Latin

Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 6

Süzlärneñ gomumi sanı 4287
Unikal süzlärneñ gomumi sanı 1762
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Тэр хоёр, хувь зохиол, үзэл санаа тустаа, гагцхүү Хөфер нь нөгөөдхөөсөө зоригтой зүрхтэй зорилготой эр. Бараг бүх тасалгаанд түүнийг “Флинк" гэж нэрлэдэг билээ.
Түүний халаа авах өдөр, хорих тасалгааныхан ганц амардаг өдөр билээ. Юугаа ч хийсэн хамаа намаагүй. Аашилж загнахдаа ч та нарыг харааж байгаа юм биш ээ. Дор байгаа дарга нарт сүрхий чанга байгаагаа мэдэгдэж байгаа юм биш үү гэж нүдээ аньсхийн ирмэдэг билээ. Тэгэвч тэр нь дэмий юм билээ дээ. Цаадуул нь итгэж өгдөггүй ер, шийтгэл үзэлгүй долоо хоног өнгөрүүлдэггүй.
— Ech Scheisse! Ээ, баас! гэж гараа сэжиж, өнөөх л бахь байдаг Хэвээр байдаг билээ. Түүний байдал нь, хуяг хийхээс нас залуу, хөнгөмсөг гуталчны шинжтэй. Зоос мөнгийг туурга өөд нь цохиж, аль талаараа өөдөө харж ойчих нь вэ? гэж хоригдлын тасалгаанд хоригдолтойгоо их л шуналтайгаар тоглож байдаг хүн. Бас заримдаа хоригдлыг тасалгаанаас нь хонгилд гаргаад, "нэгжих" гэж тасалгаанд нь ороод их уддаг ч бий.
Хэрэв, яаж байгаа юм бол доо? гэж хаалгаар шагайж үзвэл, толгойгоо тохой дээрээ дэрлээд ширээний ард сууж байгаа үзэгдэж, санаа амар бөх гэгчээр унтаж байдаг сан. Хоригдлууд, хонгилд манаанд зогсож, дарга нараас айсуй бол чимээ өгдөг тул, хоригдлын тасалгаанд дарга нараас хоргодож унтах дуртай хүн байж билээ. Нэг бузгай хүүхэнтэй болсноос хойш албан ажлаас чөлөөтэй цагт унтах зав нь олдож өгдөггүй болж албан ажил дээрээ нойр нь дийлдэг байжээ.
Нацизм дийлэх үү, дийлэгдэх үү? гэхэд Ech, Scheisse ээ, баас тийм цирк удаан тогтоно гэж яаж болдог юм бэ? гэдэг байжээ.
Биеэ нацист биш гэдэг. Ганц түүгээрээ ч гэсэн сонирхууштай амьтан. Түүнд хавьдах ч дургүй хүн. Өөр нэг тасалгааныханд хэл, захиа нэвтрүүлэх хэрэг байвал "Флинк" залгуулж өгдөг билээ. Нарныханд хэл нэвтрүүлэх хэрэг байвал "Флинк" гүйцээгээд өгдөг байжээ. Нэг хүнтэй сэм ярьж арга хэлж зоригийг нь хатууруулж, бусад хүнийг баригдах аюулаас аврах хэрэг байвал "Флинк'' тэр хүний тасалгаанд сэм аваачиж уулзуулаад, бас дамшиглаж чадсандаа баярлаж байгаа гуталчны хүүхэд шиг баярлан сахиж байдаг сан. Болгоомжилж бай гэж байн байн захиж сургахгүй бол, болдоггүй хүн байж билээ. Аюултай юм хийж байгаагаа ухаж мэддэггүй. Тус хүргэж байгаагийнхаа учрыг гүйцэд мэддэггүй байжээ. Тэрнээс болж улам ч тустай байдаг байжээ. Гэвч тэр нь түүний боловсроход нь саад болдог сон.
Тэр амьтан арай ч ёстой хүн биш гэвч хүн болох тийш ойртож байгаа нь тэр билээ.


"КОЛИН"


