзиццийг үзээгүй билээ. Мөнөөхөн өөрийн шархалсан эрэг дагуу явж, хавар австрийнхан эзлэн байсан налуугаар өгсөхөд хачин санагдав. Тэнд огцом шинэ зам зассан бөгөөд ачааны олон машин цувна. Сэрвэн даваад хажуу руу ороход ой болон манантай шовгор толгод харагдав. Тэр ойг түргэн эзэлсэн учир шатааж амжаагүй үлдээжээ. Толгод өнгөрөөд зам нь ил тул хоёр хажуу болон дээгүүр нь сийрсээр халх тавьжээ. Тэр зам эвдэрсэн тосгон хүрэх бөгөөд тэндээс байлдааны газар эхэлж, эргэн тойронд олон их буу зоожээ. Байшингууд нь хагас дутуу нурсан авч юм бүгдийг аятай тохируулан засаж газар бүрий сум заасан самбар зүүжээ. Бид Жиног хайж олов. Тэр биднийг кофе цайгаар дайлаад цугтаа гарч хүмүүстэй уулзан харуулуудыг эргэв. Английн машинууд түүнээс цааш, Равнагийн тэнд ажиллаж байгаа гэж Жино хэлэв. Тэр тэгээд англичуудыг ихэд магтав. Зарим заримдаа бас бууддаг. Гэхдээ шархтан бага гэж тэр хэлэв. Одоо бороо орохоор өвчтөн олширно. Австричууд довтлоход бэлтгэж байна гэж ярилцдаг боловч тэр итгэдэггүй гэнэ. Бид бас довтолгоонд бэлтгэж байна гэлцэх авч хүчин бэлдсэн явдал ер үгүй учир аанай итгэхэд хэцүү аж. Хүнсээр муу гэнэ. Тэгээд тэр Горициид хооллоход их дуртай байв. Өчигдөр ямар хоол идсэн бэ? гэж тэр надаас асуулаа. Миний ярьсныг тэр ихэд таашаав. Ялангуяа жимслэгийн зүйл түүний санаанд онц нийцэв. Би тодорхой хэлэлгүй зүгээр л жимслэг гэсэн учир өчигдрийн миний хувиас илүү сайхан зүйлийг тэр төсөөлөн бодсон бололтой.
Өөрийгөө хааш нь явуулах бол;? гэж тэр надаас асуув. Би мэдээгүй гээд ер, нь ихэнх машин Капореттод буй гэлээ. Тийшээ тэр дуртайяа явах ажээ. Тэр тун сайхан хот агаад эргэн тойрны өндөр уулс нь түүнд таатай санагддаг аж. Тэр Жино хүн бүгдийн хайрыг татсан сайн хөвүүн билээ. Тэр хэлэхдээ: Ломыг авах гэж довтлоод муугаа үзсэн, Сан Сабриелийн тэнд ёстой том гэгч байсан гэв. Бидний ар болоод дээд талаар Терновын нурууны ой туждаа австрийн их буу дүүрэн байгаа бөгөөд шөнө турш зам руу бууддаг гэж тэр ярив. Тэдэнд тэнгисийн зэвсгийн батарей байдаг бөгөөд тэр нь түүний зүрхэнд орсон гэнэ. Сум нь доогуур нисдэг тул танихад хялбар гэнэ. Буун дуу сонсогдмогц л сум нь гэрч хоёр буугаар тасралтгүй ээлжлэн буудах агаад сум нь дэлбэрэхдээ том том хэлтэрхий үсчдэг гэнэ. Нэгэн фут урт бөгөөд шөвөг шиг үзүүр гарсан хэлтэрхийг нь надад тэр үзүүлэв. Тэр төмөрлөг нь цагаан тугалгатай төстэй юм.
