Latin

Орчуулах Эрдэм - 5 - 01

Süzlärneñ gomumi sanı 4129
Unikal süzlärneñ gomumi sanı 1602
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

ОРЧУУЛАХ ЭРДЭМ - 5

“УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР” Улаанбаатар хотноо 1988 онд эрхлэн хэвлүүлсэн номыг

Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.





Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Д. ДАШДАВАА: МАРКСИЗМЫН СОНГОДГУУД ОРЧУУЛГЫН ТУХАЙ

Маркс, Энгельс, Ленин нар орчуулгын онолын өргөн мэдлэгтэй байснаас гадна орчуулж буй зүйлээ төгс ойлгож, цаад тэмдэглэж буй ухагдахууны мөн чанарыг гүн гүнзгий ойлгож орчуулдаг байсан бөгөөд орчуулагч нарт мөн тийм шаардлага тавьж байлаа. Маркс, Энгельс, Ленин эх зохиолын агуулга, хэлбэрийг эвддэг үгчилсэн орчуулгыг шүүмжлэн үзэж, эх зохиолын болон орчуулгын хэлийг гоц сайн мэдэх, эх зохиол гарсан тухайн нийгмийн нөхцөл байдлыг сайтар судлахын чухлыг сургаж байлаа. Орчуулгад зохиогчийн «өвөрмөц найруулгыг» хадгалах, эх зохиолын хэлний хөнгөн, уян налархай чанарыг хадгалж буулгахын чухлыг К. Маркс (1872— 5—28-нд Марксаас К. Н. Даниельсонд бичсэн захидалдаа), Ф. Энгельс (1884— 2—5-нд Бернштейнд бичсэн захидалдаа) нар тодорхой авч үзсэн юм. Ялангуяа Ф. Энгельсийн «К. Марксын зохиолыг ингэж орчуулж болохгүй...»1 гэдэг өгүүлэл онцгой ач холбогдолтой.
«Нэг хэлний үг ихэнх тохиолдолд өөр хэлний үгтэй жирийн нэг тохирдоггүй, харин тэдэнтэй туйлын нарийн төвөгтэй, олон янзын харьцаанд оршдог» гэж академич Л. В. Щерба хэлсэн нь маргашгүй үнэн юм. Ийм санааг К. Маркс, Ф. Энгельс нар «Германы үзэл суртал» гэдэг зохиолдоо «Санаа бодлын ертөнцөөс бодит ертөнцөд буух нь философичдод бэрх төвөгтэй зорилтуудын нэг юм», «Хэл бодол санааны шууд үнэн байдал», «Бодол санаа ч, хэл ч аяндаа тусгаарлан тогтдоггүй. Тэд зөвхөн бодит амьдралын илрэл юм»2 гэж заажээ.
Марксист ёсоор хэлийг ойлгох нь янз бүрийн хэлнүүдийн хоорондох харьцааны тухай болон орчуулах бололцооны тухай судалгаанд шинэ хэтийн төлөвийг нээв. Түүнээс гадна орчуулгатай шууд холбогдох олон санаа К. Маркс, Ф. Энгельс нарын захидлуудад олонтоо дайралддаг. Тэдгээр санал бодол нь практик шинжтэй бөгөөд тодорхой тогтолцоо бүхий онолын үндэслэл дээр тулгуурласан, гол төлөв нийгэм-улс төрийн ном зохиолын холбогдолтой, ер нь алив орчуулгад хамаарах өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн байна.
Нийгэм-улс төрийн зохиолд (ялангуяа марксизм - ленинизмийн сонгодог төлөөлөгчдийн зохиол бүтээлд) хэлний урлаг онцгой чухал бөгөөд орчуулагчдын өмнө нарийн төвөгтэй зорилтуудыг дэвшүүлэн тавьж ирсэн.
«Маркс Европын бүх хэлээр уншиж чаддаг байсан бөгөөд герман, франц, англи гурван хэлээр уг хэлийг мэддэг хүмүүсийг биширмээр сайн бичдэг байв. Маркс тавь гарсан хойноо орос хэл үзэж эхэлсэн бөгөөд орос хэл хэцүү боловч хагас жил орчим болоход оросын яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолчдын бүтээлээс ялангуяа Пушкин, Гоголь, Щедрин нарынхыг уншиж чаддаг болсон»3, К. Маркс гадаад хэл сурахыг ихэд чухалчилж: «Гадаад хэл амьдрал тэмцлийн зэвсэг мөн» гэж хэлэх дуртай байжээ. Тэрээр зарим зохиол бүтээлээ гадаад хэлээр туурвисан нь найруулгын хувьд сайн болсон гэгддэг. Маркс, «Философийн гуйланчлал» гэдэг зохиолоо сонгодог франц хэлээр бичсэн ажээ. Маркс нэлээд орчуулга хийсний дотор Н. Чернышевскийн «Хаяггүй захидлууд» чухал байр эзэлдэг. Эл зохиолыг хаант засгийн цензур хэвлэхийг хатуу хориглосон боловч, Маркс, Чернышевскийн эл захидлуудыг орчуулахдаа хаант засгийн хатуу цензурээс болоод зохиогч битүү хэлсэн газруудыг тодруулж, хүч оруулж өгсөн тухай Марксын орчуулгыг судалсан Н. Саморуков «Правда» сонинд 1949 онд бичсэн байна. Уг зохиолыг 1874 онд Швейцарт хэвлэхийг Маркс халуунаар дэмжиж байсан.
К. Маркс эх зохиолын нийлэмж үг, өгүүлбэрийг үгчлэн орчуулахыг эрс эсэргүүцэж, олон хувилбараас бүх талаараа дүйхийг сонгон орчуулахыг сургаж байсан. Энэ бүх санаагаа В. Бракед бичсэн захидлуудад тусгажээ. Парисын коммуны талаар Лиссагарын бичсэн номын герман орчуулгыг Маркс хянан зассан бөгөөд энд орчуулгад тавих Марксын зарчимт шаардлага тусгалаа олсон гэж хэлж болно. Эл орчуулгад (Уг номыг Изольда Курц гэдэг эмэгтэй орчуулжээ) алдаа мадаг ихтэй, барагтайхан байсныг яаж зассанаа, уг алдааг гаргасан шалтгааныг (чухам юу мэдээгүйгээс) судалж, дүгнэлт хийжээ.
