Latin

Сүүлчийн Могикан - 08

Süzlärneñ gomumi sanı 4480
Unikal süzlärneñ gomumi sanı 2063
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Кора Алиса хоёр ойн амьтан л цочоохгүй бол өөр ямар ч юманд эвдэгдэмгүй энэ нам гүм сайхан орой ийм аюулгүй газар жаал амарч болох нь байна гэж горьдон маш баяртайгаар мориноос бууцгаав.
— Эрхэм нөхөр минь ээ, энэнээс арай бөглүү газар амарсан нь дээр бус уу? Хүн амьтны хөл хүрээгүй шахам газар эрж олсон нь арай дээр юм биш үү? гэж Шонхор Нүдэнд бэхлэлтийг үзэж дуусангуут болгоомжтой Дункан түүнээс асуувал, — Энэ бэхлэлт байдгийг мэдэх хүн бараг цөм үхсэн юм гэж цагаан арьст анчин яаралгүйхэн бодлогошрон хариулаад, — Дайсагнагч хоёр аймаг, могикан могаук хоёрын энд тулалдсан шиг тийм мөргөлдөөнийг тэр болгонд ном болгож бичдэггүй шүү дээ. Тэгэхэд би их залуу байлаа. Делавар аймаг доромжлуулж дарлуулж байна гэж үзээд тэдэнтэй хамт тулалдсан юм сан. Бидний цусанд дурласан могаукууд дөчин өдөр дөчин шөнө энэ дүнзэн бэхлэлтийг бүсэлж билээ. Энэ бэхлэлт барих төлөвлөгөөг би зохиосон, барихыг нь би бас л барьсан. Би индиан биш цагаан арьстан хэр нь л тэгж оролцсон юм даа. Делаварууд миний ажилд тусалж удалгүй бид тун догь бэхлэлт болгочихсон юм. Дараа нь тэндээсээ гадагш уулгалан довтолдог байсан боловч нэгэн маань ч эргэж ирээгүй болохоор чухам яаж хувь заяагаа шийтгэснийг мэдэх арга алга. Тийм ээ, тэгэхэд залуу байсан болохоор цус урсгахыг анх үзэж, бас над шиг ухаан бодолтой хүмүүс нүцгэн газар хүүр болон хэвтэж зэрлэг араатны хоол болох юм уу, нар бороонд ялзарч бээж байхыг үзэхлээрээ дотор муухай болдог сон. Би алагдагсдыг өөрийн биеэр оршуулсан. Тэд одоо та нарын тухлан суугаа довон доор хэвтэж байгаа. Хэдийгээр энэ дов хүний ясан овооноос тогтсон боловч дээр нь суухад их эвтэйхэн байгааг хэлэх хэрэгтэй гэж ярьжээ.
Хейворд, Алиса, Кора гурав зүлэг ногоо бүрхэн ургасан булшин дээрээс ухасхийн босоцгоов.
Залуу хүүхнүүд тун саяхан олон аймшигтай юм үзсэн ч гэсэн алуулсан могаукуудын хүүрийн дэргэд байна гэхээр бас л айжээ. Үдшийн харуй бүрийн цаг, уйтгар хүрэм талбайг халиурсан өвс ногоо, бут бургас, эмжиж ургасан хийгээд түүнээс цааш тэнгэр тулсан гэмээр өндөр өндөр нарс харлан үзэгдэх байдал, үхсэн мэт нам гүм энэ бүхэн гунигт бодлыг улам лавшруулна.
Шонхор Нүдэн хамаагүй гэсэн байдалтай гар зангаад
— Нэгэнт үхсэн хүн ямар аюул байх билээ. Эд хэзээ ч дайнд уриалан дуудсан хашхираагаараа нам гүмийг эвдэхээ больж, хэзээ ч балт сүхээ далайхаа больсон улс шүү дээ. Тэр цагт энэ нугад тулалдаж агсан улсаас Чингачгук бид хоёр л үлдэж дээ. Миний могикан найзын ах дүү, төрөл төрөгсөд манай отрядыг бүрэлдүүлж байсан юм сан, гэтэл одоо тэдний аймгаас юу үлдсэнийг нь харцгаа л даа! гэв.
Түүний үгийг сонссон хүмүүс бараан арьст нөхөд рүүгээ гунигт хувь заяаг нь өрөвдөж хайрлан өөрийн эрхгүй ширтэцгээв. Могиканчуудын дүрс бэхлэлтийн сүүдэрт сүүмэлзэн үзэгдсээр авай. Ункас бээр эцгээ могиканчуудын алдар гавьяа ярихад машид сонирхон чагнаж байжээ.
Энэ засвар бүрмөсөн харанхуй болжээ. Шонхор Нүдэн нөхдийн хамт Кора, Алиса хоёрт ор засах ажилд оров. Олон жилийн өмнө уугуул нутгийнхныг түр зуурын бэхлэлт барихад хүргэсэн энэ талбайн булгийг дав даруй цэвэрлэн задгайлбал болор мэт тунгалаг ус садран урсаж, шинэхэн цэнгэг усаараа ногоон довыг ундаалан урсав. Тэгснийхээ дараа хуучин бэхлэлтийн нэг буланг дээрээс нь бүтээж, энэ нутагт онцгой тохиолдох их шүүдрээс доор нь хэвтсэн хүмүүсийг санаа зоволтгүй хамгаалах сайхан оромж босголоо. Бас нарийн мөчир, хатсан навч цуглуулж дэвсээд Кора, Алиса нарт ор дэр болгож өгөв.
Ойн хичээнгүй хүмүүс хоноглох газар тохинуулж байх зуур залуу хүүхнүүд юм сайтар идэж авав. Тэд үнэндээ өлссөндөө биш ерөөс өдийд идэж авах нь зүйтэй гэж бодсондоо тийн иджээ. Тэр хоёр юмаа идээд, тэдэнд зориулан зассан анхилмал үнэрт дэвсгэр дээр хэвтмэгц нам унтацгаасан билээ.
