🕙 29 minut uku
Сулхарнайн Тууж - 2
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
Süzlärneñ gomumi sanı 3759
Unikal süzlärneñ gomumi sanı 1696
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Энэ үеэс үлдсэн зохиолоос “Мандухай хатны домог”, “Убаши хунтайжийн тууж” хоёрыг дурдаж болмуй. Өнгөрсөн нэг мянган жилийн түүхэнд үзвэл бүх монголчууд хоёрхон удаа нэгдэж нэг улс болж байсан юм. Нэг удаа Чингис хаан Монгол улсыг нэгтгэсэн юм. Нөгөө удаа нь арван тавдугаар зууны үед Мандухай хатан нэгтгэсэн юм. Энэ баатар эмэгтэйн Монголын голомтыг сахих зориг төгөлдөр тангаргийн шүлэг байдаг. Убаши хунтайжийн тууж бол баруун, зүүн монголын хоорондын тэмцлээс сэдэв авч бичсэн бяцхан уран зохиол юм.
Монголд чухам хэдийд үүсэж хэдийд дэлгэрсэн нь сайн мэдэгдээгүй хоёр их баатарлаг тууль байдаг. Энэ бол Гэсэр, Жангар хоёр юм. “Гэсэрийн тууж” бол Төвд, Монгол оронд ам ба бичиг хоёр зүйлээр их дэлгэрсэн зохиол юм. Монгол Гэсэрийн эхний долоон бүлэг 1716 онд хэвлэгдэж гарчээ. Энэ үлгэр бол Грекийн Илиада, Одиссея, Энэтхэгийн Махабрататай зэрэгцүүлэн хэлэлцэж болох сайхан үлгэр юм.
“Ядуу доодсын өмөг түшиг болж өндөр язгууртны шилийг дарах”˗аар Хурмаст тэнгэрийн хөвгүүн Гэсэр алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болон тэнгэрээс нисэж ирээд Лин орны нэг өвгөний хүү болон төржээ. Гэсэр багадаа ядуу хөвгүүн байсан боловч хожим их болоод баатар эр болж хаад ноёдтой тэмцэн ялж тус орны хаан болов.
Чингээд гадаадаас халдаж ирсэн мангасыг эгүүлэн хөөхөөр мордоод Гэсэрийг эзгүй байх завсраа Шарайголын гурван хаан Лин оронд халдаж ирээд Гэсэрийн хатан Рогмог булаан авав. Үүнд Лин орны ноён Цотон дайсны талд урваж орон нутгаа Шарайголын харьяат болгов. Гэсэр гадаадын дайсныг дарсны дараа нутагтаа буцаж ирээд урвасан Цотон ноёныг цээрлүүлэн шийтгэж Шарайголын гурван хааныг ялж Рогмо хатнаа буцааж авчирсан ийм явдлыг уран үгээр бичсэн юм.
“Жангарын үлгэр”˗т ард олны сайн сайхныг мөрөөдөх хүсэл тодорч гарсан юм.
Жангарын орон нутаг бол даарах хүйтэнгүй, халах халуунгүй, зовох зовлонгүй ийм орон юм. Энэ оронд хүн төрөх гэж байхаас биш, өтлөх үхэх гэж байдаггүй. Хүн бүр хорин таван нас хүрээд цааш өтлөхгүй тогтож мөнх амьдардаг байна. Гадаадаас халдаж ирсэн дайсныг мангасын дүрээр үзүүлсэн бөгөөд тэр аюулт мангасуудаас Жангар тэргүүтэй баатрууд төрсөн нутгаа арчлан хамгаалж дайснаа дарж дархан цолоо мандуулж байна.
“Жангарын үлгэр”˗т уран зохиолын давруулах аргыг үлэмж хэрэглэсэн юм. Нэг баатрын том аварга биетэйг хэлэхдээ:
Тавлаад суухлаар тавин хоёр хүний зайд суудаг
Тахийгаад суухлаар хорин таван хүний зайд суудаг
гэжээ.
Жангарын алтан торлог байшинг барихад огторгуйд хүргээд баривал арай хэтрэх юм. Огторгуйгаас гагцхан хуруу дутуугаар баръя гэж тогтсон байна.
Жангарын хатныг бичихдээ:
Цаашаа харахад нь цаад далайн зах гэрэлтмээр
Наашаа харахад нь наад далайн зах гэрэлтмээр
Цуснаас улаан хацартай
Цаснаас цагаан санчигтай бөгөөд ерэн нэгэн чавхдастай индэр мөнгөн хуураа аваад татахад нь:
Хулсан дундаа өндөглөсөн хунгийн дуун гараад
Нуур дундаа өндөглөсөн нугасны дуун гараад
Арван хоёр аясаар хангинаад байна
гэж бичжээ.
Монголчууд эртнээс бөө мөргөлийг шүтдэг байлаа. Бөө мөргөлд аман зохиол байхаас гадна нэлээд баялаг бичгийн зохиол байдаг юм. “Галын тахилга”, “Уул усны тахилга”, “Тэнгэрийн тахилга” зэрэг болно. Энэ бол цөм цэцэн үгтэй шүлэг байдгаас гадна үүний зарим нь шажин мөргөлд холбогдол багатай, ардын ерөөл хүслийн зохиол байдаг юм. Жишээ нь, харьсан шувууг буцаж ирэхэд баярлан угтах тахилга байна.
