Latin

Африкийн Ногоон Толгод - 09

Süzlärneñ gomumi sanı 4471
Unikal süzlärneñ gomumi sanı 2047
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
— Хоёулаа энүүгээр уран зохиолын талаар цааш яриулууштай байна. Нөгөө Арьсан өмд мөн яриулж чаддаг эр сэн ээ. Алив уран зохиолын хошин шог ярьж өгөөч?
— За тэгье. Парист бидний өнгөрөөсөн сүүлчийн үдэш. Урьд өдөр нь би Солонд Бэн Галлахерийнд гөрөөлсөн. Миний нөхөр тэнд fermée9-тэй юм. Амьтдаа намхан хашаанд бэлчээнэ. Тэнд бид хоёр өглөө туулай намнаад, үдээс хойш хэд хэд аялж гургуул буудацгааж би хар сүүлт алсан.
— Уран зохиолын юм огт алга.
— За тэгвэл нь сүүлчийн шөнө Жойс манайд оройн хоол идэх гэж эхнэртэйгээ ирсэн. Бид гургуул, хар сүүлтийн ууц идэж, маргааш нь бид Африк руу хөдлөх байсан тул Жойс бид хоёр архидсан. Бурхан минь, тэр шөнө мөн сайхан наргисан шүү.
— Энэ чинь л харин сүрхий урлагтай шог байна. Жойс гэдэг чинь юун хүн бил ээ?
— Нэг гайхамшигтай эр бий. Улиссийг бичсэн хүн гэж намайг хэлэхэд
— Уллисийг Хомер бичсэн гэж Өвгөн сөрөв.
— Эсхилийг хэн бичсэн бил ээ?
— Хомер бичсэн. Намайг бүү төөрөгдүүлэх гээ. Зохиолын тухай өөр хошин шог өөр олныг мэдэх үү? гэж Өвгөн хэлэв.
— Паунд гэж мэдэх үү?
— Үгүй, огт дуулаагүй юм байна гэж Өвгөн хариулав.
— Би Паундын тухай хэдэн аятайхан шог мэднэ.
— Бодвол тэр та хоёр нийлж зугаатай нэртэй амьтны мах идэж дараа нь балгаа биз дээ.
— Хэдэн удаа тэгсэн.
— Зохиолчдын амьдрал хачин хөгжилтэй байх замтай. Би зохиолч болж чадах уу?
— Чадалгүй дээ,
— Хоёулаа цугийг нь дуулж авъя. Тэгээд зохиолч болцгооё гэж Өвгөн П . О. М.-д хэлээд, — За цааш яриач гэв.
— Жорж Мур гэж дуулсан уу?
— Тэр эр «Жорж Мур минь, хундагаа өргө, замд би чинь гарлаа» гэж бичсэн бил үү?
— Яг үнэн.
— Тэр яасан бэ?
— Үхсэн.
— Энэ ч хачин муу ёрын шог байна. Цаадуул нь энэнээс дээрийг ярьж чадна даа.
— Нэг удаа би түүнтэй номын дэлгүүрт уулзсан юм.
— Энэ чинь сонин. Хачин цог жавхаатай ном шохоорхож байсан биз?
— Би Дублинд байхад нь Клара Дунтай нэг удаа эргэж очсон гэж П. О. М. хэлэв.
— Тэгээд юу болсон бэ?
— Тэр байгаагүй.
— Бурхныг барьж ам алдъя. Уран зохиолын ажил хийнэ гэдэг ёстой амьдрал мөн шүү. Ёстой юутай ч зүйрлэшгүй гэж Өвгөн хэлэв.
— Би Клара Дунд дургүй гэж би хэлэв.
— Би ч гэсэн. Клара Дун ямар зохиол бичсэн бил ээ? гэж Өвгөн асуув.
— Захидал л. Дос Пассосыг мэдэх үү?
— Огт дуулаагүй юм байна.
— Тэр бид хоёр өвөл болохоор халуун кирш уудаг байлаа.
— Тэгээд
— Улс дургүйцдэг болсон юм.
— Миний нүүр учирсан ганц зохиолч бол Стьюарт Эдуард Уайт. Түүний зохиолуудыг бишрээд бишрээд бардаггүй байлаа. Хачин сайхан бичнэ. Харин өөртэй нь уулзаад урам хугарч билээ гэж Өвгөн өгүүлэв.
— Тэр шүү, чи бас муугүй юм ярьж эхэллээ. Харж байгаа биз. Зохиолын шогт худал юм байдаггүй.
— Яагаад урам чинь хугарсан бэ? гэж П. О. М. асуув.
— Ярих хэрэг байна уу даа? Хошин шогоо ярьж дуусаагүй биш үү? Уул нь яг л хөгшний ярьдаг шиг юмнууд байна л даа.
— Ярь л даа.
— Тэр эр өөрийгөө хэтэрхий дөвийлгөсөн байдаг юм. Нүд нь хэзээд алсыг ширтээстэй байдаг энэ гэр гээд. Ёстой мундаг арслан тоо томшгүй олныг алсан гээд л. Энэ бол гайхуулах юм биш л дээ. Тэднийг мөшгөж мөрдөө л биз. Тэр олныг яаж алах билээ. Өөрөө харин нь арсланд төхөөрүүлчхэж мэднэ. «Сатердэй ивнинг постод» Анди Бурнеттийн талаар хачин чамин өгүүллүүд бичсэн байсан. Мөн ч гоё бичнэ дээ. Өөрөө бол надад ер таашаагдаагүй. Хоёр нүд нь аанай алсыг ширтээстэй Найробид явж байх бас үзэгдэнэ. Хотод хуучин хувцастайгаа явна. Хүн болгон хачин сайн бууддаг эр гэж магтана.
— Байз гэм, чи чинь зохиолч шаар юм гээч. Хараач хошин шог мөн байна гэж би хэлэв.
— Биширмээр хүн юм гэж П. О. М. хэлэв. ― Бид чинь хоол идэх ёстой бил үү?
