Latin

Африкийн Ногоон Толгод - 03

Süzlärneñ gomumi sanı 4255
Unikal süzlärneñ gomumi sanı 2007
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Харанхуйд бүх зөөгч, тогооч, өвчигч, үйлчлэгч тэргүүлэгч сэлт хүрэлцэн ирэв.
— Мама гэж хашхираад М’Кола, — Мама, пига Симба гэв.
Үйлчлэгч хөвгүүд цээжнийхээ гүнээс хархирах мэт эхлэн «Хэй ла Хатагтай, Хэй ла Хатагтай, Хэй ла Хатагтай!» гэж дуулан алга ташиж бүжиглэцгээв.


Дүрлэгэр нүдтэй арьс өвчигч П. О. М. -ийг өргөж авахад булиа биетэй тогооч болон үйлчлэгчид мөн өргөлцөж бусад нь өргөх буюу эс өргөж гэм гар хүрэх санаатай урагш давшицгаав. Тэд гал, бид хоёрын майхны хооронд дуулан бүжицгээв.
— Хей ла хатагтай! Хүү! Хүү! Хүү! Хей ла хатагтай! Хүү! Хүү! Хүү! гэж арслангийн хүрхрэхийг дуурайж дуулан бүжицгээнэ. Дараа нь П. О. М. -ийг майхны дэргэд авчирч буулгаад цөм ирж «М’узури Мэмсайб» гэж хэлэн зүрх муутайхан гар барьж М’Кола болон зөөгчид «М’Узури, Мэмсайб» гэцгээх бөгөөд «Мама» гэдэг үгээ онцлон хэлцгээж байлаа.
Дараа нь галын дэргэд сууж балгацгаахад Өвгөн:
— Та оносон шүү. Таныг оноогүй гэсэн хүнийг М’Кола ална байх гэсэнд П. О. М.:
— Оноогүй ч гэсэн оносон юм шиг л таатай байна. Үнэхээр оносон байлаа ч гэсэн ийм их талархал хүлээнэ гэж бодохгүй байна.
— Чи үнэхээр оносон шүү гэж би хэлэв.
— За одоо энэ тухай ярьцгаахаа больё. Алснаас ялгаагүй л сайхан байна. Нутагтаа би ингэж хүний мөрөн дээр өргөгдөж үзээгүй шүү.
— Америкт, ямар байвал зүйтэйг мэдэх хүн байхгүй юм чинь. Хамгийн соёлжоогүй улс гэж Өвгөн хэлэв.
— Энхрий ялдам хатагтай минь таныг бид Кэй-Уэст аралд аваачна гэж Карл өгүүлэв.
— Одоо энэ тухай ярьцгаахаа больё. Тун сайхан байна. Би дорвитой бэлэг тараадаг юм бил үү? гэж П. О. М. хэлэв.
— Цаадуул чинь бэлэг авах гэж тэгж байгаа юм биш. Гэхдээ юм дурсгаж болох юм гэж Өвгөн хэлэв.
— Үгүй, би ахиухан мөнгө л өгмөөр байна. Гайхамшигтай сайхан ялалт мөн биз дээ? гэж П. О. М. хэлэв.
— Энхрий ялдам хатагтай минь, чи алсан шүү гэж би хэлэв.
— Үгүй, би алаагүй. Битгий худал хэл. Харин дийлсэн гэж сэтгэлээ л бярлуулаадахъя.
Юутай ч гэсэн М’Кола надтай дуугарахгүй нэлээн удсан билээ. П. О. М. авлах эрхээ дуустал М’Колагийн бахархдаг хүн нь болж, М’Кола биднийг тээршээсэн янзтай байдаг байв. Эрхээ дуусахад тэр анд гарахаа больж «байлдаангүй» байдалд дахин орж биднийг оронгын авд гарахаар Өвгөний хамт хуаранд үлдэж бидэнтэй хамт мөрчдийг явуулдаг болсон билээ. Карл Чаротай би М’Колатай цуг явдаг болов. М’Кола харсаар байтал Өвгөнийг нэг их хүндлэхээ больсон билээ. Энэ нь түр зуурын хэрэг байсан нь мэдээж билээ. Тэр бол Өвгөний хүн, ажлын чадвар нь өдөр өдөрт янз бүр байдгийг учир утгатай болгоход завсар зайгүй арга хэмжээ авах хэрэгтэй болж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэвч бид хоёрын хооронд нэг явдал болсон юм.


Хоёрдугаар хэсэг : ДУРСАГДАХ МӨР ХӨӨЛТ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Өвчилж эдгэрээд Найробигоос эргэж ирэн Друпитэй хамтарсан үеийн явдал билээ. Бид ойд хирс авлах гэж явган гарцгаав. Друпи нүдээ бараг бүрхсэн зовхитой, гоолиг биетэй, омголон эр бөгөөд юм болгонд дүйтэй, сайн анчин, гайхамшигтай мөрч билээ. Тэр гучин тав эргэм настай, даавууны хоёр үзүүрийг өрөөсөн мөрөн дээрээ зангидан эгэлдэргэлдэж, хэн нэг анчны бэлгэлсэн овоодой малгай өмсөж явдаг байлаа. Жаднаас үл сална. М’Кола товч бүч бүрэн, Америк цэргийн хаки3 өмсөнө. Энэ хувцсыг өвгөн уул нь Друпид өгөх гэж авчирсан боловч тэр эзгүй байгаад М’Колад алджээ.
