Latin

Зэр Зэвсэг Минь Баяртай - 08

Общее количество слов 4495
Общее количество уникальных слов составляет 1738
0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
— Генерал ч болж болно,
— Хэрэв энэ зуун жилийн дайн бол генерал болох зай байх байлгүй.
— Чи уухгүй юу?
— Үгүй. Найз минь чи коньяк архи уухаараа сэргэдэг бол миний толгой эргэх юм.
— Чи ер нь коньяк архи ууж байгаагүй юу?
— Үгүй. Найз минь. Би чинь их хуучин янзын авгай шүү.
Би лонх авч өөртөө коньяк архи аягалав
— Би явж нөхдийг чинь хараад ирье? Чи сониноо уншиж байна уу даа? гэж Кэтрин хэллээ.
— Чи заавал явах гээд байна уу?
— Одоо явахгүй бол сүүлээр явна.
— Одоо нь дээр
— Одоохон би ирнэ.
— Би сониноо уншчихаад байна гэж би хэлэв.


XXII

Шөнө нь хүйтэрч, маргааш нь бороо оров. Ospedale Maggiore очоод буцаж ирэхэд бороо улам ширүүсэж би нэвт норов. Тасалгааны минь тагт руу бороо цутгаж, салхинд гуйвран тагтны хаалганы шил рүү асгарна. Би хувцсаа солиод коньяк архи уухад амт нь муухай санагдлаа. Шөнө нь бие эвгүйрхэж өглөөгүүр цай уусны дараа бүр ч муудав.
— Тодорхой байна. Хүүхэн чи, нүдний нь цагааныг хар даа гэж цэргийн эмнэлгийн эмч хэлэв.
Гэйж хүүхэн харлаа. Намайг бас хар гэж толь өгөв. Нүдний цагаан шар болж, шарлах өвчин тусжээ. Би хоёр долоо хоног хэвтэв. Хоёул хамт явах гэж байсан чөлөө маань ингээд өнгөрлөө. Бид Палланцын Лаго Мажор очих гэж байсан билээ. Навч шарлаж эхлэх намрын цаг тэнд зугаалах сайхан газартай, мөн тулбага агнах нууртай. Палланцад хүн цөөн тул Стрезээс дээр буй заа. Харин таньдаг хүн олонтоо учир Милланаас Стрез явахад таатай юм. Палланцын орчинд онцын сайхан тосгод буй. Мөн тэндээс сэлдэг завиар загасчдын аралд хүрч болох агаад хамгийн том арал дээр ресторантай билээ. Гэвч бидний явах өнгөрчээ.
Шарлаад өвчтэй хэвтэж байхад нэгэн удаа Ван Кампен авгай тасалгаанд минь орж ирээд шүүгээний хаалга дэлгэж хоосон лонхнуудыг харчхав. Дөнгөж саяхан би хаалгачинд өчнөөн олон лонх өгч явуулсныг бодвол тэр хүүхэн хараад үлдсэн эсэхийг үзэхээр орж ирсэн байна. Вермут дарсны лонх, марвал дарсны лонх, капри дарсны лонх, кьянти дарсны (хоосон дашмаг хамгийн олон байсан бөгөөд коньяк архины лонх хэд хэд байв. Кьянти дарсны сүлжмэл сүрлэн гэртэй дашмаг, вермутын лонх зэрэг хамгийн том лонхнуудыг хаалгачин аваад коньяк архины лонхыг дараа нь аваачихаар үлдээсэн байжээ. Ван Кампен авгайн олж харсан лонхнууд гэвэл: коньяк архиных бөгөөд кюммел дарсны нэгэн баавгайтай лонх байв. Ялангуяа тэр баавгайтай лонх Ван Кампен авгайн дургүйг ихэд хүргэжээ. Түүнийг тэр авгай авч үзлээ. Урд хоёр хөлөө өргөж хойд хоёр хөл дээрээ суусан баавгайн шилэн толгой нь бөглөөтэй ёроолд нь шилэн талст гялталзана. Би инээд алдчихлаа.
— Кюммел дарс байсан юм. Хамгийн сайн кюммел дарсыг ийм баавгай лонхтой зардаг юм. Оросоос авчирдаг юм гэж би хэлэв.
— Энэ лонхнууд чинь цөм коньяк архиных биз дээ? гэж Ван Кампен авгай асуулаа.
— Эндээс надад цөм харагдахгүй байна. Гэхдээ тийм байхаа гэж хэлэв.
— Ингэсээр удаж байна уу?
— Би худалдаж авчирсан юм. Итали офицерууд намайг дандаа эргэж ирдэг болохоор би дайлдаг юм гэж би хэлэв.
— Өөрөө уудаггүй байсан гэж үү?
— Өөрөө бас уудаг.
— Коньяк архи! Коньякийн арван нэгэн хоосон лонх, бас эм баавгайн ус гэж тэр авгай хэлэв.
— Кюммел дарс
— Би одоо хүн явуулж авхуулъя, өөр хоосон лонх бий юу?
— Одоохондоо алга.
— Шарлаж өвдөхөд чинь би бас зовж байсан. Зовох ч хэрэггүй юм байж дээ.
— Баярлалаа.
— Таныг фронтод эргэж очих дургүй юм байна гэж би бодлоо. Гэхдээ та албаар архи ууж шарлаж өвдөж байснаас арай дээр арга бодож олсон бол илүү байж дээ.
— Юу гэнэ ээ?
— Архи ууж гэж байна. Миний хэлснийг та тун сайн сонссон гэв. Би дуугүй байв. Тэгээд тэр цааш:
— Та дахиад өөр юм бодож олж байхгүй бол шар өвчний чинь арилахтай зэрэг фронтод явуулна байх гэж айж байна. Албаар шарлаж өвдсөн хүнд биеэ сайжруулах чөлөө олдохгүй байх гэж бодож байна гэв....
Та тэгж бодож байна уу?
— Тэгж бодож байна.
— Ван Кампен авгай та ер нь шар өвчнөөр өвдөж байсан уу?
