Latin

Сүүлчийн Могикан - 19

Süzlärneñ gomumi sanı 4534
Unikal süzlärneñ gomumi sanı 1991
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Эзэн хааны торгон Цэрэг байхад болох л юм байна даа! гэж Шонхор Нүдэн чимээгүй инээдгээрээ инээж хэлээд, — Гэхдээ миний буу ингэж их барьснаас хазайдаг байсан бол хатагтай нарын хүзүүний ороолт болсон олон суусар, булга ой модондоо хэрж хэссэн хэвээрээ байх байсан сан. Бас тэгээд буцалтгүйгээр нөгөө ертөнцөд очсон олон минг одоо үүгээр явж чөтгөр шулам шиг шоглосоор байх байжээ. Энэ савын эзэн эмэгтэйн гэрт нь өөр сав олон юм байгаа биз дээ гэж ярив.
Шонхор Нүдэн тэгж хэлээд дариа хийж буугаа ониллоо. Тэрээр үг хэлэхээ больж өрөөсөн хөлөө урагш тавиад бууны амыг газраас дээш алгуурхан дээшлүүлж эхлэв. Бууны ам нүдтэй нэгэн шугам дээр ирэхэд даруй хөдөлгөөнгүй болгож чулуугаар цоолборлосон буутай хүн шиг болчихжээ. Энэхэн үе гал манасхийгээд явчихлаа. Залуу индиан нар ухасхийлдэн очиж үзсэн боловч алмайран эргэж, гайхширан харах байдлаар нь сум туссан газар ер байхгүй байгаагийн шинж байв.
— Арил, чи бол нохойн арьс хөдөрсөн чоно байна. Би ингизүүдийн Урт Буутай ярина гэж өвгөн удирдагч тагнуулчид машид дургүйцэн хэлэв.
— Ай, надад нэрийг нь өгсөн тэр буу байсан бол би оосрыг нь тас буудаад гуаг хагалалгүйгээр доош унагах байсан сан даа. Тэнэгүүд минь, тануус эндхийн ойн мэргэн буучийн сумыг олох гэвэл ойр хавьд нь биш яг тэр юмаа үзэх хэрэгтэй шүү дээ гэж. Шонхор Нүдэн өчүүхэн ч зовсон шинжгүй хэлэв.
Энэ Удаад делавар хэлээр хэлсэн тун индиан залуус хэлсэн үгийн нь утгыг доор нь ойлгосон бөгөөд гуаг модноос буулгаж толгой дээрээ дээр гэгч өргөн савны ёроолд гарсан нүхийг олон түмэнд үзүүлж баярлан хашхиралдав. Шонхор Нүдэнгийн сум савны амаар ороод ёроолоор нь гарсан байжээ. Энэхүү ер бусын сонин зүйлийг үзсэн цэрэг эрс гайхан дуу алдацгаан саяын буудлага, асуудлыг нэгэн тийш болгож Шонхор Нүдэнгийн цэцэн бууддаг тухай цуу үгийг нотлон үзүүлжээ. Тун саяхан Хейвордыг шагшин үзэж байсан олны сониуч хараа одоо тагнуулчийн хатуужиж чийрэгжсэн биеийг ширтэн харах болжээ. Гэнэт үүссэн шуугиан жаахан намдаад ирэхэд өвгөн удирдагч асууж эхлэв.
— Чи яагаад миний чих бөглөх гэв? Делавар хүн, залуу барыг хөгшин бараас ялгаж танихааргүй тэнэг юм гэж үү? хэмээн Дунканд хандахад
— Делавар хүн, гурончуудыг ямаршуу худалч гэдгийг мэдэх цаг ирнэ ээ гэж Дункан уугуул нутгийнхны унаган хэлийг дуурайн хариулсан тул
— Сайн байна, тэгэхээр бид, хүний чихийг хэн бөглүүлэх гээд байгааг мэдэх болно гэж удирдагч хэлээд гурон эрд хараагаа шилжүүлж
— Дүү хүү минь, делаварчууд таны үгийг сонсоход бэлэн байна гэв.
Өөрийнхөө үгийг хэл гэж шууд тулгасан үгийг сонссон гурон суудлаасаа бослоо. Тэр шийдмэг сүртэй алхалж олны дунд ороод олзны хүмүүсийн өмнө тулан зогсож, уран илтгэгчийн дүртэй болж ярихаар бэлтгэв. Гэвч ам нээхээсээ өмнө тойрон зогсож хичээнгүйлэн ширтсэн хүмүүсийн царайг нэгэнтээ тойруулан харж, сонсогч хүмүүсийн ойлгоцод яасхийгээд үгээ тохируулъя даа гэж бодох мэт байлаа. Тэрээр тагнуулчин руу илтэд дайсагнасан хэр нь хүндэтгэн харж, Дунканыг эвлэршгүй үзэн ядах байдалтай ширтжээ. Бас чичирхийлэн байгаа Алисаг харах төдий боллоо. Харин түүний харц Корагийн ихэмсэг бардам боловч үлэмжийн сайхан биеийг үзмэгц тодорхойлон хэлэхэд маш хэцүү болов. Дараа нь хар муухай санаагаа илтгэн гаргаж эхлэхдээ Канадад ярьдаг нэгэн хэлээр хэлсэн нь энд байгаа олонх хүн ойлгоно гэж бодсон хэрэг байжээ.
