Latin

Фиеста (наран бас л мандсаар байна) - 03

Общее количество слов 4607
Общее количество уникальных слов составляет 1736
0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
— Манай сониноос гарч байгаа мөнгө шүү дээ.
— Боль, би төлчихье л дээ.
Би баяртай гэж гараараа дохив. Крам толгойгоо цонхоор цухуйлгаад
— Лхагвад өглөөний унд дээр уулзъя гэв.
— Яриа юу байх вэ!
Цахилгаан шатаар өөдөө гарвал Роберт Кон намайг хүлээж байлаа.
— Сайн уу Жейк? Ундандаа явах уу? гэж тэр асуув.
— Явна аа. Шинэ юм юу байна, хараадахъя.
— Хаана очих вэ?
— Хаа ч яах вэ.
Би ширээн дээгүүрхээ харснаа
— Чи хаана хооллох гэж байна? гэж асуув.
— Ветцелд хоолловол ямар вэ? Тэнд хүйтэн зууш сайнтай шүү.
Ресторанд очиж бид пиво, хүйтэн зууш захиалав. Зөөгч өндөр аягатай пиво авчрав. Аяганы гадна талаар бяцхан хөөс бурзайсан байх агаад пиво нь жигтэйхэн хүйтэн байв. Таваг тавагт өөр өөр хүйтэн зууш хийжээ.
— Өчигдөр орой хөгжилтэй байв уу? гэж би асуув.
— Үгүй сүрхий юм болоогүй.
— Хэр бичиж байна даа.
— Муу, хоёр дахь ном маань ч явдаггүй
— Хэнд ч тийм юм тохиолддог л доо.
— Тийм л дээ. Тэгэхдээ л намайг бүр зовоож байна.
— Өмнөд америк руу явах тухайгаа бодсоор л байна уу?
— Мэдээж хэрэг.
— Тэгээд хөдлөхгүй яагаа вэ?
— Фрэнсис ээ, яах вэ?
— Цуг явчихгүй юу.
— Цаадах чинь дургүй л дээ. Энэ дургүй юмны нь нэг. Олон нөхөдтэй л байх дуртай хүн.
— Дураар нь орхихгүй юу.
— Болохгүй. Би түүнийг ингэж болохгүй л дээ.
Кон, зүссэн өргөст хэмхтэй тавгаа зайлуулаад, дарсан май загастай тавгаа өөр лүүгээ татав.
— Бретт Эшлей авхайн тухай чи юм мэдэх үү, Жейк?
— Тэр бүсгүйн овгийг Эшлей авхай гэдэг юм. Бретт жинхэнэ нэр нь гээд би, — Тун сайхан бүсгүй шүү. Нөхрөөсөө салаад, Майкл Кэмпбэлтэй суух гэж байгаа юм. Одоо тэр нь Шотландад байгаа. Яах нь вэ? гэв.
— Тун нүдэнд дулаахан, сайхан бүсгүй дээ.
— Тийм шүү.
— Үзэсгэлэнтэй, нэг л сайхан, жавхаалаг, эрс шууд бүсгүй шиг санагдсан.
— Аргагүй л сайхан бүсгүй.
— Түүний гоо сайхныг үгээр хэлэх арга алга. Ёстой л сайхан заяасан байна гэмээр.
— Чамд их аятайхан санагдаа вий.
— Яриангүй. Дурлалаа гэхэд их гайхалтгүй.
— Тэр чинь архичин. Майкл Кэмпбэлд сэтгэлтэй болчхоод түүнтэй сууж байгаа юм. Нэг л өдөр баян авхай болно вий гэв.
— Түүнтэй сууна гэж би итгэхгүй байна.
— Яагаад?
— Мэдэхгүй. Би л итгэхгүй байна. Чи түүнтэй танилцаад удаж байна уу?
— Тийм ээ. Дайны үед миний хэвтэж байсан цэргийн эмнэлэгт сувилагч байсан юм.
— Тэгэхэд чинь нялхаараа байгаа биз дээ.
— Одоо гучин дөрөвтэй.
— Эшлейтэй хэзээ суусан юм бэ?
— Дайны үед. Түүний жинхэнэ хайртай хүн нь цусан суулгаар нас барсан юм.
— Ямар эвгүй юм ярих юм бэ!
— Уучлаарай, би тэгье гэж бодсонгүй. Чамд яг үнэнийг л ярих гэсэн юм.
— Бреттийг сэтгэлгүй хүн олж сууна гэж би бодохгүй байна.
— Тийм үү? Тэр бүсгүй иймэрхүү явдал хоёр ч удаа гаргасан юм даа гэж би хэлэв.
— Би итгэхгүй байна.
— Миний хариулт таашаагдахгүй байвал ийм их тэнэг асуулт надаас бүү асуу.
— Би чамаас ийм юм асуугаагүй.
— Бретт Эшлейн тухай юу мэддэг вэ? гэж чи надаас асуугаа биз дээ.
— Чамайг тэр бүсгүйг доромжлоодох гэж гуйгаагүй.
— Өө, чөтгөр алгад!
Тэрний царай нь цайчихсан ширээнээс босож ирээд, хүйтэн зууштай жижиг тавгуудын цаана ууртай, хувхай цайгаад зогсож байв.
— Суу. Битгий тэнэглэ гэж би хэллээ.
Үгээ буцлаа
— Амаа тат.
— Хүүхэд омгоо дар.
— Үгээ буцаа
— Үнэхээр, Бретт Эшлейн тухай би юу ч сонсоогүй. Болов уу?
— Үгүй. Тэр биш. Намайг чөтгөр алгадаг гэв.
— Чөтгөр чамайг битгий алгадаг гээд би, — Суу, ундаа ууцгаая гэв.
Кон инээгээд суув. Суух болсондоо баярласан бололтой. Хэрвээ суугаагүй сэн бол тэр яах байсан бол?
— Чи аймаар хорсголонтой юм ярих юм, Жейк.
— Би ийм хорон хэлтэй хүн юм, тоогүй дээ. Хорсголонтой юм ярьж байхдаа түүнийгээ мэдэхгүй юм.