Тэр нэгэн явдал өнөөх бүслэлтийн чанга байдал зарласан нэгэн үдэш тохиолдсон билээ. СС-ийн дүрэмт хувцастай нэгэн хуяг намайг тасалгаанд минь хүргэж оруулаад, миний өвөр түрийг ёс төдий нэгжсэн болж, аяархнаар:
— Таны хэрэг ямар болж байна? гэж билээ.
— Бүү мэд, маргааш буудан ална гэж л байсан шүү дээ, гэхэд минь.
— Та тэгээд айв уу, түүнээс? гэжээ.
— Алах л юм байлгүй дээ гэж бодож байна гэхэд, миний цамцны хормойг сурамгайгаар тэмтэрсэн болоод,
— Тэгж магадгүй шүү. Маргааш биш гэлээ ч, хожим магадгүй шүү. Зүгээр ч өнгөрч болзошгүй. Одоо цаг баахан ширүүн, авхуулж орхиж ч мэдэх юм шүү... гээд баахан дуугүй байсхийгээд
Яаж мэдэх вэ... Танд нарныханд захих юм байхгүй биз. Үгүй бол, бичих тэмдэглэх хэрэг бий юү? Одоо хэрэггүй боловч хожим хойно хэрэг болж магад. Яаж баригдсан, хэн барьж өгсөн. Хэн яаж байсан, таны тэр мэдлэг тань, тантайгаа алга болохын тулд тэмдэглэвэл хэрэгтэй юм биш байгаа?.. гэхэд нь,
Бичиж тэмдэглэхийг би дуртай байлгүй яах вэ? Тэр болбол миний туйлын хүсэж байсан хүсэл билээ.
Тэр хүн, төдхөн, цаас харандаа авчирч, түүнийгээ аваад, нэгжүүлд баригдахгүй гэж би их л нарийнаар далдалж билээ.
Тэгээд түүндээ гар хүрсэнгүй.
Итгэмээргүй, даанч сонин сайхан, даанч сонин сайн сайхан гэрт хэдэн долоо хоног хоригдсоны эцэст аашилж зоддог нөгөөдүүлийн дүрэмт хувцастай нэг хүн нөхрийн сэтгэлтэй хүн байж түшин дэмжиж ор сураггүй, бүү алга болог. Үзэж өнгөрүүлснээ захиж үлдээ. Давж өнгөрүүлсэн, мөн тэр цагт амьд үлдсэн хүнтэй агшин зуур ч гэсэн хэлэлцэх үгээ хэлэг гэж байгаа нь юутай сонин сайхан бэ? Бас тэгээд, одоо ийм цагаар! Хонгилоор хашхираан, цаазаар аваачих хүний нэр дуудаж цус нөжид хөөрч орхисон цаадуулын бархиран хашхирч байхад, наадуулын хоолой нь зангирч сүрдэж байх ийм цагаар шүү, бас тэгээд хай даа, ийм бэрх цагаар итгэж болохгүй болов уу? тэр лав худал хуурмаг, лав гэнэдүүлэх гэсэн байх. Ийм бэрх байдал дундуур өөрийнхөө сайн сэтгэлийн дураар хүнд гараа сарвайн тусалж байдаг хүн, ямар их самбаатай зугаатай зүрхтэй хүн байх ёстой билээ?
Тэгээд, нэг сар өнгөрөв. Бүслэлтийн чанга байдлыг өөрчилж хараах бархирах нь намдаж, бэрх цаг өнгөрч, дурсгал төдий үлдээд, нэг орой намайг байцаалганаас буцаж ирэхэд өнөөх л хуяг тасалгааны минь өмнө зогсож,
— Одоо, бодвол, ээлтэй өнгөрөв үү дээ гэж миний өөдөөс ажиглан хараад, та тун ч журмыг алдаагүй биз дээ гэхэд нь, тэр асуусан үгийн утгыг нь би сайн мэдээд, их л сүрхий дайрсан шиг санагдавч, тэр хүний шударга цэхийг, тэр үг нь юу юунаас ч илүү үзүүлж билээ. Тэгж туршин асуух хүн, лав, сэтгэл дотроо тийм үг асуух эрхтэй хүн асуух ёстой. Тэгээд, тэр цагаас би тэр хүнд итгэлээ. Тэр бол, манай хүн байжээ.
Гаднаас нь харахад, сонин хүн билээ. Хонгилоор ганцаараа айван тайван, нямбай, хэрсүү болгоомжтой нягт, соргог ажигч, хүн явж байдаг сан. Түүний аашилж загнахыг хэн ч сонсоогүй, хүн зодохыг хэн ч үзээгүй билээ.
— Гуйя, та намайг нэг зодоод өгөөч, Сметонс хараг л даа. Таныг нэг удаа ч гэсэн, ёсоор гүйцэтгэж байгааг үзэг л дээ гэж зэргэлдээ тасалгааны нөхөд гуйж билээ.
Тэгэхэд нь толгойгоо сэгсэрч,
— Хэрэггүй гэж билээ.
Чех хэлнээс ондоо хэлээр үг хэлж байхыг хүн, ер, сонссонгүй. Тэр хүний хамаг байдлыг үзэхэд бусдаасаа ташхи ондоо байдал ив илэрхий. Яагаад тийм байгааг нь мэдэхэд ч мөн амаргүй. Цаадуул нь ч гэсэн түүнийг мэдээд, мөн учрыг нь олохгүй байжээ.
Тэр хүн, хэрэгтэй газар бүхэнд хүрээд ирдэг. Сандарсан газар тайтгаруулж, зориг шантарсан газар, урам оруулж, тасарсан хэлхээ холбоо нь нарныханд аюултай байвал, хэлхээг нь залгаж өгдөг байжээ. Аар саар юманд дарагддаггүй, их далайцтай, тогтмол үргэлжилсэн ажил хийдэг хүн байлаа.
Одоо тийм болсон хүн биш, анхнаасаа тийм хүн байжээ.
Тэр чин зоригоо барьж, нацизмын албанд орсон хүн билээ. Морав нутагт чех хуяг Адольф Колински болбол, хуучин Чех сурвалжит гэрийн чех хүн, Храдец Кралов дахь Чех шоронгийн хуяг болж, хожим нь Панкрацад шилжих гэж биеэ герман хүн гэж байсан байжээ. Таньдаг хүн, түүнийг сонсоод мөн ч жигшин хорсож байсан байх. Дөрвөн жилийн сүүлээр Герман дарга нь, түүнд нүдний өмнө хуруугаа зангидан чичиж баахан хожимдон занаж,
— Би танай тэр Чех дотрыг үгүй хийнэ шүү! гэж байсан билээ.
Тэр хүн баахан ташаарчээ. Ганц Чех дотор ч биш, тэгвэл тэр хүний дотроос, бас, хүний шинж чанарыг хүртэл үгүй хийхэд хүрэх байж л дээ. Учрыг мэдээд, сайн дураараа зохих газарт тэмцэх гэж, мөн тэмцэлд туслах гэж очсон тэр хүний сэтгэл дотрыг бас, үргэлжийн аюулд улам ч хатуужилтай болсон хүний сэтгэл дотрыг үгүй хийхэд хүрэх байж л дээ.


