Latin

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 08

Süzlärneñ gomumi sanı 4302
Unikal süzlärneñ gomumi sanı 1916
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Аяа цөөн үгтэй өөрийн олон түүхийн нэгийг хэлж өгнө үү гэсэнд өвгөн асууруун: Ай цагийг эзэлсэн хаан аа, энэ эрхүүд, еврей, лал үхсэн нуруу муут энэ дөрвийн түүх явдал юу бил ээ. Та бүгдийн энд цугларсан учир юу бил ээ гэсэнд Хятадын хаан асууруун: Чи энэ бүгдийг асууж юу хийнэ гэвэл үсчин өгүүлрүүн: Эд намайг чалчаа хэмээн гүтгэх тул хаан намайг тийм бус хэмээн мэдтүгэй гэж асуусан бил ээ. Миний нэр цөөн үгт гэсэнд хаан өгүүлрүүн:
— Энэ үсчинд эд бүгдийн явдлыг хэлж өгөгтүн гэсэнд үсчин тэдгээрийн явдлыг сонсож өгүүлрүүн: Аллах мэдтүгэй. Энэ үнэхээр гайхалтай жигтэй хэрэг ажээ. Надад энэ нуруу муутыг үзүүлэгтүн хэмээн түүний толгойг өвөр дээрээ тавин үзээд, гэдрэг унатал инээж өгүүлрүүн: Үхэл бүр сонин боловч энэ нуруу муутын үхлийг алтан үсгээр тэмдэглэлтэй хэмээсэнд хурсан бүхэн гайхаж, хаан асууруун: Цөөн үгт чи юү хэлэв гэсэнд үсчин энэ нуруу муут худалчийн гол нь арай тасраагүй байна гээд өврөөс нэгэн хайрцаг гаргаж түүний дотроос савтай тос авч, нуруу муутын хүзүү хоолойд түрхэж хоёр төмөр дэгээг аманд чихээд нуруу муутын хоолой дотроос цус болсон загасны мах яс гаргасанд нуруугүй хүн найтаан босож, нүүрийг илбэн өгүүлрүүн:
Аллахаас өөр тэнгэргүй бөгөөд Мухаммед нь Аллахын элч мөн хэмээн залбиран боссонд хурсан бүхэн их л гайхав.
Хятадын хаан муужран унатал инээж, үхсэн хүн дахин амьдрахыг та нар үзэв үү хэмээн энэ сонин явдлыг алтан үсгээр бичүүлж хаан сандаа хадгалаад еврей, эрхүүд, тогоочийн дарга гуравт үнэ ихт хувцас шагнан өгч үйлчинд бас хувцас шагнаж цалин, пүнлүү тогтоон хааны үйлчин болгож, нуруу муут лугаа эвлүүлэв. Нуруу муутад бас хувцас шагнаж, цалин пүнлүү тогтоон хааны идээнээс идэлцэх хишиг хүртээв. Үсчнийг хаан лугаа хамт архи уулцах, улсын үсчин болгож бүгдээр жаргалыг эвдэгч, хурал чуулганыг цүүлсдүүлэгч үхлийг ирэн иртэл найр наадмаар цэнгэлдэн жаргажээ.


ДУРЛАСАН ДУРЛУУЛСАН ХОЁРЫН ҮЛГЭР


Таж-аль-Мулук нэг өдөр олон дагуулаа дагуулж авд мордоод дөрөв хоног явж нэг их сайхан ургамал, устай, ан гөрөө элбэг газар ирээд «За энд сааль тор тавьж холуур дүгрэн хумьсугай» гэхэд нь бараа бологчид нь за гэж ёсоор үйлдвээс зөндөө олон зээр гөрөөс бужигнаад нохой, ирвэс, шонхор зэрэг тавьж өөрсдөө басхүү харваж үй айгүй намнан яах ийхийн зуургүй өдий төдий гөрөөс алж, олз омог их боллоо.
Таж-аль-Мулук усан дээр очиж бараа бологчдод ангийн олзыг хувааж, аль сайныг эцэг Сулейман шах хаанд илгээж үлдсэнийг бусдад хуваан өгөөд тэр шөнө мөнөөхөн усан дээр хонов.
Өглөө бостол тэрхүү усан дээр олон аянчин ирж буусан байжээ. Таж-аль-Мулук энэ хаанахын юун улс ирснийг мэдээд ир! гэж хүн зарсанд мөнөөхөн буудалласан аянчид ийн өчрүүн: «Бидний аянчид хол газраас яваа бөгөөд Сулейман шах хаан, түүний хөвүүнд илтгэх тул энэ сайхан ургамал устай газар дайралдаж буудаллав. Нэр бүхий хааны ойролцоо нутаг газар бидний амь насанд аюулгүй гэж бид мэдэх бөгөөд басхүү хаан хөвүүн Таж-аль-Мулукт зориуд их үнэтэй эд бөс тээж явнам» гэжээ.
Зардсан хүн буцаж хаан хүүд эл учрыг айлтгаваас Таж-аль-Мулук, «Хэрэв надад сайн эд бөс авч яваа бол би заавал биеэр очиж үзнэ» хэмээн мордон бараа бологчдоо дагуулан очвол худалдаачин тосож амрыг айлтгаад сайныг ерөөв. Тэнд бэлхнээ сувд эрдэнийн чулуу хатгамаллан шигтгэсэн улаан торгон асар шааж, голд нь басхүү маргад шигтгээтэй торгон хивс дээр хаан ширээ тавьжээ. Таж-аль-Мулук хаан ширээнээ залраад худалдаачид авч яваа бараагаа үзүүлсэнд Таж-аль-Мулук дуртайгаа шилж аваад үнийг бэлхнээ төлж мордох гэтэл аянчдын дотор арван тавны саран мэт өргөн магнайтай, цэвэрхэн царайтай гоё хувцастай, голшиг нэг залуу эр нүдэнд тусжээ. Лавлан харвал ийм сайхан эр байж, амрагаас хагацсан бололтой царай цонхигор, хоёр нүдний нулимс асгаруулан гаслан ёолж шүлэглэх нь:

Холын өнө хагацсан байтал гуниг айдас төгсгөлгүй
Хоёр нүдний нулимс горхи адил шожигноно.
Бид хоёр салахын цагт сэтгэл зүрх халуун бил ээ.
Бие ганцаар болохын цагт итгэл ч алга, сэтгэл ч алга
Аяа байзнаарай та минь, амрагтайгаа салаадахъя
Аливаа үг нь өвчин ба эмгэгт эм болдог юм даа

гээд цурхиртал уйлан нэгэн үе ухаан алдаж, нэгэн үе сэхэж байхыг Таж-аль-Мулук үзээд ихэд гайхтал хөвүүн нэгэнтээ сэхээ авч хаан хүүгийн өмнө сөхрөхөд Таж-аль-Мулук «Чи эд бараагаа юунд эс үзүүлнэ вэ?» гэсэнд залуу хөвүүн өгүүлрүүн: «Аяа эзэн минь, жаргалтай чиний сэтгэлд нийцэх эд бараа над үгүй бил ээ» гэхэд нь Таж-аль-Мулук өгүүлрүүн: Чиний ямар эд авч явааг заавал үзнэ. Бас чиний царайг харахад сэтгэл санаа ихэд зовуурьтай нь ил байна. Эл учрыг яригтун. Хэрэв чамайг хүн гомдоосон бол тэрхүү шударга бус ёсыг таслан барагдуулна. Хэрэв чамд өр авлага байвал бид басхүү барагдуулан төлнө. Чамайг хараад өрөвдөж байна гэжээ.
Таж-аль-Мулук захиран хоёр вандан тавиулж, өөрөө нэг дээр нь сууж, алт ба торгоор чимсэн зааны ясан вандан дээр хөвүүнийг суулгаад «За эд бараагаа гаргаж үзүүл» гэсэнд худалдаачин хөвүүн өгүүлрүүн
«Үүний тухай битгий дурсагтун. Эрхэм таны сэтгэлд таалагдах эд надад байхгүй» гэсэн атал Таж-аль-Мулук заавал үзнэ гэж зарц боолчуудыг захиран эд барааг задална гэжээ. Мөнөөхөн хөвүүн нэг үе уртаар санаа алдан нэг үе хэнгэнэтэл уйлан байж арга буюу бараагаа задлан ам хуй торго бөс гаргаж үзүүлсний дотор алтаар оёсон пүүсүү дээл гарсан нь хоёр мянган динарын үнэтэй ажээ. Тэрхүү дээлийг дэлгэтэл дотроос нэгэн ам дөрвөлжин бөс унасанд шүүрэн авч салтаандаа хавчуулан нуугаад ийн шүлэглэрүүн:

Үйлийн үртэй сэтгэлийг минь хэзээ чи нэг амраах юм бэ
Үнэндээ чиний хайраас Плеяд хорвоо ойрхон байнам
Хагацал, уйтгар, хайр дурлал хийгээд
Хүлээж цөхрөхөөс болж хүн үхэх зовлон бий!
Хайрлан дурлаад сэхсэнгүй, хагацаж одоод үхсэнгүй би.
Хамгийн хол ойрхон байна. Харин чи минь холхон байна.
Эрс зан чамд харш, энгийн өршөөл чамд үгүй.
Эгэл над тус болсон энэ бие хааш одох бил ээ.
Хайрын сэтгэлээ чамд хүргэх бүх зам явцуу ажаам
Хаашаа одож юу хийхийг өөрөө үл мэднэм

гэхэд нь Таж-аль-Мулук нэн гайхах атал учир шалтгааныг яахин мэдэх бил ээ. Залуу хөвүүний салтаандаа нуусан бөс юу юм бэ? гэсэнд хөвүүн өгүүлрүүн: Гагцхүү энэ ам дөрвөлжин бөс харуулахгүй гэж бид эд бараагаа үзүүлэхгүй гэсэн бүлгээ гэхэд нь Таж-аль-Мулук дөрвөлжин бөсийг заавал үзнэ гэсэнд хөвүүн арга буюу гаргаад нэгэн үе уйлж нэгэн үе ёолж нэгэн үе санаа алдсаар шүлэглэсэн нь:

Хайртыг минь зүхээд яах вэ, хараалаас их зовдог юм.
Хариуд би ганц үнэнийг хэлсэнд харин тэр дуулаагүй юм.
Аяны буудлаас сарыг би хээр аваачиж Аллахад даатгав.
Агаар тэнгэрийн цэлгэр зай, түүний мандах газар болой
Амрагаас хагацсанаас аминаас хагацсан нь дээр байж
Аль эсгүүл огт салахгүй хамт байвал сайхан байж
Хагацан салах өдөр намайг үүрийн гэгээ харж байлаа
Хацрыг дагаж бид хоёрын нулимс урсаж байлаа.
Хагацан салснаас хамаг шалтгаан тас үсрэвч
Харин би түүнийг эдүгээ нэхэн суунам.
Холын тэр нэг өдөр хагацан салснаас хойш
Хоёр биед амар заяа огт ирсэнгүй
Үйлийн үрээр бидэн хоёр гашуун зовлонд унав
Үнэндээ над ч түүнд ч ямар ч жаргал алга
Үйлийн лай өөрийн аяганд хольцгүй зовлон
italki
Үзтэл бид хоёрын хэн хэн нь түүнээс уух болжээ.

