Latin

Сүүлчийн Могикан - 21

Süzlärneñ gomumi sanı 4315
Unikal süzlärneñ gomumi sanı 2158
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Амралтын цагаа ашигтай юм бодож өнгөрүүлэхэд муу юм алга гэж би боддог. Довтолгооны хувьд гэвэл хэд хэдэн хүнийхээ толгойн арьс хуулуулах хэрэг гарах учраас надад тийм ч их таалагдахгүй байна гэж хэлээд Шонхор Нүдэн алсад тулалдааны чимээ гарахыг гилжийн сонссоноо, — Ер нь бид Ункаст тус хүргэе гэвэл энэ муусайнуудаас замаа цэвэрлэх хэрэгтэй юм шүү! гэв.
Шонхор Нүдэн түргэн эргэж, шийдмэг байдлаар индианчууд руу өөрсдийн нь хэлээр хэдэн үг хашхирав. Түүний хариу чанга хашхираан дуулдаад цэрэг эрс цөмөөрөө нуугдсан моднуудынхаа араас гарцгаав. Олон тооны бараан дүрс гэнэт гарч ирсэнд гурончууд яаран гал нээсэн боловч хэт сандарсандаа онох муутай байжээ. Тэгэхэд делаварчууд ангийн үнэр авсан барс мэтээр хол хол үсрэлхийлэн ой руу орлоо. Хамгийн түрүүнд Шонхор Нүдэн явсан бөгөөд аймшигт буугаараа даллан гүйж, цэргүүддээ үлгэр дуурайл үзүүлнэ. Дайсныхаа аргаас айгаагүй хэд хэдэн үлэмж хашир настайвтар гурон отрядын түрүүчийн хэсэгт явсан гурван цэргийг ташраар нь унагаж тагнуулчийн болгоомжилсныг баталлаа. Гэвч энэ явдал делаварчуудын довтолгооны эрчийг сулруулсан нь үгүй, харин ч дайсны нуугдан буй газар цөмрөн орж, төдхөн гурончуудын аливаа эсэргүүцлийг нам цохижээ.
Гардан байлдаан ганцхан минут үргэлжилж, бүслэгдэгсэд яаран ухарцгааж ширэнгийн нөгөө зах хүрч нуугдан бүгээд улайран эсэргүүцжээ.. Делаварчуудын аз дахиад л хазайж эхэлсэн энэ эгзэгтэй үед гурончуудын ард буун дуу гарсан нь минжний овоохойн нэгнээс хүн буудсан байжээ. Тэрхүү буун дууг дагаж аймшигт чангаар уриалан хашхирах нь дуулдлаа.
— Энэ чинь удирдагч байна! За, одоо бид дайсныг ар өврөөс нь бүсэлсэн байна! гэж Шонхор Нүдэн баярлан хэлээд хариу дохио хашхирч мэдэгдэв.
Дээрх буун дуу гурончуудын хувьд тун ч гэнэтийн хэрэг байжээ. Ар талаасаа дайруулж аргаа барсан цэргүүд зугтахаас өөрийг умартаад ийш тийшээ тархан алга болов. Бас тэднээс олон хүн нь делаварчуудын суманд өртөж амиа алдав.
Бид тагнуулчин, Чингачгук хоёрын болон түүнээс илүү сэтгэл уярам уулзсан Хейворд, Мунро хоёрыг хэрхэн учирсан тухай тогтож ярихгүй ээ. Хоёр отрядын байдлыг харгалзан бие биедээ хэлэхэд хэдхэн оновчтой үг л элбэг хүрэлцээтэй байж билээ. Дараа нь Шонхор Нүдэн өөрийнхөө отрядынханд удирдагчийг танилцуулаад гол удирдлагыг могикан удирдагчийн гарт шилжүүлэн өгчээ. Чингачгук энэ албан үүргийг туйлын нэр хүндтэйгээр хүлээн авав. Тэрээр отрядыг гэдрэг ухарч ширэнгэд орохыг зааварлаад, нуугдан хоргодоход хүрэлцээтэй мод бүхий тэгш газар ирсэн хойноо зогсох тушаал өгөв.
Тэдний өмнөх газар нэлээд мөргөцөг эгц болж хэдэн бээр үргэлжилсэн харанхуй хар модтой жалга үзэгдлээ. Тэрхүү өтгөн ой дотор Ункас дайсан этгээдийн гол хүчинтэй тулалдсан хэвээр байжээ.
Могикан эр нөхдийн хамт жалгын амсарт тулж очоод тулалдааны чимээг чагнав. Хэдэн шувуу үүрнээсээ үргэж гараад хөндийн модон дээгүүр дэрвэгэнэн нисэцгээж, энд ч тэнд ч модны оройгоор утаа манаран ширүүн тулалдаан болж буй газрыг зааж өгөв.
— Тулалдааны талбар өгсөж байх шиг байна. Бид энэ талаас нь дайсныг цохих юм бол нөхдөдөө тийм ч их ашиг болохгүй юм шиг вэ гэж буун дуу сонсогдсон зүг толгой дохин хэлэхэд
— Гурончууд шигүү модтой жалга руу орж таарна. Тэгэхэд нь бид яг нэг жигүүрт нь байж байх болно... Удирдагч аа чи яв. Чи дайнд уриалан дуудаж хашхирах болон залуу цэргүүдээ авч гарахад амжих зай байна. Би эндээ үлдэнэ. Могикан чи намайг мэдэж байгаа биз? Нэг ч гурон чиний араас, миний цахиур бууны амт үзэлгүй очихгүй шүү гэж тагнуулчин хэлжээ.
Индиан удирдагч тулалдааныг ажиглаж жаахан саатав. Хоёр тал хоёулаа аажмаар жалгаа өгсөж байгаа нь делаварчууд ялж байгаагийн бодит шинж байв. Могикан хүн, нөхөд дайсан хоёрын аль алин нь ойртон ирж, делаварчуудын сум аадрын өмнөх мөндөр шиг нүжигнэн буух хүртэл байрнаасаа хөдлөөгүй харсан хэвээр байсан юм. Шонхор Нүдэн гурван нөхрийн хамт хэдэн алхам хажуу тийш болж модны ёроолоос ажиглан тулалдааны төгсгөлийг хүлээв.
