Latin

Сүүлчийн Могикан - 13

Süzlärneñ gomumi sanı 4560
Unikal süzlärneñ gomumi sanı 2068
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Зугтагчдын завь нэг эргийг нь дагаж явахад хөөгчдийнх нь завь нөгөө эрэг дагах хэрэгтэй болжээ. Тагнуулчин, нөхдийн хамтаар энэ самбааг ашиглаж бут сөөгийн цаагуур орохдоо тэртэй тэргүй хурдан явж байсан завиа хүч шавхан улам хурдлуулав. Хоёр завь хоёулаа гонзгой арлын хоёр талаар уралдааны морь шиг цойлон гарч ирэх цагт зугтагчдын завь түрүүлсэн байжээ.
— Чи ч энэ завийг олж сонгожээ. Цаад чөтгөрүүд чинь байдаг хүчээрээ сэлүүрдэнэ дээ, харин бид бууны оронд харанхуй утаан дунд харуулдмал банз хурц хараа хоёроороо хар толгойгоо хамгаалах хэрэгтэй боллоо. За, алив, бүгдээрээ зэрэг сэлүүрдэцгээе! гэж тагнуулчин хэлэхэд
— Цаадуул чинь буудах гэж байна. Бид тэдэнтэй нэг зам дээр болохоор зайлшгүй ононо доо гэж Хейворд хэлэв.
— Та минь завины ёроолд хэвтээрэй, Хурандаа та хоёр хэвт. Тэгвэл эдний баримжаалах бай багасна гэж тагнуулчин зааварлахад Хейворд инээмсэглээд
— Цэрэг нь бууны аманд явж байхад ахмад тушаалын хүмүүс нь тэгж нуугдахад хүрвэл ямар олиг байх вэ? гэж хэлжээ.
— Ай, тэнгэр минь! Цагаан арьстан хүний зориг гэдэг энэ дээ. Удирдагч ч юм уу, Ункас ч юм уу, аль эсвэл ямар нэгэн харь цус холилдоогүй би ингэж илэрхий тулалдах аргагүй болсон цагт тийм заль хэрэглэх эсэх тухай эргэлзэнэ гэж та бод оо юу? хэмээн тагнуулчин учир зүггүй татгалзвал
— Таны ярьсан бүхэн цөм үнэн. Гэвч манай ёсонд танай хүссэнээр байвал буруутна гэж Хейворд хариуллаа.
Гурончуудын буу зэрэг зэрэг панхийж энэ яриаг таслав. Сум эргэн тойрон исгэрэн буухад Ункас эргэж Мунро тэр хоёрыг ажиглахыг нь Дункан харжээ. Хэдийгээр дайсан ойрхон ирж, амь насанд нь заналхийлж байсан ч залуу индианы царайд сандарсан шинж огтхон ч үгүй. Харин амь биеэ ямар ч үр ашиггүйгээр гарзад нь гаргах хүсэлтэй хүмүүс байгааг үзээд гайхах мэт байжээ. Энэ үед Чингачгук цагаан арьстан хүмүүсийн бодлыг илүү мэддэг бололтойн учир тэдэн рүү нэг ч удаа харалгүй завиа чиглүүлэн яваа зүгээсээ өөр юу ч үзэхгүй явжээ. Удалгүй дайсны сум Чингачгукийн барьж явсан нимгэн гялгар сэлүүрийг оносонд тэр нь завинаас тэртээ хол шигдэн усанд унав. Ункас сэлүүрээрээ нэгэнтээ хүчлэн сэлүүрдсэнд завь хажуугаараа налан холбилзохдоо нөгөө усанд хаягдсан сэлүүрийн дэргэд очсон тул Чунгачгук түүнээ шүүрэн аваад могикан хүний дайчин хоолойгоор чанга гэгч хашхирснаа дахиад л сэлүүрдэж гарчээ.
Тэдний хойноос явсан завинаас «Аварга Могой!», «Урт Буу!», «Хурдан Буга!» хэмээн чангаар орилолдох нь дуулдав. Энэ хашхирах дуун мөрдөн хөөгчдийг улам улангасуулах шиг болжээ. Тагнуулчин цахиур буугаа аваад толгой дээрээ өргөж агаарт хий сэгсчин хөдөлгөж гурончуудын хорыг малтсанд тэд аягүй муухайгаар хашхиралдаад дахин буудлаа. Сум бяцхан завины эргэн тойронд тусаж, түүгээр ч үл барам нэгэн сум завины холтос ховх цохив. Ийм бэрхтэй үед могикан нар огтхон ч сандарсан шинж үгүй, гөлийсөн нүүр царай нь горьдсон ч тэмдэг үгүй, айж түгшсэн ч тэмдэг үгүй байжээ. Тагнуулчин дахин Хейворд руу эргэн харж чимээ гаргалгүй инээдгээрээ инээгээд
— Энэ муусайнууд өөрсдийнхөө буун дууг сонсох дуртай байдаг юм. Гэвч дайвалзаж яваа завийг онох нүдтэй хүн мингүүд дотор байхгүй ээ! Тэд нэг хүнээ сэлүүрдэх ажлаас зориуд чөлөөлөөд буу сумлагчаар тавьсныг нь та харж байна уу, гэхдээ тэднийг хоёр тохой хэртэй явахад бид наанадаж гурван тохой явж байгаа юм шүү дээ гэж ярив.
Дункан зэрлэгүүдийн завинаас хол түрүүлж явахдаа их баярлаж явтал тэд дахин буудаж, нэг сум Шонхор Нүдэнгийн сэлүүрийг оносон боловч ер хор хүргэсэнгүй.
— Зүгээр ээ, ийм сум нялх хүүхдийн арьсыг ч шалбалахгүй. Хошууч та, энэ харуулдмал банзаар ажиллаж чадах бол тань би цахиур буугаа энэ хэрэгт оролцуулмаар байна гэж тагнуулчин сэлүүр дээрээ гарсан хонхрыг сонирхон үзэж хэлэв.