— Үгүй гэхдээ энэ өвчнийг олон харсан.
— Өвдсөн хүндээ аятай байдаг болов уу та ажсан уу?
— Лав л, фронтод явснаас дээр байх.
— Ван Кампен гуай, цэргийн албан хаахаас зайлах гээд өөрийнхөө төмсгийг өшиглөчихдөг байсан хүнийг та ер үзсэн үү? гэж би хэлэв.
Ван Кампен авгай миний асуултыг чихнийхээ хажуугаар өнгөрөөв. Тэр авгай нэг бол чихнийхээ хажуугаар өнгөрөөх, нэг бол тасалгаанаас минь гарах ёстой юм. Гарах дургүй байжээ. Яагаад гэвэл тэр авгай намайг хэдийнээс үзэж чаддаггүй бөгөөд эдүгээ тооцоо хийх цаг нь болжээ.
— Эрхтнээ зориуд гэмтээж фронтоос биеэ авардаг хүнийг би олон үзсэн.
— Гол нь тэр биш. Эрхтнээ зориуд гэмтээхийг би ч харсан. Цэргийн албан хаахаас зайлах гээд төмсгөө өшиглөчихдөг хүнийг та ер үзсэн үү? гэж би асууж байна. Яагаад гэвэл: энэ явдал шар өвчинтэй ойролцоо юм. Үүнийг хүүхнүүд дэвтэй мэдэхгүй гэж би бодож байна. Тэгээд л би, Ван Кампен гуай та шарлаж ер үзсэн үү гэж би асуусан юм. Яагаад гэвэл...
Ван Кампен авгай гарч одов. Төд удалгүй Гэйж хүүхэн орж ирэв.
— Ван Кампенд чи юун хэрэггүй юм хэлчхэв. Учиргүй уурлаж байна.
— Бид янз бүрийн л юм харьцуулж ярьсан. Түүнийг ер төрж үзээгүй байх гэж би бодож хэлсэн юм...
— Бүү дэмийр. Амьдаар чинь арьсыг чинь хуулахад тэр бэлэн байна гэж Гэйж хэлэв.
— Хуулдгаа хуулсан. Миний чөлөөг хасаад, одоо бас намайг хээрийн шүүхэд өгөх гэнэ. Болох нь тэр дээ.
— Ер нь тэр чамд дургүй шүү дээ. Юунаас болж хэрэлдээ вэ? гэж Гэйж асуув
— Фронтод очихгүй гээд албаар шарлатлаа архи уусан гэж намайг хэлж байна
— Түй, Чамайг ер дусал ч амандаа хүргээгүй гэж би тангараглана. Чамайг ер дусал ч амандаа хүргээгүй гэж цөм тангараглана гэж Гэйж хэлэв.
— Тэр, лонхнуудыг олчихсон
— Энэ лонхнуудыг зайлуулахыг чамд би зуун удаа хэлсэн шүү дээ. Одоо тэгээд хаана?
— Хувцасны өлгүүр дотор
— Танд чемодан бий юу?
— Байхгүй. Энэ үүргэвчинд хий. Гэйж хүүхэн үүргэвчинд лонх чихэв.
— Хаалгачинд аваачиж өгье гэж үүд рүү явахдаа тэр хэлэв.
— Жаахан азна. Энэ лонхнуудыг би авна гэж Ван Кампен авгай хэллээ. Хаалгач түүнтэй цуг иржээ.
— Эднүүсийг ав. Би эмчид үзүүлж учрыг нь хэлнэ гэж тэр авгай хэллээ.
Тэгээд тэр авгай гудмаар явж, хаалгачин үүргэвчийг аваачив. Дотор нь юу буйг тэр мэднэ.
Хэрэг түвэг ч болсонгүй. Гагцхүү чөлөө минь л олдсонгүй.


XXIII

Фронтод явах болсон тэр орой буудалд очиж, Туринээс галт тэрэг ирмэгц суудал аваад байгаач гэж хаалгачныг би явуулав. Галт тэрэг шөнө дунд явлаа. Туринээс гарсан тэр галт тэрэг, арван цаг хагасын үед Миланд ирж яван явтлаа зогсов.
Суудал олж авахын тул галт тэрэг ирэхээс өмнө буудалд очих хэрэгтэй байлаа. Чөлөөнийхөө хугацаанд хувцасны газар ажиллаж байсан пулемётчин нөхрөө хаалгачин дагуулж явсан учир хоёул надад суудал авч чадна гэдэгт би итгэлтэй байлаа. Би тэдэнд мөнгө өгөөд ачаа, минь аваад яв гэв. Надад аяны хоёр цүнх болоод том үүргэвч байлаа.
Таван цагийн үед би цэргийн эмнэлэгт салахын ёс гүйцэтгээд гарав. Миний ачааг хаалгачин хэдийн байрандаа авчирчээ. Буудалд шөнө дундаас өмнөхөн очно гэж би хэлэв. Намайг хаалгачны авгай «Sigorinо» гээд уйлав. Тэгээд нүдээ арчсанаа гарыг минь сэгсрээд дахин уйлав. Тэр хүүхэн эелдэг царайтай буурал үстэй намхан пагдгар биетэй болой. Тэр авгай надад дандаа оймс нөхөж өгдөг байв. Уйлахад нь нүүр нь урсчих шиг санагдана. Булангийн нэгэн гуанзанд ороод би цонхоор харан хүлээв. Гудамжинд харанхуй, манантай хүйтэн байв. Грапп дарстай аяга кофе цайны мөнгө төлөөд би цонхны зурвас гэрэлд, дэргэдүүр өнгөрөх хүмүүсийг харан суув. Кэтринг хараад би цонх тогшив. Тэр хүүхэн намайг харж инээвхийлэхэд би угтан гарав. Тэр хүүхэн хар хөх цув, нарийн эсгий малгай өмсжээ. Бид хоёр явган хүний замаар орж, дарсны мухлагуудын дэргэдүүр өнгөрөн, зээлийн талбайг гатлаад гудамжаар гулдан хаалгаар орж, сүмийн талбай хүрэв. Түүгээр трамвайны замтай цаана нь сүм байна. Тэр сүм манан дунд цайрч чийглэг харагдана. Бид зам төмөр дээгүүр алхав. Бидний баруун талд байгаа цонхны үзмэр нь гэрэлтэй дэлгүүр өнгөрөн Galleria орно. Талбайн дээгүүр манан өтгөрч, ойрын сүм том харагдаад хананы чулуу нь нойтон аж.
