Latin

Орчуулах Эрдэм - 1 - 08

Süzlärneñ gomumi sanı 4184
Unikal süzlärneñ gomumi sanı 1706
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Дэлхий дахины утга зохиолын далай их сангаас монгол уншигчдадаа эн тэргүүнд чухам юу юуг нь орчуулбал зохихыг сонгож хэтийн нарийн төлөвлөгөө зохиох орчуулагч, редакторын хүчийг зөв зохицуулан зохион байгуулж тэдний уран бүтээлийн ажилд тусламж үзүүлэх, орчуулгыг судлан шинжилж, шүүмжлэн хэлэлцэх талаар Монголын Зохиолчдын Хороо, Улсын Хэвлэлийн Газар ажил зохиох хэрэгтэй байна.
Ард олноо дэлхий дахины гайхамшигт ном зохиолтой танилцуулахын тулд уншигчидтайгаа гүн зузаан холбоотой байж тэдний санал шүүмжлэлийг ойшоон авч уран зохиолын орчуулгын чанарыг эрс сайжруулах ариун зорилт манай зохиолч, орчуулагч, редакторуудын өмнө тулгарч байна.


III ОРЧУУЛГЫН УРАН ЧАДВАР


ХЭЛ НАЙРУУЛГА (ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИА)

"Монголын зохиолчдын хорооны дэргэдэх орчуулгын тасаг, «Утга зохиол урлаг» сонины зөвлөлөөс эрхлэн 1970 оны 2-р сард «Орчуулгын уран чадвар, хэл найруулга» гэсэн сэдвээр дугуй ширээний яриа хийлгэсэн билээ. Тэрхүү ярианд зохиогч орчуулагч, хэвлэлийн газрын ажилтан нар оролцож, уран зохиолын орчуулгын чанар чансааг дээшлүүлж, хэл найруулгыг сайжруулах асуудлаар чухал чухал санал дэвшүүлэн гаргасан юм. Тэдний бодол сэтгэгдлийг уншигч сонирхогч олноо толилуулж байна.


Ц. ХАСБААТАР

Улс түмний найрамдал, соёлын харилцаа өргөжин хөгжиж байгаа өнөө үед орчуулга тухайлбал уран зохиолын орчуулга үлэмж их ач холбогдолтой болж байна. Тус сонины газраас уран зохиолын орчуулгын асуудлаар өгүүлэл нийтэлж дугуй ширээний бага хурал хийлгэж байгаа нь цаг үеэ олсон сайшаан дэмжүүштэй санаачилга мөн байна. Яруу найргийн орчуулгын талаар хэдэн үг хэлье.
Саяхан болтол манайд яруу найраг орчуулдаг хүн тун цөөн байлаа. Сүүлийн үес авьяастай эрдэмтэй орчуулагч нар гарч ирж байгаа нь баярлалтай хэрэг. Монголын хувьсгалт шинэ уран зохиолыг үүсгэн бүтээгчид дэлхий дахины сонгодог яруу найргаас орчуулж ирсэн сайхан уламжлалыг бид нэр төртэй Залгамжлан хөгжүүлэх хэрэгтэй байна.
Орчуулгын дотроос яруу найраг орчуулах ажил бол билэг авьяас, урлахуй эрдэм машид шаарддаг хамгийн чимхлүүр нарийн хөдөлмөр юм. Иймээс ч «Орчуулагч хүн зохиогчоос зөвхөн нэрээрээ ялгагддаг» гэж ярилцдаг биз. Шүлэг сайн орчуулна гэдэг бол эх зохиолыг заавал чимж нэмж, сүрлэг гоё болгохын нэр биш ээ. Уг зохиол реалист аргаар бичигдсэн бол тэр өнгө аясыг нь Дорно дахины шүлгийн уламжлалаар зохиогдсон бол бас тэр өвөрмөц онцлогийг нь буулгахыг эрхбиш хичээх нь зүйтэй. Иймээс нар л гэвэл алтан, сар л бол мөнгөн гэх буюу толгой холбохын тулд сав л хийвэл аварга, агуу, алдарт, ариун гэх зэргийн «жижүүрийн» хэдэн үгийг хэрэглэхээс зайлсхийвэл зохино. Английн яруу найрагч Шеллийн шүлгийг оросын зохиолч Бальмонт орчуулахдаа хэтэрхий нэмж чимсэн учраас Шеллийн бүлэг ч гэхэд хэцүү Бальмонтын зохиол ч гэхэд бэрхтэй зүйл болсныг Шельмонт гэж ёгтлон нэрлэж байсан тухай би сая нэг номоос уншлаа.
Иймээс Шельмонт болгон орчуулах явдал манай яруу найргийн орчуулгад ч мэр сэр гарсаар байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Миний бодоход яруу найраг орчуулах зарчмын талаар манайд хоёр хандлага байх шиг байна. Зарим орчуулагч эх зохиолын утга санааг монгол шүлгийн аргаар урлан гаргахыг эрмэлзэж байна. Ингэж хийсэн шилдэг сайн орчуулагч нийтэд хүртээмжтэй уг зохиолынхоо чанарыг хадгалж чаддаг сайн талтай боловч харь хэлний шүлгийн тогтолцооны өвөрмөц онцлогийг илтгэн гаргаж хараахан чаддаггүй байна. Нөгөө зарим нь авиа давтах, сүүл холбох, үе өргөлт, тохируулах зэрэг эх зохиолын уран сайхны бүхий л онцлогийг монгол хэлэнд буулгахыг мэрийж байна. Шүлгийн онолыг баримталсан энэ зарчим бусад үндэстний яруу найргийн өвөрмөц онцлогийг илэрхийлэн гаргадаг сайн талтай боловч ийм орчуулга монгол уншигчийн чихнээ тэр болгон чимэгтэй сайхан сонсогддоггүй гэм байна. Иймд эх зохиолын өвөрмөц онцлогийг харгалзахын зэрэгцээ монгол уншигчдын сэтгэл зүрхэнд шингэхүйц яруу сайхан орчуулга хийх хэцүү нарийн зорилт бидний өмнө тулгарч байна.
Ганцхан үгнээс орчуулгын хувь заяа төдийгүй орчуулагчийн уран бүтээлийн хувь заяа шалтгаалдаг учир ч бий гэж зөвлөлтийн нэг орчуулагч бичсэн нь түмэн үнэн үгээ. Орчуулагч өөрийнхөө билэг авьяас чадал сонирхолд тохирсон яруу найргийг сонгон авч дагнан мэргэшвэл орчуулгын, чанар улам сайн болдог шиг байна.
Санал болгоход: Гадаадад орчуулсан манай зохиолчдын зохиолд шүүмж бичиж байя, дэлхийн сонгодог уран зохиол сурталчлах ажил зохиоё. Орчуулагчдын семинар зөвлөгөөн үе үе хийлгэж байя.