МАНАЙХАН


italki
Хэрэв бидэнд, 1943 оны 2 дугаар сарын арван дөрөвний тэр нэгэн өглөө, ер нь юугаар ч хийдгийг бүү мэд, нэг шингэн хар юм унд гэж авчрахын оронд ёстой какао авчирвал, бид асар гайхахгүй сэн. Яагаад гэвэл, тэр өглөө, манай тасалгааны хаалганы хажуугаар Чех цагдаа хуягийн дүрэмт хувцас үзэгдсэн билээ.
Гэнэт үзэгдсэн. Савхин гуталтай, тавьдаг хар өмд нэг алхаж, хар хөх ханцуйтай гар, цоож өөд сарвайгаад, хаалга хааж, тэр үзэгдэл алга болж билээ. Хоромхон зуур тэгж үзэгдээд өнгөрсөн, тул, нэг мөч өнгөрөхөд бид, тийм юм үзсэнээ бараг итгэхгүй болжээ.
Панкрацад Чех хуяг үзэгдэх гэжээ! Түүнийг эргэцүүлэн бодвол, их л холын юм бодогдох байжээ.
Хоёр цаг болоход бид, тэр боддогийг бодоод байлаа. Тасалгааны хаалга дахин онгойгоод, Чехийн цагдаа малгай дотогш шагайгаад, манай гайхсанд баярлаж, ангайн инээмсэглэсэн амнаас нь:
— Freistunde! Амарцгаа! гэдэг үг гарахад, бидний сэжиг тасрав. СС хуягийн бор ногоон дүрэмт хувцасны дунд гяндангийн хонгилд бас, бидний нүдэнд торох хар бараан юм үзэгдэх болсон нь Чех цагдаа байжээ.
Тэр ямар учиртай юм бол? Яадаг бол? Яасан ч, тэдний үзэгдсэн нь учрыг үгээр тайлбарлаж хэлснээс тодорхой ажээ. Тэр харгис ёс сөнөх нь тун ч дөхөж дээ. Устгах гэж байсан улсын хүнийг устгах аппаратдаа, ганц түшиг болдог газартаа, оруулахад хүрснийг үзэхэд, нэг хэдэн гүйцэтгэгчийг олох гэж, сүүлчийнхээ горь болсон газрыг сулруулж байгааг үзвэл, хүний хүчээр мөн ч аюултай ихээр гачигджээ дээ.
Тэгж байгаа хойно, аль хэр удаан тогтох гэж дээ. Хүнийг сонгож хэрэглэх юм биз дээ. Тэд нь дасаж мохдог болоод дийлнэ гэж итгэхгүй болсон Герман хуягаас ч долоон дор байж болох боловч, тийм хүнийг тэгж хэрэглэж байгаа нь эцсээ үзэхийн осолгүй шинж.
Бид тэгж бодлоо.
Байдал нь, бидний анх бодож байснаас бэрх байв. Тэр харгис ёс, яавал дээр гэгчээ сонгож чадахгүй, сонгох юм нь ч алга болоод байжээ.
Хоёрдугаар сарын арван нэгэнд бид анх Чехийн дүрэмт хувцас үзлээ.
Хойд өдөр нь, хүнтэй нь танилцаж эхэлсэн билээ.
Хүрч ирээд тасалгаа руу шагайгаад, босго дээр бодлого болж зогсчхоод, чадлаа багтааж ядан, нэгмөсөн дөрвөн хөлөөрөө үсрэн цовхчдог ишиг шиг гэнэт зорьж биднээс,
— За эрхмүүд, ямаршуу сууж байна даа? гэж асуухад нь, бид инээмсэглэн хариулж билээ. Тэр бас инээж, бидэнд дахин үг хэлэхдээ:
— Бидэнд битгий хилэгнээрэй. Та нарыг манах гэж байснаас бид нарыг өөр хол газар явуулсан байвал, бид илүү дуртай байх сан. Яая гэх вэ дээ. Гэвч... яаж мэдэх вэ. Энд ирсэн маань ч зүгээр болсон байж магад... гэж билээ.
Тэгээд, бидний тэр тухай юу гэж бодож байгааг мөн тэднийг юү гэж үзэж байгааг олж сонсоод баярлаж уулзалдсан цагаасаа бид найртай сайн болцгоосон билээ. Тэр хүн, Витек гэж нэртэй, сайхан сэтгэлтэй эгэл нэгэн залуу байжээ. Тэр нэгэн өглөө, манай тасалгааны хаалган завсраар анх үзэгдэн өнгөрсөн өнөөх хүн ажээ.
Нөгөө Тума гэдэг нь ёстой хуучин Чех гянданч билээ. Бүдүүн ширүүн шиг зантай, дуу шуу болсон хүн боловч дотор сайтай. Тус улсын шоронд урьд тийм хүнийг "ах" гэдэг байжээ. Энэ газар хүрч ирээд байгаа нь гэрийнхээсээ баахан ондоог ухамсарлаж мэдэхгүй, гэртээ байсан юм шиг, хамаагүй задгай байдалтай. Бүдүүн хошин үгээр хошигнож, горимтой дэглэмтэй байлгах гэх мөртөө, өөрөө үймүүлж, энэ тасалгаанд ч талх өгөөд, тэр тасалгаанд ч янжуур өгч, энд ирж энэ тэр юм ярилцаж (гагцхүү улс төрийн байдалд холбогдолгүй юм ярьж) ер, зовох гайхахгүй, хуягийн алив ажил иймэрхүү л байдаг юм гэж огт нуух барихгүй байв. Тэгсээр нэг донгодуулаад, баахан болгоомжилдог болсон гэлээ ч байдал нь өөрчлөгдсөнгүй. Өнөөх л гянданч ах хэвээрээ үлджээ. Тэр хүнээс чухал ноцтой юм гуйхыг би арай зүрхлэхгүй сэн боловч, түүний байхад нь бүгд санаа амар байдаг сан.
Бас нэг нь хорих тасалгааны гадуур нэтийгээд, дуугүй огт хүн амьтны өөдөөс харахгүй явж, ер хавиралдаад үзье гэж болгоомжлон оролдоход огт хавьдуулдаггүй байжээ.
— Энэ хүн, горьгүй нь дээ. Хамгийн хавьдуулдаггүй нь шив дээ гэж тэр хүнийг аав, нэг долоо хоног ажиглан хэлж билээ.
— Үгүй бол, хамгийн мэхтэй нь юм байлгүй дээ гэж өөдөөс нь миний хариуцсан учир болбол, хоригдох тасалгааныхан, дандаа аар саар юманд зөрөлдөн тэмцэж байдаг юм билээ.
Арван дөрөв хоноход, өнөөх дуугүй хүн маань, нүдээ ирмэж дохисон мэт, тэр дохио, гянданд томхон зүйлийн утгатай тул өөдөөс нь хариу нэг аньсхийн дохиж үзвэл, ер хариулсангүй би андуурсан юм байлгүй дээ.
Тэгээд, нэг сар болоход учир байдал тодорхой болов. Эрвээхэй, авгалдай дотроосоо гарч байгаа юм шиг санамсаргүй сонин үзэгдэж, хөдөлдөггүй авгалдай дотроос нь амьд амьтан гарсан шиг. Тэр гарч ирсэн юм нь, эрвээхэй биш хүн гарч иржээ.

