Latin

Гэмт Эх Буюу Шинэ Тартюф - 3

Süzlärneñ gomumi sanı 4094
Unikal süzlärneñ gomumi sanı 1589
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki

Хатан, Флорестин, Леон

Леон:
(үгээ үргэлжлэн)
Ээж над туслаач! Би сэтгэл гашуудан цөхлөө. Флорестин над дургүй болчихжээ!
Флорестин:
(уйлан)
Ахай, би түүнд дургүй гэж үү? Нэр өгсөн эцэг та гурав бол, миний ганц санах сарвайх юм шүү дээ.
Хатан:
Хүүхээ, би түүнийг чинь биш гэж огт сэжиглэхгүй. Чиний гайхамшигт сэтгэл чинь даруй түүний баталгаа нь байна. Гэтэл, наадах чинь юунд гашуудав?
Леон:
Ээж, миний энэ хүнд тун халуун хайртай сэтгэлтэйг та сайшаан үзэх үү?
Флорестин:
(хатныг гүйн тэвэрч)
Энэ хүнийг дуугай бол гэж хэлээч дээ та. (уйлан) би энэ хүнээс болж зовлон тусч, үхэж байна.
Xатан:
Хүүхээ, би чамайг огт ухахгүй байна. Би наадахтай чинь адил гайхаж байна... Энэ хөөрхий, миний элгэн дээр чичирч байна л! Наадах чинь, чиний санаанд таарахгүй юү хийсэн хүн бэ?
Флорестин:
(түүний элгэн дээр унаж)
Ахай, энэ хүн миний сэтгэлд хэзээ ч тааламжтай сайхан байсан. Би түүнийг ахын адил өргөн үзэж, халуун санах боловч, түүнээс цаашхыг надаас бүү хүсэглэ.
Леон:
Ээж, та дуулав уу? Хатуу сэтгэлт та учраа тайлж хэлээч дээ!
Флорестин:
Намайг орхигтун, намайг орхигтун. Үгүй бол та намайг үхүүлсэн хүн болно шүү!


АРВАН ЗУРГААДУГААР ҮЗЭГДЭЛ


Хатан, Флорестин, Леон, Фигаро, (цай авчран) Сюзаннэ нөгөө талаас хатгамаллах юм барьж ирнэ).

Xатан:
Сюзаннэ, тэр юмаа гэдрэг нь аваач. Цай хоол, унших сонсох гэдгийг одоо ярихаас өнгөрчээ. Фигаро, та, ноёнд цай хүргэж өг. Бичгийнхээ гэрт бичиг бичиж байгаа байх. Флорестин чи минь, тэнд очиж, садан хүнийхээ сэтгэлийг тайтгаруул. Хайрт хүүхэд минь, би та нарт тун халуун хайртай шүү! Та хоёр юунд ингэж намайг хайргүй зовоодог юм бэ? Үүн дотор миний учрыг олууштай нэгэн юм бий бололтой, (Флорестинтай хамт гарна).


АРВАН ДОЛООДУГААР ҮЗЭГДЭЛ


Сюзаннэ, Фигаро, Леон гурван.

Сюзаннэ:
(Фигарод)
Би чухам учрыг нь мэдэхгүй байна. Гэвчиг, үүнээс ёстой Бежеарсын үнэр утаж байна гэж би бооц тавина. Би яасан чиг, хатанд сануулж хэлье.
Фигаро:
Намайг үүнээс жаалхан илүүтэй юм олж мэдтэл, түр хүлээ. Бид орой хэлэлцэж тохиръё. Би тун чиг сонин юм олсон шүү.
Сюзаннэ:
Чи над түүнээ хэлж өгнө биз? (Гарна).


АРВАН НАЙМДУГААР ҮЗЭГДЭЛ


Фигаро, Леон хоёр.

Леон:
(гашуудан)
Бурхаан!
Фигаро:
Авгай, та яав?
Леон:
Яаснаа ч би мэдэхгүй байна. Би урьд өмнө Флорестиныг тийм сэтгэл дүүрэн сайхан байхыг ер үзсэнгүй билээ. Миний аавтай юм хэлэлцэж байсны нь би мэдэж байна. Тэгээд, түүнийг Бежеарс авгайтай хоромхон зуур үлдээж гараад ирэхийн минь хооронд, ганцаараа нүд дүүрэн нулимс мэлтэлзүүлэн, намайг түүнийг үүрд тэвч гэж тушааж байна. Тэр хүн юү хэлээд тэгчхэв?
Фигаро:
Би таны түргэдүүгээс зовдоггүй бол таны мэдвэл зохих чухал юмыг хэлмээр юм сан. Тэгвэл бид тун нарийн болгоомжтой байхад хүрнэ. Та түрэгдэж, ганц үг санамсаргүй алдвал, миний арван жил ажигласны үрийг мөхөөж баллана шүү дээ.
Леон:
За ганц болгоомжлох хэрэгтэй бол, яах вэ?...
Чинийхээр бол тэр хүн, Флорестинд юү хэлсэн болох нь вэ?
Фигаро:
Түүнийг Бежеарсын эхнэр болбол зохино, энэ тухай таны эцэгтэй нэгэнт хэлэлцэж тогтсон гэж хэлсэн байх даа.
Леон:
Тэр миний эцэгтэй тэгсэн гэж үү? Тэр тэрслүү хүн, урьдаар миний амийг булааж авах байх!
Фигаро:
Авгай, ингэж аашилбал, тэр тэрслүү хүн, таны амийг авахгүй, харин таны сэтгэл зүрхний чинь хүнийг таны өв хөрөнгийн хамтаар авах байх шүү!
Леон:
За... Нөхөр минь, уучил, би одоо яадаг билээ. Ухаан зааж өг!
Фигаро:
Сфинксийн оньсогыг та тааж үзэгтүн. Эс таавал, тэр таныг иднэ. Өөр үгээр хэлбэл, биеэ барьж, тэр хүний юм ярих, нууцгай зан! ааш гаргахад нь, дураар нь тавих хэрэгтэй.
Леон:
(тачаадан)
Биеэ барих гэнэ ээ!... За, би биеэ барьж үзье. Гэвч, дотор минь буцалж байна! Флорестиныг надаас булаана гэнээ! Аа, өнөөх маань иржээ. Би учрыг... тайвнаар олно.
Фигаро:
Та, биеэ барьж эс чадвал, хамаг юм биш болно шүү.


