Latin

Монгол Ардын Найман Үлгэр - 2

Süzlärneñ gomumi sanı 1699
Unikal süzlärneñ gomumi sanı 888
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Эрт урьд цагт би өөрийн эцгийг гараагүй байхад өвгөн эцгийн тэмээ хариулаад явж байв аа. Тэгсэн чинь нэг нь шилрээд алга болчихжээ. Ингээд л шилрүүлж алдчихаад л эрээд л сэрүүн булгийн дэнжийг уруудаад сэрийсэн торойсон юу байна вэ гээд л явж байсан чинь тэртээ уулын баруун хажуу дээр нэг хэсэг цагаан хонь л ярайж байх юм. Давхиад л хүрч очсон чинь харин таньдаг хүүхэн Дэжидмаа маань байж байдаг юм байна. Дэжидмаа хүүхэнтэйгээ дэмий балай донгосож байгаад л орой гэрт нь очоод унтчихлаа. Тэгсэн чинь харин өглөө боссон чинь толгой маань байдаггүй. Энэ толгой яачихдаг билээ гээд л мориныхоо аргамж руу хүрээд очсон чинь сүүдэр тал нь сүүмэлзээд, наран тал нь анилзаад намайг хараад маасганаад байж байдаг байна.
Толгойгоо авч хийчхээд цаашаа гараад явсан чинь тэмээгээ олсонгүй. Ингэж явах чинь дэмий юм байна, зах зайдмаар орж завхай зайдан юм эргүүлдэг юм байгаа гэж бодох мөртөө зах дээгүүр очоод явж байсан чинь далан дээгүүр тас хийтэл алгадаад авлаа. Дав хийгээд л эргээд харсан чинь харин таньдаг лам маань байж байна. Чи юу болов намайг алгадаад гэсэн чинь:
— Чиний нөгөөх цэнхэр бор морь чинь алга болчихсон гэдэг юм байна.
— За хө, түүнийг чинь эрдэг юм байна гэж бодож цэргийн майхан шиг биетэй цэнхэр бор морь нэгийг худалдаж авах мөртөө сэрүүн булгийн дэнжийг уруудаад сэрийсэн торойсон юу байна вэ гээд л явж байтал тэртээ хөндийд нэг бор гэр харагдаж байдаг юм байна. Түүнээс очоод сурагладаг гээд очтол даалуу үүлүү бажгар, хунди зурван зургаа, есөн боол хийж байна чи минь. Тэгэхлээр нь баахан тоглож тоглочхоод л алдаа хонжоогоо бодсон чинь гэрийн чинээ цагаан алт хожоод зуун тавин лан алт хаячхаж. Тэгээд л явах болсон чинь хүний юм хожчихоод явах гэнээ, дахиад л тоглож байж яв гээд болдоггүй. Дахиад л тоглоод алдаа хонжоогоо бодсон чинь байдаггүй харин баларч орхижээ. Зуун тавин лан улаан алтаа хожоод гэрийн чинээ цагаан алтаа алдчихаад дээр нь өдий төдий юм алдчихжээ. Тэгэхээр нь
— За яах вэ манайд очоод аваарай гэж хэлээд алга болов оо.
Гэртээ хүрч ирчхээд байж байсан чинь нөгөөдүүл ч давхиад ирдэг юм байна. Байдаг хонио холбож тоолж өгчхөөд хондон үхрээ зааж өгсөөр, эцэс сүүлд нь ганц шар халзан эр хоньтой үлдэв ээ. Аа тэгээд байдгийгаа барьж өгчхөөд байж байтал мал тоолно гээд ирдэг юм байна. Тэгсэн чинь:
— За мал амьд бүрэн сайхан уу? гэдэг юм байна.
— Мэнд бүрэн сайхан, мэнд бүрэн сайхан уу? гэж хэлээд л сууцгаалаа. Одоо хураагаад ир тоолно гэдэг юм байна шүү. Хэлэх ч үг олдсонгүй чи минь.
— За, ядах ч юу байх вэ? амаар тоо өгчихөд л бэлэн л байна гэлээ шүү.
— За, хэлээд бай л гэлээ.
— Зудад зургаа нь үхсэн. Зулбаж найм нь үхсэн. Эврээ даахгүй нэг нь үхсэн, эртүүд нэгээр нь шөл хийчихсэн. Ганцхан хув шар халзан хонь үлдсэн, та нарт шүүс хийж өгөх гэж байгаа нь энэ гэж хэлээд л шар халзан хониороо шүүс хийж өгчхөөд гараад явчих ваа.
Ингэж байдаг чинь ер нь дэмий юм байна гэж бодоод хүрээ хийдийн газар очвол дээр юм байна. Хурал номтой газар очвол ч дээр юм байна гэж бодоод очиж дээд хүүхэнд дээлийн торго, дунд хүүхэнд дурдан алчуур өгч байсан чинь нэг мэдсэн чинь буруутаад бас хөөгдөв өө.
— За ингээд бас байж байсан чинь ер нь нөгөө алдсан ингээ олж авъя. Үүнээс чинь ер нь дээр байх. Олон тэмээтэй болж ботголуулж байгаад ингэний сүү хөөрүүлээд идэж уугаад ганц наргиж цэнгэж өгье гээд л гартал өөдөөс нэг хүн тааралддаг юм байна. Өнөө хүнээс асуугаад цааш эрээд явж байтал харин өнөө муу ингэ маань ботголчихсон байдаг юм байна. Өнөөдөхийгөө аваад явах гэсэн болсонгүй орой болчихдог юм байна. Ингээд явж байгаад нэг айлд хонолоо.
— Хоёр морио холбож тавиад аргамжвал дээргүй юу гэтэл:
— Өө миний морийг хэн авах вэ? гээд тавьчихлаа. Өглөө босоод харсан чинь хоёр морь минь алга. Энэ чинь яачихдаг юм бол гээд эрээд гүйж явсан чинь хоёр боохой зулгаачихсан хоёр хэрээ тоншчихсон байж байна. Ингэхээр нь:
— За энэ ч дэмий болж гэж бодоод цаашаа гараад дэлсэж байсан, өнөө муу ингэ маань олддоггүй. Эрээд явж байсан бас өөр нэг газар очоод байж байдаг юм байна. Аа одоо ингээ олж авсных олон орхивол алдчих юм байна гээд эхийг нь унаад ботгыг нь дүүрэх гэтэл даадаггүй. Тэгээд л дэрсэнд нь явсанд дэрс хугачаад, хаданд явсанд хад хагачаад болдоггүй. Тэгэхээр нь арга барагдаад гайхшаа барж байгаад ботгыг нь унаад эхийг нь дүүрчихсэн чинь дэнхэн данхан, дэнхэн данхан гээд харьчихаж билээ. Ха ха ха, би худлаа хэлж үзээгүй юм шүү, харин.