Арван долдугаар зууны үеэс монгол оронд бурханы шажин их дэлгэрээд олон сүм хийд байгуулагдаж, энэ сүм хийдэд олон лам шавилан сууж төвд хэлээр ном үздэг болсон юм. Ингээд төвд хэл бол монгол оронд монгол хэлний адилаар буюу илүүгээр ч хэрэглэгддэг болов. Монголын лам нарын дотроос төвд хэлээр бичдэг эрдэмтэн зохиолч нар нэлээд гарлаа. Монгол лам нар Энэтхэгийн гүн ухааны номд өдий төдий тайлбар бичсэнээс гадна уран зохиолын онол ба уран зохиолыг ч цөөнгүй бичжээ. Эдний дотроос Говийн ноён хутагт Равжаа, Их Хүрээний Хайдав хамба, Зава Дамдин зэргийн зохиолчийг дурдаж болно.
Мөн арван долдугаар зууны үеэс эхлэн төвд хэлээс орчуулсан ном маш үлэмжхэн байна. Арван наймдугаар зууны үед бурханы шажны гол зохиолын их цоморлог Ганжуурын 108 боть, Данжуурын 225 ботийг монголчлон орчуулаад модон бараар хэвлэж гаргасан баймуй. Ганжуурын нэг боть “Үлгэрийн далай”˗д 52 үлгэр багтсан баймуй. Энэ үлгэрүүд их төлөв шажны уран зохиол юм. Жишээ болгож хэлбэл, нэг айлд нэг хүү төрж өсөв. Энэ хүүгийн гар газарт хүрэх бүр нэг алтан зоосыг атгаж ирдэг байна. Энэ хүү нэг өдөрт хэдэн зуун алтан зоосыг газраас авч баялаг болж тэр хөрөнгөөр лам нарыг хүндэлж их буяныг үйлдсэн байна. Яагаад ийм болсон бэ гэвэл энэ хүү урьд насандаа нэг ядуу зарц хүн байсан бөгөөд бүх л насаар айлд зарагдаж байж гагц алтан зоос олсон, түүнийгээ бурхан ламд хайргүй өргөсөн гэнэ.
Тэр буянаар таван зуун төрөлдөө ингэж газраас бэлэн алтан зоосыг авдаг болсон гэнэ. Энэ бол лам нарт юмаа хайргүй өргөж хүндэлж бай хэмээсэн сургаал юм.
Үүнээс гадна “Үлгэрийн далай”˗н дотор Илданди зэргийн ерийн үлгэр бас буй. Мөн ийм шажны номлолын орчуулгын зохиол монгол оронд үлэмжхэн дэлгэрч байсны заримыг дурдваас “Чойжид дагинын тууж”, “Очироор огтлогчийн тус эрдмийг үзүүлсэн тууж”, “Саран хөхөө шувууны тууж” зэрэг болно. “Чойжид дагинын тууж”˗ ийн дотор хаад ноёдыг хүндэлж байсан хүмүүс хойд насандаа бурханы жаргалант оронд очиж, хаад ноёдыг эсэргүүцсэн хүмүүс хойд насандаа тамд орж зовж байсан гэж бичсэн байна. Энэ зохиол бол хуучны уран зохиол ангийн чанартай байсны нэг гэрч болно. Үүний хажуугаар лам ноёдыг ил далдаар эсэргүүцсэн ардын ангийн чиглэлийн уран зохиол үлэмжхэн байжээ. Ийм чиглэлийн зохиолд "Алтан ордны үйсэн дээрх бичиг", “Өнчин хөвгүүний шастир”, “Гэсэрийн тууж”, “Жангарын үлгэр”, Ишданзанванжилын шүлгүүд, “Хав, муур, хулгана гурвын үлгэр” зэргийг оруулж болмуй. Үүнээс гадна шажны уран зохиолын нөлөөнд бичигдсэн шажны ба иргэний уран зохиолын завсрын хэлхээ болсон туужууд байдаг. Үүний жишээ нь “Цагаан дара эхийн тууж”, “Ногоон дара эхийн тууж” зэрэг болно.
“Цагаан дара эхийн тууж”˗д нэг ядуу хүү их эрдэм сураад хааны шадар түшмэл болдог. Түүний эхнэр нь цэргийн жанжин болоод их гайхамшиг гавьяа байгуулж хааны нутагт халдаж ирсэн их хүчит дайсныг няцаан дарсан баймуй. Энэ баатар эхнэр дайсанд хорлогдож үхээд тамын газар эрлэг хааны хэрэг шийтгэж байхыг үзэж ирээд хуучин биедээ орж амьдарсан явдлыг хэлмүй. Цэргийн жанжин болсон эмэгтэйн явдал нь ерийн иргэний уран зохиол бөгөөд ийм зохиолд тамын орныг оруулсан нь шажны туужийн нөлөө юм.
“Ногоон дара эхийн тууж”˗д бол далан долоон жил бясалгал хийсэн Ногоон дара хатан бурхан тэнгэр нарт залбирсны ачаар нэг хүүтэй болжээ. Гэтэл хүүгээ гэнэт алджээ. Чингээд Ногоон дара хатан орчлон ертөнцийг тойрон удтал эрсэн боловч олохгүй байлаа. Ногоон дара хатан олон жил бясалгал хийж их буянтай болсны хүчээр замд тохиолдсон зовлонт амьтныг зовлонгоос хагацуулсаар явав.
