Latin

Орчуулах Эрдэм - 6 - 5

Süzlärneñ gomumi sanı 4263
Unikal süzlärneñ gomumi sanı 1681
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Зарим хүмүүс уул эхийн утга агуулгаас гадна хэлбэр маяг, шүлгийн байгуулалтын онцлог зэргийг мөн адилаар гаргаж орчуулж болно гэж ярилцдаг. Гэтэл хоёр хэл тус тусдаа тухайн хэлний учир зүйтэй тулд утгыг тохиолдуулан орчуулж болох боловч харин тэрхүү утга агуулгыг илтгэх үг хэлний хэлбэр нь шал өөр өөр (Энд бид төрөл хэлийг биш, өөр тогтолцооны хэлийг өгүүлж байна) учраас үг хэлний хэлбэр бүтцийг хэвээр дамжуулна гэдэг орчуулгын хувьд хэлбэрдэх (үл гүйцэлдэх) хандлага гэж боддог. Жишээ нь талийгаач орчуулагч X. Пэрлээ, Б. Ринчен зэрэг зарим эрдэмт орчуулагч нар үе—өргөлтийн шүлгийн зарим хэмжээ айзмыг монгол шүлэгт яг тааруулан гаргаж орчуулах оролдлого хийсэн (X. Пэрлээ «Кавказ», Б. Ринчен «Өрлөг эхэд») боловч чанарын буюу үе өргөлтийн орос шүлгийн хэмжээг тооны буюу уртатгалын монгол шүлгийн шал өөр тогтолцоонд оруулж өөрчилсөн тул уг эхийн шүлгийн хэмжээг хэвээр уламжилсан бус, харин жишиж болох шал өөр юм болгосны дээр энэ нь уг шүлгийн утга аясыг гаргахад төдий л сайнаар нөлөөлөөгүй харин ч «хэмжээнд» баригдаж хөөрхийлөлтэй «хоригдол» шүлэг болсон гэхэд хилсдэхгүй. Тэр ч байтугай миний бие А. С. Пушкиний «Цыганууд» найраглалыг орчуулахдаа түүний шүлгийн хэмжээг биш, зөвхөн төгсгөл холбоцын журмыг (Энэ нь мөр алгасан холбосон сүүл холбоц байв) монгол шүлгийн орчуулгад харьцангуйгаар (учир нь толгой холбоцын журамд) хэрэглэж туршихад л энэ нь уг найраглалын утга, чанар ур чадлыг илтгэхэд надад саад болж байсныг санаж байна. Өөрчлөн хувилгаж уг эхийн утгыг гаргах хэрэглүүр болгож тааруулбал зохих үг хэлний бүтэц хэлбэр, шүлгийн хэмжээ, холбоц зэргийг эхийнхтэй тааруулж орчуулна гэдэг бол үл гүйцэлдэх хэлбэрдэх хандлага боловч хэтэрхий чадалтай орчуулагч хүн үүнийг харьцангуйгаар адилсган утга урыг тэгш гаргаж болох боломж байж болохыг би үгүйсгэхгүй. Гэхдээ л үүнийг орчуулгын журамлах хэв хэмжээ гэж үзэж болохгүй гэж бодно.
Товчоор хэлбэл би орчуулгад үгийг бус утгыг голлон шүтэж орчуулах зарчмыг чухалд үзнэ.


2. Орчуулгад баримтлах зарчмын талаар


Энэ талаар ахмад зохиолч Ц Дамдинсүрэн бичсэн нь: «Миний санахад үгийг нэмж хасах гайгүй. Утгыг нэмж хасвал гэмтэй. Үг ба өгүүлбэрт халдаж болно. Гол утгад халдаж болохгүй» («мэргэд гарахын орон» гэдэг дохионы бичгийн шинэ хуучин дохионы бүлэгт өгүүлсэн нь номыг орчуулахад «үгэнд үл итгэнэ. Утгад итгэхийн үүднээс сайтар мэдэн оролдоно» гэжээ. Энэ нь даруй үгийг яг баримтлахгүй, утга санааг баримталж орчуул гэсэн заавар мөн биз ээ») («Монгол хэл бичгийн тухай. УБ. 1957, 15) Энэ утга агуулгыг гуйвуулалгүй яг уг эхэд байгаагаар нь орчуулгын зохиолд уламжлан дамжуулахыг бид орчуулгад баримтлах тэргүүн зэргийн чухал зарчим гэж үзэж байна. Орчуулгын энэ зарчмыг практик дээр гагцхүү орчуулагдаж байгаа зохиолын эхийн бичигдсэн хэлний үг, өгүүлбэрийн чухам утга агуулгыг орчуулагч нарийн тодорхой, гүн нэвтэрхий бүрэн гүйцэд мэдэж баймааж нь сая сайтар орчуулж чадна.


