Latin

Орчуулах Эрдэм - 5 - 08

Süzlärneñ gomumi sanı 4198
Unikal süzlärneñ gomumi sanı 1796
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Орос зөвлөлтийн зохиолыг монгол хэлнээ орчуулсан байдлыг ажиглахад сайн сайн орчуулга бишгүй дайралдаж байвч, бас дутуу дулим, чамлалттай болсон орчуулга, тэр ч байтугай эх зохиолын гол санааг гуйвуулсан орчуулга тааралдаж байна. Ялангуяа яруу найргийн зохиолд ийм тааруухан орчуулга нэлээд үзэгдэж байна. Гэтэл орчуулагч хүн зохиолчийн төлөө уншигчдын өмнө хариуцлага хүлээх ёстой нь аяндаа илэрхий. Зөвлөлтийн алдартай зохиолч, орчуулагч С. Маршак бусдын зохиолыг дутуу дулимаг буюу мушгин гуйвуулж орчуулах гэгч чанартаа зохиолчийг нь гүтгэсэн хэрэг (9 - 222) гэж бичсэн нь үүнтэй холбоотой.

1. Нэг хэлнээс нөгөөд уран зохиол орчуулж байгаа хүн тухайн тэр зохиолд «юуны тухай» өгүүлж байгаа агуулгыг төдийгүй, энэ агуулгаа чухам «яаж», уран сайхны ямар арга хэрэглүүрээр дамжуулан гаргасныг бас эх хэлээрээ дүрслэн буулгах учиртай. Чухам энэ утгаараа орчуулагч хүн бол орчуулж байгаа зохиолыг хамтран зохиогч нь, тэр зохиолыг бичсэн эзний өрсөлдөгч нь болдог гэж үздэг байна. Ялангуяа яруу найргийн зохиол орчуулах хүнд эх зохиолын агуулга, хэлбэр, үзэл санаа, дүр дүрслэлийг нэг ерөнхий цөмд зангидаж өгөх үүрэгтэй, өөр хоорондоо нарийн зохицсон айзам хэмжээ, холбоц, дотоод нугарал, хөг аяс хийгээд, үг хэллэг, зохиомжоос урган гарах ил, далд утга санааг нэг бүрчлэн буулгах нэр хүндтэй бөгөөд амаргүй зорилт тулгардаг.
Зөвлөлтийн нэрт зохиолч, гарамгай орчуулагч К. Чуковский: «Хувийнхаа туршлагаар бодож үзэхэд миний оролддог уран зохиолын бүхий л төрөл зүйлээс хамгийн төвөгтэй нь шүлэг орчуулах ажил» (16: 212) гэж бичсэн байна.
Яруу найргийн орчуулга ийм төвөгтэй хэцүү бай даг нь хэл хэлний онцлог байдлын эрхээр шүлэг зохиох журам, айзам хэмнэл бүрдүүлэх арга хэрэглүүр онд ондоо, бас яруу найргийн зохиомж, хэлбэр, сонстох хөг аялгуу нь ч болов үгээр илэрхийлсэн утга санааг дэлгэрүүлж, уншигчдын ой тойнд барин тавин нэмэлт дүр зураглал буулгадагтай холбоотой.
1. 2. Орос хэлнээс яруу найргийн зохиол орчуулсан байдлыг ажиглахад бидний бодлоор үндсэн 3 хандлага байх шиг санагдана. Үүнд:
Нэг хэсэг орчуулагч орчуулж байгаа шүлгийнхээ гол агуулгыг эх хэлэндээ үнэн зөв, уран яруу буулгахыг л голлон, нэгэнт 2 хэлний шүлгийн тогтолцоо, шүлэглэх журам өөр тул уран сайхны онцлогийг дамжуулах боломжгүйд тооцон, монголоор аятайхан шүлэг болгохыг хичээдэг байна. Орчуулга судалдаг зарим хүн ч бас ингэж үздэг бололтой (12:9— 10; 16). Бидний санахад ийм орчуулгад эх зохиолын үндэсний онцлог алдагдахаар барахгүй К. Чуковскийн бичсэнчлэн, орчуулсан шүлгийн нь «айзам хэмнэл хомс ядуу, зохиолын уран яруу хөг аялгуу үгүй болж», «дан ганц нүцгэн агуулга нь үлдэхэд хүрнэ» (14:157). Ийнхүү зохиомжлох дөхөж, чөлөөтэй орчуулахад орчуулагч бусдын зохиолыг өөрийнхөө зохиол шиг болгочихдог. Энэ бол Лев Гинзбургийн онож тодорхойлсноор «Одоо үеийн орчуулгын гол өвчний нэг болж байна (12:77).
Нөгөө хэсэг нь орчуулагч хүн орчуулж байгаа зохиолынхоо агуулгаас гадна, бас ур хийцийг нь монгол шүлгийн уламжлалт хэлбэрийн хүрээнд аль болохоор дамжуулахыг эрхэмлэдэг. Тэгэхдээ эх зохиолын уран сайхны онцлогоос орчуулгад гээгдэж орхигдохоор зүйл, үлгэрлэвэл өргөлтөт, өргөлтгүй үеийн жигд хэмнэлд тулгуурласан орос шүлгийн хэмжээг монгол шүлэгт өргөн хэрэглэгддэг, уран сайхны өөр арга хэрэглүүр ашиглан орлуулж орчуулсан байдаг, Энэ арга орос хэлнээс яруу найраг монгол хэлэнд орчуулах гол зарчим болж байна.
Шинэ монголын уран зохиолыг үндэслэгч Д. Нацагдорж, Ц. Дамдинсүрэн нар эл зарчмыг баримтлан А. С. Пушкины шүлэг зохиолоос орчуулсан нь эх зохиолын агуулга хэлбэрийн нэгдэл, зохиолчийн урлах онцлогийг монгол хэлний байдалд тохируулан нэлээд нарийн буулгаж чадсаныг Г. Аким, А. Шархүү, Н. О. Шаракшинова нарын өгүүллээс ч үзэж болно (2:78-82, 10:16-21, 20:71-75).
Гурав дахь хэсэг нь орчуулгад эх зохиолын агуулга төдийгүй, уран сайхны онцлогийг ширхэгчлэн буулгах ёстой бөгөөд монгол хэлэнд ийм бололцоо бий гэж үздэг. Гэвч энэ зарчмыг баримтлан орчуулсан зохиол одоогоор нэн ховор, туршлагын журмаар хийсэн цөөн орчуулга л байна. Эдгээр орчуулгыг үзэхэд хэлбэрийг хэт хөөцөлдсөнөөс агуулга, ерөнхий уран сайхныг бууруулсан, монгол хэлний хууль зүй, найруулах ёсыг зөрчсөн зүйл ч мэр сэр байна. Гэвч орчуулагч үнэнхүү чармайлт, хүч, хөдөлмөр зарцуулбал агуулгыг хохироолгүйгээр хэлбэрийг дамжуулж болохыг зөвлөлтийн сайн сайн орчуулагчдын туршлага харуулж байна. Зөвлөлтийн орчуулагч Вера Маркова Японы танка хэмээх холбоцгүй 31 үет (5+ 7+5+7+7) тавт шүлэг, кокку хэмээх 17 үет (54+7 +5) холбоцгүй шүлгийг орос хэлэнд хэлбэрийг хадгалан буулгасан баримт ч үүнийг батална.
Дээр дурдсан баримт одоо хүртэл орос хэлнээс шүлэг орчуулах нэгдсэн зарчим хараахан тогтоогүйг бэлхнээ харуулж байна. Энэ бүхэн нь орос шүлгийн тогтолцоо, ялангуяа монгол хэлний шүлэглэх журам, айзам хэмнэл бүрдүүлэх үндсэн арга хэрэглүүр, дотоод бололцоог нээн илрүүлэх, шилдэг сайн орчуулгыг задлан ажиглалт, нэгтгэсэн дүгнэлт хийхийг шаардаж байна.

