Latin

Зэр Зэвсэг Минь Баяртай - 10

Süzlärneñ gomumi sanı 4526
Unikal süzlärneñ gomumi sanı 1786
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Өдөржин шуурга тавив. Салхинд ус туугдаж газар бүр тогтоол шавхай болоод нурсан хананы шавардлага норж сааралтана. Үдэш болохын өмнөхөн бороо намдав. Хоёр дугаар харуулын тэндээс харахад намрын нүцгэн газар нойтрон, толгодын оройгоор үүлс нүүж зам дээр хэвтээ нойтон сүрлэн сийрснээс ус урсана. Нар шингэхийнхээ урдхантай нэгэн удаа үзэгдэж уулын хэцийн тэртээх нүцгэн ойг гийгүүлэв. Тэр хэцийн ой дотор австрийн олон бууч байсан авч хагас нь буудсангүй. Хажуугаар нь фронт байрлаж буй фермийн балгасны дээр тэнгэрт гэнэт их бууны дэлбэлэх сумын өтгөн утаа манараад дунд нь цайвар шар юм эхлээд зуралзаж нүргээн сонстон, утааны хүрээ задран салхинд сарнив. Олон тийм сум балгасан дунд, мөн харуул буй нурсан байшингийн дэргэдэх зам дээр унах бөгөөд энэ орой харуул буудалцсангүй. Бид хоёр машинд ачиж аваад, нарны сүүлчийн гэрэл завсраар нь туссан нойтон сийрсээр далдалсан замаар явав. Биднийг ил замд гарахад нар хэдийн шингэжээ. Тэгээд бид эл замаар явж тохой тойроод, дөрвөлжин оройтой мэлхий хаалгаар орж явахад дахин бороо оров.
Шөнө салхи ширүүсэж, өглөөний гурван цагийн үед зүс борооноор дайсан буудаж Кроатууд уулын нуга гатлан манай байр руу шууд ирэв. Харанхуй борооноор тэд тулалдаж хоёр дугаар шугамын окопоос цэргүүдийг зоригжуулан эсрэг довтолгоонд гаргаснаа ухраав. Бөмбөг дэлбэрч борооноор пуужин харван фронтын бүх шугам дагуу пулемёт, бууны гал үргэлжлэв. Тэд дахин ойртохыг оролдсонгүй, эргэн тойрон нам гүм болоод салхи борооны намдах завсарт тэртээ хойд зүгт шуурган гал тасралтгүй сонстоно.
Харуулын байранд шархтан ирцгээнэ. Заримыг нь дамнуургаар зөөж, зарим нь өөрснөө ирж, заримыг нь тулалдааны талбараас буцаж яваа нөхөд нь үүрэн авчирна. Тэд тасам болтлоо нороод айсандаа хий үзэгдэл шиг явна. Харуулын байрны зооринд хэвтэж байсан хүнд шархтныг бид хоёр машин дүүрэн ачиж сүүлчийн машины хаалга хааж түгжихэд нүүрэн дээр минь цасан ширхэг унав. Бороо цас хутгалдан шавна.
Үүр цайхад, шуурга намдаагүй хэвээр, харин цас зогссон байлаа. Нойтон газар унасан цас хайлжээ. Дахиад л бороо орж эхлэв. Үүрээр биднийг дахин дайрсан боловч амжилт олсонгүй. Дахиад довтлох болов уу гэж бид өдөржин хүлээсэн боловч нар жаргатал нам тайван байлаа. Харин өмнө зүгт, австрийн их бууны төв болсон ойтой уулын урт хэцийн тэнд буудаж эхлэв. Биднийг буудах болов уу гэтэл буудсангүй. Харанхуй боллоо. Манай зэвсэг тосгоны хойд талд байсан бөгөөд сумны нь исгэрэх дуунд сэтгэл амсхийнэ.
Дорно зүгийн довтолгоо амжилтгүй болсныг бид сонсов. Тэр шөнийн довтолгоо онцгүй боловч хойд талын фронт сэтэрчээ. Биднийг ухрахад бэлтгэ гэж шөнө мэдэгдэв. Энэ тухай ахмад надад хэлэв. Тэр бригадын штабт очиж утсаар мэдээ авахаар яваад төд удалгүй цөм худал байна гэж хэлж ирэв. Байнзиццийн байрыг яасан ч алдаж болохгүй гэж штабт тушаал иржээ. Сэтэрхийний тухай намайг асуухад Капореттогийн чиглэлээр хорин долоодугаар армийн корпусын фронтыг австричууд сэтэлсэн байх гэж штаб ярьж байна... Хойд зүгт өчигдөр өдөржингөө ширүүн тулалдсан гэнэ гэж тэр хэлэв.
— Хэрэв энэ гөлөгнүүд тэднийг оруулчихвал бид торонд орно гэж тэр хэлэв.
— Энд германчууд довтолж байгаа гэж нэг эмч хэлэв. «Герман» гэдэг үг айдас хүргэнэ. Бид германчуудтай үзэлцэх ер дургүй.
— Тэнд германы арван таван дивиз бий. Тэд сэтэлсэн., Бид ингээд таслагджээ гэж эмч хэлэв.
— Энэ байрыг бид огт алдаж болохгүй гэж бригадын штабт ярьж байна.
Сэтэрхий онц бус, харин бид одоо Монте Мажороос нааш уул дагуух фронтын шугамыг авах болж гэж ярьж байна.
— Энэ мэдээг тэд хаанаас аваа вэ?
— Дивизийн штабаас
— Ухрахад бэлдэх хэрэгтэй гэсэн мэдээг бас дивизийн штабаас авсан.
— Бидний захиргаа бол армийн штаб. Харин энд миний захиргаа бол та юм. Хэрэв та намайг яв гэвэл би явна.
Ямар тушаалтайг тодорхой хэлж өгөөч гэж би хэлэв.
Бид эндээ байх тушаалтай. Та бол шархтныг хуваарилах салбарт зөөх үүрэгтэй.