Б. РИНЧЕН

Орчуулгын зүйлд дутагдал их байна. Гол нь боловсрол нимгэнээс гарч байна. Ойр зуурын ярианы хэлээр утга зохиолыг орчуулагсад, цаад хэлний зохих боловсрол байхгүй, хэлзүйн учрыг нь мэдэхгүй, бас уг зохиогчийн боловсролын хүрээний юмыг нь үзээгүйгээс дутуу ухааран, санааг нь гаргаж чадахгүй. Өөрийнхөө хэлний хувьд, үг найруулгын зэрэг зүйлийг мэддэггүйн учраас орчуулсан юм нь муу болж байна. Уг зохиогчийн бүтээлийн онцлогийг судалсан зүйлийг үздэггүйгээс, манайхаас өөр түүхэн нөхцөлд хөгжсөн өөр улсын утга зохиолыг орчуулахад үзэх мэдэх юм тун ихийг мэдэц мөчдийн учраас анхаараагүй, бас өөрийнхөө соёлын хүрээний зүйлийг мэддэггүйгээс болж орчуулгад дутагдал учирдаг үзэгдэл одоохон дээр их байна.
Тэр учраас, мөн (Европын шүлгийн ёс тогтолцоо, монгол сонгодог шүлгийн ёс тогтолцоог судлаагүйгээс шүлгийн зүйл орчуулсан зүйлд сайжруулах шаардлага бүхий зүйл цөөнгүй байна. Жишээ нь: дөрвөн шад шүлгийг дураараа 8, 16 болгон орчуулах зэргийн үзэгдэл байж болохгүй. Шүлгийн зүйлд хэлбэр олон, түүнээс хэм хэмжил нарийн баримтлан зохиосон, сүүл, толгой холбох мөн шад дотроо, авиа давтах зэргийн уран сайхны олон арга хэрэглэн зохиосны учрыг нь таниагүй орчуулж, утгыг нь найруулаад, цаад зохиогчийн уран сайхны аргыг нь гээгдүүлдэг үзэгдэл байна.
Шүлэгт цаад зохиол нь тусгай хэм хэмжээтэйгээр зохиосон юм бол, түүнд утга санаа нийлэх урт богино нь нийлэх, монгол үг сонгон эрж хэрэглэх чимхүүр ажлыг боддоггүй хялбарчилдаг үзэгдэл байна.
Манай монгол утга зохиолын өв уламжлалыг судлах нь утга зохиолын орчуулагчийн мэдлэгийн нэг зүйл байх учиртай. Манай зохиолын өв тун их. Би улсын номын санд байдаг монгол зохиол орчуулгын зүйлээс жишээлэхэд дөч илүү жил үзсээр, дөрөвний нэг хувийг нь үзэв үү, үгүй үү тийм их зохиолтой улс шүү бид.
Орчуулгын зохиолыг уншигч олондоо тэр улсын утга соёлын онцлог, зохиолчийн бүтээлийн онцлогийг сурталчлах гэж санал гаргаж байгаа Хасбаатарын санал тун зүйтэй. Хэвлэлээрээ тэр зүйлийг гүйцэтгэх нь ганц нэг хурал уулзалтаас илүү үр дүнтэй байх бий.
Бадраагийн өгүүлэлд орчуулгын тухай тавьсан сэдэв нь тун зүйтэй. Орчуулагчийг өндөр боловсролтой байх ёстой юм гэж шаардах нь түмэн зүй. Тэр талаар их ажил хийх ёстой болж байгаа маань улсын хөгжлөөс гарч буй шаардлага даруй мөн. Бид эх хэлээ сайн мэдэх хэрэгтэй болж байна. Утга зохиолын орчуулагчийг албан газрын албан бичиг хаягийн орчуулагчтай адил үзэж болохгүй өндөр боловсрол шаардах бүтээлч мэргэжил, зохиогчтой адил хөдөлмөр гэж үзүүштэй байна.
Монгол хэлнийхээ өгүүлбэр зүйг цаад хэлний өгүүлбэр зүйн онцлогийг мэдэж утга судлалын боловсрол хэрэгтэй байна. Манайхан орос бичгийн хэлний өгүүлбэр зүйг ухаараагүй учраас өөр хэлний өөр өгүүлбэр зүйн хэвийг хуулан хэрэглэдэг зүйл цөөнгүй байдаг нь монгол хэлэнд бас өгүүлбэр зүйн хууль байдгийг сэнхрээгүйгээс болж утга гажуу болгодог байна. «Хонь ба ямааны сүү» гэж «Овца и козье молоко» биш «Молоко овец и коз» гэсэн утга бүхий өгүүлбэр юм.
Монгол хэлний өгүүлбэр бүтээхэд үгийн байр чухал бөгөөд утга тодруулах учиртай нэгэн зүйлийн ын ны гэдэг дагавар бүхий харьяалахын тийн ялгал, өмнөх бүх нэрийг харьяалдаг өгүүлбэр зүйн хууль монгол хэлнээ буй учраас, бас холбох <ба» үг монгол хэлнээ хоёр юмыг, салгах утгагүй, харин холбох үүрэгтэйн учраас орос өгүүлбэрийн үгийн дэсийг дуурайн орчуулж болохгүй гэдгийг албан бичгийн орчуулагч нар мэддэггүй, бас орос өгүүлбэрийн зүйлд нэр үгийн эр эм хүйстэй нь түүнээ холбогдох үг нь нэгэн адил эр эм хүйсийн дагавар залгаж холбогдолтойг нь үзүүлэн, нөгөө холбогдолгүй нэр нь тэр дагаваргүй явдаг зэргийн нарийн учрыг мэдээгүйгээс утга гажуудуулан орчуулдаг зүйл өдий төдий байгаа нь хоёр хэлний боловсрол дутуу дулимын гэрч. Тийм түүхий орчуулагч, утгыг нь гажуудуулдаг нь, утга зохиолын орчуулагчийн өндөр боловсролын шаардлагыг одоо бодох цаг хэдийн болсныг гэрчлэн үзүүлж байна. Үүнийг бид бодох учиртай. 118