Жишээ нь «Rationnement» хатуу хувь тогтоох; (жишээ нь бүслэгдсэн бэхлэлт юм уу, усан онгоцон дээр хүнс хоол барагдсан үед); гэсэн үгийг Изольда Курц «бүх иргэдийг хүнсээр хангах» гэж орчуулсан байна. Ингэж л дүйж байгаа эсэхийг харгалзахгүйгээр аль дайралдсан үгээр л орчуулжээ.4
«Trochu... lui fit une belle conférence»— («Трошю... прочел ему хорошее наставление - Ред.) Трошюг сайн сургамжлав. Энэ өгүүлбэрийг тэрээр «Түүний өмнө сайхан бага хурал (конференци) хийсэн» гэж орчуулжээ, сургуулийн хүүхдийн л үгчилсэн орчуулга... германаар ямар ч утгагүй үг...» с. 51.
«des intrigants bourgeois qui couraient aprés la députation» («депутатуудын суудлын хойноос хөөцөлдсөн хөрөнгөтний хутгагчид» - Ред.) гэснийг Курц «депутатын нэр төрийн хойноос хөөцөлдөгсөд» болгон орчуулжээ. Нэгдүгээр ангийн сурагч ч түүнээс дор орчуулахгүй...5 гэжээ. К. Марксын энэ мэтчилэн анхааруулсан нь орчуулгад тавих шаардлагаас гадна, үгийн утгыг тодорхойлоход хам сэдвийн чухлыг хэлжээ. Жишээ нь «note» гэдэг салаа утгатай үгний орчуулга сонин байна (Хөгжмийн нот, өнгө аяс, албан бичиг, данс тооцоо г. м.)
Ф. Энгельс «Марксын зохиолыг ингэж орчуулж болохгүй» гэдэг өгүүлэлдээ, орчуулагчдад тавих шаардлага, үзэл бодлын тогтолцоог бүрэн харгалзжээ. Уг өгүүлэл К. Марксын «Капиталын» 1-р ботиос хэсэгчилсэн орчуулгын шүүмж юм. Түүнийг английн «Тобау» сэтгүүлд Жон Бродхаус орчуулж хэвлүүлжээ.
«Энэ орчуулга уул зохиолын утга санааг үнэн зөв буулгаж чадаагүй байна. Яагаад гэвэл ноён Бродхауст Марксын зохиолыг орчуулах хүнд байвал зохих ямар ч чадвар байхгүй байна гэдгийг би шууд хэлье» гэж Ф. Энгельс бичжээ. Тэрээр цааш бичихдээ «...Ийм ном орчуулахад герман бичгийн хэлийг сайн мэдэх хангалттай биш ээ. Маркс бол яриа, нутгийн аялгууны өвөрмөц хэлцийг чөлөөтэй хэрэглэдэг хүн. Маркс бол шинэ үг хэллэг зохиодог, шинжлэх ухааны бүх салбараас жишээ авдаг, өдий төдий хэлний ном зохиолоос эш татдаг хүн. Түүний зохиолыг ойлгоё гэвэл герман хэлний яриа, бичгийн аль алиныг тун сайн эзэмших хэрэгтэй, үүнээс гадна герман амьдралыг бага сага ч атугай мэдэх хэрэгтэй»6 гэжээ.
italki
Маркс бол орчин үеийн хамгийн чадмаг бөгөөд товч, хураангуй бичдэг хүмүүсийн нэгэнд тоологддог хүн. Ийм өвөрмөц найруулгыг яг хэвээр нь буулгахад герман хэл төдийгүй англи хэлийг ч бүрэн төгс мэдэх хэрэгтэй. Ноён Бродхаус нэлээн авьяаслаг сэтгүүлч бололтой, гэвч англи хэлийг бичгийн хэлний хэмжээнд л мэддэг хүн юм байна. Гэвч түүний сэтгүүлчийн хэмжээний англи хэл нь «Капитал»-ыг орчуулахад хангалтгүй юм гэсэн санааг Ф. Энгельс гаргаад «Яруу сайхан герман хэлийг тийм яруу сайхан англи хэлээр буулгах хэрэгтэй, хэлний шилдэг нөөцийг ашиглавал зохино. Шинээр зохиосон герман нэр томьёо нь зохих шинэ англи нэр томьёог бий болгохыг шаардана»7 гээд Жон Бродхаус шинээр үг зохиох үгийн баялаг хомстой, тохирсон үг олохыг эрэлхийлж зүрхлэх ч үгүй хүн гэдгийг дурдаж, орчуулахад хэцүү герман үг, хэллэгийг зохиогчийн санааг бүрхэгдүүлсэн, тодорхой бус, ойлгомж муутай нэр томьёогоор буулгаж, эсвэл нэг нэр томьёог янз янзаар орчуулж будилуулсныг тодорхой жишээгээр шүүмжилжээ.
Arbeitszeit (ажлын цаг) гэсэн хялбархан нэр томьёог дөрвөн янзаар орчуулж байсныг тэнд дурдахдаа «ажлын цаг» бол «Капитал» номын үндсэн категорийн нэг бөгөөд арав хүрэхгүй хуудсанд түүнийг дөрвөн янзын үгээр орчуулсан нь уучлахын аргагүй ташуу болохыг тэмдэглэжээ. Үүнд:
1. «time-labour» гэсэн нь цагаар нь төлөх ажил [буюу өөрөөр хэлбэл албадан ажил хийж байгаад хугацаа дуусаж суллагдаж буй хүний хийсэн ажил;
2. «time of labour» (время труда) - (хөдөлмөрийн цаг)
3. «time labour» (рабочее время) - (ажлын цаг)
4. «labour-time» (рабочий период) - (ажлын үе) гэж англиар 4 янзаар орчуулжээ. Зүй нь нэг л мөр байх ёстой. Уг өгүүллийн дараачийн хэсэгт Бродхаусын гаргасан янз бүрийн алдааг тодорхой задлан шинжилсэн байна. Алдаа нь гол төлөв нэр томьёог будилуулсан, эх зохиолын санааг гаргаж чадаагүй, сэдвээ буруу ойлгосон, эсвэл ер нь чанар муутай болсон зэргийг дурджээ.