* * *

Намайг тийнхүү хүний зан байдлыг тодорхойлон бичихэд, аав минь, заримын тухай надад, чи, дурсгал тэмдэг үлдээн босгож байгаа юм уу даа? гэж билээ.
Тийм ээ, наранд ч гэсэн, энд ч гэсэн, шударга журмыг гүйцэтгэн зоригтойгоор тэмцэж, амь үрэгдсэнийг үл мартаасай гэж би хүсэж байв. Бас, туйлын бэрх хүнд дундуур бидэнд мөн бат журмыг барьж, мөн их зүрхтэйгээр тусалж байсан нөхдөөс амьд давж гарагчдыг үл мартаасай гэж хүсэж байна. Панкрацын харанхуй хонгил дотроос саруул сайхан байдалд тэр Колински, тэр Чех хуяг мэтийн хүмүүс тодрон гараасай гэж хүсэж байна. Тэгэхдээ тэдний алдар нэрийг мандуулах гэж байгаа юм биш. Бусдад сургаал үлгэр болог гэж байгаа хэрэг. Хүний үнэр шинжтэй байхын үүрэг журам, энэ тулаан тэмцлээр эцэс болохгүй, хүн бүгдийг ёстой хүн болтол тийнхүү хүний үнэр шинжтэй байх нь нэлээд зоригтой баатар зүрх хэрэглэх юм шүү.
Хуяг Яролсав Хорагийн товч түүх явдал нь эгэл жирийн юм шиг боловч, нарийвчилбал хүний бүрэн түүх явдал тодорхой.
Радницко гэж, нэг буйд зэлүүд газар. Сайхан боловч, гунилтай ядуу нутаг, эцэг нь шилч. Аж төрөх нь бэрх. Ажилтай байгаа цагт ажил нь хатуу. Ажил тасалдах цагт нь гачигдал хатуу. Тэр газрын байдал тиймэрхүү байжээ. Хүн, нэг бол, арга ядаж сөгддөг, нэг бол сайн сайхнаар аж төрөх юм сан гэж сэтгэл зүүдэнд орж, тэгж болно байх гэж итгэж, түүний төлөө тэмцэх болдог байжээ. Аав нь, тэр замаар явж, эв хамт намын гишүүн болж билээ.
Залуу Ярда, майн жагсаалд, дугуйдаа улаан лент хийлгэж, дугуйтнуудын жагсаал дунд явалцаж билээ. Тэр лентийгээ тэнд ажигласан ч үгүй, түүнийгээ өөрөө мэдэлгүй, сэтгэл дотроо хадгалж, сургууль хийж эргүүлээ дархалж эргүүлдэх ажил хийж, мөн Шкодын үйлдвэрт анх ажил хийхэд нь сэтгэлд нь далд явж билээ.
Кризис болж, ажил тасалдаж, дайн болж, ажил эрж цагдаагийн алба хаагаад, улаан лент нь сэтгэл дотор явж байгааг тэр цагт мэдэхгүй байжээ. Сэтгэл дотор нь нэг газар хуйлаастай тавиастай мартзанаастай байсан боловч, гээгдээгүй байжээ. Нэгэн өдөр тэр хүнийг Панкрацад алба хашихаар шилжүүлж, Колински шиг сайн дураараа урьдаас бодсон бодлого зорилготой ирсэн бус билээ. Тэгэвч хорих тасалгаа руу шагайж үзүүт, зорилтоо ухамсарлаж, сэтгэл доторх лент нь эрчлэн задарчээ.
Тэмцэх газраа шинжиж, хүчээ тэнсэж, яаж, юунаас эхэлбэл дээр вэ гэж царайгаа барайлган боджээ. Уг нь улс төрийн ажил эрхэлж үзээгүй. Ардын эгэл жирийн хүүхэд, гэвч аавын туршлага нь бий. Дотор сайтай, зориг улам шулуудан чангарч санаа тогтлоо. Тэгээд авгалдай дотроос ёстой хүн гарч ирлээ.
Тэр хүний дотор сайхан ариун. Хүний зовлонг мэдэх, биеэ товойлгон сагсайхгүй, даруу зантай зүрхтэй. Хийх л хэрэгтэй юм бол, няцахгүй зоригтой. Хийхдээ их ч юм хийх, бага ч юм хийх хэрэгтэй байжээ. Тэгээд тэр хүн ихийг ч хийлээ, багыг ч хийлээ. Ажлаа сүр бадруулалгүй, аажим самбаатай, айлтгүй хийлээ. Тийм л ёстой юм гэж зүтгэхдээ, сэтгэл дотор нь тэгэх ёстой юм гэж бодогддог байжээ. Тийм л байх ёстойгоос хойш, яриад юу хийх вэ гэж боддог байжээ.
Байдал нь ийм л байжээ. Энэ бол одоо хэдэн хүний амийг аварсан гавьяатай гэж үзвэл болох нэгэн хүний бүх түүх явдал нь билээ. Панкрацад нэг зоригт эр хүний ёс, шударга журмыг гүйцэтгэснээр наранд тэр хэдэн хүн ажлаа хийж, амьд явж байнам. Тэд, түүнийг танихгүй, хүн, бас Колинскийг ч таньж мэдэхгүй байжээ. Хожимдон мэдэвч, хүн тэднийг мэдээсэй гэж би хүсэж байна. Тэр хоёр хүн, энэ газар замаа түргэн олж билээ. Тэр нь, тэдний арга бололцоог их болгожээ.
Тэднийг үлгэр дуурайл болгон тогтоомуу. Толгой түрүү нь зөв газартаа байгаа хүний үлгэр жишээ гэж тогтоомуу. Бас, сэтгэл зүрхийг нь юуны өмнө бодмуу.