АРВАН ЕСДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ


Бежеарс, Фигаро, Леон гурав.

Леон:
(Биеэ сайн барьж чадалгүй)
Авгай, авгай, ганц үг, та эрээгүй хариулбал, таны сэтгэлээ тайван байх өөрт чинь хэрэгтэй (биш үү) Флорестин гаслан цөхөж байна. Та түүнд юү хэлсэн бэ?
Бежеарс:
(хүйтнээр)
Намайг түүнтэй ярилцсан гэж танд хэн хэлэв? Тэр хүнд, над огт хамаагүй гашуудал, гаслал байвал яах вэ?
Леон:
(яаран)
Авгай, та бүү зайлсхий. Тэр хүн тун сэтгэл санаа дүүрэн сайхан байтал, тантай ярилцсанаас хойш, усан нүд болдог байна. Тэр юунаас чиг болсон гэлээ, миний сэтгэл түүний хамт гасална. Та түүний шалтгааныг над хэлж өгнө үү? Эсвэл та түүнээ хариуцан хүлээнэ үү.
Бежеарс:
Би айлгах далайлгахад бууж өгдөг зантай хүн биш. Харин үүнээс ондоо аятай шиг аашилбал, би юү чиг гэсэн дагаж өгнө.
Леон:
(тачаадан)
За, тэгвэл, итгэлийг барсан хүн, биеэ хамгаал! Бидний нэг маань үхнэ! (Гарыг сэлэм дээрээ тавина).
Фигаро:
(тэднийг барьж)
Бежеарс авгай! Садан нөхрийнхөө хүүгийн өөдөөс ингэнэ гэж үү? Таныг сайнаар хүлээж авсан айл гэрт ингэх гэж үү?
Бежеарс:
(биеэ барьж)
Би үүргээ сайн мэднэ... Би энэ хүнтэй учраа ололцоно. Ганц хөндлөнгийн хүн байлгах дургүй. Та зайлж, бид хоёрыг үлдээгтүн.
Леон:
Хайртай Фигаро минь яв, яв. Энэ хүн надаас зайлахгүй, чи харж байгаа биз дээ. Ямар ч хойшлох үгийг би хүлээхгүй.
Фигаро:
(хажуу тийш)
Эцэгт нь гүйж очиж мэдэгдье. (Гарна).


ХОРЬДУГААР ҮЗЭГДЭЛ


Леон, Бежеарс хоёр.

Леон:
(үүдийг халхалж)
Та үг хэлэлцэх дургүй, үзэлцэх дуртай юу? Яахыг та сонго. Энэ хоёроос өөр юмыг би хүлээхгүй шүү.
Бежеарс:
(хүйтнээр)
Леон! Ёс төрийн хүн, садан нөхрийнхөө хүүгийн өөд гар далайх ёсгүй шүү. Эзнээ бараг захирахад аймшиггүй хүрсэн доорд өчүүхэн боолын дэргэд, би учрыг гаргаж хэлэх ёстой гэж үү?
Леон:
(сууж)
Авгай, учраа ярь, би хүлээж байя.
Бежеарс:
Та мунхаглан уурласандаа яасан их гэмших бол!
Леон:
Би түүнийг мөд үзнэ дээ.
Бежеарс:
(хуурамч, ихэмсэг томоотой байдал гаргаж)
Леон! Та Флорестинд дуртай шүү дээ. Би түүнийг хэдий нь ажигласан... Таны ахын амьд байгаа цагт, танд юу ч болж чадахгүй, заяагүй тэр янагийн сэтгэлд чинь туслах үүрэг над үгүй гэж би санаж явсан юм. Тэгтэл, гашуудалтай тэмцэл тулалцаанд тэр хүн амиа алдаж, та түүний орыг эзлэхэд, таны сэтгэлтэй хүнтэй таныг, холбон нийлүүлэх тийш эцгийг тань болгож, чадах эрхшээлтэй бол уу гэж би биедээ эрэмшин бодсон билээ. Тэгээд, элдэвчлэн оролдовч, тэр хүн миний хэчнээн хүчлэн оролдовч, огт дагахгүй байжээ. Би бодохдоо, тэр бодлого бүгдийг энх тайван зохицуулах арга гэж түүнийг цааргалан хүлээхгүйд хашран гашуудаж билээ. Миний залуу нөхөр минь, намайг уучлан үзнэ үү. Би одоо таныг гашуудуулна. Тэгэвч, тэр нь таныг үүрдийн гаслан гайгаас аврахад хэрэгтэй болно. Ухаан сэтгэлээ уужим самбаатай болгогтун. Одоо танд их хэрэг болно. Би таны эцгийг шаргаасаар, амаа нээж, нууцыг над итгэмжлэн хэлүүлэхэд хүрвэл, «ай миний садан нөхөр минь гэж гүн өгүүлрүүн, миний хөвүүний сэтгэлийг би мэднэ. Гагцхүү, би түүнд Флорестиныг яахин эхнэр болгож өгөх билээ? Миний асармал гэж байгаа тэр хүн... миний хүүхэд, түүний охин дүү» гэжээ.
Леон:
(гэдрэгээ болж)
Флорестин уу? Миний охин дүү!
Бежеарс:
Хэлэх үг энэ. Түүнийг би хатуу журмыг... Ай даа, би түүнийг та хоёрт хоёуланд хэлдэг ёстой юм санжээ. Би дуугай байвал, та нар аюултай юманд унах байж. За, Леон, одоо та надтай тулалдан үзэлцэх санаатай юү?
Леон:
Агуу сэтгэлт сайхан садан! Би ачийг үл мэдэх журамгүй хүн! Би хүн биш! Миний мунхаг уурыг мартана уу!
Бежеарс:
(маш хуурамч байдлаар) Гагцхүү, энэ гайтай нууцыг хэзээ ч үл задруулахгүй бол, би тэгье. Эцгийн гутамшгийг илчилбэл, их л муухай биз ээ...
Леон:
(түүнийг тэвэрье гэж гараа дэлгэхэд элгэнд наалдан)
Ай, хэзээ чиг тэгэхгүй!


