Latin

Чингис Хаан - 21

Süzlärneñ gomumi sanı 4293
Unikal süzlärneñ gomumi sanı 2204
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Ялзарсан муухай хүүрийн дунд, амьд үлдсэн цөөн хүн, намаг газар овоохойд хоргодож, өнөө маргаашийг өнгөрүүлэн цаг тутам монголчууд ирээд зовоож, цалмаар гогодон аваачихаас айж суухад тэднийг олж, эвдэрсэн балгаснаас хөөж гаргана.
Бас нэгэн үзэгдэл, нүд гялбам тодоор манасхийн үзэгдэнэ. Самарканд хотын эвдэрхий хэрмийн ойролцоо, туранхай урт хөлөө сарвайлган, нэг бүдүүн тэмээ дээшээ харж хэвтэнэ. Түүний айсан нүдний дотор амьд байгаа шинж үзэгдэнэ. Өлссөөр хатангир хар болсон хэдэн хүн, бие биеэ түлхэлцэн байж, тохой хүртэл цус болсон гараараа тэр тэмээний гэдсийг хага татаж, гэдэс дотрыг хэсэглэн аваад, даруй идэцгээж байсан санагдана. Урт чөмөглөг хөлтэй, хатангир гартай, чимээгүй хөдлөлгүй хэвтэж байгаа энэхүү «Ертөнцийг донслуулагч» нь тэрхүү тэмээтэй адил бөгөөд түүний хагас нээлттэй нүдийг үзэхэд тэмээний бачимдсан нүдний адил үхлийн өмнө тулгарч сандарсан байдал илэрхий үзэгдэнэ.
Бас тэрчлэн Чингисийн дэргэд ширээ залгамжлагчид, их цуст өвөөс хэсгийг олж хүртэхийг хүсэж, бие биеэ түлхэлцэн шахцалдаж байна.
Чингисийн дахин хэлсэн нь:
— Чи сайн муу үйлийг минь санаж олохгүй байна гэж үү? гэвэл, Елюй-Чуцай шивнэн өгүүлрүүн;
— Чи энэ насандаа их бөгөөд чичрэн донслуулагч аймшигт хэрэг олныг хийсэн билээ. Түүнийг үнэнээ р тоочин хэлж чадах хүн нь, гагцхүү чиний довтолгоо, ажил хэрэг, үгийг ном болгон бичих хүмүүс болно гэхэд,
— Миний аян явдал... хэлсэн үгийг... бичиж... чадах... хүнийг дуудуулж бичүүл... гэхэд... Елюй-Чуцай, өгүүлрүүн:
Жа, гүйцэтгэе гэв.
Гэрийн дотор чимээгүй, хааяа задгай галын шатах чимээ сонстон, өрхөөр орсон салхи, хуурай хус модны хөх утааг галын дээр мушгируулан хөөргөж байв. Үүнд; Чингисийн дахин шивнэж асуусан нь:
— Миний хийсэн хэргийн хамгийн... сайн нь... юу вэ? гэвэл,
Нас эцэслэж байгаа хүнийг тайтгаруулахыг хүсэж, Елюй-Чуцай өгүүлрүүн;
— Чиний ажлын дотроос хамгийн сайн нь чиний «засаг» гэдэг хууль. Тэр хуулийг хүндэтгэн дагаж, угсааг залгамжлагчид, бүх ертөнцийг түмэн он захирч байх болно гэжээ.
Чингис хааны өгүүлсэн нь:
— Зөв... чингэхэд... цөл говьд... амар төвшин болж,... хүүр булшны завсраар өтгөн өвс ургаж... гагцхүү монголын... адуу бэлчээрлэх болно гээд, дахин нэмж хэлсэн нь:...Дур зоригоор явагч... хулан бэлчээрлэх болно гэв.
Хамар нь шовх болж, шанаа нь хонхойтол турсан Чингис хаан, нүдээ аньж, хөдөлгөөнгүй хэвтэнэ. Махмуд Ялвач, Хятадын эмч их бөө нар чимээгүй орж ирээд, Чингис хааны хөлийн дэргэд сөгдөн, хааныг сэргэж үг хэлэхийг хүлээн, дуугай байв. Хаан, нүдээ нээмэгц Махмуд Ялвачийг харж миний... хөвүүн Цагаадай... харьяат... баруун улсаа... хэрхэн жолоодож байна гэж асуувал,
Сайхан үзэсгэлэнт ганган улаан дээл өмсөж, толгойдоо цагаан алчуур зангидсан Махмуд Ялвач хоёр гараа бүдүүн гэдэс дээр солбиж, газар хүртэл бөхийн хэлсэн нь;
— Чиний баатарлаг хөвүүн Цагаадай хаан монгол баатрууд, харьяат улс, бүх ардууд Жейхун, Зеравшан мөрний хөвөөнд чиний эрүүл мэндийн төлөөнөө тэнгэрт мөргөж, олон жил хаан төрийг барин суухыг хүсэцгээж байна гэхэд,
— Хойд зүгийн улсыг захирч байгаа миний их хүү Зөч хаан, харьяат улсаа хэрхэн жолоодож байна? гэхэд
