Latin

Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 7

Süzlärneñ gomumi sanı 4102
Unikal süzlärneñ gomumi sanı 1915
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Эр баян тутам эрх дураараа байдаг хэдий ядуу дорой байвал төдий чинээ даруу байна. Иймд тариачны хамгийн сайн чанар нь номхон даруу байдал гэх тул тэднийг аль болохоор номхотгон дарахыг хичээнгүйлжээ. Тэрээр тариачдын бүх хогшил хөрөнгийг данслан бүртгэхийг шаардаж баян хоосон гэж хуваарилжээ.
1. Албан татварын дутууг хамгийн чинээтэй бөгөөд гарын ая даахуйц тариачдад тархаан оногдуулаад хамгийн ширүүнээр нэхэмжлэн авдаг журмыг тогтоожээ.
2. Дутагдалтай бөгөөд баяр цэнгэлээр өдөр сарыг өнгөрүүлэгчдийг тариалангийн газар хагалалтад хуваарилан ажиллуулав. Хэрэв түүний төлөвлөгөөгөөр тэдний хөдөлмөр дутагдалтай мэт байсан бол тэр тэдгээрийг бусад тариачдад зарцаар өгч түүнд сайн дурын албыг төлж тийнхүү төлсөн боолчуудыг дутуу албан татварыг жилийн хуримтлууныг хоёр дахин илүү гүйцэтгүүлж түрээслэн өгөх бүрэн эрхтэй байжээ. Нийгмийн элдэв ташаа үйлүүдийг чинээлэг эрчүүдэд ногдуулдаг байжээ. Мөлжих явдал нь шунахай захирагчдад баяр болжээ.
Тийнхүү сонгууль нь бүтэлгүй дээр буюу хоосорсон * дээр унаагүй байхад түүн дотроос бүх баян эрчүүдийг удаа дараагаар түрээслэн авна. Олны чуулган устгагдав, албан татварыг тэр бүтэн жилийн турш бага багаар цуглуулав. Түүний дээр бас гэнэтийн татваруудыг хураана. Бодвол тариачин нь урьд жилээс хэтэрхий их бусаар төлжээ. Гэвч ер ажлын ашиггүй бөгөөд мөнгө хангалттай хуримтлуулж болохгүй байсан учир гурван жилийн турш Горюхин бүрмөсөн хоосорчээ. Горюхин уйтгарлаж зээл хувхайрав. Халзан Архипийн дуу тасрав. Тариачдын хагас нь тариалангийн газар хагалалт дээр, бусад нь зарц болжээ. Хүүхдүүд нь гуйлга гуйхаар явцгаав. Он дарааллын бичигт өгүүлдэг сүмийн баярт өдөр нь харин баярын ба хүсэлтийн өдөр биш гуниг ба зовлон дурсах ой болжээ.
(1830-1831)

— — —

«Горюхин тосгоны түүх» төгссөнгүй Пушкиний гар бичмэл доорх төлөвлөгөө хадгалагдсан нь: Би бээр зохиолч ялангуяа шүлэгчийн цолыг ихэд хүндэтгэнэ.
Булгарин ба Милонов нартай уулзсан тухай янаг амраг төрөл бүрийн ажлыг туршиж үзсэн нь туужуудад, түүхэнд нийт оросын мужийн хот, уездийн хот бол түүхгүй тосгонд миний ирсэн нь гэрийн үеийн түүхээ бичих сэтгэл надад төрөв. Цаг тооны бичгүүд ам уламжилсан домгууд поп ламын он дараалсан бичиг тариачдын байдлыг тодорхойлон бичсэн хамжлагын тариачдын үлгэрүүд тус тосгоныг газар зүйн талаар тодорхойлон бичих үлгэрийн цаг үе

Ахлагчийн захиргаа
Хэрэг хөтлөгч
Миний харгис элэнц эцгийн ирсэн нь,
Миний өвөг эцэг захирч байна, түймэр
Манай айл бүгдэд хүрсэн өвчин, сүмийн түүх
Миний эцэг хэрэг хөтлөгч хөгшин, үймээн
Баялаг тэнэгэр тосгон байв.
Балмад харгисаас хов хоосров.
Чангалж барьснаас засрав.
Чанд үйлгүйгээс тосгон балрав.


ГИЛБЭРИЙН ХАТАН


Гилбэрийн хатан бол нууц муу санааг тэмдэглэнэ, гэж төлгөний шинэ бичиг өгүүлжээ.


НЭГ


Бүрхэг өдрүүдэд
Үргэлж цугларан тэд
Тавиас зуу хүртэл
Тавьж нааддагийг
Тэнгэр ивээх болтугай.
Дахин дахин хонжиж
Дансаа шохойгоор бичиж
Эвгүй өдрүүдэд тэд
Ингэж байдаг юм сан даа.