— Орох уу? гэсэнд
— Үгүй гэж Кэтрин хэлэв.
Тэгээд бид цааш явлаа. Байшингийн чулуун доголд сүүдэр дотор цэрэг хүүхэн хоёр зогсож байв. Бид хоёр дэргэдүүр нь өнгөрөв. Тэр хоёр хананд наалдан зогсоод эрэгтэй нь эмэгтэйгээ цуваар хулджээ.
— Бидэн шиг хоёр байна гэж би хэлэв.
— Хэн ч бидэнтэй адилгүй гэж Кэтрин хэлэв.
Баяр баясгалангийн тухай Кэтрин бодоогүй байжээ.
— Тэдэнд явах газар алга.
— Ингэж байх нь ч сайхан байж болно
— Бүү мэд, Гэхдээ хүн болгон явах газартай байх хэрэгтэй.
— Эдэнд сүм байна гэж Кэтрин хэлэв.
Бид цааш өнгөрөн талбайн зах хүрээд сүм өөд харав. Манан дотор гоёхон харагдана. Ширэн эдлэлийн дэлгүүрийн үүдэнд бид зогсов. Морь унахад өмсдөг савхин гутал үүргэвч цанын ээтэн гутал цонхны үзмэрт нь байв. Энэ бүхнийг аятайхан тараан: дунд нь үүргэвч, нэг голд нь савхин гутал, нөгөө талд нь цанын гутал тавьсан байна. Шир нь гөлгөр хар бөгөөд дөрөөний суран д үрэгдсэн мэт гялалзаж, бүдэг гялгар ширээн дээр цахилгаан гэрэл урт цайвартана.
— Хоёулаа цанаар гулгах юм сан гэхэд
— Хоёр сарын дараа Мюрренд цанын улирал эхэлнэ гэж Кэтрин хэлэв.
— Тэгвэл тэнд очъё гэсэнд
— Тэгье гэж тэр хүүхэн хэлэв. Өөр цонхны дэргэдүүр бид өнгөрөөд булан тойров.
— Би энд нэг ч ирээгүй гэв.
— Энэ замаар би дандаа Ospedale Maggiore очдог юм гэж би хэлэв.
Гудамж нарийн тул бид баруун талыг нь дагав. Өтгөн манан дунд олон хүн зөрнө. Бидний дэргэдүүр нь өнгөрсөн бүх мухлагийн цонх гэрэлтэй байв. Нэгэн цонхоор бид овоолсон бяслаг харав. Тэгээд зэвсгийн мухлагийн үүдэнд зогслоо.
— Түргэхэн оръё. Би юм авах хэрэгтэй
— Юу вэ?
— Гар буу
Бид орж би бүсээ тайлан хоосон гэрийн хамт лангуун дээр тавив. Лангууны ард хоёр хүүхэн зогсож байлаа. Тэр хоёр надад хэл хэдэн гар буу үзүүлэв.
— Хэмжээ нь таарвал сайн сан гэж би гэрийн нь нээнгүүтээ хэлэв. Тэрхүү саарал ширэн гэрийг би хотод зүүж явах гэж авсан билээ.
— Энэ сайн буунууд уу? гэж Кэтрин асуув.
— Бараг л адилхан. Энэ бууг шалгаж болох уу? гэж би хүүхнүүдээс асуулаа.
— Одоо манай энд буудах газар байхгүй. Гэхдээ тун сайн буу. Зовох юмгүй гэж нэг нь хэлэв.
Би гохыг нь дарж, замагт нь татав. Пүрш нь тун чанга болоод сайн ажиллаж байна.
Шагайж үзээд би дахин гохыг нь дарав.
— Хуучин буу. Тэргүүн зэргийн бууч нэг офицерын юм гэж нэг эмэгтэй нь хэлэв.
— Танай эндээс худалдаж авсан уу?
— Тийм ээ.
— Дахиад яаж энд ирээв?
— Тэр офицерын мэдээчээс авсан юм.
— Миний буу ч бас танайд байж магадгүй юм даа. Ямар үнэтэй вэ? гэж би хэлэв.
— Тавин лир. Хямдхан шүү
— Сайн байна. Надад бас хоёр илүү хавчаар хайрцаг сум өгөөрэй.
Лангуун дороос тэр хүүхэн сум авч өгөв.,
— Танд сэлэм хэрэгтэй юу? Надад эдэлж явсан сэлэм бий. Хямдхан шүү гэж тэр хүүхэн асуув.
— Би фронтод явж байна.
— Тэгвэл танд сэлэм хэрэггүй гэж тэр хүүхэн хэлэв.
Сум бууны мөнгийг төлөөд би хавчаартаа сум хийж шургуулан гар буугаа гэрт нь хийж, дараа нь илүү хоёр хавчаараа сумаар дүүргэж бууны гэрийн ширэн халаасанд далдлаад бүсээ бүслэв. Бууны хүндэд бүс дарагдана. Яалаа ч гэсэн жагсаал маягийн зэвсэг дээр гэж би бодов. Сум авахад хялбар болно.
— Одоо бид бүрэн зэвсэглэжээ. Явахаас өмнө миний хийх гол зүйл энэ байсан юм. Намайг цэргийн эмнэлэгт явуулахад нэг нь миний хуучин бууг авчихсан байна билээ гэж би хэлэв.
— Сайн л буу байгаасай гэж Кэтрин хэлэв.
— Өөр юу хэрэгтэй вэ? гэж тэр хүүхэн асуув.