Энэ шүлгээ хэлж гүйцэхэд нь Таж-аль-Мулук өгүүлрүүн: «Харваас чиний сэтгэл зовуурьтай байна. Яагаад энэ ам бөс үзэхдээ гунигт автах болсноо ярьж өгнө үү!» гэсэнд залуу хөвүүн шүүрсэн алдаад, «Аяа эзэн минь, миний явдал жигтэй бөгөөд энэ ам бөс түүн дээр хатгамалласан зургийн учир явдал гайхалтай гэж мэдтүгэй» гээд мөнөөхөн ам бөсийг дэлгэн харуулбаас торгоор оёж шижир алтаар гоёсон шаргачны зураг байна. Урдаас нь бас нэг шаргачин мөнгөөр оёж хүзүүнд нь шижир алтан чимэг гурван уртхан молор зүүснээр урлажээ.
Таж-аль-Мулук хараад нэн сонирхож, эдний учир холбогдлыг дуулах юм сан гэдэг хүсэл нь бадраад «Аяа энэ хоёр шаргачин урласан хүнтэй чи ямар учир холбоотойгоо ярьж өгнө үү?» гэсэнд хөвүүн өгүүлрүүн:
«Миний эцэг худалдаачин хүн, ганц хүүтэй, тэр нь би бил ээ. Миний үеэл дүү охин, эцэг эрт үхсэний учир миний эцгийн гар дээр өсжээ. Эцэг нь нас барахын өмнө миний эцэгтэй ярилцаж биднийг нас бие гүйцэхийн цагт гэрлүүлэх болсон байжээ. Нэг өдөр миний эцэг эх хоёр Азиза Азиз хоёроо энэ жил гэрлүүлье хэмээн ярилцан тохироод хуримын юм бэлдэж эхэллээ. Тэгэхэд би мөнөөхөн үеэл охинтой нэг өвөрт унтах атал юмны учир сайн мэдэхгүй, харин тэр охин надаас илүү юмны учир начир мэддэг байжээ.
Миний эцэг ураг барилдахын холбогдолтой бүхий л юм базаагаад гагцхүү ураг барилдахын бичиг үйлдэж хурим ёс хийх ажил үлдэж өдөр судрыг тохоож баасан гарагийн мөргөлийн дараа хурим хийхээр бэлхэн болж, миний эх явж үерхдэг эмс, садны улсад цөмд дуулгажээ. Тэр өдөр манай байшингийн гантиг чулуун шалыг гялалзтал угааж, их хивс дэвсээд бас туургыг алтаар хатгамалласан бөсөөр хөшиглөн татав. Ингээд баасан гарагийн мөргөлийн дараа манайд улс цуглах болж миний эцэг амтат сайхан боов зууш хийсээр байлаа.
Миний эх над жигтэй гоё хувцас гаргаж өгөөд халуун усанд очиж биеэ угаа гэж явуулав. Биеийг сайтар угаан мөнөөхөн шинэ хувцас өмстөл биед хачин эвгүй атал ариухан сайхан үнэртэй байлаа. Тэндээс би сүмд очих гэснээ нэгэн сайн танил хөвүүнийг хуримдаа урьсугай гэж цааш эргэж «мөргөл тартал яваад ирье байз!» гэж бодлоо.
Нэгэн үл таних гудамжнаа ортол маш халуудах тул захыг эмжсэн том алчуур гаргаж дэвссээр сэрүүцэн суутал улам ч хөлс асгаран яах аргагүй болов. Малгайг авч духны хөлсийг арчих гэтэл дээрээс нэгэн цагаан алчуур унаж ирэв. Тэр алчуур салхинаас эелдэг, өвчтэй хүнийг боловч эдгээмээр тийм ялдам ажээ. Алчуур унасан зүг дээш харвал энэхүү шаргачныг урлан оёсон эмтэй харц тулгарлаа. Зэс сараалжтай цонхоор шагайх тэр эмийн үзэсгэлэн гоог өгүүлэвч баршгүй бөгөөд намайг хармагц нэгэн хуруугаа үнхсэнээ дунд долоовор хоёроо нийлүүлэн элгэндээ тэврэн дохио үзүүлээд цааш далд орж цонхыг хамхив. Миний зүрхэн шатаж гал бадрах мэт болоод мянгантаа санаа алдан суутал сэтгэл ихэд үймрээд нэг мэдэх нь ээ тэр эм юү хэлсэн, юү гэж дохисныг ухаараагүй бил ээ. Тэрхүү үзэсгэлэн гоо эмийг дахин нэг харах сэтгэлд эзэмдүүлэн наран жаргатал хүлээтэл огт цухуйсангүй. Арга цөхрөөд мөнөөхөн өгсөн алчуурыг үзвээс заарын үнэр анхилах тул диваажингийн оронд очсон санагдах бөгөөд алчуурыг дэлгэтэл дотроос нэг нимгэн цаас гарсан нь басхүү ариухан сайхан үнэр шингэсэн ажээ. Тэр хуудас цаасан дээр шүлэг бичсэн нь:

Тачаангуй сэтгэлээ зэмлэн байж түүнд би захидал илгээв
Тэрхэн бичиг минь даанч турьгүй явцуухан байжээ.
«Хайрт минь, бичиг чинь яагаад ийм турьгүй бол оо вэ?
Харагдах төдий зургар үсэг гарсан байна? гэхэд минь
Үсэг минь байтугай, бие минь өдий их шавхарчээ.
Үнэндээ дурласан хүн ингэж нарийхан бичдэг юм гэлээ би