— Бурхан минь, би хоолоо идчихсэн шиг санасан шүү. Хошин шогоо цааш үргэлжлүүлье. Төгсгөл гэж байдаггүй юм гэж Өвгөн хэлэв.
Оройн хоолны дараа галын захад жаалхан суугаад орондоо орцгоосон билээ. Өвгөн нэг юм хэлэх гээд байх шиг санагдсан бөгөөд намайг майхандаа орох гэтэл
— Та зөндөө хүлцлээ, буудах үедээ тайван байж үзээрэй. Та яардаг шүү. Яарах хэрэггүй. Үүнийг сана. Яарах хэрэггүй гэв.
— За, за.
— Би цаадуулыг чинь өглөө эрт босгоно.
— Яамай. Миний нойр хүрээд хариу алга.
— Тавтай нойрсоорой, ноён Ж. Ф. гэж П. О. М. майхан дотроос хэлэв.
— Тавтай нойрсоорой гэж Өвгөн хариу хэлэв. Тэгээд майхнаа зүглэн бөглөөг нь авсан лонх явдаг сан бол ийм байдаг байхдаа гэмээр харанхуйд их л болгоомжтой, инээд хүрмээр хөшүүн алхав.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

Моло хөнжлөөс минь угзарч намайг сэрээв. Би нойрмог хэвээр хувцаслаж, хувцаслаж дуусаад гарч нүүр гараа угааж байж нэг юм гүйцэд сэрсэн билээ. Хав харанхуй байсан бөгөөд галын гэрлийн эсрэг Өвгөний ар сүүдэртэж байхыг олж харав. Би зөөтгөх санаатай өглөөн эртэд аягатай халуун сүүтэй цайгаа барьсаар хойш урагш алхаж байсан билээ.
— Тавтай юу? гэж би мэндчилэв.
— Тавтай гэж тэр исгэчих мэт шивнэв.
— Унтаж чадав уу?
— Хачин бөх унтлаа. Данги биз?
— Нойрмог л байна.
Би цайгаа уусаар амандаа орсон шаарыг гал руу нулимаж суув.
— Ёстой аз хийморио мэргэлээч гэж Өвгөн сануулав.
— Айлтгүй.
Харанхуйн дунд дэнлүүний гэрэлд сууж хэрчсэн чангаанзны цэв хүйтэн шүүс, голдоо халуун, бороолсон, дээрээ сүмстэй хэрчсэн мах хайрсан хоёр өндөг, дулаацуулах хүчтэй кофе сэлтээс бүрдсэн өглөөний хоолоо идэв. Гурав дахь аягаа ууж суухад Өвгөн гансаа сорж намайг ажиглаж байснаа
— Надад бол дэндүү эрт байна гэв.
— Ядраа юу?
— Бага зэрэг.
— Би бол дасаад байна. Ер бэрхшээх юм алга гэж би түүнд хэлэв.
— Хачин шогууд ярьсан шүү. Мэмсаиб, та бид хоёрыг мангуу гуйлгачид гэж бодсон байх даа.
— Би өөр шог бодож олно.
— Уухаас сайн юм гэж байхгүй дээ. Бие тавгүй болдгийн учрыг мэдэхгүй байна.
— Чиний бие муу байна уу?
— Тааруу нэг.
— Ено виски балгана уу?
— Энэ золигийн машинд зайлагдсанаас л боллоо.
— За өнөөдөр ч өдөр шиг өдөр болно оо.
— Битгий бухимд гэснийг санаарай.
— Таны санаа зовоод байна уу?
— Яльгүй.
— Хэрэггүй. Би ердөө ч санаа зовохгүй байна. Чин үнэн үг.
— Тэгвэл сайн байна. Явсан нь дээр.
— Зүгээ түрүүлж гаргах хэрэгтэй.
Би аяны брезент хашлагатай жорлонгийн өмнө зогсож мөрөөдөмтгий одон орончдын «Умард загалмай» гэж нэрлэсэн сүүмэлзэн анивчих оддыг хэвшил ёсоор ажив. Эдгээр оддыг би өглөө алгасалгүй, ёстой юм шиг ажигладаг билээ.
Өвгөн машины дэргэд зогсож байлаа. М’Кола надад Спрингфильд гардуулж, би урд суудалд суув. Эмгэнэлт жүжгийн зохиолч мөрчтэйгөө ард суулаа. М’Кола тэр хоёртой шахцалдан суув.
— Тавтай яваад ирээрэй гэж Өвгөн биднийг үдэв.
Майхны тэндээс нэг хүн айсуй харагдав. П. О. М. цэнхэр халаад, шумуулын гутлаа өмсчихсөн хүрч ирлээ.
— За, тавтай яваад ирээрэй. Олз омогтой ирэхийг чин сэтгэлээсээ хүсье гэж П. О. М. хэлэв.
Би гар даллан машин хөдөлж урд гэрлээ асаан замд орох газрыг гэрэлтүүлэв.
Мараанд гурван бээр хэртэй ойртож ирээд машинаа орхиж нэн болгоомжтой мярааж очицгоов. Нэг ч амьтан ирээгүй байлаа. Нууцад толгойгоо бөхийлгөн сууцгааж, сүлжмэл бургасан хананы завсруудаар зовхис бүр харуулдацгаасан бөгөөд би ширэнгийн зөргөөр амьтны хөлд онгилогдсон мараа байгаа сүүмгэр чөлөө дээр үлгэрийн амьтан шиг гоолиг сайхан хүдүү гур ханалзсаар гарч ирнэ дээ гэж итгэл төгс хүлээж суулаа. Модноос орж ирсэн жим олон тул алиугаар нь ч сэмхэн ороод ирж болох ажээ. Гэвч юм гарч ирэхгүй байлаа. Тэгтэл нар тусаж үүрийн жаварт жихүүцэцгээж суусан бид бүлээцэн, миний бие ажиглалтаа үргэлжлүүлсэн хэвээр нуруу, цээжээ амсхийлгэхээр ууцаа ар дахь шороондоо зэгсэн тулгаж аваад нүхний ханыг налж суув. Спрингфильдээ хоёр өвдөг дээгүүрээ хөндлөн тавиад харах нь ээ гол төмөр дээр нь зэв тогтсон байх нь тэр. Би түүнийг ягуухан ойртуулж ажиглавал шив шинэхэн тогтсон зэв хүрэнтэн харагдлаа.