Махмуд Ялвач, нүүрээ гараар таглав. Монголын заншилд, өөрийн ойрхны хүмүүсийн үхсэн тухай ярихад нэгэнт тийнхүү «гэгээн сүүдэр» хүний уг нэрийг хэлэхэд эвгүй тул өөр ёгт үгээр түүний нэрийг сольж хэлдэг байсан. Иймийн тул Махмуд Ялвач хэлэв.
— Таны бошгоор хойд зүгийн улсыг эзлэхээр их довтолгоог бэлтгэж бий гэж ноёддоо зарлав гэхэд, Чингис хаан асууруун!
— Намайг эсэргүүцэх гэж үү?
Махмуд өгүүлрүүн:
— Үгүй, хаанаас, их эзэн хаан минь, түүний жадын ирт үзүүр нь баруун зүг, Болгар, Хивчаг, Сагсин, Орос улс тийш чиглэсэн.
Гэтэл, уул довтолгоогоо хийж чадсангүй, бүх цэрэг, нутагтаа тархаж одов. Цэлмэг өдөр ниргэсэн аянга мэт, бүгдэд агуу их гашуудал тохиолдов гэхэд, тайлбарлагтун! гэвэл Махмуд өгүүлрүүн:
— Хааны гэр бүлд зориулан талд их авыг хийсэн. Үүнд таван мянган нөхөр, тал газраар хавтгайран самнаж, шагшуургын дотроос, зэрлэг гахай, чоно, хэд хэдэн барсыг хөөн гаргав. Бусад таван мянган морьт хүн нь алсын говиос бөхөн, зээр, хулан, тахийг хөөн авчрав. Үдэш орой, ангийн дараа задгай гал дүрэлзэж, найр, цэнгэл эхлэх ёстой байсан үед, цэргүүд хамгийн аюултай дайнд, харвасан суманд өртөөгүй тэргүүн баатраа хүлээвч, тэр хүн хүрч ирсэнгүй, түүнийг ихэд эрсээр талд ганцаараа дөнгөж амьд хэвтэхийг олсон бөгөөд түүний биед нэг ч дусал цус байсангүй болой. Гэтэл, нэг ч үг хэлж чадахгүй, учрыг ухах бөгөөд хилэнт нүдээр харж байв гэхэд, Чингис хаан
—Тэр тэгээд үхсэн гэж үү? гэвэл,
— Тийм ээ. Ялалтат алдраа дурсгасан хамгийн сайн бөгөөд хамгийн дотно баатар чинь үхсэн шүү. Ямар нэгэн хорт этгээд, түүний нурууг хугалжээ гэхэд Чингис хааны нүүр барайж, гар, булган хөнжлийг хумхин базаж, шивнэн хэлсэн нь:
— Отчигин яарчээ. Их баатар, цэргийн мэргэжилтэй жанжин нэгэнт үгүй болжээ... Түүнийг орлох хүнгүй! Одоо хэн Хоресмийг захирч байна? гэхэд Махмуд өгүүлрүүн;
— Чиний залуу ач Бат хаан, цэцэн эхийн удирдлагын дор захирч байна. Тэрхүү эх нь бүх нөхдийг дуудан цуглуулж, хүүгийн хамтаар овоон дээр гарч билээ. Бат хаан, эцгийн байлдааны хээр морийг унаж, омог зориг төгөлдрөөр нөхдөдөө хашхиран өгүүлсэн нь: «Дэлхийн дөрвөн тивийг дийлсэн баатрууд сонсогтун! Та нарын сэлэм зэвэрч байна. Түүнийгээ хар билүүгээр хурцлагтун! Ба, та нарыг дагуулж, баруун зүгт их Ижил мөрнийг өнгөртөл явна. Бид аймхай улсуудын нутгаар аянга мэт довтолж, өвөг Чингис хааны төрийг дэлхийн хөвөө хүртэл тэлж өргөтгөнө. Түүнчлэн миний эцгийг алсан хорт этгээдүүдийг би эрж олоод, амьдаар нь тогоон дотор чанаж алахыг тангараглана» гэжээ гэвэл, Чингис хааны царай барайж, гүймтгий нүдээр харж, тохойгоо тулж өндийгөөд ихээхэн амьсгаадаж, арай гэж хэлсэн нь:
— Ялахын цог гялалзан байхад, хэдийгээр хүзүүндээ дөнгөтэй боловч, залуу байхад сайхан байдаг сан даа гэв. (Чингис хаан, залуудаа дайсанд баригдаж, хүзүүндээ дөнгө зүүж, гурван жил боол байсан билээ)
Чингисийн цааш хэлсэн нь: Бат хөвүүний нас балчир тул... осолдож мэднэ. Түүнийг, бас, сөнөөх болзошгүй! Батын дэргэд... миний хамгийн үнэнч... барсын элэгдсэн хумс... хашир болгоомжит Сүбээдэй баатар ямагт зөвлөхөөр байхыг... би тушаана. Сүбээдэй түүнийг... хамгаалж, байлдаанд сургана... Бат... миний ялалтыг... үргэлжлүүлж... бүх ертөнцийн дээгүүр монголын гар...ыг сунгах болно гээд Чингис хаан хажуулдан хэвтэж, зүүн нүдээ аньж, баруун нүдээр тэр суугч хүнийг хялайж харав. Бүгдээрээ доош харж, удтал дуугай байхад (10 дугаар зууны үеийн уран шүлэгч Хусреванийн үг санагдана)

Ялж дийлсээр ирсэн
Их жанжны дэргэд
Эмч, бөө, бадарч, зурхайч
Энэ дөрвөн хүн байгаад
Эм увдис гүрэм
Элдэв зүйлээр аргалавч,
Эдгэрүүлэх чадалтай тусыг
Хэн ч хүргэж чадсангүй.

Энэ чимээгүй нам гүмийн дунд, асрын дэргэд зогсож байсан морь янцгаав. Үүнд, бүгд цочиж, хаан өөд харвал, түүний баруун нүдний гялалзах цог нь гээгдэн буурч байна.
Чингис, бүдүүн царс модыг ухаж, алтаар доторлож хийсэн авсыг, хэдийнээс бэлтгэн авч явсан болой. Шөнө хөвүүд нь, тэр авсыг нууцаар шар асрын төвд тавив. Байлдааны хөө хуяг өмссөн Чингис хааныг тэрхүү авсанд хийв. Өвчүү дээр нь тавьсан гарт нь, ирлэн хурцалсан сэлмийн бариулыг атгуулжээ.
Ган хуягаар үйлдсэн хар дуулга малгай нь буусан зовхитой зэвхий нүүрийг нь сүүдэрлэнэ.
Авсны хоёр талаар, нум сум, хутга, хэт цахиур, алтан аяга зэргийг хийжээ.
Цэргийн дарга нар, хааны тушаал ёсоор, түүний нас барсныг нууж, Тангадын их хотыг бүслэх явдлыг үргэлжлүүлэв. Тангад нар хотын их хаалгаар хүндэт бэлгээ авч гарч ирээд, найрамдахыг гуйсанд Монголчууд тэдэн дээр довтлон орж, бүгдийг бут цохиод, дараагаар нь хотын дотор цөмрөн орж, эвдэн сүйтгэв.
Чингис хааны авсыг эсгийд боож, хорин шар хөллөсөн, хоёр дугуйтай тэргэнд тавиад, Монголчууд буцах замдаа чиглэв.
Улсын эзнийг нас барсан тухай баатрууд өөрийн үндсэн ордонд очих хүртэл нэг ч хүн мэдэж, урьдаас үл яаруулахын тулд, замд бүх дайралдсан хүн, малыг алж, тэнгэрийн оронд очигтун! Тэндээс манай эзэнд хичээнгүйлэн зүтгэгтүн! гэж хэлдэг байжээ.
Ард түмний уй гашуудлын үед мэргэд, хятад, хивчаг, иран, гүрж, алан ба оросуудыг ялсан Чингис хааны алдартай баатар Зэв ноёноос тунхаглан хэлсэн нь:
Нэгэн өдөр «Манай гүрнийг байгуулсан их хүн» Бурхан халдан ууланд ан хийж явсан билээ. Уулын бэлийн хээр газар нэгэн өндөр модны ёроолд амарч байсан билээ. Нас өнгөрсөн тэр хүний сэтгэлд огторгуйн үүлэнд тулсан, өндөр гуалиг хуш мод тэрхүү аглаг газар их тааламжтай санагдаж «энэ газар, өл буга бэлчилтэй, өтөлсөн миний яс тавилтай газар байна. Энэ модыг тэмдэглэн таньж авагтун» гэж түүний хэлж байсныг би сонссон билээ. Чингээд, хааны жанжид, гэрээс зарлигийн ёсоор тэрхүү уул дахь өндөр хуш мод ургасан тэр газрыг эрж олоод, тэнд Чингис хааны хүүрийг хийсэн авсыг булж оршуулсан болой. Түүнээс хойш хүүрийг оршуулсан газрыг эргэн тойрон зузаан ой мод ургаж нэвтрэн явж болохгүй болоод, хориултай тэр газрыг сахигч хууччуул ч булшинд хүрэх замыг зааж чадахгүй болжээ.


ТӨГСГӨЛ

ҮҮГЭЭР МОНГОЛЧУУД ЯВЖ ӨНГӨРСӨН АЖЭЭ

italki
Цас бүрхсэн уул
Намайгаа харав уу, та!

Буруу номтын хатуу гарт
Боол болон хүлэгдэж,

Том ташуурт цохиулсаар
Толгой минь хавдан зовж

Гашуун нулимсыг минь үзэж,
Хайхрах хүн байхгүй

Гаслан, уйлах дуунд
Ганц уул цуурайлна.

(Хивийн боол Вамберийн дуунаас)

