Latin

Ядуу хүү

Süzlärneñ gomumi sanı 552
Unikal süzlärneñ gomumi sanı 329
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Урьд нэг ядуу хүү байжээ. Нэг нохойтой, нэг сүхтэй юм санж. Нохойтойгоо хамт зэлүүд газар явж нохой нь зээр гөрөөс барьж ирэхэд, түүнийг хуваан идэж амьдардаг байв.

Нэг өдөр нохой нь удаж удаж нэг зээрийн махтай иржээ. Ирээд нөгөө хүүгийн ханцуйнаас зууж чангаагаад, буцаад жаахан явж гэнэ. Мөн дахин ирж чангаагаад явж гэнэ. Тэгсээр яваад бүр далд оров.

Хүү тэгэхээр:

— Намайг цуг яв гэсэн биш байгаа гэж бодоод нохойнхоо хойноос дагаж явжээ. Тэгтэл нохой нь уулын ар луу даваад явжээ. Хүү хойноос нь уулын оройд гарч өнгийгөөд харжээ. Харвал, уулын ард том цагаан азарга шиг юм зогсож байжээ. Сайн ажиглавал, азарга биш бололтой. Нохой нь нэг эвхэрч дөхөж очоод л буцаж ирээд байна гэнэ.

За энэ ч дэлт чоно гээч байх. Үүнийг дийлэх юмгүй нохойноосоо салах байх гэж бодоод буцаж, байсан газраа иржээ. Хүү байсан газраа ирээд, сүхээ авч явсангүй тоогүй боллоо, тэгвэл би алах байж гэж бодоод гутарч суужээ.

Тэгтэл оройхон нохой нь дөнгөж амьтай гэлдэрч ирэв. Тэгэхэд нь өрөвдөөд нохойдоо хоол өгчээ. Нохой нь идэж ч чадалгүй үхжээ. Хүү «нохойноосоо салав, амьдрах аргагүй болов» гэж бодоод сүхээ аваад явжээ. Явахдаа өнөөх дэлт чонотой газраар дайрчээ. Өнөө дэлт чоно ч үхсэн байв гэнэ.

Хэрэв би нохойтойгоо цуг сүхээ авчирсан бол нохой минь амьд байх байж гэж гашуудсаар хүү цааш явжээ. Нэг өдөр уулын араас баахан хонь уруудан тал руу бууж явна гэнэ. Юу ч гэсэн айлд очих нь гэж бодоод явж байжээ. Гэтэл хоньд тал руу ороод үзэгдэхээ болив. Айл ч үзэгддэггүй гэнэ. Тэгэхээр нь хонь явж байсан газарт яваад иржээ. Хүрээд ирсэн дан чонын мөр байв. Тэд явсаар нэг их том нүх рүү орсон байна гэнэ. Тэгэхээр хүү эднээс нохойнхоо өсийг авна гээд сүхээ бариад отоод суужээ.

Өглөө чоно гараад ирж явна гэнэ. Түрүүчийн чонос эхлээд, цувран гарахад нь цугийнх нь хүзүүг тас цавчжээ. Хамгийн сүүлд нэг их том юм архирч хүрч ирээд л буцаад байна гэнэ. Энэ лав азарган чоно байх, одоо би идүүлэх биз гэж бодоод том чулуу бөмбөрүүлэн нүхийг таглаад яваад өгчээ. Явсаар нэг айлд ортол нэг мэргэн хүн байв.

— Би танаар ном заалган сууя гэж гуйжээ. Тэр хүн зөвшөөрч хэдэн жил ном заалгаж нэгэн өдөр багшдаа урьдах түүхэн явдлаа ярьжээ. Багш нь:

— Чи тэгвэл ном заасанд болохгүй харин сур харвах сургууль сайн хий. Хэт нь гитэр чонотой хэзээд дайралдана. Тэгэхэд чи сайн харвахгүй бол өөрөө идүүлнэ гэж захив.

Хүү тэгээд нум, сум харвах сургууль их сайн сурчээ. Тэгээд өмнөх юмаа мартчихсан байж байтал тэр зүгт олон аянчин явах болжээ. Аянчийг өнөө хүү даргалж явах болжээ. Ингээд явж байтал өнөө чонотой таарсан хөтөл нь таарчээ. Энэ чинь өнөө багшийн хэлдэг үнэн болох нь гэж бодоод нөхдөдөө өмнөх явдлаа ярьжээ, Тэгээд бид эндээ бууж майхнаа шаая гээд буун, ээлжээр хамар дээр гарч бараа харав.

Хэд хоносны хойно цаад жалга өгсөөд том бух ирж явна гэж нэг нь хэлж ирэв. Тэгээд сэжиг авч тэр муу санаат чоно зүсээ хувилгаж байгаа байх гэж нөхдөдөө хэлээд нум сумаа авч хөтөл дээр гарчээ. Тэгтэл үнэхээр том бух айсуй гэнэ. Юу ч болсон харвана гэж бодоод шагайж шагайж харваад орхижээ. Тэгтэл үхэр чээж, чонон бөгс болж салаад газрын уруу өнхөрч өнхөрч тогтжээ. Тэгээд нөхдөө дагуулан хүрч ирвэл өнөө чоно мөн байв. Тэгсэн нэг бух барьж идээд чээжийг нь хөндийлөн түүнийг чээжиндээ углаад явж байсан ажээ. Тэгээд дайснаа дараад аян жиндээ сайн яваад адал (эд) хогшил ихтэй ах дүү олонтой болж амар сайхан жаргажээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.