— Үүнийг би чинь мэднэ ээ. Чи миний хамгийн сайн найз шүү, Жейк ээ гэж Кон хэлэв. Тэнгэр чамайг тэтгэг гэж бодоод би
— Миний хэлснийг мартаарай. Тоогүй юм боллоо гэж чанга хэлэв.
— Зүгээр, зүгээр. Би тэрхэн зуур л гомдсон.
Цайлж дууссаныхаа дараа Пэ хэмээх цайны газар луу явцгааж тэнд кофе ууцгаав. Кон, Бреттийн тухай ахин ярих гээд байх шиг байхаар нь түүнээс нь хөндийрүүлэв. Бид энэ тэрний тухай ярьцгаасаар сонины газрын үүдэн дээрээс салцгаав.


ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Таван цаг болоход би Крийон зочид буудалд Бреттийг хүлээж суулаа. Тэр эзгүй байсанд би тэнд сууж хэдэн захидал бичив. Олигтой захидал биш ч гэсэн Крийон зочид буудлын тамга тэднийг аврах биз гэж найдмуй. Бретт эргэж ирсэнгүй тул таван цаг дөчин таван минутад доошоо ундааны газар орж тэндхийн Жеоржетэй хамт «Жек-Розе» дарс уулаа. Тэнд Бретт мөн л алга байв. Явахаар гарахдаа, ирсэн байж магадгүй гэж дээшээ гарч Бреттийг харав. Тэгээд хөлсний тэргэнд сууж Селект цайны газар луу явав. Сена мөрнийг гарч явахдаа чиргүүл онгоцон дээр ачсан хоосон хөлгийн цуваа урсгал дагууд данхайн хөвсөөр гүүрэн доогуур ороход нь усан цэргүүд урт модоор түлхлэн байхыг харав. Гол жигтэйхэн сайхан байлаа. Ер нь Парисын гүүрэн дээр явахад ямагт тааламжтай байдаг юм. Гэрэл дохионы арга зүйг зохион бүтээгчийн хөшөөг тойроод хөлсний тэрэг Распайн модот гудамж руу эргэхэд замын энэ хэсгийг харахгүйн тулд арагш налан суув.
Распайн гудамжаар явах уйтгартай ажгуу. Явж өнгөрөн өнгөртөл ганцаараа юм шиг байдал төрүүлдэг газар бас Парис Лионы замын Фонтенебло Монтеро хоёрын хооронд байдаг аж. Энэ нь аян замын бусад хэсэгт тохиосон эвгүй дурсамжтай холбогдолтой биз гэж би боддог юм.
Парист мөн Распайн гудамж шиг өөр муухай газрууд ч байдаг. Энэ гудамжаар явган явахад санаанд орох юм ер үгүй. Унаагаар явахад ч хэцүү. Учир нь нэгэнтээ би үүний талаар эвгүй юм уншсан. Роберт Конд бол ч бүх Парис тэр чигээрээ ийм л дээ. Коныг хаанаас Парист ийм тааламжгүй сэтгэлийг олж авав аа гэж би ихэд гайхдаг. Менкенээс ч юм бил үү. Менкен Парисыг үзэн яддаг гэдэгт би итгэдэг. Маш олон залуус өөрсдийн талархал жигшлийг Менкенээс олж авсан байдаг.
Такси Ротондийн үүдэнд ирж зогслоо. Монпарнасын ямар нэгэн цайны газрын нэр хэлэлгүйгээр Сенийн баруун эргээс таксинд суувал жолооч заавал таныг Ротондед авчирах болно. Арван жилийн дараа болоход үүний орыг Доме эзлэх вий. Миний очих газар ойрхон байлаа. Би Ротондын эзэнгүй ширээнүүдийн хажуугаар гарч Селект рүү явав. Тэнд цөөн хүн байх агаад, гадна нь Харви Стоне ганцаар сууж байлаа. Овоолоостой тавгийн цаана сууж байгаа тэр хүн сахал үсэндээ дарагдаж гүйцжээ.
Харви
— Сууна уу. Би чамайг хүлээж суулаа гэв.
— Юу болоов?
— Зүгээр, зүгээр л харуулдаж суулаа.
— Уралдаан үзсэн үү?
— Үгүй, ням гарагаас хойш үзээгүй.
— Америкаас юм сонсогдов уу?
— Юу ч үгүй. Бүр юу ч үгүй шүү
— Юу бол оо вэ?
— Мэдэхгүй, тэднээс бүр тасарсан. Нэгмөсөн тасарсан.
Тэгээд урагш бөхийж миний нүүр лүү ширтэв.
— Жейк ээ, чи юм мэдмээр байна уу?
— Мэдмээр байна.
— Би таван өдрийн турш хэлэн дээрээ юм тавьсангүй.
Гурван өдрийн өмнө Нью-Йорк баранд сууж мөрийтэй даалуу дээр надаас хоёр зуун франк хожсоныг нь би тэрхэн зуур нэхэн саналаа.
— Яагаа вэ?
— Мөнгөгүй болоод. Мөнгө ирдэггүй.
Хэсэг зуур чимээгүй сууснаа,
— Их хачин юм, Жейк. Би ийм болсон үедээ цор ганцаар баймаар санагддаг. Өрөөндөө суугаад л баймаар байна. Яг л муур шиг.
Би өврөө уудаллаа.
— Зуу байвал нэмэр болох уу, Харви?
— Бололгүй яах вэ.
— Бос, явж хооллоцгооё.
— Яарах юмгүй. Юм ууцгаая.
— Хоол л идвэл дээр
— Үгүй. Ийм болчихоороо би идсэн байсан ялгаагүй байдаг.
Бид ууцгаалаа. Харви миний дийзийг өөрийнхөө өмнөх дээр нэмэрлэв.
— Менкенийг мэдэх үү, Харви?
— Мэднэ. Юу гэж?
— Ямаршуу хүн бэ?
— Зүгээр. Их инээдэмтэй юм ярьдаг юм. Саяхан түүнтэй цуг хоол идээд Хоффенхеймерийн тухай ярьцгаасан, гамшиг нь сүсэгтний дүр үзүүлдэгт л байгаа юм гэсэн. Тийм ч тэнэг биш ээ.