гэжээ.
Энэхүү шүлгийг уншаад миний зүрхэн галаар шатаж, дурлал тачаангуйн дунд умбавч дэмий л тэр эмтэй хэрхэн нэг удаа учрах аргаа мэдэхгүй алчуур ба зурвасыг авч харихад нэгэнт шөнө дүл болсон агаад миний нагацын охин намайг хүлээж уйлан суужээ. Намайг ортол нулимсыг арчаад, миний хувцсыг тайлан ярьсан нь «Манайд олон улс цуглаж, шүүгч гэрчийн хүмүүс ирж ихэд будаалаад, ураг барилдахын ёс бичиг үйлдэх хэмээн чамайг хүлээж ядаад сая тарцгаав. Чиний эцэг энэ ёслолд хамаг мөнгө барав хэмээн маш их хилэгнэн уурлаж чи бид хоёрын ураг барилдахыг хойтон болтол хойшлуулав. Чи яагаад ийнхүү орой болтол саатав?» гэхэд нь би «Аяа, үеэл дүү минь, тийм юм битгий асууж намайг зовоогооч!» гээд мөнөөхөн болсон явдлаа нэгд нэгэнгүй тоочин ярьж алчуур ба зурвасыг гаргаж үзүүлтэл шүлгийг уншаад хацар дээгүүрээ нүдний нулимсыг асгаруулан ийн шүлэглэрүүн:

Тачаангуйн сэтгэл анхандаа дураар байдаг гэвэл
Тэр худлаа, албаар төрүүлдэг гэж хэлээрэй.

Тэгээд тэр эм чамд юу гэж хэлэв, ямар дохио үзүүлэв? гэхэд нь тэр бээр ганц ч үг дуугарсангүй гагцхүү хурууг амандаа хийгээд бас дунд долоовор хуруу хоёроо нийлүүлэн элгэндээ тэврэн нэгэнтээ газар заагаад далд орсноос хойш дахин цухуйсангүй. Нэг мэдэх нь ээ миний зүрхийг сугалан авсан тэрхүү үзэсгэлэн гоо эмийг дахин нэг харах сан гэж наран жаргатал хүлээж цөхрөөд сая эгж ирсэн минь энэ. Чи харин над энэ талаар тусалбаас сайн сан гэсэнд Азиза толгойг өндийлгөн «Аяа, миний авгын хөвүүн минь ээ, хэрэв чи миний нүдийг боловч авъя хэмээвээс би ухаж өгөхөд бэлэн. Энэ үес би чамд ба тэрхүү эмд тус бололгүй яах вэ. Яагаад гэвэл тэр эм чамд, чи тэрүүнд дурлажээ» гэхэд нь би, «Түүний дохиог юу хэмээн мэдвэл зохилтой бэ?» гэсэнд Азиза хэлэв. Хурууг амандаа хийдэг нь чи түүнд онц тоогдоод чамтай наргиж баймаар залуу байна гэсэн үг. Алчуур өгдөг нь чамд сэтгэлтэй болоод баярын мэнд илгээжээ. Зурвас өгдөг нь чам лугаа ойртсугай гэжээ. Хоёр хурууг элгэндээ наадаг нь хоёр хоноод дахин үзэгдэж сэтгэлийг минь амраана уу гэсэн үг ажээ. Тэр ч чамд дурлаж, чамайг итгэж буй гэж чи мэдтүгэй. Хэрэв би гарч ордог сон бол чамайг нэн даруй уулзуулж хормойгоор боловч халхлан далдлах юм сан гэжээ.
Азизын энэ үгийг сонсоод би түүнд тал өгч «Бушуухан хоёр хоног болоосой» хэмээн бодоод тэр хоёр хоног гадагш ч гарсангүй, унд хоол ч идсэнгүй, гагцхүү үеэл дүүгийн өвдөг дээр толгой тавин хэвтэхэд тэр минь миний толгойг илбэн сэтгэлээ чанга барьж, зүрхээ тайван байлга! Болзсон хоног гүйцэхэд очоорой гайгүй» гэж намайг тайтгаруулах бүлгээ.
Тэгээд арайхийн хоёр хоногийн нүүр үзсэнд үеэл дүү намайг сайтар хувцаслан гаргаваас би шууд нөгөө гудамжнаа хүрээд хэсэг хүлээн суутал цонх нээгдэж хүүхэн гэнэт харагдсанд миний дотор балмагдан харанхуйлаад түр ухаан алдах мэт боллоо. Арайхан зүрхийг чангалан онож харваас тэр нэгэн улаан алчуур, толь хоёр үзүүлээд гарын алгаар элгэндээ нэгэнтээ дарж алчуурыг цонхоор гурвантаа доош дээш болгон харуулаад цонхоор толгойгоо нэг цухуйлгаад далд орж цонхыг хаав. Миний сэтгэл нэн их хөдлөөд юу гэсэн дохио болохыг эс мэдэх тул дотор аягүй болов. Мөн тэндээ үдэш орой болтол хүлээн суугаад чимээ үл гарах тул шөнө дүл болсон хойно сая хариваас, миний нагацын охин хоёр нүдний нулимс асгаруулан шанаа тулаад ийн шүлэглэн суувай.

Чамаас болж муугийн хараал идэх ямар лайтай вэ, би?
Чамайгаа харахад туяхан мөчир шиг агаад санаа амрах аргагүйеэ!
Санаа сэтгэлийг минь булаагаад сэмхэн арилсан албин минь
Сайхан хүүхнээс салах ёс, Азар хүнд үгүй бүлгээ.
Хав хар нүд нь хайрын зүрхийг зүсэх нь
Хамгийн хурц мэснээс боловч илүү ажаам.
Чамайгаа хайрлаад үйлийн үрд харагдах хэрэг үү, би?
Чадал минь алдраад цамцаа боловч эс даан ядарнам, би.
«Хайрласан хүний чинь нүдэн, хатгах мэс болно» гэж
Хараалчийн үгийг сонсоод цусаар уйлнам би.
Дорой буурай цогцсоороо л би чамтай адил гэхээс бус
Дотор сэтгэл минь чинийхдээ хүрдэг ч болоосой доо!
Үзэх нүд чинь бошго, хөмсөг чинь сахиул бил ээ, ноён минь
Үзэмж гоод үнэн шударгыг мэдэх хүслэн, үгүй ажгуу
Чухам Юсуфт сайхан бүхэн хурсан гэдэг худлаа!
Чиний сайханд түмэн Юсуф ч эс хүрэх ажаам.
Хортноос эмээн, хонгор чамаас холдъё гэвч
Хойшид хэдий болтол ийнхүү тулих бил ээ, би чинь.

