Latin

Орчуулах Эрдэм - 1 - 05

Süzlärneñ gomumi sanı 4024
Unikal süzlärneñ gomumi sanı 1429
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
«Олег цэцний дуулал» гэдэг шүлгийг хэв журмын талаар үзэхэд ийм болохоос гадна, ер нь уншихад их амархан, хоолойд саатахгүй ундран гарна. Энэ амархан уншигдах чанарыг нь монгол хэлэн дээр гаргаж хөнгөн амархан шүлэг болгон орчуулах хэрэгтэй биз ээ. Монгол шүлгийн мөр нь урт болбол уншихад нуршилтай болох мэт тул эрхбиш богино мөртэй шүлгээр орчуулж, яавч Пушкиний эх шүлгийн мөрөөс урт болгохгүйг хичээх хэрэгтэй мэт санагдана. Нөгөө талаас монголын хэлэнд хоршоо үг хэрэглэхэд их л нийлэмжтэй. Өшөө хорсгол, харгуй зам гэх мэт аливаа утгаар адилавтар хоёр үгийг хоршуулан нэг утга болгож хэрэглэх заншил бий. Үүнийг уран зохиолд мөн хэрэглэх хэрэгтэй болно. Энэ нь орос шүлгийн мөрөөс монгол шүлгийн мөрийн урт болох нэгэн шалтгаан болно. Бас оросын угтвар в, с на гэх мэтийг ихэнхдээ монгол хэл дээр тусгай үгээр орчуулахаас өөр аргагүй. На верном коне едет гэдгийг «Хүлэг морио унаад явна», в броне гэхийг «хуягийг өмсөөд» гэж орчуулах мэтээр на, в зэргийн угтварын «унаад», «өмсөөд» гэх мэтийн хэд хэдэн үетэй тусгай үг болгон орчуулахаас өөр аргагүй. Энэ нь монгол шүлгийн мөрийг улам урт болгох бас нэг зүйлийн нөхцөл болно.
Ийнхүү нэг талаас хөнгөн амархан шүлэг болгохын тул мөрийг богино болгох хэрэгтэй. Нөгөө талаас утгыг бүрэн бүтэн орчуулахын тул мөрийг урт болгох хэрэгтэй. Энэ хоёр зүйлийн үүргийг яаж гүйцэтгэх вэ гэж бодсоор Пушкиний нэг мөрийг хоёр мөр болгож орчуулъя гэдэг санал төрөв. Ийм болбол нэг талаас мөр нь богино болж, шүлэг хөнгөн болохоос гадна, нөгөө талаас багтац уужим болж, нэг үгийг хоёр үг болгох, угтварыг үг болгох зэрэгт зай хүрэлцэх болно. Түүнээс гадна, Пушкиний шүлгийг монгол үндэсний хэл дээр хэн яаж орчуулсныг шүүрдэн үзвэл халимагийн шүлэгч Сайнбилэгийн Хасар Пушкиний туульсыг орчуулахдаа нэг мөрийг хоёр мөр болгож гурван үгт шүлгээр орчуулсан байна.
Энэ орчуулгыг хянан үзвэл хааяа осолдсон зүйл байх мэт3 боловч ерөнхийдөө сайн орчуулга гэж санагдах тул үүнийг дуурайхад үл болох газаргүй биз ээ.
Ийм ийм учраас Пушкиний нэг мөрийг хоёр мөр болгохоор шийдээд дараа нь ямар хэмжээтэй шүлгээр орчуулахыг тогтоох болсон үүнд монголын гурван үгт шүлэг бол хөнгөн амархан бөгөөд Олег цэцний дууллыг орчуулахад тохиромжтой мэт санагдав.
Монгол ардын аман зохиолын дууны шүлэг, ихэнхдээ гурван үгт шүлэг байдгаас гадна, одоогийн шүлэгч нар их төлөв гурван үгт шүлгээр бичнэ. Үүнд баримт болгож хэдэн зүйлийн жишээг үзүүлье.

ХАЛХ МОНГОЛЫН ДУУ

Үлэмжийн /чанар/ төгөлдөр
Өнгө /тунамал/ толь шиг
Үзэсгэлэн /царайг чинь/ үзвэл
Өнгө /лагшин/ төгөлдөр
Үнэхээр /сэтгэлийг/ булаана.
Хөшүүн /сэтгэлийг/ уяруулагч
Хөхөө /шувууны/ эгшиг шиг
Хөөрхөн /эелдэг/ ааш чинь
Хөгжиж /суухад/ урамтай даа.
Уяруун /сэтгэлийг/ уяруулагч
Улаан /лянхуйн/ үнэр шиг
Урьхан /хонгор/ ааш чинь
Улмаар /сэтгэлийг/ хөдөлгөнө.
Бадамын /дундаас/ дэлгэрсэн
Балын /амттай/ адилхан
Баясгалантай /царайг чинь/ үзвэл
Бахдаж /ханашгүй/ сайхан
Баярыг /улмаар/ арвитгамаар даа.
Хүний /энэхэн/ насандаа
Хүссэн /хэргээ/ бүтээгээд
Хүсэлт /тэнгэрийн/ оронд
Хөлгүй /жаргалангийн/ дунд
Хөвөн /цэнгэн/ жаргая.

ТООРОЙ БАНДИ

Тоорой /бандийг/ байхад
Торгоны /сайныг/ өмслөө.
Тоорой /бандиас/ хойш
Тостой /даавуу ч/ олдохгүй.

АРВАН ТАВНЫ САР

Арван /тавны/ сар нь
Агаар /тэнгэрт/ дэнлүү
Арван /тавтай/ Шоожуу нь
Аав /ээждээ/ дэнлүү
Хорин /тавны/ сар нь
Хорвоо /ертөнцөд/ дэнлүү
Хорин /тавтай/ Шоожуу нь
Хоёрхон/биедээ/дэнлүү.

