Latin

Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 10

Süzlärneñ gomumi sanı 4500
Unikal süzlärneñ gomumi sanı 2159
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Жонон тэгсээр бүгдийг нь санаандаа сэргээж аваад сонсгохоор биднийг дуудав. Мань эр нэг хөлөө урагш тавьж, хоёр гараа дээш нь өргөн, гэдийсхийн тэнгэр өөд харж ёстой сүр жавхлантай зогсоод уншиж гарлаа. Шүдээ ч хавирч байв. Ульж ч дуугарлаа. Хэнхдэг цээж рүүгээ цохилж л харагдав. Аялгуутай ч уншиж байлаа. Нэг үгээр хэлэхэд урьд өмнө миний үзэж харсан ямар ч жүжигчинтэй зүйрлэшгүй сайхан уншив.
Тэр үгийг ванд зааж ядаж байхад нь би аль хэдий цээжилчихсэн. Ийм шүлэг байсан юм.

Яая даа, би, яая?
Яасан хэцүү аюулд учрах нь энэ вэ?
Бирнамын ой Дурсинанд нүүж ургахыг хүлээн
Бэрх амьдралыг тэвчин суух хэцүү еэ
Үерийн ус тэнгисийн давлагаанаас
Үнсээр боогоод үзэх үү?
Хар дарж Мексет зүүдэлснээс
Хамаг муу юм үүссэн байх шүү.
Ор чимээгүй авсанд орохоор
Орчлонгийн зовлонг арчин тонилгоё байз!
Хүчтэний өмнө сөгдөн дагжиж
Хүлцэн тэсвэрлэж суухыг одоо больё
Дуугүй номхон суухаар тэмцэлд босъё,
Дунканыг одоо очоод сэрээ чи.
Харанхуй шөнө авс нээж
Хар хувцас өмсөн гашуудал болог...
Эхээс заяасан золбоо хийморь минь үхэж
Элдвийн бодолд царай зүс минь цонхийжээ.
Үүлс дээгүүрээ мушгиран зангирснаа
Үлгэрийн муур шиг сэмхэн арилав.
Үлдэж хоцорсных нь үйл арвинаа
Үхнэ гэдэг цагаа ирэхээр унтахаас амархнаа.
Тэнгэрээс заяасан, хонгор Офелия минь босооч
Гантиг чулуун хөшөө мэт битгий байгаач
Ганц надад үг хэлээд сүмдээ суугаач!4

Энэ шүлэг мань өвгөнд гойд таалагдаж тэр дор нь цээжлээд хэнээс ч дутахгүй уншдаг болов. Тэр бээр бүр төрөлхийн авьяастай ажээ. Түүний ийш тийшээ шалмаг шалмаг хөдлөн зангаж, аялгуутай унших нь үнэхээр маягтай байлаа.
Тийнхүү амжилт олсон даруй жонон ая тоглож театрын зарлал хэвлэв. Жононгийн хэлдгээр сургуулилж байгаа нь энэ гэж хоёр гурав хоногийн турш үргэлж сэлмээр тулалдсан учир сал дээрх юм замбараагаа алдаж гүйцэв.
Биднийг Арканзас муж улсын бүр гүнд нэвтрэн орох өглөө голын тохойд нэг муу жижиг хот гэнэт харагдав. Бид түүнийг зүглэн гурав дөрвөн миль хэртэй яваад өтгөн ургасан майлс мод хонгил мэт бүрхэж хучсан нэгэн горхины адагт салаа нуув. Тэр хотод жүжиг тавьж болох эсэхийг мэдэхээр бид Жимийг ганцаар нь салан дээр үлдээн завинд сууж хот руу явав. Бидэнд их завшаантай хэрэг боллоо. Тэнд цирк тоглохоор завдаж байсан учир морь унасан буюу донсолгоотой тэргэнд суусан хүмүүс хөдөөгөөс цугларч байлаа. Тийм учраас бидний тоглолт амжилт олж болох байв. Жонон шүүхийн танхимыг хөлслөн авсны дараа зарлалаа наахаар гарцгаав. Манай зарлал ийм үгтэй байв.

ШЕКСПИРИЙН ЖҮЖИГ
Ганцхан удаа тоглоно!

Жүжигт
Лондоны Друри-Ленийн театрын бага Дэвид Гаррик, Уаитчепел дахь вангийн театрын ахмад Эдмунд Кин.
Европын вангийн театруудаас ПуДинг-Лейн, Пикадилли, Лондон нар тоглоно.
«РОМЕО ЖУЛЬЕТТА» -аас «ТАГТАН ДЭЭРХ ҮЗЭГДЭЛ»
Ромео-д нөхөр Гаррик
Жульетта-д нөхөр Кин нар бусад жүжигчдийн хамт тоглоно.
«Ричард III»-аас хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулсан «СЭЛМИЙН ТУЛАЛДААН»
Ричард III-д нөхөр Гаррик
Ричмонд-д нөхөр Кин нар тоглоно. Тэрчлэн олны хүсэлтээр:
Парист 300 удаа тоглосон «Гамлет»-д алдар цуутай жүжигчин Кин тоглоно.
italki
Европт тоглолт хийх гэж байгаатай холбогдуулж ганцхан удаа тоглоно.
Тасалбарын үнэ 25 цент. Хүүхэд ба зарц нар 10 центээр орно.

Бид хот дундуур явж үзэв. Байшин мухлагууд нь бараг цөмөөрөө будаггүйн дээр он жилд хуучран өгөршин цайж өмхрөн унах шахсан байлаа. Байшингуудаа усны үерээс хамгаалж гурав дөрвөн фут модон хөл дээр барьжээ. Байшингуудын ойролцоо жижиг цэцэрлэгүүд байх боловч тэнд нь согтуу өвс, наран цэцгээс өөр юу ч ургасангүй. Бас овоолоостой үнсэн дээр нь уранхай гутал, шаахай, лонхны хагархай, муу сайн даавууны хог, хонх ёнх болсон төмөр лааз онгирч байлаа. Янз бүрийн банзаар, гартаа дайралдсаныг нь эв хавгүй зүйж барьсан хашаанууд зүг бүр мурийжээ. Хашааны хаалга нь ганцхан сэгэлдрэг дээр тогтох бөгөөд тэдний заримыг ширээр хийсэн байлаа. Дээр үед, магадгүй жононгийн хэлснээр бүр Колумбын үед шохойдсон бололтой хаалга хааяа дайралдана. Цэцэрлэгт нь гахай сэндчиж эзэн хүмүүс гахайг хөөн гаргаж байгаа нь олонтой харагдана.