— Үнэхээр зүгээр юм.
— Одоо ч тэр больжээ. Мэддэг бүхнийхээ тухай бичсэн. Одоо мэдэхгүй бүхнээсээ барьж авсан. Би
— Түүнийг ер нь гайгүй биз гэж боддог юм. Зөвхөн бичсэнийг нь л уншиж чаддаггүй юм даа гэв. Харви
— Хэн ч одоо түүнийг уншихгүй Александр Хамелтоны институтийн бүтээлүүдийг уншдаг нь л түүнийг унших байх гэв.
— Яриангүй. Энэ ч бас зүгээргүй юм байсан шүү.
— Мэдээж хэрэг гэж Харви дагав.
Тийнхүү нэг хэсэг бид бодлогошрон чив чимээгүй суув.
— Ахиад нэг жүнз юм уух уу?
— Тэгье гэж Харви зөвшив.
— Кон ирлээ гэж би хэллээ. Роберт Кон гудамж огтлон гарч ирэв.
— Ухаан суугаагүй хөгшин гэж Кон хэлэв.
Кон бидний ширээ рүү хүрч ирээд
— Найз нар мэнд үү? гэв.
— Сайн уу, Роберт? гээд Харви, — Чамайг би Жейкд ухаан суугаагүй хөгшин гэж яриад сууж байна даа гэв.
— Юу гэсэн үг вэ?
— Шуудхан хэлээд аль, битгий бодоорой. Хүссэн бүхэн чинь биелдэг бол, чи ер нь яах хүн бэ?
Кон бодосхийв.
— Битгий бодоод бай, шуудхан л хэл.
— Мэдэхгүй юм даа. Ер нь юу гээд байгаа юм бэ?
— Чамайг ер нь яах хүн бэ гээд л байгаа юм. Толгойд чинь хамгийн түрүүнд юу орж ирж байна? Ямар ч тэнэг юм байсан хамаагүй хэл.
— Мэдэхгүй юм даа. Одоо оролдож байгаагаар нь хөл бөмбөгөө л ахиад тоглох байх даа гэж бодож байна гэв.
— Би чамайг буруу дүгнэсэн байна. Чи бол ухаан суугаагүй хөгшин биш, хөгжил нь саатсан хүн юм гэж Харви хэлэв.
— Чи ер нь аймаар хөгжилтэй хүн юм. Нэг л өдөр нэг нь нүүрийг чинь цөм цохино доо гэсэнд Харви Стоне хөхрөв.
— Чи тэгж бодож байна уу? Тайвшир та. Ер тийм юм болохгүй. Би чинь боксчин биш шүү дээ.
— Нэг хүн чамайг тэгчихвэл ч чи өнгөрдөг байгаа.
— Үгүй, тэгэхгүй л дээ. Энэ чинь л чиний алдааны голомт. Ухаан чинь хүрэхгүй л байна даа.
— Миний тухай яриагаа зогсоо.
— Чухам даа. Намайг яах ч үгүй, чи надад юу ч биш.
— Болоо биш үү? Харви жаахан жимсний архи уучих.
— Үгүй. Би нэг тийшээ явж хоол идье. Жейк ээ, дараа уулзъя гэв.
Тэгээд босож гадагш явав. Би түүний зам хөндлөн гарахыг таксинуудын хоорондуур харав. Лагс биетэй тэр хүн өөртөө итгэлтэй ягуухнаар алхлан явахыг харлаа.
— Дандаа уур хүргэж байх юм. Түүнийг хүлцэж чадашгүй нь гэж Кон хэлэв.
— Надад аятайхан санагддаг юм. Түүнийг би хайрладаг, тэрүүнд уурлаад яах юм бэ, чи гэв.
Кон
— Би мэднэ ээ. Тэр үргэлж аазгай хөдөлгөж байх юм гэв.
— Үдээс хойш юм бичив үү?
— Үгүй бүтэхгүй л байна. Эхний ном бичсэнээс ч хэцүү байна. Засах гэж бүр зовж байна.
Хавар эрт Америкаас буцаж ирэхдээ бат итгэж явсан юм нь алга болов. Тэр үед авьяас чадалдаа үл эргэлзэн зөвхөн адал явдлын хүслэнд тарчилж байлаа. Тэр итгэл нь одоо арилжээ. Заримдаа би Коныг бүрэн дүүрэн зурж чадмааргүй санагдах юм. Бреттэд сэтгэлтэй болохоосоо урьд өөрийгөө онцолсон юм бусдаас нэгээхэн ч ярьж байгаагүйд л хамаг учир нь байна. Ширээний бөмбөг маш уран тоглодог, төрх галбир сайхантай, шаламгай, хөзөр зүгээргүй тоглочихдог оюутан ахуйн үеийг санагдуулахуйц хөгжөөнтэй хүн байлаа. Түүнийг олон цугласан газар онц гойд юм хэлж байхыг нь үзсэнгүй. Дээд сургуульд байхдаа бидний дүрэмт хувцас хэмээн нэрлэдэг байсан тийм хувцас өмсөвч залуу харагдах гэж хичээсэн янзгүй, хувцас хунартаа ч нэг их санаа тавьдаггүй биз гэж бодогдоно. Түүний гадаад байдал нь Принсетонд төлөвшиж, дотоод сэтгэл нь энхрийлж тэтгэсэн хоёр бүсгүйн нөлөөнд боловсрон бүрджээ. Хэзээ ч арилгагдахааргүй хөгжүүн хүүхдэрхэг араншинтай хүн. Энэ байдлыг нь бүрэн гаргаж чадахгүй минь илт. Ширээний бөмбөгөөр наадахдаа дандаа хожиж байх дуртай, өгүүлбээс алдарт Ленглен шиг олон хожихыг магад хүсдэг байсан биз ээ. Нөгөө талаар тэр хожигдлоо ч үл уурлана. Ширээний бөмбөг нь Бреттэд сэтгэлтэй болсон цагаас ор тас мартагдаж өөрийг нь ер хожих аз тохиож яваагүй хүмүүст одоо хожигдох болжээ. Гэсэн ч энэ тухай тэр ер юм бодсон шинжгүй даруухан байна. Ингээд л бид Селект хэмээх цайны газрын дэвцэг дээр сууцгаах үес Харви Стоне гудамж гарав.