В. И. Ленин, өөрийн өмнөх үеийн сонгодог төлөөлөгчид К. Маркс, Ф. Энгельс нарын нэг адил бусад орны хөдөлмөрчидтэй харилцах болон тэдгээр орны улс төр, соёл, эдийн засгийн амьдралыг судлахад гадаад хэл мэдэх нь асар их ач холбогдолтойг зааж байсан В. И. Ленин орос хэл гарамгай сайн мэддэг байсан бөгөөд орос хэлний найруулга зүйг төгс эзэмшсэн нь түүний зохиол бүтээлтэй танилцсан хэн бүхэнд илэрхий билээ.
Ленин гадаад хэл үзэж, ном зохиол гадаад хэлээр уншиж судлахдаа орчуулгын аргыг сонирхон гадаад хэл сурахад эргүүлж орчуулахыг нэг гол арга гэж үзэж байсан. В. И. Ленин марксизмын сонгодог бүтээлээс болон ер нь нийгэм улс төрийн ном зохиолоос нэлээдийг орчуулж, редакторлажээ.8
Н. К. Крупская нэг дуртгалдаа «Бүр 60-аад оноос (өнгөрсөн зууны - Орч.) Марксын зохиол орос хэлнээ орчуулагдсан авч, Марксыг оросын баримт бичгийн хэлнээ орчуулах шаардлагатай байсан бөгөөд үүнийг В. И. Ленин «Орос дахь капитализмын хөгжил» гэдэг номдоо хийсэн юм»9 гэж бичжээ. Орчуулгад зохиогчийн санааг гажуудуулахын эсрэг В. И. Ленин дандаа тэмцдэг байсан. Энэ талаар В. И. Ленин «Материализм ба эмпириокритицизм» зохиолдоо махист В. Базаров, Ф. Энгельсийн зохиолоос орчуулсан тухай хэлсэн үг чухал ач холбогдолтой.
Оросын махистуудаас диалектик материализмын философийн эсрэг тэмцэхдээ ашиглаж байсан янз бүрийн гуйвуулга, завхралыг В. И. Ленин илчилж байсан. Оросын махист В. Базаров «Бид, практик дээрээ юмстай тааралдаж байгаагийн хэрээр юмны тухай, түүний чанарлагийн тухай гадна байж байгаа үнэн байдалтай тохирох төсөөлөлтэй байдаг» гэсэн үндсээрээ идеалист томьёоллыг Энгельст тохоожээ. Тэрхүү идеалист томьёоллоосоо «тохирох» гэдэг бол «дуурайл» гэсэн үг арай биш ээ. Тохирч байна гэдэг бол уг хэр хэмжээнийхээ дотор мэдрэхүйн төсөөлөл маань бидний гадна байж байгаа үнэн байдал мөн (Базаров онцлон тэмдэглэжээ) гэсэн үг юм...10 гэсэн өөртөө хэрэгтэй дүгнэлт хийжээ. Ингэж гажуудуулсан талаар В. И. Ленин бичихдээ: «Нөхөр Базаров аа, энэ чинь агностикчийн идеалист худал үг буюу булзаарал байна. Яагаад гэвэл мэдрэх төсөөлөл гэдэг чинь бидний гадна байж байгаа үнэн байдал биш, харин тэр үнэн байдлын зөвхөн дүрс мөн. Та оросын «совпадать» гэдэг үгийн хоёр утгатай байдлаас зууралдах санаатай байна уу? Та, «тохирох» гэдэг бол энд «таарах» гэсэн биш, харин «яг адил байх» гэсэн үг гэж учир мэдэхгүй уншигчдад итгүүлэх санаатай байна уу? Энэ бол эш татсан зүйлийн агуулгыг гажуудуулснаараа Энгельсийг Махын дүртэй болгох гэснээс хэтрээгүй хэрэг байна. Герман эхийг аваад үзэгтүн, тэгвэл та stimmen mit өөрөөр хэлбэл тохирч байна, нийцэж байна гэсэн үгийг үзэх бөгөөд stimme гэдэг нь дуу хоолой гэсэн үг учир нийцэж байна гэсэн орчуулга нь яг үгчилсэн орчуулга юм. «Stimmen mit» гэдэг үг, «яг адил байх» гэдэг агуулгаар хэрэглэсэн «тохирох» гэдэг үг байж чадахгүй. Энгельс, өөрийн бүх бодомжийн туршид «мэдрэхүйн төсөөллийг» бидний гадна байж байгаа үнэн байдлын дүрс (Abbild) гэж ямагт бичиж байгаа ба ингэхлээр «нийлэх» гэдэг үгийг оросоор дан ганц тохирох, нийцэх гэх зэрэг утгаар хэрэглэж болох юм гэдэг нь герман хэл мэдэхгүй боловч Энгельсийг өчүүхэн төдий анхааралтай уншиж байгаа уншигчид тодорхой биш байж болохгүй нь тун тодорхой юм»11 Ф. Энгельсийн санааг Базаров бүдүүлгээр гуйвуулсан нь stimmen mit гэдэг үгийг «совпадать» (тохирох «яг адил байх» гэсэн утгаар) гэдэг үйл үгээр мэдээжээр буруу орчуулсантай холбоотой. Ленин уг орчуулгыг эхтэй нь тулгаж нягтлан шинжилсний үндсэн дээр алдаа завхралыг олж илрүүлсэн байна.
