Latin

Чингис Хаан - 12

Süzlärneñ gomumi sanı 4475
Unikal süzlärneñ gomumi sanı 2139
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Эрэг хавьд хүн амьтангүй. Келифийн хүн цөм дүрвэн зугтжээ. Мөрний захад онгоцгүй боловч «зогсолгүй давш» гэсэн Чингис хааны тушаалыг дагаж Татаарууд, модоор том том тэвш шиг онгоц хийж, үхрийн ширээр бүрээд, хамаг зэр зэвсэг, хувцас хунараа ачиж, морио усанд хөөн оруулаад өөрсдөө сүүлээс нь барьж, бас онгоцоо биеэсээ холбож, морь нь хүнийг, хүн нь онгоцоо чирч, ганцхан өдөр татар цэрэг цөмөөр түргэн урсгалт Жейхуныг гатлав.
Тэр завсар Хоресм Шаг, нэлээд хол зугтан зайлж, Мухамедыг дагаж явсан цэргийн их дундуур нь хивчаг билээ. Шагийг хорлох гэж сэмхэн хуйвалдсаныг нэгэн хүн сэрэмжил гэж Шагт сануулсан учир, шөнө бүр унтах асраас мэдэгдэлгүй гарч, өөр газар унтдаг байжээ. Нэгэн өглөө үзэхэд асрын эсгийг хивчаг сум учиргүй сийчсэнийг үзээд, Хоресм Шагийн айх нь улам их болж, хааш явж амь гарахыг мэдэхгүй, дэмий л ийш тийш явж, зам гудасын ард олныг хотоо бэхэлж, хэрмийг түшиглэ, бүү гадагш гарч байлд гэж явсан учир, ард олон нэн ч айж, ууланд дүрвэж гарах хүн олон болов.
— Мухамед, уул түшсэн Нишапур хотод хүрч ирээд, сая уйтгараа сэргээх гэж, хурим той, найр зугаа хийв.
Татар, Мухамедын мөрөөр нэх нэхсээр Нишапурт ойртсон мэдээ ирэхэд Мухамед, авд мордоно гэж хуурмаглан хэлээд, нэгэн бяцхан баг цэрэг дагуулж буруулан зугтжээ.
Татар, Нишапурт хүрч ирэх зуур Тус Зава, Рейн зэрэг хэдэн хотыг идээд... Нишапурээс хэд хэдэн баахан баг цэрэг зүг зүг гаргаж, Хоресм Шагийн чухам хааш зугтсаныг сураглан явуулж, зам тохиолцсон хот тосгон бүрийг дээрэмдэж, талан түймэрдээд эхнэр хүүхэд, өвгөд хөгшид гэж ялгалгүй хядав.
Мухамед, тэр завсар, ихээхэн цэрэг элсэж, Хаматаны орчим, мөн Даулетабадын тал газар хоёр түмэн морьт цэрэгтэй болсноо Татарт гэнэт бүслүүлж, цэргийн их дундуурыг хядуулаад, Мухамед, тариачны хувцас өмсөж, нэгэн баз, чийрэг морь унаж байлдсан нь, Хоресм Шагийн Татартай сүүлчийн уулзан байлдсан нь байжээ. Татаарын хүч лалынхаас илүүгүй боловч, Шаг гагцхүү хар амиа бодоод дайсныг ялж чадсангүй.
Хэдэн татар, Шагийг танилгүй харваж, морийг нь шархдуулсан боловч, давхиж, ууланд гараад нуугдсан тул, Татаарууд, Хоресм Шагийг бараа туруугүй алджээ.
Тэндээс Татар, баруун тийш явж, Зенжан, Казвин тийш хандаж, Беги-Текин, Хүч бух хааны хоресм цэргийг дараад Азербайжан, Муганы тал тийш чиглэж, гүрж нартай байлдав.
Татар, хүрсэн газартаа түдэлгүй, хэрэглэх хүнс, хувцас авч, алт мөнгийг олзолж аваад, цааш замнаж, Чингис хааны чухал захиаг санаж, өдөр шөнөгүй түр буудаллан явсаар, Хоресм Шаг, Мухамедын мөрөөр мөшгөн хөөжээ.
Хүн нутагласан газраас Татар, сайн морь дайчилж, унаа залгаад, цэрэг бүхэн хөтөлгөө морьтой, зарим нь хэд хэдэн морьтой ч явж, морины гүйдэл дундуур, хөтөлгөө морио явуут юүлэн унаж, саадгүй яван нэгэн хоногт маш хол газар явж, Монголын цэрэг ирнэ гэж зүүдлээгүй байсан газар, санамсаргүй гэнэт хүрч ирдэг байжээ.


АБЕСКУН ТЭНГИСИЙН АРАЛ ДЭЭР

Хэн, цэргийг минь эгүүлж, дарагдсаны өшөөг авч өгөх вэ?
Хэн, газрыг минь дайснаас эгүүлж авч өгөх вэ?