— «Лила» руу явцгаая гэж би хэлэв.
— Би болзоотой.
— Хэдэн цагт
— Долоон цаг тавин минутад Фрэнсис энд ирнэ.
— Тэр ирж явна.
Фрэнсис Клайн гудамж гараад бидэн рүү ирж явлаа.
Шалмаг хол алхаатай нуруулаг бүсгүй. Фрэнсис бидэн рүү инээмсэглэж гараараа дохив. Зам гарч явааг нь бид харсаар суув.
— Сайн байцгаана уу? Ээ, гялай. Чи энд байгаа юм уу, Жейк? Би чамтай ярилцах сан гэж бодоод л байсан юм гэв.
— Сайн уу, Фрэнсис? гэж Кон инээмсэглэв.
— Роберт, сайн уу? Чи бас энд байгаа юм уу?
— Өнөөдөр ямар гайтай өдөр вэ! Энэ гээд Кон руу толгойгоо дохин харж, — Ундаа уухаар очсонгүй гэж Фрэнсис дуржигнуулав.
— Би очих хэрэггүй байлаа.
— Өө! Мэдлээ, хоол ундны талаар чи юу ч хэлээгүй шүү дээ. Тэгээд ч Паултай ярих гэсэн чинь ажлын газраа байхгүй байлаа. Би Ритц рүү очоод хүлээсэн чинь тэр эмэгтэй ирсэнгүй. Ядаж надад тэнд хооллочихоор мөнгө байсангүй.
— Тэгээд яав?
— Гараад л явалгүй яах вэ.
Фрэнсис зориуд баясгалантайгаар ярьж байв.
— Би үгэндээ хүрдэг хүн. Гэтэл ганц ч хүн одоо тэгэхээ байж. Одоо л сайн мэдэж авлаа. Ямаршуу байна даа, Жейк?
— Зүгээр
— Чи бүжиг дээр нэг хөөрхөн бүсгүйтэй байж байгаад дараа нь нөгөө Бреттэй алга болчих нь лээ.
— Чамд аятайхан санагдсангүй юу? гэж Кон асуув.
— Үнэхээр гайхам бүсгүй гэж би бодсон. Харин чамд?
Кон таг болов.
— Жейк, би чамтай ярилцмаар байна. Надтай нөгөө Доме руу очихгүй юу? Чи энд үлдэнэ биз дээ, Роберт. Явцгаая, Жейк ээ.
Бид Монпарнассын модот гудамжийг гарч ирээд ширээнээ суув. «Парис таймс» сонин барьсан хүү ирэхэд би нэгийг худалдаж аваад дэлгэв.
— Фрэнсис, яасан бэ?
— Яагаа ч үгүй. Намайг л орхиё гэж байгаа.
— Юу гэсэн үг вэ?
— Өө бид хоёр сууна гэж тааралдсан болгондоо хэлээд л, би ч бас ээждээ, энэ тэрд ярьчихсан чинь одоо болоход суусан юм алга.
— Яасан юм бол?
— Эрх дураараа яасан ч амьдарсангүй гэж боджээ.
Түүнийг Нью-Йорк руу явахад энэ явдал эцэс болох нь гэж би мэдэж байлаа.
Фрэнсис над руу нүдээ эрвэлзүүлэн тоомжиргүй ярихыг хичээж байв.
— Хүсэхгүй байвал би суухгүй. Яалаа гэж суух юм бэ! Одоо бол яасан ч суухгүй. Түүнийг гурван жил хүлээсний эцэст би дөнгөж сая гэрлэлтээ цуцлууллаа. Энэ л хэт орой сэхээрсэн мэт өөрт минь санагдаж магад.
Би юу ч хэлсэнгүй.
— Бид хөгжин цэнгэхийг хүсдэг байсан ч оронд нь хэрүүл шуугиан хийдэг байв. Яг л хүүхдийн хэрүүл байдаг байлаа. Тэгээд л Жейк хэнхдэгээ дэлдэн уйлж намайг тайвшруулаач гэж гуйдаг, ингэж байж чадахгүй гэдэг байлаа.
— Муу л байна даа.
— Муугаар барах уу даа. Түүнийг харж хоёр жил хагасаа үрлээ. Одоо ер нь надтай суух гэж бодох хүн байх болов уу гэдгийг би мэдэхгүй. Хоёр жилийн өмнө би Каннесд байхдаа сууя гэсэн хүнтэйгээ суучих байсан юм. Сайхан хүүхэнтэй суухын хүслэнд унасан бүх л өвгөчүүл миний хойноос үхэцгээж байлаа. Одоо би нэг юмтай болох бол уу гэдэгт эргэлзэж байна.
— Нэг хүнтэй суулгүй л яах вэ.
— Найдваргүй байна шүү. Ядаж түүндээ хайртайг минь яана. Хүүхэдтэй болохын мөрөөсөл явах юм. Хүүхэдтэй болно гэж бид хоёр боддог байлаа.
Тэр над руу тормолзонхон харав.
— Би хүүхдэд нэг их сүйд болдоггүй байсан юм. Тэгэхдээ ор хүүхэдгүй байя гэж боддоггүй юм. Хүүхэдтэй болно, энхрийлнэ гэж ямагт боддог боллоо.
— Тэр чинь хүүхэдтэй шүү дээ.
— Яриа юу байх вэ. Түүнд хүүхэд, мөнгө, баян эх аль нь л бол аль нь бий. Бас ном ч бичсэн. Харин миний бичсэнийг бол хэн ч хэвлэхгүй. Бүр хэн ч хэвлэхгүй шүү. Би тийм муу бичихгүй. Даанч гар хоосон. Би татвар авч болох байсан авч гэрлэлтээ л түргэхэн цуцлуулахыг зорьсон юм.
Ахиад л над руу талимааран харлаа.