Хотын бүх мухлагийг ганцхан гудамжны дагуу зэрэгцүүлэн барьжээ. Мухлагуудын дээгүүр барьсан маалинга саравчийг тогтоосон баганад хөдөөгөөс ирсэн худалдаачид морио уяцгаана. Тэндхийн ажилгүй сэлгүүцсэн хүмүүс саравч доогуур хэвтээ барааны хоосон хайрцаг дээр өдөржин сууж Барлоу фирмийн үйлдвэрлэсэн эвхмэл хутгаар мод зорох буюу эсвэл тамхиа зажилж, үгүй бол үүрэглэж эвшээн суниаж байгааг бодвол бүгдээрээ хов хоосон шинжтэй байв. Тэд бараг цөм нарны шүхэр шиг далбагар шар сүрлэн малгай өмссөн мөртөө хантааз хүрэмгүй, нэг нэгнийгээ овоглолгүй, зөвхөн Билл, Бак, Хэнк, Жэ, Энди гэж дуудна. Ярьж хөөрөх нь залхуутай, юм л бол уурлаж уцаарлана. Өмднийхөө уутанд гараа хийсэн тийм ажилгүй хүн бараг багана бүгдийг налан сууж харагдав. Тэд биеэ маажих буюу бусдадаа зажилдаг тамхи зээлдүүлэхдээ л гараа уутнаасаа гаргана. Тэд,
— Хэнк, чи надад нэг тамхи зээлдүүлээч.
— Чадахгүй. Ганцхан зажлах үлдсэн. Түүнийгээ өөрөө зажилна. Чи Биллээс гуй гэх мэтээр дандаа гуйлга гувшуулна.
Билл заримд нь өгөх боловч заримд нь байхгүй гэж худал хэлнэ. Тэдний дотор үнэхээр сохор улаан мөнгөгүй, тэр ч байтугай тамхины нунтаг ч үгүй тэнүүлч ч байв. Тэдэнд тамхи нүдний гэм бөгөөд зээлэхээс өөр аргагүй юм. Тэдний ярих нь:
— Жек минь тамхи зээлүүлээч. Би сая Бин Томпсонд өгчихсөн чинь шавхруу ч үгүй боллоо. Тэр нь бас л худал. Түүний үгэнд гаднын хүнээс өөр хэн ч үл хууртана. Жек занг нь мэдэх учир,
— Чи түүнд тамхи өгсөн гэж үү? Чиний гар сарвайх хол биз ээ! Лейф Бакнер минь чи харин надаас авсныгаа одоо аль. Хэрэв чамайг өгөөдөхвөл би баримт заримт гэлгүй хоёр тонныг ч гэсэн зээлдүүлье,
— Би чамд өрөө нэг удаа төлсөн шүү дээ!
— Тиймээ, чи зургаа зажлахыг өгсөн. Харин чи дэлгүүрээс авсан сайхан тамхины минь оронд яах гэж муу өвс өгсөн юм.
Дэлгүүрээс авсан гэдэг нь дөрвөлжилж шахсан тамхи бөгөөд тэд ихэвчлэн мушгиж эрчилсэн, жирийн навч зажилдаг ажээ. Тэд тамхи зээлэхдээ хутгаар зүсэхийн оронд амандаа хайрцагтай нь чихэж хазангуут гараараа бүр хоёр хэсэг болгож хуваана. Тамхины эзэн түүний үлдээж өгсөн хэсгийг нь харамсангуй хараад,
— Наадахаа надад аль, хайрцагтайгаа өөрөө ав гэж ёжлонгуй хэлнэ.
Хотын өргөн нарийн гудамж нь явахын найгүй шалбааг. Тэнд давирхай шиг хар шалбаагаас өөр юу ч алга байв. Шавар шалбааг нь зарим газар фут гаруй гүн бөгөөд хоёр гурван ямх гүн шалбааг газар сайгүй дайралдана. Тэр дундуур гахайнууд энд тэндгүй өнхөрч хөрвөөнө. Хамаг бие нь шавар шавхай болсон нэг гахай торойнуудаа дагуулан гудамжаар залхуурсан янзтай гэлдэрч явснаа замын яг дунд лагхийн хэвтсэн учир хүмүүс түүнийг тойрч гарахаас өөр аргагүй болов. Гахай тэрийн хэвтэж нүдээ жартайлган чихээ хөдөлгөн торойнуудаа хөхүүлнэ. Тэр гахай ийнхүү хэвтэж байгаагаа их л сайханд бодон бахархаж үүнд нь хөлс шагнал өгдөг юм шиг тун додигор. Залуучууд хэдийнээ дэргэд нь ирчхээд хар байдгаараа,
— Гөлөөг, гөлөг! Чш туу! хэмээн хашхираад гахай руу заав. Гахай нэг муухай хашхирснаа огло үсрэн босоод зугтав. Хоёрын зэрэг нохой чихнээс нь зүүгдэж хойноос хэд хэдэн нохой гүйцэж очлоо. Залуучууд цөмөөрөө босон харайж нохдыг далд ортол нь харж зогсоод, тийм шуугиан дэгдээсэндээ сэтгэл тун ханамжтай байгаа бололтой инээлдэж харагдлаа. Тэднийг буцаж сууцгааснаас хойхно ноход хоорондоо хэрэлдэв. Нохдын хэрүүл тэднийг юу юунаас ч илүү хөдөлгөж хөгжөөлөө. Хэрэв золбин нохойн биеийг нил давирхайдаж сүүлнээс нь цагаан төмөр уяад бахардаж унатал нь гүйлгээд үзүүлбэл яах байсан улс юм бол?