— Тэд нэг их амжилт олно ч гэж би бодохгүй байна. Гэхдээ аймшигтай юм. Сум нь яг л дээрээс буучих гэж байгаа юм шиг дуутай. Эхлээд дуу гарна. Тэр дороо л исгэрээд дэлбэрнэ. Айж үхсэнд орвол шархтсан нь дээр биз гэж Жино хэлэв. Бидний эсрэг одоо Кроат, Мажар нарын хороо буй гэж тэр хэлэв. Манай цэрэг аанай довтолгооны журмаар байдаг гэнэ. Хэрэв австричууд довтлон ирвэл ухрах газар үгүй. Харин нурууны арын намхан уулс хамгаалалтад тохирох сайхан газартай боловч бэлтгэсэн юм ер үгүй гэнэ. Тэгээд Байнзиццад надад ямар санагдсаныг тэр асуулаа.
— Энэ газар нуруу шиг ч уул шиг ч юм гэж би бодов. Би энэ газрыг ийнхүү таслагдсан гэж мэдээгүй билээ.
— Alto Piano болохоос рiano21 биш гэж Жино хэлэв.
— Тэгээд бид Жиногийн суудаг байрны зооринд оров. Хэрэв уулын хэц нь тэгшхэн бол дээрээ олон хонхортой байж таарна. Тэгвэл жижиг уулсын салбараас хамгаалалтад хялбар бөгөөд ашигтай гэж би хэлэв. Тэгш газар орвол, ууланд довтолгоо арай хөнгөн гэж би ятгав.
— Уулын байдлаас болно. Сан-Сабриелийг л бод л доо гэж тэр хэллээ.
— Тийм ээ гэхдээ орой нь тэгшхэн хажуу налуухан болоод оройд нь гарахад зүйрлэшгүй хялбар гэж би хэлэв.
— Тийм ч амаргүй шүү гэж тэр хэллээ.
— Тийм нь ч тийм ээ. Гэхдээ тэр чинь онцгой тохиолдол шүү. Яагаад гэвэл тэр чинь уул биш цайз гэсэн үг. Австричууд олон жил тэнд бэхлэлт хийсэн гэж би хэлэв.
Дайн тулааны хөдөлгөөнтэй үед, уулсын салбарыг фронтын шугам болгох нь утгагүй юм. Уулс газрыг эзлэхэд хялбархан байдаг гэж би хэлмээр санагдлаа. Дээд зэргийн маневр хэрэгтэй болбол ууланд маневр хийх хэцүү. Тэгээд бас дээрээс доош нь буудахад үргэлж дэгсэлдэг. Жигүүр тасрах хэрэг гарвал шилдэг хүч нь хамгийн өндөрлөг дээр үлддэг. Уулын дайнд би итгэл муутай. Би энэ тухай их бодсон гэж би ярив. Бид нэг уул дээр байрлана. Тэд нэг уул дээр байрлана. Тэгээд ёстой дайн эхэлбэл, хэн хэн нь уруугаа буух болно.
— Хэрэв уул дээгүүр хил тогтвол яах билээ? гэж тэр асуув Түүнийг би арай бодож тогтоогоогүй гэж би хэлэв. Тэгээд бид хоёр инээлдэв.
— Гэхдээ урьдын цагт австричуудыг Вероны цайзын дөрвөн буланд үргэлж цохидог байсан. Тэднийг тэгш талд буулгаж ирээд цохидог байсан гэж би хэлэв.
— Тийм ээ. Тэр чинь францчууд шүү дээ. Харийн нутаг дэвсгэр дээр дайн хийхэд стратегийн асуудлыг шийдэхэд ямагт хялбархан байдаг юм гэж Жино хэллээ.
— Тийм ээ. Өөрийн нутаг оронд энэ асуудлыг жинхэнэ шинжлэх ухааны ёсоор үзэх бололцоо байхгүй гэж би зөвшөөрөв.
— Наполеоныг торонд оруулах гэж оросууд чадсан юм.
— Гэхдээ оросын нутаг их шүү дээ. Италид Наполеоныг торонд оруулах гэж ухраад үз л дээ. Агшин зуурын дараа д чи Бриндизид хүрчихсэн байх буй.
— Зэвүүн хот шүү. Чи тэнд ер очсон уу? гэж Жино хэлэв.
— Зөвхөн явуутаар өнгөрсөн.
— Би эх оронч хүн. Гэхдээ Бириндизи, Таранто хоёрт би дургүй гэж Жино хэлэв.