— Хуваарилах салбараас хээрийн цэргийн эмнэлэгт зөөх явдал бидэнд ямагт тохиолддог. Харин ухрахыг би ер үзээгүй юм. Хэрэв ухарвал бүх шархтныг яаж зөөдгийг надад хэлж өгөөч гэж би хэллээ.
— Бүгдийг авахгүй. Чадлынхаа хирээр авна. Бусдыг нь орхино.
— Би машиндаа юу ачих билээ?
— Эмнэлгийн төхөөрөмж.
— Мэдлээ гэж би хэлэв.
Маргааш шөнө нь ухарч эхлэв. Хойд зүгт герман австричууд фронт сэтлээд уулын хавцгайгаар Чивидал, Удин тийш яваа нь илэрхий болов. Бороон дундуур зохион байгуулалттай, намуухан, бүргэр ухарцгаав. Тахирласан замаар шөнийн борооноор цэрэг, зэвсэг алгуурхан өнгөрч морь, луус хөллөсөн тэрэг, ачааны машин цөм фронтоос холдон явах нь харагдана. Урагш давшихаас арай журамтай аж.
Тэр шөнө бид уулын тосгонд байрласан цэргийн хээрийн эмнэлгийг буулгаж ачихад туслан, шархтныг Плав тийш зөөж, маргааш нь өдөр туж Плавын хуваарилах салбар, цэргийн эмнэлгийг татав. Бороо цутгана. Арван сарын борооноор Байнзиццийн арми уулаас бууж энэ оны хавар анхны их ялалт хийсэн газраараа гол гатлав. Маргааш нь үд дунд бид Горицийд ирлээ. Бороо намжаад хот бараг эзгүйрчээ. Гудамжаар явж байтал цэргийн янхны газрын хүүхнүүдийг тээсэн ачааны машин харагдав. Тэр долоон хүүхэн бүрх малгай, пальто өмсөж жижигхэн хайрцаг барьж, хоёр нь уйлах агаад нэг нь биднийг харж инээн хэлээ гаргаж годгонуулна. Тэр хүүхэн хөөнгө зузаан уруултай, хар нүдтэй юм.
Би машинаа зогсоож гараад эзэгтэйтэй нь ярив. Офицерын газрын хүүхнүүд өглөө эрт гарсан гэж тэр хэлэв. Хаашаа явж буйг нь би асуув. Конельяно орно гэж тэр хэлэв. Тэр ачааны машин хөдлөхөд сайх зузаан уруултай дахин бидэнд хэлээ гаргав. Эзэгтэй гараар даллаж байна.. Хоёр хүүхэн нь уйлсаар бусад нь хот сонирхон харна. Би машиндаа суув.
— Эдэнтэй цуг явах сан. Хөгжүүн аян болно доо гэж Бонелло хэлэв.
— Манай энэ аян ч хөгжүүн болно оо гэж би хэллээ.
— Адгийн болно.
— Би ч гадарлаж байна гэж би хэлэв.
Манай байшин тийш очдог өргөн гудамжаар бид явлаа.
— Энэ үнхэлцгүүд байрандаа бууж ажлаа эхлэхээр нь очих юм сан.
— Эднийг шууд л ажлаа эхэлнэ гэж та бодож байна уу?
— Бас уу! Энэ эзэгтэйг хоёрдугаар армид хэн эс мэдэх сэн билээ. Бид байрныхаа үүдэнд ирэв.
— Тэр эзэгтэйг ширээт ээж гэдэг юм. Түүнийг хүн бүгд мэднэ. Хүүхнүүд нь шинэ юм. Тэднийг лав, ухрахын өмнөхөн авчирсан биз ээ гэж Бонелло хэлэв.
— Одоо ажиллацгаана.
— Ажиллацгаана гэж би хэлж байна шүү дээ. Тэдэнтэй би үнэгүй зугаалах сан даа. Гэхдээ тэд тэнд байшинд нохойтдог улс маань биднийгээ шулж байна.
— Машинаа аваач. Механикч үзэг. Масло сольж, дифференциалыг нь шалган үзэж янзлаад жаахан унтаж болно гэж би хэлэв.
— Мэдлээ гэлээ.
Байшин эзгүйрчээ. Ринальди цэргийн эмнэлэгтэй цуг яваад хошууч штабын машинаар эмнэлгийнхнийг аваачжээ. Дотор үүдэнд хураасан төхөөрөмжийг ачаад Пордени тийш дагаарай гэж надад цонхон дээр зурвас орхисон байв. Механикчид хэдийн явжээ. Би гараашинд ирлээ. Тэндээс намайг байшин тийш явахад нөгөө хоёр машин ирээд жолооч нар нь хашааны дотор зогсоно. Бороо дахин шиврэв.
— Плаваас ирэх замдаа би нойр хүрээд гурван удаа унтчихжээ. Дэслэгч минь одоо юу хийх вэ гэж Пиани хэлэв.
— Масло сольж тосолж янзлаад гол үүдэнд ирж бидэнд үлдээсэн эрдэнэсийг ачна
— Тэгээд шууд явах уу?
— Гурван цаг унтана.
— Унтах сайхан. Тэгэхгүй бол би жолооны ард унтчих байх гэж Бонелло хэлэв
— Машин чинь ямар байна, Аймо? гэж би асуув.
— Зүгээр
— Надад савхин дээл аль, би чамд тусалъя..
— Хэрэггүй ээ, дэслэгчээ. Ялихгүй юм Та явж юмаа бэлд гэж Аймо хэллээ.
— Миний юм бэлхэн. Би явж тэдний үлдээсэн тэр бүх новшийг зөөе. Засангуутаа машинаа аваачаарай гэж би хэлэв.
Тэд машинаа байшингийн гол хаалганд авчирч, дотор үүдэнд хураасан эмнэлгийн юмсыг бид ачив. Төд удалгүй ачиж гүйцээд машинууд, цэцэрлэгт гудамжны моддын дагуу бороонд зэрэгцэн зогсов. Бид байшинд орлоо
— Гал зуухны өрөөнд гал түлээд хувцсаа хатаа гэж би хэллээ.