Өвгөн тэр хувцсыг тийнхүү М’Колад өгч, түүнээс хойш тувт өмсдөг болжээ. Намайг шувууны анд өмсдөг цуваа өгөхөөс өмнө түүнд богино өмд, буржгар, хөвсгөр ноосон малгай, хакигаа угаахаараа өмсдөг нэхмэл цэрэг цамцнаас өөр хувцас байдаггүй байлаа. Машины хуучин дугуй огтолж хийсэн улавчтай шаахай өмсөнө. Тэр гоолиг тэгш хөлтэй Бейб Рутын зургийнх шиг эвтэйхэн чанга эрээн булчинтай агаад хакигаа тайлчхаад байхад нь улбагар цээжин биеийг нь хараад хэчнээн гайхсанаа би санаж байна. Жефриз Шарке хоёрын өтөл насны үеийн зургийг үзвэл тийм болсон байх болов уу гэмээр хоёр гарын нь булчин улхайж хоёр хөх мах нь унжсан байлаа.
— Энэ М’Кола хэдтэй бол оо? гэж Өвгөнөөс асуусанд:
— Тавь гарсан даг аа. Нутагтаа том болсон хүүхдүүдтэй юм гэж Өвгөн хэлэв.
— Хүүхдүүд нь аль зэрэг вэ дээ?
— Муу, урагшгүй. Энэний үгэнд ордоггүй юм. Бид нэгийг нь зөөгчөөр авч үзсэн. Бүтэлгүй амьтан байна билээ.
М’Кола Друпид үл атаархана. Түүнийг өөрөөсөө дээр хүн гэдгийг мэднэ. Өөрөөс нь илүү анчин, шалмаг бөгөөд цэвэрч, сайн мөрч, юм хийхдээ эв дүйтэйг нь мэднэ. Бидний адил түүнд бишрэн, хамт явахаараа Друпигийн хакийг авч өмссөн, урьд зөөгч байсан одоо буу баригч болсон, хөгшин чалчигч байхаа гэнэт больж бидэнтэй хамт гөрөөлдөг болсноор тэр бид хоёр дагаж Друпи хошуучилж явна гэдгийг ухаарна.
Сайхан ав болж билээ. Тэр өдрийн үдээс хойш бид хээр гарав. Хуарангаас дөрвөн бээр яваад хирсийн тод мөртэй дайралдав. Тэр мөн инженерийн нарийн төлөвлөгөөгөөр зориуд байгуулагдсан байлтай цэцэрлэг шиг жигд, тэгш ургасан модтой, ногоон толгодоор дамжив. Мөр гүнзгий, жигд бөгөөд бид түүнийг хоёр толгойн усжуулалтын хатсан суваг шиг онь хүргээд орхиж, баруун талын нь цавчим жижиг толгой өөд хөлсөө цувуулан мацлаа. Толгойн өвөр дээр сууж урдах нутгаа дурандах гэж тэр ээ. Нов ногоон тааламжтай нутаг ажээ. Уулын хажуу дагаж ургасан шигүү ойн бэлээр бяцхан толгод, бас уул шугуйгаас гарч доош буусан хэд хэдэн голын хөндий харагдлаа. Зарим хоолойн эх рүү ойн сэжүүр хошууран тулж ирсэн байх агаад бид чухам тийм газар модны хаяанаас хирс гарч ирнэ гэж харж байлаа. Ой болон уулаас өөр зовхист харвал хуурай сувгууд жирийх ба товцог бүхий энгэр доошилсоор гандмал хүрэн өвстэй тэгш газар болох ажээ. Нутгийн тэртээ захад Рифт Вилли хүрэнтэн, Маньяра нуур гялтганаж байлаа.
Бид толгойн энгэрт хэвтэн, хирс харуулдан өмнөх газраа хянамгай ажиж байв. Энгэрийн нөгөө талд Друпи явган суун ажиж, М’Кола бидний доохно байлаа. Зүүн зүгээс сэрүүн салхи сэвэлзэж толгодын энгэрийн ногоо халиуран ганхана. Тэнгэрт том том цагаан үүл сэвсийж, уулын хажууг бүрхсэн өндөр өндөр моднууд нь орой дээгүүр нь гишгээд явчхаж болмоор оо гэмээр шигүү тэгш харагдана. Тэр уулын ард хавцал, хавцлын цаана ойгоор хучигдсан бас нэг уул алсад цэнхэртэж байлаа. Таван цаг болтол бидэнд юу ч харагдсангүй. Тэгтэл нэг хоолойн эхээр зурвас ширэнгэ рүү чиглэсэн тэмдгэрэх төдий бараа энгийн нүдэнд өртөв. Дурандвал хирс мөн бөгөөд наранд тов тодхон улалзан, давхисаар толгой давлаа. Тэгтэл сүүдэрлэг модон дотроос бас гурав гарч ирж, хоёр нь толгойгоо сүртэйеэ духайлган хэсэг бутны өмнө мөргөлдөх нь дуранд харагдаж, ажигласаар байтал нар жаргах тийшээ хандав. Доош уруудаж хоолойг хөндлөн гараад нарийн хамар даган уул өөд гарч ойрхноос буудна гэхэд хав харанхуй болсон байлаа. Тэгээд бид харанхуйд гутлынхаа бараг зулгаар гишгэсээр толгойгоос бууж газар тэгш болсонд гүнзгий жим даган харанхуй толгодыг сүлжсээр явтал хуарангийн галын гэгээ модон дотор харагдав.
Гурван хирс үзсэндээ бид тэр үдэш их л хөгжөөнтэй байлаа. Маргааш өглөө нь эрт хөдлөхөөр цайлж суутал Друпи, хуарангаас бээр хүрэхтэй үгүйтэй ойн захад сүрэг одос идээшилж байна гэсэн мэдээтэй ирэх нь тэр. Бид өглөө эрт догдлон зүрх дэлсэж, кофе, утсан загасны амт аманд хэвээр тэр зүг хөдөлж бидэнд мөр зааж өг гэж Друпигийн үлдээсэн нутгийн хүн гүн жалга огтолж, ойн цоорхой руу чиглэснийг хэлэв.
