Latin

Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 2

Süzlärneñ gomumi sanı 4237
Unikal süzlärneñ gomumi sanı 2090
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Гүн надаас «тэр хүн аль зэрэг бууддаг байсан бэ?» гэж асуув. «Ай түүнийг хэлбэл, туурган дээр ялаа суухыг үзмэгц, хатантан мишээж байна уу та? Тэнгэр минь, түмэн үнэн Ялаа үзмэгц, Кузкийг гар буу аваад өг гэж хашхирдаг байжээ. Кузк түүнд цэнэглэсэн гар буу авчирч өгмөгц, пас хийлгэн ялааг туурганд шигтгэдэг байлаа» гэж ярихад гүн «Энэ үнэхээр гайхалтай. Тэр чухам хэн гэгч вэ?» гэхэд нь би Силво гэдэг хүн байсан гэхэд гүн «Силво оо?» гээд дуу алдаж суудлаасаа шилжин «Та Силвог таних уу?» гэж асуухад би «Гүн еэ, би танилгүй яах вэ. Бид түүнтэй их л дотно байсан. Тэр манай хорооныхонтой ах дүү, нөхөр ханийн адил байсан хүн. Нэгэнт мэдээ сураггүй болсоор одоо таван жил болж байна. Харин, гүн еэ түүнийг таних уу?» гэсэнд гүн «Танина. Сайн танина. Тэр та нарт нэг хачин явдлыг ярьсангүй үү?» гэхэд нь би «Тэр, нэг найр дээр ямар нэг балмад хүнд алгадуулсан явдал биш үү?» гэвэл гүн «Тэр хүн тэр балмадын нэрийг танд хэлсэн үү?» гэж асуув. Би «Үгүй, хэлсэнгүй» гээд учрыг нэгэнт мэдээд «өршөөнө үү би мэдсэнгүй... Тэр хүн харин гүн еэ та биш биз дээ?..» гэвэл гүн «Би мөн» гэж сэтгэл машид догдолсон байдлаар хэлэх нь «буудуулсан зураг бол бид хоёрын сүүлчийн учралтын дурсгал юм» гэтэл гүнгийн хатан «Тэнгэр өршөө. Түүнийг бүү яригтун. Би сонсохоос айж байна.» гэсэнд, гүн «Үгүй би ярьж өгье. Энэ хүний нөхрийг хэрхэн хорсгосныг энэ хүн мэдээ. Бас Силво надаас яаж өшөөгөө авсныг мөн мэдээ» гээд сандлыг ойртуулсанд, би тавтайгаар сууж, доорх өгүүллийг талархан сонсов.
Гүнгийн хэлэх нь «таван жилийн өмнө би эхнэр авлаа the honey moon (балт сар) гэгч анх сард би энэ гацаанд, энд суулаа. Энэ гэрт би нэг насны хамгийн жаргалтай цаг ба олноос онц туйлын шаналгыг үзсэн билээ.
Нэг үдэш, бид морь унаж зугаацаж билээ. Эхнэрийн морь эрхчихсэнд айн, над цулбуураа өгч хөтөлгөн, өөрөө гэрийн зүг явган одов. Би урьдаар хүрвэл, манай хаалганы тус аяны тэрэг харагдав. Сонсвол, миний тасалгаанд нэг хүн намайг хүлээх бөгөөд нэрээ үл хэлэх боловч, зөндөө намайг хүлээж, уулзах хэрэг бий гэнэ.
Би, мөн тасалгаанд орвол, бүрэг баргийн дотор тоосонд дарагдсан сахал үс нь ургасан тийм нэг хүн камины дэргэд зогсон байгаа үзэгдэнэ. Би, түүнд ойртон очиж, царай зүсийг нь танихыг хичээлээ. Гэтэл тэр хүн чичирсэн хоолойгоор гүнтэн намайг танихгүй байна уу? гэв. Би Силво гэж дуу алдаж, учрыг мэдмэгц, гэнэт үс минь арзайх мэт болохын зэрэгцээгээр, тэр хүн, буудах ээлж над хоцорсон биш үү? одоо би өөрийн удтал хүлээсэн гар бууны чилээг гаргахаар ирлээ.
Чи бэлхэн байна уу? гэв. Гар буу нь түүний хажуугийн карманаас цухуйж байлаа. Даруй би арван хоёр алхам газар, хэмжиж, тэр буланд зогсож, эхнэрийг эгж ирэхийн өмнө хурдан буудахыг гуйлаа. Тэр алгуурлана. Бас гал гэнэ. Лаа өгөв. Би хэн хүн орж ирэн хориглуулахгүйн тул, үүдийг хаагаад, буудахыг дахин гуйв. Тэр хүн гар бууг сугалан авч шагайв. Би секундийг тоолон... Би эхнэрээ бодлоо... Минут шаналгаатайгаар өнгөрөв. Силво гарыг буулгаж хэлэх нь гар бууг цааны ясаар цэнэглэсэнгүй минь тоогүй. Сум хүнд биш үү. Бидний энэ нь дуэль хараахан биш. Харин аллага шиг санагдана. Би буугүй хүний зүг буу шагайж ер заншсангүй. Дахин шинээр эхэлье. Сугалаа олсон нь анх буудъя гэв. Миний толгой эргэж, зөвшөөрсөнгүй бололтой. Эцэст бид хоёр, гар бууг бас цэнэглэж, хоёр тэмдэгт цаас хуйлан урьд над цоо буудуулсан малгай дотор нь агуулан суулгахад, тэргүүлж буудахыг би сугалжээ.
Силво, хэзээд марташгүйгээр инээн, гүн чи шулмын азтай юм гэв. Тэр цагт яаснаа би мэдэхгүй. Яаж тэр намайг тэгүүлснийг мэдэхгүй. Аргагүй буудсан минь, энэ зураг дээр тусав. (Энэ үед гүн цоо буудсан зураг өөд, хуруугаараа заан нүүр нь гал мэт улайжээ. Хатны царай алчуураасаа цайвар зэвхий болжээ. Би бас тэсгэлгүй дуу алдав.)
Гүнгийн үргэлжлэн ярих нь тэнгэр өршөөж, би буудаад, алдсан билээ. (Тэр үед Силвогийн байдал үнэхээр хирдхиймээр байж) над руу бууг шагайв. Гэнэт хаалга нээгдэж, Маша орж ирээд, уйлан орилон, намайг хүзүүдэн унав. Түүний ирэхэд нь миний хамаг зориг орж, амраг хонгор хүү минь, бид хоёрын тоглож байгааг чи мэдэхгүй байна уу? Юунд ингэж айв. Чи! Гарч, нэг шаазан ус уугаад, бидэн дээр орж ир. Би чамайг хуучин сайн нөхөртэйгөө танилцуулна, гэтэл Маша, бас ч хараахан итгэхгүй, миний нөхрийн хэлж байгаа үнэн үү? гэж аймшигт Силвогийн зүг харж, та хоёр тоглож байгаа үнэн үү? гэж лавлан асуухад, Силво, хатаан энэ хүн ямагт надаар тоглож байдаг юм аа. Нэг удаа намайг алгадаж тоглосон. Бас миний малгайг цоо буудаж тоглосон. Сая намайг буудаж алдан тоглов. Одоо миний ч тоглох дур хүрч байна гэж түүний дэргэд намайг буудахаар шагайв.
Маша түүний хөлийн өмнө мөргөн унав. Би Маша бос! Яасан ичгүүртэй юм бэ? гэж галзуу мэт хашхиран, Силвогийн зүг
— Эрхэм та харин хөөрхий эмэгтэйгээр наадам болгохоо татна уу? Та буудна уу? Үгүй юү? гэсэнд Силво, би буудахгүй. Үүгээр ханав. Би, чиний сандарсан айсныг үзлээ. Чамаар өөрийгөө буудуулж үзлээ. Үүгээр би ханалаа. Чи намайг дурсаж байгаарай. Чиний биеийг гэмших сэтгэлд чинь тушаасугай гээд гарч одтол хаалганы тус зогсож, миний буудсан зураг тийш эргэн хармагц, бараг шагайлгүйгээр түүнийг буудаад алга болов. Эхнэр муужирч унаад гэрийн олон, Силвог аймшиггүй тогтоон халдахгүй, гагцхүү эмээх ажээ. Тэр хүн гадна саравчнаа гарч, улаачийг дуудан, намайг ухаан орохоос өмнө явчихжээ гээд гүн дуугүй болов. Анхандаа ихэд гайхаж байсан үлгэрийн эцсийг би ингэж олж сонслоо. Түүний хөлөг сайн эртэй, би дахин учирсангүй. Сонсвол Силво, Александр Ипсилантийн самууны үе гетеританы баг цэргийг удирдан яваад, Скуляний байлдаанд алагдсан гэнэ билээ.


ШУУРГА


Э. ОЮУН орчуулсан

Уг өгүүллэг манай цахим номын санд тусгай ном болон орсон тул https://e-nom.mn/book?bid=1396 хаягаас татаж авч уншина уу.


АВСЧИН


Ч. ЧИМИД орчуулсан

Уг өгүүллэг манай цахим номын санд тусгай ном болон орсон тул https://e-nom.mn/book?bid=1388 хаягаас татаж авч уншина уу.


ӨРТӨӨНИЙ БОШГО


Э. ОЮУН орчуулсан

Уг өгүүллэг манай цахим номын санд тусгай ном болон орсон тул https://e-nom.mn/book?bid=1381 хаягаас татаж авч уншина уу.


ТАРИАЧИН АВХАЙ


italki
Б. РИНЧЕН орчуулсан

Уг өгүүллэг манай цахим номын санд тусгай ном болон орсон тул https://e-nom.mn/book?bid=1372 хаягаас татаж авч уншина уу.


ИХ ПЕТРИЙН НЕГР


Ч. ЛОДОЙДАМБА, Ц. ЗАНДРАА орчуулсан


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Би, Парист байна.
Амьсгалах төдийхэн биш
Амьдарч байна би.

Шинэчлэн байгуулсан улсдаа, чухал хэрэгтэй эрдэм сургахаар харь газар, их Петрийн явуулсан залуу хүмүүсийн дотор түүний загалмай зүүлгэсэн хүү негр Ибрагим оролцжээ. Негр Ибрагим Парисын цэргийн дунд сургуульд суралцаж их бууны ахмад цолтноор төгсгөөд, Испанийн дайнд гарамгай байлдаж, хүнд шархдан, Парист буцаж иржээ. Эзэн хаан их ажлынхаа дундуур, хайрт хүүгээ үргэлж сураглан лавлаж, түүнийхээ төлөв томоотой амжилттай сайны тухай, тааламжтай мэдээг авдаг байжээ. Петр хаан түүнд их л баярлаж, оростоо ир гэж түүнийг олон дахин дууджээ. Гэвч Ибрагим буцахыг яарсангүй, эсхүл шарх эдгэрээгүй эсхүл мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байна гэх, эсхүл мөнгө бага гэж элдвээр шалтгаацахад, Петр түүний хүссэнийг дагуулан эрдэмд махрууг нь сайшаан, биеэ гамнаж байхыг хүсэж, өөрөө юмыг маш гамнан зарцуулдаг боловч, Ибрагимд сангийн мөнгөнөөс харамгүй өгч эцэг ёсны зөвлөгөө, болгоомжтой явах сургамжаа мөнгийг дагалдуулан явуулдаг байжээ.
Түүхийн бүх тэмдэглэлийн мэдээгээр тэр үеийн Францчуудын хөнгөн сэтгэл, тэнэг явдал, хээнцэр байдал нь жишиггүй байлаа. 14 дүгээр Людовикийн2 төр барьж байх үеийн шувтаргаар ордны сайд түшмэд даяар үлэмж сүсэг бишрэлтэй, ихэрхүү ёсорхуу байсан үеэс, ор мөр ч үлдсэнгүй. Орлеан3 герцог эрхэмсэг олон чанар элдэв янзын олиггүй авиртай хосолсон хүн байжээ. Харин гай болж зусарчийн үнэргүй ажээ. Поле-роялийн4 ужид наргиан нь Парисынханд илэрхий байсан бөгөөд түүнийг дуурайцгаах нь үлэмж байв. Тэр үед Law гэгч хүн гарч ирээд хүн амьтны мөнгөнд шунах нь тачаал алгасангуйн хүсэлтэй хосолж, газар эдлэнг бүрэлгэн сүйтгэж, ёс журам балран мөхөж, Франц нар мөнгө зөөрөө хирцүүлэн тоолцгоож, инээн цэнгэлдэж шог жүжгийн марзан түрлэгийг дуулалцаж байх үес улс төр нь задран унаж, байв. Тэр үеийн хүн нийгэмлэгийн байдал, их л сонирхолтой байжээ. Баялаг хөрөнгө, эелдэг зан, нэр алдар, оюун билиг аль гайхалтай бүхэн ер сонирхлыг татаж, хүслийг хангах юм бүхэн нэгэн адил ивээгдэж байжээ. Эрдэмтэд бичгийн хүн, философичид нам гүм танхимаа орхиж, ихэс дээдсийн дотор орж, тэдний саналыг нь жолоодон янз маягийг нь дагалдаж байлаа. Эмс охид ноёлж байсан боловч, бурхан тэнгэр шиг тахиулахаа байжээ. Бие биеэ гүн хүндэтгэдгийн оронд, өнгөцхөн ёсолдог болжээ. Шинэ афинын6 Алкивиад болсон герцог ришелийн7 дүрсгүй явдал судар түүхэнд орж, тэр үеийн ёс журмын ухагдахууныг өгөх боллоо.
Ибрагим Парист ирсэн нь түүний гадаад байдал эрдэм боловсрол төрөлхийн цэцэн сэргэлэн нь олны анхаарлыг татжээ. Хатагтай нар хааны негрийг олж үзэхийг хүсэцгээн, түүнийг ийш тийш нь чангаах болжээ. Регэнт өөрийн хөгжилтэй үдэшлэгтээ нэг бус удаа түүнийг урьжээ. Ибрагим Арузтийн4 идэр залуугийн цог, Шольегийн өндөр насны долингор Монтеские ба Фонтенел9 хоёрын яриагаар сүртэй болсон үдэшлэг найран дээр байлцаж нэг ч наадам бүжиг, нэг ч баяр ёслол нэг ч жүжгийн анхны гаралтаас хоцорсонгүй, өөрийнхөө уг гарал, залуу насны халуунаар, олны бүлэгт татагдан орж зугаацах болжээ.
Энэ алгасангуй, сайхан найр цэнгэлээ Петербургийн ордны бүдүүн, ерийн байдлаар солих нь гэж бодохоос нэг бус удаа айж байлаа. Ер чангаас чанга уяа, түүнийг Парист уяж байсан нь залуу Африк нэг хүнд сэтгэлтэй болсон байжээ. Гүнгийн хатан Д...-нд насыг өнгөрөвч гуа үзэсгэлэнгээрээ гайхуулсаар байж билээ. Хийдэд сууж байгаад 17 насандаа гарахад нь нэг хүнд эхнэр болгож өгсөн нь түүндээ хайртай болж амжаагүй байтал цаадах нь түүнийг хайхарч өгөөгүй байжээ. Түүнийг олон хүнтэй явдаг гэж яриа байдаг боловч, олны дэмжлэгээр сайн нэртэй байдаг байжээ. Учир нь түүнийг ямар нэгэн шоовдорт буюу садар самуун явдал хийв гэж зэмлэж болохгүй байлаа. Гэр нь хамгийн тансаг янзтай байжээ. Тэднийд Парисын аль шилдэг нь цугладаг байв. Тэр хатны хамгийн сүүлийн амраг гэж хүндлэгддэг бөгөөд өөрөө ч үүнээ аль болохоор мэдүүлэхийг хичээдэг залуу Мервиль Ибрагимыг түүнтэй танилцуулж хатан түүнийг эелдгээр хүлээн авсан боловч, сүйд майд болсонгүй нь харин аятайхан санагджээ.
Залуу негрийг ямар нэг гайхалтай зүйл шиг үзэцгээн, түүнийг бүчин тойрч, баяр хүргэн, юм шалгаан асууцгааж сонирхох нь хэдий эелдэг юм шиг боловч түүний биеэ тоодог явдлыг доромжилсон хэрэг байжээ.
Бидний ганцхан хүсэж явдаг, эмсийн амттай хайр анхаарал түүнийг баярлуулах ч байтугай харин гомдоож эгдүүг нь хүрэгдэг байжээ. Түүний бие тэдэнд ямар нэг ховор араатны төрөл буюу ертөнцөд санамсаргүй ирсэн амьтан шиг тэдэнтэй юугаараа ч адилгүй гойд өөр юм шиг үзэгддэг байх гэж түүнд бодогддог байв.
Тэр ч байтугай хэнд ч тоогддоггүй хүмүүсийг илүү үзэж тэдний ялимгүй байдлыг жаргалд тооцдог байв. Байгаль түүнийг харилцан хүсэлцэхийн төлөө заяагаагүй юм гэдэг бодол нь түүнийг биедээ эрэмших хийгээд, биеэ тоохоос зайлуулаад эмэгтэйчүүдтэй харилцахад нь чухаг сайхан чимгийг өгчээ.
Түүний яриа нь энгийн бөгөөд төв байсан нь францын цэцэн үгний нарийн ёж улиг болсон хошигнолд уйдсан Д... хатанд таалагджээ. Ибрагим тэднийд үргэлж очдог байв.
Хатан, залуу негрийн овор дүрд алгуураар дасаж, харин ч зочдын танхимд цугларсан, сот хиймэл үстийн дундаас харлан харагдах түүний бужгар толгойг аятайхан юм шиг санах болжээ. (Ибрагим толгойдоо шархтай тул хиймэл үсний оронд, толгойгоо боож явдаг байжээ. )
27 настай, өндөр гуалиг биетэй түүнийг олон гуа хатагтай нар энгийн сонирхогч биш, харин хүсэх мэт эргэн хардаг байжээ. Ибрагим дадсан заншлаараа эсхүл хайхардаггүй, эсхүл сээтгэнэж байна гэж боддог байлаа.
Түүний нүд, хатны нүдтэй тулгарснаас хойш, өнөөх итгэдэггүй нь замхран арилжээ. Хатны нүд нь хонгор сайхан сэтгэлийг илчилж, түүнтэй аяглаж загнах нь даанч ерийн, даанч хуурамгүй байсан тул түүнийг сээтгэнэн тохуурхаж байна гэж, сэжиглэхийн аргагүй байжээ. Хүсэх сэтгэл, түүнд төрөөгүй боловч, гүнгийн хатныг өдөр бүр үзэх нь аргагүй хэрэгтэй зүйл болжээ.
Явсан газар бүрдээ түүнтэй учрахыг хүсэж явдаг бөгөөд, учралт бүр нь гэнэт бууж ирсэн, тэнгэрийн хишиг шиг санагддаг байлаа. Хатан, өөрөөс нь өмнө түүний сэтгэлийг тааварлажээ. Юу ч гэсэн найдлага шахалтгүй дурлал гэгч, бүсгүй хүний зүрхийг ямар ч дагуулан татах бодлоос илүү, хөдөлгөдөг байжээ. Ибрагимыг байх үес, гүнгийн хатан, түүний хөдлөх аашлахыг нь ажиглаж, хэлэх үг бүхнийг нь шамдалтай сонсож, харин түүнийг байхгүй бол гуниглаж, ердийнхөө алгасангуй байдалдаа ордог байв.
Мервиль ингэж бие биедээ ойр болсныг нэн тэргүүн мэдэж, Ибрагимд баяр хүргэсэн билээ. Хажуугийн хүний урамшуулах үгнээс илүү дурлалыг хөгжөөдөг зүйл байдаггүй юм. Дурлал гэдэг сохор тул, өөртөө итгэхгүй түшиг тулаа бүхнээс яаран шүүрч авдаг байна.
Мервилийн үг, Ибрагимд санаа авхуулжээ. Дурлалт бүсгүйг өөрийн болгоно гэдэг бол түүний ухаан санаанд багтахгүй зүйл байжээ. Болно гэдэг санаа түүнд төрөөд, ухаан жолоогүй дурлажээ. Түүний сүйдсэн сэтгэлээс айсан хатан, дэмий л нөхөрлөн явахыг ятгах болгоомжлохыг зөвлөх зэргээр хориг тавих гэсэн боловч, өөрөө, харин автагдаад болгоомжгүйгээр хишиг өршөөлөө буулгах болжээ. Эцэстээ тачаалын хүчинд автагдаж, түүнд үнэмшин, эрхшээлд нь нэрвэгдээд, бахдан хүсэгч Ибрагимд биеэ тушаав.
Ажиглагч олны нүднээс гадуур өнгөрөх юм байдаггүй тул гүнгийн хатны шинэ холбоо бүхэнд тодорхой болов.
Зарим хатагтай нар түүний шилж олсныг нь хирдхийн гайхацгаасан боловч, олонход нь гайхалтай хэрэг биш байлаа. Зарим нь түүнийг элэглэн инээж, зарим нь өршөөж болзошгүй гэнэн хэрэг хийв гэж үзэцгээжээ. Анхны тачаалд ташуурсан Ибрагим хатан хоёр юу ч мэдсэнгүй боловч, эрчүүдийн битүүлэг даажин, эмсийн хорон үг тэр хоёрт дуулдаж эхлэв. Ибрагимын төв ихэмсэг төдгүй байдлаар харилцах нь түүнийг ингэж дайрахаас халхалж байсан боловч, түүнийг арай ядан хүлцэж, яаж няцаахыг мэдэхгүй явлаа. Олонд хүндлэгдэж сурсан хатан, биеэ бусдын элэг доог, хов жив болгож түвдэхгүй байжээ. Эсхүл Ибрагимд уйлж унжин гомдох, эсхүл түүнийг гаслан зэмлэж, эсхүл намайг өмөөрөн, талаар шуугиан гаргаж, бүрмөсөн бүү хөөд гэж гуйдаг байв. Шинэ хэрэг мандаж, хатны байдал улам хэцүү болов. Боломжгүй дурлалын үр нь гарч ирэв. Сэтгэлийг нь засах, зөвлөн хэлэх, ухаан заах гэгчид нь цөхрөөд, цөм гүнгийн хатан зайлшгүй үхнэ гэж бодоод, түүнийг шийдэн хүлээж байв. Хатны байдал ил болмогц, олны яриа улам хүчтэй болов. Уян хатагтай нар зүрх алдан, халаглаж, эрчүүд хатнаас цагаан хүүхэд гарах уу, хар хүүхэд гарах уу гэж мөрий тавьж байлаа. Бүх Парисын дотор ганцаараа мэдээгүй, ажиг сэжиг ч үгүй байгаа эр нөхрийн нь тухай элдвийн шог шүлэг таржээ. Гайт минут айсуй болж, хатны байдал бүүр ч хэцүүдэв. Ибрагим өдөр бүр түүн дээр очиж, түүний сэтгэлийн чадал, тэнхэл барагдаж байхыг үзэх болов. Түүний уйлж унжих, айн эмээх нь минут тутам нэмэгдсээр байв. Гэтэл дурсан өвдөж эхлэхэд, арга сүвийг яаран эрэлхийлж гүнг аргацаан холдуулав. Эмч ч ирэв.
Хоёр хоногийн өмнө нэгэн ядуу эхнэрийг, сая гарсан хүүхдээ өхийг ятган зөвшөөрүүлсэн нь түүнийг авхуулахаар итгэмжтэй хүнийг явуулжээ. Ибрагим, хөөрхий хатны хэвтэж байгаа, унтах тасалгааны ойролцоо өрөөнд байж, амьсгалаа даран түүний бүдэг ёолох, шивэгчний шивгэнэх, эмчийн зааж сургахыг сонсож байлаа. Хатан удаан зовов. Ёолох тутамд нь зүрх нь шимширч, хэсэг дуугүй болох тутамд нь айн чичирч байв. Гэнэт бяцхан хүүхдийн сулхан уйлахыг сонсоод, баярласнаа дарж ядан, л хатны өрөөнд гүйн орвол, түүний хөлийн дор дэвсгэр дээр, хар хүү хэвтэж байжээ. Ибрагим, түүнд ойртоход зүрх нь хүчтэй цохилов. Хүүгээ чичирсэн гараар адислан ерөөв.
Хатан дорой инээмсэглэж, тэнхэлгүй гараа, Ибрагимд өглөө. Гэтэл эмч нялх биетэй хатны, сэтгэл, хүчтэй догдлохоос болгоомжилж, Ибрагимыг хатны орноос зайлуулав, Сая гарсан хүүхдийг битүү арагт хийн, нууц шатаар гаргаж аваачив.
Нөгөө хүүхдийг сая төрсөн хатны унтах өрөөнд авчирч өлгийдөв. Гүнг ирэхийг хүлээцгээж байв. Орой ирээд эхнэрээ сайн сайхан амаржсаныг мэдээд, их л баяртай байлаа. Хөгтэй юм болно гэж горилж байсан улс, тэгж санасандаа хууртагдаад, гагцхүү хорон үг хэлэлцэхээр сэтгэлээ тайтгаруулж байлаа. Тэгээд юм бүхэн жирийн байдалдаа оров.
Гэвч Ибрагим эрт орой боловч, гүн Д...-гийн чихэнд, түүний хатантай холбоотой болох нь мэдэгдэж болох учир, өөрийн хувь зохиолыг өөрчлөх хэрэгтэй гэж бодох болов. Тэгвэл, яалаа ч гэсэн хатан үхэх нь зайлшгүй байв.
Хатныг улам шунан дурлаж, хатан ч түүнд тэгж дурлаж байв. Гэвч хатан олон ааштай, хөнгөмсөг хүн бөгөөд хүнтэй, сэтгэлтэй болсон нь анхдугаар удаа биш байжээ. Түүний зүрхэн дэх хамгийн энхрий сэтгэлийг дур гутах, занахаар сольж чадах байсан.
Ибрагим түүний сэтгэл хувирна гэж урьдаас мэдэж байв. Үүний урьд хардах гэдгийг мэддэггүй байсан нь түүнийг аюун эмээн зөгнөж байв. Хагацан салахын зовлон үүнээс бага байх ёстой гэж бодоод золгүй холбоогоо тасалж Парисыг орхин, Петр болоод, үүргээ санах, сүүмэлзсэн сэтгэл хоёрын дуудаж. байсан оростоо буцахаар шийдэв.


ХОЁРДУГААР БҮЛЭГ


Өдөр, сар өнгөрч л байлаа. Сэтгэлтэй болсон Ибрагим, энхрий хүүхнээ орхиж явахыг тэвчихгүй байв. Цаг өнгөрөх тутам, хатан Ибрагимд улам дотно болов. Тэр хоёрын хүү нь алс орших нэгэн мужид бойжиж байв. Олны яриа намдаж, дурласан хоёр, саяын өнгөрсөн сүрхий явдлыг дуугүй дотроо санацгаан, ирээдүйд юу болохыг бодох ч үгүйгээр, тун тайван цэнгэлдэж эхлэв.
Нэгэн та, Ибрагим, Орлеан герцогийн үүдний дэргэд байтал, герцог түүний хажуугаар өнгөрөхдөө зогсож, нэгэн захидлыг өгөөд, завдаа унш гэв. Энэ нь нэгдүгээр Петрийн захиа байжээ. Эзэн хаан, Ибрагимын ирэхгүй байгаагийн үнэн шалтгааныг тааварлаж, Ибрагимыг албадахыг хүсэхгүй, орост ирэх байх нь түүний сайн дурын хэрэг, гэвч өөрийн тэжээсэн хүүгээ хэрхэвч орхихгүй гэх зэргээр Герцогт бичсэн байжээ. Энэ захидал, Ибрагимын сэтгэлийг гүнээ уяруулж, тэр минутаас хойш хувь заяа нь шийдвэрлэгджээ. Маргааш нь регентэд, оростоо нэн даруй буцах гэж байгаагаа илтгэв.
"Юу хийх гэж байгаагаа бодож үз. Орос, таны эх нутаг биш, хэзээ нэгэн цагт, таныг халуун улиралт эх нутаг юугаа дахин үзэх байх гэж би бодохгүй байна. Таны францад удаан байсан чинь, хагас зэрлэг оросын амьдрал байдал, агаар улиралд тохирохгүй болгожээ. Та Петрийн албат болж төрөөгүй шүү дээ. Петр хааны уудам сэтгэлийн соёрхлыг ташрамдуулан, францад үлд. Түүний төлөө та цусаа урсгаж явсан тул, энд таны гавьяа, авьяас чадвар, зохих шагналгүй үлдэхгүй гэдэгт над итгэж болно" гэж герцог хэлжээ. Ибрагим, герцогийг үнэн зүрхнээсээ талархсан боловч, шийдвэрээ өөрчилсөнгүй. Регент, "харамсалтай байна, гэвч таны зөв" гэж хэлээд, түүнийг албанаас халахыг зөвшөөрч, энэ бүгдийн тухай оросын хаанд бичжээ.
Удалгүй, Ибрагим, аян замд бэлтгэв. Явахын урьд оройг, хатан Д-ийнд урьд ёсоор өнгөрүүлэв. Хатан түүний явах тухай юу ч мэдээгүй байв. Ибрагим ч түүнд хэлэх зүрх хүрсэнгүй. Хатан тайван бөгөөд хөгжилтэй байсан учир, Ибрагимыг дэргэдээ хэд дахин дуудаж, гиюүрсэн байдлыг нь хараад, шоолон инээж байлаа. Оройн хоолны дараагаар зочид цөм тарав. Зочдын тасалгаанд, хатан Д, түүний нөхөр, бас Ибрагим гурав үлдэв. Хөөрхий Ибрагим, хатантай хоёулаа үлдэхийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн байлаа. Гэтэл гүн, камин зуухны дэргэд ашлан тайван суусныг үзвэл, түүнийг тасалгаанаас гаргана гэдэгт горьдсоны хэрэггүй байв. Ингээд, гурвуулаа дуугүй сууцгаав. Эцэст «Bonne nut10», гэж хатан хэлэв. Ибрагимын зүрх шимширч, хагацан салахын бүх аймшгийг гэнэт санах нь тэр. Хөдлөхгүй зогсож байтал нь, хатан дахин “bonne nult, essieurs”11 гэж давтан хэлэв. Ибрагим, мөн л зогссон хэвээр... тэгсээр нүд нь харанхуйлан, толгой нь эргээд арай гэж тасалгаанаас гарч чадав. Харьж ирээд, бараг ухаангүй шахам байж, дор дурдсан захидлыг бичив. "Хонгор. Леонора минь, би чамайгаа үүрд орхиж явлаа. Чамд өөрөөр тайлбарлах хүч хүрэлцэхгүй байсан учир энэ захидлыг бичлээ. Жаргал минь үргэлжилж чадсангүй. Би байгалиас заяасан заяаг давж, жаргаж байв. Чи над дурлахаа болих ёстой байсан юм. Бахдах сэтгэл арилах ёстой байсан юм. Чиний хэмжээлшгүй энхрийлэл, амь хайргүй хүслэнд чинь автагдаад, өлмийн чинь дор бүхнийг мартах байсан, тэр минутад ч энэ бодол миний санаанаас гардаггүй байлаа. Хөнгөмсөг олон онолын ёсоор болдог зүйлийг үнэн хэрэг дээрээ хайр найргүй хавчиж байна. Түүний хүйтэн элэглэл эрт орой алин боловч чамайг ялж халуун сэтгэлийг чинь номхотгох байх... эцэстээ хүсэл тачаалаасаа ичих цаг ирнэ дээ. Тэр цагт би яадаг бил ээ дээ. Үгүй үхсэн минь дээр, энэ аюулт минутын болохын өмнө чамайгаа орхисон дээр... Би чиний тайван байхыг юунаас ч илүү хүсдэг. Олны нүд бид рүү чиглэсэн байхад чи тайван жаргаж чадахгүй биз.
Чи айхын бүх зовлон, омог сэтгэлээ доромжлуулсан бүгдийг хүлцэж өнгөрөөснөө сана. Бид хоёрын хөөрхийлөлтэй төрсөн үрээ сана. Би чамайг дахин тийм догдлол, аюулд учруулж болох уу даа, бодооч! Ийм энхрий, ийм сайхан биеийг хүний нэрийг, арай гэж зүүж яваа өчүүхэн амьтан негрийн дорой заяатай холбохыг юундаа оролдов?
Леонора минь, уучил, миний ганцхан хонгор нөхөр минь уучил! Би чамайгаа орхиод би амьд явах насныхаа анхны болоод эцсийн баясгаланг орхих нь тэр ээ! Эх орон ч үгүй, эгэл төрөл ч үгүй би уйтгарт орост очиж, бүрмөсөн ганцаараа болбол сэтгэл минь онгойх болно. Одоо орох хатуу ажил минь баяр цэнгэлийн өдрийг тарчлан дурсахыг арилгахгүй боловч, ядахдаа сэтгэлийг минь сэргээх болов уу. Леонора минь уучил, чиний тэврэлээс салж байгаа шиг, энэ захианаасаа салъя даа, уучилна уу, жаргалтай яваарай, заримдаа хөөрхий негрээ, чамд үнэнч Ибрагимөө бодож яваарай" гэжээ.
Ибрагим тэр шөнөдөө оросын зүг аялав. Аян зам нь түүний бодож байсан шиг хэцүүгүй байв. Бодол санаа нь бодит байдлыг дийлжээ. Парисаас холдох тутам түүний үүрд орхиж байгаа юм нь улам тод, улам ойр бодогдож байлаа.
Оросын хил дээр нэг мэдсэн хүрч иржээ.
Намрын уур орсон цаг байлаа. Улаач нь тэнгэр муухай байсан боловч хуй салхи мэт довтлон явсаар аян замын 17 дахь хоног дээр улаан сууринд өглөөгүүр хүрч ирлээ. Тэр цагийн их зам үүгээр дайран гардаг байжээ. Петербург хүртэл 28 мод газар үлджээ.
Ибрагим морио юүлж байх зуураа өртөөний байшинд орвол, амандаа шавар ганс зуусан ногоон хүрэмтэй, өндөр хүн байшингийн булан дахь ширээг тохойлдон, Ганбургийн сониныг уншиж байлаа. Хүн орж ирэх чимээгээр толгойгоо өргөж, «ээ Ибрагим уу?» гэж хашхиран лангуунаас босож, загалмай зүүсэн хүү мэнд сайн уу? гэв. Ибрагим, Петрийг таниад, түүх рүү баярлан ухас хийсэн боловч, даруй хүндэтгэн зогсов.
Эзэн дэргэд нь ирж, түүнийг тэврээд, духыг нь үнсэв. "Би чиний ирэхийг мэдэж, чамайг угтахаар ирсэн. Өчигдрөөс хойш чамайг энд хүлээж байна" гэв. Ибрагим, баярласнаа илтгэх үг олсонгүй. "Тэргээ бидний хойноос явуул, өөрөө надтай сууж манайд очъё" гэв.
Эзний сүйх тэрэг ирмэгц, Ибрагимтай сууж, давхин явлаа. Цаг хагас яваад, Петербургт хүрч ирлээ.
Намаг шалбаагийн дундаас, эзэн хааны зарлигаар сүндэрлэж байгаа, шинэ төрсөн нийслэлийг сонирхон харлаа. Нүцгэнээрээ байгаа далан хашлагагүй татаал, мод, гүүр, газар сайгүй үзэгдэн, байгалийн эсэргүүцлийг саяхан хүний зориг ялахыг үзүүлж байлаа. Орон байшин, яаруу барьсан бололтой, боржин чулуун хашлагаар чимэгдээгүй боловч, цэргийн болоод, худалдааны хөлөг онгоцоор дүүрсэн Нева мөрнөөс өөр гоё жавхлантай зүйл бүх хотод үгүй байлаа.
Хааны сүйх тэрэг, хатны цэцэрлэг гэдэг ордны өмнө ирж зогсов.
Шатан дээр Парисын сүүлийн модаар хувцасласан, 35 насны үзэсгэлэн авгай Петрийг угтав. Петр түүний уруулыг үнсэж, Ибрагимын гараас нь барьж, "Катиньк12 чи миний загалмай зүүлгэсэн хүүг танив уу? Урьд ёсоор хайрлан энхрийлж байхыг хүсье" Екатерина түүнийг хурц хар нүдээрээ ширтэн элэгсгээр түүнд бяцхан гараа өгөв. Саргай цэцэг шиг ариухан, хоёр өндөр гуалиг залуу үзэсгэлэн охин түүний ард зогсож байснаа, Петрийг хүндэтгэсэн байдалтай ойртлоо. "Лиз13 аа, чи Ораньебаумд14 чамд өгөхөөр, миний алимаас хулгайлж байсан бага негрийг санана уу, тэр чинь энэ байна. Би чамтай танилцуулъя гэж Петр тэр хоёрын нэгэнд хэлэв. Их гүнж инээж, царай нь улайв.
Тэгээд, хоол идэх газар орлоо. Хааныг ирнэ гэж ширээ зассан байжээ.
Петр, гэргийн хамт хоол идэхээр суухдаа, Ибрагимыг урив. Хоол идэж байхдаа, олон юм ярьж, Испанийн байлдаан Францын дотоод хэргийг олон зүйлээр шүүмжилдэг боловч, дуртай байдаг ренгетийн тухай асууж байв. Ибрагим, уулаас тодорхой ухаантай ажилч хүн тул, түүний хариулах өчих нь Петрт их л таалагдав. Ибрагимын багынх нь зарим явдлыг дурсаж түүнийг маш сайхан сэтгэл хөхиүн хөгжилтэйгөөр ярьсанд хэн ч энэ сайхан зантай зочломтгой гэрийн эзнийг Полтавын15 хөлөг баатар, оросыг шинэчлэн байгуулагч, аугаа сүрт хүн гэж зүүдлэхгүй байсан биз ээ. Хоолны дараа эзэн оросын заншлаар, амрахаар явав. Ибрагим, хатан, их гүнж. нартай үлдэв. Тэд нарын сонирхож байгаа зүйлийг хангахыг хичээн, Парисын амьдрал байдал, тэндхийн баяр ёслол, хачин сонин, маяг янзыг нь тоочин ярив. Тэр хооронд эзний, шадар ихсийн зарим нь ордонд цугларав. Ибрагим, Екатеринатай ярьж байгаа негрийг үзээд, ихэрхгээр хялайн харж байгаа Меншиков16 бас, Петрийн дотнын зөвлөлийн сайд Яко Долгоруки, ардын дунд Фауст гэж алдаршсан эрдэмтэн Брюс, хуучин нөхөр залуу Рагузинск17 нарын зэрэг эзэнд айлтгалтай буюу зарлигийг хүлээхээр ирсэн хүмүүсийг танив.
Хоёр цагийн дараагаар эзэн гарч ирэв. Ибрагимд «Хуучин албаа мартсан эссэнийг чинь үзье. Чулуун самбараа аваад, миний хойноос яв»18 гэв.
Петр дархлах гэртээ орж үүдээ хаагаад, төрийн хэргээр оролдов. Брюс, ван Долгорук цагдаагийн генерал Девиер19 нартай удаа дараагаар ярилцаад, хэдэн зарлиг тушаалыг Ибрагимд хэлж бичүүлэв.
Ибрагим, түүний түргэн бөгөөд бат ухаан, бодох санахын хүчтэй уяхан хийж байгаа ажлын нь олныг үзээд гайхаж барахгүй байлаа.
Петр ажлаа дууссаны дараа, энэ өдрийн хийвэл зохих ажил бүрэн гүйцсэн эссэнийг мэдэхийн тул, бяцхан дэвтрийг гаргаж үзэв. Ибрагимд хэлсэн нь «Одоо орой болж, чи ч ядарсан биз. Хуучин шигээ эндээ унт. Маргааш би чамайг сэрээе» гэв. Ибрагим, ганцаараа үлдээд, сая нэг сэхээ оров. Петербургт ирээд, ямар үнэтэйг мэдэхгүй, дэргэд нь бага насаа өнгөрөөсөн, тэр их хүнээ дахин олж үзэв.
Хагацан салснаас хойш, анхдугаар удаа хатан Д... энэ өдөр түүний ганцхан бодох санах зүйл нь биш байсныг мэдээд, бараг гэмших сэтгэл төрөв. Өмнө нь байгаа шинэ амьдрал байдал, үйл хэрэг, үргэлжийн ажил оролдлого нь тачаал, баяр ёслол, битүү гунигт ядарч байсан сэтгэлийг нь сэргээж чадахыг мэджээ. Их хүний шадар ойр нь байж. түүний хамт их ард түмний хувь заяаны төлөө, ажиллая гэдэг санаа анхдугаар удаа, түүнд нэрээ бодох сайхан сэтгэлгээг төрүүлжээ. Ийм сэтгэлтэй болоод, түүнд бэлтгэсэн аяны орон дээр хэвтэв. Зүүд нь аанай түүнийг алс холын Парис хийгээд, амраг хатны нь өвөрт шилжүүлсэн байлаа.