ХОРИН НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ


Гүн, Фигаро, Леон, Бежеарс.

Фигаро:
(гүйн орж)
Эд нар энэ байна! Энэ байна!
Гүн:
Бие биеэ тэвэрч байгаа нь уу? Та солиоров уу?
Фигаро:
(гайхаж)
Үнэхээр, авгай... энэ чинь солиорчихмоор байна шүү.
Гүн:
(Фигарод)
Та үүнийг над тайлж хэлж өгнө үү?
Леон:
(чичрэн дагжиж)
Ай, аав, үүнийг би тайлбал зохино. Уучилна уу. Би ичиж үхмээр болов! Нэгэн хөнгөн сэдэв (дээрээс би... баахан хэтрэн дэндсэн. Энэ хүн уудам зантай төлөөдөө, намайг сэхээрүүлж, бас миний мунхагласныг зөвчлөх учрыг олж, түүнийг уучлан үзсэн, тийм сайн хүн байжээ. Таныг орж ирэхэд, би түүнд бишрэн баяглаж байснаа илэрхийлж байсан.
Гүн:
Энэ хүний ачтайд бишрэн баяглавал зохих чинь арай чиг ганц энэ удаа биш дэг. Гэвчиг, бид бүгдээр энэ хүний ачийг хариулбал зохих улсаа.

(Фигаро дуугай магнайгаа алгадна. Бежеарс түүнийг ширтэн инээмсэглэнэ)
Гүн:
(хүүдээ)
Агь, зайлтугай. Таны ганц саяын үгийг тань сонсоод, миний уур бадарч байна.
Бежеарс:
Ай, авгай, түүнийг цөмийг орхисон шүү дээ.
Гүн:
(Леонд)
italki
Миний садан нөхөр болоод, мөн таны садан болох хүнийг дайрснаа очиж гэмш, тийм журамтан хүнийг...
Леон:
(гарахдаа)
Би тэсгэлгүй гашуудна!
Фигаро:
(хажуу тийш, уурлан)
Энэ чинь нэг арсан дотор оршсон түг түмэн чөтгөр шив дээ!


ХОРИН ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ


Гүн, Бежеарс, Фигаро.

Гүн:
(Бежеарст, хажуу тийш)
Нөхөр минь, эхэлснээ төгсгөе. (Фигарод) за, сүрхий хөөрхнөөр таамагладаг, бодлогогүй мунхаг хүн та, Кадиксаас өөрийн биеэр авчирсан хэн илэрхийлэн үзүүлсэн этгээдэд олгох вексельтэй тэр гурван сая алтны векселийг нааш өгнө үү. Би таныг түүнийг дугаарла гэсэн биз дээ.
Фигаро:
Би тэр ёсоор болгосон.
Гүн:
Түүнийг над авчирч өгөгтүн.
Фигаро:
Гурван сая алт уу?
Гүн:
Тийм ээ! Та, юунд саатаад байна?
Фигаро:
(номхон дагуу)
Авгай, би... одоо, тэр над байхгүй.
Бежеарс:
Яана гэнээ, одоо танд байхгүй гэнээ?
Фигаро:
(омогтой)
Байхгүй, авгай!
Бежеарс:
(яаран)
Та түүнийг яасан бэ?
Фигаро:
Миний эзэн намайг асуувал, би яасан ийснээ хэлэх үүрэгтэй. Танд би харин захирагдаж дагах ёсгүй шүү.
Гүн:
(уурлан)
Сөс ихт хүн! Та түүнийг яав?
Фигаро:
(хүйтэн шигээр)
Би түүнийг таны нотариатч Фал авгайд хадгалуулсан.
Бежеарс:
Хэний саналаар?
Фигаро:
(омогтой)
Өөрийнхөө саналаар, Үнэнээ хэлбэл, би дандаа өөрийнхөө саналыг дагадаг.
Бежеарс:
Би тэгээгүй гэж мөрий тавина.
Фигаро:
Над тэр хүний гарын үсэг бий тул, та мөрийгөө алдах аюулд унана шүү.
Бежеарс:
Эсвэл, тэр хүн гүйлгээ хийх гэж авсан байх. Ийм улс ашгаа хуваалцдаг юм аа.
Фигаро:
Танд нэг ач тус хүргэсэн хүнийг та үүнээс арай дээр хэлмээр юм даа.
Бежеарс:
Тэр над ямар ч ач тус хүргэсэнгүй.
Фигаро:
Итэгье, өв хөрөнгө хүлээж авлаа гэж дөрвөн түмэн дублон найман...
Гүн:
(ууртай)
Та бидэнд энэ тухай бас зэмлэх үг хэлэх нь үү?
Фигаро:
Хэн, би юү? Авгай! Би өв залгамжлах хүний төрөл болох хүнийг сайн мэдэх болоод, энэ тухай над ер ямар ч сэжиг дамжиг байхгүй шүү. Нэлээд хөнгөн савсаг зантай, тоглоомд орчихсон, мөнгө сүйтгэдэг, хэрүүлч, зодооч, биеэ барихыг мэддэггүй, ёс мэддэггүй, зан чанар сул, өөдгүй, түүнийг булшинд чирч оруулсан гэм хурьцлаас өөр ямар ч юмгүй нэг залуу хүн дэг, түүнийг өнөөх гайтай тулалдаан ч...