Муу шаар чинь борооны дараа энэ шөнө арчаагүй байна шүү гэж бодогдон уур дүрсхийж, хүхээнээс нь өргөн байж замгийг нь мулталж авав. М’Кола толгойгоо бөхийлгөсөн хэвээр намайг ажиж байгаа харагдав. Нөгөө хоёр нь бол завсраар гадагш шагайсаар байлаа. М’Колад харуулах гэж өрөөсөн гараараа буугаа өргөн байж замгийг нь хийж урагш түлхэсхийгээд гохыг нь хуруугаараа татасхийн доошлуулж, буудахад бэлэн, цоожлолгүй орхив.
М’Кола гол төмрийн зэвийг харсан боловч царай нь хувирсангүй, би их уурласан авч үг дуугаралгүй эд мөрийн баримтыг үзүүлж зэмлэв. Мань хүн халзан оройгоо нүдэнд тустал толгойгоо бөхийлгөж, би ар тийшээ гэдийхээрээ гэдийж хоршоо, сайн нөхөд байхаа больж дор бүрээ завсраар ажиглавч мараан дээр мөн ганц ч амьтан гарч ирэхгүй хэвээр байлаа.
Арван цагт зүүн зүгээс үлээж байсан зөөлөн салхи чигээ өөрчилсөнд ингэж суухын хэрэггүй болсныг ойлгоцгоов. Нууцаас бидний үнэр зовхис бүр тархан харанхуйд үе үе анивчин цочроох чийдэнгийн гэрэл мэт ан амьтдыг хирдхийлгэж байгаа нь тодорхой хэрэг боллоо. Нууцаас гарцгаан мараан дээр очиж мөр үзэцгээв. Мараа бороонд норсон боловч угаагдаагүй бөгөөд шороон дээр нь хэд хэдэн хүдүүний мөр байх ажээ. Тэд шөнө дунд ирээд буцсан бололтой. Тэдний дунд том гурын зүрхэн хэлбэртэй нарийвтар зууван, гүнзгий, тодхон мөр байлаа. Бид тэр мөрийг манай нутагт байдаг зулзаган ширэнгэ шиг болж ирээд улаавтар нялцгай шороотой балар шугуй дундуур хоёр цаг дагав. Балар шугуйд мухардаж арга буюу орхисон билээ. Би буу цэвэрлээгүйд нь М’Колад уур хүрэх боловч ширэнгэн дотор гур дээр орж түүнийг унагах юун магад гэсэн урам зориг, баяр хөөр төгөлдөр явлаа. Гэвч гур бараа сураггүй, жин үдийн аагим халуунд тэндэх хэдэн толгойг гурвантаа тойрч, эцэст нь сүүдэрлэг газрыг орхин үдийн наранд шарагдсаар массайн атигар үхрүүд бэлчиж буй нугаар дайрч задгай газраар машиныхаа байгаа зүгт мөр хайн гэлдэрцгээв.
Машиндаа үлдсэн Камо зуун ярд хэртэй газар хүдүү гур явж өнгөрөхийг харжээ. Тэр гур есөн цагт салхи хөдлөх үед мараа руу очиж явснаа лав бидний үнэрийг аваад толгодын зүг буцаж явсан нь зайлшгүй болох нь тэрээ. Уурлахаас илүү ядрах, хөлс цутгах, гутрах гуравт ноёлогдон Камогийн хажууд суун хуарангаа бараадав. Үлдсэн ганц орой хуучнаас онцгой юм болно гэж горьдохын хэрэггүй болох нь энэ. Хуарандаа ирж том модны, цөөрмийн ус шиг сэрүүн сүүдэрт шургаж замгийг нь мулталж аваад үг ч дуугаралгүй, царай өөд нь ч харалгүй М’Колад буугаа өгөв.
Замгаа майхны салхивчаар орон дээрээ шидсэн билээ.
Өвгөн П. О. М хоёр гал зуухны майханд сууж байлаа.
— Аз дайрсангүй юу? гэж Өвгөн эелдэгхэн нь аргагүй асуув.
— Хумсын чинээ ч дайрсангүй. Нэг гур машины хажуугаар гараад мараа руу явж байсан байна. Үргэсэн бололтой. Тамаа цайтал явж явж ирлээ.
— Нэг ч юм үзэгдсэнгүй юу? гэснээ П. О. М., ― Буу дуугарах шиг болсон юм сан гэв.
— Гаррик амаараа галласан нь тэр. Цаад туршуулууд чинь юм харж уу?
— Юм алга гэнэ. Хоёр толгойг одоо ч гэсэн ажигласаар л байгаа.
— Карлаас сураг байна уу?
— Чимээ алга.
— Ядаж ямар нэг юм тааралдсан ч болоосой гэж би хэлэв. Эцэж ядарсандаа болж даруй тэвчээр алдан гасалж гарсан билээ. — Муусайн золигуудын бараа нь ч харагдахгүй юм. Ямар шулмын хорлолоор тэр нөхөр эхний өглөө марааг там болтол нь гишгүүлж тэр нэг муу новшийн гурыг гэдсээр нь буудаж түүнийгээ хөөж нохойн хороо шиг энэ муу газрыг тужид нь самнаж хамаг амьтныг нь ямар гэгч там руу хөөчих нь энэ вэ?
П. О. М. ямагт, буруутай үед ч намайг дэмждэг билээ. Тэгээд
— Муусайн шаарнууд. Нохойн гөлөгнүүд гэв.
— Чи сайн хүүхэн юм. Би зүгээр байна. Эсвэл би зүгээр болно гэж намайг хэлэхэд:
— Аймшигтай байна. Хөөрхий муу хөгшин минь гэж тэр хэлэв.
