Latin

Чингис Хаан - 14

Süzlärneñ gomumi sanı 4373
Unikal süzlärneñ gomumi sanı 2146
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
«Туркмений уудам цөл дэх нэгэн хоосон айлд Гүль-Жамал гэгч нэгэн ядуу малчин охин байж гэнэ ээ, гэж Хажи-Рахим аялан өгүүлж эхлэв. Гүль-Жамал олон дуу мэддэг байж гэнэ ээ. Хурга услахдаа дуулдаг тусгай дуутай, бас хургаа тогтоон бэлчээж, хол тараан явуулахгүй гэвэл, тайван сайхан аялгуутай нэг дуу дуулдаг байв. Хүйлэн хөх чоно айсуй гэж огцом аягүй дуутай нэг дуугаар хоцорсон хургаа шавдан түгшүүртэйг мэдэгдэх нэг дуу дуулахад нь бутны сүүдэрт тайван унтаж байсан хурга нь сандран босож, урт шилбүүр барьсан Гүль-Жамалын зогсож байгаа довцог өөд тэвдэн гүйж, сагсгар үстэй гурван нохой хуцаж, хоцорсон хургыг ижилд нь нийлүүлдэг байв.
Тэр олон дууг Гүль-Жамал олон жил мал хариулж, урт лимбэнд дуу оруулж сурсан хоньчин Коркудээс сурчээ. Өвөг эцэг нь их ядуу хүн, айлын мал хариулж, амиа тэжээж явсан билээ. Хэдийгээр хот айлынхаа захад өөртэйгөө адил хуучин муу гэртэй боловч, айлд дараалан хэсэж, амь зууж явдаг билээ. Эхнэр нь үхээд хоёр хүүгээ Хоресм шагийг уулын дархан чөлөөт афганчуудтай байлдахад амь үрэгдсэнээс хойш өвгөн цор ганц болсон билээ. Чингэтэл, нэгэн охиноо урьд алс нутгийн хүнд өгсөн нь хумсын чинээ бяцхан охиныг элгэндээ тэвэрч, нүүр ам нь хөх няц цус хурсан амьтан хүрч ирээд, хэд хоног өвдөөд, нас барахад нь тэр хүн юунаас тэгснийг хэн ч эс мэдсэн билээ. Хөгшин хоньчин Коркудээс асуухад, Аллах тэнгэр лав чингэх гэсэн биз ээ. Хүүхэн хүнд тэр бүр сайн эр тохиолддоггүй шүү дээ гээд өргөн ханцуйгаар үрчгэр хар нүүрээ дардаг байжээ.
Коркуд, анх ач хүүхнээ тэжээвэр хурга мэт бөөцийлөн энхрийлж, хонио хээр хариулж явахдаа охиныг илгэн уутанд хийж, нуруун дээрээ үүрч, заримдаа охинтой уутандаа өвчин туссан хургыг дээрээс нь хийж авч явдаг билээ.
Гүль-Жамал өсөж, өвгөнтэй зэрэгцэн дагаж явах болж, өвгөнөө лимбэдэхэд нарийхан хоолойгоор дагаж дуулаад, хоцорсон хургыг нохойн хамт гилж явлаа. Гүль-Жамалыг том болмогц Коркуд, өөрөө хариулж чадахгүй, хуучин муу гэрийнхээ ойр эсгий дээр хэвтэнэ. Миний оронд хургыг ач охин хариулж яваг гэж билээ. Тэр үед өвгөний эгч эмгэн, үсгүй нүцгэн илжгээ унаж, хүрч ирээд, хамт нэгэн гэрт амьдрах болов.
Коркуд, ач охиноо хээр буг чөтгөртэй уулзаад, эхнэр болгон худалджээ гэж бүх айл цуурхан хэлэлцэх болов. Зарим хүн, өвгөнийг булшнаас эрдэнэ олжээ гэж элдэв цуу үг хэлэлцэх болов. Үнэнийг хэлбэл, Коркудэд үнэхээр гэнэт эртний зэс тогоо бий болж, өрхөөр нь үргэлж утаа баагьж, ядуу хоньчин өвгөн ирсэн зочныг цайгаар хүндэлдэг болжээ. Чингэсээр, нэгэнт насанд хүрсэн ач охиноо эрд өгөх чухал цаг тулгарч ирэв. Тийм хүүхний сүйд тэмээ, морь, үхэр, хонь зэргийн өдий төдий юм хэн ч дуртай өгөх болно. Чингэвэл, тэр өвгөний санаа бүр амарч, ширдэг дээрээ хэвтээд, дураараа айраг ууж, өдөр үүлийг харж, шөнө одыг ажиглаж байхаас өөр ажилгүй болох болно. Коркуд, ач охиноо хүнд өгөхийг яарахгүй, Гүль-Жамалыг гуйж ирсэн бүгдэд өндөр их сүй шаарддаг тул хүүхнийг гуйгч бүхэн мохож, тэр хоньчин өвгөний хомхойг гайхаж буцдаг болов. Гэвч, дахин дахин ирж, цөхрөлтгүй гуйх нэг хүн гарав. Тэр нь их замын алдарт барс, аянчныг сүйтгэгч аянга болсон дээрэмчин Хар бүргэд билээ.
Хар бүргэдийн өгүүлсэн нь: Хүүхэнд дурлавал, сүйг хайрлахгүй. Өвгөн Коркуд, хэчнээн юм хүсвэл, төчнөөнийг өгнө гэжээ.