— Нойтон ч байсан яах вэ. Унтмаар л байна гэж Пиани хэлэв.
— Би хошуучийн орон дээр хэвтье. Өвгөн хүний зүүд зүүдлэх газар хэвтье гэж Бонелло хэлэв.
— Надад унтах газар алга гэж Пиани хэлэв.
— Тэнд хоёр ор байна гэж би хаалга онгойлгов.
— Би энэ тасалгаанд ер орж үзээгүй гэж Бонелло хэлэв.
— Энэ чинь хөгшин бахын тасалгаа гэж Пиани хэллээ.
— Тэнд хоёулаа хэвт. Би сэрээнэ гэж би хэллээ.
— Дэслэгч ээ, уучлаарай, Австричууд ч биднийг сэрээж болох юм гэж Бонелло хэлэв.
— Унтчихгүй ээ. Аймо хаана байна? гэж би хэлэв.
— Галын зуухны өрөөнд орсон.
— Хэвтэж унтацгаа гэж би хэлэв.
— Хэвтлээ. Би өдөржин суугаагаар унтсан. Духасхийгээд л байсан гэж Пиани хэллээ.
— Гутлаа тайл. Энэ бахын ор уу? гэж Бонелло хэлэв.
— Бахыг би нулимаад өнгөрнө.
Пиани орон дээр хэвтэж шавхайтай гутлаа жийж гараа дэрлэв. Би галын өрөөнд орлоо. Аймо гал түлээд тогоотой ус тавьжээ.
— Жаалхан мянтууз бэлдье. Сэрээд юм идмээр санагдана гэж тэр хэлэв.
— Бартоломео чи унтахгүй юм уу?
— Яах вэ. Ус буцлахаар би явна. Гал аяндаа унтарна биз.
— Унтсан чинь дээр биз. Лаазтай мах, бяслаг идэхэд болно гэж би хэллээ.
— Энэ нь дээр байхаа. Цаад хоёр замбараагүйг чинь таваг халуун юмаар тэтгэе. Харин та унтаж хэвт гэж тэр хэлэв.
— Хошуучийн өрөөнд ор бий.
— Та тэнд хэвт.
— Би хуучин өрөөндөө орно. Бартоломео чи архи ууна уу?
— Дэслэгч ээ, явахдаа л ууя. Одоо надад хэрэггүй.
— Хэрэв гурван цагийн дараа сэрэхэд чинь би унтаж байвал сэрээгээрэй?
— Надад цаг байхгүй.
— Хошуучийн өрөөнд хананы цаг бий.
— За,
Би гуанз болон дотор үүдний өрөөгөөр өнгөрч, гантиг шатаар өгсөөд Ринальди бид хоёрын сууж байсан өрөөнд оров.. Бороо орж байлаа. Би очиж цонхоор харав. Бүрэлзэх харанхуйд модны доор цувран зогссон гурван машин ялгаран модноос ус гоожиж, хүйтэнд мөчрөөс дусал бөнжийнө. Би Ринальдийн орон дээр хэвтмэгц нам унтав.
Явахынхаа өмнө бид гал тогооны өрөөнд орж хооллов. Аймо сонгинотой мянтууз бэлдээд лаазалсан мах задалж шөл хийжээ. Бид ширээ тойрон сууж, байшингийн зооринд нөөцлөн үлдээсэн дарснаас хоёр лонхыг уув. Хэдийн нь хав харанхуй болоод бороо орсоор байна. Пиани ширээний дэргэд бүр үүргэлэн сууна.
— Надад довтлохоос ухрах нь аятай байна. Ухрах үедээ бид барбера дарс ууж байна гэж Бонелло хэллээ.
— Одоо л бид тэгж байна. Маргааш бид, борооны ус уух болно гэж Аймо хэлэв.
— Маргааш бид Удинд очно. Бид шампан дарс ууна. Тэнд хамаг залхуучуул бий.
italki
Пиани минь сэрээрэй! Маргааш бид Удинд шампан дарс ууна.
— Би унтаагүй байна гэж Пиани хэлэв. Тэгээд тэр тавагтаа мянтууз, мах хийж хэлсэн нь: Барго, улаан лоолийн шүлт байхгүй байна гэв.
— Олдсонгүй гэж Аймо хэлэв.
— Удинд бид шампан дарс ууна гэж Бонелло хэлэв. Тэгээд тэр аягандаа тунгалаг улаан барбера дарс дүүргэв.
— Удин хүртэл л тамд залгиулалгүй амар мэнд яваасай гэж Пиани хэлэв.
— Дэслэгч, та цадав уу гэж Аймо асуулаа.
— Цадсаан. Бартоломео, лонхоо нааш явуул.
— Надад бас аваад явах нэг лонх юм бий гэж Аймо хэлэв.
— Чи ер унтаагүй юу?
— Би их унтах дургүй. Жаахан унтсан.
— Маргааш бид хатан хааны орон дээр унтана гэж Бонелло хэлэв. Тэр тун их сэргэжээ.
— Маргааш бид тамд ч унтаж мэднэ гэж
Пиани хэллээ.
— Би хатан хаантай унтана гэж Бонелло хэлээд шог яриаг нь намайг юу гэж бодсон бол гэсэн янзтай эргэж над өөд харав.
— Чи эрлэгтэй цуг унтана гэж Пиани үүргэлж өгүүлэв.
— Дэслэгч ээ, энэ чинь улсаас урвасан хэрэг. Энэ чинь урвасан хэрэг мөн биз дээ гэж Бонелло хэллээ.
— Дуугүй байцгаа. Дусал дарсанд дэндүү дийлдэж байна шүү гэж би хэлэв.
Бороо улам ширүүсэв. Цагаа харвал есөн цаг хагас болж байна.