Нэг өдөр огторгуйн мэргэн Цагаан аршаас хүүгээ асуусанд, “Хүүг чинь Шигэмүни (Шигмунь) бурхан аваачаад нууж байх бололтой” гэж айлдав. Чингэхлээр Ногоон дара хатан Шигэмүни бурханы оронд очоод айлын зарц эмэгтэй болж аргал түүж явав. Түүнийг Шигэмүни бурхан мэдээд хүүг нь олон давхар бумбад хийж бодисадва нараар харгалзуулж “Эхэд нь битгий өг” гэж зарлиг болов. Гэвч хүү нь эхийгээ ирснийг мэдээд олон давхар бумбыг хага өшиглөөд гарч эхтэйгээ уулзав.
Шигэмүни бурхан хүүг нь авч нуусан учир бол Ногоон дара хатныг орчлонгийн элдэв орноор тэнүүлж зовлонт амьтныг зовлонгоос хагацуулах хэмээсэн санаа гэнэ.
Бурханы оронд айлын зарц эмэгтэй аргал түүж явна гэдэг хачин хэрэг шүү. Тэгээд Ногоон дара хатан хүүдээ тэнгэрийн дагиныг эхнэр болгон авч өгөөд Замбуутивд ирж амьтныг жаргалантай болгоод тамын оронд очиж түүнийг жаргалангийн цэцэрлэг болгон хувилгасан гэнэ. Тийм учраас тамд зовох амьтан үгүй болж Эрлэг номун хаан хийх ажилгүй болоход хүрсэн байна.
Энэ хачин сонин туужид Шигэмүни бурхан Эрлэг хаан зэргийг шог дүрээр үзүүлээд Ногоон дара хатныг бурхан тэнгэрээс илүү хүчтэй болгосон баймуй. Энэ хоёр “Дара эхийн тууж”˗ийг эрдэмтэн нар төвдөөс орчуулсан зохиол гэдэг боловч чухамдаа Энэтхэг, Хятадын зохиолыг бага сага дуурайлгасан Монголын зохиол гэж үзвэл зохих мэт. Төвд хэлэн дээр энэ хоёр “Дара эхийн тууж”˗тай адил зохиол олдохгүй байна. Арван зургаадугаар зууны үеийн Төвдийн зохиолч Даранатын зохиосон “Дара эхийн тууж” гэж байх боловч монгол “Дара эхийн тууж”˗аас огт өөр бөгөөд Дара эх бурханд залбирсны ачаар хулгай дээрэм, дайн, гал, ус, араатны аюулаас ангижирсан тухай арван хэдэн жижиг өгүүллэг баймуй.
Ер нь Монголын зохиолыг нэлэнхийд нь буюу ихэнхийг орчуулгын зохиол гэж Европын эрдэмтэн нар хэлдэг заншлыг өөрчлөх цаг хэдийн болсон билээ. Эрдэмтэн Лауфер монголын уран зохиолыг “Уламжилж давтах” уран зохиол гэж Монголын уран зохиолын тухай номынхоо төгсгөлийн бүлэгт хэлсэн баймуй. Нарийвчлан хянаваас тэр орчуулж уламжилж давтсан гэдэг зохиолын нэлээд нь жинхэнэ монголын зохиол байна. “Эндүүрэл хааны тууж” гэж шүлэглэсэн зохиол байдаг.
Энэ туужийн дотор Эндүүрэл хаан их хатнаа нөгчсөний дараа нэг шулам эмийг эхнэр болгож авав. Тэр эм нь хааны их хатны хоёр хөвгүүний бөөр, зүрхийг иднэ гэж шаардсанд хаан зөвшөөрсөн боловч хааны сайн санаат түшмэл нь нохойн зүрх, бөөрийг авч бага хатанд идүүлээд хоёр хөвгүүнийг алс газраа оргуулан явуулав. Тэр хоёр хөвгүүн өсөж эрдэм чадалтай болоод шулам хатан нь хааныг залгиж идэхийг завдаж байхад нутагтаа ирээд шулам эмийг мянган алд гүн нүхэнд хийж, эцэг хаанаа аварсан явдлыг өгүүлмүй.
Энэ сэдэв нь “Сайн төрөлхт хаан, Оюун чихт хөвгүүн хоёрын тууж” ба Төвдийн Банчинлувсан˗Ишийн зохиосон “Артасэд хааны тууж” зэрэгтэй төсөөтэй боловч түүний аль нэгийн орчуулга бус монгол хүн, харин дурдсан зохиолоос сэдвийг авч өөрөө зохиосон байна. “Эндүүрэл хааны тууж”˗д гарч байгаа хүмүүсийн дүр байдал, үг хэл нь цөм монгол шинжтэй юм. Энэ туужид нэг өвгөн нас барсан эмгэнийхээ тухай гашуудан дуулсан нь:
Бөрт цоогчноо унаж
Бөглүүхэн айлд очоод
Бөөрний өөхийг хавтгалж
Бөгцөр бөгцөр хатирч ирэгч
Эмгэн минь
Даарт цагаагчнаа унаж
Далдын айлд очиж
Дээлийн нэхий ганзагалан
Дэвэр дэвэр хатирч ирэгч
Эмгэн минь
Алаг цоогчноо унаж
Айл бүрийг хэсэж
Аарц тараг хөнөглөж
Амчир амчир хатирч ирэгч
Эмгэн минь
гэжээ. Бөөрний өөх, нэхий дээл, аарц, тараг гэж бичсэн зүйлээс үзэхэд Энэтхэгийн халуун орны зохиол бус монгол зохиол гэж мэдэгдэж баймуй. Үүний төгсгөлийн үгэнд Очирой сайн хааны Ач дүүрэгч ноёны зарлигаар Зарлигийн эрхт далай (Агванжамц буюу Гаванжамц) усан бар жил (1602) зохиосон гэж бичсэн баймуй.
