Latin

Чингис Хаан - 20

Süzlärneñ gomumi sanı 4396
Unikal süzlärneñ gomumi sanı 2122
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Миний тушаал эрхэм, үүрэг чухал, гагцхүү эмээх нь миний засагт нэгэн зүйл дутах болуужин гэнэ. Онгоц баривал, гол мөрнийг гаталсугай гэж сэлбүүрийг хийнэ. Дэлхий дахиныг дагуулан захирсугай гэвэл, эрдэмтнийг урьж, туслах хүнийг сонгон хэрэглэнэ. Багш чиний бие, үнэнийг эрхэмлэж, их ёсыг дагаж журамладгийг би мэдэв. Чиний эрдэм их, үзсэн нь үлэмж, хууль ёсыг гүнээ судалжээ. Уул хавцалд эртнээс нааш оршиж ертөнцөөс зайлжээ. Гэтэл, би яах бил ээ? Бид хоёрын хооронд дахь уул хөндий, алс холын учир, уулзан үл чадна. Иймийн тул, би шадар сайд Лиү Жүн Лиүг сонгож гавшгай морьтныг бэлтгэж, жууз тэрэг олов. Багш, чи, олон мянган газрыг алс гэж бэрхшээхгүй, нааш ирнэ үү. Элсэн говийн хол ихийг бодолгүй, миний улсыг энэрэгтүн. Эсхүл, намайг өршөөн үзэж, амь насыг уртатгах арга зааж өгнө үү.
Чиний бие, их ёс төрийн мөн чанарыг мэдээд сайныг хөхиүлэн, миний хүслийг цааргалахгүй биз ээ. Миний энэ зарлиг чамд бүрнээ ойлгомжтой болов уу

гэжээ.
Лиү Жүн Лиү ийм бичгийг гартаа авч, уул говийг дамжин замнасан алс холын замд мордож, хааны тааллыг түргэн биелүүлэхийн тул, өртөө бүр дээр морь сольж, маш яаран довтолсоор, хятад нутагт хүрч, өндөр уулын нэгэн бэрх хавцлаас уранхай навсгар хувцасны тамтаг нөмөрсөн туранхай хатанги биетэй, буурал болсон өвгөнийг олж уулзав.
Тэр нь алдартай мэргэн Чан Чун байжээ.
Чингис хааны бичгийг уншаад, анхандаа түүнтэй уулзахгүй гэж эрс шууд хэлээд, дараагаар бичгийн хариу бичсэнийг Лиү Жүн Лиү тусгай элчид авхуулан, их хаанд яаравчлан хүргүүлээд, өөрөө хааны уур хилэнгээс айж, бас, Чан Чунг үгэндээ дагуулан оруулж болох бол уу? гэж тэрхүү ахлагч өвгөний дэргэд үлдэв.

Хятадын мэргэний бичсэн захидлын үг
«Ёс төрийг эрхэмлэн зорьж, гүн уулст оршин суух мөхөс Чан Чун миний бие, алс холоос ирсэн дээд зарлигийг сая хүлээн авав. Далайн зах дахь болхи хятад хүн, омог бардам тул, мунхаг ажээ. Мөхөс бие, энэ насны явдалд мохдог ёс төрийг судлах үйлст огт нэвтэрсэнгүй. Зүйл бүр арга хэрэглэж зүтгээд, үхсэнгүй өтөлж, миний нэр олон улсад түгсэн боловч, явдал энгийн өтөл хүнээс юун ялгал.
Үүнийг бодоход ичингүйрнэ. Хүний нууц эчнээ сэтгэлийг хэн мэдэн төсөөлөх билээ. Энэ сонин захидлыг хүлээн аваад, ууланд нуугдъя. Эсхүл, далайд зайлсугай гэтэл, эцэстээ чиний зарлигийг дагасугай гэж тогтов. Нангиад Хятадын эрдэмтэн, зэрлэг бүдүүлэг аймгийн хүн цөм чамайг дагана. Тэнгэр, эзэн чиний биеийг баатар мэргэн төрүүлжээ.
Би бараалхъя гэж алсын замыг зорьж, бэрх цастай тэмцэн эчсүгэй гэж нэгэнт санаа шулуудав. Явах замд салхи тоос тасрахгүй, тэнгэрийг үүл манан харанхуйлж, миний нас хөгшин, бие буурай болсон тул, хэцүү бэрхийг давж, урт замыг туулж үл чадна. Миний бие улсын эзэн чамд хүрэлцэн очиж чадавч бичиг цэргийн хэргийг яахан шийдвэрлэж чадах аж. Иймийн тул, чухам очих эсэхийн нэгийг надад зааж соёрхоно уу. Ер нь миний хатанги бие минь туранхай шүү дээ, хариуг хүлээнэ.
Луу жилийн гурван сар»

гэжээ.
Энэ захидлыг Чингис хаан хүлээж аваад, туйлын их баярлаад, хүргэж ирсэн илчийг ихэд шагнаж, хариу бичиг явуулсан нь:

«Миний гарын дор ирсэн бүхэн, надтай хамт, надаас зугтаагч бүхэн миний эсрэг болой.
Их бэрхийн эцэст он удтал амар жимэр болохын тул, би цэргийн хүчнийг хэрэглэж байна. Дэлхий дахины хамаг амьтны сэтгэл намайг дагаж, миний эрхэнд орсон цагт, сая амаршиж би зогсоно. Энэ учир, би үл дийлдэх цэргийн дунд үргэлжид сүр жавхланг гаргаж, ямагт цэрэглэж явна. Чиний бие алс замд хялбараар зорин, тогоруу шувуу хөлөглөж миний зүг нисэн ирж чадахыг би мэдэж байна.
Хээр талын урт зам хязгааргүй боловч, чиний дулдуйг үзэх цаг асар удахгүй болсон биз ээ. Иймийн тул, чиний бичгийн хариуд санаагаа ил болгож, энэ бичиг хариу явуулав. Бусад зүйлийг эс нуршив»

гэжээ.