скоржепа


Тэр гурвыг нэгэн дор хам байхыг үзвэл, анд ах дүү нар ийм л байдаг юм байна гэж санагдах байх. СС-ийн хуягийн бор ногоон дүрэмт хувцастай Колински, Чех цагдаагийн бараан дүрэмт хувцастай Хора, шоронгийн хонгилчийн саарал боловч гунигтай хувцаст аав Скоржепа, энэ гурвын хамт байх нь маш ховор тохиолдох хэрэг. Их л болгоомжтойгоос тийм билээ.
Шоронгийн заавар ёсоор, хонгилд ажил хийж цэвэрлэх, хоол зөөхөд найдвартай, сахилга баттай, хоригдлыг бусадтай нь огт хольцолдуулахгүйгээр хэрэглэвэл зохино гэсэн нь ёстой, хүн амьгүй дэмий зүйл билээ. Тийм хонгилч нар, хэзээ ч, хаа ч байхгүй. Ялангуяа, Гестапогийн гянданд тэндхийн хонгилч нар, харин ч хоригдол хамт олноос юу мэдэж авах гэж амьдрах гэж, нарныхантай ойртох гэж, тасалгаанаасаа гаргасан заншлагч21 нар шүү дээ, хэчнээн хонгилч нар, дамжуулах зурвас баригдах осолдохоос болж, амь алдсан билээ! Тэгсэн ч тэдний оронд нь болсон хүнийг өнөөх аюултай ажлыг нь заавал үргэлжлүүлбэл зохихыг шоронгийн хамт олны хууль ёс нь хатуу шаардсан байна. Тэр ажлыг зүрхэлж хийе ч гэсэн, айн эмээж хийе ч гэсэн, хийхээс өөр арга мэх алга. Аливаа нэгэн нууц далд ажилд, айвал наанадаж осолтой, цаанадаж хамаг юманд аюултай байдаг билээ.
Эндэх нууц ажил болбол, бүр ч аюултай. Тэднийг үгүй хийх гэж оролдож байгчдын гар дор нь хийж байгаа ажил болохдоо бас, хуягийн нүдний өмнө, тэдний эрхлэн харж байдаг газар, тэдний эрхэнд байдаг зав зайгаар, тэдний мэдэлд байгаа нөхцөлд хийдэг ажил болох тул улам ч бэрх. Наранд сурсан хашир хал багадаад, шахах шаардах зүйл нь багадахгүй ажил билээ.
Наранд нууц ажил хийхдээ чадалтай улс байдаг шүү. Хонгилч нарт мөн тийм ажил хийхдээ чадалтай улс бас бий. Скоржепа аав, тийм хүний нэг нь билээ. Их даруу зантай, иймээ тиймээ гэж илүү дутуу юм шахаж шаарддаггүй, харахад номхон дөлгөөн мөртөө, бэрхийн завсар зайг олж шургахдаа загас шиг чадамгай. Хуягууд түүнийг мэдэж, хараач, ийм хичээлтэй, ийм найдвартай үүргээ ийм сайн гүйцэтгэдэг, ер хориултай цаазтай юм хийх гэж хүний хатгалгад ордоггүй хүн шүү. Хонгилч нар, энэ хүнээс үлгэр дуурайл ав! гэдэг байжээ.
Тийм ээ, хонгилч нар, тэр хүнээс үлгэр дуурайл авцгаа! Тэр хүн бол, бидний хоригдлыг бодоход, ёстой үлгэр дуурайл болох хонгилч хүн юм даа. Шоронгийн хамт олны хамгийн найдвартай хамгийн чадамгай заншлагч юм даа.
Тэр хүн, олон тасалгаанд байдаг хүнийг бүгдийг мэддэг. Шинэ хүнийг анхнаас нь мэддэг, яагаад орж ирсэн яаж байсан, бусад нөхөд нь яаж байсныг анддаггүй. "Тохиол явдал" судалж, учрыг олох гэж оролддог. Тэр бүгд, санаа ухаан зааж өгөхөд нь юм уу, захиж даалгасныг нь биелүүлэхэд хэрэг болдог байжээ.
Дайснаа, бас, мэддэг байжээ. Хуяг бүрийг нарийн ажиж, түүний зан байдал, сайн муу талыг нь чадал өө сэв хоёрыг нь мэдээд юугаар аюултай яаж тэр хүнийг аргалж ашиглах зэргийг шинжин, мэдэж авдаг байжээ. Миний энд дурдсан хүний зан байдлыг гаргаж тэмдэглэсний зарим нь Скоржепа ааваас олж сонссон зүйл билээ. Тэдний бүгдийн занг нь ер анддаггүй, хүн юм даг. Хонгилоор хориггүй явж, ажлаа саадгүй гүйцэтгэхэд нь тэгж мэдэх нь аргагүй хэрэгтэй байжээ.