Н. ЖАМБАЛСҮРЭН

Би саяхан «Узбек уран зохиолын цоморлог» гэдэг ном үзлээ. Нэлээн олон хүн орчуулсан байна. Энэ номын зах зухаас үзэж байхад шүлгийн мөр тааруулах аясаар зохиогчийн хэлээгүй санааг хэт нэмж орчуулсан удаа тохиолдож байна. Зохиогчийн санааг ч нэвтрүүлж, арга барилыг ч аль болохоор гаргаж орчуулах хэрэгтэй. Орос шүлгийн сүүл холболтыг толгой холболтоор солихдоо хос, гинжин бөгжин холболтыг нь бас харгалзаж үзвэл зүйтэй юм. Толгой холбохын аяар огт хэрэггүй илүү үг нэмж оруулах удаа орчуулгад их байна. Ер нь манай залуучуудын шүлэгт хүж, хүй гэдэг үгийг дэмий бичих явдал элбэг үзэгдэх болжээ. Хэт гоё болгох, эсвэл зохиогчийн бодож санаагүй юмыг оруулах явдал сайн орчуулгын чанар биш.
Сурах бичигт орж байгаа шүлэг, зохиолын орчуулгыг сайн тунгаан шүүж байх хэрэгтэй юм. Гэтэл сонгодог шүлгийг муу орчуулгаар гаргасан жишээ цөөнгүй бий. Болдог сон бол уран зохиолын орчуулгыг эрхэлдэг, хянадаг орчуулгын товчоо байгуулмаар юм.


Б. ЯВУУХУЛАН
italki

Яруу найргийн орчуулгад эрхэмлэвэл зохих дөрвөн зүйл бий.

а) Санааг тод буулгах
б) Дүр, зураглалын өвөрмөцийг хадгалах
в) Шүлгийн аяс хөгжмийг хадгалах
г) Шүлгийн хэлбэрийг хадгалах хэрэгтэй.
Би шүлэг орчуулахдаа үүнийг баримталдаг. Ринчен гуай, Хасбаатар нар энэ талаар тодорхой ярилаа. Сонет хэмээх 14 мөртийг 32 мөр болгон орчуулсан гэдэг яриа бий Рубаи гэдэг дөрвөн мөртийг 8 мөр болгож болохгүй. Цагаан шүлгийг ч гэсэн мөрийг нь гээлгүй, нэмэлгүй орчуулах хэрэгтэй. Хэрвээ орчуулагч өөрийн дураар загнавал зохиогч нь зохиолоо эргээд танихгүйд хүрнэ. Европ шүлгийн сүүл холбосон үгийн утгыг тэр чигээр нь буулгахад онож ч болно, онохгүй байж ч мэднэ. Сүүл холбохын тулд хүчээр оруулсан уг олонтой байдаг. Нэг мөрөөр гар гасан санааг нэг үгээр буулган орчуулж болно. Пушкины «Алтан загасны үлгэр»-ийн орчуулга сайн болсон. Энэ нь үлгэрийн аясыг нь алдалгүй орчуулснаас сайн болсон байх. Гэвч зохиол бүхнийг ийм маягаар сунжруулан орчуулж болохгүй.
Яруу найрагч Цэдэндорж зөвлөлтийн шилдэг яруу найргийн цоморлогийн хоёр ботийн эхнийхийг орчуулан гаргасан нь их хөдөлмөр юм. Гэвч Есенин, Маякогский, Ахматова, Евтушенко зэрэг тэс өөр арга барилтай олон яруу найрагчдын шүлгийг Цэдэндорж дан ганцаар орчуулжээ. Ингэж дан өөрийн хэллэгээр олон зохиолчийн бүтээлийг орчуулж хараахан болохгүй. Уг зүй нь өөрийн уран бүтээлтэй адил төстэй тийм хүний зохиолыг дагнан орчуулбал сайн сан. Ингэж дагнан орчуулахдаа тэр зохиолчийнхоо уран бүтээлийг гойд судалж бас судалгааны номуудыг уншиж мэдсэн байх нь чухал. Есенинийн тухай судалгааны ном, өгүүлэл 1965 оны мэдээгээр 793, зөвхөн «Перс аялгууны» тухай л гэхэд 50 гаруй өгүүлэл гарсан байх юм. Сергей Есениний «Шаганэ, чи минийх Шаганэ» гэдэг шүлгийг орчуулах юм гэхэд (Есенин энэ шүлгээ дэлбээн хэлбэрээр бичсэнийг анхаарч нэгдүгээр бадгийн мөр бүхэн дараагийн бадгуудын эх адагт орж утга авцалдан хашсаныг харгалзан орчуулах хэрэгтэй юм. Ер нь шүлэг орчуулахдаа үг олон утгатай байдгийг бодох хэрэгтэй. Есениний Шерс аялгуу»-д сарнайн тухай шүлэглэсэн бий. Үүнийг Цэндгомбо сарнай цэцэг гээд л орчуулжээ. Гэтэл персүүд нутгаа Сарнайн орон гэдэг. Тиймээс Есенин шүлэгтээ сарнай цэцгийн тухай бус перс нутгийн тухай өгүүлснийг орчуулагч буруу утгаар ойлгосноос ташаа орчуулсан байна.
Орчуулга бол уран бүтээл юм. Ринчен гуай нэг зохиолыг орчуулахдаа олон хэлний орчуулгатай нь тулгаж үздэг гэж байна. Гэтэл манай ихэнх орчуулагчид зөвхөн хагас хугас мэддэг орос хэлнээс л хөнгөн гоомой орчуулж байна. Боловсрол багатай хүн их зүрхтэй байдаг. Муу орчуулга гарахын нэг шалтгаан үүнд байна Орос шүлэг орос үнэрээ хадгалан байж гэм орос шүлэг хэвээр үлдэнэ. Иймээс заавал монгол шүлэг болгох нь чухал биш. Сургуулиудын унших бичигт орох орчуулгын зохиолын чанарын талаар Жамбалсүрэнгийн санал анхаарууштай санал байна.
Энэтхэгийг судлагч нэрт эрдэмтэн академич Баранников «Рамаяныг» орос хэлнээ орчуулжээ. Эрдэмтэн өөрөө уран бүтээлч хүн биш учраас орчуулга нь эрдэм шинжилгээний хувьд гэхээс биш гоо зүйн хувьд үнэ цэн багатай болсон гэдэг. Гэтэл оросын яруу найрагч Жуковский «Наля Дамаянти хоёрыг» санскритаас герман хэлээр орчуулсан орчуулгад түшиглэн орчуулсан нь эх зохиолын үнэ цэнийг хадгалах талаар орос орчуулгын яруу найрагт шинэ үзэгдэл болсон байх юм. Орчуулга хийхэд боловсролоос гадна уран бүтээлчийн авьяас хэрэгтэй.
Ялангуяа яруу найргийн орчуулгыг яруу найргийн илт авьяастай хүн хийх нь чухал юм. Эцэст хэлэхэд «Кармен» дуурийн оршлыг манай үндэсний найрал хөгжим сайхан тоглож байна. Монгол хөгжим дуугаравч, Бизегийн уран бүтээл яг л хэвээрээ сонстож байна. Бид шүлэг зохиолыг энэ л хэмжээнд орчуулан буулгах хэрэгтэй юм.