2.

Тэр нэгэн жилийн намар тэмээн жилийн хавар билээ. Эцгээсээ 4 сараар урьд дөтөлж төрөөд өвөг эцгийнхээ адуу хариулж явтал минь гурван жил сувайрсан гунжин хар гүү шилрээд алга болсныг эрж гарлаа шүү.
Яван явсаар, Шуугиант өөд шуугьтал хатируулсаар явж байтал шууршгүй их шуурга шуурч эхлэв. Тэгэхлээр нь
— Шуурваас шуур чи! гэж хэлээд малгайгаа аваад бүсэндээ хавчуулчхаад яв явсаар Сээр гэдэг сэвхэл дээр гарч иртэл Сэтэр гэдэг модон үндсээрээ үзүүрээ шавдаж байх нь харагдав.
— «Шавдваас шавд чи!» гэж хэлээд шавхийтэл цохиж унагаад дэргэд нь ирж усан ултай цасан цахиуртай хар хэтээ цахиад буурал толгойтой гаансаа гаргаад будмал улаан тамхийг нэрээд буруу зөв хараад шийгтэл нь сороод сэнгэнэтэл нь хийлээд сууж байтал нэгэн юмны гүнгэр гэсэн дуу сонсогдов. Энэ юу юм бол гээд үхрийн чинээ чулууг үйртэл гишгээд өргөст цагаан өвсийг хөдөлгөлгүй гишгээд босож чагнавал, зургаатын эхэнд зултаргана өвсөөр зузаан хөх сан тавьсан. Хөдөөгийн эхэнд хөлдөргөнө өвсөөр хоёр хөлтэй ширээ хийсэн онхир шар зурам «Дэрсэнпил, Дэрсэнпил» гэж байна шүү. Энэ юу гэж байгаа нь энэ бол, гээд лавлаад чагнавал хорвоогийн хүн амьтан цөм гадаад далай гатлан нүүх гэж байжээ.
За тэгээд эдэнтэй хамт гадаад далайг гатлахаар зориг шулуудаж мориндоо мордоод гадаад далайн хөвөөнд ирээд хутганыхаа хуйгаар сал хийж гадаад далайг гаталж явтал тул загас тугалаа хөхүүлж байх юм. Хөхөөн сүүний хөөс үсрээд магнайд минь ирж тусав. Магнайд минь туссан хөөсийг арчаад цааш явтал матар загас маани уншиж хэвтэж байхыг үзээд матрын мааниас баахан уншилцаад далайг арай гэж гаталсан болж хонов.
Өглөө нь босоод уул өөд гартал уул намайг даадаггүй байна шүү. Тэгэхээр нь зүлгэн дээр уургаа хатгаад, уургынхаа үзүүрт тэвнэ хатгаад, тэвнийнхээ үзүүрт тэмээний хоргол хатгаад, түүний дээр өөрөө гарсан чинь уул сая л арай гэж намайг дөнгөн данган даадаг байна шүү. Уулын орой дээр гараад ийш тийш нь саравчлан харвал эрт хайж явсан гунжин хар гүү маань гадаад далайн тэртээ галбар зандан модны дэргэд чимхэх ноосгүй, чилэн хар унага гаргасан зогсож байдаг байна шүү.
Хүрч очоод эхийг нь эмээллэж унаад унагыг нь дүүрээд явах гэтэл гай болоход даадаггүй шүү. Тэгэхлээр нь унагыг нь унаад эхийг нь дүүрээд нутаг усаа бараадан гүйгээд ирж явтал минь нэгэн гүвээний цаана нэг юм гүв сав гээд одов.
italki
Энэ юу юм бол гээд гүйлгэсэн чигээр гүйлгээд гүвээн дээр гараад ирсэн чинь талын таван тарвага ноохойгоо гөвж байжээ. Талын таван тарваганы ноохойг нь гөвөлцөж өгөөд ажлын хөлсөнд хоёр оймсны эсгий авлаа шүү. Түүнээс цааш гүйлгэж явж байтал гүн ойн дотор гүр гүр гэсэн шуугиан сонсогдов.
Гүйлгээд хүрээд ирсэн чинь ялаа батганууд баз худ болцгоосон, өмч хөрөнгөө хуваалцаж байжээ. Мориноосоо буунгуут хөрөнгө юугаа холбосон холбооны нь ам бариад зогсож байтал минь гурван жил сувайрсан гунжин хар батгана шан болгон зааж өглөө шүү.