Гэвч, тэр дээрэмчнийг шөнө ирэх бүрд өвгөн ер шийдтэй үг хариу өгөхгүй, бодож байна гэж хэлдэг байв. Өвгөн тэнгэрийн од харж байгаад тэмээ, морь, хонио цөмийг нэгмөсөн алдаж чөтгөрт шоглуулсан бололтой. Юу гэвэл, Хоресм Шагийн тахар (зарлага) ноднин эсэргэн энэ гурван жилийн татвар хамтатган татахаар ирж, адуу, үхэр цөмийг хөөж аваачсанаас гадна, харьяат албат нь хамгийн сайхан хүүхнээ, хамгийг чадагч Шагтаа өгөх үүрэгтэй гэж Гүль-Жамалыг авч одсон билээ. Шөнө дунд Коркудийн гэрт дээрэмчин Хар бүргэд давхиж ирээд, өвгөний ширдгийн үзүүрт шөнө турш сууж, тэр ирсэн хүний дарга нь хэн бэ? Ямар ямар морьтой, ямар эмээл тохомтой вэ? гэх зэргээр нарийвчлан асууж, бүгдийг лавлаж мэдээд, одоо би тэднийг цөмийг шөнө боловч олж чадна. Хоресмийн далайн ёроолд нуугдавч, би тус бүрийг дараалан цөмийг хамтруулж өшөөг авч чадна. Харин Гүль-Жамалыг олж, өвгөн Коркуд чамд авчирч өгнө. Чингээд их хуримыг хийж, би тэр хүүхнийг гэртээ эхнэр болгон аваачна. Би чамд тэмээ, унагатай гүү, тугалтай үнээ, есөн хонь өгнө гэсэн билээ. Харин одоо би чамд бүгдийг ес нугалж өгөхийг баталъя. Гагцхүү чи ач охиноо надаас өөр хүнд өгөхгүй гэж над бат үгээ хэл гэв. Чингээд, өвгөний өвдөг дээр дэнчин болгож нэгэн хүүдий мөнгөн зоос хаяад, моринд алавхийн мордож, шөнийн харанхуйд далд оров» гээд үлгэр хэлж байсан Хажи-Рахим дуугүй болж, амьсгаадсаар хажуу тийшээ унажээ. Задгай галыг тойрон сууж байсан хүн амьтан, чингээд юү болов? Дээрэмчин тэр хүүхнээ олох болов уу гэх зэргээр асуусанд Хажи-Рахим өгүүлрүүн: Эвий! Зүрхтэй дээрэмчин сайхан хүүхэн хоёр үнэхээр жигтэй явдалд учирсан юм. Гагцхүү би үлгэрийг үргэлжлэн хэлж чадахгүйд хүрэв. Хүлээс минь бие рүү шигдсэн тул тэсэх аргагүй болов гэв.
Түүний хүлээсийг тайл гэж «Хар морьт баатар тушааж, чингэтэл Хажи-Рахим,
— Миний дүүгийн гар нь бас хэцүүдэж байгаа, хүлээсийг тайлна уу гэж хэлээд, ар тийшээ эргэж, нүдээ анив.
Өнөө өвгөн туркмен, их л гомдолтойгоор тэр хоёрын гарын хүлгийг тайллаа. Чингэхэд нь элсэн дээр аятайхан засаж суугаад, Дервиш үлгэрээ үргэлжлэн хэлж, үүр гийх үеэр хар бүргэд, хээр яв явсаар хан хөвүүн Желал-Эд-Динтэй дайралджээ. Тэр хар хөвүүн, буга хөөсөөр, дагалт нь хоцорсон учир, төөрсөн байжээ. Морь нь эцээд эзэн нь өлсөж, цангаж үхэхэд хүрч явтал, өвгөн Коркудийн гэр харагджээ. Өвгөнийд буухад нь өвгөн аятай сайхнаар угтаж, хөвүүн морь хоёрт хоол өгч амруулж билээ.
Тэр үед Хар бүргэд ирж, гэрт санамсаргүй оржээ. Чингээд дайсныхаа хөвүүнийг мэдэлгүйгээр их л удаан ярилцжээ.
Хан хөвүүн, Хар бүргэдтэй салах ёсыг гүйцэтгэхдээ хотын зах дахь Тиллялы гэдэг ордонд минь уулзъя гэж урив. Чингэхэд өнөө дээрэмчин өст хааны хөвүүнтэй ярьснаа сая мэдэв. Гэвч, зочдыг хүндлэх журмыг баримталж, түүнийг хүндэтгэж, хааны хөвүүнд заавал айлчлан очихоор ам өгөв. Чингээд, удалгүй хааны хөвүүнтэй уулзахаар нийслэлд очвол, цөл говийн нүүдэлчин, тэнүүлчин, бадарчин, алс газраас ирдэг аянчныг хотын зах дахь ордонд ирүүлж уулзах зэргээр эгэл дорд хүнтэй нөхөрлөв гэж Шаг хаан дургүйцэж, залуу хан хөвүүнийг гадуурхдаг болсон байжээ.
Шаг хаан, хөвүүнээ эцгийг эсэргүүцэн хуйвалдаж болзошгүй гэж сэжиглэж, түүний хөдлөх бүрийг хянаж байх болсон учраас хөвүүний ордон, цэцэрлэгийн орчин тойронд нууц манаа тавьж, ирсэн гарсныг цөмийг харж байх болжээ. Хар бүргэдийг Тиллялы ордонд ирэхэд Шагийн хөвүүн баяртайгаар угтан тосож, амтат идээгээр ихэд хүндлээд, хөгжимчнийг хөгжимдүүлж, эртний байлдааны дууг дуулуулжээ. Шөнө Хар бүргэдийг мордъё гэж хүссэнд хан хөвүүн өгүүлрүүн: Өглөө болтол байзна. Өглөө болмогц хотын гадна хамгаалан гаргаж өгөх хүнийг томилж хамт явуулъя гэж хэлсэнд тэр дээрэмчин өгүүлрүүн: Хар бүргэдэд халдах зүрхтэй хэн байх бэ? Миний илд хорин морьтой хүнийг ч буцааж чадна гээд цэцэрлэгийн хаалгаас гарчээ. Гэтэл, тэр дор нь дээрээс нь загасны бөх тор хаяж, илдээ ч шүүрэн авах завдал өгсөнгүйгээр түүний гарыг хумхиж авлаа. Чингэж хүлж аваад, шүүх эрүү шүүлтийн байшинд хүлээстэй хэвээр нь аваачиж, Шөнө зандалчны ерөнхий дарга «хилэнт ноён» гэгч Жихан Пехлеваныг Хар бүргэдийг байцааж, түүний бие дээр халуун цог тавьж, юунд хан хөвүүний цэцэрлэгт оров гэж байцаасанд Татаарын хааны адуунаас хамгийн сайн морийг хулгай хийж бегид аваачиж өгөхөөр би амласан билээ гэж батлан хэлжээ. Эцэст Жихан Пехлеван, тэр зоримог эрийг зодож асуусаар ядарсан учир, ялын цамхагт аваачиж хийхээр тушаажээ. Хар бүргэдийг олон зандалчин бүслэн тойрч, харанхуйд өндөр цамхагт аваачин явтал чихэнд нь гэнэт нэгэн хүн сэм шивгэнэж, «Чи баруун талдаа тэмтэрч, төмөр гохноос бариарай» гэжээ. Чингэж хэлэхийн хамт гарын хүлээсийг үл мэдэгдэх сайн сэтгэлт нөхөр султган огтолсонд Хар бүргэд одоо биеэ хамгаалж чадахуйц болсон боловч, мэдэгдэлгүй дуулгавартайгаар цамхагт орж, өндөр нарийхан шатаар дээш гарвал, бамбарын сүүмэлзсэн гэрэлд, дээр бяцхан хаалга нээгдэж, тэр хаалга руу Хар бүргэдийг түлхэж оруулахад, явж өгөхгүй чирүүлсээр байтал, бамбар гэнэт бөхсөн тул, дээрэмчин Хар бүргэд даруй гараа суллан, баруун талдаа байсан том төмөр гохыг дороо тэмтрэн байв. Гэтэл, «нэг нохой хорогдов» гэж нэгэн хүний өгүүлэх нь сонстоод, хаалга тавхийн хаагдаж, Хар бүргэд хав харанхуйд хоцорч, хөлд гишгэх газаргүй, гохыг барьж өлгөгдсөнөө мэдэв. Тэр төмөр гохоо барьж байгаад арайхийж, солгой гараа олсноос суллаж аваад хоёр гараар гохноос барьж дүүжлэгдэн байхад арай дээр болов. Чингэсээр өглөө болж, үүрийн туяа хуучин цамхгийн ангархайн завсраар тусахад цамхгийн дээвэрт байсан гохноос дүүжлээстэй байгаагаа сая мэдэв. Доош харвал гүнзгий хар нүх харагдаж, бүдэг архирах чимээ сонстож, бас хар сүүдэр хөдөлж, овоолоостой яс үзэгдэв. Хэрэв тэр нууц нөхөр эс тусалбал тэр төмөр гохноос барьж төдий л удаан дүүжлэгдэн тогтох чадал хүрэхгүй нь гээд Хажи-Рахимыг дахин дуугүй болж, задгай гал руу ажиггүй харж суухад нэгэн хүн цааш юу болсныг хурдан хэл. Хар бүргэд чингээд яасан бэ? Гүль-Жамал яасан бол доо, түргэн ярь гэж хэлэв. Үүнд Хажи-Рахим хэлсэн нь: Энэ хөвүүнд бяцхан ус унд, талх боорцог өгч болох болов уу. Мөн надад амны цангаа гаргах юм хэрэгтэй байна. Би өглөөнөөс хойш балга ч юм уугаагүй гэхэд нь жаврай, үзэм зэрэг юм байгаа бүгдийг энэ хүнд өг гэж мөнөөхөн «Хар морьт» тушаав. Чингээд нар гарахад ойртож байна. Өвгөн Дервиш ээ, үлгэрээ хэл гэв. Хажи-Рахим, аяга таргийг аажимхан уугаад, «Шаг хааны хөвүүн, тэр үед цэцэрлэгтээ байгаа саглагар хар модны сүүдэрт сууж цэнгээд хайрт морио амтайхан гуагаар тэжээж байв. Чингэтэл, шадар нөхдийн нэгэн бөгөөд газар бүр явж юм бүгдийг мэддэг нэгэн хүн нүдээ дөнгөж ил гарган нүүрээ боож ирээд, хан хөвүүнд шивгэнэсэн нь; Цөл говиос ирсэн зочныг цэцэрлэгийн хэрмийн дэргэдээс барьж, хааны торгон цэргийн даргад аваачиж, тэндээс «ялын цамхаг»-т хүргүүлжээ, гэсэнд хан хөвүүн маш ихэд уурлаж, нөхдийг мориндоо морд, байлдахад бэлхэн бай гэж хэд хэдэн морьтой зэвсэглэсэн хүмүүсийн хамт хот руу давхин орж, тохиолдсон гудамжны харуулыг хөөн сандраасаар шууд хүнийг алдаг газрын дэргэж байгаа эртний өндөр цамхагт хүрч ирэв.
Дүнсгэр манаач нь айж зугтаагаад, тэдгээр зэвсэглэсэн эрс цамхгийн хаалгыг сүхээр хэмх дэлдэж орвол Желал-Эд-Дин, шатаар дээш явсаар цамхгийн оройд нь хүрч, тэнд бас нэг хаалга байсныг хэмх дэлдэв. Хаалгыг нээвэл хав харанхуй худаг мэт нүх ангайж, баруун туурганд байгаа бяцхан төмөр гохыг нэгэн хүн тас шүүрэн дүүжлээстэй байв. Тэр хүнийг болгоомжтойгоор авч, шат дээр авчирвал, Желал-Эд-Дин, бамбар шатааж, нүхийг гэрэлтүүлэн харав. Нүхний ёроолд гялалзсан нүд харагдаж, архирах дуу сонсогдсонд ноцож байгаа бамбар хаявал тэр нь эргэлдсээр хүн барьдаг сагсгар үстэй том том махчин нохой босож, гаслан зайлах нь үзэгдэн. Түүнийг үзээд, Желал-Эд-Дин өгүүлрүүн; Хэрэв, би хаан ширээнээ суувал, эдгээр аюулт нохдыг үлдээгээд, энэ цамхгийг бариулсан хүнийг идүүлэх сэн гээд бууж мориндоо мордов. Хоёрдугаар эмээлтэй морийг Хар бүргэдэд унуулав. Чингээд, тэдгээр морьтой хүмүүс, нэгэн бүлэг болж, хот дотуур явсаар чулуун хаалгыг өнгөрмөгц, хэмжээгүй өргөн тал алсад үргэлжлэн харагдав.