Голын эргээр яйжийж мурийсан хэд хэдэн байшин одоохон ус руу нураад уначих буй гэхээр дөнгөж ядан тогтож байхыг харвал эзэнгүй болсоор удсан бололтой. Нэг байшингийн өрөөсөн булангийн эрэг цөмрөн унасан тул хагас нь агаарт дүүжлэгджээ. Иймэрхүү байшинд хүмүүс бас суусаар л байгаа ажээ. Энэ тун осолтой. Заримдаа эрэг байшингийн чинээ өргөн газраар цөмрөн унана. Зарим айл голын эргийг дөрөвний нэгэн бээр өргөн байхад нь бууж суурьшаад нүүхээсээ залхууран хойш тавьсаар байгаад эцэст нь нэг зун гэр оронтойгоо усанд унаж үхэх шахдаг билээ. Иймэрхүү хот эрэгт хөөгдөн ямагт ухарч байдаг юм.
Жин үд ойртох тутам хотын гудамжаар унаа малтай хүмүүсийн хөл нэмэгдэж ар гэр, авгай хүүхэдтэй нь гэрээсээ авчирсан хоол ундаа морин дээрээ идэж ууцгааж байгаа харагдана. Архийг ч мөн сайхан залцгааж байлаа. Би гурван том зодолдоон болохыг харав. Нэг хүн гэнэт,
— Богс өвгөн айсуй байна! Энэ өвгөн сар сард л жаахан юм балгачхаад агсам тавьж ирдэг болжээ дээ. Та минь, цаадхаа хараач! гэв.
Залуучуул баяр хөөр болцгоолоо. Тэднийг энэ өвгөнөөр наадаж сурсан байх нь гэж би дотроо бодож суув.
— Богс өвгөн өнөөдөр хэнийг нь салам болтол зодохоор ирж яваа юм бол доо? Энэ өвгөн сүүлийн хорин жил хэлсэн амандаа хүрч зодох гэсэн бүхнийгээ зодож чадсан бол өдийд нэр сүр нь тун их мандсан дагаа гэж нэг нь хэлэхэд нөгөө нь,
— Богс өвгөн надад агсам тавиасай. Тэгвэл би лав мянга насална байх шүү гэлээ.
Богс өвгөн улаан арьстан индиан шиг хашхирч гуаглан,
— Замаас зайлцгаа! Би дайнд мордож яваа хүн. Мөдхөн авсны үнэ нэмэгдэхийг та нар хараарай! гэж хэлсээр бидний улаан дэргэдүүр мориныхоо хар эрчээр давхин өнгөрөв. Өвгөн шал согтуу тул эмээл дээрээ арайхийж тогтож явлаа. Царай нь час улайсан, тавь эргэм насны өвгөн харагдав. Хүмүүс цөм шоолон инээлдэж, хор шарыг нь маажихад өвгөний уур омог оволзон шатаад, та нар одоохондоо гайгүй тэгж л бай гэв. Богс өвгөн «халдахуйд хүрвэл хар халзныг нь» ярих дуртай бөгөөд энэ удаа хурандаа Шерборныг алахаар энд ирсэн гэнээ.
Өвгөн намайг харснаа ойртож ирээд,
— Чи хаанаас ирсэн жаал бэ? Үхлээ хүлээгээд зогсож байна уу? гэх нь тэр.
Тэгснээ мориныхоо амыг эргүүлж цааш давхин одлоо. Би бүр айж гүйцээд байтал хажуугаас нэг хүн,
— Зүгээр, зүгээр. Цаадах чинь жаахан балгачихаараа дандаа тэгж явдаг юм. Арканзасын нэгдүгээр зэргийн тэнэг байгаа юм. Эрүүл ч байсан согтуу ч байсан чухамдаа ялаа үргээж чадахгүй хүн гэж ярилаа.
Богс өвгөн хотын хамгийн том дэлгүүрийн үүдэнд очиж саравчлан харснаа,
— Шерборн! Чи наашаа гараад ир! Чамтай улаан нүүрээрээ уулзах хэрэг байна. Адгийн муу луйварчин! Чамтай нэгийгээ үзэлцэж байж л сална! гэж хашхичив.
Богс өвгөн Шерборнд агсам тавин амныхаа зоргоор чалчиж ертөнцийн бүх хараалыг шавхаж гүйцэв. Өвгөний хашхичих нь гудамж бүхэнд хүрч, хүмүүс инээж хөхрөлдөн улам өөгшүүлсээр байлаа. Дэлгүүрээс бас л тавь эргэм насны бие бядархаг нэг хүн гарч ирэв. Хотод хэн ч өмсөөгүй хувцсыг тэр олж өмсжээ. Шавааралдсан хүмүүс хоёр тийшээ ярагдан түүнд зам тавьж өгөв. Тэр хүн Богс өвгөнд тайвнаар,
— Хэлж байгаа үгийг чинь залхтлаа сонслоо. Цааш нь би үдийн нэг цаг хүртэл тэвчье. Үдийн нэг цаг хүртэл шүү, дуулж байгаа биз чи. Хэрэв түүнээс хойш надад агсам тавьж нэг үг хэлбэл миний гараас гарахгүй гэж мэдээрэй хэмээн үгээ зөөж тавин хэлээд дэлгүүр лүгээ буцаж оров.
Тэнд байгаа хүмүүс цөм түгшиж, нэг ч хүн холхиж хөдөлсөнгүй, дахин инээлдсэн ч үгүй. Богс өвгөн гудамжаар Шерборныг зүхэн харааж баахан давхиснаа Түдэлгүй үүдэнд зогсоод бас л агсам тавилаа. Хүмүүс түүнийг хүрээлэн тайвшруулахыг оролдсон авч зөхөөд чадсангүй. Нэг хүртэл арван тавхан минут үлдээд байна шүү. Одоо шалавхан гэртээ харивал дээргүй юу гэж зэрэг зэрэг аргадаад ч нэмэр болсонгүй, мөн агсам тавьсан хэвээр, малгайгаа шалбааг дотор чулуудаад дээгүүр нь мориороо гишгэчүүлэн хар хурдаараа давхихад буурал үс нь салхинд хийсэн байгаа харагдана. Түүнийг мориноос нь буулгаж аваад, архийг нь гартал хорьж аргалах санаатай эрвийх дэрвийхээрээ оролдоод дийлсэнгүй. Өвгөн хараал тавьж Шерборныг зүхэн давхисан хэвээр л байлаа. Аргаа бараад сүүлд нь нэг хүн,
— Охинд нь очоод хэл хүргээд, шалавхан ирүүл! Заримдаа охиныхоо үгэнд ордог юм гэнэ билээ. Хэрэв хүний үг авбал охиныхоо үгийг л авч магадгүй гэхэд нэг хүн гүйж байгаа харагдав. Би гудамжаар цаашаа жаахан яваад зогсож харав. Тав арван минутын дараа Богс өвгөн дахин гараад ирлээ. Тэгэхдээ морьгүй явган явж харагдлаа. Гудамжаар толгой нүцгэн гуйвж дайвах бөгөөд түүний хоёр гараас хоёр хүн хойш нь чангаана. Байдлыг нь ажиглавал номхорч эмээсэн янзтай харагдлаа. Өвгөн зориуд зүтгэж байгаа биш, аяндаа гуйвж дайвж байгаа ажээ. Гэтэл миний араас нэг хүн гэнэт «Богс!» гэж хашхирав.