— Би цөхрөлтгүй хөөцөлдлөө, Өвгөөн, бурхныг барьж андгайлна. Би хөөцөлдсөн. Тэгж явахад сайхан байдаг байсан. Өнөө хүртэл би гасалж гангинаж байгаагүй. Би бардам итгэж байсан юм. Муусайн мөр дандаа л тааралдах. юм. Тааралдахгүй байх нь яасан юм бэ?
— Та энд эргэж ирнэ ээ. Битгий гасал. Алив энийг балгачих гэж Өвгөн хэлэв.
— Би гэдэг элгээ эвхсэн үхээнц шаар мөн нь мөн. Гэвч өнөө болтол би тэр адасгуудаас болж уурлаагүй гэж ам алдъя.
— Элгээ эвхсэн... гэснээ Өвгөн, — Эвхээсийг нь гаргасан нь дээр гэв.
— Хоол юу болж байна? Хачин их өлсөж байгаа биз? гэж П. О. М. хэлэв.
— Хоолоор яах юм вэ? Урагшгүйтсэний хамаг учир гурууд орой болохоор мараан дээр ирдэггүй, толгодоор явахаар олддоггүй энэ хоёрт байна. Надад өнөө оройноос өөр хугацаа алга. Ёстой нэг хувхай дайрсан газар гэдэг энэ байна. Гурван удаа юмны бараа харж Карл, энэ нэг Австр, Уандеробо гуравт чадууллаа.
— Бид чадуулаагүй. Энийг дахиад балгачих гэж Өвгөн хэлэв.
Бид хоолоо идэцгээв. Сайхан ч хоол байсан бөгөөд идээд дуусаж байтал Кати орж ирэн Өвгөнтэй нэг хүн уулзъя гэж байна гэв. Хэдэн сүүдэр майхны шанаа дээр торолзоод хүмүүс майхан тойрч үүдэнд хүрч ирэв. Анхны өдөр тааралдсан нөгөө өвгөн байх бөгөөд нум саадаг агсчихсан, анчны төрхтэй харагдлаа.
Өвгөн урьдынхаасаа ч хөгшин, урагшгүй царайтай, харшмал, үзтэл ой гутмаар ажээ. Өвгөнтэй цуг сэтэрхий болж ирээд соотгор чихтэй хорчийсон, заваан гэгч Уандеробо ирсэн нь өрөөсөн хөл дээрээ зогсон нөгөө хөлийнхөө эрхийгээр тахимаа маажих ажээ. Тэр гилжгий хүзүү, мулгуу, арчаагүй шинжийн гонзгой царайтай нэгэн байлаа.
Өвгөн, өвгөний нүд рүү эгцлэн ширтэж, аажуу бөгөөд дохиж сарвалзахгүй итгэл төгс ярьж эхлэв.
— Юу болоов? Нөгөө этгээд шиг туршуул хийсэн гэж мөнгө нэхэж байна уу?
— Байз л даа гэж Өвгөн саатуулав.
— Энэ хоёрын байж байгааг хар л даа. Нэг нь доожоогүй Уандеробо, нөгөө нь лойсон муу зальхай өвгөн л байна. Юу гээд байна, Өвгөөн?
— Ярьж дуусаагүй байна гэж Өвгөн өгүүлэв.
Өвгөн яриагаа дуусгаад өөрийн өмч нумаа түшиж зогсов. Ирсэн хоёр бүр нэг харшсан царайтай бөгөөд ой гутаам ёстой нэг зальхай амьтад шиг харагдаж байв. Өвгөн
— Эд хүдүү, сэлмэн эвэрт буга элбэгтэй нутаг олж гэнэ ээ. Гурван өдөр түүгээр явж том хүдүү гур олсон, нэг хүн түүнийг харуулдсаар хоцорсон гэнэ.
— Чи үнэмшиж байна уу?
Ядаргаа, балгууш хоёр гарч догдлол сэргэж ирэх нь мэдэгдэж байлаа.
— Бурхан л мэднэ гэж Өвгөн хэрсүүрхэв.
— Тэр нутаг эндээс хэр зэрэг хол гэнэ?
— Өдөржийн газар гэнэ. Машин явж болдог бол гурав, дөрвөн цаг явах газар байх л даа.
— Машинаар хүрч болно гэнэ үү?
— Тэнд анчид ер очдоггүй, та нар явбал хүрч чадна гэнэ.
— Тэр хүн хүдүүг хэзээнээс эхэлж харуулдсан бэ?
— Өнөө өглөөнөөс.
— Сэлмэн эвэртүүд хаана байна гэнэ?
— Тэндхийн толгодоор
— Бид хаагуур явж очвол таарах вэ?
— Талаа хөндлөн огтолж, уулыг тойроод урагш эргэхээс өөр замгүй. Хүн огт гөрөөлдөггүй газар. Өөрөө залуудаа тэнд гөрөөлдөг байсан юм гэнэ.
— Чи үнэмшиж байна уу?
— Нутгийн хүмүүс ч сайхан залдаг л даа. Гэхдээ энэ нэг л тууштай яриад байх юм.
— Явцгаая.
— Та одоохон хөдөлсөн чинь дээр. Машинаар яваад болохгүй болохоор нь буудал болгож орхиод тэндээсээ гөрөөл. Мэмсаиб бид хоёр өглөө хуарангаа буулгаж, жингээ хөдөлгөн ноён Т., Дэн хоёрын байгаа нутаг руу очъё. Бид хөвөн тариалдаг хар талбайд хүрч авбал бороо орсон ч алзах юмгүй болно. Та тэндээсээ хөдөлж бидэн дээр ирнэ. Таныг саатахаар болбол бид машинаа Кандогоор дайруулан тан руу буцаана. Муу юм болбол ачааны тэрэгнүүдээ уруудуулж Тантогоор дайруулан, тойруулж очуулна.
— Чи цуг явахгүй юм уу?
— Үгүй, тийм нутагт та ганцаар очсон чинь дээр. Хүн олон байх тусам ан ховор байдаг юм. Та хүдүүг ганцаараа айван тайван агнасан чинь дээр. Би жингээ хөдөлгөж бас бяцхан Мэмсаибаа асарч явъя...