3. Гадаад хэл мэдэхгүйн алдаа дутагдал


Гэтэл манай орчуулгын практикт орчуулагч нар орчуулж байгаа зохиолынхоо хэлний үг өгүүлбэрийн утга агуулгыг нарийн тодорхой гүн нэвтэрхий бүрэн гүйцэд мэдэхгүйн улмаас осол омтгой алдаа дутагдал гаргаж, орчуулгыг хөгжүүлэхэд нэмэр болохгүйгээр барахгүй гай уршиг тарьдаг баримт цөөнгүй байна. Хэдэн жишээ гаргая:
1. «Нэр томьёоны цуврал бичиг (Хэл шинжлэл УБ, 1963) номд «Посговорка—хууч үг» (7-р тал) гэжээ. Монгол аман зохиолын судлалд хууч хөөрөх (сказ сказывать, рассказывать быль), хууч үг (предание) хууч түүх (сказание) гэсэн утгаар орчуулагдаж ирсэн тул поговорка гэсэн үгэнд арай таарахгүй буруу орчуулга болжээ. Поговорка нь утга төгссөн цэцэн үг (пословица биш, харин уран дүрслэг цэцэн үг хэллэг бөгөөд монголын мэргэн үгтэй төстэй болно. Пословица и поговорка гэснийг монгол хэлэнд «зүйр цэцэн үг» гэж хэлдэг.
Аглютинативный язык — гэснийг авалцмал хэл (14-рт) гэжээ. Үл хувирах үндэс язгуурын араас ижил залгавар залгаж үг бүтээх бүтэцтэй хэлийг хэлдэг бөгөөд энэ утгаар «залгамал хэл» гэсэн нэр томьёо байдаг атал «авалцмал» (авах үйлийг харилцан хийж салгахын аргагүй нийлэн нэгдсэн) хэл гэсэн утгатай нэр томьёо дахин оноосон нь илүүц юм. Үүний эсрэг, дундуур нь юм орж хувилдаг үндэс язгуур бүхий хэлийг нугарал хэл гэжээ (нугалмай хэл ч гэнэ) Флексия— нөхцөл гэж зарим тохиолдолд орчуулбал зохих байтал энэ толь бичигт энэ нэр томьёог дан ганц «нугарал» гэсэн үгээр орчуулсан нь мөн л өрөөсгөл болжээ.
Альвеолы—түүш (16-рт) гэсэн нь нэр томьёог зохиолчид уг түүш гэсэн үгийг Шагжийн «Монгол үсгийн дүрмийн толь бичигт» УБ., 1938, 628 а (өгсөн «тугуши—араа шүдний мохоолын газар» гэсэн тайлбарыг буруу ухаарч ташаарсан алдаа бололтой. Учир нь орос хэлний нэр томьёонд альвеолы гэдэг нь үүдэн дээд шүдний дотоод бүйлийн гувгар хэсгийг буюу гуванцгийг нэрлэдэг үг байна. Харин үүнд оноосон «түүш» гэдэг үг бол арааны шүдний төгсгөлд эрүүний углуургын доорх дугараг хавтгай ясыг хэлдэг үг тул утга нь нийцэхгүй юм. Монголчууд бөх хүний түүш шанаа өргөн гэдэг нь хэрхэвч шүдний дотоод бүйлэнд хамаарахгүй харин эрүүний болон шанааны уулзвар хэсгийг хэлжээ. Мөн үхрийн ногт буюу чөрхний оосрыг мөнхүү үхрийн түүш хавиас гаргасан хөтлөх оосортой чөрхийг «түүшин» гэдэг зэрэг баримтаас үзвэл энэ үүдэн шүдний дотоод бүйлний гувгарыг хэлдэг түүш гэдэг үг байж таарахгүй нь маргаангүй юм.
Высказывание—илтгэн гаргах, илтгэн гаргалт (29-рт) гэжээ. Гэтэл сүүлийн үед яриа бичгийн дадлага олгохтой холбогдож дунд сургуулийн хэл бичгийн сургалтад өргөнөөр хэрэглэгдэж эхэлж буй «высказывание» гэсэн орос үг нэр томьёо нь аливаа хүн ямар нэг юмны талаар санаа бодлоо гаргаж хэлсэн үгийг тэмдэглэдэг үг юм. Жишээ нь В. И. Лениний «Сур, сур, улам сур» гэсэн үгийг «В. И. Лениний илтгэн гаргах» гэх буюу «илтгэн гаргалт» гэж орчуулбал хэнд ч ойлгогдохгүй, бас хэрэглэх ч аргагүй, тун оновчтой бус нэр томьёо болох нь мэдэгдэж байна. Ийм учраас бид хүний санаа бодлоо илтгэж хэлсэн аливаа үгийг аман үг ярианы баримтын хувьд нь хүний хэлсэн үг буюу «хэлмэл, хэлэмж» гэсэн нэр томьёог хэрэглэхээс өөр аргагүй болов. Хүний хэлсэн тийм үг хэлмэл бүхэн нэг тодорхой юмны тухайд зориулагдсан байдаг тул тодорхой сэдэвтэй байхаас гадна энэ үндсэн асуудалд холбогдуулан цуглуулсан баримтуудаас зайлшгүй урган гарч байгаа үндсэн дүгнэлт буюу гол утга санаатай ч байдаг. Хэрэв хүний хэлмэлийг бичигт оруулбал эх гэж нэрлэгдэх бөгөөд эх бүхэн бас сэдэвтэй, гол утга санаатай байдаг нь дээрхтэй төстэй юм.
Глоссема—хэллэвэр (32-рт) гэжээ. Глосса—үг хэл гэсэн грек үгнээс гаралтай голцуу хуучирсан, хэрэглэгдэхээ больсон үгэнд холбогдох «үг» гэсэн утгатай бөгөөд лекс буюу «үг» гэсэн грек үгнээс гарсан нэр томьёотой адил тул «глоссема» гэдэг «лексема» (үглэвэр) гэдэгтэй адил утгатай юм. Тэр нь зөвхөн үгсийн санд хамаарах үг тул «хэллэвэр» гэж үг хэлэнд холбогдуулж орчуулж таарахгүй.
