Latin

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 01

Süzlärneñ gomumi sanı 4529
Unikal süzlärneñ gomumi sanı 1991
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
МЯНГА НЭГЭН ШӨНӨ
(шилдэг үлгэрүүд)

“УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР” эрхлэн УЛААНБААТАР хотноо 1985 онд эрхлэн хэвлүүлсэн 2 дахь удаагийн хэвлэлээс

Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2024 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Орос хэлнээс орчуулсан: С. БАДРАА

Редактор: Г. АМАР


М. Горький : Үлгэрийн тухай


Ертөнцөд хүмүүст сургаал эс болох зүйл байхгүй ба үүнчлэн үлгэрийн аймагт бас сургамжийн зүйлгүй үлгэр үгүй юм. Үлгэрийн сургаалтай, гайхамшигтай нь үнэн бодит юмнаас үндэслэн холчлон бодох хүний уран санааны чадал нь гайхалтай юм. Олон үлгэрчид нисэх онгоцыг зохион гаргахаас хэдэн зуун жилийн өмнө «өөрөө нисэх хивс»-ийг уран санаагаар зохион мэдэж, хий-цахилгаан мотор, уурын тэрэг зохион гаргахаас өмнө гайхамшигтай хурдан явахыг зөгнөн мэджээ. Би санахад, хүний гайхамшигт чадал, эрдмийн нэг нь зөн билэг мөн.
Зөн билэг нь уран санааны үүднээс гарсан ба түмэн бодисыг шинжлэгч хүн, бодисыг нарийвчлан гүнзгийрүүлж учир зүйг нийлүүлэн шүүмжилж чадахгүй бодлого мөхөстөхөд иймэрхүү байдалд орж болзошгүй. Шинжлэгч эрдэмтэн, түүнийг туршин хэрэглэж магадлан бататгах нь чухал. Үнэний хувьгүй юм хааяа байх боловч үнэн баримттай бол таамаглал нь шалгадаг нарийн ухааны бодрол болно.
Уран зохиолын зүйлд уран санаа зөн билэг нь бас эрхэм чухал байдаг. Нүдээр үзэх, судлах мэдэх төдийгөөр болохгүй, урнаар эвлүүлэн зохиох явдал хэрэгтэй байдаг.
Зохиол найруулал гэдэг нь маш олон зүйлийг нийлүүлэн билэг найраг, төгс бүрэн нэгэн иж болгох нь бий. Дэлхий дахины утга бичгийн өвтэгш нь ингэж зохиогджээ. Дэлхий дахины нэрт бичигт гарсан Робинзон Крузо, Дон-Кихот, Гамлет, Вертер, Карамазов, Обломов, Бевухи нарын зэрэг өдий төдий хүмүүс нас нөгчсөн боловч бидний дунд басхүү бий их типүүдийг зохион туурвисан нь ийм байна.