Удалгүй буун дуу ойд цуурайтахаа больж задгай газар гарах шиг боллоо. Тэгснээ ойн цоорхойгоор цэрэг үзэгдэж нэгэн дор цуглараад эцсийн шийдвэрлэх хариу өгөхөөр бэлтгэж байх шиг боллоо. Тэр даруй олон хүн эгнэн, нэгэн хар шугам татсан мэт бараантан харагдлаа. Хейворд тачаадан байх суух газраа олохоо болчихдоо Чингачгук руу ширтлээ. Чингачгук цохион дээр суусан хэвээр бөгөөд чухам л энэ тулалдааны зөвхөн ажиглагчаар томилогдсон хүн шиг тун ч тайван байжээ.
— Делаварчууд дайснаа цохих болсон байна шүү! тэж Дунканы хэлэхэд
— Болоогүй ээ. Делавар хүн, нөхдийнхөө ойр ирэхэд энд байгаагаа мэдэгдэнэ. Та хараач, тэр нарсны ёроолд үүрэндээ цугларч байгаа зөгий шиг бөөн хүн язганахыг хараач. Ай бурхан минь! Ийм бөөн цугласан муусайн мингүүд рүү ямар ч эмэгтэй хүн сум нүүлгэж чадах байх аа гэж тагнуулчин хариулжээ.
Энэхэн үес байлдааны уриа дуудлага хангинаж, Чингачгук болон түүний отрядын нээсэн галд арваад гурон амь тасран унажээ. Энэ буудлагын хариуд ойн зүгээс өөр нэгэн уриа дуудлага сонсогдон, хэдэн мянган хоолой нэгдэн нийлсэн мэт асар хүчтэй дуу агаарт хадлаа. Гурончууд тэсэхээ болиод хагаран бутарч ирэхэд Ункас цэргээ толгойлон ойгоос үсрэн гарч дайсан дундуур зүсэн орлоо.
Залуу эр гар даллан баруун зүүн тийш сарваганаж, цэргүүддээ дайсныг заан өгч явав. Бут цохиулсан дайсан ленап аймгийн ялгуулсан цэрэгт хөөлгөн ойн гүн рүү орцгоолоо. Минут илүү гүйн хугацаа өнгөрөхөд энд тэндгүй чимээ намдаж, аажимдаа замхрах тийшээ хандав. Гэвч цөөн хэдэн гурон нуугдахыг хүсэхгүй байгаа бололтой Чингачгук болон түүний отрядын дөнгөж сая орхисон уул өөд яаралгүйхэн мацаж эхлэв. Энэ бүлэг хүн дотроос муухай зэвүүн царай, бардам эзэрхий хөдөлгөөнөөрөө Магуа тодрон ялгарч байжээ.
Ункас дайсныг мөрдөн цохих зорилгоор хамаг цэргээ тараан явуулчихсан тул бараг ганцаараа шахуу үлджээ. Гэтэл Аргат Үнэгийг нүдэндээ тусмагц аливаа болгоомжлох сэргийлэхийг умартаж орхив. Ункас уриалан хашхирсанд зургаа долоо орчим цэрэг түүнийг дагаж, хэдий цөөн хүнтэй ч түүнээ эс харгалзан дайсан этгээдийн хойноос ухасхийлдэв. Магуа түүнийг сайн харж байсан болохоороо, за яамай гэсэн байдалтай довтлохыг нь тосохоор бэлтгэв. Гэвч яг энэхэн үед, гал дөл шиг залуу эр омогтойн эрхээр болгоомж алдаж ороод ирэхэд нь бариад авна даа гэж Магуаг бодож байтал дахин нэг уриалан хашхирах дуулдсан нь Шонхор Нүдэн бүх цагаан арьст цэргээ дагуулан Ункаст туслаар ирсэн хэрэг байлаа. Магуа даруй ухарч уул өөд түргэлэн мацав.
Бие биедээ баяр хүргэх юм уу, мэндэлж ёсчилж байх цаг биш байлаа. Ункас нөхдийнхөө ирснийг ч мэдсэнгүй салхин шиг хурдан урагш давшив. Шонхор Нүдэн отоонд оруузай чи гэж хашхирсан нь талаар болов. Залуу могикан дайсны талыг тоолгүй урагш давшихад дайсан нь арга буюу хурдны хувьд өөртэй нь адилаар зугтахад хүрэв. Удалгүй хөөгч хөөлгөгч хоёр хоорондоо ойрхон зайтайгаар вейандотын суурин руу орлоо.
Гурончууд эцсэн ч гэсэн тэр орноо харахдаа зоригжин нэгэн овоохойн дэргэд бөөгнөрөөд зөвлөлдөж дараа нь улайран эсэргүүцлээ... Делаварчуудын довтолгоо догшин салхи, ширүүн бороо шиг аюултай байлаа. Ункасын балт, Шонхор Нүдэнгийн буу, Мунрогийн чийрэг хэвээрээ буй гар цөм л ажил хэрэгчээр оролцож удалгүй олон түмэн дайсныг торойтол унагажээ. Гэвч Магуа хэчнээн их хохирол үзсэн ч өөрөө бие бүтэн үлджээ. Зальт удирдагч хамаг нөхдөө унасныг мэдмэгц уурлан хорссондоо нэгэнтээ муухай гэгчээр орилоод, тулалдаанд бие бүтэн үлдсэн хоёр нөхрийн хамтаар дайны талбарыг орхин зугтав.