Ц. ШҮГЭР

Орчуулгын тухай ярьж байгаа нь цаг үеэ олсон асуудал юм. Энэ тухай аль эрт бодох ярих хэрэгтэй байсан. Гэвч одоо хожигдоогүй байна. Орчуулгын тухай Бадраагийн саяны нийтлэгдсэн шиг өгүүллийг гаргаж байвал зүгээр юм. Тийм сонин ном байна. Ийм сонин ном байна орчуулъя гэсэн хүн манай Соёлын Яамны нэгдсэн редакцаар их гүйдэг болсон. Бид тэр бүхэнд зөвшөөрөл өгөөд байдаггүй. Орчуулах номоос нь хоёр гурван хуудсыг яг дор нь суулгаад орчуулуулж үздэг. Тэгээд түүнийг авч хэлэлцдэг. Хэрвээ редактор тохоон томилсон бол орчуулгынх нь тухай үнэлэлт авдаг. Монголын Зохиолчдын Хорооны дэргэд байгуулагдсан уран зохиолын орчуулгын тасаг том том орчуулгын дээжид хариу гаргаж бидний ажилд туслалцаж байна биз ээ. Гадаад хэлнээс уран зохиолыг орчуулж байгаа хүн, монгол хэлээ дээгүүр сайн мэддэг мөн тэр хэмжээгээрээ найруулан бичдэг байх хэрэгтэй юм. Энэ хоёр л орчуулан хэвлүүлж байгаа номын хувь заяаг шийднэ. Монголчууд бас эрт дээр үеэс орчуулга хийж ирсэн олон зуун жилийн зузаан туршлагатай улс. Энэ учраас XVIII зууны тэргүүн хагаст орчуулга хийхэд юу анхаарах вэ, яаж хийх вэ гэдгийн талаар монгол зохиогчдын бичсэн «Мэргэд гарахын орон» гэдэг орчуулгын онолын ном байна.
Энэ бол Дорно зүгийн ном голчлон орчуулж байсан цаг байж, тэгвэл одоо гол төлөв систем өөртэй, өрнө зүгийн хэлнээс ихэвчлэн орчуулга хийж байгаа үед орчуулах ерөнхий чиг баримжааг заасан гарын авлага болохуйц ном гаргах хэрэгтэй байна.
Нэг зохиолчийн бүтээлийг нэг хүн дагнан орчуулах гэдэг зөв санал юм. Энэ нь сайн талтай болохын жишээ нөхөр С. Бадраа байна. Орчуулагч хүн цэцэг дамжин эргэлддэг эрвээхий шиг байж болохгүй. Сайн зохиолчийн бүтээлийг саар орчуулж болохгүй учраас хэний зохиолыг хэн орчуулахыг ч бодох хэрэгтэй.
Сонгодог уран зохиолыг орчуулна гэдэг бол хэн дуртай хүн шүүрч авах эд биш. Гэтэл анх орчуулга хийх гэж байгаа мөртөө шууд л тиймээс нь эхлэх гэдэг хүмүүс байна. Сайхан юм гээд л гарт тааралдсан бүхнийг хэн дуртай хүн орчуулж болохгүй. Сайхныг сайхан чигээр нь буулгаж чадах уу, үгүй юу гэдэг л хамгийн чухал нь.
«Орчуулгын хэл найруулгыг сайжруулах асуудалд» өгүүлэлдээ Бадраа ингэх ёстой, ийм байх хэрэгтэй гэж их бичсэн байна. Бадраагийн өгүүллийн нэг өгүүлбэрт «та нар» зургаа давтагдаж «чинь» дөрвөн удаа орсон нь онцгүй болсон байна. Гэхдээ энэ мэт нь тэр өгүүллийн ач тусыг бууруулахгүй. Өгүүллийнхээ эцэст тавьсан Ж. Бадраагийн санал зүйтэй санал гэж үзэж байна.