Дункан тэднийг амгалан хонуулахын тулд манахаар шийдэж бэхлэлтийн гадаа хананы дэргэд очтол Шонхор Нүдэн Чингачгукийг зааж, өөрөө ногоон дээр тайван хэвтэнгээ
— Цагаан арьстан хүний нүд шөнийн манаа хийнэ гэвэл даанч сохор гэсэн үг. Биднийг могикан хүн манана, тэгэхээр бид санаа амар унтацгааж болно гэж хэлжээ.
— Та надаас сайн амрах хэрэгтэй. Надаас бусад нь унттугай, би ганцаараа зогсоогоороо манаж хоноё гэж Хейворд хэлэв.
— Хэрэв бид жардугаар хорооны цагаан майхнуудын дунд Монкальм шиг дайсны эсрэг тэмцэх байсан бол би хамгийн сайн харуул манаа тавих сан. Гэтэл энэ бөглүү ойд ийм харанхуй шөнө манаанд зогсоно гэвэл та дэмий л биеэ чилээх болно. Иймийн учир Ункас бид хоёрын жишээгээр унтагтун, та огт айлгүй унтаж болно гэж итгэгтүн гэж тагнуулчин хариулжээ.
Үнэндээ Хейворд, залуу могиканыг довын хажуу орой дээр шалавхан хүрч амрах цагийг аль болох сайнаар ашиглая гэж бодсон мэт тухлан хэвтэхийг харж, бас замын уртад шарх нь сэдрэн өвчин орсноос халуурч ам хэл нь хатах шахсан Давид хүртэл Ункасыг дуурайж байхыг харжээ. Хэрэггүй юм маргаад тусгүй гэж үзсэн залуу хүн бэхлэлтийн дүнзэн ханыг түшин хэвтэгчээ аядаад дотроо Кора, Алиса хоёрыг эцэг Мунрогийн нь гарт тушаахаас нааш яавч нүд анихгүй дээ гэж андгайлав. Анчин бээр залуу даргын эсэргүүцэл үг дарагдлаа гэж бодоод удалгүй өөрөө унтаад өгчээ.
Дункан нэлээд удаан, нойрондоо дийлдэхгүйг хичээв. Үдшийн харуй, бүрий нэгэнт болсон ч газар хэвтсэн нөхдөө ялган харсан хэвээрээ агаад ой дотор гарах чимээ болгон, тал бүрд архайн дархайх хана мэт харагдах ургаа мод лугаа адил хөдөлгөөнгүй эгцлэн суусан Чингачгукийн амьсгалах болгоныг алдалгүй чагнаж байлаа.
Тэгсээр байтал Дункан маань уулийн дууг шар шувууны дуунаас ялгахаа болиод бут сөөгийг манаач нөхрөө гэж бодох болсоор эцэст толгой нь гилжийж мөр нь газар тулан дорогшилжээ. Ингээд ирэхийн цагт Дунканы хамаг бие сулран тавигдаад эвхэн атирч бат нойрондоо дарагдсан байна.
Тэрээр ямар нэгэн хүн мөрөн дээр нь хүрэхэд сэржээ! Хэдийгээр аяархан хүрсэн боловч үдэш өөртөө тохоон хүлээлгэж байсан үүрэг даалгавраа санаад босон харайж
— Хэн бэ? хэмээн сэлмээ тэмтчив.
— Найз чинь байна гэж Чингачгук аяархан хэлээд модны навч мөчрийн завсраар аятайхан гэрэл тусган гийгүүлж байгаа саран өөд зааж, — Сар гарчихлаа. Одоо франц хүний хоёр нүд нойрондоо анилдаад байгаа цаг гэж англи хэлээр хазгай муруй эв хавгүйхэн хэлбэл
— Тийм байна, тийм байна, чиний хэлдэг зөв. Нөхдөө дуудаж, морьдоо эмээллэ, би хамт явсан бүсгүй нараа сэрүүлье гэж Дункан хэлжээ.
— Дункан аа, бид түрүүн сэрсэн. Ийм сайхан унтаж амарсан байхад хэдийд ч явсан яах вэ, харин та энэ урт шөнийн турш унтаагүй хэрэг үү, бас тэгээд бүхэл бүтэн үе гэмээр тийм хэцүү өдөр өнгөрөөгөөд унтсангүй шүү дээ. Зөвхөн биднийг л бодоод тэр шүү! гэж бэхлэлтийн дотроос Алиса хангинуулан хэлэх сонсогдлоо.
— Тэгсэнд орвол намайг унтахгүй гэж оролдоод оролдоод чадаагүй, өөрийн эрхгүй нүдээ аньсан гэж хэлээч гэвэл
— Тийм биш ээ, Дункан аа, битгий тэгж марга, хэмээн Алиса инээмсэглэн хэлж үгийг нь таслаад бэхлэлтээс сарны гэрэлд гэрэлтсэн талбай дээр гарч
— Таныг амраахын тулд бид эндээ жаахан саатаж болохгүй юм бол уу? Үнэндээ та амармаар байна шүү дээ! Кора бид хоёр манааны үүргийг дуртайяа гүйцэтгэх болно, тэгэхэд та болон бусад зоригтон хэвтэж амрах хэрэгтэй гэж ярив.
— Би ингэж их унтдагтаа ичдэг сэн бол энэнээс хойш нүд анихаа огт болимоор байна гэж Дункан тун их зовж, нөхөд минь шоолох вий дээ гэж бодон хариулжээ.
Чингачгук бүдэгхэн чимээ өгч түүний дууг тасалдуулав. Үүнийг сонссон Ункас агдайн хорж чих тавин хамаг анхаарлаа хандууллаа.
— Дайсан наашаа ирж явна, үүнийг манай могиканчууд сонслоо. Эд чинь салхи унхиадаад л мэддэг юм гэж бусдын адил түргэн сэрсэн Шонхор Нүдэн хэлэхэд
— Ай бурхан минь! Бидний үзсэн цус бас л болоогүй байсан юм бол уу? гэж Хейворд дуу алдав.