Жейхун их мөрнөөс зүүн зүг чиглэсэн өргөн их замаар олон зуун жилийн турш, баялаг их ачаа жин явдаг байсан нь Монголчуудын ганц ниргэлтийн сүүлээр тэр замаар явах амьтны хөл тасарч, зам гудас байсан дэлгүүр, деан хоосорч; байшингийн хаалгыг цэрэг эвдэж түлээд сэтгэл уйдам эвдэрхий балгас болжээ. Хөх ногоон цэцэрлэг нь, шуудуу сувгийг цэвэрлэж, ус татах хүнгүй болсон учраас гандан хатжээ.
Цөөвөр чонын энд тэнд хаясан хүний яс газар сайгүй үзэгдэж байгаа тоост замаар ганцаараа явж байгаа, харь газрын цув нөмөрсөн морьтой залуу хүн, хачин сонин үзэгдэж, хурдан хар араб морь нь туурайгаараа нэгэн тэгш тав тав хийж хатиран, эзэн нь хааяа нэг исгэрч явснаа,
— Хүн ч үзэгдэхгүй, тэмээ ч үзэгдэхгүй, нохой ч үзэгдэхгүй, ямар эзгүй зэлүүд цөл газар билээ гэж санаа алдаж өдрийн турш дөнгөж хоёрхон чоно, хүүр оршуулдаг хязгааргүй их газар шиг энэ чимээгүй талыг эзэн нь шиг яарамгүй зам хөндлөн гарав. Хэрэв цааш дан энэ мэт явбал хэзээ ч эцдэггүй энэ морь бид хоёр, аймшигт монгол сэлмийн ир орсон энэ олон гавал толгойн дэргэд удалгүй хэвтэнэ байх гэж явтал өмнө нь нэг юм хөдлөх шиг болж, морь нь чихээ сортолзуулан чагнаж, хамраа тачигнуулав.
Тэр юманд ойртож ирвэл, нүд гялбам нарны гэрэл туссан тоост замын дунд хэвтэж байгаа үхдэл дээр хэсэг хөглөгөр том бүргэд овооролджээ. Исгэрэхэд их далавчаа яаралгүй дэлгэж дэвээд ойрын дов дээр суув. Шинэхэн явсан тэрэгний хоёр дугуйн хонхор мөрийн хооронд уранхай туркмен хувцастай нэгэн бүсгүй хүүхэд, шөрмөс нь татсан юм шиг аягүй байдалтай хэвтэж, эвлэг өнгө зүс нь хэвээрээ байсан боловч, бүргэд нэгэнт гэмтээж амжжээ.
Энэ бас л, монголын гар хүрчээ. Хүүхдийг хүртэл барьж, сэтгэл зоволтгүй хорьж хашиж байгаад, бахаа ханаж хаяж орхидог байна шүү гээд... ташуураа далаймагц морь нь харайн давхиж тойруу замаар гарч, морьтой хэсэг монголчууд гүйцэгдэв. Талан дээрэмдсэн эд хогшлыг ачсан чанга дугуйтай хоёр хасаг тэрэг гэлдэрч, ачаан дээр нэхий дээл, эрэгтэй хүний үнэгэн малгай өмссөн монгол бүсгүй сууж, тоос хөдөлгөж явсан үхрийг хашхиран шавдаж, тэрэгний хойноос хоёр гарыг нь ард нь хүлсэн, хагас дутуу хувцастай хатаж турсан олзлогдсон гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүн гуйван дайвалзаж явав. Хойноос нь хэлээ унжуулан аахилсан хөглөгөр том нохой шогшиж, долоо орчим настай, чихний дээр хоёр сэвлэг үстэй, монгол хүү, удаан явж байгаа үнээг хурдлан хөөж яваа үхэрчин шиг тэр олзлогдсон хүнийг бургасаар дэс дараалан шавхуурдаж
— Урагшаа-урагшаа-муу тэнэгүүд! гэж хашхирч, тэр хүүхэд том хүнээс тайлж авсан хөвөнтэй тэрлэгийг бүслүүрээсээ дээш хөөргөн бүсэлж өмсөөд, хөлдөө холхиндог том гутал өмсөж, сугарч ойчихгүй гэж өвдөгний доогуур сураар уяжээ.
Тэр хүүхэд чухал хэрэг бүтээж байгаа шинжтэй аашилж тэрэгнээс уясан аргамжиндаа татагдсаны хүчээр урагшаа дөнгөж хөдөлж байгаа эмэгтэйг нэн сүрхий ширүүлэн хөөж тэр эмэгтэйн шар тэрлэгийн хагархайгаар хүрэн улаан гүргэр хавдартай яслаг нуруу нь харагдан тэр эмэгтэйн хашхирсан нь:
— Намайг тавиад өгөөч! Миний охин Хавьч үлдэж хоцров. Түүнийг би өөрөө аваад ирье! гэхэд,
— Чамд бас ямар охин хэрэгтэй юм бэ? өөрөө олсоор чангаагдан ядаж явж бас өөр нэгэн адасга авчирна гэж гайхуулна гэнэ ээ! гэж хялман цагаан морь унаж явсан хөгшин монгол, тоос манан дотроос гарч ирээд, тэр эмэгтэйг ташуураар жанчив.
Тэр эмэгтэй урагшаа огло харайж хөсөр унав. Уяастай олс нь түүнийг татаж газар чирэв.
Тэргэн дээр сууж явсан монгол бүсгүй хашхирсан нь,
— Хөгшин нохой чи юундаа улайраад байсан юм бэ? Доголон хонь байсан ч, ядаж мах, арьс нь хэрэг болно гэж би өвөр дээрээ авах асан. Энэ муу малаас бидэнд ямар ашиг орох юм бэ? Охин нь аль эрт үхсэн, одоо өөрөө ойчоод байна. Бид төрсөн нутаг Хэрлэн гол хүртэл бас хэчнээн явж хүрнэ! Үүнийг хая, хая! гэхэд
— Амь бөхтэй юм аа, үхэхгүй! гэж уурласандаа муухай дугарч, энэ сэг ч гэсэн, энэ гурван залуу ч гэсэн манай гэр хүрч чадна. Манай айлын бусад нөхөд гэртээ хориод боол тууж явахад бид дөрөвхөн хүнийг авч явж чадахгүй байна! Муу малууд аа! Бушуухан! Урагшаа! Урагшаа! гэв.
Тэргэнд чирэгдэж яваа бүсгүйг нэгэн монгол хүний ташуураар жанчсанд олс нь тасарч, тэр шивэгчин зам дээр хаягдан хоцров. Тэрэг цаашаа өнгөрөөд өнөөх хөгшин, хялман цагаан мориныхоо амыг татан зогсоож, хэлээ шогширч гүйцэж ирсэн сайх морьтой хүнд өгүүлрүүн:
— Үхэх болов уу, амьдрах болов уу? Чи түүнийг надаас худалдаж авахгүй юү? Хямд өгнө. Ердөө л хоёрхон алтан динараас өгнө! гэхэд тэр морьтой хүн энэ чинь үхэж байгаа хүн байна. Хоёр гуулин зоосоор авъя! гэвэл,
— За аль, үнэхээр үхэж харлана байх. Тэгвэл, ямар ч үнэ хүрэхгүй гээд тэр хүнээс хоёр гуулин зоос авч гутлынхаа түрийнд хийгээд, тэргээ гүйцэхээр давхин одов.
Морьтой хүн замаас хажуу тийшээ эргэж, гандсан тал дундуур гэдрэг харалгүй давхив.
Өмнө нь эвдэрхий цагаан балгас, гайхалтай соньхон хэмхэрхий хуучин хэрэм нэг хэдэн сүр жавхлант гулдан хаалга45 үзэгдэв. Дээр нь олон өнгийн араб үсэг үлдсэн байв. Тэр гуа сайхан барилгыг барьсан урчууд ихээхэн чадал ухаан гаргаж, хавтгай дөрвөлжин том том тоосгоор тэр гоё сайхан орд, гайхамшигт сонин хурал, сургуулийн байшин, өндөр сүм дуганыг барьсан, нэр үл мэдэгдэх ажилчид бүр ч их хөдөлмөр гаргасан байжээ.
Энэ бүгдийг монголчууд, үнсэн товрог болгожээ.
— Нэг ч боодол болов хатсан өвс, хэдэн ширхэг боорцог байгаасай. Чингэвэл, бид дахин нэг өдөр яваад, хөх ууланд хүрч хүнтэй ч уулзана, тулгатай галын дэргэд эвтэй ярих завшаан ч олдоно доо! гэж шивнэн, тэр эвдэрхий балгасанд ойрттол, цул гулдангийн бөмбөгөр доорх том хүнд хаалга нээлттэй үзэгдэж, хаалганы модыг таваг мэт хавтгай тавтай юм хадаасаар хадаж төмөрлөсөн хаалга байжээ.
— Таньдаг хаалга байна! Урьд үүгээр бадарчин лам Хажи Рахим, тариачин Курбан Кичик, Туган хөвүүн гурав явж байсан билээ. Одоо Туган хүү миний бие, чадамгай цэрэг эр болсон боловч урьд төдий олон хүнтэй, төдий бадарч байсан тансаг ариун Бухар хотноо оронгүй аянчин шиг буух газар, идэх хоол олдохгүй нь ээ гэж явтал нь харанхуй хаалганы хөндийд морины нь туурай чимээтэй сонстож, өмнүүр нь улаан үнэг годхийж, овоотой хог дээр гарч далд оров. Туганы морь чимээ аниргүй эзгүй хотын эвдэрхий дундуур болгоомжтойгоор алхалж, хотын гол талбайд хүрвэл, урьд шуугьсан олны хуралддаг тэр газар сүр жавхлант орон байшин байдаг сан, одоо тэр талбайг хог буртаг дүүрч, төвд адууны хэлхмэл яс цайран хэвтжээ.
Оюу номин тэнгэрт жигүүрээ хөдлөлгүй дэлгэсэн элээ шувуу алгуурхнаа халин, сүмийн чулуун шатны дэргэд хүрэхэд Туганы морь зогсож; чихээ сэртэлзүүлэн тургиж гэдрэг ухрав. Морины өмнө чулуун тавцан дээр лалын шашны Коран гэдэг их судар задгай хэвтэж; борооны усанд норж үрчийсэн хуудас нь салхинд хийсэн хөдөлж байв.
«Энэ чулуун шатаар сүмд Монголчуудын хүйтэн царайлсан эзэн шар сахалт Чингис хаан хул азаргаараа орж Бухар хотын өвгөдөд тушааж хавтгай нүүрт цэргээ амаар нь гартал идүүлсэн билээ. Тэр үед талбайн дунд түүдэг гал дүрэлзэн бүхэл бүхэл хонины мах шарж байсан галын ор нь чулуун дээр одоо хүртэл үзэгдэж байна гэж бодоод Туган мориноосоо бууж цуваа дэлгээд хатсан талх үйрүүлэн морио амгайчилж цулбуурын үзүүрээс бариад шатан дээр суулаа.
Чингэтэл овоотой чулууны цаанаас нэгэн юм хөдөлсөөр эвдэрхий тоосгоны цаанаас тамир барагдсан нэгэн эхнэр өндийн гарч бошинзын тамтгаар биеийг ороосоор Туганд ойртож гараа сарвайгаад гялбалзах ховдог нүдээ талхны хальснаас зайлуулж чадахгүй ширтэв.
Туганыг хатсан талх нэгэн атгыг өгсөнд тэр эхнэр эрдэнэ олж авсан юм шиг тосож аваад ухасхийн сөгдөж талхыг омголтсон уруулдаа хүргэтэл гэнэт гараа доош буулгаж чимх чимхээр хавтгай чулуун дээр хувь тэгш хуваан тавьж гарав.
Талхны үйрмэгийг гар дээрээс аятайхан долоож аваад дуудруун:
Хүүхэд минь ээ. Нааш ир. Битгий ай. Энэ хүн манайхны сайн хүн байна аа гэхэд нь хавтгай чулууны завсар дахь хар нүхнээс нэг хойноос нь гурван хүүхдийн сагсайсан үстэй толгой үзэгдэв.
Эвдэрхий барилгын завсраар дамжин бие биедээ зууралдсаар ойртсоныг үзвэл наранд түлэгдсэн нүцгэн туранхай бие нь хэлхмэл яс мэт гагцхүү гэдэс нь цүрдийжээ. Бас харанхуй нүхнээс хоёр хүүхэд гарсан боловч босож чадсангүй мөлхөж ирээд гараар цордгор гэдсээ тэврээд суув. Сайх эхнэр урьдчилан талх тийш сарвалзсан хүүхдийн гарыг алгадаад хүүхдийн аманд бяцхан хэсгээр ээлжлэн хийж өгөв.
Тэр эхнэрийн өгүүлсэн нь:
Хонины арьсан дээлтэй тэр аймшигтай хэрцгий хүмүүс цөмрөн ороод, баахан морьдоороо газар бүхэнд давхиж, үзсэн ажигласан бүгдийг дээрэмдэн авав. Биднийг хамгаалах гэсэн миний эрийг алсан, миний хүүхдийг барьж аваачсан, амьд эсэхийг мэдэхгүй, намайг бугуйлдан өнхрүүлж, олны инээдэм болгон шивэгчин болгож байсан билээ. Нэг шөнө завшаан болж оргон гараад энэ эвдэрхий балгасанд хүрч ирээд, орон байшингаа олсонгүй, зөвхөн овгор хог байна. Өдрийн цагт гүрвэл гүйлдэн, шөнө болоход цөөвөр ульж гэтдэг байна. Би хотын орчмоос Монголчуудын хаясан эдгээр хүүхдийг олж аваад, хамтаар идэш эрж, зэрлэг сонгино малтаж амь залгадаг. Одоо эд миний хүүхэд болжээ. Бид хамт үхэх буюу, амьдрах ч магадгүй... гэхэд нь,
Туган, үлдсэн талхаа тэр эхнэрт өгөөд, морио хөтөлж хотоос гаран одов. Туган улам цааш Самарканд тийш одов. Зам зуур жин хөсөг тохиолдсонгүй. Талын дунд энд тэнд хааяа нутгийн хүмүүс үзэгдэв. Морьтой Монголчуудын хатиран явах нь үзэгдмэгц, ажил хийж байсан нутгийн хүмүүс унаж суваг тийш мөлхцөгөөн, давхин өнгөрсөн Монголчуудын морины тоос бяцхан үүл мэт дэгдэж гүвээ давснаас хойш, сая өндийж дахин газар малтаж эхэлдэг байв.


ШУУГИАН ИХТ САМАРКАНД ХОТ АЛЬ ВЭ?

Хэд хоноод Туган, цөл газрын өндөрлөг овгор булшны газар хүрч зогсов. Түүний өмнө голын хөндий ногоорон харагдахын дунд саяхан хүртэл алдартай агсан Самарканд хотын эвдэрхий үлдэгдэл бархайж үзэгдэв. Хавтгай дээвэртэй бяцхан байшин нэг нь нөгөөгийн орчимд наалдсан боловч урьд хэдэн түмэн чадамгай ажилчны хөдөлмөрлөж байсан Мавераннагрын хуучин нийслэл байсан тэр газар амьтан хүн үзэгдэхгүй болжээ. Бороонд угаагдаж эвдэрсэн хэрэм хотын дунд хэсгээр гарсан байна.
Тэнд сүүлчийн Хоресм Шаг Мухамедын байгуулсан өндөр сүмийн отго болсон хэсэг хоёр дугараг өндөрлөг байшин үлджээ. Нэгэн доголон гуйлгачин хүн, Туганд ойртож эцэнхий гараа гарган алдарт сайн эр минь ядуу муудаа хайрла. Тулалдааны цагт чамайг тэнгэр хамгаалан сахиж, дайсны сумыг чиний эрэлхэг зүрхнээс зайлуулах болтугай гэв.
— Хот аль вэ? Хаан Султаны гэрэлт сайхан нийслэл хаана вэ? Ихэмсэг худалдаачин, эрээн зах дэлгүүр, дархнуудын алхны баясалт чимээ алин бэ? гэж Туганы өгүүлж, гуйлгачинтай ярихаас илүүгээр өөрөө өөртэйгөө шүүмжлэн хэлэлцэв.
Тэр бүгд алга болж, монголчуудын хөлд үрэгдсэн биш үү. Тэд ямар нэгэн юм үлдээдэг бил үү? Хот хаана оров? гэж чи асууна. Хүн амын нэгэн хэсгийг энэрэлгүй Монголчуудын морин цэрэг цавчин алжээ. Нөгөө хэсгийг алс тал нутагтаа хөөн явуулжээ. Бусад оршин суугчид Байцат ууланд дутаан гарсан нь олноор үхсэн гэж гуйлгачин өгүүлжээ.
— Дүрвэгчид удтал тэнэх болов уу? гэж Туган асуувал, гуйланч өгүүлрүүн:
— Хотоос цааш ба голын эхээр бага зэрэг хүмүүс ойртож, шавар ба хуурай мөчир зэргээр овоохой барьж байна. Гэвч тэд ямагт айн сүрдэж байдаг. Монголчууд өдөр бүр эргэн эрж чаддаг бөгөөд булаан авах ба хэнийг хүсвэл бугуйлдан аваачна.
Чамайг Аллах бурхан тэнгэр чиний өглөгчийн төлөө хамгаалан сахих болтугай! гэв. Туган асууруун: Хотын төвд үзэгдэх өндөрлөг байшин юу вэ? гуйланч өгүүлрүүн:
— Энэ байшингаас холуур морио эргүүлэн яв. Тэр бол шорон болой. Монголын хаад энэ сөнөсөн хотод шорон байгуулжээ. Түүний дэргэд Монголын яргачид суух бөгөөд тэд шийтгэгдэгчдийн толгойг төмөр шийдмээр бяц цохиж байдаг.
Үүнийг хэрхэн гүйцэтгэдэг болохыг би чамд хэлж өгье гэтэл, Туган хүлээж сонсолгүйгээр ташлан уруу доошлов. Туган, сөнөсөн хотын эвдэрхий хэмхэрхийнүүдийн завсраар өнгөрч, чимээ аниргүй, бурангуй дүрст хуучин хоёр өндөрлөгийн үзэгдэх хэрэм боомтод хүрэлцэн ирэв. Хэрмийг дагаж хоригдогсдын уй гашуудалт төрөл төрөгсөд газар дээгүүр суун байна.
Хаалганы дэргэд, жад бүхий харуул зогсон байгаа ба шон дээр уяатай эмээлт морьд үүрэглэн байх үзэгдэнэ.
— Чи хаашаа очно? Цаашаа бол гэж харуул хашхирав.
— Шоронгийн харгалзагчтай учрах хэрэг надад бий гэж Туган өгүүлэв.
— Чи шоронг санав уу?
— Энэ өндөрлөгийн дотор миний ах байж магад гэж Туганы өгүүлэхэд,
— Манай энэ шоронд дээрэмчин цөөнгүй, гэвч уддаггүй юм даа. Талбар дээр гангын өмнө аваачаад зулайгаар төмөр муна мөргүүлдэг юм. Ганга дотор эрэх хэрэгтэй. Чингэвэл ахынхаа биеийг олж магадгүй. Чиний ах хэн гэж нэртэй вэ? гэв.
— Түүний бие Дервиш бөгөөд ном бичдэг болой. Хажи Рахим багдад гэнэ.
— Урт үстэй мунхаг Дервиш үү? Тэр одоо хүртэл амьд уу? Бид түүнийг галзуу гэж нэрлэдэг, удаанаар хоригдсон болой.
— «Үхтэл нь мөнх хорих гэсэн үү».
— Би чамтай хэтэрхий чалчжээ. Морио уяад хашаан дотор орсугай. Шоронгийн даргаас асуу? Түүний гэр тэнд бий. Үүдний дэргэд дэгээнд өлгөөстэй хумх байх бөгөөд түүнд зургаагаас цөөнгүй дирхем хийхийг битгий март. Чингэвэл, дарга чиний үгийг сонсох болно.
— Туган, морио уяад хаалгаар дотогш оров. Шоронгийн дарга, байшингийн шат дээр зогсон байх бөгөөд ногоон шаахай ба хөвөнтэй улаан дээл өмсжээ.
Туранхай бараг нүцгэн шахам тогооч, хөлдөө төмөр гинж хангинуулан, модон дэвш дотор кевебед хонины мах хэрчиж байв. Даргын буурал сахлын үзүүр ба хумс алаг нь улаан кеннегээр будсан ажгуу. Хулсан таягаар тогоочийн дал мөрөөр цохиод ийн захиран өгүүлрүүн.
— Чинжүү нэм. Бүү залхуур. Анарын шүүс дусаа.
Туган үүдний дэргэд өлгөөстэй хумх үзээд түүнээ арван зэс дирхем хийв. Дарга хүйтэн муухай нүдээр Туганыг ширтэн харав.
— Би Сүбээдэй баатрын багийн лал цэрэг, түүний зөвшөөрлөөр төрөл төрөгсдөө эрж явнам. Миний пайз энэ гэж шувуу бичиг сийлбэрлэсэн модон хавтгай пайз оосорлон зүүснээ үзүүлэв.
Дарга пайзыг эргүүлэн үзээд эргүүлж Туганд өгөв.
— Энэхүү заяа муутны оронд хэн чамайг илгээсэн бил ээ.
— Би өөрийн төрөл болох Дервиш Хажи Рахим Али Багдадыг эрж явна. Тийм хүн байхгүй юү?
— Аллах тэнгэрт буруушаагдсан түүнтэй чи бид хоёрын танилцсан гэмээс хамгаалан сахитугай.
— Түүнийг юуны учир хорьсон бэ? Би түүнийг үнэнч хүн гэж санана.
— Сайн үнэнч хүн. Гэтэл, түүний бие тэргүүн хэргэмт имам хувилгаан Шейхи Ули-исламын шаардлагаар хамгаас өндөр Аллах бурхны алдрыг яриандаа хэзээ ч дурдаагүй, хэрцгий эрх дураар хийгээд Тэнгэрийн номыг тоомсорлодоггүйн учраас хоригджээ. Түүний төгсгөл нь үхэл болно. Түүний орших орон гал болох бөгөөд тэр зүгт түүнээ зам нээлттэй гэв.
Туган бодож өгүүлрүүн:
— Түүний ял хүнд боловч, түүний хувь заяаг ямар нэгэн аргаар хөнгөтгөх замыг чи надад зааж болох болов уу?
— Үргүй юманд оролдох хэрэггүй, түүний амийг гагцхүү манай орны хүчин төгөлдөр эзэн хаан Цагаадайн дэргэдэх их түшмэл Махмуд Ялвачийн шаардлагаар хамгаалан байна.
Тэр Дервишийг ертөнцийг донсолгогч Чингис хааны аян дайн, аж явдлыг ном болгож бичихээс урьд эндээс гаргахгүй.
— Хажи Рахим, зохиолоо бичиж төгсгөвөл түүнийг тавих уу?
— Юуг хүснэм.
Хэрэв тэр өөрийн үйлдсэн нүглээ гэмшивч, зөвхөн олны өмнө талбар дээр авчирч түүнийг хэл гарыг огтлохын тул шоронгоос гаргах болно. Ийм учраас тэр «галзуу» хоёр жил турш ном зохиож үхлийнхээ цагийг холдуулахын тул дахин 30 жил бичих болно.
Туган өгүүлрүүн:
— Хажи Рахим бол миний нигүүлсгэгч багш бөгөөд намайг арабаар уншиж бичихийг сургаж, миний өлсгөлөнгөөс үхэж байхад тэжээсэн учир, би ачийг хариулах гэж өөрийн ганцхан алтан динарыг өргөхөд хайрлахгүй гэж алтан зоос харуулж, чи их дарга тул үхлийн үүднээ байгаа зол муутад энэрэл хайрыг үзүүлэн намайг тэр Хажи Рахимтай уулзуулан соёрх гэв.
— Алтан динараа надад өгөөд дараах хашаанаа орсугай. Чи тэнд өөрийн «галзуу»-тай тавтай уулзтугай гэхэд Туган, алтан зоосоо шоронгийн даргын улаан хеннегээр будсан алган дээр тавиад чулуун хаалгаар дотогш оров.


