Latin

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 02

Süzlärneñ gomumi sanı 4698
Unikal süzlärneñ gomumi sanı 1841
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Би малчны энэ үгийг сонсоод тэсэлгүй баярлан түүний гэрт очиход малчны охин гарыг минь үнсээд, бас нөгөө тугал ирж намайг их л тааламжтай шөргөөв. «Энэ тугалын тухай чиний хэлдэг үнэн юм уу?» гэж асуусанд «Аяа эзэн минь, энэ таны хүү яах аргагүй мөн» гэхэд нь «Аяа охин дүү минь, хэрэв чи энэ тугалыг хуучин занд нь оруулж өгвөөс байдаг мал хөрөнгө зөөрөө чамд өгье» гэлээ. Охин инээмсэглэн, аяа ноён минь би мөнгөнд шунадаг хүн биш, харин нэгд хүүгээ надтай суулгавал, хоёрт энэ хархүүг тарнидаж мал болгосон хүнийг бас тарнидаж өөр амьтан болгохыг соёрхвоос энэ хүүг дор нь хүн болгож чадна гэв.
Энэ үгийг сонсоод «Энэ ч юу ч биш, миний мал хөрөнгийг цугийг нь аваад ч багадна. Миний гэргийг яасан ч хамаагүй» гэсэнд охин нэгэн аяганд ус хийж, шившин тугалд цацаад «Аяа тугал чи их Аллах тэнгэрийн заяаснаар угаас ийм дүрстэй байсан аваас тэр, хэрэв өөр байгаад ийм болсон бол хуучин зандаа ор!» гэтэл тугал биеэ нэгэнтээ сэгсрээд хүн дүрсээ олсонд би тэврэн аваад «Аяа Аллах тэнгэр минь, миний нагацын охин гэргий та хоёрыг сүйд болгожээ. Аяа Аллах тэнгэр өршөөж хүүг минь хуучин занд нь оруулж хүн болголоо доо!» гэлээ.
Тэгээд мөнөөхөн малчны охиныг эхнэр болгов авч өгсөнд бэр маань миний нагацын охиныг энэ шаргачин болгоод «Энэ бол тийм ч зэрлэг муухай дүрс биш» гэж бил ээ.
Тэр охин манай бэр болж олон жил жаргалтай суугаад насан эцэс болсонд миний хүү одоо энэ худалдаачны нутаг Энэтхэг оронд одсон бөгөөд би энэ төрөл арилжсан шаргачинтайгаа орон орон хэсэж явсаар энд иртэл, энэ худалдаачин уйлан хайлам сууж байгаа нь энэ буюу гэсэнд Бирд «Энэ үнэхээр нэн сонин явдал байна. Чиний төлөө энэ худалдаачны мах цусны гуравны нэг хувийг чамд өгье» гэлээ.
Гэтэл мөнөөхөн хоёр нохой дагуулсан хоёр дахь өвгөн хэрэв би, миний ах болох энэ хоёр нохойн тухай илүү хачин гайхалтай үлгэр хэлбэл чи энэ худалдаачны гуравны нэг хувийг хэлтрүүлэх биз» гэсэнд бирд зөвшөөрч чиний ярих үлгэр үнэхээр хачин сонин болбол өгнө гэв.


ХОЁРДУГААР ӨВГӨН ӨГҮҮЛРҮҮН:


«Энэ хоёр нохой бол миний хоёр ах бил ээ. Манай эцэг үхэхдээ бид гуравт гурван мянган динар үлдээсэнд бид нэг нэг пүүз гаргаж наймаа хийлээ. Гэтэл манай нэг ах одоо энэ нохой, байдаг юмаа нэгэн мянган динараар зараад эд бараа, элдэв зөөр авч алс газар арилжаа наймаа хийхээр гарсан бил ээ. Жил болсны хойно манай пүүст нэгэн гуйлгачин орж ирсэнд би түүнийг ихэд өрөвдөөд, «Тэнгэр чамайг тэтгэтүгэй!» гэж ерөөвөөс тэр бээр «Чи намайг танихгүй байна уу?» гэхэд нь сайтар ажиглан харвал ах минь байлаа. Би ихэд баярлан амар мэндийг асууж, пүүстээ оруулан: «Та яагаад ийм болчхов оо» гэхэд минь «Мөнгөө бараад, заяа доройтжээ» гэв. Ахын биеийг угааж хувцас хунар өгөөд пүүсийнхээ ашиг хожоог бодож үзвэл хоёр мянган динар болсон байхад нэгэн мянгыг ахдаа өгч «За үүнийг ав, харь оронд битгий яваарай!» гэсэнд тэр тэсгэлгүй баярлаж, бас нэгэн пүүз гаргалаа.
Гэтэл тэр ах одоо энэ нөгөө нохой нь бас «хамаг юмаа худалдаад их аян замд явна» гэхэд нь бид хоёр «хэрэггүй» гэж хэчнээн хэлээд болсонгүй, эд бараа худалдан авч ачаад, аян явдал хийхээр гарлаа. Нэг жил болоод бас л нөгөө ахын адил гуйланчил болоод буцаж ирэхэд нь «Явж хэрэггүй гэж эс хэл лүү» гэсэнд «Аяа дүү минь би тийм заяа муутай байжээ. Одоо сохор зоос ч үгүй, өмсөх цамц ч үгүй гуйланчин боллоо» гэж ихэд уйдав. Би биеийг нь угааж хувцас өгөөд гэртээ аваачиж сайн хоол идүүлэв. Би жилдээ нэгэн удаа, дансаа боддог бил ээ. «Энэ удаагийн олз хэчнээн болсон аваас хоёул хувааж авна» гээд дансаа бодсонд хоёр мянган динар зоосны олз олжээ. Нэгэн мянган динар зоосыг ахдаа өгсөнд тэр бас нэгэн пүүз гаргаж хоёул удтал амьдран суулаа.
Гэтэл нэгэн өдөр хоёр ах орж ирээд «Хоёул аянд явъя» гэхэд нь «Чи түрүүнд яваад ямар олз ашиг олсон бил ээ? Би явахгүй» гээд явсангүй, гэтэл хоёр ах намайг жил болгон «Аянд явъя» гэсээр зургаан жилийн нүүр үзэхэд, сүүлдээ би «явбал ч явъя» гээд, «Харин бидэнд хэчнээн хөрөнгө байгааг тоолж үзье» гэлээ. Тэгсэн чинь хоёр ахад нэг ч зоосны олз гарсангүй, цугийг нь архидаж завхайрч үрэн таран хийсэн байлаа. Би юм хэлсэнгүй, ирж өөрийн пүүзний дансыг бодвол нийт зургаан мянган динар зоосны олз ашиг олсон байв. Би нэн их баярлаж, тэн хувааж гурван мянган динар зоосыг, хэрэв аянд яваад олз омоггүй балран ирвээс бид дахин пүүз гаргах болно гэж газар булаад, үлдэх гурван мянган динар зоосыг үзүүлэн энэ бол бидний аянд хэрэглэх хөрөнгө хэмээн мянга мянгаар нь хуваан авч эд бараа авч, далайн онгоц хөлслөн их аянд хөдлөв. Сар хэртэй явж нэгэн хотноо хүрсэнд нэгэн зоосыг арван зоос болтол олз ашиг олж буцах хэмээтэл далайн эрэг дээр уранхай хувцастай залуу бүсгүй дайралдан «Аяа ноёнтон танд тал өгвөөс над хишиг буян хүртээх үү?» гэсэнд би «хүнд өглөг буян өгөх дуртай хүн, чи тал эс өгсөн ч хамаагүй» гэхэд минь «Тэгвэл та намайг гэргий болгон авч нутагтаа аваач, би бүх амь биеэ танд зориулна. Би сайн санааны үүднээс ханилан таныг хэрхэвч хууран мэхлэхгүй» гэлээ.
Залуу хүүхний энэ үгийг сонсоод миний сэтгэл ихэд уярч, Аллах тэнгэрийн өршөөснөөр түүнийг авч сайхан хувцаслаад хөлөг онгоцонд нэгэн сайн байр гарган өгч цааш хөдөллөө. Сүүлдээ би түүнд их хайртай болж өдөр шөнө боловч цуг байдаг болсон тул миний хоёр ах над жөтөөрхөн эд мөнгөнд минь шунаад намайг алж мөнгийг минь авахаар сэм ярилцжээ. Тэд ийнхүү чөтгөрийн муу санаа өвөрлөн намайг гэргийн хамт унтаж байх үед сэм орж ирээд бид хоёрыг далайд хаяжээ. Миний гэргий сэрж, нэгэнтээ хөрвөөгөөд айсихь эм болон хувирч намайг нэгэн арал дээр гаргав. Тэгээд нэгэн хэсэг алга болж өглөө болсон хойно эргэж ирээд «Би нэгэнт чиний гэргий тул Аллах тэнгэрийн өршөөлөөр амийг чинь аварлаа. Би хэдийгээр айсихь эм боловч чамайг анх үзээд хайртай сэтгэлтэй болсон агаад би аугаа их хүчит Аллах тэнгэрт их сүжигтэй бил ээ. Харин гагцхүү чиний хоёр ахад ихэд өших тул заавал амийг нь хорооно» гэхэд миний амийг авсанд чинь баярлавч баршгүй, харин миний хоёр ахыг битгий алаарай» гээд хоёр ахынхаа явдлыг нэгд нэгэнгүй ярьсанд тэр бээр «Би энэ шөнө нисэн очиж хөлөг онгоцыг живүүлэн, тэр хоёрыг хөнөөнө» гэхэд нь би, «Хэрэггүй, битгий тэг, үйл муутын заяа муу гэж байх боловч, тэр хоёр ямар ч гэсэн миний төрсөн ах шүү дээ» гэлээ. Тэгээд өршөөн хэлтрүүлэхийг гуйсаар байтал нэг мэдэх нь ээ намайг байшингийн минь дээвэр дээр авчран буулгасан байлаа. Гэрт орж мөнөөхөн булсан мөнгөө гаргаж дахин пүүз гаргаад, амар сайхан жаргаж байхдаа нэг орой гэртээ буцаж ирэхэд минь манай хашаанд энэ хоёр нохой уяатай, намайг харангуут гингэнэн гаслан эрхэлж бил ээ. Гэтэл манай гэргий гарч ирээд энэ хоёр нохой бол чиний хоёр ах мөн гэхэд нь «Хэн ингэв?» гэвээс «Би эгчээ ирүүлж, ийнхүү үйлдэв. Арван жил болохоос нааш энэ хоёр хүн төрөлдөө буцаж орохгүй» гэлээ. Тэгээд би тэрхүү эгчийг нь олж энэ хоёроо буцааж хүн төрөлд нь оруулахаар явтал энэ худалдаачин дайралдаад, «Бирд чамайг яахыг нь үзэх гэсэн минь энэ бүлгээ» гэсэнд бирд «Энэ тун хачин явдал байна. Үүний тул худалдаачны амины хувийг хэлтрүүлье» гэсэнд мөнөөхөн илжиг хөтөлсөн өвгөний ээлж болж «Би энэ хоёрын үлгэрээс улам сонин явдал яривал чи энэ худалдаачны үлдсэн амийг хэлтрүүлэх үү» гэсэнд «Тэгнэ» гэжээ.