Тэглээ ч гэсэн Хейворд буугаа шүүрэн авч ухасхийв.
— Ойн ямар нэгэн араатан явж байна гэж Хейворд могиканчуудыг түгшүүлсэн холын чимээг сонсоод шивгэнэн хэлбэл
— Чш! гэж тагнуулчин болиулаад, — Араатан биш хүн байна. Би хэдийгээр индианчуудын дэргэд сохор дүлий ч одоо хүний хөлийн чимээ тод сонсож байна. Биднээс зугтсан гурон Монкальмын тэргүүн отрядын нэгтэй дайралдчихсан бололтой, тэгээд л францчууд биднийг мөрдөж дээ. Энэ газар цус урсгах нь надад тун ч хүсмээргүй зүйл байна, за яая гэх вэ, ямар тавилантай байна, түүгээрээ л болно биз. Морьдоо бэхлэлтэд оруулаарай. Ункас чи, ер нь та нар цөмөөрөө бэхлэлт рүүгээ орж нуугдацгаа. Энэ хэрэм өмхөрч муудсан ч гэсэн буун дуу үзсэн юм болохоороо нуувч болохдоо л болно гэж бүдэг бадаг ялгаран үзэгдэх бэхлэлтийг түгшүүртэйеэ ажиглан харж хэлэв.
Түүний хүссэнээр могиканчууд тэсвэрлэг морьдоо нуранхай бэхлэлтэд оруулаад, цөм чимээгүйгээр түүнд орцгоожээ.
Ойртон ирэх хөлийн чимээ улам тодорч хамаг эргэлзээг арилгав. Удсангүй хүний үг хэлэлцэх нь сонсогдов. Тэдгээр хүн индиан аялгуугаар ярилцах тул Шонхор Нүдэн, Хейвордод эд гуронаар ярьж байна гэж аяархан тайлбарлав.
Зэрлэг хүмүүс жимээр явсаар морьдын мөр ширэнгэ рүү орсон газар ирээд мөрдөж явсан мөрөө төөрөх шиг болов.
Дуугаар нь сонсвол арван хоёр орчим хүн яваа бөгөөд нэг газар цугларсан бололтой дуу нь нэгэн чанга дуу болон сонсогдлоо.
— Энэ золигууд бидний цөөхнийг мэдэж байгаа юм шиг байна. Тэргүй бол ингэтлээ шуугилдах ёсгүй сэн. Та сонс л доо. Цөмөөрөө хоёр хоолойтой ганц хөлтэй юм шиг байгаа биз гэж Хейвордын дэргэд зогсоод дүнзний завсраар харж байсан Шонхор Нүдэн хэлэв.
Дункан бээр хэдий эрэлхэг зоригтой ч түгшүүр төгс энэ хүлээлтийн үед тагнуулчийн эхэлсэн даруухан бөгөөд мэргэн үгэнд хариу хэлж эс чаджээ. Тэрээр буугаа чанга бариад ханын завсраар хичээн ширтэж, сарны гэрэл туссан ойн цоорхойг ажиглав. Тэр бөөн индианы дотроос нэгэн захирангуй бүдүүн дуу сонсогдмогц бусад нь таг чиг болохыг үзвэл удирдагчаа машид хүндэтгэдэг нь илэрхий. Навч сэржигнэн хөдөлж хатсан хуурай мөчир тас нясхийн хугарах дуулдав. Тэдгээр зэрлэг хүн хоёр хуваагдаад алдсан мөрөө хайж эхлэв бололтой. Бэхлэлтэд нуугдсан хүмүүсийн аз болоход сарны гэрэл тийм ч хурц биш байсан тул ойн битүү шигүүг гүйцэд нэвтэрч чадахгүй байжээ. Хүрэн арьстны эрэл үр ашиггүй болжээ. Манай нөхөд үзэгдэх төдий зөрөг ширэнгэ хоёрын хоорондох зайг маш түргэн өнгөрсөн тул тэдний хөнгөн гишгэсэн мөр харанхуйд юу ч харагдахгүй байж.
Тэглээ ч гэсэн мөчир навч сарчигнасаар байгаа нь эцэхийг мэддэггүй зэрлэг хүмүүс маш шаргуу самнаж, бэхлэлтийн эргэн тойрны бяцхан талбайг хүрээлэн ургасан зулзаган туулайн бөөр модонд бага багаар ойртсоор буй нь мэдэгдэв.
Хейворд ханын завсраар буугаа шургуулахыг оролдох зуур:
— Наашаа ирж байх шиг байна. Эднийг ойртоод ирэхээр нь буудсан нь дээр биз дээ? гэж хэлбэл:
— Наад буугаа далд хийгтүн. Цахиур түгхийх юм уу, дарь үнэртвэл л цаадуул чинь ороод ирнэ. Харин тулалдахаас өөр замгүй болоход хүрвэл өөрсдийнхөө хар толгойг аврахын тулд индианы зан заншлыг төгс мэдэх хашир хүмүүсийг дагах хэрэгтэй, тийм улс анхны дуудлагаар тэр бүхэнд гүйж харайдаггүй юм шүү гэж Шонхор Нүдэн хариулав.
italki
Дункан эргэж харвал залуу хүүхнүүд чичрэн дагжицгааж, бэхлэлтийн цаад булангийн мухарт хананд наалдан зогсож, харин могиканчууд харанхуйд зогсоцгоон дуртайяа тулалдахад, бэлэн байх мэт байлаа. Залуу дарга тачаадан хөөрсөн сэтгэлээ дарж, дахин гадагш шагайн, цаашид хэрхэхийг үг дуугүй хүлээлээ. Яг энэ хоромд ширэнгийн битүү навч хоёр тийш ярагдаж, зэвсэг бүхий өндөр гурон эр талбай дээр гарч ирлээ. Тэр хүн нам гүм байх бэхлэлт чиглэн завдахыг үзэхэд сарны гэрэлд бараан царай нь гайхаж сонирхох байдалтай харагдаад нэгэнтээ үг хэлэх шиг болж санаанд ороогүй юм тохиолдсонд аяархан дуу алджээ. Дав даруй цаанаас нь бас нэгэн хүн түүн дээр хүрч ирэв.