Желал-Эд-Дин, хотын захад чингэж гараад, Хар бүргэдэд өгүүлсэн нь: Чамайг зориуд ордонд урьж, Шаг хааны зандалчны гарт оруулав гэж чи намайг муу санасангүй биз. Би чамайг бас Тиллялы ордны цэцэрлэгт дахин урихыг хүсэх боловч, бас л яргачин Жихан Пехлеваны зарц нохойн саварт дахин орчих болов уу гэж айж байна гэхэд нь Хар бүргэд, тийм муу санаа, миний сэтгэлд ер орсонгүй. Намайг цөл нутагтаа буцахыг зөвшөөрнө үү. Хэдийгээр миний нутаг нүцгэн элс, тачир өвс, давслаг устай боловч эндэхийн үзэсгэлэнт ордон, өндөр цамхаг, бат хэрмээс илүү чөлөөтэй жаргалтай билээ гэсэнд,
Хаан хөвүүн өгүүлрүүн; Би чамайг бас энд саатуулахыг хүсэхгүй. Чи миний өмнөөс зовсон тул би чиний ямар нэгэн хүслийг дуртайяа гүйцэтгэхийг хүснэ гэхэд нь,
Хар бүргэд өгүүлрүүн: Би гагцхүү, нэгэн зүйлийг гуйя. Загасны тороор намайг бүрхээн барьж, миний биеийг зовоогчид, миний алдарт Хончир гэдэг илдийг надаас авчээ. Тэрхүү илдийг түр зүүж яваа сайрхаг этгээдээс илдээ олж авах хүртэл, өөрийн нөхдийн нэгнээс гялалзсан сэлмийг түр над олгохыг гуйя гэсэнд хан хөвүүн даруй бүснээсээ оюу, чон, нал эрдэнээр чимэглэсэн сэлмээ мултлаад, хар бүргэдэд өгч, үүнийг зүүж алдраа бадруулж яваарай. Энэ сэлмийг номхон аянчинд далайж болохгүй. Гагцхүү манай аймаг угсааны дайсны өмнөөс сугалж байвал зохино. Чиний унаж яваа энэ сайн хар морь бас чинийх болтугай. Үүнийг унаж, чи эх орны эсэргүү дайсныг дарах дайнд морд гэсэнд Хар бүргэд, өгүүлрүүн: Надад чамаас бас нэг гуйх юм байна гэвэл хан хөвүүн сонсъё гэв.
Хар бүргэд өгүүлрүүн: Шаг хааны ордонд манай туркмен аймгийн Гүль-Жамал гэдэг нэртэй нэгэн хүүхэн юу болсныг сайтар мэдээд, надад хэлж өгнө үү? Түүнийг Шагийн дээрэмчин, хүчээр хөгшин Шагийн таалалд нийлүүлэх гэж ордонд авчирсан бололтой гэсэнд хан хөвүүн, би мэднэ. Тэр хүүхэнд Шаг хаан тусгай гэрийг ордны нэгэн цэцэрлэгт бариулж өгсөн билээ. Тэр хүүхэн омогтой, дагаж өгдөггүй гэж манай Шаг, аливаа зоримог этгээдийг зовоодгийн адилаар түүнийг тарчилгах болов уу? гэж зовж байна гэхэд, Хар бүргэд өгүүлрүүн!
Миний амийг аварсан сайн нөхөр чамдаа баярлав гээд Хэлсэн нь:
Хэрэв чамд миний бие хэрэгтэй болбол, намайг дуудаарай. Би уул хавцлыг гатлан ирэх боловч, түргэн ирж чадна гээд хар мориныхоо жолоог цөл нутаг руу залж давхив.
Хар бүргэд бяцхан яваад, жолоогоо бас эргүүлж, хотын хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд цэцэрлэгээр дүүрсэн Самарканд, орох замд орж, мориныхоо аажим алхлахад дуулсан нь:

Сайхан янагийн мэндийг
Салхи над уламжилна.
Зөөлөн салхины чимээнд
Зөндөө байх аргагүй.
Өмнө байгаа хаданд
Өнөө үхэл хоргодож
Явах замын өмнөөс
Яг угтаж байна.

гэж дуулаад, санаашран явтал хэдэн морьтой хүн дайрчих шахаад, морьдынхоо гүйдэл дунд хашхиран зам тавь, зам тавь. Их хаанд мэдээ хүргэх буухиа элч явж явна. Их Шаг хааны мутарт өргөх чухал бичиг хүргэж явна элчид зам тавь гээд бугуйлын нэгэн үзүүрийг элчийн эмээлийн бүүргэнээс ороож, нөгөө үзүүрээс хэдэн морьтой хүн татаж, тоос хуйлруулан давхижээ. Буухиаг морьтой нь олсоор хүлсэн тул буухиа нь бэх унтаж, толгойгоо санжгануулж явав. Буухиагийн морь эцсийнхээ чадлаар явж, дөнгөж хотын хаалгыг хүрмэгц, аахилж, сүүлээ шарвалзуулан, хэдийн цочсон боловч нэг тосгоноос нөгөө тосгон хүртэл буухиаг хүргэж өгдөг морьтой хүн бугуйлаар чирч давхисны хүчээр элчийн морь явж байв. Чингэж явтал өнөөх морь нь гэнэт пидхийтэл ойчоод, чирч явсан улс, мориноосоо буугаад эцэж түгшсэн морийг өндийлгөхийг оролдвол тоост зам дээр тэр морины хамраас цус садарч, буухиа хүн, бас унаад, босож чадалгүй хэлсэн нь: Цайзын цамхагт самуун хулгайд хаагдсан гүнжээс Шагт явуулсан чухал бичгийг авчрав. Самарканд хотынхон цөмөөрөө хааны зандалчин, татварчинтай эсэргүүцсэн бослого гаргаж тэднийг огтчин алаад, биеийг улиангар модонд өлгөж байна. Надад хаана ч үхсэн хамаагүй гэж хэлээд тэр буухиа хүн гараа дэрлэмэгц нүдээ анив. Хар бүргэд тэр буухиа элчийн дэргэд хүрч очоод өгүүлрүүн: Арьсан хавтагаа надад өгөгтүн! Падишаг хааны мутарт би чиний төлөө биеэр захидлыг хүргэе. Чи энэ үхсэн морины дэргэд битгий хэвт. Тэнд модны сүүдэрт очиж хэвтээд ханатал унтагтун.
