Latin

Том Сойерийн Адал Явдал - 11

Süzlärneñ gomumi sanı 4532
Unikal süzlärneñ gomumi sanı 1860
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Үүнийг би мэдэж байна л даа. Тэгээд өөр нуугдах газар алга байна шүү дээ. Би энэ саравчнаас зайлъя гэж санах л юм. Өчигдөр ч бас бодож л байлаа. Ганцхан яах ч арга олдсонгүй. Энэ золигийн хүүхдүүд уул дээр, харчихаар газар үймэлдэж хөлхөөд болсонгүй гэлээ.
«Золигийн хүүхдүүд» нь энэ сануулгыг сонсоод дахин айн дагжиж дотроо бодов: баасан гарагийг санаж дахиад нэг өдөр хүлээх болсон маань юутай азтай билээ гэж бодоцгоожээ. Нэг өдөр биш нэг жил хүлээгээгүйдээ дотроо бас харамсаж л байв.
Доодох хоёр нь нэг хүнс гаргаад идэж эхэллээ. Удтал дуу хураасны дараа улайн арьст Жо хэлэв:
— За найз минь чи голыг өгсөж ирсэн зүгтээ явж үз. Намайг дохио өгтөл чи тэндээ хүлээж байгаарай! Би амь дүйж хотоор тэнэж үзье. Ядаж барааг нь ч бол харъя. Тэгэхгүй бол бид аюултай ажил эхэлнэ ээ. Би жаахан ахиу юм мэдээд цөмийг нь зохих ёсоор нь бодъё! Техаст очоод хоёулаа л сарвалзаж үзье гэлээ.
Тэд ингэж тохирчээ. Тэгээд хоёулаа эвшээлгэж эхлээд улаан арьст Жо хэлэв:
— Үхтэл нойр хүрч байна! Чиний манах ээлж шүү дээ гэлээ.
Жо лууль, шарилжин дээр хэвтээд удалгүй хурхирлаа. Нөхөр нь түүнийг хоёр гурван удаа татаж сэгсчсэн боловч Жо чимээгүй болчихлоо.
Манаа өөрөө дунхалзаж эхэллээ. Түүний толгой улам доошоо унжсаар удалгүй хоёулаа хурхирч гарлаа.
Хоёр жаал сэтгэл нь амарч урт урт амьсгаа авцгаав.
Том:
— За одоо явъя гэж шивнэхэд,
Гек:
— Явахгүй! Тэд сэрчихвэл бид дороо л үхнэ гэсэн үг гэв. Том мэтгээд байв. Гек хойш суусаар байв. Том удаанаар болгоомжтойхон босоод нэг алхав. Тэгтэл гажиж дөрдийсөн шалны банз аймшигтай чахран нажигнасанд Том үхтлээ айж шалан дээр унав. Том дахиад оролдож туршсан ч үгүй. Маш удаан өнгөрөх минутыг тоолж хэвтсээр хүүхдүүд ер цаг хугацаа гэж байхгүй, мөнхийн хугацаа ч бас улирч өвгөрсөн шиг санагдаад иржээ. Гэвч суусаар л байв. Тэд ашгүй нар шингэж байгааг баяртайгаар ажлаа.
Өнөөх тэнэмлийн нэг нь хурхирахаа болив. Улаан арьст Жо босож суугаад ийш тийшээ харснаа унтаж байгаа нөхрөө үзэж, царайгаа барайлган инээмсэглэж толгойгоо өвдөг дээрээ тавьж духуйн, хөлөөрөө түүнийг түлхэж хэлэв:
— Хөөрхий! Мөн хүлцэнгүй сайн манаа чи. Зүгээр өнгөрсөн нь яамай даа.
— Ёх-ёо-ёо. Би золиг зүүрмэглэж орхижээ!
— Тэгсэн шиг л байна. Найз минь явах цаг болжээ. Үлдсэн мөнгөө бид яана?
— Мэдэхгүй хө, хуучнаараа л энд орхих уу гэж бодож байна. Бид өмнө зүгт хөдлөхөөсөө урьд түүнийг биедээ авч яваад ч яах вэ дээ. Зургаан зуун тавин мөнгөн зоос гэдэг чинь гар чилээнэ шүү гэв.
— За яая гэх вэ, дахиад ийшээ ирэхээс хойш тэгэхээс биш өөр яах вэ.
— Харин ганцхан бид эртээрийнх шигээ шөнө л ирвэл дээр шиг надад санагдах юм.
— Тэр нь ч тиймээ. Ганцхан энэ хэргийг тийм хурдан амжуулж чадахгүй байж мэднэ. Ямар саад учрахыг бүү мэд дээ. Тун эвгүйхэн газар юм шүү. За хоёулаа мөнгөө дорхон шиг сайн булж орхиё! гэлээ.
— Зүйтэй гэж дагуул нь зөвшөөрөөд тасалгаа дундуур тууш явж, голомтын гүнд байгаа нэг чулууг сөхөж хүүдий гаргаж ирэхэд дотор нь нэг юм аятайхан шар шар дуугарлаа. Тэр өөртөө хорь гучин доллар, улаан арьстан нөхөртөө бас тэр хэрийн доллар гаргаж аваад хүүдийгээ Жод өглөө. Цаадах нь энэ үеэр буланд сөхөрч суугаад том тонгоргоор газар ухаж байжээ.
Хүүхдүүд нэг гажгийн дотор эмээх гуньхрах бүтэлгүй явдлаа мартаад бадарсан хурц нүдээр түүний хөдөлгөөн бүрийг мөрдөн ажив. Аз иржээ! Тийм зол жаргал ерөөс санаанд багтахгүй билээ. Зургаан зуун доллар гэдэг чинь жигтэйхэн их мөнгө, арван хүүхэд элбэг баяжих баялаг даа. Эрдэнэ гэдэг чинь энэ. Хаана ухахаа бодох гэж тархи толгойгоо зовоохгүй хэчнээн сайхан болох нь вэ? Тэр хоёр минут бүр бие биеэ тохойгоороо нудрах бөгөөд энэ бол «чи бид хоёр одоо тэнд байна гэж баярлах хэрэгтэй» гэсэн гойд ойлгомжтой тод дохио байлаа.