НАМАЙГ МӨНХ БОЛГОСУГАЙ

Их хаанаас хоёр удаагийн захидлыг авч, Хятадын өвгөн эрдэмтэн, алсын аянд зорив.
Өвгөнийг Чингис хаанд Хятадаас явуулан байгаа ордны гоо сайхан дуучин, бүжигчин эмсийн хамтаар тэмээгээр явна уу гэхэд нь, эс зөвшөөрсөн тул, тусгай харгалзан хамгаалах хоёр мянган явган цэрэг, гурван зуун морьт цэргийг дагалдуулжээ. Чан Чун хорин шавь нарыг дагуулж, нэг нь өдрийн тэмдэглэлийг бичиж багшийн шүлэг өгүүллийг тэмдэглэж явав. (Чан Чуний умар зүг явсны өдрийн тэмдэглэл нь одоо хүртэл уламжлагджээ). Чан Чуний бие, яарамгүй явж, зам гудасын хотоор буусаар явжээ. Хотын монгол даргын ёслон угтаж, ихэд зочлоход хоол идээг хэрэглэсэнгүй, гагцхүү цагаан будаа жимсээр хоол хийжээ. Чан Чуний бие, замдаа шүлэг бичиж, монгол цөл говь газрыг явж өнгөрөхдөө түүний бичсэн шүлэг нь:

1. Аль ч зүгтээ харсан
Адаг төгсгөлгүй уул,
Уулнаас ус урсан бууж
Уудам талд салхинаа чөлөөтэйеэ

«Нэн эртнээс нааш үүгээр
Нүүдэл аймгийн мал сүрэг
Нүүн цувдаг нь юу бил ээ?

Эрт балар цагийнхтай адил
Энэ газрын хүн, үхрийн мах идэж
Элдэв өмсгөл хувцас, заншил нь
Эгнэгт манайхаас өөр!
Балчир хүүхэд шиг хонгор сэтгэлтэй,
Бас бичиг үсэг мэддэггүй,
Санаа амар сэтгэл дүүрэн,
Сайхан тавтай суудаг ажим.

2. Хөндий талын замаар явахад
Хөдлөх бүр бэрх газар туулж,
Толь шиг нуур нь цэнхэрлэж,

Тойрмын хужир нь гялалзаад.
Манхан элсэн дундуур өдөржин явав ч
Магад хүнтэй дайралдахгүй цөл газар.
Хааяа жилд ганц удаа бараа нь үзэгдэж
Харь газрын хүн давшин өнгөрдөг аж.
Нүдэнд торох уул модгүй,

Нүцгэн дов толгодод өвс харагдаж,
Өвөл зунгүй нүүдэл аймгийн хүмүүс
Өмссөн нь арьс үсний төдийхөн.
Амуу тутарга ургадаггүй энэ газар,
Амьтан бүгд сүүгээр идээ хийгээд,
italki
Эсгий туурга дээвэрт гэрээ
Энэ газрын хүн авч явдаг байна

гэжээ.
Чан Чуний бие, хоёр жил явж, Жейхун мөрөнд хүрч, Термес хотын ойролцоо гаталж гараад, тэнд Чингис хааны шадар эмчийн угтаж ирэхэд нь уулзаж, түүнд урт удаан замыг туулсан шүлгээ бэлэглэж, уулын зэрлэг миний бие, их хааны цэргийн хүрээнд ирэхдээ, чухал үг хэлэх гэж ирсэн билээ. Түүнийг дагаж гүйцэтгэвэл, дэлхий дахин энх жаргалтай болно гэжээ.
Чан Чуний тэр шүлэг нь:

Энэ найман сар гэдэг
Эртнээс алдартай билээ
Үүл сарниж,
Салхи намдаад

Шөнө цэлмэг.
Одны туяанд баяссан луу
Урд зүгт наадан тоглож,

Өндөр цонх дээрээс
Өргөн найрын чимээ сонстоод

Бат хуулийн зарчмаар
Баяр наадмаа бүгдээр хийж,

Алдарт дуучин дуугаа дуулж,
Архи сархдыг бялхаж байхад

Цуст шуламсыг номхотгож
Чөлөөт амьсгалыг олгуулах гэж

Аугаа их хааны зүг
Аймшиггүй зорьж,
Цэл буурал өвгөн гэлдэрч явна гэжээ.
Чимээгүй эргийн хөвөөгөөр