2. Бид энэ өгүүлэлд орос хэлнээс яруу найраг монгол хэлэнд орчуулж байгаа туршлагын талаар зарим ажиглалт саналаа гаргахыг зорилоо. Үүний тулд юуны өмнө орос, монгол хэлний шүлэглэх ёсыг эргэж товч саная.
2. 1. Орос хэл бол нэг үеэс нөгөө үед шилжих боломж бүхий огцом тод өргөлтөт хэлд багтдаг. Орос хэлний энэ онцлогтой холбогдон орос шүлгийн үндсэн тогтолцоо нь сүүл холбохоос гадна, мөр бүрд орох өргөлтөт ба өргөлтгүй үеийн тодорхой давтамжит дарааллыг чандлан баримтлах үе - өргөлтийн шүлгийн зарчим юм. Үүний зэрэгцээ орос ардын уламжлалт шүлгийн журмаар мөрийн доторх өргөлтөт үеийн тоог жигдлэн, сүүл холбосон өргөлтийн шүлэг, ялангуяа орчин үеийн зөвлөлтийн яруу найрагчдын бүтээлд элбэг дайралддаг.
2. 2. Монгол шүлгийн тогтолцооны тухайд бол одоогоор эрдэмтэн судлаач нарын санал өөр өөр, нийтээр зөвшөөрсөн санал хараахан үгүй байна. Тэр ч байтугай зарим эрдэмтэд монгол хэлээр шүлэглэх гол журам нь толгой холбох явдал бөгөөд тусгайлан журамлагдсан шүлгийн тогтолцоо үгүй байна гэж тэмдэглэж байв.
Монгол хэлний үгийн өргөлт тогтмол эхний үе дээрээ байдаг гэж үзэж байсан академич Б. Я. Владимирцов голчлон аман зохиолын материал, ардын дууг судлаад монгол шүлэг бол мөр бүрд тэнцүү тооны өргөлт ногдох зарчимд тулгуурладаг бөгөөд голдуу нэг мөрд гурав, дөрөв, тав, долоон өргөлттэй үе орсон нь үзэгдэнэ. (4:55) гэж бичжээ. Мөн үе - өргөлтийн шүлэг ч тохиолдож байна гэж тэмдэглэжээ (4:102). Зохиолч, орчуулагч Ч. Чимид монгол шүлгийн бүтцийг судлаад монгол шүлгийн үндсэн зарчим нь мөр бүрд орох өргөлтөт үгийг жигдлэн бичих явдал тул монгол шүлэг бол өргөлтийн шүлэг (17:96) гэж Б. Я. Владимирцовынхтай үндсэндээ тохирох санал дэвшүүлсэн байдаг. Эцсийн дүнд монгол шүлгийн хэмнэл зүйн үндсэн нэгж нь үг юм гэсэн нэг ерөнхий дүгнэлтэд хүргэх энэ саналыг Ш. Гаадамба (5:145), Н. Жамбалсүрэн, Д. Цэнд (15; 19:119) нар дэмжсэн байна. Шүлэг судлагч Д. Цэрэнсодном их төлөв ардын аман зохиол, эртний уран зохиолд ажиглалт судалгаа хийж, монгол шүлэг бол нэг мөрд орох үеийн тоог тэгшитгэн бичдэг үеийн шүлгийн зарчимтай байна (18:109) гэсэн арай өөр санал гаргасан нь бий.
Уламжлалт монгол шүлгийг ажиглаж үзэхэд ихэнх тохиолдолд шүлгийн мөр бүрийн үг, үеийн тоо ойролцоогоор тэнцүү байх бөгөөд мөр бүрд байгаа үеийн тоо нь ойролцоогоор тэнцүү байтал, үгийн тоо нь эрс зөрөх, эсвэл үгийн тоо нь бараг адил атал үеийн тоо нь тод мэдэгдэх зөрөөтэй шүлэг, зохиол бараг үзэгдэхгүй байна. Энэ нь дээрх хоёр саналд угтаа шүлэглэх өөр өөр журам, өргөлтийн ба үеийн шүлгийн тухай өгүүлж байвч, монгол шүлгийн тухайд эдгээр саналд зарчмын ялгаа бараг үгүй байна. Зөвлөлтийн монгол судлаач Л. К. Герасимович монгол шүлгийн бүтцийг туршил авиазүйн аргаар судлаад монгол шүлгийг цаг тооны шүлэгт багтаасан нь ч (6:124-125) үүнийг давхар баталж байна.
Үүнээс мөр бүрийн доторх үг, үеийн тоо ойролцоогоор тэнцүү байх зарчим бол монгол шүлгийн нэг үндсэн шинж болдог нь харагдаж байна. Мөрийн толгой, сүүлийг ижил төсөөтэй авиагаар холбох, зэргэлдээ буюу ойролцоо мөрүүдийг хооронд нь хэлзүй, утгазүйн талаас эн зэрэгцүүлэн сацуулж найруулах явцад монгол шүлгийн айзам хэмнэлтийг бүрдүүлэх чухал хэрэглүүр болдгийг судлаач нар тэмдэглэсэн байдаг.
Орос, монгол хэлний шүлгийн тогтолцоо, шүлгийн айзам хэмнэл бүрдүүлэх үндсэн нэгж нь хоорондоо эрс зааг зөрөөтэй нь дээрх баримтаас мэдэгдэж байна. Учир иймд орос хэлнээс монгол хэлэнд, монголоос орос хэлэнд яруу найраг орчуулахдаа орчуулагч хүн эх зохиолын уран сайхны онцлогийг дамжуулахын тулд орчуулж байгаа хэлнийхээ яруу хэрэглүүр, урнаар өгүүлэх боломжийг шавхан ашиглах, хоёр хэлний шууд тохироо олдохгүй үед Б. Томашевскийн зөв зүйтэй тэмдэглэсэнчлэн, «үүрэг зорилгоороо дүйх» арга хэрэглүүрийг (13:68) ашигладаг байна.