Энэтхэг, Төвдийн зохиолтой сэдвээр адил зохиол Монголд нэлээд байх, үүнд ямар нь орчуулга, ямар нь монгол зохиол болохыг нягтлан судалж мэдэх нь чухал байна.
Энэтхэг, Төвдөөс орчуулсан зарим зохиолыг улмаар монголын ахуй байдалд зохицуулан монголчилж монгол зохиол болгосон явдал бас цөөнгүй. Үүний нэг жишээ нь Молон тойны тууж болмуй. Энэтхэгийн зохиол “Молон тойны (Модгилванийн) эхийн ач хариулсан тууж”˗ийг монгол хэлэнд хэд дахин орчуулсан баймуй. Үүний нэг орчуулгыг арван дөрөвдүгээр зууны үеийн орчуулга бололтой гэж “Руднеевын цуглуулсан номын тухай” өгүүлэлдээ Владимирцов багш бичсэн билээ. Бас энэ хэдэн орчуулгаас гадна монгол хэлээр найруулан бичсэн бололтой бөгөөд зураг хавсаргасан “Молон тойны тууж” Монгол оронд түгээмэл байдаг.
Зохиолын байдал цөм монгол хэлбэртэй болсон баймуй.
Монголын уран зохиолын түүхэнд Хятад, Төвд, Энэтхэгээс орчуулсан далай мэт их зохиол үлэмжхэн нөлөөлсөн нь илт баймуй. Монголын билигт шүлэгч, зохиолч нар өөрсдөө зохиож бичихийг төдий л хайхрахгүй ямагт орчуулга хийсээр бүх насаа барж байсан нь цөөнгүй. Тэдний нэлээд орчуулга нь монголын уран зохиолын санд багтах чухаг эрдэнэ мөн болмуй. Арван дөрөвдүгээр зууны үеийн Чойжи˗Одсэр, Шаравсэнгэ, арван зургаадугаар зууны үеийн Хөх хотын Гүүш цорж, арван долдугаар зууны үеийн Ойрадын Зая бандид, арван наймдугаар зууны үеийн Цахар гэвш Лувсанчүлтэм, Авгын Дай гүүш Агвандампил, арван есдүгээр зууны үеийн буриад Номтын Ринчин нарын орчуулга бол жишээ болохуйц гайхамшиг бүтээлүүд болмуй. Энэтхэг, Төвдөөс орчуулсан зохиол дотор Энэтхэгийн Калидасын “Үүлэн элч” гэдэг найраг, Дандины “Яруу найргийн онол”, Наганжунын “Рашааны дусал”, Төвдийн Гунгаажалцаны “Эрдэнийн сан Субашид” зэрэг ерийн иргэний зохиол үлэмжхэн байна.
Энэтхэгийн ардын үлгэрийн цоморлогууд “Панчатантрын үлгэр”, “Шидэт хүүр”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэрэг Монголд нэвтэрч түгээмэл дэлгэрээд монголын үлгэр болж шингэсэн баймуй. Үүний заримыг төвд хэлнээс монголчилсон бус харин энэтхэг хэлнээс монголчлон орчуулаад дараа нь монголоос төвд хэлэнд орчуулсан ч буй. Жишээ нь: “Гэсэнэ хааны бичмэл тууж”˗ийн төгсгөлд, “Ранза Гэсэнэ хаан богд Бигармижид хаан хоёрын энэ үлгэрийг Даранат Маха Гүрүгийн шавь Баха бандид азар Энэтхэгийн хэлнээс монгол хэлэнд орчуулбай” хэмээжээ.
Өндөр гэгээний намтарт Өндөр гэгээн, дурдсан хоёр үлгэрийг Баха бандидаар орчуулгасан гэж бичсэн байдаг. Баха бандид болбоос Өндөр гэгээний шадар бараа бологч Чулуун хуруут азар мөн гэж тэр намтарт бичсэн баймуй. Үүнд “Даранат Маха Гүрү” гэж Даранатын хувилгаан Өндөр гэгээнийг хэлсэн бололтой. “Гэсэнэ хаан”, “Бигармижид” хоёрын үлгэрийг монгол хэлнээс нэг монгол ламын төвд хэлэнд орчуулсан бичмэл ном Монгол улсын номын санд буй.
Монголын сэхээтний нэлээд хэсэг нь төвд хэлийг өөрийн төрөлх хэлнээс илүү мэдэж хэрэглэдэг байсан учраас төвд хэлээр тэдний бичсэн зохиол үлэмж байна.
Үүнийг монголын уран зохиолын түүхэнд оруулж хэлэлцвээс зохимуй. Арван есдүгээр зууны эхээр ноён Хутагтын тавдугаар дүр Равжаа гэж алдартай шүлэгч байжээ. Үүний төвд, монгол хоёр хэлээр бичсэн олон шүлэг хэсэг бусгаар олдож байна.