— Үгүй байхаа
— Оосортой гар буу байна гэж тэр хүүхэн хэлэв.
— Би үзсэн.
Тэр хүүхэн бас өөр юм худалдах дуртай байлаа.
— Шүгэл хэрэгтэй биш үү?
— Үгүй байхаа
Тэр хүүхэн «баяртай» гэж, бид гудамжинд гарлаа. Кэтринг цонхоор шагайхад нөгөө хүүхэн мөн харж, бидэнд мэхийв.
— Энэ модон жаазтай юун жижиг толь вэ?
— Шувуу барьдаг юм. Энэ толийг хээр тавьж тусгаад болжмор ирж суухад нь италичууд алдаг юм.
— Уран аргатай улс юм. Танай тэнд америкт болжмор бууддаггүй гэж үнэн үү, найзаа? хэмээн Кэтрин асуулаа.
— Тэгэлгүй яах вэ.
Бид гудамж хөндлөн гарч нөгөө талаар нь явав.
— Одоо надад аятай байна. Гарч ирэхэд надад их аягүй байсан гэж Кэтрин хэлэв.
— Бид хоёр хамт бол дандаа сайн байдаг.
— Бид дандаа хамт байх болно.
— Өнөө шөнө дунд миний явахыг эс тоолбол, тийм ээ.
— Найз минь, түүнээ март.
Бид гудамжаар явсаар л байв. Манан дотор гэрэл шаргалтана.
— Чи ядарч байна уу? гэж Кэтрин асуув.
— Чи яаж байна?
— Ядраагүй. Ингэж тэнэх аятайхан байна
— Харин их удаан тэнэх хэрэггүй
— Зүйтэй.
Бид булан хүрээд эргэж, дэнлүүгүй нарийн гудамжаар орохдоо би зогсож Кэтринг үнсэв. Үнсэхдээ би Кэтриний гар мөрөнд минь хүрэхийг мэдрэв. Миний цувыг тэр бие рүүгээ татаж, хоёр биеэ хулдах гэж буй шиг байна. Өндөр хананы дэргэдүүр явган хүний зам дээр бид зогсоно.
— Нэг тийшээ явъя гэж би хэлэв.
— Тэгье гэж Кэтрин хэлэв. Сувгийн арай өргөн гудамжинд ортол бид тэр нарийн гудамжаар явахад нөгөө талд тоосгон байшин байх бөгөөд гудамжны адагт гарахад гүүрээр трамвай явж харагдлаа.
— Гүүрний тэндээс унаа олъё гэж би хэллээ. Унаа хүлээж гүүрэн дээр бид хоёр манан дунд зогсоно. Гэртээ яарсан хүмүүс пиг дүүрсэн трамвай хэд хэд өнгөрлөө. Тэгтэл сүйх тэрэг ирлээ. Гэвч хүнтэй аж. Бороо ч шивэрч эхлэв.
— Явган явъя, эсхүл трамвайд сууя гэж Кэтрин хэлэв.
— Тэрэг олно. Энд элбэг байдаг юм гэж би хэллээ.
— Энд яг ирлээ гэж Кэтрин хэлэв.
Хөтөч морио зогсоон, тооцооны төмөр тэмдгээ буулгав. Тэрэгний бүхээгийг нь татсан агаад хөтчийн цуван дээр бороон дусал тогтоод, маажиндсан өндөр бүрх нь усанд цайлалзана. Арын суудалд бид хоёр хамт суухад бүхээг дор болоод харанхуй байв.
— Хаашаа яв гэж хэлсэн бэ? гэхэд нь
— Галт тэрэгний буудал тийш. Түүний нөгөө талд зочид буудал бий. Тэнд оръё гэв.
— Зочид буудалд ингэж ачаа тээштэй орж болдог юм уу?
— Болно гэж би хэллээ.
— Бороотойд нарийн гудамж тойрон галт тэрэгний буудал тийш бид удаан явав.
— Бид оройн хоол идэхгүй юм уу? Өлсөж байх шиг байна гэж Кэтрин асуув.
— Өрөөндөө иднэ.
— Би ер хувцсаа тайлахгүй. Би шөнө өмсдөг цамцаа ч аваагүй.
— Тэгвэл худалдаж авна гэж хэлээд би хөтчид: Био Манционигоор яваарай гэж хашхирав.
Хөтөч маань толгой дохиж, дараачийн булан тойрохдоо баруун тийшээ эргэв. Төв гудамжинд ороод Кэтрин хоршоо хайлаа.
— Энд байна гэхэд нь би хөтчийг зогсоож Кэтрин буун, явган хүний зам гараад дотогш далд оров. Тэргэн дотор налж суугаад хүлээхэд бороо орсоор, нойтон гудамжны үнэр үнэртэж бороонд норсон морины хондлойноос уур савсана. Кэтрин боодолтой юм авч гарч ирээд сууж бид цааш одов.
— Найз минь би хачин үрлэгч шүү. Гэхдээ даанч гоёхон цамц байна гэж Кэтрин хэлэв.
Зочид буудлын дэргэд би Кэтринг тэргэндээ хүлээж бай гээд өөрөө орж даргатай нь ярилцахад сул өрөө зөндөө тул би эргэж хөтчид хөлсийг нь төлөөд Кэтринтэй хамт дотогш оров. Гялалзсан товчтой хөвүүн боодолтой юм барьж, дарга нь биднийг цахилгаан шат өөд мэхийн урив. Цахилгаан шатныхаа дотрыг бронзоор алтдаж, улаан хилэнгээр бүржээ. Дарга нь бидэнтэй хамт өгсөв.
— Monsieur, madame та хоёр өрөөндөө хооллох уу? гэж асуув.
— Тэгнээ. Жагсаалт явуулаарай гэж би хэлэв..
— Тусад нь захих юм бий юу? Зэрлэг шувууны мах авах уу, хөнгөн зууш авах уу?
Лифт давхар бүрд чахарсаар гурван давхар өнгөрөөд мөн л чахран зогсов.