Юуны өмнө, тэр хүн, бат журам, үүрэг ёсоо мэдэх хүн. Намын гишүүний үүргийг байж, орхидог газар, хаана ч байж болохгүй, гараа хумхиад, "ёс хэмээж" болдоггүй юм гэдгийг мэддэг эв хамт намын гишүүн хүн байжээ. Тэр хүн, харин ч тэр хамгийн аюултай, хамгийн харгис муухай газар, зохих сууриа эзлэн чадаж гэж хэлж болох юм. Тэр, газар тэр хүн ихэд хөгжин боловсорчээ.
Их самбаатай хүн билээ. Өдөр тутам, цаг тутам, байдал ондоо болж, ондоо ондоо арга хэрэглэх нь чухал байжээ. Тэр аргыг зогсоогоор түдэлгүй олж чаддаг байжээ. Арга байдал үргэлжлэхэд минутын хэдэн хувийн зайтай байдаг авч, тасалгааны хаалга тогшоод, бэлдэн захисан захиа үг сонсож аваад, шинэ манаа халаагаа авч, дээд давхарт гарч ирэхээс өмнө, тэр уламжлах зүйлийг хонгилын нөгөө үзүүрт нь аль хэдийн түргэн товчоор уламжилж амжсан байдаг хүн билээ. Хянуур самбаатай нь сүрхий.
Хэдэн зуун зурвас захиа, түүний гараар дамжиж нэг нь ч баригдсангүй, ер сэжиг хардлагад орсонгүй.
Хаа хэн ямаршуу болсон байна, хаа урамшуулж, зориг оруулбал зохино. Нарныхны байдлыг хэнд нарийвчлан хэлж өгвөл зохихыг андахгүй, эцгийн сайхан нүдээр харж, цөхсөн хүнд хүч зориг оруулах газар нь зориг оруулж, "Шоронгийн хоолонд" тэсэж ядан хэцүүдэж байгаа хүнд сэм талх нэмж өгөх юм уу, шөл нэмж өгөх зэргээр туслах, хэрэгцээтэй газрыг ер андахгүй хашир таньсан сэтгэлээр мэдээд, тэнхрүүлэн тусалж явдаг хүн байлаа.
Айх эмээхийг мэддэггүй, хүч зориг төгс тэмцэгч, чин журамт эрхэм хүн, Скоржеда аав гэдэг билээ тэр.
Миний бичсэн үүнийг үзээд, энэ хүний байдлыг гаргаж өгүүлсэн үүнд уншигч та минь ганц тэр хүнийг би, ер, дарлагч нарын эрх хүчээр хэлсэн ажлыг харин ч, дарлагдаж байгаа хүнд нь тустай ажил болгож чадсан, хонгилч hausarbeiteh-ийн байдал сайхан дүр нь ийм байдаг юм байжээ гэж үзээсэй гэсэн хүсэлтэй билээ. Скоржепа аав, тэдний нэг бөгөөд, ижил нөхдийнхөө дунд онц этгээд боловч, харилцан өөр өөр мөртөө, нэг нэгээсээ дутуугүй сүрхий улс бий билээ. Панкрацад ч, Петчекийн ордонд ч. Тэдний дүр байдлыг тодорхойлох хүсэлтэй боловч, цагийн хавчилт хэцүү. "Хэрэг дээрээ уддаг юмыг дурдахад түргэн дууг" дуулж гүйцэхийн цаг алга болжээ.
Ядахдаа хэдэн нэр, хэдэн жишээ дурдаж, марталгүй дурдаж байвал зохих олны дотор бүгдийг биш боловч нэг, хэдийг дурдъя.
Доктор Милош Недвед, эрхэм журамт сайн хүн. Хоригдсон нөхдөдөө өдөр тутам тусалснаас болж, Освенцимд амь үрэгджээ.
Арношт Лоренц. Нөхдөө хэлж өгөхгүй гэхэд нь эхнэрийг нь цаазаар авчсан билээ. хойд жил нь, олон нөхөд, дөрвөн зуутын хонгилч "hausahbeiteh" мөн түүний бүх хамт олны амийг аврах гэж өөрөө цаазаар авхуулсан хүн.
Цөхөшгүй зоригт хурц Вашек, бүслэлтийн чанга байдлын үед цаазаар авхуулсан, үг дуу цөөнтэй, нөхдийн төлөө амь хайргүй бат журамт эмэгтэй Анка Викова, зоригтой доривлог, ...22 цөхөшгүй юмтай, аргатай, саамтай "номч" Шпрингер, бага залуу Билек...
Ганц нэрийг жишээ жишиг болгож дурдлаа. Их ч бага ч болов, цөм ёстой хүн, ёстой журамт хүн, хэрхэвч хүний оронцог биш.