— Энэ ч буруу л даа. Нэг талаар миний буруу. Анхнаасаа ухаалаг хандах байсан юм. Тэгээд би түүнд суух талаар хэлтэл үгүй гээд уйлж гарлаа. Яагаад гэрлэж болдоггүй юм бол. Би сайн л эхнэр байх болно. Надтай таарч тохирохгүй гэх юм алга. Би саад болохгүй гэсэн боловч энэ тус болсонгүй.
— Тусгүй байна даа.
— Тийм ээ. Ёстой муухай юм. Ярихын ч хэрэг алга, тийм биз дээ? Явцгаая. Тэнд буцаж очъё.
— Би яах ч арга алга даа.
— Тийм ээ, миний ярьсныг битгий түүнд хэлээрэй. Юу хүсэж байгааг нь би мэднэ.
Анх удаа тормолзсон харц, хөгжилтэй байдлаа орхилоо.
— Нью-Йоркт ганцаараа явж, тэнд номоо гаргаад залуу охидод авьяасаа гаргах гэж байгаа юм. Хүсдэг юм нь энэ дээ.
— Охид нь тоохгүй байж мэднэ. Тэгж чадахгүй биз гэж бодож байна. Нээрэн шүү.
— Чи түүнийг над шиг мэдэхгүй, Жейк. Би мэдэлгүй яах вэ дээ. Энэ намар олох алдар хүндээрээ цэнгэх гэж байгаа. Тэгээд л гэрлэхгүй байна.
— Буцаж очих уу?
— Тэгье явъя.
Бид тэнд юу ч идэж уулгүй, ширээнээс босоцгоож, гантиг ширээний цаана, инээмсэглэн суугаад биднийг хүлээж байгаа Кон руу очихоор зам огтлон явцгаав. Фрэнсис
— За, юундаа чи баясчихаа вэ? Овоо баяртай байна уу? гэв.
— Чамайг Жейктэй нууцгайлаад байхлаар чинь инээд хүрээд
— Миний Жейкд ярьсан юм бол нууцлаад байх юм биш, удахгүй илэрхий болно. Би Жейктэй амин зуураа л ярилцах гэсэн юм.
— Юун тухай юм бэ? Чиний Англи явах гэж байгаа тухай юу.
— Тийм. Миний Англи явах гэж байгаа тухай. Өө Жейк ээ, би Англи явах гэж байгаагаа чамд хэлэхээ мартчихаж.
— Сайхан биш үү?
— Яриангүй. Хамгийн сайхан гэр бүлд л болдог юм ёсоороо болж байна. Роберт намайг Англи явуулах гэж байгаа. Энэ надад хоёр зуун фунт хайрлаж би найз нөхдөдөө зочлохоор явна. Гайхамшигтай бус уу? Гэтэл нөхөд минь энэ тухай зүүдлээ ч үгүй байгаа. Тэр Кон руу эргэж инээмсэглэв. Кон одоо инээхээ больжээ.
— Чи надад зуун фунт өгнө гэж бодож байсан чинь үнэн биз дээ, Роберт? Харин би хоёр зуун фунт өгүүлэхээр болгосон юм. Үнэхээр тавиун гартай хүн шүү. Тийм биз дээ Роберт?
Роберт Конд хүн яаж ийм аймшигтай юм хэлж зүрхэлнэ вэ? Би учрыг нь олохгүй юм. Хорсолтой юмс хэлж болохооргүй тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүст иймэрхүү юм хэлбэл тэнгэр газар нийлчих шиг, бүр нүдний чинь өмнө тэнгэр газар нийлчих шиг л болдог шүү дээ. Гэтэл Кон энийг бүгдийг нь дүлий дүмбэ суугаад л сонсож байх юм. Энэ явдал бүр миний өмнө болсон авч зогсоох хүсэл төрсөнгүй бөлгөө. Энэ ч харин хойшхыг нь бодвол жирийн нөхөрсөг наргиан байжээ.
Чи яаж ийм юм хэлнэ вэ,Фрэнсис хэмээн Кон яриаг нь таслав.
— Чи аан гэж бай. Би Англи явлаа. Нөхөд дээрээ очлоо. Өөрийг чинь төвөгшөөх тийм нөхөд дээр очиж болох уу? Гэхдээ тэд намайг сайхан хүлээж авна аа. Ямархуу амьдарч байна хонгор минь? Бид холдоцгоосноос хойш хэчнээн ч их удав аа! Хөөрхий эх чинь сайн уу гэцгээв. Нээрэн ч хөөрхий эх минь ямархуу байгаа бол. Ээж минь байдгийгаа Францын дайны зээллэгт нийлүүлчихсэн, үнэхээр тэгсэн юм хөөрхий. Энэ хорвоод ингэсэн хүн ганц ээж минь биз ээ. «За Роберт ямар байна даа?» гэх юм уу Робертын тухай тойруулсхийн ярьцгаана. «Түүнийг дурсахгүй байхыг хичээж үзээрэй. Хөөрхий муу Фрэнсис их л зовлонд учирч дээ» гэцгээнэ. Робертод энэ зугаатай юу? Чи юу гэж бодож байна, Жейк? Тэр бүсгүй яриаг нь сонсох хүн байгаад учиргүй тааламжтай байгаа бололтой над руу маш цэнгүүн инээмсэглэн харав.
— Харин чи яах хүн бэ, Роберт? Миний буруу шүү дээ. Яриангүй миний буруу. Чамайг чиний сэтгүүлийн бяцхан бичээч охиноос чинь хөндийрүүлж авахдаа надаас бас тийнхүү сална гэдгийг чинь ойлгох ёстой байж дээ. Жейк энэ түүхийг чинь мэдэхгүй. Ярих уу?
— Бурхныг бодож дуугүй байгаач, Фрэнсис!