(Турк домгоос)

Мухамед Шагийг Диануйн цөллөгт хүрч, Амол хотын хавьд сэмхнээ нуун буудаллахад нутгийн ноёд ирж хүндэтгээд, хүчнээ өгөхөд бэлхнийг илэрхийлэв. Шагийн цэргүүд урьдын олон бараа бологчдоос бараг үлддэггүй. Ихэд ядарч өвдсөн хаан, ахмад их ноёдтойгоо зөвлөж, мохож цөхрөн:
— Надад Монголчуудын аянгаас амсхийх тийм амгалан газар энэ дэлхий дээр олдох уу? гэж асуувал, бүгдээр зөвлөлдөж, хаантан, өөрөө завинд сууж, Абескун тэнгис (гэдэг Каспийн тэнгис)-ийн нэгэн арал дээр хоргодох орон олохоос өөр сайн аргагүй гэсэнд хаан Мухамед тэр саналыг дагаж, Абескун тэнгисийн хүн амьтны мөр ул ч үгүй, нэгэн өнчин арал дээр очив.
Удалгүй тэр арал дээр Мухамед хааны хөвүүд Озлаг-Шаг, Ак-шаг, Желал-Эд-Дин гурав ирэв.
Хоресм Шаг Мухамед, тэнд бага настай Озлаг-Шагийн оронд урьд хавчин доромжилж агсан Желал-Эд-Динийг дахин хаан ширээ залгамжлуулах зарлиг буулгаад,
— Одоо ганцхан Желал-Эд-Дин, улсыг аварч чадна. Желал-Эд Дин, дайснаас айхгүй, харин дайсантай тулах гэж явдаг эр. Желал-Эд-Диний ялахад Аллах тэнгэр миний сүр хүчнийг дахин бадруулбал, би өөрийн газар дан ганц өршөөл үнэнийг дэлгэрүүлсүгэй гэж тангараглаад, өөрийн алмаас эрдэнийн бариулт илдээ Желал-Эд-Диний бүсэнд зүүж, «Султан» цол шагнаж, дүүд нь ахдаа морь нохой мэт хүчнээ өгч үгийг дагаж явахыг тангарагла гэж тушаав.
Султан Желал-Эд-Дин, Хоресм шагийн илдийг авч өгүүлрүүн:
— Би Хоресмийн төрийг Монголд эзлэгдсэн цагт хүлээн авлаа. Би, Хоресмийн их цэргийг их салхинд сарнисан шар навч мэт зүг бүр сарнин тарж, ганцхан нэр нь үлдсэн үед цэргийг захирах тушаалд орлоо. Хэдий тийм боловч, лал нутгийг бүрхсэн энэ харанхуй шөнө би уулсын завд байлдах гал асааж, сөс ихт зүрхтэн эрсийг цуглуулсугай гээд, эцэгтэйгээ салахын ёсыг гүйцэтгэж, нөхдийн хамт байлдааны газар эгж, Мухамед хаан ганцаараа Абескун тэнгисийн элст арал дээр хоцорлоо.
Болхи хийсэн завийг эргээс хөдлөхөд Хоресмийн хаан Мухамед элсэн дов дээр зогсож, уйтгартайгаар сэлүүрчин туркмен том бор далбааг босгож, хан хөвгүүд, Астрабадын ноёд, онгоцноо зогсож, хараахан их хааны ширтэн харж байгаа тул элгээ тэврээд хааны зүг харж байв.
Онгоцны далбаа салхинд хийсэж, онгоц хөдлөн, тэнгисийн давлагааг хагалсаар манан будан татсан хөх уулсын зүг хурднаа холдон одож, Хоресмийн хаан Мухамед, эх нутаг, өнө эртнээс үймэн самуурсан албат ардаасаа бүрмөсөн тасарч, Монголчуудын довтлох шар үст Чингис хааны ширдхийн зэвүүцэм сүүдэр үзэгдэх алинаас ч айлтгүй болж, Мухамедын мөрөөр хөөсөн мохошгүй Зэв, Сүбээдэй хоёр ч хүрч ирэхгүй болжээ.
Чингээд, хязгааргүй мэлтийсэн тэнгисийн дунд өнгөрснийг гашуудан дурсаж, одоогийнхыг амгалангаар шүүмжлэн, ирээдүйг алгуурхнаар бодож болно. Астрабадын ноён Хоресмийн хаан Мухамедад элсэн толгодын хооронд эсгий гэр барьж өгөөд, шуудай цагаан будаа, хонины өөх, ширэн хөхүүр, сүх, тогоо зэрэг чухал хэрэглэх юмыг хүргүүлж, бүхэл сар хүрэлцэх хүнс бэлтгэж өгсөн тул одоо Шаг хаантан, гуйлгачин Дервиш болж, хоол ундаа өөрөө хийж идэх болно гэж бодтол онгоц хэдийн холдсон боловч, Мухамед уйтгартай бодлого бодож, нэлээд гөлрөн зогсоод, далайн зөөлөн салхинд үлээгдэж, наранд шарагдан, халуун элсэн дээр хэвтэж зүүрмэглэтэл гэнэт сүржигнэх чимээ гарсанд сэрээд чагнавал; «том биетэй... бяртай дагаа...» гэж хэлэлцэх үг сонстов.