Гүн хөлөө дэвсэнэ.

Бежеарс:
(уурлан)
Тэр алтыг юунд хадгалуулах гэж өгснөө та манд хэлж өгөх нь үү?
Фигаро:
Авгай, ер нь түүний үүргийг хүлээхгүй л гэж тэгсэн юм даа. Хүн, хулгайлж аваачвал яана? Хэн мэдэх вэ? Их луйварчин хүн гэрийн дотор шурган орж болдог шүү...
Бежеарс:
(уурлав)
Тэгэвч, гүн ноён, тэр алтыг авах санаатай байна.
Фигаро:
Гүн ноён хүн явуулж болно шүү дээ.
Бежеарс:
Тэр нотариатч чинь, өөрийн тэр гарын үсгийг үзүүлэхгүй бол өгнө гэж үү?
Фигаро:
Би түүнийг Гүн ноёнд өгнө, Би нэгэнт үүргээ гүйцэтгэсэн хойно, хэрэв тэр алтанд алдаа осол, муу юм болдог бол, надаас гэм эрэх аргагүй болно байгаа.
Гүн:
Би тэр гарын үсгийг бичгийнхээ гэрт хүлээнэ.
Фигаро:
(Гүнд)
Фал авгай, тэр алтыг гагцхүү таны гарын үсэг байвал талбин олгож өгнө гэдгийг би танд урьдаас мэдэгдье. Би тэгээрэй гэж сануулсан юм аа. (Гарна).


ХОРИН ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ


Гүн, Бежеарс хоёр.

Бежеарс:
(уурлан)
Энэ мууг дураар нь тавиад, юү болдгийг нь үзэг дээ. Авгай, үнэхээр, би сэтгэлтэй сайн явснаа бодож, танд хэлье. Та даанч хүнд их итгэдэг, зөөлөн болж байна. Энэ хүн манай нууцыг таажээ. Зарц, үсчин, эмч хүнээ, та санг хадгалагч, нарийн бичгийн дарга нэг ёсны итгэлт хүн болгожээ. Энэ хүн таны буянаар хэргээ сайхан бүтээдэг хүн гэж мэдээтэй шүү дээ.
Гүн:
Энэ хүний томоотой шударгыг хэлбэл, над түүнийг юугаар ч өө сүлтсийг зааж, муу хэлэх үг байхгүй, харин ингэж ихээр зантай болж байгаа нь үнэн...
Бежеарс:
Танд түүнээс шагнан зайлах нэг арга бий.
Гүн:
Би заримдаа тэгэх сэн гэж боддог.
Бежеарс:
(нууц сэм байдал үзүүлэн)
Морьтон юугаан Мальтад явуулбал, таны итгэлт хүн түүний хойноос харж байхыг та хүснэ биз дээ. Фигаро ийм хүндтэй даалгаварт тун дуртай, хүлээхгүй гэхгүй. Ингэвэл та тэр хүнээс урт удаанаар сална.
Гүн:
Миний нөхөр, таны зөв. Бас тэр хүнийг эхнэртэйгээ тийм сайнгүй гэдэг чиг биз дээ. (Гарна)


ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ


Бежеарс:
(ганцаараа)
Бас нэгэн алхам дэвшив! Ай сүрхий заншлаач хүн, муу сайн амьтны манлайн чимэг, энд бат шударга зарцын дүрэм үзүүлж, над инээдмийн жүжиг комедиэс хоч өгөөд, инж хөрөнгийг өврөөс минь суга татах гэж байгаа чамайг даа! Онорэ. Тартюфынхаа хүчээр та далайгаар явах үес, загасанд биеэ өглөг болгон өхийг очоод, намайг ажих хянахаа төгсгөл болгоно байх даа та.


ГУРАВДУГААР БҮЛЭГ


Тайзны байдал, хатны бичгийн гэрийг дүрсэлжээ.
Цэцэг маш ихтэй.


НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ


Хатан, Сюзаннэ хоёр.