— Үгүй, ярилгүй болохгүй. Яах вэ дээ, Роберт сэтгүүлдээ нэг жаахан бичээч бүсгүйтэй байлаа. Тэр нь ёстой хорвоод хосгүй хөөрхөн амьтан байсан юм. Роберт түүнийгээ тийн хосгүй амьтан гэж бодож байтал нь би харцанд нь өртөнгүүт намайг түүнээсээ илүүд үзжээ. Ингэж л би үүнийг түүнээс нь салгачихсан юм даа. Тэгээд сэтгүүлээ нүүхэд тэр охиныг Кармелээс Провенстаунд авчирсан хэр нь буцах зардлыг нь ч төлөөгүй. Энэ бүхэн миний санаанд таарлаа. Намайг тэр үед учиргүй сайхан гэж бодож л дээ. Тэгээгүй юу, чи Роберт? Бичээчтэйгээ үүнийг дурлалын ямар ч холбоогүй байсан гэж битгий бодоорой Жейк. Ийм холбоогоор ч зогсохгүй шүү. Уг нь тэр ч сайхан хүүхэн байлаа. Энэ миний сэтгэлийг татъя гэхдээ л үүнийг хийсэн юм. Ингэхэд хүчээр авсан бүхнийг хүчинд алдана гэдэг биз дээ. Дашрамд хэлэхэд, Роберт чи үүнийг дараагийнхаа номд дурсаарай гэж зөвлөе. Роберт дараагийнхаа номд орох зүйлийг цуглуулж байгаа, тийм дээ, Роберт? Намайг хаяж байгаагийн учир нь энэ. Намайг зураг дээр олигтой гарахгүй гэж үзлээ. Хамт амьдрах болсноосоо хойш номтойгоо зууралдаж байгаа хэр нь өөрсдийнхөө тухай дурсахаа ор тас мартчихсан юм. Тэгээд номдоо шигтгэх шинэ зүйлийн эрэлд гарах гэж байгаа нь энэ. Ийнхүү эрэлд гараад аймшигтай, сонирхолтой юм олно гэдэгт би эргэлзэхгүй.
Хонгор Роберт минь, аан гэж бай! Би хэдэн юм хэлье. Чи уурлахгүй биз дээ? Залуу авгай нартайгаа битгий түр тар хийж байж үзээрэй. Энийг л хичээгээрэй. Чи чинь уйлахгүйгээр хэрэлдэж чаддаггүй, тэгээд ч чи нөгөө хүн чинь юу ярьсныг мэдэхгүй болтлоо өөрийгөө харамсдаг шүү дээ. Сэтгэлээ түвшин байлгахыг хичээгээрэй. Энэ ч санааны зоргоор биш гэдгийг би мэднэ. Зохиол бүтээлийнхээ тулд үүнийг үргэлж санаж яваарай. Бид цөмөөрөө уран зохиолын тулд биеэрээ өргөл өргөх ёстой улс. Намайг хар л даа. Би ер цааргалалгүй Англи явна. Бүгдийг уран зохиолын тусын тулд. Бид бүгдээрээ залуу зохиолчдод тус болох ёстой. Тийм биз дээ, Жейк? Чи бол залуу зохиолч биш л дээ. Тийм үү, үгүй юу Роберт? Чи гучин дөрөвтэй. Их зохиолч болоход энэ ч бас эрт байна гэж би боддог. Хардийг сана, Антол Франсыг сана. Франс саяхан нас барсан. Роберт Франсыг нэг их сүрхий зохиолч биш гэж боддог юм. Үүнийг энэний франц найз нар нь хэлсэн юм. Өөрөө ч францаар гоц чөлөөтэй уншиж чаддаггүй л дээ. Чам шиг авьяастай сайн зохиолч ч байгаагүй, тийм биз дээ Роберт? Чи юу гэж бодож байна? Бичих зүйлээ цуглуулах гэж ийш тийшээ явж байсан уу? Гэрлэхгүй болохынхоо хамт нууц янагтаа юу гэж хэлдэг байсан бол? Тэр бас л уйлхай байсан болов уу? Сая би юу саналаа байз? гэснээ Фрэнсис бээлийтэй гараа уруул дээрээ тавив.
— Жейк, Роберт надтай гэрлэхгүйн үнэн учрыг би мэдэж байна. Сая л санаанд орлоо. Селектэд сууж байхад л гэнэт ухаан санаа гийлээ. Ямар мэхтэй төөрөлдүүлэв ээ! Өнөөх Лурдед болсон явдал шиг л аяндаа олонд ил болно доо. Сонсох уу Роберт? Би чамд ярья. Энэ ч ерийн л юм шүү дээ. Би яагаад ер нь энэ тухай бодсонгүй вэ? гэж гайхаж байна. Чи Робертыг нууц янагтай байх дуртай хүн гэдгийг мэднэ биз дээ. Надтай суухгүй л байсан юм бол нууц янагтай байсны учир юу вэ? Тэр бүсгүй хоёр жил илүү нууц янаг нь байжээ гэдгийг бодоод үз л дээ. Үргэлжид андгайлдаг байснаараа надтай суучихсан бол ч бүх л санаашрал нь дуусах байжээ. Мөн авхаалжтай тагнажээ гэж чи бодохгүй байна уу? Ийм л байна даа. Үнэн үү, худлаа юу гэдэг нь үүний царайг харахад л андашгүй. Хаашаа очих нь вэ, Жейк?
— Ундааны газар ороод Харвитай түргэхэн уулзаадахъя.
Намайг дотогш орох гэж явахад Кон дээшээ харав. Царай нь цайжээ. Юунд тэнд сууж байна вэ? Юунд бүхнийг сонсохоор тэвчин сууна вэ? Лангууны дэргэд зогсоод гадагш харвал тэд цонхоор харагдаж байлаа. Фрэнсис эгц нүүр лүү нь ширтэн хөгжилтэй инээмсэглэж, ярьсаар л, хэдэн үг хэлээд «ийм биш гэж үү» хэмээн асуун асуусаар л суух аж. Эсвэл одоо тэгж асуухгүй лав л ямар нэг юм ярьж ч байгаа байж мэднэ. Үйлчлэгчид би юу ч уухгүй гээд хажуугийн хаалгаар гарч явлаа. Хаалгаар гараад давхар шилтэй цонхоор эргэж харвал тэд суусаар бөгөөд Фрэнсис юм ярьсаар байв. Нөгөө талын гудамжаар Распайн зүг явав. Хажуугаар ирсэн таксинд суугаад жолоочид байрныхаа хаягийг хэлэв.