— Байнзиццид чи дуртай юу гэж би асуув.
— Энэ ариун газар. Харин энд төмс их тариасай гэж би хүсдэг. Биднийг ирэхэд энд Австричуудын суулгасан төмсний талбай байсан юм.
— Энд хүнсээр үнэхээр тийм муу юу? гэж би асуув.
— Би хувьдаа ер цадтал идсэнгүй. Би хоолонд сайн л даа. Гэхдээ өлсөөгүй. Офицерын хоол тааруухан. Тэргүүн байранд онцгой хоолтой харин энэ шугамд дэмжлэг муутай. Ямар нэг юмаар доголдоно. Хүнс хүрэлцээтэй байх ёстой.
— Зувчуулагчид нэг тийш нь худалддаг биз
— Тийм ээ. Тэргүүн эгнээнд байгаа батальонд аль болох юм бүгдээ өгдөг. Ар талд ойр хэсэг нь л хэцүүхэн байна. Австрийн бүх төмсийг идэж дуусаад орчиндоо байгаа туулайн бөөр модны хамаг төглийг бас дууссан. Сайн хооллох хэрэгтэй. Бид бүгд л хоолонд сайн улс. Хүнс хүрэлцээтэй болно гэж би итгэж байна. Цэргийн хүнс хүрэлцэхгүй тул муу байна. Хүмүүсийн сэтгэлд яаж нөлөөлдөг гэж та бодож байна?
— Тийм ээ. Тэр чинь ч ялах бус ялагдахад түлхэц болно гэж би хэлэв.
— Ялагдлын тухай ярихаа больё. Ялагдлын тухай хангалттай ярилаа. Энэ зуны гүйцэлдсэн бүхэн дэмий ч биш байхаа. Би дуу гарсангүй «Ариун, алдарт, өргөл» гэх буюу «гүйцэлдсэн» гэдэг үгс дандаа миний дургүйг хүргэдэг юм. Бороонд зогсох бүрдээ хашхирах дуу сонстох газраас, бид тийм үгсийг сонсох буюу нэг зурагт хуудсан дээр нөгөөг нааж байхад нь бид тийм үгсийг уншдаг. Гэвч би ариун юмыг нь үзээгүй. Алдартай гэсэн юм нь алдар олж чаддаггүй. Үхэл нь чикагийн яргын газрыг тун их санагдуулах бөгөөд гагц хүү махыг энд зөвхөн газарт булна. Сонсоход дургүй хүрмээр үг зөндөө байдаг. Гагцхүү газар усны нэр л хэрэгтэй хэвээр үлджээ. Зарим дугаар, зарим он сар үлдсэн боловч газар усны нэрээр тэр бүрийн ач холбогдол тодорно «Алдар гавьяа, ялалт» «шүтээн» мэтийн хийсвэр үгс нь тосгоны нэр, замын дугаар, голын нэр хорооны дугаар, он сар мэт оноосон нэртэй зэрэгцүүлэхэд өчүүхэн юм. Жино эх оронч хүн тул ярих болгондоо амлана. Тэр сайн хөвүүн бөгөөд түүний эх оронч үзлийг би мэднэ. Үзэлтэйгээ тэр хамт төрсөн юм. Гориции орохоор Жино Пуруццийн хамт машинд суув.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
  • Büleklär
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 01
    Süzlärneñ gomumi sanı 4367
    Unikal süzlärneñ gomumi sanı 2151
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 02
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 03
    Süzlärneñ gomumi sanı 4545
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 05
    Süzlärneñ gomumi sanı 4567
    Unikal süzlärneñ gomumi sanı 1675
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 06
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1722
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 07
    Süzlärneñ gomumi sanı 4551
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
    Süzlärneñ gomumi sanı 4495
    Unikal süzlärneñ gomumi sanı 1738
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1662
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1786
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 1639
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 1859
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 14
    Süzlärneñ gomumi sanı 4455
    Unikal süzlärneñ gomumi sanı 1805
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1672
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 16
    Süzlärneñ gomumi sanı 4086
    Unikal süzlärneñ gomumi sanı 1492
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.