* * *

Ардын аман зохиолын гайхамшигт дурсгалын чуулганы дотор «Шахарзадын үлгэр» гэдэг араб үлгэр маш гайхамшигтай нь болно.
Энэ үлгэрт ажилчин ард түмэн, үгсийн наадам, «сэтгэлийг булаамаар яруу найрлын «илбэлэл»-ээр цэнгэлдэхийг хүсэх санааг илтгэсэн нь маш гайхамшиг чадалтай юм. Бас нар мандах дорно зүгийн иргэн, араб перс, энэтхэгийн яруу сайхан уран санааны чадал хүчийг илтгэн гаргажээ.
Мэргэн шинжигч нар манай энэ үеэс 2200 жилийн өмнө хятадууд үлгэрээ бүртгэн хэвлэсэн гэдгийг магадлан шинжилж, тэр үлгэрийн дотор санаа сэдвээр энэтхэг, европ улсын үлгэртэй адил үлгэр олон байна гэжээ. Би энэ магадлалыг баримтлан бодохдоо үлгэрийн тархан түгснийг тайлбарлан шүүмжлэгчдийн дотор манай нэрт эрдэмтэн Александр Веселовскийн адил, газар газрын үлгэрийн сэдэв харилцан ойр бөгөөд үлгэрийн ихэд дэлгэрснээс нь нэг улсаас нөгөө улсад уламжлан авсны улмаас тийм болсон гэж тайлбарлавал зөв болно. Ер нь бусдаас уламжлан авахдаа тэр бүр унжруулан удаахдаа биш сайныг улам сайн болгох ёс байдаг.
Эртний үлгэрүүд нь нэгээс нөгөөд дамжихдаа яс, арьс үндэс, угсаа, ангийн үүднээс тус тусын ялгавартай онцгой зүйлийг нэмсээр ирсэн нь хүн төрөлхтний оюун ухааныг нээгдүүлэн дэлгэрүүлж, ардын зохиол найрууллыг хөгжүүлэхэд адбиш сайн нөхцөл болсон нь гарцаагүй юм.
Хүн шинэ юмыг олж мэдэхдээ ганцхан үзсэн барьсан төдийхнөөр буюу дам сонсож, бусдаас мэдэх ёс байгаа бөгөөд харин үүнийгээ эргэцүүлэн бодвол: ваар хийх, бөс нэхэх, зэр зэвсэг хийх ба төмрийн дархны зэрэг зарим үйлдвэрийн хөгжилд үлгэрийн зүйл тус болсон байна. Гар үйлдвэрийн зүйл яван явсаар урлалын зүйл болдгийг олон мусье (нөхөр) бидэнд илтгэх биш үү, соёл боловсрол ба урлалын түүхийг судлагчид, үлгэр зохиолын соёлын эрхшээлийн агуу дэлгэр хүчин чадлыг дурдан өгүүлсэн нь ховор бөгөөд балар бүдүүлэг байна. Нарийвчлан сурвалжилбал үлгэрийн соёлын эрхшээлийг илэрхийлэх баримт цөөнгүй гарах юм.
Аман зохиолын эрхшээл, ялангуяа бичгийн зохиолд нэвтэрсэн нь гүн их бөгөөд маргашгүй илэрхий болно. Улс бүхний, цаг бүхний бичгийн хүмүүс эртнээс эхлэн үлгэрийг ба үлгэрийн сэдвийг хэрэглэсээр ирсэн нь Апулей «Алтан илжиг» гэдгээ түүхэн үлгэрээс сэдэв авч зохиожээ.
Италид арван дөрөвдүгээр зууны үеэс эхлэн бичгийн зохиолд үлгэрийг хэрэглэсэн нь Боккаччогийн «Декамероны» зэрэг зохиолд илт мэдэгдэнэ. Бас Гёте, Жанлис, Бальзак, Жорж Санд, Додэ, Коппе, Лабуле, Анатоль Франс, Кармен Сильва, Андерсен, Топпелиус, Диккенс нарын зэрэг бичгийн хүмүүс цөм үлгэрийг хэрэглэжээ. Бүгдийн нэрсийг тоочвол барахгүй.
Манай улсад Хемницер, К. Жуковский, А. С. Пушкин, Л. Толстой зэрэг хүмүүс үлгэрийг хэрэглэжээ.
Бичгийн уран зохиол, дүрс төлөв, шүтлэг, сургаалын талаар ардын аман зохиолыг дагалдан холбогдсон нь илэрхий бөгөөд маш сургаалтай мэдэлтэй юм.
Миний хувьд, миний ухааныг нээгдүүлэн бадруулахад хөдөө гадааны үлгэрчин болон, эмэг эхээс сонссон үлгэрүүд их тус болсон юм. Тэр үед үлгэр хэвлэдгийг олж мэдээд түүнээс хойш үлгэрийг их тоох болов. Мөн үе 12 насны орчимд Арабын шинэ үлгэр гэдэг нэгэн дэвтрийг олж уншсан бил ээ. Зах хязгаарын нэгэн газар 18 дугаар зууны үед хэвлэсэн дэвтэр байсан юм. Түүнийг уншсан үед ном бичигт гаргасан нь цөм үнэн гэж санах боллоо.
Миний баттай санахад үлгэрийн зүйл болон ардын аман зохиолын сангийн барагдашгүй эрдэнэстэй танилцах нь сая бичиг зохиож эхлэн бий зохиолчид маш тустай хэрэг гэж итгэнэ. Үе улиралд нь хөгжилтэй өрнөлттөй, сэргэлэн хурц, ёжтой нь тавтай нийлэлцэх атал сая зохиож эхлэх зохиолч нарын олонх нь гагц үнэн байдлыг хөөцөлдөн дагаж, шүлэг ба үргэлжилсэн үгээр түүнийг гэрэл зураг мэт хуулан авах нь огт амт шимтгүй үхээнц болхи байна гэж ганц миний бие ажигласан нь бус болой.
Үлгэрийн тус нь хэдий ийм боловч тасхи нийцэхгүй хүнд бас тусгүй. Миний бодоход, тооны ухааны багш шүлэг бичих яруу найрагч болъё гэвэл юун олигтой юм болох бил ээ.
Тийм боловч зохиох найруулах авьяас бүхий бичгийн хүний уран санааг бадруулан хөгжүүлж урлагийн зүйлд санаанаас эвлүүлэн зохиолын эрхэм чухлыг мэдүүлэхэд үлгэрийн зүйл их тустайн дээр үхээнц болхи, ядуу цөөн үгээ элбэг дэлбэг дэлгэр болгоё гэж амнаас гарахад амтгүй бүтсэн буюу «нутгийн үгс» тэргүүтэн яруу биш үгсийг хэрэглэгчдийн үг хэлийг элбэг баян болгоход тус нь их юм.
Энэ «Мянга нэгэн шөнийн үлгэр»-ийг араб эх бичгээс анх орчуулан, академиас хэвлэн нийтэлсэнд би ихэд бахадна. Тэгж орчуулсан нь орчуулагчийн соёлын их гавьяа бөгөөд хэвлэсэн нь улиралд нийлэлцсэн сайн үүсгэл дуурайл болно.