— За, яах вэ гэснээ би, — Гаррик, Абдулла хоёрын алийг нь ч авч явсны хэрэггүй байх аа? гэв.
— Чөтгөр ав. Юугаа хийх юм бэ. М’Кола, Камо, нөгөө хоёр, эднийг л ав. Би Молод юмыг чинь багла гэж хэлье. Шулам шиг хөнгөхөн явахгүй юу.
— Золиг гэж дээ, Өвгөн минь чи үнэмшиж л байгаа юм биз дээ?
— Бараг л үнэмшиж байна. Үзээд алдах нь зөв гэж гэр зоригжуулав.
— Сэлмэн эвэртийг юу гэдэг бил ээ?
— Тарахалла
— Валхаллархуу шүү дээ. Ооно нь эвэртэй юу?
— Эвэртэй байлгүй яах вэ та минь. Гэхдээ эндүүрэхээргүй. Буга нь хар, согоо нь хүрэн зүсэмтэй байдаг юм шүү. Эндүүрэх арга үгүй.
— М’Кола тааралдаж явсан бол уу?
— Ээ мэдэхгүй. Та дөрвийн зөвшөөрөлтэй шүү. Болж өгвөл ганцхан олигтойг л унагаарай. За явж үз.
— Авлахад хэцүү юу?
— Шандастай шүү. Хүдүүтэй огт адилгүй. Юм унагавал болгоомжтой очих нь зүйтэй.
— Тэнд байх хугацаагаа юу гэж тохирох вэ?
— Бид ч одоо бас нүүлээ. Чадвал маргааш орой буцахыг бодоорой. Тааваараа л бол. Үүнийг би чухал эргэлт боллоо гэж бодож байна. Та эндээс лав хүдүү унагана.
— Энэ явдал надад юу санагдуулж байна гэж бодно? Пижен, Стержеон хоёрын цаадах хад ургадаг хөндийд загасчны хөл хүрээгүй гол байдаг гэж сонссонтой минь адил юм болоод байх шиг санагдаж байна гэж би хэлэв.
— Тэр гол хаашаа эргэдэг байсан юм бол?
— Сонсож бай. Цаг тун давчуу, бид харанхуй болдгийн даваан дээр тэр гол дээр ирээд харах нь ээ ус нь гүнзгий, гар дүрэхэд янхийсэн хүйтэн байсан юм. Тамхиныхаа ишийг хаясан чинь мундаг гэгчийн толбот зэвэг шүүрч үзсэн. Тамхины ишийг цааш хөвөхөд хулд загаснууд хөөж шүүрцгээн, ишийг бут үсрэхэд сая нэг больцгоож билээ.
— Их том байв уу?
— Жигтэйхэн том.


— Бурхан минь та биднийгээ өршөөгөөрэй. Та тэгээд яасан бэ?
— Уургаа сунгаж, дэгээгээ шидэх нь тэр. Үгүй, харанхуй, бас тэгээд сарьсан багваахайнууд тойрч сүр сар гээд, ёстой нэг новшийн хүйтэн байсныг нь яана. Тэгээд би хурдан гэгч нь гурвыг татсан. Хоёр дахийг нь харин ялаагаар гээч.
— Та тэднийгээ уснаас нь гаргасан уу?
— Гурвуулыг нь гээч.
— Та мөн залдаг хүн юм аа.
— Би тэнгэрийг барьж андгайлъя.
— Тэгвэл үнэмшихээс биш яах вэ. Үлдсэнийг нь буцаж ирээд ярьж өгөөрэй. Барьсан гурав чинь лут л амьтад байгаа биз дээ?
— Балай том гээч.
— Бурхан минь та, биднийгээ өршөөгөөрэй гээд Өвгөн, — Одоо бол та хүдүү авлана гэж байгаа. Явж үз гэв
Би майханд орж П. О. М.-д явах болсноо мэдэгдэв.
— Нээрэн үү?
— Нээрэн
— Тэгвэл түргэлж үз. Олон үгээр яах вэ. Одоохон хөдөл гэж П. О. М. зоригжуулав.
Би цув, солих гутал, оймс, усанд ороод өмсдөг халаад, шилтэй хинин10, шумуулын тос, тэмдэглэлийн дэвтэр, харандаа, зургийн аппарат, яаралтай тусламжийн цүнх, урт богино хутганууд, чүдэнз, нэмэлт дотуур, гацуур цамц, ном, хоёр ширхэг лаа, мөнгө, ташмаг... сэлтийг цуглуулав.
Өөр юу хэрэгтэй байдаг бил ээ?
— Саван авсан уу? Сам, гар нүүрийн алчуур аваарай. Нусны алчуур авах уу?
― Тэгье.
Моло миний юмсыг үүргэвчинд багтаан хийж би хээрийнхээ дуран, М’Кола Өвгөний хээрийн дуранг лаазтай усны хамт авч Кати бидний хүнсийг бэлтгэж хайрцаглав.
— Пиво ахиухан аваарай. Энийг машиндаа хийчих. Вискигээр муудсан шүү. Ганцхан лонх байна.
— Чи өөрөө хоосон яана даа?
— Гэмгүй. Нөгөө хуаранд байгаа. Ноён К.-д хоёрыг өгч явуулсан юм.
— Надад нэг л ташмаг болно. Лонхтойгоо хуваая гэсэнд:
— Тэгвэл пивоо ахиухан аваарай. Пиво бол нэлээн бий.
— Цаад муу шаар чинь яах гэж байна аа? гэж би машин руу орж байгаа Гаррикийг заав.
— М’Кола та хоёрыг нутгийн улстай хэл нэвтрэлцэж чадахгүй байх. Би хэлмэрчээр явъя гэнэ.
— Тэр муу новшоор яах юм бэ!
— Тэндхийн хүмүүсийн ярьсныг шуалигаар хэлмэрчлэх хүн танд хэрэг болно шүү дээ.
— Тэгвэл яая гэхэв. Харин цаад муу шаартаа битгий намжирдаад байгаарай, амаа татаж яв гэж сайн хэлж өгөөрэй.
