Latin

Орчуулах Эрдэм - 1 - 02

Süzlärneñ gomumi sanı 4080
Unikal süzlärneñ gomumi sanı 1763
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Ганжуур гэдэг нь «Га жур» буюу зарлигийн орчуулга гэсэн утгатай төвөд үг юм.
Үүнд: Бурхан Шагжамуни болон түүний шавь нарын зохиосон 1161 нэр төрлийн 108 боть нам багтана. Үүнийг Цахрын Лэгдэн хааны үед (1604—1634) бандида Гунгаа- Одсэрийн удирдлагаар тэр үеийн туршлагатай хэлмэрч Дархан лам Самдансэнгэ, Билигт дай гүүш, Эрдэнэ Хонжин нарын 50 гаруй хүмүүсийн чармайлтаар бүрсгэн орчуулсан юм.
Лэгдэн хааныг энэхүү Ганжуур номыг орчуулсан үйлсэд нь «Хутагт Сэцэн хан» гэдэг эрхэм цол өргөмжилсөн байна.
Цахрын Лэгдэн хааны үед орчуулагдсан Ганжуур номыг 100 шахам жил гар бичмэлээр хадгалж байгаад Манжийн Энх-Амгалангийн тавин зургаагаас тавин есөн оны (1719—1720) хооронд ариутган шүүж модон бараар хэвлэн нийтлүүлжээ. Өөрөөр хэлбэл Ганжуур ном хэвлэгдээд 150-иад жил болж байна.
Энэхүү модон барын монгол Ганжуур тус улсын номын сан, Францын Парисын номын сан зэрэг газарт хадгалагдаж байна. Ганжуур номын бүртгэл гарчгийг Мажарын эрдэмтэн Л. Лигети хийж 1942 онд Будапешт хотноо хэвлүүлсэн юм.
Эл модон барын Ганжуураас гадна бичмэл Ганжуурын хэсэг боть манай улсын номын сан, Ленинград хотын улсын их сургуулийн дорно дахины номын сан зэрэг газарт бий. Бичмэл Ганжуурын зарим төгсгөлийн үг орчуулсан хүний нэрс нь дармал Ганжуураас мэр сэр зөрөөтэй байгаа нь хоёр өөр орчуулга буюу дармал Ганжуурыг хэвлэхдээ дахин найруулан засаж бэлтгэснээс гарсан зөрөө байж болох юм.
Тухайлбал: Таравченбо, Богд Зонховын «Ламрим» буюу «Боди мөрийн зэрэг» зохиолыг орчуулсан 17-р зууны үеийн халх орчуулагч Алтангэрэл Увшийн нэр бичмэл Ганжуурт байгаа боловч Лигетийн хэвлүүлсэн дармал Ганжуурын гарчгийг шүүж үзэхэд огт дайралдахгүй байна. Энэ мэтийн зөрөөтэй ялгаатай зүйлс бичмэл, дармал Ганжуурт буй.
Данжуур гэдэг нь «Дан жур» буюу «Шастирын орчуулга» гэсэн төвөд гаралтай үг юм.
Эртний энэтхэгийн эрдэмтэн бандида нарын учир шалтгаан, дуун ухаан, тэжээхүй ухаан, урлахуй ухаан, дотоод ухаан зэргийн хэдэн мянган ном зохиолыг эмхэтгэсэн том цоморлог болно. Данжуурын доторх зохиолоос төвөдөд 10-р зууны үеэс орчуулж монголд 13-р зууны үеэс мөн орчуулж эхэлсэн байна.
Төвөд Данжуур нь дэрэг, нартон, цал барын зэрэг хэд хэдэн хувилбар эхтэй ажээ. Энэ хэдэн эхийн чухам алийг нь баримталж монгол Данжуурыг орчуулсныг эрдэмтэд одоогоор нарийн тогтоогоогүй байна.
Тэр ч байтугай Данжуур номыг чухам хэдий үед монгол хэлнээ бүрсгэн орчуулсан бэ? гэдэг талаар ч санал хараахан нэгдмэл биш байна. Данжуурын гарчгаас үзвэл манжийн найралт төв (1723—1735) Тэнгэрийн тэтгэсний (1736—1795) үед нэгтгэн орчуулах ажил эхэлсэн байна. Тэгэхдээ олонх зохиолын орчуулга нь 1741—1749 оны хооронд хоёрдугаар жанжаа хутагт Ролбийдоржийн (1717—1786) удирдлагаар хийгдсэн гэдгийг эрдэмтэн судлагчид нотолж байгаа юм.
Мөнхүү гарчигт өгүүлснээс үзвэл монгол Данжуурын нэг онцлог нь жанжаа Агваанчойндонгийн (1642—1714) Сүмбүм 7 боть, Богд Зонховын (1357—1419) Сүмбүм 20 боть зохиолыг орчуулж хавсаргасан бололтой юм.
Гэвч бидний үед Данжуурын 226 боть (гарчгийн хамт) буюу 3427 тооны зохиол уламжлан ирсэн билээ.
Ер нь энэ олон боть зохиолыг ахар богино хугацаанд амжилттай орчуулж хэвлэснийг манай соёл, шинжлэх ухааны түүхэнд гарсан нэг амжилт гэж үзэх ёстой. Одоогоос 220-д жилийн тэртээ хэвлэгдсэн энэхүү зохиол өнөө үес бидэнд орчуулгын түүх, уран зохиол, хэл шинжлэлийн чухал дурсгал болж байна.
Тэрчлэн эртний энэтхэгийн соёл, шинжлэх ухааны амжилтыг илтгэсэн хэдэн зуун эрдэмтэн бандида нарын зохиол бүтээлийг монгол хэлээрээ уламжлан хадгалж ирсний хувьд ч басхүү бахархах учиртай.
Монгол Данжуурыг судлан шинжлэх талаар эрдэмтэд чармайн оролдож амжилт олсоор байна.