ГУРАВДУГААР ӨВГӨН ӨГҮҮЛРҮҮН:


«Энэ илжиг бол миний гэргий бил ээ. Би урьд алс холын аянд яваад жил болж, нэгэн шөнө буцаж харьсанд эхнэр минь хар арьст боол лугаа нэгэн өвөрт их л тааламжтай озолдон хэвтсэн агаад намайг орж ирэхийг харангуут шанагатай ус авч «нохой бол» гээд над дээр цацсанд би тэр дороо нохой боллоо. Тэгээд намайг гэрээс хөөж гаргасанд би тэнэсээр нэгэн махны худалдаачны гадуур очиж яс мэрж байтал тэр худалдаачин харж, намайг гэртээ оруулсанд худалдаачны охин нүүрээ таглан дуу алдаж, «Аяа та юунд эр хүн дагуулж над дээр орном?» гэхэд эцэг нь «Юун эр хүн?» гэж хариу асуужээ. Охин «Энэ нохой бол эр хүн бөгөөд эхнэр нь илбэдэн ийнхүү нохой болгожээ. Би дахин хүн төрөлд нь оруулж чадна» хэмээвээс эцэг нь охиныхоо энэ үгийг сонсоод дуун алдан өгүүлрүүн:
«Аяа охин минь чамайг Аллах тэнгэр таалах болтугай, энэ хүнийг дахин хүн төрөлд нь оруулаач» гэлээ. Охин шанагатай ус авчран хуучин төрөлдөө ор хэмээн нохой дээр цацсанд би даруй хуучин зандаа ороод «Миний эхнэрийг шившин төрөл арилжуулж өгнө үү» хэмээн охиноос гуйваас тэр охин над жаахан ус өгч, эхнэрийнхээ унтаж байх зуур үүнийг дээр нь цацаж, юу болгох гэснээ хэлэгтүн. Тэгвэл ёсоор болно гэлээ. Би ус авчирч эхнэрээ унтаж байхад нь «Илжиг бол!» хэмээн цацсанд одоо илжиг болсон нь энэ буюу хэмээсэнд бирд «Үнэн үү?» гэж илжигнээс асуув.
Илжиг үнэн гэж толгой дохив. Гурав дахь өвгөний энэ явдлыг сонсоод «худалдаачны амийг хэлтрүүлье» гэжээ... гээд Шахразада энэ шөнийн ярих үлгэрийг дуусгасанд охин дүү нь «Аяа эгч минь таны энэ үлгэр юутай сайхан бэ?» гэсэнд «Хэрэв хаантан амийг минь өршөөн хэлтрүүлэх аваас дараа шөнө би үүнээс илүү сайхан үлгэр ярьж өгөх сөн» гэхэд нь хаан тэр сайхан үлгэрийг нь дуулахаас нааш цаазаар хороохгүй гэжээ, Дэгээд хаан охинтой шөнөжин тэврэлдэн хоноод өглөө төрийн хэрэг шийтгэн, зарлиг тушаал буулгасаар үдэш хариад охин лугаа жарган жарган сэтгэл ханав.


ГУРАВ ДАХЬ ШӨНӨ


Дуньязада охин «Аяа эгч минь түрүүчийн үлгэрийн сүүлчийг нь ярьж өгнө үү» гэв. Шахразада өгүүлрүүн:
Бирд, өвгөний явдлыг сонсоод ихэд сонирхож төлөөснөө худалдаачны амийг өршөөжээ. Худалдаачин гурван өвгөнд тал өгөөд нутаг улсдаа явцгаажээ. Гэвч загасчны үлгэр үүнээс илүү сонин доо гэхэд, хаан, «Тэр ямар учиртай юм бэ?» гэв.


ЗАГАСЧНЫ ҮЛГЭР


Шахразада өгүүлрүүн:
Урьд эрт цагт нэг ядуу загасчин авааль гэргий, гурван хүүхдийн хамт амьдран суух бүлгээ. Өдөр болгон далайн захад очиж дөрвөн удаа өгөөш тор тавина. Нэг өдөр далайн эрэгт очиж тороо усанд тавиад хүлээн суутал торонд юм орсон бололтой хүндэрч чангаагаад чангаагаад дийлсэнгүй, гадас шааж өгөөш торны нэгэн үзүүрийг уяад уснаа шумбан орж ноцолдсоор арайхан гаргаж ихэд баярлан үзвэл нэгэн үхсэн илжиг байсанд ихэд гутран Аллахыг дурсаад:

Аяа шөнийн харанхуй үхлийн дунд шумбагч аа!
Ажил ахуйгаар хувь зохиол болдоггүйг чи мэдмүй
Хоосон шөнийн гүн харанхуйгаар загасчин би
Ходоод тэжээхийн эрхээр далай тийш ирнэм биш үү?
Давалгаанд балбуулан, ойлон шумбавч би.
Данзан өгөөшнөөс нүдэн эс салганам.
Алгуур төмөр хоолойд зоож нэг нь олсныг
Амгалан нойрсогч нөгөө нь цадтал идьюү!
Аяа, нэг нь зүдрэн барсныг нөгөө нь
Жарган идэх ёс
Аллах тэнгэрээс заяасан тавилан
Төөрөг даруй мөн ажгуу

гээд үхсэн илжгийг өгөөш торноос салгаж хаяад, урагдсаныг сэлбэн дахин тавилаа. Нэг хэсэг байтал тор нь бас л хүндрээд лав загас орсон бололтой. Их далайд шумбан ноцолдсоор арай хэмээн чирч гаргаваас элс, шавар дүүрсэн нэгэн муу домбо гарсанд загасчин ихэд гуниглан ийн өгүүлрүүн:

Аяа, догшин заяа чи болиоч!
Арай багадсан бол зөөлөн байгаач
Гэдэс тэжээх гэж ирлүгээ би
Гэтэл заяа минь дууссан ажгуу
Плеядад тэнэг хүн олон гэвч
Булшнаа цэцэн нь бас олон хэмээмүү

гээд мөнөөхөн шавартай ваарыг салгаж хаяад дээд тэнгэрт залбиран өгөөш тороо дахин уснаа тавьжээ. Гэтэл бас нэг яст мэлхий гарч ирсэнд:

Аяа, үйлийн үрийг тогтоох эрх чамд байхгүй бүлгээ.
Өнгө зүс, эрдэм ном ч чамд хувь заяасангүй!
Энэ хорвоогийн хүн болгонд жаргал зовлон хуваахад
Эрхбиш нэгэнд нь их, нөгөөд нь бага ноогджээ.
italki
Хуудам нэг нь чадалтайгаа элбэн бөхийлгөж
Хуурамч болгон өндөрт мандан жигшүүрт хүрмүй.
Үхэл чи намайг аваач амьдрахад бэрх болбой.
Үнэндээ, шонхор дор нь галуу дээр нь нисэх ажгуу.
Хорт муу нь бүхнийг захиран байхуй дор
Хоосон ядууг үзээд гайхах хэрэг юун!
Жигүүртэн боловч гагцхүү дорно өрнөөс эргэлдэхэд
Жич бусад нь нэгэн дор хэвтэж хамгийг эдэлмүй!