— Танайд ямар зэрлэг шувуу байна?
— Гургуул, ойн цууцалийн мах бэлдэж болно.
— Цууцал гэж би хэлэв. Бид гудмаар явахад хивс нь халцархай бөгөөд хоёр талаар олон хаалга байлаа. Сайх дарга зогсож нэгэн хаалга түлхүүрээр онгойлгож дэлгээд:
— За орцгоо тун аятайхан тасалгаа шүү гэв. Гялалзсан товчтой хөвүүн боодолтой юмаа тасалгааны дундах ширээн дээр тавив. Дарга очиж цонхны хөшгийг засаад:
— Өнөөдөр манантай байна гэв. Тасалгаанд улаан өнгийн ямаан хилэн бүрээстэй модон эдлэл тавьж олон толь, хоёр зөөлөн сандал, торгон бүтээлэгтэй өргөн ор байна. Халуун ус нь тусдаа хаалгатай юм.
Одоо жагсаалт авчруулъя гээд дарга мэхийн ёслоод гарлаа.
Би цонхон тийш очиж гудамж руу хараад зузаан ямаан хилэн хөшигний оосроос нь татахад алгуур хаагдаж, Кэтрин орон дээр суун лааны болор суурийг ширтэнэ. Тэр хүүхэн малгайгаа авахад үс нь гэрэлд гялталзаж, нэг толинд хараад үсэндээ гараа хүргэхийг нь би өөр гурван толинд харж байв. Тэр хүүхэн гунигтай харагдах бөгөөд цуваа орон дээр хаяв.
— Чи яагаа вэ хө? гэсэнд
— Би өөрийгөө авгай болсон гэж огт бодохгүй байна гэж тэр хэллээ. Би цонхон тийш очиж хөшиг яран гудамж руу харлаа. Тэгж хэлнэ гэж би ер санасангүй.
— Чи авгай болоогүй
— Найз минь, би мэдэж байна. Гэхдээ тийм гэж бодоход аягүй байна гэхэд хоолой нь бүрэг хөндий дуугарав.
Цонхоор харахад талбайн нөгөө талд галт тэрэгний буудлын гэрэл гийж дэргэдүүр нь морь тэрэг сүлжилдэн, цэцэрлэгийн модод харагдаад, зочид буудлын гэрэл нойтон гүүр дээр тусна. «Ээ, харлаа гэж, ингээд одоо хэрэлдэх гэж үү» хэмээн би бодлоо.
— Нааш ир. Нааш ир. Би эрх охин гэж Кэтрин хэлэхэд нөгөөх хөндий дуу нь арилсан байв.
Орон тийш эргэж харваас Кэтрин мишээнэ. Би дэргэд нь очиж орон дээр суугаад үнсэв.
— Чи миний эрх охин гэхэд
— Чинийх байлгүй яах вэ гэж тэр хэллээ. Оройн хоолны дараа тайвширч бүр ч сайхан болоод төд удалгүй тэр тасалгаа бидний гэр мэт санагдав. Урьд нь цэргийн эмнэлэг дэх миний тасалгаа бидний гэр болж байсан шиг зочид буудлын энэ өрөө бидний гэр боллоо.
Кэтрин миний цэрэг цамцыг нөмөрч сууна. Бид их өлсжээ. Хоол нь ч сайн юм. Бид нэг лонх капри дарс, нэг лонх сент-эстефа дарс уув. Ихэнхийг нь би уусан бөгөөд Кэтрин жаахан ууж тун сайхан сэргэв. Бидэнд төмстэй ойн цууцалийн мах, хөнгөн зууш туулайн бөөрний нухаш шанцай амтлаг шүлт өгөв.
— Сайхан тасалгаа байна, ёстой гоё тасалгаа байна. Бид урьд энд сууя гэж санах нь яав даа гэж Кэтрин хэлэв.
— Алаг цоог юм. Гэхдээ сайхан
— Садар самуун гэдэг гайхалтай зүйл. Тэрүүгээр хөөцөлддөг хүн үүнийг тохируулж хийдэг байхдаа энэ улаан өнгийг ямаан хилэн онцгой юм. Ийм л байх хэрэгтэй. Энэ толь ч гэсэн чимэг бус уу? гэж Кэтрин хэлэв.
— Хонгор минь
— Ийм тасалгаанд өглөө сэрэхэд ямар байхыг бүү мэд. Харин энэ гоё тасалгаа юм.
Би дахин нэг аяга сент-эстефа аягалав.
— Нүглийг ёсоор нь үйлдмээр байна. Бидний хийж байгаа бүхэн энгийн гэмгүй юм. Бид тэнэг юм үйлдээгүй гэж би бодож байна гэж Кэтрин хэллээ.
— Чи ер бусын хүн юм.
— Би өлсөж байна. Би жигтэйхэн өлсжээ
— Чи энгийн бөгөөд ховорхон хүн юм.
— Намайг энгийн гэж чамаас урьд нь хэн ч мэдээгүй.
— Чамтай танилцсан даруйдаа би, өдөржин яаж хоёулаа Кавур буудалд очих билээ. Тэгвэл л бүх юм бүтлээ гэж боддог сон.
— Чиний хувьд тэр чинь бүдүүлэг юм. Гэхдээ энэ Кавур биш шүү дээ тийм үү?
— Биш ээ. Тийш нь биднийг бол оруулахгүй.
— Оруулах л болно. За найз минь ингээд л чи бид хоёр ялгаатай байна. Би бол хэзээ ч юу ч бодож байсангүй.
— Хэзээ ч үгүй юу?
— Жаахан бодсон гэж тэр хүүхэн хэлэв.
— Найз минь, найз минь.
Би дахин дарс аягалав.
— Би ёстой энгийн шүү гэж Кэтрин хэллээ.
— Эхлээд би өөрөөр бодсон. Чи галзуу юм шиг санагддаг байсан.
— Би ч жаахан галзуу байсан. Гэхдээ онцын галзуу биш ээ. Найз минь тэгэхэд би сэтгэлд чинь юм хийгээгүй биз?