Ноёд ноёд гэмээнэ
Нутаг зуураа хүндтэй
Номтой ламын шавь нар
Газар болгон хүндтэй
гэх зэргээр түүний шүлэглэсэн дууг олон хүн мэддэг баймуй. Шүлэгч Равжаа “Цаасан шувууны үлгэр” гэдэг түгээмэл дэлгэрсэн уран шүлэглэлийг Төр гэрэлтийн тавдугаар он буюу 1825 онд зохиосон хэмээмүй. Үүний төвд орчуулга бас бий. Их хүрээний Хайдав хамбын зохиосон “Хонь, ямаа, үхэр гурвын үлгэр” монгол, төвд хоёр хэлээр дэлгэрчээ. Алшаагийн Дандар лхаарамбын зохиосон “Хүний номын баяр хурим”, Сүмбэ хамба, Цахар гэвш нарын шүлгүүд, Зава Дамдин гавжийн “Энэрэнгүй ёсны дуулал”, бадарчин Гомбодоржийн “Үнээний гомдол” зэрэг олон зохиол төвд хэлээр бичигджээ.
Энэтхэгийн “Рашааны дусал”, Төвдийн “Эрдэнийн сан Субашид”, Монголын “Оюун түлхүүр” зэрэгтэй төсөөтэй сургаал гэдэг тусгай хэлбэрийн шүлэглэсэн зохиолууд Монголд түгээмэл дэлгэрчээ. Энэ сургаалын дотор шашны номлол гол суурийг эзлэх боловч ертөнцийн амьдралын сургаал буюу ихэс лам ноёдыг шүүмжлэн буруушаасан зүйл цөөнгүй байдаг. Сургаалын шүлгийн уран чадвар нь ихэнхдээ гойд сайн баймуй.
Сайхан цаст цагаан ууланд
Сарны гэрэл тусваас нэн цаймуй.
Саруул ухаант мэргэдийн чихэнд
Сайн үгийг сонсговоос нэн мэргэжмүй
гэх мэт уран сайхан шүлэг, сургаалуудын дотор үлэмж бий.
Жанжаа хутагт, Нэйж тойн, Зая бандид, Өндөр гэгээн, Цахар гэвшийн намтар зэрэг намтрын зохиол нэлээд буй. Эдгээр зохиолд шашны зүтгэлтэн нарын амьдралыг гол төлөв бичдэг боловч түүхийн чухал мэдээ байхаас гадна мөн уран зохиол гэж үзмээр хэсгүүд ч байдаг.
Хуучин цагт уран зохиол, ерийн зохиол хоёр сайн ялгараагүй байсан учир түүх зохиолыг бичихдээ ч уран шүлгээр чимэглэн бичдэг байсан. Энэ заншил болбоос “Нууц товчоо”˗оос эхэлсэн уламжлалтай юм. Ийм учраас нэлээд түүхийн зохиолуудыг уран зохиолд оруулан хэлэлцэх хэрэгтэй болдог юм. Арван долдугаар зууны үед Саган сэцэний зохиосон “Эрдэнийн товч", арван наймдугаар зууны үед баарин Рашпунцагийн зохиосон “Болор эрих”, арван есдүгээр зууны үед зохиогдсон “Болор толь” зэрэг зохиолд уран сайхнаар бичсэн хэсгүүд үлэмжхэн буй.
Арван наймдугаар зууны үеэс эхлэн Хятадын сонгодог уран зохиол монгол хэлэнд үлэмжхэн орчуулагдаж гар бичмэлээр дэлгэрч байв. “Гурван улсын түүх, “Улаан асарт хаалга”, “Тансан ламын баруун газар жуулчилсан бичиг”, “Жүн дагинын тууж”, “Шүйху бичиг” зэргийг монголын сэхээтэн монгол хэлээр хэдийнээс уншсаар ирсэн юм. “Гурван улсын түүх”, “Лю Жай Жи” бичиг зэрэг монгол хэл дээр хэдэн удаа хэвлэгдсэн баймуй. Эдгээр зохиолын заримыг монгол үлгэрч, хуурч нар бүрэн цээжлээд шүлэглэн засаж хуурдан дуулж явах нь цөөнгүй болсон билээ.
Ингээд зарим роман нь монгол оронд зохицон хувирч хятад эхээс танигдамгүй өөр болсон ч удаа баймуй.
Хятадын уран зохиол, монголын уншигч зохиолч нарт сайн нөлөөгөө үзүүлсэн юм. 1871 онд монголын зохиолч Инжинаш “Хөх судар” гэдэг түүхэн романыг зохиож гаргав. Уран сайхан хэлээр баатарлаг зоригтой, идэвхтэй тэмцэгч хүмүүсийн дүрийг Инжинаш (Инжинааш) гаргаж бичсэн юм. Энэ зохиолын оршилд монголын феодалын нийгмийн ялзарсан байдлыг эрс ширүүнээр шүүмжилсэн байна. Инжинашийн зохиосон өөр хэдэн роман тууж буй. Хятадын уран зохиолын нөлөөгөөр бичигдсэн бололтой ядуу хөвгүүн, ихэмсэг багшийг цэцэн үгээр мухардуулан шантраасан тухай “Багш шавийн үлгэр” гэдэг зохиол баймуй.
