Latin

Сүүлчийн Могикан - 05

Süzlärneñ gomumi sanı 4431
Unikal süzlärneñ gomumi sanı 2093
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Ширхэг дарь ч илүү зарахгүй. Тэртэй тэргүй үхнэ, бидэнд илүү дарь алга. Заримдаа индианчуудтай хэд хоног ч тулах хэрэг гардаг юм Эцсийн бүлэгт хэн нь хэнийхээ толгой авах тухайн асуудал тулгараад байна шүү дээ гэж Шонхор Нүдэн эрс хэллээ.
Тийм шийдмэг ширүүн хариултыг хэн ч буруушаасангүй.
Ой дотроос хашхирах намдаж, буун дуу ч цөөрөв. Газар тэнгэрийн дунд дүүжлэгдэж байгаа тэр хүнийг нөхөд нь ч, дайсан ч нүд салгахгүй ширтэв. Салхинд бие нь савчаад хэдийгээр ёолох үг хэлэх дуу ер гарахгүй ч баргар муухай царайлан дайснаа байн байн ширтэх нь хэдий холоос боловч амь тэмцэн цөхрөнгөө барж байгаа нь илт харагдана. Тагнуулчин гурвантаа буугаа дээш авсан боловч гурвантаа болгоомжлох бодол нь дийлж алдарт цахиур бууны ам алгуурхан доошиллоо. Эцэст гуроны өрөөсөн гар тавигдаж бие даган сул унжив. Тэр хүн суларсан гараараа гишүү мөчрөөс дахин барих гээд чадахгүй дэмий л хий агаар тэмтчив. Шонхор Нүдэнгийн буудах нь аянга цахилгаанаас ч хурдан болж зэрлэг эрийн бие татвагасхийгээд хөөсрөн давлагаалах гол руу татагдах мэт унажээ.
Тэр ч байтугай баргар царайт зоригтой могикан нар ч айн хирдхийж бие биеэ ширтэв. Ганцхан Шонхор Нүдэн л бодох сөхөөтэй хэвээр үлдэж толгой сэгсрээд өөрийгөө зэмлэх байдлаар
— Саяных бол миний эцсийн дарь, эцсийн сум байлаа. Гэтэл тэр дайсан усанд унахдаа амьд ч бай, үхсэн ч бай хамаагүй биш шүү дээ!.. Ункас аа, миний хүү яваад завинаасаа том эвэр аваад ир. Манай бүх нөөц дарь байх ёстой. Тун удахгүй бид дариа хоггүй болтол дуусах нь харамсалтай байна. Хэрэв би буруу хэлж байгаа бол намайг макуасуудын талаар юу ч мэдэхгүй хүн гэж үзвэл таарна гэв.
Залуу могикан тагнуулчийн тушаалыг биелүүлэхээр даруй явав. Шонхор Нүдэн цүнх дотуураа удтал ашиггүй эрж нэгэнт хоосорсон хотоо дэмий л тоншин үзлээ. Түүний энэ гунигт ажлыг Ункасын чихэнд хадсан чанга хашхираан даруй тасаллаа. Залуу могиканы хашхирах дуун Дунканы туршлагагүй чихэнд ч ямархан нэгэн шинэ гай дайралдсаныг илтгэх мэт байжээ. Хейворд аюулыг нэгмөсөн умартаад ухасхийн өндөр биеэ цэхлэн зогсжээ. Бусад хүн ч түүний цочсоныг дагасан юм шиг хоёр агуйн хоорондох нарийхан завсар луу зүтгэцгээлээ. Тэд хэтэрхий хурдан хөдөлсөн тул дайсан буудаад буудаад оносонгүй. Ункасын хашхиралт эгч дүүс болон шархадсан Давидыг орогнож байгаа газраасаа гарахад хүргэж, тэд удалгүй ямар гай залуу индианд тохиолдож айлгасныг цөм ойлгожээ.
Цохионоос хол бус тагнуулчийн хөнгөн завь харагдсан нь ямар нэгэн үл үзэгдэх сэлүүрчийн жолоодлогоор хөвж явах шиг байлаа. Шонхор Нүдэн нүдээ тэр эвгүй зүйлд сайтар тусгамагц агшин зуурт буугаа шагайгаад гохоо даржээ. Гэтэл цахиур нь гал гаргасан боловч буу дуугарсангүй.
— Оройтжээ! гэж Шонхор Нүдэн хашхираад цөхөрсөн байдлаар буугаа газар хаяж, — Тэр муу золиг амжлаа даа, ер нь бид дарьтай байсан ч сумаар зогсоож чадахгүй байжээ гэж хэлэв.
Энэ үед нөгөө эрэлхэг гурон бээр толгойгоо завины тэвшнээс гадагш цухуйлгаад урсгал даган, гараа сарвалзуулан явж үзэгдэв. Тэрээр ялж гарсандаа баярлан хашхирахад ойн зүгээс улих мэт орилолдон инээх нь инээж хашхирах нь хашхиран хариу чимээ өгөв.
— Муу ороолонгууд инээлдэж л бай! Энэ ойд байгаа хамгийн мэргэн гурван буу ноднингийн бугын эврээс аюулгүй болж дээ! гэж тагнуулчин хадны ирмэг сандайлан сууж бувтнав.
— Одоо яах вэ? Бид юу болдог бол? гэж Дункан асуув.
Шонхор Нүдэн хариу хэлэхийн оронд зөвхөн хуруугаараа зулай дээрээ дугуйлан зурсан нь туйлын ойлгомжтой байсан тул түүний тийн гараа хөдөлгөхийг харсан хэн боловч утгыг нь ухахуйн боллоо.