1925 оны зун академич Б. Владимирцов, БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнд шинэхэн олж ирсэн монгол Данжуурыг үзэж танилцаад «СССР-ийн ШУ Академийн илтгэл хэмээх цувралд «Монгол Данжуур» гэсэн сонирхолтой өгүүлэл нийтлүүлснээс хойш Ц. Дамдинсүрэн, Б. Ринчен, В. Хэйссиг, Ф. Веллер, Логеш Чандра нарын олон эрдэмтэн монгол Данжуурын судалгааг тууштай үргэлжлүүлж байна.
Эцэст нь тэмдэглэхэд монгол Ганжуур, Данжуурын ихэнх зохиол 18-р зууны эхэн үеэр орчуулагдсан боловч 13-14-р зууны үед орчуулсан нэлээд зохиол онц их засваргүй орж нийтлэгдсэн нь эрдэмтдийн судалгаанаас ажиглагдаж байгаа тул мөн тэр үеийн (XIII—XIV зуун) орчуулгын зохиолын хэл найруулгыг судалж болохуйц нэлээд хэрэглэгдэхүүн байгааг бас анхаарах хэрэгтэй.
Дээр дурдсан орчуулагч гүүш нарын олон зуун жилийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд манай орчуулгын арга барил баяжиж нэр томьёо, хэл найруулга улам цэгцэрсээр ирснийг бас тэмдэглэх хэрэгтэй.
Тухайлбал бидний ярилцаж буй Данжуур номыг орчуулсан олон арван хэлмэрчид «Жанжаа хутагт Лалидабазарын (Ролбийдорж) зохиосон мэргэд гарахын орон хэмээх толь бичгийг шүтэж орчууллаа гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Таван ухааны зохиолын гол гол нэр томьёог багтаасан энэхүү зохиолын оршилд орчуулгын онолын зарим нэг зарчмын асуудлыг боловсруулан бичсэн нь эдүгээ бидэнд нэн сонирхолтой бөгөөд судлууштай зүйлийн нэг мөн.
Тэрчлэн анхдугаар жанжаа хутагт Агваанчойндонгийн (1642—1714) удирдан зохиосон «Төвөд хэлийг хялбараар сурах нэрт бичиг» хэмээх толийн төгсгөлийн хэсэгт орчуулагч нарт тавьсан хэд хэдэн чухал шаардлага бий.
Үүнд: Орчуулагч хүн болбоос үндэсний найм, гишүүний арван эрдэмд төгс мэргэжсэн байх хэрэгтэй гэжээ.
Эдгээр шаардлагын дотор:
Номд сүжиг хичээл их, бусдын тусыг чухалчлах, шагшаа бодоор суурь барих гэх мэт шашны зан үйл, ёс суртахууны чанартай зүйл мэр сэр байгаа боловч ихэнхдээ орчуулгын онол, дадлагын ажилд шууд холбогдолтой ярианы хэл, бичгийн хэл хоёрын аль алиныг тэгш эзэмшсэн байхын дээр аливаа нэр томьёоны талд ч өвөр бусдыг эс царайчлах, яруу хэлийг эзэмшин, холбоо найруулгад дадсан байх тэргүүтэн орчуулагч хүний биелүүлбэл зохих чухал чухал шаардлагыг тоочин заасан байна.
Энэ мэт орчуулгын онол дадлагын талаар олсон ололт амжилт нь бидний дээр дурдсан монголын нэрт орчуулагч Чойжи-Одсэр бандида (XIV зуун), хэлмэрч Шаравсэнгэ (XIV зуун), мэргэн дайчин тайж (XVI зуун), гүүш Цорж (XVII зуун), Ойрадын зая бандида Намхайжамц (1599—1662), Дай гүүш Агваанданпэл (1700—1780), Цахар гэвш Лувсанчүлтэм (1740—1810) нарын олон үеийн орчуулагч бичгийн зүтгэлтэн хүмүүсийн туршлагаас шалгаран үлдсэн өв гэж хэлж болно.
Зарим орчуулгын зохиолын төгсгөлийн үгнээс үзвэл 17—18-р зууны үед монголд орчуулгын талаар маш өндөр шаардлага тавьж байсан бололтой юм.
Жишээлэхэд: «Ариутган шүүгч» буюу орчуулгын редактор нь мэргэжлийн тусгай зэрэг дэстэй байжээ. Тухайлбал Монгол Данжуурын 149-р ботид «Дөтгөөр шүүгч Лувсангалдан хичээн нэгэнтээ шүүв» гэж тэмдэглэсэн зүйл бий. Үүнээс үзвэл 18-р зууны үеийн монголын орчуулгын редакторууд лав тав хүртэл мэргэжлийн тусгай зэрэг дэстэй байжээ.
Эдгээр ариутган шүүгч буюу редактор нь ном зохиолыг голцуу хоёр хоёроороо хамсан нэг нь эхээ, нөгөө нь орчуулгаа барьж хэдэнтээ нягтлан шүүж үздэг байсан нь орчуулгын чанар чансааг сайжруулах нэг чухал нөхцөл болж байв.
Гэвч энэ үеийн орчуулгад уг зохиолын утгыг гол болгох үндсэн зарчмаас гадна ялангуяа бурхны шашны ном зохиолын орчуулгад дууг (яг үгчлэн буулгах) гол болгох зарчим ч чухал нөлөөтэй байжээ.
Ийм учраас сонгодог бичгийн хэл ба түүнээс өмнөх үеийн зарим зохиолын орчуулгад харь хэлний хэл зүйн байгууллагыг яг дуурайлган буулгасан дуун орчуулга ч нэлээд бий.
Жишээлбэл, яруу найргийн зарим орчуулгад монгол шүлгийн толгой холбох зарчмыг үл харгалзан зөвхөн мөр бүрийн үеийн тоог тэнцүүлэн орчуулж байсан нь энэхүү дуун орчуулгын зарчим болно. Тэрчлэн модыг «Хөлөөр уугч», зааныг «Сүргийн манлай, хоёр ундлагч», бурхныг «Чадагчийн эрхт» гэх мэтчилэн аливаа ёгт нэрийн зүйлийг эл дууны зарчмаар орчуулдаг байна.