— Бид таныг толгойн орой хүртэл үднэ гэж Өвгөн хэлэв.
Уандеробо машины гишгүүр дээр зогсон бид хөдлөв.
— Тосгоноор дайрч өвгөнийг авъя гэв.
Бидний явахыг харах гэж хуарангийнхан цөм гарч зогсоцгоов.
— Давс ахиухан авсан биз?
— Авсан.
Бид өвгөн Гаррик хоёрыг овоохойгоос гарч ирэхийг хүлээн зам дээр машиныхаа дэргэд зогсоцгоож байв. Үд хараахан болоогүй, тэнгэр битүү үүлтэй, би хаки өмд, цамцан дээр гутал өмсөж далбагар малгай хэлтгий тавьсан, төв царайтай, дур булаам П. О. М., угаалт нар хоёрт гандаж цайсан ханцуйгүй хилэн цамц өмссөн бүдүүн, том Өвгөн хоёрыг ээлжлэн харж суув.
— Охин томоотой байгаарай.
— Зоволтгүй. Цуг явдаг л байж.
— Та ганцаараа жаалах гэгчийг үзнэ. Түргэн хүрээд хилэнцэт ажлаа хурдхан амжуулж, хурдхан ирээрэй. Та тэртэй тэргүй их ачаатай байна гэж Өвгөн хэлэв.
Өвгөн хүрч ирээд М’Колагийн хамт машины ард суув. М’Кола миний ханцуйгүй хуучин хаки цамцыг өмссөн харагдав.
— М’Кола таны цамцыг өмсөж дээ гэж Өвгөн хэлэв.
— Тэр энэ тэр юмнуудаа цамцны халаасанд хийж явах дуртай байдаг юм гэж би зөвтгөв.
М’Кола өөрийнх нь тухай ярьж байгааг мэдэв, Би буу арчаагүйг нь мартсан байлаа. Сая гэнэт санаад Өвгөнд,
— Шинэ цамц хаанаас ав аа вэ? гэж асуу гэв.
М’Кола инээмсэглэсхийгээд нэг юм хэлэв.
— Өөрийнх нь юм гэнэ.
Би түүнийг харж инээмсэглэсэнд мань хүн халзан толгойгоо сэгсэрсэн бөгөөд бууны талаар намайг юм яриагүйг ойлгосон ажээ.
— Нөгөө Гаррик шаар хаана байна? гэж би асуув.
Тэр хөнжлөө барьсаар М’Кола, өвгөн хоёртой ард суулаа. Уандеробо урд талд Камо бид хоёрын дунд суув.
— Чи хөөрхөн найзтай болж дээ. Чи ч гэсэн томоотой л яваарай гэж П. О. М. хэлэв.
Би түүнийг үнсэж бид хоёр нэг юм шивнэлдсэн билээ.
— Үнсэж, үнхэлцээд л. Юун нялуун юм бэ дээ гэж Өвгөн хэлэв.
— Баяртай, хөгшин үглээ минь
— Баяртай, бух хөнөөгч минь.
— Баяртай хонгор минь.
— Баяртай, сайн яваарай.
— Та нарт хүрэлцээтэй бензин бий, бид бас жаалхныг энд үлдээнэ шүү гэж өвгөн хэлэв.
Толгойг уруудаж явахдаа би эргэж харсан билээ. Далбагар бүрх малгайтай нэг нь өндөр бөгөөд бүдүүн, нөгөө нь намхан бөгөөд туранхай хоёр бараа хуаран чиглэн замаар алхаж яваа харагдав. Тэгээд би өмнөө байгаа буттай ангамал хөндий рүү харцаа шилжүүлсэн билээ.


Дөрөвдүгээр хэсэг : ЖАРГАЛ БОЛСОН МӨР ХӨӨЛТ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Зам, жим төдий болж хөндийг харахад тун урам хугармаар байлаа. Түлэгдсэн мэт бор шаргал өвс, зэвхий саарал моддоос өнгө ялгаран цайрсаар хэдэн туранхай зээр бэлчиж байгаа харагдав. Ан амьтнаар ёстой нэг ядуу тэрхүү талыг цааш улам цэлийхэд баяр хөөр минь алга болов. Тэр хөндий байж боломгүй, үлгэрийн ч юм шиг, хий үзэгдэл шиг санагдаж байсан. Уандеробо маань сүрхий үнэр ханхлуулах бөгөөд чихнийх нь байрласныг ажиглавал негр бус, нимгэн уруултай царайд нь эвтэйхэн гэгч цагариглаж ирээд тогтсон ажээ. Миний ажиглаж байгааг мэдэж тэр таатайяа инээмсэглэж цээжээ маажив. Ар тийш харвал М’Кола унтаж байлаа. Гаррик шовойтол суучихсан, маяглан намжирдан, өвгөн зам харах гэж хичээж явлаа.
Зам шувтарч зөвхөн малын зөрөг болж бид хөндийн захад ойртож явсан билээ. Хөндий ард маань хоцорч том моднууд урдаас маань тодорсоор урьд өмнө үзэгдээгүй Африк тивийн үзэсгэлэн төгөлдөр нэгэн нутаг руу орж ирэв. Ногоо нь хяргаж тэгшилсний дараа хэнзэлж байгаа зүлэг шиг намхан, тэгш бөгөөд цэл ногоон өнгөтэй, моднууд нь өндөр гоолиг, том бөгөөд суурь хавиараа ногоогүй, бугын цэцэрлэгт байдаг хүлэрэрхүү тагжгар ногоон ургамлаар бүрхэгдсэн байх бүлгээ. Уандеробогийн заасан бүдэг зөргийг даган үе үе сүүдэрт орж гаран урагшилсаар байв. Би цочирдож ийм үзэсгэлэнт нутаг руу орж ирснээ үнэмшиж чадахгүй байлаа. Гайхамшигтай сайхан зүүд мэт санагдахад би зүүд мөн бишийг мэдсүгэй гэж Уандеробогийн чихэнд хүрээд авав. Тэр сүрхий бусгаж Кома хи, хи гэж инээлээ. М’Кола араас нударч урагш заав. Тэгэх нь ээ сэрвээндээ өрвөгөр дэлтэй, бүдүүн цагаан шулуун соёо, жартгар хурц нүдтэй лүглийсэн том бодон биднээс хорин ярд хүрэхтэй, үгүйтэй газар эгц өөдөөс харан модны хооронд зогсож байх нь тэр. Би Камод зогс гэж дохиод бид тэрийг, тэр биднийг ширтэн яг зогсоцгоов. Би буугаа авч цээжинд нь шагайв. Тэр мэлтийтэл ширтчихээд хөдлөх биш. Буудахаа больж Камод дохио өгч хөдөлцгөөн баруун талаар нь тойрвол мөн л хөдлөх ч үгүй, айсан шинж ч үгүй зогсоод л байх ажээ.