Шаг эзэн бол, муу мэдээ хүргэж ирсэн элчийн толгойг авдаг тул, чи тэр захиа хүргэхийг төдий л яарахгүй, хүн чамайг хар хүчээр чирэхэд хүрч байгааг би мэдэж байна гэвэл тоосонд дарагдсан элч өгүүлрүүн:
— Би ч мөн амарч үлдсэн минь дээр гэж бодож байна гэж хавтагаа Хар бүргэдэд өгөөд, хажуу тийш зайлж, модны сүүдэрт ногоон дээр хэвтээд, хурхиран унтжээ. Хар бүргэд эмээлийн бүүргэнээс бугуйлыг өлгөж, урагш давхи гэж олон морьтон цугаар давхилдаж, Шагийн нийслэл орох замаар дахин замнан довтолж явсаар Хар бүргэд олон дагагсдын хамтаар ордны өндөр хаалганы өмнө хүрч ирвэл, Падишагийн гүнжээс чухал мэдээ хүргэж ирсэн элч гэж хаалга бүхнийг саадгүй нээжээ. Өвгөн тайган... түлхүүрээ хангинуулсаар, муруй хонгилуудаар элчийг дагуулан явсаар, Хар бүргэдийн бие, улсын эзний Догшин сүртэй нүдний өмнө зогсох ёстой байв. Гэтэл гэнэт туурганы цаанаас нэгэн эмэгтэй хүн, амь авар миний үхдэг цаг ирэв гэж хашхирах дуу тов тод сонсогдсонд, айн эмээж, нигүүлсэн тэнхрүүлэхийг гуйгч тэр ядуу дууг Хар бүргэд яахан танихгүй ажээ. Манай сайн эр Желал-Эд-Диний бэлэглэн өгсөн хурц сэлмийг яаран суга татаад, өвгөн түлхүүрч тайганы тэргүүний дээр далайлган, хаалга нээ гэж тушааж, дан хивс болсон тасалгаа дотор барс мэт үсрэн ороод туркмен охиныг дарлагч Шаг хааныг цавчин алсугай гэж ийш тийш үзвэл, тасалгаа дотор хүнгүй. Гагцхүү нэгэн буланд олон перс алчуурын дээр хар эрээн барс хэвтэж, хумсаар хивсийг маажлан ноцоход, түүний дороос бөглүү дуу хашхиран сонстов.
Манай сайн эр үүнийг үзмэгц сэлмээр хоёр цавчтал барсыг алж, хивсийг сөхвөл, Гүль-Жамал охин царай зэвхийрэн хэлмэгдэж үхэтхийн хэвтэж байв. Хар бүргэд үүнийг үзмэгц, ямар муухай амьтан, энэ араатныг буурай охин дээр оруулав гэж хашхирч, сэтгэл зүрхийг нь төчнөөн удтал татаж байсан тэр охины дээр бөхийтөл, Шаг хаан, хол хол алхалсаар орж ирээд, хайртай барсыг нь алсан тэр сайн эрийг галзуу ууртаа болж, дор нь цаазаар аваачсугай гэтэл, Хар бүргэд захидлыг гаргаж, ихэмсэг дүрмээр өргөв. Үүнд Шаг хаан, Самарканд хотод бослого гарч, охиныг нь дайран довтолсон мэдээнд цочин хэлмэгдэж, цэргийн жанжныг даруй мордож, бослого гаргагчдыг дарж, цаазаар аваачин цээрлүүлэх аянд бэлд гэж тушааж, өнөө сайн эрийг огт хайхрахгүй болов. Үүнд Хар бүргэд, Гүль-Жамал охиныг өөрөө өргөж, цэцгийн хүрээлэн дэх цагаан гэрт аваачаад, шивэгчин эмст хэлсэн нь: Маргааш цөл говиос өвгөд өтгөс хүндэт хөсөгтэй ирж, Гүль-Жамалыг нутагт нь аваачна гэжээ. Гэтэл, маргааш нь тэр өвгөдийг Гүль-Жамал охинд ойртуулсангүй, ордноос хөөж хэлсэн нь; Гүль-Жамал бол, их Падишаг хааныг хорлоор завдсан учир, «үүрд умартахын чулуун цамхаг»-т «үүрд бөгөөд үхтэл» хоригдоно гэжээ гэсэнд, нэгэн хүн Хажи-Рахимаас асууруун:
— Тэр охин, тэнд үхсэн үү? гэсэнд Хажи-Рахим алгуураар өгүүлрүүн:
— Үгүй. Гүль-Жамал, Гурганж хотын чулуун цамхаг дотор хориостой одоо хүртэл амьд бий. Түүнийг Шаг хааны хар сэтгэлт эх Турхан хатан хориулсан нь тэр хөгшин эм, одоо Хоресмийн нийслэлээс аймтгай ийнэ (чонын төрлийн араатан) мэт зугтаасан боловч, тархигүй ухвар мөчид заргач түшмэл, ёсыг сахигч Раис, хуяг манааны хүн, тэр заналт хатан Шагийн тушаалыг зөрчин өөрчлөх зүрхгүй Гүль-Жамал охиныг бусад олон хилс хоригдогсдын хамт гянданд хорьж бий гэсэнд «Морьт хар» гэгч, хивс дээрээс өндийн босож асууруун: Бадарчин Дервиш чи энэ бүхнийг хаанаас олж мэдэв. Надад хэлж өгнө үү. Чиний саяын хэлсэн бол үлгэр зохиол биш, үнэн хэрэг биз ээ гэсэнд Дервиш лам өгүүлрүүн:
— Орчлон дэлхий дээгүүр хэрэн явагч бид, олны дотор хэсүүчлэн явж элдэв үг сонсоно. Бас, цөл говийн салхич энэ үлгэрийг надад олон удаа хэлж байсан гэв. «Морьт хар» бусдын зүг хандаж өгүүлрүүн: Сайн эрс беги нараа бэлтгэгтүн. Би үүрээр Гурганжийн цамхгийн зүг мордоно гэвэл Хажи-Рахим өгүүлрүүн: Чи Гурганжид хүрэхийг хүсвэл түргэл. Татаарын хааны хөвүүд үлэмж их цэрэг дагуулан, Гурганж хотыг гурван талаас байлдаар ирж бий. Тэд хотыг бүсэлбэл, чи хэрхэн нэвтрэх билээ гэсэнд, «Морьт хар» өгүүлрүүн:
— Дервиш чи надтай хамт яв. Чиний нөхөр та хоёрт би хоёр морь өгсүгэй. Бид гурав хоноод, Гурганжид хүрч чадна. Миний нөхөд, та нар нутагтаа буцацгааж, миний дуудахыг хүлээгтүн.
