Latin

Африкийн Ногоон Толгод - 12

Süzlärneñ gomumi sanı 4541
Unikal süzlärneñ gomumi sanı 2156
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
Бид модон дундуур хуарангийнхаа зүг зорьцгоов. Санаа сэтгэл минь урьдын юмгүй сайхан байлаа. Өдөржин явахдаа хүдүүгээ ч мартсан байв. Бид хуарандаа очиж нөгөөдүүлтэйгээ уулзахыг зорилоо.
Шинэ зам ахар ч гэсэн гэрийн зүг явахад их л удаж байх шиг санагдаж байв. Энэ замд ясандаа хүртэл ядарч толгой гудайлган энэ насандаа цангаагүйгээрээ цангасан билээ. Модонд гэнэт сэрүү татав. Нар үүлний цаагуур оржээ. Ширэнгээс гарч тал руу уруудвал хашааны бараа харагдав. Нар бөөн үүлний цаагуур орсон бөгөөд төдий удалгүй борооны баглагар хар үүлнүүд нүүгэлтэж тэнгэр туждаа бүрхэв. Энэ зуны нарлаг халуун өдрийн сүүлч нь энэ вий гэж бодогдов. Уг нь борооны өмнө ийм халуун байх нь ер бусын хэрэг билээ. Бороо эртхэн орсон бол норсон газарт мөр тодхон байх тул бид тэр гурын хойноос салахгүй дагах байсан сан гэж анхандаа бодсондоо тэнгэрийг агшин зуур битүү бүрхсэн нэвсгэр бараан үүлсийг хараад хүмүүстэйгээ нийлье, арван бээр хөвөнгийн хар талбайгаар дайран машинаар Хандени оръё гэвэл эндээс одоохон хөдөлсөн минь дээр болно гэж ухаарсан билээ.
Тэнгэр өөд заавал
— Муу байна гэж М’Кола зөвшөөрөв.
— Б’вана М’Кубуагийн хуаранд очих уу?
— Тэгсэн нь дээр гээд М’Кола буцалтгүй шийдэн, — Н’Дио. Н’Дио гэв.
— Хөдөлцгөөнө өө гэж би хэлэв.
Хашаа, овоохойнуудад хүрч ирээд бид хуарангаа дорхон нь буулгав. Бидний сүүлчийн хуарангаас элч ирсэн бөгөөд П. О. М., өвгөн хоёрын явахаасаа өмнө надад бичсэн зурвас, шумуулын тор хоёрыг гардуулав. Тэр зурваст олз омогтой яваарай, бид хөдөллөө гэснээс өөр гойд юм бичээгүй байв. Би бензиний лааз дээр суун брезент хөхүүртэй усны нэгээс ууж тэнгэрийн царай ажиж суув. Учрыг тунгааж бодоход энд байж болмооргүй байлаа. Бороо нэгэнт орвол бид эндээс гарч зам хүрэх нөхцөлгүй болно. Зам дагаад ширүүн бороо орж орхивол энэ улиралдаа эрэгт хүрэх найдлагагүй болно. Австри эр, Өвгөн хоёр урьд нь энэ тухай ярьж байсан.
Энд байх сан гэж хэчнээн бодовч нөхцөлгүй тул явахаас л биш дээ гэж шуударлаа. Өдөржин хэрж ядарсан минь ч ингэж шийдэхэд түлхээс болов. Бүх юмаа машиндаа ачицгаагаад голомтны үнс тойруулж тавьсан махнуудаа шорноос нь салгаж цуглав.
— Юм идэхгүй юу, Б’вана? гэж Камо асуув.
— Идэхгүй гэж хэлээд англиар, — Ядарсан гэдэг жигтэйхэн гэв.
— Ид л дээ. Та лав өлсөж байгаа.
— Сүүлд, машин дотор болъё.
М’Кола ачаа тэврэн хажуугаар гарахад нь харвал царай нь ердийнхөөрөө төв болсон байлаа. Анд явах буюу наргиан болоход алиа болдог билээ. Галын захаас цагаан аяга авч виски авчир гэж дуудсанд төв царай нь нүд, амныхаа тэндээс эхлэн хөдөлж инээмсэглээд дашмагтай виски халааснаасаа гаргаж өгөв.
— Устай уусан нь дээр гэж тэр хэлэв.
— Муу хар хятад.
Манайхан юмаа түргэн эмхлүүлж «Ромын» бүсгүйчүүд гарч ирж юм зөөн ачиж байгааг зайдуухан зогсож ажив. Тэрний хоёр нь царайлаг, гоолигхон биетэй, халирхай боловч сониуч ажээ. «Ром» удахгүй ирэх ёстой билээ. Учир явдлаа хэлэлгүй ийнхүү гэнэт явах болсондоо сэтгэл зовж байлаа. Би Ромд их сайн, түүнийг ихэд хүндэлдэг болсон юм.
Шувууны хорго түшүүлж тавьсан хоёр хос хүдүүний эврийг ажсаар вискигээ ууж суулаа. Цайтал хуссан гавлаас хос эвэр гарч алгуурхан мушгирч гадагш нэг, бас дахин нэг эргэснээ зааны соёоны үзүүр шиг цэмцгэр шулуун болж дуусах ажээ. Хоргоны хажууд байгаа хос эвэр арай нарийн болж ирээд урт ажээ. Нөгөө нь уртаар ойролцоо боловч гадагш илүү дэргэр, мушгианууд нь том байлаа. Эврүүд хар хүрэн өнгөтэй, харахад гоолиг ажээ. Би босож тэр хоёрын дунд буугаа гозойлгож тавиад хоёр эврийн үзүүрийг аманд нь тулгав. Камог машинд ачаа хүргээд эргэж ирэхэд нь аппарат авчруулж өөрийг нь эврүүдийн дэргэд зогсоон зураг авлаа. Дараа нь тэр эврүүдийг тус тусад нь авч машинд хийлээ.