ДОЛООДУГААР БҮЛЭГ

Шатаар өгсөж явтал хаалгач бяцхан тасалгааныхаа үүдний шилийг тогшиж байв. Намайг очоод зогстол гарч ирлээ. Бас хэдэн захиа цахилгаан барьжээ.
— Энэ шуудан. Нэг бүсгүй тантай уулзахаар ирсэн.
— Бичиг орхив уу.
— Үгүй, нэг хүнтэй цуг ирсэн. Урьд шөнө ирсэн бүсгүй билээ.
— Жигтэйхэн сайхан бүсгүй юм
— Миний найз нарын нэгтэй цуг ирээ юу?
— Мэдсэнгүй, лав л энд ирж байгаагүй хүн байна лээ. Их бадируун.
Хачин лагс биетэй хүн байна лээ. Эмэгтэй нь жигтэйхэн сайхан даа. Урд шөнө тэр бага зэрэг...
Эрүүгээ тулаад дохилзон байв.
— Ноён Барнес ,би танд бүр тодорхой ярья. Өнгөрдөг шөнө тэр бүсгүй надад тийм ч аятайхан санагдаагүй. Тэгээд түүний тухай өөр юм бодож байлаа. Харин одоо миний хэлэхийг сонсоно уу?
Тэр бүсгүй trеs tres gentille6
Лав сурвалжит гэр бүлээс гаралтай гэдэг нь харахаас илт.
— Надад юм хэлээрэй гэсэнгүй юу?
— Хэлсэн, цагийн дараа ирцгээнэ гэсэн
— Ирэнгүүт нь дээш нь явуулаарай.
— За ноён Барнес. Тэр бүсгүй чинь байна аа, жир хүн биш ээ. Ер нь жаахан явдалтай хүн биз. Тэр ч жир биш ээ.
Энэ бүсгүй хаалгач болохоосоо өмнө Парисын морин тойруулгад архины мухлаг эрхэлж байжээ. Хөдөлмөрч амьдралаа орчин бүрд өнгөрөөж, есөн жорын хүмүүсийг ажигласан байна. Тийм дээ ч над дээр ирдэг хүмүүсийн хэн нь сайн гэр бүлээс гаралтай, хэн нь тамирчин, хэн нь дэг журамтайг цөмийг нь бардаагаар тоочиж, ингэхдээ франц үгийн сүүлийн үеийг хамраараа дуудан ярьж байна. Энэ гурвын алинд нь ч ороогүй хүмүүс намайг гэртээ байгаа эсэхийг мэдэхэд бэрхтэй болсон нь тоогүй. Мадам Дюзинельд сайн хүмүүжилтэй, сайн гэр бүлээс гаралтай, тамирчны аль алинд нь хамаарагдахгүй нь илэрхий үнэхээр цадтал иддэггүйн шинжтэй миний нэг найз хаалгачийг чинь нэвтрэн орох зөвшөөрлийн бичиг өгнө үү? Тэгвэл би хүссэн цагтаа оройд ирж уулзаж байя гэсэн гуйлт бүхий захиа надад ирүүлж билээ.
Бретт хаалгачийг юугаар ингэтэл бишрүүлэв ээ гэж гайхсаар би өрөө өөдөө өгсөв. Билл Гортоноос цахилгаан утас ирүүлсэн нь «Франц» хөлгөөр очно гэсэн мэдээ байлаа. Шуудангаа ширээн дээр тавиад унтлагын өрөө рүү эргэж ороод, тайчин шүршүүрт оров. Биеэ арчиж байтал үүдний хонх дуугарав. Би тэрлэг, улавч хоёроо өмсөөд үүд рүү очвол Бретт байлаа. Цаана нь гүн, сарнай цэцгийн том баглаа бариад зогсож байлаа Бретт
— Сайн уу? Хонгор минь. Биднийг хүлээж явах уу? гэв.
— Ор, ор би дөнгөж сая усанд орчхоод байж байна.
— Азтай хүн шивээ чи чинь, усанд орж байдаг.
— Шүршүүрт л орсон юм. Сууна уу, гүн Миппиполо, юу ууцгаах вэ?
— Цэцэгт дуртай үгүйг чинь мэдэхгүй юм, гэсэн ч зүрх гарган энэ цэцгийг авчирлаа гэж гүн хэлэв.
— Нааш нь өгчих гээд Бретт цэцгийг авч — Энэнд жаахан ус хийчих, Жейк ээ гэв. Би гал тогооны өрөө рүү очиж саванд ус хийвэл Бретт сарнайн цэцэгсийг дотор нь суулгаж, хооллох тасалгаа дахь ширээний голд тавив.
— За, ингэх өдөр тохиодог байжээ.
— Крийонд уулзана гэж болзсоноо санахгүй байна уу?
— Үгүй бид тэгж зөвшсөн юм уу? Би бүр ухаангүй болтлоо согтжээ.
— Эрхэм минь, чи бүр согтуу байсан шүү дээ гэж гүн хэлэв.
— Тийм бий. Гүн үнэхээр эелдэг байсан шүү.
— Та нар хаалгачийг бүр гайхалд оруулжээ.
— Тэгэлгүй яах вэ. Би хоёр зуун франк өгсөн юм.
— Яаж эргүүтэх нь тэр вэ'
— Энэнийх гээд Бретт гүн рүү дохив.
— Өчигдөр шөнө тав алдуулснаа бодож түүнд нэг юм өгье гэж би санасан юм. Их орой байсан шүү дээ.
— Гайхамшигтай хүн шүү, юу болсныг бүгдийг дурсаж байна гэж Бретт хэлэв.
— Чи ч бас л ийм шүү дээ, хайрт минь.
— Битгий хэтрүүлээд бай гээд Бретт, — Хэнд тустай юм бэ? Жейк, юм уух уу? гэв. — Намайг хувцаслах зуур өөрсдөө аваад ууцгаа. Хаана байдгийг мэдэх үү, Бретт?
— Мэднэ.
Хувцаслаж байхдаа ширээн дээр Бреттийн жүнз, гуурс тавьж байгааг, дараа нь тэдний ярилцаж буйг чагнаж байлаа. Орон дээрээ суугаад би аажуухан хувцаслав.