Миний эгж ирэх, асрайл тэнгэр намайг галт голын хөндийд аваачих алин болохыг Аллах тэнгэрээс өөр хэн мэдэх вэ? гэжээ.


ГУРГАНЖ ХОТЫН ТӨЛӨӨ ЧИНГИСИЙН ГУРВАН ХӨВҮҮН ТЭМЦЭН МУУДАЛЦСАН НЬ

Чингис хааны отгон хүү Толуй хаанд эртний Мере хотыг байлдан авч талагтун гэж Зөч, Цагаадай, Өгөөдэй гурван ахад нь Хоресмийн нийслэл Гурганжийг их цэрэг дагуулан очиж байлдан эзэл гэжээ. Үүнд, монгол хүн бүхэн, нарийн нэхмэл, торго, алдартай сайн хөө хуягийн зэрэг үнэ ихтэй эд барааг зүг бүр тэмээн хөсгөөр явуулагч Мусульман газрын маш баялаг тэр хотыг байлдах аянд явах дуртай билээ. Тэр дайнд явагсад, багаар хэлэлцвэл, торгон хувцас, маргад эрдэнэ, биндэрьяа чимэг, эрдэнэсийн хундага зэрэг сонин ховор зүйлийг ачсан хоёр морь буюу тэмээний ачаа хүртэхээс гадна, хүн бүр нутагтаа хэд хэдэн уран боолчуудыг хөөн авчирч, торго нэхүүлэн, гутал хувцас оёулах болно. Тэр үес эзэн нь дайнаас олзолж ирсэн хивс дээрээ жарган хэвтэж, мөн гурганжаас олзолсон хуурчийн чин хуур хуурдахыг сонсон хэвтэх болно гэж хүсэн хүсэцгээж, Монголын цэргүүд Хоресм улсын умардад орших өн баялаг тал газар Жейхун мөрний эргийн зүг замнан явахдаа бодоцгоох бүлгээ. Чингис хааны хөвүүн Цагаадай, Өгөөдэй нар, энэхүү хотыг ах Зөчөөс өрсөж эзлэхийг шамдан зорьжээ. Учир нь, их хааны гэрээсээр хивчаг нутгийн хамт бүх Хоресмийг Зөчид өгсөн билээ.
Зөч хаан, түүний харьяат газрын ирээдүйн нийслэлийн баялгийг хуваан авахад дүү нараа оролцсонд уурлаж, Гурганж хотыг байлдан дагуулах аянд мордохыг түр хойшилж, тэхийг авааж өгүүлрүүн; Тэд, надгүй хэзээ ч Гурганжийг эзэлж үл чадна. Тэд, урьдаар духаа хага мөргөвөл мөргөж байг гэжээ. Ховдог хомхой сэтгэлт Цагаадай, архи уугаад согтуурахдаа:
— Зөчийн улс даанч их болов. Ганцаараа хамгийн сайныг эзлэнхэн суух дуртай байна. Би түүнд Гурганжийг өгөхгүй, урьдаар үнсэн товрог болгоно гэж ам алдах бүлгээ.
Гурганж бол, Хоресм Шагийн нийслэл бөгөөд их зантай хивчаг хаад, баян худалдаач, уран дархнууд, олон овогтон боолчуудын хуралдсан газар билээ. Мавераннагрт Монголчуудын нэвтрэн ирснээс хойш энэ Гурганж хотод цаг түгшүүртэй болжээ.
Хотыг бас атгаж байсан Турхан хатан зугтаж, Хоресм Шагийн төрлийн олон вангууд явцгааснаас хойш олны хөл үймээнтэй их нийслэл хот хивчаг ноёдын эрхэнд оров. Нэг сар ч болов, нэг хоног ч болов, мусульман газрын эзэн болох санж гэж хаад, беги ноёдын эвдрэлдэн тэмцэлдтэл, Хивчагийн Хумар Тигин беги ноён, цагаан эсгий дээр хаан өргөмжлүүлэхийг хүлээлгүй, биеийг Хоресмийн султан хаан гэж өргөмжилсөнд бүгдээр үг дуугүй дагаж, цагаан сахалтай имам лам нар сүмд түүний бат оршлын залбирлыг хичээнгүйгээр унших болжээ.
Хоресмийн шинэ эзэн Хумар Тигин, хамгаас урьдаар өөрийн бүх засгийн эрхийг лал исламын шашныг хамгаалах зүг тийш хандуулж, хэн хүн өдөр тутам сүмд мөргөл хийхийг тасалдуулбал цамхагт хоригтун гэж тушаасанд ёсыг сахигч райсууд зэвсэг бүхий хамгаалагч нарыг дагуулж, Хотын дотуур хэсүүчлэн явцгааж сүсэг муутай хүнийг цээрлүүлэн шийтгэж, банз туйвангаар ёсыг дагуулав. Шинэ султан хаан, хотыг хамгаалагч ерөнхий даргад нэг нутгийн Желал-Эд-Дин, Эл Хаадыг томилж, шөнийн харуул манааг олшруулаад, түүний зардлыг шинэ алба ноогдуулан гаргуулжээ. Гэтэл, хотын дотор хулгай дээрэм намдсангүй, амуу будааны хөмрөгийг дээрэмдэх нь хэвээр байжээ. Айх эмээх, цочих түгших нь улам нэмэгдэж, аймшигтай Монголын морьт цэрэг хүрч ирвэл их хотын олон ардын амь бие юү болох бол гэж нийтээр айн эмээж байв.
Үүнд, Хумар Тигин, Монголчуудыг Гурганжид хэрхэвч халдахгүй, Бухар, Самарканд, Мерейг дээрэмдэж олз омгоор ханасан тул тал говь нутагтаа буцахаар бэлтгэж байна. Имам лам, зарлах зарц нараар ухуулан, хотын олны сэтгэлийг тайтгаруулж байв. Гурганж хот хуучин тайван хэвээр байгаа мэт үзэгдэн, өглөө Азанчи нар сүмийн өндөр гонх дээрээс, сүсэгтэн лал нарыг мөргөл үйлдэхийг дуудах нь урьдын адил бөгөөд зээлийн газар олон худалдаачин эд бараагаа дэлгэж, дэргэд нь суугаад, хүнийг дуудах нь хуучин хэвээр үзэгдэнэ. Нарийхан гудамжаар олон хүн тасралтгүй цувалдах нь мөн урьд хэвээр боловч, хотын наймаа, уран дархан, өдрөөс өдөрт хомсдон муудаж байсан билээ.
Худалдаачин, наймаа муу болов, зарим худалдаачид огт гүйлгээгүй сууна гэж гомдол гаргах болов. Эдийн үнэ, нэгэн дундуур хорогдовч худалдан авах хүн үнийг дэмий л асууж, толгой сэгсрэн, шагшина. Худалдан авах хүнгүй болжээ. Харин, идэш уушны зүйл улам их үнэ нэмэгдсэнд хотын хүн, хүнс тэжээл гаднаас ирэхгүй болж тасалдуужин гэж гурил, шар будаа, үзмийг яаран худалдан авцгааж, зам зээлийн уулзар дээр цугларагсад шивнэлдэн хэлэлцэх нь: Татар айсуй. Татаарын их цэрэг ойртож байна. Татар, манай хотыг бүслэн байлдана. Хотын хэрэм өндөр бөх, удтал эсэргүүцэж чадна. Тэр завсар бид бүх хонь морьдоо идэж дуусна. Чингээд хэрхсүгэй. Хаашаа зайлан дутаая! гэцгээх болов. Янз бүрийн цуу үг, хотын олны сэтгэлийг үймүүлэн заримдаа баярлуулан, заримдаа зовцгоож байв. Цуурхалд Желал-Эд-Динийг таван буман цэрэг хуралдуулав. Одоо тэр цэрэг Гурганж хотын зүг хөдлөв. Татаарын их цэрэг дарагдаад, зүүн тийш буруулав гэцгээнэ.
Бас зарим нь өгүүлэлдрүүн:
— Татаарууд, хэрмийг тойрон эргэлдэж байгаад хотыг авч чадалгүй буцна. Гурганжийг яагаад авах билээ. Татар, умар зүг тийш одно. Өвгөд, их настан үүнийг хэдийн мэджээ гэж хэлэлцдэг байлаа.
Хотоос гадагш тэмээн жин гардаг болов. Ачааны оронд тэмээний хоёр хажууд эмс, хүүхдийг арагт тэгнэж Мангишлаг дахь туркменд явуулах болов. Үүний хажуугаар хотод морьтой тэрэгтэй, илжигтэй хүн ирцгээх болов. Энэ нь Гурганжийн өндөр бэх хэрмийн батад шүтэж, орон гэрээ орхиж зугтсан сурвалжтан беги нарын гэр бүлийн хүн билээ. Зах зээлийн газар бин худалдагч нар алга болж, талхны газар хаагдаж байв. Хонь, морины үнэ нэмэгдэж, энгийн илжиг, сайн морины үнэтэй болжээ.
Монголчууд, хотын өмнө гэнэт гэгээн цагаан өдөр дунд үзэгдэв. Эхлээд хэн хүн юү ч болсныг мэдсэнгүй байлаа. Өмнөд хаалганы орчимд нүүдэлчин хөдөөгөөс сүрэг мал тууж ирээд, хонь үхрийн сүрэг суваг гарах гүүрний дэргэд зогсож, харуулын хүн, хот орох зөвшөөрлийн бичиг олгож, мөнгө хураан авч байтал гэнэт Монголын хоёр зуу орчим морьт цэрэг тоосны цаанаас гарч ирсэн нь туркмен ч биш, хивчаг ч биш, ер бусын хувцастай хүн гарч ирээд, унасан морь нь бие бага боловч, гавшгай, хурдан. Чингээд хониноос нь эмээл дээрээ дүүрч, малчинтай хэрүүл тэмцээн гаргаж малыг хөөн тууцгаахын завсар, эсэргүүцэн хэрэлдсэн хэдэн малчныг цавчин алаад, ташуураа тас няс дуугаргаж исгэрэлдсээр малыг хотоос холдуулан яаралгүй хөөж, их сувгийн гүүрийг гараад, аажмаар цаашлав.
Хотын дотор үймэлдэн сандарч Султан хаан Хумар Тигин, нэг мянган хивчаг мордуулж, аймшиггүй тэр дээрэмчнийг амьдаар барьж ирээд, цаазал гэж мордуулжээ.


ХАР ХОНЧИР ҮЛГЭРИЙН ТӨГСГӨЛИЙГ ЭРЭВ

Хайварс хайварс алхахыг чинь дахин үзье гэж мөрөөдөж,
Хавтай үгийг чинь сонсохын төлөө зүрхээ өгье би.
(Персийн дууллаас)

Хар Хончир, Монголчуудаас дутааж, Жейхун мөрний зүг элс манхныг дамжин чиглэв. Алс холд Монгол цэргийн баг, заримдаа зэл татсан мэт цувалдан үзэгдэж, цөм Гурганж хотын зүг умар тийш замнан явах тул, тэднээс буруулан элс манхны зүг буцаж, холуур тойрон явахад тал бүрээс хавчин орж ирэх Монголчуудаас Кызыл Кумийн элсэн дундуур сандран дутааж явсан нүүдэлчин аймгийн хүн тохиолдвол зам сураглан явахад хүрэв.
Наранд гандаж харласан хоёр туркмен хүн том гэгчийн нэхий малгай өмсөж, Хар Хончирын хамтаар явав. Нэг нь гөлтгөр царайтай хүүхэд, нөгөө нь сахалтай Дервиш байжээ.