— Үгүй, үгүй, бидний байдал тийм найдваргүй байх ёсгүй! Гурончууд энэ хавьд алга байна, бидэнд агуйгаа бэхэлж аваад дайсныг ийш нь ирүүлэхгүй байх боломж байна гэж залуу хошууч сандран хэлэхэд
— Ямар аргаар тэгэхийг эрхэм та хэлнэ үү? Ункасын нум сумаар уу, бүсгүйчүүдийн нус нулимсаар уу? Тийм дээ, та залуу баян хүн, танд олон нөхөр бий, таны насанд үхэх нь хэцүү байгааг би ойлгож байна. Гэвч гэснээ Шонхор Нүдэн харцаа могиканчууд руу шилжүүлж
— Та бид цагаан арьстан гэдгээ мартаж болохгүй. Энэ ойд оршин суугч хүмүүст цагаан арьстан хүний цус хүрэн арьстныхтай адил эцэстээ тулахад адилхан асгардаг юм гэдгийг үзүүлье гэж ярилаа.
Дункан тагнуулчийн харцыг дагуулан харвал индианчуудын байгаа байдал түүний үгийн юутай үнэн болохыг гэрчлэн үзүүлэв.
Чингачгук ихэмсэг байдлаар хадны хэлтэрхий дээр суугаад хажуудаа хутга, балт хоёроо тавьж, толгойноосоо бүргэдийн өдийг аваад хамгийн сүүлчийн аймшигт тохиолдолд бэлтгэж байгаа мэт сэвлэг үсээ илэв. Индианы царай бодлогошронгуй боловч тайван, галтай цогтой хар нүд нь аяндаа дайчин хурц байдлаа алдаж айх гайхахаа ч болиод үхэхэд бэлхэн байгаа юм шиг болжээ.
— Бидний байдал нэгмөсөн найдваргүй болсон гэдэгт би итгэхгүй байна. Хэдийд ч тусламж ирж мэднэ шүү дээ, бас ганц ч дайсан харагдахгүй байна. Дайсан тулалдахдаа асар их аюулд учирсан учраас хангалттай ашиг олохгүй бол довтлоод дэмий гэж бодсон байлгүй гэж Дункасыг дахин ярихад
— Магадгүй, нэг минутын дараа юм уу нэг цагийн дараа энэ могойнууд бидэн өөд мяраагаад ирж болно. Яг өдий үед тэд хэвтээд, бидний яриаг чагнаж байж мэдэх юм шүү дээ. Чингачгук аа, чи бидэн хамт эцсийн удаа тулалдлаа... Одоо макуасууд цэцэн ухаант могикан, түүний зэвхий царайт нөхөр хоёрын үхсэнийг санан санан баярлах нь байна шүү дээ гэж Шонхор Нүдэн сүүлдээ делавар аялгуугаар хэлэхэд
— Мингүүдийн авгай нар үхсэн хар хүнээ дурсан уйлах болтугай! Аварга Могой нэрт могикан эр индианчуудын гэрт ороод, тэдний баярлан хашхирахыг эцэг нь эргэж ирээгүй хүүхдийн уйлан гаслах дуунаар сольсон юм. Тэр цагаас хойш сүүлчийн цас хайлж, арван нэгэн дайчин эр эцэг өвгөдийнхөө чандраас алс хол хаана үүрд нойрссоныг Чингачгукийн эгнэгт таг болсноос хойш хэлж чадах хүн огт байхгүй болно. Мингүүдийн хамгийн аймшигтай дайсан тэдний гарт орсон учраас макуасууд хамгийнхаа хурц хутгыг сугалж, хамгийнхаа сайн балтыг агаарт гялсхийлгэн цавчих болтугай... Сайн удамт модны эцсийн нахиа болсон Ункас чи, энэ муусайн хулчгаруудыг дуудаж түргэлцгээ гэж хэл хэмээн индиан хүн хэлбэрэлтгүй хатуу бөгөөд бардам төв байдлаар хэллээ.
— Тэд үхсэн саднаа загасан дотроос эрж байх шиг байна. Гурончууд могой загастай цуг сэлж байна. Тэднийг модны мөчрөөс боловсорсон жимс шиг унахад нь могиканчууд инээлддэг биз дээ гэж залуу удирдагч эвлэг зөөлөн дуугаар хэлэхэд
— Уухай! гэж уугуул нутгийн хүний амыг анхааран чагнаж байсан Шонхор Нүдэн хэлээд, — Эдний ингэж шоолох нь макуасуудын өшөө хонзонгоо авах хүслийг улам бадраана. Гэтэл би индиан цус холилдоогүй цэвэр цагаан арьстны хувьд жинхэнэ цагаан арьстны ёсоор буюу амандаа хараал хэлэлгүй, зүрхэндээ гомдол хадгалалгүй үхнэ гэв.
— Яалаа гэж үхэх юм бэ? хэмээн Кора айхдаа хоргодон байсан хаднаасаа нааш ирэхдээ хэлээд, — Хаашаа ч гарсан болох байна. Мод руу ороод бурханд залбирахгүй юу. Зоригт нөхөд минь явцгаа бид та нарын ачийг хэзээ ч мартахгүй, та нар биднийг сахиж байгаад бидэнтэй цуг золгүй явдалтай учрахыг бид хүсэхгүй байна гэхэд
— Хатагтай та, ирокезууд ой руу орох замыг маань бүслээгүй гэж үзэж байгаа бол тэднийг муу мэддэг юм байна гэж Шонхор Нүдэн хэлснээ бас нэмж, — Аа харин бид гол руу орвол түргэн урсгалд туугдаад тэдэнд хүртэх ч үгүй, буу дуулах ч үгүй тэдний дуу дуулах ч үгүй газар оччихож болох юм гэж хэлбэл
— Тэгвэл усаар явахыг оролдоод үз л дээ! Энд үлдэж, үхэх хүний тоог олон болгоод яах юм бэ? гэж Кора хариулжээ.
— Яах юм бэ, гэвэл үү? Сэтгэлдээ хар бүлхтэй үхсэнээс санаа амар үхсэн нь дээр. Та нар миний хоёр охиныг хаана орхисон бэ? гэж Мунро гуай асуухад бид юу гэж хариулах юм бэ гэж тагнуулчин эргэн тойрон бардам харж хэлэхэд
— Та нар аавд очоод охидод тань тусламж хэрэгтэй байна, тэгээд бид ирлээ гээд хэлчих. Гурончууд охидыг тань аваад умар зүгийн элчилгүй цөл газар луу явж байна, гэвч одоохондоо хурдан амжиж очвол чөлөөлж болох байна гэгтүн. Юмыг яаж мэдэх вэ, энэ бүхэн бүтэлгүй болдог юм аа гэхэд манай эцэгт бидний хичээнгүйлэн залбирч, сайн сайхныг хүсэн ерөөснийг дамжуулаарай гэж Кора тагнуулчинд ойрхон очиж ууч сэтгэлийн угаас хэлэв.
Тагнуулчийн нар салхинд борлосон нүүр татав татав гээд Кораг дуугүй болоход эрүүгээ гараараа тулаад түүний хэлсэн үгийн талаар гүн бодолд дарагдан байх мэт болов.
— Саяны хэлдэгт зарим талаар бүтэлтэй зүйл байна. Чингачгук аа, Ункас аа! Та нар хар нүдэн бүсгүйн хэлэхийг сонсов уу? гэж гэнэт чичгэнэсэн уруулаа хөдөлгөн дуу алдав.
Тэгээд тагнуулч, нөхөдтэйгөө делавар аялгуугаар хэсэг зуур ярилцлаа. Хэдийгээр түүний үг намуун тайван боловч цаанаа л нэг шийдмэг хатуу байдалтай ажээ. Ахмад могикан буурьтай сонсож нөхрийнхөө үг хэчнээн их ач холбогдолтой болохыг цэгнэн үзэх мэт байснаа зөвшөөрсөн байртай гараа дохиод англиар «болно» гэж хэлсэн нь чухам л индиан хүний санааг илтгэх мэт ойлгомжтой боллоо. Чингачгук хутга балт хоёроо бүсэндээ хавчуулаад голын эргээс бараг харагдахгүй байгаа чулууны ирмэгт алгуурхан хүрч түр зогсосхийгээд ойн зүг учиртайхан зааж, өөрийн хэлээр хэдэн үг шившээд ус руу шумбан орж бараа тасарчээ.
Тагнуулч нөхрөөсөө хоцроод хэлсэн үг нь хэрхэн нөлөөлснийг үзээд санаа амарч байгаа Корад хэдэн үг хэлэв.
— Заримдаа залуу хүний оюунд хөгшин хүнийхтэй адил цэцэн бодол төрдөг ажээ. Хэрэв тануусыг хөвч рүү аваачих юм уу, аль нэгийг чинь түр боловч өршөөх юм бол явах зам дагуугаа бут, сөөгийн мөчир аль болохоор хугалж явахыг бодоорой. Тэгвэл та нарын мөр бидэнд тодорхой болно шүү дээ. Тэгж чадвал таны хойноос газрын мухар хүртэл явсан ч татгалзахгүй сайн нөхөр олдоно шүү гэж захив.
Тэрээр Корагийн гарыг энхрийлэн атгаад буугаа авч гуниглан ширтсэнээ буцааж байранд нь тавиад Чингачгукийн алга болсон газраар буув. Тагнуулчин агшин зуурт чулуунаас зүүгдэн, ийш тийш хичээнгүйлэн ширтэж:
— Миний дарь дуусаагүй сэн бол ийм золгүй булай юм болохгүй байсан сан даа! гэж гунигтай хэлжээ.
Тэгснээ гараа тавьж ус руу ороход голын ус юу юугүй толгой дээгүүр нь бүрхээд далд оруулав.
Одоо үлдсэн хүмүүсийн нүд, хад түшин хөдлөхгүй зогсоо Ункас руу шилжив.
Манай нөхдийг дайсан ажигласангүй бололтой тэд одоо лав аюулгүй болсон байх. Таны явах цаг болсон бус уу? хэмээн Кора хэлэв.
Гэтэл залуу могикан
— Ункас явахгүй гэж англиар тайвуухан хариулав.
— Бид олзлогдвол хэрэг улам хүндэрч, аврагдах боломжийг маань багасгана шүү дээ. Ууч сэтгэлт залуу минь явж үз гээд Кора түүний харцнаас нүд буруулсан хэр нь миний үгэнд орох байх гэж бүдэг бадаг тааварлан, — Миний бусдад хэлсэнчлэн та манай аавд очигтун, миний явуулсан улсаас хамгийн үнэнч нь бологтун. Та аавд очоод танай охидыг хүний эрх мэдлээс худалдаж авах мөнгө өг гэж хэл. Яв яв! Би таныг яв л гэх байна. Би танаас гуйж байна гэж хэлэв.
italki
Залуу удирдагчийн тайван царай гунигтай болж ирсэн боловч эргэлзэхээ болив. Ункас чимээ гаргалгүй алхалж чулуурхаг арзгар талбайг өнгөрөөд ширүүн урсгал руу гулсан оров. Үлдсэн хүмүүс амьсгаагаа хураах шахаад арлаас нэлээд хол очиж толгой нь цухуйтал гөлрөн зогсоцгоов. Ункас толгойгоо цухуйлгаж, нэг сайн амьсгаа аваад дахин шумбажээ.
Энэхүү ойн гурван хүний хийсэн хурдан гавшгай бөгөөд амжилттай ажил хэдхэн минут л болжээ. Кора эцсийн удаа Ункасын хойноос хараад Хейворд тийш эргэж
— Би таныг усанд сэлэхдээ гарамгай сайн гэж дуулсан. За та тэдний хойноос яв! Энэ хар буруу санаагүй улсын зөв замаар орогтун гэж уруулаа чичрэгнүүлэн хэлэхэд
— Мунрогийн Кора өөрийн хамгаалагчийн үнэнч эсэхийг ингэж шалгах гэж байгаа хэрэг үү? хэмээн Дункан инээмсэглэн хэлэхдээ цаанаа гоморхсон нь илт байв.
— Одоо энэ тухай маргах цаг биш ээ гэж залуу хүүхэн хариулав.
Дункан юм хэлсэнгүй, арчаагүй хүүхэд шиг гарт нь наалдсан хөөрхөн Алисаг ширтлээ.
Кора хэсэг чимээгүй байснаа
— Бидэнтэй учрах юмнаас хамгийн муухай нь үхэл юм, гэхдээ үхлийг тойрч гарах хүн гэж байхгүй шүү дээ гэдгийг та бодоорой гэхэд нь
— Үхлээс долоон дор золгүй явдал байдаг юм. Гэвч таны төлөө үхэхэд бэлхэн байгаа хүн тэр золгүй явдлыг зайлуулж чадна шүү гэж Дункан, хүүхний шалсанд дургүй нь хүрсэн мэт түс тас хариулав.
Кора дахиж түүнийг ятгахаа болиод том алчуураараа нүүрээ бүтээж, бараг ухаан алдсан Алисаг хөтлөөд хоёр дахь агуйн гүн рүү оров.


IX БҮЛЭГ

— Саяын их үймээн шуугиан илбийн ид шид шиг гэнэт нам жим байдлаар солигдоод сэтгэл хөөрөн догдолсон Хейвордод ямар нэгэн муухай зүүд мэт санагдан болсон бүх юм санаанаас нь огт гарахааргүй болж, бас сая болсон үйл явдлын үнэн бодитойд өөрийгөө арай ядан итгүүлж байжээ. Түргэн урсгалт голд хувь заяагаа даатгасан нөгөө улс юу болохыг Дункан чих тавин, оргож амжсан эсэхийг тодорхойлох дохио чимээ гарч магад гэж хамаг анхаарлаа хандуулан байв. Гэвч түүний ингэж чинээгээрээ чих тавин суусан нь талаар болж тэрхүү зоригт хүмүүсийн хувь заяаны тухай юу ч эс мэдэгджээ. Бас дайсан ч алга болсон мэт байлаа. Загас шүүрдэг харцага алсханаас тулалдааныг харж хуурай нарсны оройд сууж байсан бол одоо тэр өндөр суудлаасаа нисэж агаарт нэгэнтээ холуур элэн халиад загастай газар дээр эргэлдэн тогтлоо. Индианчуудын муухай хашхираанд дуу нь дарагдсан гургуул шувуу дахиж донгодож өөрийгөө ойн гүн дэх эзэмшлийн эзэн болсноо зарлаж эхлэх мэт байв. Энэ дуу Дунканы сэтгэлд аврагдах горьдлыг бүдэг бадагхан төрүүллээ.
Ихэд балмагдан сандарч сайтар учраа олохгүй хэвээрээ байсан Давидад хандаж:
— Гурон харагдахгүй байна. Агуйдаа орж нуугдацгаая. Тэгээд л бусдыг нь хувь заяа мэдэж дээ гэж Дунканыг хэлбэл:
— Би хоёр сайхан бүсгүйтэй тэнгэрийн магтаал уншин дуудаж байснаа л санаж байна. Гэтэл намайг нүгэл хийлээ гэж шударга бөгөөд хатуу шийтгэжээ. Би тэгээд л унтах шиг болсон ч жинхэнэ нойр хүрсэнгүй. Тулалдааны эмх замбараагүй чанга чанга чимээ чихэнд хангинаад л байсан. Тун ч учрыг нь олмооргүй юм болсон доо. Дэлхий ертөнц нурж байгаль зүй зохицоо эвдэж байгаа юм шиг байлаав шүү гэж ухаантай ухаангүйн хооронд байсан Давид хэлэв.
— Хөөрхий минь! Та үнэхээр үхдэгийн даваан дээр байсан. За босоорой, намайг дагаад яв. Би таныг уншлагаасаа өөр юм сонсохооргүй тийм бөглүү газар аваачъя гэвэл
— Хүрхрээний хүрхрэх нь хөгжмийн эгшиг мэт агаад ус хоржигнох нь тун аятайхан сонсогдох юм гэж Давид хэлээд гараа чихэндээ аваачиж
— Тамд орсон хүний дуу шиг сэтгэл санааг эвдэлмээр тийм муухай өнөөх дуу дуулдахгүй биз гэв.
— Үгүй, үгүй тэр дуу алга болсон. Уснаас бусад юм цөм нам тайван байна... Тэгэхлээр, дуртай дуугаа чөлөөтэй дуулж болох тэр газар луу та очигтун гэж Хейворд түүний үгийг тэсэж ядан таслав.
Давид гуниглан инээмсэглэмээр болсон ч өөрийн нь дуртай юмыг хэлсэн тул царайнд нь баярласан шинж тодорчээ. Тэрээр муу юм дуулсан сонсголоо сайхан аялгуугаар тайвшруулахыг горьдон агуй руу татгалзалгүй дагалдан оров. Дункан Давидыг сугадан явж эгч дүүс дээр очоод агуйд орох нүхийг сайхан үнэрт навч мөчрөөр бөглөж аятайхан өнгөлөн далдаллаа. Тэрхүү хэврэг бөглөөснийхөө наагуур ойн хүмүүсийн орхисон хөнжлөөр бүтээж дотор талын агуйд гэрэл орохгүй, бас гадна талынхад зөвхөн нарийхан ангалаар сүүмэлзэх төдий зурвас гэрэл орох болголоо.
— Золгүй явдалд номхон хүлцэнгүй бууж өгөх хэрэгтэй гэсэн уугуул нутгийн хүмүүсийн ёс надад таалагдахгүй байна. Манай ёсонд бол «Амь тасраагүй байсан цагт горьдлого хэвээрээ байна» гэдэг нь дайчин эрийн зан суртахуунд үлэмж тохиромжтой, тайтгаруулагч шинжтэй юм. Кора таныг би тайтгаруулах гээгүй байна. Тэртэй тэргүй та хангалттай зоригтой хүн. Харин цээжинд тань наалдаад уйлж унжиж байгаа хөөрхий бүсгүйг та тайтгаруулж чадахгүй юм уу? гэж Дункан мөчир дэвсэнгээ хэлэхэд
— Дункан аа, би овоо тайвширлаа хэмээн Алиса эгчээсээ холдож, нулимс унагасан хэвээр ч гэсэн биеэ барихыг хичээн хэлээд, — Ер нь л тун тайвширч байна. Бид энэ бөглүү мухарт байсан цагт аюулгүй нь мэдээж л дээ. Биднийг олохгүй, бидэнд муу юм хийхгүй биз. Тийм ч учраас бидний төлөө аймшигт аянд мордсон тэр зоригт хүмүүс эргэж тусална гэдэгт найдаж болох байна гэж хэлэв.
— За харав уу, манай номхон Алиса ёстой л Мунрогийн охин баймаар үг хэллээ гэж Дункан түүний гарыг барихаар агуйн гадаа хаалган дээр зогсохдоо хэлжээ.
Дункан агуйн төв дунд суугаад бүтэн үлдсэн гар буугаа салганан авлаа. Хошуучийн ширүүн харцыг ажиглавал дотроо тун цөхөрч байгаа нь илт байв.
— Гурончууд наашаа ирдэг юм аа гэхэд манай энийг тийм амархан эзлэхгүй шүү гэж бувтнаад толгойгоо ханан хаданд наалдуулан нүдээ хонгилын амнаас салгалгүй цаашид юу болохыг тэвчээртэйгээр хүлээж эхлэв.
Түүнийг энэ үгээ хэлснээс хойш үхсэн мэт удтал нам гүм байлаа. Өглөөний сэрүүн тунгалаг агаар агуйд нэвтэрч цаг мөч өнгөрсөөр авч нам тайван хэвээрээ тул хүлээсэн хүмүүсийн сэтгэлд ямар нэгэн найдлага төрүүлсээр ажээ.
Ганцхан Давид л бүгдийн догдолсон сэтгэлийг хуваалцахгүй хээвнэг сууна. Агуйн ангалаар орсон зурвас гэрэл түүний гөлийсөн нүүр, энэхэн үед үлэмж тохирох дууг эрэх мэт хуудсыг нь эргүүлэн байгаа бяцхан боть дээр нь тусна. Удалгүй Гамутын эрсэн нь бүтсэн тул «Уайт арал» гэж чангаар хэлээд дууны өндөр намыг хэмждэг төмрөө уртаар татуулан дуугаргаад бас түүнээс ч ялдам хоолойгоороо саяын нэрийг нь хэлдэг дуулалдаа оруулбар ая оруулан дуулжээ.
— Энэ маань аюултай юм биш биз? гэж Кора хэлээд хар нүдээрээ хошууч өөд асуух мэт ширтвээс
— Хөөрхий дуу нь даанч сул учраас хүрхрээний хүрхрэх чимээнд бүрмөсөн дарагдана. Бас агуйд дуу нь шингэнэ. Дуртай юмаа хийж л байг бидэнд аюул болохгүй л дээ гэж Дункан хариулав.
— «Уайт арал» гэж Давид давтаад сургуулийн танхимд шивэр авир яриаг дарсан багш мэт ихэмсэг байдлаар ийш тийш ширтэв.
Хэсэг зуур чимээ намдсаны сүүлээр дуучийн дуу сонсогдож намуухан зөөлөн аялгуу нь аажимдаа нарийхан агуйг дүүргэв. Тэнд байгсад цөм тэрхүү сэтгэл татам аялгууг гүнээ догдлон чагнаж гарч байгаа үгийн нь утга учиргүйг ч мартацгаажээ. Алиса нэг мэдэхэд нулимсаа арчаад Гамутын цонхигор царайг илтэд баярлан ширтэв. Кора дэмжин инээмсэглэж эхлэхэд Хейворд гадаа хаалганы зүг нүд салгахгүй ширтэж байснаа болиод дотогш ширтэв. Сонсож байгаа хүмүүс ийнхүү сэтгэл догдлон байгааг дуучин мэдмэгц дотор нь уярч хоолой нь урьдын адил бүрэн бүтэн хүчтэй болж ирлээ. Дуучин хоолойгоо чангалан дуугаа улам хүчтэй болготол гэнэт гаднаас маш муухай хашхирах чимээ сонсогдов. Буянт ариун дуулал агшин зуур зогслоо. Хөөрхий дуучин зүрх нь амаараа гарах гээд хоолойд нь тээглэчихсэн юм шиг таг дуугүй болжээ.
— Бид өнгөрлөө! гэж Алиса дуу алдаад Кора руу гүйж хүрэн тэврүүлэв.
— Үгүй, болоогүй! Саяын дуу арлын тэг дундаас дуулдлаа, тэгэхлээр тэд алуулсан нөхдөө үзээд хашхиралдсан байна. Тэд манай нуугдсан газрыг олоогүй байна, тийм учраас бидний горь тасрах болоогүй гэж Хейворд догдлон хариулав.
Хэдийгээр аврагдах горьдлого өчүүхэн байсан ч Дунканы үг талаар болсонгүй. Түүний энэ үг залуу хүүхнүүдийн сэтгэлийг сэргээсэн тул тэд биеэ барьж цаашид юу болохыг тэвчээртэй хүлээжээ.
Удалгүй улих мэт орилолдоон дуулдаж, дараа нь арлын энд тэндээс хашхиралдах сонсогдлоо. Тэд эхлээд арлын цаад захаас дуулдсан бол аяндаа агуйд ойртож эхэллээ.
Тэгтэл өнгөлөн далдалсан агуйн амнаас хэдхэн метрийн цаана эмх замбараагүй үймэлдээн шуугианы дундаас баярлан хашхирах чимээ гарав. Хейворд бидний нуугдсан газрыг нэгэнт оллоо гэж бодмогцоо эцсийн горь нь тасрав. Гэвч Шонхор Нүдэнгийн буугаа элэг эмтрэм орхиж байсан цохионы тэндээс энэ дуу гарсныг мэдээд дахин жаахан тайвширчээ. Хошууч индианчуудын яриаг сайн сонсож байв. Тэрээр тасалдсан ганц нэг үг байтугай канад аялгуугаар хэлсэн бүхэл бүтэн өгүүлбэрийг сонсжээ. Тэгтэл гэнэт «Урт Буу» гэсэн хоёр үгийг цөмөөрөө давтан давтан хашхиралдаж эхлэхэд зэргэлдээх модон дотроос тэр нэрийг бас давтан хашхирмагц английн цэргийн тагнуулч анчинд дайсны өгсөн нэрийг Хейворд сая санаж дөнгөж сая л хэнтэй хамт явснаа ухаарчээ.
«Урт Буу», «Урт Буу» хэмээн амнаас ам дамжуулан цөмөөрөө хашхиралдах нь Шонхор Нүдэнгийн бууг олоод аймшигт эзэн нь үхжээ гэж тийнхүү баярлан шуугьж байгаа бололтой байв. Тэгснээ гурончууд тэр үгээ хашхиралдсан хэвээрээ арлаар нэг тархлаа.
— Одоо ч удахгүй хэрэг шийдэх нь дээ. Гурончууд бидний нуугдсан газрыг олохгүй бол бид эсэн мэнд үлдэнэ. Юутай ч гэсэн эдний яриагаар үзвэл манай нөхөд амар мэнд зайлж чадсан байна. Тиймээс удахгүй Вэббийн тусламж ирж болох юм гэж Хейворд залуу хүүхнүүдэд шивгэнэлээ.
Хэдэн минут аймаар нам гүм болов. Энэ үед гурончууд дахин шинээр хичээнгүйлэн хайж байгаа гэдгийг Хейворд ойлгож байв. Тэрээр бургасны мөчир шүргэн яваа тэдгээрийн хөлийн чимээ, хуурай навч мөчир тарчигнан хугарахыг дуулсаар л байв. Тэгж байтал агуйн амсар бөглөсөн мөчир ялимгүй хөдлөөд наагуур нь татсан хөнжлийн нэг булан алдуурч бүдэг гэрэл агуйн цаад мухарт хүртэл тусав. Кора айн хирдхийж Алисаг цээжиндээ шахан тэврэхэд Дункан ч ухасхийн босов. Гадаа талын агуйн гүнд шуугилдахыг үзвэл дайсан тэнд орсон нь илт болов. Нэгэн минут болоход дотор байгаа хүмүүст олон хүн хашхиралдах шуугих дуулдсан нь зэрлэг хүмүүс бүгдээрээ тэнд цугларсан гэдгийг ойлгуулав.
Ийнхүү хоёр агуйн хооронд туйлын өчүүхэн зай байгаа тул оргох аргагүй болсноо Дункан мэдлээ. Дункан, Давид болон хоёр бүсгүйн дэргэдүүр өнгөрөөд агуйн нүхний дэргэд хүрч аймшигт учралыг хүлээн зогсов. Одоо түүний хүний мөсгүй мөрдөн хөөгчдөөс хэдхэн тохой зай л тусгаарлаж байжээ. Хошууч, санамсаргүй тохиолдсон нэгэн нүхэнд нүүрээ наагаад гадагш харвал гурончууд хэрхэн яаж байгаа нь харагдсан тул цөхрөнгөө барав.
Тэр ч байтугай Дунканд эзэрхий дорвитой үгээрээ бусад бүх нөхдөө эзэмдэн захирч буй аварга биет индиан хүний чийрэг булчинт мөр гар хүрсэн ч болмоор ойрхон байв. Тэр агуйд зэрлэг хүмүүс бөөнөөрөө орж ирээд тагнуулчийн орхисон юухан хээхнийг эргүүлж урвуулан онгичин байхыг үзлээ. Давидын шархны цус модны навч будсаныг тэд үзээд ажил хэргээ амжилттай болж гэж бахдан агуйн дотор дэвссэн анхилам үнэрт навч мөчрийг шүүрэн хамж аваад гэрэлтэй газар аваачиж цацахыг үзвэл чухам энэ навч мөчир л заналт дайсны нь нуугаад байна гэж сэжиглэсэн мэт ажээ. Догшин хэрцгий байрын нэгэн дайчин тэвэр зөөлөн мөчир аваад навчин дээр нь туссан хүрэн улаан цусан толбыг хашхиран зааж нэг юм хэлэв. Тэр хүн «Урт Буу» «Урт Буу» гэдэг үгийг үгэн завсраа хэд хэд давтсан учир хэлсэн зүйлийн нь утгыг ойлгожээ. Гурончуудын баярлан гууглах чимээ намдахад тэр дайчин эр барьж байсан мөчрөө хоёр дахь агуйд орох нүхийг бөглөсөн мөчир дээр нь хаячихлаа. Ингэж хошуучийн харж байсан нүх нь бөглөгдөв. Бусад нь түүнийг дуурайн тагнуулчийн байсан агуйнаас мөчрийг хамж авчраад түүн дээр овоолсноороо өөрсдийнхөө эрж явсан хүмүүсийг өөрснөө нуун далдалжээ.
Нэмж овоолсон мөчрийн хүндэд хөнжил түлхэгдэн агуйн амсарт мөчир чигжигдэн битүүрэхэд Дунканы дотор сая онгойж агуйн төв дунд буцаж ирээд гол руу харсан хоёр дахь нүхээр харж болох хуучин газраа зогсов. Түүнийг буцах хооронд индианчууд санаа нийлж нэгэн бодолд хөтлөгдсөн мэт хоёр агуйн дундах зайг нэгжиж дууссан бөгөөд тэд дахин түрүүчийн гарч ирсэн хадан дээрээ гүйлдэн очжээ. Тэдний шинээр гомдоллон шуугих нь алагдсан нөхдийнхөө хүүрийн дэргэд цугларсныг илтгэнэ.
Дункан түгшүүртэй үед сандарсан царайгаа харуулж залуу хүүхнүүдийг улам айлгахгүйн тулд нүүр буруулан байсан бол одоо тэдэн өөд зориглон харж:
— Эд нар явцгаалаа шүү гэж Корад шивгэнээд Алиса минь, эд анх гарч ирсэн газраа цугларлаа, бид одоо аврагджээ гэж хэлбэл
— Тийм бол тэнгэрт залбиръя! Манай буурал аавыг уйлж унжихаас чөлөөлөн, энэ дэлхийд хамгийн хайрладаг хүмүүсийн минь амийг өршөөсөнд дээд тэнгэртээ баярлалаа гэж Алиса Корагийн гараас мултран газар сөгдөн хэлэв.
Алисагийн нүд баярын цог залиар гэрэлтэж, хацар нь сайхан ягаан туяатай болжээ. Гэтэл түүний уруул уншлага уншихаар завдан ангайснаа гэнэт больж, ягаан хацар нь цайраад нүдний нь гал буурч, нүүр нь айсандаа хачин эвгүй болоод чичирхийлсэн хуруугаараа нэг юм руу заажээ. Хейворд эргэж агуйн нээлттэй амсрын босго болсон хавтгай чулууны зүг хармагц Аргат Үнэгний догшин зэвүүн царайг харчихлаа.
Дункан хэдийгээр санаанд ороогүй юмтай учирсан ч барьц алдсангүй. Магуагийн царайны төрхөөр агуйн бүдэг харанхуйн дундаас юу ч хараахан ялган харж чадаагүй байгааг мэдэв. Хошууч өөрийгөө болон нөхдөө халхалчхаж болох цүлхийсэн хадны араар орж нуугдъя гэж бодсон боловч нэгэнт хожимдсоноо ойлголоо.
Зэрлэг хүний таваа ханатал баярласан царай Дунканы хорыг малтаж, уур омог нь бадрахын ихээр бадарсан тул биеэ барьж чадалгүй бүхнийг умартаад буугаа авч шагайгаад гохоо дарав. Галт уул дэлбэрсэн мэт хамаг агуй хонгил нүргэлээд хавцлаас үлээсэн салхинд утаа замхрахад дөнгөж сая урвагч газарчны зэвүүн нүүр үзэгдэж байсан газар юу ч байсангүй ээ. Хейворд нүх рүү ухасхийн хүрч харвал зэрлэг эрийн бараан дүрс доод талын зурвас тавцан даган мяраасаар удалгүй бараа нь тасарчээ.
Буу дуугарсны сүүлээр зэрлэгүүд таг чиг болсноо Аргат Үнэгний уртаар татан хашхирахыг сонсмогц дахин хөл үймээн болж орилон хашхиралдах нь дуулдаад ойртож айсуй нь мэдэгдэж, Дунканыг гэнэт балмагдаад сэргэж амжихаас нь өмнө агуйн нүх бөглөсөн бөглөө шүү юмыг тал тал тийш нь нүд ирмэх зуур цацлан хаялжээ. Гурончууд агуйд хоёр талаас нь орж ирэв. Хейворд болон залуу хүүхнүүдийг нуугдсан газраас нь чирч гулдран гаргаад баярлан хашхиралдаж тойрон хүрээлэв.


X БҮЛЭГ

Ийнхүү гэнэтийн дайралт болсон ч Дункан ялагсдын хэрхэн яаж байгааг ажиглах сэхээтэй байжээ. Хүрэн арьстнууд түүний цамцны гял цал гоёл чимгийг ханз татан, алтан саа эмжээр тэргүүтний нь хувьдаа авахаар шунаж ортол аварга биет ахлагч нь сүрхий чанга зандран зогсоожээ. Энэ явдал Хейворд болон Кора, Алиса нарыг ямар нэгэн онцгой учрал болтол амийг нь өршөөхөөр шийджээ гэдэгт итгүүлэв.
Залуу омголон гурончууд ховдог шунахай шинжээ үзүүлж байхад нэлээд юм үзсэн хашир дайчид нь хоёр агуйг хоёулыг нь нэгд нэгэнгүй нэгжихийг үзвэл олсон амжилтдаа хараахан сэтгэл ханаагүйг гэрчилнэ. Тэд өөр юм олоогүй тул Дункан, Давид хоёр луу дайран давшилж «Урт Буу» гэдэг үгийг олон дахин давтан хортой шартай нь аргагүй байцаахад чухам хэний тухай өгүүлж байгаа нь илт болов. Дункан тэдний асуултыг ойлгохгүй байгаа дүр гаргахад Давид үнэндээ франц хэл мэдэхгүй байжээ. Эцсийн бүлэгт гурончуудын шалгаалт Хейвордод төвөгтэй болж, бас нэгэнтээгүүр хэтэрхий хэрсүү загнавал дайсан уурсаж магадгүй гэж айсан учир тэдний асуусанд хариу болгож хэлсэн үгийг орчуулж чадах Магуаг эрэлхийлж харжээ. Энэ үед гурончуудын дуу улам чангарч аймаар болжээ.
Магуагийн биеэ авч явах байдал нөхдөөсөө эрс өмнөө байлаа. Бусад нь цөм тагнуулчийн өчүүхэн эд хөрөнгөнд халдаж тонох дээрэмдэх шунаг сэтгэлээ хангахыг хичээн байхад Аргат Үнэг буюу Магуа олзны хүмүүсээс холхон тайван зогсож урвах гэсэн санаандаа хүрлээ дээ гэсэн байртай их л додигор байсан билээ. Хейворд, саяхан газарчин байсан хүнийхээ өөдөөс хараад түүний тайван боловч аягүй зэвүүн царайнаас өөрийн эрхгүй нүд халтирчээ. Гэвч зэвүүцэн дургүйцэх байдлаа дарж чадаад:
— Аргат Үнэг дэндүү зоригтой дайчин байтлаа ялсан хүмүүс ялагдсан гар мухар хүнд юу гэж хэлж байгааг нь тайлбарлаж өгөхгүй юм байж дээ гэж дуугарч чадлаа.
— Цаадуул чинь ойн жим мэддэг анчин хаа байна гэж байна хэмээн Магуа хазгай муруй англиар хариулаад мөрнийхөө шархыг даруулан боосон навчин дээр муухай ярвалзан хөндүүрлэх байртай гараа тавьж, — Урт Бууны буу нь дээд зэрэг, нүд нь ер анивчдаггүй ч энэ буу цагаан эзэн таны богино буутай адилхан Аргат Үнэгний амийг таслах чадалгүй ажээ гэж хэлсэнд
— Удирдагч Үнэг тулалдаанд олсон шархаа юм уу тэр шарх нь олгосон хүний ярьж байхаар тийм эрэлхэг сүрхий юм байжээ гэвэл
— Индиан хүнийг чихрийн модон доор суугаад талхаа идэх гэж байхад нь дайн болсон бил үү? Хэн бут модон дундуур дайсныг мөлхүүллээ? Цаанаа цус санаж байж, наанаа сүү ярьсан маань хэн сэн билээ? Балтыг газраас сугалан авч байлдааны сүх гаргалаа гэж Магуа хэлээгүй биз дээ? гэж егөөдөн асуув.
Дункан дайсандаа хэрхэн урвасныг нь сануулаад яах вэ гэж бодоод бас биеэ өмгөөлж дайсныхаа уур хүргэхийг хүссэнгүй тул хариу эс хэлэв. Магуа ч гэсэн цааш юм яриад хэрэггүй гэж шийдсэн байртай гэнэт бадарсан уурынхаа эрхээр орхисон хадандаа дахин наалдан түшиж зогсжээ. Тачаадан хүлээсэн зэрлэг хүмүүс цагаан арьстан, Үнэг хоёрын богинохон яриа дууссаныг мэдмэгц дахиад л «Урт Буу!» гэдэг үгээ хэлэн хашхиралдаж эхэллээ.
— Дуулав уу? Гурончууд, Урт Бууны амийг шаардаж байна, эдний санасныг биелүүлэхгүй бол нуусан хүнийг нь ална шүү гэж Магуа хээвнэг хэлэхэд
— Тэр чинь яваад өгсөн. Эд барих нь өнгөрсөн гэж Дункан хариуллаа.
Үнэг хүйтнээр инээмсэглээд үзэн ядах байдлаар
— Цагаан арьст хүн үхэхийгээ бие амрах цаг минь ирлээ гэж боддог, тэгвэл хүрэн арьстан хүн дайснаа байтугай, дайсныхаа сүнсийг хүртэл тамлаж чаддаг юм шүү. Түүний хүүр хаа байна? Гурончууд түүний толгойг харж санаа амраг гэхэд
— Үхээгүй ээ, оргочихсон гэлээ.
Магуа үл итгэх байдалтай толгой сэгсэрч
— Цаадах чинь нисээд явах шувуу биш биз дээ? Агаараар амьсгалалгүй сэлээд явах загас биш биз дээ? Цагаан арьстан удирдагч та гурончуудыг тэнэгт тооцож байгаа юм байна! гэсэнд
— Урт Буу загас биш нь үнэн, гэхдээ сэлж чадна. Тэр хамаг дариа дуусаад, гуроны нүдийг үүл манан халхалсан үеэр урсгал дагаад уруудсан даа гэж хариулбал
— Тэгвэл яагаад цагаан арьст удирдагч нь үлдсэн бэ? Усанд орохлоороо ёроолд нь тогтчихдог чулуу бол оо юу? Эсвэл толгойн арьс нь гавлаа зовоогоод байгаа юм уу? гэж Магуа өнөөх л итгээгүй хэвээрээ хэлэв.
— Намайг чулуу биш гэдгийг хүрхрээ рүү унадаг үхсэн найз чинь батлах байсан байх. Гэвч хамгийн хулчгар хүн л эмэгтэйчүүдийг орхиод зугтаана гэж цагаан арьст хүн үздэг юм хэмээн Дункан уурласандаа биеэ магтах үг эгдүүцэн хэлсэн нь индиан хүний хүндэтгэлийг төрүүлж чаджээ.
Магуа үл ойлгогдох хэдэн үг амандаа хэлснээ:
— Тэгвэл нөгөө делаварууд нь бутан дотуур мөлхдөг шигээ усанд сэлэхдээ сайн биз? Аварга Могой хаа байна? гэв.
Дункан энэхүү канад үгийг сонсоод гурончууд саяхан хамт явсан хүнийг нь өөрөөс нь илүү сайн мэддэг юм байна гэдгийг ойлгож дуртай дургүйгээр
— Бас л гол уруудаад явчихсан гэж хэлэхэд
— Хурдан Буга яасан бэ? гэжээ.
— Чи хэнийг хэлж байгааг би мэдэхгүй байна гэж Дункан яриаг удаашруулах боломж гарсныг ашиглан хэлбээс
— Ункасыг хэлж байна хэмээн Магуа тэр делавар нэрийг англиар ярьснаасаа долоон дороор арай чарай хэлэв.
— Чи залуу делаварыг хэлж байна уу? Бас л гол уруудсан гэж Дункан хариулав.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Сүүлчийн Могикан - 06
  • Büleklär
  • Сүүлчийн Могикан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4428
    Unikal süzlärneñ gomumi sanı 2246
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4559
    Unikal süzlärneñ gomumi sanı 2031
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4511
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4397
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4431
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2104
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2144
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2063
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 2062
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4409
    Unikal süzlärneñ gomumi sanı 1982
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4479
    Unikal süzlärneñ gomumi sanı 2096
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2073
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4560
    Unikal süzlärneñ gomumi sanı 2068
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4408
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4430
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4499
    Unikal süzlärneñ gomumi sanı 2081
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4398
    Unikal süzlärneñ gomumi sanı 2129
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4480
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4534
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4498
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4315
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Сүүлчийн Могикан - 22
    Süzlärneñ gomumi sanı 523
    Unikal süzlärneñ gomumi sanı 399
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.