— Явах боллоо гээд би босов.
— tеnеntе та хэнтэй нь явах вэ? гэж Бонелло асуув.
— Аймотой. Дараа нь чамтай. Тэгээд Пианитэй явна. Замдаа Кормонсоор орно.
— Би унтчих байх гэж айж байна. хэмээн Пиани хэлэв.
— Тэгвэл би чамтай явъя. Дараа Бонеллотой, тэгээд Аймотай явъя.
— Энэ л зүйтэй байна. Тэгэхгүй бол би бүр унтчихна гэж Пиани хэллээ.
— Би машины чинь жолоодъё. Чи жаахан унт даа.
— Тэгэхгүй ээ, Хэрэв унтвал сэрээх хүнтэйгээс хойш би өөрөө жолоодож чадна.
— Би чамайг сэрээнэ. Барто гэрлээ унтраа.
— Асаж л байг. Бид дахиад энд ирэх биш гэж Бонелло хэлэв.
— Миний өрөөнд жижиг хайрцаг бий. Пиани чи авчралцаж өгөөч гэж би хэлэв.
— Альдо хоёулаа яваад аваад ирье гэж Пиани хэлээд Бонеллогийн хамт гарч шатаар өгсөх нь сонстоно.
— Энэ сайхан хот шүү гэж Бартоломео Аймо хэлээд даалиндаа хоёр лонх дарс, тал дугуй бяслаг хийж:
— Өөр ийм хотыг бид дахиад олохгүй, дэслэгч ээ, бид хаашаа ухрах юм бэ гэж асуув.
— Тальяментогоос цааш гэж дуулдсан. Цэргийн эмнэлэг, штаб хоёр Порденонд байрлана.
— Тэнд Порденоноос илүү.
— Би Порденонд байгаагүй. Дэргэдүүр нь л өнгөрсөн гэж би хэлэв.
— Тааруухан хотын нэг дээ гэж Аймо хэллээ.


XXVIII

Биднийг Горицийгоос гарахад бороо орж хотод харанхуй агаад эзгүй. Гагцхүү төв гудамжаар цэрэг зэвсгийн цуваа өнгөрнө. Бусад олон ачааны машин, тэрэг өөр гудмаар явж засмал дээр нийлнэ. Элдүүрчний байшинг өнгөрч бид, цэрэг, зэвсэг, ачааны машин, даачаа тэрэг нэгэн өргөн цуваа болж алгуур явж бүхий засмал зам дээр гарав. Дээрээ ачаа ачиж нойтон брезентээр бүтээсэн ачааны машины араас радиатораараа бараг тулан алдаж бороон дундуур бид алгуур боловч зогсолтгүй явна. Ачааны машин гэнэт зогсоход бүх цуваа зогсоно. Цуваа дахин хөдөлж бид хэсэгхэн явснаа бас л зогсов. Би бууж, ачааны машин, даачаа тэрэгний хоорондуур, морьдын нойтон хошуун доогуур зайчлан урагш гарав. Тэртээ урд л саатал гарсан бололтой. Би замаасаа эргэж банзан гүүртэй сувгаар гараад сувгийн хөвөөнөөс цааших талаар явлаа. Замаас холдон явахад бороонд зогссон цуваа модны хоорондуур харагдсаар байлаа. Би нэг бээр орчим явлаа. Цуваа зогссоор л байна. Үл хөдлөх хөсгийн цаагуур цэргүүд цувна. Би машиндаа эргэж ирлээ. Бүр Удинд тулж ирээд ч саатал гарсан байж болох юм. Пиани жолоогоо түшээд унтаж байна. Би дэргэд нь сууж бас унтав. Хэдэн цагийн дараа урд талын ачааны машиныг асааж буй чимээг би сонсов.
Би Пианийг сэрээгээд бид хөдөллөө. Урагш хэдхэн ярд яваад дахин зогсож дахин хөдөлнө. Бороо орсоор л байна.
Шөнө нь цуваа аанай л нам зогсов. Би бууж Бонелло Аймо нартай уулзахаар хойш явав. Бонеллогийн машинд инженерийн ангийн хоёр түрүүч суужээ. Намайг очиход тэр хоёр хулгасхийв.
— Эднийг гүүр зас гэж үлдээсэн юм байна. Тэгээд ангиа олохгүй байгаа юм байна. Би хүргэж өгье гэж суулгасан юм гэж Бонелло хэлэв.
— Ноён дэслэгч зөвшөөрнө үү гэхэд нь
— Болно оо гэж би хэлэв.
— Манай дэслэгч америк хүн болохоороо дуртай хүнээ суулгадаг юм гэж Бонелло хэлэв.
Нэг түрүүч нь инээв. Нөгөө нь намайг өмнөд америкийн итали уу, хойд америкийн итали уу гэж Бонеллоос асууж байна.
— Энэ итали биш. Хойд америкийн англи хүн гэв.
Тэр хоёр анхааран сонсовч үл үнэмшинэ. Би цааш Аймо руу явав. Аймо тамхи татан булан налж дэргэд нь хоёр хүүхэн суужээ.
— Барто, Барто! гэж намайг хэлэхэд тэр инээмсэглэв.
— Дэслэгч ээ, эдэнтэй яриач! Би хэл нэвтрэлцэхгүй юм гээд тэр: хүүш гэж нэг хүүхний нь гуяны дээр гараа тавьж дотночлон базна. Толгойгоо алчуураар ороож хулдсан тэр хүүхэн гарыг нь түлхэв. Тэгээд
— Хүүш! гэснээ тэр: Дэслэгч та нэр хэн гэдэг, юу хийдэг вэ? гэж асуугаач гэв.
Тэр хүүхэн намайг сонирхон харав. Нөгөө хүүхэн нь хөдлөлгүй сууна. Намайг харсан хүүхэн нутгийн аялгаар юм хэлсэн авч би нэг ч үг ойлгосонгүй. Тэр хүүхэн бор царайтай, арван зургаа орчим насны бололтой.