Шөнө алман сарны бүдэг гэрэлд замнан явсаар, бялхан хальсан мөрний эрэгт мэдэгдэлгүй хүрч, бодон гахайн жимээр хулсан дундуур явсаар, усны дэргэд хүрч ирвэл хэдэн том эв хавгүй, цээж тал нь дээш өргөгдсөн завь дэргэдүүр нь өнгөрөн гарав. Онгоцонд хүн, морь, хонь үзэгдэж, Хар Хончир нар онгоцондоо суулгана уу гэж хашхиран гуйвал Аллах тэнгэр танд тус болтугай. Манай онгоцонд та нарыг суулгах зай байхгүй гэв. Харин нэгэн онгоцны хүн,
— Үнэн шашинт лал нар үнэн шашинтнаа гай зовлонд орхидоггүй гэж онгоцны хитгийг барьсан хүн, эргийн зүг онгоцыг залж, Гурганж хүртэл авч явахыг зөвшөөрөв.
— Үүнд хөлс юү авах вэ? гэж Хар Хончир асуусанд онгоцны хүн хэлсэн нь: Үүнийг яриад юу хийх вэ.
Одоо мөнгө, эд мал цөм үнэ цайгаа алдаж юм болгон учир нь олдохгүй хутгалджээ. Одоо чи аюулд учраад би ч мөн нэгэн адил аюул зовлонд учрав. Миний гэрийн хүнийг хүйс тэмтэрч, хамаг юмыг цөлбөн талжээ. Би мөнгөөр юү хийх вэ. Хэнд гэж хураах вэ? Суугтун гэж, том гэгчийн бөх завь онгоц эргийн хөвөөнд хүрч ирээд, манай аянчныг унаа хөсгийн хамтаар авч, өргөн Жейхун мөрний булингартай давлагаан дээгүүр дайвалзаж, хурдан одов.
Мөрний баруун эрэгт хааяа монгол хүний явах нь үзэгдэхэд, онгоцыг зүүн эрэг тийш нь залж, аргацаан явсаар дөрөв хоноод, Гурганж хотыг өндөр хэрэмт хуучин хот ба ялмын модны цэцэрлэгийн хүрээлэнд нуугдсан байшингуудтай түүрэг35 болгон хоёр анги хуваасан өргөн сувагт оржээ. Чингээд, Хар Хончир, бүснээсээ хуниастай бяцхан арьсан хавтага тайлан авч, арван алтан динарыг тоолж аваад, онгоцны эзний өргөн том алга дээр тавин өгүүлрүүн:
— Чи бид хоёр дахиж уулздаг бол уу, үгүй бол уу. Ядахдаа нэрээ хэлж өгнө үү гэвэл, онгоцны хитэг баригч хүн инээмсэглэж, улаан турбан малгайг шилэн дээрээ болгож өгүүлрүүн:
— Би төмрийн дархан Керим Гулим гэдэг. Чи нэрээ хэдий хэлсэнгүй боловч, би чамайг танина. Хөнгөн хөлтэй, хун шувуун хүзүүтэй хар морь чинь үлгэр дуунд орсон хүний морь байлгүй дээ. Хэрэв, чи буруу номтонтой дайн хийх бол би чиний цэрэгт элсэнэ гэвэл,
Хар Хончир түүний хэлснийг сонсолгүй бөөн их тоос дэгдэн ойртож байгааг холхиос ширтэн харж үзвэл, их тоосон дотроос, морины толгой сүүмэлзэн дэл хүзүүн дээр нь бөхийсөн хивчагууд үзэгдэж, морио хашхиралдан ташуурдаж, холхиос олны цуугиан, сөөнгө хоолойгоор бархирцгаах чимээ сонстов.
Нэг том цагаан морь унасан хүн, олныг түрүүлж эмээл дээрээ ширвэлзэн, арайхан гэж тогтож давхих нь цагаан турбан малгай, шар дээл нь цус бялдан цоохорлож, улаан нэлээ болсон морины шилэн хүзүүнд нь урт гэгчийн сум шигджээ.
Хивчагууд, гүүр дээгүүр хуй салхи мэт давхилдан гарч ирээд,
— Бидний ард тэд ойртон ирж байна. Амь бүтэн зайлж гарахыг бодоцгоо гэж сандран хашхирцгаав. Хар Хончирын хар азарга олон морины давхилдахыг үзээд, тогтож ядан тэмүүлэхэд хотын хаалганы өмнө азаргынхаа амыг татвал, хивчагууд хаалгаар давхилдан, Хар Хончир нөхдийн хамтаар дагаж оров.
Манаач, хаалгыг хахинаж дуугартал түлхэн хааж хүнд дүнзэн модоор тулсанд, нэг морьтой хүн манаачийн дэргэд зогсож өгүүлрүүн:
— Шинэ султан хаан, Хумар Тигин хоёр зуун монголчуудыг барь гэж биднийг явуулсан билээ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чингис Хаан - 15
  • Büleklär
  • Чингис Хаан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4361
    Unikal süzlärneñ gomumi sanı 2185
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2192
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4326
    Unikal süzlärneñ gomumi sanı 2204
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4319
    Unikal süzlärneñ gomumi sanı 2125
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4415
    Unikal süzlärneñ gomumi sanı 2296
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4261
    Unikal süzlärneñ gomumi sanı 2132
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2131
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4343
    Unikal süzlärneñ gomumi sanı 2142
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4351
    Unikal süzlärneñ gomumi sanı 2150
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4227
    Unikal süzlärneñ gomumi sanı 2148
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4270
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4373
    Unikal süzlärneñ gomumi sanı 2146
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4298
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4327
    Unikal süzlärneñ gomumi sanı 2120
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4348
    Unikal süzlärneñ gomumi sanı 2095
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4347
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4350
    Unikal süzlärneñ gomumi sanı 2122
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4396
    Unikal süzlärneñ gomumi sanı 2122
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4293
    Unikal süzlärneñ gomumi sanı 2204
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 22
    Süzlärneñ gomumi sanı 2101
    Unikal süzlärneñ gomumi sanı 1274
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.