* * *


НАЙМДУГААР БҮЛЭГ - ТҮҮХИЙН НЭГЭН БАГАХАН ХЭСЭГ


1943 оны зургаадугаар сарын 9.
Миний хаалганы өмнө бүс өлгөөстэй. Миний бүс. Явуулахын шинж. Шөнө намайг Герман улсад аваачин хэрэг шүүн таслах зэргээр гүйцэтгэх юм гэнэ дээ. Амь насны минь зүсэм талхнаас өлөн цаг үмх үмхээр үмхэж байна даа. Панкрацад дөрвөн зуун арван нэгэн хоног суусан минь, жигтэйхэн хурдан өнгөрчээ. Одоо хэдэн хоногийн нас үлдсэн бол? Хаа, яаж би түүнийгээ өнгөрөөх юм бол доо? Ингэж бичиж тэмдэглэх зав хаанаас олдох гэж дээ.
Сүүлчийнхээ гэрч тэмдэглэл үлдээсэн биз ээ. Хамгийн сүүлчийн амьд гэрч нь байгаа бололтой, миний үзсэн түүхийн нэгэн хэсгийг өгүүлье.

* * *

1941 оны хоёрдугаар сард, Чехословакийн эв хамт намын бүх төв хороо нь гай дайрвал орлох гэсэн бүх хүний хамт баригдан хоригдсон билээ. Намд тийм бэрх цохилт яагаад тохиолдон учирсны чухам учир нь одоо хүртэл нарийн мэдэгдээгүй. Гестапогийн комиссарууд, хожим баригдан байцаагдахдаа, тэр учрыг гаргаж өгөх биз ээ. Түүний учрыг Петчекийн ордонд ч "хонгилч" болж, тодорхойлон мэдэж чадсангүй. Тэр явдалд лав тагнан барьж өгсөн хүн эрхбиш оролцсон. Бас, осол гэнэн байсны гэм ч бий. Хоёр жил нууц ажил хийсэндээ нөхдийн санаа тайвширсан байжээ. Нууц байгууллага өргөжиж, шинэ нөхөд ажилд оролцох болж мөн өөр зүйлийн ажилд хожим оролцвол зохих нөхөд ч хамрагдан оролцож аппарат өргөжөөд, хүн олонтой болоод, нарийн хяналт тавих нөхцөлгүй болж ирсэн билээ. Намын төв хороог цохих цохилт аль хэдийн зэхээстэй байгаад, Зөвлөлт Холбоот Улсад халдан довтлохыг бэлдэж зэхсэн хойно цохилтоо буулгажээ.
Анхлан би түүний хэр хэмжээг нь гүйцэд мэдсэнгүй. Манайхан хэлхээ холбоогоо ер хэвийн ёсоор байгуулан явуулах юм байлгүй дээ гэж хүлээтэл, ер алга байжээ. Тэгээд, нэг сар болоход, сүрхий л юм болж дээ. Одоо цааш нь хүлээсний хэрэг алга гэдэг нь тодорхой болов. Тэгээд хэлхээ холбоотой болох арга сүвэгчилж эхэллээ. Бусад маань ч мөн тэгж билээ.
Хамгийн эхэнд, Хонза Выскочилийг оллоо. Дундад Чехийн нутагт ажлыг удирдах хүн юм сан. Их санаачилгатай хүн бөгөөд намын төв хэвлэлгүй байж болохгүй юм гэж Руде Право сонинд хэрэглэх гэж бага сага материал цуглуулсан байжээ. Би нь тэргүүний өгүүлэл бичээд, эргэцүүлэн бодтол, (миний мэдэхгүй тэр материалыг Руде Право гэж сонины дугаар болгож гаргахгүй, майд зориулсан ухуулах хуудас гэж гаргах нь зүйтэй гэж хэлэлцэн тогтсон учир манай намын нөхөд түүгээрээ бас тэр сониныг барагтайхан байдалтай боловч гаргаад орхисон байжээ.
Партизанчилж ажиллах цаг үе болж ирлээ. Намд маш хүнд цохилт тохиолдсон боловч, цохин сөнөөж чадсангүй. Орон гарсан ажил даалгаврыг залуу шинэ нөхөд гарч, нөхөн залгаж, амь хохирсон удирдагчийн оронд нь бусад нь гарч ирээд, үндсэн байгууллагыг бүрэн сарних хөдөлгөөгүй хоцроход үл хүрүүлжээ. Гэвч төвлөсөн удирдлага бий болж завдаагүй, партизан ажилд нэг гэм дутагдал байгаа нь, хамгийн чухал цаг үеэр, СССР-т халдах гэж байх цагт нь бид ажил явууллагаа нэгтгэж чадахгүй байхын нэгэн гэм осол байлаа.
Партизанчилж гарч байсан Руде Право сониноос миний гарт орж ирснийг хянан үзвэл улс төрийн талаар хашир хүний чадал тамир мэдэгдэж байлаа. Нэг их сайн болж чадаагүй, манай майн нэгний ухуулах хуудсыг бусад маань олж үзээд, нэг мөрний хүч болох хүн бас байгаа юм байна гэж мэдээд, бие биеэ харилцан эрж сураглах болсон билээ.
Тэгэхдээ, ой ширэнгэ дотор эрж сурагласан шиг, дууг нь олж сонсоод, тэр зүг рүү нь чиглэж явахад, өнөөх нь шал өмнөөх зүгээс дуугарч байдаг шиг байж билээ. Хүнд гарз тохиолдсон нь, намыг маш болгоомжтой, сонор соргог болгож төвийн аппаратын хоёр хүн, хоорондоо хэлхээтэй харилцаатай болох гэвэл, тэднийг холбож өгөх хүний, мөн тэдний өөрсдийн тогтоосон хянан шалгах, танин мэдэх өдий төдий олон боомт шалгалт давж нэвтрэлцэх ёстой байжээ. Наадах нь цаадхыгаа чухам хэн гэгч байгааг нь огт мэдэхгүй, цаадах нь ч наадахыгаа хэн байгааг мэдэхгүй байдаг учраас, тун ч түвэг ихтэй байж билээ.