Хейворд түүнээс сэлүүрийг шүүрэн авч эв дүйгүйгээр сэлүүрдэж эхэллээ. Шонхор Нүдэн бууныхаа цахиурыг шалгаад дараа нь хоромхон зуур шагайгаад буудаж орхилоо. Түрүүлэн явсан завины хамар дээр сууж байсан гурон буудахаар завдан боссоноо гэдрэг ойчиж, буугаа усанд алджээ. Гэтэл хэдхэн хормын дараа тэр дахин хөл дээрээ годхийн босоод учир зүггүй муухайгаар хашхичиж гарав. Яг тэр хооронд түүний нөхөд сэлүүрдэхээ больцгоож, завиа зогсоолоо. Чингачгук Ункас нар энэ самбааг ашиглаж завиа салхины аясаар тавихад Дункан ганцаараа үлдэж эцэхийг мэдэхгүй сэлүүрдэв. Эцэг хүү хоёр бие биеэ түрүүчийн суманд өртөгдөв үү, үгүй юу гэсэн байдалтайгаар маш тайван ажиглан харцгаав. Удирдагчийн өрөөсөн мөрнөөс том том дусал цус хэсэг хэсгээр тасалдан гарна. Ункасын харц түүн дээр нь тусахыг мэдмэгц алгаараа ус утгаад цусыг арилгаж, энэ шарх тун ялихгүй шарх гэдгийг нь батлан харуулжээ.
— Аяархан, аяархан сэлүүрдээрэй, хошууч аа хэмээн тагнуулчин хэлээд буугаа авч цэнэглэх зуур
— Бид бууныхаа сайн чанарыг үзэх аргагүй хол тасарчээ, бас гурончууд зөвлөлдөж байгааг нь харав уу. Одоо миний нүдэнд найдаж болно оо, тэд бууны сум хүрэхээр газар ирэг, би тэднийг Горикан нуурыг гатлан гаталтал нэг хэмжээнд явуулаад байж чадна. Түүнээс гадна тэдний сум хамгийн ихдэхдээ л бидний арьс шалбална, харин миний цахиур буу гурваас хоёрыг нь авахаа л авна гэж ярихад
— Бид зорьсон хэргээ мартаж байх шиг байна. Энэ байдлаа ашиглаад дайснаасаа холдож авъя гэж Дункан хэлэв.
— Хүүхдийг минь өгөөдөх! Эцэг хүний уй гашуугаар битгий тоглоом хийцгээ, хүүхдийг минь өгөөдөх! гэж Мунро сөөнгө хоолойгоор гэнэт хэллээ.
Тагнуулчин, эл үгийг сонсоод алсад үлдсэн завийг сүүлчийн удаа хяламхийн хараад ядарч эцсэн Дунканы оронд сэлүүрдэж эхлэв. Могикан нар түүний чармайлтыг дэмжин зэрэг зэрэг сэлүүрдсэн тул хэдэн минут болоход дайснаасаа өчнөөн хол болсон учир Хейворд сая нэг санаа амарч амьсгаа авчээ.
Нуур өргөсөөд, завь асга хадтай өндөр эргийн дагуу явах боллоо. Арал дайралдах нь цөөрч, дайралдсан ч гэсэн ийм зайтай яваа болохоороо тойроод гарч болох болжээ. Тэдний сэлүүрдэх нь алгуурхан нэгэн жигд болж, саяхан амь настайгаа үлдэх эсэхийг мэдэхгүй тэмцэлдэн явсан бус уралдаанд яваад бууж байгаа юм шиг яарах сандрах юмгүй тайван сэлүүрдэцгээж явжээ.
Тэд ийм маягаар сэлүүрдэн явсаар нуурын хойд захын ам хүрчээ. Тэнд хүрээд завиа эрэгт тулган зогсоож, Шонхор Нүдэн, Хейворд хоёр ойрын цохион дээр гарчээ. Шонхор Нүдэн цааш үргэлжилсэн хавтгай их усыг харж, хэдэн бээр газар байгаа хошууны үзүүрт нэгэн бяцхан хар юм байхыг Хейвордод зааж харуулав.
— Харав уу? Тэр хар юмыг та юу гэж хэлмээр байна даа? гэж асуухад нь
— Ийм зайнд байгаа тийм жижигхэн юмыг эс тооцвол шувуу л гэмээр байна. Ер нь амьд амьтан гэж үү дээ гэвэл
— Тэр чинь сайн чанарын үйсээр хийсэн завь байна. Муу санаатай хэрцгий мингүүд энүүгээр явдаг юм. Тэд үдшийн зоогоо барьж байгаа дүр үзүүлж байна, уг чанартаа үдшийн бүрий болмогц л анч нохой шиг бидний мөрөөр орно доо. Бид эднийг төөрүүлэх юм уу, эсвэл Аргат Үнэгийг мөрдөхөө болих хэрэгтэй гэж тагнуулчин хэлснээ санаа зовсон байдлаар ийш тийшээ харж, — Усны шувуу дайралддаг үедээ бол энэ нуур заримдаа ашиг болох боловч загаснаас бусад амьтан нуугдах аргагүй л газар даа. Бас тэгээд тэр завин дээгүүр суунагласан утааг харахаас нэг л биш бодогдоод байна. Түүнийг нэг юмны дохио, биднээс өөр хүмүүс бас л түүнийг харуулдаад байна гэж мөрий тавьсан ч болох юм... За яах вэ, үгээр үйл хэргийг засах аргагүй, тиймээс хөдөлж л үзье дээ гэжээ.