Аргат гурон үгээ эхлэхдээ
— Хүнийг бүтээсэн тэнгэр тэдэндээ олон өнгө заяажээ гэж хэлээд цааш нь, — Зарим нэг хүн баавгайнаас хар өнгөтэй байдаг. Тийм хүмүүс бол боол байх ёстой, тийм ч учраас тэнгэрээс тэднийг минж шиг л хөдөлмөрлөж байхыг заяасан юм. Та нар тэдний ёолохыг өмнөдөөс салхи гарсан цагт сонсож болно. Тэд усны үхрээс ч чангаар мөөрдөг юм шүү. Тийм дуу нь тэдэнд том том завь ирж бөөн бөөнөөр нь аваад очдог Шорвог нуурын эрэг дагуу дуулддаг юм. Тэнгэр тэдний заримыг хөвчийн үенгээс цагаан царайтай заяасан нь бий. Энэ хүмүүс тэнгэрээс заяаснаар боолчуудынхаа хувьд наймаалдаг эзэн нь, иддэг чоно нь байх ёстой. Тэнгэр энэ хүмүүст эцэж цуцахыг мэддэггүй тагтааны далавч өгч, модны навч мөчрөөс олон үр хүүхэд заяаж, орчлон ертөнцийг боловч цөмийг залгихад бэлхэн ховдог сэтгэлийг хайрласан байна. Тэнгэр тэдэнд хулан тахийн янцгаахтай адил дуу хайрлаж туулайн зүрхтэй адил зүрх өгөөд, гахайн зальтай (үнэгний заль шиг биш) адил заль мэх заяагаад, гар нь хөлөөсөө урт байхаар тохируулсан юм. Цагаан арьстан хүн индианчуудын чихийг хэлээрээ бөглөдөг юм. Цагаан арьстны заль нь дэндээд газар дэлхийн бүх баялгийг цуглуулахад нь тус болж, урт гар нь Шорвог нуураас их нууруудын арал хүртэлх өргөн уудам газрыг эзлэн авахад хүчийг өгч байна. Эзэн тэнгэр эдэнд элбэг хүрэлцэх юм өгсөн хэр нь бүх юмыг өөрийн болгохыг эрмэлзэж байна. Цагаан зэвхий царайтнууд ийм л улс даа... Эзэн тэнгэр бусад хүмүүсийг энэ нарнаас улаан, гялалзсан арьстай байхаар заяасан юм гэж хэлээд тэнгэрийн хаяанд өтгөн манангийн цаанаас бүдэгхэн харагдаж байгаа нарыг зааж
— Эзэн тэнгэр эдэнд байгаа газрыг яг л энэ хэвээр нь өгчээ. Энэ газар ийм л өвс ногоотой, ан гөрөөтэй байсан юм. Эзэн тэнгэрийн хүрэн арьст үр сад элбэг дэлбэг аж төрж байлаа. Нар, бороо хоёр тэдний төлөө үр жимс боловсруулж, салхин тэднийг зуны халуун цагт сэрүүцүүлдэг байлаа. Тэд өөр хоорондоо байлддаг юм аа гэхэд эр хүн гэдгээ үзүүлэхээс цааш хэтэрдэггүй асан. Тэд зоригтой ч байж, шударга ч байж жаргалтай ч байж... гэж ярив.
Магуа ингэж хэлээд дуугүй болж, домоглон хэлсэн зүйл минь сонсох хүмүүсийн хайрыг хүлээж байна уу, үгүй юу хэмээн эргэн тойрон харав. Түүний харсан зүг бүхэнд нүд өөд нь шунамхайран ширтсэн харц, гэдийлгэн гилжийлгэсэн толгой, сарналзан сарталзсан хамар харагджээ.
— Хэрвээ эзэн тэнгэр хүрэн арьстан хүндээ олон янзын хэл заяасан бол тэр нь бүх ан амьтан түүний хэлийг ойлгодог байг гэж бодсон хэрэг. Тэнгэр, тэр хүмүүсийнхээ заримыг авга ах баавгайтайгаа цуг цасан дунд байж байхаар тааруулжээ. Бас нэг хэсгийг жаргах наранд ойрхон, ан гөрөө элбэгтэй тал газрын зам дагуу нутаглахаар тохируулж өөр нэг хэсгийг цэнгэг уст том том нуурын захаар суулгаж, хамгийн агуу, хамгийн хайртай хүмүүстээ Шорвог нуурын элсийг өгсөн байна. Ах дүү та нар минь, тэр жаргалтай ард түмний нэрийг мэддэг биз дээ? гэж Магуа аяархан гунигтай маягаар ярив.
— Тэр бол ленапчууд байсан гэж хориод хүн зэрэг яаран хариуллаа.
— Тийм ээ, тэд бол ленни-ленап нар байсан гэж Магуа тэдний урьдын их алдар гавьяаг хүндэтгэх дүр үзүүлж хүзүү гунхайлган хэлээд, — Энэ бол Ленап аймаг байжээ. Наран шорвог усны цаанаас мандаад цэнгэг усны цаагуур орохдоо тэдний нүдэнд хэзээд үзэгдэж байдаг байжээ. Гэвч хөвчийн гурон би тэртэй тэргүй мэргэн цэцэн ард түмэнд өөрсдийн нь домог түүх ярих ямар хэрэг байх билээ! Иймд ард түмний амссан доромжлол, агуу гайхамшигтай байсан, алдар гавьяа аз жаргал, гарз хохирол, ялагдал дийлэгдэл, зол хувьгүйг энд дурдаад юугаа хийх вэ! Энэ бүхнийг нэгд нэгэнгүй үзсэн үнэн гэдгийг нь мэдэх хүн эл ард түмний дунд алга болоогүй шүү дээ! Би үгээ барлаа. Зүрхийг минь хүнд бодол базаад байгаа учир би дуугүй боллоо. Би одоо та нарын хэлэхийг сонсъё гэж хэлэв.
Магуаг дуугүй болоход хүрээлэн байсан олны харц Таменунд өвгөний зүг чиглэв. Тэр буурал өтгөс суудалдаа суусан цагаасаа хойш ам нээгээгүй билээ. Тэнхээ тамиргүйдээ бөгтийж бөхийсөн тэр хаана байгаагаа ч мэдэхгүй бололтой хөл үймээний үед таг чиг хэвээр байсан юм. Магуагийн чихэнд чимэгтэй тогтуун яриаг хальт сонсоод юмны учир олов уу гэмээр болж, ганц хоёр удаа толгой өргөж, чагнах шиг болсон боловч өөрийнх нь ард түмний нэрийг хэлмэгц олны зүг юу ч хараагүй юм шиг нүдээ цэхийлгэн гөлөрч билээ. Өвгөн хүч гаргаж босохыг завдан, хоёр талаасаа хоёр удирдагчаар сугадуулан хөл дээрээ зогсохдоо, хэдийгээр тамир тэнхээгүйдээ гуйвалзан байсан ч сүрлэг эрхэмсэг үзэгдлээ.
