Latin

Орчуулах Эрдэм - 6 - 1

Süzlärneñ gomumi sanı 4143
Unikal süzlärneñ gomumi sanı 1699
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
ОРЧУУЛАХ ЭРДЭМ - №6


“УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР” 1989 онд Улаанбаатарт эрхлэн хэвлүүлсэн сэтгүүлийг Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2020 онд газарт цахим хэлбэрт хөрвүүлэв.




ОРЧУУЛГЫН ОНОЛЫН АСУУДАЛ


Г. АКИМ: ОРЧУУЛГЫН ОНОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД


Францын шинжлэх ухааны академийн тооцоолсноор дэлхийд 2796 хэл байна. Энэ олон хэлээр ярьж байгаа ард түмнүүдийг бие биеийн нь утга зохиолын дээжтэй танилцуулахад орчуулга хамгийн их үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Хүний оюуны үйл ажиллагааны энэ төрлийг онолын үүднээс тайлбарлах оролдлого өнө эртнээс эхтэй юм. «Орчуулгад үгийг тоолох бус, цэгнэх хэрэгтэй» гэж хоёр мянган жилийн өмнө Цицерон баталж байлаа. Оносон орчуулгын тухай үзэл нь үе үед үзэл санааны хийгээд гүн ухааны үндсэн чиглэлээс шалтгаалан өөр өөр болж «ирлээ. «Эрин үе бүр оносон орчуулгын тухай өөрийн төсөөллийг бий болгосон юм» гэж К. Чуковский бичжээ. Үгчилсэн, утгачилсан болон чөлөөт орчуулгын тухай үзэл үүнтэй холбоотой. Гэхдээ орчуулга энэ зууны дунд үеэс л онолын бат үндэслэлтэй боллоо. Улс орон, ард түмнүүдийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны орчин үеийн хөгжил, шинжлэх ухаан, техникийн дэвшил орчуулгын оноц, чанарт тавих шаардлагыг нэмэгдүүлж, түүнийг онолын үүднээс нарийвчлан судлахад хүргэлээ. Марксизм-ленинизмийн сонгодгуудын сургаал орчуулгын онолын арга зүйн үндэс болж байна. Орчуулгын онол жинхэнэ биеэ даасан ухаан болж, «цээнд хүрээд» хугацааны хувьд төдий л удаагүй байгаа боловч дүгнэлтийн хувьд асар гүнзгийрэн баяжжээ. Орчуулгыг хэл шинжлэл, утга зохиол шинжлэл, сэтгэл судлал, гүн ухаан, тэмдэг судлал, математиктай холбон судалж байна. Энэ бүхнээс үзэхэд орчин үеийн орчуулгын онолын сэтгэлгээ хийсвэрлэх чиглэлээр явж байгаа нь илт байна. Энэ нь ч аргагүй. Аливаа ухааны нэгэн адил орчуулгын ухаан нь, Лениний томьёолсноор «амьд бясалгалаас хийсвэрлэх сэтгэлгээ рүү явж, түүнээсээ практик руу эргэж байгаа» нь тэр юм.
Олон зуун жилийн орчуулгын уламжлалтай манай оронд орчуулгын сэтгэлгээ Ц. Дамдинсүрэнгийн «Олег цэцний орчуулгын тайлбараар» гараагаа тун ч сайхан эхэлж, Б. Ринчений онолын өгүүллэгүүдээр өндөр авч, Р. Гүрбазарын нэг сэдэвт зохиолоор баяжаад байна. Ц. Дамдинсүрэн «Ямарваа шүлэгт, ямарваа уран зохиолд хүний сэтгэлийг хөдөлгөх чадал бий. Энэ нь уран зохиолын гол сүнс болно... Энэ сэтгэлийг хөдөлгөх чадлыг эрхбиш орчуулах, хэрэгтэй... Монгол орчуулгыг монгол хүн уншихад уран сайхны талаар орос эхийг орос хүний уншсанаас доргүй байвал сая шүлгийн уран чадлыг орчуулж чадсан гэж болно» гэж 40 жилийн өмнө бичсэн нь чухамхүү чехийн Иржи Левый, зөвлөлтийн К. Чуковский, америкийн Л. Найда зэрэг олон онолчдын бичиж байсан буюу бичиж байгаатай авцалдаж байна. Энэ бол орчуулагч бидний баримталбал зохих сонгодог тодорхойлолт гэж хэлбэл хилс болохгүй гэж бодож байна. Уран орчуулгын чанар байнга сайжирч орчуулга эхдээ утга, уран сайхан, гоо сайхны талаар улам ойр болж байгаа нь манай орчуулга судлаачид, шүүмжлэгчид орчуулгын салбарт гарч байгаа ололтыг нэгтгэн дүгнэж, орчуулгын утга зохиолын алдаа дутагдлыг тухай бүр илрүүлж, энэ үндсэн дээр орчуулгын үйл ажиллагааны цаашид хөгжихөд тус дөхөм болсон дүгнэлтийг боловсруулж байгаатай холбоотой. Сүүлийн үед гарч байгаа судалгаа шүүмж нь асуудалд шинжлэх ухааны илүү гүнзгий үндэстэй хандаж, орчуулгын онолын чухал чухал асуудлыг нэлээд нарийн мэргэжлийн үүднээс авч үзсэн байна.
Орчуулгын онол хэдийгээр жор биш боловч практикт гарсан нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх дөт замыг орчуулагчдад зааж өгдөг учиртай. Үүнд орчуулгын онолын практик зорилго оршино. Манай оронд дэлхийн дэвшилт утга зохиолтой манай уншигчдыг уран сайхны дээд түвшинд танилцуулах шаардлага улам бүр нэмэгдэж, ийм эрмэлзэлтэй орчуулагч туйлын олон болж байгаа учир орчуулгын онолыг нарийвчлан боловсруулах асуудал хурцаар тавигдаж байна. Энэ нь манай өнөөгийн хөгжлийн шаардлагаас урган гарч байна. Үүнийг манай шинжлэх ухааны нэг тулгамдсан асуудал гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Үүний тулд яах ёстой вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна.