Тэр хоёр хэдэн агшнаа зэрэгцэн зогсоод хагас нурсан бэхлэлтийн зүг хуруугаараа заан байж ямар нэгэн юм зөвлөлдөв. Тэгснээ урагш хөдөлжээ. Тэгэхдээ маш болгоомжлон аяархан хөлөө тавьж, байн байн зогсож, бэхлэлтийг сайтар ажиглана. Ер нь тэдний байдал юмыг болгоомжлон сонирхсон хээрийн зэрлэг бугыг санагдуулна. Нэг нь бяцхан ногоон дов дээр хөлөө тавимагц сайн харахын тулд тонгойжээ. Энэ үед Шонхор Нүдэн хутгаа сугалаад буугаа доош нь тавьж байхыг Хейворд харав. Хейворд түүнийг дуурайн дагаж гарцаагүй мэт болсон тулалдаанд биеэ бэлтгэлээ.
Одоо гурончууд маш ойрхон ирсэн тул морь өчүүхэн хөдлөх юм уу, хүний амьсгалах чимээ л нуугдагсдыг илчлээд өгчхөж болмоор байв. Гэтэл гурон нар доороо ямар дов байгааг мэдмэгц учир зүггүй ярилцаж, дуу шуутай болцгоожээ. Тэдний дуу намуухан боловч баяр хөөрийн шинжтэйг үзэхэд тэд ямар нэгэн юмнаас айн хүндэтгэх мэт байлаа. Тэд дуугаа хурааж, аяархан эргэцгээгээд эвдэрхий бэхлэлтийг ширтэн ширтсээр гэдрэг ухарсан нь дүнхийн харлах бэхлэлт дотроос чөтгөр шулам гарч ирүүзэй гэж болгоомжлох мэт ажээ. Тэгсээр байгаад зулзаган төгөл дотуур ороод харагдахаа больжээ.
Шонхор Нүдэн бууныхаа бөгсөөр газар тулж, гүнзгий амьсгаа аваад
— Эд нар нас барсан хүнийг хүндэтгэдэг юм, тэр заншил өөрсдийн нь амийг аварч, магадгүй бас өөрсдөөс нь илүү хүмүүсийн амийг ч аварлаа бололтой гэж шивгэнэв.
Хейворд анчин өөд анхааран ширтсэн боловч хариу юу ч хэлсэнгүй. Энэхэн үед хамгийн их сонирхон байсан тэдгээр зэрлэг хүмүүсийнхээ зүг дахин эргэжээ. Тэрээр хоёрын зэрэг гурон бутан дотроос гараад удалгүй бусад нь тэр хоёроо тойрон бүчиж яриаг нь сонсож байгааг чагнаж мэдэв. Тэд тийн хэдэн минут баяртай, төв байдлаар ярилцсан нь анхны шуугиантай зөвлөгөөнөөс шал өөр болсон байлаа. Удалгүй хүрэн арьстнуудын дуу бүдгэрэн бүдгэрсээр, эцэст ойн гүнд орж дуулдахаа бүрмөсөн болив.
Шонхор Нүдэн Хейвордод морьдоо бэхлэлтээс гаргаж Алиса Кора хоёрыг мордуул гэж дохиогоор мэдэгдлээ.
Ийнхүү бяцхан отряд авиа чимээ гаргалгүй аян замдаа оржээ. Залуу хүүхнүүд гурон нарын булш, эвдэрхий бэхлэлтийн зүг айн ширтэцгээж явсаар сарны гэрлээс гарч ойн түнэр харанхуй руу орохдоо улам ч айн түгшиж билээ.


XIV БҮЛЭГ

Шонхор Нүдэн дахиад л бяцхан отрядыг дагуулан явсан ч энэ удаад өмнөх шигээ биш тун шантрангуй, хэдийгээр дайсан хол байлаа ч байн байн зогсож, могиканчуудтай зөвлөлдөн тэдэнд сарыг зааж юм хэлэх юм уу, модны үйс холтсыг сайтар ажиглан явахыг үзвэл мэдэхгүй газар нь шиг байв. Ийм богино хугацааны зогсолтын үед Хейворд, Кора, Алиса гурав айхын эрхэнд соргог болсон чихээрээ чимээрхэн чагнаж, аюулт гурон ойртож явааг мэдэгдэх чимээ байна уу, үгүй юу гэж өчүүхэн төдий авиаг анхааран болгоомжилж явлаа. Гэвч өргөн их ой үүрд нойрссон юм шиг нэлээд холд горхи үл мэдэг шоржигнохоос өөр ямар ч чимээгүй байжээ. Араатан жигүүртэн, хүн амьтан цөм модон дотор нуугдаж байдаг юм аа гэхэд бүгдээрээ сэршгүй нойроор бөх гэгч унтжээ. Зөөлөн шоржигнон урсах дөлгөөн горхи газарчин хүнийг нэг бус удаа хэцүү байдлаас гаргав. Шонхор Нүдэн болон могаканчууд урсгал усны зүг дав даруй эргэжээ.
Шонхор Нүдэн горхины дэргэд ирээд хоёр дахь амралтаа хийхдээ бойтгоо тайлж, Хейворд Гамут хоёрыг ч бас гутлаа тайлцгаа гэжээ. Дараа нь тэд горхинд орж ус дагаж цаг хэртэй явж мөрөө баллалаа. Аяны хүмүүсийг гүехэн, тахир горхио орхиж элсэрхэг хөрстэй модтой хотгорт орж ирэх үед сар баруун уулын дээгүүр харагдах асар том бараан үүлний цаагуур далд оржээ. Одоо анчин түрүүчийнхээ бодвол их тайвширч, юу хийж байгаагаа мэддэг хүний байдалтай түргэн бөгөөд итгэл төгс алхаж эхлэв. Удалгүй жим бартаатай болоход тэд замын хоёр талаар уул хадтай болж, мөдхөн уулын нэгэн хавцалд орох нь ээ гэдгээ мэдэцгээлээ.