Нэгэн өдөр морин гвардич Нарумовын гэрт хөзөр наадацгаасан юм. Өвлийн урт шөнө мэдэгдэлгүй өнгөрч өглөөний таван цагт үдшийн хоолоо идэхээр сууцгаав. Хонжсон хүмүүс хоолоо их л амтархан идэж бусад нь гуньхран хоосон тавгаа ширтэн сууж байлаа. Гэтэл шампанск гармагц яриа эхэлж бүгд оролцов.
— Сурин чи яав? гэж гэрийн эзэн асуув.
— Би алддагаараа л алдсан. Би ч тийм заяагүй амьтан байгаа юм. Би мөрийгөө үргэлж өсгөж тоглодог, гэвч уурладаг ч үгүй, будилдаг ч үгүй, харин дандаа л хожигдож байх юм.
— Тэгээд чи одоо огт гонсойдоггүй юу? рутээр38 ер тоглосонгүй юу?.. Чиний эрсий чинь би гайхаж байна.
italki
Зочдын нэгэн нь нэгэн залуу инженерийг зааж,
— Германныг хараач! Хүн болсоор гартаа хөзөр бариагүй бас хүн болсоор хөзөр мөрийтэй тоглож үзээгүй хүн атал, өглөөний таван цаг хүртэл бидэнтэй сууж, тоглохыг харав шүү дээ гэв.
— Тоглоом надад туйлын сонирхолтой юм гэвч би илүү юм олж авна гэж найдаад, хэрэгтэй хөрөнгөө сүйтгэж чадахгүй юм гэж Германн хэлэв.
—Мань Германн, герман болохоор, нарийн болоод тэр биз дээ. Харин нь миний эцэг эх Анна Федотовна хатныг би ойлгохгүй юм гэж Томский хэлэхэд,
— Яагаад? Юунд? гэж зочид хашхиралдав.
— Эмэг эх минь яагаад мөрийцөж нааддаггүй юм бэ? гэдгийг гайхаж байна гэж Томский үргэлжлүүлэн хэлэхэд, — Наян настай эмгэн мөрийтэй тоглохгүйд гайхах юу байдаг юм бэ? гэж Нарумов хэлэв.
— Та түүний тухай юу ч мэддэггүй юм уу? гэж Томский асуув.
— Үнэндээ юу ч мэдэхгүй юм гэж Нарумов хариулав.
— За тэгвэл сонсоцгоо гэж Томский хэлээд, үргэлжлүүлэн ярьсан нь:
— Мэдэх хэрэгтэй. Миний эмэг эх жаран жилийн өмнө Парис хотод очиж их л ганган дэгжин гэж гайхуулж явжээ. Тэндхийн хүмүүс la venus moscoviet39-ыг үзнэ гэлцэн дагалдан гүйлцдэг байжээ. Ришелье түүнийг эргүүлсэн нь түүний хатуугаас болж арайтай л амиа хорлоогүй юм гэж эмэг эх маань нотлон ярьдаг билээ. Тэр цагт хатагтай нар хөзрөөр мөрийцөн тоглодог байсан гэдэг юм. Нэг өдөр миний эмэг эх ордонд очиж Орлеаны герцогт үлэмжхэн алджээ. Тэгээд гэртээ ирмэгц энгэсгээ ховхолж, бэлхэнцгээ тайлж алдсанаа өвөг эцэгт минь хэлээд, төл гэж тушаажээ. Талийгаач өвөг эцэг минь, эмэг эхийн маань дэргэд гэрийн зарц чавганц мэт байдгийг би мэддэг юм аа. Тэр эмэг эхээс галаас айх мэт айдаг байсан юм. Гэтэл ингэж айхтар алдсаныг сонсмогц, маш уурлан сампин авчраад, бид хагас жилд хагас саяыг үрсэн байна гэдгийг батлан үзүүлэв. Ингээд бас Парист Москва Саратовын дэргэдэх гацаанууд нь ч үгүй гэдгийг сануулаад, төлөхийг шууд татгалзав. Ингэхэд нь эмэг эх маань түүнийг алгадаад өршөөлгүй царай гарган, ганцаараа унтахаар хэвтжээ. Маргааш нь гэрийн шийтгэл тус болсон биз гэж найдаад нөхрөө дуудав. Гэтэл өвөг эцэг маань огт хөдөлбөргүй байжээ. Эмэг эх минь аргагүй болж амьдралд анхдугаар удаа түүнтэй учирлан харилцахад хүрсэн юм. Өвгийн сэтгэлийг зөөлрүүлэх гэж ноён тэрэгч хоёр адилгүй байдаг шүү. Өр өрөнд бас учир байдаг гэж тайлбарлан хэлтэл, өвөг эцэг минь хаанаас даа гэж эсэргүүцэн хэрхэвч төлөхгүй, гэжээ.