Чан Чунь, хүн амьтан дүрвэж зайлаад, эзгүйрэн хоосорсон учир, өлөн нохойн хуцах чимээ ганц нэг сонсогдож байгаа Балх хотыг дайрч, уулын замаар дөрвөн хоног явж Чингис хааны хүрээнд ирээд, өндөр эрэг дээр барьсан шар асрын өмнө ирэв.
Чан Чунь, Самарканд хот дахь төлөөний сайд, хятад монгол хэлтэй Ахай Тайшийг дагаж, догшин хаанд бараалхав. Бомбо нар, Хятадын хаанд бараалхахдаа сөгдөн мөргөдөггүй тул, Чан Чунь, хааны гэрт орохдоо бомбо ёсоор алга хавсарч, мэхийн ёслов.
Их хааны өмнө, цэл буурал толгойтой, дүгнэгэр том магнайтай, нар салхинд түлэгдсэн хүрэл өнгөтэй, яс арьс болсон өвгөн тэр бомбын зогсож байгаа байдал, олсон шаахай, нүцгэн хөлдөө углаж, уранхай дээл, туранхай биедээ өмссөн нь гуйланчийн шинжтэй боловч, «дэлхийн эзэн»-ний өөдөөс тэвдэлгүй тайвнаар хараад, хивсэн олбог дээр суужээ.
Хөх буурал сахалтай, хүрэн бор царайтай Чингис хаан, том маргад эрдэнийн жинстэй, гурван үнэгэн сүүлийг мөр хүртэл унжуулсан дугуй хар алтан малгай өмсөж, ширээн дээр завилж суув.
Тэр бээр , авралыг горьдож, ядуу дорой ясан хэлхээ болсон мэргэн өвгөнийг муурын нүд шиг ногоовтор нүдээрээ цавчилгүй ширтэн харж, уригдан ирсэн тэр айлчны адил энгийн хар олсон даавуу дээлтэй, үс сахал нь нэгэн адил цагаан ширхэг татсан цал буурал боловч, зам чиглэл нь тус бүр байжээ.
Хятадын мэргэн өвгөн, хүний хөл үймээнээс зайлж, зэлүүд газар оршин, хүнийг, үхэл зовлон, өвчин эмгэг, өтлөх хөгшрөхөөс аврах нууц арга эрж, бүх насаараа даяаныг бясалган, эрдэм ухааныг судалж, зовлонт хүн бүхэнд тусалдаг хүн байжээ.
Хаан бол, ямагт их цэргийн удирдагч бөгөөд бусад улсыг хядан устгаар цэрэг явуулж, бүх ялалт нь хэдэн түмэн хүний амь хохирсоор бүтэж байсан болой.
Чингис хааны амьд явах насны хэмжээ төгсөх шахсан тэр үед, дахин идэр залуу, эрэлхэг хүчтэй болж, дэлхийд хүчирхэг гэгдэж байсан түүний биеийг амьгүй хүүр болох буюу муу байдалд оруулахаар хааны зүг сарвайж байсан эрлэгийн гар савраас ямагт ангижирч явах эсэх явдал нь одоо гагцхүү хавцлын хатанги дорой энэ өвгөнөөс болох байжээ.
Хоёр өвгөн нэлээд дуугай байгаад, Чингис хаан асууруун,
— Замдаа чи энх сайн явж ирэв үү? Чиний буудаллаж ирсэн хотод бүгд хангалттай байв уу? гэхэд нь,
— Анхандаа над янз бүрийн хоол идээ элбэгээр өгч байлаа. Эцэс сүүлийн үед чиний цэргийн явсан газраар явж өнгөрсөн, тэр газар, тулалдааны ор мөр, гал түймэр газар бүр үзэгдэн, хоол олдоход бэрхтэй байсан гэв.
— Одоо, тэгвэл, чи юу хүссэнээ хэрэглэх болно. Өдөр бүр миний хоол дээр ирсүгэй.
— Үгүй, тийм юм хэрэггүй. Уулын зэрлэг би даяанчлан, ганцаар аглаг суухыг дурладаг гэж хэлэв. Зарц нарыг айраг авчирч өгсөнд, мэргэн өвгөн уусангүй.
Хаан өгүүлрүүн:
— Миний дэргэд, өөрийнхөө дураар аль хүссэнээ хэрэглэж суу. Одоо явж болно гэхэд.
Чан Чунь босож, хоёр алгаа хавсран, мэхийж ёслоод гарч одов.
Удалгүй монгол цэрэг, Мавераннаграар дамжин гэдрэгээ хойд зүг чиглэн хөдлөв. Зам зуур Чингис хаан, мэргэн өвгөнд, жимсний дарс, амттайхан гуа, янз бүрийн идээний зүйлийг удаа дараа ирүүлжээ.
Монгол цэрэг, Жейхун голд хүрч, завь онгоц дээр тавьсан хөвөөлүүр гүүрээр шаламгайлан гараад Самаркандын зүг чиглэв.
Цэргийн амарч хонох нэгэн орой Чингис хаан, Чан Чуньд шөнө орой чухал үг хэлэлцэхийг мэдэгдэн, хүн илгээв.
Чингээд, шөнө цэргийг хүрээний дуу чимээ тасарч гагцхүү мэлхийн гууглах нь сонстож байгаа үед Ахай Тайш, Чан Чунь өвгөнийг, хөдлөлгүй зогсож байгаа манааны дэргэдүүр их хааны шар асарт дагуулж ороод харвал, хааны алтан ширээний хоёр талд, өндөр мөнгөн тавиурт бүдүүн лав лаа бариастай, Чингис хаан, цагаан илгэн бамбагар олбог дээр хоёр хөлөө завилж суугаад, нүүр нь хар үнэгэн сүүлтэй толлогодож өнгөлсөн том дугуй малгайн сүүдэрт үл харагдах бөгөөд гагцхүү хоёр нүд нь барсын нүд мэт гялалзаж, дэргэд нь монгол хятад хэл бүхий хоёр бичээч, хивсэн дээр сууж, Чан Чунь, хаан ширээний урд хивсэн олбог дээр суугаад,
— Би уулын зэрлэг хүн, хамгийн их сайхан, хамгийн дээд зэргийн сургаал «ёс төр»-ийг олон жил судалж бий. Би аглаг эзгүй, дуу чимээгүй газар сууж, элчилгүй цөл газраар тэнүүчилдэг хүн. Аглаг цөл газар зогсон бясалгаж бодох дуртай. Энд хааны асрын ойр үргэлж олон цэрэг, морь тэрэгний чимээ шуугиантайгаас миний сэтгэл төвгүй болов. Чиний залран явах үед, миний бие заримдаа урд чинь, заримдаа хойно чинь өөрийнхөө дураар явж болох бол уу? Үүнийг зөвшөөн соёрхвол, уулын зэрлэг надад туйлын их хайр өршөөл болно гэхэд,
— Чиний хүссэн ёсоор болготугай гээд асуусан нь, — Тэнгэрийн дуу гэж чухам юу байдгийг надад хэлж өг. Ид шидэт хүмүүс, их бөө беги тэргүүтэн надад хэлэхдээ, аянга бол огторгуйд суудаг үүлний цаана суудаг тэнгэр нар хүнд, хилэгнээд хүрхрэх дуу болой гэж хэлдэг нь зөв үү? Тэд хилэгнэхдээ хүн тэдэнд өргөвөл зохих хар зүсний адгуус амьтныг өргөхгүй, өөр өнгийн амьтныг өргөсөн учраас тийнхүү хилэгнэдэг гэх бөгөөд энэ нь үнэн үү? гэхэд нь,
Чан Чуний хариулсан нь: Тэнгэр, хүнд хилэгнэхдээ, элбэг ховор өргөл өргөснөөс буюу хар зүсний бус алаг эрээн буюу цагаан хонь, морь өргөсөн гэж хилэгнэдэггүй. Чиний бөө нарыг бас зун цаг хүн, голын усанд биеэ буюу хиртэй хувцсаа угааж үл болох, мөн эсгий татах буюу мөөг цуглуулж үл болно. Хэрэв тэгвэл тэнгэр туйлын их хилэгнэж, аянга буулгаж ниргэдэг гэж дэмий донгосож байхыг сонссон. Тэнгэрийн хилэгнэх нь, хүн тэнгэрийг хүндэлсэнгүй явдалд огтхон ч хамаагүй. Харин, хүний үйлдсэн туйлын их бузар муухай гэмт хэргээс болно.
Уулын зэрлэг миний эртний номд үзсэн нь, хүн төрөлхтний гурван мянган янз бүрийн гэмт хэргийн дотроос хамгийн шившигтэй муухай хэрэг нь, эцэг эхээ хичээнгүйлэн үйлчлэхгүй явдал мөн гэсэн болно. Чиний захиргааны улс, эх эцгийг хүндэтгэдэггүйг би замдаа олон үзлээ. Өөрсдөө найрлан цэнгэж цадталаа идэцгээгээд, хөгшин эцэг эхээ өлсгөн харангадуулж байдаг байна. Ёс мэдэхгүй, энэрэх сэтгэлгүй хөвүүд охид, эцэг эхээ доромжилсон учир, үнэнийг баримтлагч тэнгэр, цахилгаан аянгаараа ниргэн, гэсгээдэг байна.
Өөрийнхөө улсыг ухаан сэхээтэй болгон засах тухай эзэн хаан минь санаагаа тавина уу гэхэд,
Чингис хаан мэргэн өвгөн хэрэгтэй зүйлийг ярьж байна гэж эх эцгийг хүндлэх тусгай хууль гаргахын тул Чан Чуний үгийг монгол-хятад, татар үгээр бичиж ав гэж бичээч нарт тушаав.
Алтан тавагт янз бүрийн хоол идээ хийж барихад, Чан Чунь, нэг атга болгосон тутарга, хуурай үзэм бага зэрэг авав. Хаан асууруун:
— Мэргэн арш аа! Би нэгэн зүйлийг мэдэхийг эртнээс нааш хүссэн юм. Чамд хөгшнийг залуу болгох, чадал хүчингүй хүнд хүчин оруулах тийм эм бий юү? Их мөрөн голын ус тасралтгүй үргэлж урсдагтай адил миний амьд явах насыг мөнх үргэлжлүүлэх аргыг чи мэдэх үү? Хүнийг мөнх болгож чаддаг эм чамд байна уу гэхэд, Чан Чунь, нүдээ доош буулгаад, хурууны үзүүрийг дуугүй нийлүүлэв.
Чингис хаан бас өгүүлрүүн: Хэрэв, чамд одоо тийм эмгүй ахул, түүнийг хэрхэн найруулдгийг мэдэх үү? Эсхүл, хүнийг хэрхвэл мөнх болгох нууц аргыг мэддэг, өөр нэгэн мэргэн хүн буюу илбэчийг чи хэлж өгнө үү? Хэрэв, миний биеийг мөнх настай болох тийм эм надад найруулж өгөх ахул, би чамд ер бусын гайхалтай шан хүртээнэ ээ. Чамайг, их мужийг захирагч ноён болгоно. Хормой дүүрэн алт зоос өгнө. Газар бүрийн гуа үзэсгэлэнт зуугаад охин бэлэглэнэ гэхэд, Чан Чунь, хариу үг ч хэлэхгүй, нүдээ ч дээш нь болголгүй, их хүйтэнд даарсан хүн мэт чичирч эхлэв.
