Latin

Тагтаа шуг шуг гасалдаг, богширго шулганан жиргэдэг болсон учир

Süzlärneñ gomumi sanı 178
Unikal süzlärneñ gomumi sanı 132
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Тагтаа богширго хоёр Төвд орон орохоор, зорин нисэв. Төвд хүрдгийн даваан дээр нэг gйлын гэр дээр сууж амрав. Жаалхан сууж амраад цааш нисэх гэтэл тэр гэрт нэг эмийн дуу тавин ёолох гаслах сонсдов.
Тэгэхлээр тагтаа хэлэв.
– Энэ хүнийг асрах хэрэгтэй гэсэнд богширго хэлэв.
– Зав алга. Төвдийн лам нар яаж аж төрж, залбирч мөргөж байдгийг очиж үзэх гэж яарч байна гэжээ.
Ингэж хэлээд богширго дэрд гээд цааш нисээд явжээ. Тагтаа нь өвчтэй хүүхнийг сахиж асраад үлджээ.
Богширго Төвд оронд хүрч сүмийн оройд орогнон үүрлээд лам нарын яаж ном уншиж, залбирал хийдгийг хардаг болов.
Нэг сарын дараа тагтаа богширго хоёр дахин уулзаад ам нээн ярилцтал бие биеийнхээ үгийг ойлголцсонгүй. Учир нь гэвэл тагтаа ямагт дуу тавин ёолох мэт шуг шуг ү-х-үү-үх-үү» гэж дуугарсан ба нөгөө богширго нь цаг үргэлж «жир жир» шулганаад байжээ.
Яагаад гэвэл тагтаа нь өвчтэй эмийн гаслан ёолох дууг мартаж чадахгүй байсан ба богширгын чихэнд өглөөнөөс орой болтол үл ойлгогдох юм амандаа бөвтнөж шулганаад байдаг лам нарын уншлага залбирлын ном «жир жир» сонсогдоод байх болжээ.
Ийм учраас тагтаа богширго хоёр өнөө болтол бие биеэ ойлголцдоггүй хэвээр гэнэ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.