Тэг тэгсээр, хоёр талаасаа мэддэг таньдаг нэг хүнийг олж тэр маань, доктор Милош Недвед гэдэг маш сайн хүн, манай анхны хэлхээ холбоо барих хүн болж билээ. Тэр бас, азаар шахуу тааралдсан хүн, 1941 оны зургаадугаар сарын дундуур би өвдөөд, хойноос нь Лидаг явуулсан билээ. Тэр хүн, Баксийнд хүрч ирээд, тэнд бид уулзалдан учраа ололцсон билээ. Тэр хүн, "нөгөө нэг хүнийг" сураглах үүрэгтэй хүн байгаад, тэр нөгөө нэг гэгч нь чухамхүү намайг байсныг тэр хүн мэдсэнгүй. Цаад бүлгийн бусад нөхдийн адил тэр хүн бодохдоо, намайг баригдаад лав үхсэн байх гэж бодож байж л дээ.
1941 оны 6 дугаар сарын хорин хоёрт Гитлер, Зөвлөлт Холбоот Улсад халдан довтолж, тэр үдэш нь Хонза Выскочил бид хоёр, тэр явдал, бидэнд ямар хор холбогдолтойг тайлбарласан ухуулах хуудас гаргасан билээ.
Тэгээд, их л удтал эрж сурагласан хүнтэйгээ зургаадугаар сарын 30-нд уулзаж авлаа. Тэр хүнийг чухамхүү надтай уулзахыгаа мэдээд, болзсон газар хүрч ирэхэд нь би нь, хэнтэй чухам уулзахаа таньж мэдээгүй байсан билээ. Зуны шөнө байж билээ. Нээлттэй цонхоор хуайс модны цэцэг ханхалж, янаг амрагуудын яг уулзахад таардаг цаг байжээ. Бид цонхоо хамхиж харанхуй болгоод гэрэл асааж, бие биеэ тэврэлцэж билээ. Тэр минь, Xонза Зика байжээ.
1941 оны 2 дугаар сард арай ч намын бүх төв хороо баригдсангүй, түүний нэг гишүүн Чех үлдсэн байжээ. Би түүнийг аль хэдийн таньдаг. Аль хэдийн түүнд элэгсэг хайртай байсан билээ. Тэгэвч, одоо л тэр хүнтэй хамт ажил хийх болсноос хойш ёстой сайнаар зан чанарыг нь мэддэг боллоо. Дугуй царайтай, маасгай, баахан өвгөжөөр боловч, нямбай чанга, намын ажилд эршүүд хичээнгүй, түүнийг биелүүлэх гэж, бусад хамаг юмаа тэвчжээ. Хүнд их хайртай, сайхан санаатай, хүн ч түүнд хайртай байдаг сан. Тэгэвч, хүнд сайн болох гэж саймширч, ер хэлтрүүлэн хөнгөмсөглөх нүдээр үздэггүй.
Бид хоёр, хэдхэн минутын дотор учраа ололцож, хэлэлцэн тохирсон билээ. Хэд хоноод, шинэ удирдлагын гуравдугаар нэг гишүүнийг мэдэж авсан минь, Зикатай тавдугаар сараас эхлэн хэлхээ холбоотой Хонза Черни байжээ. Нуруу өндөр гоё идэр эр, хүнд их сайн, нөхрийн сэтгэлтэй, Испанид байлдаж явсан хүн. Уушгиа цоо буудуулаад, тэндээс дайны үеэр нацист Германаар дамжин буцаж ирсэн билээ. Баахан цэрэг эрийн зан байдалтай, нууцаар ажил хийх баялаг туршлагатай, авьяастай санаачилгатай хүн байжээ.
Олон сар хамт их шаргуу ажиллаж бид гурав их л нөхөрсөг дотно болсон билээ. Бид гурав, зан байдал, чадал авьяасаараа нэг нэгэндээ түшиг нэмэр болж, Зика болбол, зохион байгуулагч хүн, тун нямбай нягт, хүний амаар будаа идэж залилуулдаггүй, алив мэдээг цөм нарийвчлан шалгаж, ёроол уудлан нягталдаг зантай, хүний гаргасан саналыг тал талаас нь эргэцүүлэн нягталж үзээд, бидний шийдвэрлэн тогтоосныг эелдэг боловч нямбай нягтаар хянан гүйцэтгэсний биелэлтийг шалгаж байдаг сан. Черни болбол, дайсны ажлыг хойш татан саад учруулах сүйтгэх, мөн зэвсэг барин тэмцэхийг бэлтгэн оролдох ажлаа удирдаж, юм бодохдоо, цэргийн хүний шинжтэй, ялимгүй юмны хойноос хөөцөлддөггүй, далайц ихтэй, цочих мохохыг мэдэхгүй, шинэ арга, шинэ хүнийг олохдоо азтай, урагштай байдаг сан. Би нь, сурталч, сэтгүүлч өөрийнхөө юм таних авьяасдаа баахан найдаж явдаг, баахан фантазич мөртөө, бас, хай юу бол? гэж хажуугаар нь муу санаархаж явдаг ийм улс билээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 7
  • Büleklär
  • Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 1
    Süzlärneñ gomumi sanı 4550
    Unikal süzlärneñ gomumi sanı 1840
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 2
    Süzlärneñ gomumi sanı 4537
    Unikal süzlärneñ gomumi sanı 1937
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 3
    Süzlärneñ gomumi sanı 4638
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 4
    Süzlärneñ gomumi sanı 4522
    Unikal süzlärneñ gomumi sanı 1980
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 5
    Süzlärneñ gomumi sanı 4507
    Unikal süzlärneñ gomumi sanı 2005
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 6
    Süzlärneñ gomumi sanı 4287
    Unikal süzlärneñ gomumi sanı 1762
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 7
    Süzlärneñ gomumi sanı 3596
    Unikal süzlärneñ gomumi sanı 1693
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.