Ункас түүний хойноос гүйхэд Шонхор Нүдэн, Хейворд, Давид гурав залуу удирдагчийг дагалдав. Тагнуулчин чадах бүхнээ хийсэн бөгөөд бууныхаа амыг урагш сунган нөхрөө хаацайлан хамгаалж яваа нь ямархан нэгэн ид шидийн халхавч авч яваа мэт байв. Магуа алдсан бүхнийхээ хариу авахаар эцсийн удаа оролдохоор завдсанаа болиод ширэнгэ рүү шурган далд оров. Делаварчууд түүний араас хөөж орохдоо, нэг мэдэхэд уншигч авгай нарын мэдэх агуйд орчихжээ. Шонхор Нүдэн, ялалт бидний гарт орлоо гэж баярлан хэлэв. Тэд агуйд орсон урт нарийхан хонгилд орох үедээ зугтаж яваа гурончуудыг харчихжээ. Эмэгтэйчүүдийн чарлах хүүхдийн уйлах нийлсэн дуу шуугиан ой модоор цурайтан хадав. Агуйн дотор бүдэг муухай харанхуй нь тамын үүдний өрөө ийм байдаг болов уу гэж бодогдуулмаар ажээ.
Ункас бээр гурончуудын удирдагчаас нуд салгалгүй явах нь хорвоо дээрх түүний ганц дайсан нь юм шиг байв. Хейворд тагнуулчин хоёр түүний араас шил даран хөөцөлдөхдөө Ункасын бодсоныг гүйцэхгүй ч гэсэн мөн нэгнийг сэтгэж явав. Тэдний зам харанхуй бүдэг хавцал хонгилд ороод улам төвөгтэй болж, гурончууд харагдахтай үгүйтэй болов. Тэр ч байтугай, нэгэн үе манай нөхөд гурончуудын мөрийг алдлаа гэж бодтол гэнэт хэн нэгний цагаан плать уул руу орсон хонгилын цаад мухарт цайвалзан үзэгдсэн билээ.
— Кора байна! гэж Хейворд тэнхээ мэдэн хашхирахдаа нэг талаар айсан мэт боловч нөгөө талаар баярласан нь илтэд мэдэгдэж бас
— Кора! Кора! хэмээн Ункас хашхиран буга шиг урагш дүүлэн харайв.
— Хүүхэн! Тэсэж үзээрэй! Бид энд явна! Бид энд явна! гэж тагнуулчин хашхирлаа.
Олзлогдсон бүсгүйн барааг хармагцаа түрүү түрүүчийнхээс хавьгүй илүү хурдаар хөөлөө. Гэвч зам бартаа ихтэй, бараг явж болохооргүй газар олон дайралдах тул Ункас буугаа хаяад тэр бүх саадыг нүдэнд үзэгдэмгүй хурднаар харайн гарч эхлэв. Хейворд түүнийг дуурайн хөдөлсөн боловч удалгүй хонгилын наад үзүүрт тарч амжсан гурончууд эргэж буудахтай тулгарч аюулт зам сонгосноо мэдэцгээв. Дайсны нэг сум залуу могиканыг хөнгөн шархдуулав.
— Бид улаан гараараа үзэлцэх ёстой! Ийм зайнд цаад золигууд чинь биднийг цөмийг баллана. Харав уу, та минь бүсгүйг халхавч болгоод авч явахыг нь! гэж тагнуулчин нөхдийнхөө араас аз мэдэн харайж, гүйцэн ирээд хэлжээ.
Нөхөд нь түүний үгийг анхаарч аваагүй, үнэнийг хэлэхэд дуулаагүй тул өөрийн адилаар цаглашгүй их хүч гарган зугтагчдын араас тун ойртож, хэрхэн хоёр цэрэг Кораг авч яваа, Магуа хэрхэн захиран тушааж явааг сайтар үзсэн байна. Нэгэн агшинд тэр дөрвийн дүрс тэнгэрийн наана тодрон үзэгдээд бараа нь тасрав. Ункас, Хейворд хоёр улам их уурлан хорсохдоо, тэртэй тэргүй их хүч гаргаж байснаа улам нэмэн агуйнаас сугаран гарч гурончууд хаагуур алга болсны нь мэдэж амжив. Тэд аюултай бөгөөд хэцүү замаар уул өөд авирах хэрэгтэй болжээ.
Тагнуулчин буугаа барьсан хэвээрээ Хейвордын араас дагаж, Хейворд нь Ункасын шилийг даран явав. Аливаа саад бэрхшээлийг өгүүлшгүй түргэнээр даван туулж байсан нь өөр үед асан бол тийм саад давах аргагүйд тооцогдох байсан билээ. Мөрдөн хөөгчдийн аз болоход гурончууд Кораг авч яваа болохоороо тийм ч хурдан явж чадсангүй.
— Муу нохой зогс! Чамайг зогс гэж делавар хүн тушааж байна! гэж Ункас балтаа гялалзуулан даллаж хашхирахад
— Би энэнээс цааш явахгүй! Гурон чи намайг албал ал, би яасан ч явахгүй! гэж Кора гүн ангалын амсрын хадан дээр гэнэт зогсоод хашхиран хэллээ.
Залуу хүүхнийг авч явсан индианчууд хэдийн балтаа далайсан боловч Магуа тэдний өргөсөн гарыг буулгажээ. Магуа хутгаа сугалаад олзлогдсон бүсгүй рүү эргэж:
italki
— Чи Аргат Үнэгний овоохой энэ хутга хоёрын алийг нь сонгох вэ? гэж ярзайн хэлэв.
Кора түүнийг харсан ч үгүй, өвдөг сөхрөн унаж хоёр гараа дээш өргөн
— Тэнгэр минь өршөөж хайрла! гэж хэлбэл
— Эмэгтэй чи энэ хоёрын аль нэгийг сонго! гэж Магуа хүүхний гялалзсан тунгалаг нүдийг ганц ч болов удаа эгцлэн ширтэхийг хичээн хоолойгоо шахаж сөөнгөтөн дуугарчээ.