Калиграфия—ном зүй (57-рт) гэжээ. Хэрэв энэ «калиграфия» гэж буруу бичиж нийтлүүлсэн үгийг «каллиграфия» гэсэн үг мөн байх гэж тааварлавал энэ гүнээ эндүүрсэн нэр томьёог ажилдаа хэрэглэх аргагүй болно. Учир нь бид ерөнхий боловсролын бага ангийн сургалтад өргөнөөр хэрэглэдэг цэвэр сайхан бичгийн хичээлээ «ном зүйн хичээл» гэж нэрлэхэд хүрнэ. Уран гоё, цэвэр сайхан бичих эрдэм эзэмшсэн хүнийг «номзүйч» гэж нэрлээд түүнээс шал өөр (ном бүртгэх) ажил хий гэж шаардвал юу болох вэ?
Картавость—хахираа чанар (58-рт) гэжээ. Хэрэв энэ нэр томьёог боловсруулсан эрдэмтэн «картавость» гэдэг энэ орос үгээр орос үг хэлэнд хүний хэлний чухам ямар шинжийг тэмдэглэн нэрлэдэг болохыг төсөөлөн мэддэг байсан сан бол энэ нэр томьёог «хахираа чанар» гэхийн оронд «хэл тултирах», «тултираа» гэсэн шинжийг нэрлэх монгол үг оноож тавих учиртай байжээ.
Түүнчлэн тэр толь бичигт:
Тема—1. Сэдэв 2. Үүсмэл үйл үгийн үндэс (149-рт) гэжээ.
Тезис—товч сэдэв (149-рт)
Текст—үг сэдэв, үг зохиол (149-рт) гэж нэр томьёо тогтсон байна. Энэ гурван нэр томьёог монгол хэлний багш нар хэрэв яриа бичгийн дадлага хичээлдээ хэрэглэе гэвэл сурагчдадаа,
«Хүүхдүүд ээ, та нар «Алтан намар» гэсэн сэдвээр нэг үг сэдэв зохиогоод түүнийхээ товч сэдвийг гаргаж жагсаан бичээрэй» гэж хэлэхээс өөр аргагүй болох байна. Хэрэв багш ингэж хэлбэл сурагчид нь юу хийхээ мэдэж авч чадна гэж үү? Миний бодоход юу ч ойлгож авч чадахгүй байх. Харин үүний оронд: «Хүүхдүүд ээ, та нар «Алтан намар» гэсэн сэдвээр нэг эх зохиогоод, түүнийхээ хэсэг тус бүрийн товч санаануудыг нь жагсаан бич!» гэж хэлбэл сурагчид юу юу хийхээ сая ойлгож авна байх.
Нэр томьёог боловсруулан зохиож тогтоогсод энэ гурван нэр томьёо орос хэлэнд чухам юу юуг ялган тэмдэглэж байгааг барагцаалан мэдэж байсан сан бол «тема—сэдэв». «текст—эх» «тезисы—товч санаа» гэх зэргээр эрхбиш ялган нэр томьёо зохиох байсан нь лавтай биз ээ.
italki
Частота употребления слов—үгийг хэрэглэх үелрэг» (163-р т. ) гэжээ.
«Үелрэг» гэсэн энэ хэл хугалчихмаар үг үнэхээр монгол хэлний үг бүтэх ёсны дагуу үүссэн үг мөн байдаг юм аа гэхэд энэ айхавтар нэр томьёогоор чухам юуг тэмдэглэж байгааг хүн ойлгохгүй байх. Хэрэв «Монгол хэлний үелрэгийн толь» гэсэн гарчигтай ном номын дэлгүүрт уншигчид олж харвал үүнийг юуны толь бичиг гэж ойлгох бол? Юутай ч гэсэн «монгол хэлний өргөн хэрэглэгддэг үгийн толь бичиг» гэж хэрхэвч ухаарахгүй байсан биз ээ. Частота гэдгийг физик зэрэг байгалийн зарим ухаанд «үелзэл, хэлбэлзэл, давтамж» гэх зэргээр хэрэглэгддэг нь үнэн боловч харин «үелрэг» гэж хэлдэггүй шиг санагдана.
Эцэст нь: адекватный перевод «чацуулсан орчуулга» (14-р т.) гэжээ.
Энд авч ярьсан хэл шинжлэлийн дээрх нэр томьёонуудын орчуулга, түүний дотор бас «чацуулсан орчуулга» гэдэг нэр томьёо өөрөө ч тухайн нэр томьёоны утга агуулгыг сайн ойлгож, үнэн зөв ойлгомжтой илэрхийлж чадаагүй тул «чацуулсан орчуулга» хэрхэвч болоогүй гэдгийг хүлээх хэрэгтэй байна. Учир нь, жишээлбэл, уг эх, түүний орчуулга хоёрыг аль ч нэг тодорхой талаар нь «чацуулаад» хэмжиж үзэж болмооргүй үзэгдлийг юмны тоо ширхэг, тоо хэмжээний зэрэг өрөөсгөл эгэл хэмжүүрээр хэмжиж арай боломгүй учраас «чацуулсан орчуулга» гэгч ч байж таармааргүй. Учир нь орчуулгад эх түүний орчуулга хоёрын ямар ч талаар нь «чацуулаад үзэж» үл болох хоёр шал өөр юмны харилцан тэнцүү чанар, харьцааны тухайд «чацуулсан орчуулга» гэж ярих үндэсгүй нь ил. Эх орчуулга хоёрын хэр зэрэг тохиолдон таарсан, хэр зэрэг адил зэргийн чанар шинжтэйн тухай асуудал бол олон улсын валютын ханш харьцааны тэнцүү чанарын асуудалтай төстэй билээ. Түүний цаана энэхүү тэнцүү чанарын үндэс болдог алтан баталгаа нь орчуулгын зохиолын хувьд уг эхийн утга агуулга, хоёр хэлний учир зүй зэрэг болно.