Нэгдүгээрт орчуулгын практикийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх нь орчуулгын онолыг хөгжүүлэх гол нөхцөл мөн. Учир нь аливаа онол практикаас үүсдэг гэдэг билээ. Ингэх бололцоо бидэнд цаглашгүй байна. Төвөд, нангиад, манж хэлнээс хийсэн эртний орчуулгын асар их өв, орчин үед орос, англи, франц, герман зэрэг хэлнээс хийж байгаа тоо томшгүй олон орчуулга бидний сэлээд сэлээд захад нь гарч чадахгүй сүн далай шиг арвин хэрэглэгдэхүүн болж байна. Бид эдгээрээс шилдэг сайных нь ололттой талыг харуулж, саар тааруугийнх нь алдаа дутагдлыг хэлж өгөх нь орчуулгын сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Гэтэл энэ талаар гарч байгаа шүүмж судалгаа ховорхон байна.
Хоёрдугаарт уламжлалаа эргэж харах цаг нэгэнт болжээ гэж бодож байна. Бид одоохондоо уламжлалаасаа нэлээд тасарсан байгааг нуух юу байх вэ. Уламжлалыг баримтлах хэрэг байна уу гэж зарим судлаач эргэлзэж байгаа боловч, миний бодоход өв уламжлал нь шинжилгээ судалгааны үндэс суурь болох ёстой болов уу. Барилгыг суурьгүйгээр хий агаарт барьж болохгүй шүү дээ. Түүнчлэн онолыг хий хоосон юмнаас гаргаж авах буюу дан бусдаас зээлдэх аргаар боловсруулах гэж байж болохгүй билээ. Айлаас эрэхээс авдраа уудал гэсэн зүйр үг байдаг. Үнэндээ авдарт маань чамлахааргүй юм байна. Энэ нь XIV зууны үеийн яруу найрагч Чойжи-Одсэрийн орчуулгын духай Д. Цэрэнсодном, эртний төвөд шүлгийн монгол орчуулгын тухай Л. Хүрэлбаатар нарын хийсэн сонирхолтой судалгаанаас тодорхой байна. Эртний монгол гүүш нар орчуулгынхаа төгсгөлийн үгэнд орчуулгын зарчмын талаар өөрсдийн бодлыг өгүүлсэн зүйл их байдаг байна. Эдгээрийг шүүж шүүрдэж үзэх нь туйлын учир дутагдалтай байна. Дэлхийд одоо баримталж байгаа онолын бараг бүх зарчмыг 200 гаруй жилийн өмнө бидэнд хэлээд өгсөн «Мэргэд гарахын орон»-оо ч тоймтой судалсан юм алга байна шүү дээ. Эдгээр нь ёстой л судлах эзнээ хүлээж байна. Манай залуу орчуулагч, орчуулга судлаачид оюунаа дайчлан, үзгээ хурцлан энэ шинжилгээний ажилд шамдан орох цаг болжээ.
Гуравдугаарт, хувьсгалаас хойших орчуулгын онолын сэтгэлгээний хөгжлийг чамлалгүй шинжлэн үзэх хэрэгтэй байна. Европ зүгийн хэлнээс орчуулах онолын үндсийг тавьсан Ц. Дамдинсүрэн, Б. Ринчен нарын бүтээлийг судалж, цааш боловсруулах нь чухал байна. Орчуулгын талаар манай зохиолчдын ч сайхан онож хэлсэн зүйл нэлээд бий. Эдгээрийг ч цэгцлэх хэрэгтэй байна. Одоо ч орчуулгын онолын талаар тооны хувьд бас ч гэж цөөдөхөөргүй юм гарч байна. Ц. Хасбаатар, Р. Гүрбазар, Д. Дашдаваа гээд орчуулга судалдаг, орчуулга шүүмжилдэг, орчуулгад элэгтэй хүмүүс байна. Гэвч бидний бичиж маргаж байгаа зүйл дэлхийн орчуулгын онолын одоогийн түвшнээс доогуур байгааг нуух юу байх вэ. Ухаан нь утгачлах уу, махчлах уу гэж бидний нэлээн сүртэй маргаад байгаа маань ч зөвлөлтийн орчуулгын онолд гэхэд л хорь гаруй жилийн өмнө яригдаад өнгөрсөн байх жишээтэй. Гэхдээ энэ нь огт дэмий юм бус, зохих үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Эхээс төрөхдөө шууд хөлд орох гэж байхгүй. Ингэж тэнтэр тунтар, унаж тусан алхаж байж сая хөл дээрээ тэнцэх нь мэдээж билээ. Жишээлэхэд Р. Гүрбазар орчуулгад «дүрийг сэргээн амилуулах» гэсэн нэр томьёо гаргаж ирээд түүнийгээ идэвхтэй баримталж байна. Энэ нь бас л нэг алхам. Ингэж л хүн бүр, ялангуяа залуу орчуулагчид хүчин зүтгэл гаргаж хичээн оролдвол, тиймэрхүү эхлэлийг өлгөн авч өөрийн санаагаар баяжуулбал үндэсний орчуулгын цэгцтэй онолыг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулж болох сон. Орчуулгын сургууль төгсөж ирсэн мэргэжлийн залуучуудтай боллоо. Эд нар маань орчуулга хийж байна. Үүнийхээ зэрэгцээгээр орчуулгын онолоор оролдвол сайн сан. Н. Энхбаяр онолын аятайхан нэг өгүүлэл бичсэнээс хойш чимээ тасарлаа. X. Мэргэн, Л. Нарангэрэл зэрэг «номыг нь үзсэн» залуучуудаас бид ихийг хүлээж байна санж.