Цахар Сүрэгийн хошууны Эрэгзэншонуугийн зохиосон монголын хувьсгалын дуу:

Эрдэм /чадлаа/ хөгжүүлээд
Эрх /ашгаа/ хамгаалаад
Эдүгээ/цагийн/соёлд
Эртхэнээ /дэвшин/ орцгооё.
Хошуу /чуулган/ хоорондоо
Холбоо /хэлхээг/ зузаатгаад
Хувьсгалын /цэргийг/ байгуулаад
Хорт /этгээдийг/ устгая.
(Энэ дуу бол 1929 онд Бээжинд байсан монгол сурагчдын хурлын гаргасан дармал «МОНГОЛ» гэдэг сэтгүүлийн гуравдугаарт хэвлэгджээ.)

ДАГУУР МОНГОЛЫН ДУУ

Харуулд /суусан/ олноор
Хаана /амарч/ чадна.
Өдөр /сарын/ удаанд
Үүрд /өөртөө/ гомдоно.
Албан /суусан/ олноороо
Алжаагаад /тэсэж/ ядна.
Дотроо /их л/ мэрсээр4
Домог /зүүд/ завхрав.
Мэдэх /санах/ хүчүүгээс5
Мэнэрч /эйлж6/ ирснээс
Сүнс /ухаан нь/ төөрч Шөнийн /нойрт/ зүүдэлнэ.

АЛАЙР БУРИАДЫН ДУУ

Айлшин
Улаан утахан бэхэеэ
Уялгыг нь нааш нь харуулыт
Уран сээжийн зугааяа
Аялгыг нь нааш нь харуулыт Улаан /утсан/ бүсээ
Уялгы нь /нааш нь/ харуулаач
Уран /чээжний/ зоогоо
Аялгы нь /нааш/ харуулаач.
Айлыш
Улаан занъя утахы мнай,
Уялгы нь харахаяа мэдээрэйш
Уран сээжийн зугааяа
Ойлгож харихаяа мэдээрэйш!
Айлынх
Улаан /зангиа/ утсыг маань
Уялгы нь /харахаа/ мэдээрэй
Уран /цээжийн/ зугаагаа
Ойлгож /харахаа/ мэдээрэй!
Айлшин
Хатиргаад ирэхэн харгаяа
Хажуушаа харан таних л бий
Ханьтан таные зугаалханые
Гэртээ харьж шивших л би.
Айлчин
Хатиргаад /ирсэн/ харгуйгаа
Хажуушаа /харж/ таних би.
Ханьтан /тань/ зугаалсныг
Гэрт /харьж/ шивших л би.
Айлыш
Алаг морины хатирахад
Амыг нь татахдаа урамшина л ди.
Айлшин таны зугаалахад
Шагнаж байхдаа урамшина л ди..
Айлынх
Алаг /морины/ хатирахад
Амыг, нь /татахдаа/ урамшина.
Айлчин /таны л/ зугаалахад
Чагнаж /байхад л/ урамшина.

Олег цэцний орчуулгын шүлэг бол хэв журмын талаар дээр иш татсан дууны шүлгүүдтэй адил болно.

Олег /цэцэн/ ноёнтон
Олон /баатраа/ дагуулан
Тэнэг /муусайн/ хозарын
Тэрслэн /дайрсны/ хариуд
Гал /мэсийн/ аюулаар
Газар /орны нь/ сүйтгэж
Өшөө /хорслоо/ авахыг
Өнөө /завдан/ бэлтгэж
Хааны /хотод/ хийсэн ч
Хатан /хуягаа/ өмсөж
Хүлэг /морио/ унаад
Хөдөө /тийшээ/ явлаа.

Үүнийг дээрх шүлгүүдтэй жишээлэн үзтүгэй.
«Олег цэцний дуулал»-ыг орчуулахдаа Пушкиний шүлгийн нэг мөрийг хоёр мөр болгосон боловч нөгөөтээгүүр мөрийг мөрөөр орчуулсан гэж хэлж болно. Учир нь монгол орчуулгын хоёр мөрийг нэг мөр болгон бичиж, нэг мөр болгон уншихад харшлах зүйлгүй. Тэгвэл дундаа нэг цэглэлтэй, зургаан үгт шүлэг болж, Нацагдоржийн зохиосон «Миний нутаг» гэдэг шүлэг ба зарим дууны шүлэгтэй адил болно. Зургаан үгт шүлэг болгон бичсэн нь:

ОЛЕГ ЦЭЦНИЙ ДУУЛАЛ

Олег /цэцэн/ ноёнтон // олон /баатраа/ дагуулан
Тэнэг /муусайн/ хозарын // тэрслэн /дайрсан/ хариуд
Гал /мэсийн/ аюулаар // газар /орныг нь/ сүйтгэж
Өшөө /хорслоо/ авахыг // өнө /завдан/ бэлтгэж
Хааны /хотод/ хийсэн // хатан /хуягаа/ өмсөж
Хүлэг /морио/ унаад // хөдөө /тийшээ/ явлаа.

НАЦАГДОРЖИЙН ЗОХИОСОН «МИНИЙ НУТАГ» ГЭДЭГ ШҮЛЭГ
Орхон /Сэлэнгэ/ Хөхүйн // онц /сайхан/ голууд
Уурхай /баялгийн/ охь // олон /уул/ даваанууд
Хуучин /хөшөө/ дурсгал // хот /балгадын/ сууринууд
Холхи /газар/ одсон // харгуй /дардан/замууд
Энэ бол
Миний /төрсөн/ нутаг // Монголын /сайхан/ орон.
italki
Холхи /газраас/ гялалзсан // цаст /өндөр/ хайрхнууд
Хөх /тэнгэр/ цэлмэсэн // хөдөө /хээр/ цайдмууд
Холын /бараа/ харагдсан // ноён /шовх/ сардигууд
Хүний /сэтгэл/ тэнийсэн // уудам /амьсгалт/ талууд.
Энэ бол
Миний /төрсөн/ нутаг // Монголын /сайхан/ орон.