Тэнгэрт хандаж, Аяа бурхан минь, би өдөр дөрвөнтөө өгөөш тор тавьдаг бил ээ. Одоо нэгэнт гурвантаа тавиад юу ч барьсангүй, энэ удаа над идэх юм хайрлаач гээд өгөөш тороо далайд хаяж хэсэг болоод татвал басхүү далайн ёроолд юмнаа орооцолдвоос Аллахыг дуудан дуудан ийн өгүүлрүүн

Ая золиг, амьдрал гэж юунд дандаа ийм ажаам
Аливаа гуниг хоосон хоёроос өөрийг эс үзлээ
Үүрийн гэгээнд эрийн ахуй тунгалаг бүлгээ.
Үхлийн аяганаас шөнө заавал уух учиртай ажаам
Харин үүний урьд болбоос
Хамгаас жаргалтай хүн би агсан ажгуу.

Далайд шумбан орж өгөөш тороо арай хэмээн гаргаж ирвээс цагийг эзэлсэн их хаан Ибн Даудын хүү Сулейманы1 бөгжин тамгатай тугалган бөглөө бүхий нэг том зэс домбо өгөөшт нь байжээ. Үүнийг үзээд загасчин ихэд баярлан, зээлийн газар аваачиж зарвал лав арван динар зоос хүрнэ хэмээн өгүүлээд өргөж үзвээс нэн хүнд бөгөөд бас ч сайтар тагласныг үзэж, урьдаар дотор юу буйг нээж үзэх сэтгэл төржээ. Хутга гаргаж тугалган бөглөөг ханзлаад, газар бөөрөөр тавьж сэгсрэн зайлбаас тийнхүү хүнд атал дотор хоосон байхад загасчин өвгөн ихэд гайхав. Гэтэл домбоноос их утаа суунаглан, тэнгэрт улам хөөрөөд хуйларч бөөгнөсөөр толгой нь үүлэнд тулсан нэгэн өндөр бирд болон хувирчээ. Сайтар ажиглаваас уул шиг толгойтой савх шиг гар хөлтэй, агуй шиг амтай, асга хад шиг шүдтэй, яндан шиг хамартай, цог шиг нүдтэй, аюулт хар бирд болсныг загасчин муу өвгөн ихэд эмээн хамаг бие дагжин, хоолой хатаад яах учраа олохгүй болжээ.
Бирд «Аяа Аллах тэнгэрийн ивээлт Сулейманы үг юутай үнэн бэ? Аллах тэнгэр намайг битгий алаарай дахин таны зарлигаас хэрхэвч гарахгүй» гэхэд нь загасчин өвгөн «Аяа бирд чи Сулейманы уг юутай бэлэгтэй вэ гэв үү? Сулейман хаан ертөнцөөс халиад нэгэн мянган найман зуун жил болсон биш үү? Ер нь чи яагаад энэ домбон дотор орсон хэрэг бил ээ?» гэсэнд «Аяа Аллах тэнгэр юутай үнэн бэ, одоо би чамайг дор нь ална даа гэж бирд хэлжээ. Өвгөн айх гайхах зэрэгцэн, би чамайг далайн ёроолоос татаж, домбон дотроос гаргасан атал яалаа гэж намайг алах бил ээ. Миний утсан чинээ улаан амь чамд ямар хэрэгтэй юм. Би ямар нүгэл хийсэн юм гэхэд, «Ямар ч болов ямар үхэл сонгон авахаа үтэр түргэн хэл» гээд «Миний намтрыг сонсогтун, би Сир газрын Даудын Хүү Сулейманы үгийг эс дагадаг Сахр нэрт бирд бил ээ» Сулейман шадар сайдаа явуулж намайг элдвээр хүчлэн барьж аваачаад, үнэн сүжигтэй бол миний боол бол гэхэд нь би болоогүй юм. Тэгэхээр намайг энэ домбонд хийгээд тугалга хайлан бөглөж, Их Аллахын нэр тавьж битүүмжлээд далайн ёроолд хаяулжээ. Би далайн ёроолд зуун жил болж нэг өдөр ингэж бодлоо. Хэрэв одоо намайг хэн нэг этгээд гаргаж тавих аваас үүрд баян тансаг болгоно доо гэж бодов. Тэгээд зуун жил болоход намайг хэн ч гаргаж тавьсангүй. Тэгэхээр нь хэрэв одоо хэн нэг хүн намайг суллан тавих аваас дэлхийн баян санг нээж түүнд өгнө дөө гэж бодов. Гэтэл бас зуун жил болоход хэн ч ирсэнгүй. Тэгсээр байтал бас дөрвөн зуун жил болов. Одоо намайг гаргаж тавьсан хүний гурван хүслийг биелүүлнэ дээ гэж бодов. Гэтэл хэн ч намайг тавьсангүй. Тэгэхээр нь уур хилэн нь бадраад, одоо хэн боловч намайг гаргаж тавих аваас дор нь ална гэж шийдсэн юм. Гэтэл чи одоо намайг гаргаж тавилаа. Чамайг ална даа» гэжээ. Загасчин өвгөн энэ үгийг дуулаад «Аяа, Аллах! Юутай жигтэй хэрэг бил ээ. Өчүүхэн намайг өршөөн соёрхоно уу. Чиний амь насыг Аллах тэнгэр өршөөх болтугай» гэсэнд, Бирд «Ямар ч болов чамайг үг дуугүй ална» гэхэд загасчин өвгөн «Би чамд сайн үйл хийж байхад чи над хамгийн муу санажээ» гээд

Тус болохын цагт, усаар хариулдаг
Тун гэнэн ёс байдгийг насан үүрд санамуу.
Өөдгүй муу амьтанд сайн үйл бүтээсэн ч
Үнэндээ араатны аманд өөрөө орох ёс бий