Энэхүү шүлгийг сонсоод сэтгэл минь улам хүнд, дотор аягүй болоод өрөөний нэгэн буланд алдлан унаваас Азиза ухасхийн босож миний хувцсыг тайлж, нүүрийг угаагаад «За юу болов?» гэхэд нь би саяын болсныг цөмийг ярив. Азиза өгүүлрүүн: «Аяа хайрт минь, таван хуруугаар элгээ тэвэрдэг нь таван хоногийн дараа ирсүгэй гэжээ. Толь гаргаж улаан алчуураар гурвантаа дохиод цонхоор толгойгоо цухуйлгадаг нь: Намайг хүн илгээтэл энэ гудамжны будагчны үүдэнд сууж хүлээсүгэй» гэсэн дохио байна гэхэд нь миний зүрхэн булгилан «Аяа миний нагацын охин, чиний хэлдэг яах аргагүй зөв ажээ. Яагаад гэвэл тэр гудамжнаа нэгэн еврей будагчин байхыг би үзсэн бил ээ» гэв.
Сэтгэл ихэд хөдлөөд нүдний нулимс өөрийн эрхгүй асгарч миний нагацын охин намайг тайтгаруулан ийн өгүүлрүүн: «Сэтгэлээ тайван зүрхээ чанга баригтун! Бусад охин янагийн халуунд хэдэн жил тэсвэртэй байдаг атал чи нэгэн эмд тавхан хоног дурлаад ийнхүү тэсэж эс чадах чинь юу бил ээ?» хэмээн элдэв үгээр намайг тайтгаруулан тайтгаруулан хоол авчран өгвөөс би идье хэмээн бодтол эс чадав. Ийнхүү нойр хоолноос гарч, нүд хонхойн царай алдлаа. Дурлалын халуун гэдгийг урьд амсаж үзсэнгүй анх удаа үзвээс туйлын айхтар юм бил ээ. Миний нагацын охин Азизын бие бас сульдсан атал сэтгэлтэй болсон эр эм хоёрын үлгэр ярьж намайг унтан унттал сахин сууж заримдаа сэрэхэд мөн л унтаагүй хоёр нүдний нулимс асгаруулан суудаг.
Арай хэмээн таван хоног болсонд Азиза намайг халуун усанд сайтар угаан шинэ хувцас өмсгөөд «За одоо оч! Аллах чамайг өршөөх тул сэтгэлтэй болсон хүн лугаа очиж хүслээ хангагтун!» гэлээ. Би гэрээс гарч шууд мөнөөхөн будагчны үүдэнд очвол хаалттай байлаа. Тэнд суусаар атал нар жаргах дөхөж оройн мөргөлийн харанга дэлдэж би басхүү шөнө болтол хүлээн суугаад согтуу мэт гуйвалдсаар гэртээ ирвээс Азиза туурганы хадааснаас нэг гараар барьж нөгөө гараар элгийг тэврэн ганцаар уйлан ийн шүлэглэх нь:

Арабын их цөлд удын дотор хаягдсан
Араб нүүдэлчний охинд тачаангуй сэтгэл заяажээ.
Амраг сэтгэлийн галаар замын хүнийг хангаж
Асгарах нүдний нулимсаар хөхүүр юуг нь дүүргэнэ
Хайрын халуун сэтгэлээ би, ганцхан хүнд өгтөл
Харин янаг дурлалыг минь нүгэл гэж тооцъюу

хэмээн шүлэглэн байснаа намайг үзээд нулимсаа арчин инээж, «Аллах чамайг өршөөн соёрхсоор атал, амрагтайгаа хамт унтаж хүсэл юугаа юунд эс хангав?» гэхэд нь би элэг рүү нь өшиглөтөл хаалганы тотго мөргөн унахдаа хадаасанд духаа шалбалан учиргүй их цус гоожуулсан атал нэг ч үг дуугарсангүй, нэгэн бөсийн өөдөс авч духыг боогоод хивсэн дээр асгарсан цусыг арчиж огт юм болоогүй мэт инээж, эелдэгхэн дуугаар ингэж өгүүлрүүн: «Аллах тэнгэр өршөө! Би чамаас тийнхүү асуухдаа дооглон шоолсон нь огт бус миний толгой өвдөөд жаахан цус ханаж авъя гэж байтал ашгүй нэлээд цус асгараад одоо намдаж таатай болов. Чи юу юу болсноо яриач!» гэлээ.
Тэр өдөр юу болсныг цөмийг ярьж хоёул баахан уйлтал Азиза өгүүлрүүн: «Чиний санаа сэтгэлчлэн бүтэх нь гэж баярлаж явагтун. Өнөөдөр чамд эс харагдсан нь чамаас зориуд нуугдан, над үнэхээр дурлаж уу, үгүй юу? ер нь хэр үнэнч тууштай эсэхийг шалгах гэжээ. Маргааш хуучин заасан газарт очиход чинь биеэр харагдаж чиний гуньсан сэтгэлийг амраах биз!» гэжээ.
Тэгээд Азиза намайг аль болохоор тайтгаруулах гэж элдэв уран сайхан үг хэлж, оройн зоог барихад нь эмст сэтгэлээр унасан хүн амтат хоол идэж, тавтай нойрсох ёсон үгүй гээд би өшиглөн унагасанд хамаг таваг хага үсэрлээ. Азиза, «Энэ үнэхээр эмст дурласан хүний шинж мөн!» гээд тавгийн хагархай цуглуулан хаяад, над амрагийн тухай сайхан үлгэр ярьсаар маргааш өглөө болгов. Би шууд явж мөнөөхөн эмийн цонхны дэргэд хүлээн суутал миний дурласан хүүхэн цонхоор цухуйж нэгэнтээ инээгээд далд орсноо нэг толь, уут, домбо, ногоон өвс, дэнлүү авчраад толийг харуулан уутанд хийж цааш хаяад үсээ задлан нүүр лүү унжуулж дэнлүүгээр ногоон өвс гэрэлтүүлэн харж буй байдал үзүүлээд далд орж цонхыг хаалаа. Энэхүү битүү таавар дохио юу гэж байгаа бол гэхээс зүрхэн булгилан хөдлөөд түүнээс нэг ч үг сонсоогүй атал дурлах сэтгэл минь ухаан жолоогүй болов.
Тэндээс сэтгэл маш гунигтай уйлан хайлан харихад миний нагацын охин Азиза буруу харан суужээ. Жөтөөрхөх сэтгэл цээжинд нь багтаж ядан маш уйтгар гунигтай авч намайг өөр хүүхэнд ухаангүй дурласныг мэдээд, өөрийн хайр дурлалыг над зүрхлэн хэлж чадахгүй байжээ. Толгойгоо хоёр давхар боосон нь нэг нь өчигдрийн духаа шалбалсны шарх нөгөө нь уйлсаар байгаад нүд нь өвдөөд бас боожээ. Царай ихэд алдаад уйлан хайлан байж ийн шүлэглэрүүн:

Охин Лейлад7 Аллахын заасан хархүүг
Орь би олж эзэмдэн эс чадъюу!
Бурхан, Лейлад бусдыг заяагаад хайрыг над илгээжээ
Бусдыг над, тачаангуйг Лейлад юунд эс заяав даа?

гэж шүлэглээд намайг харж нулимсыг арчсан атал сэтгэл нь нэн хөдөлснөөс үг хэлж эс чадаад нэлээд дуугүй байсны хойно «За өнөөдөр юу болов?» гэхэд нь би цөмийг тоочин яриваас: Янагтайгаа учран явдал хүслээ хангах цаг чинь гадаа иржээ. Гагцхүү өдрийн хугас тэсэж үзэгтүн! Толь гаргаж уутанд хийдэг нь наран жаргахаар ирээрэй гэжээ. Үсээ нүүр лүү задлан унжуулсан нь шөнийн харанхуйгаар учиръя гэжээ. Ногоон ургамал харуулсан нь цэцэрлэгт оч! гэсэн үг. Дэнлүү харуулсан нь нэгэн хурц гэрэлтэй байшин бий түүний хажууд очоод намайг хүлээгтүн, миний хайр дурлалд хязгаар алдав» гэж хэмээв.
Азизын энэ үгийг сонсоод би тэсвэр алдан: «Тэрхүү сэтгэлийн амрагтай уулзуулна гэж чи хэчнээн гоё үг хэлнэм» Чиний тайлан өгүүлэх үгэнд зөв юм алга!» гэв.
Миний нагацын охин өгүүлрүүн: «Чи ганцхан өдрийн хугас тэвчин үз! Наран жаргаж харанхуй болохын төдий чи сэтгэлийн хүнтэй учран золгож, амттайяа жаргах болно. Энэ бол худал биш хамгийн үнэн үг гэж мэдтүгэй!» гээд:

Өдрийн нугалаа төдийхнийг хүлээгээч!
Өдөржин гэрт санаашран суух юун!
Аливаа үйл бүтээхэд хялбар биш атал
Агшны дотор жаргал ирэх нь амархан гэдэг

гээд уян зөөлөн үгээр миний сэтгэлийг засах авч хоол идсүгэй гэвэл намайг басхүү уурлах вий гэж эмээгээд гагцхүү хувцсыг минь тайлж «өдрийг товчлохын тулд чамд сайхан үлгэр ярьж өгье. Өдөр өнгөрч, шөнө болохын төдий чи сэтгэлийнхээ янагийн хажууд ийнхүү суух болно» гэх зэргээр ятгасаар авай.
Би түүнийг харах ч дургүй хүрээд гагцхүү «Энэ өдөр бушуу түргэн өнгөрөөсэй!» хэмээн бодон бодон суутал ашгүй наран жаргав. Намайг гарч явахаар завдтал миний үеэл дүү нэгэн ширхэг заарын үр өгч «Сэтгэлийн янагтайгаа учран жаргалын дээдийг эдлэхийн цагт энэ өчүүхэн үрийг амандаа хийгтүн. Тэгээд амрагтаа энэ хоёр мөр шүлэг өгүүлсүгэй» гээд зааж өгсөн нь:

Амраг хүүхэнд нэн дурласан эрийн ааш нь ямар байдаг вэ?
Амраглан ханилсан нөхөд минь арга буюу хэлж өгнө үү, гээрэй