Мөн газар орны нэр, хүний нэр зэргийг ч орчуулдаг уламжлал бий. Жишээлбэл: «Цагаан Лянхуа» нэрт номын тайлбарыг «Газрын садан» нэрт багш зохиосон гэж монгол Данжуурын 129-р ботийн төгсгөлд бичсэн байдаг.
Энэ нь эртний энэтхэгийн эрдэмтэн Басубанду хэмээгчийн нэр болно. Басубандуг төвөдөөр «Игнэн» буюу «Эрдэнийн садан» хэмээн орчуулдаг.
Энэ эрдэмтэн «Игнэн» гэдэг төвөд нэрээрээ монголд их
алдаршсан. Гэсэн ч монголын нэрт хэлмэрч дай гүүш Агваанданпэл (1700—1780) өөрийн дүү Билигт гүүш Лувсандүгдэнгийн хамт «Цагаан Лянхуан» тайлбарыг орчуулахдаа «Игнэн» гэдгийг «Газрын садан» хэмээн ёгт утгаар орчуулсан байна.
Учир нь газар дэлхийд аливаа эрдэнэ орших тул «Эрдэнийн садан» гэхийг мөн «Газрын садан» гэж ухаарч болох учиртай гэж үзсэн байна.
Түүнчлэн «Үүлэн зардас» зохиолын монгол орчуулгын төгсгөлд хэлмэрч Гэлэгжамц «Зохист аялгууч Нагмохолын зохиосон үүлэн зардас төгсөв» гэж бичсэн байдаг.
Үүнд, энэтхэгийн нэрт яруу найрагч Галидасын нэрийг төвөдөөр «Нагмохол» буюу «Охин тэнгэрийн зарц» хэмээн бас үгчлэн орчуулжээ. Энэ мэтийн сонин уламжлал дорно дахины орчуулагчдын бүтээлд үлэмжхэн үзэгдэнэ.
Ийм учраас манай өнөөгийн орчуулагч нар хуучин орчуулгынхаа эдгээр арга зарчим бүхнийг нарийвчлан судалж зарим учир дутагдалтай зүйлст шүүмжлэлтэй хандаж дэвшилт сайн чанарыг нь уламжлал болгох хэрэгтэй.
Үүний нөгөө талаар манай үеийн орчуулагчид ялангуяа залуу орчуулагч нар эртний дорно дахины энэтхэг, төвөд, хятад зэрэг хэлнээс орчуулсан намтар, цадиг, үлгэр, түүх, сургаал, тууж, роман зэргийн сонгомол сайн орчуулгыг сорлон уншиж үг хэлнийхээ нөөц баялгийг нэмэн арвижуулж, яруу сайхан найруулгыг эзэмших талаар эрхбиш санаа тавих хэрэгтэй болж байна.


Д. БАНЗРАГЧ, Л. ЛУВСАНЧҮЛТЭМ : ДАНЖУУРЫГ ОРЧУУЛСАН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ


Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүхийн төв архивын сан дахь 18 дугаар зууны үеийн манж, монгол хэлний материалыг байцаан үзвэл Ганжуур ба Данжуурын олон хилмэли судрыг Төвөдийн хэлнээс монголын хэлнээ орчуулж байсан тухай баримтат мэдээ илэрч байна.
Ганжуур, Данжуурыг монголчлох асар их ажлыг ар, өвөр монголын олон тооны шилдэг орчуулагч нарын хүчээр гүйцэтгэжээ. Данжуурыг орчуулахаас өмнө 1717 онд Цахар хошууны тэргүүн зэрэг хиа Шансын гэрт хадгалсан байсан гар бичмэл монгол Данжуурыг мөн хошууны хиа Раш олж аваад, Долоон нуурын газар аваачиж, Сөнөдийн бэйл Шири, Харчины бэйс Шамбараш, ноён ширээт да лам Жулцам гавьж нарын зэрэг бичиг судрын хүмүүстэй хамтарч, мөн ар, өвөр газрын зарим гүүш нарыг сонгон ирүүлж, шүүлгэн засаад улмаар нийслэлийн Бор хотноо хүргэж хэв сийлүүлэн дармаллажээ.
Энэ монгол Ганжуурыг шүүлгэн засах ба бичүүлэн хэв сийлүүлэхэд хэрэглэгдэх юмыг худалдан авах хийгээд орчуулагч бичээч нарын будааны мөнгө, хэв сийлэх,
дармаллах урчуудын хөлсөнд зарцуулах мөнгө 41600 илүү лан болсон бөгөөд гадаад, дотоод монголчуудын сайн дураар тусалсан хандив 31200 лан мөнгийг зарж, бусдыг дотоод сангаас гаргасан байна. Монголын сэхээтэн нар анх тэргүүн Данжуурыг өөрийн эх хэлнээ орчуулахаар шийдэхдээ олон газрын монголчуудын үг хэл харилцан адил бус учир энд тэндийн олон хэлмэрч нар өөр өөрийн санаснаар үл тохирох нэр томьёо дур мэдэн зохиож орчуулах буюу бүдүүлэг үгсээр халти мулт хөрвүүлэх болбол уг номын утга санааг хиртүүлээд эцэст хүмүүс эс ухах буюу буруу ойлгох тэргүүтэн гэм алдас гарах ба бусдад шоологдохын орон болуузай хэмээн ихэд болгоомжилж юуны өмнө монголын газар бүхнээс төгс билигтэн, эрдэмтэн, мэргэдийг хурааж, бүгдээр зөвлөлдөн төвөд-монгол нэр томьёоны толь зохион тогтоож хотолд түгээх нь адбиш чухал гэж үзжээ.
italki
Иймийн тулд 1740 оны эхээр Харчины бэйл Сэнгүнжав нар тухайн үед буддын номын ёсноо нэвтэрхий төвөд монгол хэл бичигт сайн, гүн ухаантан гэж алдаршсан жанжаа Ролбийдоржид Данжуур орчуулахыг анх асууж дуртгасан байх бөгөөд үүнд мөнхүү Ролбийдоржоос хэлсэн нь «Эртнээс нааш орчуулсангүй төвөд Данжуур номыг монголчилж бар сийлэн хэвлэх нь маш гайхамшигтай хэрэг, гагцхүү Данжуурын үг маш нарийн нууц, түүний дотор цанид булаалдан тайлбарлах газар үлэмж, цанидын ухаанд шууд нэвтэрсэн биш болбол түүний санааг авч орчуулан чадахгүй, миний бие Галдан ширээт хутагтын хамт энэ хэргийг дааж шийтгэвч басхүү туслан орчуулах хүмүүс хэрэгсэнэ.