Улаан арьст Жогийн хутга нэг юманд шигдэхэд,
— Хүүе! гэж тэр дуу алдав.
— Наана чинь юу, байна? гэж дагуул нь асуулаа.
— Ялзарсан банз... үгүй хайрцаг шиг байна. За байз хамжилцаарай, одоо юу байгааг нь үзье! За за хэрэггүй, би хутгаараа нүх гаргалаа.
Жо хайрцагт гараа хийснээ тэр дороо гаргаж ирлээ.
— Хараач энэ чинь мөнгө зоос байна шүү.
Тэд атга зоос гарган харж байв. Тэр нь алтан зоос байлаа. Хоёр жаал дээр нь бас хоёр тэнэмэл хулгайчаас доргүй баярлан сэтгэл догдлов.
Улаан арьст Жогийн дагуул хэлэв:
— Одоо бид үүний чинь учрыг олъё! Голомтын цаад буланд нэг зэвтэй зээтүү байна лээ. Би тун сая харсан гээд, тэр гүйж очоод хүрз зээтүү хоёрыг олж ирлээ. Улаан арьст Жо зээтүүг авч тал бүрээс нь сэжиглэн хараад толгойгоо сэгсрэн аман дотроо нэг юм хэлээд газраа ухаж гарлаа. Удалгүй хайрцгийг гаргаж ирлээ. Он цагийн элэгдлийг үзэхээсээ өмнө их л бөх байсан бололтой төмөр товруутай, жижигхэн хайрцаг ажээ.
Тэнэмлүүд нэг үе баярлан ханасан байдалтай хайрцгийг дуугүй харцгаалаа.
— За найзаа энд ч лав мянгаад доллар байна даа гэж улаан арьст Жо хэллээ.
— Энэ хавиар нэг зун Мэррэлийн бүлэг дээрэмчин байгаад зайлсан гэж ярилцдаг байсан юм даа гэж нөгөөх нь хэллээ.
— Би ч бас дуулсан юм байна. Энэ тэдний л ажил байх л даа гэж улаан арьст Жо хэлэв.
— Одоо чи ийм ажлаар оролдоод хэрэггүй гэж нөгөөх нь хэлэв.
Улаан арьст Жо хөмсгөө зангидаад хэлэв:
— Чи намайг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийн тухай бага мэдэж байна. Би зөвхөн дээрэмдэх гэсэн биш, бас өшөө авах гэсэн юм шүү гэж нүдээ хорсголтойгоор гялалзуулаад, надад чиний тусламж хэрэгтэй. Үүнийг л дуусгаад Техаст очъё. Чи гэртээ Нэнси болоод хүүхдүүд дээрээ очоод хүлээж байгаарай, би чамд мэдээ өгнө.
— За яах вэ дураараа л бол. Бид үүнийгээ яах вэ, дахиад булах уу?
— За! (дээр хүүхдүүд жигтэйхэн их баяр хөөр болов). Яасан ч үгүй. Агуу Сахемийн11 нэрийн өмнөөс тангараглая! (Дээр хүүхдүүд гүнээ харамсан гаслав). Би золтой л мартчихсангүй. Зээтүү дээр чинь шинэхэн шороо наалдсан байв шүү. (Хүүхдүүд айж үхэх шахлаа), Энэ хүрз зээтүү хаанаас гараад ирэв? Яагаад шинэхэн газар ухсан бололтой байгаа билээ? Эдгээрийг хэн авчраа вэ? Эд хаана орчоо вэ? Чи хэн нэг хүний дуугарахыг дуулав уу, хүн үзээгүй юу? Дахиад булчихаар тэд ирээд шинэхэн ухсан газрыг үзэж олж аваг гэж булах гэж үү? Үгүй яасан ч тэгэхгүй шүү! Эдгээрийг миний нүхэнд аваачъя! гэж хэллээ.
— Энэ чинь л зүйтэй. Яагаад би үүнийг түрүүн санасангүй вэ!
— Чи нэгдүгээртээ аваачих гээ юу?
— Дугуй хэрээсний доорх хоёрдугаарт аваачна, нэгдүгээрт чинь таарахгүй хөлтэй газар шүү.
— За сайн. Удахгүй харанхуй болно. Явах цаг ч болно доо.
Улаан арьст Жо босож нэг цонхноос нөгөө цонх руу гэтэж гадагшаа болгоомжтойгоор харав. Тэгээд хэлэв.
— Энэ хүрз зээтүүг хэн авчрах нь энэ вэ? Чиний бодоход?
— Тэд дээр байгаа юм биш байгаа, ямар вэ? гэлээ.
Том Гек хоёр айж арай л үхсэнгүй. Улаан арьст Жо хутгаа авч нэг хэсэг эргэлдэн зогссоноо шат руу алхлаа. Хүүхдүүд өнөөх нууц савыг санавч хөдөлж чадахгүй байлаа. Шатны гишгүүрүүд шажигнав. Байдал их хүнд болж хүүхдүүд хөшиж хярсан байдлаасаа хормын төдий л сэрвэл өнөөх нууц сав руугаа ухасхийх гэж хүстэл л гэнэт өмхөрсөн мод нярхийтэл хугарч улаан арьст Жо хэмхэрсэн шатны гишгүүр модны хамт доошоо ойчлоо. Тэр босож ирээд газар дэлхийг донсолтол хараал тавив. Дагуул нь түүнд хэлэв.
— Чи яах гэж тийшээ авирсан юм вэ? Хэрэв дээр хүн байгаа бол сууж л байг! Бид түүгээр яах вэ? Дуртай бол тэд доошоо харайгаад хөлөө ч хугална уу, бидэнд хамаа байна уу? Нэг мөч хэртэй болоод харанхуй болно. Дуртай бол биднийг хөөж очиг! Хохь нь болно л биз! Миний бодоход энэ хүрз зээтүүг авчирсан улс биднийг үзсэн байх. Үзээд чөтгөр буг гэж санасан байх. Одоо ухаан жолоогүй зугтааж байгаа гэж бодохоор байна гэлээ.