Ямар хүн хашхирч байгаа юм бол гэж бодоод эргэж хартал нөгөөх Шерборн хурандаа замгийг нь татаж сунгасан хоёр амтай гар буу дээш нь харуулж бариад гудамжны тэг дунд зогсож байлаа. Яг тэр үеэр нэг залуухан хүүхэн гүйн ирж яваа харагдав. Түүний хойноос бас хоёр хүн дагажээ. Богс өвгөн, түүнтэй хамт яваа хоёр хүн хэн дуудав гэсэн бололтой эргэн харлаа. Хамт явсан хоёр нь гар буу хармагц хоёр тийшээ булт үсрэн зугтав. Шерборны буудахад бэлдэн замгийг нь татсан гар бууны ам алгуурхан дорогшилж яг Богс өвгөнийг чиглэв. Өвгөн нэг сайн харснаа хоёр гараа өргөөд,
— Бурхан намайг авар! Битгий буудаач! гэж хашхирлаа.
Буун дуу тасхийхэд Богс өвгөн хоёр гараараа агаар самардан гуйвав. Дахин буу тасхийхэд өвгөн гараа алдлан газар ягхийн хүндээр уналаа. Нөгөө залуухан хүүхэн дуу алдан эцэг лүгээ гүйж дээр нь дарж унаад эхэр татан уйлах завсраа,
— Энэ хүн эцгийг минь алчихлаа! Энэ хүн алчихлаа! гэж хашхичиж байв.
Хүмүүс тэр хоёрыг хүрээлэн шавж бие биеэ түлхэн шахцалдах бөгөөд тэд тус бүрдээ аль болохоор сайн харахыг хичээж хүзүүгээ сунгана. Тойрон хүрээлсэн хүмүүсийн дотор талын эгнээ хумхигдаж,
— Гэдрэгээ! Гэдрэгээ! Та минь, амьсгалах салхи тавьж өгөөч! гэлцэнэ.
Хурандаа Шерборн гар буугаа хөсөр шидэж орхиод буцаж алхав.
Богс өвгөнийг эмийн сангийн дэргэд авчраад хүмүүс хүрээлэн шахцалдсан хэвээр явсан бөгөөд хойноос нь хотын бүх хүмүүс хавиралдан дагажээ. Би урагш зүтгэн шахсаар цонхны доохон талд нэг аятайхан газар олж зогссон тул Богс өвгөнийг сайн харж авав. Түүнийг шалан дээр хэвтүүлээд толгой доогуур нь зузаан судар дэрлүүлж бас цээж дээр нь нэг судар дэлгэж тавив. Цамцны энгэрийг ярахтай зэрэг би нэг сум хаагуур нь орсныг олж харав. Өвгөн арваад удаа амьсгалсан бөгөөд цээж дээр нь тавьсан судар түүнийг амьсгалах бүрийд нэг доошоо, нэг дээшээ болж байснаа сүүлдээ хөдлөхгүй болоод тэгээд нас барав. Хүмүүс охиныг нь арайхийж салгаад уйлж бархируулсаар аваад явлаа. Охин нь арван зургаа хүрсэн буй гэмээр настай түвшин томоотой хүүхэн бөгөөд айж эмээснээсээ болж царай нь тун их зэвхийрсэн байлаа.
Хотын бүх хүн цөм энд шаваарч цонхонд нь аль болохоор ойртон өвгөний хүүрийг үзэхээр түлхэлцэн шахцалдана. Ар талын хүмүүс хэдийгээр,
— Та нар үзэж харсаар байж сэтгэл чинь ханадаггүй яасан муухай улс гэгч вэ! Бусдыгаа бод л доо! Бид та нартай ялгаа юу байх вэ! гэж үглэх боловч түрүүлж ирсэн хүмүүс эзэлсэн байраа арын хүмүүст огтхон ч үл тавьж өгнө.
Ар талын хүмүүс уурлаж эхэллээ. Тэгэхлээр нь би ямар ч гэсэн гараад үзэхээр шийдлээ. Гудамжаар хүн пиг дүүрчээ. Тэд цөм айж түгшсэн бололтой. Хурандаагийн буудахыг үзсэн хүмүүс юу болсон тухай цөм яриа дэлгэжээ. Тэднийг тойрон хүмүүс хэсэг хэсгээрээ шаваарч яриаг нь чагнахаар бас л хүзүүгээ сунгацгаана. Үсээ урт ургуулаад өндөр оройтой хамба хилэн малгай шилдүүлж өмссөн болхидуу хөдөлгөөнтэй нэг гуйвгар хүн гартаа барьсан саваагаараа Богс өвгөн хурандаа хоёрын зогсож байсан газрыг зурж тэмдэглэж байгаа харагдав. Хүмүүс бөөн бөөнөөрөө түүнийг даган ийш тийш гүйлдэж юу хийж байгааг нь ажиглана. Зарим нь түүний хэлсэн бүхнийг ойлгосны тэмдэг болгож толгойгоо дохиж байхад зарим нь хэлтийсхийн ташаагаа тулж зогсоод саваагаар газар зурахыг сонирхон харна. Нөгөө хүн Шерборны зогсож байсан газар цэхлэн зогсоод малгайгаа духдуулан тавьж хөмсөг зангидан «Богс» гэж хашхирав. Дараа нь саваагаа буу мэт шагайж: Тас! гэтэл гуйвж дайвав. Дахин тас! гэтэл нуруугаараа газар унав гэж ярилаа. Болсон явдлыг нүдээрээ үзсэн хүмүүс: Энэ хүн ёстой үнэн мөнөөр нь ярилаа. Яг л тэгсэн юм гэлцэв. Арваад хүн лонхтой архи гарган өндөр хүнийг дайлахаар завдлаа.