Гэтэл Кора түүнийг огтхон ч анхаарахгүй байжээ. Гурон салганан чичирч хутгатай гараа дээр өргөсөн боловч алмайран яахаа мэдэхгүй доош буулгав. Тийн түр зуур эргэлзэж байснаа хутгаа дахиад далайжээ. Яг энэ үед түүний толгой дээр уртаар татан чанга хашхирах дуун хадаад, Ункас аймшигт ханан хадны оройгоос үсрэн дунд нь буулаа. Магуа гэдрэг болоход нэгэн гурон нь энэ самбааг ашиглан Корагийн цээжинд хутгаа дүрлээ.
Гурон өөрийгөө гомдоосон аймаг нэгтэн рүүгээ бар ирвэс мэт харайж хүрэхийг завдтал тэдний хооронд унасан Ункасын бие саад хийжээ. Магуа энэхүү хүн амины хэргийг нүдээр үзсэндээ ухаан алдаад хүмүүн бусаар чарлаж алдлан сарвайсан Ункасын араас хутгаа шаав. Гэвч Ункас ухасхийн босоод Кораг алсан хүнийг дайрч хамаг хүчээ шавхан түүнийг алжээ. Ункас дараа нь шантаршгүй ширүүн харцаар Магуаг ширтэхдээ хүч тэнхээтэйгээ байсан бол яах байснаа цөмийг илтгэн гаргасан билээ. Магуа, Ункасын сульдаж туниагүй болсон гараас бариад цээж рүү нь гурав дахин хутгалсанд туйлаас үзэн ядах байдлаар ширтсэн хэвээрээ байсан Ункас амь тасарч түүний хөлд уналаа.
— Гурон чи өрөвдөх хэрэгтэй гэм! Наадхаа өршөөвөл чамайг өршөөнө! гэж дээрээс айж балмагдсандаа амьсгаа нь давхацсан Хейворд хашхирав.
Ялж дийлсэн Магуа цус болсон хутгаа дээш өргөж баярлан тавласан зэрлэг муухай дуу гарган маш чанга хашхирсан нь ханан хаднаас доош мянган фут газар тулалдаж байсан хүмүүст ч дуулджээ. Энэ хашхирах дууны хариуд өөр нэг дуу хадсан нь тагнуулчийн дуу байв. Түүний өндөр бие Магуад түргэн зуур ойртож, нисдэг юм шиг хол хол зоригтойёо харайн, аймаар аймаар ангал гууг алгасан үсэрч явлаа. Гэвч аймшигт аллага болсон газар түүнийг хүрэлцэн ирэхэд зөвхөн үхдэл хүүр л үлдсэн байжээ.
Тагнуулчин үхдэл рүү хальт ширвээд цааш явах замд тохиолдох өгсүүр саадыг харлаа. Уулын яг орой дээрх толгой эргэм эгц хадны ирмэгт нэгэн хүн гар өргөн аймшигтайгаар занан зогсоо нь тагнуулчийн нүдний үзүүрт тусав. Шонхор Нүдэн тэр хүний царайг ажиглаж цагийг дэмий үрсэнгүй буугаа шууд чиглүүлэн шагайлаа. Тэгтэл оргилын цаанаас чулуу дүүлэн ирж нэгэн дайсны толгойг онох нь үзэгдээд, дараахан нь үнэнч Гамутын уурлан улайсан нүүр цухуйв. Энэ үеэр уулын ангалын завсраар Магуа гарч ирээд сүүлчийн нөхрийнхөө хүүрэн дээгүүр дажгүй алхан өнгөрч өөр нэг өргөн ангалыг харайн цаад биеийн нь уул өөд мацаж Давидын дүүгүүрт оногдохооргүй газар хүрэхийг эрмэлзэв. Тэрээр амиа аврахад ганцхан үсрэх л хэрэгтэй байлаа. Гэвч Магуа үсрэхээсээ өмнө зогсоод тагнуулчийн зүг нударгаар занаж
— Зэвхий царайт ноход оо! Делаварууд гэдэг бол аймхай эмс гэсэн үг! Магуа тэднийг ууланд орхиж хэрээний зууш болголоо! гэж хашхирчээ.
Магуа хахир муухайгаар хөхрөөд амь тавин ангал харайхдаа дутуу харайж унасан боловч хадны оройн жижигхэн бутнаас шүүрэн зүүгдэж амжив. Шонхор Нүдэн үсрэхэд бэлхэн байгаа махчин араатан шиг газарт тас наалдан биеэ хураав. Тэрээр салхинд үлээлгэн дэнжгэнэж байгаа модны навч шиг л байлаа. Магуа хадны наана зүүгдээд хөлөөрөө тэмтчин тулгалах газар хайв. Тэгсээр байгаад хадны ирмэг олж өвдөглөлөө. Дайсныг ийнхүү атиран байх яг энэ үед тагнуулчин буугаа шагаймагц, буу ч тасхийв. Магуагийн гар хартал сулраад, бие нь ар тийшээ санжиж ганцхан хөл нь хадны ирмэгт тээглэсэн хэвээрээ харагдав. Тэрээр дайснаа эргэн харж, эгнэгт эвлэршгүй муухай царайлан, туйлаас зэвүүцэх мэт заналхийлжээ. Гэвч бутнаас зуурсан гар нь тавигдлаа. Тийн нэгэн агшинд түүний бараан дүрс хэрхэн хальж уулын хажуу байцыг эмжээрлэн сагсайсан бут сөөгийн ойрхноор толгой руугаа нисэн унах нь тодхоноо нүдэнд тусаж билээ.


XXXIII БҮЛЭГ

Маргаашийн мандах нарнаар ленапчуудын уй гашуу эхэлжээ. Тулалдааны чимээ тасарч, делаварчууд гурончуудын бүхэл бүтэн сууриныг хүйс тэмтрэн урьдын өс хонзонгоо ханатал авсан байлаа. Уулсын нүцгэн оргил, ой модны орой дээгүүр гуаглалдан нисэх хэдэн зуун хэрээ шувууд саяхан тулалдаан болсон газар хүрэх замыг зааж өгч байсан цаг билээ.