4. Эх хэл, соёлын уламжлалаа мэдэхгүйн алдаа дутагдал


Гадаад хэлийг хэчнээн гарамгай мэдэвч эх хэлнийхээ баялаг, соёлын уламжлалаа мэдэхгүй бол тэр хүн орчуулга хийж үл чадна. Гадаад хэлний ном зохиолыг гүн нарийн аяс өнгөтэй нь мэдэж байвч энэ үгийн утгыг гаргаж хэлэхдээ монгол хүн юу гэж хэлдэг билээ гэж манай орчуулагч нар үргэлж бодож байгууштай. Эс тэгвэл эх хэлний учир зүйг алдагдуулж, хойч үеийн хүмүүсийн соёлын өсөлт хөгжилтөд саад тотгор болох бөгөөд энэ бол ард түмэн хойд үеийнхнээсээ үг хэлийг хулгайлж, бусдад найр тавьж өгсөн мэт болно. Ийм дутагдал манай орчуулгын практикт мөн гарч байсны хэдэн жишээг дурдъя.
— Самосознание—өөрийн ухамсар гэжээ.
Хувьсгалын эхний үед орос хэлийг нэвтэрхий сайн мэддэг сэхээтэн цөөн байх үед энэхүү самосознание гэдэг нэр томьёоны адил ухагдахууныг монгол хүн чухам ямар үг нэр томьёогоор илэрхийлж хэлдгийг мэдэхгүй байсан учраас уул гадаад үгийг хуулбарлан орчуулахдаа «Өөрийн ухамсар» гэж буруу орчуулжээ. Гэтэл хүн төрөлхтний ухамсрын хөгжилд ихэд хожуу үүссэн энэ ухамсрыг монголчууд маш эртнээс мэдэж байсан учраас,