— Sоrеllа?22 гэж би хоёр дахь хүүхнийг зааж асуухад тэр толгой дохин инээмсэглэв.
— За гээд би тэр хүүхний өвдгийг нь илбэв. Биед нь хүрэхэд тэр хүүхэн биеэ хураав. Тэр хүүхэн доошоо харсаар байв. Нөгөөхөөсөө нэг насаар дүү болов уу гэлтэй. Аймо том хүүхний нь гуяны дээр дахин гараа тавьсанд гарыг нь түлхэв. Тэгээд Аймо инээн өөрийгөө зааж:
— Би сайн хүн шүү гээд намайг зааж: Энэ хүнээс айх хэрэггүй гэв.
Хүүхнүүд Аймо тийш хялайн харахад тэр хоёр зэрлэг шувуу мэт байв.
— Хэрэв надад л дургүй байгаа юм бол яах гэж энэ надтай явсан юм бэ? гэж асуугаад Аймо ярьсан нь: намайг заамагц л эд машинд авирсан гээд хүүхнүүд рүү эргэж:
— Битгий ай. Хэн ч чамайг хаана ч яах ч үгүй гэж эвгүй үг хэлээд, — Энэ хүүхэн үг ойлгох шиг л болсон. Өөр яагаач үгүй гэв Аймог харж байснаа тэр хүүхний нүдэнд айдас тодроод алчууртаа толгой нь бүр шургав.
— Дүүрэн машин байхад, хэн чамайг хаана ч яах ч үгүй гэж Аймо хэллээ. Тэр үгийг хэлэх, бүр хүүхнүүд биеэ хураана. Биеэ хураан хураасаар ширтэж байснаа тэр хүүхэн уйлж, уруул нь таталдан, дугариг хацар дээгүүр нь нулимс бөмбөрөв. Сувилагч хүүхэн доош харсан хэвээр нөгөөгийнхөө гараас барьж шахан суув. Урьд нь тийм догшин байсан том нь эхэр татан уйлав.
— Айж шүү. Айлгах гэж бодоогүй юм сан гэж Аймо хэлэв.
Тэгээд тэр даалингаа авч хоёр зүсэм бяслаг зүсээд:
— Май бүү уйл гэв.
Том хүүхэн нь толгой сэгсэрч уйлсаар харин бага нь бяслаг авч идэж эхлэв. Тэгээд тэр хэсэг байснаа нөгөөхдөө бяслаг өгч хоёул дуугүй иднэ. Том хүүхэн мөн хааяа эхэр татсаар байлаа.
— Зүгээр зүгээр тайтгарна гэж Аймо хэлэв. Тэгээд түүнд нэг бодол төрсөн бололтой:
— Чи хүүхэн үү? гэж дэргэдээ суугаагаас асуув. Тэр хүүхэн толгой дохиж байна.
— Чи бас хүүхэн үү? гэж томыг нь зааж мөн асуув. Хоёул толгой дохиод том нь нутгийн аялгаар юм хэлэв.
— За за яах вэ яах вэ гэж Бартоломео хэллээ. Тэр хоёр хүүхэн сэргэв бололтой.
Машиныхаа буланг налж суусан Аймог тэдэнтэй орхиод би Пиани тийш эргэж ирэв. Хөсгийн цуваа хөдлөлгүй зогсож дэргэдүүр нь цэргүүд тасралтгүй цувна. Бороо орсоор л байв. Цуваа ингэж зогсох нь ихэвчлэн машины утас норсноос болдог, заримдаа ч морь хүн явуут унтсанаас болдог гэж би бодов. Тэрчлэн хэн ч явуут унтдаггүй хотод ч саа тал гардаг шүү дээ. Ингэж саатахын учир гэвэл авто хөсөг, ердийн, хөсөг хоёрыг хольсноос болж байна. Тариачдын хөсөг тэрэгнээс ашиг бага гарна. Бартогийн тэр хүүхнүүд сайхан юм. Ухарч буй армид тийм ариун бүсгүйчүүд байх ёсгүй. Хоёулаа ариухан бүсгүй байна даа. Бас тэд бишрэлтэй бололтой. Дайн үгүй сэн бол өдийд бид ор орондоо хэвтэж байгаа даа. Орондоо дахиж хэвтэнэ. Кэтрин одоо нэг цагаан давуугаа дэвсэж нэг цагаан даавуугаа нөмөрсөн хэвтэж байгаа даа. Аль талаараа унтаж байгаа бол? Сэрүүн байгаа болов уу? Орондоо миний тухай бодож байж ч магадгүй. Салхилаач. Умрын салхи минь салхилаач! Салхи хөдөллөө. Үүлс нүүж ширүүн бороо асгарлаа. Шөнөжингөө бороо орлоо. Үүл хурж шөнөжингөө бороо цутгана гэж чи минь мэдсэн биз дээ. Бороо цутгахыг хараач. Хонгор минь энд надтай нэг оронд хэвтдэг ч болоосой. Хонгор Кэтрин минь байгаа сай. Аянчин үүлс миний хонгорыг авчраасай. Салхи минь хонгор Кэтринг минь надад авчраач. Бид хоёр учралдлаа. Ертөнц дээр юм бүхэн учралдлаа. Бороо оровч гал унтрахгүй.
— Кэтрин минь тавтай нойрсоорой.
Сайхан унтаарай гэж би чанга хэлэв.
— Найз минь эвгүй байвал нөгөө талаараа хэвтээрэй гэж би хэлэв.
— Би чамд хүйтэн ус авчиръя. Удахгүй өглөө болно. Чи амарна. Чамайг эвгүй байгаа байх гэхээс би зовох юм.
Хайрт минь унтаж үз.
Би сэрэхгүй унтаж байна гэж тэр хүүхэн хэлэв. Чи унтаагаараа ярьсан. Бие чинь муу байна уу?
— Чи энд байна гэж үү?