гэхэд нь би “за” гээд гарч одлоо. Тэндээс их цэцэрлэгт хүрч очвоос хаалга үүд нь нээлттэй ажээ. Дотор орж хартал цаана нэгэн их гэрэл цацрах зүгт хүрч очвоос том гулдан хаалгатай, зааны яс, зандан модоор зүйж хийсэн бунхан бүхий сайхан байшин байна. Дотор нь ороход алтан мөнгөн эмжээртэй торгон хивс дэвсээд өрөөний дунд алтан хатгууртай зул бадарч байна. Бас гол дунд нь зүйл бүрийн амьтныг дүрсэлсэн усан оргилуур цацарч, хажууд нь нэгэн их ширээ засаж, торгоор бүтээгээд дэргэд том ваартай дарс алтан шигтгээтэй болор хундага тэргүүтэн тавьжээ. Хажууд буй нэгэн мөнгөн их цар сөхөн хартал: Инжир анар, усан үзэм, жүрж, нимбэг, зүйл бүрийн жимс өрж, завсар завсарт нь: сарнай мэлрэг, нохойн хошуу зүсэн зүйлийн сайхан үнэр анхилах цэцэг тавьжээ. Эл бүгдийг үзээд тэсгэлгүй баярлах атал агуу их Аллахын заяасан амьтан хүн эс үзэгдэхгүй дор гайхах бүлгээ. Тэнд хүний урамд тэр сайхан байшин, тэр сайхан эд зууш тэргүүтнийг харах хамгаалах нэгээхэн ч боол шивэгчин эс үзэгдэнэ. Би амраг хонгор бүсгүйг хүлээн шөнө дүл өнгөртөл сууваас хэн ч ирсэнгүйд сэтгэл бэрхдэвч, амрагийн сэтгэлээс болоод хэдэн хоног хоол амсаагүй тул гэдэс маш их өлссөнөө сая ухааран мэдлээ. Энэ сайхан байранд амрагтайгаа хоёул жаргах ажээ гэж бодохоос сэтгэл санаа нэгмөсөн амраад басхүү олон сайхан зуушны үнэр гарах тул хорхой хүрч зассан ширээнээ тухлан суугаад нэгэн шаазан тавагт буй тахианы шүүрхий махнаас огтлон идээд анарын үртэй боов, амтат бал бурам тэргүүтнээс цөмөөс идэн амтат ба исгэлэн ундаа ээлжлэн уусаар гэдэс цадаад гэнэт тэнхээ алдран ирлээ. Босож гарыг угаагаад бяцхан хажуулдтал олон хоног нойр муутай хоносны уршгаар таг унтжээ. Наран учиргүй шарж, сая сэрвээс дэвсгэр ч үгүй гантиг чулуун шалан дээр тас гэдрэг харан унтсан байж, миний гэдэс дээр давс нүүрс хоёр орхижээ. Босон харайж хувцсаа гүвээд ийш тийш харваас нэгээхэн бээр хүн эс үзэгдэх тул ичихийн ихээр ичиж зовсонд нүдний нулимс өөрийн эрхгүй хоёр хацар даган урсав. Тэндээс гэртээ хариваас миний нагацын охин хоёр гараар цээжийг дэлдэн хурмастаас буух элбэг бороон адил нулимс асгаруулан шүлэглэх нь:

«Нутгийн салхи аясаар илбэн үлээхүйеэ
Нууцгай амрагийн сэтгэлийг хөндөн хөдөлгөнөм
Дорнодын салхин чи! Бидэнд түргэн ирээч!
Дотно янаг бүхэн хувьтай зохиолтой бил ээ
Аяа, би чамайг тэврэн тэврэн болдог сон бол
Амраг нь хайртыгаа тэврэх адил тэврэх бил ээ.
Ахын царайг харж нэгэнт суухгүйгээс хойш
Амьдрал баясгаланг цөм Аллах тэнгэр автугай
Алаг зүрх нь харин, миний адил хайлж,
Амрагийн галаар дүрэлзэн буйг мэдэх юм сан!