Арван есдүгээр зууны орчмоос феодалын ангийг эрс тэс шүүмжилсэн зохиолууд улам олширсон юм. Хатагины Гэндэн мэйрэний зохиосон “Хав, муур, хулгана гурвын үлгэр”˗т ихэс лам ноёдын хамжлага харьяат нараа булаалдсан явдлыг өгүүлсэн баймуй. Ордосын Данзанванжилын шүлэгт мөн феодал ангийн ялзарсан байдлыг хурц ширүүнээр шүүмжилсэн баймуй. Хуульч Сандаг Чонын үг, Зээрийн үг, Ингэний үг, Ботгоны үг гэх зэргийн богино хэлбэрийн шүлгүүдийг бичсэн юм.
Энэ зохиолууд нь их дэлгэрч зарим нь ардын аман зохиол болж хувирсан байна.
Ордосын Хишигбат, Үзэмчний Гамаал захирагч зэргийн олон шүлэгчдийн зохиолыг судлах байтугай цуглуулан авч чадаагүй баймуй.
Монголын дотор ерөөл гэж тусгай хэлбэрийн уран шүлэглэл байдаг. Ийм ерөөлийг бичдэг, хэлдэг зохиолч нар олон байсны дотор ялангуяа их алдаршсан нь ерөөлч Гэлэгбалсан болно. Гэлэгбалсан Тэнгэрээс хур гуйх ерөөл, Наадмын ерөөл, Сур харвахын ерөөл зэрэг олон ерөөлийг бичсэн юм. Ийм ерөөлийг баяр ёслолын үе, эсгий хийх, бэр буулгах, хурим, морь уралдах, бөх барилдах, наадам зэргийг эхлэхэд хэлдэг юм. Аягатай сүү хадгийг барьж байгаад ерөөлийг цээжээр хэлдэг юм. Ерөөлд монголчууд их дуртай. Ерөөлийг мэдэх хүн олон байдаг. Ерөөлийн тусгай дэвтрүүд ч бий. Одоо ч ардын дотор ерөөлч хүмүүс олон бөгөөд түүний зарим нь зохиолчдын эвлэлийн гишүүд болсон баймуй.
Энэ дурдсан зүйлээс үзэхэд монголын ард түмэнд уран зохиолын өв уламжлал үлэмжхэн байгаа юм. Шинэ уран зохиолыг бид нүцгэн газар байгуулж эхлээгүй.
Урьдын зохиолч нарын бүтээлийн сайн тал ба ардын баялаг аман зохиолыг ашиглан түшиглэж шинэ уран зохиолыг хөгжүүлж баймуй. Бид хуучин зохиолын уламжлалыг хүндэтгэн хэрэглэхийн хамтаар социалист реализмын аргыг Зөвлөлтийн уран зохиолоос суралцаж байна.
СУЛХАРНАЙН ТУУЖ
Долдугаар хуудасны хоёрдугаар нүүр
1. Балар эрт Хурасаны газраа Мисир нэрт
2. балгасанд Сулхарнай нэрт......................
3. мянган насалж......................
4. Сулхарнайг хэв......................
5. инү ирж Сулхарнай......................
6. чи тэнгэрт соёрхогдож бөгөөс......................
7. чи хойно урьд......................
8. ....................................................
9. хэмээрүүн хоёр мянган насалж
Наймдугаар хуудасны нэгдүгээр нүүр
1. ...................................................
2. мэт ноёдыг хуриулж .....
3 ..................счу бусад ..........
4. наснаа ягтсан..........
5. бүрүүн тэнгэрт ерөөхөөр... су гурван мянган насалж..........
6. хойно урьд үхэхүй минь үгүй атугай
7. сан газраа усан үзэв..........
8. явуулав нэгнийг..........
9. хүчин барж юуд..........
10. их газар....................
11. тавин сайд нөхдөд гүүр гэтэлж..........
12. явж тэнгэрийн зарлигаар гагц Сулхарнай Сумур тагийн
Наймдугаар хуудасны хоёрдугаар нүүр
1. дээр гарваас дөрвөн орд найман хязгаар далай өтүгэний олон
2. уулс аливаа төхмүүд үзэгдэн бүжээ. Сумур тагийн орой
3. ..................................................
4. Тэр дээр нэгэн тасман... эхэйд.......хэн......
5. Сулхарнай тэр тасманы .......... ..........
6. асхаж буусу хэмээн хүлж хүрэв Сулхарнай..........
7. ахуйг ину гарди шувуун үзэж
8. чи гань ажгуу чи хэй тэр өд
9. өндрөөс энэ тасман мөнх..........
10. ..................................................
11. ..................................................
12. ..................................................
Есдүгээр хуудасны нэгдүгээр нүүр
1. ..................................................
2. ..................................................
3. мэт.........................................
4. сонсоод далайг..............
5. гарав би. Эдүгэ их ................
6. хүртэх ажгуу далай мөрөн ...........орсу хэмээн........
7. ˗ийг ноёд нь сонсож бүрүүн. Сулхарнайяа...........
8. чи хэмээн өгүүлбээс дээр гарч ядав чи...........
9. орсу хэмээн өгүүлэн.... ард ˗дүлэ
10. амьтан олон гэмтэн буюу.... агт чину хөвчин цалхах ......................
11. ажгуу. Гэрийн төдий гүрсийг тийн бөгөөд цалхах ажгуу.................................
12. Бисүд тиймийн муун адтан түлгэтэн амьтан гөрөөд тоо
Есдүгээр хуудасны хоёрдугаар мөр
1. томш олон хэвтэн буюу чи бүрүүн тэнд орвоос ад түлигэн
2. бү болтугай хэмээн хоёр хүн багтахуйн төдий харав үүт˗
3. ˗гүүлэв энэ харвын гадна ину.... тороор торлуулав
4. таван мянган мод.... хүрэхүйд тоо томш дээсүн
5. то томгуулав харав авдарт орж бүрүүн...........