Марксизм-ленинизмийн сонгодог төлөөлөгчдийн орчуулгын уламжлалыг судлан үзэхэд тэд алив зохиолын улс төрийн утгыг гажуудуулах, хасаж хураахыг хэрхэвч зөвшөөрдөггүй байснаас гадна, орчуулгын ажилд ор нэр төдий хандах явдалтай ширүүн тэмцэж байжээ.
Эх зохиолыг төгс ойлгон, уг зохиолд гарч байгаа зүйл, ухагдахууныг сайн мэдэж, түүний агуулгыг яруу сайхан хэлээр буулгаад зогсохгүй, зохиогчийн найруулгын өвөрмөц онцлогийг бүрэн хадгалахын зайлшгүйг шаардаж байлаа. Тэд зохиолын орчуулгыг агуулга, хэлбэрийн нэгдэлд үгийг бусад үгтэй орох тодорхой холбоонд нь, түүнчлэн цаад зохиолын онцлогтой харгалзан авч үздэг байжээ. Орчуулгад туйлын бүтээлч хандан, орчуулагч, зохиогчийн нэгэн адил зохиолын хэл, агуулга дээр нарийвчлан ажиллахын чухлыг байнга анхааруулан зааж байв. Гадаад хэлнээс үг хэллэг зээлдэн авахдаа ухаалаг, бүтээлч хандахын чухлыг тодорхой зааж өгсөн. Жишээ нь В. И. Лениний «Орос хэлийг цэвэр ариун байлгах тухай» өгүүлэлдээ энэ талаар тодорхой жишээгээр тайлбарласан нь орчуулагч нарт одоо ч удирдлага болсоор байна. Марксизм ленинизмийн сонгодог төлөөлөгчдийн орчуулгын өв уламжлалыг нарийвчлан судлах, орчуулгын ажилд тэдний тавьж байсан өндөр, зарчимт шаардлагаас суралцах нь орчуулагч бидний нэн чухал зорилт хэвээр байна.


Ф. ЭНГЕЛЬС: МАРКСЫН ЗОХИОЛЫГ ИНГЭЖ ОРЧУУЛЖ, БОЛОХГҮЙ ДЭЭ

«Капитал»-ын нэгдүгээр ботийг гадаадын олон хэлээр орчуулах учраас энэ боть бол олон нийтийн өмч мөн. Иймээс уул зохиолыг орчуулж байгааг болон Марксын гэрээсээр ном зохиолыг нь хэвлүүлэх учиртай хүмүүс, түүнийг хариуцан удахгүй нийтлүүлнэ гэдгийг английн социалистууд тун сайн мэдэж байгаа боловч энэ орчуулгаас өмнө өөр оновчтой, сайн орчуулга гараад ирвэл үүнд дургүйцэх хэн байх вэ.
Жон Бродхаусын орчуулгын эхний хэдэн хуудас «To-day» сэтгүүлийн аравдугаар сарын дугаарт хэвлэгджээ. Энэ орчуулга уул зохиолын утга санааг үнэн зөв гаргаж огт чадаагүй байна, яагаад гэвэл Марксын зохиолыг орчуулах хүнд байвал зохих ямар ч чадвар ноён Бродхауст байхгүй байна гэдгийг би шууд хэлье.
Ийм ном орчуулахад германы бичгийн хэлийг сайн мэдэх хангалттай биш ээ. Маркс бол өдөр тутмын амьдралд байдаг яриа, нутгийн аялгууны өвөрмөц хэлцийг чөлөөтэй хэрэглэдэг хүн; Маркс бол шинэ үг зохиодог, шинжлэх ухааны бүх салбараас жишээ авдаг, өдий төдий хэлний ном зохиолоос эш татдаг хүн; түүний зохиолыг ойлгоё гэвэл герман хэлний яриа, бичгийн аль алиныг нь тун сайн эзэмших хэрэгтэй, үүнээс гадна германы амьдралыг бага сага ч атугай мэдэх хэрэгтэй юм.
Нэг жишээ дурдъя. Оксфордын их сургуулийн төгсөх ангийн хэдэн оюутан дөрвөн сэлүүрт завиар Дуврийн хоолойг гаталжээ. Тэр тухай бичигдсэн сонины мэдээнд тэдний нэг нь «caught a crab»12 гэж мэдээлсэн байжээ. «Kölnische Zeitung» сонины Лондон дахь сурвалжлагч энэ үгийг үгчлэн ойлгоод, «Сэлүүрчдийн нэгнийх нь сэлүүрээс хавч зууралджээ» гээд сониндоо дажгүй мэдээлчихжээ. Лондонд олон жил суусан хүн байж, өөрийнхөө мэргэжлийн биш нэр томьёотой тааралдахаараа ийм инээдэмтэй алдаа хийчхэж байгаа болохоор, германы номын хэлийг л барагтайхан мэддэг атлаа, хүүрнэсэн хэллэгээр бичдэг, орчуулахад ярвигтай герман зохиогчдын дотроос аль хэцүү хүнийх нь зохиолыг орчуулах гэж савсганасан хүнээс бид юу горьдох билээ? Ноён Бродхаус «хавч барихын» том мастер юм гэдгийг бид ёстой л үзнэ дээ.