Улаан арьст жаахан маргаж үглэсэн боловч харанхуй болохоос өмнө цагийг ашиглаж, явдал замдаа бэлдэх гэж найзтайгаа санаа нийлэв. Тун их удалгүй, өтгөрч байгаа бүрэнхий дундуур, байшингаас сэмхэн гарч үнэт эрдэнийн хайрцгаа голын зүг аваад явчихлаа. Том Гек хоёр арай голтой нэг юм босож сэтгэл амран, гүн амьсгаа аваад байшингийн банзан хананы завсар ангаар тэдний хойноос харж байв. Араас нь гүйх үү? Ээ байя. Хүзүү толгой мэнд доошоо буусан маань овоо гэж хүүхдүүд бодлоо. Тэд уул давж өөр замаар хотдоо буцжээ. Яриа хөөрөө багатай явж, замын туршид ганцхан хүрз зээтүүгээ авчрах гэж бүтэлгүй санаа гаргасандаа гомдон биеэ зэмлэн харааж явжээ. Хүрз зээтүү л байгаагүй бол улаан үст Жо базаахгүй юмны сэжиг авалгүй, алт мөнгөө энд «өшөөгөө» автлаа нуух байв. Тэгээд сүүлд нь зоосоо хоосон болсныг үзээд гаслан харамсах байлаа. Муу гэхэд мухаргүй муу юм боллоо! Яах гэж хүрз нааш нь чирвээ, ер!
Испанийг «өшөөгөө» авах гэж хотод ирэхээр нь л нүд алдалгүй дагаж, хаа ч хүрсэн «хоёрдугаар өрөө» гэдгийг нь хүртэл дагачихъя гэж ярилцав. Гэнэтхэн Томын толгойд аймшигт бодол төрж:
— Өшөөлнө гэж байгаа шүү? Гек ээ, тэд биднийг өшөөлөх гэж байвал яана?
italki
— Дуугүй, дуугүй! гэж Гек үхэтхийж унатлаа айж хэллээ.
Хоёр жаал үүнийг бүр хот хүртэл ярилцаад улаан арьст Жо өөр нэг хүнийг юм уу, эсвэл шүүх дээр ганцаараа мэдүүлэг өгснөөр нь Томыг ч ярьсан байж болно гэж тогтлоо.
Томд ганцаарт нь аюул занал тулгарч байгаа гэдэг нь Томд нэг тун муухан тайтгар болов! «Гэсэн ч хань хамсаатайгаа л бол арай амар юм сан» гэж Том бодлоо.


ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ


Энэ өдрийн явдал Томын зүүдэнд орж, зовоох болов. Том зүүдлээд өнөөх эрдэнийн сан руу дөрвөн удаа гар сунгасан боловч дөрвөн удаа гараас нь мултраад юу ч биш болжээ. Зүүдний үзэгдэл нүднээс тонилохтой зэрэг л өнөөх үнэн байдлын гайтай гашуудалтайг бодох шаналгаа буцаад ирдэг байв. Өчигдрийн явдлыг нэгд нэгэнгүй санаж, тэр өглөө орондоо хэвтэхдээ энэ үзсэн бүхэн нь аль эрт нэгтэй өөр ертөнцөд болсон урьдын явдал мэт холын мананд бүрхэгдээд олдохоос өнгөрсөн гэж бодоход гайхалтай санагджээ. Тэр маань ер зүүд биш билүү? гэдэг бодол бас толгойд нь оров. Ингэж бодох тун итгэмжтэй нэг шалтаг байв. Юу гэвэл өчигдөр Томын бэлхэн үзсэн шиг тийм их алт мөнгө ерөөс баймгүй билээ. Одоо болтол Том тавин долларыг ч бөөнөөр нь үзсэн удаагүй. Түүний насны буюу арай бага настай хүүхдүүд ч цөм адил үзээгүй болохоор «зуу», «мянгын» тухай яриа бол дэмий гоёсон үг, тийм их мөнгө ерөөс байдаггүй байх гэж боддог байжээ. Хэдэн зуун доллар мэтийн их зоос нэг хүний өвөрт бэлхэн байна гэж Том ер боддоггүй байжээ. Эрдэнэсийн сан ямар байдаг байх гэж Томын санасныг асуувал нэг баахан ёстой мөнгөн зоос, гарт ордоггүй гайхамшигт шидэт баахан овоолоостой доллар л байдаг байх гэж боджээ. Гэвч өчигдрийн явдлаа санах тутам хамаг байдал нь тов тодорхой зурайтал ургаж санагдахад энэ маань ямар ч гэсэн зүүд биш гэж бодох тийшээ ханджээ. Яаж ийгээд энэ мухардсан байдлаас гарах хэрэгтэй байв. Том түргэн цайгаа уугаад Гекийг эрэхээр явлаа.
Гек хавтгай ёроолт том завины ирмэг дээр сууж хөлөө усанд булхуулан байж гунигт баргар царайтай харагдав. Өчигдрийн явдлыг Гек эхлээд ярих нь уу, үгүй юу харъя. Хэрэв Гек энэ тухай ярихгүй бол үүнийг би л зүүдэлж гэж мэдье!
Ингэж Том бодоод:
— Сайн байна уу Гек ээ? гэв.
— Сайн, сайн уу? гээд хоёул хоромхон дуугүй байцгаав.
— Том оо, бид энэ золигийн хүрзээ л дархи модон дор орхисон бол мөнгө биднийх болох байжээ. Мөн ч азгүйеэ! гэж Гек хэлэв.
— Тэгвэл энэ чинь зүүд биш байх нь ээ. Би бүр зүүд ч билүү гэж санасан юм. Гек чи бас тэгж санав уу?