Гэтэл нэг хүн тэндээс, ер нь Шерборныг олноороо нүдэж албал таарна гэхэд түүнийг дэмжигчид олширсоор Түдэлгүй цөм тэр үгийг давтаж орилж гуагласаар тэндээс хөдлөв. Тэд хурандааг дүүжилж алахаар замдаа айлуудын угаасан юмаа тохдог хэцийг тайлан авч явлаа.


Хорин хоёрдугаар бүлэг : ОЛНООРОО ШУУД ШҮҮЖ ЭС ЧАДАВ

Тэд улаан арьстан индианчууд шиг орилж хашхиралдан Шерборны байшин руу хошууран дайрав. Замд нь хүн дайралдсан бол дайруулж, гишгүүлчих байлаа. Хүүхдүүд чарлалдаж бултах зүгээ олж ядан хар хурдаараа зугтана. Цонх бүрээс хүүхнүүдийн толгой цухуйж, мод бүхэнд негр хүүхэд асжээ. Эрэгтэй, эмэгтэй хосууд хашааны завсраар шагайцгааж байснаа тэднийг ойртож ирэхийн хамт бут үсрэн ухаан жолоогүй зугтана. Бүсгүйчүүл үнхэлцгээ хагартал айж чичирч зарим нь уйлж харагдав.
Нөгөөх бөөн хүмүүс Шерборны хашааны хаалган дээр овоорч учиргүй их шуугиан болов. Тэр дуунд хүн өөрийнхөө дууг ч ялгахын аргагүй байлаа. Хашаа нь багавтар бөгөөд барагцаалбал хориод фут ажээ.
— Хашааг нь эвд! Хашааг нь эвд! гэж нэг хүн хашхирав.
Хашааны хайс хяхтнан байснаа тас няс дуугаран цөмөрч хойноос нь бөөгнөрөн шавсан хүмүүсийн түрүүч, эгнээ эгнээгээрээ түрэн орж ирэв.
Тэгсэн даруй Шерборн хоёр амтай буу барин байшингийнхаа жижиг асрын дээвэр дээр гарч ирээд үг дуу ч үгүй, ер сандарч тэвдсэн шинжгүй, эрс шийдэмгий зогсов. Шуугиан намжирч, цугларсан хүмүүс ухарч эхэллээ.
Шерборн нэг ч үг дуугаралгүй, доошоо харан зогссон хэвээр байв. Бүр анир чимээгүй болсон нь айдас хүрмээр муухай зэвүүн. Шерборн цугларсан хүмүүсийг нүдээрээ эргүүлж тойруулан харах бөгөөд түүний хараанд оногдсон хүн бүр хулчийж өөдөөс нь эгцлэн харж үл чадах тул арга буюу нүдээ буруулна. Дараа нь Шерборн инээв. Түүний инээд чихэнд аятай дуулдсангүй хүйтэн санагдав.
Шерборн үгээ таслан, басамжилсан дуугаар өгүүлэх нь:
— Та нар бас хүн зодож алах санаатай! Харин инээдэмтэй хэрэг байна даа. Та нар чинь юу бодоод олноороо хүн алахыг горилох болов? Муусайн тэнэмэл, хүүхэн дийлчхээд эр хүн рүү довтолж болох юм шиг санагдав уу? Эр хүн гэдэг чинь та нар шиг юм мянга түмээрээ ирсэн ч айхгүй. Гэгээн цагаан өдөр та нар шиг юм хаашаа зайлдаг юм.
Би та нарыг ямар эс мэдэх биш. Мэдэх мэдэхдээ арван хуруу шигээ мэднэ. Би өмнөдөд төрж өссөн, умар нутагт сууж байсан болохоор та нарыг дэс дараалан мэднэ. Дунддынхан цөмөөрөө хулчгар. Умарт нутагт дайралдсан бүхэндээ доромжлуулж гэртээ ирээд тэсвэр хайрлахыг гуйж бурханд мөргөдөг юм. Өмнөдөд нэг хүн гэгээн цагаан өдөр хэний ч туслалцаагүйгээр дүүрэн хүнтэй морин тэрэг зогсоогоод дээрэмдсэн байна билээ. Та нарыг эрэлхэг зоригтой гэж сонин хэвлэл чинь бишгүй л магтдаг. Тэгээд л та нар өөрсдийгөө бусдаас илүү зоригтой гэж боддог байх. Гэвч та нар бол хамгийн хулчгар. Танай шүүх хүн алсан хүнийг яагаад дүүжилдэггүй гэж санана? Хань хамсаатан нар нь үдэш оройн цагаар ууц руу сум зоочхож магадгүй гэж айдаг хэрэг. Үнэхээр ч зоож л орхино. Тийм учраас л хүн алсан хүнийг ямагт цагаатгадаг юм. Тэгэхээр нь ёстой эр хүн баг өмссөн тэнэгүүдийг зуу зуугаар нь дагуулан шөнийн цагаар гарч өштөн хүнээ жанчиж алдаг юм. Та нарын дотор ёстой эр хүн алга. Энэ бол та нарын нэг алдаа мөн. Бас өдрийн цагаар баг өмсөлгүй ирсэн чинь та нарын хоёр дахь алдаа болсон байна. Та нарын авчирсан энэ Бак Гаркнес бол бас л гавихгүй хүн. Хэрэв тэр хатгаж өдөөгүй бол та нар жаахан шуугьж байгаад л тарах байсан.
Та нар явах дургүй байна билээ. Дунддын хүн хэрэг төвөгт дургүй, аймтгай байдаг юм. Та нар яг л тийм аймтгай байна. Хэрэв Бак Гаркнес мэтийн хүн та нар «Түүнийг ал, түүнийг ал!» гэж уриалсан бол та нар ухрахаас айж, хулчгар гэж хэлүүлэхээсээ зовоод дуу шуугиан болон түүний хойноос цувралдаж мундаг гавьяа байгуулахаар тангараг тавин гүйж ирцгээх байсан.