— Ленапчуудын үр хүүхдийг хэн дурсаад байна даа? гэж өвгөн үхсэн мэт нам чимээгүйн дунд мөгөөрсөн хоолойгоо шахан хүнгэнүүлж дуугарсан нь маш чанга юм шиг дуулдаад, — Өнгөрсөн юмыг хэн ярина вэ? Өндөгнөөс өт гарч, гарсан өтнөөс ялаа гараад үхдэггүй гэж үү? Делавар хүмүүст өнгөрсөн сайхныг яриад ямар хэрэг байна аа? Үлдсэн юмны төлөө Маниттод баярласнаа хэлсэн нь дээр байх шүү гэж хэлэхэд нь
— Үүнийг вейандот хүн хэлж байна аа, Таменундын үнэнч нөхөр өгүүлж байна гэж Магуа өвгөдийн зогссон өндөрлөгт ойртон ирж хэлэв. — «Нөхөр!» гэнэ ээ гэж өвгөн хөмсөг атируулан хэлэхэд нүд нь аймаар сүртэй гялсхийгээд
— Минг хүн дэлхийг жолоодох болсон юм уу? Гуроныг ийш нь юу хөтөлж авчрав аа? гэж асуувал
— Шударга ёс хөтөлж авчирлаа. Түүний олзолсон хүмүүс нь танай энд, ах дүү та бүхний дунд байж байна. Тиймийн учир өөрийнхөө юмыг авах гэж л ирсэн дээ гэж Магуа хариулав.
Буурал өтгөс, өөрийгөө дэмнэн барьсан нэг удирдагч руу эргэж, түүнээс товч тайлбар сонсоод дахин Магуа руу нэгэн хэсэг анхааран, хянамгай нь аргагүй ширтсэнээ сая ам нээж, дуртай дургүй юм шигээр
— Үнэний шүүх гэдэг бол агуу их Маниттын хууль билээ. Хүүхэд минь, энэ харь хүнд хоол унд өгөгтүн. Дараа нь гурон чи авах юмаа аваад яваарай гэж айлтгав.
Өвгөн энэ үгийг хэлчхээд суудалдаа сууж, дахин нүдээ аньжээ. Түүний тийн шийтгэснийг эсэргүүцэн хэлэх зоригтой нэг ч делавар эр байсангүй. Таменундын үгээ хэлж дуусмагц дөрөв таван залуу цэрэг, Хейворд тагнуулчин хоёрын араас давшин гарч ирээд хоёулынх нь гарыг суран бүсээр нүд ирмэх зуур сурмаг гэгч нь хүлж орхив. Энэ үед Магуа баярлан тавласан харцаар тойрон буй хүмүүсийг ширтэж, олзолсон харчуул нь эсэргүүцэх болсныг мэдээд хамгаас эрхэмлэн байсан тэр хүнийхээ зүг нүд гүйлгэжээ. Кора түүний өөдөөс тун ч ширүүн бөгөөд тайван ширтсэн тул тээнэгэлзэхэд хүрчээ. Гэвч урьдын арга залиа санангуут Кораг түшиж байсан хүний нь гараас татаж аваад Хейвордод бидний араас дага гэж дохиолж зангаад урагш алхахад хүрээлэн зогссон олон хоёр тийшээ ярагдан зам тавив.
Гэтэл Кора, түүний санаснаар араас нь дагахын оронд буурал өтгөсийн өлмийн тушаа сөхрөн унаж, чанга дуугаар гуйж гарлаа.
— Шударга эрхэм делавар минь ээ, бид таны нинжин сэтгэлээс өршөөл гуйж, мэргэн ухаан хүчирхэг чадалд тань найдаж байна! Эрхэм та энэ муу адгийн аргат, догшин араатны үгийг битгий хэрэгцээгээч! Энэ араатан цуст сэтгэлээ хангахын тулд таны чихэнд худал үг хэлж байна. Урт удаан жил аж төрж, олон мууг үзсэн та зол хувьгүй болсон хүмүүсийн зовлонг нимгэлэхийг мэддэг байх ёстой билээ гэж гуйв.
Өвгөний нүд нээгдэж, олон түмний зүг ширтэв. Гуйж байгаа бүсгүйн дуу чихэнд хүрмэгц нүдээ алгуурхан явуулсаар залуу хүүхэн дээр тусгаж гөлрөн ширтэхэд Кора өвдөг сөгдөж, хоёр гараа цээжиндээ зөрүүлэн суусан хэвээрээ өвгөний хөгширч үрчийсэн ч сүрлэг хэвээрээ байгаа царайг харж байжээ. Таменундын царай аажимдаа хувирч, шагшин бишрэх байдал илрээд зуун жилийн тэртээ залуугийн халуунаар олон делавар аймгийг дагуулан хөтөлж байсан оюун ухаан нь сэргэж байх шиг байв. Өвгөн, хүнээр дэмнүүлсэн ч үгүй сэвхийтэл босчхоод гайхалтай шийдмэг дуугаар:
— Чи хэн бэ? гэж асуужээ.
— Таны үзэн яддаг ингиз аймгийн эмэгтэй хүн байна. Танай ард түмэнд хор хүргэе гэж хүслээ ч гэсэн хүссэнээ биелүүлж чадах үгүй, хэзээ ч хор хүргээгүй тийм нэгэн эмэгтэй байна. Танаас тусламж гуйж байна гэж Кора хэлэв.