3. Хэлний энэ боломжийг орчуулагч нар уран бүтээлийн практикт хэрхэн хэрэгжүүлж байгааг орос, зөвлөлтийн 3 өөр арга барилтай зохиолчийн шүлгийг манай туршлагатай орчуулагчид зүй ёсоор тоологдох 3 ондоо яруу найрагчийн орчуулгаар жишээлж үзье.
3. 1. Монгол хэлний урт, богино эгшгийн хослолыг ашиглан, орос хэлний өргөлтөт үеийг урт эгшгээр, өргөлтгүй үеийг энгийн богино эгшгээр орлуулан, үе өргөлтийн орос шүлгийг латин хэлний метрийн шүлгийн янзаар буулгаж болно гэж зарим судлаач тэмдэглэсэн нь бий. Онолын хувьд энэ саналыг үгүйсгэх аргагүй боловч, үүнийг шүлгийн орчуулгад хэрэглэсэн нь ховор, энэ тухайд А. С. Пушкины «Кавказ» шүлгийг эрдэмтэн зохиолч X. Пэрлээ агсны туршлагын журмаар 1949 онд орчуулж нийтлүүлсэн, байдлаар жишээлэн авч үзье.
Пушкин энэ шүлгээ 1829 оны 5-8 дугаар сард Кавказ нутгаар аялж явах үед нь төрсөн бодол сэтгэгдлээсээ санаа авч бичсэн юм.
Пушкины шүлгийн:
Кавказ подо мною. Один в вышине
Стою над снегами у края стремнины,
Орел, с отдаленной поднявшись вершины
Парит неподвижно со мною наравне
Отселе я вижу потоков рожденье
И первое грозных обвалов движенье

гэсэн эхний, цааш нь гарах байгаль орчны дэлгэмэл зураглалын сэжүүр болсон бадагт Кавказын уулс тэртээ доор харагдахаар мөнх цаст уулын өндөр хадан хясааны захад зогсож байтал маань тэртээ оргилоос нэгэн бүргэд хөөрөн нисэж чиг чацуу ирээд элэн халин байв. Яг эндээс би зүйл зүйлийн Олон юмны барааг, бас аюул гамшиг тарих их цас мөнх цэвдгээс нуран өнхрөхийг олж үзэв гэж өгүүлсэн нь ил байна. Кавказын уулын нэгэн оргилоос дээш хөөрөн ниссэн бүргэд дөнгөж яруу найрагчтай нэг төвшинд зэрэгцэн ирж байгаагаас бодоход шүлэгч их өндөр дээрээс орчны байдлыг ажиглаж бичсэн нь тод байна. Энэ нь ч дараа дараагийн мөр, бадгаас харагддаг. Гэвч X. Пэрлээ гуайн орчуулгад эхний бадгийн утга санааг хөрвүүлснийг ажиглая. Дээрх хэсгийг:

Оройн цас мөстэй царам дээр нь
Орын ганцаар зогсож байхад
Хөлийн дор Кавказ цэв цэлийн
Холоос бүргэд нааш дэв дэвсээр
Налайтал хальсаар л яваад
Надтай чиг чацуу л ирлээ.