Xатан:
Энэ хүүхдээс би юу ч олж мэдсэнгүй, уйлан хайлан, бөглөрч байна.
Биеэ миний өмнө буруутай гэж, уучлахыг зуу дахин гуйж, сүм хийдийн газар очиж сууна гэнэ. Миний хүүгийн өөдөөс аашлах ааштай нь энэ бүгдийг зэрэгцүүлэн бодвол: өөрийн биеийг тэр хүнд тэнцэхгүй гэж санасан дээрээс түүний янаг сэтгэлийг цааргалан түлхэлгүй горьдуулж байсандаа биеэ зэмлэж байгаа юм бол уу даа гэж би бодлоо. Дуулгартай сайхан санаа зовомтгой аа! Хөөрхөн журамтайн туйлаа! Бежеарс авгай, энэ тухай түүний санаа зовмоор нэг юм хэлсэн байх нь шив дээ. Тэр хүн, нэр төр дээр очвол, тун нарийн нанжин хүн, заримдаа бусдын юу ч харахгүй юман дээр хэтрүүлж, хий юм бий болгож үздэг хүн шүү дээ.
Сюзаннэ:
Гэмийн үндэс чухам хаана байгааг би, мэдэхгүй байна. Гэвчиг, энд тун хачин жигтэй юм болж байна аа даа! Нэгэн чөтгөр нууц галыг сэм шатаан үлээж байгаа бололтой. Гүн, туйлын муухай зантай болж, бид бүгдийг биеэс зайлуулна. Та дандаа уйлдаг, авхай уйлан хайлан, үг, хэлж чаддаггүй, таны хүү гашуудан гасалдаг! Ганц Бежеарс авгай, тэнгэр мэт, огт ажиггүй. Үзэхүл, тэр хүн, юунд ч зовдоггүй, та бүгдийн зовлонд огт өрөвддөггүй бололтой.
Хатан:
Хүүхээ! Тэр хүн сэтгэл дотроо зоволцож байгаа. Аяа, манай шарх дээр рашаан эм асгаж, сэцэн мэргэнээрээ маныг түшиж, ширүүн хатуу бүгдийг зөөлрүүлэн, миний ууртай хэнтэг болсон нөхрийг тайтгаруулдаг, маны сэтгэлийг засагч энэ хүнгүй бол, бид хэдэн хувь илүү зовлонтой байх сандаа.
Сюзаннэ:
Ахай, та хууртан ташаарахгүй болоосой доо!
Хатан:
Миний бодоход, чи урьд тэр хүнийг үүнээс илүү тэгш шударга үздэг сэн билээ. (Сюзаннэ, нүдээ доош дарна), гэвч, Флорестин миний санаа зовоосныг ганц тэр хүн тайтгаруулж чадна. Тэр хүнийг нааш энэ лүү бууж ирнэ үү гэж хэлүүлж үзээч.
Сюзаннэ:
Тэр хүн өөрөө энэ ирж явна бололтой. Би таны үсийг сүүлд самнаж өгье. (Гарна)


ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ


Xатан, Бежеарс хоёр.