Чингис хаан, түүний шуналыг хөдөлгөх гэж, бас өгүүлрүүн: Би чиний суух ууланд чинь, Хятадын богд эзэн хааны ордтой адил, дэлхий дээр хосгүй маш сайхан ордон барьж өгье. Чи, тэр гайхамшигт ордондоо дээд сургаалаа бясалгаж байгаарай. Надад залуу болох явдал ч хэрэггүй, би одоогийн байгаа шиг өвгөн буурал хэвээрээ үлдье. Гагцхүү, би өөрөө, өөрийн байгуулсан их Монгол улсын төрийн жолоог адаг хязгааргүй олон жил өөрөө барьж байхыг хүснэ, гээд дуугай болж, мэргэн өвгөний үрчгэр нүүр лүү цогтой хурц нүдээрээ эгц ширтэв. Нөгөөдөх нь бүх биеэ хураан агшааж, догшин хааныг нүдний булангаар харж өгүүлрүүн:
— Дуу чимээгүй ууланд бясалган суухыг дурлах тул, алтаар би юу хийх вэ? Өөрийнхөө биеийг засаж чадахгүй мөртөө, бүхэл мужийг засах засгийг барих чадал, надад хаана байх аж. Олзолж авсан гуа үзэсгэлэнт охидыг тэдний сэтгэлд нийлсэн залуучуудад гэргий болгон өг! Надад ордны хэрэггүй. Би чулуун дээр зогсоод, бясалгал хийж чадна.
Хятадын хамгийн алдартай эрдэмтний бичсэн бүх ном судрыг би үзэж судлаад, үзэж мэдээгүй нууц зүйлгүй болов. Би чамд ёстой зөв үнэнийг хэлж болно. Хүний хүчнийг нэмэгдүүлэх, түүний өвчнийг эдгээж, үхлээс хамгаалах арга олон бий. Харин мөнх наслахын эм байхгүй. Байх ч ёсгүй гэв.
Чингис хаан, доошоо харж, бодол бодон удтал дуугай байв. Үгийг дэвтэрт бичиж байсан бичээч нарын хулсан үзгийн чахрах чимээ ч зогсоод, гагцхүү, бүдүүн лав лааны шаржигнан шатах чимээ дуулдаж байв. Ингэж байгаад Чингис хаан өгүүлрүүн:
— Манай Монголын өвгөдийн хуучин ярианд «үнэнийг өгүүлдэг хүн, өвчнөөр үхдэггүй» гэдэг. Ер нь үнэнч хүнийг ямар нэгэн этгээд, хорон санаагаар үхэхээс нь өмнө алдаг. Ийм учраас хүн бүхэн уул мэт худал хэлэхийг хичээдэг.
Харин, мэргэн өвгөн чи, надтай уулзах гэж түмний газраас ирээд, мөнх болгодог эм байхгүй гэж үнэнийг хэлэхээсээ айсангүй. Чи бол чин сэтгэлтэй, шударга хүн ажгуу. Хэрэв, чамд хүсэх зүйл байвал, хэлсүгэй. Би түүнийг чинь гүйцэтгүүлж өгье гэв.
Чан Чунь агаа хавсарч, хааны өмнө бөхийгөөд, надад гуйх зүйл ганцхан бөгөөд түүнийгээ чамд хэлэхийн тулд би уул говь, цас элс дамжин явж ирсэн билээ. Юу вэ гэвэл:
Чи өөрийнхөө хатуу ширүүн дайныг зогсоож, бүх улсын дунд, газар бүхэнд сайн хүсэлт эв найрамдлыг тогтоосугай гэмэгц Чингис хаан, хөмсгөө зангидаж, дахин тэнийлгээд, нүүрээ буруулж, маш амьсгаадан өндөр дуугаар өгүүлж эхэлмэгц, бичээч нарын үзэг, цаасан дээгүүр дэгдэж үзэгдэв.
— Газар бүр эв найрамдлыг тогтооход, дайн байлдаан хэрэгтэй! Манай өвгөд «гагцхүү өстөн дайснаа албал, хол ойр амар тайван болно» гэдэг. Тэр үг дэмий үг бус болно. Би харин миний эртний дайсан Тангадын Бурхан хааныг дараагүй, бүх дэлхийн нэг хагас нь миний өсгийн дор ороогүй байна. Үүнийг би хүлцэж болох уу? Чи хэдийгээр мэргэн хүн боловч, чиний хүссэн юм дэмий юм байна. Ийм хүсэлтээр үүнээс хойш биднийг битгий чилээ гээд өндийж, ширээгээ гараараа чанга атгаж, догшрон уурласандаа чичирч, чархран өгүүлсэн нь: Одоо явж болно гэв.
Тэр жилийн өвөл, Чингис хаан, Самарканд хотын дэргэд өвөлжин, хотын явцуу байдлыг үл дурлах учир, монгол цэргийн хүрээнд суусан билээ.
Өвөл анхандаа туйлын их бороо орж, газар дэвтээд шаварт явахад хэцүү болов. Сүүлдээ үе үе цас орж их хүйтэн болоод адуу, шар олноор үхэж зам дагуу хэвтэв.
Мэргэн Чан Чунь, хотын захад Хоресм шагийн ордон байсан цэцэрлэгээр хүрээлүүлсэн «Хөх сарай» гэдэг хөх ордонд сууж, шүлэг бичдэг байв. Хогшил хөрөнгө, мал сүрэг, эхнэр хүүхдээ монгол цэрэгт булаалгаж, өлсгөлөн болсон нутгийн цагаач нар, бөөн бөөнөөр өвгөнд очдог байсан үүнд, Чан Чунь, Чингис хааны хайрласан хоолыг тэдэнд тараан олгож, өөрөө будаа чанаж өгдөг байв.


МОНГОЛЧУУД «ЭХ НУТАГ»-ТАА БУЦАЖ ИРСЭН НЬ

Монголчууд, эх нутаг гэж Монголын зүүн хойд хэсэг Онон, Хэрлэн голын дагуу газрыг нэрлэдэг бөгөөд, тэнд Чингис хааны ураг төрлийн хүмүүс нутаглаж байсан билээ. Чингис хаан, өөрийн цэргийн хүрээний буудаллаж байсан газрыг өөрчлөхийг хүсэж, бүх цэргийг Самаркандаас Жейхун буюу (Сердарья) мөрөн тийш хөдлөх тушаалыг өгсөнд Хоресмийн хуучин хатан бөгөөд Мухамед Шагийн эх Турхан хатан, Шагийн бүх их бага хатан, олзлогдсон угсаат бүсгүйчүүд, Чингис хааны зарлигаар монголчуудын явах замын дагуу зогсоцгоож, бүх цэрэг тэдний дэргэдүүр өнгөрч дуусах хүртэл өндөр дуугаар Хоресм улсын мөхсөнийг уйлан дуулцгааж байсан билээ.
Хонин жил (1223)-ийн эхээр Чингис хааны лагерь нь Жейхун мөрний баруун гар талын эрэг дээр байсан билээ. Тэнд Чингис хааны дуудуулсанд бардам тэрсүү зөрүүд ахмад хөвүүн Зөчөөс бусад хөвүүд Цагаадай, Өгөөдэй Толуй гурав хуралдан ирсэн билээ.
Чингис хаан, ойрын арван гурван жилийн дотор баруун зүгийн бүх улсыг адгийн далай хүртэл эзлэн авах төлөвлөгөөний тухай бүх хөвүүн, хаад, цэргийн жанжинтай зөвлөлдөн хэлэлцэв.
Чингис хааны цэргийн хүрээ, эзэн нь дүрвэж зайлсан цэцэрлэгийн дунд байжээ. Тэр цэцэрлэгт ойрын уулнаас бодон гахай олноор ирдэг байсан. Үүнд: Чингис хаан, гахай агнаж, морин дээрээс жадалж харван алахыг ихээхэн дурладаг байжээ. Нэг өдөр, нэгэн том бодонг хөөж явтал морь нь бүдэрч ойчоод, морь нь давхин явжээ. Том бодон гахай гэдрэг эргэн зогсоод, хөдлөлгүй хэвтэж байгаа Чингис хааныг харж байгаад, аажмаар явж, хулсан дотор орсонд бусад анчин тэр үед гүйцэн ирж хааны морийг авчирч өгөв.
Хаан, агнахаа зогсож, хүрээндээ эгж ирээд, Хятадын мэргэн өвгөн Чан Чунийг дуудуулж, зэрлэг бодон гахайн өмнө унасан минь мөнх тэнгэрээс шалтгаалсан зүйл бий эсэхийг тайлбарлаж өгсүгэй гэв. Чан Чуний хэлсэн нь:
— Бид бүгдээрээ өөрийнхөө амийг болгоомжлон хамгаалах ёстой. Их хааны нас өндөр болсон тул, ан гөрөөг бага шиг хийх хэрэгтэй. Тэр бузар гахай, намагт ойчоод хэвтэж байсан «дэлхийг донслуулагч» танд халдан эс дайрсан нь тэнгэрийн ивээсний тэмдэг мөн гэхэд,
Чингис хааны хариулсан нь: Би ангаа орхих гэж үү? Үгүй, үүнийг дагаж биелүүлэхэд бэрх.
Бидний монголчууд бага наснаасаа ан гөрөө хийж харваж намнахыг сурсан тул, өвгөд хүртэл тэр заншлыг орхиж чаддаггүй билээ. Гэвч, чиний үгийг би сэтгэлдээ шингээв гээд Чан Чунийг шагнаж, нэгэн сүрэг саалийн үнээ, шилдэг адуун сүргийг хөөн авчирч өг гэж зарлиг болсон боловч, мэргэн өвгөн гэдрэгээ өөрийн Хятадын ууландаа ердийн өртөөний жууз тэргээр буцаж чадна гээд бэлгийг маргаж авсангүй.
Чингээд, мэргэн өвгөн хаантай салалцах ёсыг гүйцэтгэсний дараагаар хорин шавь нарыг нэгэн баг цэрэгтэй дагуулан гэдрэг буцав. Чингис хааны шадар олон хүмүүс, лонхтой архи, сагстай ховор зүйлийн жимс авч, мэргэн өвгөнийг үдэн гаргаж өгсөн болой. Салалцан явах үед бүгдээрээ уйлж нулимсаа арчив.
Бичин жил (1224)-д Чингис хаан, цэргийг монгол нутгийн зүг жолоог нь залав.
Чингис хааны цэрэг, хөгшин барс, бүтэн үнээ идээд унжсан гэдсээ чирсээр, өтгөн хулсан доторх хэвтэр тийш аяархан явдгийн адил, асар их олзондоо дарагдан яаралгүй явав. Цэрэг бүр, хэд хэдэн ачлагын тэмээ, морь, үхэртэй байв. Цэргийн хамтаар хонин сүрэг явж, лал нараас дээрэмдэн авсан дээл хувцас, хивс, зэр зэвсэг, төмөр сав суулга зэрэг эд ачсан хасаг тэрэг чархран явав. Мөн морь тэмээ унасан, тэргэн дээр суусан Монголын зэрлэг олон аймгийн авгай, хүүхэд явалцаж, уранхай хувцастай, эцэж турсан, хөл нүцгэн олзлогдогсод, зах хязгаар нь үзэгдэхгүй цувж, аль бэлчээр сайтай газар өнжиж хонох зэргээр яарамгүй явж, зунжин, өвөлжин аялсаар, төв Азийн усгүй сайр чулуут цөл талд замын бэрхийг тэвчиж чадалгүй үхэж, арьс ширийг хуулан авсан үхэр адууны сэг, олзлогдогсдын хүүрээр зам татуулан явсаар хавар цаг Хэрлэн гол хүрч, Чингис хаан, шар асраа Буга Сочгай гэдэг газар бариулж, гавьяатан жанжин, сурвалжтан хаадыг хуралдуулан хэрэг хэлэлцэн зөвлөлдөөд, урьд өмнө үзэгдээгүй их найр наадам хийж билээ. Тэр найр наадмын сүүлээр гурав хоноод, Чингис хааны залуу гэргий Хулан хатан нас барж, амьтны ам, хааны дүү нар түүнийг хорлосон гэж хэлэлцэж билээ. Чухам үнэнийг хэн мэдэх вэ.
Дараачийн тахиа жил (1225)-д Чингис хаан уул нутагтаа сууж, Монгол улсыг соён сургаж оюун түлхүүрийн сургаалыг зарлан, засгаа тунхаглаж билээ.