Түүний хэлснээр бол арав гаруй буюу түүнээс ч олон байж болох сүргийн дунд хоёр бух байгаа ажээ. Бид чөдөр өвсийг ярж шинэхэн бааснуудыг тоолсоор ангийн жимээр тэднийг яаралгүй мөрдөв. Мод руу орж ирэх нь ээ буудахын нөхцөлгүй шигүү тул алсуур тойрсонд нөгөөдүүлийг олж харж, чимээг нь сонсож чадсангүй билээ. Нэг удаа хачиг идэгч шувууны дуу дуулдаж тэд нисэн одов. Модон дотор хирсийн мөр, сүрлэрхүү шовгор баас зөндөө боловч ойн ногоон тоть, хэдэн сармагчнаас өөр юу ч эс олж харав. Модноос гарч ирэхэд бид бэлхүүсээ хүртэл шүүдэрт нэвт норсон, нар дээр хөөрчихсөн байлаа. Салхигүй сүрхий халуун өдөр болох шинжтэй тул салхи дэгдэхээс өмнө ойгоос гарсан хирс, одоснууд халуунаас зайлсхийн юутай ч гэсэн ойн гүн рүү буцаж орно гэдгийг ойлгож байлаа.
Бусад маань Өвгөн, М’Кола хоёрын үлдсэн хуаран руугаа буцав. Хуаранд мах тасарсан тул би хоолны юм унагах санаатай Друпийн хамт тойрч гөрөөлөхөөр шийдэв. Цусан суулгаар өвдөөд бие тэнхэрч эхэлж байсан тул ногоо ганхсан тааламжит газраар зүгээр ч гэсэн явах, юутай тааралдахаа эс мэдэн хоолны юм унагах гэж явахад таатай байлаа. Ингэж явахад ч гэсэн Друпи аятайхан санагдаж алхаж гишгэхийг нь харж явах сайхан санагдав.
Тэр намалзасхийн маш хөнгөн алхах бөгөөд түүнийг ажиглан хөл дор налах зөөлөн ногоо, мөрөндөө эгэлдэргэлдэн овооны нь араас барьсан бууны аятайхан дарах жинг мэдэрч явах туйлын сайхан байлаа. Нар, ногооны шүүдрийг хатааж, хөлс цутгана. Сэвсээ салхи үлээн ингэж явахад тэр хавь шинэ Английн эзгүйрсэн ногооны газар шиг санагдана. Урьдынх шигээ цэцэн буудаж чадмаар санагдаж Друпийг биширтэл буудахыг хүсэж байв.
Нэгэн шовгорын оройгоос харж байтал толгойн энгэрт бээр хэрийн зайтай хоёр конгони гөрөөс шаргалтан харагдсанд би тийшээ явъя гэж Друпид дохив. Уруудаж явтал усны ямаан гөрөөс хоёр эмэгчингийн хамт гуу руу харайлгаж орлоо. Ямаан гөрөөс бидний алж болох амьтан боловч муу махтайн дээр толгой сайтай өөрийг нэгэнт алчхаад байсан билээ. Гуунаас гарч ирэхэд нь ухнын цээжинд шагайснаа толгойтой болсон, бас махны нь мууг санаад буудахаа болив.
— Куро буудахгүй юу? гэж Друпи шуалигаар асуугаад Доумисана. «Сайхан ухна» гэв. Түүнээс дээрийг авласан, мах нь идэхийн аргагүй байдаг юм гэж ойлгуулах гэж оролдов. Тэр инээмсэглэв.
— Пига конгони М’Узури.
«Пига» гэдэг сайхан үг билээ. Буудах команд буюу онолоо гэсэн мэдээ шиг санагдана. М’Узури гэж «сайн», «зүгээр» «дээр» гэсэн утгатай үг, удтал надад муж улсын нэр шиг сонсогдож, хээр явахдаа Арханзас, Музури хоёрыг нийлүүлж шуали өгүүлбэр болгодог байснаа дасаж тэд бусдын адил ахуйн хэрэгцээний үгс болж, би италчлахаа больсны гадна дэлбэгэр чих, омгийн тэмдэг сорви, эсвэл жад зүүсэн хүнд гаж буруу эвгүй юм огт байхгүй санагддаг болсон. Овгийн тэмдэг, шивмэлүүд байвал зохих, сайхан чимэг шиг санагдаж өөрөө тийм юмгүйдээ гасалдаг байв. Миний сорвинууд бол тодорхой дүрсгүй, зарим нь жигд биш хазгай муруй, бас зарим нь гүвгэр билээ. Би духан дээрээ нэг сорвитой, улс юм мөргөсөн юм уу гэж асуудаг юм. Друпи бол хоёр шанаа, цээж, хэвлий болон бусад газраа тэгш хэмтэй, угалзалсан гоё сорвинуудтай. Би баруун хөлийнхөө уланд сүлд мод санагдуулам аятайхан сорвитой бөгөөд үүнээс болж оймс л хурдан цоордог юм даа гэж бодож явтал усны хоёр сэрх босон харайв. Тэр хоёр модон дундуур харайлгаснаа жаран алхам зайд зогсон, чилгэр гоолиг биетэй нэгийг нь эргэн хармагц би далыг нь хавсран буудав. Тэр ухасхийн давхиж алга болов.
— Пига гээд Друпи инээмсэглэв.
Сум тусахыг хоёул сонссон билээ.
— Куфа, «үхсэн» гэж түүнд хэлэв.
