Latin

Гэсэр - 18

Süzlärneñ gomumi sanı 1054
Unikal süzlärneñ gomumi sanı 536
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Овоо Дүнжонгарво гэдэг үгийн овоо нь төвөд хэлний Пүво (Phu bo) ах гэсэн үг болно. Дүнжонгарво бол тэнгэрээс газарт бууж төрсөн Гэсэрийн ах болох учраас Пүво (ах) гэж нэрлэсэн бололтой. Гэвч энэ пүво гэдэг үгийг зарим Гэсэрт овоо гэж хувирган монголчилж бичсэн удаа байна. Иймийн тул бид овоо гэж бичив. Дүнжонгарво бол санскрит хэлээр Sit Sankha pala, төвөдөөр Dung skyong dkar bo гэсэн үг юм. Үүнийг монголоор Дүнжонгарво гэж уншина. Монголоор орчуулбал Цагаан лавай тэтгэгч [лус] гэсэн үг болно. Энэ лус буюу Лусын хаан бол Төвөд, Монгол оронд их алдаршсан газрын эзэн сахиулс болно. Улаанбаатарын дэргэдэх Богд уулын сахиулсыг Дүнжонгарво гэдэг. Энэ Лусын хааны тухай монгол Шидэт хүүрийн үлгэрийн 26-р бүлэгт өгүүлсэн байна. Дүнжон гэдэг үгний жон (skyong) гэдгийг чүн (kkyung) гэж буруу дуудаж унших явдал байсан учир Богд уулын эзнийг гарди шувуу дүрстэй зурах болсон юм. Төвөдөөр чүн (khyung) гэж гарди шувууны нэр болно. Бидний хэвлэж байгаа Гэсэрийн туужийн III бүлэгт (х. 11) Гэсэрийн сахиулсан эгчийн нэрийг Дүнжонгарво гэсэн байна. Эрэгтэй лусын хааны нэрийг тэнгэрийн дагина яагаад зүүх болсон нь тодорхойгүй бөгөөд эргэлзэлтэй байна.

Рогмо гуа:
Гэсэр хааны үзэсгэлэнт сайхан Рогмо гуа хатныг булаах гэж Шарайголын байлдаан эхэлсэн юм. Төвөдөөр 'Brung mo гэж бичнэ. Эм луу гэсэн үг. Монголоор Рогмо гэж бичээд Орогмо гэж дуудна. Буриад Гэсэрт Урмай гоохон гэж нэрлэжээ.

Ронца:
Ронца гэдэг нэрийг төвөдөөр Rong tsa гэж бичнэ. Рон гэдэг бол Амдо нутгийн нэг төвөд аймгийн нэр болно. Ронца гэхлээр рон аймгийн зээ гэсэн утгатай болно. Рон аймгаас авсан эхнэрээс төрсөн хүний нэрийн өмнө Ронца гэж нэмж бичнэ. Жишээ нь: Ронца Царгин Ронца Марлэв гэх мэт. Заримдаа Ронца Марлэвийн нэрээс Марлэвийг хасаад зөвхөн Ронца (Ронса) гэж бичсэн удаа Гэсэрийн туужид олон байна.

Сэнлон ноён:
Сэнлон ноён Гэсэрийн эцэг бөгөөд Цотон ноёны ах болно. Үүний нэрийг төвөдөөр Seng blon гэж бичнэ. Утга нь Арслан ноён гэсэн үг.

Тагзигийн эрдэнийн хаан:
Тагзиг гэж Иран улсыг нэрлэж байна. Тагзигийг төвөд Гэсэрийн туужид Stag gzig буюу ta zig гэж хоёр янзаар бичдэг. Stag gzig гэдэг үгийг орчуулбал барс ирвэс гэсэн үг болно. Монгол Гэсэрийн туужид Тагзиг гэж байхгүй. Барс ирвэсийн хаан гэж дурдагдсан байна. Тагзиг улсыг элдэв идээ хүнсээр баялаг гэж төвөд домогт олон гардаг. Төвөд Гэсэрийн туужид Гэсэр хаан Тагзиг оронд очиж аливаа ядууст эд юм буюу идээ хүнсийг түгээж өгсөн гэж бүлэг байдаг. Монгол Гэсэрийн туужид Тагзигийн оронд Гэсэр очсон гэдэг бүлэг байхгүй, харин Гэсэр хаан уулын чинээ эрээн барсыг алсан гэж тусгай бүлэг байна. Монгол үлгэрч нар төвөд Гэсэрт байгаа Тагзиг улсыг барс гэж ойлгоод барсыг алсан бүлгийг зохиосон гэж санагдмаар байна.