Дөрөвдүгээрт, дэлхийн юуны өмнө зөвлөлтийн орчуулгын онолоос шимтэн суралцах хэрэгтэй байна. Зөвлөлтийн орчуулгын онол дэлхийд хамгийн тэргүүний гэгдэж байна. Нидерландын орчуулгын онолч Жеймс С. Холмос зөвлөлтийн орчуулгын онолыг «аварга том мөсөн уултай» зүйрлэж, «...бид орчуулгын ерөнхий онолд ойртож очъё гэвэл Зөвлөлт Холбоот Улсад хийж байгаа онолын асар их ажлын тухай өргөн, зөв мэдээллийг Өрнөдөд түргэн авч байх хэрэгтэй байна» гэж бичжээ. Үүнээс зөвлөлтийн орчуулгын онол ямар их нэр хүндтэй нь тод харагдаж байна. Энэ бол бидний хувьд үнэндээ ухааныхаа нумын хөвчийг аагт нь тултал татахыг шаардах зүйл мөн. Өөрөөр хэлбэл ёстой бидний оюуны сав л мэдэх хэрэг.
Манайд сайхан уламжлал болоод байгаа орчуулагчдын өдөрлөгөөр болдог орчуулагчдын дугуй ширээний яриагаар онолын нэг тодорхой асуудал, нэг тодорхой орчуулагчийн бүтээлийг хэлэлцэж байх нь зүйтэй байна. Тэгэхгүй бол ерөнхий юм яригдаад үр дүн багатай болох нь урьд болсон өдөрлөгүүдээс харагдлаа. Орчуулгын онол, түүхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд «Орчуулах эрдэм» цуврал багагүй нэмэр оруулж байна. «Орчуулах эрдэм» цувралын онолын түвшин, чанарыг дээшлүүлэх үүднээс редакцын зөвлөл байгуулж нэртэй орчуулагч, эрдэмтдийг уг зөвлөлд оролцуулууштай байна.
Орчуулга бол эрдэм шинжилгээний ажил гэж Ф. Энгельс хэлжээ. Энэ санаа гарамгай орчуулагчдын жишээгээр батлагдаж байна. Оросын их дуун хөрвүүлэгч Н. И. Гнедыч Гомерийн «Илионы дуулал» найраглалыг нөр их бүтээлч хайгуул хийж, 22 жил орчуулсныг бид мэднэ. Ингэснээрээ энэ орчуулга нь орчуулгын нээлт болж дэлхийн орчуулгын уран зохиолын алтан санд үүрд оржээ. Ц. Дамдинсүрэн, А. С. Пушкиний «Алтан загасны үлгэрийг» орчуулахдаа бас л багагүй эрэл хийж, буриад халимаг аялгуу руу уг үлгэрийг оросоос орчуулсан байдлыг харьцуулан судалж байж уг найраглалыг монголын уншигчдын сэтгэл зүрхэнд хүргэх түлхүүрийг олсон билээ. Чухамхүү ингэж нас бие, зүрх сэтгэлээ зориулж хийсэн орчуулга л Л. Гинзбургын хэлснээр «үндэсний утга зохиолын өвөрмөц нэгэн үзэгдэл» болдог байна. Манайд «Арван таван наст капитан», «Декамерон», «Олег цэцний дуулал», «Тарас Бульба», «Мөнгөн ноён», «Хүний хувь заяа», «Тэнгэрлэг туульс», «Эхийн тал», «Эр зориг», «Перс аялгуу» (С. Баясгалангийн орчуулга) гээд орчуулагчдын үнэхээрийн авьяас чадвараа дайчилж, билэг оюунаа зарж, хүч хөдөлмөрөө гаргаж хийсэн сор орчуулга олон бий.
italki
Гэвч үүний зэрэгцээгээр саар орчуулга ч цөөнгүй гарч байгааг хэлэх хэрэгтэй. Үнэн юм үнэнээрээ гэдэг шүү дээ. Уран зохиолын хөгжил туйлын өндөр шатанд гарч, хүмүүсийн гоо сайхны мэдлэг асар их тэлсэн өнөө үед орчуулгыг дан цээжний бангаар дайрч хийхэд хэцүү болжээ. Гадаадын зохиолчийн зохиолын уран сайхны онцлог, өвөрмөц найруулга, далд нууцалсан санаа зэргийг алдалгүй таньж орчуулгад бүрэн гаргая гэвэл орчуулгын гадаад хэлний мэдлэг төгөлдөр байх шаардлагатай байна. Үүнтэй холбогдоод утга зохиолын гүнзгий мэдлэгтэй ч байх хэрэгтэй. Орчуулга гэдэг нэг хэлний хэрэглүүрээр илэрхийлсэн зүйлийг нөгөө хэлнийхээр илэрхийлэхийг хэлдэг болохоор зохиолчийн тэр нарийн бичлэг, гүн агуулгыг яаж эх хэлээрээ гаргах вэ гэдэг хамгийн гол байдаг. Үүнд эх хэлээ сайн, тэгэхдээ онолын үүднээс мэдэх хэрэгтэй. Бид албан бичгийн найруулга, сонины найруулгыг уран зохиолын найруулгаас ялгаж сайн танихгүй байгаа учраас гадаадын, уран үгийн гайхамшигт дархцуулын зохиолыг албаны модон хэлээр орчуулах гэм багагүй байна. Энэ бол манай уран орчуулгад байгаа ноцтой нэг дутагдал гэж би хэлэх байна. Уран зохиолын хэл гэдэг ардынхаа хэлэнд ойрхон байдгийг санавал зохино. Иймээс жинхэнэ ардынхаа хэлнээс хүнийг уйлуулах, гомдоох, инээлгэх уяраах чадалтай үгийг шигшин сонгон олж ардынхаа ярьдгаар энгийн бөгөөд цэцэн цэлмэг найруулан орчуулах нь чухал байна.
