Latin

Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 02

Süzlärneñ gomumi sanı 4684
Unikal süzlärneñ gomumi sanı 2002
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Анхандаа би сургуульд тун ч дургүй байсан, харин сүүлдээ жаахан дасаад гайгүй болов. Би хичээл дээр тун их уйдахаараа заримдаа оргочихдог. Тэгэхлээр маргааш нь багш намайг саваадна. Саваадуулсны дараа би овоо өөдрөг болдог байв. Сургуульд яваад байх тусам хөнгөн болоод байв. Бас бэлэвсэн авхайн журам горимыг ч яаж ийж тэсвэрлэсээр овоо даслаа. Надад байшинд сууж орон дээр унтах хамгийн хэцүү байсан юм. Хүйтэн унахаас өмнө ч ямар нэг аргаар зугтан ойд гарч, тэнд дураараа сайхан унтдаг удаа байсан. Тэгэхэд л нэг амрах шиг болно. Хуучин байр байдал маань надад илүү тааламжтай. Гэтэл шинэ байдалдаа нэгэн адил дасаж, байшинд суух бүр зүгээр ч юм шиг санагдах боллоо. Намайг бэлэвсэн авхай санасныг бодвол овоо засарч байна гэж ярьдаг байлаа. Надаас болж царай нь улайхгүй болж гэнэ.
Нэг өглөө би хоолон дээрээ савтай давсыг нь хөмрөөд асгачихлаа. Тэр давснаас зүүн мөрөн дээгүүрээ хаяж гай барцдаа арилгах санаатай шалавхан чимхээд авлаа. Гэтэл гай болж яг тэр үеэр Уотсон авхай орж ирээд «Гараа тат, Гекельберри! Хавьтсан газар бүхэндээ хог тарьж байх юм!» гээд намайг загналаа. Бэлэвсэн авхай намайг өмөөрсөн боловч даанч хожимдов. Одоо тэртэй тэргүй гай зовлонгоос мултарч чадахаасаа өнгөрсөн гэдгийг би яг мэдсэн юм. Хэдийд ямар гай намайг нөмрөөд авах бол гэж сэтгэл зовсоор байшингаас тун ч урамгүй гарлаа. Гай зовлонгоос хааяа мултарч болдог боловч энэ удаа барцдаа арилгах ямар нэг дом хийгээгүй болохоор найдлага тун ч үгүй байв. Би санаа сэтгэлээр унаж гүйцээд гангаа хүлээн хотоор гэлдрэн явлаа.
Цэцэрлэгт орж ирээд шатаар дамжин өндөр модон хашаа давав. Шинэ цас хонины хар туруу хэртэй орчихсон байв. Харсан чинь цасан дээр нэг хүн чулуу авдаг газраас ирж хашааны дэргэд хэсэг газар жаахан гишгэчиж байгаад цаашаа явсан мөр харагдлаа. Хашааны дэргэд төчнөөн удаан зогссон мөртөө цэцэрлэгт оролгүй явсан нь нэг л сэжигтэй санагдав. Би бодоод бодоод учрыг нь олсонгүй. Заавал нэг учир байж таарна... Мөрийг нь хөөх санаатай тонгойж ажиглав. Эхлээд онцын юм ажиглагдсангүй. Дараа нь ажиглавал барцдаа арилгахаар зүүн өсгийдөө том хадааснуудаар хэрээс хийж хадсан байв. Би уулнаас хар хурдаараа буулаа. Байн байн эргэж харахад юу ч үзэгдээгүй. Гүйн гүйсээр шүүгч Течер дээр хүрч ирлээ.
— Ээ, хөөрхий амьтан бүр амьсгаадчихаж. Мөнгөнийхөө хүүг авахаар ирэв үү? гэж шүүгч надаас асуув.
— Үгүй, шүүгч гуай надад ер нь юм байна гэж үү? гэв.
— Байлгүй яах вэ. Өчигдөр орой би хагас жилийн хүү гэж зуун тавь гаруй доллар авсан. Чиний хөрөнгө бүр арвижиж гүйцсэн шүү. Би үлдсэн зургаан мянгатай нь хамт хадгалъя. Тэгэхгүй өөрт чинь өгвөл чи үрчих байх.
— Шүүгч гуай, би тэр мөнгөөр юу авах вэ. Надад мөнгөний хэрэг алга. Зургаан мянга нь ч надад хэрэггүй. Зургаан мянгатай юутай хүүтэй нь танд өгсөн нь дээр гэв.
Шүүгч Течер учрыг ололгүй гайхсан бололтой,
— Яана гэнэ ээ? Тэгээд яах гээв хүү минь? гэж асуулаа.
— Намайг шалгаалгүй, зүгээр л ав гэж байна шүү дээ... Үг шалгаагаад байвал би худлаа хэлэхэд хүрэх юм гэв.
— Ээ мэдэхгүй, чамд юу гэж ч хэлье дээ... Чи яагаа вэ? гэнэ.
— Гайгүй, та ав л даа. Би заяа нь таныг хуурахгүй гэв.
Шүүгч жаахан бодсоноо:
— Аа, мэдлээ мэдлээ. Чи надад хөрөнгө бэлэглэж байгаа биш, худалдах гэж байгаа хэрэг байх нь. Бас л нэг ухаан байна гээд жижиг цаасан дээр нэг юм бичээд аман дотроо уншсанаа:
— За энд «шан болгож» гэсэн үг бичээстэй байна. Энэ бол чиний мөнгийг аваад өрөө төллөө гэсэн үг. За энэ нэг доллар чинийх. Одоо гарынхаа үсгийг зур гэв.
Би гарынхаа үсгийг зураад одлоо.
Уотсон авхайн Жим гэдэг негрт бухын ходоодоор хийсэн, зангидсан гарын чинээ том үстэй бөмбөг байх. Жим түүгээр мэргэлдэг байсан юм. Түүний ярьдгаар бол, тэр бөмбөг дотор бүгдийг мэддэг сүнс сууж байдаг гэнэ. За тэгээд би орой Жим дээр хүрч ирээд энд манай эцэг дахин ирсэн болон түүний цасан дээр явсан мөрийг нь үзсэнээ ярилаа. Би эцгийнхээ чухам юу хийх гэж байгаа болон эндээ байх эсэхийг нь мэдэх хэрэгтэй байв. Жим нөгөөх бөмбөгөө гаргаж дээр нь ямар нэг юм шившээд дараа нь өөд чулуудан шалан дээр унагаав. Бөмбөг нь чулуу мэт унаж ямхын хэртэй өнхрөөд зогслоо. Жим дахиад л чулуудав. Бас дахин чулуудаж үзлээ. Мөн л хэвээрээ. Жим өвдөг дээрээ сөхрөн сууж бөмбөгөө чихэндээ барьж чагнав. Тэглээ гээд ямар ч нэмэр болсонгүй. Бөмбөг ярих дургүй байна. Мөнгөгүй болохоор энэ бөмбөг заримдаа яагаад ч ярихаа больчихдог юм гэж Жим хэллээ. Би мөнгөн түрхэц нь элэгдээд гууль нь цухуйчихсан ямар ч гүйлгээгүй хорин тавтын хиймэл зоос олсон юм. Мөлийтлөө элэгдэж хэн ч харсан танигдахаар болсон тэр зоос тэртэй тэргүй далд орохоосоо өнгөрсөн эд л дээ (Би шүүгчийн өгсөн нэг долларын тухай яриад яах вэ гэж бодсон юм). Би энэ зоос муудах нь ч муудсан юм. Гэхдээ таны бөмбөг гололгүй авч юу магад гэлээ. Жим түүнийг үнэрлэж, хазаж, арчиж үзээд бөмбөгөнд хуурамч мөнгө гэж танигдахгүй болгоё. Нэг нойтон төмсийг дундуур нь зүсээд дотор нь зоосоо хийж шөнөжин байлгах хэрэгтэй. Тэгээд өглөө үзэхэд гууль нь харагдахгүй, барьж үзэхэд мөлчигнөхгүй болно. Тэгсэн цагт үстэй бөмбөг байтугай, хотын ямар ч хүн дуртай авна гэв. Төмсөөр тэгж янзалдгийг мартчихсанаас биш уг нь би мэдэж байсан юм. Жим нөгөөх зоосыг бөмбөгний доор хийгээд хэвтэж дахин чагнаж үзэв. Энэ удаа бүх хэрэг ёсчлон бүтлээ. Хэрэв хүсвэл бөмбөг одоо чиний хувь заяаг урьдчилан хэлээд өгнө гэж Жимийн хэлэхэд би «тэгж үз!» гэв. Тэгсэн чинь бөмбөг нь юм шивнэж түүнийг нь Жим надад дамжуулж гарав.
— Танай эцэг яах ийхээ өөрөө бас л мэдээгүй байна. Заримдаа явъя, заримдаа явахаа больё гээд эргэлзэж байна. Чи сэтгэл зовохын хэрэггүй. Яах ийхээ өвгөн өөрөө шийдэг. Эцгийн чинь дэргэд хоёр лха тэнгэр байна. Нэг нь цав цагаан, нөгөө нь тас хар юм. Эцэгт чинь цагаан лха сайн юм сургаж сургаж өгөөд явахад нь хар лха нь нисэн хүрч ирээд хамаг ажлыг нь сүйтгэчхээд байна. Сүүл сүүлдээ тэр хоёрын чухам аль нь дийлэхийг одоогоор хэлж болохгүй байна. Чиний амьдралд муу юм олон дайралдана. Бас сайн юм ч олон тохиолдох болно. Чи заримдаа зодуулж нүдүүлэх боловч сүүл сүүлдээ зүгээрээ. Амьдралд чинь хоёр хүүхэн тохиолдоно. Тэдний нэг нь хонгор гэзэгтэй, нөгөө нь хар гэзэгтэй, нэг нь баян, нөгөө нь ядуу юм. Чи эхлээд ядуутай нь, дараа нь баянтай нь суух болно. Чи ер нь дүүжлэгдэж үхэх хувьтай төрсөн тул ямар нэг муу юмнаас болгоомжилж, уснаас аль болохоор хол явж байхыг хичээсүгэй гэж ярив.
Орой болохоор лаа асааж өрөөндөө орвол манай аав яг дүрээр сууж харагдлаа.


Тавдугаар бүлэг : ААВ ШИНЭ ЯНЗААР АМЬДРАХ БОЛОВ

Үүдээ түгжээд эргэж харвал аав яг мөн! Аав намайг тун айхавтар зоддог болохоор би ямагт айна. Би өөрийгөө айж орхиж гэж санасан маань үгүй байжээ. Анхандаа тийнхүү санамсаргүй тулгарсандаа сүрхий сонин сандарч мэгдсэн нь лавтай боловч ер нь айхгүй байгаагаа тэр дороо мэдлээ. Тэр тухай ярих ч хэрэг алга.
Манай эцэг тавиад настай, харахад илүү овортой хүн. Үс нь ургаж даахирч ширэлдэн унжих бөгөөд нүд нь бутан дотор байгаа мэт дундаас нь гялалзана. Үсэнд нь огтхон ч буурал ороогүй мөн урт ургаж ширэлдсэн сахал нь хар байлаа. Үсэн дундаас дөнгөж цухуйх нүүр нь цус байгаа шинжгүй өлөн цонхигор, тэгэхдээ бусад хүний нүүр шиг цагаан биш, мэлхий, загасны гэдэстэй адил харагдах нь айдас хүрмээр зэвүүн.
Бас өмссөн хувцас нь харахын найгүй уранхай. Тэр бээр өмднийхөө өрөөсөн шулхнагийг өвдгөө хүртэл шуужээ. Тэр хөлдөө өмссөн гутал нь ханзарч хоёр хуруу нь бултайн цухуйх бөгөөд түүнийгээ байн байн хөдөлгөнө. Оройг нь дарж шамбийлган, хонхорхой сав аятай харагдах муу дэлбэгэр хар малгайгаа шалан дээр хажуудаа хаячхаж.
Би зогсон аавыг харж, аав түшлэгтэй сандал дээр гэдрэгээ жаахан налсхийн намайг ширтсээр л байв. Би лаагаа шалан дээр тавилаа. Ажиглавал цонх онгорхой. Эхлээд саравч дээр авиран гараад тэндээс дамжин тасалгаанд орж ирсэн бололтой. Мань өвгөн намайг толгойноос эхлэн хөлийн тавхай хүртэл ажиглан хараад,
— Чи чинь мөн ч их хээнцэр байх шив. Тфы үхсэн хойно оо! Мундаг хүн болчхоод айх явдалгүй гэж бодож байгаа биз? Чамаас юм асууж байна гэхэд нь
— Бодож байж ч болно, үгүй байж ч болно гэв.
— Барагтай л байгаарай! Ингэж задарч байгаад амьдаараа зулгаалгах буй чи. Бас чи уншиж бичиж чаддаг эрдэмтэй номтой хүн болсон гэх шив. Чи эцгийгээ бичиг мэдэхгүй бүдүүлэг гээд доордын дорд үзэх болсон биз? Чамайг хэн ингэж задраав? Хэл чи, хэн чамайг ингэж задар гэв?
— Бэлэвсэн авхайн үгэнд л орсон юм.
— Бэлэвсэн авхай гэнэ ээ? Уухай! Хэн түүнийг бусдын хэрэгт хошуу дүрэлцээд аль гэсэн юм?
italki
— Хэн ч тэг гэсэн юмгүй.
— За яах вэ хүний хэрэгт гуйгаагүй байхад хошуу дүрэлцвэл би түүнд чинь нэг үзүүлээд өгье өө! Чи наад сургуулиа орхи, дуулав уу? Хүүхдэд муу зан сургаж, төрсөн эцгийнхээ өөдөөс хэрэлддэг, ихэрхдэг болголоо гэнэ! Тэгнэ бий та нар! Чамайг тэр сургуулийнхаа орчим тэнэж явахыг чинь үзвэл үү! Эх чинь уншиж бичиж чаддаггүй бүдүүлэг хэвээрээ явж байгаад л үхсэн.
Чиний төрөл саданд бичиг үсэг мэддэг хүн хэзээ л байлаа. Би ч гэсэн бичиг мэдэхгүй. Харин чи л нэг гайхуулах нь шив дээ. Би ийм юмыг тэвчиж суудаг хүн биш, мэдээ биз! Аль вэ нэг юм уншаад орхи чагная гэв.
Би нэг жижиг ном авч генерал Вашингтоны аян дайны тухай бичсэн юм уншиж эхлэв. Хагас минут болоогүй байтал аав ном руу гараа зангидан цохиж өрөөний нөгөө булан руу чулуудаж орхив.
— Үнэн байна. Чи ном уншиж сурч. Уг нь би үнэмшээгүй байсан юм. Наад хогоо орхи. Чи намайг харж л байгаарай. Ингээд байвал би тэсвэрлэж чадахгүй шүү! Улыг чинь шагайж яваад хэрэв тэр сургуулийн чинь дэргэд дайралдвал арьсаа хуулуулна гэж мэдээрэй. Миний гараас гарч чадахгүй шүү чи. Битгий дэмийрээд байгаарай! гэв.
Үхэр хариулсан хүүхэд зурсан (хөх ба шар өнгөөр) жижиг цаас авч үзээд:
— Энэ бас юу юм бэ гэхэд нь
— Сайн сурлаа гэж намайг шагнасан юм гэв.
— Би ч гэсэн чамайг нэг сайн суран бүсээр шагная л даа гээд нөгөөх зургийг урж хаяв.
Аман дотроо жаал бувтнаж байснаа:
— Бас ортой, цагаан даавуутай, тольтой, шалан дээрээ хивстэй яасан эрх танхил үр гээч вэ! Тэгэхэд төрсөн эцэг нь арьс ширний заводын тэнд гахайтай холилдоод явж байдаг! Чам зэргийн хүүхэд ч гайгүй л нэг байна! Нэг мэдэхэд чинь л нам цохичихсон байна шүү би! Чи бас баяжиж их болсон сурагтай, үнэн үү? Ингэхэд чи чухам яаж баяжсан хэрэг вэ?
— Цөмөөрөө цуурхал. Би яаж ч баяжаагүй.
Чи бас надтай ингэж ярих санаатай? Өнгөрөөгөөд байх тусам сүүлдээ бүр намайг элэг барьдаг болох нь ээ. Хотод хоёр хоног байхдаа баяжсаны чинь дуулахаараа дуулсан. Голын адгаар ч ярьж л байна билээ. Баяжсан сургаар чинь л би ирлээ. Тэр мөнгөө маргаашийн дотор олж авчир. Надад мөнгөний хэрэг байна.
— Надад сохор улаан мөнгө ч байхгүй.
— Битгий худал хэл! Шүүгч Течерт бий гэх шиг билээ. Аваад ир гэж байна. Би хэрэглэе.
— Надад сохор улаан мөнгө ч байхгүйг цөмөөрөө мэднэ. Шүүгч Течерээс та өөрөө асуу л даа. Байхгүй л гэж хэлнэ.
— За яах вэ, тэгье. Тэр надаас нуугаад өнгөртлөө хол хэрэг! Хэрэв надаас харамлах юм бол сайнаа үзэх бий тэр! Аль хөө, наад хармаанд чинь хэчнээн доллар бий вэ? Надад мөнгө хэрэг болоод байна.
— Ерөөсөө ганцхан доллар бий. Үүнийгээ би өөрөө хэрэглэх гэсэн юм.
— Чиний хэрэглэх надад ямар хамаа байсан юм! Цөмийг нь гаргаад аль гэж байна гэв.
Манай эцэг тэр зоосыг маань авч, хуурамч эсэхийг нь мэрж үзээд амандаа өдөржин юм хийгээгүй, хот орж архи худалдаж ууна гэв. Аав саравчны дээвэр дээр авирч гарснаа цонхоор шагайж төрсөн эцгээ үзэж харахгүй, элдвийн хог цуглуулав гэж намайг зэмлэв. Дараа нь би түүнийг, одоо л нэг бүр явж өгөх шиг боллоо гэж бодож байтал цонхоор дахин толгойгоо цухуйлган шагайж, намайг сургуулиа орхи гэж загнаад хэрэв орхихгүй бол мөрдөж байгаад зодно гэж занав.
Маргааш өдөр нь шүүгч Течер дээр шал согтуу очоод нөгөөх миний мөнгийг гаргаж аль гэж нэхэн агсам тавьжээ. Гэтэл шүүгч өгсөнгүй. Тэгэхлээр нь манай эцэг шүүхээр заргалдаад авна гэж далайлгажээ.
Бэлэвсэн авхай, шүүгч Течер хоёр намайг эцгээс нь салгаж бид хоёрын аль нэгний асрамжид өг гэсэн өргөдөл шүүхэд гаргасан ажээ. Гэтэл шүүгч нь дөнгөж саяхан ирсэн, манай эцгийг танихгүй шинэ хүн байлаа. Тэр шүүгч онцын шалтгаангүй бол бусдын гэр бүлийн асуудалд оролцож хүүхдийг төрөл саднаас нь хагацуулж болохгүй, ялангуяа цорын ганц хүүхдийг нь эцгээс нь салгана гэдэг ер таарахгүй гэсэн хариу өгчээ. Тийнхүү бэлэвсэн авхай, шүүгч Течер хоёр уг асуудлыг орхих хэрэгтэй болжээ.
Манай эцэг баярласандаа бүр тэсэж чадахгүй байв. Хэрэв намайг мөнгө олж ирэхгүй бол суран бүсээр үхтэл чинь ороолгоно гэхэд нь би шүүгчээс гурван доллар зээлж авлаа. Мань хөгшин тэр мөнгөөр архи ууж шал согтоод хотоор найгаж ганхан тэнэж бараг шөнө дөл болтол орилж хашхичин агсам тавьж хайруулын тогоо нүдсэн. Түүнийг барьж авч шоронд хонуулаад маргааш өглөө нь шүүхэд шилжүүлж дахин хорьж долоо хонуулав. Гэтэл мань хөгшин сэтгэл нь ихэд ханасан байдалтай. Төрүүлсэн хүүхдийнхээ толгойг би мэдэхгүй бол хэн мэдэх вэ. Гайгүй чи тэгж л бай гэж занан хэлэв.
Шоронгоос гарсных нь дараа шинэ шүүгч түүнийг засаж хүн хийж авна гэлээ. Мань хөгшнийг шүүгч гэртээ аваачиж шинэ сайхан өвч хувцсаар хувцаслаж өглөөний цай, үдийн хоол, оройн хоол идэхдээ гэрийнхэнтэйгээ хамт нэг ширээнд зэрэгцүүлэн суулгаж төрөл садан шигээ байлгав. Оройн хоолны дараа шүүгч даруу зан мангийн тухай ярьж өгөхөд мань өвгөн нүдэндээ нулимс мэлтгэнүүлж би даанч тэнэг байж, одоо урьдын байдлыг орхиж хэнийг ч нөхөрлөсөн гомдоохгүй хүн болно. Шүүгч та намайг уучилж тусална гэдэгт итгэж байна гэв. Шүүгч түүний сайхан үгэнд баярлаж тэврээд авахад бэлэн байгаагаа илэрхийлж нулимс унагаав. Шүүгчийн эхнэр ч бас уйлсан. Намайг ямар хүн болохыг одоо хүртэл хэн ч ойлгоогүй гэж манай эцгийн хэлэхэд шүүгч түүний үгэнд итгэж байгаагаа илэрхийлэв. Өөдөлж чадахгүй яваа хүнд өрөвчхөн сэтгэл л тус болдог юм байна гэж мань өвгөнийг хэлэхэд шүүгч ёстой үнэн үг гээд тэр хоёр дахин хоёулаа уйлсан. Манай эцэг унтахаар босож явахдаа гараа сунгаж:
— Ноёд, хатагтай нараа! Энэ гарыг харцгаа. Миний гарыг чанга барьж атга. Энэ бол бохир гахайн савар байсан юм. Харин одоо бол өөр хэрэг. Энэ бол үхсэн ч хуучин байдалдаа эгж орохгүй шинэ амьдралаа эхэлж байгаа үнэнч хүний гар. Миний хэлснийг битгий мартаарай. Энэ үгийг би хэлсэн шүү! Одоо энэ гар цэвэрхэн. Сэжиглэлгүй чанга атга гэв.
Тэднийхэн манай эцгийн гарыг дэс дараагаараа цувралдан атгаж уйлцгаав. Тэр ч байтугай шүүгчийн эхнэр манай эцгийн гарыг бүр үнсжээ. Үүний дараа манай эцэг архи уухгүй хэмээн тангараг өргөж гарын үсэг болгон хэрээс зурав. Энэ бол хосгүй сайхан түүхт минут боллоо гэж шүүгч гуай хэлээд, зочинд зориулан хайрлаж байсан хамгийн дээд зэргийн өрөөндөө түүнийг дагуулан орлоо. Гэтэл түүнд шөнө архи уумаар санагдаад тун ч тэсэж чадсангүй. Мань өвгөн дээвэр дээр авирч гаран багана дамжиж шатан дээр буугаад цоо шинэ цамцаа нэг шил дөчин градустай архиар өгч буцаж орж ирээд найрлажээ. Тэгээд үүр цайх үеэр шал согтуу дахин цонхоор гарч яваад дээврээс гулган унаж зүүн гараа хоёр газар хугалжээ. Түүний осгож үхэх шахан хэвтэж байхад нь үүр цайсан хойно нэг хүн дайралдсан ажээ. Шүүгчийнхэн зочдын өрөөнд юу болсныг үзэхээр ирэхэд адгийн муугаар бузарлаад хаячихсан байжээ.
Шүүгч гомдохын ихээр гомдож өвгөнийг олигтойхон бууны сумаар засахаас өөр арга олдохгүй бололтой гэв.


Зургаадугаар бүлэг : ААВ ЭРЛЭГИЙН ЭЛЧТЭЙ ҮЗЭЛЦСЭН НЬ

Манай эцэг удалгүй эдгэрч миний мөнгийг шүүгч Течерээс олж авахаар шүүхэд зарга мэдүүлж сургуулиа орхисонгүй гэж над руу бас халдав. Намайг хоёр удаа барьж авч зодсон боловч би сургуульдаа явсан хэвээр бөгөөд цаг ямагт түүнээс зугтан нэг тийшээ оргож зайлдаг байлаа. Уг нь би сургууль гэхээс үс өрвийдөг байсан юм. Харин одоо эцэгтээ хорсон ямар ч гэсэн сургуульдаа явахаар шийдвэрлэв. Шүүх бүх хэргийг хойшлуулсаар хэзээ ч эхлэх нь мэдэгдэх шинжгүй учир би аюулаас мултрахын тулд шүүгч Течерээс байсхийгээд л хоёр гурван доллар зээлж эцэгтээ өгдөг байлаа. Мань өвгөн мөнгө авах бүрийдээ шал унатлаа ууна. Уух бүрийдээ хотоор гуйвж дайван тэнэж агсам тавих, зүй бусаар авирлах бүрийд нь түүнийг шоронд хорино. Тийм амьдрал санаанд нь яг зохицох учир мань өвгөн сэтгэл тун хангамжтай байдаг байлаа.
Мань хөгшин бэлэвсэн авхайн байшингийн хавиар тэнүүчилж бүр амтшиж гүйцсэн байлаа. Энэ муу зангаа хаяхгүй бол тусгүй юм болно гэж бэлэвсэн авхай сүүлдээ түүнийг зандрах болов. Манай эцэг учиргүй их уурлаж Гек Финнийн эзэн хэн болохыг үзүүлж өгнө гэв.
За тэгээд хаврын нэгэн өдөр манай эцэг намайг үлдэн баривчилж аваад завинд суулгаж голоор гурван миль хэртэй өгсөж тэндээсээ Иллиноейсын эргийг зүглэв. Тэр нь очиж үзээгүй хүнд олдохын аргагүй ойн бүр гүнд орших хуучин муу дүнзэн байшингаас өөр оромгүй, ойрхог газар байлаа.
Манай эцэг намайг ер гаргахгүй учир надад оргож зугтах бололцоо огтхон ч үл олдоно. Бид хоёр тэр муу дүнзэн байшинд суудаг байсан бөгөөд манай эцэг шөнө болохоор хаалгаа ямагт түгжиж түлхүүрээ дэрэн доогуураа хийж унтдаг байв. Түүнд хулгайлж авчирсан бололтой нэг буу байх. Бид хоёр загас барих буюу тэр буугаар ан хийж хоолоо олдог байлаа. Манай эцэг ихэвчлэн намайг түгжиж орхиод өөрөө гурван миль хэртэй алс орших мухлаг буюу гатлага онгоцон дээр очиж барьсан загас, агнасан амьтнаа архиар худалдаж, гэртээ ирээд ууж согтууран дуу дуулж, дараа нь намайг зоддог байв. Бэлэвсэн авхай яаж ийгээд миний байгаа газрыг мэдэж надад туслуулахаар хүн ирүүлдэг байсан боловч аав түүнийг буугаар айлган хөөдөг байлаа. Гэтэл би удалгүй тэндээ дассанаар барахгүй суран бүснээс бусад нь аятайхан ч санагдах болов.
Хичээл, сургууль гэх юмгүй, тамхи татаж загас барихаас өөр хийх юмгүй өдөржин санаа амар байж хоёр сар гаруй болов. Миний хамаг хувцас ноорч халтартаж хултартаж гүйцлээ. Бэлэвсэн авхайнд сууж байхад яагаад аятайхан санагдах болсныг бүү мэд. Тэднийд байхад заавал нүүр гараа угаах, хоолоо тавагт хийж идэх, үсээ самнах, тогтмол цагт унтаж босож, дандаа ном шагайж байх хэрэгтэй. Бас түүний хажуугаар Уотсон авхай үглээд ер амраадаггүй л байсан даг. Би тийшээ зүглэх дургүй болсон. Намайг уурлахад бэлэвсэн авхай дургүйцдэг болохоор би уургүй болсон юм. Харин намайг уурлахад манай эцэг яах ч үгүй учир би дахиад ууртай болов. Ер нь ойд сууж байх төдий л муу биш байсан.
Гэтэл өвгөн маань аажимдаа намайг дандаа саваадах болов. Би түүнийг нь тэсвэрлэж чадаагүй. Миний бие нэл шарх сорви болсон. Ихэвчлэн гэртээ тогтохгүй, намайг цоожилчхоод яваад өгдөг байлаа. Нэг өдөр намайг түгжээд өөрөө гурван хоног эргэж ирээгүй. Хэчнээн уйлсан гээ. Тэгэхэд би одоо эндээс гарч чадахгүй, ингээд л өнгөрдөг байж гэж бодсон. Надад хэцүү байсан учир яаж ийгээд оргохоор шийдэв. Оргох гэж олон удаа оролдсон боловч нүх сүв ер олдох биш. Байшингийн цонх нохой ч шургаж багтахгүй жижигхэн. Би бас яндангаар нь дагаж гарах гээд үзсэн чинь даанч нарийхан юм. Хаалгыг нь бүдүүн бэх нарсан банзаар зааж хийсний дээр манай эцэг арилж өгөхдөө хутга шөвөг үзүүртэй ёзоортой юм ер үлдээгээгүй. Би эргэн тойрноо зуу дахин нэгжсэн байх. Үүнээс өөр хийх ажилгүй болохоор тэгж л цаг нөхцөөж суулаа. Нэгжсээр байгаад байшингийн дээврийн яс мод, тааз хоёрын завсар шургуулаатай байсан нэг муу зэвд идэгдсэн ишгүй, хуучин хөрөө олов. Түүнийг арчиж цэвэрлэх ажилдаа орлоо. Байшингийн ширээний цаад талын өнцгийн туурганд салхи үүгж дэнлүү унтраахаас болгоомжлон нэмнээ барьж хадсан байсан юм. Би өөрийгөө шургаж багтах нүх гаргахаар ширээн доогуур мөлхөж нөгөөх нэмнээг сөхөөд доод талын бүдүүн дүнзийг хөрөөдөж эхлэв. Уг ажилд нэлээд цаг зарцуулж дуусах дөхөж байтал эцгийн бууны дуу ойд сонстов. Би хийсэн ажлынхаа бүхий л ул мөрийг шалавхан арилгаж сөхсөн нэмнээг буулган хөрөөгөө нуулаа. Манай эцэг ч тэр даруйхан ороод ирэв.