С. БАДРАА

Би хэдийгээр шүлэг орчуулдаггүй ч гэсэн яруу найргийн орчуулгын талаар нэг зүйл хэлмээр санагдлаа. Дээхэн үед жишээ нь, гучаад оны үед «Хоригдол», «Өвлийн харгуй», «Үүл» гэх зэрэг Пушкины сайхан сайхан шүлэг орчуулагдаж байлаа. Дөчөөд оны үед «Алтан загасны үлгэр», «Олег цэцний дуулал» гэх мэт сайхан сайхан найраглал гарч байлаа. Тавиад оны үед ч гэсэн «Охин ба үхэл» «Канадад болсон цуглаан» гэх мэт сайхан сайхан орчуулгын шүлэг гарч байлаа. Сүүлийн үед гадаадын олон зохиолчдын шүлэг зохиол орчуулах нь улам их, улам нарийн болсон байтал хүний сэтгэл санаанд хоногшин үлдэх сайхан шад бадаг тэр бүрий дандаа дайралдахгүй юм шиг санагдах юм аа. Энэ нь цаад шилж авч байгаа зохиолдоо байна уу аль орчуулгадаа байна уу? Гэвч би шүлгийн орчуулга улам муудаж байна гэж хэлж байгаа огт биш. Гагцхүү шүлэг зохиол орчуулагчид тэр дээхэн үеийн зарим орчуулгыг эргэж харвал зарим талаар үлгэр дуурайл авмаар юм бас ч нэлээн бий шүү гэж хэлж байгаа юм.
Үргэлжилсэн үгийн зохиолын орчуулга бол арай дотно юм. Шүлэг орчуулахтай адил тэр бүхий хэм хэмжээ өргөлт цохилтыг нь яг тааруулах гэж «махаа идэх» нь үгүй, цаад зохиолчийн өвөрмөц онцлогийг олж аваад, цаад ардын хэлдэг ёсыг ухаарч монгол хүний хэлдэг ёсонд хөрвүүлэн буулгавал аятайхан орчуулга болно. Гэтэл бид үргэлжилсэн зохиолын орчуулгын талаар ч заримдаа бүдүүн алдаа хийх нь бишгүйдээ байдаг. Энэ миний бодвол нэгд цаад улсын хэлдэг ёс, монгол хүний хэлдэг ёсыг сайн мэддэггүйгээс их болдог байна. Жишээ нь орос хүн бол Пить чай с хлебом» гэж хэлдэг байна. Энэ нь монголоор «цай ууж талх идэх» гэсэн үг. Гэтэл зарим хүн «Талхтай цай уух» гэж орчуулсан нь үзэгдэнэ. Энэ бол монголоор хэлдэг ёсыг мэдэхгүй байгаа хэрэг. Сүүлийн үес монгол хүний үг ярианы сайхан ёс их эвдэрч байна. Энэ нь муу орчуулгаас болж байна гэх мэтээр их ярьдаг болжээ. Саявтар зурагт радиогоор нэг нөхөр үйлдвэрийн гологдлын тухай ярихдаа «Энэ савхин дээлийн эсгэлтийг явуулахдаа буруу явуулжээ» гэж ярьж байх юм.
Монгол хүн «дээлээ эсгэдгээс» биш хэзээ дээлийн эсгэлтийг явуулж байлаа даа. Энэ мэтээр манай ардын танаг сайхан хэл эвдэрч буйн балгийг уран зохиолын орчуулагчид дангаар хүлээхэд бэрх байна. Гэвч хүнд «Талхтай цай» их уулгаад байвал хүлээхээс ондоо аргагүй болно. Хоёрт монгол ардын хэлний арвин баялгийг сайн хэрэглэж чадаагүйгээс муу орчуулга их гарч байна. Цаад зохиолч үйлээ үзэж олж бичсэн түмэн сайхан үгийг хэдхэн зуун албаны үгээр орчуулбал юу болно. Зарим хүн «Энэ орос үгийг юу гэе дээ!?» гэж зулайгаа үрчийлгэн суудаг нь тун хачин санагдана. Юу гэдгийг нь утгаар биш, арвин утгаар заасан толь бичиг бэлхнээ байсаар байтал өөрөө мэдэхгүй байж тааж буудах гэж суудаг нь ямар ёс вэ? Залхуурч буй хэрэг үү? Тэгээд онохгүй шал ондоо үгээр буудаж орхидгоос муу орчуулга бас их гарч байгаа юм.
Уран зохиолын орчуулга бол уран бүтээл мөн. Хэн дуртай хүний «оронцоглон хаях» ажил биш юм. Сүүлийн үед Монголын зохиолчдын хороо уран зохиолын орчуулгын ажилд их анхаарал тавьж байна. Уран зохиол орчуулагчдын тасаг байгуулав. Одоо энэ дугуй ширээний хурал хийлгэж байна. Энэ бол баярлууштай хэрэг юм.
Харин дашрамд хэлэхэд «Гадаад уран зохиол» ч гэдэг юм уу нэг сэтгүүлтэй болбол сайн юм сан. Үүнд хоёр зүйлийн үр боловсрон гарах нь нэгд гадаадын зохиолчдын шинэ шинэ зохиол бүтээлээс монгол уншигчдад цаг үед нь хүртэх, хоёрт үлдсэн зайд нь орчуулагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд тустай онолын ба бусад өгүүлэл тогтмол гаргаж байвал манай уран зохиолын орчуулгын ажлыг улам сайжруулахад их тус болох сон бол уу гэж бодох юм даа.