Энэ эзгүй цөл аралд юун хүн ярилцах бил ээ? Аанай, дайсан бол уу? гэж бодож өндийн харвал гүвээ дээгүүр ургасан бор бут өвсний хоорондуур хар нэхий малгайтай хүний толгой цухасхийгээд далд оров. Мухамед, биедээ ямар ч зэвсэггүй, нум сум, сүх нь гэрт байжээ. Хурднаа тэр гүвээ дээр гарч харвал, хэдэн нооронхой салбархай, хөл нүцгэн хүн, нэгэн зурвас шавартай газрыг туулан гүйлдэж, тэдний дунд дөрвөн мөч нь мухар нэгэн муухай амьтан бас хазганан явахыг үзээд, би Астрабадын ноёнд огт хүнгүй цөл арал олж өг гэж тушаасан билээ. Энэ хаанаас ирэв гэж дотор аягүй болж, даруй гэрийн зүг алхтал, гэрээс нь утаа багсарч, гэрийн өмнө хачин муухай арваад амьтан хагас дугариглан сууж, бараг хүн дүрсээ алдсан, онгойсон яр шарханд баригдсан улаан хоншоортой амьтан байдаг нь юу бил ээ? гэж гайхтал тэдгээрийн нэгний,
italki
— Чи хэн бэ? Юунд энд ирсэн бэ? Биднийг хааяагүй хөөх тул, энэ арлыг ирж бид эзэлсэн билээ гэхэд нь Мухамед;
— Та нар хэн гэгч вэ? гэж асуувал, тэдний өгүүлэх нь: Бид Аллах тэнгэрийн хилэнг хөдөлгөж, авралаас хагацсан хүмүүс. Өнөө өдөр бид энэ арал дээр загасчлахаар ирэв. Чи харахгүй байна уу? Бид цөм уяман гэдэг анааж болдоггүй хүнд яр өвчнөөр өвдөж, амьд боловч үхсэн адил болсон хүн. Харахгүй байна уу? Үүний хамаг хуруу нь унажээ. Түүний хөл нь өвдгөөрөө, гар нь тохойгоороо унажээ. Бас үүний нүд сох ширгэжээ. Түүний хэл нь тасраад, үг хэлж чадахгүй болжээ... гэхэд нь Мухамед, дуугай зогсож, алс эргийн зүг дурайж харласаар бараагүй болсон завиа бодов.
Тэд бас өгүүлрүүн: Бид Аллах тэнгэрээс аврал гуйн залбирснаар тэнгэр биднийг өршөөж, чамайг илгээжээ гэсэнд Мухамедыг би та нарт юугаар тус хүргэх вэ? гэсэнд сууж байсан тэр хүний дундаас бусдаас илүү өндөр бөгөөд хүчтэй нэг нь сүх барьж босоод өгүүлрүүн;
— Би энэ ах дүү нарын дотор шейхи ахлагч нь байна. Манай энэ муу заяатын аймагт бүхий хэн бүхэн миний үгийг дуугай дагах ёстой. Миний тушаалыг эс гүйцэтгэвэл ална. Чи эрүүл чийрэг хүн. Бид чамайг өөрийн аймагт багтаан чамаар тор чирэх, ус түлээ зөөх ажил хийлгэнэ.
Энэ бүгдийг манайхан бүгдээр хийж чадахгүй. Энэ гэрт Аллах тэнгэрийн авралаар бидэнд олдсон цагаан будаа гурил, тогоо шанагатай тос, хонины өөх байна. Одоо чи үүнээс хойш бидэнтэй хамт аж төрөх болно. Хувцсаа тайл. Чиний хувцсыг бид ээлжээр өмсөнө. Чамд одоо хувцас хэрэггүй гэсэнд Мухамед, урт сүүрс алдаад эргийн зүг эргэж гүйв. Энэхүү уяман өвчнөөр өвдөгсөд түүний хойноос хөөж, нэгэн гүвээ дээр гараад Шагийн юу хийхийг ажиглан харцгаав. Хоресм Шаг Мухамед, элсний дов дээр тэнгисийн долгионд эрэг дээр хаягдсан мөчир гишүү овоолж, гал түлж бөөн хар утаа багшран, огторгуйд мушгиран суунаглав.
«Энэ утаа, тэртээ эрэгт үзэгдэж онгоц ирэн намайг буцааж аваачих биз», «Тэнд дайн болж, Монголын морьт цэрэг давхиж явдаг боловч, эрүүл амьд хүн байдаг. Харилцан дайсан бололцож, гаслах зовох инээх хутгалдавч, энэхүү амьд үхдэлийн арлаас гарч, тэдний дунд суувал юутай сайхан бэ» гэж ганцаараа гүнгэнэн, гагцхүү өнөө манан татсан алс эрэгт явсан онгоцоо бодлоо.