Шонхор Нүдэн гүн ихээр бодлогошрон цохио дээрээс эрэг рүү бууж ирлээ. Тэр ажигласан үр дүнгээ нөхдөдөө делавар хэлээр ярьж өгөв. Түүний дараа товчхон зөвлөлдөөд завиа тал талаас нь өргөж мөрөн дээрээ тавиад, аль болохоор тод томруун мөр үлдээхийг хичээн алхацгааж ой руу оржээ. Тэд удалгүй нэгэн горхи гатлаад цаашлан явсаар том нүцгэн ханан хаданд тулж ирлээ. Мөр гарахаа болилоо гэсэн газраас буцаад горхи руу явахдаа цөм араараа явж мөрөө буруулцгаав. Горхинд дахин ирмэгц усаа дагаж явсаар нуур хүрч даруйхан завиа усанд тавиад сууцгаалаа. Бяцхан толгой тэднийг хошуунаас далдалж, мөргөцөг эрэг дагуу нэлээн их хэмжээний газар өтгөн бут сөөг битүү ургаж, саглагар навч мөчир нь ус руу тонгойн унжсан тул аятайхан халхавч болжээ. Тэд энэхүү байгалийн хаалт халхавчаар далдалж тэвчээр болгоомж гарган нэгэн хэсэг урагшлан яваад тагнуулчныг дахиад эрэг дагах хэрэгтэй гэхэд нь түүнийг дагажээ.
Тийнхүү үдшийн бүрий болж, юмны ялгаа бүдгэрэхийг эрэг дээр хүлээгээд бүрий болмогц дахиад л аянаа үргэлжлүүлэв. Тэдэнд харанхуйд явах нь үлэмж сайн байсан тул чимээ мэмээ ч үгүй, зугуухан хүчлэн сэлүүрдэцгээж баруун эргийг чиглэв. Тэдний чиглэн яваа уул дүнхийн сүглийгээд Дунканы нүдэнд ямар ч ялгарах тэмдэг үзэгдээгүй явтал могикан эр товлосон газраа итгэл төгс, хашир залуурчийн бууриар дажгүй олоод иржээ.
Тэд дахиад л завиа дундаа өргөн мод руу оруулаад хуурай навч мөчрөөр машид хичээнгүйлэн булав. Аяны хүмүүс зэр зэвсэг, идэх уух юм биедээ авмагц тагнуулчин индиан нар явахад бэлэн боллоо гэдгийг Мунро, Хейворд хоёрт мэдэгдлээ.


XXI БҮЛЭГ

Зугтагчид хил дээр ирээд, одоо хэр нь Америкийн хүн ардад Арабын элсэн цөл юм уу, Дундад Азийн тал газраас нэр багатай тийм нэгэн бөглүү газар уснаасаа гарцгаажээ. Энэ бол Шамплен мужийг Гузон, Могаук, ариун Лаврентийгаас тусгаарласан үржил шимгүй, овон товонтой газар билээ. Бидний өгүүлж буй тэр цагаас эхлэн энэ нутагт дэгжин дээшилж байгаа баян тансаг хороо суурин олон олноороо суурьших болсон боловч одоо хэр нь анчин, ойн зэрлэг хүмүүс л түүний гүнд нэвтрэн очдог ажээ.
Харин Шонхор Нүдэн болон могикан нарын хувьд гэвэл тэд энэ өргөн уудам цөл газрын уул хад, хөндий жалгыг олонтоо хэрэн хэсэж үзсэний учир, нутаг орныг сайн мэдэх хүмүүсийн ёсоор саатал үгүй цаашлан явжээ. Тэд олон цагийн турш хэцүү бэрх замаар явахдаа, нэгэн үе од мичдээр баримжаалан, нөгөө үе ямархан нэгэн гол горхиор баримжаалан явлаа. Тэгж тэгж тагнуулчин нөхдөө зогсоогоод индиан нартай түргэн зуур зөвшин хэлэлцэв. Дараа нь индиан нар гал өрдөж, шөнийн үлдсэн хагасыг тэндээ өнгөрөөхөөр бүх юмаа бэлтгэж эхэлжээ.
Анчдын дахин замдаа орж хөдлөх үес шүүдэр хатаж, нарны илч манан буданг хөөн арилгаад ой модыг хурц шаргал туяагаараа гийгүүлэн байж билээ.
italki
Шонхор Нүдэн хамгийн түрүүнд явав. Тэрээр хэдэн бээр газар явснаа байн байн зогсож чимээрхэн, мод бут, голын урсгал, усны өнгийг нэгд нэгэнгүй ажиглан харах болов. Тийнхүү Шонхор Нүдэн өөрийнхөө харсанд итгэхээ больж, байсхийгээд л Чингачгукт хандаж, ямар саналтай байгааг нь анхааран сонсож байлаа. Иймэрхүү нэгэн зөвлөгөөний үед Ункас дуу шуу ч үгүй, тэвчээртэйгээр ахмад хүмүүсийн хүүрнэлдэхийг чагнан сонирхож байхыг Хейворд ажигласан юм. Хейворд залуу удирдагчтай яримаар юм зөндөө байсан ч Ункасын байдал туйлын номхон тайван байгааг үзээд бас л өөр шиг нь ах зах хүнийхээ мэргэн цэцэн ухаанд дулдуйддаг юм байна гэдгийг ойлгомогц юм хэлэхээ болив. Сүүлд нь тагнуулчин англиар ярьж ямар бэрхшээлтэй тулгарснаа тайлбарлажээ. Тэр:
— Гурон нарын суурин ордог зам умар зүг чиглэхээр нь би тэднийг Гузон, Горикан хоёрын хоорондуур гараад, францын эзэмшлийн төв ортол урсдаг канадын голын эх хүрэн хүртлээ явах байх гэж шууд бодсон юм сан. Гэтэл бид Скаруны дэргэдхэн ирсэн хэр нь тийм мөр ер үзээгүй байна! Хүн гэгч маань барагтайхан амьтан шүү дээ, бид буруу мөрөөр л орсон байж мэднэ гэж яривал
— Тэгж андуурсан бол тэнгэр ивээх болтугай! Ирсэн замаараа буцаад эхнээс нь сайн шалгая. Ийм хэцүү юманд ороод байхад Ункас маань ямар нэгэн юм хэлэх юм биш биз? гэж Дункан сандрав.