ШАХРИЯР ШАХЗЕМАН ХЭМЭЭХ АХ ДҮҮ ХОЁР ХААНЫ ҮЛГЭР


Өгүүлэх ину: Эрт урьд цагт Энэтхэг ба хятадын арал дээр, амь сахих цэрэгтэй, албат олон зарцтай, эртний Сасан хааны удмын нэгэн хаан байжээ. Тэр хаан хоёр хүүтэй юм санжээ. Нэг нь эр бие гүйцсэн нөгөө нь идэр залуу бөгөөд хоёулаа ихэд баатар зоригтой атал ах нь дүүгээсээ алдар гавьяагаар арай илүү байжээ. Ах нь улс гүрнээ эзэгнэж, албат иргэдээ захиран нутаг хошуу, улс гүрэндээ их л хүндтэй бүлгээ. Ахыг нь Шахрияр хаан, дүүг нь Шахземан хаан гэдэг бил ээ. Шахземан хаан Перс газрын Самаркандыг захирах бүлгээ. Ах дүү хоёр тус тусын нутаг хошуунд суурин сууж, албат иргэддээ ивээлтэй сайн гэгдэж, амар жарган суусаар хорин жил болов. Ах хаан нэг өдөр дүүтэйгээ уулзъя гэж бодоод, явж дүүг минь авчир гэж шадар сайддаа зарлиг буулгажээ. Шадар сайд нь эзэн хааныхаа зарлигийг ёсоор болгон явж Самарканд балгад эсэн мэнд хүрч Шахземан хаанд амгалан айлтгаад, ах чинь чамайг ихэд санаж, нэг хүрч ирж уулзана уу гэж байна гэсэнд Шахземан даруй зөвшөөрч аян замд бэлдлээ. Асар майхнаа ачиж, тэмээ малаа хөллөж, зарц сахиулаа бараа болгоод шадар сайддаа улс гүрнээ захиж үлдээн ахын нутаг ус руу их аянд мордлоо. Шөнө дундын үе, шүлэг нойрны эхэнд, нэгэн чухал юм гэртээ мартсанаа санан буцаж ордон өргөөндөө орвол, авааль гэргий нь өөрийн албат нэгэн хар арьст боол зардсан лугаа тэврэлдэн нойрсож байхыг хараад дотор нь харанхуйлан «Намайг дөнгөж бөгс өндийхөд ингэж байгаа юм, хэрэв урт удаан аянд явбал энэ муу өлөгчин ямаршуу байх нь вэ» хэмээн бодоод сэлмээ сугалан хоёулын толгойг тас цавчин алаад даруй мордож хөсөг дээрээ ирж ахынхаа нутаг хүрэх аян замдаа оржээ. Ахын хотноо ойртмогц элч илгээж «Би очиж явна» гэж хэлүүлсэнд Шахрияр хаан урдаас нь тосож, амар мэндийг мэдэж нэн их баярлажээ. Дүүгээ ирлээ гэж хот орноо гоёж чимээд, зэрэгцэн сууж энэ тэрийг хүүрнэлдэн баясах атал, Шахземан хаан гэргийгээ алснаа дурсан санаж, их уй гашуунд автаад, царай нь нэг л цонхигор, бие нь нэг л сул байжээ. Орон нутгаасаа холдоод санаа сэтгэл зовуурьтай байгаа байлгүй гэж ах нь бодоод юу ч хэлсэнгүй. Сүүлд нэг өдөр «Миний дүүгийн бие нэг л сул, царай нь нэг л муу харагдах юм» гэхэд, Шахземан хаан: «Дотор хорсоод байна» гэсэн атал гэргийгээ алснаа ярьсангүй өнгөрчээ. Тэгэхэд нь Шахрияр хаан; «Өнөөдөр чи надтай ан гөрөөнд яв л даа, сэтгэл чинь сэргэж юу магад» гэсэнд дуу нь явсангүй, ах нь анд ганцаар морджээ. Хааны ордонд гадагш цэцэрлэг тийш харсан нэгэн цонх байдаг ажээ. Шахземан хаан тэр цонхоор юм харж байтал ордны үүд нээгдэж хорин зарц хорин боол гарч ирсний дотор ахын нь гэргий, хосгүй үзэсгэлэнт авхай байжээ. Тэд усан оргилуурын тэнд очиж, цөм хувцас хунараа тайчаад, боолчуудтай зэрэглэн суусанд ахын нь гэргий «Ай Масуд аа!» гэж дуудсанд нэгэн хар арьст боол очиж, авхайг тэврэн авсанд авхай ч дуртайяа тэврэлдэн хоёул хэвтэн хэвтэн жаргах бөгөөд бусад боолчууд ч тийнхүү үйлдэн, наран хэлбийтэл тэврэлдэн озолдон байжээ. Үүнийг харсан дүү хаан: «Аяа Аллах! Миний зовлон үүнийг бодвол юу ч биш» хэмээн санаад хамаг хор шар атаа хорсол нэгмөсөн арилж хоол унданд оржээ. Ах нь ан гөрөөнөөс эгж хоёул нүүр учрахад дүүгийн царай туяаран гэрэлтээд хуучин зандаа орсныг үзээд: «Аяа дүү минь ээ! Чиний царай базаахгүй бил ээ. Одоо сайхан болжээ. Юуны учир бил ээ» гэхэд Шахземан хаан өгүүлрүүн: «Би хэрхэн царай алдсанаа танд ярьсугай. Харин яагаад миний царай сайхан болсныг ярихгүй шүү» гэхэд нь «Тэгвэл эхлээд юуны учир царай алдаж, бие сул болсон тухайгаа яриач, би дуулъя» гэж Шахрияр хаан өгүүлэв. Шахземан хаан өгүүлрүүн:
«Ай ах минь мэдэгтүн! Та намайг ирж уулз гэж шадар сайдаа явуулсанд би аян замд төхөөрч нааш гартал, танд бэлэг болгон өгөх гэсэн эрдэнэ сувдаа гэртээ мартсанаа гэнэт санаж, буцан очоод ордондоо орвол манай гэргий миний орон дээр нэгэн хар арьст боол лугаа унтаж байхуй дор хоёулыг нь алаад нааш ч гарсан юм. Тэгээд тэр явдлыг санахаас сэтгэл тавгүй, бие аягүй байлаа. Харин яагаад царай засарсныг ярихаас хэлтрүүлэн соёрхоно уу» гэжээ.
Дүүгийн энэ үгийг сонсоод, Шахрияр хаан дуу алдан, «Бурхан амлая! Тэгээд яагаад гэнэт царай оров яриач дээ» гэсэнд Шахземан хаан өдрийн үзэж харснаа цөмийг нэгд нэгэнгүй ярилаа. «Тэгвэл тэр явдлыг би нүдээрээ үзнэ» гэж ах нь хэлэхэд: «Ан гөрөөнд явсан болоод миний дэргэд нуугд. Тэгвэл өөрийн нүдээр үзэж үнэмших болно» гэж дүү нь хэлжээ.
Хаан даруй аяны бүрээ татуулж, цэрэг цуухаа асар майхантай хотын гадна гаргаад, өөрөө бас нэг майхан шаалгаж суугаад «Энд юуг боловч эс оруул» гэж зарцдаа зарлиг буулгалаа. Тэгээд зүсээ хувилгаж сэм оргон гарч ордондоо, дүү дээрээ ирээд цэцэрлэг тийш харсан цонхоор харж хэсэг суутал хатан нь шивэгчин эмсийн хамт гарч ирээд, боолчууд лугаа нийлэн мөнөөхөн Шахземан хааны ярьсанчлан үдийн мөргөл болтол цэнгэл үйлджээ. Үүнийг нүдээр үзсэн Шахрияр хаан ухаан алдтал хилэгнэн: «Одоо хоёул явж үзье. Хэрэв өөр нэг хүнд ийм явдал тохиолддогийг эс олж үзвэл бидэнд хаан ширээ ч хэрэггүй. Ингэж амьд явснаас үхсэн нь дээр!» гэлээ. Тэгээд хоёул нууц хаалгаар сэм гарч нэгэн өдөр, нэгэн шөнө явтал ногоон зүлгийн дунд ганц мод дайралдав. Давст далайн эрэг дээр нэгэн горхи хоржигнон урсана. Хоёул горхины уснаас ууж амран байтал өдөр болж, гэнэт далайн дунд тэнгэрт тулам гозгор хар юм үзэгдэн нааш айсуй. Ах дүү хоёр ихэд айж модонд (тэр их өндөр мод байв) авиран гараад харвал нэгэн том толгойтой, өргөн цээжтэй бирд толгой дээрээ нэгэн авдар өргөсөөр гарч ирээд, мөнөөхөн модны ёроолд сууж, авдраа онгойлгон, дотроос нь бас нэг хайрцаг гаргаж нээвэл, наран лугаа зүйрлэвч үзэсгэлэн гоо, сайхан нуруутай, залуухан хүүхэн гарч ирэв. Түүний үзэсгэлэн гоо нь яруу найрагч Атыйн бичсэнээр:

Тас харанхуй дунд боловч өдөр мэт гэрэлтэн
Таван өнгийн солонго тэнгэр өөд цацраанам.
Гэгээн тунгалаг царай нь гэрэлт наран мандах шиг
italki
Гүн шөнийн одод боловч түүний дэргэд өнгөгүй
Хувцас юугаан орхиж, бие цогцсоо гаргаваас
Хамаг гайхамшигт бүхэн түүний үзэсгэлэнд булаагднам.
Харин атаа хорслын дунд цахилгаан мэт гялалзвал
Халуун нулимс гарч бороо мэт асгарах ажээ.

Мөнөөхөн бирд тэр хүүхнийг хараад, «Эрхмийн дээдийг эзэмдэгч чи юутай үзэсгэлэн бэ? Ийм гоо авхайг хуримын шөнө би хулгайлж жаахан унтъя» гээд хүүхний өвдөг дэрлэн дороо унтжээ. Хүүхэн гэнэт тэргүүнээ өргөн модны оронд хоёр хаан сууж байхыг хараад, бирдийн толгойг өвдөг дээрээс сэм өргөж газар тавин босоод «Үүнээс айх хэрэггүй бууж ирэгтүн!» гэж дохио өгөхөд нь: «Аяа Аллах өршөө, бид чадахгүй нь» гэсэнд «Бууж ирэхгүй бол бирдийг сэрээж, үхлийн муугаар ална даа» гэжээ. Ах дүү хоёр модноос бууж ирвэл хүүхэн өмнө нь хэвтээд: «Намайг чанга тэвэрч хүслийг хангагтун, эс тэгвэл бирдийг сэрээнэ» гэсэнд Шахрияр хаан ихэд эмээж, өөрийн дүү Шахземан хаанд: «Аяа дүү минь энэ хүүхний тушаасан ёсоор чи үйлд» гэхэд нь «Би чадахгүй, та урьдаар үйлд ээ» гээд бие биеэс зовох байдал үзүүлсэнд хүүхэн: «Юу болов. Та хоёрын нүдээ ирмэхийг би үзэж байна. Хэрэв та хоёр надтай миний хүссэнийг эс үйлдвэл үүнийг сэрээлээ» гэсэнд ах дүү хоёр тэр бирдээс үнэхээр айн эмээхдээ, хүүхний хүслийг ээлжлэн хангаж сая гүйцвээс «Үүнийг харагтун» гэж хүүхэн өврөөс нэгэн хэтэвч гаргаж, таван зуун далан бөгжин хэлхээ гарган үзүүлээд «Энэ юун бөгж болохыг та хоёр мэднэ үү» гэхэд нь ах дүү хоёр «Мэдэхгүй» гэсэнд «Энэ бүхнийг би, энэ бирдийн өвөр дээр бусад лугаа цэнгэл үйлдэн авсан юм даа, та хоёр бас нэг нэг бөгж өг» гэлээ. Ах дүү хоёр гартаа байсан хоёр, бөгжийг сугалж өгсөнд «Энэ бирд намайг, миний хуримын шөнө хулгайлж энэ хайрцагт хийгээд бас авдарт хийж долоон цоожоор цоожлон энэ давлагаалагч далайн ёроолд хаясан атал эмэгтэй хүн юү хүсвэл, түүнийг хэн ч хорьж чаддаггүйг мэдэхгүй ажээ. Эм хүний тухай нэг яруу найрагч:

Эм хүнд битгий итгэ
Элдэв үгэнд нь бүү хуурт
Заяанаас тэд гагцхүү
Залилах, хорсох тавилантай
Хуурамч дур сэтгэлээ
Хувцас юугаар халхалмуй
Иосифийн амьдралаас сурвал
Эдний хуурмагийг мэдмүй
Эцэг Адам чинь үүнээс болж
Үүрд зайлах болсон ажгуу»

гэсэн юм.
Өөр нэг яруу найрагч

Хайрт хүний хараалаас дор заяагүй чи минь
Харин миний явдал чиний санасанд эс хүрьюү
Эм хүнд сэтгэлээ өгөхдөө би
Эр хүний эртнээс сурсныг үйлднэм
Эмсийн царайд автаагүй хүн л
Энийг нэн гайхах буй заа

гэсэн юм гэлээ.
Энэ үгийг сонсоод ах дүү хоёр хаан нэн гайхаж, «Ай зайлуул энэ бирд бид хоёроос бүр дор залилуулжээ. Ийм явдал өөр хэнд ч тохиолдоогүй биз» гэлцэв.
Тэгээд даруй эгж, Шахрияр хааны ордонд ирсэнд Шахрияр хаан, өөрийн гэргий, боол шивэгчин нарын цөмийн толгойг нь тас цавчив.
Тэгээд Шахрияр хаан шөнө болгон гэнэн бага охидыг аваачиж эдлэн цэнгэж хоноод маргааш нь алдаг болсоор гурван жил болоход амьтан хүн охин хүүхдээ авч зугтсаар сүүлдээ тэр хотод нас бие гүйцсэн нэгээхэн бээр ч залуу охид бараг эс үлджээ. Гэвч хаан мөнөөхөн заншлаараа нэг хүүхэн авчир гэж шадар сайддаа тушаасанд өдөржин яваад олсонгүй, орой нь их л уруу царайтай гэртээ харьжээ. Энэ шадар сайдынх хоёр охинтой бөгөөд эгчийг нь Шахразада, дүүг нь Дуньязада гэдэг байж. Эгч нь түүх шастир эртний хаадын явдал, ардын үлгэр тууль их үзэж, эртний хүн ард, урьдын хаад яруу найрагчдын тухай мянган дэвтэр ном цуглуулсан байжээ. Тэр охин эцэгтээ:
«Та нэг л санаа зовуурьтай, уруу царайтай байх чинь юуны учир бил ээ. Урьд нэг шүлэгч:

Гуниг зовлон мөнх биш гэж
Гуньсан хүн үүнийг мэдтүгэй
Хөхиүн баяр дуусахын сацуу
Хүнд бодол даруй арилмуй

гэсэн юм шүү гэхэд, тэр сайд уг явдлаа нэгд нэгэнгүй ярьсанд охин нь дуун алдаж: «Ай эцэг минь Аллах тэнгэр мэдтүгэй. Тэр хаандаа намайг аваачиж өг. Нэг бол би амьд гарна, нэг бол лалын шашинт бүх охидыг төлөөлөн, тэднийг хааны харгис цаазаас аварна. Үүнээс өөр ямар ч арга байхгүй» гэсэнд «Нэгэн газрын эзний үхэр илжиг хоёрын үлгэр шиг юм болох вий гэж би их л эмээж байна даа» гэлээ. «Тэр яасан юм бэ?» гэж Шахразада асуужээ.


ҮХЭР, ИЛЖИГ ХОЁРЫН ҮЛГЭР


«Охин минь мэдтүгэй! Урьд өнөр их бүлтэй, өтгөн сүрэг малтай, нэг баян худалдаачин байжээ. Бас Аллах тэнгэрийн өршөөлөөр адгуусан амьтан, жигүүртэн шувууны хэл мэддэг ажээ. Хөдөө тосгонд суудаг агаад гэртээ нэг үхэр, илжиг хоёр тэжээдэг юм санжээ. Нэг өдөр үхэр, илжигний байранд орж үзвэл жигтэйхэн сайхан цэвэрхэн агаад идшинд нь шигшмэл арвай, сүрэл тавьсан байв. Илжиг маадайтал хэвтэж амрах бөгөөд эзэн хааяа юманд явбал унах боловч онц удаан явдаггүй ажээ. Нэг өдөр эзэн дуулж байвал үхэр:
«Чи сайхан байна! Би их ядарч байхад чи амарч хэвтэх юм. Чамд шигшсэн тариа өгч, сайхан асарч, эзэн хааяа түргэн зуур юманд явбал унах юм аа. Тэгэхэд би дандаа газар хагалж тээрэм эргүүлэх юм даа» гэж илжгэнд хэлэхэд: «Чамайг тариалан дээр аваачиж, хүзүүнд чинь буулга углахтай зэрэг хэвтчих. Тэгээд зодсон ч битгий бос, боссон ч дахиад хэвтчих. Тэгэхээр чамайг буцааж авчраад түрэг шош тавьж өгөх вий. Өвчин хүрсэн байдал гаргаж битгий идээрэй. Тэгээд хоёр, гурван хоног юм идэхгүй, ус уухгүй байж хүнд ажил ч хийлгүй амарч орхихгүй юу» гэж илжиг хэлжээ. Ингэж ярилцахыг нь худалдаачин сайтар сонсож авчээ. Маргааш орой нь анжисчин үхэртээ тэжээл тавьж өгсөнд тун бага идсэн агаад өглөө болж үхрээ хөллөх хэмээн ирвээс өвчин туссаныг үзээд ихэд гашуудан «Ай зайлуул, энэ үхэр өчигдөр даанч ажил хийж чадахгүй байсан юм!» гээд эзэндээ очиж «Аяа бурхан минь! Үхэр маань ажилд гарч чадахгүй болжээ. Өчигдөр оройноос хойш хэлэн дээрээ юу ч тавьсангүй» гэж хэлжээ.
Эзэн уг явдлыг мэдэх тул «Үхрийн оронд тэр илжгийг хөллөөд өдөржин газар хагал» гэжээ. Илжиг өдөржин газар хагалж орой ирэхэд нь тэр өдөр хүнд ажлаас ангижрууллаа гэж үхэр тал өгөхөд илжиг юу ч хэлсэнгүй. Маргааш нь бас өдөржин газар хагалсан илжиг орой нь хүзүү, нь холгогдоод, үхтэл ядарсан байжээ. Үхэр мөнөөхөн илжгийг хараад магтан тал зассанд илжиг «Би тэрийтэл амарч хэвтдэг сэн. Урт хошуунаасаа боллоо доо» гээд «харин чамд би юм нуулгүй хэлдэг шүү. Хэрэв үхэр босож өгөхгүй байвал яргачинд өгч орхи. Яргачин алж, арьс ширийг нь зүсэж орхино биз гэж эзэн ярьж байна бил ээ. Чамайг хайрласандаа би хэллээ дээ» гэжээ.
Үхэр илжигний энэ үгийг сонсоод «Тэгвэл маргааш би ажилд гарна» гэж хэлээд тавьж өгсөн тэжээлийг нь цөмийг нь идэж тэвшийг долоожээ. Тэгж ярилцахыг нь эзэн бас дуулсан байжээ. Маргааш өглөө худалдаачин эхнэртэйгээ үхрийн хашааны дэргэд сууж байтал анжисчин ирж үхрээ хөллөөд гарахад үхэр эзнийхээ дэргэдүүр гарахдаа сүүлээ өргөж, их сүртэй оодгонон байхыг худалдаачин хараад инээд алджээ. Тэгэхээр нь эхнэр нь «Чи юунд инээв?» гэхэд нь «Би нэг нууц юм дуулаад инээд хүрэв. Гэвч хүнд хэлэх юм бол би өөрөө үхэх юм» гэхэд «Үхсэн ч хамаагүй тийнхүү инээсэн учраа заавал ярьж аль!» гэхэд нь «Би тэр нууцыг хэлж чадахгүй, үхэхээс