Бие сулбайж, жигтэйхэн ядарчээ. Бретт аяга барьсаар орж ирээд орон дээр суув.
— Юу болов, хүү минь. Сэтгэлээр уначхав уу?
Духан дээр минь хөнгөхнөөр үнсэв.
— Бретт ээ би чамд их хайртай.
— Хүү минь, түүнийг эндээс явуулаасай гэж бодож байна уу?
— Үгүй, сайхан хүн юм.
— Би явууллаа.
— Үгүй хэрэггүй.
— Тэгнэ, явуулна.
— Гэнэтхэн ингэж болохгүй.
— Би явуулж чадахгүй гэж үү? Чи эндээ байх уу? Би чамд дараа ярина. Гүн надад бүр унаж байгаа. Бретт өрөөнөөс гарав. Би орон дээрээ түрүүлгээ харан унав. Бие маш эвгүй байлаа. Тэдний ярилцаж буйг дуулсан хэр нь юу ярьсныг мэдсэнгүй. Бретт буцаж ирээд орон дээр сууж
— Хөөрхий муу хүү минь гээд миний толгойг илбэмүй.
— Чи түүнд юу гэж хэлэв ээ?
Би түүнээс нүүрээ буруулж хэвтсээр байв. Хармаар ч санагдсангүй.
— Түүнийг шампан авхуулахаар явуулчихлаа. Гүн явах дуртай байна.
Хэсэг азнаснаа Бретт, — Хайрт минь ээ? Дотор чинь тайвшрав уу? Толгой чинь засрав уу? гэв.
— Овоо боллоо.
— Тайван хэвт. Гүн хотын нөгөө зах руу явсан.
— Бид цуг амьдарч чадах уу, Бретт? Цуг амьдарч чадах уу?
— Чадна гэж хэлэмгүй л байна. Би чамайг хуураад л эхэлнэ. Үүнийг чи тэвчихгүй.
— Одоо ч тэвчиж л байна шүү дээ.
— Энэ бол өөр хэрэг, миний буруу, Жейк. Миний л хийсэн ажил.
— Түр зуур хотоос холхон явбал яана?
— Нэг их сайн юм болохгүй ээ. Чамайг тэг гэвэл би явна. Тэгэхдээ хэдий өөрийн хайрт хүнтэйгээ явлаа ч гэсэн хотоос хол нам тайван байж чадахгүй.
— Тиймээ
— Энэ чинь зовлон биш гэж үү? Чамд би хайртай гэж хэлэхийн ч хэрэг алга.
— Би чамд хайртайгаа мэднэ ээ.
— Ярихаа болъё. Ярьсан бүхэн үргүй. Би чамаас холдъё, Майкл ч буцаад ирнэ.
— Яагаад чи холдъё гэж
— Надад ч, чамд ч тэр нь дээр биз
— Хэзээ явах гэж
— Болж л өгвөл түргэн явна.
— Хаашаа
— Сан Себастьян руу
— Цуг явж болохгүй юу?
— Болохгүй. Ингэж ярьцгаачхаад хамт явбал дэндэх байлгүй.
— Бид ер нь тэгж тохироогүй шүү дээ.
— Чи надаас доргүй мэднэ. Битгий чигээрээ зүтгэ л дээ, хайрт минь. Чиний зөв гэдгийг би ойлгож байна. Сэтгэлээр унасандаа л тэгж байна. Тийм үедээ би ингэж тэнэг юм ярьдаг юм.
— Би орон дээрээ өндийж суугаад, бөхийж ботинкоо авч өмсөөд бослоо.
— Ингэж битгий хар л даа, хонгор минь
— Яаж харуулах гээв?
— Битгий тэнэглээд байгаач, би маргаашхан явна.
— Маргааш аа?
— Тийм. Маргааш гэж би чамд хэлээгүй юу?
— Тэгвэл ууцгаая, тэгж байтал ч гүн ирнэ.
— Тийм ээ, ирэх болсон. Түүний дарс яаж авдгийг чи мэдэх үү? Гайхамшигтай юмны нэг нь энэ дээ.
Бид хооллох өрөө рүү орцгоов. Би нэг шил шампан дарс авчирч Бреттэд, бас өөртөө хийлээ. Үүдний хонх дуугарахад, тийш очвол гүн ирсэн байлаа. Цаана нь сагстай дарс барьсан жолооч зогсож байв.
— Хаана тавих вэ? гэж гүн асуув.
— Гал зуухны өрөөнд гэж Бретт хэлэв.
— Тэнд тавьчих, Хенри гэж гүн гараараа дохив.
— Одоо доошоо буугаад мөс авчир.
Вы прочитали 1 текст из Монгольский литературы.
Следующий - Фиеста (наран бас л мандсаар байна) - 04
  • Части
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 01
    Общее количество слов 4446
    Общее количество уникальных слов составляет 1956
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 02
    Общее количество слов 4483
    Общее количество уникальных слов составляет 1864
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 03
    Общее количество слов 4607
    Общее количество уникальных слов составляет 1736
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 04
    Общее количество слов 4556
    Общее количество уникальных слов составляет 1826
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 05
    Общее количество слов 4548
    Общее количество уникальных слов составляет 1873
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 06
    Общее количество слов 4584
    Общее количество уникальных слов составляет 2014
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 07
    Общее количество слов 4549
    Общее количество уникальных слов составляет 1837
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 08
    Общее количество слов 4587
    Общее количество уникальных слов составляет 1922
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 09
    Общее количество слов 4497
    Общее количество уникальных слов составляет 1837
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 10
    Общее количество слов 4530
    Общее количество уникальных слов составляет 1646
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 11
    Общее количество слов 4515
    Общее количество уникальных слов составляет 1796
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 12
    Общее количество слов 4401
    Общее количество уникальных слов составляет 1961
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 13
    Общее количество слов 4493
    Общее количество уникальных слов составляет 1936
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Фиеста (наран бас л мандсаар байна) - 14
    Общее количество слов 1105
    Общее количество уникальных слов составляет 637
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов