Latin

Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 06

Süzlärneñ gomumi sanı 4863
Unikal süzlärneñ gomumi sanı 1762
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Бид хоёр сэрээд дээрэмчдэд талагдсан хөлөг онгоц дээрээс олсон юмаа бүгдийг нь нягталж үзвэл, гутал хувцас, хөнжил дэвсгэрээс эхлэн есөн шидийн юм, бас өдий төдий ном, дуран, гурван хайрцаг янжуур байлаа. Жим бид хоёр тийм баян байж ер үзээгүй. Янжуур нь бүр нэгдүгээр зэргийнх байсан. Бид хоёр орой болтол ойд хэвтэж элдвийг ярилцав. Би ном жаахан уншлаа. Ер нь цаг овоо түргэн өнгөрсөн. Би хөлөг онгоц болон гатлага дээр юу болж өнгөрснийг Жимд цөмийг нь ярьж өгөөд дашрамд нь түүнд адал явдал гэж чухам үүнийг хэлдэг юм гэхэд тэр надад адал явдлаас хаширснаа хэлэв. Намайг онгоцны дээд давхарга руу мөлхөж орох үеэр сал руугаа эргэж очтол үгүй болсон байна. Тэр үнхэлцгээ хагартал айсан гэнэ. Хэрэв хүн эс аварвал живж үхэхээс өөр зам байсангүй. Ямар нэг хүн аварлаа ч гэсэн шагнал хүртэхээр Уотсон авхайд аваачиж өгөх бөгөөд Уотсон гуай түүнийг тэр дор нь өмнө зүгийнхэнд худалдах нь лав учир ямар ч гэсэн өнгөрлөө гэж Жим бодсон ажээ. Тэгж бодох нь хэр шүү дээ. Ер нь негр хүн гэхэд Жим юмыг бараг тэг дундуур нь боддог овоо ухаантай толгой л доо.
Би ван гүн, ноёдын тухай, тэдний эдэлдэг хогшил, өмсдөг хувцас болон биесээ жирийн нэг гуайлахын оронд «эрхэм дээдэс», «гэгээн сайд», «өршөөлт эрхэм» гэхчлэн өргөмжилж дууддаг тухай удаан цагаар Жимд уншиж өгөв. Энэ бүхэн Жимд ер бусын санагдаж нүдээ бүлтийлгэн чагнаж суулаа.
— Дээдэс гэдэг чинь тийм олон янз байдаг юм бий. Би Соломон хаан гэж л дуулсан. Хөзөр дээр зураастай байдаг ноёныг эс оролцуулбал надад дуулж мэдсэн юм юу байх вэ. Байдаг эсэхийг ч бүү мэд. Ингэхэд ван хүн хэчнээн долларын цалин авдаг юм бэ?
— Хэчнээн гэнэ ээ? Хэрэв хэрэгцээтэй гэж үзвэл мянган доллар авч болно. Бүгд түүнийх хойно хэдийг авах нь түүний дурын хэрэг байдаг юм гэж хэлэхэд,
— Яана гэнэ ээ! Тэгвэл ван хүн ажил хийхийн хэрэг байх уу Гек минь?
— Юу ч хийхийн хэрэг байхгүй! Та дэмий юм асуух юм! Тэр чинь хаан ширээндээ л сууж байвал болох нь тэр.
— Арай үгүй байлгүй дээ. Нээрэн тийм гэж үү?
— Тийм тийм. Зүгээр л хаан ширээндээ сууж байдаг юм. Харин дайн гарвал дайнд морддог юм. Бусад цагт түүнд өөр хийх ажил байхгүй. Их л бодож ан хийх юм уу, эсвэл... байзнаач энэ шуугиад байдаг юу вэ?
Бид хоёр босон харайж юу болохыг үзэхээр гүйв. Тэр шуугиан онцын юм биш. Хошууны цаанаас ирж яваа хөлөг онгоцны сэнсний дуу байсан учир бид хоёр түрүүчийнхээ байранд ирж суулаа.
Би яриагаа үргэлжлүүлж
— Тэд хэрэв уйдвал парламенттайгаа цэц булаацалддаг юм. Хэрэв вангийн үгэнд орохгүй хүн гарвал ван зарлиг гаргаж тэдний толгойг цөмийг нь цаазаар авдаг юм. Тэгээд ихэвчлэн эмс хатагтай нарынхаа байранд зугаацаж байдаг юм гэнэ билээ.
— Хаана зугаацдаг гэнэ ээ?
— Эмс хатагтай нарынхаа байранд
— Тэр нь юу байдаг юм?
— Тэр чинь вангийн хатангууд байдаг газар. Та мэдэхгүй гэж үү? Соломон хаан ч бас тийм газартай байсан. Түүний хатан бараг сая хүрч байсан гэнэ билээ.
— Нээрэн тийм. Би мартаж орхиж. Тэр чинь нийтийн байр шиг юм байдаг байх. Олон хатан хоорондоо уурлаж хэрэлдэн яасан их шуугиантай байдаг бол. Хүүхдийн байраас долоон дор байж таарна шүү. Соломон хааныг ертөнцөд хамгийн мэргэн ухаантай хүн байсан гэж ярих юм билээ. Би түүнд ер үнэмшдэггүй. Чи бод л доо, мэргэн ухаантай хүн тийм замбараагүй шуугианд сууж байх уу? Хол хэрэг! Ухаантай хүн бол Тогоон завод барьж авах байсан, дургүй нь хүрвэл түүнийгээ хаагаад хаячихна.
— Ямар ч гэсэн Соломон хаан дэлхий дээр хамгийн ухаантай хүн байсан нь үнэн. Бэлэвсэн авхай надад өөрөө тэгж ярьсан юм.
— Бэлэвсэн авхай тэгж ярьсан байлаа ч гэсэн би үнэмшихгүй. Соломон хаан мэргэн ухаантай хүн байсан гэж шал худал. Тэр чинь заримдаа ёстой тэнэг юм хийсэн байна билээ. Нялх хүүхдийг дундуур нь яаж хуваах гэж байсныг нь чи санаж байгаа биз дээ?
Саналгүй яах вэ. Тэр тухай бэлэвсэн авхай надад бас ярьж өгсөн.
— За тэр! Тийм тэнэг хүн гэж байх уу? Чи бодоод үз. Энэ хожуул нэг хүүхэн нь, чи нөгөө хүүхэн нь байг л дээ. Би Соломон хаан, энэ доллар нялх хүүхэд болог. Та хоёр энэ долларыг минийх минийх гэж булаацалд. Тэгвэл би яах ёстой вэ? Би бол энэ доллар чухам хэнийх нь болохыг айл амьтнаас асууж мэдээд жинхэнэ эзэнд нь бүхэл бүтнээр нь өгөх байсан. Ухаантай мэргэн хүн юм бол тэгэх л байсан шүү дээ. Тэгэхгүйгээр би энэ долларыг авч тэг дундуур нь хуваагаад нэг талыг нь чамд нөгөө талыг нь энэ хожуулан хүүхэнд өгье л дээ. Тэр, Соломон чинь хүүхдийг яг л ингэх гэсэн юм! За одоо чи хэл. Ямар ч гүйлгээгүй энэ тал долларыг хүн хэрэгсэх үү, үгүй юү? Үүнтэй адилхан тал хүүхдээр хүн яах юм бэ? Надад бол тийм тал юм сая байгаад ч хэрэг алга.
Жим ээ, та чухам учрыг нь огт ойлгоогүй байна.
— Хэн? Би юу? За чи минь боль! Түүнд учирсаад байх юу байх вэ! Би учир мэдэлгүй яах вэ. Тэгж хуваана гэдэгт чинь ямар ч утга алга. Тэр хоёр хүүхэн чинь бүтэн хүүхэд булаацалдсанаас биш хагас хүүхэд булаацалдсан хэрэг биш шүү дээ. Хагас хүүхэд өгөөд маргаан тасалж болно гэж боддог хүн чинь ёстой тэнэг хүн. Чи тэр Соломон хааныхаа тухай надад яриад яах вэ. Би чамаар хэлүүлэлгүй ойлгож байна Гек минь.
— Таныг чухам учрыг нь ойлгоогүй байна гэж байна шүү дээ.
— Юуны чинь учир! Би мэдэхгүй яах вэ. Тэнд учирсаад байх юм ер алга. Юмыг цаагуур бодох хэрэгтэй. Чухамдаа хамаг учир нь Соломон хааны зан араншнаас л болсон байх. Чи жишээд бод. Цорын ганц буюу эсвэл хоёр хүүхэдтэй хүн хүүхдүүдээ хаях уу? Үгүй, тийм зүрх яасан ч гаргаж чадахгүй.
Харин таван сая хүүхэд гэр оронгоор нь бужигнаж байгаа хүнд бол өөр хэрэг л дээ. Тийм хүн нялх хүүхдийг муур шиг тас цохихоос ер буцахгүй. Тэгэхэд цаана нь бас өчнөөн төчнөөн үлдэнэ шүү дээ. Ганц, хоёр хүүхэд илүү дутуу байх нь Соломон хаанд ялгаагүй хэрэг гэв.
Би тийм негр ер үзээгүй. Түүнд юу ч хэлсэн нэмэргүй, санаснаараа зүтгэдэг хүн. Соломон хааныг өөр нэг ч негр тэгж муулаагүй дэгээ. Тэгэхлээр нь би Соломон хааныг зүгээр орхиж өөр хааны тухай яриа руу орлоо. Би дээр үед францад цаазлагдсан XVI Людовик вангийн тухай, хаан ширээ залгамжлан суух ёстой байсан түүний хүүгийн тухай ярьж тэр хүүхэд шоронд орж тэндээ нас барсан юм гэнэ билээ гэхэд Жим,
— Хөөрхий амьтан! гэв.
— Тэр хүүхэд амь зулбан шоронгоос оргосон гэж зарим хүн ярьдаг. Америкт ирсэн ч бололтой юм ярьдаг гэхэд:
— Тэгвэл ч яамай! Харин манай энд ван байдаггүй болохоор үерхэх хүн олдохгүй байх. Тиймээ дээ Гек минь.
— За, тийм байхгүй.
— Манай энд түүнд тохирох тушаалын ажил байхгүй болохоор тэр чинь юугаа хийж суух вэ?
— Хэн мэдэх вэ! Зарим нь цагдаагийн газар орж, зарим нь франц хэл заадаг л гэж ярих юм билээ.
— Яана гэнэ ээ, Гек минь. Францчууд биднээс өөрөөр ярьдаг гэж үү?
— Өөр байлгүй яах вэ. Тэдний яриаг сонсох юм гэхэд та ганц ч үг ойлгож чадахгүй!
— Ямар хачин юм бэ? Яагаад тэр бил ээ?
— Яагаад гэдгийг бүү мэд. Тиймдээ л тийм. Тэдний хэрхэн дуржигнаж ярьдгийг би номоос уншсан. Хэрэв нэг хүн хүрч ирээд «Парле ву Франсе» гэвэл та юу гэж бодох вэ?
— Би юу ч бодохгүй. Хэрэв цагаан арьстан биш бол тархин дундуур нь татаж л орхино. Би ямар зандруулахаар гэм хийсэн биш.
— Яаж байгаа нь тэр билээ. Тэр чинь зандрах биш, зүгээр л «та францаар ярьдаг уу?» гэсэн үг.
— Ингэхэд тэр чинь яагаад хүний хэлээр асуудаггүй билээ.
— Франц хүн болсон хойно францаараа ярилгүй яах вэ.
— Чи надаар тоглоом хийх санаатай байна аа даа? Тэгвэл дэмий шүү!
— Үгүй, та чагнаж бай. Муур бидэн шиг ярьж чадах уу?
— Чадахгүй.
— Тэгвэл үхэр чадах уу?
— Үхэр ч чадахгүй
— Тэгвэл муур үхэр шиг, үхэр муур шиг ярьдаг уу?
— Ярьдаггүй
— Үхэр, муур хоёр харсаар байтал огт өөр хэлээр ярьдаг биз дээ?
— За тийм
— Тэрчлэн үхэр муур хоёр биднээс өөр хэлээр ярьдаг биз дээ?
— Тэр ч мэдээж хэрэг л дээ
— Тэгвэл франц хүн биднээс өөрөөр ярьж яагаад болохгүй гэх нь вэ?
— Чи муурыг хүн гэх нь үү?
italki
— Үгүй, үгүй
— Тэгвэл муур, хүн шиг ярихын хэрэг юу бил ээ? Чи үхрийг хүн буюу эсвэл мууртай адил гэх нь үү?
— Мэдээж, аль алинтай нь ч адилгүй л дээ.
— Тэгвэл үхэр чинь хүн буюу муур шиг яриад яах юм? Ингэхэд франц чинь хүн үү, эсвэл өөр юм уу?
— Хүн байдаг юм гэхэд Жим:
— Тэгээд тэр золиг чинь яагаад хүн шиг ярьдаггүй юм бэ? Чи хэлээд аль! гэв.
Тэгэхээр нь би юу ч хэлээд нэмэргүй негртэй ингэж дэмий маргаж сууснаас больсон нь дээр гэж дургүйцэн нулимж орхив.


Арван тавдугаар бүлэг : ХӨӨРХИЙ ЖИМИЙГ ХУУРАВ

Бид, гурав хоногийн дараа Иллинойс муж улсын хил дээр орших Каир орно гэж бодож явлаа. Тэнд Огайо гол Миссисипид цутгах бөгөөд бид чухамдаа тэнд л хүрэхийг зорьсон юм. Бид хоёр тэнд салаа худалдан хөлөг онгоцонд сууж Огайо голоор өгсөн чөлөөт муж улсад хүрээд айж зовох юмгүй болох байлаа.
Гэтэл хоёр дахь шөнө манан татсан учир бут бүхий жижиг аралд буудаллахаар шийдэв. Хар манан дундуур цааш явалтай нь биш! Би завинд сууж олсоо бэлтгэн бариад бутанд ойртож ирээд хартал турь муутай хэдэн нарийхан бургаснаас өөр сал аргамжих юм ер байсангүй. Эрэг дээрх нэг бутыг олсоороо ороож үзсэн боловч усны урсгал дэндүү хүчтэй болохоор бут үндсээрээ булгарч сал маань цааш хөвөв. Манан улам өтгөрч байлаа. Хагас минутын дараа хаашаа ч хөдлөхийн аргагүй болно гэж бодохоос надад тун зэвүүн санагдана. Хориод алхмаас цааш юу ч харагдахгүй учир сал маань ч бараагүй болсон байлаа. Би шалавхан завиндаа сууж сэлүүрээ шүүрэн аваад сэлтэл завь маань ер хөдөлсөнгүй. Би яарч сандрахдаа завиныхаа аргамжааг тайлахаа мартсан юм санж. Босож очоод олсоо тайлах гэтэл сандарсны улмаас гар салгалаад ер бүтэж өгөх бишээ.
Би аргамжаа тайлсан даруйхан салаа олохоор эргийн гүйхэн ус даган хойноос нь хөөв. Овоо сайхан явж байтал жараадхан алхам өнгөрсний дараа эрэг шувтарч би өтгөн цагаан манангийн дунд зүг чиггүй өнгөрлөө. Намайг урсгаад эрэг хүргэдэг санж уу, гүйхэн усанд аваачдаг санж уу, хааш нь аваачдаг санж дүүрсэн хэрэг, зүгээр л сууж байя, сэлээд ч яах вэ гэж бодлоо. Гэтэл гараа хумхиад зүгээр суух нэг л биш. Би хашхираад дараа нь чагнаж үзлээ.
Нэг хүн хашхирах нь холоос дөнгөж сонсогдлоо. Би учиргүй баярлав. Би тэр зүг рүү байдаг чадлаараа хурдалж дахин хашхирч юу магад хэмээн чагнав. Хашхирах нь дахин дуулдлаа. Харин би тэс буруу зүг рүү явж байх шиг бололтой. Би баруун тийшээ эргэв. Сүүлд нь нэг харах нь ээ зүүн тийшээ явж байв. Явж базаасан юмгүй эргэж буцсаар байгаад таарав. Тэр хүн миний харсан зүгт л хашхирах шиг болно.
Энэ тэнэг, ядахдаа хайруулын тогоо тасралтгүй нүдээд байдаг ч болоосой гэж би бодлоо. Гэтэл тэр маань тэгсэн ч үгүй. Хааяа нэг хашхираад чимээгүй болох завсар нь би төөрчхөөд байв. Би сэлээд л байлаа, сэлээд л байлаа. Гэтэл миний ар талд хашхирав. Би бүр төөрч гүйцлээ. Эсвэл өөр хүн хашхирсан хэрэг үгүй бол би л буруу яваад байгаа бололтой.
Би сэлүүрээ хаяж орхив. Чагнатал дахин өөр газар миний ард хашхирав. Харин хашхирах дуун тасалдахгүй болсон боловч түүнд тэнд сонсогдсоор байв.
Намайг хариу хашхирахад дахин миний өмнө дуулдав. Хэрэв энэ өөр салчин биш, Жимийн дуу мөн бол усны урсгал дагах нь зүйтэй. Мананд юм хэвээрээ харагдаж, сонсогдох биш. Би мананд эндүүрч байж болно гэж бодоод завиа залав.
Нөгөөх хүн тасралтгүй хашхирсаар л байв. Минут хэртэй болоод би манангийн дунд суунагласан утаа мэт харагдах өндөр өндөр модтой огцом аралтай дайралдлаа. Миний завь усны боргионд зүүн тийшээ шидэгдэн цааш урслаа. Тэнд урсгал тийм ширүүн байсан юм.
Секундийн дараа би дахиад өтгөн цагаан манангийн дунд орж, эргэн тойрон нам гүм болов. Тэгээд ер хөдлөлгүй сууж, зүрхээ хэрхэн цохилохыг чагнав. Намайг амьсгаагаа хураах завсар миний зүрх лав зуу цохисон байх.
Гэнэт би учир байдлыг ойлгоод зөнд нь орхиж хүлээхээр шийдэв. Энэ эрэг арал байсан бөгөөд Жим түүний цаад талд байсан юм санж. Түүнийг аравхан минутын дотор тойрчихоор ч бага биш, ёстой их ой бүхий том арал шинжтэй байв. Түүний урт нь тав зургаан миль, өргөн нь хагас миль байсан байх.
Би лав арван минут чимээгүй сууж чагнав. Бодвол би цагт дөрөв таван милийн хурдтай хөвж яваа бололтой. Тэр нь ер мэдэгдэхгүй, харин завь усан дээр огт хөдлөхгүй зогсож байгаа юм шиг санагддаг билээ. Хожуулын дэргэдүүр өнгөрөхөд тэр нь учиргүй хурдан хөвж явах шиг санагдахаас өөрөө тийм сүрхий хурдалж явна гэж ер санагдахгүй шүү. Манантай шөнө гол дээр яваа хүн айж ганцаардаад байх юу байх вэ гэж бодож байгаа бол өөрөө ганц удаа ч гэсэн яваад үзээрэй. Тэгсэн цагт аяндаа мэдэх болно.
Би хашхираад л байлаа, хашхираад л байлаа. Хагас цагийн дараа арай гэж холоос хариу дуу сонсогдлоо. Дуу гарсан зүг рүү хөвөх гээд чадсангүй. Тэр дорхноо бөөн арлуудын дунд орчих шиг болов. Арлууд завины хоёр талаар жирэлзэн өнгөрөх учир бүдэгхэн үзэгдэх бөгөөд заримдаа харагдах ч үгүй байлаа. Ус эргээ цохилох чимээ дуулдаж, эргийн зүг шахагдан хөвдөг янз бүрийн хогийг үзээд эрэг орчмын гүйхэн ус ойрхон байгааг мэдэв. Гэтэл би тэр даруйхан төөрч орхиод, нөгөө дуун сонстохыг болив. Би тэр дууг хөөж гүйцэхээр оролдсон боловч тэр нь чөтгөрийн гал хөөхөөс дор санагдав. Дуу тийм тогтворгүй энд тэнд сонсогддогийг урьд нь би ер мэдээгүй юм.
Би тав зургаан удаа эрэг хүчтэй мөргөж арал дээр шидэгдэх шахсан болохоор эргээс холуурхан явахыг хичээж байлаа. Сал эрэг мөргөсөн байх. Хэрэв эрэг мөргөөгүй сэн бол завинаас аль хэдийн түрүүлж дуу ер гарахгүй байж таарна гэж бодлоо.
Би хөвсөөр Түдэлгүй задгай усан дээр гарч ирсэн боловч хашхирах дуун дахин ер сонсогдсонгүй. Жим лав ёрвон мөргөж өнгөрсөн байх гэж бодов. Би сүрхий ядарсан учир юу ч бодолгүй завиныхаа ёроолд хэвтэхээр шийдлээ. Би чухамдаа унтахыг ер завдаагүй атал нойр хүрч нүд аяндаа анилдав. Тэгэхэд нь би дүүрсэн хэрэг ганцхан минут зүүрмэглээд авъя гэж өөртөө хэлэв.
Миний унтах нэг минутаар зогссонгүй бололтой. Намайг сэрэхэд тэнгэр цэлмэж од мичид тод гялалзаж байлаа. Би хөвсөөр их голын бэлчир дээр иржээ. Эхлээд би хаана байгаагаа мэдсэнгүй. Өөрийгөө зүүдэлж байна уу гэж бодов. Юу билээ гээд бодсон чинь хэрэг явдал маань санаанд өнгөрсөн долоо хоногийн явдал мэт бүүр түүр оров.
Голын ус тэр тушаа аймшигтай өргөн бөгөөд хоёр эргээр нь өтгөн ургасан өндөр өндөр мод ханаран сүндэрлэснийг би оддын гэрэлд ажиглав. Голын урсгал дагуу харвал усан дээр нэг хар юм харагдлаа. Түүнийг хойноос нь хөөсөөр гүйцэж очвол хоорондоо холбоостой хоёрхон дүнз байлаа. Дараа нь би бас нэг хар юм үзээд дэмий хөөв. Гурав дахь удаагийн хар юмыг хөөгөөд үзвэл ашгүй сал маань мөн!
Намайг хүрээд очиход Жим дээр нь өвдгөө дэрлэн суугаагаараа унтах бөгөөд түүний баруун гар нь сэлүүр дээр тавиастай харагдана. Салын өрөөсөн сэлүүр нь хугархай, дээгүүр нь элс шавар, модны навч мөчир дарж гүйцсэнийг бодвол Жим сүрхий тэвдэхэд хүрсэн бололтой.
Би завиа аргамжаад Жимийн өмнө яг хамар доор нь хэвтэж, эхлээд эвшээж, суниаснаа,
— Хүүе Жим ээ, би унтаж орхио юу? Намайг яагаад сэрээсэнгүй вэ? Гэхэд,
— Бурхан өршөө! Гек, чи энд байсан юм уу? Чи маань живээд үхсэнгүй энд амьд байгаа юм уу? Ямар хачин хэрэг вэ! Аль хүү минь наашаа хүрээд ирээч. Чи чинь нээрээ амьд байна, яг дүрээрээ. Ингэж мэнд учрахын ерөөл бурхан надад заяадаг байжээ! гэв.
— Жим, та юу болов? Юм уучихсан юм биш биз?
— Юун уух? Би хэдий завдаа хаана яаж уух вэ?
— Тэгээд юунд дэмий ярьсан юм бэ?
— Юу дэмий ярих? гэхэд нь би,
— Намайг эргээд ирж ч гэх шиг, энд байгаагүй ч гэх шиг элдвийг солиороод байдаг нь юу бил ээ? гэв.
— Гек... Гек Финн, чи над өөд хараач, над өөд хараач. Чи хаашаа ч яваагүй гэж үү?
— Би явсан юм уу? Та юу ярина вэ? Би хаашаа ч яваагүй шүү дээ. Би яваад юу хийх юм?
— Байз Гек минь. Энд нэг л муу ёр шүглэсэн газар юм. Эсвэл би ер нь хүнээ алдаж байна уу? Ингэхэд би гэдэг хүн ямар газар байна вэ? Чи надад юу хэлэв!
— Мэдээж хэрэг та энд л байна шүү дээ. Харин таны тархи чинь хөдлөөд мангуурчхаж!
— Хэний? Миний тархи уу? Үгүй, чи салаа аргамжихаар олс барин завинд сууж бут руу явсан биз дээ?
— Үгүй, би яваагүй. Ямар бут руу явсан гэж? Надад л бут үзэгдээгүй дэг.
— Чи эргийн орчим бут хараагүй гэж үү? Олс тасраад сал маань алдууран хөвж, чи завьтайгаа хоцроод мананд төөрчихсөн шүү дээ.
— Ямар мананд?
— Ямарсаад байх юу байх вэ. Шөнийн турш манан татсан биш үү? Чи ч хашхираад л байсан, би ч хашхираад л байсан. Дараа нь бид хоёр арлуудын дунд будилж нэг нэгээсээ төөрч хаана байгаагаа мэдэхээ больсон биз дээ? Би тэр бөөн арлын дунд мөрөглөж живж үхэх шахан арайхийж гарсан! Хүү минь, чи бид хоёр ингэж сандраагүй гэж үү? Чи юу хэлнэ вэ!
— Жим ээ? Таны үгийг би ер ойлгохгүй байна. Би л лав ямар ч манан, ямар ч аралтай дайралдаагүй. Ер нь төөрөө ч үгүй, байдаг янзаараа л байсан даг! Та бид хоёр шөнөжин сууж ярилцаад арваадхан минутын өмнө та унтсан. Би ч гэсэн дуг хийсэн бололтой. Энэ завсар та балгачих зав болоогүй, бодвол та зүүдэлсэн байх.
— Арваадхан минутын дотор ийм их юмыг зүүдэлж таарах уу?
— Тийм юм болж өнгөрөөгүйгээс хойш ямар ч гэсэн зүүд л байж таарна.
— Яалаа гэж тэгэх вэ. Би цөмийг нь тов тодорхой мэдэж байна шүү дээ гэхэд нь би:
— Тод ч байсан, тодгүй ч байсан ялгаа алга. Тийм юм ер болоогүй. Би энд биеэрээ байсан болохоор бүр сайн мэдэж байна гэв.
Жим бодосхийн таван минут хэртэй дуугүй сууснаа:
— За тэгвэл, би зүүдэлсэн л хэрэг байж дээ. Зүүдлэх зүүдлэхдээ ингэж хачин зүүдэлнэ гэж байдаг байх нь ээ. Би ер нь зүүдэлснийхээ дараа ингэж ядарч үзээгүй гэхэд нь би:
— Гайхах юу байх вэ! Хүн зүүдэндээ ядардаг явдал ч бий. Харин энэ чинь ер бусын зүүд байна. Жимээ, та бүр эхнээс нь аваад сайхан яриад өгөөч гэв.
Жим ярьж гарлаа. Тэр бээр болсон явдлыг дэс дараалан тоочиж ярихдаа сүрхий нэмэр хачир оруулж дэгсдүүлэв. Дараа нь Жим энэ зүүд жирийн биш учраас «тайлах» хэрэгтэй юм гэв. Анхны дайралдсан эрэг бол бидэнд сайныг хүсэж байгаа хүн бөгөөд усны урсгал бол түүний авралаас биднийг холдуулах гэсэн бас нэг хүн байж таарна. Харин тэр хашхирах дуун бол бурхан тэнгэрээс бидэнд сануулж байгаа дохио мөн. Хэрэв түүнийг эс ойшоовол бид хоёр зовлон зүдүүрээс ангижрахын оронд золгүй байдалд хүрч болно. Тэр бөөн арал бол өөдгүй хүмүүс болон ер аливаа гай барцад хэрэв тэдний уур хилэнг хүргэлгүй зүгээр зам замаа хайж явбал бид хоёр манангаас гарч гэрэл гэгээтэй өргөн гол буюу өөрөөр хэлбэл чөлөөт муж улсын нутагт нэвтэрч чадах бөгөөд тэгсэн цагт чи бид хоёрт дахин ямар нэг гай барцад тохиолдохгүй гэв.
Намайг салан дээрээ хүрч ирэхэд үүл бүрхэж тас харанхуй байснаа дахин цэлмэж гэгээ оров.
— За за, Жимээ, та зүүдийг сайн тайлдаг юм байна. Харин энэ юу вэ? гээд би сал, хугархай сэлүүр дээгүүр овоорсон модны навчис, хог сэгийг зааж үзүүлэв. Тэр нь бүр тод харагдаж байлаа.
Жим хог сэгийг харснаа дараа нь намайг харж дараа бас хог руу харав. Ер бусын зүүд толгойд нь бат бэх шингэсэн учир Жим учрыг ойлгож цөхөв. Тэр бээр учрыг тунгаан бодсоныхоо дараа намайг хянуур гэгч эгцлэн хараад царай нь төв болон өгүүлэх нь:
— Энэ чинь юу бил ээ? Би чамд хэлсэн биш үү! Би эцтэлээ сэлж, чамайг дуудан цөхрөнгөө бараад унтсан юм. Алга болсон чамайг зүрх шимшрэн өрөвдөхийн эрхэнд өөрийгөө, салаа ч ер юман чинээ бодсонгүй. Нэг сэрэх нь ээ л чи амьд мэнд энх тунх хүрээд ирсэн байсан. Би баярлахдаа уйлах шахаад өвдөг дээрээ сөхөрч хөлийг чинь үнсмээр санагдсан билээ. Гэтэл чи өвгөн Жимээ хуурч дамшиглаж байх! Энэ хог новш бол анд найз нөхдийнхөө тархи толгойг бузарлаж амьтан хүний элэг доог болгох гэсэн хүний шаарнууд! гэв.
Жим тунирхан босож майхандаа шургаж ороод үг дуугарахыг болив. Тэгэх нь хэр шүү дээ. Би өөдгүй хүн болохоо ухамсарлаж очоод хөлийг нь үнсэн аргадмаар ч санагдлаа.
Өөрийгөө зэмлэн негрийн өмнө буруугаа хүлээхээр очихыг шийдэх хүртэл лав арван таван минут зарцуулсан байх. Харин би тэгж очсондоо өчүүхэн ч харамсдаггүй, ер нь харамсаа ч үгүй юм. Би Жимээр дахин тоглоом хийгээгүй. Түүнийг тэгж гомдож байхад толгойг нь эргүүлэхийн хэрэг ч юу байх билээ.


Арван зургаадугаар бүлэг : МОГОЙН ХАЛЬСНЫ ГАЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Бид хоёр бараг өдөржин унтаад орой болсон хойно босож гашуудлын жагсаал мэт түмэндээ бүтэж өгөхгүй үргэлжилсэн урт салыг өнгөрөөсний дараа сая хөдлөв. Сал бүрийн үзүүрт дөрөв дөрвөн урт сэлүүр байхыг бодвол салчдын тоо дор хаяад гуч хүрэх бололтой. Салан дээр нь тавын зэрэг майхан нэлээд хол хол шаасан байлаа. Тэдгээрийн дунд түүдэг гал асааж, салын хоёр үзүүрт дарцагтай шон босгожээ. Салыг харахад үнэхээр сүртэй. Тийм салыг зална гэдэг амар тоглоом биш дэг ээ!
Биднийг хөвсөөр голын том тохойд хүрч ирэхэд үүл гарч бүгчим халуун шөнө болов. Гол тэр тушаагаа учиргүй өргөсөж, хоёр эргээр нь өтгөн ой ханалан ургажээ. Тэнд нэг ч цоорхой, нэг ч гал үзэгдсэнгүй. Бид хоёр Каирыг яаж таних тухай ярилцлаа. Та бид хоёр Каирыг танихгүй байж мэднэ шүү, олон арван байшин байдаг юм гэнэ билээ. Хэрэв гэрлүүдээ унтраасан байвал хажуугаар нь өнгөрөхдөө яаж мэдэх вэ? гэж миний асуухад хоёр том голын бэлчир дээр байдаг тул заавал мэдэгдэнэ гэв. Тэгэхэд нь би арлын дэргэдүүр өнгөрлөө гэж эндүүрээд ахиад тэр гол руугаа орчихвол яана? гэв. Энэ асуудал Жимийн сэтгэлийг түгшүүлэв. Миний сэтгэл ч мөн нэгэн адил түгшлээ. Тэгээд хоёулаа яах бил ээ? Миний саналаар бол гал харагдмагц эрэг рүү очиж тэндээс «Манай эцэг завин дээр хоцорсон. Эцэг маань голоор урьд өмнө хөвж үзээгүй болохоор Каир хот аль хэр хол байгааг асуугаад ир гэж намайг явуулав гэж хэлмээр санагдав. Бас л ухаан байна гээд Жим миний саналыг зөвшөөрч бид хоёр гаансаараа тамхи татан гал үзэгдэхийг хүлээн явав.
Хот хэзээ харагдах бол? Өнгөрөөчихгүй юм сан гэж ширтэхээс өөр хийх ажил бид хоёрт юу байх билээ.
Жим надад найдаж болох байлгүй дээ гэв. Арга ч үгүй шүү дээ. Жим бол Каирын барааг хараад л эрх чөлөөтэй иргэн болох хүн. Хэрэв түүнийг өнгөрөөчихвөл боол эзэмшигч муж улсуудын нутагт дахин орох болно. Тэнд эрх чөлөө олдоно гэдэг нүгэл!
— За тэр, Каир гараад ирлээ! гэж Жим байн байн өндөлзөн хашхирна.
Гэвч тэр нь Каир биш түүдэг гал буюу эсвэл галт хорхой байх. Тэгэхлээр Жим дахин сууж Каир хотын гарч ирэхийг хүлээнэ. Мөдхөн эрх чөлөөтэй болно гэхээс хамаг бие нэг халуу оргиж нэг хүйт оргих шиг болох юм гэж Жим ярьж явав. Үнэнээ хэлэхэд надад ч бас тийм санагдсан шүү. Мөдхөн Жим үнэхээр эрх чөлөөтэй болчих гэж байгааг би сая ухамсрав. Түүний хариуцлагыг хэн хүлээх бил ээ? Би л зайлшгүй хүлээх болно. Би ер нь өөдгүй хүн шүү. Надад нэг л биш санагдаад ядахдаа суудал дээрээ ч тогтвортой сууж болдоггүй. Ямар хэрэг үйлдэж яваагаа ер анзаарсангүй явсаар сая л ойлгов. Хийсэн хэргээ бодохоос халуун галаар бие төөнөх шиг болно. Би өөрийгөө энэ хэрэгт хамаагүй, Жимийг хууль ёсны эзнээс нь би оргуулсан биш гээд тайвшруулахыг оролдов. Гэтэл тэр оролдлого маань нэмэр болсонгүй. «Түүний оргож явааг чи мэдсэн шүү дээ. Завиараа яваад эрэг дээр гарч хэн нэг хүнд мэдэгдэж болох байсан шүү дээ» гэж хажуугаас хэлэх шиг санагдана. Үнэхээр тийм. Яасан ч тэр хэргээс би булзаж чадахгүй. Хамаг учир чухам үүнд байлаа. «Хөөрхий Уотсон авхай чамд ямар гэм хийсэн бил ээ? Негр нь оргож явааг харсан мөртөө чи яагаад таг чимээгүй өнгөрөв. Гэмгүй тэр муу бусгүйг юунд тэгж гомдоов. Тэр бүсгүй чамд хэчнээн сайн байсан гээ. Бичиг ном зааж чамайг өөдтэй хүн болгох гэж чадах ядахаараа сургаж байсан сан. Уотсон авхай чамд муу санасан удаа ер байхгүй» гээд ч чихэнд шивнэх шиг санагдана.
Би аль ч учраа олохгүй сандарч амиа хорломоор ч санагдав. Би салаа өгсөж уруудан гүйж өөрийгөө хараав. Тэгэхэд Жим намайг даган бас л өгсөж уруудан гүйж харагдсан. Бид хоёрын хэн хэн маань суудалдаа тогтохыг болив. Жимийг «За Каир тэр мөндөө» гээд босож харайх бүр би сумаар цоо буудуулах шиг болно. Хэрэв үнэхээр Каир хот гараад ирвэл би өөрийгөө тэр дороо үхэх байх гэж бодож явав.
Намайг өөрийгөө бодож явах зуур Жимийн дуун улам чангарсаар байлаа. Түүний яриаг чагнавал чөлөөт муж улсад очоод юуны урьд мөнгөө хуримтлуулж эхэлнэ. Дэмий юманд сохор улаан мөнгө ч үрэхгүй л гэнэ. Мөнгөө базааж аваад Уотсон авхайн сууж байсан фермээс эхнэрээ худалдаж авна. Дараа нь эхнэртэйгээ хамтран ажиллаж хоёр хүүхдээ худалдаж авах л гэнэ. Хэрэв эзэн хүүхдийг нь буцааж худалдахгүй бол негрийн талын нэг хүнтэй хуйвалдаж байгаад хулгайлж авах юм ч ярив.
Тийм үг дуулахаас ууц руу хүйт оргих шиг санагдсан. Урьд өмнө Жим тийм үг хэзээ ч зүрхэлж ярьдаггүй байсан юм. Одоохон эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ганцхан юманд Жим урамшин яаж өөрчлөгдсөн гэж санана! «Негр хүн хуруу баривал бугуй барина» гэдэг цэцэн үг жирийн үг биш. Дотроо бодолтой доороо суурьтай явахгүй бол ингэдэг байх нь гэж бодов. Энэ муу негр оргоход нь тус болж байхад гэв гэнэт зориг зүрх орж бас хүүхдээ хулгайлж авна гэнэ шүү. Ядахдаа тэр эзнийг нь би таних ч үгүй, түүний гэм хийхийг би ямар харсан биш.
Жимээс би тийм үг дуулаад дотор гонсойв. Хүний үнэргүй хүн юм даа. Сэтгэл түрүү түрүүчийнхээсээ улам илүү шаналгаж эхэлсэнд сүүлдээ би «Байз! Хожимдох арай ч болоогүй байна. Гал харагдахын хамт эрэг дээр гарч хэн хүнд мэдэгдэж болох шүү дээ» гэж дотроо бодлоо. Тэгж бодохтой зэрэг дотор онгойж санаа амраад хөгжөөнтэй ч болов. Сэтгэлийн түгшүүр гараар арчих мэт нэгмөсөн ариллаа. Гал хэзээ харагдахыг хүлээн амандаа дуу аялсан шүү явтал гал гялсхийв.
— Гек минь одоо чи бид хоёр аврагдлаа. Ингэж аврагдах цаг ирдэг байжээ! Хүү минь одоо дэгдэн гүйж баярла! Хуучин танил Каир хот яг мөн! гэж Жим хэлэв. Тэгэхэд нь:
— Би урьдаар завиараа явж үзчихээд ирье. Энэ чинь Каир биш байж ч магадгүй гэв.
Жим босон харайж завиа бэлтгээд суухад зөөлөн байг хэмээн ёроолд нь муу хөвөнтэй цамцаа дэвсэж надад сэлүүр гардуулав. Намайг холдоход Жим миний хойноос:
— Мөдхөн миний нар гарч би эрх чөлөөт хүн болно. Гек минь энэ бүхэн цөм чиний ач! Чи минь байгаагүй бол би хэзээ чөлөөлөгдөх вэ? Жим ачтай хүүгээ хэзээ ч мартахгүй! Надад хэн ч ийм их тус хүргээгүй. Чи бол өвгөн Жимийн цорын ганц нөхөр мөн гэсээр хоцров.
Би шалавхан түүнийг мэдүүлэх санаатай хамаг хүчээ шавхан сэлж явсан юм. Гэтэл Жимийн тэгж хэлэхийг сонсохтой зэрэг хоёр гар гэнэт сулхийв. Явах уу, байх уу? гэж бодоод хөдөлж зөвхөн сэлсэн болж явав. Намайг тавиад алхам холдоход Жим
— Үнэнч Гек минь тэр л явна. Чи бол өвгөн Жимийг хуураагүй цорын ганц цагаан арьстан хүн шүү дээ! гэж хэлэв.
Тэгэхэд нь миний дотор бүр ч эвгүй боллоо. Гэлээ ч гэсэн мэдүүлэх хэрэгтэй болохоор яах вэ, явъя гэж бодлоо. Яг тэгж явтал буу барьсан хоёр хүн завиар явж харагдах нь тэр. Тэр хоёр хүн завиа зогсоов. Би ч бас зогсоолоо. Тэдний нэг нь надаас:
— Тэнд юу байна? гэж асуухад би,
— Сал, гэв
— Чи тэр салан дээрээс ирэв үү?
— Тэглээ.
— Чамтай хамт том хүн олон яваа юу? гэхэд нь,
— Ганцхан том хүн яваа гэв.
— Энэ шөнө тэр харагдаж байгаа бэлчрийн дээхэн талаас тавин негр оргоод явчхаж. Хамт яваа хүн чинь цагаан арьстан уу, хар арьстан уу? гэж надаас асуув.
Би шууд хариу хэлсэнгүй. Шууд хариулах гэтэл ам ер эвлэж өгөх биш. Жаахан бодож байгаад цөмийг нь дэлгэн ярих гэтэл туулай шиг хулчийгаад зориг хүрсэнгүй. Ер нь хэрэг биш болох нь гэж мэдээд гараа хий занган,
— Цагаан арьстан гэж хэлэхэд,
— Аль, өөрсдөө очиж нүдээрээ үзье гэв.
— Тэгж үзээч та минь. Тэнд миний аав байгаа юм. Бидний салыг чирч тэр гэрэл гарч байгаа эрэгт хүргэж өгөөч. Аав маань өвчтэй, ээж бас өвдсөн, бас Мэри Энин... гэтэл
— Чөтгөр ав чамайг! Тэгж явах зав бидэнд алга... За яая гэхэв туслахыг бодъё. Наад сэлүүрээ барь, явъя гэв.
Би сэлүүрдэхээр сэлүүрээ авав. Тэд ч бас авлаа. Тэднийг хоёр гурав сэлүүрдсэний дараа би:
— Манай эцэг та хоёрт тун их баярлана. Салыг маань эрэг дээр хүргээд өгөөч гэж хүнээс гуйхтай зэрэг арилаад өгөх юм гэв.
— Битгий худал хэл! Үгүй, ямар нэг далдын учир байх шиг... Ингэхэд чиний эцэг чинь яасан хүн болох гээд байна вэ? гэж надаас асуув. Тэгэхэд нь би:
— Манай эцэг... манай эцэгт... үгүй онцын юм болоогүй гэв.
Тэр хоёр сэлэхээ болив. Саланд тун ойрхон очсон байлаа.
— Чи худал хэлж байгаа хүүхэд байна. Эцэг чинь чухам яасан юм? Үнэнээ хэл хөө! Хэрэв чамайг худал хэлсэн байвал уу? гэж нэг нь хэлэв.
— Хүн гуай минь би чин үнэнээ өчье. Харин биднийг битгий хаяж орхиорой, гуйх юм л тэр. Манай эцэг... манай эцэгт... та нар саланд битгий их ойртоорой. Зөвхөн хөтлөөд л дөхүүлж өгч үз... Гайгүй би та нарт олс чулуудаад өгөмз гэж намайг хэлэхэд,
— Жон, буцъя, Аль бушуулаарай гэж нэг нь хашхирлаа.
Тэр хоёр хоёулаа эргэн зугтаж,
— Хүү минь салхи сөрөөд шалавхан зайлж үз. Салхиар хийсэж ирээд халдчих бий. Танай эцэг чинь цэцэг туссан хүн байх нь. Мэдсээр байж яасан монди шиг хүүхэд вэ! Түрүүний хэлэх нь яав чи? Бидэнд бас халдаах гээ юу? гэв. Тэгэхлээр нь би уйлагнаж,
— Тиймээ манай эцэгт цэцэг туссан юм. Би үүнээс урьд хүнд үнэнээ хэлж гуйдаг байсан. Үнэнээ хэлэхтэй зэрэг хаяад зугтчих юм байна шүү дээ гэв.
— Хөөрхий, ёстой л үнэнээ хэллээ дээ. Хүү минь бид чамайг өрөвдөж байна. Гэвч өрөвдөөд тусална гэхэд наад... хүү минь цэцгээр өвчлөхийг хэн хүсэх вэ. Харин би чамд нэг арга зааж өгье. Чи өөрөө ч гэсэн эрэг рүү битгий хавьт, хавьтвал сүйд болно шүү хүү минь. Голоо уруудаад хориод миль яв. Тэгтэл голын зүүн эрэг дээр нэг хот харагдана. Тэр болтол нар ч гарах байх. Тэнд очоод л хүн амьтнаас гуйж үз. Чи аавыгаа ханиад хүрч халуурсан л гээрэй. Тэгж хэлэхдээ түгдрүүзэй. Түгдэрвэл хүн сэжиг авчихна шүү. Бид хоёр чамд тус хийхийг л бодож байна. Эндээс хориод миль холдвол хамаг хэрэг бүтнэ гэж мэд. Тэр гэрэл гарч байгаа эрэг рүү очихын хэрэггүй. Тэнд манай модны агуулахаас өөр юу ч байхгүй. Бодвол танай эцэг ядуу хүн байх. Ямар олигтой юм ингэж явав гэж. За наашаа хар. Би энэ банзан дээр хорин долларын алтан зоос тавилаа. Сүүлд дөхөж очоод аваарай. Чамайг орхиод явна гэдэг хүний үнэргүй хэрэг. Одоо яая гэх вэ наад цэцэг өвчин чинь хэцүү байна. Тийм биз дээ гэж нэгийнхээ хэлэхэд нөгөө нь:
— Аль вэ, Паркер! Миний өмнөөс наад банзан дээрээ бас хорин доллар тавьчих... Баяртай хүү минь! Паркер гуайнхаа үгэнд ороорой. Тэгвэл алзахгүй шүү гэв.
— За ийм шив дээ. Сайн яваарай. Баяртай. Хэрэв оргодол негртэй дайралдвал хүн хар дуудаж туслуулаад, бариад авдаг юм шүү. Тэгвэл чамд бас мөнгө олдоно гэж Паркер хэмээх нь хэлэв. Тэгэхэд нь би:
— Хүн гуай, баяртай. Тэр оргодол негртэй чинь дайралдвал бариад өгөхийг бодъё гэлээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 07
  • Büleklär
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 01
    Süzlärneñ gomumi sanı 4570
    Unikal süzlärneñ gomumi sanı 2004
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 02
    Süzlärneñ gomumi sanı 4684
    Unikal süzlärneñ gomumi sanı 2002
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 03
    Süzlärneñ gomumi sanı 4733
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 04
    Süzlärneñ gomumi sanı 4766
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 05
    Süzlärneñ gomumi sanı 4699
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 06
    Süzlärneñ gomumi sanı 4863
    Unikal süzlärneñ gomumi sanı 1762
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 07
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 2052
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 08
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1993
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 09
    Süzlärneñ gomumi sanı 4601
    Unikal süzlärneñ gomumi sanı 2078
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 10
    Süzlärneñ gomumi sanı 4500
    Unikal süzlärneñ gomumi sanı 2159
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 11
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1963
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 12
    Süzlärneñ gomumi sanı 4617
    Unikal süzlärneñ gomumi sanı 1862
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 13
    Süzlärneñ gomumi sanı 4664
    Unikal süzlärneñ gomumi sanı 1783
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 14
    Süzlärneñ gomumi sanı 4677
    Unikal süzlärneñ gomumi sanı 1876
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 15
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1887
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 16
    Süzlärneñ gomumi sanı 4788
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 17
    Süzlärneñ gomumi sanı 4801
    Unikal süzlärneñ gomumi sanı 1781
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 18
    Süzlärneñ gomumi sanı 4775
    Unikal süzlärneñ gomumi sanı 1882
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 19
    Süzlärneñ gomumi sanı 4711
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 20
    Süzlärneñ gomumi sanı 2929
    Unikal süzlärneñ gomumi sanı 1381
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.