Энэ үед залуу могикан эцэг өөдөө нэгэнтээ хараад өнөөх л тайван даруу шигээрээ дуугүй зогссоор байжээ. Чингачгук хүүгийнхээ харахыг мэдээд гар дохин ярих зөвшөөрөл өгөв. Чингэмэгц Ункасын тайван төв байсан царай дорхноо өөрчлөгдөөд баярласан шинж илэрчээ. Ункас буга харайх адил ухасхийн, тэдний зогссон газраас хэдхэн метр газар байгаа бяцхан довцог руу очиж орой дээр нь гараад тун саяхан ямар нэгэн амьтны хөлөөр сэндийлэгдсэн онгон хөрсийг нь шиншин үзэв. Тэд цөм, ийм санаанд ороогүй юм хийсэн залуу эрийн хойноос нүд салгахгүй харжээ.
— Мөр байна! Залуу эрийн нүд хурц, ухаан сэргэлэн ажээ гэж тэр лүү нь дөхөж очсон тагнуулчин хашхиран хэлэв.
Ункас урагш хойшоо явсан мөрийн наад захын шинжүүдийг зааж
— Харцгаагтун, үүгээр хар үст бүсгүй умар зүг хүйтэн газар луу явсан байна гэв.
— Сайн гарсан мөрийг нохой хэзээ ч дагадаггүй юм! Бид их азтай байна, их азтай байна. Одоо бид дээгүүр хараад их зантай явж болно. Тиймээ! За энэ, манай хоёр жороогийн мөр байна! Энэ гурон генерал хүн шиг яваа байх нь. Түүнд золгүй явдал тохиолдож солиорсон байна! Удирдагч аа, тэрэгний дугуйн мөр хайгаарай гэж тагнуулчин тэр мөрийг даган гүйж үзээд даажигнан шоолж
— Тун удахгүй тэр тэнэг сүйх тэргэнд заларчихсан, араас нь Америкийн хосгүй гурван хос нүд хараастай явж байх вий гэв.
Тагнуулчийн урамтай хөөртэй байгаа хийгээд, тойруу замаар дөч гаруй бээр замыг туулсан аян гайхамшигтай бүтэмжтэй болсон нь бяцхан отрядын хүн бүрд итгэлийг төрүүлжээ. Индиан нар, жуулчин хүн өргөн дардан замд орсны адил итгэл төгс урагшлан явцгаав. Хэрэв ямар нэгэн бул чулуу, гол горхи юм уу, эргэн тойрныхоо хөрснөөс үлэмж хатуу газар дайралдаж мөрдөж явсан мөр алга болох юм бол тагнуулчийн гярхай нүд уг мөрийг нэлээд өөр газраас заавал олох байжээ. Ер нь ингэж саатах үестээ нэг минутаас илүү уддаггүй байлаа. Гэлээ ч гэсэн Магуа уугуул нутгийнхны дайснаас зугтахдаа ихэвчлэн гаргадаг залийг гаргахгүй явж бас л чадсангүй ажээ. Гол горхи юм уу, газрын хөрс өөр болсон газар болгонд айхтар зальтайгаар мөрөө буруулан балласан байх нь олонтоо тохиолдовч мөрдөн хөөгчдийг бараг хуурч чадсангүй билээ. Мөрдөн хөөгчид буруу мөрөөр орохоосоо өмнө заавал мэддэг байлаа.
Тэд үдийн алдад Скарун голыг гатлаад шингэх нарны зүг хөдөлжээ. Нэгэн өндөр шиг газраас дорогшлон хотгорт бууж, түүгээр урссан түргэн горхинд хүрмэгцээ, гэнэт Аргат Үнэгний хоноглосон газар дээр орчихжээ. Горхины эрэгт энд тэнд унтарсан цуцал, бугын махны үлдэгдэл хэвтэж, бас морьд мод мэрсний ором гарсан байв. Жаахан зайдуу овоохой босгосны нь Хейворд олоод сонирхон үзэв. Бодвол тэнд Алиса, Кора хоёр хоносон. Энэ хавийн газар дагширч хатуурсан ч малын мөр тун ил байсан бөгөөд тэдгээр мөр гэнэт алга болсон шиг байлаа.
Мөн түүнчлэн хүнээр хөтлүүлэлгүй, дэмий л өвс ногоо эрж явсан болов уу гэмээр морьдын мөрийг амархан олов. Тэгсээр байгаад аавтайгаа хамт морьдын мөр эрж явсан Ункас тун саяхан гаргасан мөр оллоо. Ункас тэр мөрөөр орохоосоо өмнө, энэ амжилтаа нөхдөдөө хэлж, тэднийхээ зөвлөлдөх зуур яваад эмээл нь эвдэрч, нөмрөг нь муухай болсон хоёр гүүгээ хөтлөөд иржээ. Байдлыг үзвэл тэр хоёр алдагдаад хэд хоносон бололтой.
— Энэ юу гэсэн хэл вэ? гэж Дункан царайгаа цонхийлгон, мод бургас навч мөчир дотроос ямар нэгэн аймшигт нууц юм гарч ирэхээс айх мэт эргэн тойрноо хирдхийн ширтэж хэлсэнд
— Энэ бол бидний аян дуусах тийшээ хандаж байна гэсэн үг. Хэрэв Аргат Үнэг хөөгдөөд, арчаагүй эмэгтэйчүүдэд унаа дутагдсан бол тэр чинь отрядаасаа хоцрохгүйн тулд олзлогдсон эмэгтэйчүүдийн толгойн арьсыг хуулах ёстой сон. Харин дайсан улаан мөрөөр нь мөрдөөгүй байгаа цагт Магуа тэдний толгойд гар хүрэхгүй. Ер нь мингийг эмэгтэй хүнд муугаар хандана гэж бодсон хүн индианчуудыг ч, ойн жам ёсыг ч мэдэхгүй байгаа хэрэг. Морьд энд үлдсэн нь үнэн, гэхдээ гурончууд арилаад өгчээ. Тэдний явсан замыг эрж олох хэрэгтэй гэж тагнуулчин хариулав.