Гаррик азарган тахиа шиг хоохолзон «Ромын» бүсгүйчүүдтэй чанга чанга ярьж байлаа. Байдлыг нь ажвал тэр, бензиний хоосон хайрцгуудыг тэдэнд юмнаас солих гэж байх шиг санагдлаа.
— Нааш ир гэсэнд тэр аанай намжирдсаар хүрч ирлээ.
— Сонс, би чамайг цохихгүй энэ аяныг дуусгавал ёстой жигтэй юм гэдэг тэр болох байх. Аа харин цохивол наад муу хувхай эрүүг чинь үйрүүлнэ гэж мэдээрэй. Ийм байна гэж би англиар хэлэв.
Тэр миний хэлсэн үгийг мэдээгүй боловч өнгөөр нь, тольдож байж хэлснээс илүү ойлгожээ. Би босож бензиний лааз, хайрцгуудыг ав гэж бүсгүйчүүдэд дохив. Би тэр савнуудын учрыг олохгүй, Гаррик панз үсэргэхэд хүрвэл ёстой шившгээ тарих минь тэр болох билээ. Хайрцгуудаас хүүхнүүдэд өөрөө өгөх гэхэд нь
— Машинд суу. Суу гэж байна гэж Гаррикт хэлсэнд тэр машинд суулаа.
Юмаа ачаалж хөдлөхөд бэлэн болцгоолоо. Эврүүдийг машины ард ачаан дээр даруулжээ. Би «Ром»-д өг гэж мөнгө, арьс хоёр үлдээлээ. Би урд суудалд Уандеробо-массайтай зэрэгцэж суув. Ар талд М’Кола, Гаррик, замын хажуу дахь өвгөний тосгонд суудаг нөгөө элч энэ хэд суув. Өвгөн ар талд ачаан дээр авиран гарч хэвтлээ.
Бид «Ромын» оромжуудын хажуугаар гарахдаа шишийн талбайн дундуур гол руу одсон замын хажууд мах шарж буй хөгшин, царай муутай хүмүүст гар дохин салах ёс хийв. Бид голыг ажрахгүй гарав. Ус нь татарч, эрэг нь хатсан байлаа. Талбай, «ромын» овоохойнууд, хуарагнаж байсан шовгор, бүрхэг тэнгэрийн дор цэнхэртэн лүглийх толгодыг эргэж ширтэн яагаад ийнхүү үг хэлгүй хөдлөх болсноо «Ромд» хэлж чадаагүйдээ тун таагүй явлаа.
Бид модон дундуур бүрий тасрахаас урьтан модноос гарах гэж урьдын мэдэх замаараа хурд ихтэй явав. Энэ завсар бамбалзууртай газар хоёр удаа будилахад Гаррикийн сагсуу хэмжээнээс хэтэрч, бут хяргаж, шавар ухацгааж байхад зааж зурж дөвчигнөөд болохоо байсан билээ. Түүнийг хүүхэд адил гайгүй сайн залхаахаас өөр аргагүй болов. Камо, М’Кола хоёр түүнийг шоолон инээмсэглэцгээж байсан билээ. Аваас арвин их олз омогтой буцаж яваа жанжин шиг загнаад ер болох биш. Хяруулын өдөн малгайгаа өмсөх нь л дутаж дээ гэж би бодож байв.
Машин суучихсан, би шавар хүрздэж байтал тэр ард ирж тонгойн зөвлөж, тушаагаад гарахаар нь гэдэс рүү нь хүрзний ишээр санамсаргүй мэт зэгсэн ёворч орхисонд тэр ар тийш суун тусав. Би юу ч болоогүй юм шиг, М’Кола, Камо бид гурав инээд алдахаас болгоомжлон өөд өөдөөсөө эс харав.
— Өвдөж байна гэж гайхсан янзтай гонгиносоор тэр босож ирэв.
— Хүрздэж байгаа хүний ард бүү ойртож байгаарай. Тун осолтой байдаг юм шүү гэж би англиар хэлэв.
— Өвдөж байна гэж Гаррик гэдсээ даран гонгинов.
— Сайн үрчих гээд би гэдсээ үрж хэрхэн үйлдэхийг зааж өгөв.
Машиндаа дахин сууцгаасан бөгөөд би цайлган сэтгэлтэй, самбагануур, арчаагүй шаарыг өрөвдөж эхэлсэн бөгөөд нэг шил пиво ууя гэж М’Колад хэлэв. М’Колаг ачаан дотроос пиво авч өгөхөд би онгойлгож яаралгүй уув. Бид гөрөөс үржүүлдэг газар шиг нутгаар явж байлаа. Эргэж харвал Гаррик давгүй аанай л дарвалзаж яваа харагдав. Тэр гэдсээ илэн ер өвдөхийг мэдэхгүй лут хүн гэж өөрийгөө магтаж байх шиг санагдлаа. Ачаан дээрээс өвгөн минь пиво ууж байхыг ширтэж байгаа харагдав.
— Өвгөөн, гэж би дуудав.
— Жаа, ноёнтон.
— Чамд би хишиг хүртээе гээд шилэндээ үлдсэнийг түүнд өгөв. Пиво гэх юм тун бага, ихэнх нь хөөс байлаа
— Пиво авна уу? гэж М’Кола асуулаа.
— Тэгье, лүд гэж би хэлэв.
Пивоны тухай бодоход тэр нэгэн жилийн хавар бид хэд байн дез Аллиез орохоор уулын замаар явцгаасан тугалаар мөрий тавьж пиводоод хэн нь ч мөрийгөө авч чадаагүй, сарны саруулд уул тойрч хонхон цэцэг ургасан хавтгай нугаар дайран гэртээ ирцгээсэн, туулайн бөөр мод ид цэцэглэж байх цагаар загасчлаад Роны хоолойг хөндлөн гарч Эглед ирж глицийн хонгорцог унжлагын дор модон ширээнээ суугаад сарны цайвар туяаг хүрэн пивыг хэрхэн дүрсэлбэл зохих тухай согтуугаар марган байсан, бас Чинк бид хоёр урлах аргын талаар хонхон цэцгийг лааны цагаан лавайн суурьтай зүйрлэж болох эсэх тухай дахин маргаж байсан энэ бүх явдал санаанд минь орж ирж байлаа. Бурхан минь