— Хүүхэн минь одоо делаварчууд хаана буугаад байгаа вэ? гэж өвгөн өвдөг сөгдсөн Корагаас нүд салгаагүй хэвээрээ хүрээлэн зогссон олноос сөөнгө хоолойгоор асуусанд
— Ирокезийн ууланд, Гориканы тунгалаг булгуудын цаана байгаа гэж хариулцгаавал
— Намайг төрөлх голынхоо уснаас уудаг байсан цагаас хойш мөн ч олон аагим халуун зун өнгөрч дээ. Гориканы цагаан арьстан бол цагаан арьстан дотроос хамгийн шударга нь юм. Гэвч тэд ховдог нь ихдээд гол мөрний нь мэдэлдээ авсан юм. Тэр ч байтугай биднийг энд байхад хүртэл мөрдөн хөөж байгаа хэрэг үү? гэж өвгөн хэллээ.
Бид хэнийг ч мөрдөн хавчаагүй, хэнд ч муудах гээгүй. Бид танайхан руу олзны хүмүүсийн журмаар ирсэн, бид зөвхөн айван тайван төрөл төрөгсдөдөө очихыг л танаас гуйж байна. Та энэ ард түмний эцэг Таменунд мөн биз дээ? гэж Кора хэлэхэд
— Би зөнөглөсөн Таменунд байна аа гэж өвгөн хариу дуугарав.
— Долоон жилийн өмнө танай нэгэн цэрэг энэ эзэмшлийн хил орчин цагаан арьст удирдагчийн гарт орчхож билээ. Тэр цэрэг шударга сайн Таменундын албат цэрэг гэдгээ батлан хэлсэн юм. Тэгэхэд нь «Чи Таменундын ургийн хүн юм байж. Тийм учраас чамайг суллаж тавья. Яв даа» гэж цагаан арьст удирдагч хэлсэн юм. Та тэр англи цэргийн нэрийг санаж байна уу? гэж Корагийн ярихад
— Хөгжөөнтэй хүүхэд байх үес тэнгисийн эргийн элсэн дээр зогсоод мандах нарны зүгээс ирсэн далавчтай том гэгчийн завь үзсэнээ санаж байна гэж өндөр настай хүний ой сайн байдагчлан буурал өтгөс сэргэж хариулбал, Кора:
— Биш ээ биш, би тийм эртний юм яриагүй, танай хамаатанд миний хамаатнаас саяхан үзүүлсэн ач тусыг ярьж байна гэлээ.
— Наадах чинь ингиз, голланд хоёр делавар аймгийн ан амьтантай нутгийн төлөө дайтаж байсан үед болсон юм бол уу? Тэгэхэд Таменунд удирдагч байж, анх удаагаа зэвхий царайтнуудыг харвахаа больсон юм... гэж өвгөн хэлэв.
— Биш ээ тэгэхэд биш, түүнээс хавьгүй сүүлд бүр тун саяхан, өчигдөрхөн болсон гэмээр юм би ярьж байна. Та түүнийг мартаагүй л байх ёстой доо гэж Кораг сануулахад
— Дөнгөж өчигдөрхөн ленапын үр хүүхэд дэлхийн эзэн байж билээ! Шорвог нуурын загас, жигүүртэн шувуу, ойн ан гөрөө цөм тэднийг удирдагчаа гэж хүндэтгэн үздэг байсан сан даа! гэж өвгөн сэтгэл уяран өгүүлэв.
italki
Кора цөхрөнгөө барахдаа уруу харан минут хэртэй хүнд уй гашуунд автагдан сэтгэл хямран байв. Тэгснээ галтай цогтой нүдтэй сайхан нүүрээ дээш болгож
— Та хүүхэдтэй юу, үгүй юу надад хэлээд орхиоч гэв.
Өвгөн өндөрлөг дээрээсээ туранхай үрчгэр нүүрээ тэнийлгэн цайлган маягаар инээмсэглэж, тэнд байгаа бүх хүнийг нэгэнтээ тойруулан харснаа
— Би бүхэл бүтэн ард түмний эцэг нь юм шүү дээ гэж хариулсанд Кора:
— Би өөрийнхөө төлөө юу ч гуйхгүй байна, би элэнц хуланцынхаа нүглийн төлөө шийтгэл хүлээхэд бэлэн байна. Гэтэл миний дэргэд зогсож байгаа энэ бүсгүй одоо болтол ийм их зовлон үзээгүй хүн. Энэ бол өдрөө хүлээж байгаа өвгөн насан болсон хүний охин. Энэ охинд тун ч олон хүн хайртай сайн байдаг, охин ч өөрөө их сайн хүн. Үл бүтэх амьтны гарт үрэгдэхээргүй даанч сайн хүн юм шүү гэж хэлэв.
— Цагаан арьстан гэдэг бол бардам ихэрхүү, бас шунахай аймаг гэдгийг би мэднэ. Тэд газар дэлхийг эзэгнэх ёстой гэж өөрсдийгөө тунхаглахаас гадна тэдэн доторх хамгийн дорд хүн нь хүрэн арьст хүний удирдагч нь байх ёстойд тооцдог юм. Хэрвээ тэд цаснаас цагаан биш арьстай эмэгтэй хүнийг овоохойдоо оруулах юм бол тэдний нохой, хэрээ шувуу нь хуцаж гуаглаад салахгүй байх биз. Гэвч Манитто тэнгэрийн өмнө тэд дэндүү онгироод хэрэггүй байх. Тэд энэ газар мандах нарны зүгээс ирсэн бол жаргах нарны зүг далд орох ёстой. Царцаа дэвхрэг модны навчийг хэчнээн идсэн ч тэр навч дахиад л цэцэглэн ургадгийг би олонтоо үзсэн гэж өвгөний ярихад
— Тэр ч тийм л дээ. Гэвч энд танд авчраагүй бас нэг хүн бий. Тэр бол таны өөрийн тань аймгийн унаган хүү. Гуроны бахаа ханаад явахаас өмнө тэр хүний юу гэхийг сонсож хайрлаач! гэж Кора гуйв.
Таменунд учир олж ядсан байдалтай ийш тийшээ харахад дагалдан ирэгсдийн нэгэн нь
— Тэр бол ингизийн хөлсний хүн, хүрэн арьст могой. Би түүнийг тамлах санаатай үлдээсэн юм гэж хэлэхэд
— Наашаа ирвэл ирэг гэж өвгөн айлдав. Түүний захирсныг биелүүлэхээр хэдэн цэрэг явсны дараа чив чимээгүй болцгоосон тул зэргэлдээ ойн навч цэцэг сэржигнэх нь хүртэл тодхон дуулдаж билээ.