Шонхор Нүдэн болон могикан нар зам хайх ажилд яаравчлан оров. Тэд хөндлөнгөөр хэдэн зуун тохой дугуй газар сонгож аваад хүн болгон оногдсон хэсэг газраараа самналаа. Гэвч энэ самналт ямар ч ашиг болсонгүй. Хөл хүрсэн газар олон байсан боловч тэдгээр нь эндээс холдох зорилгогүй дэмий л тэр хавиар холхисон хүмүүсийн мөр шиг байв. Тагнуулчин, нөхдийнхөө хамт хоноглосон буурийг дахин хойно хойноосоо цувран нэгжээд буцаж төв дундаа цугларахдаа бас л шинээр мэдсэн юмгүй байв.
— Яасан айхтар заль вэ! Бид заавал олох хэрэгтэй. Булгийн эхнээс аваад ойр хавийг ямх ямхаар нь нэгжье. Тэр гурон, аймгийнхандаа очоод миний хөл мөр гаргадаггүй юм гэж бүү сайрхах болтугай! гэж тагнуулчин уулга алдан хэлэв.
Тагнуулчин биеэрээ үлгэр жишээ үзүүлэн улам их идэвхтэйгээр хайх ажилд оров. Ер нь гар хүрээгүй ганц ч навч үлдсэнгүй. Унасан дархийг цөмийг нь хөдөлгөж, хамаг хад чулууг ховхлон үзжээ. Индиан хүн иймэрхүү юмыг хийх нь олонтоо бөгөөд гайхамшигтай тэсвэрлэг ажиллаж, мөрөө тун ч сурмагаар далдалж чаддаг юм. Гэвч ашиг гарсангүй. Тэгж байтал оногдсон ажлаа хамгийн түрүүн дуусгасан Ункас булгаас урссан нарийхан горхины хажуугаар шуудуу малтаж усыг нь тэр лүүгээ урсгасанд бяцхан горхины ёроол нь гараад дорхноо хатлаа. Ункас тонгойн тэр хатсан лаг шаврыг хичээнгүйлэн ширтэж ширтэж, амжилт олсноо баярлан хашхирч бусдадаа мэдэгдэв. Цөм түүн рүү гүйлдэн очвол Ункас гол урсаж байсан чийглэг газар дээр бойтгийн мөр байгааг үзүүлэв.
Шонхор Нүдэн, байгалийн судлагч хүн эртний галавын арслан зааны соёо юм уу, аварга биет өөр ямар нэгэн амьтны хавирга олсон мэтээр тэр мөрийг шагшран:
— Энэ залуу ард түмэндээ алдар гавьяаг авчирч, атаат дайсан гурончууддаа тун ч их төвөг учруулах хүн дээ. Гэхдээ энэ бол индианы мөр биш байна! Өсгийгөөрөө хэтэрхий их дарж явснаас гадна өсгий нь Францын бүжигчин бусдыгаа зоригжуулан байсан мэт хэтэрхий дөрвөлжин юм... Ункас аа, чи буцаж гүйгээд дуучийн хөлийн хэвийг аваад ир. Түүний мөр тээр харагдах хадан цохионы наана сайхан гарсан байна билээ гэж хэлэв.
Залууг явсан хойгуур тагнуулчин Чингачгук хоёр мөрийг ягштал сайн үзлээ. Хэмжээ нь яг таг тохироход Шонхор Нүдэн: Энэ бол Давидын мөр мөн тэгэхдээ савхин гутлын нь оронд бойтог өмсүүлсэн байна гэж эргэлзээгүй шууд мэдэгдэв.
— Одоо би Аргат Үнэгний хамаг зальхай ажиллагааг нүдээрээ үзсэнээс дутуугүй сайн мэдэж байна. Тэр дуучийн маань гол сайн тал нь хоолой, хөл хоёр нь юм шүү дээ, тийм учраас түүнийг түрүүндээ явуулаад бусад нь хойноос нь даган яг мөр дээр нь гишгэж явсан байна гэж тагнуулчин хэлэхэд
— Тэгээд мөр алга байна шүү дээ!.. гэж Дункан дуу алдвал
— Турьгүй хүүхнүүдийн бяцхан мөр үү? Цаад зальхай чинь тэднийг аваад явах аргаа олжээ. Ийм янзаар мөрдөн хөөгчдийг төөрүүлэх гэж бодохгүй юу даа. Хэдхэн арван тохой газар яваад байхад хөөрхөн хөлийн мөр дайралдана гэдэгт би толгойгоороо дэнчин тавихад бэлэн байна гэж Шонхор Нүдэн тосож аваад хэлэв.
Тэд цөмөөрөө горхи даган мөрийг алдалгүй харж сэтгэл түгшин явцгаав.
Удалгүй горхины ус өөрийнхөө голдиролд нийлсэн боловч ойн хүмүүс усан доор мөр байгаа гэдэгт баттайяа итгэсэн хэвээрээ горхины хоёр эрэг даган, хажуу тийшээ гарсан мөр байгаа эсэхийг харсаар явжээ? Тийнхүү хагас бээр гаруй явтал том хуурай хадан цохионд тулж горхины ус боргиотой түргэн болоход тэд зогсож гурончууд эндээс хажуу тийшээ гарсан эсэхийг шалгав.
Бас л амархан учир нь олдох аз байжээ. Сэргэлэн цовоо Ункас төдхөн нэгэн индиан санамсаргүй гишгэсэн бололтой хэсэгхэн хөвд дээр гарсан өрөөсөн хөлийн мөрийг олчихжээ. Ункас тэр хөвд дээрх мөрийн чигийг барин явсаар, наад захын ширэнгэд орж, тэндээс цоо шинэхэн тод мөр олсон нь булгийн эх хүртэл дагаж явсан мөртэй нь яг адилхан байв. Залуу эр ажил үйл бүтэмжтэй болсныг чанга хашхирч зарлахад нөхөд нь өөр мөр хайхаа даруй больцгоолоо.
— Тийм ээ, үүнийг аргагүй индиан хүн шиг зальтай хийж дээ гэж цөм тэр газар цугларахад тагнуулчин хэлэв.