айж байна» гэлээ. Тэгтэл эхнэр нь бүр сүйд болж «Чи тэгвэл намайг шоолсноос зайлахгүй» гээд нойтон хамуу шиг шалаад салахгүй болохоор нь аргагүй ярих болж, урьдаар хүүхдүүдээ дуудаж, айлынхаа улсыг цуглуулж, гэрээс захиагаа захиад мөнөөхөн нууцаа эхнэртээ хэлээд үхэхээр шийджээ. Тэр худалдаачин уул нь нагацынхаа охиныг гэргий болгож авсан тул эхнэртээ туйлын хайртай бөгөөд өөрөө зуун хорин нас насалсан байжээ. Тэгээд худалдаачин садныхаа улс, гудамжныхаа хүмүүсийг цугийг нь дуудаж авчраад уг болсон хэргийг яриад «Хэрэв тэр нууцаа хэлбэл би өөрөө үхэх юм» гэхэд нь «Аяа бурхан тэнгэр минь! Түүнийг хэлүүлж эр нөхрөө, үр хүүхдийнхээ эцгийг үхүүлж юү хийнэ» гэж цугласан улс цөм нэгэн зэрэг өгүүлэхэд «Би хэлүүлэхээс нааш салалгүй, үхсэн ч хамаагүй!» гэж эхнэр нь өгүүлжээ. Тэгэхээр нь худалдаачин гарч тэнгэр бурханд мөргөж ирээд нууцаа ярьж үхэхээр болж гадаа гарчээ. Тэднийх тавин эм тахиа, нэг азарган тахиа бас нэг нохой тэжээдэг байж.
Тэгтэл нохой нь азарган тахианд уурлан хуцаж «Эзэн маань өнгөрөх гэж байхад чи баярласан юм шиг бархирч байна гэнэ ээ!» гэсэнд «Яагаад үхэх гэж байгаа юм бэ?» гэж азарган тахиа асуусанд нохой ийм ийм хэрэг болсон гэж цугийг нь ярьсанд «Аяа Аллах! Манай эзэн юутай ухаан муутай бил ээ. Би тавин эхнэртэй нэгтэй нь муудвал нөгөөтэй нь наалдаж орхино. Манай эзэн ганц эхнэртэй атлаа түүнтэй яаж байвал таарахыг мэдэхгүй юм даа? Ялман модны мөчир хугалж аваад эхнэрээ илүү гэрт оруулж дахиад юм асуухгүй болтол нь үхтэл ороолгож ороолгож орхихгүй юу» гэжээ.
Худалдаачин азарган тахианы үгийг сонсоод, эхнэрээ хэрхсэн шиг би чамайг тэгнэ дээ гэж хааны шадар сайд Шахразада охиндоо ярьтал, «Тэр худалдаачин тэгээд яасан бэ?» гэж Шахразадаг асуухад хааны шадар сайд өгүүлрүүн:
— Тэр ялман модны мөчир хугалж илүү гэртээ нуугаад эхнэрээ дуудаж: «Энд ярья, миний үхэхийг хэн ч бүү хараг» гээд эхнэрээ оруулж үүдийг түгжиж байгаад балбаж гарсанд эхнэр нь арай л ухаан эс алдсан бөгөөд «Би хаширлаа!» гэж байдгаараа хашхиран эр нөхрийн хөл гарыг үнсэж гуйсан юм гэнэ. Тэгээд тэр хоёрыг гарч ирэхэд төрөл садан, айл хунарын улс ихэд баярлалдсан агаад тэр хоёр ч насан турш их эвтэй болсон юм гэдэг гэлээ.
Охин эцгийнхээ үгийг сонсоод «Би ямар ч гэсэн санаснаа хийнэ» гэжээ.
Хааны шадар сайд охиноо гоёж, Шахрияр хаанд аваачих болов. Шахразада дүүдээ сурган: «Би хааныд очоод чам руу хүн явуулна. Чи ороод, хаан надаар зугаагаа гаргаж гүйцсэн шиг байвал «Ай эгч минь ээ, энэ шөнийн уртад бидэнд сонин үлгэр ярьж өг гээрэй. Тэгэхлээр би ямар нэг юм ярьж Аллах тэнгэрийн хишгээр бид хоёр амь нас гарах болно» гэжээ.
Хааны шадар сайд охиноо дагуулж хааныд орвол хаан баярлан угтаж «Миний хэлснийг олов уу?» гэсэнд шадар сайд «Оллоо!» гэжээ.
Шахрияр хаан Шахразада охиныг авч орох гэтэл охин уйлсанд «Юу болов» хэмээн хаан асуужээ. «Аяа хаан минь, би нэг бяцхан охин дүүтэй бил ээ. Түүнтэйгээ эцсийн удаа уулзах юм сан» гэсэнд хаан Дуньязада руу хүн явуулж авчруулсанд Шахразада дүүгээ тэврэн хааны түшлэгийн дэргэд шалан дээр суулгажээ. Хаан Шахразадтай цэнгэл үйлдээд ярилцаж суухад дүү нь эгчдээ: «Чамайг бурхан өршөөх болтугай! Эгч минь энэ шөнийн уртад нойр хүрэхгүй хэцүү тул үлгэр ярьж өгөөч» гэв.
«Хаан зөвшөөрвөл би дуртайяа ярихад бэлэн байна» гэсэнд хаан нойр нь хүрэлгүй ядаж байсан тул энэ үгийг сонсоод баярлан үлгэр ярь ярь гэлээ.