гэж орчуулжээ. Нягтлан үзвэл чиг зэргэлдээгээ нисэж ирсэн бүргэдээр шүлэгч өөрийнхөө зогсож байсан цармын өндрийг зураглан гаргасан байтал үүнийг эс ухан мэдэж бадгийн доторх мөрийн дарааллыг зөв олоогүйгээс уншигчид нэг бүргэд нисэж ирлээ, цаашаа энэ бүргэдийн тухай юу гэж өгүүлэх бол гэж бодоход хүргэн, өгүүлэмжийн учир шалтгааны холбоог алдагдуулсан байна. Орчуулагчийн өөр нэг осолдсон зүйл бол шүлгийн өгүүлэгдэхүүний зангилаа болсон 5-6 дугаар мөрийг бүрмөсөн орхиж, шууд дараачийн бадгийг орчуулсан явдал юм.
Одоо мөн шүлгийн 2 дугаар бадгийн уг эх ба орчуулгыг тулган ажиглая:

Здесь тучи смиренно идут подо мной,
Сквозь них, низвергаясь, шумят водопады,
Под ними утесов нагие громады,
Там ниже мох тощий, кустарник сухой,
А там уже рощи, зеленые сенн,
Где птицы щебечут, где скачут олени

гэснийг

Бараан хав хар үүл хуралдаад л
Баглайн хөл дор нүүн, явж л байдаг
Тэр доор хархираа хүхнэж дуугарч,
Тэртээ дор нь байцас сэрвийнэ.
Согоо, буга гүйдэг, ногоо зүлгүүд нь
Сод гайхам жигүүртэн жиргээч хэсэг ой нь
Хөрсийн бор бургас торлогууд нь
Хөвдүүд бов борлойн харагдаад

гэж орчуулсан байна.
Уг эхийг уншихад эгц өндөр дээрээс харахад тэртээ доор бөөн үүл хөшиглөн нүүдэллэж, үүлний цаанаас хөөсрөн шаагих хүрхрээ, хүрхрээний доод биед нүсэр том элгэн хад хавцал, хавцлын бэл ёроолд буга согоо гүйлдэн, жигүүртэн шувууд шулганалдах ой шугуй, бут бургас, хөвд ногоо үзэгдэнэ гэсэн доор харагдах юмс үзэгдлийг наана цаанын байрлалаар нь тоочин дүрсэлсэн зураглал гарч байна. Гэтэл монгол орчуулгад 6 мөрийг 8 мөр болгон сунгасан боловч энэ тоочин дүрсэлсэн үзэгдэл юмсын дүрийг нэг хавтгай дээр болж байгаа үйлдлийн янзаар буулгасны улмаас шүлгийн уншигчдын сэтгэлд дурайтал буух дүр дүрслэл гаргасан дотоод уран сайхан нь алга байна.
Шүлгийн 3-4 дүгээр бадагт байгаа пастырь-сүрэгчин гэсэн үгийг мал гэж ташаарч, нищий-наездникунаа унасан нэгэн ядуу барлаг гэснийг хувцас муут эр гэж арай хэт монголчилж, 4-р бадгийн 6 мөрийг үг хэллэг нэмж 9 мөр болгон сунжруулсан, бас из клетки железной - төмөр торон дотроос гэснийг ган хийцэт уяаг хазаж гэхчлэн тодорхой бус шалтгаанаар зарим үг, хэллэгийг өөрчлөн хөрвүүлсний улмаас дээрх 2 бадгийн адил эх зохиолын утга санаа нэлээд ондоошсон байна.
Одоо шүлгийн хэлбэр хэмжээ, айзам хэмнэл, ур хийцийг хэрхэн буулгасныг харъя.
Орчуулагч эх шүлгийн мөрийн тоо 24 байсныг 29 болгон сунгаснаар бадгийн хэм алдагдаж бас монгол шүлгийн янзаар мөрийн эхний үгийг голчлон хос хосоор толгой холбохдоо, мөрийн сүүл холбосон байдлыг төдийлөн анхаарч үзээгүй зэргээс хэлбэрийн онцлог монгол орчуулгад буугаагүй нь дав дээр харагдаж байна.
Пушкины амфибрахий хэмээх өргөлтгүй, өргөлттэй, өргөлтгүй 3 үеэс бүтэн дунджаар 4 өлмийт шүлгийн өргөлттэй эгшгийг судлаач нарын үзэж байгаагаар чанарын хувьд орос хэлний өргөлтөт эгшигтэй ойр монгол хэлний урт эгшгээр, өргөлтгүй эгшгийг нь монгол хэлний ерийн богино эгшгээр сольж, шүлгийн хэмжээг үндсэнд нь дамжуулж чаджээ. Энэ нь зарчмын хувьд хэл шинжлэл, уран зохиолын орчуулгын туршлагын аль ч талаас үзсэн харшлах зүйл үгүй болов уу.
italki
Оросын нэрт яруу найрагч, орчуулагч Н. И. Гнедич суут Гомерийн «Илионы дуулал» алдарт туулийг орчуулахдаа урт эгшгээр бүтсэн үеийг нь орос хэлний өргөлттэй үеэр, богино эгшигт үеийг нь өргөлтгүй эгшигт үеэр буулган, эх зохиолынх нь шүлгийн хэмжээг дамжуулсан байдаг. Агуу их Пушкин энэ орчуулгыг шагшин магтаж байсан билээ.