Хатан:
(гашуудан)
Ай, хөөрхий хошууч минь! Энд маань юу болж байна вэ? Үгүй бол, миний төчнөөн удтал айж байсан, хэзээний миний үзтэл бэлдэн засаж байсан өнөөх эрс шийдтэй цаг болоо юу даа? Миний хөөрхий хувь муутай хүүг ноён өдрөөс өдөрт улам илүү хөндий хүйтнээр үзэх болж байна. Лав, тэр хүнд нэг гайтай мэдээ орсон бол уу даа.
Бежеарс:
Ахай, би арай тэгж санахгүй байна.
Хатан:
Тэнгэр, миний ахмад хөвүүнийг үхүүлэн, намайг шийтгэснээс хойш, гүн их л эрс хувирч, Ром хот дахь элчин сайдаар уламжлан, Леоны сахилыг эгүүлэхийн оронд, харин заавал, Мальтад явуулах гэх болжээ. Түүнээс гадна, Бежеарс авгай, миний мэдэхэд, тэр хүн! Газраа аралжин сольж, Испанийг тэвчээд, энд үүрд оршин суух санаатай. Саявтар будаалах үес, гучин хүний өмнө эр эм салалцах тухай түүний шүүмжлэн өгүүлэхийг сонсоод, миний яс үс шижигнэсэн билээ.
Бежеарс:
Би тэгэхэд нь байсан. Тэр Миний голд минь орчихсон.
Xатан:
(нүдний нулимсыг асгаруулан)
Миний эрхэмсэг садан уучлан үзнэ үү? Би ганц таны дэргэд уйлж байна!
Бежеарс:
Өр зөөлөнтэй хүний тань сэтгэл, таны гашуудлын амаржих орон болоосой.
Хатан:
Флорестины сэтгэл зовлонтой болсон нь тэр хоёрын хэнээс гарсан бэ? Би түүнийг хүүдээ гэж бодож байсан юм. Тэр охин ядуу үгээгүй боловч, сайн язгууртай, зүс цэвэр гоо, ариун журамтай, маны дунд өсөж хүмүүжжээ. Одоо залгамжлах хүн болсон миний хүүд тэр хоёрын аж төрөх хөрөнгө дутах гэж үү?
Бежеарс:
Хөрөнгө хэтэрхий ихэдсэн ч байж магад. Түүнээс гай гарч байгаа юм.
Хатан:
Миний төчнөөн удтал, гэмшсэн осол болгоомжгүйг нэн хатуугаар шийтгэх гэсэн шиг, тэнгэр ийм удаан хүлээсэн юм уу гэмээр, миний горьдлыг эвдэх гэж цөм нэгмөсөн бөөгнөрөн нийлсэн бололтой. Миний хань нөхөр, миний хүүг үзэн ядна. Флорестин түүнээс буруулна. Сэтгэл санаа нь юундаа чиг эвдэрсний нь бүү мэд, тэр хүнээс үүрд зайлан холдъё гэх санаатай. Тэр хөөрхий хүү, түүнээс болж үхэх нь! Энэ дамжиггүй. (Гарыг наманчлан залбирч) Цээрлэн шийтгэгч тэнгэрээ! хорин жил уйлан гэмшсэний сүүлээр эндэгдэл минь илэрснийг айн эмээн үзэх үйлийг чи над амсуулжээ. Ай, ганц миний бие зовлонт болоосой! Бурхан, би үүнд гомдохгүй, ганц, хүү минь л хийгээгүй ялын шийтгэлийг бүү үзээсэй! Бежеарс авгай, төчнөөн зовлонг анаах эмийг та мэдэх үү?
Бежеарс:
Ай, өргөн хүндлүүштэй бүсгүй ээ! Тийм, би мэднэ. Тэгээд би таны айн эмээхийг үгүй болгох гэж ирлээ. Бид нэг юмнаас зовдог бол, маны нүд дандаа өнөөх лүүгээ харж, юу ч хэлсэн, юу ч хийсэн, юм болгоноос айдас хүрдэг шүү дээ. Одоо тэр олон битүү таавар юмны түлхүүр миний гарт байна. Та жаргаж бас болно.
Хатан:
Сэтгэл гэмшүүлэн дүүрэн байтал, жаргаж болох уу даа?
Бежеарс:
Таны нөхөр, Леоноос огт бишүүрхэн хөндийрдөггүй. Тэр хүн түүний төрсөн нууцыг огт мэдээгүй.
Хатан:
(яаран)
Бежеарс авгай!
Бежеарс:
Таны үзэн ядаж байна гэж үздэг тань цөм түүний сэтгэл гэмшсэний үзэгдэл юм аа. За, би таны сэтгэлийг юутай амгалан болгоно!
Хатан:
(үнэн голоос )
Хайртай Бежеарс авгай!
Бежеарс:
Энх төвшин болсон сэтгэлдээ миний хэлэх нэг үгийг дарагтун! Леоныг төрсөн нь таны нууц, Флорестины төрсөн түүний нууц, (дууг нам болгон) Тэр хүн түүнийг асран тэжээгч болоод, бас... Эцэг нь юм.
Хатан:
(гараа наманчлан залбирч)
Хамгийг чадагч бурхан, намайг өршөөн хайрла!
Бежеарс:
Та бодож үзэгтүн! Хүүхдээ бие биедээ дуртай болсныг үзээд, тэр хүн хэчнээн айсан бяцган гэх вэ. Өөрийн нууцыг хэлэхийн аргагүй дуугай байсан дээрээс, тэр хоёрын бие биедээ сэтгэлтэй болохыг хүлээхийн аргагүй болоод тэр хүн сонин муухай зантай болж, хүүгээ зайлуулах гэсэн санаа бол тэр хүний хүлцэж болохгүй янаг сэтгэлийг сахил зүүж, хагацан салгахаар болдог бол дарж үзье гэсэн юм аа.
Хатан:
(сөгдөн, үнэн голоос залбиран)
Ачит сайн үйлийн мөнх үндсэн! Ай бурхан минь! ухаанаа алдсан хүнээс болж, үйлдсэн бяцган гэм эндэгдлийг заримдаглан засахыг чи над соёрхон зөвшөөрч, миний гомдуулсан нөхөрт миний талаас нэгэн тавиг өргөхийн чөлөө чи гаргажээ! Ай Альмавив! Хорин жилийн зовлонд гансран түгжигдсэн миний сэтгэл дахин чамдаа нээгдэнэ. Флорестин, чиний охин, би түүний умай дотроо авч явсан шиг хайрлах болжээ. Ганц чиг үг хэлэлгүйгээр бие биеэ уучлан үзье! Ай, Бежеарс авгай, дуустал шавхан хэлэгтүн.
Бежеарс:
(түүнийг өргөж)
Садан минь, сайн сэтгэлийн анхны хөдлөлд би саад хийх дургүй байна. Баяглаж сэтгэл хөдлөх нь аюулгүй. Ямар зовлонд сэтгэл хөдөлсөн биш. Таны сэтгэл тайван амгалан болохын төлөө миний үгийг дуустал сонсогтуй.
Xатан:
Миний агуу сэтгэлт садан минь! Хэлэгтий, хэлэгтий, та намайг их л ачлав.
Бежеарс:
Флорестиныг ясан төрөл дотроо янаг амраг болохоос хашин халхлах арга эрж, таны нөхөр намайг түүнтэй гэрлэж сууна уу гэсэн. Гэтэл, таны гашуунаа зовохыг хүндэтгэн үзэх миний гашуудах гүнээ сэтгэлд огт холбогдолгүй...
Хатан:
(гашуунаа)
Ай садан минь, намайг өрөвдөж...
Бежеарс:
Үүнийг ярихыг байя. Тэгээд, битүүлэгшгээр хэдэн үг сануулахад, Флорестин түүнийг Леон дээр аваачин бодох санаа төрж, орь залуу сэтгэл нь баярлан хөгжтөл, таныг ирлээ гэж айлтгажээ. Түүнээс хойш би, түүний эцгийн санааг ярьсангүй. Ганц миний нэг үг, түүнд ах дүүгийн барилдлагыг санахад айдас хүрэх санаа төрүүлж, хирдээ эмээлгэсний тэр учир, шалтгааныг та хүүтэйгээ тааж чадсангүй.
Хатан:
Тэр хөөрхий хүү, тэгж бодохоос тун хол байжээ!
Бежеарс:
Одоо та учир шалтгааныг мэдсэнээс хойш, цөмийг засах тэр холбоог байгуулах гэсэн бодлогыг бид ёсоор болгох ёстой юу, үгүй юү?
Хатан:
(яаран)
Садан минь, үүнийг ёсоор болговол таарна. Миний оюун сэтгэл цөм үүнтэй нийлэлцэв. Би тэр охиныг үгэндээ оруулж дагуулах ёстой болжээ. Тэгвэл, манай нууц хэвээр хадгалагдаж, нэг ч гаднын хүн мэдэхгүй. Хорин жил зовсны эцэст бид жаргах өдрийг үзэж, миний гэр хотлоор цөм таны ачаар ийм болсон болно.
Бежеарс:
(дууг баахан чанга болгож)
Тэдний сэтгэл тайвныг юу ч хөдөлгөхгүйн тулд, бас нэгэн тавиг хэрэгтэй. Миний садан та тэр тавигийг өргөж зохих байна.
Хатан:
Эвий, би тавиг болгоныг өргөхөд бэлэн.
Бежеарс:
(ухуулах сүртэй дуугаар)
Насан эцэс болсон тэр хөөрхий муу заяатын захиа бичгийг цөм үнс болговол зохино.
Хатан:
(гаслан)
Ай бурхаан!
Бежеарс
Тэр садан нөхөр, насан эцэслэхдээ, захиа бичгээ танд өгөөрэй гэж над захихдаа, таны нэрийг бүтэн хадгалж, түүнийг гутаах ямар ч ор мөрийг битгий үлдээ гэж эцсийн захиаг над захисан билээ.
Хатан:
Бурхаан! Бурхан!
Бежеарс:
Хорин жил болтол би таны мөнх гашуудлын үндэс болсон түүнийг таны нүднээс холдуулж чадсангүй. Гэвчиг, үүнд таны зүрх өвдөхийг бодолгүй, та биедээ ямар аюул учирч болохыг бодож үзэгтүн!
Хатан:
Аюул нь юу билээ дээ?
Бежеарс:
(хүн чагнаж байгаа үгүйг лавлаж үзээд дууг нам болгон)
Би Сюзаннэд огт хардах санаагүй. Тэгэвч, таныг энэ бичгийг хадгалдаг гэж мэдэх шивэгчин, нэгэн өдөр түүнийг ашиг орлогын үндэс болговол яах билээ? Таны нөхөрт түүний нэгийг үзүүлбэл, лав нэг үнэ өгөх байлгүй дээ. Тэгээд дахин шинээр гай гарч...
Хатан:
Үгүй, Сюзаннэ даанч сайхан сэтгэлтэй...
Бежеарс:
(өндөр дуугаар маш эрс)
Миний хүндэт садан минь, та энхрийлэх, гаслах аль алины ёсыг гүйцээж, үүргээ цөм ёсчлон бүтээжээ. Хэрэв та үүнд садан хүнийхээ ааш байдалд сэтгэл ханамжтай бол, би түүний шанг авахыг хүснэ. Энэ бичиг бүгдийг устгаж, бүрнээ тайлсан эндэгдлийн энэ бүгд баримтыг үгүй хийх хэрэгтэй! Тэгээд, ийм гашуудалтай юмыг дахин хэзээ ч эргэж торохгүйн тулд, би одоо, зогсоогоор тэр тавиг өргөхийг нэхэн шаардъя.
Хатан:
(чичрэн дагжин)
Би тэнгэр бурхны зарлиг дууг дуулж байгаа бололтой санагдана. Намайг түүнийг мартагтун, түүнийг үхсэнээр, миний нэг насыг бэлэвсрэлийн торгомсгоор бүтээснийг тас татагтун гэж зарлиглана уу. За бурхан минь! таны өршөөж өгсөн садныхаа үгийг дагая. (Хонх дуугаргаж), тэнгэр намайг таны нэрээр нэхэн шаардсаныг, миний гэмших сэтгэл мөн тэгээрэй гэсэн боловч, миний зориггүй сэтгэл түүнийг түвдсэнгүй билээ.


ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ


Сюзаннэ, Хатан, Бежеарс гурав

Xатан:
Сюзаннэ, миний эрдэнэсийн хайрцгийг авчир. Үгүй байг даа, би өөрөө очъё. Чамд түлхүүрийг эрэх ажил гарна. (Гарна).


ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ


Бежеарс, Сюзаннэ хоёр

Сюзаннэ:
(баахан санаа зовонги)
Бежеарс авгай, юү болж байна вэ? Цөмөөр тархи нь эргэчихжээ! Энэ маань галзуугийн газар шиг болж байна шүү! Хатан уйлдаг, авхай уйлан хайлан бөглөрч байдаг. Морьтон Леон усанд орж үхнэ гэдэг. Гүн хаалгаа дараад, хэнтэй ч уулзахгүй гэдэг. Тэр эрдэнэсийн хайрцаг юунд, одоо амьтан болгоны санааг биедээ татдаг болов?
Бежеарс:
(нууц гэж хурууг аманд аваачиж)
Ш ш! Үүнд битгий их сонирх! Чи мөд учрыг мэднэ! Цөм сэтгэлчлэн, цөм сайн... Өнөөдрийн өдөр бол чухам... ш ш!


ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ


Хатан, Бежеарс, Сюзаннэ гурав

Хатан:
(гартаа эрдэнэсийн хайрцгаа барьж)
Сюзаннэ, танхимын хоовонгоос гал авдар.
Сюзаннэ:
Та галыг бичиг шатаах гэж хэрэглэвэл, шөнийн дэн унтраагаагүй галтай байна шүү дээ (дэнг авч өгнө).
Хатан:
Үүдэн дээр байж, хүн битгий оруулаарай.
Сюзаннэ:
(гаруут, хажуу тийшээ)
Урьдаар Фигарод мэдэгдье.


ЗУРГААДУГААР ҮЗЭГДЭЛ


Хатан, Бежеарс хоёр.