Биеэ мэдвэл хүн
Бэлчээрээ мэдвэл мал

гэсэн цэцэн үг зохиожээ. Монголын ард түмэн оросоор «самосознание» (самого себя сознать) гэдэр ухамсрыг «биеэ мэдэх» гэж хэлдэг уламжлалтай байжээ. Харин «өөрийн ухамсар» гэдэг үгээр монголчууд «өөрийн ухаан, мэдээ» гэсэн өөр зүйлийг тэмдэглэн «өөрийн ухамсаргүй болтлоо согтох» гэх зэргээр ярьдаг нь ер «Ухаан мэдээгүй болтол» гэсэн өөр утгатай байна.
Үүнчлэн «самокритика» гэсэн үгийг «өөрийн шүүмжлэл» гэж үгчлэн орчуулсан нь ч төдий л оновчтой бус бөгөөд ардууд энэ үгийг бусдын хэлснээр биш өөрийн бодож санаснаараа хэнийг ч хамаагүй шүүмжлэх гэсэн үг гэж ойлгодог. Хэрэв «самокритика» гэдгийг «биеэ шүүмжлэх» гэж орчуулсан бол дээрхийн адил «своя» (өөрийн) гэсэн өөрийн төлөөний үгтэй хутгалдаж буруу ухаарагдахгүй байжээ.
Про себя говорил — гэсэн орос үг хэллэгийг манай уран зохиолын орчуулгын олон ном зохиолд «өөрөө өөртөө хэлэв» гэж орчуулдаг нь энэ хэллэгийн орос хэл дээр илтгэж байгаа санааг монгол хүн юу гэж хэлдэг үндэсний хэлээ сайн мэдэхгүйн улмаас буруу орчуулж байна. Үнэндээ энэ үгийг монгол хүн «дотроо бодов» гэж хэлдэг байна. Монгол хэлний учир зүйд «өөртөө өөртөө хэлнэ» гэдэг үг нийцэхгүй, учир нь хүн хэлийг өөртөө юм хэлэхийн тулд хэрэглэдэг бус, бусдад санаа бодлоо нэвтрүүлэх, дамжуулахын тулд хэрэглэдэг. Бусдад илэрхийлж хэлээгүй үгээ «дотроо боддог» гэж ухаардаг учраас ингэж «дотроо бодов» гэж орчуулах нь илүү зөвөөр уг орос хэлний эхийн санааг монголчилж байна.
«Читать про себя» — өөртөө унших, “читать вслух” — «бусдад унших» гэсэн хоёр зүйл нэр томьёог манай ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтад одоо хэрэглэж байгааг би хувьдаа мөн л энэ зүйлийн утгыг монгол хэлэнд юу гэж хэлдгийг мэдэхгүй буруу орчуулсан орчуулга гэж бодно. Үнэндээ үүнийг монгол хүн «чимээгүй унших, дуугүй унших» (читать про себя), «дуудан унших» (читать вслух) гэж хэлдэг нь илүү оновчтой. Бичиг мэдэхгүй хүн хүнээр захидал уншуулахыг «дуудуулах» гэж хэлэлцдэг уламжлалыг бид бодох хэрэгтэй юм. «Чанга унших» гэвэл дуу гарч унших гэсэн санаатай боловч тэгж уншихдаа дууны хүч ихтэй унших гэсэн өөр санааг агуулах учраас, «дуудан унших» гэдэг нь илүү зөв байна.
Энэ бүх баримтаас орчуулагч нөхдөдөө миний захих гэсэн дүгнэлт бол гадаад хэлнээс ямар нэг зүйлийг орчуулахдаа гадаад хэлний үг өгүүлбэрээр илрүүлж байгаа санааг сайн ойлгохоос гадна үүнийг монгол хүн юу гэж хэлдэг билээ гэж ямагт бодож эх хэлнийхээ ижил утга санаа гаргадаг уламжлалт хэлбэр, үг хэллэгийг олж оноож тохиолдуулахыг хичээвэл зүйтэй гэсэн зүйл болно. Дашрамд хэлэхэд өөрийн сайн мэддэг үгээ ч толь бичгээс үзэж чиний мэддэгээс чинь өөр утга санаа илтгэдэг эсэхийг нягталж байх явдал нэн чухал байдаг.
Жишээ нь бид орос хэлний «воспитание» гэдэг үгийг хэн бүхэн андахгүй мэддэг үг гэж боддог. Гэтэл үүнийг уг үгийг бүтээсэн үйл үгийн хэвийн талаар тааруухан мэдэж байсны улмаас энэ үгийг «хүмүүжил» гэж буруу орчуулж хэвшсэн байх юм. Учир нь воспитать — хүмүүжүүлэх гэсэн үйл үгнээс «—ание» дагавар залгаж үүссэн үг нь хүмүүжил биш «хүмүүжүүлэх хүмүүжүүлэл» гэсэн утгатай үг үүсгэх нь зүй ёсны хэрэг. Жишээ нь «я воспитываю детей» гэвэл «Би хүүхэд хүмүүжүүлж байна» гэж орчуулах минь зөв юм. Харин «воспитываюсь» гэсэн өгүүлбэрийг «Би хүмүүжиж байна» гэж өөрөөр орчуулахаас аргагүй. Гэтэл бид воспитатель — хүмүүжүүлэгч гэж педагог сурган хүмүүжүүлэгч (сэтгүүл) гэх зэргээр зөвөөр нь орчуулсан атал «воспитание» гэдэг хэн бүхний мэдвэл зохих чухал нэр томьёог «хүмүүжил гэж буруу орчуулсан нь одоо ч суртал ухуулгын ажилд төөрөгдүүлэх хохиролтой буруу орчуулга хэвээр хэрэглэгдсээр байна. Жишээ нь «сургалт—хүмүүжлийн ажил» гэдэг нэр томьёог сүүлийн үед хэрэглэх болсон нь сургаж хүмүүжүүлэх ажил гэж хуучин хэрэглэгдэж байснаасаа дордож сургах нь багшийн ажил, харин хүмүүжих нь сурагчийн ажил гэж заагласан буруу утгатай нэр томьёо болжээ. Чухамдаа «учебно-воспитательная работа» гэдэг орос үг бол «сургаж хүмүүжүүлэх ажил буюу сургах хүмүүжүүлэх аль алиныг багш хүмүүжүүлэгчдийн үүрэгт ажил гэж тодорхойлж байгаа утгатай юм. Хэрэв бид воспитание гэдэг үгийг хүмүүжил гэж орчуулах юм бол «воспитание у Пушкина было дворянское» гэсэн үгийг «Пушкин язгууртны хүмүүжилтэй байв» гэж буруу орчуулахад хүрнэ. Чухамдаа Пушкинийг язгууртны маягаар хүмүүжүүлж байсан боловч Пушкин өөрийн ангийнхаа түүхэн сул талыг ойлгоод ардач үзэл санаагаар хүмүүжсэн хүн байжээ! Иймээс бид воспитание — гэдэг үгийг хүмүүжүүлэл гэж, воспитанность гэдгийг хүмүүжил гэж орчуулах нь зөв байна.
Тухайн ухагдахууныг манай ард түмэн ямар үгээр хэлдгийг сайн мэдэхгүйн улмаас «их ургац, арвин ургац» гэдгийг өндөр ургац — высокий урожай, «дээд түвшин» гэхийг «өндөр түвшин» «высокий уровень» гэх мэт өдий төдий зүйлийг буруу орчуулж хэрэглэж үндэсний хэлнийхээ юмыг илтгэх чадлыг бууруулж байгаа нь харамсалтай.