ТӨМӨР ТОРЫН ДОТОР

Нарийн хашааны гүн дэх хананд төмөр сараалж бүхий нүх харанхуйлан үзэгдэнэ. Тэнд овоо новш дотор ямар нэгэн бараан юм сүүдгэнэнэ.
Торын орчимд нарийхан хөөрөг хэрэм тийш шахаж үзэгдэх нь лули гэдэг хэрмэл омгийн эхнэр хүн мэт газар хүрэм урт хар нөмрөгт ороогджээ. Туганыг болгоомжтойгоор ойртоход тэр эхнэр толгойгоо эргүүлэх нь таньсан хүний шинжтэй бөгөөд мөнхүү түүний хархан нүд, алтлаг тунгалаг царай илт боловч урьдын адил уужим санаа уйдгүй болсон нь илэрхий. Хурднаа ширтэн хармагц нүдээ буруулав. Энэ нь сэжиглэлтгүй, Бент Занкижа байжээ.
Туганыг ойртон очиж, торын дотор үзвэл доторх хоригдогсод нуруугаа бөхийгөөд арайхан сууж,
Харанхуйгаас сэгсгэр дэл мэт орооцолдсон хар үс, ёнхойж гялбалзсан хурц нүд үзэгдэв. Эцэж турсны харгаагаар айх мэт үзэгдэлтэй болж, царай хувилсан авч, Хажи Рахим мөнийг таньжээ. Тэр Дервиш торын сараалжинд мөлхсөөр ирээд үсэрхэг нүүрээ шахаж сөөнгө хоолойгоор өгүүлсэн нь:
Миний дүү чи зохих цаг дээр иржээ. Туган аа. Ойртон ирээд, миний сүүлчийн хүсэлтийг сонсоно уу. Хар муу санаат имамууд намайг торын дотор илжлэх буюу эсхүл олныг айлгахын тулд миний чихийг огтлон, биеийг хэсэглэн цавчихыг хүсэж байна. Гэвч, тэд чөлөөт оюуныг сөнөөж, миний дүрэлзэх хорслыг унтраан чадна гэж үү? Одоо би тэдний юү хүссэнийг цөмийг бичсэн боловч, тэд уншмагц намайг ба миний тэмдэглэлийг түүдэгт хаяж шатаана. Би, тэдний адил улаан сахалт Чингисийг магтсангүй. Хоресмийн Татар дарлагчид, эхнэр хүүхдийн алуурчдыг магтсан магтаал дууг зохиосонгүй. Харин өөрийн нүдээр юү үзсэнээ үнэнээр бичлээ. Ер миний бие юү чадахаа бүрнээ хийсэн. Одоо миний хагацах сүүлчийн өдөр болжээ.
Намайг Салар голын хөвөөнд хөгшин чанар модны дор оршуулагтун. Миний багш Абу-Али-Ибен-Сина гэгч их цэцэн билигтэн хүн, хар муу санаат мохдог оюунтай имамуудын харгаагаар шоронд, ялзарсан сүрэл дээр нас нөгчсөн бил ээ. Түүний бие ертөнцийн нууц бүхнийг мэдэх байсан боловч, гагцхүү үхлээс хэрхэн амь аврах аргыг үл мэджээ гэхэд нь Туган намдуунаар өгүүлрүүн:
Тэр нэгэн цагт цөл дотор, та бид хоёулаа олсоор хүлэгдээд айх мэт сүрхий «хар морьт» Хар Хончирын илд бидний дээр далайсан үед намайг сургаснаа чи санана уу. «Битгий гуньхар. Шөнө урт байна. Өдий байна» гэж тэр цагт чи хэлсэн биш бил үү. Чингэвэл, одоо би чамд түүний нэгэн адил «битгий гуньхар. Шөнө дуусах байтугай, эхлээгүй» гэж хэлье.
Хажи Рахим, чадал нь дахин эргэж ирсэн мэт түргэнээ өндийв. Туган үнэмшүүлэхийг хичээж, аяархнаар үргэлжлэн өгүүлрүүн;
— Ах аа! Намайг сонс. Миний хэлснийг ёсчлон гүйцэтгэ. Би чамд гурван хар үрэл өгье. Чи түүнийг залги. Чингэснээс хойш үхсэн мэт хөдлөхгүй ба өвдөхийг мэдрэхгүй болоод ийн зүүдлэх нь: Чиний бие, олон уулыг даван нисэж, ширүүн урсгалт ус, ариун үнэрт цэцгүүд бүхий хөндийд хүрнэ. Тэнд цасан цагаан морьд бэлчээрлэж, алтан шувууд уянгат хоолойгоор эгшиглэн байна. Чи тэнд арван зургаан насандаа дурласан хүүхэнтэйгээ учирч зүүдэлнэ гэв.
— Би сэрэхдээ төмөр саваануудыг дахин хэвээр мэрж байх бус уу? Надад тийм зүүд хэрэггүй гэж Дервиш өгүүлэв.
— Байз. Цааш юу болохыг сонс. Чиний гунилыг мартан цэнгэх тэр газар зүүдэнд чинь уулын хөндий бүрэлзэн өнгөрөхийн зуур, чамайг үхсэн тул чиний биеийг газарт өгвөл зохино гэж би шоронгийнхонтой ярилцана. Чингэхэд шоронгийн харгалзагчид тороо нээгээд чиний биеийг дэгээгээр дэгээдэн, цаазлагдагсдын нүхэнд өнхрүүлнэ. Эл бүгдийг тэсвэрлэж хэчнээн өвдөвч бүү уйл. Бүү хашхир. Хэрэв үүнийг зөрчвөл төмөр шийдмээр толгойг чинь хагалах болно. Нүхэн дотор хүүрүүдийн хамт хэвтэх цагт шөнө дүлийн дунд цөөвөр чононууд чиний хөлийг мэрэхээр мөлхөх тэр үед би гурван цэргийн хамтаар хүлээж байна. Чингээд, бид нар чамайг цув дотроо ороогоод хотоос цааш хүнгүй газар түргэнээр аваачна. Тэнд ухаан чинь эгж биедээ ороход би чамайг моринд унуулж өгөх бөгөөд чи дахин шинэ аж амьдралыг эхлэх газар зүүнээ буюу баруунаа одно.
— Тийм. Чи зөв хэлжээ. Шөнө өнгөрөх өдий байна. Би цагаан морины хөндийд одоход бэлэн бий. Эмт үрлээ хурдан өгнө үү гэж Хажи Рахим гараа сунгах нь бүргэдийн савар мэт хар бөгөөд хатуу байв.
Туган өнгөт хүүдий дотроос гурван хар үрлийг гаргаж Хажи Рахимд өгмөгц аваад ямар ч эргэлзээгүй залгиснаас хойш нэгэн юм шивнэн хэлж эхэлсэн нь; Цөмөөр хүнд ойлгогдохгүй аяархан байсан бөгөөд удалгүй найгалзаж хажуулдан ойчив.
Жад бүхий сахиул торд ойртон ирээд,
— Заяа муутны дэргэд удсан байж болохгүй гэж миний дарга тушаав гэв.
— Хоригдогч этгээд нэгэнт үхсэн тул чиний нарийн чанга даргын хайр хишгийг хэрэгсэхгүй болжээ гэж Туган өгүүлэхэд сахиул, итгэхгүй байдалтайгаар жадаа торд оруулж хэвтэн байгаа Дервишийг хатгаж үзээд,
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чингис Хаан - 22
  • Büleklär
  • Чингис Хаан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4361
    Unikal süzlärneñ gomumi sanı 2185
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2192
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4326
    Unikal süzlärneñ gomumi sanı 2204
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4319
    Unikal süzlärneñ gomumi sanı 2125
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4415
    Unikal süzlärneñ gomumi sanı 2296
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4261
    Unikal süzlärneñ gomumi sanı 2132
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2131
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4343
    Unikal süzlärneñ gomumi sanı 2142
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4351
    Unikal süzlärneñ gomumi sanı 2150
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4227
    Unikal süzlärneñ gomumi sanı 2148
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4270
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4373
    Unikal süzlärneñ gomumi sanı 2146
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4298
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4327
    Unikal süzlärneñ gomumi sanı 2120
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4348
    Unikal süzlärneñ gomumi sanı 2095
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4347
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4350
    Unikal süzlärneñ gomumi sanı 2122
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4396
    Unikal süzlärneñ gomumi sanı 2122
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4293
    Unikal süzlärneñ gomumi sanı 2204
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 22
    Süzlärneñ gomumi sanı 2101
    Unikal süzlärneñ gomumi sanı 1274
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.