— Дарс гэдэг хосгүй зүйл. Муу бүхнийг мартана гэж би хэллээ.
— Гайхамшигтай зүйл. Харин эцэг минь үүнээс болж хэрх өвчинд тун их нэрвэгдсэн юм гэж Кэтрин хэлэв.
— Эцэг чинь бий юм уу?
— Бий, хэрэх өвчинтэй. Чи түүнтэй уулзах хэрэг ер гарахгүй. Чиний эцэг чинь байхгүй юм уу? гэж Кэтрин хэллээ.
— Байхгүй. Хойд эцэгтэй гэж би хэлэв.
— Уулзвал ямар байх бол доо? Чи түүнтэй уулзах хэрэг ер гарахгүй.
— Чамтайгаа л байвал сайхан байна. Өөр сонирхох юм надад алга. Би их жаргалтай эхнэр юм гэж Кэтрин хэлэв.,
Зөөгч ирж аяга таваг хураав. Хэсэг зуур болоод бидний чимээ намдахад бороо орох сонстоно. Доор талбайд машин бүрээднэ.

Цаг гэдэг жигүүрт морь
Цаашлан давхихыг сонсном.

гэж би хэллээ.
— Би энэ шүлгийг мэднэ. Марвеллийн шүлэг. Нөхөртэйгөө цуг байхгүй гэсэн хүүхний тухай юм шүү дээ гэж Кэтрин хэлэв.
Толгой минь онцын сайхан сэргээд амьдралын асуудал яримаар санагдав.
— Чи хаана хөнгөрөх вэ? гэж би асуув.
— Мэдэхгүй. Аль л сайн газар төрнө.
— Яаж болгох вэ?
— Хамгийн сайн аргаар бүтээнэ. Найз минь бүү зов. Дайн дуустал бид бас олон хүүхэдтэй ч болж болно.
— Удахгүй явах цаг болох нь ээ.
— Би мэдэж байна. Хүсээд байгаа бол цаг болж гэж болно.
— Үгүй ээ
— Тэгвэл найз минь бүү уурла! Цаг ямагт чи сайн байсан атлаа одоо юунд уурлаж эхлэв.
— Уурлахгүй. Чи надад дандаа захидал бичиж байх уу?
— Өдөр бүр бичнэ. Та нарын захиаг шалгадаг уу?
— Тэнд англи хэл бараг мэддэггүй болохоор ер хамаагүй.
— Би ихээхэн ээдрээтэй бичнэ гэж Кэтрин хэлэв.
— Дэндүү ээдрээтэй хэрэггүй.
— Ялихгүй ээдрээтэй бичнэ
— Тэгээрэй, явах уу даа
— Тэгье найз минь
— Энэ таатайхан гэрээсээ явмааргүй л байна
— Надад бас тийм байна
— Явах хэрэгтэй.
— За, бид ер нь нэг байшинд удаан суудаггүй шүү дээ
— Суух болно
— Чамайг эргэж ирэхээр чинь би аятайхан байшин бэлдээд байна.
— Би тун удахгүй ирж ч мэднэ
— Гэнэт хөл чинь өчүүхэн шарх олбол..
— Эсхүл чихний ходоодондоо
— Үгүй ээ. Чих чинь энэ хэвээр байхыг би хүсэж байна
— Хөл хэрэггүй гэж үү?
— Хөлдөө чи шарх олсон
— За, хө явах боллоо..
— За чи эхлээд гар.


XXIV

Бид цахилгаан шат дуудсангүй, зүгээр шатаар буув. Шатны нь хивс халцархай юм. Хоол авчрах үед би мөнгийг нь төлсөн бөгөөд гэр зөөгч үүдэнд сууж байснаа босон харайж мэхийн ёслов. Би түүнтэй хамт контурт орж байрны мөнгө төллөө. Анх ирэхэд минь дарга нь нөхрийн адил угтсан бөгөөд мөнгө урьдчилж аваагүй атлаа намайг гарахдаа мөнгө төлөлгүй зугтах байх гэж үүдэнд тэр зөөгчийг суулгасан ажээ. Үзвээс, тийм явдал нөхдийн нь дотроос ч гарсан бололтой. Дайны үед ч тийм л нөхөд байна даа. Сүйх тэрэг олж ирээч гэж зөөгчөөс гуйсанд тэр надаас Кэтрины ваадантай юмыг авч шүхэр дэлгээд гарч бороон дундуур гудамжаар гарахыг нь бид цонхоор харав. Бид контурт зогсон цонхоор ширтсээр байв.
— Кэтрин, чи яамаар байна?
— Унтмаар л байна.
— Би уйдаад, хоол идмээр байна.
— Чи идэх юм авсан уу?
— Авсан. Аяны цүнхэнд бий.
Сүйх тэрэг ирж харагдав. Хөтөч жолоогоо татахад морь нь бороонд цухуйн зогсоол сайх зөөгч шүхэр дэлгэн бууж буудал тийш ирэхэд бид үүдэнд, тосож уулзаад шүхрээ барьж явган хүний нойтон замаар гарч сүйх тийш очиход урсгалын сувгаар ус цутгана.
— Таны ваадантай юм суудал дээр бий шүү гэж зөөгч хэлэв. Бидний сууж амжтал гэр шүхэр барин зогсож би шан өгөв.
— Баярлалаа. Сайн яваарай гэж тэр хэлэв. Хөтөч жолоо дугтрахад тэрэг хөдлөв. Сайх зөөгч шүхрээ барьсаар эргэж буудалдаа орлоо. Бид явган хүний зам дагуу явж зүүн тийшээ эргээд галт тэрэгний буудлын баруунаас орлоо. Бараг бороо дуусахгүй нэгэн дэнлүүний хажууд хоёр цагдаа зогсож малгай нь дэнлүүний гэрэлд гялалзана. Галт тэрэгний буудлын гэрэлд борооны ус цэвэр тунгалаг харагдана. Ачаа зөөгч саравч дороос гарч борооноос толгойгоо халхлан захандаа шургасаар ирэв.