Арван тав хоносны дараа урьд хэлэлцсэн ёсоор арал дээр нэгэн онгоц ирж, хэдэн сайн эрсийн хамт Хоресмийн хааны жанжин Төмөр Мелиг ирээд Шагийг нэлээд эрж, олбол, эрэг дээр чармаа нүцгэн хэвтэж, толгой дээр нь хэрээ суугаад нүдийг нь ухжээ. Төмөр Мелиг, арлыг тойрон явж, айн нуугдсан өнөө уяман өвчтэй хүмүүсийг олж, энэ арал дээр юу болсныг асуувал, үүний урьд онгоцоор ирсэн улс, манай арал дээр орхисон энэ хүний өмнө газар сөхрөн мөргөж, Падишаг гэж өргөн дуудаж байхыг сонссон. Бид уяман өвчнөөр өвдсөн хүн, хаан Султаны өмссөн дээл өмсвөл, өвчин нь эдгэж, яр шарх нь анадаг гэж өвгөдийн хэлэхийг сайн мэдэх тул энэ хүний дээлийг тайлж авсан билээ. Бид энэ хүнийг хоол ид гэж дуудсан, мөн хоолноосоо өгсөн, идэхгүй ямагт гал түлж, энэ янзаар үг дуугүй хэвтдэг байсан. Энэ хүний хувцас цөм бүтэн бий. Бид ээлжлэн өмсөөд ер эдгэрсэн хүн алга. Бодвол энэ хаан хүн биш бололтой гэсэнд, Төмөр Мелигийн дагалт нэг сайн эр,
— Эднийг алж үгүй хийе гэж дуугарав. Нөгөө нэг нь гагцхүү өөрсдийн сэлмээр болохгүй, эдний хортой цусан сэлмийн сайн ирийг бузарлана гээд уяман өвчтөний ахлагчийн гэдсийг нэвт харвав. Тэр хүн муухай дуугаар хашхираад дутаав. Бусад уяман өвчтөн мөн түүний хойноос дагалдан зугтав. Төмөр Мелиг, тэднийг битгий хөө. Орхи! Тэд бол Аллах тэнгэрээс нэгэнт шийтгэл хүлээсэн хүмүүс гэж хашхираад би эднээс дор золгүй хүн байна. Би бүхэл насаараа Хоресмийн хааны сүр жавхлангийн төлөө тэмцэж, Хоресмийн Шаг Мухамедыг жардад гашуун зовлон тохиолдсон энэ цагт лалын эрэлхэг баатар их цэргийг захирч гайхамшигт ялалтад хүргэх ялагдашгүй Искендер гэж итгэж, цусаа урсгаж явлаа. Гэтэл одоо үзвэл цөл говийн хоосон зэрэглээг хамгаалах гэж дэмий хүчин сүйтгэжээ. Хайран биеийн шарх, хайран залуу нас. Надад их ичгүүртэй байна. Хараач. Бүх дэлхийг дагуулж чадах маш их цэрэгтэй байсан хүн, одоо харин толгой дээрээ буусан хэрээг гараар үргээж чадахгүй, хүн бүхэнд мартагдаж, нүцгэн биеэ халхлах өмдгүй, хүүрээ оршуулах төрсөн нутгийн алд газаргүй хэвтэж байна. Би цэрэг байж ханалаа. Миний дотрыг хорсгосон гашууныг угаах нулимс хүрэхгүй байна гээд Төмөр Мелиг, тахир сэлмээ хөлөөр гишгэн хугалаад өөрийн биеэр Хоресмийн хааны биеийг толгойнхоо алчуураар ороож, хойдын буянд нь ганц мэддэг богинохон уншлагаа уншиж, сайн эрс хутгаараа элсэнд нүх ухаж, лалын олон эзний хамгийн хүчирхэг гэгдэж байсан боловч, яргачны далайсан хутганд чичрэх ишиг шиг урамгүй эцэслэсэн Хоресм Шаг Мухамедын хүүрийг оршуулав.
Тэндээс Төмөр Мелиг, сайн эрсийнхээ хамтаар Желал-Эд-Дин Султаныг олж, эцгий нь үхсэнийг хэлэхээр одов.
Чингээд, энгийн бядан явагчийн дүрээр Араб, Иран, Энэтхэгийн орноор олон жилийн турш хэрэн тэнүүчилсэн гэдэг.


КУРБАН КИЧИКИЙН БУЦСАН НЬ

— Сайн сэлүүрд! Уухай, дахиад! гэх дуу сонстон, нэгэн онгоц Жейхун мөрний ширүүн урсгалыг сөрж, алгуурхнаар эрэгт ойртов.