— Юуны чинь зүүд?
— Яагаа вэ өчигдрийн өнөөх. Би үүнийг бүр зүүд гэж санаж эхэллээ.
— Зүүд гэнэ! Шатны гишгүүр хугараагүй бол чи энэ ямар шүү зүүд болохыг сайн мэдэх байсан юм. Би бас шөнөжин зүүдэллээ. Энэ золигийн хялар испани шөнөжин намайг хөөгөөд л байлаа, үхэж далд ормор чинь!
— Үгүй түүнийг далд оруулчхаад яах вэ? Харин түүнийг олоод мөнгө хаа байгааг нь мөрдөж илрүүлэх хэрэгтэй.
— Том оо, бид одоо түүнийг хэзээ ч олохгүй. Тийм их мөнгө хүний гарт орж ирнэ гэдэг чинь бүх насанд ганцхан л дайралддаг байлгүй. Гэтэл бид гартаа орсныг алдаж орхилоо! Хэрэв дахиад олж үзвэл ч би байж сууж чадахгүй дэг.
— Би ч ялгаагүй. Харин өнөөхийг олж харвал, хоёрдугаар гэдгийг нь хүртэл мөрдөж орхих юм сан.
— «Хоёрдугаар» гэдэгт чинь л хамаг учир бий. Би үүнийг бас бодсон юм. Гэвч нэг л учрыг нь олохгүй байгаа. Чиний бодоход тэр юу баймаар байна.
— Мэдэхгүй, энэ ч бүрхэг л хэрэг. Гек ээ, энэ чинь байшингийн дугаар биш байгаа?
— Хаанаас даа! Манай хотынх л лав биш. Манай хотын байшин ямар дугаар байх биш.
— Нээрэн тийм. Бодъё байз. Ямар нэг дэн буудлын өрөөний дугаар биш байгаа?
— Тийм л байх! Манай хотод хоёрхон л дэн буудал бий. Тэгвэл бид мөдхөн олж болно.
— Гек чи намайг иртэл сууж байгаач! гээд Том хоромхон зуур гүйн алга болов. Том гудамжинд Гектэй хамт үзэгдэх дургүй байжээ.
Хагас цаг болоод Том буцаж иржээ. Сайн дэнгийн хоёрдугаар өрөөнд аль эртнээс залуу өмгөөлөгч суусан, суусаар ч байгаа гэнэ. Нөгөө муу дэнгийн хоёрдугаар өрөө нэг л жигтэй гэнэ. Буудлын эзний хүүгийн хэлэх нь энэ өрөө дандаа цоожтой байдаг. Шөнөөс өөр цагт хүн орж гарч байхыг тэр хүү ер үзээгүй гэнэ. Яагаад ийм байдгийг нь мэдэхгүй, онцгой учир шалтгаан байхгүй шиг л байтал ийм байдаг нь жаахан сонин санагддаг гэнэ. Энэ өрөө ер «чөтгөртэй» юм болов уу гэж тэр хүү бодсон гэнэ. Урьд шөнө тэнд гэрэл гарч байсан гэнэ.
Гек минь, би ийм юм мэдэж ирлээ. Энэ л бидэнд хэрэгтэй өнөөх хоёрдугаар өрөө ч мөн дөө.
— Би ч тэгж санаж байна. Одоо тэгээд яах вэ?
— Бодъё, бодъё! гээд Том нэлээд удтал бодоод хэлэв:
— За чи аан гэж бай. Энэ хоёрдугаар өрөөний ар хаалга нь хуучин хулганын сааль шиг хэлбэртэй агуулах тоосгон байшин хоёрын хоорондох жижиг нарийн гудамж руу харсан байдаг шүү дээ. Чи чадах чинээгээрээ зөндөө түлхүүр ол! Би нагац эгчийнхээ бүх түлхүүрийг дэлсчхээд ирье. Тэгээд харанхуй шөнө болохтой зэрэг тийшээ очоод хүн ирж байна уу, үгүй юу гэдгийг туршъя. Улаан арьст Жо ирэх нь үү, үгүй юу гэдгийг сайн анах юм шүү. Тэр чинь хотод ирж өшөөгөө авах завшаан олдох эсэхийг харзнана гэсэн шүү дээ. Хэрэв Жог л үзэгдвэл дагачхаарай, хоёрдугаар өрөөнд орохгүй л бол энэ биш гэж мэдье гэлээ.
— Тэнгэр минь, би түүний хойноос ганцаараа дагах дургүй байна.
— За шөнө байх юм чинь дээ, чамайг тэр харахгүй байлгүй. Үзсэн ч нэг их юм бодохгүй биз.
— Шөнө их харанхуй л байвал би дагаж л үзье. Ай мэдэхгүй, мэдэхгүй, туршаад л үзэж дээ.
— Шөнө их харанхуй байвал би ч дагаж болох л доо. Тэр өшөөгөө авч болохгүй нь гэж мэдээд, шууд мөнгөнийхөө хойноос ч явах юм билүү, чи яаж мэдээ вэ?
— Тийм, тийм, Том минь. Би дагаж л үзье! Би заавал дагая, ёстой тангараг.
— Тэгвэл сайн л хэрэг. За Гек минь хөөдчихгүйг л мэдээрэй! Би ч бүр хөөдөхгүй гэлээ.


ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ


Тэр үдэш Том Гек хоёр сайтар бэлтгэлээ. Тэд үдшийн есөн цагаас дэн буурчийн газрын хавиар л тэнээд байв. Нэг нь холхон шиг зогсоод, нарийн гудамж манав. Нөгөө нь дэн буудлын үүдийг харуулдав. Гудамжаар хэн ч орсонгүй хэн ч гарсангүй. Дэн буудалд өнөөх испанитай төстэй хүн нэг ч орсонгүй. Шөнө саруулхан болмоор тул Том харих болов. Хэрэв их харанхуй болбол Гек гүйж очоод мягуйчилж муур шиг дуудах, тэгэхэд Том цонхоороо гарч ирээд түлхүүр тааруулж үзэхээр үгсэн хэлэлцээд таржээ. Шөнө нь гэтэл гэрэлтэй л байв. Гек арван хоёр цаг хүртэл манаж зогсоод, чихрийн хоосон торхонд орж унтахаар хэвтлээ.