Гэвч үүн дээр бас өөр зүйл ч орчуулагчаас шаардагдана. Маркс бол орчин үеийн хамгийн чадмаг бөгөөд товч хураангуй бичдэг хүмүүсийн нэгэнд тоологддог хүн. Энэ өвөрмөц найруулгыг нь яг хэвээр нь буулгахын тулд герман хэлийг төдийгүй, англи хэлийг ч бүрэн төгс мэддэг байх хэрэгтэй юм.. Ноён Бродхаус нэлээн авьяаслаг сэтгүүлч бололтой, гэвч англи хэлийг бичгийн хэлний хэв хэмжээнд л мэддэг хүн юм байна. Энэ зорилгоо биелүүлэхийн хувьд хэлийг тэр бээр хангалттай мэддэг юм биз ээ, гэвч энэ бол «Капитал»-ыг орчуулж болох англи хэл биш ээ. Яруу сайхан герман хэлийг яруу сайхан англи хэлээр буулгах хэрэгтэй, хэлний шилдэг нөөцийг ашиглавал зохино; шинээр зохиосон герман нэр томьёо нь зохих шинэ англи нэр томьёо бий болгохыг шаардана. Гэтэл ноён Бродхауст ийм асуудал тулгармагц, түүнд үгийн баялаг төдийгүй, зориг ч дутдаг байна. Улиг болсон хэллэгийн тарчиг нөөцөө өчүүхэн төдий баяжуулахаас, өдөр тутмын ном зохиолд хэрэглэгддэг ердийн англи хэлний заагаас хальж өчүүхэн төдий шинэ зүйл оруулахаас Бродхаус айдаг байна, тэгээд зуршлыг эвдэх тийм шинэ юм хийж үзэхийн оронд, герман хэцүү үгийг өөрийнх нь чихэнд чийр болдоггүй ч гэсэн, зохиогчийн санааг бүрхэгдүүлсэн бүдэгдүүхэн нэр томьёогоор буулгасан байна, эсвэл, тийм хэцүү үг дахин давтагдвал, нэр томьёог хэзээд ижил утгатай нэг л хэллэгээр буулгах ёстойг мартаад, хэд хэдэн өөр нэр томьёогоор орчуулсан нь бүр ч тусгүй хэрэг. Жишээ нь, нэгдүгээр хэсгийн эхний гарчигт Wertgrösse13 гэснийг «extent of value» гэж орчуулсан байна, гэтэл
Grösse14 бол «magnitude» гэсэн нэр томьёотой дүйцэх математикийн тодорхой нэр томьёо буюу тодорхой тоо хэмжээг заадаг байхад, «extent» нь түүнээс гадна өөр олон утгатай байж болохыг анхаараагүй байна. Жишээ нь, шинээр нэвтрүүлсэн нэг их ч ярвигтай биш зүйлийг, тухайлбал Arbeitszeit [«labour time»] «ажлын цаг» гэдгийг ч орчуулж дөнгөлгүй, түүнийг 1) «time labour» гэж, энэ нь ерөөсөө ямар нэгэн утгатай юм бол цагаар бодож хөлсийг нь төлөх хөдөлмөрийг эсвэл (hard labout) албадлагын ажлын (time) хугацаа «дуусгах» хүний хийх хөдөлмөрийг өгүүлсэн утгатай хэллэг, 2) «time of labour» («хөдөлмөрийн цаг»), 3) «labour time» («ажлын цаг»), 4) period of labour» («ажлын хугацаа») (Arbeisperiode) (Маркс хоёрдугаар ботидоо энэ нэр томьёогоор огт өөр зүйлийг тэмдэглэсэн байгаа) гэх мэтээр орчуулжээ. Гэтэл, ажлын цаг гэдэг «категори» бол уул номын хамгийн үндсэн зүйлийн нэг гэдэг нь мэдээжийн хэрэг, түүнийг арав хүрэхгүй хуудсанд дөрвөн өөр нэр томьёогоор орчуулна гэдэг даанч уучилшгүй хэрэг.
Маркс, таваарыг шинжлэхээс эхэлсэн билээ. Таваар бол юуны өмнө хэрэгтэй зүйл, тэр чанараар нь түүнийг нэг бол чанарын талаас нь, нэг бол тооны талаас нь авч үзэж болох юм. «Тийм эд бүхэн бол олон шинж чанарын нийлбэр, тийм учраас янз бүрийн талаараа хэрэгтэй байж болно. Энэ янз бүрийн талыг нь, ингэхээр юмыг хэрэглэх олон төрлийн аргыг нээх явдал бол түүхэн хөгжлийн үйлс мөн. Хэрэгтэй юмсын тооны талыг хэмжих нийгмийн хэмжүүр эрж олохын хувьд бас тийм байна. Таваарын хэмжүүрүүд зарим талаар уул хэмжигдэх зүйлийн уг чанар ондоогоос, зарим талаар зөвшилдөн тогтоосны байдлаас болж өөр өөр байдаг»15.
«Энгельсийн өгүүлэл дэх англи орчуулга нь: «Any such thing is a whole in itself, the sum of many qualities or properties
Үүнийг ноён Бродхаус доорх байдлаар буулгажээ. «Эдгээр өөр өөр талыг, ингэхлээр юмны хэрэгтэй байж болох олон янзын хэлбэрийг нээх нь цаг хугацааны асуудал мөн. Ингэхлээр хэрэгтэй юмсын тооны талд нийгмийн хэмжүүр эрж олох ч мөн тийм байна. Таваарын тоо хэмжээний ялгаа нь зарим талаар өөр өөр уг чанараас бий болдог байна»16 гэх зэргээр.
Юмсын янз бүрийн талаар хэрэг болох шинжийг эрж олох нь Марксын бичсэнээр түүхэн дэвшлийн нэг чухал хэсэг мөн гэсэн байхад, ноён Бродхаусынхаар бол зөвхөн цаг хугацааны асуудал гэнэ. Марксынхаар бол тэр нь нийгмийн хэмжүүр тогтооход ч мөн холбогдох юм. Ноён Бродхаусынхаар бол «хэрэгтэй юмсын тооны талд нийгмийн хэмжүүр эрж олох» нь бас нэг «цаг хугацааны асуудал» гэнэ, тиймэрхүү хэмжүүрийн төлөө Маркс, ер сэтгэл зовоогүй биз ээ. Тэгээд Бродхаус эцэст нь Baße (хэмжүүр)-ийг Masse (тоо хэмжээ)-тэй хутгаж буруутуулаад, үүгээрээ, урьд өмнө баригдаж байсан «хавч»-ны дотроос аль сайхнаар нь Марксыг мялаажээ. Маркс цааш нь бичихдээ: «Баялгийн нийгмийн хэлбэр (түүнийг эзэмшин хуваарилах өмчлөлийн өвөрмөц хэлбэр) ямар ч байлаа гэсэн ялгаагүй, түүний материаллаг агуулга нь хэрэглээний өртгөөс бүрэлддэг юм»17 гэжээ.