гэдэг сургаал юутай үнэн бил ээ» гэсэнд бирд «Битгий олон юм ярь, чиний үхэл зайлшгүй» гэлээ. Тэгэхээр нь загасчин өвгөн, энэ муу бол бирд, би бол Аллах тэнгэрээс оюун ухаан заяасан хүн шүү дээ. Энэ хүйтэн сэтгэлээр намайг алах гэж байгаа бол би ч оюун ухаанаараа үүнийг залилан хөнөөе хэмээн бодоод «Хэрэв миний үхэл зайлшгүй болсон аваас чамаас нэгэн юм асууя. Чи яг үнэн мөнөөр хэлээрэй» гэсэнд бирд зөвшөөрч, харин үтэр асуусугай гэхэд нь: «Чи ер нь энэ домбонд багтаж байсан гэж үү? Худал буй заа» гэсэнд энэ домбонд намайг багтана гэж «Чи үнэмшихгүй байна уу?» гэхэд нь нүдээр үзэхээс нааш яасан ч үнэмшихгүй гэтэл бирд биеийг сэгсрэн их утаа болоод домбонд шингэн шингэсээр алга болмогц загасчин өвгөн мөнөөхөн Сулейман хааны тамга бүхий тугалган бөглөөг авч даруй таглаад ямар үхэл шилж авахаа хэл! Чамайг далайн ёроолд буцаан хаяж, энд, сахин суугаад хүн ирвээс «Энд бирд бий. Гаргасан хүнийг ямар үхэл сонгон авах бэ?» гэдэг юм гэж хэлнэ гэжээ.
Бирд энэ үгийг сонсоод амаа барьж домбоноос гарах хэмээн хэчнээн оролдовч Сулейманы тамгатай тул эс чаджээ. Тэгэхээр нь арга бараад би тоглосон юм хэмээвэл загасчин өгүүлрүүн: «Бирдийн дотроос хамгийн адгийн бузар амьтан чи бас худал хэлнэ бий» гээд домбыг далайн эргийн тийш чиртэл бирд «Чи намайг яах гээд байна даа» гэхэд нь загасчин өгүүлрүүн: «Чамайг тэнгис далайд хаясугай. Чи далайн ёроолд мянга найман зуун жил болсон аваас энх цаг иртэл байсугай. «Намайг хайрла тэгвэл Аллах чамайг хайрлах болно. Намайг бүү алагтун, тэгвэл Аллах чамайг үл алмуй» гэж би хэлсээр байтал чи үгэнд орохгүй, харин чи гагцхүү хуурах мэхлэхийг хүссэн тул Аллах чамайг миний мэдэлд өгчээ» гэв.
Бирд: «Намайг гаргаж тавивал чинь би их хишиг хүртээнэ шүү» гэхэд нь загасчин: «Аяа бузар амьтан чи худал хэлнэ. Чи бид хоёр Юнан хааны шадар сайд оточ Дубаны үлгэр лүгээ адил болжээ» гэсэнд,
«Юнан хааны шадар сайд оточ Дубан гэж хэн бэ? Ямар намтар түүхтэй улс бэ?» гэж бирд асуужээ.


ЮНАН ХААНЫ ШАДАР САЙДЫН ТУУЖ


Загасчин өгүүлрүүн:
Урьд эрт цагт Персийн хот, Рум2 газар Юнан гэдэг нэгэн хаан байжээ. Цэргийн олон жанжинтай, амь сахиул. нартай их баян хаан атал уяман өвчтэй ажгуу. Хаан элдвийн эм тан ууж, тос тэргүүтэн түрхэвч огт үл эдгэх агаад нэгээхэн бээр
оточ эс анагаажээ. Тэр хотод оточ Дубан нэртэй нэг сүрхий оточ иржээ. Тэр бээр Грек, Перс, Визант, Араб, Сир таван хэл мэдэх агаад анагаах ухаан, одон мичдийн орны үндсийг мэдэх бүлгээ. Бас амьд ба хатсан тустай ба хортой бүхий л өвс ургамал цөмийг танина. Бас гүн ухаан мэднэ.
Тэр хотод ирж хэд хонотол тэр газрын хаан уяман өвчтэй агаад нэгээхэн бээр оточ, мэргэд анагааж эс чадав гэж дуулаад маргааш өглөө хамгийн сайн хувцас юугаа шилэн өмсөөд Юнан хаанд бараалхаж өлмийн дор сөгдөн амрыг эрээд «Аяа хаан, чи муу өвчинтэй агаад нэгээхэн бээр оточ домч улс эс эдгээн чаджээ хэмээн дуулав. Би нэг ч тан өгөлгүй, нэг ч удаа тос эс түрхэн анагаасугай хэмээвээс хаан өгүүлрүүн: «Чи хэрхэн анагаах вэ? Хэрэв чи намайг эдгээх аваас чамайг ба үр хүүхдийг чинь өнөр баян болгож, юу хүссэн есөн хүслийг чинь хангаж хамт зоог барьдаг хүндэт зочноо болгоно» гээд ямбаны хувцсаар3 шагнав. Тэгээд «Ай оточ минь, ямар өдөр, ямар цагт намайг эмнэх вэ? Яарч үзээрэй» гэхэд нь оточ маргааш анагаамуй гэжээ
Оточ тэндээс хот орж нэгэн байшин хөлслөн аваад ном судар, эм тан, өвс ургамлаа зөөж хураагаад өвс нухаж эм болгон нэгэн модон алхны ишид сайтар түрхэж бас нэг бөмбөг зэхлээ. Маргааш өглөө нь
хаанд бараалхаж «гадаа уралдах талбайд гарсугай» гээд ийн өгүүлрүүн: «Энэхүү модон алхны ишээс сайтар атгаж, энэхүү арьсан бөмбөгийг цохиж элдсүгэй. Бүх биеийн хөлс гарч алхны ишид шингээсэн эм биед тарахын сацуу даруй халуун усаар биеийг сайтар угаагаад сайн хучиж унтвал эл муу өвчин нэгмөсөн арилмуй» гэжээ.
Юнан хаан зогсоогоор алх ба бөмбөгийг авч моринд мордоод элдэж гартал хамаг биед хөлс цутгаж алхны ишид түрхсэн эм бүх биед тарахын хэр халуун усаар биеийг сайтар угаагаад, харьж таг унтжээ.
Дубан оточ маргааш өглөө хаанд бараалхан өлмийн дор сөгдөн ёслоод ийн шүлэглэрүүн:

Сайн бүхнийг чи өргөж эцгээ гэж нэрлэвч
Сааргүй бас ул нэрлэх хүн буй ажаам.
Гэрэл шатсан сайхан царайгаар чи одоо
Гэнэн муугийн харанхуйг заяаны магнайгаас тонилгоюу.
Цагийн нүүр ямагт хүйтэн зэвүүн атугай ч
Чиний царай үргэлж гэгээн тунгалаг болой!
Элбэг баян өгөөмөр үүлс, уул толгодыг дэвтээхийн адил
Энгүй их хишиг буянаа чи над хайрлажээ.
Баян тансгийн хязгааргүй их ойлд чи өглөөгүүр
Дээдийг хүссэн ёсоор болгодог ажаам

гэж битүүхэн өгүүлэв.
Хаан угтан тосож хажуудаа залж суулгаад үнэт хувцсаар шагнав. Юнан хаан өчигдөр халуун усаар биеэ угаасны дараа мөнөөхөн уяман яр алга болж, бие нь цалин шиг цагаахан болсонд сэтгэл сэргэж, бие ихэд амарсан байжээ. Тэгээд сайхан ширээ засаж Юнан хаан Дубан оточ хоёр энэ тэрийг хүүрнэлдсээр өдрийг бараад үдэш орой болсон хойно хоёр мянгаа динар зоос шагнаж, мориор гэрт нь хүргүүлжээ. Юнан хаан отчийн уран мэргэн аргатайг нэн магтаж «Энэ оточ миний өвчнийг гаднаас жигтэй мэргэн анагаав. Ийм хүнийг ихэд тахин хүндэлж, насан турш хамт зоог барьж байх хэрэгтэй» гэж өгүүлжээ. Хаан дараа шөнө бие өвчингүй туйлын амар жаргалтай нойрсоод маргааш нь бас л Дубан отчийг дуудан ирүүлж сайхан ширээ засуулан өдөржин жаргаад, үдэш орой болсон хойно ямбаны таван хувцас мянган динар зоос шагнаад хариулжээ.
Юнан хааны нэг шадар сайд туйлын харамч хорт муухай санаатай нэн атаач өөдгүй хүн байжээ.
Хаан Дубан отчийг машид дотночлон асар их хишиг хүртээхийг үзээд атаархах сэтгэл төрж, дотроо хорсож авай. Эс атаархах хүн үгүй гэх боловч дотроо муу санасан хүний чадал нь ил, дорой нь нуун явдаг гэж үг байдаг бил ээ. Тэрхүү шадар сайд Юнан хаанд бараалхаж, өлмийн тус газар үнсээд, «Аяа цагийг эзэлсэн хаан минь, чиний ивээлээр би өдий зэрэгт хүрлээ. Одоо чамд нэг зүйл зөвлөхийг хүснэм. Чамайг хэл хэмээвээс хэлмүй, бүү хэл хэмээвээс эс хэлсүгэй гэхэд нь хаан энэ үгэнд сэтгэл зовж, «Чи хэлэхийг хүснэ үү» гэсэнд урьдын үгэнд «хэрэг явдлын үүсвэрийг эс бодох хүн хувь заяаны нөхөр биш» гэдэг бил ээ. Чиний оточ бол чиний хаан байх хугацааг хороох гээд байхад чиний их хишиг хүртээдэг нь буруу мэт санагдана. Түүнийг хэт өргөмжлөн биедээ ихэд татахад чинь би хажуугаас их л айна» гэжээ.
Хааны царай барсхийж, «Чи хэнийг хэлээд байна аа?» гэсэнд «Ай хаан та унтаж байвал сэрэгтүн! Би оточ Дубаныг хэлнэм» гэхэд нь Хаан өгүүлрүүн:
«Ай муу заяат тэр бээр миний бүхнээс дотночлон үзэх нөхөр даруй мөн. Өөр ямар ч оточ эдгээж эс чадах өвчин над туссаныг гагцхүү тэр хүн анагаасан бил ээ. Одоо цагт тийм эрхэм хүн дорно хийгээд өрнөдийн гүрэнд хаана ч байхгүй. Чи дэмий юм ярина. Өнөөдрөөс эхлээд би түүнд сар бүрийн мянган динар зоосны цалин өгмүй. Ер нь би түүнтэй хаан ширээгээ хуваан эзэлсэн ч багадмуй. Би ас Синдбад хааны тухай мэдэх тул чамайг лав атаархсаны улмаас ийнхүү ярьж байна гэж бодож байна...» гэжээ гээд Шахразада үлгэрээ таслав.

Тав дахь шөнө эхлэхэд Дуньязада, «Ай эгч минь нойр чинь эс хүрэх аваас үлгэрээ гүйцээн яримуу» гэсэнд Шахразада өгүүлрүүн:
«Юнан хаан, ай шадар сайд аа, чи энэхүү оточ хүнд атаархан түүнийг алахыг хүсжээ. Хэрэв тэгвэл, Ас-Синдбад хаан шонхрыг алаад хожим хэрхэн гэмшсэн лүгээ адил болъюу» хэмээвээс «Ай цагийг эзэлсэн хаан минь, намайгаа өршөөгөөрэй! Тэр яасан юм бол?» гэж шадар сайд асуужээ.