Баярлан үг хэлэлцэх, жавхлантайяа дуулахын аль алин нь дуулдсангүй. Бахдан баясах сэтгэл гүн их уйтгараар солигджээ.
Олон овоохой эзгүй, тэдгээрийн ойролцоо хөмсөг атируулан гунигласан хүн амьтан хуран цугларч зогсоно.
Энгэр лүүгээ урт хар үсээ унжуулсан зургаан делавар бүсгүй олноос зайдуухан хөдлөхгүй зогсох бөгөөд тэд байсхийгээд л индиан хувцсаар хучиж тавцан дээр тавьсан Корагийн бие цогцос руу ойн цэцэг ногоо цацлан өргөх тул хөшөө биш хүмүүс юм байна гэдэг нь мэдэгдэнэ. Корагийн цогцос бүдэг борог даавуугаар бүтээгээстэй, нүүр нь хүний нүднээс үүрд халхлаастай ажээ. Түүний хөлийн дэргэд Мунро сууна. Тэрээр буурал болсон толгойгоо бөхийлгөсөн бөгөөд эмх замбараагүй бужгар үс үрчгэр дух руу нь унжжээ. Мунрогийн дэргэд толгой нүцгэн Гамут зогсож байн байн бяцхан боть ном руугаа гуниглан харна. Тэр бяцхан боть номд нь сэтгэл зүрхнийхээ хамгийн дотно хүнд зориулбал зохих өчнөөн төчнөөн ариун нандин сургаал бий ажгуу.
Хейворд ойр шиг нэгэн мод түшин зогсоод сэтгэлийн гүнээс ундран гарах уй гашуугаа эрэлхгээр тэвчин барьж байв.
Энэ байдал хэдийгээр уйтгар гуниг төгс байлаа ч гэсэн ойн цоорхойн нөгөө захад болж буй зүйлийн дэргэд тийм чиг сэтгэл уярам биш байсан билээ. Өөрийн үндэс аймгийн хамгийн эрхэм нандин хувцас хэрэглэл өмссөн Ункас амьд юм шиг сүрлэг тайван сууж байлаа. Түүний оройд гоёмсог өд сөд хатгаастай, энгэр бие нь элдэв медаль, чимгээр мялаагаастай харагдаж, гагцхүү нүд нь үл хөдлөн үхсэнийг илтгэнэ.
Шарилын өмнө Чингачгук зэвсэг ч үгүй, гоёл ч үгүй, зөвхөн цээжин дээрээ арилшгүйгээр тамгалсан аймаг омгийнхоо сүлд тэмдэгтэй зогсоно. Түүний бүх аймгийнхан цугласан тэр цагаас хойш өвгөн могикан хүүгийнхээ үхмэл царайнаас нүд салгаагүй ажээ.
Түүнээс холгүй тагнуулчин өс авсан аймшигт буугаа тулаад бодлогошрон зогсож харагдав. Аймгийн ахмад настнаар түшүүлсэн Таменунд өвөө өндөрлөг дээрээ суугаад тэрхүү дуу шуугүй уйтгарласан олныг харна.
Олноос зайдуухан харь газрын дүрэмт хувцастай цэргийн хүн зогсож, цаахна нь алсын аянд мордохоор завдан буй бололтой хэдэн морьтны дунд тэр цэргийн байлдааны хөлөг байж байлаа. Тэр цэргийн хүний хувцсыг ажвал Канадын тэргүүн захирагчийн дэргэд чухал алба хаадаг хүн бололтой. Тэрээр омогтой шартай хоёр этгээдийг эвлэрүүлэх даалгавар авч ирсэн боловч нэгэнт хэтэрхий хожуу ирсэн тул зайцуулж чадаагүй тулалдааныхаа үр уршгийг харан дуугүй зогсож байх шиг байлаа.
Өдөр ид дундаа ойртсон хэр нь цугласан олон түрүүчийн адил дуу шуугүй гуниглан зогсном бөгөөд хааяа хааяа аяархан эхэр татах авиа гарахаас өөр өчүүхэн төдий ч хөдөлгөөн үл үзэгдэнэ. Харин байсхийгээд л хэн нэгэн хүн нас барсан хүнд эгэл жирийн агаад сэтгэл уярам өргөл өргөж байжээ.
Ийнхүү нэлээд удсаны эцэст делавар удирдагч гараа сунгаж, нөхдийнхөө мөр тулан өндийхдөө эцсийн удаа аймгийнхантайгаа яриад явснаас хойш бүхэл зуун жил болсон юм шиг маш сул, тамирдангуй харагдлаа.
— Ленап хүмүүс ээ! Маниттогийн нүүрийг хар үүл халхалжээ! Түүний нүд биднийг үзэхээ больж чих нь бөглөгдөөд, хэл нь хариу үг хэлэхээ больжээ. Та нар түүнийг харахгүй байгаа ч шийтгэсэн шийтгэлийг нь үзэж байна. Та нар чин үнэнээсээ сүсэглэн залбирцгаа, та нарын сэтгэлд худал хуу дуу юм бүү байтугай. Ленап хүмүүс ээ! Маниттогийн нүүрийг хар үүл халхалжээ! гэж өвгөн удирдагч аяархан үглэн хэлэв.
Энэхүү энгийн боловч аймшигт үгийн дараагаар дахиад л чив чимээгүй болцгоов. Тэр ч байтугай нас барсан Ункас хүртэл, хөдөлгөөнгүй хүрээлэн зогссон олонтой зэрэгцүүлэхэд амьд юм шиг байв. Гэвч дээрх үгийн утгаас үүссэн сэтгэгдэл аажимдаа замхарч ирэхийн сацуу алтан сав унших дуудлага сонсогдож эхлэв. Тэр нь эхлээд эмэгтэйчүүдийн гомдоллон халаглах аялгуу байлаа. Нэгэн эмэгтэйг дуулж дуусахад, өөр нэгэн эмэгтэй залган авч магтаал юм уу, гомдоллон дуулах дууг аялж, байн байн бүх нийтийн цорхирон уйлалдах чимээнд тасарна.