Курбан сэтгэрүүн: «Хүний нутагт Шаг хааны морь харснаас төрсөн нутагтаа өлсөж байсан нь дээр биш үү! Ингэж байх нь гуанзны хаалган дээгүүр татсан торгон тор дотор суугаа бүднэ шувууны жаргалтай адил байна. Падишаг надад алтан динар зоос шагнасан. Тийм аз, хүний нэг насанд нэг л дайралддаг даа. Гэвч энэ динараа гэртээ яаж аваачих билээ. Ганцхан завжиндаа хийгээд аваачиж болох байх. Шаг онгоцыг гол уруудан Хоресм хүргэж тушаасан. Үгүй. Би тийшээ явахгүй. Курбан, би үүнээс хойш хааны төлөө ч байлдахыг хүсэхгүй, дүрвэж зугтаахыг ч хүсэхгүй. Зугтан зугтсаар адаг мохоолын тэнгисийн зах хүртэл зугтаж болно. Тэндээс бас хаашаа зугтах билээ гэж бодсоор тариалангийнхаа газарт эгж үр хүүхдээ үзэх сэн гэж мөрөөдөж хойно үлдсэн хадат эргийг харвал, Мухамед Шаг хээр морио унаад, гүвээ дээр зогссоор харагдсанд Курбан, ус руу харайн орж эрэг дээр гараад цайзаас газрын уруу боодолтой юмс мөрөн дээрээ эгэлдрэглэж, хүн ухаан алдтал айн гүйлдэж шахцалдан бие биеэ түлхэн онгоцноо орж,
— Хурдан амь гарахыг бод. Монголчууд ойрхон болов гэж хашхиралдан, Курбаныг ер хэрэгсэх хүн нэг ч үгүй тул Курбан эргийг дагаж гүйн өмнөх онгоцочтой сууж байсан овоохойд хүрч, сүрэл өвсөн дотроос шуудайтай гутлаа олж, мөрний эрэг рүү дахин эргэж харвал олон онгоц дараа дараагаар эргээс хөдлөн явж харагдав. Чингэхэд нь Курбан түдэлгүй, шинэ шинэ бэрх явдлын нарийн замаар орж, цайзыг чиглэж, толгой өөд авиран гарч, тэндээс үзвэл хайргатай шаталаар улаан эрээн дээл өмссөн олон хүн амь зулбан гүйлдэж, цаагуур нь цагаан тоос дэгдэн айсуйг үзээд, лав монголчуудын тоос биз гэж хэдий нүцгэн хөл өргөс чулуунд шалбаравч, хайхрахгүй хуурай тал дундуур урагш гүйж, «Тэнд өмнө минь нэг довцог байх, түүний цаана ганга байх ёстой. Монголчууд, лав, цайз гатлага хоёрт хүчээ тавиад, муу Курбанаар юу хийх билээ» гэж гүйсээр өндөр модтой онцгой ганц булшинд хүрээд, түүний ард нуугдан түр амсхийгээд харвал, бөөн тоосны дунд шар үстэй дээл өмсөцгөөж, бөхийн довтолж яваа олон морьтой хүн харагдаж зарим нэгний ялтсан хуяг гялалзан. Монголын дуу сонстож «хурай, хурай, хурай» гэж аймаар хашхиралдан тоосонд дарагдсан намхан биетэй, түг түмэн морины туурайн төвөргөөн сонстов. Зарим цэрэг бусдаас салж давхисаар, тал дундуур зугтагчдын урдуур хөндөлсөн давхиж, илд гялалзан гозолзоод, хүн унаж, монгол цэрэг унасан хүн дээр эргэж очоод боодолтой юмсыг нь морин дээрээс шүүрэн авч, дахин их цэрэгтээ нийлэн давхих нь үзэгдэв.
— Курбан мөлхсөөр, ганга руу орж, тэндээс цааш дахин гүйв.
Өдөржингөө цөл талаар явахад нь заримдаа хаясан тариалангийн газар тохиолдож, зам дагуу ганц нэгээр, хэсэг бүлгээр тэнэх хүмүүс үргэлж тохиолдон, бүгд Курбаныг «гаслан зовлонгийн далай»-гаас мултарч ирснийг мэдээд уулзсан бүр Бухар хот юу болсон, Хоресмийн хааны яаж оргосныг асууж, гал дээрээ урин, нурамд булж болгосон боорцгоо өгөлцөж, Курбаны үгийг чих тавин сонсов.
Курбан, ганцаараа хэд хэдэн монгол цэрэгтэй тохиолдож, хэрхэн бүгдийг алж, морио алуулсныг яриад, одоо ондоо юу ч хүсэхгүй, ганцхан гэртээ харьж, тариалан руу суваг эргэж орсон газар байх хөгшин улиангар модоо харж, үр хүүхдээ дахин нэг эрхлүүлэх сэн гэж гэлдэрч явна гэж ярив.
Чингэ чингэсээр Курбан өөрөө ярьсан үгэндээ өөрөө итгэх болсон боловч, Мухамед Шагийг их зовлон тохиолдсон цагт төрсөн нутгаа орхиод улсаа Монгол Татаарын эрхэнд огоорч, баатар эр шиг байлдан үхэхээс айдаг өөдгүй муу эр гэж хүн бүхэн хараах тул их хааныг онгоцоор эрэг дээр гаргаж өгснөө ер цухуйлгаж ярьсангүй. Нэгэн газар ганга дотор олон хүн байхыг үзээд, дэргэд нь очвол Курбаныг галын дэргэд суулгаад бүгдээр монголчуудыг ярьж, тэдэнтэй тохиолдсоноо дурдалцав. Тэдний өгүүлэх нь: Бид нэгэн тосгоны улс. Манай тэнд нэгэн ийм хэрэг тохиолдсон. Бидний арваад хүнийг баахан ярилцах гэж гудамжинд цуглараад байтал, нэг монгол цэрэг орж ирэв. Бидний өөдөөс давхиж, захаас минь цавчилж эхэлсэн гэв. Чингэхэд ганц морьтой цэргийн өмнөөс гар хөдлөхийг зүрхлэх нэг ч хүн гарсангүй. Хашаан дээгүүр бидэн шиг авиран зугадаж гарсан ганц нэг хүн л амь гарав гэж нэгний ярихад, бас нэгний ярьсан нь: Би ийм нэг үг сонссон. Тарианы газар ажиллаж байсан нэг хүн дээр нэг монгол цэрэг давхиж ирээд, тэр хүнийг алах зэвсэггүй учир, монгол цэргийн хүн аймшигтай дуугаар, «толгойгоо газарт хүргээд хөдлөлгүй хэвт» гэж хашхирсанд яая гэх вэ, тэр хүн хэлсэн ёсоор нь хэвтжээ. Тэр хооронд мөнөө монгол цэрэг дээрэмдсэн юм ачсан хөтөлгөө морин дээрээ давхиж очоод, илдээ гаргаад эргэж ирж, тэр хүнийг алсан гэнэ билээ гэж хэлэлцэж, галыг тойрон сууцгааж, төрсөн нутгийнхаа ард түмний хэрхэн зовж зүдэрч байгааг гашуудан ярьцгааж, Курбантай бяцхан боорцог, гурил хольсон аяга халуун усаа хуваан идэж ууж суутал, гэнэт ганга дээрээс нь аймшигтай сөөнгө хоолойгоор нэг хүн, та нар нэг нэгнийхээ гарыг ард нь хүл гэж хашхираад, цочин харвал гангын гүвээ дээр зээрд морь унасан нэг монгол цэрэг зогсож байв. Ганга доторх хүн, за дүүрлээ. Одоо бидний үхэх цаг иржээ гээд бүсээ тайлж, бие биеийнхээ гарыг зөрүүлэн хүлэх гэтэл, Курбан өгүүлрүүн: Байз нөхөд өө. Тэр цэрэг ганцхан хүн байна. Бид түүнийг алаад зугтаж чадахгүй гэж үү? гэвэл бусад нь бид айж байна гэхэд Курбан бас өгүүлрүүн: Чингэхүл бид өөрсдийн гарыг хүлбэл тэр бас биднийг ална нөхөд өө! Түүнийг алахаас өөр мэхгүй:
Чингэвэл сая амь гарч магад гэвэл, тэд, бас үгүй, үгүй үүнийг хэн зүрхэлж чадах вэ гээд бүгдээрээ чичрэн дагжин бие биеийнхээ гарыг хүлэв.
Нэгэнт шийдвэрлэсэн Курбан, боодолтой юмаа авч бэлэг барих гэж байгаа юм шиг бариад эргээс өөд авирч монгол цэргийн дэргэд очив.
Тэр монгол цэрэг, тармаг буурал үстэй, сахал нь унжсан, нүүр нь салхинд гандаж атирсан их настай хүн байв. Морьтой монгол цэрэг, анигар нүдээр ширтэж, энэ чинь юу вэ гэж Курбаны өгч байгаа боодолтой юм руу бөхийсөнд Курбан түүний толгой гараас шүүрэн барьтал морь нь үргэж, хажуу тийш зайлсхийв. Курбан, түүнийг тавилгүй, мориноос унатал газраар чирэгдэн зуурсан тул сая газар унав. Чингэхэд нь түүнийг Курбан хонь алдаг шиг хутгаар огтолж алаад босож харвал мөнөөхөн галын дэргэд байсан хүмүүсээс нэг нь байдаг чадлаар зайлан зугтаж явна. Бусад нь гангын дотор нуугдан харж байв. Дараа нь хоёр нь хүрч ирээд нэг нь монгол цэрэг рүү бөхийгөөд бүр амьсгалгүй болсон уу? гэнэ. Нөгөө нэг нь үүний юмыг тэн адил хуваах хэрэгтэй гээд үхсэн цэргийн нүцгэн бөөрөнхий биед цамцгүй өмссөн нэхий дээлийг тайлж эхлэв. Чингээд бүгдээрээ морь луу нь очиж, Курбанд түүнийг барихад нь туслав. Тэнд Курбан өгүүлрүүн: Та нар юу дуртайгаа цөмийг авагтун. Харин энэ зээрд морийг нь би