Тэгэлгүй яах вэ. Хаашаа ч явахгүй. Бидэнд өөр юм ер хамаагүй.
Чи минь ийм л сайн сайхан хүүхэн шүү. Чи шөнө явчихгүй биз?
— Яалаа гэж би явах билээ. Би дандаа энд байна. Би чамтайгаа юу ч болсон үргэлж цуг байна.
— Хүүш чи...! явъя гэж Пиани хэллээ.
— Би зүүрмэглэжээ гэж хэлээд би цагаа харвал өглөөний гурван цаг болж байв. Тэгээд нэг лонх барбера дарс авахаар би суудлын ар өөд зүтгэв.
— Та зүүдэлж ярьсан гэж Пиани хэлэв.
— Би англиар зүүдэлсэн гэж би хэлэв.
Бороо жаахан намдаж бид ч урагш хөдлөв. Үүрийн өмнөхөн бид дахин зогсож үүр сайн цайсан хойно үзэхүл: бяцхан өндөрлөг дээр байх агаад тэртээ урагш ухрагсдын цуваа жирийн, цаагуур нь явган цэрэг цувж буй хөсөг дүүрэн зогссон засмал зам нэлээд харагдана. Би дахин хөдлөв. Өдөр болсон болохоор хир түргэн яваагаа харж, ер Удинд хүрье гэвэл засмалаас гараад цэх замаар явах хэрэгтэй юм байна гэж би бодов.
Цуваанд шөнөдөө зам зуураас олон тариачин нийлж, гэрийн хогшил ачсан морин тэрэг явж гудран завсраас толь цухуйж, ар талд нь нугас тахиа даруулсан байна. Бидний урдхантай яваа даачааны дээр оёдлын машин бороонд ил тавьжээ. Хүн бүр үнэтэй цэнэтэй юмаа авч яваа аж. Борооноос нуугдан биеэ бүтээж зарим тэргэн дээр хүүхнүүд суух бөгөөд бусад нь холдохгүйг хичээн дэргэдүүр нь алхална. Ноход даачааны доогуур хоргодон дагаж гүйнэ. Засмал замыг шавхай бүрхээд сувгаар ус дүүрч, модны цаадах талын хөрс болон чулуужсан засмал дэндүү нойтон, зууралданги учир шулуун явна гэхээс зүрх үхмээр байв. Би машинаас бууж хажуу тийшээ гарах аятай зам хайж урагш хэсэг явав. Хажуу тийш гарсан, зам олон тул эзгүй зам таарчих буй гэж би болгоомжлов. Тэдгээр замыг би олонтоо үзсэн боловч урьд нь үүгээр машинаар давхиут өнгөрдөг байсан тул адилхан замын алиныг ч мэдэхгүй байлаа. Гагцхүү зорьсон газартаа хүрэх эсэх нь замаа зөв сонгосноос болно гэж л би мэдэж байв. Эдүгээ австричууд хаана буй, мөн цагийн байдал ямар нь илэрхийгүй авч бороо арилбал цуваан дээгүүр онгоц эргэлдэж, хамаг юм өнгөрнө гэдгийг би баттай мэдэж байлаа. Хэдэн машин жолоочгүй хоцорч, хэдэн морь үхлээ ч гэсэн, замын хөдөлгөөн бүрмөсөн зогсох болно.
Бороо орох нь зөөлөрчээ. Удахгүй бороо арилж ч магадгүй гэж би бодов. Тэгээд урагш жаахан явж, тал дундуур умар зүг одсон хоёр талаараа модтой нарийн зам хүрээд түүгээр явахаар шийдэж машиндаа яаран ирэв. Хаагуур гарахыг би Пианид хэлээд Аймо, Бонелло хоёрт зааж өгөхөөр явав.
— Энэ зам хэрэв эзгүй байвал бид эргэж цуваандаа нийлнэ гэж би хэллээ.
— Эднүүсийг яах вэ? гэж Бонелло асуув. Сайх түрүүчүүд цуг суусаар аж. Тэд сахлаа хусаагүй боловч эл өглөөгүүр ч гэсэн үнэхээр цэргийн хүн шиг харагдана.
— Машин түрэхээр болбол хэрэгтэй шүү дээ гэж би хэллээ. Тэгээд би Аймо тийш очиж шулуун замаар явах тухайгаа ярив.
— Энэ охин дэгдээхэйнүүдийг яах билээ? гэж Аймо асуув. Хоёр хүүхэн унтаж байв.
— Эд ашиг багатай. Харин машин түрэхэд туслах хүчин авбал дээр биз гэж би хэлэв.
— Энэ хоёр дээр сууг. Ар талд тэвшний дотор зай бий гэж Аймо хэллээ.
— Тэгвэл яах вэ тэгэг. Туслах хүчин харин ханхархан хүн аваарай гэж би хэлэв.
— Торгон цэрэг гэж Аймо инээгээд: — Торгон цэргүүд хамгийн ханхар байдаг юм. Тэдний цээжээр хэмжээ авдаг юм. Дэслэгч таны бие ямар байна? гэж асуув.
— Сайн. Чи яаж байна?
— Сайн. Их л өлсөж байна.
— Энэ замаар жаахан яваад зогсож юм ирье.
— Дэслэгч таны хөл ямар байна?
— Сайн байна гэж би хэлэв.
Гишгүүр дээр зогсоод урагш харахад, Пианийн машин цуваанаас гарч, нүцгэн мөчрийн сүүдэр туссан зөрөг замаар эргэн, Бонелло дагаж Аймо бид хойноос нь явав. Тэр зам тариачны байшин ордог ажээ. Пиани, Бонелло хоёрын машиныг хашаа дотор орсон хойно бид очив. Урт намхан байшингийн үүдэн дээгүүр усан үзмийн иш саглайн унжина. Пиани хашаа доторх худгаас радиатораа дүүргэхээр ус авчээ. Бага хурдтай удаан явснаас ус нь буцалж гүйцжээ. Тэр байшин эзгүй аж. Би зам тийш эргэж харлаа. Тэр байшин толгойн орой дээр учир эргэн тойрон алсыг харж болох бөгөөд зам, хашлага, тал болон ухрагсад цувж буй засмалын дагуу дахь модод бидэнд харагдана. Хоёр түрүүч байшинд оров. Хүүхнүүд сэрж, байшин, худаг болоод байшингийн өмнө зогсож буй эмнэлгийн хоёр том машин, худгийн дэргэдэх гурван жолоочийг ажиглан харав. Нэг түрүүч байшингаас ханын цаг барьсаар гарч ирэв.