Үүнийг Бродхаус: «Хэрэглээний өртөг бол баялгийн жинхэнэ, үндэс мөн бөгөөд энэ нь хэрэглээний өртгийн нийгмийн хэлбэр хэзээд мөн»18 гэж орчуулжээ.
Энэ бол маягласан гудиггүй явдал, нэг бол тэр аяараа ямар ч утгагүй зүйл байна.
Таваарын илэрхийлэгдэх хоёр дахь шинж нь түүний арилжааны өртөг мөн. Таваар бүхнийг тухайлсан өөр өөр харьцаатайгаар бие биетэй нь арилжиж болдог ба таваар бүхэн арилжааны өртөгтэй байдаг нь тэдгээрт цөмд нь нэг ерөнхий зүйл агуулагдаж байна гэсэн үг. Марксын зохиол дахь хамгийн нарийн судалгааны нэгийг ноён Бродхаусын хааш яаш орчуулсныг би авч ярилгүйгээр, Марксын бичсэнийг шууд дурдъя.
«Таваарын геометр, физик, химийн буюу байгалийн ямар нэгэн өөр чанар нь тэр ерөнхий зүйлийг төлөөлж үл чадна. Таваарын биеийн чанар нь таваарыг хэрэгтэй болгодог учраас, өөрөөр хэлбэл түүнийг хэрэглээний өртөг болгодог учраас л ер нь тэр чанарыг нь авч ярьдаг юм гэжээ». Маркс цааш нь бичихдээ: «Гэхдээ нөгөө талаар таваарын арилжигдахуйн илэрхий содон шинж нь гэвэл, түүн дээр таваарын хэрэглээний өртгийг харин үл харгалзана. Тэрхүү арилжаан дотор тухайн хэрэглээний өртөг, зохих пропорцоороо л байвал аливаа бусад хэрэглээний өртөг хэр зэрэгт тоологдоно вэ, түүнтэй яг л адил байна»19 гэжээ.
Үүнийг ноён Бродхаус: «Гэвч нөгөө талаар абстракт байдлаар авч үзэж буй чухамхүү эдгээр хэрэглээний өртөг, таваарын арилжааны пропорцын шинжийг тодорхойлдог бололтой. Нэг хэрэглээний өртөг тэр л пропорцоор байж байвал, өөр нэг хэрэглээний өртөг хэчнээн өртөгтэй байна, аяндаа яг л тэр чинээний өртөгтэй байна»20 гэж орчуулжээ.
Ийнхүү ноён Бродхаус (Ингэхдээ бид, түүний орчуулгын бага зэргийн алдааг ярихгүй байна шүү) Марксын жинхэнэ хэлсэн зүйлийг яг урвуулсан байна. Маркс таваарын арилжигдах байдлыг үзэхдээ таваарын хэрэглээний өртгийг бүр орхиод, таваарыг огт хэрэглээний өртөггүй юм шиг үздэг байна, Гэтэл энэ орчуулагч гуай Марксыг арилжааны пропорц дээр (энд үүнийг яриа ч үгүй байхад) зөвхөн «абстрактаар» авсан хэрэглээний өртөг л чухамхүү онцлогтой байдаг гэж хэлсэн юм шиг болгожээ! Тэгээд хэдхэн мөрийн дараа:
«Таваар, хэрэглээний өртгийнхөө хувьд юуны өмнө чанарын талаар ялгаатай, арилжааны өртгийнхөө хувьд зөвхөн тооны талаар ялгаатай байдаг, ингэхлээр арилжааны өртөгт хумсын чинээ ч хэрэглээний өртөг» (тэгэхдээ абстракт, тодорхой хоёрын аль нь ч) «агуулагдаагүй байх юм» гэж Марксын бичсэнийг дурджээ. «Уншиж байгаа юмаа ойлгодог хүн үү?» гэж түүнээс асуугууштай байна.
Ноён Бродхаус тэр буруу ойлголтоо дахин дахин давтаж байгааг нь л үзэхэд, уншсан юмаа ойлгодог гэж хариулах аргагүй байна даа. Саяын эш татсан өгүүлбэрийн яг дараа нь Маркс бичихдээ: «Хэрэв таваарын биеийн хэрэглээний өртгийг орхичих юм бол хөдөлмөрийн бүтээгдэхүүн гэсэн ч ганцхан шинж л түүнд үлдэнэ. Гэвч тэр хөдөлмөрийн бүтээгдэхүүн ч огт өөр дүртэй болчхоод байгаа билээ. Үнэн хэрэг дээрээ бид түүний хэрэглээний өртгийг авч ярилгүй орхисон болохоор таваарын биеийг хэрэглээний өртөг болгодог бүрэлдэхүүн хэсэг, хэлбэр дүрсийг нь ч мөн орхисон хэрэг»21 гэжээ.
Үүнийг Бродхаус англиар орчуулахдаа:
«Хэрэв бид хэрэглээний өртгийг таваарын жинхэнэ бодисоос салгавал, ганцхан чанар-хөдөлмөрийн бүтээгдэхүүний чанар үлдэнэ (Хаана тэр вэ? Хэрэглээний өртөгт үү эсвэл жинхэнэ бодист уу?). Гэтэл хөдөлмөрийн бүтээгдэхүүн бидний гар дээр хэдийнээ өөрчлөгдсөн. Хэрэв бид түүнээс хэрэглээний өртгийг нь авчихвал тэр бүтээгдэхүүний хэрэглээний өртгийг бүрэлдүүлэгч үндэс Хэлбэр хоёрыг нь бас авчихна» гэжээ.