Орчуулгад гадаад хэлний өгүүлбэрийн утгын тал үлдээд, бүтцийн тал өөрчлөгддөг гэдгийг санаж, гадаад өгүүлбэрийн бүтцэд баригдалгүй үгсийн сангийн, хэлзүйн, найруулгазүйн хувиргалыг баруун солгойгүй хийж сурах хэрэгтэй байна. Энэ нь өөрөөр хэлбэл уран сэтгэмж хэрэгтэй гэсэн үг билээ.
Зохиолч хүнд насны ном гэж байдаг. Хэрэв уран орчуулга уран зохиолын яс махны тасархай юм бол орчуулагчид бас насны ном байх хэрэгтэй болно. Ийнхүү манай залуу орчуулагчдын хувьд насныхаа орчуулгад одоогоос шамдах онолоор цээжээ хавтаслан шилдэг сайхан орчуулгаараа үндэсний утга зохиолын эрдэнэсийн хөмрөгийг баяжуулах зорилт гол болж байна.


Я. ХИШИГТ, Ж. БАЯНСАН: ХАРИЛЦААНЫ ОНОЛ, ОРЧУУЛГА


Хэл болон хэлтэй төстэй харилцааны хэрэглүүрүүдийг ашиглан харилцах үйл ажиллагааг харилцааны онолын үүднээс авч үзэх явдал сүүлийн үед судлаачдын сонирхлыг ихэд татах болов.
Харилцаа, харилцах гэдэг нь нэн өргөн утгатай ойлголт учраас олон төрлийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг, тэгээд ч энэхүү ойлголт мэргэдийн сонирхлыг татсаар иржээ. Жишээлбэл, К. Маркс харилцааг «communication» гэдэг англи үгээр бус, харин «verkehr» гэдэг герман үгээр1 илэрхийлж харилцаа нь хүний нийгэм дэх аливаа харилцаатай уялдаатай болохыг онцолж байсан нь санамсаргүй хэрэг бус гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг2.
Харилцаа нь үйл ажиллагаатай шүтэлцээтэй болохыг судлаачид хүлээн зөвшөөрдөг боловч харилцаа, үйл ажиллагаа хоёр бол нэг зүйлийн хоёр тал3, үйл ажиллагаа бол харилцааны нөхцөл4, харилцаа бол үйл ажиллагааны нэг хэлбэр5 гэх зэргээр тайлбарлан хэлэлцдэг.
Аливаа хэлээр харилцахад наанадаж хоёр хүн оролцдог бөгөөд харилцагчид нүүр учран тулж харилцахыг шууд харилцаа, харилцагчид нүүр эс учран, ном зохиол, бичиг болон радио, телевиз зэрэг техник хэрэгслээр дамжуулж харилцахыг дам харилцаа гэдэг.
Шууд болон дам харилцах үйл ажиллагаа нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Харилцаанд харилцагчдын ахуй, аж байдал, соёл, зан заншил, мэргэжил, нас, хүйс, тэрчлэн харилцаж байгаа газар орон, цаг хугацаа, шалтгаан үр дагаврын авцалдаа ихээхэн учир холбогдолтой байдаг.
Шууд буюу тулж харилцахад харилцагчдын сэтгэл хөдлөлийн байдал нь дуу хоолойны өнгө аяс, гар, биеийн хөдөлгөөн, нүүр царайны байдал, нүдний харцанд ч илэрч байдаг. Энэ онцлогийг харилцагчид нүдээр үзэж, чихээр сонсож, чухамдаа л бие сэтгэлээрээ мэдэрч байдаг учиртай. Гэхдээ ийнхүү мэдрэх мэдрэмж зарим хүнд илүү, зарим хүнд дутуу хөгжсөн байна, тэр ч атугай тийнхүү мэдэрч байгаагаа өөрөө мэдэхгүй буюу ухаарахгүй ч байх нь бий. Түүнчлэн сэтгэл хөдлөлийн байдлыг харилцаж байгаа хүмүүс хэр зэрэг зөв, гүнзгий мэдэрч, улмаар цаашдын харилцаандаа тусган ашиглаж байгаагаас бие биеэ ойлгох, харилцан нөлөөлөх, хамтран ажиллах, өөрөөр хэлбэл тэдний харьцах үйл ажиллагааны амжилт шалтгаалдаг. Ийнхүү хүмүүс харилцах үйл ажиллагаандаа хэлний төдийгүй, хэлний бус хэрэглүүрүүдийг өргөн ашигладаг тул «хэлээр харилцах» гэхээсээ «хэлний хэрэглүүрт дулдуйдаж» (опираясь на лингвистические средства) харилцаж байна гэж үзэх үндэстэй ажээ.
Нөгөөтээгүүр, хүмүүс харилцахдаа үгээр илэрхийлсэн ил мэдээлэл (эксплицитная информация) төдийгүй, үгээр илэрхийлээгүй далд мэдээллийг (подтекст, өргөн утгаар бол имплицитная информация) ухааран авсны үр дүнд бие биеэ ойлгож, харилцан нөлөөлж, хамтран ажилладаг. Зөвхөн дохио зангаа, гар нүүрний хөдөлгөөн, нүдний харц, ерөнхий хандлага байдлаар санаа бодлоо бүрэн ойлголцож чадахгүйн адил хүний өгүүлэх дуу төдийг сонссоноор хэлэх гэсэн санааг нь бас ч төгс ойлгож чадахгүй юм. Ингэхлээр, үгээр тэр даруйдаа үл илэрсэн далд мэдээллийг аман болон бичгийн хэлэнд анхаарч үзэхгүй бол харилцаа өрөөсгөл, өнгөц болж, үүнээс үүдэн элдэв эндүү ташаа, буруу зөрүү ойлголт гарахад ч хүрч болно.
Аливаа орчуулга нь хоёр ард түмний харилцаанд үйлчилж байдаг тул орчуулгын асуудлыг ч бас харилцааны онолын үүднээс авч үзэх нь нэн чухал болохыг судлагчид тэмдэглэсээр ирэв. Харилцаа бол хүмүүс ойлголцох, харилцан нөлөөлөх болон хамтран ажиллах ажиллагаа гэж үзэх үүднээс орчуулгын асуудлыг хөндөж үзье.