Урьд Ганжуур номыг орчуулсан журмын ёсоор Цахрын найман хошуу, гадаад, дотоод монгол хошуудын ном бичигт сайн, орчуулах бэрх нэрт гүүш нарыг авч бүгдээр хянан зөвлөлдөн орчуулбал Данжуурын нарийн нууц газрыг цөм олж илтгэн гаргаад түмэн үед үлдээвэл болох бөгөөд бидний монголчуудад тус болно» гэжээ.
Бэйл Сэнгүнжав нар мөн оны 12 дугаар сарын 7-нд Данжуур орчуулах тухай бичсэн нугалбарт дээрх саналыг тусгасан нь «Одоо төвөд хэлний Данжуурыг монголоор орчуулуулан, тулгар бар сийлэх тул эрх үгүй монгол, төвөдийн бичигт сайн, номын утгад нэвтэрсэн орчуулагчийг үлэмжхэнээр сонгож, жанжаа хутагт, Галдан ширээт нарт туслалцуулан харилцан зөвлөж, хянан орчуулбал сая цалгардах, ташаарахад хүрэхгүй болно» гэж бичсэн байна.
Мөн орчуулгыг ерөнхийлөн эрхлэх Ролбийдоржоос өөрийн санаагаа дэлгэрүүлэн өгүүлсэн нь «Данжуурын дотор цанид тайлбарлахуй, да няан аг, зурхай, эмийн ном тэргүүтэн зүйл үлэмж, номын санаа маш гүн нарийн, орчуулагчид «нэгэн нутгийн хүмүүс бус, үг хэл цөм өөр, тус тусын орон газрын үг аялгууг дагаж орчуулбал хэрхэвч нэгэн болгож чадахгүй, эрхбиш хянан нарийвчилж ташаарахад хүргэхгүй болбол сая туйлын санаанд нийлэлцэнэ.
Ном орчуулахын урьд төвөд, монгол хэлний «Тогтсон үг» зохион бичиж бар сийлүүлэн дармаллаад олон газраас ирсэн орчуулагч нарт хуваан өгч, тэд цөм «тогтсон үг»-ийг үзэж хөрвүүлбэл орчуулагч нар хэдий олон боловч үг аялгууг нэгэн болгоход хялбар мэт иймд:
1. Засгийн да лам бөлгөө Янчир Гэлэн
2. Засгийн да лам Шан Рамжамба
3. Төвөд сургуулийн эрхэлсэн сайд эфү Гомбожав
4. Засгийн лам Данзан-Чойдор
5. Да лам Билгүүндалай нарыг авч энэ жил «Тогтсон
үг»-ийг урьдаар зохион орчуулан бичсүү, Данжуурын доторх да няан аг, анагаахуй, зурхай энэ гурван зүйлийг номыг манай газар гүн сурсан хүмүүс хомс тул Цасатын орны далай лам, жүн ван Буланай нарт бичиг илгээж энэ гурван зүйлийн номд нэвтэрхий боловсорсон хүн гурав, дөрвийг ирүүлэх, түүнчлэн халхын Жавзандамба хутагт, Хөх хотын засгийн да ламд бичиг илгээж өөр өөрийн газрын ном орчуулан чадах хүмүүсийн доторх маш сайныг газар бүрээс гурав, дөрвийг сонгон ирүүлье. Жич миний урьд тэнсэн туршиж мэдсэн төвөд, монгол хэл бичигт сайн, номын утгыг ухаарсан бөгөөд энэ хэрэгт тус болох:
1. Хорчины засагт вангийн хошууны тайж, шүтээний хөвүүн хувилгаан
2. Ар Хорчины бэйл Дагдангийн хошууны Мөнхт гүүш
3. Үзэмчиний чин ван Равданнамжилын хошууны зод ба гүүш
4. Мөн хошууны Лучазава гүүш
5. Авга нарын хошууны бэйл Заш, Минжүүрийн хошууны Чойжин цорж
6. Харчины бэйл Сэнгүнжавын хошууны Довдон гүүш
7. Заруудын бэйл Адишаагийн хошууны Чойжамсо гүүш
8. Урадын Номун далай гүүш
9. Хөх хотын хувилгаан Рамжамба Аваан-Зулцам
10. Онигуудын бэйл Пунцагийн хошууны Рамжамба Аваанданзан
11. Мөн хошууны Рамжамба Аваан-Занбу
12. Урадын гүн Шаравын хошууны Рамжамба Гүнгэ
13. Жич цанидын номын нарийн газрыг ухах халхын чин ван эфү Дондовдоржийн хошууны бандида цорж эд нар болох тул тус тусын хошуунд бичиг явуулж энэ оны 9 дүгээр сард нийслэлд ирүүлээд бидний зохиосон «Тогтсон үг»-ийг хамтран үзэж засамжлаад төвөд, монголоор хавсран бичиж бар сийлүүлсүгэй.
Эсэргэн жил барыг үйлдэн барсны хойно Данжуурыг эхлэн орчуулсугай» гэжээ.