Нэгэн залуу хүүхэн талийгаач дайчин эрийн шинж чанарыг магтан дууллаа. Тэр хүүхэн Ункасыг «өөрийн аймгийн барс» хэмээн нэрлэж, бойтог гутал нь өвсөн шүүдэрт мөр гаргадаггүй үсрэх нь залуу бугын харайхтай адил, нүд нь харанхуй шөнийн гэрэлт од шиг цогтой, дуу нь тулалдааны үес Манитто тэнгэрийн аяга шиг хүчирхэг байсан гэж магтав. Бас түүнийг төрүүлсэн эхийг нь дурсаж, ийм хүүгийн эх байна гэдэг юутай их бахархал болохыг дууллаа.
Бусад хүүхэн, залуу дайчинтай бараг нэгэн зэрэг ертөнцөөс салан одсон харь нутгийн хүүхнийг улам ч аяархан дуугаар магтан дууллаа. Тэр Кора гийн зүйрлэшгүй гоо үзэсгэлэн, эрс шийдмэг цайлган сэтгэлийг тоочин гаргажээ.
Үүний дараа хүүхнүүд Корад хандаж хайр энэрэл төгс шингэсэн сургамж үг хэлж эхэлцгээлээ. Тэд Корад тайван байж ирээдүйнхээ хувь заяаны төлөө санаа зовохгүй байхыг гуйцгаав. Мөн түүний хамт явах хүн нь өчүүхэн боловч хүссэний нь биелүүлж аливаа аюулаас хамгаалж чадахуйц анчин хүн юм шүү гэж хэлэв. Ер нь явах зам тань аятайхан, ачаа тээш тань хөнгөхөн байх болно, хүчирхэг Ункасыг халамжилж яваарай гэж зөвлөв. Тэгээд хүүхнүүд хоолой нийлүүлэн ихэд догдлон, могикан эрд зориулсан дуугаа дуулцгаалаа. Хүүхнүүд түүнийг цагаан санаатай, эрэлхэг зоригтой, ууч сэтгэлтэй гэж магтлаа.
Тэд хамгийн энхрий зөөлөн үгээр түүний сэтгэл татагдаж байсан зүйлийг гаргаж хэлэв. Делавар бүсгүйчүүд түүний анхаарлыг татаагүй бөгөөд тэрээр тэртээ дээр цагт Шорвог нуурын эрэг дагуу нутгийг эзэмдэн байсан аймгаас гаралтай хүн болох учраас өөрийн эцэг өвгөдийг оршуулсан газар ойр байсан ард түмэнд халуун элэгтэй байжээ. Цагаан арьст бүсгүйг сонгож авснаас хойш тэгэх л ёстой байжээ. Тэр бүсгүй нь ойн аймшиг төгс аж байдалд таарч ядмааргүй байсан гэдгийг бүгдээрээ харсан билээ. Гэвч одоо дэлхий ертөнцийн мэргэн эзэн түүнийг үүрд жаргалтай байх орон руу аваад явлаа гэж хүүхнүүд дуулалдав.
Тэгснээ ухилагчид дууныхаа аялгууг өөрчилж хажуугийн овоохойд эхэр татан байгаа өөр нэг бүсгүй буюу Алисагийн тухай дуулцгаав. Алисаг малгайлсан цас шиг хөнгөхөн, цагаахан, цэвэрхэн гэж зүйрлэлээ. Тэд бас энэ бүсгүйг өөрийнхөө арьстай тун адилхан арьстай залуу эрийн нүдэнд хэчнээн сайхан харагддагийг нь мэдэх байжээ.
Делаварчууд алмайран бахдаж, хэрхэн гүн гүнзгий өрөвдөн байгаа нь тэдний нүүр царайны байдлаас илэрхий харагдана. Түүгээр ч үл барам Давид бүсгүйчүүдийн аяархан дуулалдахыг дуртайяа анхааран чагнаж, дуу дуусахаас бүүр өмнө нүдний нь хөдөлгөөнөөр үзэхэд түүний сэтгэл хэрхэн донслон догдолсон нь илт байж билээ.
Дууны утгыг бүрэн ойлгож байсан ганц цагаан арьстан болох тагнуулчин гүн бодолд дарагдан байснаасаа ангижраад уг дууны утгыг нэгд нэгэнгүй тогтоож авах гэсэн юм шиг толгойгоо гилжийлгэв.
Хүүхнүүд, Кора, Ункас хоёрын өмнө юу хүлээж байгааг дурдахад тагнуулчин тэдний гэнэн сүсгийг мэддэгийн хувьд толгой сэгсэрч, түрүүчийн байдалдаа ороод оршуулах ёслол дуусан дуустал тэр чигээрээ байжээ.
Оршуулах ёслол дуустал анхааран харж байсан бүх уугуул нутгийнхан дотроос ганцхан Чингачгук л өөр байсан юм. Энэ бүх явцын турш түүний харц хүүгээсээ салаагүй бөгөөд хамгийн айхтар зэвүүн дуугаар юм уу, хамгийн нинжин зөөлнөөр гомдоллон дуулахын аль алинд ч гөлийсөн нүүрийн нь арьс нэг ч удаа таталдан хөдөлсөнгүй.
Түүний бүхий л бодол мэдрэл нь тэгтэл их хугацаанд хайрлан энхрийлж явсан юмаа хэдхэн хормын дараа үүрд харахаа болино гэж бодсон тул эцсийн удаа сайн харж авахын тулд таг чиг болон царцчихсан юм шиг байлаа.