Орчлон дээр хамгийн арчаагүй юм гэвэл бөөгнөрсөн хүмүүс. Арми ч байсан мөн ялгаагүй. Арми эрэлхэг зоригтойдоо тулалдаанд ордог хэрэг биш. Бид олуулаа, биднийг удирдаж байгаа гэсэн ухамсар тэдэнд зориг оруулдаг юм. Гэвч цугларсан хүмүүс толгойлогч үгүй бол юу ч биш. Та нар одоо шалавхан сүүлээ хавчаад гэр гэрийнхээ зүг далд орсон чинь дээр. Хэрэв ёстой жанчиж алах гэвэл өмнөдийнхнийг дуурайж шөнө л хийх хэрэгтэй. Бас баг өмсөж эр хүнтэй ирэх хэрэгтэй. Та нар одоо наад хагас хүнээ аваад зайлцгаа гэж Шерборн хэлээд буугаа зүүн гартаа авч гохыг нь сойв.
Шавааралдсан хүмүүс тэр дороо тал тал тийшээ таран зугтав. Бак Гаркнес бусдынхаа хойноос мөн зугтсан бөгөөд түүнийг харахад тун ч арчаагүй байлаа. Би явалгүй тэнд хоцорч чадах байсан боловч яршиг санагдсан.
Дараа нь цирк дээр очоод хашааных нь араар тэнэж явтал манаач миний дэргэдүүр өнгөрөв. Би брезент доогуур нуугдаад орлоо. Тэгэхэд хорин алтан төгрөг, бас бус мөнгөтэй байсан боловч түүнийгээ хэмнэхээр шийдсэн юм. Гэр орноосоо алс, хүн танихгүй газар мөнгө хэзээд хэрэг болно. Ер нь хашир хэрэгтэй. Хэрэв өртөггүй орж болшгүй бол би циркт мөнгө зарцуулахаас буцахгүй байсан. Болж өгвөл мөнгөө дэмий үрээд яах вэ.
Би гойд сайхан цирк үзсэн. Хос хосоороо морь унасан жүжигчид, зэрэгцэн яваа ноёд, хатдыг ёстой харууштай юм. Эрэгтэйчүүд нь дан өмд, цамцтай, харин гутал өмсөөгүй. Хөлдөө шпор зүүгээгүй бөгөөд морин дээр ташаагаа тулан давхихдаа ер сандарч, тэвдсэн шинжгүй байв. Тэднийг тоолсон бол лав хорь хүрэх байх. Улаан ягаан царайтай гоё гоё хатангуудын дотроос жинхэнэ хатан хаан нь тэр гэж ялгахын аргагүй цөмөөрөө эрдэнэ сувд болсон хувцас өмсжээ. Түүний зөвхөн нэг нь лав саяас дорогшгүй үнэтэй байх. Би тийм гоё юм үзээгүй болохоор хараад хараад эс ханав. Дараа нь тэд эмээл дээр эв эгцээрээ зогсоод алгуур найган ганхаж тааз тойрон давхилаа. Тэгэхэд эрэгтэйчүүдийн толгой таазанд тулах шахсан бөгөөд тэд тун өндөр гуалиг шаламгай харагдана. Эмэгтэйчүүдийн даашинз шаржигнан дуугарч ягаан сарнай цэцэг мэт намиран хийсэх нь тус бүр хамгийн гоё шүхэр шиг байлаа.
Дараа нь тэд улам хурдан давхин эмээл дээрээ хоёр хөлөө ээлжлэн агаарт хий өргөн бүжиглэх нь бүр ч гайхам. Удирдаач дунд нь эргэлдэн шилбүүр тас няс хийлгэж «Чүү, чүү!» гэх бөгөөд түүний хойно алиалагч инээд хүргэнэ. Дараа нь тэд жолоо цулбуураа сул тавьж эмэгтэйчүүд нь ташаагаа тулан, эрэгтэйчүүд нь гараа цээжиндээ зөрүүлэв. Тэгтэл морьд нь сурмагаар өвдөг сөхрөв. Дараа нь тэд цөм мориноосоо нэг нэгээрээ элсэн дээр үсрэн буугаад хамгийн эелдэг урьхнаар ёслон гүйж далд ороход үзэгчид алга ташиж бахархан хашхиралдав.