Мягмар гарагт бас бүтсэнгүй. Гурав дах өдөр ч болсонгүй. Дөрөвдөх өдрийн шөнө ашгүй харанхуй боллоо. Том нагац эгчийнхээ цагаан төмөр дэнлүүг том алчуураар боож гэрлийг нь халхлаад зохих цагтаа авч цонхоор үсрэн гарч иржээ. Том дэнлүүгээ чихрийн торхон дотор, өнөөх Гекийн хоносон газар тавиад, манаанд зогслоо. Шөнө дундаас нэг цагийн өмнө дэн буудал хаав. Бүх гал гэрэл нь унтарч, ойр хавьд өөр хүн амьтан ч байсангүй. Испани хүн нь үзэгдсэнгүй. Өнөөх нарийн гудамжаар орсон гарсан хүн алга. Хамаг юм гойд сайхан бүтэмжтэй л байв. Шөнө тас харанхуйн дээр бас нам гүм, ганцхан алсын аянгын дуу л нүжигнэж нам гүмийг түйвээж байлаа.
Том дэнлүүгээ олж торхон дотор асааж алчуураар сайтар ороогоод, шөнийн хөгтэй явдлын хоёр хайгуулч дэн буудлын зүг гэтэж гарлаа. Гек манааны байр эзлэв. Том нарийн гудамжаар тэмтэрсээр одлоо. Гек бул чулуунд дарагдсан мэт давчдан хүлээсээр л байлаа. Нүдний үзүүрт дэнлүү гялсхийгээсэй гэж Гек хүсэж байв. Тэгвэл Гек цочих нь лав боловч ядаж Том амьд байна гэж мэдэх сэн. Харанхуй дундуур Том алга болсоор нэг цаг болох шиг санагдлаа. Том ч лав ухаангүй хэвтэж байгаа, эсвэл үхчихсэн ч байж магадгүй. Айж сандраад түүний үнхэлцэг хагарчхаагүй байгаа? гэж бодов. Тэвдэж түгшсэн Гек өөрөө ч мэдэлгүй нарийн гудамжинд улам ойртсоор байжээ. Түүний санаанд элдэв аймшиг жирэлзээд байв. Минут тутамд л нэг ухаан алдмаар айхавтар юм болох гээд л байх шиг байжээ. Гек хэдий арайхан амьсгал авч байсан боловч харин зүрх нь минут тутам пал хийж, заримдаа ч бүр зогсчих шиг болж байсан билээ. Гэнэт гэрэл гялс хийгээд Том дэргэдүүр нь сум шиг чавхдаж гарахдаа:
— Гүйгээрэй, бушуухан гүй! гэж хашхирлаа.
Дахиж хэлүүлэх явдалгүй, нэг л хэлснээс хойш боллоо. Гек дахиж хэлүүлэх ухаан зулаггүй хурдалж гарлаа. Хоёр жаал гүйн гүйсээр хотын нөгөө талын захад байгаа хуучин нядалгааны газрын саравч хүрч сая зогслоо. Дөнгөж саравч дор ортол, устай гэдэг нь жигтэйхэн аадар бороо орлоо. Том амьсгаагаа арайхан дарж хэлэв.
— Ямар аймаар байсан гэнэ, Гек минь. Би аль болохоор чимээгүй сэмхэн л түлхүүр тааруулж эхэллээ. Би амьсгаа ч авч чадахгүй мэгдсэн байлаа. Түлхүүр маань цоожны дотор ер эргэж өгөх биш. Би бүр гайхаш тасраад бариулаас нь татаад орхисон чинь хаалга онгойчих нь тэр! Тэр харин цоожтой байсан юм санжээ! Би тийшээ ороод л дэнлүүнээсээ алчуурыг нь аваад орхисон чинь харин...
— Юу байна, юу харав чи?
— Гек минь би золтой л улаан арьст Жогийн гар дээр гишгэж орхисонгүй.
— Худлаа.
— Нээрэн шүү. Шалан дээр гараа дэрлээд үхсэн юм шиг унтаж байна, өнөөх л нүдээ боочихсон хэвээрээ шүү.
— Тэнгэр минь! Чи тэгээд яав? Тэр сэрэв үү?
— Үгүй хөдөлгөөнгүй! Согтуу байсан байхаа. Би алчуураа шүүрч аваад л гүйчихлээ.
— Би бол алчуураа бодохгүй мартчихна даа,
— Хүүе яаж болох вэ! Би түүнийг хаячвал нагац эгч намайг болгож тавина чи минь.
— Том оо, чи хайрцгийг нь харав уу?
— Гек минь би хайрцгийг нь харсангүй, харах ч гээгүй. Өнөөх хэрээсийг ч харсангүй. Төмөр аяга лонх хоёроос өөр юм харсангүй. Тэр хоёр л Жогийн дэргэд шал дээр хэвтлээ. Тэр тасалгаанд бас хоёр жижиг лүү, архины олон лонх байхыг хальт харлаа. Тэнд ер нь «зүгээргүй ээ» гэдгийг одоо мэдэв үү?
— Яагаад?
— Яагаад яах вэ байдаг юм? Архитай л болохоор «зүгээр л» гэсэн үг! Согтох ёсгүй эрүүл саруул улсын бүх дэн буудалд архи байлгадаг өрөө дандаа байдаг бол уу, чи юу гэж бодож байна?
— Нээрэн ч тийм дэг ээ.
— Хэн тийм гэж бодох вэ? Улаан арьст Жо согтуу, нээрэн ч тийм дэг ээ. Уначихсан байгаа бол одоо хайрцгийг нь хулгайлахад хамгийн таатай цаг биш үү?