уран зохиолын талаар ёстой нэг маргаж билээ. Дайны дараахан бид уран зохиолд донтой юм шиг л шунацгаадаг байсан. Хожим Парисын циркийн дэргэдэх Маскар Леду юм уу, «Рути Леду»-д марган эсвэл өөр хаана нэг газар маргасны эцэст Липэд очиж шөнө дунд хоолой ам хатаж гүйцсэн боловч догдолсон хэвээрээ байх үедээ сайн пиво ханатал уудаг байсан. Дайны дараахан үес би гол төлөв Чинктэй нийлж ууланд гарч пиводдог байсан. Тэгэхдээ би буучдад туг далбаа, уулчдад хад хясаа, английн яруу найрагчдад пиво, надад хатуухан пиво арвин олдтугай хэмээн ерөөл тавьж уудаг байсан. Тэр үед Чинк Роберт Грейвесийн шүлгээс эш татдаг байсан юм. Бид хоёр зарим нутагт уйдталаа удаад өөр нэг рүү нь аялдаг байсан бөгөөд явсан газар бүрээ гайхалтай сайхан пиводдог байсан билээ. Пивоны амтыг өвгөн ч гэсэн мэдэх ажээ. Тэр орой пиво ууж байх зуураа нүдийг нь хараад мэдсэн юм.
— Пиво авах уу? гэж М’Кола дуугарав.
Тэр пивыг онгойлгов. Би амьтдын хүрээлэн мэт аятай нутгийг ширтэнхэн, хөл дороос мотор халуу оргиж, хажууд Уандробо-массай нөгөө үнэрээ ханхлуулж, Камо ногоон хүлрийг хээ гарган зүсэн дугуйныхаа мөрийг ширтэн, би хөлөө сэрүүцүүлэхээр хажуу тийш унжуулан пиво ууж, Чинк хөгшин минь цуг байсан болоосой гэж бодож явав. Тэр маань эрхэм Дээдэс Вангийн зэвсэгт хүчний буудлагын тавдугаар хорооны ахмад Эрик Эдуард Дорман-Смидт гэгч билээ. Тэр одоо цуг яваа бол бид хоёр гөрөөс үржүүлдэг газар шиг энэ нутгийг хэрхэн дүрсэлбэл таарах тухай маргах байсан. Өвгөн, Чинк хоёр их л төстэй билээ. Өвгөн бол хижээл, насныхаа хэрээр хүлцэнгүй, нөхөрлөж явахад ч мөн хүлцэнгүй хүн. Чинк бид хоёр ертөнцийн нэлээн газрыг хамт үзээд зам салсан хоёр бөгөөд эдүгээ би Өвгөнөөс сургамж авч л явна.
Нөгөө золигийн гур. Би түүнийг алж болох байсан. Даанч явдал дунд нь буудсан юм. Нам унагахын тулд бай шиг зогсоож бууддаг байсан юм. Үгүй тэгвэл муу шаар минь хөндөлдөөд зогсож байсан зүрийг хоёр буудаж алснаа яах вэ? Явдал дунд нь буудсан гэх үү? Үгүй. Урьд шөнө л тохитой унтсан бол тэгэхгүй байсан юм. Бууныхаа дотрыг тосолж арчсан бол эхлээд даваагүй. Эхлээд даваагүй сэн бол дараа нь гудруулахгүй байсан. Чи хүн л юм бол энэ бүх тэнэг явдлыг өөрийн чинь буруугаас үүдсэн гэдгийг хүлээ. Гэдсээр нь буудлаа ч гэсэн үүнээс арай арчаатай буудаж болох байсан, ийм болох гэж мөн их мөнгө зарсан даа гэж бодлоо. Тэгээд өөрийгөө хөндлөнгийн хүний хүйтэн сэтгэлээр харж эрт, одоо аль ч цагт энэ дэлхий дээр буу барьж байсан ямар ч нохойн гөлөгнөөс дутахгүй авлаж чадах хүн гэж ухаарав. Шулам шиг цэцэн буудаж чадна. Тэгтэл яав? Яах вэ дээ сэлмэн эвэрт гурыг гэдсээр нь буудаад зугтаалгачих нь тэр. Чадна гэж бардам бодсоныхоо хэрээр итгэлтэй буудаж чадсан уу? Чадалгүй яах вэ. Тэгвэл зүрийг яагаад алдсан бэ? Чөтгөр ав гэж, алдахгүй хүн гэж байх биш. Чи сайн цэнэсэнгүй. Хэн гэгч чөтгөр вэ, чи? Ухаан чинь зүгээр үү? Байзнаарай. Миний ухаан зүв зүгээр. Би ямаршуу нохойн гөлөг, юунд гаргууд сайнаа андахгүй мэднэ. Арга буюу явахад хүрээгүй бол сэлмэн эвэрт гурыг унагах л байсан. «Ромын» анчийг мэднэ. Өөр нэг сүрэг ч байсан. Ганц хоноод явдаг нь юу вэ? Ингэж ан хийдэг гэж үү? Чөтгөр ав, яалаа гэж дээ. Жаалхан мөнгө олж эргэж ирээд ачааны машинуудаар өвгөний тосгон хүрч, унаа хөсөгт хавчигдалгүй тэндээс зөөгчид авч «Ромын» байдгаас дээхнүүр ширэнгэн дотор хуарагнаж аваад тэр нутагт аж төрж, өдөр бүр айван тайван гөрөөлж заримдаа хэвтэн амарч, долоо хоног, хагас юм уу, бүтэн өдөр бичиж туурвиж энэ нутгийг төрж өссөн нуурынхаа хавь шиг танин мэдэж болох юм. Бэлчээрт нь очиж махиудыг үзэж, заанууд толгой давж ирэхийг харж мөчир хуга хуга дайрахыг нь буудалгүй ажиж бас унасан навчин дотор хэвтэн хүдүү бэлчихийг ажиж, энэ ард яваагаас илүү толгойтой юм гарч ирэхгүй бол буудахгүй хүлээж, шулмын хорлолоор тэр нэг сэлмэн эвэрт гурыг гэдсээр нь буудаж өдөржин хөөцөлддөг шиг юм болохгүй хадны ард хэвтэн нуугдаж харан тэднийг өөрийн боллоо гэтэл, ойрттол нь хүлээж ингэж гөрөөлж болох юм. Үүний дээр Гаррик Б’вана Симбагаа аваачиж тэр газрыг цочоож болох юм. Тэгвэл би уруудаж нөгөө толгодын цаана очиж, тэнд гөрөөлж, аж төрж, завтай бол гөрөөлж аж төрөөд байж болох юм. Машин хүрч болох газар бүгдийг самнаж болох юм. Яг бидний үзсэн шиг, хүн огт мэддэггүй, машин бол замаар нь яваад байж болдог тийм сархиагууд тэнд лав байх учиртай. Нэг л газраар гөрөөлөөд байж болно.