Гагцхүү Пушкины энэ шүлгийн хувьд монгол орчуулгад уг эхийн хэмжээг дамжуулах гэсэн нь төдий л бүтэлтэй болсон биш санагдана. Үүнд: Шүлгийн монгол орчуулгын эхний бадагт «Кавказын уулс тэртээ доор үзэгдэнэ» гэж байгааг «Хөлийн дор Кавказ цэв цэлийн» гэж өндөр сүрлэг уулын тухай өгүүлж байтал нэг их цэлийсэн нүд алдам тал харагдсан мэт болгосноос гадна, «Бараан хав хар үүл баглайн... нүүж явж л байна» гэх мэт монгол хэлний үг хорших, найруулах ёсонд харшлах этгээд үг хэллэг оруулжээ. Бас «хөлийн дор», (сод гайхамшигт) «жигүүртэн», «(хангайн) мал», зэрэг чимэг үг нэмж, сүүлийн хоёр бадагт байгаа зохиолын баатрыг өндөр уулын орой дээрээс харж байх үес үзэгдсэн үйлдлийг дүрсэлсэн одоо цагийн хэлбэрт байгаа үйл үгийг үйлт нэрийн байнга үйлдэх хэлбэрээр орчуулжээ. Шүлгийн үг, үеийн тоо, холбоцыг тохируулан, ялангуяа шүлгийн хэмжээг хуулан буулгах эрмэлзэлдээ баригдан, ийнхүү уг эхийн доторх үг хэллэг, яруу хэрэглүүрийг орчуулагч ондоосгосон нь эх зохиолын дүр зураглал, яруу сонсголонг бууруулсан нь зохиолчийн зарим санаа орхигдох шалтгаан болжээ. Энэ бүхэн нь орос зөвлөлтийн их яруу найрагч В. Брюсов «Орос хэлний үйл үгийн гайхамшиг» номдоо «Шүлэглэж чаддаг хүн шүлгийнхээ холбоцод баригддаггүй юм Зарим хүмүүс Пушкины шүлгийн аль нэг хэсгийн тухайд «үүнийг бол шүлгийн холбоцыг тохируулах гэж оруулсан байх» гэж ярьж байхыг сонсохдоо миний бол хөх инээд хүрдэг юм. Пушкины зохиолд холбоц тааруулахын эрхээр оруулсан үг хэллэг огт байхгүй. (3:34)» гэж бичсэнийг өөрийн эрхгүй санаанд оруулж байна.
X. Пэрлээ агсны дээрх орчуулгад хэдий утгын ба зохиолчийн урлах арга барилд холбогдох ийм мэр сэр мадаг байвч (шүлгийн нугалбарыг тааруулахын эрхэнд хавчигдаж орчуулга сайнгүй болсныг орчуулагч өөрөө ч тэмдэглэсэн нь бий) (10:184) орчуулагч хүн хичээл зүтгэл гарган чармайн оролдвол утгыг бүрэн бөгөөд айзам холбоц, мөн шүлгийн хэмжээгч гэсэн монгол хэлний онцлог болох урт, богино эгшиг, мөр бүрд жигд хэмнэлээр давтах журмаар дамжуулж болохыг баримтаар харуулсан нь дуун хөрвүүлэгчийн гол гавьяа, зоригтой оролдлого гэлтэй. Хэрвээ эх хэлнийхээ найруулах ёсонд харшлахгүйгээр европ зүгийн үе-өргөлтийн шүлгийг урт, богино эгшгийн хослолоор дамжуулж чадаж гэмээ нь уламжлалт монгол шүлгийн тогтолцоог цаашид баяжуулж болохгүй гэх газаргүй. Үүнийг дан ганц өргөлтөт үеийн тоог, эсвэл үеийн тоот мөр бүрд нь тэгшитгэн бичдэг агсан орос ардын шүлгийн зарчмыг В. К. Тредиаковский, М. В. Ломоносов нар хөгжүүлж, одоо орос шүлгийн тогтолцооны нэг гол зарчим болсон мөр бүрийн доторх өргөлтөт, өргөлтгүй үеийн жигд хэмнэлтэй давтагдалд тулгуурласан, урьд байгаагүй, үе-өргөлтийн шүлгийг бүтээсэн туршлага бэлхнээ харуулж байна.
3. 2. В. В. Маяковский бол оросын уламжлалт сонгомол шүлгийг ард түмний амьд ярианд ойртуулж, шүлгийн тогтолцоонд шинэчлэлт оруулсан өвөрмөц яруу найрагч юм. Иймээс зарим судлаач уран яруу уншихад зориулсан өргөлтийн шүлэг бүтээгч гэж үздэг бөгөөд хойч үеийн яруу найрагт үлэмж нөлөөлсөн байна.
Маяковскийн тосон будгийн зураг мэт тод дүр дүрслэлтэй дайчин хурц шүлэг зохиолоос Ц. Цэдэнжав, Ч. Чимид, М. Цэдэндорж зэрэг манай нэрд гарсан зохиолч монгол хэлнээ орчуулсан билээ.
Маяковскийн шүлгийг айзам хэмнэл, хэмжээний нь талаас авч үзэхэд олон янз. Жишээлбэл: Дэлхийд ихэд дэлгэрсэн «Зөвлөлтийн паспорт» шүлгээ сонгомол шүлгийн янзаар 3-4 өлмийт амфибрахий хэмжээ баримтлан бичсэн байна. Гэвч олонх шүлгээ үе-өргөлтийн сонгомол шүлгийн хэмжээг яг баримтлалгүй, мөр бүрийн доторх өргөлтөт үеийн тоог ерөнхийд нь жигдлэн, өргөлтийн шүлэг маягаар бичиж, шүлгийнхээ гол агуулгыг товойлгон өргөж өгөх үг хэллэгийг ялган зааглаж, яруу сонсголонг нэмэх зорилгоор үг бүрийн дуудагдах аялгуу, холбоцыг онц анхаарсан байдаг.
Маяковскийн яруу найргийн энэ онцлогийг монгол орчуулгад хэрхэн дамжуулж байгаа талаар түүний шүлгийн нийтлэг шинж тод илрэх «Хэт хуралдагсад» шүлгийг нь Маяковскийн шүлгийг орчуулах талаар нэлээд гаршсан зохиолч Ч. Чимид агсан хэрхэн орчуулсан байдлыг ажиглая. Энэ шүлгийн эхний

Чуть ночь превратится в рассвет
Вижу каждый день я Кто в глав,
Кто в ком.
Кто в полит,
Кто в просвет,
Расходится народ в учрежденья.
Обдают дождём дела бумажные,
Чуть войдешь в здание,
Отобрав с полсотни—
Самые важные! —
Служащие расходятся на заседания.

гэсэн хэсгийг монголчилсон нь:

Харанхуй шөнө дөнгөж үүрээр солигдмогц
Хамаг амьтан өдөр бүр
Ийм ч зөвлөл гээд л
Тийм ч хороо гээд л
Улс төр гээд л
Гэгээрэл гээд л
Ийшээ ч тэр
Тийшээ ч тэр
Албан газруудаар тарцгаах юм.
Цаасан хэрэг цас шиг дарж байхад
Цагаа болохоор ирэв үү, үгүй юу
Заавал шийдвэрлэх чухал асуудлууд гэж
Захаас нь хэдэн бичиг сугавчлаад
Албан хаагчид маань хурлаа хийх гэж
Арван тийшээ тарцгаах юм

гэжээ.
Маяковский энэ шүлэгтээ үнэхээрийн хийж бүтээсэн олонд тустай бодитой ажилгүй дэмий л хэмжээ хязгааргүй хуралдаад л, комисс томилоод л төлөвлөгөө зохиогоод л суудаг хүнд сурталтнуудыг барим тавин дүр зураглал гарган даажинтай шоолон үзүүлсэн юм. Ийм ч учраас В. И. Ленин 1922 онд болсон Бүх Оросын металлчдын их хурлын коммунист фракцын хуралдаан дээр хэлсэн үгэндээ энэ шүлгийн тухайд: «Яруу найргийн хувьд ямар болсныг би мэдэхгүй, харин улс төрийн бодлогын хувьд маш зөв гэж батална» (1:452) гэж хэлжээ.
Чухам энэ шүүмжлэлт санаанд шүлгийн доторх дур зураглал, ерөнхий зохиомж чиглэсэн байна. Бидний дээр эш татсан 8 мөр шүлгийн утгыг тодчилох зорилгоор өгүүлэх сонстох байдлын нь дагуу задлан, Маяковский 12 нугалж, эгнүүлэн бичсэн байна. Зөвхөн үүнээс ч үзсэн эл шүлгийн агуулга, хэлбэр хоёр салгашгүй дотоод нэгдэлтэй байгаа нь ил байна.
Монгол шүлэгт энэ маягаар нэг мөрийг утга санаа, дуудагдах хөг аялгаар нь нугалан ижил холбоцод хэлхэх нь төдий л зохимжтой биш байсан болов уу. Иймд орчуулагч эх зохиолын ерөнхий төрх байдлыг харгалзан, нугалаа мөрийг нь бас бие даалган, ихэвчлэн ойролцоо авиагаар толгой, сүүл холбон буулгажээ. Уг эхэд дүрийг хэтрүүлэл оруулан тодчилж, агуулгаа барим тавим нээн гаргасан онцлогийг бүрэн дамжуулахад орчуулагч туйлаас анхаарсан байна. Үүний улмаас дээрх хэсэгт тод хар үсгээр хэвлэсэн үг хэллэгийг нэмж оруулжээ. Энэ нэмж оруулсан энэ үг хэллэг уг эхэд бэлнээрээ байхгүй ч гэсэн, хам сэдвээс нь аяндаа урган гарч ирэх учраас орчуулагчийг санаагаараа нэмж оруулав гэж зэмлэх үндэс үгүй. Уул шүлгийн дараачийн мөр бадагт ч бас уг эхээс ургуулан бодож нэмсэн үг хэллэг байгааг мөн энэчлэн буруушааж шүүх аргагүй мэт. Үлгэрлэвэл: Энэ шүлэгт:

Через час
Ни секретаря,
Ни секретарши нет —
Голо!
Все до 22-х лет на заседании комсомола

гэж бий. Үүнийг:

Болзсон цагт нь хүрээд ирэхээр
Болзол тогтоосон дарга ч алга.
Нарийн бичгийн дарга нь ч байхгүй
Нам гүм болчихсон байх юм
Замын хүнээс дам сонсвол
Залуучуудын хуралд явцгаачихсан гэнэ.

гэж орчуулсан байгаа.

Аливаа шилмэл сайн орчуулга, тэр тутмаа яруу найргийн орчуулгыг ажиглаж байхад үг сонгохдоо хоёр хэлний аливаа юмны оноосон нэр тухайн тохиолдолд яг дүйхгүй үед орлуулсан нэр хэрэглэсэн нь элбэг дайралддаг. Цаг, зай хэмнэн зөвхөн сая эш татсан хэдэн мөрөөс хоёрхон жишээ авъя. голо - гэсэн үг монголоор нүцгэн, шалдан, цулгуй, дан ганц гэсэн утгатай байтал энд голо гэдгийг хүнгүй хөндий хоосон өрөө тасалгаа, нам жим байв - гэсэн утгаар хэрэглэсэн байх тул «нам гүм болчихсон байх юм» гэж орчуулжээ. Бас «22 хүртэлх насныхан цөм комсомолын хурал дээр бий» гэсэн сүүлчийн 2 мөрийг утгаар нь нэгтгэн «залуучуудын хуралд явцгаасан гэнэ» гэж 22 хүртэлх насны гэдгийг орхин орчуулсан нь үзтэл монгол хэлний онцлог, монгол хүний сэтгэхүйн байдалд илүү нийцтэйг бодсон бололтой. Энэ хэдэн мөрийн монгол орчуулгад тод хараар бичсэн үг, хэллэг уг эхэд байхгүй боловч учир шалтгааны холбоо ёсоор монгол орчуулагчид нэмж оруулах шаардлага аяндаа гарч байна. Зөвхөн ганц жишээ татахад, энэ шүлгийн даргатай уулзах хүн болзсон цагтаа хүрч ирэхэд нь дарга нь ч, нарийн бичгийн дарга нь ч байгаагүй, өрөө тасалгаа нь хоосон байсан болохоор тэд чухам, хаана, юу хийж явааг мэдэх аргагүй, хуралд явсныг зөвхөн чигийн хүн, өөр хүмүүсээс л сураглан, дуулсан байж таарна. Ийм учраас орчуулгад «Замын хүнээс дам сонсвол» гэсэн бүтэн нэг мөр нэмснийг өөлөх аргагүй шиг санагдана. Орос ёсонд хүндэтгэл илэрхийлж нас, тушаалаараа ахмад хүнийг овог, нэрээр нь дууддаг ёсыг дагуулан, орос хүний хамгийн дэлгэрсэн нэр Иван Иванович гэсний хураангуй хэлбэр Иван Ваныч гэж Маяковскийн шүлэгт байгаа нь монголчилбол «... гуай» гэсэн шиг боловч дарга гэж мөн орлуулан орчуулсан нь зүйтэй болов уу. Энэ мэт үг оноон орчуулах олон арга замыг яруу найрагч Ч. Чимид тохирох зохих газар нь чадамгай ашиглаж, шүлгийн гол утга, дотоод уран сайхныг нэлээд нарийн буулгасан санагдана.
Орчуулгад эх шүлгийн нугалсан мөрийг бие даалган эгнүүлснээр шүлэг баахан сунаж уртассан боловч хэлбэр, хэмжээ, утга ялгаруулах өргөлтийн байдлаар нь Маяковскийн шүлгийн ерөнхий хөг аялгуу, айзам хэмнэлийг гаргаж чадсан гэж үзэж болмоор.
Энэ бүхэн нь уламжлалт монгол шүлгийн журмаар мөр бүрийн үг, үеийн тоог заавал тэгшитгэх гэлгүй, утгын өргөлт, сүүл холболт, авиа ижилсгэн холбох замаар орос хэлний өргөлтийн чөлөөт шүлгийн хэлбэрийг монгол шүлгийн аргаар буулгах бололцоотойг харуулж байна.

3. Уран бүтээл нь монгол оронтой холбоотой, монгол уншигчдын дунд ихэд алдаршсан Зөвлөлтийн нэг зохиолч бол ЗХУ-ын төрийн олон удаагийн шагналтан Константин Симонов юм. К. Симоновын яруу найргийг монгол уншигчдад танилцуулахад Э. Оюун, С. Доржпалам, М. Цэдэндорж зэрэг олон яруу найрагч хүчин зүтгэсэн билээ. Зарим шүлгийн нь хэд хэдэн орчуулга ч бий. Тухайлбал, далай мэт гүн хүний сэтгэлийн ёроол руу өнгийн эгзэгтэй нарийн санааг гарамгай уудлан дүрсэлснээрээ дэлхий дахинд
шагшин магтагдсан К. Симоновын «Хүлээж л бай, хүрээд очно би» гэсэн шүлгийн гурван өөр монгол орчуулга байдаг. Эдгээр орчуулгыг эх шүлэгтэй нь тулган ажиглахад орчуулагч бүр өөр өөрийнхөө арга барилаар шүлгийн санааг ерөнхийд нь үнэн зөв буулгасан тул аль нэгийг нь илүү дээр болсон гэж үзэхэд хялбаргүй санагдана. Гэвч бид энэ өгүүлэлдээ юуны өмнө яруу найрагчаас шүлэг зохиолынхоо агуулгыг илэрхийлсэн хэлбэрийн талыг голчлон сонирхож байгаа тул хэлбэрийнхээ талаас уг эхэд хамгийн ойр санагдсан яруу найрагч М. Цэдэндоржийн орчуулгыг задлан тайлбарлахыг оролдъё.
Энэ шүлгээ К. Симонов зөвлөлтийн Агуу их эх орны дайн эхэлж, социалист эх орноо харийн булаан эзлэгчдээс хамгаалахаар зөвлөлтийн ард түмэн нэг хүн шиг эрслэн боссон 1941 оны ширүүн жил бичсэн юм. Олон эрчүүл эхнэр хүүхэд, эцэг эх, хайрт дотно хүмүүсээ орхин, үхлийг сөрөн хатуу ширүүн дайнд амь өрсөн тулалдаж байлаа.
Цэрэг эрсийн ар тал болж үлдсэн сүйт бүсгүй нь, авааль гэргий нь хайртай хүнээ, эр нөхрөө ялалт байгуулаад эргэж ирнэ гэдэгт бат итгэн, хүлээцгээж байлаа. Эдний энэ хиргүй тунгалаг итгэл, энхрий халуун сэтгэл дайны хатуу хэцүүг туулж, шуурган галын дундуур тулалдаж явсан дотно хүмүүсийнх нь эр зоригийг бадрааж, сэтгэлийн тэнхээг нь сэлбэж байлаа. Иймд цэрэг бүхэн ямар ч хүнд сорилт, бэрхшээл зовлон тохиолдсон тэр энэ л гуйвшгүй итгэл, үнэн ариухан хайраа бат нот хадгалж байхыг сүйт бүсгүйдээ, хайртай ханьдаа сануулан захиж байсан юм. Цэрэг бүхний сэтгэлд хадаастай явсан энэ нандин хүслийг яруу найргийн цомхон үгээр илэрхийлэхийг К. Симонов зорьж энэ зорилтоо ч гялалзтал биелүүлж чадсан билээ.
К. Симонов шүлгээ дотор нь гарах гол санааны дагуу тус бүр 12 мөрөөс тогтох 3 хэсэг болгон багцалж бичжээ. Энэ шүлгийн эхний хоёр хэсгийг авч үзье.

Жди меня, и я вернусь
Только очеиь жди,
Жди, когда наводят грусть
Желтые дожди,
Жди, когда снега метут,
Жди, когда жара,
Жди, когда других не ждут
Позабыв вчера.
Жди; когда из дальних мест
Писем не придет,
Жди, когда уж надоест
Всем, кто вместе ждет.
Жди меня, и я вернусь
Не желай добра
Всем, кто знает наизусть
Что забыть пора,
Пусть поверят сын и мать
В то, что нет меня,
Пусть друзья устанут ждать,
Сядут у огня
Выпьют горькое вино
На помин души.
Жди, с ними заодно
Выпить не спеши

Энэ хоёр хэсгийн монгол орчуулга нь:

Хүлээ намайг, хүрээд ирнэ
Хүлээхийн дээдээр хүлээ.
Уйтгар нөмөрсөн
Усан борооноор ч хүлээ
Халуун хүйтэнд ч хүлээ
Хар шамаргад ч хүлээ
Өчигдрөө мартсан
Өөр бусдыг дагалгүй хүлээ
Алс холоос
Анир сураггүй ч хүлээ
Амьтан бүхэн
Цөхөрсөн ч хүлээ.
Хүлээ намайг, хүрээд ирнэ
Мартах болжээ гэж
Магадалж дагасан бүхнийг
Битгий дагаарай.
Намайг байхгүй гэдэгт
Эх, үр минь итгэвэл итгэг
Найз нөхөд минь хүлээж залхахдаа
Намайг дурсан
Гал тойрон сууж
Гашуун дарс уувал ууг.
Хүлцэж тэдэнтэй уулгүй
Хүлээ намайг