Орчуулгын харилцаа бол хэл, соёл ялгаатай нөхцөлд хэрэгждэг учир өвөрмөц харилцаа юм. Аливаа орчуулгаар (орчуулагчаар) дамжуулж харилцахад наанадаж гурван этгээд, тухайлбал, эх хэлээр ярилцагч, гадаад хэлээр ярилцагч, эх болон гадаад хэлийг тодорхой хэмжээгээр эзэмшсэн орчуулагч гурав дам, эсвэл шууд хэлбэрээр оролцдог.
Аливаа орчуулга нь хэл хэлээ мэдэхгүй хүмүүс харилцахад зуучилж тусалдаг учир уг чанартаа дам харилцааны нэг хэлбэр юм.
Орчуулга нь орчуулж буй бүтээлийн төрөл зүйл, найруулгын онцлог, орчуулгын хэлбэр зэргээс шалтгаалан янз бүр байдаг бөгөөд энд бид уран зохиолын (бичгийн) орчуулгыг харилцааны онолын үүднээс цухас авч үзье.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн үр дүнд үүссэн бичиг үсгийн ачаар бий болсон аливаа бичмэл бүтээл бол, зөвхөн шууд харилцаж байж л бие биедээ, улмаар хойч үе удамдаа уламжлан дамжуулдаг байсан оюун ухааны сан хөмрөгийг орон зай, цаг хугацааны эрхшээлд баригдалгүйгээр чөлөөтэй дамжуулах чухал хэрэглүүр болж чадсан байна. Ийнхүү бичмэл бүтээл бол мөн чанараараа дам харилцааны нэгэн хэрэглүүр билээ.
Бичмэл бүтээлийн нэг онцлог бол тулж шууд харьцах үед үгээр илэрхийлээгүй, тэрчлэн харилцагчид бие биеэ үзэж харж, сонсож байгаагүйн улмаас үгээр илэрхийлэх шаардлагагүй байсан мэдээллийг ч үгээр бүрэн тоочиж гаргахыг шаарддаг. Энэ тухайд уран зохиол нь бичмэл бүтээлүүдийн дунд онцгой байр эзэлдэг билээ.
Уран зохиол бол зохиолын дүрүүдийн шууд болон дам харилцааг, зохиолд гарч байгаа үйл явдлын орон, цаг хугацаа, шалтгаан, үр дагаврын уялдаа, зохиолын баатруудын сэтгэл хөдлөл, дотоод өчил, харьцаа хандлагын элдэв байдлыг зохиолч үгээр илэрхийлэн зурагласан нэг янзын орчин төдийгүй, зохиолч уншигч хоёрын дам харилцах нэг хэрэглүүр мөн. Зохиолын энэхүү өвөрмөц орчин гэгчид, нэг талаас, зохиолын баатрууд, үгээр илэрсэн болон далд мэдээллээр харилцаж байхын хамт уг орчинд болж байгаа бүх үйл явдлыг зохиолч өөрөө хэрхэн үзэж үнэлж байгаа харьцаа хандлага ч гэсэн ил далд аль нэгэн хэлбэрээр туссан байдаг. Зохиолын үйл явцад зохиолч, зохиолын баатруудын хоорондын харьцаанд байгаа энэ далд санааг манай эртний уран зохиолын онолд илт өгүүлэх, ёгт өгүүлэх гэж нэрлэж иржээ. Л. С. Выготский «Биет хүний өгүүлсэн биет үг өгүүлбэр нь энэхүү үг өгүүлбэрт шингээн далдалсан утга санааг ямагт агуулдаг6» гэжээ.
Манайд «Үгэн дотор үг бий, үхэр дотор гиваан бий» гэсэн цэцэн үг байдаг нь чухамхүү энэ далд санааг л хэлсэн биз ээ.
Зохиолч уншигч хоёрын, эсвэл зохиолч, орчуулагч, уншигч гурвын харилцаа төгс, зөв явагдахад энэ далд санааг хэр зэрэг ухаж ойлгосноос их зүйл шалтгаалдаг.
Уран зохиол бол зохиолчийн үгээр зурагласан орчин болохынхоо хувьд зохиолчийн авьяас билгээс шалтгаалах боловч, зохиолч, уншигч хоёрын дам харилцах хэрэглүүр болохынхоо хувьд уншигчдаас соёл, боловсролын, тэрчлэн дүрслэх болон ургуулан бодохуйн зохих түвшнийг зүй ёсоор шаарддаг. Иймээс далд санаа гэдэг бол ургуулан сэтгэх, эргэцүүлэн бодох, зохиолын тэр бүх онцлогийг гаргах, гадаадын зохиолчийн харь үгээр зурагласан орчныг уншигчийн мэдэх үг хэлээр дамжуулан, энэ шинэ орчинд зуучлан оруулж, тэнд тодорхой хугацаагаар аж төрүүлэх авьяас билгийг орчуулагчаас шаарддаг байна7.
Уран зохиолын орчуулга хийхдээ харилцааны онолын үүднээс анхаармаар нэг зүйлийг товчхон өгүүлье. Зохиолч үгээр илэрхийлсэн төдийгүй, үгээр илэрхийлээгүй мэдээллийг ч өөрөөр хэлбэл, ил далд мэдээллийн аль алиныг орчуулагч гүнзгий ухаарч ойлгох нь сайн орчуулахын нэг нөхцөл юм. Орчуулахдаа, эх зохиолд уран сайхан үгээр илэрхийлсэн тохиолдолд нь уран сайхан үгээр илэрхийлж, үгээр эс илэрхийлсэн ч, цаанаа л мэдэгдэж байгаа, ухаж ойлгох санааг мөн л тэр далд хэвээр нь үлдээж, гэхдээ зохиолчийн гаргах гэсэн утга санааг гээлгүйгээр орчуулгад шингээх шаардлагатай байдаг байна. Чухам ийм орчуулга л зохиолч уншигч хоёрыг уран зохиолоор дамжуулж төрөлх хэлэндээ дулдуйдан дам харилцдаг шиг түвшинд харилцах боломжийг хангаж чадах юм.