Биднийг очиход үхсэн нь ив илэрхий боловч зүрх нь хүчтэй цохилсоор байлаа. Друпи өвчих хутгагүй, би тонгоргоос өөр хутгагүй билээ. Улаан сугыг нь хуруугаар дарж үзэхэд зүрх нь цохилсоор, би арьс махыг нь яраад хутгаа дүрэхэд тэр маань богинодож зүрхийг хатгаад зогсов. Дүрээтэй хутганы үзүүрт халуун бөөн юм байгаа нь хутга зүрхэнд нь орсон нь мэдэгдэж байлаа. Ийш тийш нь сийчин том судаснуудыг нь огтлоход хуруу өөд цус халуу оргин олгойдож ирэв. Ийнхүү цусыг нь авсныхаа дараа бас л Друпид гайхаш төрүүлэх санаатай жижиг хутгаар өрийг нь зурж гэдэс дотрыг нь гаргаж элгийг нь нямбайлан авч цөснөөс нь салган сахлаг ногоон дээр тавин хажууд нь бас хоёр бөөрийг нь тавив.
Друпи надаас хутга авав. Тэр яаж ажилладгаа надад бас үзүүлэх гэж боджээ. Ходоодыг нь чадамгай ярж салбангаар нь эргүүлэн доторх сэвсийг нь асгаж газар савж цэвэрлээд, элэг бөөрийг дотор нь хийн сэрхийн ард байгаа модноос гишүү аван сүлбэж, ходоодыг хүүдий шиг болгов. Дараа нь модоор саваа хийж нэг үзүүрт нь ходоодтой юмаа дүүжлэн мөрөн дээрээ тавиад алчууртаа юм хумаа цуглаж нөгөө үзүүрт нь уяв. Намайг бага байхад «Блю Жей» хэмээх шархны гоюу дээр америкийн тэнэмлүүдийг бага сага юмаа ингэж авч яваагаар дүрсэлсэн байдаг сан.
Овжин арга бөгөөд хожим Вайомингод очихдоо Жон Стейбд үзүүлбэл тэр лав наг наг инээнэ (буга урамдахад хайргаар шидэж байж инээхийг нь болиулна гэж бодон) бас юу гэж хэлэхийг нь мэдэж байлаа. Тэр «Ээ тэнгэр минь! Үгүй мөн догь оо!» гэж хэлэх билээ.
Друпи надад модтойгоо өгөөд хувцасархуу юмаа тайлж татлага шиг юм хийгээд сэрхийн бөгснөөс өргөж өндийлгөв. Би түүнд туслахыг бодон дохиогоор мод огтолж сэрхээ дүүжлээд дамжлаад явъя гэсэн авч тэр ганцаараа авч явна гэв. Тэгээд би ходоод дүүжилсэн савааг мөрөндөө авч, буугаа чирэн, Друпи сэрхийг сэрвээн дээрээ хөндөлдүүлэн үүрч, хөлсөө цутгуулан дайвалзсаар түрүүлэн алхаж бид хуарангаа зорилоо. Модонд дүүжилж орхиод хоёр зөөгч явуулж авхуулъя, тиймд хүрвэл модны ацад өлгөе гэж оролдож үзэв. Гэвч Друпи сэрхээ орхиод эргэж авъя гэснийг минь ойлгоод өлгөхийн оронд сэрвээн дээрээ дахин үүрч, бид хуарандаа хүрч ирэхэд манайхан хоол хийхээр түлсэн галаа тойрчихсон, намайг ходоодон хүүдийтэй юм үүрч явааг хараад цөм инээлдэцгээв.
Ингэж гөрөөлөх хамгийн сайхан билээ. Тал хөндийгөөр машинаар давхихын оронд хэцүү бартаатай уул толгодоор ингэж явахад жаргалтай байдаг. Бие маань яах аргагүй муу байснаа өдөр ирэх тутам тэнхэрч байгаагийн тааламжтай шинжүүд мэдэгдэж байлаа. Эцэж турсан бөгөөд маханд хомхой болж цадахыг мэдэхгүй иддэг боллоо. Шөнө бүр галын захад сууж хэчнээн ч уусан өдөр бүр хөлс цутгаж, үдийн халуунд салхин сэрвэлзэх модны сүүдэрт, дөрвөн цагт анд дахин гарна гэж дотроо баярлан ном эргүүлсхийн бичих гэж тэмүүлэхгүй хэвтэнэ. Захидал ч бичдэггүй байлаа. Хүүхдүүдээсээ гадна бөөцийлдөг ганц хүн маань дэргэд яваа болохоор энэ сайхан амьдралаа энд байхгүй хэнтэй ч хуваахыг үл хүсэн, түүнийг гүйцэд амтлах, дүүрэн жаргалтай, туйлдаа хүртэл алжаахыг хүсэж байлаа. Мэргэн буудаж чадна гэдгээ мэдэрч, итгэл төрж бие сайжирч байна гэдгээ ч бусдаас сонсох төдий биш, махбодоороо мэдрэх болсон минь хамгаас тааламжтай байлаа.
Ингэсээр удалгүй гурван цаг өнгөрөхөд дөрөв гэхэд толгойн орой дээр байхыг зорин хөдөлцгөөв. Тав дөхөж байтал өчигдөр шөнө хирс үзэгдсэн тэр газраар толгойн ирмэгийг давж нөгөө хирс балцгар хөллөн тунтганасаар орж ирэв. Өчигдрийн хоёр хирс мөргөлдөж байсан ойрхон, модны хаяа руу түүний орохыг харж, толгойгоос бууж ургаа чулуутай ёроолыг огтлон цавчим энгэр өөд хирсийн орсон газрын тэмдэг болох шар хуайс тийш мацацгаав.