ХАЛХ МОНГОЛЫН ДУУ
Агт /морины/ сайныг // унаж /байж/ таних
Ах /дүүгийн/ сайныг // ханилж /байж/ таних
Хурдан /морио/ унавал // хол /газар/ ойрхон
Хортон /дайсныг/ дарвал // хол /ойр/ амар
Зүдэр /сэнхэн/ моринд // зүлгийн /ногоо/ хол
Зөрүү /хөшүү/ хүнд // нөхөр /хань/ хол
Алт /мөнгөний/ сайхныг // арчин /байж/ таних
Аав /ээжийн/ сургаалыг // чагнаж /байж/ сонсох
Хайр /чулуу/ хагарвал // хавсрах нь /бэрх/ бий /
Хайран /амиа/ алдвал // төрөх нь /бэрх/бий.
(Позднеев «Народные песни монголов» гэдэг дэвтрийн 5 дах талд үз)

Эдгээр шүлгийг хянан үзвэл, зөвхөн толгойг холбосон талаар бага сага ялгавар бий боловч бусад үгний тоо ба журмын талаар нэг адил болно.
Зургаан үгт шүлэг, гурван үгт шүлэг гэхэд зарим хүн гайхаж болно. Олег цэцний орчуулгын мөр бүрд гурван үг байгаа гэхэд тохирохгүй мэт санагдаж болно. Жишээлбэл: мөн орчуулгын дөрөвдүгээр бадагт:

Магад болох заяаг чинь
Магнай дээр чинь харж байна

гэсэн хоёр мөр бий.
Энэ хоёр мөрний эхний мөрөнд дөрвөн үг, хоёрдугаар мөрөнд таван үг орсон мэт боловч үнэндээ тийм биш. Мөр бүрд гурваад үг бий гэж хэлж болно. Аливаа тусгай үгийн шинж нь уншихад бусад үгтэй хамтрахгүй бөгөөд өргөлтөт эгшигтэй байна. Гэтэл «чинь», «гүй» гэх мэт үг бусад үгийг дагалдан орохдоо өргөлтөт эгшгээ гээж, өмнөх үгтэй хамтад дуудагдана. Чиний аав сайн хүн. Үгүй юмыг олоход бэрх гэдэг өгүүлбэрт «чиний» «үгүй» гэдэг үгийг өргөлтөт эгшигтэй тусгай үг болгон дуудах байтал аав чинь, авахгүй гэдэг үгийг аав чинь авахгүй гэж уншина. Ирнэ, орхино гэх мэт үйл үг, бусад үйл үгийн хойно туслах үйл үг болж орохдоо бас өргөлтөт эгшгээ гээж өмнөх үйл үгтэй хамт дуудагдана. Авч ирнэ, явж орхино гэдэг үг тус тус нийлэлдэж, авчирна, явжирхэнэ, явчихна, явчина гэх мэтээр: хураамжлагдан нэг үг болсон мэт буй. Иймийн тулд дээрх хоёр мөрийг унших аялгуу нь

Магад болох заяаг чинь
Магнай дээр чинь харж байна

Үүнийг мөр бүрд гурван үг бий гэж хэлж болох биз ээ.
Дээр иш татсан «Үлэмжийн чанар» гэдэг дуу ба Олег цэцний орчуулга зэргийн шүлгийг гурван үгт шүлэг гэж нэрлэж байгаа боловч, гурван өргөлтөт шүлэг гэж нэрлэж болно. Учир нь, монголын үг бүрд нэг өргөлтөт эгшиг бий тул шүлгийн нэг мөрт хэчнээн үг байвал төчнөөн өргөлтөт эгшиг байна. Үүн дээрээс шүлэгт, өргөлтөт эгшгийн тоог тэгшитгэх үгийн тоог тэгшитгэх гэсэн хоёр үг, дүндээ очиж, нэг утгатай үгс болно. Аливаа шүлэгт эгшиг маш чухал болон холбогдоно. Шүлэг бол эгшиг дуун дээр үндэслэн зохиогддог гэж хэлж болох, тулд аливаа шүлгийг хянан үзэхэд юуны урьд эгшгүүдийг анхааран үзвэл зохино. Олег цэцний дууллыг орчуулахдаа эгшгийг яаж хэрэглэснээ илтгэхийн тул, мөн дууллаас хоёр бадгийг авч үзүүлье.
Урт эгшгийг ийм, балархай эгшиг ийм, өргөлтөт эгшгийг V ийм тэмдгээр тус тус тэмдэглэе.
Нэгдүгээр бадгаас авсан дөрвөн мөр:


Үүнээс зургийг тусгай авч сийрүүлбэл.:


Арван долоодугаар бадгаас авсан дөрвөн мөр:


Үүнээс зөвхөн зургийг авч сийрүүлбэл:


Энэ шүлгийн зургийг дээр гаргасан Пушкиний шүлгийн зурагтай нийлүүлэн үзвэл Пушкиний шүлэгт өргөлтөт эгшгүүд нь өмнө хойно нэжгээд өргөлтгүй эгшгийг дагуулан явах журамтай байтал монгол орчуулгад тийм биш болсноор үл барам, өргөлтөт эгшгийг дагах өргөлтгүй эгшиг өдий төдий байна гэх тогтворгүй нэг өргөлтөт эгшгийг заримдаа гурав дөрвөн өргөлтгүй эгшиг дагах ба заримдаа өргөлтөт эгшиг гав ганцаар байна.
Гэвч үүгээр баримт болгож шүлгийн чанарыг муудуулав гэх буюу муугаар орчуулав гэж хэлж болохгүй. Учир нь юу гэвэл: Энэ нь даруй монгол хэлний тусгай шинж ба монгол шүлгийн тусгай шинжээс болсон хэрэг юм. Пушкиний шүлгийн мөр нь өргөлтгүй эгшгээр эхэлж өргөлттэй эгшгийн өмнө өргөлтгүй эгшиг угтан явна.
Монгол үгийн өргөлт нь үгийн нь эхний үед тогтмол байдаг тул өргөлтгүй эгшгээр мөрийг эхлэх арга огтгүй ба өргөлтөт эгшгийг өргөлтгүй эгшгээр угтуулах арга мөн огтгүй юм. Пушкиний шүлэгт өргөлттэй ба өргөлтгүй эгшиг журамтайгаар ээлжлэн явна. Монгол үгийн өргөлтгүй эгшиг нь балархай бөгөөд заримдаа бий болох, заримдаа үгүй болох зэргээр маш тогтворгүй тул шүлэгт тусгай биеэ даасан юм болгон авч хэрэглэхэд амаргүй. Бий, үгүй хоёрын хоорондох юмыг биелүүлэн хэрэглэх гэдэг ер нь бэрхтэй. Орос үгэнд хэдэн эгшиг байгаа нь хэлэхэд даруй мэдэгдэх бөгөөд үсгээр тэмдэглэгдэх тул орос бичгийг харж нэг үгэнд хэдэн эгшиг байгааг мэдэж болно. Гэтэл монгол бичгийг харж нэг үгэнд хэдэн эгшиг байгааг тодорхойлж үл болно. Орос хэлний үг нь урт бол урт, богино бол богино, түүнийг тайрч богинотгох ба сунгаж уртатгаж болшгүй. Гэтэл манай монголын үг бол балархай. эгшгээ тод болгоод урт болж чадна. Балархай эгшгээ хаяад богино болж чадна. Байлдсан гэдэг үгийг байлдсан, байлдсн гэх мэтээр балархай эгшгийг орхиж богино болгон дуудаж болно. Өнгөрсөн гэдэг үгийг өнгөрсөн буюу өнгрсөн, өнгрсн гэж богиносгож болно: Эсхүл өнгөрөсөн гэж дөрвөн эгшигтэйгээр уншиж болно. Эхний ө эгшгийг тод хэлээд дараах эгшгүүдийг байгаа, үгүй хоёрын хооронд балархайгаар дуудаж уншина. Ийнхүү урт богино болгон уншсанаас утга нь хувилахгүй. Яаж унших нь уншигчдын дур болно. Монгол үг нь сунах, агших чадалтай байтал бичдэг дүрэм нь сунах, агших чадалгүй нэг тогтмол заншлыг баримталж бичнэ. Ер нь бичдэг дүрмийг сунах, агших чадалтайгаар тогтоож болохгүй билээ. Иймийн тул монгол шүлгийг үсэгчлэн уншиж цаасан дээр ямар үсгүүдээр яаж тэмдэглэснийг баримталж тийм ийм гэж хэлэхэд маш бэрхтэй. Гагцхүү зөвөөр уншихыг чагнаж шинжлэн хянаж болно. Одоогийн зарим хүний шүлэг уншихыг сонсвол мөрийн доторх богино үгийг урт болгож урт үгийг богино болгож уншаад Шүлгийн хэмжээг тохируулна.
Шүлгийн үг бүрийг хэлэхэд, хэрэглэх цагийг адил болгохыг хичээнэ. Шүлгийг эрхбиш жаахан аялуулан унших тул үгийг ингэж урт богино болгоход амархан байна. Урьд цагт монголд зүгээр уншихаар зохиосон шүлэг бараг байгаагүй. Гагцхүү аялуулан дуулахаар зохиосон дууны шүлэг байсан юм. Үлгэр ба ерөөлийн шүлгийг боловч мөн аялуулан хэлдэг байсан. Одоо цагт зөвхөн уншихаар зохиосон шүлэг дэлгэрч байгаа. Үүнд, унших маяг нь урьдын аялуулан дуулах маягаас бүрэн ангижраагүй бололтой урьд дурдсан ёсоор монгол үгний балархай эгшиг төдий л тогтвортой юм биш тул дээр нэгдүгээр, арван долоодугаар хоёр бадгаас дөрвөөд мөрийг авч хэдэн эгшиг байгаа зэргийг дурсан нь даруй бараглаж бүдүүвчилсэн тэмдэглэл юм. Монгол үгний тогтвортой бат эгшиг нь үгийн эхний өргөлттэй эгшиг мөн. Энэ эгшиг бол шүлгийн гол багана, үндсэн тулгуур мэт тул би Олег цэцний дууллыг орчуулахдаа энэ өргөлтөт эгшгийг гол болгон баримталж, энэ өргөлтөт эгшгийг тэгшитгэн хэрэглэсэн билээ. Олег цэцний орчуулгын мөр бүхэнд гурван үг бий, гурван өргөлтөт эгшиг бий. Хэрэв бичсэн үсгийг баримталж шүүмжлэх бол өргөлтөт эгшиг нь нэг буюу хэдэн өргөлтгүй эгшгийг хойноосоо дагуулан явна. Энэ дагуулах өргөлтгүй эгшгийн тоо тогтворгүй, нэгээс гурав, дөрөв хүртэл байна. Хааяа өргөлтөт эгшиг нь дагалтгүй ганцаараа байна.
Нэгдүгээр бадагт:

«Гал мэсийн аюулаар
Газар орны нь сүйтгэж»