— Пиво авах уу? гэж М’Кола асуув.
— Тэгье гэж би хэлэв.
Чи тэнд амьжирч чадахгүй нь мэдээж. Хүн бүр ингэж хэлдэг байсан. Ургацыг чинь царцаа идэж сүйтгэнэ, салхи дутаж бороо хаагдан ган тохиож хамаг юм чинь хатаж гандана. Хачиг, ялаа авч очсон нөөцийг чинь бузарлана, шумуул хазаж шар чичрэг халдаана, эсвэл халуун хижиг тусна, хамаг мал чинь хиарч чи хувхайрч аяга цайны ч мөнгө дийлэхээ байна. Учир иймээс энэтхэг хүн мөнгө олох гэж олс тариалдаг бөгөөд эргийн дагуух тариалан бүр нь наргилын тосоор хөлжих гээд хэн нэгэн сүйрснийг илтгэнэ. Цагаан арьстан анчин бол жилийн гурван сар ажиллаж арван хоёр сар архидна, засгийн газар энэтхэгчүүд болон нутгийн хүмүүсийн орлогоос болж энэ нутгийг цөлмөнө. Хүмүүс надад ингэж ярьсан юм. Энэ ч үнэн. Гэвч би энд мөнгөний хойноос хөөцөлдөж ирээгүй. Энд аж төрж, ан хийх цаг гаргах л гэж ирсэн. Дээрх сүрхий өвчнүүдийн нэг надад нэгэнт тусаж би бүдүүн гэдэснийхээ гурван ямх хэсгийг өдөрт тоог нь алдтал савантай усаар угаалгаж, буцааж байранд нь чихүүлж үзсэн. Энэ өвчнийг анагаадаг зүйл бий бөгөөд үзсэн, харсан, очсон газраа бодоход ийм шаналгааг тэсэн давж болно. Тэр өвчнийг би Марселиас бохир онгоцонд сууж явахдаа нялзааж авсан юм билээ. П. О. М. ганц ч удаа өвдөөгүй. Карл ч мөн адил. Би энэ нутагт хайртай, төрсөн нутагтаа байгаа шиг санагддаг, төрсөн нутгаас гарч, очсон нутагт өөрийн нутагт байгаа шиг санагддаг бол тийм газар очдог түмэн зөв хэрэг. Өвгийг минь идэрхэн байхад Мичиган хавь хумхааны орон байжээ. Хумхааг тэр цагт чичрэг, шунасан халуун гэж нэрлэдэг байжээ. Миний хэдэн сар байж үзсэн Тортугаст бас нэгэн дор хэдэн мянган хүн шар чичрэгээр үхэж байсан. Аливаа шинэ тив, арал хойг ирсэн хүнийг могойн исгэчээ шиг аюулт өвчнөөр сүрдүүлэх гэж үзнэ. Могой ч бас хортой байж болно. Могойг яах вэ хядаж устгаж болно. Чөтгөр гэж, сарын өмнө надад туссан тэр өвчин анагаах сайн эм хараахан бий болоогүй үед тохиолдсон бол би үхэж салж болох л байсан. Үхэж болох, сэхэж ч болох байсан биз. Атар сайхан нутгийг больчхоод байхад нь хуучнаараа гэж зүтгэж байхын оронд урьдчилан сэргийлэх жирийн арга хэмжээ аваад л сайхан оронд аж төрөх илүү дээр.
Манийг очихтой зэрэг л орон тив дорхноо хөгширч ирдэг. Уугуул хүмүүс нь бол нутагтайгаа эелдэн амьдарна. Харийн хүмүүс ирэхээрээ газар орныг сүйтгэж гүйцнэ, модыг нь хядаж, усан хангамжийг нь доголдтол ус чийгийг нь хуурайлна, газрын хөрс нь ахархан хугацааны дотор хужир шүүгээ алдаж ургац өгөхөө болино, тэгээд сүүлдээ эхэлж байгааг нь Канадад миний үздэг шиг бүх оронд хөрс шороо нь эвдэрнэ. Газар орон мөлжигдсөөр байж туйлдана. Хүн ба түүний эдэлдэг адгуус мал үлдэгдлээ газарт шингээж байхгүй бол газар орон дорхноо нүцгэрнэ. Хүн адгуус амьтнаа орхиж гагцхүү машин хэрэглээд байвал газар хүнийг дор нь бүрэлгэнэ. Машин бүрэлгэснийг нөхөж, хөрсийг шимжүүлж үл чадна, хүний бий болгож чадахгүй бүхнийг машин бүрэлгэн сүйтгэнэ. Газар нутаг бол биднийг ирэхэд л ямар байсан бэ тэр чигээрээ байх гэж заяагдсан байдаг. Бид бол түрэмгийлэгчид бид бол үхсэн хойноо ч газрыг сүйтгэж мэдэх улс, гэвч газар гэдэг байсандаа л байна. Цааш хэрхэн хувирахыг нь бид эс мэднэ. Аливаа газар орон Монголын говь шиг л болж шувтарна байх гэж би таамагланам.