Шар хуайсын зүг энгэр өөд авирч явахад салхи толгойн хажуугаас сэрвэлзэж би аль болохоор аажуу явахыг хичээв. Саравчаа хуурай байлгахын тулд малгайныхаа хөлсөвч завсар алчуураа хавчууллаа. Аль ч агшинд буудахад хүрч магад гэж бодоод зүрхээ дэлсэхгүйгээр аажуу явахыг хичээж байлаа. Гүйж буюу авирч зүрхээ дэлсээгээгүй, эсвэл саравчаа норгоогүй, хагалаагүй, эсвэл түүнээ арчих алчуур даавуу юм уу, цаас дуусаагүй бол том амьтныг буудахад алдах учир огт байдаггүй билээ. Саравч их төвөг учруулдаг тул би дөрвөн алчууртай явдаг байв. Зүүн халааснаас авч саравчаа арчин норгосноо баруун халаасандаа сольж хийнэ.
Бид нохойн шиншиж илрүүлсэн бөднө шувууны сүрэг рүү мярааж байгаа улс шиг хар хуайсад туйлын болгоомжтой хүрч очсонд хирс харагдах бараагүй байлаа. Бид мод хаяалдан явбал мөр ба шинэхэн улбаа дүүрэн байвч хирс үзэгдэхгүй байв. Нар далд орон завдаж, буудах аргагүй харанхуй болох шахаж байлаа. Ойн цоорхойд байх юун магад гэж бид уулын шанааны модон дундуур мөр дагав. Буудаж боломгүй харанхуй болж байтал Друпи зогтусан хэвтэх харагдав. Тэр толгойгоо доош болгосон хэвээр биднийг нааш ир гэж дохиж байлаа. Мөлхөж явахдаа бид бяцхан талбайн цаана өвчүү шүргэсэн бутан дотор бидний зүг хараад зогсож байгаа том жижиг хоёр хирсийг олж харав.
italki
— Тугалтай юм байна. Буудаж болохгүй. Эврийг нь хараадахъя гэж Өвгөн шивнээд М’Колагаас дуран авлаа.
— Биднийг харж байгаа бол уу? гэж П. О. М. асуухад
— Үгүй гэв.
— Аль зэрэг хол байна аа?
— Таван зуугаад алхам байх
— Тэнгэр минь, яасан том юм бэ? гэж намайг шивнэхэд Өвгөн
— Том юм. Бух нь харин хаа яваа юм бол? Бид улаан дээрээс нь орохгүй бол ч буудах аргагүй харанхуй болжээ гэв. Ан хараад тэр баясан сэргэсэн ажээ. Хирсүүд цааш харан идшилж байлаа. Хирс ер нь ягуухан явж байхыг би үзсэнгүй билээ. Тэд нэгэн бол давхиж эс бөгөөс шаасан гадас шиг зогсох аж.
— Яагаад ингэж улаан болсон юм бэ? гэж П.О.М.-ийн асуухад
— Шаварт хөрвөөсөн байна. Гэгээтэй дээр буцацгаасан нь дээр гэж Өвгөн хэлэв.
Ойгоос гарч энгэрээр доош дурандаж толгойн дээгүүр харахад нар нэгэнт шингэсэн байлаа. Мөр дагаж доош буун гууг хөндлөн гарч мөрөө дагасаар ирсэн замаараа дахин мацах хэрэгтэй байтал мангуу амьтад шиг уулын хажуу эгц модны хаяанд гарахаар шийдсэн билээ. Тэгээд сонгосон тэр чигээр харанхуйд замнахад цавчим хавцлууд төгөл шиг харагдаж бид дотор нь орж шөнийн дуу чимээ, сармагчин хайж яваа ирвэсийн хүрхрэхийг сонссоор доош гулсан чөдөр өвсөнд ороолдож, унан босон авирч тэгэхдээ халтиран улам доошилсоор яахын ч аргагүй боллоо. Би могойноос айж харанхуйд модны үндэс, мөчирт хүрэх бүрд бие зарсхийн байв. Бид хоёр ч гүнзгий хавцлыг дөрвөн хөллөн гараад нэгэн ганга өөд авиран гулсаж, авиран гулссаар сарны гэрэлд тэндээс нэг юм гарч уулын цавчим энгэрээр байдгаараа бөхийн ганц нэг том алхсаар үхтлээ ядарсан буу үүрээстэй амьтад сарны гэрэлд цувралдан өгсөн зайж, мурьж эгц авирсаар оройд гарахад хавийн газар сарны гэрэлд цэлийн үзэгдэв. Дараа нь уруудаж өгсөж, жижиг толгодыг дамжсаар үхтлээ ядарч явж галын бараа харж хуарандаа нэг юм ирцгээв.
Тэгээд үдшийн сэрүүнд галын захад содтой виски бариад брезент онгоцонд тэг дундаас нь доогуур халуун ус хийхийг хүлээж суулаа.
— Усанд ор Б’вана
— Золиг гэж. Дахиад яасан ч аргал агнахгүй гэж би хэлэв.
— Би яагаад ч чадахгүй. Та нар л яв гэж байж тэр гэж П. О. М. тунирхав.
— Чи, бидний хэнээс ч илүү авирч байдаг шүү.
— Өвгөн, бид дахин аргал агнадаг бол уу?
— Бүү мэд дээ. Нөхцөл байдлаас л болно доо гэж тэр хэлэв.
— Золигийн машинаар явсаар байгаад ингэж явж чадахаа болсон байна.
— Шөнө бүгд ингэж яваад байвал бид өнөө шөнөөс эхлээд гурав хоноход ингэтлээ ядардаггүй болно.
— Тийм нь ч тийм ээ. Гэвч би бол нэг жилийн турш ингэж явсан ч могойноос айсан хэвээрээ байх болно.
— Айхаа больчихно.
— Үгүй, шүү. Айсаар л байх болно.
— Модонд таны гарт мэдэлгүй гараа хүргэчхээд яаж байсныг санаж байна уу?