— Буцааж тавь гэж би хэллээ.
Намайг харснаа тэр эргэн ороод хоосон гарч ирэв.
— Нөхөр чинь хаачсан бэ? гэж би асуудаа.
— Бие засах газар явсан гээд тэр биднийг орхичих байх гэж айсан бололтой машины суудал өөд авирав.
Дэслэгч ээ, өглөөний цайгаа уух уу?
Жаахан юм идэцгээх үү? Даан их удахгүй байх гэж Бонелло асуулаа.
— Тийшээ явсан зам хаана хүрдэг бол?
— Нэг юманд хүрэх байхаа.
— Тэгвэл сайн сан. За юм идэцгээе. Пиани, Бонелло хоёр байшинд оров.
— Орцгооё гэж хүүхнүүдэд Аймо хэлэв. Гэгээд тэр буухад нь туслах гэж гараа сарвайв. Том нь толгой сэгсэрч байна. Эзгүй орхисон байшинд тэр орохгүй нь мэдээж. Тэд бидний хойноос харсаар хоцров.
— Зөрүүд юмс гэж Аймо хэллээ.
Биднийг цуг байшинд ороход харанхуй цэлгэр агаад эзгүйрсэн шинжтэй. Бонелло, Пиани хоёр тал зуухны өрөөнд байлаа.
— Энд идэх юм алга. Цөмийг нь цэвэрлэж авчээ гэж Пиани хэлэв.
Хоолны ширээн дээр Бонелло том цагаан бяслаг зүснэ.
— Бяслаг хаанаас олов?
— Зоориноос оллоо. Пиани бас дарс алим олсон.
— Өглөөний цайнд хүрэлцээтэй шүү дээ. Сүрлэн гэртэй том лонхны модон бөглөөг Пиани сугалан тонгойлгож, зэс шанаганд дүүргээд:
— Зүгээргүйнхэн ханхалж байна. Барто, сав ол гэв.
Хоёр түрүүч орж ирэв.
— Түрүүч нараа, бяслаг идэцгээ гэж Бонелло хэлэв. Бяслаг идэж, дарс ууж байснаа нэг түрүүч нь:
— Явах болсон бус уу? гэв.
— Явна, бүү яар гэж Бонелло хэлэв.
— Армийн ходоод бол армийн хөл нь гэж би хэллээ.
— Юу гэнэ ээ? гэж түрүүч асуув.
— Хоол идэх хэрэгтэй
— Гэхдээ цаг чухал шүү дээ.
— Нохойн гөлөгнүүд цадаж л дээ гэж Пиани хэлэв. Түрүүч нар муухай харав. Бид бүгдийг тэд үзэн ядаж буй бололтой.
— Та зам мэдэх үү? гэж нэг нь надаас асуув.
— Үгүй гэж би хэлэв. Тэд бие биеэ харна.
— Одоо явахаас дээр юм алга гэж түрүүчийнх нь хэлэв.
— Бид одоо явна гэж би хэллээ.
Дахиад нэг аяга улаан дарс уухад минь алим, бяслаг идсэний дараа болоод бүр ч амттай санагдав.
— Бяслагаа аваарай гэж хэлээд би гарав.
Бонелло миний араас том лонхтой дарс барьсаар гарч ирэв
— Дэндүү том юм гэж намайг хэлэхэд тэр дарсаа харж харамсаад:
— Тэгвэл дашмагаа аль гэв.
— Дашмагаа дүүргэхэд нь үл ялих дарс чулуун шалан дээр асгарав. Тэгээд тэр лонхоо өргөж, яг үүдэн дээр тавиад:
— Дарс олох гэж австричууд хаалга эвдлэх хэрэггүй боллоо гэж хэллээ.
— Одоо явцгаая. Пиани бид түрүүнд нь явъя гэж би хэллээ. Хоёр түрүүч хэдийн Бонеллогийн дэргэд сууж, хүүхнүүд алим, бяслаг идэж, Аймо тамхи татна. Бид зөрөг замаар явлаа. Би нөгөө хоёр машин болон тариачны байшинг эргэж харлаа. Тэр намхан байшин тун аятайхан агаад худаг нь сайхан төмөр хашлагатай юм. Урдах зам нарийхан, шавхайтай бөгөөд хоёр талаараа өндөр хаалттай болой. Манай хоёр машин араас цувран явна.


XXIX

Бидний тооцоолсноор Удинээс арван километрийн зайтай замын нялцгар шаварт бид үдийн үед суув. Өглөөгүүр бороо зогссон бөгөөд гурван удаа онгоц ирж бидний дээгүүр нисэн алс зүүнтээ одохыг нь ширтэн гол засмал дээр бөмбөг дэлбэрэхийг сонссон билээ. Бид олон салаа замд төөрсөн боловч мухардалгүй тухай тухайд нь буцаж, замаа олж Удинд ойртсоор байлаа. Гэтэл Аймогийн машин төөрсөн замаас буцаж эргэх гээд ухрахдаа замын хажуугийн зөөлөн газарт дугуй нь шигдэж хий эргэсээр улам улам гүнзгийлж эх биеэрээ газарт тулав. Тэгээд дугуйны урдтай нь ухаж, мөчир дэвсээд, машинаа зам дээр гартал нь түлхэх хэрэгтэй болов. Бид бүгд машинаа тойрон зам дээр зогсоно. Хоёр түрүүч машины дэргэд очиж дугуй руу хараад эргэж үг ч дуугаралгүй замаар, орж алхав. Би тэдний хойноос явлаа.