6. зув идээн хүнсэн тээж авдрын...........
7. гүр батад уяж бүрүүн далайд орж явав...........
8. үл мэдэн одож........... нэгэн......................
9. ..................................................
10. ...........хэмээн өгүүлж Сулхарнай........... ...........
11. соёрхогдож бүхүй......................
12. бүтэв би Сумур таг......................
Аравдугаар хуудасны нэгдүгээр нүүр
1. далай мөрний ёроол...........
2. гарсу би хэмээн өгүүлж...........
3. Эрт тэнгэр газар...........
4. ˗сан далай........... ........... ...........
5. цавчин бүхүйд болад........... ...........
6. үдэш өдөр золууж одов ........... ...........
7. хэр хүрсү хэмээн айсу чи хурднаа харь...........
8. ˗ийн урьд харь хэмээн өгүүлэв. Энэ
9. сонсож бүрүүн олсун дээсүн хөдөлгөж...........
10. басхүүхүү нэгэн сард дээшид.... дуусав далай........... ...........
11. доторх үзсэнийгээ бүгдийг ноёддоо өгүүлэн
12. өгөв. Ноёд сонсож гайхалдав. Тийн хийж бас
13. нэгэн төдий аж басхүү ноёддоо хурааж, ая
Аравдугаар хуудасны хоёрдугаар нүүр
1. эетрүүн ай нөхөд минь ноёд сонсож агтун би эдүгээ
2. нэгэн үг дурдаж ан буюу би эдүгээ наран эх лүгээ шингэлдсү.
3. Харанхуй хэзээ одох ажгуу. Харанхуйг дагая хол ба
4. ойр ба бүхүй инү үзье шингэсэн хэр ямар
5. ёст бүжээ хэмээн өгүүлэв. Тэндээс ноёд...........
6. эдүгээ Сулхарнай тэлигэтү газар усун...........
7. харанхуйн зүг одсуу хэмээн ам хади...........
8. хэмээн өгүүлэлдэв. Тэндээс Сулхарнай...........
9. дагадхун........... ........... ...........
10. олон ноёд за........... ...........
11. хурааж наран шингэсэн
12. орж харанхуйн........... ...........
Арван нэгдүгээр хуудасны нэгдүгээр нүүр
1. усанд орж........... ........... ...........
2. дотор явав тэр. ........... ...........
3. ирж Сулхарнай........... ...........
4. ˗ийн харанхуй........... ...........
5. зуур илгээж явахуйгаа...........
6. Гурван мянган насандаа итгэж явав
7. бусад эд олон нөхөд чиний мэт яав. Насыг...........
8. үгүй буй за. Эд үрсийг аран үзье...........
9. өри өтү бэрхэс газраад түлгэнд...........
10. чи бүрүүн хурднаа харь. Чамд ба эс бидэгдсэн газар
11. усан үгүй буй за хэмээн өгүүлэв. Тэр үгийг Сулхарнай
12. сонсож бүрүүн нөхдөдөө тийн өгүүлж өгөв. Эдүгээ
Арван нэгдүгээр хуудасны хоёрдугаар нүүр
1. эндээс хариваас тэнгэрт заяагдсан насаа миний нөхөд
2. ˗бээр энд бөгөөд үл үхэхүй мөнх болох усан тэнгэрдээс
3. залбиран гуйлдсу хэмээн өгүүлж бүрүүн запбиран хүрэв. Харанхуй
4. ˗ын амсраа айсахад нэгэн хүн биеэ үл үзүүлэн
5. цөгцөөр дүүрэн усан өгөв. Сулхарнай чи
6. соёрхогдсон гурван мянган наснаас
7. чи эдүгээ энэ усан ууж бүрүүн хэв хэзээ тэнгэр газар........... ........... ...........
8. хувилтал наашид үл үхэн........... ...........
9. мөнх наслах чи хэмээн........... ...........
10. бүрүүн нөхдөдөө өгүүлэв энэ...........
11. хэмээв. Нөхөд нь өгүүлрүүн энэ харанхуй...........
12. хэмээн амуу. Чи гадаа гарч олон нөхдөд энэ...........
Арван хоёрдугаар хуудасны нэгдүгээр нүүр
1. Тэндээс ууваас юу алзах та хэмээв. Тийн
2. гарав харанхуй доторх аль ба үзсэнийг за...........
3. Хадын бүгдийг иргэн оргондоо өгүүлэв...........
4. Түүний хойно тэр ус гараар...........
5. ˗аа сайд нөхдөдөө...........
6. урт наслах усан өгөв. Би аныг...........
7. заримууд аран тэнгэрийн соёрхож өгсөнд ууваас
8. ˗хү сайн буй за хэмээлдэв, заримууд аран...........
9. ууваас хэр буй хэмээлдэв. Тэндээс нэгэн сайн
10. сэцэн ноён бөлгөө. Тэр ноён өгүүлрүүн тийн хэмээв........... ........... ...........
11. Энэ бүрүүн усан ууваас хэв хэзээ тэнгэр газар хувилтал........... ........... ...........