Эмэг хэрхэхийг үл мэдэн сандартал, нэгэн цуутай хүнтэй танил нь гэнэт санагдав гэнэ. Их л гайхамшигтайгаар хэлэлцдэг Сен-Жермен гүнг та нар сонссон биз дээ. Тэр өөрийг мөнхийн ус зохиож, чулууг эрдэнэ болгох арга зэргийг олсон мөнх жүүд гэдгийг та нар мэдэхгүй биз ээ. Түүнийг луйварчин гэж элэглэдэг байсан боловч, Казанов тэмдэглэлдээ тагнуулч байсан гэж бичжээ. Сен-Жермены байдал хэдийгээр нууцгай байсан ч гадаад янз нь маш хүндэлмээр ердөө маш эевээрг хүн байсан гэнэ билээ. Эмэг эх маань түүнд одоо хүртэл ухаа алдан дурладаг юм. Тэгээд түүнийг муу хэлбэл уурладаг юм шүү. Сен-Жермен үлэмжхэн мөнгөтэй биз гэдгийг эмэг эх маань мэдэх тул, даруй түүнээс тусламж гуйхаар шийдвэрлэн одоохон ирнэ үү гэж хуудас бичин явуулжээ. Удалгүй хөгшин толгой иржээ. Эмэг эхийг минь айхтар гашуудалтай байхыг үзэв. Эмэг эх түүнд нөхрийнхөө зэрлэгийг аль болохоор тоочин хэлээд, эцэст нь танай найртай сайн сэтгэлд л найдаж байна гэдгээ хэлжээ.
Сен-Жермен хэсэг бодоод,
— Би танд тэр мөнгийг өгч болно. Гэвч та надад гэдрэг төлж бартал, санаа чинь амрахгүй шүү дээ. Би ер таныг дахин эрэлтэд оруулахыг хүсэхгүй байна. Харин нь өөр нэгэн арга байна. Ер нь та хариулан хонжиж болно шүү дээ гэхэд нь,
— Ай найз гүн минь бидэнд мөнгө огт байхгүй гэдгээ би учирлан хэлж байна шүү дээ гэж эмэг эх маань хэлжээ. Гэтэл Сен-Жермен түүнд мөнгө огт хэрэггүй. Харин миний үгийг сонс гэж хэлээд бид нарын хэн маань ч гэсэн мэдэхийн тул их үнэ өгөх нууцыг эмэг эхэд заан өгч гэнэ гэж Томскийн хэлэхэд залуу тоглоомчид анхаарлаа улам их болгон чагнав. Томский гансаа сорсноо үргэлжлүүлэн,
— Тэр орой эмэг эх маань jeu de la Reine40 Версалийн оронд очжээ. Орлеаны герцог банк барьжээ. Эмэг эх маань, аар саар үгээр өгөх мөрийгөө авчирсангүй учраа гаргаж, зайцуулан үнэмшүүлээд, бурууг хүлээв. Тэгээд түүний эсрэг сууж мөрий тавин нааджээ. Эмэг эх маань гурван хөзөр сугалан авч дараа дараагаар цувуулан дэлгэсэн нь гурвуулаа хонжиж, урьд алдсанаа бүрмөсөн эгүүлэн авч гэж Томскийн хэлэхэд зочдын нэг нь,
— Тохиол болж л дээ гэв. Германн үлгэр ярьж байна гэж хэлэв.
Бас нэг хүн,
— Хуурамч хөзөр гаргасан байж болох юм даа гэж хэлэв.
— Тийм биш гэж Томский тавиунаар хариулав.
Гурван хөзрийг тааварлан олдог эмэг эхтэй мөртөө чи эдүгээ хүртэл түүний далдуур аргыг сурч авсангүй юу гэж Нарумовын асуухад
— Үхсэн хойноо тэр дөрвөн хүүхэдтэй, нэг миний эцэг юм. Дөрвүүлээ айхтар хөзөрчин атал, нууцаа нэгэнд нь ч хэлж өгөөгүй юм шүү. Хэлж өгвөл тэр нь тэдэнд ч гэсэн надад ч гэсэн гэм болохгүй байх л сан харин миний авга ах Иван Ильич гүн нэр алдраа барьж, ам алдан ярьсныг би ярья. Нөгөө хэдэн саяыг сүйтгэн, гуйлгачилж үхсэн талийгаач Чаплицкий залуудаа нэгэн өдөр Зорич41 гэгчид гурван бум орчмыг алдаад, туйлын бачимдан сандарсан гэнэ. Эмэг эх маань томоогүй завхарсан залууст чанга байдаг боловч энэ удаа Чаплицкийг өрөвдөж дахин хэрхэвч тоглохгүй гэдэг ам тангаргийг нь аваад түүнд гурван хөзөр сугалан авч дараа дараагаар цувуулан тавих аргаа хэлж өгчээ. Ингээд Чаплицкий өөрийн хожигдсон хүндээ очоод тоглосон гэнэ. Чаплицкий тэргүүн хөзөрт таван түмийг тавиад хонжжээ. Дараагаар Паролипейг42 магтаж эцэст Паролипейг хонжиж урьд алдсанаа эгүүлэн аваад бас дээр нь хонжсон гэдэг... Гэвч одоо нэгэнт зургаан цагт арван таван минут дутуу байна. Унталгүй болохгүй гэж Томский хэлэв.
Үнэхээр ч үүр цайжээ. Тэгээд залуус тус тусын хундагаа шавхан уугаад таран явцгаажээ.