Хонсим бодисад:
Санскрит хэлээр Авалокитэшвара (Avalokiteshvara), төвөдөөр Жанрайсаг (sPyan ras gzigs), монголоор Нигүүлсэхүй нүдээр үзэгч буюу Хонсим бодисад гэдэг бол Буддын шашны их алдаршсан нэг бодисадын нэр болно. Авалокитэшвара гэдэг санскрит нэрийг Хятад хэлээр Гуань ши инь гэж орчуулсан. Үүнд дүрс бичгийн дотор эмийн тэмдэг байсан учир тэр бодисад сүүлдээ Дари эх болон хувирчээ. Тэр хятад орчуулгаас монгол хонсим хэмээх үг гарчээ. Улаанбаатарын дэргэдэх Амгаланбаатар хотод Дари эхийн сүм байсан нь чухамдаа Хонсим бодисадын сүм байсан билээ. Халхын Бари лам Дамцигдорж «Ертөнцийн сав шим» гэдэг төвөд зохиолдоо Хонсим бодисад Бодлан уулын орой дээр суудаг, Бодлан уулын бэлд Дари эх суудаг гэж бичжээ. Хонсим бодисад, Дари эх хоёрыг арга билгийн хос гэж номлосон ном ч байдаг. Төвөдийн Сронзан гамбо хаан ба Далай лам Хонсим бодисадын хувилгаан гэж алдаршжээ. Ийм учраас Далай ламын Лхас дахь ордыг Бодлан гэж нэрлэдэг. Өөр нэг бодлан бол Шанхай хотоос зүүн урагш Жоу Шань арал дээр бий.
italki

Хурмаст:
Урьд Монголд бөө мөргөл ноёрхож байхад ерэн есөн тэнгэр байдаг гэдэг байв. Барууны 55 тэнгэр, зүүний 44 тэнгэр гэж хоёр хэсэг хуваадаг байлаа. Монголд бурхны шашин ноёрхож ирэхэд Энэтхэгийн домгийн нөлөөгөөр 33 тэнгэр байна гэдэг болов. Тэр 33 тэнгэрийн хаан нь Хурмаст тэнгэр болно. Хурмаст тэнгэрийн суудаг орд харшийг Сударсун гэдэг байв. Хурмаст тэнгэрийн зарлигаар түүний хүү Дондүв буюу Үйл бүтээгч ертөнцөд төрж Гэсэр хаан болсон гэж монгол Гэсэрийн туужид гардаг билээ. Хурмастыг санскритаар Индра (Indra), төвөдөөр Жажин (rGya byin) гэдэг.
Төвөд Гэсэрийн туужид бол үүнээс арай өөрөөр гарсан байна. Лин Гэсэрийн туужид Гэсэрийн эцэг нь Хурмаст биш Цанба болно. Төвөдөөр Цанбыг Tsangs pa гэдэг, санскритаар Брахма (Brahma) гэдэг, монголоор Эсруа гэдэг. Давид-Нэлийн орчуулсан Кам орны Гэсэрийн туужид бол Хурмаст ч байхгүй, Цанба ч байхгүй, харин VIII зууны үед Энэтхэгээс Төвөдөд ирж шашин дэлгэрүүлж байсан Бадмасамбава багш, тэнтэр язгуурт Тувпа-Гава-г дэлхий дээр Гэсэр хаан болж төр гэж илгээсэн байна.