— Тэгэлгүй яах вэ. Чи яваад туршаач гэсэнд,
Гек айн чичирч:
— Тэгвэл яамай. Больё чи минь.
— Би бас хэрэггүй гэж бодож байна. Улаан арьст Жогийн дэргэд ганцхан лонх байна гэдэг бага хэрэг, гурван лонх байсан бол өөр хэрэг. Тэгвэл согтуу байх гээд үзэх л байлаа гэв.
Хоёулаа удтал дуугүй бодол болсны эцэст Том хэлэв:
— Гек ээ, улаан арьст Жог гадагшаа явсныг лавтай мэдээгүй цагт одоо оролдохоо больё! Их аюултай шүү!
Бид шөнө бүр манаад байвал түүний гарч явахыг нэг цагт мэдэж болно шүү дээ. Тэгвэл дор нь хайрцгийг нь аваадахна.
— За тэгье! Өнөө шөнө би маная. Чи бусад ажлаа амжуулбал би шөнө бүр л манаад байя.
— За тэгье, би бусдыг нь амжуулна, чи ганцхан Гупер гудамжны байрны зэрэгцээ гүйж ирээд л муур шиг дуугараарай. Намайг унтаад сэрэхгүй бол атга элс аваад цонх руу минь цацаарай. Тэгвэл би сэрнэ.
— За за тэгэмз!
— За за Гек минь бороо ч ариллаа, би одоо харилаа. Хоёр цаг хэртэй болоод үүр цайж эхэлнэ. Чи эрсэж очоод манаж үзнэ үү дээ?
— Би манана гэснээс хойш манана! Бүтэн жил гудамжинд байсан ч хамаагүй, өдөр нь унтаад шөнө нь манаад л байя.
— За тэг. Харин чи хаана унтаж байх вэ?
— Бен Рожерсын өвсний хашаанд унтана. Тэр намайг оруулна. Тэднийд ажил хийдэг негр өвгөн Жек гуай ч зөвшөөрнө. Хэрэгтэй болбол би түүнд ус барьж өгдөг. Тэр надад идэх уух илүү дутуу юм олдвол гуйхаар минь өгдөг юм. Тэр их сайн негр шүү, негрүүдэд их зан гаргадаггүй гэж надад дуртай байдаг юм. Заримдаа би тэдэнтэй хамт сууж хоол ч иддэг юм. Чи харин хүнд битгий хэлээрэй. Бусад цагт ой тойндоо ч оруулмааргүй юмыг хүн өлсөхөөрөө аль хийхийг тэр гэх вэ.
— Надад хэрэг болохгүй л бол өдөр чи ханатал унтаж байгаарай, хамаагүй. Чамайг дэмий сэрээхээ болино. Шөнө чи юм ажвал шууд над руу гүйж очоод л муурчлан дуугарч байгаарай гэв.


ГУЧДУГААР БҮЛЭГ


Шүүгч Тэтчерийн гэрийнхэн энэ хотод буцаж ирсэн гэдэг баяртай мэдээг Том баасан гарагийн өглөө хамгийн түрүүнд дуулжээ. Томын сэтгэлд эрдэнэ болоод улаан арьст Жо хойш тавигдаж, Бекки тэргүүн суурийг эзлэх болжээ. Том охин дээр гүйж очоод ангийнхаа бусад хүүхдүүдийн хамтаар «тагнуул», «манаач» зэрэг тоглоомоор ядарч унатлаа тогложээ. Тэр өдөр баясгалан төгөлдөр болж өнгөрснийг өгүүлбэл Бекки эхээсээ, удтал хүлээлгэсэн хээрийн цайллагаа маргааш хийлгээч гэж гуйсанд эх нь зөвшөөрчээ. Хүүхдийн баяр хөөр хязгааргүй өрнөхөд Том ч бас түүнээс дутуугүй баяртай байв. Орой нь урилга тараав. Хотын бүх хүүхэд энэ цэнгэлийг амтлан амтлан угтаж хээрийн цайллагад санд мэнд бэлтгэж байв. Томын сэтгэл их хөдлөөд шөнө орой болтол нойр нь хүрсэнгүй. Гекийн муурчлан дуугарахыг их л найдан найдан хүлээсэн нь бас учиртай: маргаашийн хээрийн цайллага дээр Бекки болоод түүний зочдод эрдэнээ үзүүлэн гайхуулах гэсэн хэрэг. Тэгтэл энэ шөнө дохио дуугарсангүй, урмыг нь хугалж билээ.
Тэгсээр байтал үүр цайж, арав арван нэгэн цагийн үеэр шуугиант олон хүүхэд Тэтчер шүүгчийн гэрт цуглав. Тэндээс бөөн хөдлөх байжээ. Тэр цагт хижээл насны улс хүүхдийн урамсыг гутаана гээд багачуудын хээрийн цайллагад очдог ёсгүй билээ. Хүүхдүүдийг арван долоо найм хүрсэн ганц хоёр хүүхэн буюу арай ахмад хорин гурав дөрвөн насны залуу хүмүүсийн гарын дор явуулбал аюулгүй гэж үздэг байжээ. Ийм зугаалгад бяцхан хөлөг онгоц хөлсөлж авдаг зуршилтай билээ. Тийнхүү хоол хүнстэй сүлжмэл сагс барьцгаасан олон хөгжилтэй хүүхдүүд удалгүй хотын гол гудамжаар алхлав. Сид ханиад хүрч халуурсан болохоор энэ цэнгэлээс татгалзахаас аргагүй болов. Мэри гэртээ түүнийг харгалзаж хоцорлоо. Тэтчерийн авгай охиноо гаргаж өгөхдөө Беккид хэлэв:
— Та нар лав орой болсон хойно эргэж ирнэ биз. Зогсоолын газар ойрхон шиг гэртэй нэг охины гэрт хоновол чинь дээр болов уу даа гэсэнд,
— Сюзи Гарперийнд хоновол болно биз дээ ээжээ?