Би Африкт эргэж ирэх сэн гэж тэмүүлэх болно. Тэгэхдээ амьжиргаа эрж ирэхгүй. Хоёр ширхэг бал харандаа хямд үнэтэй хэдхэн зуун хуудас цаасаар би амьжиргаагаа залгуулж чаднам билээ. Энд амьдрахад амьд явах цагаа нөхцөөхөд бус, чухам л амьдрахад таатай байдаг тул эргэж ирнэ. Цагтаа манайхан аж төрөхөд таатай болохоор нь Америкт ирж байжээ. Америк сайхан орон байж, бид ирж бузарласан ажээ. Эдүгээ би хаана ч байж болох эрхийнхээ дагуу очиж ч байсан жамын дагуу өөр нутагт очиж болох билээ. Энд хэзээ ч эргэж ирж болох билээ. Оройтсоноо мэддэггүй нэгүүд нь Америкт очиж л байг. Манайхан Америк тивийг цэцэглэж байхад нь, ирж булаалдах сайхан юмтай байх үед нь түүний нь төлөө тэмцэлдэж явсан. Эдүгээ би Америкаас өөр газар очихыг хүснэм. Хуучин цагт би дандаа л нүүж шилждэг байсан. Эдүгээ ч гэсэн очиж болох сайхан нутаг байсаар л байна.
Сайхан нутгийг би үзээд л таньдаг билээ. Энд ан араатан, жигүүртэн шувууд элбэг, энэ нутгийн хүмүүст би хайртай. Ан ав хийх загасчилж болох газар. Бичих, унших, газар ус үзэж сонирхох бол миний эрхэлдэг ажил билээ. Үзсэн харснаа би санан дурсаж явдаг юм. Ажих дуртай өөр юмс бий боловч тэд миний дуртайяа үйлддэг зүйлс. Тэр зүйлс цанаар гулгах хоёрт үнэхээр дуртай. Эдүгээ хөл минь нэгэнт муудсаны учир сайхан цас эрж цаг нөхцөөдөг хөг нэгэнт өнгөрчээ. Цанаар явдаг улс одоо хэтэрхий олон байна.
Машин тохой тойроод цэл ногоон талбайг огтолж гарвал Массайн тосгон харагдлаа.
Массайчуудыг тосож гарцгаахад бид зогсож шовгор овоохойнуудын улаан дэргэд тэдэнд хүрээлэгдэв. Биднийг дагаж гүйсэн залуу дайчин эрчүүд болон бүсгүйчүүд хүүхдүүд нь биднийг үзэх гэж гарч ирцгээлээ. Хүүхдүүд нь цөм балчир, бүстэй, бүсгүй цөм нас чацуу юм шиг харагдах ажээ. Хөгшин гэмээр хүн огт харагдахгүй байлаа. Тэд бүгдээр бидний сайн нөхөд шиг загнаж бид талхныхаа үлдэгдлээр гайгүй сайн хүлээн авалт хийсэнд тэд цөм инээлдэн эхлээд бүстэйчүүд нь, дараа нь бүсгүйчүүд нь идлээ. Дараа нь М’Колагаар хоёр лааз махан таташ задлуулж мөн чавгатай жигнэмэг зүсэж тэдэнд тараав. Би массайчуудыг гагцхүү үхрийн цус сүү хоёр хольж уун амьдардаг, үхрийнхээ хүзүүний судсыг ойроос харваж ханаж авдаг хэмээн дуулсан юм. Гэтэл энэ массайчууд талх, хүйтэн махан таташ, чавгатай жигнэмгийг инээд наадам болсоор амтархан идэцгээв. Өндөр гоолиг нэг эр надаас нэг юм асууж, эс ойлгосонд тав зургаа нь ярианд оролцов. Эцэст нь нөгөө өндөр эр царайгаа хачин болгоод үхэж байгаа гахай шиг дуугарав. Би учрыг нь сая мэдэж чагнаалынхаа товчийг дарав. Хүүхдүүд нь чарлаж, эрчүүд нь элгээ хөштөл хөхрөлдөв. Тэд дахин шаардсанд Камо хэдэнтээ чагнаалдлаа. Бүсгүйчүүдийн нь царайд гайхал, бишрэл төрснийг үзээд би мань Камо эднүүдээс дуртайгаа дагуулж болох юм санж дээ гэж бодлоо.
Бид ч явах болж пивоны шил, хаяг, М’Колагийн түүж цуглуулсан бөглөөнүүдийг хүртэл тэдэнд тарааж өгөөд бүсгүйчүүдийг нь бишрүүлж, хүүхдүүдийг нь сүрдүүлж, эрчүүдийг нь шагшуулан чагнаалдсаар тэндээс хөдөлцгөөсөн билээ. Эрчүүд нь биднийг дагаж нэлээн гүйсэн боловч бид цагаа бодон, бас цэцэрлэг аятай газрын бартаагүйг ч хэлэх үү хурдалж нэлээн яваад ганцаараа түрүүлж яваад зогссон өндөр эрийн зүг гараараа дэвцгээв. Тэд шодон гэзэгтэй, хүрэн арьстай нүүрээ улаан хүрнээр будсан бөгөөд бидний араас инээмсэглэсээр жадаа түшин зогсоцгоож байлаа.
Нар шингэх болж би зам мэдэхгүйн учир элчийг Камод туслалцуулахаар Уандеробо-массайтай цуг урд суулгаад өөрөө М’Кола, Гаррик хоёртой ард суув. Бид нар шингэхийн өмнөхөн цэцэрлэг мэт нутгаас гарч тархай буттай, хуурай талд орж ирсэн бөгөөд би герман пиво бас нэгийг задлан тэр хавийг ажиглаж байх нь ээ мод бүрд өрөвтасууд бөөн бөөнөөрөө сууж байх ажээ. Нүүдэллэж яваа нь тэр юм уу, эсвэл царцаа хөөж яваа юм уу, бүү мэд, гагцхүү шингэх нарны туяанд тааламжтай харагдан сэтгэл минь хөдөлж шилний ёроолд үлдсэн зэгсэн хоёр хуруу пивоо өвгөнд өгсөн билээ.
Дараачийн шил пивыг би өвгөнөө мартаад ууж орхисон болой (өрөвтас тасрахгүй, баруунтай сүрэг гөрөөс идээшилж, зэгэл үнэг шиг цөөврүүд замаар хатирч байлаа). Тэгээд би М’Колад хэлж байж бас нэг шил пиво задлуулав. Талыг туулаад замын зүг одсон урт налууг өгсвөл тосгон, нөгөө хоёр уулын бараа торойж бүрий юу юугүй тасран намуун, сэрүүн болсон бөгөөд би шилэнд үлдсэнээ дээр хэвтэж байгаа өвгөнд өгвөл тэр нандигнан хүлээж авав.