Царгин:
Царгин өвгөний нэрийг төвөд Гэсэрт элдэв янзаар бичдэг боловч голдуу Rong tsa Khra rgan гэж бичнэ. Ронца Царгин гэж уншина. Утга нь Рон аймгийн зээ өвгөн Шонхор гэсэн үг. Үүнээс Царгины эх нь Рон аймгаас авсан эхнэр байжээ гэж мэдэж болно.
Төвөд Гэсэрийн туужид гардаг олон хүний нэрийн бүрэлдэхүүнд эх нь ямар аймгийн хүүхэн байсныг заасан үг ордог байна. Зээгийн нэр дотор нагац аймгийн нэр ордог нь эхийн эрхт ёсны үлдэгдэл бололтой. Нагац нарыг их хүндэтгэх ёс нь эхийн эрхт ёсны үлдэгдэл болно. Монгол оронд мөн ийм эхийн эрхт ёсны үлдэгдэл заншил байдаг. Жишээ нь, зээ хүнд нагацын шар нохой ахална гэх буюу нагацын дэргэд дал идэж болохгүй гэх, улсын эх нагац усны эх булаг гэх мэт.

Цас Чихэр:
Цас Чихэр - Гэсэрийн хайрт ахын нэр болно. Төвөдөөр rGya tsa Zhal dkar гэж! голдуу бичнэ. Утга нь: Хятаны зээ, цагаан царайт гэсэн үг бололтой. Жаца гэдэг нь хятаны зээ гэсэн үг. Учир нь Сэнлон ноёны их эхнэр нь хятан хүүхэн байсан юм. Шалгар гэдэг нь Цагаан царайт гэсэн үг. Жаца Шалгар гэдэг төвөд нэрийг монголчууд гуйвуулж Зас Шихэр буюу Цас Чихэр гэж дууддаг болсон юм. Буриад Гэсэрийн туужид Дашан Шөөхөр болсон байна.

Цотон ноён:
Энэ нэрийг төвөдөөр Khro tung гэж голдуу бичдэг. Утга нь хилэнт оготор буюу түргэн хилэнт гэсэн үг. Дуудлага нь Тотүн гэх боловч монголчууд Цотон, Чотон гэж дууддаг. Буриадууд Зутан гэдэг. Цотон, Гэсэрийн авга ах бөгөөд Гэсэртэй үргэлж тэмцдэг, урвамтгай, зальхай муу дүрээр дүрслэгддэг юм. Гэвч зарим Гэсэрийн туужид Цотонгийн урвамтгай муу чанар нь Гэсэрийн шударга баатар болох дүрийг гаргахад тус болдог учир Цотонг Гэсэрийн нэг хувилгаан Дамдин бурхан гэж хэлсэн удаа бий.

* * *

Бид энэ номд ka, kha, ga, nga, cg, cha, ja, nya ta, tha, da, na, pa, pha, ba, ma, tza, tsa, dza, va, zha, za, ya, ra, la, sha, sa, ka а гэсэн ийм галиг үсгийг хэрэглэж төвөд үгийг галиглав.

Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.

1986 оны хэвлэлийн Хэвлэн нийтлэлийн мэдээлэл :

БНМАУ-ын Шинжлэх ухааны академи
Хэл зохиолын хүрээлэн

ГЭСЭР

Сонгомол эхийг боловсруулж удиртгал, бичсэн академич Ц. Дамдинсүрэн
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
  • Büleklär
  • Гэсэр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4202
    Unikal süzlärneñ gomumi sanı 1511
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4804
    Unikal süzlärneñ gomumi sanı 1473
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4801
    Unikal süzlärneñ gomumi sanı 1560
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4958
    Unikal süzlärneñ gomumi sanı 1495
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4723
    Unikal süzlärneñ gomumi sanı 1522
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4868
    Unikal süzlärneñ gomumi sanı 1542
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4851
    Unikal süzlärneñ gomumi sanı 1450
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4881
    Unikal süzlärneñ gomumi sanı 1616
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 1514
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4812
    Unikal süzlärneñ gomumi sanı 1481
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4916
    Unikal süzlärneñ gomumi sanı 1531
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4840
    Unikal süzlärneñ gomumi sanı 1562
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4580
    Unikal süzlärneñ gomumi sanı 1501
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4671
    Unikal süzlärneñ gomumi sanı 1404
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4485
    Unikal süzlärneñ gomumi sanı 1484
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4627
    Unikal süzlärneñ gomumi sanı 1361
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4489
    Unikal süzlärneñ gomumi sanı 1588
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэсэр - 18