5. Орчуулгын ажилд ийм алдаа дутагдал гардгийн шалтгаан


Олон үндэстний соёлын харилцааны энэ чухал ажилд энэ мэт соёлын хөгжилд хор хөнөөлтэй алдаа дутагдал гардгийн гол шалтгаан миний бодоход орчуулагчийн мэдэхгүй мөртөө мэдэмгийрхэх зан авирлалд оршино. Монголын орчуулгын түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж бичсэн «Мэргэд гарахын орон» гэдэг номд энэ талаар бичсэн нь «ашиг хийгээд алдрыг хүсэх, алагчлахуй сэтгэлийг тэвчиж шударга оюунаар үг, утгын хувийг сайтар шинжлээд өөрөөр ямар ёсоор эс мэдсэнээ мэргэн гэмээн алдаршсан дээд, доорд хэн ч бодогдохуунаас сайтар асууж сэжгээ таслаад... тодорхой болоод мэдэхүйеэ хялбар үгээр утга лугаа үл харшилдуулан сайтар орчуулбал зохино» гэх буюу эсвэл «бусцар бөгөөд өөрөө мэргэн бус боловч мэргэн гэмээн эрэмшихүйгээр омголон бусдыг мэргэн боловч түүнд алагчлахуй урин сэтгэлээр оюуны нүдийг бүрхээд богдсын номыг өчүүхэн хэрэг болгож, өдрийг өнгөрүүлэхүй аргаар бодыг эс олон орчуулж» болохгүй гэж сургамжлан тайлбарласан байна.
Энэ дурдсан шалтгааны улмаас буюу гадаад хэлний үгийн юмыг тэмдэглэх гол утгыг нь сайн мэддэг боловч хэрэглэгдэх олон утгыг нь гүйцэд мэдэхгүйн улмаас зарим үгийг өөрийн сайн мэдэх ганц утгаар нь орчуулж аюултай алдаа дутагдал гаргах удаа байдаг. Жишээ нь манай утга зохиолын нэртэй орчуулагчийн нэг нь В. И. Лениний «Намын байгууллага ба намч утга зохиол» гэдэг алдарт өгүүллийг монгол хэлэнд орчуулахдаа: эхийн доторх «содержание» гэсэн үгийг юмыг тэмдэглэх үндсэн утгаар нь «утга агуулга» гэж орчуулж «Хөрөнгөтний зохиолч, зураач, жүжигчин эрх чөлөө гэдэг бол утга санаа, хээл хахууль мөнгөний тулмын эрхшээлд байдаг. » (В. И. Ленин «Намын байгууллага ба намч утга зохиол» 1954, 10 дахь талд) гэж шал эсрэгээр нь гуйвуулан гүтгэж орчуулсан байв. Үнэн хэрэг дээрээ энд орсон «содержание» гэдэг үг үнэхээр «утга агуулга» гэсэн утгатай байгаад хөрөнгөтний уран бүтээлч нарын эрх чөлөө мөнгөний тулмаас гадна бас утга агуулгаас хамаарагддаг сан бол тэр эрх чөлөөг хуурамч гэж хэлж болохгүй байх сан. Гэтэл хэргийн гол нь энд орчуулагч «содержание» гэдэг үгийн юмыг тэмдэглэх гол утга «утга агуулга» гэдгийг нь мэддэг боловч уул үгийн «цалин хөлс» гэсэн өөр нэг утгыг нь мэддэггүйгээ ухамсарлалгүй, лавлан нягтлалгүй, өөрийн «сайн мэддэг» гэж бодсон «утга санаа» гэдэг үгээр орчуулснаас ийм аймшигтай бөгөөд ноцтой алдаа гаргажээ. Хөрөнгөтний уран бүтээлчдийн «эрх чөлөө» гэдэг нь орчуулагчийн эндүүрсэн шиг утга агуулгаас хамаардаг биш, харин Лениний бичсэнчлэн «Цалин хөлснөөс» хамаардаг учраас л хуурамч эрх чөлөө юм уу эсвэл ерөөсөө «Эрх чөлөө» биш байжээ.
Орчуулагч бид өөрсдийнхөө сайн мэддэг гэж боддог гадаад үгийн зөвхөн юмыг тэмдэглэдэг үндсэн ганц утгыг мэддэгтээ найдаж мэдэмхийрхэлгүй, тэр үгийн хэрэглэгдэх бусад бүх утгыг олж мэдэхийг чармайж нягталж байх маань аргагүй чухал юм. Эс тэгвэл орчуулгын соёлын хэрэгт нэмэр болохгүй, нэрмээс болж ухаант өвгөд дээдсийнхээ цогцлон босгосон оюуны соёлын цамхгийг нураах Яхве тэнгэрийн хорлол мэт орчуулга гаргах осолтой юм.