ХОЁР


— Эрхмийг үзвэл эмэгтэй хүнийг
Дагуулах дуртай юм уу даа?
— Яая гэх вэ дээ эмэгтэй дагавар
Илүү сайхан байдаг шүү дээ.
Дэгжингүүдийн яриа.

Гүнгийн хатан *** гоёл чимэглэлийн тасалгаанд толины өмнө сууж гурван шивэгчин, түүнийг тойрон зогсоод нэгэн нь энгэсгийн хайрцаг нөгөө нь үсний хатгуур, гурав дахь нь гал өнгөтэй туузуудаар чимсэн тоорцог барьжээ. Хатан гоо үзэсгэлэнгээ хэдийн гээгээд, гоё дэгжин байя гэж өчүүхэн ч санаашрахгүй байсан авч, өөрийн залуугийн дадал заншлыг хадгалж 70 оны үеийн гангачуудын хэв маягийг хатуу дагаж 60 жилийн өмнө байсантайгаа адил нямбай удаанаар хувцасладаг байжээ. Түүний тэжээсэн охин цонхны дэргэд хатгамал нэхэх суурийн хажууд сууж байв. Гэтэл гаднаас орж ирсэн залуу офицер,
— Grand maman43 сайн байна уу?
Bon jour, modematselle lise44, grand maman би танаас юм гуйх гэж ирэв. Гэхэд нь,
— Paue юу вэ? гэж хатан асуухад,
— Би өөрийн нэгэн анд нөхрийг тантай танилцуулж болох болбуу ас түүнийг баасан гарагт найр дээр дагуулан авчиръя гэж офицер хариулав.
— Түүнийг найр дээр шууд авчирч надтай танилцуулаарай. Өчигдөр чи ***-нд очсон уу? гэж хатан асуув.
— Байлгүй яах вэ. Тэнд маш хөгжилтэй байж таван цаг хүртэл бүжиглэчихсэн. Елецка юутай сайхан байсан бэ гэж офицер хэлэхэд,
— Хонгор минь түүний юу нь сайхан гэж түүний эмэг эх хатан Дарья Петровнагийн залуу байсантай жишихэд юу гавих вэ дээ. Хатан Дарья бүүр насажчихаа байгаа даа гэхэд нь,
— Юуны насажсан гэж тэр чинь талийгаач болоод долоон жил болж байна шүү дээ!
Томский санаандгүй үг алдахад нь хатны дэргэд байсан авхай толгойг өндийж залуу хүнд дохио өгөв. Хөгшин хатны үеийн настны үхсэнийг түүнээс нуусныг санаад хөмхийгөө зуун дуугүй болов. Гэвч хатан урьд сонсоогүй мэдээг их л анзааралгүй авчээ.
— Өө үхсэн юм уу, би мэдээгүй шүү? Бид хоёр хамт ордны охид болцгоож Хуанхад бараалхахад тэр... гэх зэргээр хөгшин хатан хэдэн зуу дахин давтан ярьдаг хачин явдлаа ачдаа бас л ярив. Тэгээд,
— Paul за дараа болъё. Одоо намайг босоход тусал. Лизанька! миний хөөрөг хаа байна гэж хатан асуугаад шивэгчдээ дагуулан гоёл чимэглэлээ дуусгахаар хөшгийн цаана ороход Томский авхайн хамт хоцров.
— Та хэнийг танилцуулах нь вэ? гэж авхай Лизавет Ивановна намуухан дуугаар асуув. Томский,
— Нарумовыгаа, та түүнийг таних уу? гэж Томский хэлэв.
— Үгүй тэр чинь цэргийн хүн үү? Энгийн хүн үү?
— Цэргийн хүн!
— Инженер?
— Үгүй, морин цэргийн хүн, та яагаад инженер гэж бодов? гэв. Охин инээмсэглэж хариу хэлсэнгүй, гэтэл хатан хөшигний цаанаас,
— Paul надад унших ямар нэгэн шинэ роман өгүүл. Гагцхүү одоогийн романуудаас биш шүү гэж хашхирав.
— Grand maman минь, тэгээд юу гээд байгаа юм бэ? гэж Томский асуусанд,
— Гол баатар нь эцэг эхээ алаагүй буюу усанд живж үхсэн хүнгүй, тийм роман хэрэгтэй. Би усанд живж үхсэн хүнээс их айдаг гэхэд нь,
— Одоо тийм роман байхгүй шүү дээ. Харин орос роман уншихыг хүсэхгүй юу гэж Томский хариулав.
—-Орос роман байдаг юм уу? Тэгвэл эрхэм минь хичээж өгүүлээрэй, гэж хатан хэлэв.
— grand maman минь, өршөөнө үү би яарч байна. Лизавет Ивановна минь уучлаарай. Харин та яагаад, Нарумовыг инженер гэж бодов? гэж асуугаад Томский гарч одов. Лизавет Ивановна ганцаар хоцроод, хийж байсан юмаа орхиж цонхоор шагайвал, гудамжны нэгэн тал дахь булангийн байшингийн дэргэдээс нэгэн залуу офицер гарч ирэхэд, хоёр хацар нь улайгаад, толгойгоо, сүлжих суурийн дээрээс унжуулан, хийж байсан ажлаа дахин оролдов. Энэ үед хувцаслаж гүйцээд гарч ирснээ,
— Лизхэн минь ээ тэрэг хөллө гэж хэл. Зугаацахаар явъя гэж хэлэв. Лизхэн, даруй босож, сүлжих оёдлын ширээний дэргэд зогсон, хийж байсан юмаа хураав.
— Чи яасан юм бэ? Чи чинь дүлий юм уу? тэрэг хөллүүл гэж бушуу хэл гэж хатан хашхирав.
— Одоохон, гэж авхай намуухан дуугаар хэлээд, гүйн үүдний тасалгаа руу оров.
Зарц орж ирээд, Павел Александровичээс хатанд өгүүлсэн, номыг өгөв. Сайн байна, баярлалаа гэж хэлээрэй, харин Лизанька! Лизанька чи хаашаа алга болчхов гэж, хатан дуудав.
— Хувцаслая.
— За, амжина шүү дээ, харин чи одоо энд ирээд суу. Романы тэргүүн ботийг нээж чанга унш гэв. Авхай уг номыг авч, хэдэн мөр уншихад,
— Чанга гэмээ! Чи чинь яачих аа вэ? Хоолой чинь сөөгөөгүй биз? Байз аа сандлаа нааш болгоод, ойр суу... гэж хатан үргэлжлүүлэн хэлэв. Лизавет Ивановна бас хоёр хуудас уншихад, хатан эвшээснээ,
— Наад номоо боль, шал дэмий юм байна. Павел гүнд буцаан хүргүүлж, баярласныг минь дамжуул... Өнөөх тэрэг яасан бэ гэж хатан асуув. Лизавет Ивановна гудамж руу харснаа
Тэрэг бэлхэн байна гэж хэлэв. Гэтэл хатан, түүний зүг харснаа
— Чи хувцаслахгүй яасан юм бэ? Дандаа л чамайг хүлээх юм. Хонгор минь энэ чинь тусгүй ажил шүү гэхэд нь, Лизхэн гүйн гарч, тасалгаандаа оров. Хоёр минут болоогүй байтал, хатан байдаг хүчээрээ, хонхыг хангинуулсанд, нэг хаалгаар гурван шивэгчин нөгөө хаалгаар нэг зарц орж ирлээ.
— Та нар чинь хашхираад байхад сонсдоггүй яасан хүмүүс вэ? Лизавет Ивановнад намайг хүлээж байна гэж хэл, гэж хатан хэлэв. Гэтэл Лизавет Ивановна капот шляп өмсөн орж ирэв.
— Арай хийж нэг гарч ирэв үү дээ. Үгүй энэ чинь ямар гэгч гоёл юм бэ. Үүгээр яах нь вэ?.. хэнд гайхуулах гэсэн юм бэ? Тэнгэр ямар байна? Салхитай л байгаа биз гэхэд нь хажуугаас зарц
— Эрхмээ тийм биш, ер салхигүй, нам гүм сайхан байна гэхэд нь, хатан
— Та дандаа л тааж буудаж байх юм. Цонхоо нээ! Аа тийм байх ёстой. Үзэхгүй юу салхитай байна. Сэрүүхэн байна, тэргээ буулга!
— Лизхэн бид хоёр явахгүй, гоёж хувцасласны ч хэрэггүй байжээ гэж хэлэв. Үүнийг сонсоод
— Ай, миний амьдрал ч гэж дээ гэж Лизавет Ивановна дотроо бодов. Чухам даа Лизавет Ивановна туйлын зовлонтой хүн байжээ. Данте, хүний талх гашуун, шөнө байшингийн шат өөд авирахад хүнд гэж хэлсэн билээ. Сурвалжит чавганцын тэжээсэн, хөөрхий охин нь бусдын эрхэнд байхын гашууныг мэдэхгүй бол хэн түүнийг мэдэх билээ дээ? Гүнгийн тэр хатан... муу санаагүй юм. Гэвч эрх дураараа аж төрөгч, ганган эмэгтэй болохоороо зан ааш нь ярдаг, харамч, үе насандаа янаг амрагийг гүйцээгээд, одоогийн байдлаас хөндийрсөн, хөгшин хүмсийн адил, ганц хар амиа боддог болсон ажээ. Ганган дэгжин баячуудын бүхий л хоосон үймээнд оролцон, найр наадам дээр очиж, нэг буланд суухыг нь үзвэл, оо энгэсгийг түрхэж, хуучин цагийн маягтай хувцсыг өмссөн, этгээд болоод, найр наадмын танхимд заавал байдаг, муухай чимэг шиг суудаг байжээ. Ирсэн зочид тогтсон журам болгож, түүний өмнө мэхэсхийн ёсолсны дараа, хэн ч түүнийг анхааран үздэггүй юм. Хатан бас нэг ч хүнийг тэр гэж зүсээр нь таньдаггүй боловч, маш нарийн ёслолыг гүйцэтгэн, бүх хотынхныг гэртээ хүлээн ёсолж зочилдог билээ. Олон зарц нар нь өмнөх тасалгаа, шивэгчний тасалгаа хоёрт үсээ буурал болтол, насаараа өөхлөн сууж таргалаад, тэр үхэж байгаа эмгэний юмыг өрсөлдөн юу дуртайгаа хийдэг байжээ. Харин Лизавет Ивановна бол гэрийн шаналгаат амьтан байжээ. Цай аягалбал, чихрийг дэндүүлэв гэж загнуулдаг, роман чанга дуугаар уншвал, зохиогчийн хамаг бурууг