авъя. Харж байна уу та нар. Энэ чинь монгол морь биш. Манай тариачдаас булаан авсан манайхны морь байна шүү дээ. Би үүгээр чинь газар хагалъя гэв. Гэтэл нөгөө нэг нь морины цулбуураас гараа ороон барьж, шавх татаж, хэнд оногдвол, тэр хүн авбал зохино гэв. Тэгэхэд Курбан, хараач. Өнөө монгол цэрэг чинь амьд босоод ирлээ гэж хашхирсанд айсан хүн морины цулбуурыг хаяад зугтав. Курбан, морин дээр байсан боодолтой юм богцыг тайлж, хамгийн хүнд нэгийг үлдээж, бусдыг газар авч тавиад эмээл дээрээ харайн мордож тэдний зүг өгүүлрүүн:
— Та нарыг ямар сайн эр гэх билээ. Харин та нар бол өргөсөн саваанаас айж зугтах цох хорхойнууд байна. Хэрэв та нарт арслангийн зүрх байсан бол бид хамтарч гагцхүү бүх монгол татаараар барахгүй, бүх манай газрыг түрэн эзэлсэн Хоресмийн хаан, Султан, Беги хаан нарыг хүртэл цөмийг хөөх билээ. Гэтэл та нар бол, банзны ан завсраар хоргодох жоом хорхой шиг өчүүхэн чимээ сүрчигнэвэл айдаг амьтад байна. Ийм амьтдыг үнэхээр Монголын ямар ч адгийн эр тас цохилгүй яах вэ. Мэнд сайн сууж, бүх ертөнцийн баатар Курбан Кичикийг санаж яваарай гэж гараар нэг даллаад тал дундуур давхин одов.


КУРБАНЫ АР ГЭРЭЭ ЭРСЭН НЬ

Курбаныг тэндээс Бухар хотноо ойртох тутам эвдэрсэн тосгон суурин олширч, нохой шувуунд идэгдсэн хүний хүүр элбэг болж цадсан нохой, чоно шиг сүүлээ буулгаж, гэдсээ унжуулаад хүүрээс алгуурхнаар зайлж хуцалгүй хэвтэв. Курбан, нэгэн цөл газар мориноосоо бууж, ганзаганд байгаа монгол цэргийн ширэн богцонд лав дээрэмдэн цуглуулсан алт бий биз ээ гэж найдаж уудалж үзвэл дархны янз бүрийн хэмжээ бүхий ерийн гурван алх, хуурай, өрөлбө, хэсэг болгосон мах, арваад боорцог байлаа. Алт байхгүй юм уу гэж цааш эрвэл нэг алчуураар ороосон юм гарлаа. Түүнийг задалж үзвэл нэг ширэн хавтагатай юм байна. Түүний дотор алт байсангүй. Харин нэг атга зэс, мөнгөн зоос байлаа. Түүнийг бас ч аж ахуйд хэрэгтэй юм. Бас завжинд Хоресм шагийн өгсөн алтан динар бий гэж бодов.
Хэд хэдэн тосгодын дэргэд хүн, тарианы ажил хийж, Курбантай уулзаад гашуудан ярьсан нь;
— Одоо суваг эвдэрч, ус нь буруу урсаад, бас ус багатай болсон учир, зарим тариалангийн газар хатаж байна. Зарим газрыг ус аваад энд тэндгүй шинэ гуу жалга бий болгожээ гэв.
Гэртээ ойртож яваад, нэг газар Курбан, урьд таних Кувонч гэдэг нэг тариачинтай уулзав. Тэр хүн, нэг хэсэг утаа үнс болсон бөөн чулуу зааж, миний гэрээс үлдсэн юм энэ гэж уйтгартайгаар толгойгоо сэгсэрч, би эргэн тойрон явж хүүхдээ дуудлаа. Нэг ч хүн ирсэнгүй. Монголын дайрсан тэр өдөр би тариалангийн газар байсан. Утаа гарч, манай айлынхны ухаангүй сандарч зугтахыг үзээд, гэрийнхнийг тэдний хамт явчихсан болов уу гэж хойноос нь очоод шөнө орой болсон хойно гэрээ эрж эгж иртэл энэ чулуу, халуун нурмаас өөр юу ч үлдсэнгүй билээ. Миний хүүхдийг монгол аваад явсан юм уу, байшин дээрээ түлэгдэж үхсэн юм уу, Би алиныг ч мэдээгүй байна. Гэвч нэг газраас хүрээд ирж магад гаж бас горьдох юм гэхэд нь Курбаныг сэтгэл зовнин, гэрийн зүг явж, тариаландаа суваг эргэж орох хөгшин нарсан модны дэргэд хүртэл нэгэнт харанхуй болов. Сувгийн дундуур ус урсаж, чимээ аниргүй харанхуй шөнө цайвар сарны гэрэлд гэрийн дэргэд хүрч ирвэл, хашааны хаалга нь цэлийтэл нээлттэй байв. Мориноос бууж саравчинд уяад, байшингийнхаа хаалган дээр очвол хаалганд банз хөндөлсгөн хаджээ. Хаалганы цаана өчүүхэн ч чимээ аниргүй, ороход, нохой ч дайралдсангүй.