гэсний гал гэдэг үг, өргөлтгүй эгшиггүй бөгөөд ганцхан өргөлтөт эгшиг байна.
Тавдугаар бадагт:
«Зол заяа хоёрт чинь
Зовхисын дайсан атаархана»
Зургаадугаар бадагт:
«Салхи шуурга үймж
Сандрах цаг боловч» гэсний «зол» «цаг» гэдэг үгсийн өргөлтөт эгшгүүд ганцаараа байна. Урт бөгөөд өргөлтөт эгшгийн ганцаараа орсон нь:
Наймдугаар бадагт:
«Нүүр царай нь барайн
Нүдний харц хувилан»
Арван гуравдугаар бадагт
«Уул морио хэвээр
Унасан болоосой гээд»
Ганц өргөлтөт эгшгийг ингэж дангаар хэрэглэсэн нь гагцхүү миний энэ орчуулгад байгаа юм биш, ардын аман зохиолын шүлэг ба монгол шүлэгч нарын зохиолд өдий төдий бий.
«Позднеев. Народные песни монголов» гэдэг номын 12 дугаар талд ардын аман зохиолоос авсан нэгэн шүлэг бий. Тэр нь:
«Хөвчин өндөр модонд
Хөхөө шувуу донгодно.
Хөөрхий авгайн гадаа нь
Эд мал нь цугларна»
Үүний дөрөвдүгээр мөрт өргөлтөт эгшиг хоёр дараагаар ганцаараа байна.
Олег цэцний дууллыг орчуулахдаа ганц өргөлтөт эгшгийг дангаар мөрийн эх ба дунд оруулснаас биш мөрийн эцэст оруулсан зүйлгүй.
Харин мөрийн эцэст аль болохоор олон үет үг хэрэглэхийг хичээж ялангуяа өргөлтөт эгшгийн дараа урт эгшигтэй үг хэрэглэхийг оролдсон билээ.
Үүнд нэгэн учир бий, эрдэмтэн Владимирцовын хэлсэн нь: Олон үет үгсийн эцэст хоёрдугаар зэргийн өргөлт байх ба ялангуяа олон үет бөгөөд урт эгшиг орсон үгсийн урт эгшиг хоёрдугаар зэргийн өргөлт байна.
Улаан тугийг мандуулаад
Улсын сүрийг бадруулаад
Урвасан хулгай Найдан ванг
Уухай хийгээд дайрав хөө гэсэн энэ дөрвөн мөрийн эцсийн эгшгүүдэд хоёрдугаар зэргийн өргөлт бий гэжээ. (Владимирцовын зохиосон монгол хэлний зүйн 36 дугаар зүйлд бий).
Жич, монгол хэлэнд өгүүллийн эцэс, тасалбар буюу цэг тавих газарт дуу жаахан чангарах мэт сонстоно.
Миний хичээн оролдсон нь нэг талаас мөрийн эцэст олон үет бөгөөд урт эгшигтэй үеийг хэрэглээд хоёрдугаар зэргийн өргөлтийг бий болгож нөгөө талаас мөрийг цэглэлээр төгсөөд цэглэх газрын өргөлт бий болгож, энэ хоёр дутмаг өргөлтийг нэг дор тохиолдуулан шүлгийн мөрийн жинхэнэ гурван өргөлтийн дээр, нэг зүйлийн өргөлтийг нэмэх гэсэн билээ. Хэрэв үүнийг шүлгийн өргөлтөт эгшгийн тоонд тооцох бол чухамхүү мөр бүр нь дөрвөн өргөлттэй болно. Пушкиний шүлгийн зарим мөр нь дөрвөн өргөлттэй зарим мөр нь гурван өргөлттэй байхад монгол орчуулгын мөр бүр нь гурав буюу дөрөв шахам өргөлтөт эгшигтэй тул, өргөлтөт эгшгийн хэмжээний талаар эх ба орчуулга харилцан ойрхон болсон гэж хэлж болно.
Одоо урт эгшгийг ямар журамтайгаар хэрэглэв гэдэг асуултыг тавья. Урт эгшгийг зарим мөрд хэд хэдээр хэрэглэсэн ба зарим мөрд огт хэрэглээгүй. Жишээлбэл:
Гуравдугаар бадгийн тэргүүн мөр нь:
«Богд тэнгэрт итгэлтэн»
Арван гуравдугаар бадгийн тэргүүн мөр нь:
«Ачит нөхөр болсон»
Энэ мөрүүдэд урт эгшиггүй байна. Гэтэл эхний бадагт
«Олег цэцэн ноёнтон
Олон баатраа дагуулан» гэдэг хоёр мөрийн хоёрдугаар мөрд гурван урт эгшиг байна. Үүн дээрээс үзэхэд урт эгшгийн тоог тэгшитгэх буюу ээлжлүүлэх зэргээр хэрэглээгүй нь илэрхий байна.
Гэвч урт эгшгийг балархай эгшигтэй адил хайхрамжгүйгээр хэрэглэсэн гэж үл болно. Урт эгшгийг хэрэглэхдээ баримталсан гурван зүйлийн журам бий.
Нэгдүгээр журам нь: Мөрийн дунд өргөлтөт эгшгийн завсарт хоёр урт эгшгийг оруулахыг цээрлэв. Учир нь Владимирцовын хэлсэн ёсоор, олон үет үгийн эцсийн урт эгшигт хоёрдугаар зэргийн өргөлт бий болж гэм энэ хоёр дугаар зэргийн өргөлтөт урт эгшиг нь жинхэнэ өргөлтөт эгшгийг орлон шүлэгт орж болох биз ээ. Үүнийг ондоо үгээр хэлбэл шүлгийн дотор нэг урт үг нь хоёр үгний ор эзэлж болох биз ээ. Миний ажиглахад ийм явдал хааяа байна. Гэвч Олег цэцний дууллын орчуулгад би, энэ хоёрдугаар зэргийн өргөлтөт урт эгшгийг жинхэнэ өргөлтөт эгшгийн оронд төлөөлөн хэрэглэсэн зүйлгүй. Нэг урт үгийг хоёр үгийн оронд хэрэглэсэн зүйлгүй тул үүнийг дэлгэрүүлэн хэлэлцэхийг байя.
Хоёрдугаар журам нь: Мөрийн эцэст өргөлтөт эгшгийн дараа урт эгшгийг оруулж байхыг оролдсон гэж дээр дурдсан үүнд жишээг үзүүлбэл:
Гуравдугаар бадаг:
«Богд тэнгэрт итгэлтэн
Бошигт мэргэн бөөтөн
Айсуй тавиланд автагдаж
Аргагүй болох заяаг минь
Хөршийн дайсныг баярлуулж
Хөдөө булагдах цагийг минь
Хэлбэрэх айх юмгүйгээр
Хэлж аль шуудаар
Үнэн бүгдийг илэрхийлж
Үзэж хэлж өгөөд
Хайртай дуртай морийг
Харамж шанд нь аваарай»
Энэ арван хоёр мөрөөс есөн мөрийн эцсийн үгст өргөлтөт эгшгийн хойно урт эгшиг бий. Гурван мөрийн эцэст урт эгшиггүй боловч эцсийн эгшгийг өргөлтөт эгшиг болгон уншиж болно.
Гуравдугаар журам нь: Мөрийн дундах урт эгшгийг холбож хэрэглэсэн нь нэлээд бий. Энэ нь шүлгийн толгой холбох журамтай адилавтар тул үүнийг хэлэлцэхийн урьд толгой холбох ёсыг хэлэх хэрэгтэй.
Пушкиний «Олег цэцний дуулал» гэдэг шүлэг бол монголын шүлэгтэй адил толгой холбосон биш, харин мөрийн эцсийн үеийг холбожээ. Жишээлбэл: Эхний бадагт хоёр мөрийн эцэст нь Олег, набег гэдэг үгээр эцэслэсэн ба нөгөөх хоёр мөр нь: хозарам пожарам гэдэг үгээр төгсжээ. Пушкиний энэ шүлэг эхнээс аваад адаг хүртэл цөм ийнхүү хоёр мөрийн эцсийн үеийг холбожээ.
Үүнийг яаж монголчлов гэвэл: Монгол шүлгийн журмыг дагаж толгойг холбож орчуулав. Эхнээс адаг хүртэл осолдолгүйгээр, зэрэгцэж байгаа хоёр мөрийн толгой холбосон, Жишээ нь:
«Олег цэцэн ноёнтон
Олон баатраа дагуулан
Тэнэг муусайн хозарын
Тэрслэн дайрсны хариуд» гэх мэт байна. Ингэж толгой холбосон учир юу гэвэл нэгд, Монгол шүлгийн эхний үгсийн толгойг холбох нь тогтсон заншил, үндсэн журам мөн! Хоёрт, монгол шүлэгт мөрийн эцсийг холбохоос толгойг холбох нь илүү чухал.
Толгой холбох ёсыг осолдолгүй хэрэглэснээс гадна, мөрийн дундах ба эцсийн үеийг аль болохоор холбов. Мөрийн дундах ба эцсийн үеийг холбоход ялангуяа урт үеийг холбовол сайн бөгөөд богино үеийг холбож болох боловч энэ нь шүлгийг уншихад битүүлгээр өнгөрөх байна. Гэвч богино үеийн дотор адилхан гийгүүлэгч дуу хэд байгаа бол нэлээд хүч оруулна.
Эхний бадагт:
«Хүлэг морио унаад
Хөдөө тийшээ явав»
Хоёрдугаар бадагт:
«Харгуй замын өмнөөс
Харанхуй шугуй модноос»