Үзэгдэл энэ мэтээр дуусан дуустлаа гайхамшигтай болж завсар хооронд нь алиалагч инээд хүргэн үзэгчдийн элэг хөшөөж гүйцэв. Алиалагчийн бэлэн зэлэн үгтэйг яана. Удирдаачийг юу ч хэлсэн дор нь хамгийн инээдэмтэй хариу олж хэлнэ. Тийм мэргэн үг хэдий завдаа олдгийг би бодоод бодоод олоогүй. Би бол жил бодсон ч олохгүй. Дараа нь нэг согтуу хүн тайзан дээр мөлхөн гарч ирээд өөрийгөө моринд хэнээс ч дутахгүй гэж гайхуулан морь унах гэв. Түүнийг тайз руу оруулахгүйг хичээн янз бүрээр аргадсан боловч ер үг дуулсангүй учир завсарлага болов. Үзэгчид түүнийг загнаж, шоолоход тэр согтуу хүн уурлаж хараал урсгав. Тэгэхэд нь үзэгчид тэсвэрлэж чадалгүй суудлаасаа босон тайз руу давшлав. «Чангахан дэлсээд орхи! Аваад гадаа шидчих! гэж олон хүн хашхирав. Бас нэг хоёрын зэрэг хүүхэн, чарлаж байгаа нь сонсогдлоо. Гэтэл удирдаач гарч ирээд онцын юм юу л болов гэж гайгүй байлгүй гэсэн цөөн үг хэлж хэрэв энэ нөхөр морин дээр тогтож чадна гэх юм бол морь унуулахыг зөвшөөрье л дээ гэв. Үзэгчид цөм инээлдэж, тэг тэг гэлээ. Согтуу хүн мориноос зүүгдэн авирав. Түүнийг мордмогц морь тонгочин булгиж цамналаа. Циркийн хоёр үйлчлэгч морио тогтоож ядан жолооноос нь зүүгдэв. Согтуу хүн морины дэлээс шүүрэн авлаа. Морь булгих бүрийд түүний хоёр хөл эгц дээшээ гозолзож байлаа. Үзэгчид цөм суудлаасаа босож хашхиралдан нулимсаа гартал инээлдэв. Циркийн үйлчлэгчид морио яаж ч ноцолдоод дийлэлгүй алдаж орхилоо. Морь тайз тойрон хар хурдаараа давхихад нөгөөх согтуу хүн хүзүүнээс нь зуурсан хэвээр бөгөөд түүнийг холбирч унах шахах бүрийд хоёр хөл нь ээлжлэн бараг газар хүрч байсан. Үзэгчид бүр ухаан алдав. Миний хувьд гэвэл ер инээд хүрсэнгүй, харин юу болох бол гэхээс айдас хүрч хамаг бие чичрэх шиг болсон. Согтуу хүн тийнхүү савчин өнхөрч байснаа морин дээр зүгээр мордоод жолоогоо шүүрэн авч тал тийшээ зориуд гуйвах болов. Минутын дараа нөгөөх чинь үсрэн хөл дээр босож жолоогоо шидэж орхилоо. Морь нь хурдлаад л байв. Тэр хүн согтуу байсан биш юм санж. Эмээл дээрээ сандарч тэвдсэн шинжгүй тайвуухан зогсож яваа харагдлаа. Дараа нь хувцсаа тайчин элсэн дээр чулуудав. Нэгийг тайлж чулуудсаныхаа дараа бас дахиад л чулуудаад байв. Тэр бээр хувцсаа маш шалмаг тайлж шидсэн учир хувцас нь агаарт урсах мэт хөврөлдөнө. Түүний тайлж шидсэн хувцас арван долоо хүрсэн. Тийнхүү хурц тод өнгийн, гоёмсог сүлжмэл даавуу хувцастай гуалиг дэгжин эр болон зогслоо. Дараа нь морио ташуурдан тайз тойруулснаа элсэн дээр харайн буугаад мэхэлзэн ёсолж гүйн далд оров. Тэгэхэд үзэгчид шагшин гайхаж сүртэй дуу шуугиан боллоо.
Түүний мэхэлснийг үзээд удирдаач сүрхий уурласан байх гэж би бодлоо. Гэтэл энэ нь түүний акробат юм санж! Тэр бүхнийг өөрөө цөмийг нь зохиогоод түүнийгээ хэнд ч хэлээгүй ажээ. Тэгж хуурагдсан болохоор надад ч төдий л тааламжтай биш байлаа. Мянган доллар өгсөн ч тэр удирдаачийн оронд очихгүй. Үүнээс илүү сайхан цирк байж юу магад. Гэхдээ би л хувьд тийм сайхан цирк нэг ч үзээгүй. Ямар ч гэсэн надад тэр цирк л сайхан. Хэрэв цирк үзэх болбол заавал түүнийг үзнэ.
За тэгээд орой нь бид бас жүжиг тоглох болов. Харин хүн төдий л олон цуглараагүй, ердөө л арван хоёр хүн ирсэн учир зардлаа дөнгөж данган нөхөв. Тэд цөм инээлдэх бөгөөд харин Жонон учир зүггүй уурлаж байв. Цугларсан хэдэн хүн маань жүжиг дуусахаас өмнө гарч явсаар сүүлдээ, унтаж хоцорсон нэг жаалаас өөр хэн ч үлдсэнгүй. Тэгэхээр нь «Арканзасын мангуучууд Шексперийг ойлгох яагаа ч үгүй» тэдэнд муусайн инээдмийн жүжиг л таарна. Тэдэнд бас инээдмийн жүжиг ч ахадна гэж Жонон бухимдав. Тэдний санаанд чухам юу тохирохыг мань эр сайн мэджээ. Жонон маргааш өглөө нь хуйлаастай том том цаас, хар будаг гаргаж зарлал зураад хотын энд тэндгүй наав. Зарлал дээрээ:

ШҮҮХИЙН ТАНХИМД!
Зөвхөн гурван удаагийн тоглолттой.
Дэлхий дахинаа нэрд гарсан эмгэнэлт жүжгийн гарамгайнууд бага Дэвид Гаррик, ахмад Эдмунд Кин нар оролцоно. Эд Лондон болон европын театрын жүжигчид болно.
Урлаг бүрэн төгс
Тасалбарын үнэ 50 цент

гэсний доод талд том үсгээр БҮСГҮЙЧҮҮД, ХҮҮХЭД ОРЖ ҮЛ БОЛНО гэжээ.
За хөө иймэрхүү үгээрээ эндхийнхнийг дуудаж оруулж чаддаггүй юм болж гэм Арканзасынхны занг би ер гадарлаагүй юм болъё гэж Жонон өгүүлэв.


Хорин гуравдугаар бүлэг : ВАНГУУД ЕР НЬ ЦӨМ ОЛХИОГҮЙ

Ван, жонон хоёр өдөржин гар хумхилгүй тайзны засал төхөөрөх, хөшиг зүүх, лаа гэрэл бэлдэх ажил гүйцэтгэв. Биднийг юу ч хийж амжаагүй байтал орой болж танхимд эрэгтэйчүүл пиг дүүрэн цугларлаа. Хүн орох зайгүй болоход Жонон тойрон явж билет шалгаад тайзан дээр гарч ирэв. Тэр бээр хөшигний өмнө зогсож үг хэлэхдээ эхлээд эмгэнэлт жүжгээ хамгийн гайхамшигтай хэмээн магтаж цааш нь өөрөө гол дүрд нь тоглодог ахмад Эдмунд Кин гэдэг эмгэнэлт жүжгийнхээ тухай ярилаа. Бүх үзэгчид нүдээ бүлтийлгэн ширтсэний дараа жонон хөшиг нээхэд ван янз бүрийн өнгөөр солонгоруулан эрээлж будсан биетэй, чармай шалдан тайзны араас дөрвөн хөллөн гүйж гарав. Бусдын тухай яриад ч яах вэ шал дэмий. Гэхдээ гойд инээдэмтэй болсон. Үзэгчид элгээ хөштөл инээлдэв. Ванг харайлж дүвчигнэж гүйцээд тайзны гүн рүү далд ороход үзэгчид хашхирч шуугилдан, инээд боллоо. Тийнхүү хашхирч алга ташин гуагласаар инээдмийн жүжгийг бүр эхнээс нь аваад эцсийг нь хүртэл дахин тоглуулав. Мань эрийн дүвчигнэж байхыг үхэр харсан ч инээх байсан биз ээ.