XXX БҮЛЭГ

Хэдэн минут түгшүүртэй нам гүн байтал хүмүүс хөдөлгөөнд орж хоёр тийшээ ярагдсанаа, дахиад л хумхин авав. Тэрхүү амьд хүрээн дотор Ункас ирчихсэн байжээ. Энэ болтол өвгөний царайг сонирхон үзэж байсан харц одоо олзлогдсон эрийн гоолиг сайхан биеийг ширтэж, өөрийн эрхгүй бахдан шагширцгаав. Бүгдэд хүндтэй эрхэм өвгөн байгаа нь ч, түүний туйлын их сонирхон харж байгаа нь ч залуу могиканыг сандаргасангүй. Залуу эр тал бүр тийшээ харж, удирдагч нарын нүд үзүүрлэсэн муухай заналт харцтай тулгарсан ч сонирхон бишрэн ширтсэн хүүхдийн харцнаас дээгүүр бодсонгүй билээ. Могикан эр хүрээлсэн олныг ихэмсгээр тойруулан харснаа Таменундыг хармагц чимээ гаргалгүй алгуурхан алхалж өвгөний эгц урд очоод зогсов. Тэнд очоод байхдаа, эргэн тойрондоо болж байгаа юмыг алдалгүй сонор соргог ажигласан бөгөөд нэгэн делавар удирдагч түүний ирснийг Таменундад мэдэгдэхэд
— Олзны хүн, Маниттотой ямар хэлээр ярих сан бол? гэж өвгөн нүдээ анин хэвээрээ асуусанд
— Эцэг өвгөдтэйгөө адилхан делавар хэлээр ярилцана гэж Ункас хариулав.
Ункасын тийн хэлсэн үг хүрээлэн зогссон олны хувьд санаанд ороогүй гэнэтийн зүйл байсан тул уурлан дургүйцэцгээж арслангийн архирсан шиг чимээ гаргацгаажээ. Энэ үг өвгөн бууралд бас ч хүчтэй нөлөөлсөн боловч өөрөөр ухагдлаа. Өвгөн ийм ичгүүртэй юмыг харахаас зовох мэт өрөөсөн гараараа нүдээ таглаад мөгөөрсөн хоолойгоороо дуулдахтай үгүйтэй хэлсэн нь
— Делавар аа! Би ленап аймгийнхныг эрт урьдын цагаас нааш түүдэг галаа тойрон сууж зөвлөлддөг байсан нутаг уснаасаа хөөгдөөд ирокезын хад уулан дунд бугын сүрэг шиг өөрийн гэх нутаггүй болохыг өдий хүрэхдээ үздэг байна! Харийн хүний сүх, тэнгэрийн салхи хөндөж хөдөлгөөнгүй байсан ой модыг маань огтолж байхыг би харсан. Хүн овоохойдоо хэрхэн аж төрж, ан амьтан ой хөвч дотроо дүүлэн дэгдэж, жигүүртэн шувуу элэн хальж байхыг би харсан. Гэвч өөрийнхөө ард түмний тосгон суурин руу хорт могой шиг мөлхөөд ирэхдээ тулсан, тийм адгийн делавар хүнийг хэзээ ч үзээгүй сэн гэжээ.
— Худалч бурангуй шувуу хошуугаа ангайлгаж дуугарахад нь эрхэм Таменунд дуу дуулж байна гэж санаж дээ гэж Ункас яруу сайхан дууныхаа хамгийн зөөлхөн аялгуугаар уянгалуулан хэллээ.
Өвгөн давхийн цочиж, гилжийгээд алс замхран сонсогдох хөгжмийн аяыг сонсохыг хичээх мэт болоод
— Таменунд унтаагүй биз? Түүний чихэнд юун дуу дуулдав аа? Өвлийн хүйтэн дахиад өнгөрлөө гэж үү дээ? Ленапын үр сад нарт хайртай зун дахиад ирлээ гэж үү? гэж дуун алдлаа.
Таменунд өвөөгийн тийн хэлхээ холбоо муутай хэдэн үг хэлсний дараа хүн бүхэн хүндэтгэн бишрэх байдалтай чимээгүй болцгоов. Таменундын хэлсэн үгийг түүний ард түмэн Дээд Тэнгэртэй ярьж байна гэж үзсэн тул ямар үр дүн гардаг бол гэж эмээн хүлээж байжээ. Удтал тэвчээртэй хүлээсний эцэст нэгэн ахмад настан, өвгөнийг түрүүчийн ярьж байсан юмаа мартав гэж бодоод өмнө нь зогссон олзны хүний тухай сануулахаар шийдэв.
— Худалч делавар Таменундын үгийг дуулахаас айгаад чичирч байна. Энэ нохой ингиз хүн мөр зааж өгөхөд нь улам явдаг юм гэж тэр хүн хэлбэл
— Тэгвэл та нар, ямар нэгэн франц хүн хоолныхоо шавхрууг хаяхад нь баярлан бархирч иддэг ноход байгаа юм даа гэж Ункас тэднийг тойруулан харж хэллээ.
Ункасын тэрхүү ёжтой бөгөөд айхтар дайрсан хариу үгийг сонсмогц хориодын зэрэг хутга гялсхийж, мөн хориодын зэрэг цэрэг эр ухасхийн босоцгоов. Гэвч нэгэн удирдагч гар хөдөлгөн тэдний омгийг дарав. Энэ үед Таменунд үг хэлэх гэж байгаа байдал үзүүлээд
— Делавар чи нэрээ хамгаалж чадахгүй хүн байна. Миний ард түмэн олон өвөл гэгээн өдрийг үзсэнгүй. Аймаг оронд нь хар үүл бүрхээд байхад нутгаа орхисон цэрэг хүн урвасан дээрээ урвагч болж байгаа нь тэр. Маниттогийн хууль ёс шударга шүү. Ийм л байх ёстой. Ус урсаж, уул дүнхийж, ургамал мод ургаж гандаж байсан цагт ийм л байх ёстой. Энэ хүн, хүүхэд тануусын мэдэлд байна. Энэ хүнд хууль дагуу хандагтун гэж зарлиг болов.