— За одоо яваад байх уу даа? гэж Хейвордыг асуухад
— Та битгий яар. Бид явах замаа нэгэнт мэдсэнээс хойш байдлыг сайтар нягтлан үзэх хэрэгтэй. Тэр зальхай этгээд эмэгтэйчүүдийг яаж горхи дагуулан гатлуулав? гэдгээс бусад нь цөм тодорхой боллоо. Тэр ч байтугай тэдний хөлийг усанд хүргээгүй байдаг байна шүү гэжээ.
Тэгтэл Хейворд дурсаар холбож мөчир сүлжиж эв хавгүй хийгээд хэрэггүй болоход нь хаясан юм шиг нэгэн дамнуурга маягийн зүйл ойрхон хэвтэж байсныг зааж
— Энэ зүйл түүний учрыг олоход тус болох юм биш байгаа? гэж асуувал
— Бүх юм тодорхой болох нь энэ! гэж Шонхор Нүдэн баярлан хашхираад, — Цаад зальхай нар чинь мөрөө баллахын тулд ийм юм хийхдээ лав наад зах нь хэдэн цаг алдсан байх ёстой. Тэд иймэрхүү юм хийгээд хэд хонож, эцэст нь ийм үр дүнд хүрдгийг нь би биеэрээ үзсэн билээ. За тэр, гурван хос бойтог, хоёр хос бяцхан хөлийн мөр байна. Хүний үр ийм жаахан хөлөөр яаж явдаг байна! Алив, Ункас аа, суран бүсээ өгөөдөх энэ хөлийн хэмжээ авъя... Ай тэнгэр минь! Хүүхдийн хөлөөс томгүй байна шүү, гэтэл нөгөө хоёр маань өндөр гоолиг шүү дээ... гэж шагшран ярив.
— Миний охидын булбарай хөөрхөн хөл ингэж зовох гэж төрөөгүй сэн билээ. Тэднийгээ голтой төдий байхад л олох бол уу гэж бодохоос айх юм гэж Мунро хальт гарсан мөрийг харж, эцгийн хайраар энхрийлэн хэлэхэд
— Айх явдалгүй ээ хэмээн тагнуулчин толгой сэгсэрч: — Энэ мөр жижигхэн ч гэсэн эгц чанга гишгэсэн байна. Өсгий нь газар хүрэхтэй үгүйтэй явсныг хар л даа. За энэ, хар үст бүсгүй нь үндэс дамжин харайсан байна. Тийм ээ, намайг л харахад, тэр хоёрын аль нь ч ядраагүй яваа нь мэдэгдэж байна. Харин дуучийн маань хөл муудсан бололтой мөрийг нь харахад ядарч эцсэн нь андашгүй байна. Хар л даа, энэ халтирсан байна. За энд алцаргаж яваад бүдэрсэн байна, за тэгснээ дахиад л цанаар явсан шиг гулссан байгаа биз. Тийм дээ, ер нь байнга хашхирч явдаг хүн, олигтой алхаж яаж чадах вэ дээ гэв.
Ийм олон маргашгүй баталгааны ачаар ойн хашир эр бараг л энэ хэргийг харж байсан хүн шигээр юмны үнэн мөнийг итгэл төгс, нарийн тодорхойлжээ. Аяны хүмүүс ч гэсэн ийм олон ул мөрийн баримтад урамшин зоригжоод, жаал зугаа юм хумаа идээд замдаа оржээ.
Тагнуулчин тэнгэрийн хаяанд тулаад шингэх гэж байгаа нарны зүг нэгэнтээ ширвэн хараад хурдлан алхсанд Хейворд Мунро нар хойноос нь бараг шогших шахан явах болов. Одоо тэдний зам, дээр өгүүлсэн хотгорт оржээ. Энд гурончууд мөрөө нуухыг оролдоогүй явсан тул мөрдөн хөөгчид бардам итгэлтэй явав. Гэвч цаг арай хүрэхгүй яваад Шонхор Нүдэн алхаагаа үлэмж саах болов. Тэрээр байн байн ийш тийшээ харж, нэг л аюул ойртсоныг мэдсэн мэт болжээ. Тэгснээ зогсож бусдыгаа хүлээгээд Гурончууд ойртсон байх гэж бодогдоод явчихлаа. Модны оройгоор тэнгэрийн хаяа харагдаж байна, тэгэхлээр бид тэдний лагерьд дэндүү ойртсон байх нь... Удирдагч тавуулаа дагаад явагтун. Ункас зүүн гараа барьж горхины дагуу яваг, би мөрөө алдахгүй явахыг бодъё. Ямар нэг юм тохиолдвол хэрээ шигээр гурвантаа гуаглах хэрэгтэй. Би нэгэн хэрээ хуурай царсан дээгүүр нисэж явахыг нь харсан шүү. Энэ чинь лагерьд ойртсоны бас нэг шинж гэж хэллээ.
Индиан нар хариу юу ч хэлэлгүй явах, явах зүг рүүгээ хөдлөхөд Шонхор Нүдэн хоёр эрхмийн хамтаар үлдээд болгоомжтойхноор замаа үргэлжлүүлэв. Удалгүй Хейворд Шонхор Нүдэнгийн хажууд ирэв. Тэрээр бушуухан л дайсныхаа барааг харах юм сан гэж тэмүүлэн байжээ. Тагнуулчин түүнийг ойн цоорхойд гараад намайг очтол хүлээж бай, би жаахан хажуу тийшээ явж сэжиг бүхий зарим зүйлийг нягтлаад ирье гэж хэлээд явуулсанд Дункан төдхөн нэгэн газар хүрч очсон нь урьд өмнө огт үзээгүй зүйлтэйгээ тулгарчихжээ.