Камо догдолж байгаа харагдав. Эргэж харвал М’Кола санал нэг байгаагаа илтгэн толгой дохиод бөгтийв. Хүний бараа харангуутаа сүүлээ моодойлгоод хатирч алга болдоггүй ийм хачин бодон байхыг хэн маань ч үзээгүй ажээ. Энэ нутаг хэдэн сая бээр Африк тивийн, анчин хүний хөл хүрээгүй аглаг нэгэн булан санжээ. Шууд буугаад л хуарангаа нэгтэй босгомоор санагдсан билээ.
Энэ яваа насандаа миний үзсэн хамгийн үзэсгэлэнт нутаг энэ билээ. Гэвч бид мод сүлжин, халиуран найгасхийх ногоон дундуур урагшилсаар байлаа. Тэгтэл баруун урдхан Массайн тосгоны шовгор овоохойнууд харагдаж ирэв. Нүсэр том тосгон ажээ. Тосгоны зүгээс урт урт хөлтэй цөм нас чацуу болов уу гэмээр, гүйхэд нь мөр лүү нь санжганах бүдүүн гэзэгтэй хар арьстай хүмүүс бидний өөдөөс гүйж ирцгээв. Тэд хүрч ирээд машин тойрон инээд хөөр болцгоож юм шулганалдав. Бүгд нуруу өндөр, бөх гэгчийн дун цагаан шүдтэй, улаан хүрэн толботой, үс нь гогцоорч духыг нь хүрээлсэн байх ажээ. Тэд умардын массай нар шиг тоомсоргүй дүнсгэр биш, туйлын гоё, хачин их наргиантай улс бөгөөд жад барьцгаасан ажээ. Хэрэг зориг юунд болохыг мэдэх гэж хичээх аж. Хүдүү хайж яваа, яарч явна гэж Уандеробо хэлэв бололтой. Тэд машин тойрчхоод бид хөдөлж чадахгүй байлаа. Нэг нь нэг юм хэлтэл бас гурав нь ам нийлсэнд үдээс хойхно хоёр гур зөргөөр явж байхыг нь харж гэнэ гэж Камо надад орчуулж өгөв. Энэ ч худлаа гэж би өөртөө хэлэв.
Би Камог яв гэж тэдний дундуур зөөлөн хөдлөхөд нөгөөдүүл инээлдэн зогсоох гэж оролдсон боловч бид урагшилсаар байв. Тэд бол урьд өмнө би огт үзээгүй, өндөр гоолиг, бяд сайтай Африкт бол анх тааралдаж байгаа баяр хөөр, аз жаргалтай, хүмүүс даруй мөн болой. Биднийг шуудрахад тэд хөхрөлдөн, огт айхгүй машин даган гүйж, голын тэгш хөндийд ороод хурдаа нэмбэл ёстой уралдаан болж инээлдсэн хэвээр гараараа даллан гүйлтээс цуварч увран гарсаар хоёр нь үлдэж огт түвдэхгүй урт хөлөөрөө жигд, чөлөөтэй, бардам харайлган машинтай ана мана уралдсаар байв. Машин хурдаа улам нэмэхэд тэр хоёр жадаа гозолзуулан гүйсээр л байлаа. Биднийг баруун тийш эргэж, нэл ногоон тэгш дэвсгээс халиуран найгасхийх нугаар өгсөн хурд хасагдахад нөгөөдүүл цөмөөрөө гүйцэн ирж, хоцрохгүйг хичээн инээд хөөр болсоор дагаж гүйцгээлээ. Машин бяцхан бутан дундуур орвол туулайн бөжин босон харайж мурийж дэгдсэнд массайчууд цөм хойноос нь хар хурдаараа жирийв. Бөжинг барьж авчраад бусдаасаа өндөр нэг нь надад бариулав. Намайг авахад бөжингийн зүрх зөөлөн бүлээн, үслэг биеийг нь бөмбөлзтөл цохилж, бөжинг илбэл нөгөө массай гар луу минь алгадав. Бөжинг чихнээс нь өргөж массайд буцааж өгөх нь ээ, үгүй, үгүй, таных, танд бэлэглэж байгаа юм гэлээ. Би бөжинг М’Колад шилжүүлэв. М’Кола тоохгүй янзаар аваад өөр массайд гардуулав. Биднийг хөдлөхөд нөгөөдүүл бас дагаж гүйцгээлээ. Нөгөө массай бөхийж бөжинг газар тавиад ажиг ч үгүй гүйхэд цаадуул нь инээлдэв. М’Кола толгой сэгсэрнэ. Энэ массайчууд бидний сэтгэлийг үлэмж хөөргөсөн болой.
— Сүрхий массай. Массай үхэр ихтэй. Алж иддэггүй. Массай дайснаа л алдаг гэж М’Кола ихэд догдлон өгүүлэв.
Уандеробо цээжээ алгадаад «Уандеробо...» «Массай» гэж омгоо бахархан бардам өгүүлэв. Түүний чихний мушгиралт нөгөөдүүлийнхтэй ижил ажээ. Хийморь золбоотой, гоолиг, хурдан тэр хүмүүс биднийг баясуулсан билээ. Ийм үнэн сэтгэлийн нөхөрлөл, ийм гуа үзэсгэлэнтэй хүмүүсийг хэзээ ч үзээгүй билээ.