— Баярлалаа. Хэрэггүй гэж би хэллээ.
Тэр эргэж саравч дороо оров. Би эргэж Кэтринг харвал, нүүр нь дээрээсээ сүүдэртэн байна.
— За, салах ёс гүйцэтгэх үү дээ?
— Би орно.
— Хэрэггүй.
— Кэтрин минь баяртай
— Цэргийн эмнэлгийн хаягийг цаадхадаа хэлж өгөөрэй
— За
Очих газрыг нь би хөтчид зааж өгсөнд тэр хөтөч толгой дохив.
— Баяртай. Биеэ гамнаарай. Бяцхан Кэтринг гамнаарай гэж би хэлэв.
— Баяртай, найз минь гэхэд нь
— Баяртай гэж би хэлэв.
Намайг бороон дунд гарахад хөтөч явлаа. Кэтрин цээжээ түрэн цухуйж мишээгээд гараа даллахад нүүр нь дэнлүүний гэрэлд үзэгдэнэ. Сүйх тэрэг гудамжаар давхив. Саравч тийш Кэтрин хуруугаар зангахад эргэж харвал: гагцхүү саравч, хоёр цагдаа байх бөгөөд тэнд борооноос хоргод гэсэн үг гэж би ухаарлаа. Би саравч дор орж зогсоод сүйх тэрэг булан тойрохыг ажив. Тэгээд би галт тэрэгний буудал дундуур өнгөрөн галт тэргэн тийш очлоо.
Тавцан дээр намайг хаалгачин хүлээж байжээ. Би дагаж галт тэргэнд ороод олонтоо шахцалдан явсаар хаалга онгойлгож, дүүрэн хүнтэй тасалгаанд чихцэлдэхэд буланд нь пулемётчин сууж толгой дээгүүр нь буй ачааны торонд миний үүргэвч, аяны цүнх байлаа. Гудамд олон хүн зогсох бөгөөд тасалгаанд суусан хүмүүс биднийг ороход л харцгаав.
Галт тэргэнд суудал хүрэлцээгүй учир цөм бие биедээ дайсагналцана. Пулемётчин босож надад суудал тавив. Нэг хүн мөрөн дээр алгадахад эргэж харвал, их бууны тун өндөр, туранхай агаад хацар дээрээ улаан сорвитой ахмад аж. Шилэн хаалгаар тэр, биднийг хараад намайг дагаж иржээ.
— Яав? гэж асуугаад би өөдөөс нь халз харан эргэв. Тэр хүн надаас өндөр, мөн малгайны нь саравчны сүүдэрт нүүр нь тун туранхай юм шиг агаад шарх нь шинэхэн гялгар аж.
Тэнд байсан хүмүүс намайг харлаа.
— Ингэдэггүй юм. Суудал авах гэж эртнээс цэрэг явуулж болохгүй гэж тэр хэлэв.
— Би тэгсэн юм гэж би хариулав.
Тэр хүн хий залгиж төвөнх нь дээш доош болно. Сул суудлын хажууд пулемётчин зогсож, гудмын шилэн хашлагийн цаанаас хүмүүс харж, цөм дуугүй байв.
— Би чамаас хоёр цагийн өмнө энд ирсэн
Чи ингэж болохгүй гэхэд нь би
— Та юу гээ вэ? гэв.
— Сууна гэлээ.
— Би бас сууна гэж би хэлэв.
Би түүний царай өөд харвал, эргэн тойрон цөм миний эсрэг нь илэрхий. Би эсэргүүцсэнгүй. Түүний зөв байжээ. Би ч бас суумаар байв. Эргэн тойрон урьдын адил дуугүй
«Новш гэж» хэмээн би бодов.
— Суугтун, signor capitano гэж би хэлэв. Пулемётчин зай тавьж өндөр ахмад суув. Тэгээд тэр намайг ширтэх нь уурласан байртай. Суудал түүнийх боллоо.
— Миний юмыг ав гэж би пулемётчинд хэлэв. Бид гудамд гарлаа. Галт тэрэг пиг дүүрээд суудлын тухай ярихын ч хэрэггүй боллоо. Хаалгачин пулемётчин хоёрт бич арав арван лир өгсөнд тэд галт тэрэгнээс гарч товцон тууш явж цонхоор харавч суудал байсангүй.
— Брешийд буух хүн байж магадгүй гэж хаалгачин хэллээ.
— Брешийд бас хүн сууна гэж пулемётчин хэллээ. Би салах ёс гүйцэтгэж гар барьж тэд явлаа. Тэд хоёул харамсжээ. Галт тэрэг хөдлөхөд суудалгүй үлдсэн бид бүгд гудамд зогсов. Замын хажуугаар өнгөрөх сум, дэнлүүг би цонхоор ширтэж, бороо орон орсоор, төд удалгүй цонх нойтон болж юу ч харагдахгүй болов. Оройхон би гудмын шалан дээр унтахаар хэвтэхдээ, мөнгөтэй түрийвч үнэмлэхээ цамцны дотуур гэдэс дороо шургуулсан учир гуя өмд хоёрын завсар оржээ, Би шөнөжин унтлаа. Гагцхүү шинээр суугчид галт тэргэнд орж ирэх үе Брешин, Вероны зогсоолд сэрээд тэр даруйдаа бас унтжээ. Аяны нэг цүнхээ би дэрлэж, нөгөөг нь тэвэрч над дээр гишгэлгүйгээр дээгүүр минь хүн алхалж гарч болохоор хэвтэв. Гудам дүүрэн, шалан дээр хүмүүс унтана. Зарим нь хаалга налах буюу цонхны бариулаас барьж зогсоно. Энэ галт тэрэг дандаа дүүрэн хүнтэй явлаа.