Өөс оос гэдэг дагаврыг өмнөх үгтэй хамтатган урт эгшиг болгож дуудах тул, энэ урт эгшгүүд харилцан тохиолдсон ба харгуй, харанхуй хоёр үгийн эцэс бас харилцан тохирсон байна. Энэ бол чухамдаа мөрийн эхэнд толгой холбохтой адил мөрийн дунд ба эцэст урт эгшигт үеийг холбосон хэрэг болно. Мөрийн эцэст урт эгшгийг оруулж эс чадвал эцсийн богино үеийг аль болохоор холбосон. Үүнд жишээ болгож долоодугаар бадгийг авч үзье. Холбосон эцсийг дөрвөлжин хаалтаар тэмдэглэв.
Хүлэг сайхан морь чинь
Хүчир явдлаас айхгүй
Эзний санааг мэдэж
Эргэх жолоог дагаж
Харвах сумны өмнө ч
Халшралгүй зогсох байна.
Дайн тулааны газар ч
Дальдралгүй давхих байна
Халуун хүйтэнд ажиггүй
Хавтай сайн морь гэвч.
Энэ мориноос болж,
Эрхэм бие чинь сүйднэ.
Энэ бадгийг үзвэл зарим мөрийн эцсийг холбосонгүй, заримыг холбожээ. Зэрэгцэж байгаа хоёр мөрийн эцсийг холбосон ч бий. Мөр алгасан эцсийг холбосон ч бий. Нэгэн жигдгүй ба тогтсон журамгүй байна. Учир юу вэ? гэвэл: Мөрийн эхийг хошоодоор бүрэн холбосноос гадна мөрийн дундах урт эгшгийг холбож бас мөрийн эцсийг хошоодоор бүрэн холбох гэвэл гүйцэтгэх маш бэрхтэй болж улмаар шүлгийг гэмтүүлж, сайн болгох гэж оролдсоор харин муу болгож болох тул, мөрийн эцсийг, болох газарт нь холбоод төвөгтэй газарт нь холболгүй орхисон билээ.
Дээрх бадгийн дотор байгаа
«Эзний санааг мэдэж
Эргэх жолоог дагаж» гэсэн хоёр мөрийн толгой нийлснээс гадна санааг, жолоог гэдэг хоёр үгийн урт эгшиг нийлж бас мэдэж, дагаж гэдэг хоёр үгийн эцэс нийлжээ. Энэ хоёр мөрийн толгой холбосон төдий биш бүхэл бие, судас, шөрмөсийг хүртэл холбож нийлүүлсэн гэвэл зохино.
Харвах сумны өөдөөс
Халшралгүй зогсох байна
Дайн тулааны газар ч
Дальдралгүй давхих байна.
Энэ дөрвөн мөрийг ажиглавал нэгдүгээр мөр нь, гуравдугаар мөртэй адил, хоёрдугаар мөр нь дөрөвдүгээр мөртэй адил болжээ.
Энэ мөрийн дундах ба эцсийн урт богино эгшигт үеийн холбогдох ёс юунаас гарав? Үндсэн шалтгаан нь юу вэ? гэвэл: Монгол шүлгийн мөрийн эн зэрэгцүүлэх ёс мөн болно.
Эзний санааг мэдэж
Эргэх жолоог дагаж гэсэн хоёр мөрийг хэлний зүйн талаар үзвэл адилхан зохиогдсон байна. Эхний мөр нь ямар бол хоёрдугаар мөр нь мөн тийм байна. Энэ хоёр мөрийн эхний «эзний» «эргэх» гэдэг хоёр үг «ямар?» гэдэг асуултад хариу болно. Дараах «санааг» «жолоог» гэдэг хоёр үг «юуг?» гэдэг асуултад хариу болно. Эцсийн «мэдэж» «дагаж» гэдэг хоёр үг «яаж?» гэдэг асуултад хариу болно. Бас:
Харвах сумны өмнөөс
Халшралгүй зогсох байна
Дайн тулааны газар ч
Дальдралгүй давхих байна гэсэн дөрвөн мөрний эхний хоёр дараах хоёр мөр хоорондоо хэлний зүйн талаар адилаар зохиогджээ. Олег цэцний дууллыг орчуулахдаа монгол шүлгийн эн зэрэгцүүлэх ёсыг өргөн хэрэглэв. Бадаг бүрд эрхбиш эн зэрэгцсэн мөр бий. Зарим бадагт эн зэрэгцсэн мөр бүр ч олон бий. Арван дөрөвдүгээр бадгийн эн зэрэгцсэн мөрүүдийг хянаж үзье. Эн зэрэгцсэн мөрийг дөрвөлжин хаалтаар тэмдэглэв.
Олег цэцэн мордож
Ордноос гаран явахад
Игорь ноён тэргүүлэн
Итгэлт зочид дагалдав ]
Днепр мөрний эрэгт
Дэнж довын хярд ]
Сайн язгуурт морины
Сайхан яс нь хэвтээд
Хумхын тоосонд булагдаж
Хурын усанд угаагдаж ]