ЧИНГИС ХААН, АЯНД НАС БАРАХААР ШИЙДЭВ

Чингис хаан, дагадаггүй Тангад улс, дахин самуурчээ гэдгийг сонсоод, сэтгэл амгалан сууж чадсангүй, их хаан Тангадын Бурхан хааныг залхаан цөхрүүлэх гэсэн үгээ мартсангүй тул цэрэглэх гэж зэхэж, их цэргийг өөрөө удирдан явахыг хөвүүдэд мэдэгдэж дуудуулав. Хэдэр зөрүү ахмад хөвүүн Зөчөөс бусад гурван хөвүүн нь ирцгээгээд, Мавраннагрыг жолоодон захирагч дэд хөвүүн Цагаадай, ах Зөчтэй ер нийлдэггүй тул, эцэг хөвүүдийн зөвлөн хэлэлцэхэд өгүүлрүүн:
Зөч, Хивчаг улсыг уул Монгол улсаас илүү дотно үзэж, Хересмд монгол хүнийг хивчагт хавьтуулдаггүй болов. Бас хөгшин Чингис зөнөж, хэчнээн газар орныг үгүйрүүлэн хоосруулж, хэчнээн хүнийг хайр гамгүйгээр алж талж байна гэж ичих нүүргүй ярьдаг болов. Зөч, манай эцгийг ав хийж явахад нь алаад, уул монгол улсаас салж, лалуудтай эв найрамдал байгуулах гэж байна гэхэд Чингис хаан, маш их уурлаж, Хоресмд Отчигин дүүгээ үнэнч итгэлт хүнтэй явуулж, Зөчийг ир гэж хэл гэж явуулав.
Отчигиныг явуулахдаа чихэнд шивнэн захиж, Зөч ирэхийг татгалзаж, Хоресмдаа байх гэвэл, үггүй өчиж, дуугай дохь гэж захижээ.
Зөч, эцэгтээ ирүүлсэн хариуд, өвчтэй учир явж чадсангүй хивчаг нутагт сууж байна гэжээ.
Гэтэл, үнэнч шударга хүмүүс, Чингис хаанд бичихдээ Зөч хааны бие эрүүл бөгөөд, үргэлж ав шувуу тавьж байдаг тул, их хааны нууц захиаг биелүүлэх гэж Зөчийн дэргэд хоцров гэжээ.
Цагаадай, өөрийн улсыг удирдан захирахаар хойшоо Самаркандад буцсан бөгөөд, Чингис хаан өөрийн хайрт хоёр хүү Өгөөдэй, Толуй нарын хамтаар нохой жилийн (1226) эхээр Тангадтай байлдахаар цэргийг хөдөлгөж, Онгон далан худаг гэдэг газар хүрэв.
Энд Чингис хаан, муухай зүүд зүүдэлж, өөрийн үхэх ойртсон тухай ярих болов. Ондоо баг цэрэгт байсан хөвүүдээ дуудуулав.
Маргааш өглөө үүрээр Өгөөдэй Толуй хоёр ирэв. Тэдний цай хоол идэж гүйцсэний дараа, гэрт байсан бусад хүмүүст Чингисийн хэлсэн нь;
— Би хөвүүдтэйгээ нууц зөвлөгөөнийг хийнэ. Манай аж явдлын тухай би эдэнтэй зэлүүд байж тусгай ярилцахыг хүснэ. Та нар бүгдээрээ гарцгаагтун гэв. Олон хаан ба бусад хүмүүс гарсны дараа Чингис хаан, дэргэдээ хоёр хүүгээ суулгаж, анх тэр хоёрт аж төрөх ба улсыг жолоодох талаар сануулгыг өгч, дараад хэлсэн нь:
— Миний хөвүүд үргэлж бодож яваарай. Санамсаргүй миний эцсийн хийх байлдаан тулгарч иржээ.
Монголчуудыг ивээгч тэнгэрийн сүлдний хүчээр хөвүүд минь та нарт би, агуу их гүрнийг байгуулж өгөв. Манай улсын нутгийн хүйсээс зүг бүр явахад нэгэн жилийн газар байна. Одоо би гэрээсээ хэлье. «Дайснаа үргэлж устгаж, нөхдөө үргэлж хөхиүлж явагтун». Иймийн тулд, та нар нэгэн саналтай, нэг хүн шиг яваарай. Чингэвэл Та нар, амар мэнд явж, төрийг барьж жаргал цэнгэлтэй явах болно. Миний орыг, урьд миний гэрээсэлсэн ёсоор Өгөөдэй чи залгамжлагтун.
Миний сүүлээр Өгөөдэйг их хаан болгож зарлаад, цагаан эсгий олбог тавьж өргөмжилбөл зохино. Бүх улс ба монгол угсаатныг чийрэг бөгөөд жавхлантайгаар удирдаж миний үхсэний дараа, миний байгуулсан засгийг завхруулж гуйвуулахгүйгээр дагаж явагтун. Одоо энд миний хөвүүд Зөч, Цагаадай хоёр байгаагүй нь харамсалтай байна. Тэр хоёр намайг үгүй болсны хойно миний хүслийг зөрчин харилцан дайсагнаж, гүрний дотор самуун гаргахгүй байх болтугай!
Хүн бүр, гэртээ үхэхийг хүсдэг боловч, би дайчин алдартаа зохилдуулж, насаа байлдаанаар төгсгөхийн тул, сүүлчийн удаа дайнд мордоно. Одоо та нар явцгааж болно гэв.
Чингээд, Чингис хаан, цэргийн хамтаар цааш хөдлөн явав. Замд тохиолдсон олон хот, аймгийн эрх баригчид, дэс дараагаар дагаар орж байв. Нэгэн хаан, олон том сувдыг тавагт хийж авчирч бариад, «Бид танд дагаж оръё» гэв.
Их хаан, өөрийн нас эцэслэх ойртсоныг зөгнөж тэр сувдыг хайхарсангүй, түүнийг цэргүүдийн өмнө тал газар сацах тушаалыг өгөв. Бүх цэрэг, тэр сувдыг цуглуулж авсан бөгөөд бас олон сувд шороонд булагдаж хаягдсаныг сүүлд хүн эрж олж авч байсан билээ. Чингис хаан хэлсэн нь: Одоо над нэгэн өдөр амьд явах нь нэг тавагтай сувдаас илүү үнэтэй байна гээд санаа нь сарниж, сэтгэл нь зовсон байдалтай байх болжээ.
Тэр цагт Тангадын хааны явуулсан элчийн хүрч ирсэнд, Чингис хаан биеэр уулзсангүй, Чингисийн их зөвлөгч Елюй-Чуцайг уулзуулсанд тэр элч өгүүлрүүн.
Манай хаан, их хааныг эсэргүүцэж, хэд хэдэн удаа хөдөлсөн бөгөөд үүнээс хойш монголчууд манай оронд ямагт довтолж, хүнийг алж, хотыг дээрэмддэг болсон билээ. Эсэргүүцээд ямар ч ашиггүйг би мэдэв. Чингээд, Чингис хаанд бид дагаар орж, хүчээ өгч, харилцан тангаргийн гэрээг тогтоож, найрамдахыг гуйна гэсэнд Елюй-Чуцайн хариулсан нь:
— Их хааны бие чилээрхэж Чингис хааны биеийг сайн болтол, Тангадын хаан хүлээж байг! гэв.
Чингис хааны өвчин, өдөр ирэх тутам хүнддэж байх тул тэр нас эцэслэхээ лавтайяа мэдэж тушаасан нь:
— Намайг үхэхэд, миний үхсэнийг бусдад өчүүхэн ч бүү мэдэгдэгтүн! Хэрэв мэдэгдвэл дайсны сэтгэл баярлан, зүрх чангарах болно. Та нар гашуудлыг хийх хэрэггүй. Тангадын хаан, бусад иргэнтэй бэлгийн юм авч, хэрмийн хаалгаар гарч ирмэгц, довтолж устгагтун! гэжээ.