Дуу дуулж дуусахад олны дундаас нэгэн дайчин эр урагш давшин гарсан нь гавьяа зоригоороо шалгаран гарсан сүрлэг ширүүн дүртэй эр байв. Тэр хүн талийгаач руу аяархан очиж хажууд нь зогсов. Тэгснээ Ункасын амьгүй биед хандаж:
— Делаварчуудын бахархал болсон чи минь юунд биднийгээ орхив доо? Чиний амьдарсан үе модны оройгоор дөнгөж мандан гарч байгаа нар шиг байсан бол алдар гавьяа чинь үдийн нарнаас ч хурц гэрэлтэй. Чамайг тулалдаж явахыг харсан хэн боловч үхчих юм гэж бодоогүй юм шүү! Чиний хөл далавч жигүүр шиг, чиний гар нарсны гишүү шиг хүнд чиний дуу Манитто тэнгэр үүлэн цаанаас дуугарахтай адил байсан сан. Делаварчуудын бахархал болсон чи минь юунд биднийгээ орхив доо? гэж үглэлээ.
Түүний дараа бусад дайчин эрс нарийн журамтайгаар талийгаачийн дэргэд ирэв.
Аймгийн хамгийн алдартай хүмүүсийн олонх нь талийгаачийн шарилын дэргэд ирж, баатар эрийг магтах нь магтаж, дуулах нь дуулсны дараа дахиад л нам гүм болж түгшүүлэх мэт сүртэй зогсоцгоолоо. Гэтэл хөгжмийн ая гэмээр ямархан нэгэн дуу аяархан дуулдаж эхэлсэн нь хаанаас гарсныг тодорхойлон мэдэхийн аргагүй байв. Түүний хойноос өөр чимээ дуулдаад улмаар чангарч уртаар татан дахин дахин давтсан аялгуу болж эцэст утга төгс үг болж буй нь сонсогдлоо. Чингачгукийн ам ангайсныг үзвэл энэ дуу эцгийн дуу мөн байна гэж тааж болохоор болов. Хэдийгээр нэг ч хүн түүн рүү харахгүй ч цөм толгой өргөж чагнах нь түүний үгийг Таменундын үг сонссон лугаа адил анхаарсан нь тодорхой байв. Гэвч тэдний анхааран чагнасан нь талаар болжээ. Учир нь дөнгөж сая чангаран үгийг нь ойлгохуйц болсон аялгуу дахин суларч салхинд үлээлгэх мэт чичирхийлжээ. Удирдагчийн уруул хамхигдаж, дуу тасарлаа. Нөхрийгөө биеэ барьж чадах аргагүй байгааг ойлгосон делаварчууд чагнахаа болиод харь нутгийн бүсгүйг оршуулах ёслол руу угийн хүнлэг боловсон зангаараа анхааран ширтэцгээжээ.
Ахмад удирдагчийн нэгэн нь эмэгтэйчүүдэд дохио өгөхөд тэд Корагийн бие цогцсыг өргөн мөрөн дээрээ тавиад, талийгаачийг магтан дуулсан шинэ дууны аялгуунд хөл нийлүүлэн алгуурхан хөдөллөө. Энэ бүх ёслолыг цаг үргэлж анхааран ширтэж байсан Гамут ухаангүй шахам байгаа эцгийн дэргэд очиж:
— Охины тань шарилыг аваад явлаа. Та бид хоёр эдний араас явж, христосын ёсоор оршуулах юм биш үү? гэж шивгэнэн хэлэв.
Мунро давхийн цочиж, эргэн тойрноо түгшүүрлэн хараад босож, тэрхүү өчүүхэн бүлэг хүмүүсийн хойноос сажлав. Танил нөхөд нь зүгээр нэг өрөвдөж байна гэхийн аргагүй дэндүү их уй гашуунд автагдацгаан өвгөн хурандааг хүрээлэн явлаа. Тэр ч байтугай залуу франц эр ийм сайхан бүсгүй насан идэртээ харамсалтайгаар амь үрэгдсэнд сэтгэл машид хөдөлсөн тул уг ёслолд оролцжээ. Тэгсээр байгаад хамгийн сүүлчийн эмэгтэй гашуудлын цуваанд нийлэн ормогц ленап эрэгтэйчүүд дахиад Ункасын өмнө дугуйран зогсоцгоож, урьдын адил дуу шуу, хөл хөдөлгөөнгүй боллоо.
Корагийн шарилыг оршуулахаар хэдэн зулзаган нарс ургасан бяцхан толгойг сонгон авсан байжээ. Хүүхнүүд тэр толгойд хүрмэгцээ Корагийн шарилыг газар тавив. Тэр үед тэдний заншлыг мэддэг ганц хүн болох тагнуулчин делавар хэлээр:
— Охид минь, та нар их сайхан үйлчиллээ. Цагаан арьст хүмүүс та нарын ачийг санаж явна гэж хэлэв.
Ингэж магтуулсандаа баярласан хүүхнүүд шарилыг хусны үйсээр маш чадмаг урлан хийсэн авсанд хийгээд хамгийн эцсийн сууц нь болох бүдэг харанхуй нүх рүү тавьжээ. Тэд мөн л чив чимээгүй хэвээрээ, шинэхэн шороогоор булаад навч цэцгээр бүрхээв.
Тийнхүү тэдгээр сайн санаат үрс эмгэнэлт ажлаа дуусгаад цаашид хэрхэхээ мэдэхгүй зогсоход тагнуулчин дахин тэдэнд хандаж:
— Залуу хүүхнүүд, та нар их сайхан гүйцээлээ. Зэвхий царайт хүний сүнсэнд хоол унд, хувцас хунарын хэрэг байдаггүй юм... гэж хэлээд ямар нэгэн ариун дууллыг дуулахаар завдаж буй бололтой номоо эргүүлж байгаа Давидыг харж Христос ёсыг надаас илүү сайн мэдэх энэ хүн юм хэлэх гэж байгаа юм байна гэв.
Эмэгтэйчүүд хажуу тийшээ зайлан зогсоцгоож, тун саяхан голлон гарах хүмүүс байснаа хүлцэнгүй номхноор больж анхааралтай үзэгч болон хувирчээ. Давидыг сүсэглэн дуулж байх хугацаанд эмэгтэйчүүд ганц ч болов удаа гайхан хөдлөх юм уу, тэвчээр алдан өөр зүг харсангүй билээ. Тэд мэдэхгүй харь хэлийг ойлгож, тэр үгийн илэрхийлж байгаа гүн их уйтгар эмгэнэлийг мах аясаараа мэдрэх мэт байцгаасан юм.