Сахлаг өвсөнд хучигдаж
Салхи жаварт үлээгдэнэ.
Эн зэрэгцүүлэх ёс бол монгол шүлгийн тусгай шинж болно. Дээр иш татсан «агт морины сайныг...» гэдэг дуу бол хошоодоор эн зэрэгцсэн мөртэй байна. Үүнд хэлний зүйн талаар асуултыг тавьж үзвэл нэн ч илэрхий болно.

Ямар
Юуны
Ямрыг
Яаж
Яах

Агт
морины
сайныг
унаж байж
таних

Ах
дүүгийн
сайныг
ханилж байж
таних


Ямар
Юуг
Яавал

Юу
Ямар болох

Хурдан
Хортон
Морио дайсныг
Унавал дарвал
хол газар хол ойр
Ойрхон амар

Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл гэдэг дэвтрийн хоёрдугаарт хэвлэгдсэн «Пионерийн лагерь» гэдэг шүлгээс хэдэн мөрийг авч эн зэрэгцсэн мөрийг үзүүлэхийн тул хойно жагсаая.

Ямар
Юу
Ямраар
Яагаад

Болжмор
шувуу
гангар гунгар
жиргээд

Бутны
ногоо
арзайн бурзайн
ургаад

Хуур
хөгжим
хангир жингэр
сонстоод

Хушны
навч
налбас далбас
ганхаад

Хүсэл
зориг
дэвшин дэвшин
оргилоод

Хүүхэд
багачууд
инээдэс наадас
бололцоод

Самар
жимс
сагсас багсас
ургаад

Сайхан
бүгдээр
нөхөрлөн
ижилдээд ийм л сай


журамлан
хан тийм л соньхон


Алтан товч гэдэг зохиолын дотор Ших хутгийн хэлсэн нь
1. Хутагт төрсөн богд эзний энэ хишгийг
2. Хун галуу мэт дуугаа нэгтгэж
3. Хулан чихтэй мэт зүсээ нийлж
4. Хурсан бүгд жаргалдан цэнгэе ээ!
5. Ачит төрсөн хаан эзний энэ хишгийг
6. Ангир галуу мэт дуугаа нэгтгэж
7. Аргаль марал мэт зүсээ нийлж
8. Амраг сайхан нөхдөө аван жаргая аа!

Үүнийг хянан үзвэл нэгдүгээр ба тавдугаар мөр хоорондоо адил хоёрдугаар гуравдугаар ба зургаадугаар долоодугаар мөр бүрэн адил бөгөөд дөрөвдүгээр ба наймдугаар мөр бас нэгэн адилаар зохиогджээ. Ийнхүү адилаар зохиогдон хосолсон мөрийг зэрэгцсэн мөр гэж нэрлэж болно. Эн зэрэгцүүлэх ёс нь адилхан үесийг давтан хэрэглэх ба холбож хэрэглэхэд гол шалтгаан болохоос гадна шүлгийг ухаж мэдэхэд амархан болгоно.
Монгол шүлгийн ухаж мэдэхэд амархан чанар нь ганц энэ төдийгөөр зогсохгүй. Монголын шүлэг бол монгол хэлний зүйн өгүүллийн журам дээр үндэслэн зохиогдоно. Шүлгийн цэглэх газар нь өгүүлбэрийн цэглэх газартай тохиолдон нийлнэ. Иймийн тул шүлгийн мөрийн эцэст их төлөв дан буюу давхар цэг тавина. Мөрийн дунд давхар цэг байхгүй. Бас шүлгийн өгүүлбэрийн гишүүд шүлгийн дотор холилдон хутгахгүй. Харин тодорхойгоор ялгаран гарна. Үүн дээрээс бодоход, монгол хэлний дүрмийг сурагчдад заахад үргэлжилсэн зохиолыг үзүүлснээс шүлгийг үзүүлбэл дээр болно. Гэтэл оросын шүлэг тийм биш. Оросын шүлэг бол өгүүлбэрийн гишүүдтэй нягт холбоогүй. Шүлгийн мөр нь энд дуусаж байхад өгүүлбэрийн эцэс нь тэнд ондоо газарт дуусаж байна. Мөрийн дунд өгүүлбэр нь төгсөнө. Пушкиний «Олег цэцний дуулал» мөн ийм шүлэг боловч монгол орчуулга нь монгол шүлгийн журмыг дагах тул энэ талаар эх шүлгээс нэлээд ондоо болов. Пушкиний «Олег цэцний дууллаас» өгүүлбэрийн гишүүдийг ялгаж олоход ийм амаргүй, эрж сурч энд тэндээс түүж олно. Гэтэл монгол орчуулгын өгүүлбэрийн гишүүдийг олоход маш амархан тус тус ялгаран гарна. Арван нэгдүгээр бадгаас хэдэн мөрийг авч өгүүлбэрийн гишүүдийг ялгахын тул асуултыг тавьж үзье:
Хэдийд?
Олег цэцэн өвгөрөөд
Олон баатраа цуглуулаад
Аяга хундага дуугаргаж
Амттай сайхан хуримлахад
Ямар?
Өндөр уулын оройд
Өглөө орсон цас мэт
Юу?
Цал буурал толгой нь
Яана?
Цайрч гялайж харагдав.

Монгол хэлний өгүүлбэр нь ихэнхдээ нэр үгээр эхлээд үйл үгээр төгсөнө. Жишээлбэл: «адуу хөдөө бэлчиж явна» гэх мэт байна. Шүлэг нь мөн энэ журмыг дагах тул эсхүл шүлгийн нэг мөр нь нэр үгээр эхлээд үйл үгээр төгсөнө. Эсхүл шүлгийн хоёр мөр нь нэр үгээр эхлээд үйл үгээр төгсөнө. Эсхүл шүлгийн бадаг нь нэр үгээр эхлээд үйл үгээр төгсөнө. Заримдаа нэг бадаг нь бүхлээр «юу?» гэдэг асуултад хариулах нэрийн аймаг үгнээс тогтох ба дараах бадаг нь «хаана» «хэзээ» гэх мэтийн асуултад хариу болох ба түүний дараах бадаг нь юу болсныг илэрхийлэх үйл үгийн аймгаас тогтох нь ч байна. Нэг үгээр эхлээд үйл үгээр төгссөн хэсэг үг бол нэг утгыг гаргахад хүрэх тул даруй өгүүлбэр болно. Жишээ болгож «Олег цэцний дууллын» орчуулгын наймдугаар, бадгийг үзүүлье.
Утгатай болсон хэсэг үг буюу өгүүлбэрийг дөрвөлжин хаалтаар хашив.
Г. Идэт баатар Олег
Инээх байдал гаргавч
[ Нүүр царай нь барайн]
[ Нүдний харц хувилан ]
[ Дух магнай нь үрчийж ]
[ Дуугүй болон санааширч ]
[ Ганзага шүүрэн бариад]
[ Газарт шилжин буув. ]
Сайн морин ханиа
Салахын ёсоор үдэж ]
Хүлэг сайхан мориныхоо ]
Хүзүүг илж эрхлүүлэв.
Энэ хэдэн гишүүн өгүүлбэр хоёр анги болон хуваагдаж хоёр зүйлийн ерөнхий өгүүлбэр болжээ. Гишүүн өгүүлбэрт «хэний» буюу «хэн» гэдэг асуултыг хариулах нэр үгийг орхижээ. Хэрэв түүний оронд төлөөний нэрийг тавьж, гишүүн өгүүлбэрүүдийг тус тус биеэ даасан дан өгүүлбэр болгон салгавал ийм есөн өгүүлбэр болно.
Идэт баатар Олег
Инээх байдал гаргана. Гэвч
Түүний нүүр царай нь барайна.
Түүний нүдний харц хувилна.
Түүний дух, магнай нь үрчийнэ.
Тэр, дуугүй болон санааширна.
Тэр, ганзага шүүрэн барив.
Тэр, газарт шилжин буув.
Тэр, сайн морин ханиа
Салахын ёсоор үдэв.
Тэр, хүлэг сайхан мориныхоо
Хүзүүг илж эрхлүүлэв.
«Тэр» гэдэг төлөөний нэрийн оронд «Олег» гэдэг нэрийг тавихад бас болно. Үүнээс үзэхэд монгол шүлэг ба шүлгийн мөр бол өгүүлбэр ба өгүүлбэрийн гишүүнтэй нягт барилдлагатай нь илэрхий байна. Монголын шүлэг бол монгол хэлний найруулга, өгүүлбэрийн зүйн журам дээр үндэслэн зохиогдоно гэж хэлж болно.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Орчуулах Эрдэм - 1 - 06
  • Büleklär
  • Орчуулах Эрдэм - 1 - 01
    Süzlärneñ gomumi sanı 4223
    Unikal süzlärneñ gomumi sanı 1822
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 02
    Süzlärneñ gomumi sanı 4080
    Unikal süzlärneñ gomumi sanı 1763
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 03
    Süzlärneñ gomumi sanı 4142
    Unikal süzlärneñ gomumi sanı 1660
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 04
    Süzlärneñ gomumi sanı 4217
    Unikal süzlärneñ gomumi sanı 1717
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 05
    Süzlärneñ gomumi sanı 4024
    Unikal süzlärneñ gomumi sanı 1429
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 06
    Süzlärneñ gomumi sanı 4252
    Unikal süzlärneñ gomumi sanı 1622
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 07
    Süzlärneñ gomumi sanı 4335
    Unikal süzlärneñ gomumi sanı 1650
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 08
    Süzlärneñ gomumi sanı 4184
    Unikal süzlärneñ gomumi sanı 1706
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 09
    Süzlärneñ gomumi sanı 4316
    Unikal süzlärneñ gomumi sanı 1820
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 10
    Süzlärneñ gomumi sanı 4357
    Unikal süzlärneñ gomumi sanı 1877
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 11
    Süzlärneñ gomumi sanı 4229
    Unikal süzlärneñ gomumi sanı 1916
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 12
    Süzlärneñ gomumi sanı 4185
    Unikal süzlärneñ gomumi sanı 1789
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 13
    Süzlärneñ gomumi sanı 3790
    Unikal süzlärneñ gomumi sanı 1712
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.