Гадаад монголын төрийг засах явдлын яамнаас халхын засгууд болон дотоод засгууд, баруун зуу, Хөх хот, Долон нуураас эрдэмтэн чадалтныг сонгон ирүүлэх явдлыг зарлан тушаахын хамт Данжуурыг орчуулах гүүш нарын хөрвүүлэн бичсэн хянан нийлүүлсэн номын тоог бүртгэн тэмдэглэх, бэх цаас, бийр үзэг, хүнс, хөлс тавин олгох, хэв сийлэх, дармаллах урчуудыг захирах хэргийг эрхлэн шийтгүүлэхийн тул 1741 оны 4 дүгээр сарын 6-нд «Данжуур ном орчуулах хэргийг дааж шийтгэх гүан» байгуулж түүнд хошой өргөн чин ван, Хадхаа, бэйл Сэнгүнжав нарын таван түшмэлийг томилон гаргасан байна.
Мөн оны 6 дугаар сарын 6-нд хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслах жанжин (Улиастайн жанжин) хошой хэтэрхий баатар чин ван гүрний эфү Цэрэнгээс Халхын дөрвөн аймгийн бүх засаг хошуудын тамгын газарт Данжуур номыг тулгар монголчлох болсон тухай мэдэгдэн зарламагц тэр даруй аймаг даяар сайшаан баярлалдах санаа үүсэж, хошуу хотлоороо даган баясалцах сэтгэл өрнөөд Данжуур орчуулах ажилд зориулан жил бүр 10 000 лан мөнгө хандивлаж байжээ. Энэ нэгэн иж Данжуурыг тулгар монголоор орчуулах ба бас төвөд, монгол «Тогтсон үг» хэмээх толь бичиг шинэ зохиож бар сийлэх учир зарцуулах мөнгө урьд Ганжуур номын орчуулгыг тохиолдуулан засаж бар сийлэхэд хэрэглэсэн мөнгөнөөс нэн илүү болсон тул дотоод сангаас 75000 лан мөнгө гаргасан байна.
Данжуурыг чухамхүү орчуулан хөрвүүлж эхлэхдээ уг ажлыг хялбар дөхөм болгохын үүднээс тэр үеийн нөхцөлд таарч тохирсон зохион байгуулалт, арга барилаар явуулжээ. Үүнд олон гүүш нарыг дуудан ирүүлэх, тэдний эрдмийг шалган сонгохоос эхлээд ажиллагааг шаардан нэхэмжлэх, орчуулгыг тохиолдуулан нийлүүлэх, залруулан засах, мөнгө, амуу тавин олгох журам тэргүүтэн зүйл зүйлийн асуудлаар харилцсан бичиг, захидал хийгээд орчуулагч гүүш нарын аймаг, хошуу, нэр зэргийг тодорхойлон жагсаалтууд нэлээд байх тул түүнээс заримыг хэвээр орчуулан үзүүлбэл сонирхолтой юм.
Жишээ нь 1742 аны 8 дугаар сарын 8-наа Монгол Зургаанаас уламжлан Халхын туслах жанжин ван Цэнгүнжав, гүн Басу нарт ирүүлсэн манж бичигт хэлсэн нь «Жанжаа хутагт, Янчир Гэлэн нарын таван эрдэмтэн Данжуурын «Тогтсон үг»-ийг зохиож бар сийлүүлэн дуусгах ойртсон бөгөөд энэ оны 10 дугаар сараас эхлэн орчуулан дуусгах тул дотоод гадаад олон чуулганы дарга нар, өөр өөрийн харьяат засгуудын хошуудаас номын ёс мэдэх, орчуулан чадах үлэмжхэн тооны сайн багш нарыг сонгон баталж эрх үгүй энэ оны 10 дугаар сарын хуучдаар ирүүлсүгэй. Олон хошуудаас сонгон дуудаж ирүүлсэн гүүш нарын цол зэрэг, дагалдах шавь нар, хөтлийн тоог тодорхойлж, хүнс, мөнгө, амуу будаа олгоход бэлтгэ. Халхаас сонгон ирүүлэх орчуулагч нарын дотор үнэхээрийн бие түүхий учир Нийслэлд удаан сууж чадамгүй бөгөөд номыг хүлээн авч нутагт орчуулахыг хүсэгчид байвал харьяат чуулганы дарга нараас тамга дарсан батлах бичиг гаргаж хамтаар хүргэн ирүүл, тэдгээр хүмүүсийн эрдэм чадлыг тэнсэн шалгаж ном орчуулах нь сайн гэвэл даруй номын зохих тооны хуудас, жийслэн бичих тай-лиан цаас, хичээнгүй үсгээр бичих миабан цаас, бийр, бэх хуваан өгч хойш буцаасугай.
Орчуулан барсны хойно чуулганы дарга нараас итгэвэл болох сайн хүмүүсээр хүргэн ирүүлэхэд тэрхүү орчуулсан номын хуудсыг тоолж, олговол зохих мөнгийг ирсэн хүмүүст битүүмжлэн тушаан өгч улмаар орчуулагч нарт гардан өгүүлэх ба үргэлжлэн орчуулах номын хуудсыг хамтаар хүргүүлж байсугай. Жич дотоод засгийн хошуудаас ирсэн орчуулагч нар зуны их халуун цагт номыг авч өөрсдийн нутагт аваачин орчуулъя гэвэл дээрхийн адил явуулна. Нэгэнт орчуулсан номыг намрын цагт эрх үгүй хүргэн ирүүлбэл зохино. Нийслэл хотноо сууж ном орчуулах гүүш нарт хууль ёсоор олгох мөнгөний дээр амуу будаа тавин олгож байна. Нутагт аваачиж орчуулах хүмүүст зөвхөн мөнгийг олгоно» гэсэн ба 1743 оны 2 дугаар сарын 27, 4 дүгээр сарын 11-нд ирүүлсэн бичгүүдэд: «Олон засгийн хошуудаас ирсэн лам нарыг Галдан ширээт хутагт, хуучин гүүш нарыг авч нэгд нэгнээр шалган үзвэл:
1. Халхын ван Цэнгүнжавын хошууны дэд да лам, маарамба Ишгалсан
2. Мөн хошууны гэлэн гачин Лувсанжанцан
3. Ван Цэрэнбайтавын хошууны цорж Лигшиджамсо
4. Тайж Дашпилын хошууны ширээт Лувсаншарав
5. Түшээт хан Дондогдоржийн хошууны гачин эрдэнэ цорж Лувсанданзан
6. Гүн Вампилдоржийн хошууны гэцэл Даваа, эд нарын сурсан нь сайн, ном орчуулбал болно, бусдыг шалгаж буй. Нийслэлд сууж ном орчуулах халхын лам нарт өдөр бүр гурваад зоос, хүнсний мөнгө, дотоод засгийн хошууны лам нарт хошоод зоос, хүнсний мөнгө олгоно. Жич халхын нутагт маш хол ба орчуулагч нар халууны цагт тэсэшгүй учир номыг авч өөр өөрийн нутагт орчуулаад намар биеэр хүргэн ирэх гэвэл хойш урагш явсаар ном орчуулах хэргийг саатуулна. Иймийн тул Халхын маарамба Ишгалсан нарын 20 лам нарт номыг өгч хойш явуулав. Эдгээр гүүш нарыг Жавзандамба хутагтын хүрээнээ нэгэн газар хурааж бүгдээр зөвлөлдөн орчуулбал зохино.