Т. СОДНОМДАРЖАА

Бидний судалгаагаар үзэхэд манай уншигчид дэлхийн соёлт хүний уншсан байвал зохих сонгодог уран зохиолоос 80-аад хувийг нь төрөлх хэлээрээ унших боломжтой болсон байна. Орчуулга ийнхүү тооны хувьд, авч үзвэл тийм ч муу биш байна. Харин чанарын талд гэвэл өөр яриа дүгнэлт гарах байлгүй. Б. Ринчен, X. Пэрлээ, М. Цэдэндорж, С. Бадраа зэрэг манай уран бүтээлчид орчуулгын ажилд идэвхтэй оролцдог. Гэтэл зарим хүн орчуулах гэсэн жинхэнэ сэтгэлээс энэ ажилд ханддаггүй нь харамсалтай. Орчуулгад зохиолчдыг оролцуулж байх нь зүйтэй юм. Зохиолчид маань заваар бага байдаг биз. Гэвч Ринчен гуай хэчнээн их ажилтай боловч бараг жил бүр нэг номын орчуулга хийж өгдөг.
Манай Уран зохиолын, орчуулгад яг үгчлэх хэтэрхий утгачлах хоёр явдал байна. Би хувьдаа хэтэрхий үгчлэхийг таашаадаггүй, тэгэхдээ зохиогчийн санаанаас хэт гажихыг зөвшөөрөхгүй. Энд хамгийн гол нь уран сайхны талыг анхаарах ёстой юм. Орчуулгад Явуухулангийн дурдан ярьсан дөрвөн үндсэн, зүйлийг баримтлах нь зүйтэй юм. Үүнийг биелүүлнэ гэдэг их хөдөлмөр шаардана. Орчуулсан шүлгийг эргүүлээд эх хэлэнд нь буулгахад эхтэйгээ таарч л байх ёстой. Гэтэл хамаагүй зөрж өөр болон танигдахгүй болсон зохиолын орчуулга мэр сэр байна. Ингэж эх зохиолыг нь хамаагүй эвдэн өөрчилж хэрхэвч болохгүй. Одоо хүртэл манайд орчуулгын талаар онолын хувьд шийдсэн юм алга. Их сургуулийн багш нар орчуулгын гарын авлага хийе гэсэн сураг дуулдсаар хэдэн жил боллоо. Зөвхөн яриа л яваад байна. Манай хэвлэлийн редакц залуу орчуулагчидтай багагүй ажилладаг.
Орчуулахдаа зохиогчийн утга санааг яг урнаар буулгах хэрэгтэй. Гэтэл ялангуяа шүлгийн орчуулгад илүү үг байтугай огт өөр утга санааг ч гаргасан нь үзэгдэж байна.
Бид гадаадын зохиолыг зөвхөн орос хэлнээс бус эх хэлнээс нь орчуулахыг чухалчилж байна. Ерөөс орчуулгаас дамаа орчуулахад уг зохиолыг нь танихгүй болчхож мэдэх юм. Ер нь хэдэн хэл дамжин орчуулдаг явдал үндсээрээ буруу юм аа. Одоогийн байдлаар бид бүх хэлний орчуулагчтай болох тийм хэмжээнд хараахан хүрэх болоогүй байна. Гэвч цаашид аль болохоор эх хэлнээс нь орчуулах ажилд алхам алхмаар орох хэрэгтэй юм аа.


Б. ЭНЭБИШ

Зохиолчдын Хороо, «Утга зохиол, урлаг» сонины газар уран зохиолын орчуулгыг манай утга зохиолын салшгүй хэсэг, орчуулга бол уран бүтээл мөн гэсэн зүй ёсоор үзэж энэ ажлыг сайжруулах талаар анхаарч байгаа явдал их сайшаалтай байна. Түүхийн материалаас үзэхэд манай улс бүр 12 дугаар зууны үеэс уран зохиолыг орчуулж эхэлсэн бөгөөд эл зохиолын хөмрөг сан асар их болжээ. Манайх уран орчуулгын баялаг өв уламжлалтай юм. Бүрэн бус мэдээгээр үзэхэд зөвхөн хувьсгалын жилд дэлхийн зуун гучаад орны уран зохиолыг 30 орчим хэлнээс орчуулж нийтэлжээ.
Одоо гол асуудал уран зохиолын орчуулгыг тодорхой чиглэлтэй болгох, түүний чанар, орчуулагчдын уран чадварыг сайжруулахад оршиж байна.
Орчуулга хийх нэгдсэн юм уу эсвэл ерөнхий зарчим байж болох уу? гэдэг асуудал байгаа юм. Зарим нөхөд нэгдсэн зарчим байж болохгүй гэдэг. Хэрэв ийм зарчим байж болохгүй, бол ерөнхий зарчим гэж байж таарах байх. Олон улсын орчуулагчдын дүрэмд «Аливаа чуулга нь зөв, эх зохиолын санаа, хэлбэрийг яг хадгалах, ёстой... Орчуулагч нь орчуулж буй хэлээ сайн мэдэх ёстой бөгөөд эх хэлээ нэвтэрхий эзэмшиж явдал бүр ч чухал» гэжээ. Үүнээс үзэхэд энд орчуулагчид баримталбал зохих ерөнхий зарчим байж болох нь гэж үзэж болмоор санагдана.
Миний хувьд үргэлжилсэн үгийн орчуулгын талаар нөхдийн хэлсэнтэй санал нэгтэй байна. Харин яруу найргийн орчуулгын хувьд зарим зүйл хэлэхийг хүсэж байна. Дэлхийн алдарт орчуулагчид яруу найргийн орчуулга бол хамгийн хэцүү ажил гэдэг. Энэ нь ч үнэхээр тийм юм. Зарим улсад тухайлбал францад яруу найргийг тэр чигээр нь орчуулж байв.
Харин зөвлөлтийн нөхөд ярихдаа «Яруу найргийг орчуулж болно. Тэр ч байтугай эх зохиолын хэлбэрийг хадгалж болно. Зөвлөлтийн орчуулагчид ийм туршлагатай. Бид монголын яруу найргийг толгой холбох, айзам хэмжээ тааруулах замаар орчуулж эхэлж буй» гэж ярьж байсан. Ер нь орчуулгыг зохиолчид тэр дотроо яруу найргийг яруу найрагчид хийвэл их сайн юм. Тэгэхдээ орчуулга хийж байгаад яруу найрагч болсон хүн бишгүй бий. Орчуулагч Хасбаатар өөрөө шүлэг бичдэггүй боловч түүний нэлээд орчуулга тун аятайхан болсон гэж би үздэг. Иймээс үнэхээр авьяас чадвар байвал орчуулагч өөрөө яруу найрагч биш ч гэсэн яруу найргийг орчуулж болно гэж бодож байна.
Манай яруу найргийн орчуулгыг сайжруулах, орчуулагчдын уран чадварыг дээшлүүлэх боломж бүрэн байна. Бид яруу найргийн орчуулгын хувьд Ц. Дамдинсүрэн, Б. Ринчен X. Пэрлээ нарын зэрэг туршлагатай ахмад орчуулагчдаасаа сурах хэрэгтэй. Орчуулагчдын бүтээлийг авч хэлэлцэх, курс семинар хийх сайн орчуулагчдыг шалгаруулж урамшуулах, гарын авлага болох ном хэвлэл гаргах зэрэг зайлшгүй шаардлагатай хийвэл зохих ажил тун их байгаа бөгөөд, эдгээрийг хэрэгжүүлэхэд гол ажлыг чиглүүлэх хэрэгтэй байна.


IV ТЭМДЭГЛЭЛ


Д. ДАШДАВАА: ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ БҮХИЙ ҮГ, ХЭЛЦ ҮГИЙГ ОРЧУУЛАХ НЬ


Нэг хэлнээ бичгийн буюу аман хэлбэрээр илэрсэн санаа бодлыг нөгөө хэлний хэрэглүүрийн тусламжтайгаар дамжуулан гаргах арга нь орчуулга юм. Манай оронд орчуулгад зарчимч хатуу шаардлага тавьдаг бөгөөд төгс боловсронгуйгаар орчуулахын тулд эх зохиолын хэл, орчуулгын хэл хоёрыг адил сайн мэдэхээс гадна орчуулж байгаа зохиолчийнхоо уран бүтээлийн онцлог болон тэнд гарч байгаа үндэсний онцлог бүхий үгийг (реали) сайтар мэдвэл зохино. Тэгж гэмээ нь орчуулагч зохиолчийн хэлний уран хэллэгийн систем болон түүний зорилгыг мэдрэн, орчуулж буй хэлэндээ дүйх хэллэгийг олж чадах юм. Үндэсний өвөрмөц онцлогийг харуулсан реалид тухайн орны ахуй амьдрал, шашин шүтлэг, түүх соёлын үзэгдлийн өвөрмөц байдлыг тусгасан үг хэллэг (зан заншил, хувцас хунар, хоол хүнс, орон байр, унаа уналгын) зэрэг нэр ордог. Реалийг орчуулгын онолд янз (бүрээр ангилж үздэг бөгөөд тэдэн дотроос бид зөвлөлтийн эрдэмтэн В. Г. Костомаров, Е. М. Верщагин нарын дэлгэрэнгүй ангиллаар (Русский язык за рубежом. 1971 г. № 1. стр 62-64) орос хэлнийхийг авч үзлээ. Үүнд:
1. Зөвлөлт үг хэллэг (советизм) октябрийн хувьсгалаас хойш зөвлөлтийн ард түмний шинэ амьдрал, нийгмийн байгуулалттай холбоотой Верховный совет (дээд зөвлөл); райсовет (районы зөвлөл); очередной отпуск (ээлжийн амралт), пятилетка (таван жилийн төлөвлөгөө), день учи теля (багш нарын өдөр), партактив (намын идэвхтэн), гражданская война (иргэний дайн), коллективизация ( хоршоололжуулалт) гэх мэт.
2. Шинэ ахуйтай уялдан гарч ирсэн үг: парк культуры и отдыха (соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн), субботник; смотр художественной самодеятельности (сайн дурын уран сайханчдын үзлэг) гэх мэт.
3. Уламжлагдан ирсэн ахуйн үзэгдэл, юмны нэр, өөрөөр хэлбэл манай үеийг хүртэл хуучраагүй, түүхэн гарал бүхий үзэгдэл юмсын нэр: щи (ногоотой шөл), квас! (нэг зүйл ундаа) косоворотка (хажуу захат цамц), шапка-ушанка (чихтэй малгай), каравай (том талх), жмурки (нүд боож наадах), балалайка (оросын ардын хөгжмийн зэвсэг), закусочная (хөнгөн зуушны газар),
4. Түүхэн үг! сажень (2, 13 метр хэр хэмжээ), аршин (71 см урт хэмжээ), верста (мод газар), пуд (пуу 16, 3 кг ) кафтан (орос тэрлэг) соха (модон анжис), губерния (губерн), бурлак (онгоц чирэгч), крепостной (хамжлага), кириллица (эртний слав нэгэн зүйл цагаан толгой), краеноармеец (улаан цэрэг), нэп (шинэ эдийн засгийн бодлого), кулак (нударган) гэх мэт.
5. Реали бүхий зүйр, цэцэн үг; Как будто Мамай прошёл (үгч. Мамай, дайрч өнгөрсөн мэт) Мамаево побойше (Үгч. Мамайн тулаан) Вот тебе бабушка, и Юрьев день (үгч. Эмээ минь, Юрий өдөр болоод байна)
6. Ардын билэг зүйн гаралтай сэтгэл хөдлөл бүхий үгс Добрый молодец (сайн эр) краана девица (үзэсгэлэнт (бүсгүй), Не по дням, а по часам (өдрөөр биш, цагаар), баба-яга (орос үлгэрт гардаг шулмас эмгэн), жарптица (орос үлгэрт гардаг гэрэлт шувуу),
7. Гарал үүслээрээ орос бус үг: сарафан, папаха, кубанка, кетмень гэх мэт. Реалийн орчуулгын талаар орчуулгын онолд нэг мөр болчихсон зүйл байхгүй бөгөөд гагцхүү орчуулагч мэдлэг чадвар орчуулах арга туршлага, хэлний авьяас билигтээ тулгуурлан ашиглаж болохуйц зарим аргаас дурдвал:
а) Галигчлах буюу транскрипци,
б) Хуулбарлан буулгах буюу кальки (үгчилсэн орчуулга),
в) Тайлбарлан орчуулах,
г) Орчуулгад зүүлт тайлбар хэрэглэх,
д) Галигчилсан тайлбарт орчуулга,
е) Утга ойролцоо үг хэллэгээр орчуулах эдгээр болно. Реалийг орчуулахдаа харь хэлний реалийг эх хэлнийхтэйгээ хутгахаас ямагт болгоомжлох хэрэгтэй. Шүтлэгтэй холбоотой реалийг өөр ард түмнийхтэй хутгасны жишээг францын зохиолч Виктор Гюгогийн «Парисын эх дагинын сүм» гэдэг зохиолын монгол орчуулгын шүүмжээс (Б. Ринчен. Зохиол ч биш, орчуулга ч биш. «Утга зохиол, урлаг» 1965. №8) үзэж болно. Зөвлөлтийн орчуулагчид монголоос орос хэл рүү орчуулахдаа монголын амьдралын үндэсний өвөрмөц байдлыг тусгасан аймаг хөдөө, дарга, сум, хүрээ, цагаан сар, тохой, цам, зуд гэх мэт үг хэллэгийг галигаар аймак, худон, дарга, сомон гэж буулгахаас гадна зүүлт тайлбар (тохойн мерадлины равная 0, 32 метр) өгсөн байдаг.
Түүнчлэн бас оросоос монгол руу орчуулахдаа зүүлт тайлбар хэрэглэж болдог авч түүнийг их хэрэглэх нь үзэх, унших хүнд түвэг ихтэй тул зүүлт тайлбарыг аль болохоор бага хийх нь чухал. Реали нь зүйрлэл, зэрэгцүүлэл, хэлц үгийн бүрэлдэхүүнд орж тийм хэллэгийн нэгэн бүрэлдүүлбэр (компонент) болох нь олонтой.
Зарим үед бүхэл бүтэн хэлц үг ч реалийн шинж чанартай байдаг. Энэ нь голдуу ард түмний амьдрал түүх соёлтой уялдаа холбоотой хүн ба газар усны нэр, түүх үйл явдлын нэр бүхий хэлц үгс юм. Тийм реали бүхий хэлц үг, зүйр цэцэн үг орос хэлэнд нэлээд байдаг бөгөөд зөвхөн «Москва» гэдэг үг орсон зүйр цэцэн үг 50-аад байна.
«От копеечной свечки Москва сгорела»
«Москва не один день строилась»
«Дорого яичко в христов день»
«Пропал кай швед под Полтавой»
«Велика Федора, да дура» гэсэн зүйр цэцэн үгэнд «Москва» «Христов день», «Полтава», «Федора» гэсэн орос реали оржээ. Ийм реали бүхий хэлц үгийг орчуулах нь нэлээд бэрхшээлтэй байдаг. Реали бүхий хэлц үг орчуулахад хэцүү, тэнцүү чанарт хэллэг (эквивалентийг) сонгох бараг боломжгүй юм. Аналогийн аргаар өөрөөр хэлбэл илтгэх дүр нь өөр авч гаргах утга нь ижил хэллэгээр (зүйр цэцэн үгээр) орчуулахдаа орос ардын реалийг монголынхоор сольчих аюултайг ямагт санаж байх ёстой. Жишээ нь оросын ард түмний аж амьдралын онцлогийг тусган харуулсан: «Хочешь есть калачи, так не сиди на печи» (Үгч. Талх идье гэвэл пийшин дээр бүү суу) гэсэн цэцэн үгийг монголын малчин ардын амьдралын онцлогийг тусгасан «Мах идье гэвэл, малаа хариул...) гэдэг цэцэн үгээр дүйлгэн орчуулж болохгүй.
Ийм үзэгдлийг бусад хэлнүүдийн материал дээр үзэж болох бөгөөд оросын «Не вдруг, Москва строилась» (үтч. Москва гэнэт баригдаагүй) гэсэн зүйр үгийг франц хэлэнд францын бэлэн (Paris nest pas fait en un jour) (үгч. Парис ганцхан өдөр баригдаагүй) гэсэн зүйр үгээр орчуулагддаггүй нь «Москва», «Парис» гэдэг хоёр реалийг хутгаж болохгүйгээр тайлбарлагдах жишээтэй.
Орос хэлнээс монгол руу орчуулж байх үед оросын өвөрмөц реали бүхий хэлц үгийн оронд
«Зовох нохой
Зуу орох хүү дагах»
«Бэрдийн нүдэнд далай харам»
«Бардам бандид Банзрагч»
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Орчуулах Эрдэм - 1 - 09
  • Büleklär
  • Орчуулах Эрдэм - 1 - 01
    Süzlärneñ gomumi sanı 4223
    Unikal süzlärneñ gomumi sanı 1822
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 02
    Süzlärneñ gomumi sanı 4080
    Unikal süzlärneñ gomumi sanı 1763
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 03
    Süzlärneñ gomumi sanı 4142
    Unikal süzlärneñ gomumi sanı 1660
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 04
    Süzlärneñ gomumi sanı 4217
    Unikal süzlärneñ gomumi sanı 1717
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 05
    Süzlärneñ gomumi sanı 4024
    Unikal süzlärneñ gomumi sanı 1429
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 06
    Süzlärneñ gomumi sanı 4252
    Unikal süzlärneñ gomumi sanı 1622
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 07
    Süzlärneñ gomumi sanı 4335
    Unikal süzlärneñ gomumi sanı 1650
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 08
    Süzlärneñ gomumi sanı 4184
    Unikal süzlärneñ gomumi sanı 1706
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 09
    Süzlärneñ gomumi sanı 4316
    Unikal süzlärneñ gomumi sanı 1820
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 10
    Süzlärneñ gomumi sanı 4357
    Unikal süzlärneñ gomumi sanı 1877
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 11
    Süzlärneñ gomumi sanı 4229
    Unikal süzlärneñ gomumi sanı 1916
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 12
    Süzlärneñ gomumi sanı 4185
    Unikal süzlärneñ gomumi sanı 1789
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 13
    Süzlärneñ gomumi sanı 3790
    Unikal süzlärneñ gomumi sanı 1712
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.