Өвгөний үгээ хэлж байхад нэг ч хүн хөдөлсөнгүй амьсгаа даран дув дуугүй байцгаасан бол сүүлчийн үгээ хэлмэгц л маш чанга хашхирах чимээ хадаад өс хонзон авах ганц хүслэнд хөтлөгдөн хатуу харгисаар шийтгэх бодолтой нь нэгэнт илрэв. Энэхүү урт удаан үргэлжилсэн муухай хашхираан дундаас нэгэн удирдагчийн дуу ялгаран сонсогдсон нь олзны хүнийг галд шатааж тамлах санал гаргажээ. Хейворд барьж байсан хүмүүсийн гараас галзуу догшноор дүүлэн гарч, Шонхор Нүдэн илтэд айн түгшсэн харцаар эргэн тойрноо харахад Кора дахиад л буурал өтгөсийн хөлд унаж өршөөл гуйв.
Гэтэл Ункас энэ аюултай мөчид ухаан бодол балмагдсангүй, тун ч сэхээтэй байжээ. Дайсан ажилдаа орж эхлэхийг хайнга, хааш яаш харж байгаад, тамлал зовоох хүмүүс өөр лүү нь ирэхэд эрс шийдмэг харав. Тэдний нэг үлэмж шартай этгээд Ункасын цамцны захыг хүү татан хаяв. Тэр этгээд зэрлэг муухайгаар дуу тавьж Ункас руу үсрэн дайрчээ. Гэвч Ункасыг аврах гэсэн ямархан нэгэн далдын хүчинд цохиулсан мэтээр гэв гэнэт царайгаа хувирган номхров. Түүний нүд бүлтийж бүлтрэх шахаад гайхаш тасарсандаа хамаг бие нь хөшчих шиг болов. Тэр хүн гараа алгуурхан өргөж, олзны хүний цээж рүү хуруугаараа заалаа. Түүний нөхөд олзны хүнийг тойрон бүчиж, цээжин дээр нь цэнхэр будгаар сайхан шивж дүрсэлсэн бяцхан яст мэлхийн зураг байж байхыг хараад мэл гайхаж, цэл хөхөрцгөөв.
Ункас ийн давуу байдалтай болсондоо нэлээд маадгар болоод тойрсон олныг инээмсэглэсхийн харав. Тэгснээ хүмүүсийг ихэмсэг байдлаар түлхлэн зайцуулж дунд нь ороод шивэр авир ярилцагч олон дотроос чанга дуугаар
— Ленни-ленап хүмүүс ээ! Миний төрөл төрөгсөд орчлон хорвоог тогтоон барьж байна. Та нарын аймаг миний хуяг дээр зогсоцгоож байна! Делавар хүний асаасан гал миний эцгийн хөвгүүдийг шатаах ёстой болж байна уу? гэж хэлээд цээжин дээрх тэмдгээ бахархан зааж
— Ийм үүлдрийн хүнээс гарсан цус галыг чинь унтраах ёстой. Миний ураг төрөл бүх аймгийн өвөг дээд, уг сурвалж нь юм шүү! гэж ярьсанд
— Чи хэн бэ? гэж Таменунд түүний үгийн утгыг ухсанаасаа илүү аялгууг нь сонсож гайхсандаа хөл дээрээ босож асуув.
— Би Чингачгукийн хүү Ункас байна. Агуу их Унамис гэдэг яст мэлхийн нэг хүү нь байна гэж олзны хүн олныг ширтэхээ болиод настан буурлын их нас, зэрэг зиндааг хүндэтгэн толгой мэхийлгэн хариулбаас
— Таменундын эцсийн цаг ойртож байна! Сая л өдөр барагдаж шөнө болох нь байна! Зөвлөлдөх түүдэг галын дэргэд намайг орлон үлдэх хүн энд байгаагийн төлөө Манитто бурханд их баярлалаа. Чингачгукийн хүү Ункас сая нэг, ингэж олддог байж! Алив хө, үхэж байгаа бүргэдийн нүдэнд мандах нарыг үзүүлээд өг гэж өвгөн баярлан сүйд майд болов.
Залуу эр ухасхийн хөдөлж, ихэмсэг бардмаар өндөрлөг дээр харайн гараад сэтгэл догдлон алмайрсан олонд биеэ сайн харууллаа. Таменунд зол жаргалтай байсан урьдын цагаа дурсан санасан бололтой, олигтой сайн харж ч чадахгүй байлаа.
— Би идэр залуу болсон юм биш биз дээ? Энэ бүх өвлийг би зүүдэндээ үзсэн гэж үү, та минь? Би ард түмнээ тарж сарниад салхинд туугдсан элс шиг байна, модны навч гишүүнээс олон ингиз хүн бий боллоо гэж харсан юм сан! Миний сум буга согоог айлгахаа больж, гар минь өмхөрсөн царс модны мөчир шиг хатаад, гүйвэл эмгэн хумсанд ч гүйцэгдэх болсон юм сан. Тэгэхэд миний өмнө Ункас ирчихсэн зогсож байдаг, энэ ёстой л намайг зэвхий царайтантай тулалдахаар мордох үеийнх шиг залуу зандан байна! Ункас бол аймгийнхан дотроо жинхэнэ барс бөгөөд ленапчуудын ууган хүү, могикан нарын хамгийн ухаантай удирдагч юм! Делаварчууд аа, Таменунд зуун өвлийг угтаж өнгөрүүлсэн гэж үү дээ, хэлээд өгөөч? гэж гайхан баярласан өвгөн ярив.