Түүнчлэн Маркс бичихдээ: «Таваарын арилжааны харилцаан дээр таваарын арилжааны өртөг нь түүний хэрэглээний өртгөөс бүр тусдаа зүйл шиг бидэнд харагдсан. Хэрэв хөдөлмөрийн бүтээгдэхүүний хэрэглээний өртгийг үнэхээр орхичих юм бол түүний өртгийг бид саяныхаа тодорхойлсон шигээр гаргаад ирнэ»22 гэжээ. Үүнийг ноён Бродхаус:
«Таваарын арилжааны пропорц дээр таваарын арилжааны өртөг нь түүний хэрэглээний өртгөөс бүрэн тусгаар зүйл шиг бидэнд харагдаж байна. Хэрэв бид, хэрэглээний өртгийг хөдөлмөрийн бүтээгдэхүүнээс үнэхээр авчихвал, түүний өртөг тэр үед тодорхойлогддог шигээ гараад ирнэ»23 гэж айлдсан байна.
Ямар ч эргэлзээ алга. Ноён Бродхаус, абстрактчлах арга ухаан гэхлээр зөвхөн касс юм уу сейфээс мөнгө хулгайлан авчих биет утгаар нь ойлгодог юм байна. Гэвч Марксын зохиолыг орчуулагч гуай хулгайлан авах, хасах үйлдэл хоёрыг (abstraction and subtraction) адилтгаж байгаа нь тун зохисгүй хэрэг дээ.
Германаар илэрхийлсэн утга санааг англиар ямар ч утгагүй юм болгосны бас нэг жишээ дурдъя. Марксын хамгийн нарийн судалгааны нэг нь хөдөлмөрийн хоёрдмол шинжийг илрүүлсэн судалгаа байгаа юм. Хөдөлмөрийг хэрэглээний өртөг бий болгогчийнх нь хувьд үзэхэд бол энэ нь мөн тэр л хөдөлмөрийг өртөг бүтээгчийнх нь хувьд авч үзэхээс ялгаатай ондгой шинжийн хөдөлмөр байдаг юм. Нэг нь бол утас ээрэх, нэхмэл нэхэх, газар хагалах мэтийн тодорхой төрлийн хөдөлмөр мөн; нөгөө нэг нь утас ээрэх, нэхмэл нэхэх, газар хагалах зэрэг хүний бүтээн үйлдвэрлэх ажиллагааны алинд нь ч байх нийтлэг шинж мөн бөгөөд тэр бүгд нь цөмөөрөө «хөдөлмөр» гэсэн ерөнхий нэр томьёонд хамрагдана. Нэг нь бол тодорхой хөдөлмөр, нөгөөх нь ерөнхий хөдөлмөр. Нэг нь техникийн утгаар хэлэгдэх хөдөлмөр, нөгөөх нь эдийн засгийн утгаар хэлэгдэх хөдөлмөр юм. Товчоор хэлбэл: англи хэлэнд аль алийг нь илэрхийлсэн нэр томьёо байдаг, үүнд нэгийг нь labour-аас ялгаж work гэдэг, нөгөөг нь work -оос ялгаж labour гэдэг. Тэр судалгааныхаа дараа Маркс цааш нь бичихдээ: «Таваар анхандаа хэрэглээний өртөг, арилжааны өртөг гэсэн ийм хоёрдмол зүйл шиг бидэнд санагдсан. Хөдөлмөр ч бас өртгөөр илэрхийлэгдсэн болохоор хөдөлмөрийн нөгөөх хэрэглээний өртөг бий болгогчийнх нь шинж тэмдэг ч байхгүй болсон нь сүүлдээ мэдэгдсэн билээ»24 гэжээ.
Ноён Бродхаус, Марксын судалгаанаас ганц ч үг ойлгоогүй гэдгээ нотлох гэж байдгаараа мэрийгээд, энэ хэсгийг: «Эхлээд бид таваарыг хэрэглээний өртөг арилжааны өртөг хоёрын хосолгоо гэж үзсэн. Дараа нь, хөдөлмөрийг өртгөөр илэрхийлэгдсэн болохоор, түүнийг хэрэглээний өртөг бий болгогч учраас л тийм шинжтэй байгааг бид үзлээ»25 гэж орчуулжээ.
Ноён Бродхаус ёстой л тэмээ гэхэд ямаа гэлээ гэгч болгожээ.
Гэвч энэ тухай ярихаа больё доо. Бас нэг нэлээн зугаатай жишээ авъя. «Хүн бүр таваар худалдан авагчийн хувьд таваарын нэвтэрхий мэдлэгтэй байдаг гэсэн (fictio juris) хууль зүйн булхай иргэний нийгэмд ноёрхож байдаг юм»26 гэж Маркс бичсэн байна.
«Иргэний нийгэм» (Civil Society) гэдэг бол жинхэнэ англи хэллэг мөн бөгөөд Фергюсоны «иргэний нийгмийн түүх» гараад зуу гаруй жил болж байхад, энэ нэр томьёо ноён Бродхауст тун давшгүй даваа ажээ. Түүнийг Бродхаус «ердийн хүмүүс дотор» («amongst ordinary people») гэж орчуулаад, ямар ч утгагүй юм болгожээ. Учир нь гэвэл «ердийн хүмүүс» л худалдан авах таваарынхаа уг чанар ба өртгийн учрыг мэдэхгүй байгаагаасаа болж мухлагийн эзэд мэтийy хүмүүст мэхлэгдэж байна гэж дандаа хэл ам гаргадаг шүү дээ.