Их хаан есөн давхар цагаан эсгий дээр хэвтэж, эмээлийн илгэн оломцгийг толгой дороо дэрлэж, хөлөө харавтар булган хөнжлөөр хучсан байна. Өндөр туранхай бие нь чулуу мэт хүнд болж, бүх дэлхийг донслуулсан хүн, одоо биеэ хөдөлгөж, толгойгоо өндийлгөж чадахгүйд хүрчээ. Чингис хаан хажуулдан хэвтэж, амьсгаа авах бүрд хулгана чарлах мэт нарийн дуу гарч байхыг сонсоод, тэр хулгана чухам хаана байгааг удтал мэдэж ядав. Ажиглавал, амьсгалаа үл авахад хулгана үл дуугарах учир, тэрхүү дуугарч байгаа хулгана нь түүний цээжинд байгаа өвчин мөн гэж сая мэдэв.
Их хаан эргэж, дээшээ харж хэвтвэл, дээр нь тэрэгний дугуйтай адил хэлбэртэй гэрийн тооно харагдав, тоононы нүхээр харвал, хөх тэнгэрийн дунд хар үүл тайвнаар хөвөлзөж сүрэг тогоруу огторгуйн гүнд нисэж өнгөрөхийг үзэв.
Танигдаагүй алс шинэ газарт тэдний ганганах чимээ холоос сонстов.
Хаан хамгийн захын далай хүрэхийг зорьж яваад, Энэтхэгийн хил дээр асар халуунд тэсвэрлэж чадсангүй, түүний бүх биеийг загатнасан улаан толбууд бүрхсэнд, бүх цэргээ эргүүлж, Монголын сэрүүн талд хэрхэн ирснээ санаж хэвтэв.
Одоо хааны бие нэгэнт доройтон ядарч, хөх манант уулын хөндийд аягатай ус даруй мөс болон хөлддөг Тангадын хүйтэн газар, нас эцэслэх болоод байна. Цаг мөч өнгөрөх тутам тамир барагдаж, харин эмч нар мэхлэх буюу эсхүл түүний биеийг илаарь болж, дахин морин дээр мордуулж, хөндий талын дундуур урт эвэртэй буга буюу зэрлэг догшин хуланг агнаж чадах болгох эмийн өвсийг олж чаддаггүй буюу... гэж бодож улмаар хулан гэхэд Хулан хатан санаанд оров. Хулан гэнэ ээ. Үзэсгэлэнт, эрх дархан Хулан хатан хаана байна? Тэр одоо байхгүй! Хүнийг мөнх болгодог увдис эм байхгүй гэсэн Хятадын мэргэн өвгөний үг зөв байжээ.
Чингис хаан, хатсан уруулаа арай ядан хөдөлгөж шивнэн:
Би хөх Монголын говь талын олон улсыг хураахдаа ингэж зовсонгүй. Тэр цагт ширэн гөлөм тасарч, ширмэн дөрөө сэтрэх хэцүү бэрхшээлтэй тохиолдож байсан билээ. Гэвч одоогийн миний зовлон нь хязгааргүй байна. Манай өвөгчүүдийн «Чулуунд арьсгүй, хүнд мөнх насгүй» гэж ярьдаг нь үнэн байна... гэв.
Чингис хаан, цочмог нойронд автагдаж, түр зүүрмэглэх бөгөөд, нөгөө хулганын дуу нь улам хүчтэйгээр чарлаж хавиргаар хатгаж, амьсгалыг тасалдуулна. Чингис хаан сэргэж харвал, түүний хөлийн дэргэд хятад Елюй-Чуцай сөгдөн сууж байв.
Мөн Чингис хаан мэт өндөр туранхай энэхүү сэцэн зөвлөх, хааны өвчтэй биеэс нүдээ салгалгүй харж байхад хаан өгүүлрүүн:
— Сайн муу хийсэн үйл юү юу билээ гэвэл, Елюй Чуцай өгүүлрүүн:
— Бухар орноос чиний хэлмэрч, Махмуд Ялвач ирсэн түүний хэлэх нь, тэнд... гэмэгц
Хаан алгаа чичрүүлэн санжсанд хятад дуугай болов. Чингис хааны шивнэн хэлсэн нь: Би асууж байна. Миний энэ насанд хийсэн сайн муу үйлийг асууж байна гэхэд Елюй Чуцай бодол бодно. Ертөнцөөс хагацаж байгаа хүнд юү хэлбэл зохих вэ? гэж бодтол, үзэж өнгөрүүлсэн олон явдал, гэнэт нүдэнд жирэлзэн үзэгдэх мэт болов.
Цус нулимсаар булингартсан мөрөн голуудын урссан Азийн хөх тал, уул үзэгдэн, нурж сүйдсэн хот санаанд нь оров. Утаа болж харласан хэрэм дээр цавчигдсан өтөлсөн өвгөд, өсөж яваа багачуудын хүүр овооролдож, алсад хотыг баллаж байгаа монголчуудын шуугилдаж гасалж байгаа нутгийн ардыг алан хядаж, Засгийн цааз, Чингисийн зарлиг гэж нэг сонссон хүний мартамгүй хашхиралдах нь санаанд оров.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чингис Хаан - 21
  • Büleklär
  • Чингис Хаан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4361
    Unikal süzlärneñ gomumi sanı 2185
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2192
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4326
    Unikal süzlärneñ gomumi sanı 2204
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4319
    Unikal süzlärneñ gomumi sanı 2125
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4415
    Unikal süzlärneñ gomumi sanı 2296
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4261
    Unikal süzlärneñ gomumi sanı 2132
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2131
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4343
    Unikal süzlärneñ gomumi sanı 2142
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4351
    Unikal süzlärneñ gomumi sanı 2150
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4227
    Unikal süzlärneñ gomumi sanı 2148
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4270
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4373
    Unikal süzlärneñ gomumi sanı 2146
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4298
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4327
    Unikal süzlärneñ gomumi sanı 2120
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4348
    Unikal süzlärneñ gomumi sanı 2095
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4347
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4350
    Unikal süzlärneñ gomumi sanı 2122
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4396
    Unikal süzlärneñ gomumi sanı 2122
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4293
    Unikal süzlärneñ gomumi sanı 2204
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 22
    Süzlärneñ gomumi sanı 2101
    Unikal süzlärneñ gomumi sanı 1274
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.