— Хүүе, та нар мөчир хугалаад ир! гэж би хэлэв.
— Бид явах хэрэгтэй гэж нэг нь хэлэв.
— Юу гэсэн үг вэ, бушуухан мөчир хугалаад ир гэж би хэлэв.
— Бид явах хэрэгтэй гэж нэг нь хэлэв. Нөгөө нь үг үл дуугарна. Тэд явахаа яараад надыг ер харахгүй байв.
— Та хоёрыг буцаж, мөчир хугалж ир гэж тушааж байна шүү гэж би хэлэв. Сахь түрүүч эргэж хараад:
— Бид явах хэрэгтэй. Цагийн дараа та нар тастуулна. Бидэнд чи тушаах эрх байхгүй. Бидний дарга чи биш.
— Мөчир хугалж ир гэж би та нарт тушааж байна гэж намайг хэлэхэд тэд цаашаа харж замаар алхалсаар байлаа.
— Зогс! гэж би ширүүхэн хэлэв. Хоёр талаараа хашлага бүхий нялцгар замаар тэд явсаар байв. — Зогс гэж байна шүү! хэмээн би хашхирав. Тэд бүр ч хурдлав. Би бууныхаа гэрийг онгойлгон гар буугаа аваад илүү их ярьсныг нь хараалж гох дарав. Би оносонгүйд тэр хоёр гүйв. Би дахиад гурав буудахад нэг нь унав. Нөгөө нь халхавч дундуур орж далдрав. Тэгээд түүнийг тал руу гүйхэд нь би халхавч нэвт буудав. Сум дууссан тул би шинэ хавчаар хийв. Тэр түрүүч хэт холдсон тул буудаад нэмэргүй болжээ. Талын нөгөө захад гараад тэр бөгтийн гүйнэ. Би хоосон хавчаартаа сум хийв. Бонелло ирээд:
— Аль вэ би түүний учрыг олъё гэв. Би гар буугаа өгсөнд, инженерийн ангийн түрүүч түрүүлгээ харан хөндөлдөн хэвтэж буй зам тийш тэр явлаа. Бонелло бөхийгөөд толгой руу нь буугаа чиглүүлэн гохыг нь дарахад дуу гарсангүй.
— Замгийг нь тат гэж би хэлэв. Тэр замгийг нь татаад хоёр буудав. Тэгээд түрүүчийн хөлөөс нь чирч замын хажууд гаргаад, халхавчинд тулгаж хаяад хүрч ирэхэд миний гар бууг өгөв.
— Новш гэж хэлээд тэр мөнөөхөн үхсэн түрүүчийг харан: Миний буудахыг дэслэгч та харав уу? гэв.
— Мөчир түргэхэн хугалах хэрэгтэй. Нөгөөхийг нь би тэгж оноогүй гэж үү? хэмээн би хэлэв.
— Үгүй байх аа. Гар буугаар тийм холоос тэгж онохгүй гэж Аймо хэллээ.
— Адгууснууд гэж Пиани хэлэв. Бид мөчир навч хугалж зөөв. Машиныхаа бүх ачааг буулгав. Бонелло урд дугуйны нь өмнө ухав. Бэлэн болсон хойно Аймо мотороо асааж, залгахад мөчир шавхай цацлан дугуй хий эргэв. Бонелло бид хоёр цуцталаа түлхэвч машин байраасаа хөдөлсөнгүй.
— Барто, холхиул гэж би хэлэв. Тэр урагш хойш нь зүтгүүлэвч, зөвхөн дугуй нь л гүн шигдэж машин нь эх биеэрээ дахин газар тулаад ухсан нүхэндээ дугуй нь чөлөөтэй эргэх болов.
— Олсоор татаж үзье гэж би биеэ цэхлэн хэлэв.
— Дэслэгчээ тэгээд юм болохгүй. Татах газар алга байна.
— Татаж үзье. Өөрөөр гарахгүй гэж би хэллээ.
Пиани, Бонелло хоёрын машин гагцхүү нарийн зам дагуу татаж чадах байлаа. Бид хоёр машинаа холбоод татав. Ухсан нүхэндээ зөвхөн дугуй нь эргэлдэнэ.
— Бүтэхгүй нээ, больё гэж би хашхирав. Пиани, Бонелло хоёр машинаасаа гарч ирэв. Аймо ч буув. Биднээс хориод ярдын зайтай чулуун дээр хүүхнүүд сууна.
— Дэслэгч ээ, одоо яах вэ гэж Бонелло асуув.
— Дахиж мөчир дэвсээд үзье гэж би хэллээ.
— Би зам руу харлаа. Миний буруу байжээ. Би эднийг энд авчирсан билээ. Наран үүлний цаанаас бараг ил гараад, халхавчийн дэргэд үхсэн түрүүч хэвтэнэ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
  • Büleklär
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 01
    Süzlärneñ gomumi sanı 4367
    Unikal süzlärneñ gomumi sanı 2151
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 02
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 03
    Süzlärneñ gomumi sanı 4545
    Unikal süzlärneñ gomumi sanı 1961
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 05
    Süzlärneñ gomumi sanı 4567
    Unikal süzlärneñ gomumi sanı 1675
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 06
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1722
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 07
    Süzlärneñ gomumi sanı 4551
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
    Süzlärneñ gomumi sanı 4495
    Unikal süzlärneñ gomumi sanı 1738
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 1662
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1786
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 1639
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 1859
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 1676
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 14
    Süzlärneñ gomumi sanı 4455
    Unikal süzlärneñ gomumi sanı 1805
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
    Süzlärneñ gomumi sanı 4526
    Unikal süzlärneñ gomumi sanı 1672
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 16
    Süzlärneñ gomumi sanı 4086
    Unikal süzlärneñ gomumi sanı 1492
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.