6. Тохиолдох бэрхшээлийг давах зарим туршлагаас


Урьдын туршлага уламжлалаа судалж орчуулгад тохиолдох зарим бэрхшээлийг давж сайн орчуулга хийх боломж байна. Жишээ нь: «Мэргэд гарахын орон» номд бичсэн нь: Ер орчуулгын тус эрдэм, гэм алдлыг сайтар магадалж бодтой орчуулах ёс нь: гол чухал үг төвөд хэлний үе зэргийг монгол хэлэнд «мэдэхэд хялбар, утга үл сольцолдохыг» тэр ёсоор нь орчуулах (хуулбарлан орчуулах—Ш. Г.), «урд хойд үгийг солиулбал утга нь тод мэдэгдээд өгүүлэх хялбаруудыг шүлэглэсэн үг бол нэг шүлгийн (мөрийн—Ш. Г.) дотор аль амраар солиулж орчуулах, үргэлжилсэн үгийг нэг ба хоёр ба гурван тэргүүтэн тэдгээр үгийн утга алинд хүрэхээс дээш аль амраар солиулж орчуулах (уул үгийн утгыг бүрэн гаргахад нэг, хоёр, гурван үгээр ч өөрчлөн орчуулж болох—Ш. Г.) «Заримдаа үгийг өчүүхэн эс нэмбэл утгын чадал үл бүрдэх» тохиолдолд утгыг тодруулахад тустай үг нэмж орчуулах, бас бандид, шидтэн, хаан түшмэл зэрэг бодгалийн нэр хийгээд цэцэг, жимс, мод тэргүүтний нэрийг орчуулбал мэдэхүйеэ бэрх, өгүүлэхүйеэ амаргүй болохоос гадна таамаглан орчуулахад утга нь тэр мэт мөн бусын магадгүй болбол энэтхэг, төвөд нэрд нь «бандид, хаан, цэцэг.,мод» гэх мэт ерөнхий нэр дагалдуулан хэрэглэх зэрэг олон аргыг санал болгож тайлбарлан зөвлөсөн байна. Энэ бүхнийг бид эртнээс орчуулгын ажлыг эрхлэн дорно дахины утга зохиолоос орчуулж ирсэн ухаант мэргэдийн туршлага өв гэж үзэж хэрэглэвэл орчуулгын жинхэнэ мэргэд төрж гарах нэг үндэс болно гэж үзэж байна.
Гадаад хэлний утгын нарийн ялгамжаатай баялаг үгэнд монгол хэлнээс тус бүртэй яг утга тохирох баялаг үгийг олж оноон орчуулах нь нэн чухал бөгөөд эс тэгвэл уг эхийн утга санаа бүрхэг бүдүүлэг үг хэл нь ядуу, ярианы цөөхөн элмэл үгээр орчуулагдаж цаад эхийн уран нарийн чадал чансааг алдагдуулах тул ингэж орчуулахыг цээрлэж, эх зохиолын үг нэг бүрд үндэсний хэлний шинэ хуучин үгийн бүхий л баялгийн дотроос тохирох үгийг эрж олохыг хичээдэг бөгөөд ингэж ажиллахыг орчуулга хийх нэгэн чухал туршлага гэж боддог. Жишээ нь Аристотелийн «Поэтика» гэдэг үгийг олонх хүн «яруу найргийн онол» гэж ухаарч ирсэн боловч уул үг нь грекийн «би туурвиж байна» гэсэн үгнээс гарсан бөгөөд аливаа санаанаас үүсгэн зохиосон уран бүтээлийн тухай тайлбарласан агуулгатай тул бид санаанаас зохиосон бүтээл гэсэн утгатай «Туурвил зүй» гэсэн монгол үгээр орчуулсан юм. Мөн «Төмөр ба түүний команд» туужийг орчуулахад «Женя толгойдоо зангидсан косынка»-г хойш болгоод гэсэн өгүүлбэрийн дотор гарсан «косынка» гэсэн үгийг орос монгол толинд А. Лувсандэндэв «гурвалжин алчуур» (231 а) гэж орчуулсан боловч бид «хангис» гэж орчуулснаа зөв бөгөөд монгол хэлийг баяжуулахад өв сангаа зөв хэрэглэсэн гэж бодож байна. Учир нь: монголчууд хэдий бүдүүлэг байсан ч толгойдоо хөлсөө арчдаг эдээ зангиддаг бус, үсээ даруулж зангидах эдийг алчуур (арчуур) гэж нэрлэхгүй «хангис» гэдэг өөр нэрээр нэрлэж байжээ. Иймд одоогийн боловсон цагийн монгол хэлэнд хөлсөө арчих эд, толгойдоо зангидах эд хоёрыг тус тус нэртэй байтал нэг үгээр хэрэглэж өөрсдийн бүдүүлгээр гайхуулахын хэрэггүй гэж бодож би энэ хангис гэдэг хуучин монгол үгийг амилуулан хэрэглэх саналыг тавьсан болно.
Түүнчлэн М Е. Салтыков-Щедриний «Хэтэрхий мэргэн жараахай» үлгэрийн эмхэтгэлийг орчуулахад «пескарь» гэсэн үгийг урьд орчуулсан хүн «жараахай» гэсэн нь утгын хувьд сайн оноогүй зүйл байв. Учир нь «жараахай (Цэвэл. 422 а) буюу эртний «жирмагай» (Шагж, 515 а) нь загасны нүд нээсэн зулзага» гэсэн нэг гол утгатай атал өнөөх пескарь гэдэг орос үг бол загасны жижиг нь гэсэн утгагүй, харин мөргийн төрлийн нэг зүйл жижиг биет загасны нэр байна. Хэдийгээр Цэвэл гуайн толь бичигт Жараахай 1. Загасны нам, усанд оршино, бие нь маш жижигхэн гэж энэ загасыг бас жараахай гэдэг мэтээр тайлбарласан боловч энэ нь дээр дурдсан зохиолын алдаатай орчуулгаас эргүүлж олсон буруу тайлбар болов уу гэж эргэлзмээр байна. Харин Монголын нууц товчоонд §75 «жирамут загас шүүж» гэж үг гардгийг Пеллио, Хэниш цөм жижигхэн загас гэж орчуулснаас гадна уг загасны нэрийг жэбүгэ (зэвэг) хадарга (хадран) зэрэг бусад загастай зэрэгцүүлэн нэрлэсэн байх тул нэг зүйл жижиг загасны тухайлбал оросоор пескарь гэж нэрлэдэг загасыг нэрлэсэн байх гэж уул загасны нэрийг «Хэтэрхий мэргэн жараахай» гэж хуучин алдаршсан гарчгийг хэвээр үлдээсэн боловч дотор нь хэтэрхий мэргэн жарам гэж шинэ үг оноон орчуулсан билээ.
Тэрчлэн «Идеалист хэлтэг загас» үлгэрт мөргийн төрлийн олон зүйлийн загасны нэр гарсны олонход монгол нэр оноож өгсөн эсэхийг би олж мэдээгүй тулд тэр бүгдэд дараах маягаар нэр зохиож орчуулсан үүнд: «Карп — Булуу Цагаан загасны тэжээмэл өсгөвөр хэлбэрийн цэнгэг усны загас, хоёр насандаа килограмм жинд хүрнэ» гэжээ. Үүнийг А. Лувсандэндэвийн толинд «мөрөг» (209 б) гэжээ. Плотва — Мөргийн бүлийн цэнгэг усны загас. 10—20 см. 100—200 гр—улаан нүдэн Ц. Д. 1942. 257 б) гэжээ. Энэ загас хамгийн бага жижиг биетэй нь тулд мөргөнцөр гэв.
Вобла — Мөргийн бүлийн улаан нүдэн загасны дэд зүйлийн загас. 20 см. 150 гр. башинга загас (Ц. Д. 1982 53 б) үүнийг бас бие багавтрыг бодолцож мөрөгхэй гэв.
Елец — мөргийн бүлийн загас 30 см 500 гр. Үүнийг мөрөгжин гэв.
Язь — елецийн төрлийн загас (булууцгай загас—А. Л. 1982, 823 б) үүнийг бид мөргөвтөр гэж орчуулав.
Тарань — мөргийн бүлийн улаан нүдэн загасны дэд зүйл, 50 см. 2 кг үүнийг хэмжээгээр арай томыг бодож мөргөлөг гэв.
Голавль — Мөргийн бүлийн загас 80 см. Үүнийг хамгийн том хэмжээтэйгээр нь мөрөглөн гэж нэрлэсэн нь эдгээр дагаврын үүсгэх үг ямар хэмжээ хэрийн амьтныг тэмдэглэдэг талыг бодолцсон болно. Жишээ нь хамгийн багад нь юмны багыг нэрлэх нэр чононцор, тэргэнцэр гэх мэт үг бүтээдэг—цар дагавартай мөргөнцөр гэж нэр оноосон бол арслан, хавлан гэх мэт том амьтны нэр бүтээдэг —лан, —лон, —лөн, —лэн дагавартай үгийн нэг «мөрөглөн» гэдэг нэрийг хамгийн том хэмжээтэй загасанд нь оноож өгсөн болно.
Энэ бүхнийг би хамгийн сайн оноож зөв нэр өгсөн гэж энд ярьж байгаа биш, харин уг юм манай оронд байдаггүйн улмаас, эсвэл өөр шалтгаанаар нэг төрлийн юманд өгсөн олон нэр эх хэлэнд тэр бүр байхгүй тохиолдолд аргаа барвал ингэж аргалахаас өөр мэхгүй болох бэрхшээл орчуулагч хүнд тааралддаг гэдгийг илтгэж хэлэх гэсэн юм.
Орчуулгын үг нэг бүрийг ингэж нягталж бодож тааруулан орчуулах ч гэсэн бүрэн сайн орчуулга хийхэд бас л дутагдалтай. Ерөнхийд нь зохиолын хэл найруулгыг сайхан орчуулахад бас өөр өөр олон арга хэрэглэж болдгийг Ц. Дамдинсүрэн, Ж. Цэвээн, Б. Ринчен зэрэг манай гарамгай сайн орчуулагч нарын орчуулгын туршлага харуулж байдаг. Иймээс бид тэдний орчуулгаас энэ ерөнхийд нь шимтэй сайхан монгол хэлээр монголчилж орчуулдаг нандин увдисыг нь сурч эзэмшихийг хичээвэл зүйтэй гэж бодно.