Тэдний орчуулсан номыг цөм Жавзандамба хутагт Ачит номон хаан, Дүйнхор хутагтад дараа дараагийн үзүүлэн залруулан засуулж нэгтгэн ирүүлж байсугай» гэсэн байна.
Бас 1744 оны 6 дугаар сарын 1-нээ ирүүлсэн албан захидалд «Одоо дотоод засгийн хошуудаас Нийслэлд сууж ном орчуулан буй гүүш нарын их дундуур нь орчуулан барж тушаасан бөгөөд Халхын 4 аймгийн гүүш нар нэг ч хүргэн ирсэнгүй, ном хуваан өгсөн өдрийг бодвол цөм орчуулан дуусаж хүргэн ирвэл зохих болсон тул энэ завсар орчуулан дууссаныг нийлүүлэн засаад хүргэн ирүүлсүгэй. Бараагүй бол шаардан дуусгасугай. Ирэх тухайд дахин хянаж нарийвчлан нийлүүлсний хойно хуудас тоолон мөнгийг олгоно» гээд тэдний хошуу, нэрийг жагсаасан нь:
1. Халхын бэйс Ваанжилын хошууны Чойров-жамсо
2. Бэйл Ваанжилын хошууны Иш-жамсо
3. Гүн Цэрэнсамбуугийн хошууны Аваан-Чоймбол
4. Гүн Сампилын хошууны Лувсан-Ойров
5. Цэцэн хан Дамираны хошууны Лувсанбайтав
6. Ван Цэнгүнжавын хошууны маарамба Иш-галсан
7. Мөн хошууны гачин Лувсанжамсан
8. Түшээт хан Дондондоржийн хошууны гачин эрдэнэ цорж Лувсанданзан
9. Ван Цэрэнбайтавын хошууны цорж Лигшид-жамсо
10. Ван Дондовдоржийн хошууны бандид цорж
11. Тайж Дашпилын хошууны ширээт цорж Аваанжамсо
12. Халхын Жавзандамба хутагт
13. Шавран ноён цорж
14. Гэлэгшадар
15. Чойдорж
16. Эрдэнэбилигт
17. Дагва номч
18. Чой-жамсо
19. Манзушир номун хан
20. Гүн Вампилдоржийн хошууны Даваа
21. Тайж Дашвалын хошууны Лувсан-сандав
22. Эфү вангийн хошууны Вацэн эрдэнэ номун хан
23. Бандид хутагтын шавь гэсгүй Наваанпунсаг
24. Засгийн гүн Дамбадоржийн хошууны цорж Чоймбол нар болно» гэжээ.
Дараа 1746 оны 10 дугаар сарын 16-нд гадаад монголын төрийг засах явдлын яамнаас уламжлан Халхын дөрвөн аймагт орчуулгын хөлс олгох тухай илгээсэн нэгэн бичигт: «Ном нутагтаа аваачиж орчуулах хүмүүс, Нийслэлд сууж орчуулах хүмүүстэй адилтгавал болохгүй тул өдрийг бодож хүнсний мөнгө олгохыг байж, орчуулсан нэгэн бүхэл хуудсанд 7 фун мөнгөөр бодон хуудас тоолж өгнө. Үүний урьд халхын Жавзандамба хутагт зэрэг гүүш нар ба бие түүхий гүүш нарт бүгд 67 хилмэлийг хуваан өгч нутагт буцаасан бөгөөд одоо Жавзандамба хутагтын зэрэг 10 хүн, бандид цоржийн зэрэг бүгд 60 гүүш лам нарын нийт орчуулсан 66 хилмэли, нэгэн хагас хилмэлийг нэгэнт хүргүүлэн ирүүлжээ. Эдгээрийн дотор ташаарсан явдал бий үгүйг Жанжаа хутагт нар нарийвчлан нийлүүлэн үзээд хэв сийлүүлэхээр шилжүүлсэн тул одоо гүүш нарт мөнгийг олгоно» гэх зэрэг бичсэнийг уг бичгээс заримыг түүвэрлэн авч үзэгчдэд хөнгөн болгохын тул тусгай хүснэгт зохиов.


1927 онд Судар Бичгийн Хүрээлэнгийн гишүүн бөлгөө Дандаа Шансангийн ярьсан нь: «Би идэр насандаа монгол Ганжуур, Данжуурыг олж унших гэж монголын олон газраар тойрон хэсэж явсаар Жанжаа хутагтад зориулан байгуулсан «бүхнийг цэнгэлдүүлэгч» сүмийн номын санд монгол хэлний судар арвин бий гэж сонсож тэнд очвол үзвээс Монгол Ганжуур, Данжуурын иж бүрэн судар үнэхээр байсан учир нэгэн жил сууж нэлээд уншсан юм. Өтгөс би урьд судруудад анхааран үзвэл буддын номлосон ном судар бүгд таван зуун зааны ачаа гэжээ. Энэ нь судрын үг буюу чухам манай дорно дахинд дэлгэрч ирсэн ном болбол Их савын Ганжуурын зуу илүү хилмэлийн судрууд мөн.