гээд намайг харангуут нулимсыг арчаад эелдэг зөөлөн үгээр ийн өгүүлрүүн: Аяа миний авгын хөвүүн, амрагийн сэтгэлээр дүрэлзэн байхад чамайг Аллах тэнгэр өршөөж хайрттай чинь янаглуулах ажээ. Тэгэхэд би чамайг үгүйд нулимс ба гунигийн дотор хөвөн суунам, хэн намайг зэмлэн, хэн намайг аргадах бил ээ? Гэвч миний төлөөнөө Аллах чамайг бүү яллах болтугай» гэж даруй инээмсэглэн Миний хувцсыг тайлаад, «Чамд чиний янаг хүний үнэр шингэсэн мэт байнам! Юу болсныг над ярьж өгнө үү!» гэлээ. Би урьд шөнө болсон явдлаа нэгд нэггүй тоочин яриваас Азиза хорсолтойгоор инээвхийлээд, «Үнэндээ миний зүрх шимшрэн өвдөнө. Чамайг ийнхүү сэтгэлийн зовлонд унагасан хүн үхвээс зохилтой. Тэр эм чамд хэт дурлажээ. Үүнээс болж чиний биед муу юм болох вий гэж би айна. Чи нойрт дарагдан унасан нь дур гутам муу хоол лугаа адил утгатай болжээ. Нэгэнт идсэн хоолыг буцаан бөөлжихгүйн тул давслах хэрэгтэй буй заа! Чиний бие дээр давс үрсэн нь ийм учиртай гэж мэдтүгэй. Чи түүнд эрхэм дээд сэтгэлээр дурласан гэх атал нойрыг илүүд үзсэн нь хуурмаг төдий сэтгэлтэй ажээ. Тэр эм чамд үнэхээр хайрлан дурласан аваас чамайг унтаж буйд сэрээх ёстой атал эс сэрээсэн нь басхүү хуурмаг дурлалыг илтгэсэн байна. Нүүрс тавьсан нь ямар учиртай вэ? гэвэл, чи түүнд үнэн сэтгэлтэй гэсэн мөртөө бага хөвүүдийн зан гаргаж зөвхөн идэх уух, унтахыг эрхэмлэсэн тул Аллах чамайг залхааж нэрийг чинь үүний адил харлуулсугай гэжээ. Гэвч аллах чамайг өршөөх болтугай!» гэлээ.
Энэ үгийг сонсоод би цээжийг урж, «Аяа Аллах тэнгэр минь энэ туйлын үнэн үг ажгуу. Амраг сэтгэлтэй хоёр янаг нойрыг эс тоох байтал би унтаж хоцроод өөрийн биеийг өөрөө гомдоов. Одоо би яах бил ээ? Гагцхүү чи л арга зам зааж өгтүгэй гэж Аллахыг ам алдан уйлан уйлан гуйхад минь Азиза над цаглашгүй хайртай болоод ийн өгүүлрүүн: Би чамд заавал тус болсугай. Хэрэв би гарч орж болдог сон бол та хоёрыг даруй учруулан хормойгоор боловч халхлан байж та хоёрын дур хүслийг хангуулах бил ээ гэж үүний урьд олонтоо өгүүлсэн дээ. Энэ бол гагцхүү чиний хүслийг хангахын тул болно. Аллах өршөөх аваас одоо ч та хоёрыг дуртайяа учруулна. Гагцхүү чи миний үгийг шууд дагах ёстой. Юу гэвэл чи энэ үдэш очдог газраа хэвээр оч. Харин амтат зууш бол бие алдруулан нойр хүргэх тул битгий зоогло! Гагцхүү тэвчээртэй хүлээн суувал чинь шөнийн хугас төдий өнгөрөхөд тэр эм чам дээр бэлхнээ очих тул Аллах чамайг сэтгэлийн зовлонгоос гэтэлгэх болно гэжээ.
Энэ үгийг сонсоод ихэд баярлан Аллахт залбирсаар шөнийг арайхийн бараад маргааш орой тэрхэн цэцэрлэгт очихоор гарахад Азиза, «За чи хэрэв тэр эмтэй учирвал миний захисан хоёр шад шүлгийг заавал уншаарай» гэхэд нь би «За» гээд гарч одлоо. Түдэлгүй тэрхүү цэцэрлэгийн байшинд очвоос урьдын адил амтат зууш дарс, үнэртэн цэцэг тэргүүтнийг цөмийг өржээ. Хоолны сайхан үнэрт хорхой хүрэх боловч анхандаа идсэнгүй атал сүүлдээ тэсэхээ байж ширээний бүтээлгийг сөхөж үзвээс тахианы шарсан мах, элдвийн сайхан амтат боов боорцог байх тул цадтал идээд бас гүргэмийн шүүс ханатал уутал юу юугүй нүд анилдан ирэв. Нэгэн дэр авч хэсэг хажуулдтал таг унтжээ. Наран гарсан хойно сая сэрвэл хажууд ясан даалуу, тоглоомын таяг, хасарваанийн чавганы яс, хөх тарианы амтат самар тавьсан байлаа. Эргэн тойрон ажваас хүн ирсэн шинж алга ажгуу.
Тэндээс гэртээ харивал миний нагацын охин урт уртаар шүүрс алдаж:

Хамаг бие суларч, халуун зүрх минь шархтжээ.
Хацрыг дагаад нүдний нулимс горхи мэт урсана.
Хайрт минь намайг хатуухан яллавч
Харин сайныг үйлдвээс сайхан хэрэг тэр мөн!
Гаарах хүслээр зүрхийг пиг дүүргэлээ чи
Гашуун нулимсаар нүд минь өвчлөв

гэж шүлэглэхэд нь би аль муугаар хараасанд Азиза нүдний нулимсыг арчаад, намайг үнсэж элгэндээ тэврэх гэхэд нь би завдан зайлав.
Азиза, «Чи энэ шөнө бас л унтаж хоцров уу?» гэхэд нь би, «тэгжээ өглөө сэрвээс нэгэн даалуу, тоглоомын таяг, хасарваанийн чавганы яс, хар будааны амтат самар тавьсан байна. Энэ юу гэсэн утгатай дохио тэмдэг болохыг над сайтар тайлан хэлж тус болно уу?!» гэсэнд тоглоомын модон таяг орхисон нь чиний бие хэдийгээр ирсэн боловч сэтгэл чинь ирсэнгүй. Янагийн сэтгэл тийм байдаггүй юм гэжээ. Хасарваанийн чавганы яс орхисон нь хэрэв чи үнэнхүү сэтгэлээс над дурласан бол янаг дурлал хасарваанийн чавганаас илүү амттайхан байдаг тул чиний зүрх янагийн галаар бадарч унтах нойрыг эс тоох байсан гэжээ. Хар будааны самар орхисон нь амрагийн зүрхэн алжаав, чи Ион хэрхэн тэсвэрлэсний адил нэгэн өдөр тэсэж үзэгтүн! гэсэн үг гэлээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 09
  • Büleklär
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4529
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4698
    Unikal süzlärneñ gomumi sanı 1841
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4615
    Unikal süzlärneñ gomumi sanı 1877
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 1825
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4400
    Unikal süzlärneñ gomumi sanı 1694
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4644
    Unikal süzlärneñ gomumi sanı 1699
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4605
    Unikal süzlärneñ gomumi sanı 1797
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4302
    Unikal süzlärneñ gomumi sanı 1916
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4667
    Unikal süzlärneñ gomumi sanı 1802
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4474
    Unikal süzlärneñ gomumi sanı 1793
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4517
    Unikal süzlärneñ gomumi sanı 1665
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4527
    Unikal süzlärneñ gomumi sanı 1645
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4706
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1740
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4719
    Unikal süzlärneñ gomumi sanı 1697
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1703
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4667
    Unikal süzlärneñ gomumi sanı 1705
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 18
    Süzlärneñ gomumi sanı 4686
    Unikal süzlärneñ gomumi sanı 1633
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 19
    Süzlärneñ gomumi sanı 4759
    Unikal süzlärneñ gomumi sanı 1698
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 20
    Süzlärneñ gomumi sanı 4628
    Unikal süzlärneñ gomumi sanı 1860
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 21
    Süzlärneñ gomumi sanı 1800
    Unikal süzlärneñ gomumi sanı 1036
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.