Олон га газрын модыг огтлоод цэвэр талбай гаргасан газар үзэгдэж, тэр газар зуны үдшийн намуухан бүдэг гэрэлд бүүвэйлэгдэн байлаа. Дунканы зогссон газраас хол бус бяцхан нуур тогтсон нь хоёр уулын хоорондох хотгорыг бараг дүүргэжээ. Энэхүү том усан сангаас цаашаа урсах ус хүрхрээ болж номхон дөлгөөн буусныг үзэхүл байгалийн бүтээл бус хүний гараар бүтсэн зүйл ажээ. Нуурын эрэгт зуу орчим шавар гэр үзэгдсэний зарим нь усан дотор ч байгаа юм шиг. Учир нь нуурын ус эргээсээ хальсан мэтээр зэрэглээтэн харагджээ. Тэдгээр гэрийн, салхи борооноос сайн хамгаалдаг, дугуй дээврийг харахад уугуул нутгийнхны гэрээ барихдаа мэрийдгээс илүү их мэрийж, их хөдөлмөр зарсан нь илт ажээ. Нэг үгээр хэлбэл тосгон ч гэсэн болох, хот ч гэж болмоор энэ газар цэвэр нямбай бөгөөд цагаан арьст хүмүүсийн бодоход индианчуудын зан заншилд байдаггүй тийм тодорхой төлөвлөгөөтэйгөөр байгуулагджээ. Харин нэг ч хүн үзэгдэхгүй хов хоосон мэт байгаа нь гайхалтай юм даа гэж Дункан хэдэн минут бодолхийлэн байтал, суурины зүг хэд хэдэн бараан юм нэгэн хүнд зүйлийг дөрвөн хөллөх шахан чирч яваа нь харагджээ. Удалгүй тэдний чирч яваа зүйл аймшигт их буу болохыг Дункан үзэж айн хирдхийлээ. Тэгтэл овоохойнуудаас хэд хэдэн хар толгой цухуйж, хоромхон зуурт бөөн хөл үймээнтэй болоод, нэгэн дүрс нөгөө рүүгээ гүйн очиж ер тогтохгүй хөдөлгөөнтэй болсон тул ямар гэгч амьтад юу хийж байгааг нь ч мэдэх аргагүй боллоо. Хейворд ийм учир үл олдох сэжигтэй зүйлийг үзсэндээ сэтгэл түгшиж, болзсон ёсоороо хэрээ шиг гуаглахыг завдтал гэнэт ойрхон навч сэржигнэсэн тул тэр зүг харжээ.
Түүнээс хэдхэн алхам газар ямар нэгэн үл таних индиан хүн байж байхыг хараад зарсхийн цочиж, өөрийн эрхгүй гэдрэг ухрав. Гэвч дорхноо сэхээ ороод, дохио өгөхийн оронд, байсан байрнаасаа хөдлөлгүй үл таних этгээд юу хийхийг ширтэн тагнаж эхлэв.
Удалгүй тэр хүн Дунканыг хараагүй нь тодорхой болов. Тэр хүн бас л өөр шиг нь намхан барилга байгууламжуудыг харж, оршин суугчдын нь чимээгүй хөдлөхийг ажиглан байгаа бололтой. Болхи бүдүүлэг зурагтай багийн цаана байгаа нүүр нь сайн харагдахгүй ч хэрцгий догшин бус гуниг уйтгар шингэсэн царайтайгаар Дунканд санагджээ. Тэрээр толгойныхоо үсийг индиан заншлаар хусуулж, орой дээрээ гэзэг үлдээгээд түүнээсээ шонхрын гурав, дөрвөн ширхэг өд зүүжээ. Урагдаж сэмэрсэн нимгэн даавуугаар биеэ халхлан өмсөхчөө болж, доогуураа өмссөн хувцас нь гэвэл жирийн цамцны хоёр ханцуйг шуумаг болгоод өмдний оронд өмссөн ажээ. Нүцгэн шилбэ нь өргөст өвсөнд улаан нэлий болтлоо адсан үзэгдэж, бугын сайн арьсан улавч угласан зэргийг харахад өрөвдмөөр хөөрхийлөлтэй ажээ.
Тагнуулчныг аяархан сэрэмжлэн явсаар хүрч ирэхэд Дункан нөгөө хүнийг сонирхон харсан хэвээрээ л зогсож байлаа.
— Бид тэдний сууринд тулж ирснийг үзэв үү. Энэ нэг нь байж байна. Лав биднийг цааш явахад саад хийх байх даа гэж Дункан хэлэв.
Тагнуулчин энэ хүнийг хараад давхийн цочиж, золтой л буугаа унагачихсангүй. Тэгээд буугаа доошлуулаад, урт хүзүүгээ гоохойлгон өлийж тэр зэрлэг эрийг ажиглалаа.
— Энэ золиг гурон хүн биш байна. Ер нь канадын аль ч аймгийн хүн биш, харин хувцсыг нь харвал цагаан арьстан хүнийг тоносон бололтой юм. Буу юм уу, нум сумаа хаанаа тавьсныг та хараагүй биз? гэж тагнуулчин асуухад
Буугүй юм шиг байна билээ, ер нь чиг хар буруу санаагүй амьтан шиг байх юм. Тэр нуурын эрэгт үймэлдэж байгаа нөхдөдөө дохио өгчихгүй л юм бол энэнээс айх юм алга гэж Дункан хариулав.
Тагнуулчин, Хейворд руу эргэж, нэгэн хэсэг илтэд гайхан ширтлээ. Тэгснээ амаа том ангайж, учир зүггүй доог хийх мэт хэр нь аюул осолд байнга өртөж сурсан хүний заншлаар чив чимээгүйхэн инээгээд
— Нуурын эрэгт үймэлдэж байгаа нөхөд нь гэнэ ээ! Хот газар сууж, сургууль ном үзнэ гэдэг маань энэ дээ! За тэр ч яах вэ, энэ залуугийн хөл нь урт юм байна, тийм учраас итгэж болохгүй. Та хараандаа аваад бай, би бутан дундуур араас нь очоод амьдаар нь барьж авъя. Хэрхэвч буудаж болохгүй шүү гэж хэлэв.
Шонхор Нүдэнг ширэнгэн дундуур бараг далд орж явахад Хейворд гэнэт гар сарвайн дуудаж түүнийг зогсоогоод
— Хэрэв таныг аюулд учрах л юм бол би буудаж болох юм байгаа биз дээ? гэж асуув.