Шонхор Нүдэн зогсож, бусдыгаа хүлээгээд аяархан дуугаар
— Ойн зөрөг жимийг судалж, ойн гүнзгий рашаан булаг, горхийг мэддэг болоход тун амархан сан. Гэтэл энэ газрыг үзсэн хэн боловч эндхийн дүнхийх мод хадны дунд бүхэл бүтэн отряд байж болно гэж баттай хэлж чадахгүй гэж хэлэв.
— Тэгвэл бид Уильям-Генрийн хориглолтод нэгэнт ойрхон ирсэн байх нь ээ гэж Хейворд тагнуулчин руу алхангаа асуувал
— Болоогүй ээ, бас тэгээд бид тун эвгүй замаар явах гэж байна. Тэр хараарай гээд анчин дөлгөөн намуухан түвшин дээр нь од мичид туссан бяцхан цөөрмийг зааж
— Энэ бол Цуст Цөөрөм гэгч байгаа юм. Би энд байнга ирж байсан төдийгүй, хоёр нарны хооронд дайсантай тулалдаж байсан юм гэж хэлэв.
— Тэгэхлээр энэ маань тулалдааны үед алагдсан зоригтнуудын булш байх нь ээ? Би «Цуст Цөөрөм» гэж дуулсан юм байна, гэхдээ энэ аймшигт цөөрмийг ер үзээгүй явсан юм гэж Дункан хэлэхэд
— Тийм ээ, бид энд тулалдаж билээ! Нэлээн олон франц хүн энд ясаа тавьсан даа. Энэ голын ус хүний цусанд улаанаар урсахыг нь хоёр нүдээрээ харсан юм шүү гэж Шонхор Нүдэн Дунканы үгэнд хариулахаасаа илүү өөрийнхөө бодсон санасныг илтгэн хэллээ.
— Юутай ч атугай энэ бол цэрэг эрсийн булш юм байна. Тэгэхээр таны бие энд, хил дээр нэлээн удаан алба хаасан байх нь ээ? гэж Дунканыг асуувал,
— Би юу? Эндхийн бараг бүх хад уул миний буун дууг сонсон цуурайтуулж, Горикан гол хоёрын хооронд миний цахиур бууны суманд оногдож унаагүй дайсан юм уу, ойн зэрлэг араатан ер үгүй гэж хэлж болох байх... Чш, та цөөрмийн цаад эрэгт байгаа юмыг ердөө ч харахгүй байна уу? гэж тагнуулчин бахархах мэт дуун алдсанд
— Энэ харанхуй түнэр ойд бидэн шиг ийм тохь муутай яваа амьтан байна уу даа? гэж асуужээ.
— Эдэн шиг улс гэр оронтой байх талаар бага анхаардаг юм, ер тэгээд үүр цайнгуут ус руу орчихдог бие шөнийн шүүдэрт жиндэхгүй шүү дээ гэж Шонхор Нүдэн хэлээд Дунканы мөрнөөс тун хүчтэйгээр угз татсанд залуу дарга тэрхүү юунаас ч айдаггүй хүн юутай их хий юманд шүтэн биширдгийг нь мэджээ.
— Хүүе та минь ээ, яах аргагүй амьд хүн бидэнд ойртож явна. Нөхөд минь зэр зэвсгээ бэлтгэцгээ, дайсан нөхөд хоёрын хэн нь ирж явааг мэдэх арга алга байна гэтэл нь
— Хэн бэ? хэмээн францаар ширүүн зандрах үг сонсогдов.
— Энэ юу гэсэн үг вэ? Энэ хүн англи, индиан хоёрын аль алинаар нь ярихгүй байх шив гэж Шонхор Нүдэн хэлэв.
— Хэн бэ? гэсэн дуу дахин сонсогдлоо.
Энэ асуултын дараагаар бууны замаг тачигнаж, үл мэдэгдэх хүний дүр улам ч заналхийлэх шинжтэй болов.
— Франц байна аа! гэж Хейворд модны сүүдрээс цөөрмийн эрэг дээр гарангаа чанга хэлээд харуулын цэргээс хэдхэн алд газар зогслоо.
— Ийм орой болсон хойно та хаанаас хаашаа яваа хүн бэ? гэж тэр хүн хуучин франц нутгийн хүний аялгуугаар асуусанд
— Тагнуул хийгээд буцаж амрахаар явж байна гэвэл
— Та хааны цэргийн дарга хүн үү? гэж асуув.
— Тэгэлгүй яах вэ? Шууд мэдэгдэхгүй байна гэж үү дээ? Би буучийн хорооны ахмад хүн. (Хейворд тэр хүнийг жагсаалын цэргийн албанд байдаг юм байна гэж мэдэж амжжээ. ) Надтай хамт английн бэхлэлтийн даргын олзлогдсон охид явна... Тиймээ! Чи үүнийг дуулсан уу? Би эднийг хориглолтын хавьд олзолж аваад генералд хүргэхээр яваа юм гэвэл
— Хатагтай нар минь, та нарыг бодохоос тун харамсалтай байна гэж залуу цэрэг хэлээд найрсгаар ёсолж, — Одоо яая гэх вэ, дайн гэдэг иймээс л хойш! Манай генерал юутай сайн, авгай хүүхнүүдэд тун эелдэг ханддаг хүн гэдгийг та нар үзэх болно гэжээ.
— Цэргийн ёс тийм шүү дээ. Баяртай! Танд энэнээс илүү аятайхан албан тушаал өгөөсэй гэж хүсэх байна гэж биеэ тун сүрхий барьж явсан Кора франц хэлээр хариулжээ.