Тэр урьдынхаа зангаар хор шартай хэвээрээ байв. Хот ороод ирж. Тэнд янз бүрийн хэрэг түвэг гарч л байгаа бололтой гэнэ. Хэрэв шүүхэд мэдүүлэн давж заалдвал мөнгөө олж авч болох боловч байцаалтыг саатуулах олон арга бий бөгөөд шүүгч Течер тийм арга сүвэгчлэхдээ тун чадамгай хүн гэж өмгөөлөгч хэлсэн ажээ. Бас намайг эцгээс салган авч бэлэвсэн авхайн асрамжид өгөх оролдлого хийж түүнийгээ бүтэмжтэй болно гэдэгт найдаж байгаа бололтой сураг гарчээ. Би бэлэвсэн авхайнд дахин суух дургүй учир дотроо гутрав. Хэрэв тэднийд суувал дахин шахалт хавчлагад орж тэдний ярьдгаар нөгөөх хүмүүжүүлэх гэгч нь болно. Гэтэл мань хөгшин зүхэж гарав. Эхлээд тэр, санаандаа нэр нь орж ирсэн бүхнийг зүхэж дараа нь хэнийг ч орхигдуулахгүйн тулд дэс дараалан харааж, түүний дараа нэрийг нь ч мэдэхгүй хүнийг хүртэл оролцуулан нийтэд нь хавтгайруулж хамгийн муухайгаар дуудан занаж, улмаар цааш нь улаан хараалаа урсгав.
Бэлэвсэн авхай намайг булааж аваад хамт сууж байхыг харах юм сан гэж занан хашхичив. Хэрэв тэд тэгж тоглох гэх юм бол намайг эндээс зургаа долоон милийн зайтай газар аваачиж нуух гэнэ. Тэгсэн цагт зуун жил эрсэн ч олохгүй гэв. Тэгэхэд нь би дахин айлаа. Гэвч тэр хүртэл нэг арга олдох байлгүй гэж бодоод тэр даруйхан айхаа больсон.
Манай эцэг ачаагаа авчруулахаар завь руу явуулав. Завинд нь тавин пүүгийн шуудайтай эрдэнэ шишийн гурил, нэлээд их гахайн утмал мах, дарь, үрлэн сум, том шил архи, сумны таглаа хийх хуучин ном, хоёр сонин, мөн олс байлаа. Би эдгээрийг бүгдийг нь эрэг дээр зөөж гаргаад дараа нь амрахаар завины хошуу дээр буцаж суулаа. Би хэрхэн яахаа нэгт нэгэнгүй бодож, оргохдоо загасны уурга, буу хоёрыг нь авч явахаар шийдэв. Нэг газар суугаад байх нь тусгүй, янз бүрийн орноор хэсэж, тэгэхдээ шөнийн цагаар явж байх нь дээр санагдав. Ан хийж загас барьж гэдсээ тэжээнэ. Тэгээд эцэг ба бэлэвсэн авхайн аль аль нь яаж ч эрээд олохооргүй алс одохоор шийдэв. Хэрэв хөгшнийг согтуу л байвал өнөө шөнийн дотор оргохоор шийдэв. Хэзээ л тэр согтуугүй байлаа.
Хэчнээн цаг өнгөрснийг мэдэлгүй тийнхүү гиюүрэн бодож суутал чи чинь амьд байна уу, аль эсвэл живээд үхэв үү гэж мань хөгшин намайг дуудав.
Нөгөөх ачааг нь зөөсөөр байтал бүрэнхий болов. Намайг оройн хоол бэлдэх завсар мань хөгшин хоёр шил архи нэг мөсөн уугаад дахин шал согтов. Түрүүн хотод ууж шөнийн турш газар хөрвөөсөн учир харахад айдас хүрмээр шавар шавхай болжээ. Архинд согтохоороо тэр ямагт засгийн газарт агсам тавьдаг байлаа. Энэ удаа ч гэсэн мөн адил.
— Бас засгийн газар гэнэ шүү. Хэзээ ийм засаг байсан юм. Хөрөнгө мөнгө зарцуулж харж тэжээж өсгөсөн хүнийг төрсөн хүүгээс нь хагацуулдаг хууль байж гэнэ. Арай гэж өсгөж торниулаад одоо л тусад орж эцгээ тэжээх нь гэж бодож суутал нөгөөх хууль нь хап гээд булаачихдаг байна. Ийм юмыг засаг гэдэг юм гэнэ. Түүгээр ч барахгүй, миний хөрөнгийг булаасан шүүгч Течерийг өөгшүүлж байгааг хараач. Хүнээс зургаан мянга гаруй долларыг нь булааж аваад занга аятай ийм муу байшинд суулгаж гахай ч тоож өмсөхөөргүй ноорхой хувцастай явуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ! Үхсэн хойноо ч засгийн газар болдоо! Ийм засагтай байсан цагт хүн эрх эдэлнэ гэдэг хол хэрэг. Ийм оронд байснаас бүрмөсөн зайлсан нь дээр. Тэгээд ч би Течер өвгөний улаан нүүрэн дээр хэлэх гэснээ хэлсэн юм. Миний хэлснийг олон хүн сонссон! Тэд ч миний нэгэн адил хэлэх л байх. «Ийм гайтай оронд сууж байснаас бүрмөсөн зайлсан дээр! Та нар миний өмсөж яваа малгайг хараад бүрх л гэх байх. Дөнгөж орой нь толгой дээр тогтож бусад нь цөм пийшингийн яндан аятай эрүүнээс өнгөртөл гулгаад орчихдог бүрх гэж хаана байсан юм бэ. Хотын тэргүүн зэргийн баячуулын нэг мөртөө ямар малгай өмсөхөд хүрч байгааг хар. Миний эрхийг ер эдлүүлэхгүй байна» гэж хэлсэн.
Манай засгийн газар биднийг гялайлгаж байна. Ёстой л гялайлгаж байна даа! Чи бодооч. Би Огайогоос яваа нэг чөлөөт негртэй дайралдлаа. Тэр эрлийз бараг цагаан арьстнаас ялгарахгүй царайтай юм. Цав цагаан цамц, цоо шинэ бүрх малгайтай. Хотод хэн ч өмсөж зүүгээгүй юмыг тэр эдэлж хэрэглэж явна. Алтан оосортой цаг зүүж, мөнгөн толгойтой таяг барьсныг нь яана. Тфы! Үхсэн хойноо гайхуул! Чи юу гэж санана? Түүнийг их сургуульд багшилдаг, янз бүрийн хэлээр ярьж чаддаг, юм бүхнийг мэддэг гэж ярьцгааж байна. Түүгээр ч барахгүй өөрийнхөө оронд сонгуульд оролцох эрхтэй дэг ээ. Би ер тэвчиж чадахгүй. Бид юу боллоо гэж тэгж явах юм бэ? Яг сонгууль болох өдөр хэтрүүлээд балгачихгүй бол очиж саналаа өгье гэж бодож байсан юм. Гэтэл ийм негрийг сонгуульд оролцуулдаг муж улс манай Америкт байдаг гэж дуулдлаа. Тэгэхээр би очоо ч үгүй, хэзээ ч саналаа өгөхгүй гэж шууд хэлсэн. Миний тэгж хэлэхийг бүгдээрээ сонссон. Би энэ насандаа саналаа өгөх гэж явахгүй. Америк бүхлээрээ баларч байсан ч саналаа өгөхгүй! Тэр негр хэчнээн их зантай гээ. Хэрэв хажуу тийш нь түлхэж зайлуулаагүй бол зам тавьж өгөх шинжгүй байна билээ. Энэ негрийг яагаад дуудлагын худалдаанд гаргаагүй юм бол? Түүнийг нь л мэдэх хэрэг байна гэж асуулаа. Тэгээд ямар хариу сонссон гэж санана? «Энэ муж улсад суугаад хагас жил болоогүй бол түүнийг худалдаж болохгүй» гэнэ. Жишээ нь ийм л байна. Нэг муж улсад суугаад зургаан сар болоогүй чөлөөт негрийг худалдаж болдоггүй тийм засгийн газрыг чинь ямар засгийн газар гэх юм бэ? Тийм байж өөрийгөө засгийн газар гэж нэрлэн, засгийн газрын дүр үзүүлнэ гэнэ шүү. Цагаан цамц өмссөн тэр муу негр, тэр муу луйварчин тэр муу тэнүүлчийг олж авахын тул бүхэл бүтэн зургаан сар нэг газраас хөдлөхгүй байх гэнэ шүү...
Аавын хөл гуйвж, хаашаа явж байгаагаа мэдэхээ больж орхиод гахайн махтай торхонд тээглэн онхолдов. Өвдөг нь шалбарч тун их өвдсөн бололтой. Нөгөө негр болоод засгийн газрыг мөн торхноос өгсүүлээд юм бүхнийг аль мэддэг муу үгээрээ харааж зүхлээ.
Хоёр хөл дээрээ ээлжлэн догонцож өвдгөө барилан өрөөн дотуур жаал холхисноо зүүн хөлөөрөө нөгөө торхыг сайн гэгч өшиглөөд авлаа. Гэтэл яг энэ хөлийн нь гутал урагдаж хоёр хуруу нь ил гарсан байсан болохоор тоогүй юм болж хэний ч гэсэн үс өрвиймөөр муухай хашхиран хөсөр ойчоод өвдсөн хуруугаа барин хиртэй шалан дээгүүр өнхрөв. Түрүү түрүүчийнхээсээ бүр ч чихэнд халтай муухайгаар хараав. Урьд сайн сайхан явах цагт нь танил агсан Хэган гэгч өөрөөс нь хол давуу айхавтар хараадаг хүн байсан гэж ярьсан. Миний бодоход лав жаахан хэтрүүлсэн байхаа.
Хоол идсэний дараа аав дахин лонхоо хүзүүдэж авахдаа хоёр сайн согтож цагаан солио тусч элбэг хүрэхээр архи үлджээ гэж байв. Энэ нь түүний дуртай үг нь билээ. Мөдхөн шал согтоод унтахад нь түлхүүрийг нь сэмхэн авах буюу эсвэл нөгөөх дүнзээ хөрөөдөөд гадагш гарахаар шийдлээ. Тэр бээр ууж ууж дараа нь орон дээрээ өнхрөөд өгөв. Гэвч миний санасан ер бүтэж өгөх биш. Аав нэг цаг ч унтаж өгсөнгүй үргэлж хөрвөөж тийчлэн ёолж янцагласаар байлаа. Тэгсээр тун их удлаа. Сүүл сүүлдээ миний нойр хүрч, нүд аяндаа анилдаж ирээд нэг мэдэхээ лаагаа унтраалгүй паг унтаж орхижээ.
Хэчнээн цаг утсаныг бүү мэд. Гэнэт аймшигтай хашхирах дуунд сэрж босон харайтал аав галзуу юм шиг ийш тийшээ дэвхцэн могой! гэж хашхирч байв. Могойнууд хөлөөр нь дамжин хөвөрч явна. Энэ нэг могой хацар руу хатгачихлаа шүү гэж муухай хашхирав. Надад могой ер харагдсангүй. Гэтэл аав тасалгаа дотроо эргэлдэн гүйж хүзүү рүү могой хатгаад байна! Аваад хаяач! Аваад хаяач»гэж хашхирав. Хүний нүд тэгж муухай дүрэлзэхийг би ер үзээгүй. Тэр бээр хамаг тамираа барж шалан дээр унаад амьсгаа нь давхцан хэвтлээ. Тэгснээ шалан дээгүүр түргэн түргэн хөлбөрч юм хум ийш тийш нь шидлэн, намайг чөтгөр авах нь хэмээн гараа зангидан хий цохилж хашхирав. Тэр тайвширсаар тайвширсаар нэг хэсэг зүгээр хэвтэж зөвхөн ёолж байснаа дуу чимээ ч үгүй болов. Алсын ойд шар шувуу инээж, чоно улилдах нь сонсогдож надад бүр ч зэвүүн санагдав. Манай эцэг тасалгааныхаа буланд өнхөрч хөрвөөж унаснаа гэнэт тохой дээрээ өндийж чих тавин чагнаж байгаад аяархан өгүүлэх нь:
— Топ-топ-топ гээд байх чинь үхсэн хүн мөн дөө... Топ-топ-топ... эд нар намайг эрж явна. Би одоо яана... тэр шүү, яг мөн! Цаашаа байгаач, цаашаа байгаач! Наад гараа цааш нь аваач, яасан хүйтэн юм бэ! Намайг тавиад өгөөч!.. Хүүе зүгээр байгаач, золгүй намайг зүгээр байлгаач! гэж давчидна. Тэр бээр дараа нь дөрвөн хөллөн мөлхөж үхсэн хүмүүсээс өршөөл гуйсаар хөнжлөө нөмөрч хуучин нарсан ширээн доогуур шургаж оров. Өршөөл гуйсаар л байснаа дараа нь уйлаад унав. Хөнжил дотроо уйлахыг нь би бүр дуулсан.