Харанхуйд тосгонд ирээд зам дээр зогсон элчид авчирсан зурваст нь дурдсан хөлсийг нь төлөв. Мөн өвгөнд Өвгөний хэлсэн дээр нэмж шагнал өгөв. Тэдний дунд том маргаан дэгдсэн болой. Гаррик бусдыг төлөөлөн их хуаранд очиж хөлсөө авах болсон бөгөөд Абдулла цуг явна гэж зүтгэлээ. Тэр Гаррикт итгэхгүй байх аж. Уандеробо-массай цуг явъя гэж бас гуйв. Тэр цаадуулыгаа өөрийнх нь хувиас тоншино гэж лав айх бололтой бөгөөд тоншино гэдэгт би ч эргэлзэхгүй байлаа. Тосгонд бензин тасрах буюу өөр ямар нэг хэрэг явдал гарвал бидэнд очих ёстой бензин байлаа. Ачаа их, бас урдах зам ямар байгаа нь тодорхойгүй байв. Абдулла, Гаррик хоёрыг нь авч явъя, Уандеробо-массайг чихэж аргалахаас биш дээ гэж бодож байлаа. Өвгөнийг авч явахгүй гэдэгт эргэлзээ байгаагүй. Тэгтэл өвгөн хөлсөө чамлаагүй боловч машинаас гарахгүй гэдэг байна. Ачаан дээр хэвтээстэй, татлагаас зуурчхаад,
— Би Б'ванатай цуг явна гээд байлаа.
М’Кола, Камо хоёр барьцыг нь тавиулж, — Би Б’ванатай цуг явна гэж орилуулсаар татаж буулгав.
Өвгөн нөгөөдүүлийг харанхуйд юм ачиж байх хооронд над дээр ирж гараас бариад мэдэхгүй хэлээр тайван нь аргагүй нэг юм хэлэв
— Чамд би шиллингүүд өгсөн биз дээ? гэж би түүнд хэлэв.
— Тэгсэн л дээ, Б’вана гэж тэр хариулав.
Шиллинг биш, өөр юм хэрэгтэй, мөнгө бол хамаагүй бололтой байв.
Биднийг дөнгөж хөдөлтөл тэр машины араас авиран ачаан дээр гарав. Гаррик, Абдулла хоёр дахин татаж буулгав.
— Болохгүй. Зай алга.
Тэд над дээр дахин ирж учирлав.
— Дэмий, зай алга.
Би тонгорог байгааг санаж халааснаасаа авч атгуулсанд тэр буцаж надад атгуулав.
— Хэрэггүй, хэрэггүй гэж тэр хэлнэ.
Өвгөн номгорч замын хажууд зогслоо. Гэтэл биднийг хөдлөхөөр араас ухасхийсэн бөгөөд,
— Б’вана, би тантай цуг явъя л даа. Б’вана! хэмээн харанхуйд гиншиж байгаа нь сонсогдсон билээ.
Замд нийлэхэд машины урд гэрэлд урьд нь явж үзсэн өргөн чөлөө шиг дурайж байлаа. Харанхуйд тэр замаар тавин бээр ямар нэг саад тотгоргүй урагшилсан билээ. Хар хөвөнгийн гүнзгий шантай хөндийгөөр өнгөртөл би сэрүүн явсан. Хөндийгөөс гарч машины гэрэлд урдах зам бутан дундуур зурайн тэгш болоход би санаа амран зүүрмэглэж, өндөр мод буюу нүцгэн эрэгт гэрэл тусах, эсвэл уруу газар хурд хасан урд гэрэл гудайхад үе үе сэрж явлаа.
Явсаар хурд хэмжигч тавин бээрийг заахад зогсоцгоож овоохойтой айлд орцгоож хүн сэрээж М’Кола хуаран байгаа газрыг сураглав. Би дахин зүүрмэглэж, зам мурьж модны завсраар орон урд талд хуарангийн гал харагдахад сэрэв. Явсаар машины гэрэлд ногоон майхнууд орж ирэхэд би хашхирч бусад маань ч дагалдаж мөн чагнаалдаад буу тавивал хурц дөл харанхуйг зүсэж нүсэр хүчтэй дуу гарлаа. Биднийг зогстол Өвгөн майхнаасаа гаран унтлагын хувцастай луглайсаар айсуй харагдав. Тэр над дээр ирж цээжээр тэвэрч
— Дүүрчихсэн муу гурын хэнээт минь гэсэнд би түүний нуруу руу алгадаад:
— Цаадуулыгаа үзээч, Өвгөөн гэлээ.
— Үзсэн, үзсэн. Машины араар дүүрэн эвэр байна.
Дараа нь П. О. М.-ийг чанга тэвэрсэнд халхгар том унтлагын хувцсан дотроо өчүүхэн жижиг агаад бид нэн эелдэг үгс солилцов.
Дараа нь Карл гарч ирсэнд би түүнд хандан:
— Сайн уу, Карл гэв.
— Би булай их баярлаж байна. Хачин сайхан амьтад байна гэж тэр хэлэв.
М’Кола эврүүдийг буулгаж Камо бүгдэд сайн харуулах гэж галын гэрэлд барьж байлаа.
— Чи юутай вэ? гэж Карлаас асуувал
— Мөн л нэг ийм юмтай. Та юу гэж нэрлэдэг сэн бил ээ? Тендалла бил үү дээ.
— Сайн байна гээд би минийхийг ч лав гүйцэхгүй. гэхдээ муугүй юм байгаа биз гэж бодон, — Эвэр нь хэр урт вэ? гэв.
— Юмгүй, тавин долоохон ямх гэхэд нь гол руу хүйт оргиж:
— Үзье дээ гэв.
— Тэнд бий гэж Өвгөн хэлээд бид тийш очив. Тэр эврүүд дэлхий дээр ийм эврүүд байдаг гэж үнэмшихүйеэ бэрх, томын дээд, дэрвэгэрийн дээд, харын дээд, хүндийн дээд, уртын дээд, мушгиралдсан сайхан эврүүд ажээ. Хор шар маань гол өөд оргилж өөрийнхөө авсан эврүүдийг амьд яваа насандаа дахин харахгүй гэж шийдлээ.