Тэр цэрэг Корагийн өмнө нахилзан бөхөлзөж ёслоход Хейворд «Эрхэм нөхөр өө, тайван нойрсоорой» гэж хэлээд аяны хүмүүс цөм цааш алгуурхан хөдөлж, харуулын цэрэгт дүлий дүмбэ цөөрмийн эргээр ийш тийш сүлжиж явах бололцоог олгожээ. Дайсан гэгчийг ийн тэнэг зоригтой орж ирнэ гэж ой ухаандаа оруулаагүй тэр цэрэг залуу хүүхнүүдийг харсандаа сэтгэл нь сэргэж, магадгүй алс холд үлдсэн хайртай франц нутгаа дурсан санасан ч юм уу, «Дарс мандтугай, дурлал мандтугай!» гэдэг дуу аялан явсан билээ.
Цөөрмийг өнгөрсөн хойно тагнуулчин:
— Энэ муу луйварчинтай та учирсан нь юутай аз вэ? Тэр танд элэгсэг хандсаны төлөө бурханд залбирвал зохино. Тэгээгүй бол түүний ясыг тавих өчүүхэн газар эх орон нэгтний нь оршуулсан газарт олдох л байсан байх даа гэж хэлэв.
Шонхор Нүдэн цааш юм хэлж чадсангүй. Учир нь бяцхан усан сангийн зүгээс уртаар татан гиншин ёолох дуун дуулджээ. Ер нь алуулсан хүний сүнс усан булшны хавь орчмоор хэрэн хэсэж яваа юм шиг байжээ.
— Саяны цэрэг үнэхээр мах цуснаас бүрдсэн хүн байсан биз? Ямар ч амьд амьтан буу зэвсгээ тийм гавшгай бэлтгэж чадахгүй шүү гэж тагнуулчийг ярихад
— Тийм ээ, амьд нь амьд хүн байсан, харин одоо тэр хөөрхий амьд үлдсэн үү, үгүй юу бүү мэд, энэ талаар эргэлзэж болох байна гэж Хейворд ийш тийш хараачлан Чингачгук алга байхыг мэдээд хэлжээ.
Түрүүчийнхээс сулхан ёолох чимээ гараад дараа нь ус аяархан пүл хийгээд дахин нам гүм болчихжээ.
Бяцхан отряд хэрхэхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогсов. Ийн байтал ширэнгэн дотроос Чингачгук гарч ирлээ. Түүнийг ойртон ирэхэд үзвэл нэг гараараа хөөрхий муу франц залуугийн толгойн арьсыг бүсэндээ зүүхийг завдалхийлэн, нөгөө гараараа залуу цэргийн цусанд будагдсан толгойн арьс хуулдаг хутга, балт хоёроо засаж явжээ. Чингачгук сайхан юм хийсэн шиг маш тайван санаа амар явж ирээд хуучин байрандаа зогслоо.
Тагнуулчин бууныхаа бөгсөөр газар тулж аман дээр нь гараа тавиад машид бодлогошрон зогссоноо, толгой сэгсэрч,
— Ямар нэгэн зэрлэг хүнд бус, хуучин гүрнээс ирсэн хөгжилтэй залууд ийм явдал тохиолдсон нь үнэндээ харамсалтай байна хэмээн бувтнан хэлэхэд
— За яая гэх вэ гэж Хейворд хэлэв. Тэрээр бяцхан отрядын түр саатсан шалтгааныг сэжиглээгүй байсан эгч дүү хоёр мэдчихээс айжээ. Тэгээд ч, — Ийм юм болоогүй сэн бол их л сайн байж, нэгэнт хийснээс хойш буцаах аргагүй шүү дээ. За тэгэхээр бид чинь дайсны харуулын шугам дээр ирсэн бололтой гэж хэлжээ.
— Тийм шүү гэж Шонхор Нүдэн гүн бодлоосоо сэргэх мэт дуугараад, — Үнэхээр, саяын болсон явдлыг бодоод байх хэрэг алга. Тийм ээ, тийм, хориглолтын эргэн тойрон францын их хүч цугларсан байна, бидэнд амаргүй зорилго тулгарлаа даа гэж хэлэхэд
— Бас тэгээд бидэнд цаг тун бага үлдэж байна шүү гэж Хейворд шингэх сарыг халхлан байгаа үүл манан өөд харж үг нэмлээ.
— Тийм ээ, тун бага үлдэж байна. Бид хоёр янзын аргаар хориглолтод нэвтэрч болох байна гэж тагнуулчныг хэлбэл
— Ямар хоёр арга вэ? Бушуухан хэлээч, цаг байхгүй боллоо шүү дээ гэхэд
— Нэг арга нь гэвэл, залуу хүүхнүүдийн морийг сул тавиад туух хэрэгтэй. Тэгээд могиканчуудыг түрүүлэн явуулбал бид дайсны харуулын шугам нэвтэрч, алуулсан францчуудын хүүр дээгүүр явсаар хориглолтод нэвтэрч магадгүй гэж тагнуулч хэлжээ.
— Үгүй, үгүй! гэж Хейворд түүний үгийг таслан, — Цэргүүд ийм янзаар нэвтэрч магадгүй юм, харин манай бүсгүйчүүдийн хувьд санахын ч хэрэг алга гэв.
— Үнэндээ энэ арга тэдний хувьд цус урсгасан бартаатай аян болох юм л даа. Гэхдээ би өөрөө энэ аргаас үл буцах зоригтойн хувьд дурдах нь зүйтэй гэж үзсэн юм. Тэгвэл бид буцаж, францын бэхлэлтийн шугамыг өнгөрөөд баруун гар тийшээ эгц эргэж ууланд гарах хэрэгтэй болох нь ээ. Би тэнд очоод Монкальмын муусайн хөлсний цэрэг хэдэн сар эрээд ч олохгүй тийм газар та нарыг нууна гэж тагнуулчин зөвшөөрөн ярилаа.
— За тэгье, түргэлэх тутмаа л сайн сан гэж Хейворд хэлэв.