— Массай сайн гэж М’Кола дахиж хэлээд толгойгоо учиртайяа дохин, — Массай сайн гэв. Гаррик л ганцаараа өөр сэтгэгдэлтэй байлаа. Хаки хувцас болон Бвана Симбагийн захидал сэлттэй хэдий боловч тэр балмагдсан янзтай байх аж. Массайчууд түүний сэтгэлийг түгшээжээ. Массайчууд бидэнд нөхөд, харин түүнд бол нөхөд биш ажээ. Эд хүмүүстэй ах дүүстэйгээ уулзаж байгаа мэт уулздаг, тэд үнэндээ тэд бидний нөхөд болсон юм. Хаанахын ч хүн бай даруй өөрсдийн хүн мэт үздэг ажээ. Ийм харьцааг зөвхөн англичуудын хамаг дээд, мажааруудын хамаг дээд, испаничуудын дээдийн дээд хүмүүсээс л таньж мэдэж болох билээ. Язгууртнууд байх үед энэ нь язгууртны онцлог шинж байсан. Энэ бол энгүүн сэтгэлийн илрэл бөгөөд ийм хүмүүс ховор, ийм хүмүүстэй уулзан учрахаас илүү сайн юм ер үгүй.
Тэдний хоёр нь мөн нэхсээр машин давхин тэднийг цуцааж байлаа. Тэр хоёр мөн л чөлөөтэй хэвээр, сайн гүйвч машин гэдэг айхавтар өрсөлдөгч билээ. Камод хурдаа нэм гэсэнд машин улам түргэлж тэд хоцорсон билээ. Гүйцэхээ больж тэр хоёр инээлдэв. Эргэж харан гараараа дохивол жадаа түшин зогсоцгоох бөгөөд хариу дохив. Нөхдийн бараа харагдсаар, зөрөг замхарч бид бөөн модны хаяагаар, ногоон хоолой даган таамгаар замнав.
Хэсэгхэн явтал мод улам шигүү болж үзэсгэлэнт нутаг ард хоцорч бид хэнз ногоон дундуур балархай зөрөг даган цаашлав. Үе үе мухардан зогсож зам хөндөлдсөн дархинуудыг зайлуулж, ургаа моднуудыг огтлон зам гаргасаар явлаа. Заримдаа бут руу шаан орж, гэдрэг ухран тойрч гарах газар хайн саад болж байгаа ширэнгийг панга хэмээх урт хутгаар тас цавчин зам гаргана. Уамдеробо цавчихдаа сайн авч Гаррик харин түүнээс илүү байлаа. М’Кола саад бүхнийг хутгаар янзлах бөгөөд пангааг огцом далайж эгээр нь жинтэйеэ буулгах ажээ. Би Пангагаар цавчихдаа муу байлаа. Бугуй дорхноо цуцаж барьсан хутга иргүй юм шиг болох ажээ. Үүний оронд хоёр талдаа тонгорог шиг хурц иртэй мичиган сүх ч байдаг болоосой гэж гасалж байлаа.
Тойрч болохыг нь тойрч, болохгүй нэгийг нь тас цавчицгаасаар, Камо эл нутгийг үлэмж сонирхохын сацуу машинаа чадварлаг жолоодсоор бид буттай хэсэг замыг гэтэлж өөр нэгэн дэлгэр нуга руу орж ирцгээв. Баруунтай цуварсан хэдэн толгой байх ажээ. Энэ хавиар ширүүн бороо ороод удаагүй тул нугын хотгоруудаар болгоомжтой явахгүй бол горьгүй байлаа. Машины дугуй хүлэр хөрсийг зүсэн нялцгай шаварт зоогдох бүлгээ. Хоёр ч удаа сууж шаврыг нь ухаж, бут хяргаж дэвсэж байж гарсан бөгөөд хотгор тийнхүү аюултай болохыг ухааран гүдгэрийг барьж явсаар ;ахин ширэнгэ рүү орж ирвэй. Гарах зам эрэн ширэнгэн дотуур хэдэнтээ тойроод голын эрэгт тулж зогсов. Гол хөндөлдүүлж ширэнгээр барьсан, минжний хашлагархуу гүүр аятай юм байлаа. Горхины усыг хорих гэж барьсан нь үзтэл ил ажгуу. Горхины цаад талд унанги ширэнгүүдээр хашсан тариан талбай байх бөгөөд тужид нь тариалсан, хожуул ихтэй хэлтгий эрэг, хаягдсан бол уу гэмээр малын хашаа, унанги ширэнгэ хашлагатай яйжгар заваан оромжууд, баруунтай нь хашлага дотроос шовх оройтой өвсөн овоохойнууд цухуйж байлаа. Горхиор гарахад явдалтай ажээ. Цаад талын эргээр нэвтэрч болох ганц газар нь нил хожуултай, эрдэнэ шишийн талбай байлаа.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Африкийн Ногоон Толгод - 10
  • Büleklär
  • Африкийн Ногоон Толгод - 01
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1967
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 02
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2008
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 03
    Süzlärneñ gomumi sanı 4255
    Unikal süzlärneñ gomumi sanı 2007
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 04
    Süzlärneñ gomumi sanı 4525
    Unikal süzlärneñ gomumi sanı 1971
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 05
    Süzlärneñ gomumi sanı 4618
    Unikal süzlärneñ gomumi sanı 1953
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 06
    Süzlärneñ gomumi sanı 4507
    Unikal süzlärneñ gomumi sanı 2100
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 07
    Süzlärneñ gomumi sanı 4439
    Unikal süzlärneñ gomumi sanı 2048
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 08
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 09
    Süzlärneñ gomumi sanı 4471
    Unikal süzlärneñ gomumi sanı 2047
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 10
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2055
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 11
    Süzlärneñ gomumi sanı 4575
    Unikal süzlärneñ gomumi sanı 1888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 12
    Süzlärneñ gomumi sanı 4541
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 13
    Süzlärneñ gomumi sanı 90
    Unikal süzlärneñ gomumi sanı 71
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.