Шонхор Нүдэн түүний асуусныг хэрхэн ойлгохоо мэдэж ядсан юм шиг хэдэн хором харж байснаа, толгой сэгсрээд түрүүчийнх шигээ битүүхэн хөхөрч
— Хошууч минь, бүхэл бүтэн салаа цэрэг шиг л буудаарай гэж хэлжээ.
Тагнуулчин дараагийн агшинд навч мөчрийн завсраар шурган далд оров.
Дункан түүнийг ил гарч иртэл хэдэн минут ухаантай ухаангүй шахуу байв. Тагнуулчин амьдаар нь барья гэсэн тэр хүнийхээ араас мөлхөж яваа нь үзэгдлээ. Үл таних этгээдийн ард хэдхэн тохой газар очоод огт чимээ гаргалгүй алгуурхан босов. Яг энэ үеэр усан дотор хэд хэдэн чанга чимээ гарсанд Дункан эргэн харвал өнөөх үй түмэн хар бараан амьтад нь ус руу үсрэн орцгоож байжээ. Дункан буугаа дахин зэхээд ойрхон байгаа нөгөө этгээдэд хараагаа шилжүүлэв. Гэтэл сэжиг аваагүй тэр хүн өчүүхэн ч айсангүй, хүзүүгээ сунгаад нуур луу алмайран ширтэх мэт байлаа. Яг энэ үеэр Шонхор Нүдэнгийн гар түүний дээр далайж ирснээ гэнэт ямар ч шалтгаангүйгээр доош тавигдаж, Шонхор Нүдэн учир зүггүй хөхөрч гарах нь тэр ээ. Шонхор Нүдэн тийнхүү инээгээд болихдоо нөгөө этгээдийн багалзуурт асахынхаа оронд мөрөн дээр нь аяархан алгадаад
— Найз аа, энэ юу болох нь энэ вэ? Та минжийг дуунд сургах гээгүй биз? гэж чанга хашхирах нь дуулдаж, нөгөө хүн
— Чухам аа гэж түргэн хариулах нь бас сонсогдов.


XXII БҮЛЭГ

Уншигч авгай та Хейвордын хэрхэн гайхаж хоцорсныг бидний өгүүлэхээс өмнө гадарлаж байгаа. Түүний мөлхөж яваа индиан гэж бодсон юм нь гэв гэнэт дөрвөн хөлт амьтан болж, нуур гэж бодсон ус нь минжний цөөрөм болоод, хүрхрээ гэж санасан юм нь тэрхүү хөдөлмөрч ухаалаг амьтны бүтээсэн далан байж, үл мэдэгдэх дайсан гэж үзсэн хүн нь үнэнчээрээ шалгарсан дууны багш Давид Гамут гуай нь байж байжээ. Давид энд явж байгаа нь хоёр бүсгүйг олох найдварыг гэнэт төрүүлсэн тул залуу эр хоргодсон газраасаа ухасхийн гарч энэ хэргийн хоёр гол эзэн рүү харайн хүрчээ.
Шонхор Нүдэн инээдээ барьж чадахгүй нэлээд удав. Тэрээр Гамутыг эрээ цээргүй ийш тийш эргүүлж тойруулан хараад, гурон нар хувцсыг нь тун тааруулж дээ гэж дахин дахин хэллээ. Дараа нь номхон хүлцэнгүй Давидын гарыг уйлах шахтал нь чанга атгаж, шинэ ажилд нь амжилт хүсээд
— Та дөнгөж сая минжний дунд ороод дууны сургууль хийх гэж байв уу, тийм биз? Цаад зальтай амьтад чинь, энэ хэргийг бага зэрэг мэддэг болохоороо сүүлээрээ хөг нийлүүлэн ус дэлдэхийг та сая дуулаа биз дээ. Би уншиж бичиж чаддаг хэр нь хөгшин хашир минжнээс долоон дор тэнэг хүн байдгийг үзсэн юм. Харин дууны хувьд гэвэл цаадуул тань төрөлхийн хэлгүй юм шүү! Тэгэхлээр танд ийм дуу ямар санагдаж байна? гэж яриад хэрээ шиг гуагласанд урьдаас хэлэгдсэн Хейворд хүртэл дээшээ харж, хаана хэрээ нисэж яваа юм бол? хэмээн нэгэн хэсэг алмайрч билээ. Харин Давид чихээ тагласан байв.
— Харав уу гэж тагнуулчин инээн хэлээд уул дохиогоор алсаас гарч ирсэн нөхдөө зааж, — Энэ хөгжим хэдэн сайн талтай байдаг. Наад зах нь хутга, балт үл оролцуулан надад хоёр сайн буу авчирч өгдөг юм даа. За одоо, та аюулгүй газар байх шиг байна, залуу хүүхнүүд яасныг ярь даа гэвэл
— Тэд буруу номтонд олзлогдсон, тэгэхдээ санаа сэтгэлээр сүрхий унасан ч айх эмээх, тух алдах юмгүй яваа даа гэж Давид хэлжээ.
— Хоёулаа юу? гэж Хейворд оволзтол амьсгаадан асуувал
— Тэгэлгүй яах вэ? Хэдийгээр бидний зам хэцүү, идэх юм бага ч гэсэн олзлогдоод харь холын газар очиж яваа гэсэн айхтар бодлоос өөр юмаар зовоогүй гэж Давид хариулав.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Сүүлчийн Могикан - 14
  • Büleklär
  • Сүүлчийн Могикан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 2246
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4559
    Unikal süzlärneñ gomumi sanı 2031
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4511
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4397
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4431
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2104
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2144
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2063
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 2062
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4409
    Unikal süzlärneñ gomumi sanı 1982
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4479
    Unikal süzlärneñ gomumi sanı 2096
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2073
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4560
    Unikal süzlärneñ gomumi sanı 2068
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4408
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4430
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4499
    Unikal süzlärneñ gomumi sanı 2081
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4398
    Unikal süzlärneñ gomumi sanı 2129
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4498
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4315
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 22
    Süzlärneñ gomumi sanı 523
    Unikal süzlärneñ gomumi sanı 399
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.