ХУДАЛДААЧИН БИРД ХОЁРЫН ҮЛГЭР


АНХНЫ ШӨНӨ


Шахразада өгүүлрүүн:
«Аяа жаргалтайхан хаан минь ээ! Урьд эрт цагт ертөнцийн олон орноор явж худалдаа наймаа хийдэг, туйлын баян нэгэн худалдаачин байжээ. Нэг өдөр өөр улс гүрэнд очиж өр нэхэхээр гарч, халуун наранд ядраад нэгэн модны сүүдэрт бууж, богцоо уудлан боов боорцог, хасарваанийн жимс гаргаж тамшаалан идэж суужээ. Хасарваанийн жимс идэж ясыг нь хаяад харвал өмнө нь илд далайсан нэг их өндөр бирд гарч ирээд «Чи хүүг минь алав. Би чамайг ална даа!» гэсэнд: «Би хүүг чинь яаж алав?» гэхэд «Чи хасарваанийн алим идээд ясыг нь чулуудахдаа миний хүүгийн яг цээж дээр онож дор нь алав» гэлээ. Худалдаачин дуу алдаж: «Чин үнэнээс бид хүчин төгс Аллах тэнгэрийн дор шүү! Хэрэв би хүүг чинь алсан бол санамсаргүй хэрэг мөн» гэсэнд: «Ямар ч гэсэн чамайг заавал ална» гээд бирд худалдаачныг гуд татаж газар унагаад, илдээ далайсанд худалдаачин уйлж «Аллах тэнгэр өршөөх болтугай!» гээд нэгэн шүлэг хэлсэн нь:

Хувь зохиолд аюултай өдөр ч бий, амгалан өдөр ч бий,
Хүний амьдралд баяр, ч бий, гуниг ч бий
Эндүү ташаа явдлаар бид бүхнийг зэмлэгч
Эрхтэн ямбатан хүнд ингэж хэлбэл таарна:
Хуй салхин дэгдэн эрчлэхийн цагт
Хүчирхэг том мод боловч эрх биш бөхийдөг биш үү
Их Далайн дээгүүр үхдэл хүүр хөвж харагдавч
Эрдэнэ сувд нандин нь ёроолдоо байдаг биш үү!
Хувь заяагаар минь тоглож
Хойчийн зовлонд унагах гэвэл чи
Хурмаст тэнгэрт түг түмэн од мичид байтал
Үнэндээ наран саран хоёр л хиртдэгийг мэдтүгэй
Үхсэн амьд үй түмэн ургамал ногоо байтал
Үр шимтэйг нь олж хөнөөдгийг мэдэгтүн
Хувьтай төрсний эрхээр чи, муу хөнөөлийг үзэлгүй
Хорвоогийн олон хоногийг амгалан сайн өнгөрөөжээ

гэж шүлэглэтэл, бирд, «Олон юм бүү ярь! Ямар ч гэсэн чамайг заавал ална» гэсэнд худалдаачин: «Ай бирд чи сонс! Надад эд мөнгө, эхнэр хүүхэд, өр шир, өглөг авлага цөм бий. Би харьж өр ширээ өгөөд он жилийн адгаар ирье. Заавал эгж ирнэ гэж чамд Аллах тэнгэрийг барьж ам өгсүгэй. Тэгээд чи яавал яагаарай. Аллах тэнгэр гэрч шүү» гэлээ.
Бирд худалдаачны энэ тангаргийг сонсоод, түүнийг тавилаа.. Худалдаачин нутагтаа ирж өр ширээ өгч, хэрэг явдлаа дуусгаж энэ бүхнээ эхнэр хүүхдэдээ хэлж захиа занаа болж жил дуустал хамт байгаад гэр орон айл саахалт төрөл садны улстайгаа салах ёс гүйцэтгээд, дүүрсэн хэрэг явахад нь тэд уйлж хайлан хоцорчээ. Худалдаачин мөнөөхөн модны дэргэд очиж уйлан суутал нэг шаргачин хөтөлсөн өвгөн ирж амар мэндийг нь асуугаад «Бирдээс өөр амьтангүй энэ газар чи ганцаар юунд суунам?» гэсэнд уг явдлаа цөмийг тоочвол «Аяа тэнгэр минь, чи хойч хойчийн үед сургаал болмоор юутай үнэнч хүн бил ээ. Тэр бирд чамайг яахыг үзэхээс нааш би эндээс явахгүй» гэж өвгөн хэлэв. Тэр хоёр хүүрнэлдэн сууж худалдаачин эмээн чичрэн их л гаслан суутал, хоёр хар нохой хөтөлсөн бас нэг өвгөн ирж «Бирдээс өөр амьтангүй энэ газар та хоёр юу хийж суунам?» гэсэнд уг явдлыг эхнээс нь аваад адаг хүртэл цөмийг ярьтал бас нэгэн алаг илжигтэй өвгөн ирж, тэднийг юунд энэ газар байнам гэхэд нь учир явдлыг цөмийг нь хэлжээ.
Гэтэл гэнэт тэнгэрт тулсан хуй эргэлдэн ирж замхартал мөнөөхөн бирд нүднээс оч манаруулан илдээ сунган гарч ирээд худалдаачны гараас шүүрэн авч «Бос! Чи голт зүрхний хайрт хүүг минь алсанчлан чамайг одоо би ална даа!» гэсэнд худалдаачин, гурван өвгөн цөм уйлан хайлж, сүйд боллоо.
Мөнөөхөн шаргачин хөтөлж ирсэн өвгөн босож бирдийн гарыг үнсээд, «Би энэ шаргачин лугаа нэн сонин учир явдал болсныг ярьж өгвөл чи энэ худалдаачны халуун цусны гуравны нэг хувийг хэлтрүүлэх үү?» гэсэнд «Хэрэв чиний ярих зүйл үнэхээр гайхалтай сонин санагдваас өгнө» гэжээ.