Тэд цааш олон юм ярих шаардлагагүй байжээ. Зөвхөн Шонхор Нүдэн «Миний хойноос» гэж хэлээд аянчдыг ийм аюултай газар авчирсан замаараа буцаад явжээ. Тэд тун их сэрэмжилж, хөлөө чимээгүйхэн тавьж явлаа. Үнэндээ отлогод хэвтсэн францын цэрэг харуултай тулгарчхаж тун болзошгүй байсан билээ.
Нөгөө цөөрмийн дэргэдүүр өнгөрсөн хойноо Хейворд тагнуулчин хоёр гуниг аймшиг төгс цөөрмийн усыг хулгай нүдээрээ хялайн харж тун саяхан нам гүм эрэг дээгүүр нь ийш тийш алхлан явсан хүний биеийг дэмий л эржээ. Ганцхан усны мандал дээр үл мэдэг цагаригтсан долгион байгаа нь цуст хэргийн дараа ус хараахан хуучин байдалдаа орж амжаагүй байгааг илтгэн байжээ.
Шонхор Нүдэн явах чигээ өөрчилж, зурвас нарийхан хотгорын баруунаар хашиж тогтсон уулыг чиглэн алхаагаа хурдасгаж аль болохуйц арсгар сарсгар уулын сүүдрийг дагаж нөхдөө удирдан явлаа. Явах зам улам бэрхшээлтэй хөндлөн гулд нүхтэй, чулуу асга хадтай болсон тул бяцхан отряд газар хороох нь муудав. Замын хоёр талаас нүцгэн хар уулс дүнхийн өнгийсөн нь аяны хүмүүст аюулгүй мэт санагдуулах ажээ. Эцэст отрядын явсан зам хад чулуу, армаг тармаг модны завсраар тахирлан явсаар эгц мөргөцөг өгсжээ.
Аяны хүмүүсийг өгсөх тутам өдрийн гэгээний өмнөхөн заавал шахам тохиолддог өтгөн манан сийрэгшиж эхлэв. Тэд уулын нүцгэн хажууд ургасан хатангир модод дундуур явж өнгөрөөд хаг хөвд болсон хадан цохион дээр гарвал өглөөний туяа Гориканы цаад эргийг бүрхсэн нов ногоон нарсан ойн оройд тусаж байлаа.
Тагнуулчин Кора, Алиса хоёрыг мориноосоо бууцгаа гээд тэдний морьдыг амгайвчлан, эмээлийг нь аваад тэр яндан газрын тачир өвс, бутны навч зулгааг хэмээн сул тавьжээ.
Тэрээр морьдыг суллан тавихдаа
— Байгалиас заяасан юм байвал олж зулгаагтун. Харин энэ ууланд зоргоороо хэрэн хэсэж байдаг махчин чонын аманд оровзой гэв.
— Танд цаашдаа морь хэрэггүй болох нь энэ үү? гэж Хейворд асуухад
— Та нар өөрснөө хараад үз л дээ гэж тагнуулчин хэлээд уулын зүүн гар талын оройд очиж, нөхдийгөө дуудан аваачаад: — Хэрэв эндээс Монкальмын лагерийг харж байгаа шигээр хүний бодлыг тодорхой харж болдог бол их зантай хүн тун цөөрч, мингүүдийн арга заль газар авахгүй болох сон гэж хэлэв.
Аяны хүмүүс уулын хэц дээр ирсэн хойноо тагнуулчийн хэлдэг үг үнэхээр зөв болохыг даруй мэдэж, бас яах гэж энэ уулын оройд авчирсны нь ойлгоцгоожээ.
Тэр уул мянгаад фут өндөр, шовгор шовх хэлбэртэй агаад нуурын баруун биеийг даган олон бээр газар үргэлжлэн Гориканы цаад талаар хэлхэн тогтсон том том уулсын нэгэн ажээ. Одоо Гориканы бүх өмнөд тал аяны хүмүүсийн алган дээр байгаа юм шиг ил харагдаж байв.
Нуурын баруун гар талын эрэг дээр уснаас тун холгүйд Уильям-Генрийн бэхлэлтийн шороон далан, намхан барилга сэлт харагдаж, нуурын ус давлагаалан очиж намхавтар хоёр хэрмийн суурийг угаан байх нь илхнээ үзэгдлээ. Бас гүнзгий ухсан нүх, их намаг хоёр хориглолтын бусад тал, булан тохойг нь хамгаалжээ. Бэхлэлтийн эргэн тойрны модыг цөмийг нь огтолсон боловч хавь ойрын нутаг нов ногоон ой модтой хэвээрээ, гагцхүү тунгалаг цэнхэр ус энд тэнд хөхрөн харагдаж, аймаар сүрлэг асга хаднууд гүн ойн дунд арсайж барсайн үзэгдэв. Бэхлэлтийн шугам дагаж зогссон харуулын цэрэг үзэгдэж, хэрмийн дотор талд нойргүй хоносон цэргүүд үүрэглэн байгаа нь харагдана. Түүнээс зүүн урагшхан хориглолттой шууд залгаа суваг шуудуун хамгаалалттай нэгэн лагерь байлаа. Тэр лагерь хадархаг өндөрлөг дээр байгаа нь цайз бэхлэлт байхад тун тохирсон газар шиг харагджээ. Шонхор Нүдэн хуруугаар зааж хошуучтай нэгэн зэрэг Гузоныг орхин явсан нөгөө отрядыг нөхдөдөө харууллаа. Арай урдуур ой дотроос утаа баагин гарах нь тэнд дайсны үлэмж хүч хурсан бололтой.
Гэвч нуурын баруун эрэг дээр байгаа зүйл залуу даргын анхаарлыг ихэд татжээ. Харах байдалд том отряд багтана гэмээргүй зурвас нарийхан юм шиг хэр нь, үнэн хэрэгтээ Гориканаас уулын бэл хүртэлх хэдэн зуун алд газарт их лагерийн олон майхан цайран харагдав. Аяны хүмүүс дээрээс нь ажиглан харж байсан яг тэр цагт их бууны ангиуд урагш хөдөлж, үхэр буу нүргэлэх нь дуулдаад дорнын уулсын хадан цохионд цуурайтжээ.