ГУРАВДУГААР БҮЛЭГ


Маргааш өглөө нь Петр амласанчлан Ибрагимыг сэрээж түүний Преображений хорооны бөмбөгдөгч сумангийн ахмад-дэслэгч болсонд баяр хүргэжээ.
Петр өөрөө ахмад цолтой байжээ. Ордныхон Ибрагимыг тойрцгоож, хаанд таалагдсан, шинэ хүнийг хэн бүхэн элэгшээж, энхрийлэхийг хүсэж байв.
Ихэрхэг ван Меншиков, дотночилж гараа өгөв. Шереметев, Парис дахь танилуудаа асууж, Головин20 үдийн хоолонд урив. Энэчлэн бусад нь дагалдаж, Ибрагим, дор хаяхад бүтэн сарын турш очиж барахгүй урилгатай болов.
Ибрагим, өдөр бүр, нэг хэвийн ажил хийх боловч, хэрэг махруу тул уйтгарлахгүй байжээ. Өдөр бүр хаанд улам ойртож, эрхэмсэг сэтгэлийг нь хэнээс ч илүү мэдэх болов.
Их хүний санаа бодлыг судална гэдэг, хамгийн дур булаам эрдэм мөн. Ибрагим, Петрийг Сенатад21 Бутуринд22, Долгоруки нартай маргаж, хуулийн чухал асуудлыг шүүмжилцгээн, Адмиралын коллегийн гишүүдийн дунд орж, орос улсын тэнгис дахь, сүр жавхланг нотлон ярьцгааж байхыг үзэв.
Бас түүнийг чөлөө цагтаа, Феофан, Гаврил Бужинский болон Кониевич23 нартай хариас хөрвүүлсэн зохиолын орчуулгыг хянан шүүмжилцгээж, эсхүл худалдааны фабрик, ажилчны уран дархны байр, эсхүл эрдэмтний танхимд эргэж явааг үзэв. Ибрагимд орос нь дан ганц машин хөдөлж, ажилчин бүр нь тогтоосон журмыг дагаж, өөрийн ажлаар оролддог асар том дархны газар шиг санагддаг байлаа.
Ибрагим, өөрийнхөө суурь машины дэргэд ажиллахыг үүрэг гэж үзээд, Парисын амьдралын зугаа цэнгэлийг шаналан санахаа мартахыг хичээв. Гэсэн ч тэр хүсэлтэй сайхан дурдлагыг өөрөөсөө түлхэхэд хэцүү, Д... хатны тухай үргэлж бодож түүний дур гутахын зүй ёс бүхийг мөн нулимс, гунигийг ухаарч бас заримдаа аюултай юм бодож, дотор багтрах нь ихэс дээдсийн алгасангуйд автагдан шинэ холбоо байгуулаад өөр хүнийг баясгаж байгаа болов уу гэхээс дотор нь эвгүй болж, хардах явдал түүний африкийн цусыг булгилуулан хар нүүрийг нь дагаж халуун нулимс урсах шахдаг байв. Нэг өглөө албан бичгээр дүүргэгдсэн өөрийнхөө танхимд сууж байтал, франц хэлээр мэндлэх дориун дууг сонсоод хурдан эргэж харвал Парист олны шуугиан дунд орхиж салалцсан залуу Корсаков дуу алдан түүнийг баясгалантайгаар үнсэв. "Би дөнгөж сая ирээд, чамтай уулзах гэж, зогсоогоор хүрч ирэв. Парис дахь манай танилууд, цөм мэнд хүргэж чамайгаа үгүйлэн харамсацгааж байна. Д... хатан чамайг яагаад ч гэсэн олж ирүүл гэсэн захиа нь энэ байна" гэж Корсаков хэлэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 3
  • Büleklär
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 1
    Süzlärneñ gomumi sanı 4289
    Unikal süzlärneñ gomumi sanı 2044
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 2
    Süzlärneñ gomumi sanı 4237
    Unikal süzlärneñ gomumi sanı 2090
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 3
    Süzlärneñ gomumi sanı 4441
    Unikal süzlärneñ gomumi sanı 2067
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 4
    Süzlärneñ gomumi sanı 4298
    Unikal süzlärneñ gomumi sanı 2102
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 5
    Süzlärneñ gomumi sanı 3719
    Unikal süzlärneñ gomumi sanı 1998
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 6
    Süzlärneñ gomumi sanı 4319
    Unikal süzlärneñ gomumi sanı 2321
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 7
    Süzlärneñ gomumi sanı 4102
    Unikal süzlärneñ gomumi sanı 1915
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 8
    Süzlärneñ gomumi sanı 4190
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Пушкин - 150 жилийн ойн түүвэр - 9
    Süzlärneñ gomumi sanı 589
    Unikal süzlärneñ gomumi sanı 439
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.