Хэрэглээний өртөг үйлдвэрлэх (Herstellung)-ийг «хэрэглээний өртөг тогтоох (establishing)» хэмээн орчуулжээ. «Хэрэв бага хөдөлмөр зарцуулаад, нүүрсийг очир эрдэнэ болгочхож болдог сон бол түүний өртөг, тоосгоны өртгөөс ч хямдарч болох юм»27 гэж Маркс бичсэн байхад, Бродхаус очир эрдэнийг нүүрстөрөгчийн өөр нэг хэлбэр гэдгийг мэддэггүй бололтой, нүүрсний оронд кокс гэж бичжээ. Иймэрхүү маягаар «Бразилын очир эрдэнийн уурхайн олборлосон бүх бүтээгдэхүүнийг» бүх олборын нийт ашиг»28 гэж орчуулжээ. «Энэтхэгийн анхны хүй нэгдэл» гэснийг «эрхэм (venerable) хүй нэгдэл» болгожээ. «Аливаа таваарын хэрэглээний өртөгт тодорхой бөгөөд зохистой бүтээн үйлдвэрлэх ажиллагаа буюу хэрэгтэй хөдөлмөр шингэсэн (steckt гэснийг «таваарын хэрэглээний өртгийг үйлдвэрлэхэд» («зарцуулагджээ») гэж орчуулбал дээр биз ээ) байдаг байна»29 гэж Марксын бичсэнийг ноён Бродхаус орчуулахдаа:
«Таваарын хэрэглээний өртөгт зохих хэмжээний үйлдвэрлэх хүч буюу хэрэгтэй хөдөлмөр шингэсэн байдаг»30 гээд чанарыг тоо болгосон төдийгүй, зарцуулагдсан бүтээн үйлдвэрлэх ажиллагааг зарцуулбал зохих үйлдвэрлэх хүч болгожээ.
За больё доо. Ноён Бродхаус аль ч талаараа Марксын зохиолыг орчуулах чадвартай хүн биш байна, ялангуяа жинхэнэ гараа гаргаж хийх эрдэм шинжилгээний ажил гэж юу байдгийг огт. мэддэггүй бололтой хүн байна гэдгийг нь харуулахын тулд тиймэрхүү жишээг өдий төдийг дурдаж болох л байна.31
1885 оны аравдугаар сард бичжээ. 1885 оны арван нэгдүгээр сард "Common weal" сэтгүүлийн 10-рт Фридрих Энгельсийн гарын үсэгтэй хэвлэгджээ.
Б. Бярваа орчуулав
К. Маркс, Ф. Энгельсийи зохиолын 2 дахь удаагийн хэвлэлийн 21-р ботийн 237-245 дахь талын эхээр хэвлэв.


П. ЧОЙЖИЛ: В. И. ЛЕНИНИЙ НЭГЭН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГЫН ТУХАЙ

В. И. Лениний зохиолын дөрөв дэх удаагийн хэвлэлээс орчуулсан 35 боть монголоор хэвлэгдэн гарснаас хойш 20 шахам жил өнгөрлөө. Одоо энэхүү 35 боть их л ховордож, эрж сурагласан албан газар, амь хүн олон байх болов. Тэр үеэс хойш Лениний 3 боть түүвэр зохиол, нэлээд хэдэн сэдэвчилсэн эмхэтгэл хэвлэн гаргаж байсан боловч уншигчдын эрэлт шаардлагыг бас л хангаж чадахгүй байна. Ийнхүү В. И. Лениний зохиолыг сонирхох нь улам нэмэгдсээр байгааг харгалзан МАХН-ын Төв Хороо В. И. Лениний зохиолын 12 боть эмхэтгэлийг Агуу их Октябрийн социалист хувьсгалын 70 жилийн ойн наана хэвлэн гаргахаар шийдвэрлэжээ. Энэхүү 12 ботийг Зөвлөлт Холбоот Улсын «Прогресс» хэвлэлийн газар хэвлэн гаргах юм.
В. И. Лениний зохиолын 12 ботид их төлөв урьд монголоор гарсан зохиол нь орно. Гэвч ийнхүү дахин хэвлэхэд түрүүчийн орчуулгыг дахин хянаж, засаж сайжруулах шаардлага тулгарч байгаа нь зүйн хэрэг. Үүнтэй уялдуулан бид В. И. Лениний нэгэн зохиол буюу тухайлбал «О карикатуре на марксизм и об «империалистическом экономизме» (Полное собрание сочинений. Том 30, с. 77— 130) өгүүллийн орчуулгын тухай саналаа хэлэхээр шийдлээ. Энэ өгүүлэл В. И. Лениний зохиолуудын монгол хэвлэлийн 23 дугаар ботид «Марксизмыг дуурайх гээд хөглөсөн тухай. «Империалист экономизмын» тухай» гэсэн гарчигтай нийтлэгдсэн юм (18— 73 дахь тал)
Ленин энэхүү өгүүллээ П. Киевскийн «Пролетари нар ба санхүүгийн капиталын үе дэх «үндэстний өөрөө засан тохинох эрх» өгүүллийн хариу болгон бичсэн байна. П. Киевский өгүүлэлдээ үндэстний өөртөө засан тохинох эрхийн тухай марксист ёсоор тайлбарлах гэж оролдсон боловч ядахдаа марксизмын анхны мэдэгдэхүүнгүйн улмаас бөөн холион бантан хутгасныг В. И. Ленин илчлэн шүүмжилжээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Орчуулах Эрдэм - 5 - 02
  • Büleklär
  • Орчуулах Эрдэм - 5 - 01
    Süzlärneñ gomumi sanı 4129
    Unikal süzlärneñ gomumi sanı 1602
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 02
    Süzlärneñ gomumi sanı 4129
    Unikal süzlärneñ gomumi sanı 1682
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 03
    Süzlärneñ gomumi sanı 3952
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 04
    Süzlärneñ gomumi sanı 4015
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 05
    Süzlärneñ gomumi sanı 3889
    Unikal süzlärneñ gomumi sanı 1732
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 06
    Süzlärneñ gomumi sanı 3916
    Unikal süzlärneñ gomumi sanı 1782
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 07
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 2085
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 08
    Süzlärneñ gomumi sanı 4198
    Unikal süzlärneñ gomumi sanı 1796
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 09
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 10
    Süzlärneñ gomumi sanı 4281
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 11
    Süzlärneñ gomumi sanı 4339
    Unikal süzlärneñ gomumi sanı 1864
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 12
    Süzlärneñ gomumi sanı 3071
    Unikal süzlärneñ gomumi sanı 1466
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.