ГУТГААР ДЭВТЭР


XXV

Хэдийнээ намар болоод хамаг мод нүцгэрч, зам бүхэн шавхайд хучигдана. Би Удинээс Гориций орохоор ачааны машинаар явж байлаа: Зам зуур ачааны машинууд дайралдана. Би ийш тийшээ харж явлаа. Ялмаг мод нүцгэрээд тал газар бараантана. Эгнэсэн нүцгэн модны хоорондуур зам дээр унасан навчис нойтон хэвтэнэ. Замын хажуугаарх модны ёроолд хураасан хайрганаас ажилчид зөөж замын хонхорхойд асгана. Хот харагдаж, цаадах уулын нь оройг манан бүсэлжээ. Гол гарахад ус үерлэсэн байв. Ууланд бороо орно. Бид хотод орж үйлдвэрүүд өнгөрөөд сууц байшингийн дэргэдүүр явахад намайг байхгүй хооронд улам олон байшин бөмбөгөнд эвдэрсэн үзэгдэнэ. Нарийн гудамжинд Английн улаан загалмайн машин тааралдав. Туранхай нүүртэй, наранд түлэгдсэн жолооч нь эрүү малгай өмсжээ. Би тэр жолоочийг танихгүй юм. Захиргааны өмнөх том талбайд намайг машинаас буухад жолооч үүргэвчийг минь авч өгөв. Би үүргэвчээ үүрч хоёр цүнхээ мөрөвчлөөд байшин тийшээ явав. Үүнийг гэртээ харьж ирсэнтэй хэрхэн, зүйрлэж болох билээ.
Өнгө алдсан моддын цаадах сууцыг харан харан өргөн гудамжны нойтон хайрган дээгүүр алхлан явав. Хамаг цонхоо хааж хаалга дэлгэцгээжээ. Өрөөнд ороход хошууч ширээний цаана сууж байлаа. Ар талын нь нүцгэн хананд гагцхүү машиндсан хуудас газрын зураг өлгөөтэй байв.
— Сайн ирэв үү? Бие чинь сайн уу? гэж хэлэхэд нь үзэхүл өвгөрч хатангирсан харагдана.
— Зүгээр! Ажил ямар байна? гэж би асуув.
— Ажил дууссан. Үүргэвч юмсаа тайлаад суу гэж тэр хэлэв.
Би үүргэвч болоод хоёр цүнхээ шалан дээр тавьж, үүргэвч дээр малгайгаа тавиад, хананы дэргэдээс сандал авч ширээнд ойртож суулаа.
— Энд муухан зуншсан. Чи сайн эдгэв үү? гэж хошууч хэллээ.
— Эдгэсэн.
— Шагналаа авав уу?
— Авсан. Хамаг хэрэг бүтсэн. Танд баярлалаа.
— Үзүүлээч хө.
Хоёр лентээ харуулах гэж би цуваа ярав.
— Жинхэнэ медалийг нь авав уу?
— Үгүй ээ. Зөвхөн үнэмлэх авсан.
— Медалиуд нь дараа ирнэ. Нэлээд хугацаа болно.
— Одоо та намайг хааш нь явуулах вэ?
— Машинууд цөм замд гарсан. Зургаа нь хойшийгоо Капоретто явсан. Чи Капореттог мэдэх үү?
— Мэднэ гэж би хэлэв. Хөндийд байдаг гунхтай бяцхан цагаан хот надад санагдав. Тэр хот цэвэрхэн агаад талбайдаа сайхан оргилууртай билээ.
— Одоо дайн дуусаад, тэнд олон өвчтөн бий.
— Бусад нь хаана яваа вэ?
— Хоёр нь ууланд, дөрөв нь Байнзиццид хэвээр бий. Нөгөө хоёр эмнэлгийн салбар гуравдугаар армитай цуг Карсод бий.
— Та намайг хааш нь явуулах вэ?
— Явъя гэвэл, Байнзиццид байгаа дөрвөн машиныг авч болно. Жино аль хэдийн тэнд очсон. Түүний халааг ав. Тэр чинь чиний дараахантай болсон хэрэг байх аа даа?
— Тийм ээ.
— Муухай хэрэг болсон юм. Бид гурван машинаа алдсан.
— Би дуулсаан.
— Ринальди чамд бичсэн юм.
— Ринальди хаана вэ?
— Энд, цэргийн эмнэлэгт бий. Зун намар ч хэцүүхэн байсан даа.
— Тийм байхаа.
— Үнэхээр муухай байсан. Ямар муухай байсныг чи арай л мэдэхгүй биз. Чамайг эхэн үед шархалсан нь онож гэж би дандаа боддог байсан.
— Би ч тэгж боддог.
Вы прочитали 1 текст из Монгольский литературы.
Следующий - Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
  • Части
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 01
    Общее количество слов 4367
    Общее количество уникальных слов составляет 2151
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 02
    Общее количество слов 4556
    Общее количество уникальных слов составляет 1676
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 03
    Общее количество слов 4545
    Общее количество уникальных слов составляет 1961
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 04
    Общее количество слов 4534
    Общее количество уникальных слов составляет 1761
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 05
    Общее количество слов 4567
    Общее количество уникальных слов составляет 1675
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 06
    Общее количество слов 4608
    Общее количество уникальных слов составляет 1722
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 07
    Общее количество слов 4551
    Общее количество уникальных слов составляет 1742
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 08
    Общее количество слов 4495
    Общее количество уникальных слов составляет 1738
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 09
    Общее количество слов 4493
    Общее количество уникальных слов составляет 1662
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 10
    Общее количество слов 4526
    Общее количество уникальных слов составляет 1786
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 11
    Общее количество слов 4428
    Общее количество уникальных слов составляет 1639
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 12
    Общее количество слов 4610
    Общее количество уникальных слов составляет 1859
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 13
    Общее количество слов 4378
    Общее количество уникальных слов составляет 1676
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 14
    Общее количество слов 4455
    Общее количество уникальных слов составляет 1805
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 15
    Общее количество слов 4526
    Общее количество уникальных слов составляет 1672
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
  • Зэр Зэвсэг Минь Баяртай - 16
    Общее количество слов 4086
    Общее количество уникальных слов составляет 1492
    0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
    0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
    Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов