🕙 9 minut uku

Сүн Улсын Хүйтэн Уулын Бичгээс - 3

Süzlärneñ gomumi sanı 1224
Unikal süzlärneñ gomumi sanı 787
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
   Тэндээс тэр гөрөөчин нар үхсэн барсыг дамнаж уулнаас Ү сүнд гавьяа хүртээмүй хэмээн дагуулан бууж ирэхийг үл өгүүлэн өгүүлэх нь. Ү сүн архины омгоор аймшигт барстай уулнаа гагц биеэр давж явсныг тэр хотын их бага цөм гайхалцан чимээ чагнаж суутал зам явах хар нүүрт хүн уулын барсыг албай хэмээн Сияаны ноёнд мэдээ ирмэгц ноён даруй баярлан өөрөө нэгэн сүйх тэргэнд сууж Ү сүнг залах хэмээн нэгэн жууз дамнуулж уулнаа угтан ирж хүлээвэй. Тэндээс Ү сүн олон гөрөөч лүгээ алсан барсыг дамнаж уулнаас бууж ирэх лүгээ ноён тосож ёслон өгүүлрүүн: “Эрхэм баатар сайн эр юутай гайхамшиг юутай гавьяа энэ нь үлгэрлэвээс дэлхий дахины гамшиг зовлонг арилгах ариун бодисадва бурхнаас нэн ч илүү” хэмээн магтаад Ү сүнг жуузанд суулгаж хотонд ирвэй. Үүнийг тэр хотын их бага олон цөм сонсоод барс алсан хүнийг үзмүй хэмээн хэдэн түмэн хүн зээл багтахгүй чихэлдэн цугларч байхуйд яаманд орж ирвэй. Тэндээс Сияаны ноён даруй танхимд сууж тэр алсан барсыг авчруулан үзвээс үнэхээр их амьтан. Үүнийг алагч Ү сүн хэмээгч эрийн дээд баатар эр тул ёслон архи барьж харьяат хотын зэрэг хэргэмтнээс эхлэн дээр доор нийлж бүгдээс нэгэн мянган хэлхээний зоосыг шагнал болгон гаргуулахаар цугласан олон хүнд зарлан тушаавай. Үүнд ноён тушаах ч байтугай бид өөрсдөө дуртайяа зоос барих хүсэлтэй хэмээн зэргээр бархиралдахуйд Ү сүн өгүүлрүүн: “Энэ нь өчүүхэн миний эрэлхэг хүчээр олонд тусалсан ач билээ.
   Үүнд зоос мөнгө хэмээх юун билээ. Харин өчүүхэн миний санаанд энэ барсыг алах хэмээн олон гөрөөч эндэгдсэн ба зүдэрсэн нь олон гэнэм. Иймийн тул эдэнд шагнаваас зохимуй” хэмээхүйд ноён мөн ёсоор болгож тэрхүү зоосыг гөрөөч нарт шагнасанд олон гөрөөч нар Ү сүнд ёслон мөргөж ерөөвэй. Тэндээс ноён Ү сүнг эрх биш нэгэн тушаал өгч эс баярлуулбаас үл болмуй хэмээн явган цэргийн даамал болгож тамгатай бичиг гардан тушаавай.
   Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь. Тэр хотын гадаа дахь олон хүн сонсож Ү сүнд баяр өргөх хэмээн архи ногоо дамнуулан ирж хэдэн өдөр найрлавай. Тэндээс Ү сүн нэлээд хэдэн хоног болсны хойно ийн сэтгэрүүн: “Би нь уг нутагтаа буцаж яваа билээ. Энэ хотонд яахин алба дагнаж сууж болмуй” хэмээн бодоод нэгэн өдөр гадагш гаран явж байтал хойноос нь нэгэн хүн дуудаж өгүүлрүүн: “Ү сүн чи эдүгээ энд гавьяа олж ихэд нэр алдаршиж эд мөнгөөр элбэг болоод одоо намайг үл таних ажгуу” хэмээн дуудахуйд Ү сүн хойш харж үзвээс хоосон ажгуу. Үүнд Ү сүн даутау болж их гавьяа олбой хэмээн энэ дуудсан нь хоосон бус чухам ямар хүн яахин хошигнон дуудсаныг хойд бүлэгт үзэгтүн.
  
   Орчуулагчдын төгсгөлийн үг
  
   Таван эрдэмтний зохиосон гайхамшигт бичгийг бүрнээ орчуулж их Дайчин улсын хэвт ёсны тэргүүн он зуны дундад сарын арван гуравны сайн өдөр бичиж төгсөв.
   Бичээч лам бат нягт Билигт
   Түшмэл зайсан Ч. Шагдаржав, Хурцбилэгт нар сийрүүлэн бичвэй.
   Тавдугаар Жинс Шияансан Вин шен ү хэмээх Өлзийт
   Түшмэл зайсан Балданцэрэн билигт, Цогбадрах хичээнгүй нар монголчлон орчуулбай.
  
  
   Тайлбар
  
   “Хүйтэн уулын бичиг” гэж монголд алдаршсан “Шүй ху жуан” болбоос хятадын сонгодог романы нэг болмуй. Сүн улсын үе бөгөөд арван хоёрдугаар зууны үед ноёдыг эсэргүүцэж хөдөлсөн ардын бослогын тухай домог уламжлал яриаг эмхлэн боловсруулж энэхүү романыг арван дөрөвдүгээр зууны үеийн хятадын зохиолч Ши най ан зохиожээ. Шандун мужийн Лян шан бу хэмээх газраа шунахай ноёдын ёсыг эсэргүүцэж үүссэн ардын бослого улам улам өргөжин бэхэжсээр ирсэн ба бослогыг дарахаар очсон засгийн газрын цэргийг няцаан цохисон явдлыг “Хүйтэн уулын бичиг”˗т яруу сайхан бөгөөд сонирхолтойгоор гаргаж бичсэн баймуй. Сүн зян, Ү сүн хоёр болбоос тус романы шилдэг гол баатрууд болмуй. Зоригт баатар Ү сүн хятадын ерийн ард олны дотор их цуу алдартай болжээ. Ялангуяа түүний Зин ян ган даваанд галзуу барсыг алсан явдал сургуулийн бичигт орж ший жүжгийн тайзан дээр үргэлж тавигдаж баймуй. Энэ бүлгийг 1909 онд хийсэн монгол орчуулгаас хуулан авч энд хэвлэвэй. Хүйтэн уулын бичиг монгол хэлэн дээр хэд орчуулагдсан боловч хэвлэгдсэнгүй. Зохиолч Инжинашийн ах Гүлиранс “Сүй ху” бичгийг орчуулсан гэж 1958 онд Хөх хотод хэвлэгдсэн “Инжинаш” хэмээх дэвтэрт Эрдэнэтогтох бичиж баймуй.
  
  
  “МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШВОЙ” НОМЫН ГАРЧИГ:
  
  
   ГАРЧИГ
   НЭГДҮГЭЭР ДЭВТЭР
   ОРШИЛ
   МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН УЧИР
   1. Монголын нууц товчооны долдугаар бүлэг
   2. Алтан ордны үйсэн дээрх бичиг
   3. Гурван зуун тайчуудыг дарсан домог
   4. Аргасун хуурчийн домог
   5. Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастир
   6. Чингисийн билэг
   7. Богд Чингисийн магтан сургасан шастир
   8. Оюун түлхүүр
   9. Чингисийн хоёр эр загалын тууж оршив
   10. Тогоонтөмөр хааны гэмшил
   11. Чингис хааны их өчиг
   12. Хонжин дэвтэр оршив
   13. Гүүний сүүний цацлын судар оршив
   14. Бэрийн ерөөл
   15. Хуримын ерөөл
   16. Гэрийн ерөөл
   17. Галын тахилга
   18. Гал тахих ёсон
   19. Галын ерөөлийн судар оршив
   20. Шувууны даллага
   21. Манахан тэнгэрийг тахих ёсон
   22. Ангийн сан
   23. Тэмээний даллага
   24. Бөөгийн дуудлага
   25. Даян дээрхийн дуудлага
   26. Долоон өвгөн хэмээх одны судар
   27. Сулхарнайн тууж
   28. Чойжи˗Одсэр, Бодичаръя Аватарагийн аравдугаар бүлгийн тайлбар
   29. Чойжи˗Одсэр, Банзрагчийн төгсгөлийн шүлэг
   30. Шантидэва, Бодичаръя Аватарагийн Зорин ерөөх аравдугаар бүлэг
   31. Цавчаал боомтын хаалган дээрх бичиг
   32. Алтангэрэлийн хорин дөрөвдүгээр бүлэг
   33. Дамбадаржаа гүүш, Хураангуй Алтангэрэлээс
   34. Сажа бандид Гунгаажалцаны зохиосон Субашид, Тарнич тойн Сономгарагийн орчуулга
   35. Хэтэрхий хоёр ухаантан
   36. Мандухай цэцэн хатны домог
   37. Даян хааны харьяат зургаан түмэн монголын магтаал
   38. Монголын Убаши хун тайжийн тууж
   39. Гэсэр хааны туужаас Ловсгоо мангасын бүлэг
   40. Замлин сэнчиний намтар
   41. Жангарын үлгэрээс
   42. Ногоон дара эхийн тууж
   43. Нарны Гэрэл дагинын тууж (Цагаан дара эхийн тууж)
   44. Молон тойн эхдээ тус хүргэсэн нэрт судар оршвой
   45. Молон тойны эхийн ач хариулсан судар
   46. Цогт тайжийн хадны бичиг
   47. Мялын намтраас, Гүүш цоржийн орчуулга
   48. Мялын дууллаас, Гүүш цоржийн орчуулга
   49. Маани Гамбумын орчуулгын төгсгөлд Ширээт Гүүш цоржийн бичсэн шүлэглэл
   50. Үлгэрийн далайн дөчдүгээр бүлэг
  
   ХОЁРДУГААР ДЭВТЭР
   51. Зарлигийн эрхт далай, Эндүүрэл хааны тууж
   52. Пражня Сагара, Богд нэйж тойн далай Манзуширын домгийг тодорхой гийгүүлэгч чандмань эрих
   53. Раднаабадраа, Зая бандидын намтар Сарны гэрэл хэмээх оршив
   54. Бигармижид хааны туужаас гучдугаар бүлэг
   55. Арж Бууж хаанд модон хүний өгүүлсэн үлгэрээс
   56. Шидэт хүүрийн үлгэрээс
   57. Наганжуна, Ардыг тэжээхүй дусал хэмээх шастир
   58. Эрдэнийн чимэг хэмээх судар оршвой
   59. Ловон бавуу, Вишиандар хааны цадиг
   60. Ушаандар хааны тууж
   61. Дагпуу Лувсандамбийжалцан, Саран хөхөө шувууны тууж
   62. Агваанхайдав, Хонь, ямаа, үхэр гурвын яриа
   63. Хэрээ шаазгай хоёрын хэлэлцсэн үгс
   64. Ишсамбуу, Өнчин янзаганы үг
   65. Хуульч Сандагийн шүлгүүд
   66. Ноён хутагт Равжаа, Цаасан шувуу
   67. Ноён хутагт Равжаагийн зохиосон, Наадмын шүлэг
   68. Тавдугаар ноён хутагт Равжаагийн зохиосон, Сэтгэлийг амраагч хэмээх сургаал
   69. Ноён хутагт Равжаагийн зохиосон, Дөрвөн улирал
   70. Тодорхой толь хэмээх сургаал оршвой
   71. Орчлонгийн сав шимийн дуулал
   72. Чин сүжигт Номун хааны дуулал
   73. Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал
   74. Тооваагийн гэгээн, Тоть шувууны сургаал
   75. Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг
   76. Гүнтан гэгээн Гончигдамбидонми, Модны шастир
   77. Хар үхэрт хөвгүүний тууж
   78. Ши Най Ан, Сүн улсын Хүйтэн уулын бичгээс
   79. Пажай хуурч, Сүн улсын Хүйтэн уулын бичгийн хорин хоёрдугаар бүлэг
   80. Гүлраансын шүлгүүд, Түрэмгийлэгчийг дараад ирмүү
   81. Инжинашийн “Хөх судар”˗аас
   82. Балжин хатны домог
   83. Намдол, Огторгуйд ниснэм хэмээх шүлэг
   84. Данзанванжил, Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал оршвой
   85. Хишигбатын шүлгүүдээс
   86. Эх хүүхэн хоёрын харилцсан дуулал
   87. Эхийн ачийг хариулсан залбирал
   88. Гэндэн мэйрэн, Хав муур хулгана гурвын үлгэр
   89. Дорж мэйрэн, Туулай төлөг чоно гурвын үлгэр
   90. Гамаал захирагчийн шүлэг, Найрын бөх
   91. Оюутныг тэнсэх оньсогын бичиг
   92. Гэлэгбалсан, Тэнгэрээс бороо хур гуйж тавьсан шүлэглэл
   93. Гэлэгбалсан, Наадмын ерөөл
   94. Гэлэгбалсан, Гүүний сангийн ерөөл
   95. Гэлэгбалсан, Уулзахын ерөөл
   96. Гэлэгбалсан, Айргийн ерөөл
   97. Гэлэгбалсан, Мал тоолохын ерөөл
   98. Гэлэгбалсан, Угтан баярлах ерөөл
   99. Гэлэгбалсан, Мэндлэх ерөөл
   100. Гэлэгбалсан, Учрахын ерөөл
  
  
  “МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШВОЙ” номын хэвлэн нийтлэлийн мэдээлэл:
  
  
   ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН
   ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЧУУЛГАН
   V БОТЬ
   МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛЭГ ОРШВОЙ
   (Хоёрдугаар дэвтэр)
   Эрхлэн хэвлүүлсэн А. Д. ЦЕНДИНА, Р. ОТГОНБААТАР
   Хөрвүүлж, хэвлэлд бэлтгэсэн А. АМАРСАНАА, Н. БЯМБАСҮРЭН
   Хянан тохиолдуулсан А. Д. ЦЕНДИНА, Р. ОТГОНБААТАР
   Улаанбаатар
   2017
  
   “Монгол судлалыг дэмжих сан”˗гийн дэмжлэгээр БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс “Монгол судлалын шилдэг өв” цувралын хүрээнд академич Ц. Дамдинсүрэнгийн бүтээлийн чуулганыг эрхлэн хэвлүүлж байна.
  
   Хэвлэлийн дизайнер: С. Амарзаяа
   Хавтасны дизайнер: Б. Эрдэнэбулган
   Цаасны хэмжээ: 176x250
   Хэвлэлийн хуудас: 30.1
   Хэвлэсэн too: 300
   ДАА˗800
   ННА˗84
   Д˗275
   ISBN 978˗99978˗1˗410˗4
  
  
   Зохиолчийн өвийг эзэмшигчийн хүсэлтээр өөрийнх нь зориудаар бичсэн зарим үгийг засаагүй болно.
  
  
  
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.