— За тийм. Та хоёр алхам үсэрнэ билээ. Үнэхээр тэгж их айдаг юм уу, эсвэл, тоглож байна уу? гэж Өвгөн хэлэв.
— Үхтлээ айдаг юм. Хачин гээч.
— Эрчүүд та нар яаж орхио вэ? Дайн байлдааны тухай ярихгүй яасан юм бэ? гэж П. О. М. асуув.
— Би ч үхтлээ ядарчээ. Өвгөн, чи байлдаж явсан уу?
— Үгүй. Нөгөө вискитэй хүү хаа байна? гээд тэр царгиа дуугаар: — «Каити... Кати-и!» гэж дуудав.
— Усанд ор гэж зарц хүү зөөлөн боловч тууштай хэлэхэд,
— Их ядарч байна гэв.
— Мемсайб усанд ор гэж зарц хүү гуйнгуй өгүүлэхэд:
— Би орно гээд П. О. М. — Та хоёр наадхаа бушуу ууж үз. Би өлсөж байна гэв.
— Усанд ор гэж Каити Өвгөнд ширүүхэн хэлэхэд:
— Чи өөрөө усанд ор. Намайг битгий шал гэж Өвгөн хэлэв.
Каити галын гэрэлд мушийж инээгээд эргэв.
— За яамай, яамай. Дахиад нэг нэгийг тогтоох уу? гэж Өвгөн хэлэв.
— Ганцханыг тогтооё. Тэгээд хоёулаа усанд оръё гэж би түүнд хэлэв.
— Б’вана М’Кумба усанд ор гэж зарц хүү хэлэв. П. О. М. цэнхэр халаад, шумуулын гутлаа өмсөж галын дэргэд ирэв.
— Одоо явцгаа. Гэрч ирээд нэг нэгийг тогтоогоорой. Ус сайхан бүлээн, булингартайдуу байна гэж тэр хэлэв.
— Цаадуул чинь шалаад болдоггүй гэж Өвгөний өгүүлэхэд
— Аргал агнаж явахад чиний малгай хийсэж хуцан дээр ойчих шахсаныг санаж байна уу? гэж вискинд халсандаа Вайомингод ан хийж явснаа санан асуухад:
— Явж усанд орцгоо. Та нарыг гарч иртэл би ганц хундага балгана гэж П. О. М. хэлэв.


Бид үүрээр босон хувцаслаж, цайгаа уугаад нарнаас өмнө Друпи одос олж харсан, эдүгээ нар гийж байгаа хоолой, модны хаяагаар гөрөөлцгөөв. Гэвч одос харагдахгүй байлаа. Удаан явсны эцэст хуарандаа буцаж ирээд бид зөөгчид авчруулахаар ачааны машинаа явуулан өнгөрсөн шөнө хирс үзэгдсэн тэртээ уулаас буугч устай баймаар сувгийн зүг өөрсдөө явган явцгаахаар тогтов. Тэнд хуарагнах юм бол газар шинэ ойн захаар гөрөөлөхийн дээр ууланд ойр болох байлаа.
Унаанууд ороонго агнаж байгаа Карлыг авчрах ёстой байлаа. Тэр гуниглаж эсвэл урам нь хугарч, үгүй бол аль аль нь болж суугаа биз ээ. Маргааш нь Рифт Вилли руу бууж хоолны юм олж бас гөрөөс авлаж болох билээ. Бид олигтой хирс мөрдвөл түүнд мэдэгдэх байлаа. Махгүй боловч хирсүүдийг хулжаахаас айн, тэднийг отож байгаа газраа буу дуугаргахыг цээрлэж байв. Хирс их аймтгай амьтан шиг байдаг. Аймхай амьтан ганц хоёр буу дугаргахад л авлахад таатай тэрхэн газар, хөндий эсвэл толгодоос зайлан оддогийг Вайомингийн аваас мэддэг болсон юм. Өвгөн Друпи хоёр зөвлөлдөж бид төлөвлөгөө гаргаад шинэ зөөгчид олж ирүүлэхээр Дэнийг машинтай илгээв.
Үдээс нэлээн хойно Карлыг хүмүүсийн нь хамт бас ганцаараа богино өмдтэй ихэмсэг удирдагч бүхий М’Булус овгийн шав хийсэн дөчин хүн авчрав. Карл турж эцсэн, их харшсан, харцанд нь бараг цөхөрсөн шинж тодрох аж. Тэр найм хоног англи хэл үл мэдэх хүмүүстэй оронго авлахаар цөхрөлтгүй гөрөөлсөн боловч хоёрхон зүртэй дайралджээ. Гур нь тэндээс алга болоод өгсөн ажээ. Газарчид нь өөр нэг гуртай дайралдсан гэж батлах боловч Карл одос гэх ба эсвэл цаадуулын нь үзсэн одос байж эс буудсанаас зайлахгүй байв. Карл үүндээ гашуудах бөгөөд туслагчдадаа уурлах аж. Ан нь ер нь л бүтэлгүй болжээ.
— Эврийг нь би хараагүй. Гур лав биш байсан гэж тэр хэлнэ.
Ороонгын ан түүнийг шаналгадаг зүйл болсон тул бид энэ тухай ярихаа болив.
— Дороос тэр бейз гөрөөс алж болно. Урам нь сэргэнэ. Уцаар нь хөдөлж орхиж гэж Өвгөн хэлэв.
Бид шинэ газар луу, тэр хүнсний юм олохоор доошоо уруудах төлөвлөгөөг Карл зөвшөөрөв.
— Та нарын хэлснээр болъё.
— Жаал буудаг. Тайтгараг гэж Өвгөн хэлэв.