Ийнхүү харилцааны онолын үүднээс уран зохиолын орчуулгыг үзвэл уран зохиолын орчуулга чанартай сайн болохын нэг үндэс нь орчуулж буй уран зохиолыг туурвисан зохиолч, орчуулга хийж буй орчуулагч хоёр, боломжтой сон бол, нүүр нүүрээрээ учран, шууд харилцан, тухайн үг өгүүлбэрийг зохиолч бичихдээ чухам ямар ил, ялангуяа далд мэдээллийг илэрхийлэх гэсэн бэ гэдгийг лавлан тодруулж, нягтлан шүүн хэлэлцэх нь чухал байна гэсэн санаа төрж байна. Чухам ийм нөхцөлд л зохиолч, орчуулагчийн үг хэлээр «бүтээсэн» орчинд уншигч орж, зохиолч-орчуулагч-уншигчийн гуравласан дам харилцаа хэрэгжинэ.
Харилцааны онол болон сэтгэлзүйн судалгаанаас үзвэл, аливаа хүний үг хэлээр илэрхийлж байгаа утга санааг өөр хүн сонсож уншихдаа уг хүний бодож санасантай яг адилхнаар тусган авдаггүй буюу адилхан байх гэдэг нь туйлын харьцангуй ойлголт юм. Энэ талаас үзвэл орчуулга нь хэзээ ч эх зохиол бүтээлтэй хэлбэрийн хувьд яг ижил (тождёственность) болно гэж ер үгүй учраас орчуулгад дүйлгэх зарчмыг (эквивалентность) баримталдаг гэж орчуулгын онолчид, судлаачид үздэг нь зүйн хэрэг биз.
Орчуулгыг харилцааны онолын үүднээс задлан шинжилж үзвэл нэн сонирхолтой олон зүйл гарах төлөвтэйг оршил төдий дурдсанаа орчуулагч нөхдийн сонорт толилуулъя.


Г. АКИМ: «ЗОРОГ», «ХУРГА», «ҮХЭР» ГУРВЫН ҮЛГЭР


Орчуулгын шүүмжлэгч, судлагч Ц. Хасбаатар «Дүйх гэж юу вэ?» гэсэн миний жижиг өгүүлэлд «Бүгдээрээ хэлэлцвэл...» гэсэн хариу бичиж, тухайлбал «зорог», «хурга» хоёр үгийн орчуулгын талаар санал бодлоо бичжээ. Хэдийгээр бидний маргаан хоёрхон үгийн, орчуулгын талаар болж байгаа мэт боловч чухамдаа орчуулгын хоёр гол үзэл буюу утгачлах, үгчлэх үзлийн тухай болж байна гэж санагдсан учир урьд өгүүлсэн зарим зүйлийг тодруулах хэрэгтэй мэт санагдав.
Ц. Хасбаатар «Үнэндээ би хэлбэрийг дүйлгэх үзэл гэгчийг баримтлах нь битгий хэл тийм үзэл байдгийг ч мэдэхгүй» гэж энэ өгүүлэлдээ тэмдэглэснээс нь эхэлье. Гэтэл тэр бээр «Зөвлөлтийн уран зохиолын орчуулгын чиглэл нь... орчуулгыг эх зохиолтой агуулга хэлбэрийн хувьд дүйцүүлэх зарчмыг баримталж байна» гэж түрүүчийнхээ өгүүлэлд өөрөө бичсэн, энэ өгүүлбэрийг саяын өгүүлэлдээ «мэдэхгүй» гэсэн үгээсээ хэдхэн мөрийн дээр дахин эш татсан байх юм. Өөрөө биччихээд «мэдэхгүй» гэснийг юу гэж ойлговол таарах вэ? Цаашилбал «Ер нь Г. Аким хэлбэр гэдгийг юу гэж ойлгож байгаа нь мэдэгдэхгүй байна» гэж шүүмжилжээ. Уг нь бол үүнийг хамгийн сайн мэдэх учиртай хүн бол Ц. Хасбаатар өөрөө билээ. Учир нь миний бие «Орчуулгын санг уудлахад» гэсэн жижиг товхимол бичиж, үүнд хэлбэрийг дүйлгэх үзэл гэж юу болохыг чадах ядахын хэрээр тайлбарласан юм аа. Тэр муу товхимлыг минь Ц. Хасбаатар өөрөө ариутган шүүхдээ уг санааг олонтоо нягтлан үзсэн нь магад билээ. Тэгээд одоо яахаараа мэдэхээ больчихдог байна аа? Ор тас мартчихсан хэрэг үү? Гэвч энэ нь миний хэлэх гэсэн үндсэн санаа бус тул хэлбэрийг дүйлгэнэ гэдэг нь махчилна, үгчилнэ гэсэн нэр томьёо гэдгийг цухас эргэн сануулаад гол зүйлдээ оръё.