— Өглөөний туяа тэртээ дор сая л хүрлээ бололтой. Тийм учраас харуулын цэрэг унтсан нөхдөө их бууны дуугаар сэрээж байгаа нь энэ. Бид хэдэн цагаар хожимджээ! Монкальм энэ ойг өөрийнхөө муусайн ирокезуудаар нэгэнт дүүргэсэн байна гэж тагнуулчин бодлогошрох мэт тайвнаар өгүүлсэнд Дункан:
— Үнэхээр бэхлэлт бүслэлтэд байгаа юм байна. Гэхдээ нэвтэрч орох арга олдохгүй гэж үү дээ? Индианы гарт дахин орсноос бүслэлтэд байсан нь дээр гэж хариулав.
Тагнуулчин гэнэт дуу алдан Кораг өөрийн эрхгүй аавынхаа гэр байгаа хориглолтын тэр хэсэг рүү хартал анхааруулаад
— Тэр хараач! Буун суманд комендантын байшингийн чулуу хэрхэн ховхрохыг хараач! Тэр байшин хэчнээн бөх, зузаан ханатай ч гэсэн францчууд түүнийг барьснаас түргэн хугацаанд эвдэлж чадна шүү гэж хэлэхэд
— Хейворд оо, эцэг маань аюулд орчхоод байхад түүний нь хуваалцаж чадахгүй байгаагаа бодохоос дааж давахын аргагүй хэцүү байна. Монкальм руу очиж, надад нэвтрэх бичиг олго гэж гуйя. Тэр, охин хүний нинжин сэтгэлийг хөсөрдүүлэхгүй байх гэж зоригт бүсгүй Кора сэтгэл догдлон хэлэв.
— Үстэй толгойтойгоо тэр францын асарт хүрч очно гэдэг бараг бүтэхгүй ажил. Тэр эрэг дагууд үр ашиггүй байж байгаа мянга түмэн завины нэг нь миний мэдэлд байсан бол ч дайсны лагерьд нэвтэрчхэж болох байсан юм. Гэхдээ, удахгүй буудлага зогсох байх. Манан бүрхэж өдрийг шөнө шиг болгоход индиан хүний нум сум дээд зэргийн их буунаас илүү аюултай болно. Хэрэв та нарт намайг дагаад, явах хүч хүрвэл би түрүүлээд явъя. Би тэр Уильям-Генрийн хориглолтод нэвтэрч, адгийн наад зах нь тэр харагдаж буй хэсэг хусны цоорхойд хоргодож байгаа мингийн нохдыг тараах сан гэж туйлаас хүсэж байна хэмээн тагнуулчин санаснаа ний нуугүй ярихад
— Бид өөрсдийгөө хангалттай хүчтэй гэж бодож байна. Ямар ч аюулын өөдөөс явахад бэлэн гэж Кора шийдэмгий хэлжээ.
Тагнуулчин түүн өөд эргэж дэмжин инээмсэглээд
— Илэн далангүй ярихад, яг тан шиг үхлээс айдаггүй мянган эрэлхэг залуутай болох юм сан. Тэгвэл ганц долоо хоног хүрэхгүй хугацаанд энэ францчуудыг ичээндээ ортол нь хөөх сөн. За одоо гээд бусад хүмүүст хандаж, — Манан маш түргэн явж байна. Тэгэхээр бид түүнийг талд явахад нь дайралдаад дагаж нуугдвал амжих байх. Хэрэв надад ямар нэгэн юм тохиолдох юм бол та нар зүүн хацар луугаа үлээх салхийг бариад яваарай. Могиканчуудыг дагавал бүр ч сайн, эдэн чинь өдөр ч, шөнө ч замаа алдахгүй улс шүү гэж хэлэв.
Тагнуулчин, яавал чиг яаг гэсэн байдлаар нэгэнтээ гараа саваад эгц хажуу руу болгоомжтойхон бууж эхлэв. Хейворд эгч дүү хоёрыг хөтлөн дэмнэсээр яваад, удалгүй цөм саяхан арайхийж авиран гарсан уулынхаа бэлээс холгүй газар ирчихсэн байв.
Аяны хүмүүс Шонхор Нүдэнгийн сонгосон чигийг барин явсаар Уильям-Генрийн хориглолтын баруун хаалган тушаа тэгш газар гарчээ. Одоо бэхлэлт хагас миль газар болсон бөгөөд өтгөн манан аяны хүмүүсийг дайсны нүднээс хамгаалан хаацайлж байв. Гэвч манан дайсны лагерийг чийглэг нөмрөгөөрөө хучин авахыг хүлээж түр саатах хэрэгтэй боллоо. Могиканчууд энэ зогсолтыг ашиглаж ойн ширэнгээс гараад эргэн тойрныг ажиглан явахад тагнуулчин тэнд тун ойрхон явалцав.
Хэдхэн хормын дараа Шонхор Нүдэн уурсан хорсож улаан нүүрлээд буцаж ирэхдээ
— Зальт франц яг бидний зам дээр харуул тавьсан байна шүү. Энд хүрэн арьстан ч, цагаан арьстан ч байна, ийм манантай байхад бид амжилттай гаргаж болохынхоо адил дайсны гарт бас амжилттай орж болох байна гэж хэлэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Сүүлчийн Могикан - 09
  • Büleklär
  • Сүүлчийн Могикан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 2246
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4559
    Unikal süzlärneñ gomumi sanı 2031
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4511
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4397
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4431
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2104
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2144
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2063
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 2062
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4409
    Unikal süzlärneñ gomumi sanı 1982
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4479
    Unikal süzlärneñ gomumi sanı 2096
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2073
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4560
    Unikal süzlärneñ gomumi sanı 2068
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4408
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4430
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4499
    Unikal süzlärneñ gomumi sanı 2081
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4398
    Unikal süzlärneñ gomumi sanı 2129
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4498
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4315
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 22
    Süzlärneñ gomumi sanı 523
    Unikal süzlärneñ gomumi sanı 399
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.