Тэгэхлээр нь түүний нь барьж авах гээд бухын хүзүүний арьсаар хийсэн алтан цээжтэй мөнгөн бөгстэй аргамжаараа цаламдаад орхичихсон чинь бухаж тонгорцоглоод аргамжийг нь тас татаад нисэж одох нь тэр. Тэгэхлээр нь аалзны нарийн шүлсээр аргамж хийж агь шарилжаар уурга хийж аваад арай гэж гартаа оруулав. Хүч таргыг нь хүзүү сээрэн дээр нь дарж үзсэн чинь сээрэндээ сайн төө, барьсан чихэндээ дөрвөн хуруу өөхтэй тарган байжээ.
Тэндээсээ гунжин хар гүүнийхээ чилэн хар унагаа унаж эхийн нь дүүрч гунжин хар батганаа хөтөлчхөөд гүйлгэсээр хоногийн газар иртэл харанхуй болоод одов. Буугаад гараараа тэмтэрсэн чинь нэг хувхай гадас тааралдаж түүнээс морио уяад орхичихлоо. Дахиад нэг тэмтэрсэн чинь хоёр салаа бургас тааралдаж түүнээс буугаа өлгөж орхив. Гурав дахь удаагаа тэмтэрсэн чинь гурван шар чулуу тааралдаж, түүгээр тулга хийж тулчхав.
Түлэх юм эрээд ийш тийш гүйлээ. Харанхуй учраас юм ч үзэгдэхгүй юм. Бас л сурснаараа гараараа газар тэмтэрч байтал ашгүй хэдэн бор хомоол гарт дайралдлаа шүү. Түүнийгээ хормойлж ирээд галаа түлж зангуугаа нэртэл юм дур дур гэж одов. Энэ юу юм бол гээд хартал арын асга өөд нэг юм торсхийгээд одов. Дунд нь өөрөө мэл гайхан цэл хөхөрч одлоо шүү.
Харанхуйд лавлаж сайн харвал бугын эврээс буугаа өлгөж орхичихсон байж шүү. Буга бууг минь эвэртээ өлгөчихсөн харайлгаж алдаж байна шүү. Хөөцөлдөөд нэг хөтөл дээр гараад ирсэн чинь буу маань бугыг буудаад унагачихсан эзэн намайгаа хүлээж байжээ. Бугын махнаас гурван тэгнээ мах, арынхаас нь гурван чөдрийн арьс аваад эргэж хот дээрээ иртэл гаа, гуу гэсэн дуу гарах нь тэр.
Энэ юу юм бол гээд лавлаад харвал галууны хүзүүнээс морио уяж орхижээ. Галуу морио хөтөлчихсөн энэ л үргэсэн зайлж байна шүү.
— Гайтай юм болж дээ гэж хэлээд хулгана хударгалж унаад хойноос нь элдээд өгсөн чинь унасан унаа хулгана минь хөшөөд оосорлож явж эс өгөхөөр нь оготно оосорлож унаад Ор хоосон гэдэг газар хүргэж байж морио гартаа оруулж аваад хоногийнхоо газар хүрч ирэв.
Гэтэл мөн л нэг юм сар сар гээд дуу гараад одов. Тэгсэн чинь харанхуйд танилгүй гурван ангираар тулга тулчихсан байж шүү. Гурван ангир толгой нь хар халзан болчихсон нэлээд орилов. Зангуутай халуун цайгаа халхай түлхээ гэсээр золтой л хар газар хийлгүй барьж авлаа шүү та минь. Нөгөөх гунжин хар батгана нядалж чанаад чөмгийг нь ташсан чинь бул бал чөмөгтэй байжээ.
Унтаж байтал толгой дээр минь нэг юм таш баш хийгээд явчихлаа шүү. Санд мэнд босож харайгаад харсан чинь хоёр хутга минь «эзэн чамаар мах огтолж идлээ, надаар мах огтолж идсэнгүй» гэсээр хоорондоо зодолдож байв шүү. Тэгэхлээр нь зөвтэй нэгийг нь нэг алгадаад зөрүүтэй нэгийг нь хоёр алгадаад дэрэн дороо хийчхээд унтаад өглөө.
Хэсэг унтаж байтал хөл дээр минь нэг юм пад пид гээд одов. Эргээд харсан чинь хоёр гутал минь «Эзэн маань тарган батганы мах чанаж идээд гарынхаа тосыг чамд арчаад надад арчсангүй» гэсээр зодолдож байж билээ.


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


1983 оны хэвлэлийн Хэвлэн нийтлэлийн мэдээлэл:


МОНГОЛ АРДЫН НАЙМАН ҮЛГЭР

Эмхэтгэгч X. Сампилдэндэв
Редактор Ө. Баасанжав

БНМАУ
Ардын Боловсролын Яамны хэвлэл
Улаанбаатар хот 1983

Уран сайхны редактор З. Нямжав,
Техник редактор С. Идэрхангай
Зураач Б. Энхбаяр
Хянагч З. Лянхуацэцэг. Д. Батсүрэн Д. Адъяа

Зах № 136
ХГ № 457/82.

Өрөлтөд 1983 оны 3 сарын 9-нд
Хэвлэлтэд 1983 оны 5-р сарын 10-нд.
Цаасны хэмжээ 84x108/32
Хх 4.
хнх 1,68
Тх 1, 28.

Хэвлэсэн тоо 33000.

Үнэ 45 мө

АБЯ-ны хэвлэл.
Улаанбаатар 11. Их сургуулийн гудамж 3.

Д. Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинатад хэвлэв.
Д. Сүхбаатарын талбай 6.


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
  • Büleklär
  • Монгол Ардын Найман Үлгэр - 1
    Süzlärneñ gomumi sanı 4647
    Unikal süzlärneñ gomumi sanı 1778
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Монгол Ардын Найман Үлгэр - 2
    Süzlärneñ gomumi sanı 1699
    Unikal süzlärneñ gomumi sanı 888
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.