хүлээдэг, гүнгийн хатныг зугаацаар одоход нь дагаж яваад, тэнгэр муухай буюу гудамж муу байвал түүний хариуцлагыг хүлээдэг байв. Түүнд хөлс олгоно гэж хэлсэн боловч, гүйцэд өгч байсан удаагүй юм. Гэтэл түүнийг бусад баячуудын адилаар хувцаслах хэрэгтэй гэж шаардана. Олны дунд явбал, хамгийн өчүүхэн зэрэгт багтана. Цөм түүнийг таних авч, хэн ч анхаарлаа үл тавина. Найр дээр очоод гагцхүү Vis-а'Vis45 дутагдсан цагт бүжиглэнэ. Хатад авхай нар бие засах тасалгаанд орж, гоёл заслаа зохицуулах зэрэг хэрэг тохиолдвол, түүнийг сугадан хөтөлж хамтран явна. Лизавет Ивановна биеэ эрхэмлэн үзэж, өөрийн бүхий л байдлыг тодорхой бодож байв. Сэтгэлдээ эргэн тойрныг харж, эрх чөлөө олгох этгээдийг тэсэн ядан хүлээнэ. Гэтэл хэдийгээр Лизавет Ивановна бүдүүлэг хүйтэн хүүхнүүдээс, зуу дахин хөөрхөн боловч, эд хөрөнгөнд шуналтай залуу хүмүүс, Лизавет Ивановнаг үл хайхарна. Тэр, баялаг үзэсгэлэн төгс авч, уйтгартай зочдын тасалгаанаас олон удаа гарч, цаасан халхавчтай шүүгээ толь шиг юм тавьсан, будмал ортой өөхөн тосон лаа зэс хатгуур дээр бүдэг ноцсон муу тасалгаандаа орж, уйлдаг байж билээ. Энэ туужийн эхэнд бичигдсэн үдшээс хоёр хоногийн дараа, харин бид нарын уншаад зогссон байдлаас, долоо хоногийн өмнө нэг өдөр Лизавет Ивановна цонхны хажууд, нэхэх суурийн дэргэд сууж байгаад, санамсаргүй, гудамж тийш зэрэвхэн харахад, нэг залуу инженер түүний байгаа цонхны зүг ширтэн хөдлөлгүй зогсож байгааг үзээд, нүүрээ буруулж, толгойгоо тонгойн ажлаа үргэлжлүүлэн хийв. Таван минут, өнгөрсний дараа харвал, залуу офицер уг газартаа хэвээр зогсож байв. Лизавет Ивановна холхин сэлгүүцэх офицертой намбаганан аашлах дадлагагүй тул, гудамж руу харахаа зогсож, хоёр цаг шахам толгойгоо өргөлгүй юм оёв. Үдийн хоол бэлэн болсон тул босож, нэхүүр сууриа хураан, цэвэрлэх завсраа санамсаргүй цонхоор харахад, офицер бас л байж байлаа. Энэ нь түүнд нэлээд гайхалтай санагдав. Хоол идсэний дараа, Лизавет Ивановна нэлээд түгшүүртэйгээр цонхны дэргэд очиж харвал, офицер байхгүй болжээ. Тэгээд ч Лизавет Ивановна түүнийг мартав. Хоёр хоногийн дараа, гүнгийн хатны хамт гарч, тэргэнд суух зуур харвал, бас л офицер байж байгаа нь харагдав. Тэр, тэдний явах замын яг хажууд, нүүрээ минжин захаар халхлан зогсож байлаа. Түүний хар нүд, шляпын нь дороос гялалзаж байлаа. Чухам яаснаа мэдсэнгүй, маш их айж учиргүй догдлон тэргэндээ орж суув. Гэртээ буцаж ирсний дараа, цонхны дэргэд гүйн очиж харвал, офицер аанай л, хуучин байрандаа зогсон түүний зүг ширтэж байлаа. Лизавет Ивановна цонхноос зайлсан боловч, бүр шинэ сониучирхсан зан догдлох сэтгэлд хадагдан явж байв. Түүнээс хойш залуу хүн тогтмол цагт, тэдний байшингийн цонхны дор ирдэггүй өдөр байсангүй билээ. Тэр хоёрын хооронд хэлэлцээргүй харилцаа тогтжээ. Лизавет Ивановна өөрийн суудал дээр сууж, ажил хийж байхад нь тэр хүн ойртон ирэх шиг санагдахад нь толгойгоо өргөж хардаг боллоо. Тэгээд, түүнийг өдөр ирэх тутам улам улам удаанаар ажигладаг болов. Залуу хүн үүнд нь баясаж байгаа мэт байлаа. Түүний цайвар царай нь Лизавета Ивановнагийн харцтай тохиолдох бүрд улайхыг Лизавета Ивановна залуугийн хурц нүдээр ажиглан мэдэв. Долоо хоногийн дараа, Лизавета Ивановна түүнийг хараад мишээв. Мөнөөх Томский, анд нөхрөө танилцуулъя гэж хатнаас зөвшөөрөл гуйж байхыг сонсоод, хөөрхий Лизавета Ивановнагийн зүрх догдлов. Гэтэл Нарумов инженер биш, морин гвардич гэдгийг мэдээд, гэнэн асуудлаар өөрийн нууцыг сэрчигнүүр Томскийд мэдэгдэв гэж