— Бололгүй яах вэ. Харин учиртай ухаантайхан л яваарай даа охин минь гэж захижээ.
Гудамжаар явж байхдаа Том Беккид хэлэв:
— Бекки чи бид хоёр яах вэ гэвэл аа гэж бай. Жо Гарперийнд очихын оронд бид уул өөд авирч Дуглас гэдэг бэлэвсэн авгайнд очно шүү. Тэр авгай өдөр бүр шахам цөцгий хөлдөөсөн байдаг ямар том цөцгий гэж санана аа! Биднийг очиход их дуртай байна, харж байгаарай!
— Тэгвэл мөн сайхан аа! гэснээ Бекки минут хэртэй болоод хэлэв:
— Ээжийн хэлснийг яана?
— Тэр хаанаас мэдэх вэ?
Охин дахиад жаахан бодсоноо эргэлзэнгүйхэн хэлэв:
— Миний бодоход энэ дэмий. Гэсэн ч...
— «Гэсэн ч» гээд байх юу байгаа юм бэ. Чиний ээж мэдэхгүйгээс л хойш муу юу байх вэ? Чамд л элдэв муу юм болохгүй бол ээжид чинь өөр юу ч хэрэггүй биш үү! Миний бодоход ээж чинь өөрөө л зөвшөөрөх л байсан харин санаагүй байх, лав зөвшөөрнө! гэлээ.
Дуглас авгайн өгөөмөр зочломтгой нь хүүхдийн дурыг өгөөш мэт татах учир Томын ятгалга удалгүй охинд нөлөөлж билээ. Энэ үдэш ямар төлөвлөгөөтэй яваагаа хэнд ч үг цухуйлгахгүй гэж тэд тохиролцов.
Өнөө шөнө чинь Гек манай гэр рүү очоод дохио өгөх юм биш байгаа гэдэг бодол Томын толгойд гэнэт оржээ. Энэ бодол угтах сайхан цэнгэлийг нь гутаачих шахаж билээ. Гэвч Том Дуглас авгайнд наргих завшаанаа юугаар ч сольж чадахгүй байлаа. Үүнийг өнгөрөөж болохгүй гэж Том дотроо шүүж бодов. «Урьд шөнө дохио өгөөгүй л дэг. Өнөөдөр өгнө гэж юунаас бодох билээ? Харин энэ бол их хөгжилтэй болно байх. Гэтэл эрдэнийн тухайд бол ч бүү мэд». Жаал хүүхдийн сэтгэл юунд илүү хүчтэй татагдсан бол түүн тийшээ л тэмүүлдэг болохоор Том мөнгөтэй хайрцгийн тухай өнөөдөр дахиж бодохоо больё гэж шийдлээ.
Хотоос гурван миль хэртэй доогуур очоод бяцхан уурын онгоц модот хөндийн хавьд явдлаа сааруулсаар эрэг тийш очив. Олон хүүхэд эрэг дээр асгагдаж, удалгүй ой мод өндөр хяраар л нэг хашхираан инээлдээн сонсогдох болов. Баясаж хөөрсөн зүггүй жаалууд тоглоомоор тоглож үхтлээ ядраад дахин лагерьдаа цуглахдаа ууж идэхэд атаархмаар дур ороод, элдэв амтат идээ рүү шун шунгацгаалаа. Найрлаж дуусаад тэд саглагар царс модны сүүдэрт амран суугаад ярилцаж байжээ. Удалгүй нэг нь:
— Хэн агуйд орохыг хүснэ? гэж хашхирав.
— Цөмөөрөө л дуртай байжээ. Лаа олж аваад цөм л санд мэнд уул өөд авирцгаалаа. Агуйн ам уулын энгэрт нэлээд дээр бөгөөд «А» үсгийн хэлбэртэй ажээ. Том царсан хаалга нь ер цоожтой байдаггүй билээ. Дотроо жижигхэн агуй бөгөөд булш мэт хүйтэн, байгалийн босгосон шохойн чулуу бат хана нь хүйтэн хөлс мэт чийг даасан байв. Энд гүн харанхуй, бүрэнхийн дунд зогсоод наранд гиймэл ногоон хөндийг харахад хэчнээн хачин сонин гэх вэ! Гэвч мөдхөн анхны энэ содон сэтгэгдэл арилаад дахин зүггүйтэж эхэллээ. Хэн нэг хүн лаа асаахтай зэрэг л бусад нь цөмөөр түүний зүг сүрэглэн дайраад цаад хүү хэчнээн ч хамгаалсан лааг нь хугалж булаах буюу унтрааж орхиод л дахиад л хашхираан шуугиан үймээн болж байв. Гэвч орчлонгийн хамаг юм нэг цагт дуусдаг болохоор энэ наргиан ч бас дуусаж цувж явсан олон хүүхэд гол хонгилын замаар эгц бэл рүү бага багаар уруудаж гарлаа. Хэд хэдэн сүүмэлзэх гал жаран тохой өндөрт толгой дээгүүр сөхийсөн хавцлын бараг оройд нь хүртэл өндөр ханан хадыг бүдэгхэн гийгүүлж байлаа. Энэ гол хонгил бол долоо найман тохойгоос илүүгүй өргөн байжээ. Хоёр талаар нь гол хонгилоосоо маш явцуу шинэ шинэ ангал хавцал алхам тутам дайралдах ажээ. Мак Дуглын агуй бол ийш тийшээ сүлжилдэн орооцолдсон хязгаар хэмжээгүй урт гудамжтай толгой эргэм олон салаа салбартай ёстой уран барилга шиг юм байлаа. Энэ будилаантай ангал хавцлаар гадагш гарах хаалгыг ололгүй өдөржин шөнөжин тэнэсэн ч барахгүй гэхийн дээр улам улмаар доошилсоор газрын мухарт оровч бас л өнөөх шиг олон сүлжээ ангал хонгилоор дүүрсэн байшин мэт, давхар давхар агуй хэвээр байдаг гэж хэлэлцдэг ажээ. Бүх агуйг нь хэн ч мэддэггүй, мэдэхийн ч аргагүй юм байжээ. Энэ залуусын олонх нь агуйн нэгхэн хэсгийг л мэддэг бөгөөд түүнээс ер хэтэрсэн хүнгүй билээ. Том Сойер ч агуйг бусдаасаа илүү мэдэхгүй юм байжээ.