Бежеарс:
Одоо болох гэж байгаа энэ агшин цагийг би, танд яасан их хүссэн билээ.
Хатан:
(сэтгэл хөдлөн бөглөрч)
Ай садан минь! Энэ тавиг өргөхдөө ямар гэгчийн өдрийг бид олж сонгов! Миний муу заяат хөөрхий хүүгийн төрсөн өдөр шүү! Жил бүр энэ өдрийг би тэр хоёрт зориулж, тэнгэрээс өршөөл гуйн, эдгээр гаслант захиаг уншин, нулимс асгаруулан уйлдаг билээ. Бид ял гэм хийхээс алдаа эндэгдэл хийсэн байна гэж би юу ч болсон боддог сон билээ. Ай даа, тэр хүнээс над үлдсэн энэ бүгдийг шатаах хэрэгтэй юм уу?
Бежеарс:
Яалаа! Ахай, танд түүний дурсгал болсон хүүгээ та үгүй хийж байгаа юм биш шүү дээ! Түүнийг түмэн аймшигт аюулаас хамгаалах энэ,тавигийг түүний төлөө өргөх юм биш үү? Та түүнийг бас өөрийнхөө төлөө өргөж, таны нэг насны чинь аюулгүй нь магад энэ чухал юмнаас болох юм биш үү? (Нууц хайрцгийг нээж захиаг гаргана).
Хатан:
(гайхаж)
Бежеарс авгай! Та үүнийг надаас дээр нээж байна шүү. Над дахиж нэг уншуулж үзэгтий!
Бежеарс:
(чанга)
Үгүй, би тэгүүлэхгүй
Хатан:
Миний төлөө асгасан цусаараа гашуунаа салах ёс хийж, бичээд өнөөдөр миний тун хэрэглэх зоригийг сурган үзүүлсэн ганц тэр сүүлийн захиаг.
Бежеарс:
(татгалзан)
Та хэрэв ганц чиг үг уншдаг бол, бид юу чиг шатааж чадахгүй. Тэнгэрт хүний буурай сул чанараас ангижирсан, зоригтой, сайн дурын бүрэн төгс тавигийг өргөгтий. Таныг зүрхлэхгүй бол таны төлөө хүч гаргая. За, энэ цугаар галд оров (боодлыг галд хаяна)
Хатан:
(яаран)
Бежеарс авгай! Хатуу сэтгэлт садан! Та миний амь насыг шатааж байна! Над нэг зурвас чиг үлдээсэй! (Гал шатаж байгаа захидлын зүг ухасхийн завдана).
Бежеарс:
(тэврэн барьж тогтоон)
Би үнсий нь салхинд хийсгэе.


ДОЛООДУГААР ҮЗЭГДЭЛ


Сюзаннэ, гүн, Фигаро, хатан, Бежеарс.

Сюзаннэ:
(гүйн орж)
Миний хойноос гүн ирж явна. Түүнийг Фигаро дагуулж ирсэн.
Гүн:
(тэднийг ингэж байтал орж ирээд) Ахай, энэ маань юү гэгч вэ! Юун дээрээс ийм жигтэй юм болж байна? Энэ гал, энэ хайрцаг, энэ бичиг захиа ямар учиртай юм билээ? Энэ тэмцээн булаалдаан, ус нулимс юу билээ? (Бежеарс, хатан хоёр мэгджээ). Та нар хариу үг хэлэхгүй нь үү?
Бежеарс:
(биеэ тогтоож чадаад, гашуудах дуугаар)
Авгай, би таныг зарц нарын дэргэд учрыг тайл гэж нэхэхгүй бол уу гэж горьдож байна. Хатны дээр цочмог оръё гэхдээ, чухам юү бодож тэгснийг би мэдэхгүй байна! Намайг хэлбэл, би ямар ч байсан, чухам үнэнийг дагаж, өөрийнхөө ааш аягийн ёсоор хөдлөхөд бэлэн.
Гүн:
(Фигаро, Сюзаннэ, хоёрт)
Та хоёр гараарай.
Фигаро:
Гэвчиг, авгай та ядахдаа над өршөөл үзүүлж, сая ярьж байсан тэр их мөнгөө хүлээн авсан нотариатчийн гарын үсгийг танд өгснийг минь батлан хэлж өгнө үү?
Гүн:
Тэгвэл, эндэгдлийг засах тул, би дуртай тэгье. (Бежеарст) авгай санаагаа амар болгогтуй. Гарын үсэг энэ байна (кармандаа хийнэ).

Фигаро Сюзанэ хоёр, хоёр тийшээ гарна.

Фигаро:
(гаруут Сюзаннэд сэм)
Цаадах чинь учраа хэлж өгөхөөс зайлахгүй болжээ!
Сюзаннэ:
(сэм)
Тэр хүн тун бултрамтгай шүү!
Фигаро:
(сэм)
Би түүнийг нугасалчихсан!


НАЙМДУГААР ҮЗЭГДЭЛ


Хатан, гүн, Бежеарс гурав

Гүн:
(хатуу)
Ахай, бид одоо илүү хүнгүй болсон шүү.
Бежеарс:
(бас баахан сандруу)
Ярьдаг нь би болъё. Би энэ байцаалтад орж байгаа хүн шүү. Авгай та намайг ямар нэгэн учир байдалд үнэнээс гажихыг үзэв үү?
Гүн:
(хөндий хүйтэн шиг)
Би тэгж хэлсэнгүй.
Бежеарс:
(Биеэ бүрнээ барьж)
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Гэмт Эх Буюу Шинэ Тартюф - 4
  • Büleklär
  • Гэмт Эх Буюу Шинэ Тартюф - 1
    Süzlärneñ gomumi sanı 4297
    Unikal süzlärneñ gomumi sanı 1842
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэмт Эх Буюу Шинэ Тартюф - 2
    Süzlärneñ gomumi sanı 4144
    Unikal süzlärneñ gomumi sanı 1686
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэмт Эх Буюу Шинэ Тартюф - 3
    Süzlärneñ gomumi sanı 4094
    Unikal süzlärneñ gomumi sanı 1589
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэмт Эх Буюу Шинэ Тартюф - 4
    Süzlärneñ gomumi sanı 4347
    Unikal süzlärneñ gomumi sanı 1723
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэмт Эх Буюу Шинэ Тартюф - 5
    Süzlärneñ gomumi sanı 4206
    Unikal süzlärneñ gomumi sanı 1650
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гэмт Эх Буюу Шинэ Тартюф - 6
    Süzlärneñ gomumi sanı 650
    Unikal süzlärneñ gomumi sanı 454
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.