гэмшин зовсон юм. Германн бол оросжсон германы хүү байжээ. Эцэг нь түүнд өчүүхэн хөрөнгийг үлдээсэн юм. Өөрийн биеэ даасан байдлыг бататгах нь чухал гэж хатуу итгээд, Германн хөрөнгөнийхөө хувь хүүг хөдөлгөсөнгүй, гагцхүү цалин хөлсөөрөө амьдарч, өчүүхэн ч илүү зардал гаргахгүйг хичээв. Тэрчлэн тэр бол бүтүү зантайгаас гадна нэр ашигт дуртай хүн тул нөхөд нь түүнийг дэндүү нарийн гэж шоолох шалтгаан ховор тохиолдоно. Тэр хүчтэй чармайлга, дүрэлзсэн хий бодолтой хүн боловч, хатуу сэтгэл нь залуугийн төөрөлдлөөс аварчээ. Жишээлбэл наадахыг маш их хүсэвч хөзрийг гартаа ч барьдаггүй байлаа. Учир нь уулын буга ч үгүй унасан бух ч үгүй гэгчээр илүү юм олох гэж найдаад, чухал зүйлээ сүйтгэж чадахгүй. Энэ бол миний байдалд тохирохгүй гэж өөрөө хэлдэг байлаа. Гэвч шөнө турш тоглоомын ширээний хажууд сууж тоглоомын янз янзаар хувирахыг шуналаа оргилуулж улайн харна. Гурван хөзрийн тухай яриа, түүний хий бодлыг их л хөдөлгөснөөр шөнө турш толгойгоос нь гарсангүй. Тэр маргааш үдэш нь Петербургийн гудамжаар тэнүүчлэн явахдаа "Хөгшин хатан надад өөрийн нууцыг хэлж өгөх болов уу? Тэр гурван итгэлтэй хөзрийг надад зааж өгдөг болоосой доо! Зааж өгвөл, юунд өөрийн зол заяаг туршихгүй өнгөрүүлэх билээ?... Түүнтэй танилцаж өршөөлд нь багтаад, бас ч түүний амраг хүн нь больё гэтэл үүнд үлэмжхэн цаг хэрэгтэй. Түүний нас наян долоо болжээ. Тэхлээр, тэр долоо хоноод үхэж ч болох юм. Тэр ч байтугай хоёр хоноод ч үхэж магадгүй юм. Бас тэгээд гурван хөзрийн тухай тэр яриа юу юм бол?.. Энэ учраас түүнд найдаж болохгүй шүү дээ?.. Яасан ч найдаж болохгүй юм. За даа нарийн тооцоо даруу зан, ажилд хичээнгүй энэ гурав маань л миний найдвартай хөзөр шив дээ. Энэ гурав л миний хөрөнгийг гурван хувь өсгөн, долоон хувь нэмэгдүүлж надад амгалан байдал, биеэ даасан чанарыг өгнө! гэх мэт эргэцүүлэн бодож явсаар гэнэт харвал, Петербургийн гол гудамжны нэгэнд хуучин цагийн урлагаар байгуулсан байшингийн өмнө тулан очжээ. Гудамжаар сүйх тэрэг дүүрч, хойно, хойноос уван цуван явсаар, уг байшингийн үүдний гэрэлтүүлсэн цамхгийн дэргэд ирцгээнэ. Тэрэгний дотроос залуу гуа охидын шулуун сайхан хөлүүд буюу эсхүл урт түрийт гутал эсхүл хошоотой оймс, эсхүл элчин хүний шаахайнууд минут тутамд цухалзаж байлаа. Дээл буюу нөмрөгүүд ихэмсэг хаалгачийн өмнүүр гялбалзан өнгөрнө. Германн зогсож түүний булангийн бяцхан шовгор пин тийш хүнээс
— Энэ хэний байшин бэ? гэж асуувал,
— Гүнгийн хатных *** гэж тэр хүн хариулав. Үүнийг сонсоод, Германн догдлон, нөгөө гайхалтай домог яриа нь дахин санагдав. Тэгээд байшингийн эзэн гэргий, түүний гайхамшигт чадлыг бодон, байшингийн орчмоор явав. Орой болсон хойно муу байрандаа харьж, удтал унтаж чадсангүй арай хийж нойрт дарагдан унтвал, ногоон ширээ, түүний дээр хөзөр овоолоостой, мөнгө цаас үзэгдэн, тэр өөрөө дараа дараалан, хөзөр дэлгэж, буланг шийдвэртэйгээр таан, зогсоо жолоогүй хонжин, бие руугаа алтыг хамж, цаасыг өвөртөө чихэж байх нь үзэгдэн зүүдлэгдэв. Германн, орой болсон хойно сэрээд өөрийн, зүүдний баялаг нь үгүй болсонд, санаа алдаж, даруй босож, дахин хот дундуур тэнүүчилбэл бас гүнгийн хатан ***-гийн байшингийн өмнө очив. Түүнийг энэ байшин руу ямар нэгэн үл мэдэгдэх хүчин татна. Тэр зогсоод, цонх руу ширтэнэ, нэг цонхны дор, дорогшоо ном руу буюу ажил руу шагайсан, хар үстэй, толгой байхыг харав. Удалгүй толгой дээш болж, Германнд залуухан царай мөн хар нүд харагдав. Энэ нэгэн минут түүний хувь заяаг шийдвэрлэжээ.