— Лут эдүүд юм аа гэж хэлэхэд минь надаас хахирган дуу гарсанд хичээж байж дахин, — Лут эдүүд. Чи яаж алсан бэ? гэв.
— Гуравтай таарсан юм. Нөгөөдүүл нь мөн л энэ шиг том амьтад байсан. Цаг давчуу байлаа. Энийг л дөрөв тав буудаж байж унагалаа.
— Гайхалтай сайхан эд байна гэж би хэлэв.
Үүнээс арай өөр өнгөөр хэлж болох байсан гэж бодовч хэн бүхэнд илэрхий байлаа.
— Таныг юмтай болсонд би үнэхээр их баярлаж байна. Сайхан амьтад байна. Яаж алсныг тань өглөө сонсъё. Та лав их ядарч байгаа, тавтай нойрсоорой.
Ингэж хэлчхээд тэр ердийнхөөрөө тэнхэлзтэл алхаж одсон бөгөөд хүсвэл энэ талаар ярьж болох ажээ.
— Нааш ирж, юм уу л даа гэж би араас нь дуудаж хэлбэл:
— Үгүй, их баярлалаа. Унтсан нь дээр шиг байна. Толгой өвдөөд байх шиг гэв.
— Тавтай нойрсоорой Карл
— Тавтай нойрсоорой. Хөөрхий хонгор ээж та тавтай нойрсоорой.
— Тавтай нойрсоорой гэж бид цөм хариу хэлэв.
Виски уун галын захад сууж, явсан тухайгаа тэдэнд нэгд нэггүй ярьж өгөв.
— Тэр гурыг цаадуул чинь олж болно. Эврийн нь төлөө шагнал зарлая. Ангийн хэлтэст ч тэмдэглүүлье. Эднүүдийн чинь хамгийн урт нь хэдэн ямх бэ?
— Тавин хоёр.
— Мушгианаасаа дээш тэр биз?
— Тийм ээ. Арай ч илүү байж мэднэ.
— Ганц ямх юу ч биш ээ. Сайхан л хүдүүнүүд байна гэж Өвгөн хэлэв.
— Тэр ч тийм. Тэгэхдээ тэр намайг яахлаараа ингэж чадаад байдаг юм бэ?
— Азынх нь үүд онгойсон байхгүй юу. Бурхан минь тун сайхан хүдүү. Тавь илүү ямх эвэртэйг хүн алсан байхыг би насандаа ганц л удаа үзсэн. Калалд л даа гэж Өвгөн өгүүлэв.
— Өөр хуаранд очихоороо тэгнэ гэж мэдэж байсан юм. Ачааны машин ирж, хүмүүс бидэнд бүгдийг ярьсан юм. Би чиний хойноос тувт залбирч байсан. Өвгөнөөс асуугаарай гэж П. О. М. өгүүлэв.
— Сая мундаг эврүүд сэрийлгэж ачсан машин галын гэрэлд ороод ирэхэд нь очиж үзэхэд юутай сайхан байсныг та яаж мэдэх билээ. Хөгшин лүд минь гэж Өвгөн өгүүлэв.
— Сайхан эдүүд. Явж дахиж үзэцгээе гэж П. О. М. урамшуулав.
— Яаж буудсанаа хэзээд дурсаж явах байх. Танд үнэхээр үлдэх сайхан юм тэр болно. Хачин сайхан хүдүүнүүд гэж Өвгөн өгүүлэв.
Гэвч би гашуудалд учирч, шөнийн турш гашуудсан билээ. Өглөө босоход зүв зүгээр болсон байлаа. Зүв зүгээр болоод дахин огт гашуудаагүй.
Өвгөн бид хоёр өглөө босож цайнаас өмнө тэдгээр толгойг үзэцгээв. Бороо хариугүй орох гэж байлаа.
— Гайхамшигтай гоё гурван хүдүү юм гэж тэр хэлэв.
— Нөгөө томтой зэрэгцүүлбэл дутах даг гэж би хэлэв.
Манайхан зөвшөөрч мөн л тун хачин царайтай жишиж билээ. Би нөгөө томыг гардан авч түүнийг үзэж байгаадаа, Карлыг ийм том эвэр авсанд баярлав. Нөгөө хоёрыг зэрэгцүүлж тавивал бие биеэс дутах юмгүй байлаа. Үнэндээ ч адил ажээ. Хоёулаа том ажээ.
— Таныг сэтгэл сэргэсэнд би их баярлаж байна. Миний ч сэтгэл сэргэлээ гэж Өвгөн хэлэв.
— Карлыг ийм эвэртэй болсонд би үнэхээр баяртай байна. Минийх наддаа болно оо гэж би үнэн сэтгэлээс өгүүлэв.
Би сэтгэлийн тун жирийн хөдөлгөөнд автлаа. Хор шаргүй байх газаргүй. Гэхдээ бүхнийг гутаадаг.
— Тэр явдал өнгөрсөн. Би одоо зүв зүгээр. Би тун сайхан аяллаа шүү дээ гэж би өгүүлэв.
— Тэгэлгүй яах вэ! гэж Өвгөн дэмжив.
— Өвгөөн, гар барих болохоор эрхий атгаж дугтарцгааж байсан. Ямар учиртай байдаг юм бэ?
— Мах цусны барилдлагаа тогтоож ахан дүүс бололцож байгаагийн тэмдэг. Ёслол үйлдэж байгаа нь тэр. Тантай хэн тэгж гар барив?
— Камогоос л бусад нь
— Сайхан хэрэг! Та эндэхийн угуул хүн болжээ гэж шагшаад Өвгөн та ч бас гарамгай мөрч, шувууны эрлэг бил үү? гэв.
— Битгий донгос.
— М’Кола бас эрхийг тань атгаа юу?
— Тэгсэн.
— За, за, Бяцхан Мэмсаибаа авчирч, цайлъя цөмөөрөө. Цайлахгүй бол би горьгүйтэх нь гэж Өвгөн хэлсэнд:
— Би ч гэсэн. Уржигдраас хойш хэлэн дээр юм тавиагүй шүү гэв.
— Тэгэхдээ пиво уугаа биз дээ?
— Уулгүй яах вэ.
— Пиво ч хоол л доо гэж Өвгөн хэлэв.
Бид бяцхан Мэмсаиб, Карл хоёрыг авчирч тун хөгжөөнтэй цайлсан билээ.