Энэ үгийг дуулаад цугласан олон чив чимээгүй байсан нь өвгөн буурлын үгийг хэрхэн бишрэн хүлээж авсныг тодоос тод харуулжээ. Хариу хэлэх зүрхтэй хүн нэг ч байсангүй, цөм л цаашид юу болдог бол гэж амьсгаа даран чагнаж байв. Өвгөний нүүрийг хүндэтгэн хайрлан ширтэж байсан Ункас үг хэлэхээр шийдэж
— Таменунд андыг ард түмнээ дайнд оруулсан цагаас хойш Ункасын омгоос дөрвөн дайчин аж төрж байгаад нас барлаа. Яст мэлхийн цус олон сайн эрийн судсаар гүйж байсан ч Чингачгук, түүний хүү хоёроос бусад нь цөм газартаа шингэж оржээ гэж хэлэв.
— Энэ үнэн... Энэ үнэн... гэж өвгөн хэлээд дурсан бодсон бодол мартсаны нь сэргээв бололтой
— Ухаантай хүмүүс, эртний омгийн хоёр хүн ингизүүдийн ууланд эсэн мэнд явсаар байгаа гэж дандаа л хэлдэг байсан юм. Делаварчуудын зөвлөгөөн хийх түүдэг галын дэргэд тэдний эзэлбэл зохих байр яагаад удаан эзгүй байв аа? гэж асуув.
Өвгөний хэлж байгаа энэ үгийг залуу эр сонсож байхдаа хүндэтгэсний тэмдэг болгон цаг үргэлж мэхийн байсан толгойгоо өргөжээ. Ункас бүх хүнд сонсогдуулахын тулд дуугаа өндөр болгож өөрийн гэр бүлийн үйл ажлыг үүрд тодорхой болгон тайлбарлахыг хүсэх мэтээр
— Бид тэртээ нэгэн цагт Шорвог нуурын ууртайгаар түрхрэн шуугихыг сонсож болох газар хонодог байлаа. Тэр үед бид бүх орны эзлэн захирагч нь байжээ. Гэтэл горхи бүхний эргээр зэвхий царайтан үзэгдэх болсон тул бид бугаа дагаад төрөлх нутгийн усандаа ирсэн юм. Тэгэхэд делаварчууд алга болсон. Зөвхөн хэдхэн тооны цэрэг үлдэж хайртай голынхоо уснаас уух болж билээ. Тийм болсон үес миний өвөг дээдэс «Бид энд агнана. Энэ голын ус Шорвог нуурт цутгадаг юм. Хэрвээ бид жаргах нарны зүг явбал амтат устай их нууруудад цутган орсон олон голтой дайралдана. Могикан хүн тэнд очвол тэнгисийн загас тунгалаг булгийн усанд үхдэгийн адил үхнэ. Манитто бурхан бэлэн болсон цагтаа «Яваарай, бид гол дагаад тэнгист хүрч өөрсдийнхөө юмыг эгүүлэн авъя» гэж хэлэх ёстой. Делаварчууд минь, Яст мэлхийн хүү ямар юманд итгэж явдгийг нь үзэв үү? Бидний нүд ургах нарны зүг харахаас бус шингэх нарны зүг хараагүй байна. Ер нь бид наран хаанаас гардгийг нь мэддэг мөртөө хаашаа алга болдгийг нь мэдэхгүй байна. Ингэж байхаа боливол зохино гэж ярьжээ.
Ленапын үр сад нар Ункасын үгийг сонсохдоо сүсэглэн биширч битүүдээ айцгааж байжээ. Ункас тэднийг сайтар ажиглаж, хэлсэн үгнийхээ жинтэй туссаныг мэдмэгц Таменундын суусан өндөрлөгийг тойрон зогссон таг чиг байгаа олныг тойруулан харахдаа гар нь хүлээстэй тагнуулчныг сая харав. Ункас нөхөр лүүгээ хүмүүсийн дундуур шууд очиж хамаг биеийг нь агдлан хүлсэн сурыг бушуу түргэн тасар тасар огтолж олон түмнийг зам тавьж хойшоо болцгоо хэмээн дохижээ. индианчууд түүний үгэнд үг дуугүй орж, Ункасын ирэхээс өмнөх үеийнх шигээр дахин хүрээлэн авцгаав. Ункас тагнуулчийн гараас хөтөлж Таменунд өөд авчраад
— Эцэг минь, та энэ зэвхий царайт хүнийг хараач. Энэ бол шударга хүн, делаварчуудын нөхөр, макуасуудын аянга болсон хүн гэж хэлэв.
— Наад хүн чинь байгуулсан гавьяагаараа ямар нэр цол хүртсэн хүн бэ дээ? гэж өвгөнийг асуухад
— Бид үүнийг Шонхор Нүдэн гэдэг юм гэж Ункас тагнуулчийн делавар нэрийг хэлээд, яагаад гэвэл туйлын хурц нүдтэй юм. Бас олон хүнд сайн буутайгаараа алдаршиж Урт Буу гэж нэртэй болсон хүн дээ гэвэл
— Урт Буу гэнэ ээ! Хүү минь чи энэ хүнээ нөхөр гэж үзэж болохгүй л сэн дээ гэж өвгөн хэлэв.
— Чухам ажил үйл дээрээ үнэнч гэдгээ үзүүлж чадсан хүнийг би нөхөр гэдэг юм. Делаварчууд Ункаст баярлаж байгаа л юм бол Шонхор Нүдэн нөхдийнхөө дунд байна гэсэн үг гэж залуу эр тайван бөгөөд шийдмэг хариулсанд
— Наад зэвхий царайт чинь миний олон цэргийг алсан. Энэ хүний нэр ленапчуудыг цохисон цохилтоороо алдаршсан юм гэж өвгөн хэлэв.
— Хэрвээ ямар нэгэн минг хүн энэ үгийг делаварчуудын чихэнд шивгэнэсэн бол тэр хүн өөрийгөө худалч гэдгийг баталсан хэрэг гэж тагнуулчин хөндлөнгөөс оролцлоо.
Тэрээр ингэж муухайгаар доромжлон буруутгасан нь биеэ өмгөөлөлгүй болохгүй нь гэж үзжээ.