«Холсты» гэдгийг зүгээр «зорог» гэж орчуулахад утга нь бүрэн сайн гарч чадаж байна уу гэж миний бичсэнд зохиогч хариулахдаа «Солнце» гэдгийг «нар» гэдэг шиг «холсты» гэдгийг толь бичигт зааснаар «зорог» гэх нь зүйтэй л гэж хэлсэн хэрэг гэжээ. Үүнээс нь үндэслээд Ц. Хасбаатар үгийг хоёр хэлний толь бичигт оноосноор л орчуулаад байх хэрэгтэй гэж баталсан байна гэвэл мушгисан болохгүй биз гэж найдна. Толь бичиг орчуулагчийн урдаа барьдаг гарын авлага мөн нь мөн л дөө. Гэхдээ толь бичигт байгаа үгнүүдийг тулгаад л тавиад байдаг, өөрөөр хэлбэл ингэж үгчлээд л байдаг бол орчуулга хийхэд туйлын амархан байхсаан. Ингэж болдог сон бол гадаад хэл огт мэдэхгүй хүн ч хоёр хэлний толь барьж байгаад орчуулга хийчих биш үү. Даанч тийм байдаггүй нь харамсалтай. Толь бичиг үгийн бүх нарийн өнгө ялгарааг тэр бүр гаргаж чаддаггүйг К. Чуковский «Высокое искусство» номдоо дурдсан бий. Ц. Хасбаатар өөрөө орчуулгыг амаргүй ажил гэдгийг хүлээсэн. Чухамхүү тэр амаргүй нь юундаа байдаг вэ гэвэл хоёр хэлний үг бүр тольд заасан бодит утгаараа дандаа таарч өгдөггүйд л байгаа юм. Нэг үгэнд далд утга, давхар утга, шилжмэл утга, тохиолдмол утга, давтагдмал утга гээд өчнөөн утга байдаг, эдгээр нь чухамхүү хам үгийн дотор л сая тод болдог билээ. Иймээс үгийн тэр хам утгыг (контекстуальное значение) ойлгож, онож гаргах нь орчуулагчийн хувьд хамгийн гол юм. «Холсты» гэдгийг «зорог» гэхэд таарч байна уу гэж би эргэлзэхдээ чухамхүү энэ хам утгыг л анхаарах хэрэгтэй гэсэн санааг хэлсэн ухаантай. И. С. Тургеневийн «Осенние листья» бол байгалийн сайхан зураглал юм. Зохиолч намрын сайхан байдлын тухай бичихдээ чухамхүү бүдүүн хийцийн даавуу болох «зорог»-оор байгалийн үзэсгэлэнг зурагласан, өөрөөр хэлбэл уг үгийг бодит утгаар нь хэрэглэсэн гэхэд би үнэндээ эргэлзсэн билээ. «Холсты» гэсэн үгэнд тосон будгийн зураг гэсэн өөр нэг утга бий. Зохиолч тэр утгыг энэ үгэнд давхар шингээж өгсөн юм биш байгаа гэсэн бодол уг зохиолыг уншиж байхад төрсөн юм. Хэрэв миний энэ ойлгосон ортой бол тэр давхар утгыг орчуулгад дүйлгэх хэрэгтэй нь мэдээж. «Холсты» гэдгийг «зорог» гэж махчлахад утгын нэг тал нь л гарна. Тэр давхар утгыг хоёулыг илэрхийлж чадах үг эх хэлнээсээ сонгож олбол жинхэнэ ёсоор дүйж, Ц. Хасбаатарын өөрийн нь бичсэнээр реализм болох бус уу. «Орчуулагч... эх зохиолдоо баригдахаас өөр арга байхгүй» нь туйлын үнэн. Нээрээ орчуулагч хүн эх зохиолыг өөрийн дураар өөрчлөх эрх байхгүй. Гэтэл эх зохиолын үгэнд баригдахгүй байх ёстой нь бас үнэн. Үгээр хөөцөлдөж орчуулсан зохиол үнэндээ зохиол болж чадахгүй. «Орчуулгын хэл» гэсэн шогтой бөгөөд шүүмжлэлтэй нэр томьёо гарсан нь эх зохиолын үгэнд баригдан орчуулж байгааг уншигч олон маань таашаахгүй байгаагийн нэгэн баримт гэвэл хилс болохгүй. Манай «Мэргэд гарахын орон»-д үгийн дөрвөн итгэмжийн нэг нь «үгэнд үл итгэн утгад итгэх» гэснийг хуучны уламжлал гэж ад үзэлгүй авууштай биш гэж үү?
«Уран зохиолын орчуулга нь ард түмний түүх соёл, ахуй амьдрал, за заншил, бодол сэтгэхүйг тухайн хэлээр дамжуулан тухайн ард түмэнд танилцуулах үүргээ эс биелүүлбэл соёлын зэвсэг ч болж чадахгүй, орчуулга ч болж чадахгүй» гэж Ц. Хасбаатар маш зөв санааг хэлжээ. Энэ бол үнэндээ тийм юм. Гэвч үүнд бас учир бий. Зохиолч хүн үгийг ямар ч зорилгогүй хэрэглэх гэж байхгүй, заавал нэг үүрэгтэй хэрэглэсэн байдгийг утга зохиолын шүүмжлэгч бөгөөд орчуулгын шүүмжлэгч хүнд хөндлөнгөөс батлаад байхын хэрэг юу байх вэ. Гэвч түүний «шүүмжлэлийн пян даах эсэх нь эргэлзээтэй» гэсэн жишээг эргэж үзье. Хэрэв Н. В. Гоголь тууждаа орос хүн хургаа бууддаг зан заншлыг харуулах гэсэн бол «Тарас хургаа буудлаа» гэж орчуулах байсан нь дамжиггүй. Гэтэл зохиолч энэ үгийг зүйрлэл, яруу хэрэглүүрийн үүрэгтэй хэрэглэжээ. Бүр тайлбарлан хэлбэл «зүрхэнд нь зэв туссан хурга шиг» гэдэг энэ зүйрлэлийг уншигчийн сэтгэлийг хөдөлгөх буюу өөрөөр хэлбэл Андрийг өрөвдөх сэтгэлийг орос уншигчдад төрүүлэх үүднээс ашигласан болов уу. Үүнийг ч орчуулагч Б. Ринчен туйлын гярхай ажиглажээ. Иймээс монгол хүн өнчин янзагыг алдаггүй энэрэх сайхан сэтгэлтэйг бодож, чухамхүү тэгж өрөвдөх сэтгэлийг монгол уншигчдад төрүүлэх гэж л «зүрхэнд зэв туссан янзага шиг» гэж орчуулсан бололтой. Ингэж сэтгэл хөдөлгөх чадлыг нь дүйлгэхийг үүргээр нь дүйлгэх гээд байгаа билээ. Тарас Бульбагийн