12. үл үхэн маш суун ядаж үхэхүй ахуйяа саар
Арван хоёрдугаар хуудасны хоёрдугаар нүүр
1. болж аху чи эд иргэн оргон чинь бүгд үхэж
2. хоцорвоос чиний бээр асан чиний гагцаар юун тус
3. Чамайг бүрүүн энэ мэт айсруун дагахуун аран үл төрэй
4. зэ. Чи бүрүүн тийм болсон үзүүр өөрөө гэмшиж
5. би бүрүүн энэ усан эс ууваас яахин ийн...........
6. би хэмээн. Гэмшихүйгээс айху бөгөөс уу хэрэв
7. чи хойно муу болох чи хэмээн өгүүлэв...........
8. Сулхарнай сонсож тийн бөгөөд........... ...........
9. Тус болох хэмээн гартаа барьж...........
10. усан цацаж илээвээс арц модны...........
11. тусч арц модон тэрүүгээр өвөл зун хатан үл
12. хохирохуй болж тийн хийж агсан түгэл Мисир
Арван гуравдугаар хуудасны нэгдүгээр нүүр
1. балгаснаа ирж түүний хойно Сулхарнай их
2. Нөхдөөр хурьж тийн өгүүлэв. Та ноёд минь сонсодхун
3. Дээр тэнгэрдээс этүгэн эх зохиосон наашид
4. урьд хэдэн ба хаад төрвэй зэ. Этүгэ
5. хойно хэдэн ба хаад ноёд төрвэй зэ...........
6. Бидний зарлигаар гурван мянган наслах
7. жаргаланг гагц би жаргав. Энэ эл насаа төгсөж
8. над эс үзэгдсэн иргэн оргон үгүй буй за хэмээв.
9. Далай өтгөнийг эх тэнгисийг тэнгисийн ёроол
10. ирэв би. Сүмэр тагийн орой дээр гарав наран шингэх˗
11. ˗ийн зүг харанхуйг дагав. Хоёр од явж гутгаар он˗
12. ˗д мөнхийн усан соёрхогдож гарав. Зөв гурван мянган
13. наслав би. Эдүгээ би энэ газрын дээр гагц би
Арван гуравдугаар хуудасны хоёрдугаар нүүр
1. хан болж ав. Энэ эл газар дээр миний мэт жаргасан........... ........... ...........
2. хан эс төрж бөлгөө. Намайг үхвээс далайг нэгтээ........... ........... ...........
3. битүүлэдхүн. Анх урьд мянган нарид охид мянган хү........... ........... ...........
4. алтан надад дүүрэн тана сувд алтан хийж өргүүлэдхүн........... ........... ...........
5. Түүний хойно мянган залуус сайд авалдагч бөхсийг........... ........... ...........
6. дагуулж яруусыг хуурдаж хуурчныг ялгаж хорин
7. гучин настныг мянган хөвгүүдийг явууладхун. Түүний хойно
8. мянган цагаад тэргүүтэн өвгөдийг явууладхун
9. Өвгөд ˗түр........... ........... ...........
10. жадас илдэс бариулж явууладхун...........
11. гар минь ил ба агууладхун. Намайг...........
12. хээлд орох бөгөөс мянган охидыг тана сувд...........
13. аврах бөгөөс авран чадах бөлгөө ба тэдгээр...........
Арван дөрөвдүгээр хуудасны нэгдүгээр нүүр
1. ˗тур орох бөгөөс эд өвгөдийг тэнгэрт завсар
2. авран чадах бөлгөө. Төрөөд ба үхэхүй ажгуу.
3. Гурван мянган ба насалбаас үхэхүй ажгуу. Хэв хэзээ
4. бөгөөс үхэхүй ажгуу. Эднээс урьд
5. ноёд төрвэй зэ өдөв...........
6. хэдэн ба хаад ноёд төрмү зэ ай........... ........... ...........
7. ˗дур жаргагтун. Үхэн барваас тус үгүй ажгуу. ...........
8. хэмээв дуусав барав дуусав хэмээн өвгөд
9. жаргадхун үхэн барваас тус үгүй ажгуу хэмээв дуусав
10. жаргадхун үхэн барваас тус үгүй
11. Хутлуг булс˗ун эдлүг эдгүлүг хэлс˗үн
12. ажгуу хэмээв дуусав. ажгуу хэмээв.
Тайлбар
Энэ номын эх нь ардчилсан Герман улсын Шинжлэхүй ухааны хүрээлэнгийн Дорно дахины институтийн номын санд буй. Түүнийг Германы шинжилгээний анги хорьдугаар зууны эхний үед Дундад ард улсын Шинжиан нутгаас олж авсан баймуй.
Уг номоос хэдэн уранхай хуудас үлдсэн тул үсэг балархай, урагдсан тасарсан газрыг олон цэг тавьж тэмдэглэвэй. Тус номыг жинхэнэ эхээс хуулан авсан бус, эрдэмтэн Поппегийн латин үсгээр тэмдэглэж Германы Дорно дахины сэтгүүлийн 1857 оны 107 дугаарт хэвлэсэн эхээс дам уйгаржин монгол үсгээр сэргээн хуулж хэвлэвэй.
Иймийн тул зарим үсгийг бичихдээ осолдсон байх магадгүй. Зарим тааварлан сэргээсэн үгийг дөрвөлжин хаалтгүй бичвэй. Жишээ нь: хүлийэж[ү] хэмээхийг хүлээж гэж бичвэй. Уншихад дөхмийг бодож “н” үсэгт цэгийг тавьсан ба “я • ■з • з I үсгийг ялгаж тэмдэглэвэй.
* * *

Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.