Хүүхдүүд бүгдээрээ гол агуйгаар гурав дөрвөн миль явав. Дараа нь бүлэг бүлгээр, хос хосоор салж хажуугийн хонгилоор ороод харанхуй хонгилоор явж гүйлдэн зөрлөг уулзвар дээр гэнэт үзэгдэн нэг нэгийгээ айлган сочоож байв. Агуйн таньж мэдэх ойр зуурын хонгилд ч нэг нэгнээ ололгүй хагас цаг төөрөлдөх газар маш олон.
Байн байсаар бүлэг бүлгээрээ гарах хаалганы зүг яаран явцгаалаа. Цөм баясгалантай, хөлөөс толгой хүртэл хөвчин биеэ лааны тос, шавар шавхай болгочихсон гарч ирсэн боловч нэг өдрийг агуйд өнгөрөөсөндөө их л сэтгэл ханамжтай байцгаалаа. Гарч ирээд л цаг тийм хурдан өнгөрснийг сая л мэдэж цөм гайхав. Мөдхөн харанхуй болох гэж байлаа. Онгоцны хонх хэдийнээ хагас цагийн өмнөөс дүнгэнэсээр л байсан юм байжээ. Хөгтэй явдлаар дүүрэн тэр өдөр тийнхүү сонин хачин байдлаар дуусаж байгаад бүгд сэтгэл ханамжтай ажээ. Онгоц шуугиан ихт ачаагаа тээсээр голын дунд ороход онгоцны ахмадаас өөр хэн ч цагаа дэмий алдав гэж харамсаагүй ажээ.
Тэр онгоцны гэрэл дэнлүү зогсоол хавьд анивалзах үеэр Гек хэдийн манаандаа гарсан байжээ. Гек дуу шуугиан юу ч сонссонгүй. Ихэд ядарсан улсын заншлаар залуучууд дуугаа хурааж номхорсон байжээ. Эхлээд Гек юун онгоц зогсоолын хавьд зогсдоггүй өнгөрдөг билээ гэж гайхсан боловч дараа нь түүнийг бодохоо больж ажлаа эрхлэн байжээ. Үүлтэй харанхуй шөнө болов. Арван цаг болж тэрэгний дугуйн дуу намхрав. Гэрэл хаа нэгтээ энд тэнд анивалзаж байгаад унтарч эхлээд гудамжинд хүн амьтны хөл татарлаа. Бяцхан манаачаа гав ганцаар буг чөтгөртэй чимээгүй харайхуйн дунд орхиод энэ бяцхан хот унтаж өглөө. Арван нэгэн цаг цохиход дэн буудлын гэрэл ч унтарлаа. Нэлэнхийдээ хав харанхуй болов... Гек санаандаа маш удаан хүлээсэн шиг боловч юу ч болсонгүй. Иймд эргэлзэж эхлэв. Манахын хэрэг байна уу даа? Нээрэн манахын хэрэг бий бол уу даа? Эсвэл хаяад унтаж орхих уу гэж бодлоо.
Гэнэт Гек нэг шуржигнах чимээ дуулаад сэргэж сэргэмжлэв. Нарийн гудамж руу гарсан хаалга аяархан хаагдлаа. Гек агуулахын тоосгон байшингийн булан руу гүйлээ. Хурмын төдий болоод түүний дэргэдүүр хоёр хүн арай л шүргэчхэлгүй зөрж өнгөрсний нэг нь сугандаа юм хавчуулсан байв. Энэ өнөөх хайрцаг л байх ёстой.
Эд эрдэнээ өөр газар зөөх нь дээ. Томыг дуудах уу? Эднийг хайрцгаа аваад явж байхад түүнийг дуудаад ч дэмий юм даа. Тэнэг хэрэг болно. Харин дагаж мөрдөж ажвал дээр! Харанхуйд арай намайг харахгүй биз! Ингэж Гек дотроо бодож тогтоод, булангаас гарч, муур мэт сэмхэн гэтсээр тэнэмлүүдийн хойноос явлаа. Гек нүцгэн хөлөөр чимээ гаргалгүй алхалж, барааг нь арай л алдалгүй дагав.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Том Сойерийн Адал Явдал - 12
  • Büleklär
  • Том Сойерийн Адал Явдал - 01
    Süzlärneñ gomumi sanı 4564
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 02
    Süzlärneñ gomumi sanı 4535
    Unikal süzlärneñ gomumi sanı 2162
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 03
    Süzlärneñ gomumi sanı 4538
    Unikal süzlärneñ gomumi sanı 2075
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 04
    Süzlärneñ gomumi sanı 4601
    Unikal süzlärneñ gomumi sanı 2147
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 05
    Süzlärneñ gomumi sanı 4612
    Unikal süzlärneñ gomumi sanı 2068
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 06
    Süzlärneñ gomumi sanı 4609
    Unikal süzlärneñ gomumi sanı 2148
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 07
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 2122
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 08
    Süzlärneñ gomumi sanı 4636
    Unikal süzlärneñ gomumi sanı 1897
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 09
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2296
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 10
    Süzlärneñ gomumi sanı 4710
    Unikal süzlärneñ gomumi sanı 1908
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 11
    Süzlärneñ gomumi sanı 4532
    Unikal süzlärneñ gomumi sanı 1860
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 12
    Süzlärneñ gomumi sanı 4603
    Unikal süzlärneñ gomumi sanı 1885
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 13
    Süzlärneñ gomumi sanı 4634
    Unikal süzlärneñ gomumi sanı 1999
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Том Сойерийн Адал Явдал - 14
    Süzlärneñ gomumi sanı 3622
    Unikal süzlärneñ gomumi sanı 1629
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.