Үүний дотор маш олон зүйлийн судрыг багтаасан ажгуу.
Монголчууд урьдаар Ганжуурыг өөрийн хэлнээ орчуулаад хожим нь Данжуурыг орчуулсан болно. Ганжуур, Данжуур номын зарим бүлгийн нууц учир, нарийн газрыг насан турхруу ном судар оролдсон тойн хүн хийгээд үс цайтал бичиг судар уншсан хар хүн боловч эс сургуулилсан болбол бас ч хялбараар олж ухахуйяа бэрх тул манай хэлэнд анх орчуулах явдал асар төвөгтэй байсан биз. Гэтэл арваад жилийн богино болзоонд орчуулан туурвиж чадсаныг санахул ар, өвөр монголын аль ч нутагт эрдэмтэн мэргэд элбэг байсан нь илэрхий бөгөөд тэдгээр гүүш нар бол чухам алтны доторх шижир алт, сувдын доторх гэрэлт сувд мэт сайхан эрдэм чадал төгссөн их хэлмэрч нар байсан ажгуу» гэж бахдан ярьсан билээ.
Одоо Данжуур орчуулсан тухай архивын материалыг хайж байхад эрдэмтэн Дандаагийн энэ хэлсэн үг дурсагдан санагдсан бөгөөд хэдийгээр нөгчсөн хэрэг, хуучин сонсгол боловч дурдсан сүмд дэлхийд ховор чухаг сайх монгол Ганжуур, Данжуурын нэжгээд хувь хадгалагдан байгаагийн мэдээ мөн тул цухас тэмдэглэе.
Одоо Улаанбаатар хот дахь Нийтийн номын санд хадгалагдаж байгаа монгол Данжуурын 226 боть судрыг манай соёлын нэрт зүтгэлтэн Жамъян агсан 1925 онд Халхын Сайн ноён хан аймгийн засаг хошой чин ван Наянтын цахар хошууны шашныг бадруулагч сүмд байсныг олж авчирчээ.
Энэхүү олдохуйяа бэрх ховор номыг олж авах гэхэд тэндэх зарим хүн татгалзаж саатуулсан ба мөн үесээр Хятадын цэргийн эрхтний хооронд дайн байлдаан ид өрнөж нэвтрэн явах зам боогдсон зэрэг саад тотгор тохиолдож байсан боловч, тэрхүү саадыг даван туулж зорьсон хэргээ бүтээжээ.
Номын уул эзэн Наянт ванд монгол Данжуураа шилжүүлэн өгсөн явдалд талархаж «Халх журам»-ын ёсоор есөн ес наян нэгэн билгийн харамжид таацуулан цагаан морь 72-д нэг бүр 8 лан, цагаан атан тэмээ 9-д нэг бүр 20 лан, булга молцог 9-д нэг бүр 15 лан, мөнгөн буйл бурантаг 9-д нэг бүр 6 лангаар бодож 945 ланд таацуулан янчаан 1350, баранзад хадаг нэгтэйг барьжээ.
Жамъян авгай монгол данжуураас гадна бас монгол, манж, төвөд, хятад, орос, англи хэлний түүх намтар үлгэр, шастир олныг авчирсныг судар бичгийн хүрээлэнд гаргасан тайландаа дурджээ.


Г. РИНЧЭНСАМБУУ : МАНАЙД УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА ХӨГЖСӨН ТУХАЙД

Орчин үед уран зохиолын орчуулга монголын зохиолчдын уран бүтээлийн чухал хэсэг болж байгаагийн адил орчуулгын уран зохиол шинэ утга зохиолын чухал салбар болж байна. Уран зохиолын орчуулгын өв уламжлалыг судлах, түүний жинхэнэ хэрэгтэй сайныг шүүн авч одоогийн орчуулах хөрвүүлэх ажилд хэрэглэх, улмаар баяжуулах явдал, зохиолч утга зохиолын судлагч, шүүмжлэгч орчуулагч нарын хойшлуулшгүй зорилт болж байна. Ялангуяа манай тавин жилийн турш дахь уран зохиолын орчуулгын явдлыг шинжиж судлан, ололтыг дэлгэрүүлж дутагдлыг засах нь чухал байна.
Энд уран зохиолын орчуулгыг задлан шинжлэхийг зорьсонгүй, манай орчуулгын түүхнээс тойм төдий өгүүлэхийн ялдамд зарим саналаа хэлэхийг хүссэн билээ.


НЭГ. БЯЦХАН ТҮҮХ

Монголыг судлагч эрдэмтэн нарын судалгаа, түүхийн баримт сэлтийг үзвэл манайд уран зохиолын орчуулга дээр үеэс уламжлалтай байна. XIII зуунаас 1921 он хүртэл монгол хэлэнд их төлөв уйгур, хятад, перс, самгарди, төвөд, манж зэрэг хэлнээс зохиол бичиг орчуулж байжээ.
XIX зууны эцэс XX зууны эхэн хавиас орос хэлнээс ном судар орчуулах болжээ. Жишээ нь Л. Толстойн сэтгэлтэй болохыг номносон өгүүллийг нэр үл мэдэгдэх орчуулагч монголд хөрвүүлсэн гар бичмэлийг проф. Ц. Дамдинсүрэн 1961 оны намар хуучин Цэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошууны одоогийн Дорнод аймгийн Матад сумын ард Долчингоос олж авсан байна. Мөн 1915 онд Крыловын хориод ёгт үлгэрийг монгол хэлнээ хөрвүүлэн «Нийслэл хүрээний сонин бичигт» нийтэлж байв. Европын бусад хэлнээс ном зохиолыг орчуулж байсан баримт энэ хэр хараахан олдоогүй байна.