ГУРАВ


Vous m’crivez, mon ange, des lettres de quatre- pages plus vite ‘que je ne puis les lire.46
Захидал

Лизавет Ивановнаг малгай, өглөөнийхөө хувцсыг дөнгөж тайлмагц хатан хүн явуулж, дахин сүйх тэрэг бэлтгэхийг тушаажээ. Тэгээд, тэр хоёрыг сүйхэнд суухад, хоёр зарц, эмгэнийг түшиж тэргэнд оруулав. Лизавет Ивановна яг сүйхний дугуйн дэргэд, инженерийн байхыг харлаа. Тэр Лизавет Ивановнагийн гарыг шүүрэн авав. Лизавет Ивановна айснаас, яасныг ч мэдсэнгүй. Харин залуу хүн алга болоод, гарт нь захидал үлджээ. Захидлыг бээлийнхээ дотор нууж, замын турш юу ч сонссонгүй, юу ч харсангүй явав. Хатан сүйхэнд сууж явахдаа, хэн бидэнтэй дайралдав? Энэ ямар нэртэй гүүр вэ? Тэр дүүжилсэн юман дээр юу бичээстэй байна? гэж байн байн асуудаг заншилтай билээ. Лизавет Ивановна, энэ удаад таамгаар хааш яаш хариулсанд, хатан мэдэж уурлаад,
— Чи чинь яачхав аа? Гөлөрдөг өвчин тусав уу? Миний асууж байгаа юмыг сонсохгүй байна уу? Аль ойлгохгүй байна уу?.. Бурхан минь, би ээрээгүй, бас ухаан минь ч солиотой биш байна гэхэд нь Лизавет Ивановна түүний энэ үгийг бас л анхаарсангүй билээ. Гэртээ, буцаж ирээд, тасалгаандаа гүйн орж, бээлийнээсээ захидлаа гаргаж үзвэл, битүүмжлээгүй задгай байлаа. Тэгээд Лизавет Ивановна уншив. Захидлын дотор сэтгэлтэй болсон тухайг дурджээ. Тэр нь Герман романаас уг үсгийг яг хуулан авсан эелдэг бөгөөд хүндэтгэсэн үгээр бичигджээ. Харин, Лизавет Ивановна германаар мэдэхгүй тул, захидал нь түүнд их л таалагдав. Гэвч, авсан захидал нь түүний сэтгэлийг тун их зовоожээ. Лизавет Ивановна анх удаа залуу эртэй нууц дотно харьцаатай болж байгаа нь тэр билээ. Тэр эрийн зүрхтэй нь Лизавет Ивановнаг айлгав. Болчимгүй хэрэг хийв гэж биеэ зэмлэж, цонхны дэргэд суухаа болих юм бил үү, үл тоомсорлох байдал гаргаж, залуу офицерын цаашдын мөрдөлтийн шуналыг хугалах юм бил үү, захиа бичиж шийдвэртэй хүйтнээр хариулах юм бил үү гэж бодон, чухам юу гэхээ мэдэхгүй байв. Түүнд үеийн нөхөд, сургах хүнгүй учир зөвлөн ярилцах хүнгүй байлаа. Ингээд, Лизавет Ивановна, хариу бичихээр шийдэв. Бичгийн ширээнд сууж, үзэг цаасыг аваад, бодолхийлэв. Захидлыг хэд дахин эхлэн бичив. Гэвч эсхүл үг нь дэндүү зөөлөн, эсхүл дэндүү ширүүн болсон шиг бодогдоод түүнээ урав. Тэгсээр арайхийж сэтгэлд нь тохирсон хэдэн мөр үсгийг бичиж чадлаа. "Би таныг үнэн сэтгэлтэй, болчимгүй хэрэг үйлдэж намайг доромжлохыг бодоогүй биз ээ гэж итгэнэ. Гэвч бид хоёрын танилцал ингэж эхэлж болохгүй юм. Танд захидлыг чинь буцаая. Дэмий үл ойшоов гэж над гомдох шалтгаан гарахгүй биз гэж найдна" гэжээ. Маргааш нь Лизавет Ивановна, Германны явж байгааг хараад, сүлжих суурийн цаанаас босож, танхимд ороод салхивчийг нээн, залуу офицерын гавшгайд найдан, захидлыг гудамж руу чулуудав. Германн гүйн ирж, түүнийг аваад, боовны дэлгүүрт орлоо. Битүүмжийг нээвэл, захидал нь, Лизавет Ивановнагийн хариутай хамт байлаа. Бодож байсантай нь ягштал нийлсэн тул, учрал тохиолоо туж бодсоор гэртээ буцав. Гурав хоносны дараа, шалбалзсан залуухан хүүхэн хувцасны хэвийн дэлгүүрээс Лизавет Ивановнад зурвас бичгийг авчирч өгөв. Лизавет Ивановна, мөнгө нэхсэн байх гэж бодоод, сэтгэл нь догдлон нээвэл, харин Германы бичиг ажээ.
— Хонгор минь, та ташаарчээ. Энэ бичиг надад биш гэж, Лизавет Ивановна хэлтэл,
— Үгүй чухам танд! Болгоож унш! гэж нүүрэмгий охин зэвүүн инээмсэглэхээ нуулгүй хэлэв. Лизавет Ивановна захидлыг гүйлгэн уншив. Германн уулзахыг шаарджээ.
— Тийм байж болохгүй, энэ захиа нээрэн над ирсэн биш! гэж хэлэх зуур түүний хэрэглэсэн арга, яаруу шаардлагаас айж, уг захидлыг хэсэглэн урав.
— Хэрэв захидал танд биш юм бол та юунд үүнийг урж орхив? Би явуулсан хүнд нь л буцааж өгөх юм сан гэхэд нь, Лизавет Ивановна түүний зэмлэлд торсхийж
— Хонгор минь үүнээс хойш над бичиг захиа бүү авчирч бай. Харин тэр явуулсан хүндээ ичмээр юм... гэж хэл гэв.
Гэвч Германн цөхөрсөнгүй. Лизавет Ивановна өдөр бүр түүнээс эсхүл дээрх маягаар, эсхүл өөр маягаар захидал авдаг болов. Тэдгээр захидлыг герман хэлээс орчуулсангүй. Германн тэдгээрийг бадрангуй тачаалаар бичиж байсан учир өөрийн төрлөх хэл дээр бичдэг байв. Тэр захианд нь мохошгүй хүслэн болон цадиггүй бодлын замбараагүй нь илэрчээ. Лизавет Ивановна тэдгээр захиаг буцаахыг бодсонгүй. Түүнийг бахдан уншиж хариуг нь бичих болжээ. Түүний захидал, улам улмаар нуршуун зөөлөн болж байв. Эцэст дор дурдсан захиаг түүнд цонхоор чулууджээ.
—"Өнөөдөр ...-ний элчин сайдынд бүжиг наадам болно. Хатан тэнд очно. Хоёр цаг хүртэл бид байна. Надтай ганцаар уулзах дашрам чинь энэ. Хатан явмагц түүний хүмүүс лав тарж явна. Үүдний пинд хаалгач үлдэх байх. Гэвч тэр бас л хааныхан муу тасалгаандаа очно байх. Арван нэгэн цаг хагаст ирээрэй. Шууд шатаар гарч ир, хэрэв үүдний тасалгаанд хүнтэй тохиолдвол хатан гэртээ бий юу гэж асуугаарай. Танд үгүй гэж хэлнэ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 8
  • Büleklär
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 1
    Süzlärneñ gomumi sanı 4289
    Unikal süzlärneñ gomumi sanı 2044
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 2
    Süzlärneñ gomumi sanı 4237
    Unikal süzlärneñ gomumi sanı 2090
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 3
    Süzlärneñ gomumi sanı 4441
    Unikal süzlärneñ gomumi sanı 2067
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 4
    Süzlärneñ gomumi sanı 4298
    Unikal süzlärneñ gomumi sanı 2102
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 5
    Süzlärneñ gomumi sanı 3719
    Unikal süzlärneñ gomumi sanı 1998
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 6
    Süzlärneñ gomumi sanı 4319
    Unikal süzlärneñ gomumi sanı 2321
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 7
    Süzlärneñ gomumi sanı 4102
    Unikal süzlärneñ gomumi sanı 1915
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 8
    Süzlärneñ gomumi sanı 4190
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 9
    Süzlärneñ gomumi sanı 589
    Unikal süzlärneñ gomumi sanı 439
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.