♦ ♦ ♦

Сарын дараа П. О. М., Карл, Хайфад бидэн дээр ирсэн Карлын гэргий бид дөрөв Галилейн тэнгисийн чулуун хашлаганы ёроолд нарлацгаан тэнгисийн мандлаар хөвөх хар мөөг шувууд ажин, хоол идэж лонх дарс задлан балгацгааж суусан билээ. Тэнгисийн бараг тогтонги, намуухан дөлгөөн мандалд толгод дүрсээ тольдох ажээ. Хар мөөг шувууд олноороо тэнгисийн усыг долгиотуулсхийн хөвж, би тэднийг тоолсоор библид яагаад эднийг дурдаагүй юм бол гэж гайхаж суув. Библи зохиогчид байгаль судлагчид биш байж гэж бодов.
Карл уйтгарт тэнгисийг ширтэн байж:
— Би тэнгэсээр зугаалмааргүй байна. Аль хэдий нь үүгээр зугаалсан л даа гэв.
— Хүүш ээ! гээд П. О. М., — Сэтгэлд буухаа байчхаж, ноён. Ж. Ф.-гийн царай сэтгэлд буухаа байчхаж. Сайхан хүн шүү. Түүнийг өдөр шөнөгүй бодовч зүс нь нүдэнд үзэгдэхээ байчхаж. Аймаар аа. Зураг дээр байдагтайгаа адилгүй шүү. Жаалхан азнахаар бүр сэтгэлд буухаа болих байх даа. Зүс нь дүй нь үзэгдэхээ больсон юм чинь гэв.
— Та түүнийг дурсах учиртай гэж Карл хэлэв.
— Би дурсана. Чамд зориулж би удахгүй нэг юм бичнэ. Тэр номдоо түүнийг орууламз гэж би хэллээ.


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.





ӨГЛӨГИЙН ЭЗНИЙ СОНОРТ

Манай номын санд байгаа бүх номыг та хүссэн үедээ ҮНЭ ТӨЛБӨРгүй авч уншиж болно.
Аливаа ажлыг хийхэд зардал гардаг шиг уг номын санг бүтээхэд багагүй зардал гарч байгаа.
Та улам олон ном ингэж унших хүсэлтэй бол бидний ажлыг дэмжин манай номын санд НОМоор болон МӨНГӨөр хандив өргөж болно.
Таны хандивласан мөнгө:
- хэвлэгдсэн номыг цахим хэлбэрт оруулах,
- цахимд оруулсан номыг ариутган шүүх,
- цахим технологийн тоног төхөөрөмж авах,
- цахим номын санг өргөжүүлэх,
- цахим номын сангийн чиглэлээр судалгаа хийж, сурч байгаа оюутан судлаачийг дэмжихэд зарцуулагдана.


1979 оны хэвлэл “ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙ : АФРИКИЙН НОГООН ТОЛГОД, ФИЕСТА” номын ГАРЧИГ

АФРИКИЙН НОГООН ТОЛГОД

ФИЕСТА (Наран бас л мандсаар байна)


1979 оны хэвлэл “ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙ : АФРИКИЙН НОГООН ТОЛГОД, ФИЕСТА” номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл


ЭРНЕСТ ХЕМИНГУЭЙ

АФРИКИЙН НОГООН ТОЛГОД

Англи хэлнээс орчуулсан Н. Цэвэгмид
Редактор Д. Алтанхуяг

ФИЕСТА (Наран бас л мандсаар байна)

Англи хэлнээс орчуулсан Д. Алтанхуяг
Редактор Ц. Шүгэр

УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР
УЛААНБААТАР 1979

(Амер)
Х-324

VII- 3
233—79

Зураач Г. Актив
Уран сайхны редактор Д. Сандагдорж
Техник редактор Ш. Цэвэлмаа
Хянагч Ч. Баясгалан, С. Бизъяа

Өрөлтөд 1979—3—12
Хэвлэлтэд 1979—9—26

Цаасны 84X108/32
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Африкийн Ногоон Толгод - 13
  • Büleklär
  • Африкийн Ногоон Толгод - 01
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1967
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 02
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2008
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 03
    Süzlärneñ gomumi sanı 4255
    Unikal süzlärneñ gomumi sanı 2007
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 04
    Süzlärneñ gomumi sanı 4525
    Unikal süzlärneñ gomumi sanı 1971
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 05
    Süzlärneñ gomumi sanı 4618
    Unikal süzlärneñ gomumi sanı 1953
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 06
    Süzlärneñ gomumi sanı 4507
    Unikal süzlärneñ gomumi sanı 2100
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 07
    Süzlärneñ gomumi sanı 4439
    Unikal süzlärneñ gomumi sanı 2048
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 08
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 09
    Süzlärneñ gomumi sanı 4471
    Unikal süzlärneñ gomumi sanı 2047
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 10
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2055
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 11
    Süzlärneñ gomumi sanı 4575
    Unikal süzlärneñ gomumi sanı 1888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 12
    Süzlärneñ gomumi sanı 4541
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 13
    Süzlärneñ gomumi sanı 90
    Unikal süzlärneñ gomumi sanı 71
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.