Дөнгөж сая болж өнгөрсөн явдлыг харж сэтгэл хөдөлсөн дууны багш өөрийнхөө санаснаас ч илүү бүтэмжтэй дуулж, чив чимээгүй цоглог нам гүмийн дунд дуугаа эхэлсэн шигээ мөн тийм байдалд төгсгөжээ.
Давидын дуулсан дууллын дуусах үеэр хүмүүс талийгаачийн эцгийн зүг сэмхэн сэмхэн харцгааж, аяархан юм ярилцаж шивгэнэлдэх чимээ гарав. Мунро малгайгаа авч буржгар буурал үстэй толгойгоо гаргаад хүрээлэн зогссон турьгүй номхон эмэгтэйчүүдийг нэгэнтээ тойруулан хараад тагнуулчин руу гар дохиж
— Энэ сайхан санаат хүүхнүүдэд уй гашуунд дарагдсан өвгөн, хүн их баярлаж байна гэдгийг хэлэгтүн гэж мэдэгдлээ.
Мунро дахиад л толгойгоо гудайлган уруу царайлж, саяын явдал болохоос өмнө байсныхаа адил ухаангүй юм шиг болтол дээр өгүүлсэн залуу франц түүний тохойнд аяархан хүрч, гашуудан бодлогоширсон өвгөний анхаарлыг өөр лүүгээ хандуулаад, битүү хаасан хөнгөхөн дамнуурга авч яваа хэсэг залуу индианыг зааж, дараа нь нар өөд гар өргөн заажээ.
— Эрхэм ээ, би таны бодлыг ойлгож байна! Энэ бол тэнгэрийн таалал учраас би түүнд захирагдана. Кора миний үр билээ! Уй гашуунд унасан эцэг хүний залбирал ямар нэгэн ач холбогдолтой бол чи одоо юутай жаргалтай байх сан бол!
.... Эрхмүүд ээ явцгаая гэж Мунро наанаа их л биеэ барьж тайван хэлээд энэлэл шаналал нь даанч их учраас эцэж ядарсан царайдаа илтэд зовон гашуудаж байгаагаа нууж чадалгүй сүрлэг байдлаар эргэн тойрноо ширтэж -Бидний үүрэг дууссан тул эндээсээ явцгаая хэмээн нэмж хэлэв.
Хейворд тушаалыг дагаж биеэ барьж тэвчин байж чадахаа болин алдаж байсан газраасаа холдохоос өөр аргагүй болов. Тэр, нөхдийнхөө мориндоо мордож байх зуур тагнуулчинтай салах ёс гүйцэтгэн гар барьж, Британийн армийн эгнээнд дахин учрахын ерөөл тавьж амжив. Дараа нь ухасхийн мордож, морио давираад дамнуурга барьсан хүмүүс рүү давхин очив. Тэр дамнуурган дотроос аяархан эхэр татан мэгших дуулдах нь Алиса яваагийн ганц шинж байжээ.
Ийнхүү Шонхор Нүдэнгээс бусад бүх цагаан арьстан явсан бөгөөд Мунро толгойгоо унжуулан, Хейворд Давид хоёр уйтгарлан дуугүй явж, тэдний араас Монкальмын дагуул цэрэг дагалдан явсан хүмүүсийнхээ хамт делаварчуудын өмнүүр өнгөрч удалгүй их ойд орж бараа тасрав. Харин Шонхор Нүдэн эргэж сэтгэл нь өгүүлшгүй ихээр татагдан буй тэр газраа иржээ. Түүнийг энд ирэхэд делаварчууд Ункасын биед сүүлчийн нь хувцас болох ангийн арьсан дээл өмсгөөд байсан тул эцсийн удаа царайг нь харж амжив. Ер нь индианчууд тагнуулчинд сүүлчийн удаа хайртай хүнээ удтал ширтэх бололцоо гаргаж өгчээ. Дараа нь Ункасын биеийг үүрд задлахгүйгээр хүүдийлэн ороолоо. Тэгээд түрүүчийн ёслолын адил бүх аймгаараа залуу удирдагчийн шарилыг түр оршуулсан булшин дээр цугларчээ. Учир нь түүний шарилыг сүүлд тэндээс нь авч жинхэнэ гарал нэгтэй нутгийнхны нь булштай нийлүүлэн хөдөөлүүлэх ёстой байсан юм санжээ.
Делаварчууд Ункасын булшин дээр ирэв. Энэ булшны эргэн тойронд мөн л үхсэн мэт нам гүм байдал ноёрхож, бас л Корагийн булшны дэргэд байсан шиг хүндэтгэн дув дуугүй уруу царайлан байцгаалаа. Талийгаачийн биеийг суугаа хэвээр нь оршуулсан бөгөөд нүүрийг нь мандах нарны зүг харуулжээ. Түүний дэргэд дайны болон ангийн зэр зэвсгийг нь тавьж булшийг булаад зэрлэг араатны сүйтгэхээс сэргэмжлэн хаалт хамгаалалт хийв.
Оршуулах ёслол дуусахад бүх хүн ёслолын дараачийн хэсэг рүү анхаарчээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Сүүлчийн Могикан - 22
  • Büleklär
  • Сүүлчийн Могикан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 2246
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4559
    Unikal süzlärneñ gomumi sanı 2031
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4511
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4397
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4431
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2104
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2144
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2063
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 2062
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4409
    Unikal süzlärneñ gomumi sanı 1982
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4479
    Unikal süzlärneñ gomumi sanı 2096
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2073
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4560
    Unikal süzlärneñ gomumi sanı 2068
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4408
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4430
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4499
    Unikal süzlärneñ gomumi sanı 2081
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4398
    Unikal süzlärneñ gomumi sanı 2129
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4498
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4315
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 22
    Süzlärneñ gomumi sanı 523
    Unikal süzlärneñ gomumi sanı 399
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.