— Бид нэг ан унагана. Чи бас нэгийг унагана. Хэн түрүүлсэн нь доошоо бейз гөрөөсөнд явъя. Чи маргааш хоолны юманд явахдаа лав бейз гөрөөс унагах байх аа гэхэд Карл,
— Та нарын хэлснээр л болог гэв.
Тэр үүрийн харанхуйгаар гарч үдшийн харанхуйд ирж аагим халуунд толгодоор мацан, найман өдөр гуниглан гөрөөлөхдөө, ангийн нэрийг шуалигаар мэдэхгүй, мөрчдөдөө итгэхгүй, буцаж ирээд ганцаараа сууж хооллодог, ярьж хөөрөх хүн нэг ч үгүй, эхнэр нь есөн мянган бээрийн цаана, гурван сар уулзаагүй, нохойгоо, ажлаа юу болж байгааг эс мэдэн бас нөгөө ангууд хаа золигтож байгаа, юм дайралдахад онохгүй бол яана, алдах ёсгүй, чухаг юмыг алдаж байсан удаагүй, түүндээ итгэж заяаны минь нэгэн зарчим гэж бодовч сандраад алдаж орхивол яана, захидал яагаад ирэхгүй байна, газарчид яагаад одсыг тэгж хэлэв, хэлэх нь хэлснийг мэдэж байна гэх зэргээр гашуудан санааширч догдолсоор сүрхий уцаар болж «Та нарын хэлснээр л болог» гэснээс өөр юу ч хэлэхгүй байлаа.
— Алив, битгий гутар, золиг минь гэж намайг хэлэхэд
— Гутраагүй байна. Та яасан бэ?
— Юм уу?
— Уух юм хэрэггүй, оронго л хэрэгтэй байна.
Хожим өвгөн ингэж хэлсэн билээ:
— Цаадах чинь шалж хоргоохгүй байвал аяндаа тайтгарах байх. Зүгээр болно. Сайн хүү байгаа юм.
— Яахаа хүнээр яг таг хэлүүлээд дараа нь шахуулах буюу сандаргахгүй ганцаар байхыг хичээж байна. Хүний нүдэн дээр буудна гэдэг түүний тэсэшгүй юмны нэг. Над шиг онгироо амьтан биш гэж би хэлэв.
— Нөгөө ирвэсийг мөн сайхан буудсан шүү гэж өвгөн өгүүлэв.
— Хоёр сумаар гээч. Сүүлийнх нь түрүүчийнх шигээ цэцэн оносон. Чөтгөр гэж. Тэр үнэхээр буудаж чаддаг хүн. Бидний хэнийг нь ч дагуулахгүй цэцэн бууддаг хүн. Гэтэл тэр цухалдаад би бушуул гэж улам бухимдуулаад байгаа хэрэг юм.
— Та заримдаа арай ширүүн загнах юм.
— Чөтгөр ав! Тэр миний занг мэднэ. Өөрийнх нь тухай юу гэж бодож байгааг андахгүй. Буруушаах ч үгүй.
— Өөрөө өөрийгөө тайтгаруулна гэж би бодсоор л байна. Өөртөө итгэх итгэлийн л хэрэг. Үнэхээр сайн бууддаг хүн гэж Өвгөн өгүүлэв.
— Хамгийн сайн гур, хамгийн сайн усны сэрх, хамгийн сайн арсланг тэр алсан. Тэрэнд гаслах юм ер байхгүй.
— Хамгийн сайн арсланг Мэмсайб алсан юм, ах минь. Энэ талаар ташуурч болохгүй.
— Тэр ч аятайхан амьтан. Гэвч энэ хачин сайхан том ирвэс алсан. Бид тэгэхэд хэчнээн цаг зарсан бэ? Тэрэнд гаслах юм огт байхгүй. Юундаа ингэж уруу царайлаад байгаа юм бэ?
— Бид өглөө эрт хөдөлнө. Тэгэхлээр жаалхан Мэмсаибид дэндүү халуун болохоос өмнө энэ яриагаа зогсооё.
— Тэр бидний хэнээс ч дээр байна.
— Гайхамшигтай гээч. Жижигхэн тайга шиг л байдаг юм.
Тэр үдээс хойш бид хөдөлж толгод дээрээс ойрх нутгийг дурандсан авч юу ч эс олж харав. Шөнө нь хоолны дараа бид майхандаа байцгаасан билээ. П. О. М. жижиг тайгатай зүйрлэсэнд дургүйцэв. Нохойтой адил байхыг хүсэхгүй боловч хэрэв тиймд хүрвэл нарийлаг биетэй урт хурдан хөлтэй чамин нохойг сонгох биз. Түүний зориг оргилон айх тухай боддог ч үгүй, айх юм нь Өвгөний гарт, Өвгөнд үнэн сэтгэлийн яах ч аргагүй сүжигтэй билээ. Түүний хувьд Өвгөн эр хүний дээд зоригтой эелдэг, алиа, барьц алддаггүй, сагсуурдаггүй, тоглоом болгохоос биш өөрөөр гомдож гонсойдоггүй, ухаалаг сайн хүний ёсоор жаалхан балгадгийн жишээ, өөрт нь сайхан харагддаг хүн билээ.
— Чи өвгөнийг сайхан хүн гэж бодохгүй байна уу?
— Үгүй чиш. Друпи л сайхан хүн гэж намайг хэлэхэд,
— Друпи ч сайхан л даа. Гэхдээ Өвгөнийг сайхан хүн гэж бодохгүй байна уу?
— Чөтгөр ав! Яалаа гэж. Түүнд би уулзсан бүхэнтэйгээ л адилхан сайн байдаг гэвч түүнийг сайхан гэвэл тэнэг хэрэг болно.
— Аятайхан харагддаг хүн гэж би боддог юм. Чи намайг түүнд ямар байдгийг ойлгоно. Тийм ээ?