Р. ГҮРБАЗАР: УРАН ДҮРСЛЭЛ БА ОРЧУУЛГА


Уран зохиолын орчуулгад дүрийг дүрээр амилуулна гэгч бол тодруулж хэлбэл эх зохиолын сэтгэл хөдөлгөх өнгө аяс, уран сэтгэмж, яруу сайхан санааг орчуулж байгаа хэлээр яг тийм тод яруу сайхнаар сэргээн дүрслэх гэсэн үг буюу эх зохиолын агуулга, хэлбэрийг уран сайхны өндөр түвшинд нөгөө хэлээр бүрэн илэрхийлэх арга болно. Хэв шинжит дүрийг бүтээхдээ зохиолч найруулга зүйн уран дүрслэлийн олон аргыг түгээмэл хэрэглэсэн байдаг билээ6 Тэдгээр олон аргын дотроос уран дүрслэлийн буюу яруу илэрхийллийн зарим аргыг орчуулах асуудал их чухал юм. Үүнийг тодруулан өгүүлэхийн тулд уран дүрслэлийн зарим арга, нарийвчилбал зүйрлэл, адилтгал, чимэг үг, төлөөлөл, төлөөлүүлэл, хэтрүүлэл, багасгал, тойруулал зэргийг тодорхой жишээн дээр авч үзье. Уран дүрслэлийн эдгээр аргыг эрдэмтэд найруулга зүйн үүднээс нийт ард түмний болон зохиолчийн өөрийн бодож олсон дүрслэлийн хэрэглүүр гэж ялгаж салгаж үзсэн байдаг33. Эдгээрийн ихэнхэд уул хэлээр хэлэлцэгч улс түмний цэцэн оюун билэг, ахуй амьдралын өвөрмөц онцлог тод туссан байх боловч угтаа ардын аман зохиолоос улбаалж олон үеийн турш боловсрон төгс сонгодог хэлбэрээ олж тухайн улс түмний сод оюун билигтний гайхалтай олж хэлсэн ончтой мэргэн хэллэг тэдгээрийг улам бүр баяжуулсаар байдаг. Жишээ нь орос хэлэнд «Воздух чист и свеж как поцелуй ребёнка» (М. Ю. Лермонтов) гэх мэт зүйрлэл, «Закатилось солнце русской поэзии» (А. С. Пушкиний тухай М. Ю. Лермонтовын хэлсэн үг), «Между тем луна начала одеваться тучами» (М. Ю. Лермонтов) гэх мэт адилтгал, «Шелковые кудри», «Бродяга—ветер», «Между тучами и морем гордо реет Буревестник» (А. М. Горький) гэх мэт чимэг үг. «Янтарь в устах дымился» (А. С. Пушкин) гэх мэт төлөөлөл, «Варшава предпишет свои закон» (А. С. Пушкин) гэх мэт төлөөлүүлэл, «Редкая птица долетит до середины Днепра» (Н. В. Гоголь) гэх мэт хэтрүүлэл, «Мальчик с пальчик», «Избушка на курьих ножках стоит без окон, без дверей» (А. С. Пушкин) гэх мэт багасгал, «Загалмай» (шашин шүтлэг), «Занга» (итгэл найдвар), «Тасархай гинж» (Эрх чөлөө), «Тагтаа» (Энх тайван) гэх мэт ёгтлол зэрэг уран дүрслэлийн өдий төдий хэллэг байдгийг зөв орчуулахад туршлагатай орчуулагчдад ч үлэмжхэн бэрхшээл учруулдаг билээ.
Найруулга зүйн иймэрхүү уран дүрслэлийн хэрэглүүрийг орчуулгад тэр болгон үгчлэн орчуулах аргагүй юм. Учир нь зохиолчийн дотоод сэтгэлийн өвөрмөц тод өнгө аяс, ончтой дүрслэл үгчилсэн орчуулгын явцад амт шимтээ зайлшгүй алддаг. Жишээ нь: «Маленький человек с птичьим лицом и голым коричневым черепом он держался важно, с чрезмерным, как бы раздутым достоинством»34. Энэ өгүүлбэрт зохиолч ёгтлол, төлөөлүүллийн арга ашиглан халагдаж байгаа ерөнхий инженер Грубскийн гадаад төрхийг гаргахдаа түүнд дурамжхан байгаа өөрийн хандлагыг илэрхийлсэн байна. Энэ өгүүлбэрийг орчуулагч: «Грубский бол, шувуу шиг шөнхгөр царайтай, гялаан хүрэн толгойтой, давжаа биетэй, ихэмсэг бөгөөд хэт давилуун байрын хүн юм»35 гэж монгол болгосон нь эх зохиолын үзэл санаа, агуулгын гүнд орчуулагч нэвтрэн орж чадалгүй, үгчлэхийг урьдал болгосноос ёгтлол, төлөөлүүлэл эх зохиолд гаргасан шиг тодроогүйгээр үл барам зохиолчийн зохиолын баатартаа хэрхэн хандаж байгааг илэрхийлж чадсангүй. Зохиолч дүрийнхээ толгой түрүүг шувууны дүрсээр ёгтолж, толгойг нь хоосон гавал гэж нэрлэхдээ зөвхөн гадаад төрхийг зураглан гаргахыг зорьсон нь биш, харин түүний ухаан санаа охорхон явцуу, хомс ядуу гэдэг санаат тун оновчтой гаргажээ. Зохиолч энэ санаагаа уул өгүүлбэрт лавшруулан Грубскийг ихэмсэг сүржин зантай гэж цаашид улам тодруулжээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Орчуулах Эрдэм - 6 - 6
  • Büleklär
  • Орчуулах Эрдэм - 6 - 1
    Süzlärneñ gomumi sanı 4143
    Unikal süzlärneñ gomumi sanı 1699
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 2
    Süzlärneñ gomumi sanı 3762
    Unikal süzlärneñ gomumi sanı 1494
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 3
    Süzlärneñ gomumi sanı 4203
    Unikal süzlärneñ gomumi sanı 1866
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 4
    Süzlärneñ gomumi sanı 4050
    Unikal süzlärneñ gomumi sanı 1855
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 5
    Süzlärneñ gomumi sanı 4263
    Unikal süzlärneñ gomumi sanı 1681
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 6
    Süzlärneñ gomumi sanı 4276
    Unikal süzlärneñ gomumi sanı 2042
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 7
    Süzlärneñ gomumi sanı 4054
    Unikal süzlärneñ gomumi sanı 1992
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 8
    Süzlärneñ gomumi sanı 4301
    Unikal süzlärneñ gomumi sanı 1731
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 6 - 9
    Süzlärneñ gomumi sanı 2531
    Unikal süzlärneñ gomumi sanı 1234
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.