ХОЁР. ШИНЭ ҮЕИЙН ОРЧУУЛГЫН БАЙДАЛ

Ардын хувьсгал мандмагц орчуулгын ажил, түүний дотор уран зохиолын орчуулгыг хувьсгалын чухал нэгэн хэсэг гэж үзэж хөгжүүлэн сайжруулах талаар МАХН, ардын засгаас ихэд анхаарч байлаа.
1925 онд хуралдсан улсын хоёрдугаар их хурлын тогтоолд «...ном орчуулан зохиож хөрвүүлэн гаргаж, гэгээрч боловсроход дөхөм болгох хэргийг хөгжүүлэхийг эрхэмлэн тусгай зохиох хөрвүүлэх газар нэмэн байгуулахаар төлөвлөн буй» гэж тэмдэглээд «Бигэрмижидийн түүх» зэрэг нэлээд номын нэр жагсаажээ.
Ардын хувьсгалын дараа орчуулсан уран зохиолын хамгийн анхных нь «Монголын ардын нам» сэтгүүлд гарчээ. Энэ бол намаас уран зохиол, түүний дотор орчуулгын уран зохиолын тус нөлөөг ихэд үнэлж байсны гэрч мөн гэхэд болно.
Монголын залуу сэхээтэн нар уран зохиолыг идэвхлэн орчуулж, шинэ утга соёлоо үтэр түргэн хөгжүүлэх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж, орчуулах хөрвүүлэх ажлыг хэрхэн сайжруулах вэ? гэдэг дээр зүйл зүйлийн арга сүвэгчлэн хайж байв. Хувьсгалын эхний үед манай сэхээтэн, зохиолч, орчуулагч нарын энэ ажилд багагүй бэрхшээл учирч байв. Эн тэргүүнээ, орчуулагч нарын дотор тэр үед өрнө зүгийн хэл мэдэх бөгөөд европ зүгийн зохиол бичиг орчуулах дадлага туршлага бүхий хүн цөөн нөгөөтээгүүр дэлхий дахины сонгодог ба орчин үеийн уран зохиолыг тэр бүр лавтай сайн мэдэхгүй байлаа. Бас шинэ үед гадаадын ямаршуу янзын зохиол бичиг орчуулбал зохистойг сайтар тулгуурлахгүй тал байжээ.
1925 онд Эрдэнэбатхан Максим Горькийд хандаж европ зохиолоос чухам ямар чиглэлийн зохиол монгол хэлэнд орчуулбал зохихыг асууж лавласан байна.
Пролетарийн их зохиолч Максим Горький түүний энэ асуултыг маш найрсгаар хүлээн авч «монголын ард түмнийг европын байдал, түүний олон түмний одоо цагийн хүсэлтэй танилцуулахаар европ зүгийн номоос идэвхтэй зарчим, ухааны шаргуу дүрийг илт үзүүлсэн бөгөөд номой чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг шилж орчуулбаас зохих болов уу» гэж зөвлөжээ. Горькийн энэ үгийн туйлын зөв зүйтэй болохыг манай уран зохиолын орчуулгын тавь шахам жилийн түүх нотолж байна. Энэ зөвлөгөө одоо ч манай орчуулгын ажилд сургаалтай хэвээрээ байна.
Манай орчин үеийн уран зохиолын орчуулгын хөгжлийг үндсэнд нь гурван үе болгон үзэж болох мэт. Нэгдүгээр үе нь 1921—1940 он, хоёрдугаар үе нь 1940—1956 он, гуравдугаар нь 1956-аас хойш үе. Эхний үеийн орчуулгын гол онцлог нь хүлцэнгүй номхон, амарлингуй назгайг огоорон гээж идэвхтэй дайчин байх зарчмыг номлосон, феодалын ба шашны суртлын харгис бурангуйг шүүмжилсэн үйл бүхий зохиолыг орчуулж байлаа.
1921-1940 онд нийт зуугаад зохиол орчуулжээ. Энэ үед ард түмнийг жинхэнэ шинжлэх ухааны эрдэм мэдлэгээр зэвсэглэх, олон түмнийг хувьсгалын шинэтгэх үйлсэд идэвхжүүлэх, феодалын ёс, ламын шашны бурангуй суртлын хор нөлөөнөөс түргэн ангижруулахад тус болох зохиолыг гол болгон орчуулж байв.
Юуны өмнө, манай орны нөхцөл байдалд ойр төстэй буюу уншигчдын ойлгож мэдэхэд дөхөмтэй зохиолыг шилж орчуулж байжээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Орчуулах Эрдэм - 1 - 03
  • Büleklär
  • Орчуулах Эрдэм - 1 - 01
    Süzlärneñ gomumi sanı 4223
    Unikal süzlärneñ gomumi sanı 1822
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 02
    Süzlärneñ gomumi sanı 4080
    Unikal süzlärneñ gomumi sanı 1763
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 03
    Süzlärneñ gomumi sanı 4142
    Unikal süzlärneñ gomumi sanı 1660
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 04
    Süzlärneñ gomumi sanı 4217
    Unikal süzlärneñ gomumi sanı 1717
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 05
    Süzlärneñ gomumi sanı 4024
    Unikal süzlärneñ gomumi sanı 1429
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 06
    Süzlärneñ gomumi sanı 4252
    Unikal süzlärneñ gomumi sanı 1622
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 07
    Süzlärneñ gomumi sanı 4335
    Unikal süzlärneñ gomumi sanı 1650
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 08
    Süzlärneñ gomumi sanı 4184
    Unikal süzlärneñ gomumi sanı 1706
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 09
    Süzlärneñ gomumi sanı 4316
    Unikal süzlärneñ gomumi sanı 1820
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 10
    Süzlärneñ gomumi sanı 4357
    Unikal süzlärneñ gomumi sanı 1877
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 11
    Süzlärneñ gomumi sanı 4229
    Unikal süzlärneñ gomumi sanı 1916
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 12
    Süzlärneñ gomumi sanı 4185
    Unikal süzlärneñ gomumi sanı 1789
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Орчуулах Эрдэм - 1 - 13
    Süzlärneñ gomumi sanı 3790
    Unikal süzlärneñ gomumi sanı 1712
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.