Тэр бээр удалгүй хөнжил дотроосоо галзуурсан мэт босон харайж намайг хараад хөөв. Тэр намайг эрлэг гэж нэрлэн чамайг алж амаръя гэж хашхираад тасалгаа дундуур эвхмэл хутга барин хөөв. Би түүнээс тайвшрахыг гуйн Гек чинь байна гэлээ. Тэгэхэд хэчнээн зэвүүн инээсэн гээ! Надад уурлан харааж намайг хөөсөөр л байлаа. Нэг удаа гаран доогуур нь бултан гарах гэтэл миний цамцнаас бариад авах нь тэр. Тэгэхэд нь би одоо ч өнгөрлөө гэж бодсон. Гэвч цамцнаасаа цахилгаан мэт хурдан мултарч амь аврагдсан. Түдэлгүй мань хөгшин бүр амьсгаадаж гүйцэв. Тэр бээр ууцаараа хаалга налан шалан дээр сууж түр зуур амраад намайг ална гэнэ. Тэгснээ жаахан унтаж тэнхэл аваад чамтай нэгийгээ үзэлцэнэ хэмээн хутгаа доогуураа хийв.
Тэр удалгүй зүүрмэглэв. Тэгэхээр нь би чимээ гаргахгүйг хичээн хуучин муу түшлэгтэй сандал авч түүн дээрээ авиран гарч хананд өлгөөстэй бууг нь авлаа. Сүмбийг нь шургуулж цэнэгтэй эсэхийг нь шалгаад дараа нь сармагтай торхон дээр шийрлэж өөрөө торхныхоо цаад талд хэвтэж аав руу шагайн сэрэхийг нь хүлээв. Тэгж хэвтэхэд цаг өнгөрч өгөхгүй хэчнээн уйдсан гээ!


Долоодугаар бүлэг : ААВААСАА ЗУГТАВ

— Бос! Чи юу хийж байгаа нь энэ вэ?
— Би хаана байгаагаа мэдэхийг хичээн нүдээ нээв. Нар дээр мандсаныг бодвол тун их унтжээ. Миний дэргэд ирээд зогсож буй эцгээ харвал царай нь барайсны дээр хөөчихсөн харагдана.
— Чи ямар санаатай буу авав? гэж асуухад нь би урьд шөнийнхөө явдлыг лав санахгүй биз гэж бодоод
— Манайд нэг хүн орж ирэх гэхлээр нь л би болгоомжилсон юм гэв.
— Тэгээд чи намайг яагаад сэрээсэнгүй вэ?
— Сэрээх гэсэн чинь та ер сэрээгүй.
— За тэр яах вэ... Дэмий юм ярихын оронд бушуухан явж дэгээнд загас орсон эсэхийг үзээд ир! Орсон байвал өглөөний хоолонд хэрэглэе. Би удахгүй ирнэ гэв.
Түүнийг үүдээ нээхэд нь би гол руу гүйн одлоо. Усны урсгалаар модны мөчир, янз бүрийн хог, үндсээрээ унасан мод хүртэл хөвж явааг бодвол голын ус үерлэж эхэлсэн нь илэрхий. Би одоо хотод сууж байгаа болоосой гэж бодлоо. Зургаадугаар сарын үер бууж эхэлмэгц голоор түлээ мод, бүхэл бүтэн сал хөвж ирэх бөгөөд зарим салын дүнз хорь хүрдэг сэн. Тэдгээрийг гагцхүү уснаас гарган авч түлээний агуулах буюу мод хөрөөдөх газар аваачиж худалдаж чадвал л болох нь тэр.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 03
  • Büleklär
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 01
    Süzlärneñ gomumi sanı 4570
    Unikal süzlärneñ gomumi sanı 2004
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 02
    Süzlärneñ gomumi sanı 4684
    Unikal süzlärneñ gomumi sanı 2002
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 03
    Süzlärneñ gomumi sanı 4733
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 04
    Süzlärneñ gomumi sanı 4766
    Unikal süzlärneñ gomumi sanı 1936
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 05
    Süzlärneñ gomumi sanı 4699
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 06
    Süzlärneñ gomumi sanı 4863
    Unikal süzlärneñ gomumi sanı 1762
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 07
    Süzlärneñ gomumi sanı 4610
    Unikal süzlärneñ gomumi sanı 2052
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 08
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1993
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 09
    Süzlärneñ gomumi sanı 4601
    Unikal süzlärneñ gomumi sanı 2078
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 10
    Süzlärneñ gomumi sanı 4500
    Unikal süzlärneñ gomumi sanı 2159
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 11
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1963
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 12
    Süzlärneñ gomumi sanı 4617
    Unikal süzlärneñ gomumi sanı 1862
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 13
    Süzlärneñ gomumi sanı 4664
    Unikal süzlärneñ gomumi sanı 1783
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 14
    Süzlärneñ gomumi sanı 4677
    Unikal süzlärneñ gomumi sanı 1876
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 15
    Süzlärneñ gomumi sanı 4751
    Unikal süzlärneñ gomumi sanı 1887
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 16
    Süzlärneñ gomumi sanı 4788
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 17
    Süzlärneñ gomumi sanı 4801
    Unikal süzlärneñ gomumi sanı 1781
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 18
    Süzlärneñ gomumi sanı 4775
    Unikal süzlärneñ gomumi sanı 1882
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 19
    Süzlärneñ gomumi sanı 4711
    Unikal süzlärneñ gomumi sanı 1867
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Гекельберри Финнад Тохиолдсон Адал Явдал - 20
    Süzlärneñ gomumi sanı 2929
    Unikal süzlärneñ gomumi sanı 1381
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.