Дараа нь жонон хөшгөө хааж үзэгчдийн өмнө мэхийн ёслоод энэхүү гайхамшигт инээдмийн жүжиг дахин хоёр удаа тоглоно. Друри Лэйний театрт тоглох жүжгийн билет нэгэнт худалдагдаад дууссан гэв. Тэр бээр дараа нь бас дахин ёсолж хэрэв хүндэт олон үзэгчдийн сонирхолд манай тоглолт таалагдсан бол танил нөхдөдөө мэдэгдэж өргөнөөр үзүүлэхийг та нөхдөөс эрхэмлэн хүсье гэхэд,
— Төгсчихлөө гэж үү? Ердөө л энүүхэн хэрэг үү? гэж хориод хүн зэрэг зэрэг хашхирав.
Жонон жүжиг дууссан гэхэд хараал хэрүүл эхэлж «Биднийг доромжлов!» хэмээн хашхиралдаж тайз хэмх цохиж, жүжигчдийг зодохоор уурлан босож ирцгээв. Гэтэл нэг өндөр нуруутай мундаг эр сандал дээр гарч зогсоод,
— Байз нөхөөд! Би нэг үг хэлье гэв.
Хүмүүс цөм зогсож түүний юу хэлэхийг чагнав.
— Та бид нар ганц сайн чадагдлаа! Бид хэд хотын бүх иргэдийн тоглоом болж насан туршдаа чадагдахын хэрэггүй гэж би бодож байна. Иймд одоо эндээс зүгээр гараад энэ жүжгийг магтан хотын бүх иргэдийг хуурч үзүүлье! Тэгсэн цагт хэн хэнийгээ шоолох юмгүй болно. Тийм үү, үгүй юү? гэж түүний хэлэхэд,
— Тэгэх нь зүйтэй. Наадах чинь тун мэргэн санаа байна! гэж цөм зэрэг зэрэг хашхирав. Тэгэхэд нь нөгөө хүн,
— За тэгвэл ингэж чадагдсан тухай нэг ч үг хэлж болохгүй. Одоо гэр гэртээ хариад дайралдсан хүн бүхэндээ энэ жүжгийг үз гээрэй гэв.
Маргааш өдөр нь хотын бүх хүн гагцхүү бидний жүжгийг шагшин ярилцах боллоо. Танхим үзэгчдээр пиг дүүрсэн бөгөөд бид тэднийг мөн л түрүүчийнх шигээ чадав. Бид ван жонон хоёрын хамт салан дээрээ эргэж ирээд оройнхоо хоолыг цөм хамт идэцгээв. Дараа нь тэд Жим бид хоёрыг салаа голын дунд аваачиж хотоос дорогш хоёр милийн хэртэй уруудаад нуухыг даалгаж явуулав.
Гурав дах өдрийн орой танхим бас л үзэгчдээр дүүрчээ. Харин энэ удаа шинээр үзэгчид ирсэнгүй, эхний хоёр тоглолт үзсэн хүмүүс цугларчээ. Би жононгийн хамт үүдэнд зогсож байгаад үзэгч бүр өвөр халаасандаа ямар нэг юм нуусан бололтой байхыг ажиглав. Тэр нь ямар нэг үнэртэн танартан биш, огт өөр юм болохыг би тэр даруй мэдлээ. Тэд илжирсэн байцаа болон ялзарсан өндөг хэдэн зуугаар нь авчирсан бололтой. Үхсэн муур хэрхэн үнэртдэг болохоор ер андахгүй. Миний дэргэдүүр жаран дөрвөн үхсэн муур аваачиж өнгөрсөн. Би тэнд минут хэртэй чихцэлдэж байгаад үнэр тун горьгүй байсан учир сүүлдээ тэсэж чадсангүй. Хүмүүс цугларсаар хүн багтах зайгүй болоход жонон нэг залууг хорин таван центээр хөлслөн үүдэнд түр зогсоогоод өөрөө тайз руу чиглэх янзтай байшинг тойрон явахад би хойноос нь дагалдав. Байшингийн булан өнгөрч харанхуйд ормогц жонон ийнхүү өгүүлэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 11
  • Büleklär
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 01
    Süzlärneñ gomumi sanı 4570
    Unikal süzlärneñ gomumi sanı 2004
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 02
    Süzlärneñ gomumi sanı 4684
    Unikal süzlärneñ gomumi sanı 2002
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 03
    Süzlärneñ gomumi sanı 4733
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 04
    Süzlärneñ gomumi sanı 4766
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 05
    Süzlärneñ gomumi sanı 4699
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 06
    Süzlärneñ gomumi sanı 4863
    Unikal süzlärneñ gomumi sanı 1762
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 07
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 2052
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 08
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1993
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 09
    Süzlärneñ gomumi sanı 4601
    Unikal süzlärneñ gomumi sanı 2078
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 10
    Süzlärneñ gomumi sanı 4500
    Unikal süzlärneñ gomumi sanı 2159
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 11
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1963
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 12
    Süzlärneñ gomumi sanı 4617
    Unikal süzlärneñ gomumi sanı 1862
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 13
    Süzlärneñ gomumi sanı 4664
    Unikal süzlärneñ gomumi sanı 1783
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 14
    Süzlärneñ gomumi sanı 4677
    Unikal süzlärneñ gomumi sanı 1876
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 15
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1887
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 16
    Süzlärneñ gomumi sanı 4788
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 17
    Süzlärneñ gomumi sanı 4801
    Unikal süzlärneñ gomumi sanı 1781
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 18
    Süzlärneñ gomumi sanı 4775
    Unikal süzlärneñ gomumi sanı 1882
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 19
    Süzlärneñ gomumi sanı 4711
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 20
    Süzlärneñ gomumi sanı 2929
    Unikal süzlärneñ gomumi sanı 1381
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.