НЭГДҮГЭЭР ӨВГӨН ӨГҮҮЛРҮҮН:


«Энэ шаргачин бол миний нагацын охин бил ээ. Залуу ахуйд нь би гэргий болгон аваад гучин жил суусан атал үр заяасангүй. Тэгэхээр нь нэгэн татвар эм авсанд наран саран лугаа адилтгаваас зохилтой сайхан хүү төрүүлж, тэр хүү маань торнисоор арван таван нас хүрэхийн цагт би элдэв сайхан эд бараа авч өөр нэг хот орохоор явлаа. Миний нагацын охин, одоо энэ шаргачин илбэ шид сураад миний хөвүүнийг тугал, мөнөөхөн татвар эмийг үнээ болгоод малчинд өгчээ. Олон жил аян явдал хийж буцаж ирэхэд минь манай авааль гэргий: «Эхнэр чинь үхэж, хөвүүн чинь оргоод явсан, хаана явсныг мэдэхгүй» гэлээ.
Олон сар энэлэн санаж явтал Аллах тэнгэрийн их баярын өдөр болж, би малчин хүнд, нэгэн тарган үнээ аваад ир, алж идье гэсэнд нэгэн тарган үнээ авчирсан нь миний мөнөөхөн татвар эм байжээ. Би хормой шууж хутга барьсаар очиход минь их л зовлонтойгоор энэлэн шаналан мөөрөхөөр нь өрөвдөөд тавьж «Өөр үнээ авчир!» гэж малчин хүнд хэлсэнд миний энэ гэргий «Заавал үүнийг ал, өөр тарган юм байхгүй» гэлээ. Тэгэхээр нь алъя хэмээн очтол бас л учиргүй энэлэн мөөрөхөөр нь үүнийг чи алж өвч гэж малчиндаа тушаалаа. Малчин тэр үнээг алж өвчсөнийг үзвэл ёстой яс арьс хоёр байсанд ихэд гэмшин мөнөөхөн малчинд өгөөд «Нэг тарган тугал авчир» гэлээ. Малчин нэг тугал авчирсанд хүзүүвчээ мултлан миний дэргэд гүйж ирээд над эрхлэн шөргөөсөнд би нэн уярч өрөвдөөд «Өөр тугал авчир!» гэж хэлсэн боловч миний нагацын охин, одоо энэ шаргачин «Энэ тугалыг заавал өнөөдөр алж идье. Бурхны сайн өдөр хамгийн тарган сайны нь алж идэх ёстой атал үүнээс өөр илүү тарган тугал хаана байх бил ээ» гэв.
«Чиний ал ал гээд байсан үнээ ямар байлаа даа, ямар ч ашиг гараагүй нь гэмшивч баршгүй хэрэг болсон шүү. Энэ тугалыг яасан ч алахгүй» гэсэнд «Аяа тэнгэр минь, бурхны энэ ариун өдөр энэ тугалыг заавал алж идэх бил ээ. Эс тэгвэл чи бид хоёр сална» гээд салахгүй тул би түүний далд санааг яахин мэдэх бил ээ. Хутгаа бариад очтол...» гээд Шахразадын хувьд нэг шөнө өнгөрч үлгэрээ таслан зогстол дүү нь дуу алдан, «Юутай сайхан сонин үлгэр вэ?» гэсэнд Шахразада:
«Хэрэв хаан таалж намайг өршөөн соёрхвол маргааш шөнө үүнээс илүү сонин үлгэр ярина!» гэлээ.
Хаан «Энэ үлгэрийг гүйцэд дуулахаас нааш, Шахразадаг хороохгүй» гэж охин лугаа өглөө болтол жарган жарган унтаад, өглөө төрийн хуралд морилон ороход шадар сайд нь бэлэвсрэлийн цагаан хувцас сугавчлан ирсэн байжээ. Хаан, төрийн хэрэг шийтгэсээр үдэш болж өөр, юм хэлсэнгүй гэртээ харихад шадар, сайд нэн ихэд гайхжээ.


ХОЁР ДАХЬ ШӨНӨ


Дуньязада: «Аяа эгч минь ээ! Худалдаачин бирд хоёрын үлгэрээ ярьж өгөөч!» гэхэд Шахразада: «Хаан соёрхон айлдваас дуртайяа ярьсугай» гэсэнд Хаан «Ярь ярь» гэлээ.
Шахразада үргэлжлэн өгүүлрүүн:
«Өвгөн тэр тугалыг алах гээд сэтгэл түвдсэнгүй. «Буцааж тавь, ёр нь чи ав» гэж малчинд өгчээ. Маргааш нь тэр малчин ирж, «Ноён минь, би танд гайхалтай хачин юм яривал та лав таалж өчүүхэн над хишиг хүртээх буй заа» гэхээр би за ярь гэсэнд «Аяа ноён минь ээ, би хар багаасаа ид шид сурсан нэгэн охинтой бил ээ. Өчигдөр таны өгсөн тугалыг авч харьсанд миний охин хараад нүүр амаа даран цурхиртал уйлснаа учиргүй инээж эцэг минь ээ, та айлын хар хүн над авчирч өгдөг нь юү бил ээ?» гэхэд нь юуны чинь айлын хар хүн хаана байна, чи юунд уйлж инээв? гэхэд минь энэ тугал бол манай эзэн худалдаачны хүү байна. Ид шидээр үүнийг тугал, эхийг нь үнээ болгожээ. Эх үнээг энэ хүүгийн эцэг нь алжээ хэмээсэнд би нэн гайхаж өглөө наран мандмагц яаран гүйн ирж танд айлдаж байгаа минь энэ бил ээ гэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 02
  • Büleklär
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4529
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4698
    Unikal süzlärneñ gomumi sanı 1841
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4615
    Unikal süzlärneñ gomumi sanı 1877
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 1825
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4400
    Unikal süzlärneñ gomumi sanı 1694
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4644
    Unikal süzlärneñ gomumi sanı 1699
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4605
    Unikal süzlärneñ gomumi sanı 1797
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4302
    Unikal süzlärneñ gomumi sanı 1916
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4667
    Unikal süzlärneñ gomumi sanı 1802
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4474
    Unikal süzlärneñ gomumi sanı 1793
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4517
    Unikal süzlärneñ gomumi sanı 1665
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4527
    Unikal süzlärneñ gomumi sanı 1645
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4706
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1740
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4719
    Unikal süzlärneñ gomumi sanı 1697
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1703
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4667
    Unikal süzlärneñ gomumi sanı 1705
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 18
    Süzlärneñ gomumi sanı 4686
    Unikal süzlärneñ gomumi sanı 1633
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 19
    Süzlärneñ gomumi sanı 4759
    Unikal süzlärneñ gomumi sanı 1698
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 20
    Süzlärneñ gomumi sanı 4628
    Unikal süzlärneñ gomumi sanı 1860
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 21
    Süzlärneñ gomumi sanı 1800
    Unikal süzlärneñ gomumi sanı 1036
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.