— Ойлголгүй яах вэ. Тэр шаарт би ч тэсэн өөрөө хайртай юм чинь.


— Сайхан гэж нээрэн бодохгүй байна уу?
— Үгүй ээ.
Жаал азнаад би:
— Чамд тэгээд хэн хэн сайхан санагддаг вэ? гэж асуув.
— Белмонте, Өвгөн хоёр. Бас чи
— Битгий тал тохой тат л даа. Хэн хамгийн сайхан хүүхэн бэ?
— Гарбо
— Түүнийг сайхан гэхээс өнгөрсөн. Жози, Маргог гэвэл дээр.
— Тэр хоёр ч бас сайхан. Би сайхангүйгээ мэднэ.
— Чи бол гайхамшигтай.
— Ноён Ж. Ф.-ийн тухай ярь л даа. Өвгөн гэхэд чинь би дургүй шүү. Басаж байгаа ч юм шиг санагддаг.
— Тэр бид хоёр ёсорхдоггүй юм.
— Тийм л дээ. Тэгэхдээ би түүнийг хүндэлдэг юм. Сайхан хүн гэж бодохгүй байна уу?
— Тийм. Гэвч тэр бүсгүйн бичсэн номыг унших ёсгүй. Номоо нийтлүүлэхэд нь тус болохоор хариуд нь тэр хүүхэн муулж гарсан.
— Тэр бүсгүй чинь атаа хор ихтэй хүн. Чи хэзээ ч тусалсны хэрэггүй байсан юм. Уучлахгүй зарим хүн бий.
— Авьяасаа атаа хор, өөрийгөө магтан үрнэ гэдэг бол гутамшиг. Үнэхээр ичгүүр сонжуургүй хэрэг. Авьяас нь гарч иртэл мэдэхгүй явсан чинь гутамшиг. Зугаатай нэг зүйлийг чи мэдэх байх. Тэр хүн хоёр хүний яриа бичиж огт чаддаггүй байсан юм. Аймаар хэрэг. Надаас аргыг нь сурч аваад номдоо хэрэглэсэн. Энэ шигээ бичиж байсан удаагүй. Ингэж сурснаа огт уучлахгүй, хэнээс сурсныг нь хүн мэдэх вий гэж айдаг юм. Тэгээд л над руу дайрсан хэрэг. Зугаатай байгаа биз. Харин нэр хүнд хөөцөлдөхөөсөө өмнө сайхан хүн байсан гэдгийг би андгайлна.
— Магадгүй. Гэвч би тэгж боддоггүй. Ингэхэд бид хоёр зугаатай байна шүү. Энэ тэр улсаас хол сайхан байна.
— Зугаагүй бол чөтгөр аваг. Ухаан орсон цагаасаа хойш жил бүр сайхан байсан.
— Ноён Ж. Ф. Аятайхан хүн биш гэж үү? Аятайхан биз дээ?
— Аятайхан, аятайхан.
— Иш, ингэж хэлдэг чинь юутай сайхан бэ? Зайлуул муу Карл.
— Яагаа вэ?
— Эхнэрээсээ хол.
— Тийм ээ. Хөөрхий муу Карл гэж би хэлэв.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дараа өглөө нь бид хөдөлж зөөгч нараа хошуучлан дахин толгодыг өгсөн, уруудан, бас өтгөн модтой хоолойг өндөр өвстэй тавиун дээр газрыг мөн л өгсөн уруудан туулав. Өндөр өвс явахад саадтай, бид мөн чигээрээ өгсөж, уруудаж, заримдаа модны сүүдэрт амран, нөгөө өндөр өвсөн дундуур мөн л чигээрээ өгсөн уруудан халуун наранд шарагдаж явлаа. Бид тав цувралдан Друпи, М’Кола хоёр тус бүр том буу, устай лонх, зургийн аппараттай, нарны халуунд цөм хөлсөө гоожуулцгаан зүтгэнэ. Өвгөн бид хоёр буутай, Мэмсайб маань Друпи шиг алхахыг хичээж өргөн хүрээтэй малгайгаа хэлтгий тавьсан агаад аялж яваадаа гутал нь хөлийг нь барихгүй байгаад баяртай байлаа. Явж явж бид хавцал дээрх харганын бутанд хүрэв. Тэр хавцал уулын хяраас ус руу буужээ. Бид буунуудаа мол түшүүлж тавиад сүүдэрт хэвтэцгээв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Африкийн Ногоон Толгод - 04
  • Büleklär
  • Африкийн Ногоон Толгод - 01
    Süzlärneñ gomumi sanı 4549
    Unikal süzlärneñ gomumi sanı 1967
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 02
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2008
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 03
    Süzlärneñ gomumi sanı 4255
    Unikal süzlärneñ gomumi sanı 2007
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 04
    Süzlärneñ gomumi sanı 4525
    Unikal süzlärneñ gomumi sanı 1971
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 05
    Süzlärneñ gomumi sanı 4618
    Unikal süzlärneñ gomumi sanı 1953
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 06
    Süzlärneñ gomumi sanı 4507
    Unikal süzlärneñ gomumi sanı 2100
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 07
    Süzlärneñ gomumi sanı 4439
    Unikal süzlärneñ gomumi sanı 2048
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 08
    Süzlärneñ gomumi sanı 4493
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 09
    Süzlärneñ gomumi sanı 4471
    Unikal süzlärneñ gomumi sanı 2047
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 10
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2055
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 11
    Süzlärneñ gomumi sanı 4575
    Unikal süzlärneñ gomumi sanı 1888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 12
    Süzlärneñ gomumi sanı 4541
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Африкийн Ногоон Толгод - 13
    Süzlärneñ gomumi sanı 90
    Unikal süzlärneñ gomumi sanı 71
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.