гэж байна.
Эхний хэсэгт цэрэг эрс бүхэн ар гэрээсээ алс зайдуу явавч хэрхэн хайртай хүн нь эргэх мөч бүрд, цасан шуурга нүүр нүдгүй балбаж байх үед ч цонхныхоо дэргэд зогсож, хайртай хүнээ хүрээд ирэх болов уу гэж алсын харгуй ширтэн, шуудан хүргэгч ирэх тоолон захиа сураг горьдож тосон гүйдгийг сэтгэлдээ дүрслэн бодож явдаг нь бас аль нэгэн хүүхэн фронтод явсан хайртай хүнээ мартан, өөр хүнтэй зугаалж яваа нь хүлээж суугаа хүүхэн хонгорт нь харагдвал, яг л тэр мөчид «Хүлээ намайг, хүрээд ирнэ» гэсэн үг минь сонстоосой гэсэн цэрэг хүний нууцхан бодол тод харагдаж байна. М. Цэдэндорж орчуулгадаа шүлгийн хэлбэр, мөрийн тоог, үг хэмнэх зарчмыг үндсэнд нь баримтлан, үг бүрийг нарийн оноож, үг нэмж хасалгүй гол санааг бүрэн илэрхийлсэн байна.
Үйлдлийн дараалал, учир шалтгааны холбоогоороо эхний хэсгийг шууд залган үргэлжлүүлсэн II хэсэгт бүр ч нарийн эгзэгтэй санаа гарч байна. Орчуулагч шүлгийн дараачийн мөр бадаг, түүний дотор эл хэсгийг ч орчуулахдаа дээрх журмаа даган, үндсэн санааг гаргасан гэж болмоор. Гэвч К. Симонов шиг гарамгай найрагчийн шүлгийн үг нэг бүрийн сонголт, мөр шадын дараалал, айзам хэмнэл нь дотоод утга санааг лавшруулах учиртай байдгийг бодож үзвэл бас ч зарим санаа хараахан бүрэн гүйцэд буугаагүй мэт.
Дээр эш татсан хэсгийн доороосоо гурав дахь мөрийн на помин души гэснийг дурсан гэж ганц үгээр орчуулжээ.
Ц. Дамдинсүрэн, А. Лувсандэндэв нар энэ хэллэгийг буян үйлдүүлэх гэж орчуулсны дээр помин гэдэг үгийг 1. буян, ерөөл, 2. дурсах, дурсагдах, дуулдах гэсэн үгээр оноон (8:489) орчуулжээ. Үзтэл, орчуулагч дээрх хэллэгийг энд дурдсан хоёр дахь утгаар орчуулсан байна. Гэтэл энэ мөрийг зэргэлдээ мөр бадагтай холбон бодвол, найз нөхөд нь нэгийгээ одоо амьд мэнд ирэхээ өнгөрсөнд тооцон амьд сэрүүн байх цагийг нь дурсан харуусан байгааг илэрхийлжээ. Энд үгийн утгыг яг оноогүйгээс болж энэ шүлгийн дотоод. агуулгын туйл болсон санаа их бүрхэг болсон байна.
Орос хэлнээс монгол хэлнээ орчуулахад энэ хоёр хэлний онцлогоос шалтгаалан олонх тохиолдолд үг өгүүлбэрийн байрыг сэлгэж сольдог билээ. Гэвч к. Симоновын энд задлан үзэж буй шүлгийн:

Пусть друзья устанут ждать,
Сядут у огня
Выпьют горькое вино
На помин души...

гэсэн 4 мөрийн дарааллыг солих аргагүй санагдана. Эл хэсэгт тус тусдаа фронтод явсан нөхрөө хүлээж харж байсан найз нар сүүлдээ бүр хүлээж нэг дор цуглан гал тойрон сууж, гашуун архи ууж байгаа нь гарах бөгөөд гашуун байгаагийн учир гэвэл, ерөөс архи болохоороо гашуун төдийгүй, бас эргэж ирэхээ өнгөрсөнд тооцож байгаа нөхрөө дурсан, харуусан, гашуудах сэтгэл нь энэ архинд шингэснийх болохыг үзүүлсэн байна. Үүнийг эс харгалзсаны улмаас мөрийн дотоод холбоо суларсан байна.
Эндээс шүлгийн үгийн дараалал, айзам хэмнэл, үе нугалбар бол нэмэлт утга илэрхийлэх чухал хэрэглүүр гэдэг нь тодорхой байна.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Орчуулах Эрдэм - 5 - 09
  • Büleklär
  • Орчуулах Эрдэм - 5 - 01
    Süzlärneñ gomumi sanı 4129
    Unikal süzlärneñ gomumi sanı 1602
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 02
    Süzlärneñ gomumi sanı 4129
    Unikal süzlärneñ gomumi sanı 1682
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 03
    Süzlärneñ gomumi sanı 3952
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 04
    Süzlärneñ gomumi sanı 4015
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 05
    Süzlärneñ gomumi sanı 3889
    Unikal süzlärneñ gomumi sanı 1732
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 06
    Süzlärneñ gomumi sanı 3916
    Unikal süzlärneñ gomumi sanı 1782
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 07
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 2085
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 08
    Süzlärneñ gomumi sanı 4198
    Unikal süzlärneñ gomumi sanı 1796
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 09
    Süzlärneñ gomumi sanı 4258
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 10
    Süzlärneñ gomumi sanı 4281
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 11
    Süzlärneñ gomumi sanı 4339
    Unikal süzlärneñ gomumi sanı 1864
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 5 - 12
    Süzlärneñ gomumi sanı 3071
    Unikal süzlärneñ gomumi sanı 1466
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.