АС-СИНДБАД ХААНЫ ҮЛГЭР


Юнан хаан өгүүлрүүн:
Урьд эрт цагт перс газар наадам зугаа, ан гөрөөнд их дуртай нэгэн хаан байжээ. Нэг шонхор тэжээж, түүндээ их хайртайн учир өдөр шөнөгүй дэргэд байлгах агаад анд явахдаа авч явна. Хүзүүнд нь алтан анга зүүж, түүнд хоол хийж өгдөг байж. Хаан нэг өдөр анд явж нэгэн их хөндийд хүрээд өгөөш тор тавьсанд нэг шаргачин оржээ. Хаан «Үүнийг толгой дээгүүрээ харайлган алдсан хүнийг ална» гэжээ. «Анчид торыг хумьсаар байтал мөнөөхөн шаргачин хааны урдаас ирж урд хоёр хөлөө нугалан яг л мэхийн сөгдөх адил болж хаан дохитол толгой дээгүүр нь харайн гараад алга болов. Нөгөө анчид өөр хоорондоо нүд ирмэн ярилцан байхыг хаан харж, «Аяа, шадар сайд эд юу ярилцнам бэ?» хэмээвээс «Шаргачиныг толгой дээгүүрээ харайлган алдсан хүний толгойг авна» гэж хаан хэлсэн гэцгээж байна гэсэнд Хаан, «Би заавал тэр шаргачныг намнан алмуй» гээд мөрдөн хөөж оджээ. Шаргачин нэгэн хонхорт далд орохын даваан дээр бүргэдийг тавьсанд гүйцэн очиж далавчаар нүдийг сох цохитол хаан хүрч очоод бороохойгоор цохиж алаад дор нь өвчиж ганзагалав.
Жин үдийн алдад тэрхүү их цөл газар усгүй учир хаан ч цангаж, морь нь ч ихэд цангажээ. Эргэн тойрон хартал нэгэн өндөр модноос тос мэт өтгөн ус гоожин буй дор бүргэдийн хүзүүнээс алтан аяга авч тосоод уух гэтэл бүргэд далавчаар аягыг цохиж хөмрүүлэв. Бүргэдийн ам бас цангажээ гэж бодоод дахин тосон дүүргэж өмнө нь тавьтал далавчаар цохиж хөмрүүлэв.
Хаан баахан хилэгнэн, дахин тосож дүүргээд морины аманд тавьтал бүргэд аанай л далавчаар цохиж хөмрүүлжээ. Хаан Аяа муу заяат жигүүртэн чамайг Аллах залхаах болтугай! Чи надад миний моринд өөртөө юунд унд эс уулгана! гэж хилэгнэн сэлмээ сугалан далавчийг тас цавчив.
Бүргэд дээш заах маягтай өлийсний дагуу харваас модны оройд хорт могойн зулзага хороо гоожуулж байжээ.
Хаан тэндээс мордож майхандаа очоод улмаар хотдоо буцав. Харьж мөнөөхөн алсан шаргачныг тогоочид өгөөд ордондоо ирж суутал бүргэд нь нэг удаа муухай хашхираад үхжээ. Хаан аминд орсон бүргэдээ алав гэж ихэд гашуудсан гэдэг.
Юнан хааны энэ үгийг сонсоод шадар сайд өгүүлрүүн: «Эрхэм дээдийн хаан мину оточ чамд ямар гэм хийсэн юм гэнэ. Надад хорт муу юм эс хийсэн атал гагцхүү таныгаа бодох юм даа. Миний үгийн үнэнийг эс мэдэх аваас нэгэн хааны шадар сайд хааны хөвүүний эсрэг муу үйл үйлдээд хэрхэн үхсэний адил та үхэх болно доо» гэсэнд «Тэр юу болсон юм бэ?» гэж Юнан хаан асуужээ.


МУУ САНААТ ШАДАР САЙДЫН ҮЛГЭР


Шадар сайд өгүүлрүүн:
«Ай хаан мину, урьд цагт нэг хаан байжээ. Ан гөрөөнд их дуртай нэг хөвүүнтэй юм санжээ. Хаан шадар сайдыгаа миний хүүгийн хаана явсан газар цуг явж бай гэж зарлиг буулгасан байжээ. Нэг өдөр хөвүүн хааны шадар сайдын хамт анд явтал шадар сайд нэгэн том гөрөөс хараад «За чи тэр гөрөөсийг элдэж алаад ир!» гэсэнд хөвүүн гөрөөс хөөсөөр бараа тасартал гөрөөс ч гүйцэгдсэнгүй алга болжээ. Хаан хүү тэндээс төөрч хаачихыг мэдэхгүй явтал замын хажууд нэг хүүхэн уйлан сууж буйг үзээд «Чи хэн бэ? гэсэнд, «Би Жагар хааны охин бил ээ. Энэ цөл газар явтал үүрэглэн мориноос ойчоод хамт явсан улсаас гээгдэв» гэжээ. Хаан хөвүүн өрөвдөж, сундалдаад цааш явж нэгэн эвдэрхий балгасын хажуугаар өнгөртөл охин, «Би бууж морь хараад ирье» гэжээ. Охин эвдэрхий балгасанд ороод гарч ирэхгүй болохоор нь хүлээж ядаад хойноос нь сэм ортол мөнөөхөн хүүхэн махчин авгай агаад хүүхдүүддээ «За хүүхэд минь, би нэг тарган хархүү авчирлаа» гэхэд нь цаадуул нь «Ээж ээ, түүнийгээ төхөөрч өгөөч!» гэцгээхийг хаан хүү сонсоод одоо өнгөрчээ хэмээн туйлын эмээн өвдөг нь чичирч атал махчин гарч ирээд, «Чи юунаас ийнхүү айв» гээд «Миний дайсан байна, би
түүнээс айнам» гэсэнд, «Чи хааны хүү мөн биз дээ» гэхэд нь мөн хэмээвээс, «Чи тэгвэл их мөнгө өгөөд түүний сэтгэлийг засчихгүй юу гэхэд нь тэр миний дайсан, мөнгө тоохгүй гагцхүү миний толгойг авч байж сая сэтгэл нь ханана» гэжээ. Махчин өгүүлрүүн: «Тэгвэл чи өндөр Аллахт айлдагтун! Аллах чамайг өстөн дайснаас чинь аварч, чиний айж байгаа заналаас ангижруулах болно» гэхэд хаан хөвүүн тэнгэрт залбиран «Аяа Аллах тэнгэр минь, зовлонд унасан хүн чамайг дуудахад чи хорт мууг зайлуулж авардаг биш үү! Намайг дайснаас өмгөөлж энэ дайсныг зайлуулаад өгөөч! Үнэндээ чамд дийлэхгүй юм үгүй бил ээ! Гэтэл махчин сонсоод зугтан алга болжээ. Хөвүүн гэртээ харьж, шадар сайдын үйлдсэнийг эцэгтээ ярьтал шадар сайдыг даруй дуудаж толгойг нь авчээ.
«Хаан та үнэхээр энэ отчид итгэж байгаа бол таныг аль муугаар алах биз ээ. Та хүнд хэчнээн сайн байж өглөг буян өгөх нь өөрийгөө алах хүн бэлдэж байгаа нь тэр! Тэрхүү оточ зөвхөн гарт чинь юм бариулахын төдий анагаасан бол хэрэв алах гэвэл гарт чинь хүргэхгүй хөнөөж чадна» гэжээ.
Юнан хаан өгүүлрүүн: «Аяа шадар сайд чиний хэлдэг туйлын үнэн! Тэр оточ намайг алах гэж заншлан тагнахаар ирсэн ажээ. Үнэхээр тэр миний гарт эм атгуулахын төдий эдгээсэн болохоор намайг хөнөөе гэвэл эм үнэртүүлэхийн төдийгөөр чадах буй заа» гээд «Ай шадар сайд тэгээд түүнийг одоо яах вэ?» гэсэнд «Яах юу байх вэ дуудаж авчраад толгойг нь авагтун. Түүнийг хуурахын урд хуурч амжвал үхлийн аюулаас мултрах болно» гэж шадар сайд өгүүлжээ. Юнан хаан шадар сайдын хэлдэг үнэн байна гээд отчийг дуудуулсанд Дубан оточ яах гэж буйг үл мэдэх тул:

Аяа, найр тавьсан хэнд боловч чи хувь заяагаа даалгаад
Насан турш сүрдэх зовлонгүй амар болжээ чи!
Аллахын тогтоолт үйлийн үр зайлшгүй ноогдох тавилантай
Аливаа шударга бусаас чи намайг ангижруулсан шүү

эзэн минь гэсэн мэт маш баяртай бараалхан ийн өгүүлрүүн:

Яруу шүлэг зохиолыг хэний тул бүтээв би
Ямар их хариу бодож чамайг би өргөнөм?
Өглөг ба хишиг хайрлахдаа та ямагт
Өршөөл ба хугацаа хоёрыг эс мэдэх ажгуу.
Эл учир эрхэм хүнийг хэрхэн эс алдаршуулж
Ил ба далд магтахгүй байж хэрхэн чадах бил ээ би
Өгсөн буян хишгийг чинь санахад
Үүрэг минь хүнд ч, санаа амар болох ажгуу

гээд басхүү ийм санаагаар нэмж хэлсэн нь:

Зовох сэтгэлд нүүрээ буруулагтун
Зол заяанд үйлээ, даатгагтун!,
Үтэр түргэн буянаар цэнгэн жаргаваас
Өнгөрсөн явдлаа цөмийг даруй мартъюу!
Үйлээ үзсэн өдөр над олон биш
Үнэхээр ханах цаг бас ирмүй!
Тэнгэр Аллах санаснаа бүтээж чадъюу
Түүний үгнээс би хэрхэвч үл зөрьюү,

гээд бас:

«Цэцэн мэргэн, буянт анд үйлсээ даатгаваас
Санаа сэтгэл насан үүрд амар явъюу
Миний бие санааны зоргоор үйлдэж эс чадъюу
Мэргэн тогтоолт Аллах харин бүхнийг чадъюу»

гээд бас:

Олныг бодвоос цэцэн зүрхэнд боловч гуниг тогтмуй
Огт амгалан зол наргиантай байваас зохилтой
Харц боол би учрыг олох гэж санаваас талаар буй
Харин цэнгэлтэй аваас насан турш жаргах бий

гэсэнд Хаан өгүүлрүүн: «Чамайг юуны учир дуудсаныг мэдэж байна уу?» гэхэд «Ай хаан минь нууц далд юмыг Аллахаас өөр хэн мэдэх бил ээ» гэхэд нь Хаан «Чамайг алж сүнсийг чинь тонилгох хэмээн би дуудав» гэжээ.
Оточ Дубан машид гайхан, «Ай хаантан, би ямар, нүгэл хийсэн бил ээ?» гэсэнд Хаан, «Чи намайгаа заншлан тагнахаар иржээ гэж хүн хэлэв. Эл учир чи намайг алахаас урьд би чамайг алах хэрэгтэй болов» гээд зандалчин хүнийг дуудаж, «Энэ зальт харын толгойг авч бидний сэтгэлийг амраагаад аль!» гэжээ.
Оточ өгүүлрүүн:
«Чи намайг өршөөх аваас Аллах чамайг өршөөх болно. Хэрэв чи намайг албаас Аллах чамайг алах болно» гэжээ. Бирд чи тэр хаан лугаа адил сая намайг заавал ална гээд байсан даа.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 03
  • Büleklär
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4529
    Unikal süzlärneñ gomumi sanı 1991
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4698
    Unikal süzlärneñ gomumi sanı 1841
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4615
    Unikal süzlärneñ gomumi sanı 1877
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 1825
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4400
    Unikal süzlärneñ gomumi sanı 1694
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4644
    Unikal süzlärneñ gomumi sanı 1699
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4605
    Unikal süzlärneñ gomumi sanı 1797
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4302
    Unikal süzlärneñ gomumi sanı 1916
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4667
    Unikal süzlärneñ gomumi sanı 1802
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4474
    Unikal süzlärneñ gomumi sanı 1793
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4517
    Unikal süzlärneñ gomumi sanı 1665
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4527
    Unikal süzlärneñ gomumi sanı 1645
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4706
    Unikal süzlärneñ gomumi sanı 1742
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1740
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4719
    Unikal süzlärneñ gomumi sanı 1697
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4608
    Unikal süzlärneñ gomumi sanı 1703
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4667
    Unikal süzlärneñ gomumi sanı 1705
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 18
    Süzlärneñ gomumi sanı 4686
    Unikal süzlärneñ gomumi sanı 1633
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 19
    Süzlärneñ gomumi sanı 4759
    Unikal süzlärneñ gomumi sanı 1698
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 20
    Süzlärneñ gomumi sanı 4628
    Unikal süzlärneñ gomumi sanı 1860
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - 21
    Süzlärneñ gomumi sanı 1800
    Unikal süzlärneñ gomumi sanı 1036
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.