— Макуасуудыг алсны хувьд би татгалзахгүй, тэр ч байтугай би тэднийг түүдэг галынхаа дэргэд зөвлөлдөж байхад нь алдаг байсан. Харин би делаварчуудад найртай хандаж, тэдний аймагт хамаатай болгоныг хүндэтгэдэг учраас ганц ч делавар хүнд гар хүрээгүй юм шүү гэж тагнуулчин хэллээ.
Цэрэг эрс өөр зуураа шивэр авир ярилцаж, дүнгэнэлдэн шивгэнэлдсэн нь тэр хүмүүс урьд төөрөлдөж, буруу юм бодож байснаа ухаарав бололтой.
— Гурон хаа байна? гэж Таменунд асуув.
Магуа зоригтойгоор урагш давшин гарч буурлын өмнө зогсов.
— Шударга үнэнч Таменунд та гурон хүний түр хугацаагаар өгсөн юмыг өгөх юм байгаа биз дээ гэж Магуа хэлэв.
Өвгөн буурал Аргат Үнэгний баргар царайнаас Ункасын мэлтгэр нүүрт хараагаа шилжүүлж
— Эрхэм дүү минь, энэ гурон чамайг дийлсэн гэх эрхтэй байна уу, үгүй юу? гэж асуухад нь
— Үгүй ээ. Барс гэдэг амьтан заримдаа эм хүний тавьсан хавханд орж болох шүү дээ. Гэвч хүчтэй болохоороо, тэр хавхнаас нь хэрхэн үсрээд гарахаа мэднэ гэж Ункас хариулав.
— Тэгвэл Урт Буу яах вэ? гэвэл
— Мингийг шоолж байна. Гурон чи хариад авгай нартаа очиж, өөрийгөө ямаршуу баавгай болохыг асуувал таарна гэв.
— Миний лагерьд ирсэн харийн хүн, цагаан арьст бүсгүй хоёр яах вэ? гэхэд нь
— Дуртай зүг рүүгээ эрх чөлөөтэй явбал зохино гэв.
— Тэгвэл гурон хүнээс миний цэргийн дунд орхисон бүсгүй яах вэ? гэхэд нь Ункас хариу хэлсэнгүй.
— Миний лагерь луу мингийн авчирсан бүсгүй яах вэ? гэж Таменунд ширүүнээр дахин давтан асуухад
— Тэр тань минийх! Могикан чи мэдээрэй, тэр чинь минийх шүү! гэж Магуа хашхиран Ункасын нүүрэн дээр гараа савчин занав.
— Миний хүү дуугүй байна хэмээн Таменунд
залуу эрийн ямар бодолтой байгааг таахыг оролдон хэлсэнд
— Тийм ээ, энэ үнэн гэж Ункас аяархан хэлсэн байна.
Хүмүүс түр зуур чимээгүй болсон нь олон түмэн тэрхүү мингийн шаардлага үнэн гэдгийг нэг л итгэлгүй хүлээн авч буй нь ил харагдав. Эцсийн бүлэгт хэргийг ганцаараа шийдэх эрхтэй өвгөн буурал ам нээж
— Гурон чи яв гэж шийдмэг хэллээ.
— Шударга Таменунд минь ээ, олзны хүүхнийг аваад буцах юм уу, аль хоосон буцах юм уу? Аргат Үнэгний овоохой эзгүй хоосон эл хуль байгаа шүү дээ. Авах ёстой юмыг нь өгч туслаат гэж зальт Магуа хэлэв.
Өвгөн нэлээд хугацаанд гүн бодолд дарагдан сууснаа толгойгоо гилжийлгэж, нэгэн хүндтэй нөхөртөө хандан
— Энэ минг, өөрийнхөө аймаг доторх нэг удирдагч нь мөн үү? гэж асуувал
— Аймаг дотроосоо толгой нь байхгүй юу гэж тэр хүн хариулжээ.
— Бүсгүй чи, өөр юу хүсээ вэ? Агуу их дайчин эр чамайг эхнэрээ болгох гэж байна. Чи яв, чиний ураг удам тасрахгүй гэж өвгөнийг хэлэхэд
— Миний ураг удам тасарсан нь түмэнтаа дээр байна. Ингэж доромжлуулснаас тэгсэн нь дээр! гэж Кора айн дуу алдлаа.
— Гурон оо, энэ бүсгүйн сэтгэл эцгийнхээ майханд хоргодоод байна. Золгүй бүсгүй таны овоохойд зовлон аваачна байх гэж өвгөн хэлэхэд
— Наад хүүхэн тань өөрийнхөө ард түмний хэлдгийг хэлж байгаа юм. Энэ тань наймаачин гаралтай хүн, тийм учраас хэн аятайхан харсан хүнтэй л наймаацалдаж сурсан хүн. Таменунд та хэрхвэл зохихыг хэл л дээ гэж Магуа Корагийн гаслан зовж байгааг енгүүтэйгээр харж хэллээ. Тэгэхэд нь өвгөн:
— Чи энэ хүүхний оронд өөр юм авахгүй юу, бид чамд сайн сайхныг хүсэх байна гэж хэлэхэд
— Би ийш нь авчирсан юмнаасаа өөр юм юу чиг авахгүй гэв.
— За тийм бол авах юмаа аваад яв. Агуу их Манитто бурхан делавар хүн шударга бус байхыг хориглодог юм гэж өвгөн хэлжээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Сүүлчийн Могикан - 20
  • Büleklär
  • Сүүлчийн Могикан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 2246
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4559
    Unikal süzlärneñ gomumi sanı 2031
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4511
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4397
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4431
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2104
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2144
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2063
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 2062
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4409
    Unikal süzlärneñ gomumi sanı 1982
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4479
    Unikal süzlärneñ gomumi sanı 2096
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2073
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4560
    Unikal süzlärneñ gomumi sanı 2068
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4408
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4430
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4499
    Unikal süzlärneñ gomumi sanı 2081
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4398
    Unikal süzlärneñ gomumi sanı 2129
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4498
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4315
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 22
    Süzlärneñ gomumi sanı 523
    Unikal süzlärneñ gomumi sanı 399
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.