орчуулагч үүргээр нь дүйлгэхийн тулд тийнхүү хувиргалыг (трансформация) хэрэглэжээ. Хэл хэлний тогтолцоо өөр өөр байдаг учир иймэрхүү хувиргалыг хийх явдал Ц. Хасбаатарын бичсэн шиг «аргагүй үед ховор тохиолддог» бус, харин орчуулгын практикт алхам тутамд тааралддаг юм. Тэс өөр тогтолцоотой орос, монгол хоёр хэл байтугай төрөл буриад аялгуунаас халх аялгуунд буулгахад ч ийм хувиргал хийх шаардлага гардаг. Жишээлэхэд «дотор минь долоон нохой үхлээ» гэсэн буриад хэлцийг хувиргаж л буулгахгүй бол халх хүн тэр бүр ойлгохгүй шүү дээ. Хувиргал хэрэглэн үүргээр нь дүйлгэх гэж оролдсон жишээ Ц. Хасбаатарын өөрийн нь орчуулсан зохиолд ч бий билээ. А. Твардовскийн «Алсын алсад» найраглалыг Ц. Хасбаатар сайхан орчуулж, уншигч олноо толилуулсныг бид мэднэ. Тэнд «лес рубят, щепки летят» (ажил хийхэд алдаа гардаг гэсэн утгатай) гэдэг орос зүйр үгийг «нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргидог» гэж монголчилсон байгаа. Ц. Хасбаатар энэ бичсэн өгүүлэлдээ «дерево» гэдгийг «мод» гэх л хэрэгтэй гэж баталсан, гэтэл өөрөө орчуулга хийхдээ нөгөө «модоо» «үхэр» болгочихсон байх юм. Үүнийг бид юу гэж ойлгох вэ? Өөрийнх нь бичсэнээр «аргагүйдсэн» хэрэг үү? Үгүй биз ээ! Тухайн зүйр үгийн хам утгыг гаргахад энэ монгол зүйр үг л хамгийн сайн дүйж байсан байж магадгүй. Чухам миний хувьд орчуулагчийг хэт монголчиллоо гэж буруушаах зүрх алга. Орчуулагч өөрөө өөрийгөө яахыг бүү мэд.
Эцэст нь дахиад хэлэхэд бид гадаадын сайн зохиолчийн сайхан зохиолыг монгол болгохдоо «орчуулга бол орчуулга л шүү дээ» гээд үгчлэн махчлаад байх юм уу, эсвэл аялгуу сайхан монгол хэлнийхээ яндашгүй арвин санг уудалж жинхэнэ уран бүтээл туурвих ёстой юм уу? Орчуулга чадан ядан оролддог миний бие энэ хоёр дахь зарчмыг л баримталбал зүйтэй юм уу гэж боддог билээ. Мэргэд саналаа айлдах буй заа.


Р. ГҮРБАЗАР (Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн): ДАХИН ӨГҮҮЛЭХИЙН УЧИР


Өнгөрсөн онд МЗЭ-ийн хорооноос зарласан уран зохиолын орчуулгын уралдааныг дүгнэж Ц. Хасбаатарын бичсэн «Орчуулга гэдэг амаргүй ажил» өгүүллийн талаар уран зохиолын орчуулга онол, практикийн нарийн асуудлыг тал талаас нь хөндөж «Утга зохиол, урлаг» сонинд орчуулагчид, орчуулга сонирхогчдын анхаарал татсан хэд хэдэн шүүмж өгүүлэл нийтлэгдлээ. Санал солилцох явцад уран зохиолын орчуулга бол уран бүтээл, бүтээлч хөдөлмөр, уран зохиолын орчуулгын бүтээл нь эх зохиолтойгоо агуулга, хэлбэрийн хувьд бүрэн нийцэн тохирч байх ёстойг зөвшөөрөн хүлээж, эх зохиолын хэл, хэлбэрт баригдан үгчилдэг арчаагүй оролдлогыг нэгэн дуугаар няцаасанд үнэн сэтгэлээс олзуурхаж байна.
Бас уран зохиолын орчуулгад дав даруйд шууд хариу өгөхийн аргагүй ээдрээтэй өдий төдий асуудалд таамагласан байдалтай, зөвхөн практикийн талаас ханддаг байсан нэгэн үеийн эндэгдлээс ангижран тэдгээрийг тайлбарлахдаа онолын талаас ургуулан бодох болж байгаа нь санал солилцох явцад тод илэрсэн нь сайшаалтай байна. Үүнээс үндэслэн уран зохиолын орчуулгын нэг үндсэн зарчмын тухай дахин цөөн үг хэлье!
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Орчуулах Эрдэм - 6 - 2
  • Büleklär
  • Орчуулах Эрдэм - 6 - 1
    Süzlärneñ gomumi sanı 4143
    Unikal süzlärneñ gomumi sanı 1699
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 2
    Süzlärneñ gomumi sanı 3762
    Unikal süzlärneñ gomumi sanı 1494
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 3
    Süzlärneñ gomumi sanı 4203
    Unikal süzlärneñ gomumi sanı 1866
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 4
    Süzlärneñ gomumi sanı 4050
    Unikal süzlärneñ gomumi sanı 1855
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 5
    Süzlärneñ gomumi sanı 4263
    Unikal süzlärneñ gomumi sanı 1681
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 6
    Süzlärneñ gomumi sanı 4276
    Unikal süzlärneñ gomumi sanı 2042
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 7
    Süzlärneñ gomumi sanı 4054
    Unikal süzlärneñ gomumi sanı 1992
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 8
    Süzlärneñ gomumi sanı 4301
    Unikal süzlärneñ gomumi sanı 1731
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 9
    Süzlärneñ gomumi sanı 2531
    Unikal süzlärneñ gomumi sanı 1234
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.