Сүрэл өвсний хог хамж, мориндоо тавьж өгөөд байшингийнхаа орой дээр гарч, дэрсэн дээвэр дээр нь хэвтэж, мөнөөхөн Кувончийн бас ч эргээд ирж магадгүй гэж хэлснийг бодсоор унтав.
Өглөө эрт хүйтэн салхинд биеэ эргэж урваж хэвттэл бөглүү газраас ёолох мэт нэгэн аягүй дуу сонстож, чих тавин чагнавал, ёолох дуу дахин гарав. Энэ чимээ дор байшин дотроос гарах мэт. Хэн ёолж байгаа вэ. Шархтай монгол цэрэг үү. Үхэж байгаа монгол цэрэг болов уу гэж байшин дээрээс бууж, мориныхоо дэргэд очвол, морь нь тавьж өгсөн өвсийг дуустал идчихээд хөлөө дэвслэн холхиж байв.
Ширэн богцноосоо алхаа авч, муу байшингийн хаалгыг онгойлгож, дотор орвол хав харанхуй, ханзан дээгүүр гараар тэмтэрч үзвэл, нэгэн хүн хэвтэж байв. Нүүр толгойг тэмтэрч үзээд, эхээ танив. Эх нь үхсэн юм шиг хэвтэж, дорой дуугаар ёолон, хүү минь ирэв үү. Чи биднийг битгий орхи гэв. Бусад чинь хаана очсон бэ гэвэл, эх хэлсэн нь: Бүгд ууланд дүрвэн явсан. Би, ганцаараа байшингаа харж хоцорсонд, бүр чадалгүй болов. Ер нь тэд намайг үхсэн гэж бодоод хаалгаа мод барьж хадаад явж шүү. За хүү минь ирсэн тул, одоо ч, нэг арга нь олдох биз гэв.
Курбан, ваар олж, сувгаас ус авчран, зомгол түүж, гал түлээд, гал дээрээ ваартай усаа тавьж, шар будаа хийв. Муу байшингийн дотор гэрэлтэй, дулаан болов. Эх нь хөдөлж ч чадахгүй маш дорой хэвтэж, хамар нь хавчийгаад хатангир уруулаараа шивнэн хүү минь ирж ингэж гялайх гэж гэв.
Курбан, морио хөтөлж, нэгэн сул газар идээшлүүлэхээр чөдөрлөөд, тэр газрын ойр байсан алгын чинээ тариалангийн газрыг үзвэл бас хог өвс ургажээ. Энэ бяцхан газраар гэр бүлээ яаж тэжээх билээ дээ. Бас үүний тал хувийг газрын эзэн бегид өгнө гэж түүний цаанаа таних айлын тариалангийн газар байгааг үзвэл тэнд мөн хог өвс ургажээ. Эзэн гэмээр торойх ч амьтан алга. Нэлээд холхон ээрүү дархан өвгөн Сакоу-Кулийн саравчтай жижигхэн байшин шатчихсан, туурга нь утаа тортог болж, дэргэдэх модны навч түймэрт шатагдаж үрчийсэн харагдав.
Чингэтэл, нэгэн хүн тариалангийн газраар аажимхан алхаж, хааяа зогсон, зээтүүгээ далайн алдалж, суваг засаж яваа бололтой харагдав.
Тэр хүний зүг хүүе! гэж хашхиртал, зогсож, нүдээ гараар саравчлан хараад, хүүе, Курбан Кичик! гэж хашхирч, суваг уруудан яаран ирсэн нь Курбаны айлын Сакоу-Кули гэдэг, олон ач үртэй өвгөн ажаэ. Өвгөн нүдээ арчиж өгүүлрүүн; Ямар айхтар цаг болов гэв.
Курбан, таны гэр бүл сайн уу, үнээ чинь амьд уу. Илжиг чинь бий юү. Хонь чинь хургалж байна уу гэж асуувал, өвгөн өгүүлрүүн:
Үстэй дээлтэн ирж, манай айлын малыг хөөгөөд, миний дөрвөн хонь, нэг ач хүүхнийг минь эмээл дээрээ дүүрээд явчихсан. Бусад нь ууланд зугтсан. Өлсөж үхэхгүй амьд явж ирвэл үнээ илжигтэйгээ үлдсэн байх гэхэд нь:
Манай гэрийнхэн яасан бол гэж асууж, ямар сураг чимээ сонстох бол гэхээс тэсэж ядан амьсгалаа барьж хүлээвэл, өвгөний өгүүлэх нь: Таны гэрийнхэн сайн. Чиний гэргий өчигдөр эргэж ирээд миний муу байшингийн эвдэрхий дотор хоноод явсан. Одоо тэр тарианы газар дундуур айсуй гэсэнд нээрэн гэргий нь улаан дээлээ өмссөн ирж явав. Юунд шарваж найгаж яваа юм бэ гэж бодоод өрхийн тэргүүлэгч хүн тул бүгдийг гартаа цуглуулж, эвдэрсэн аж ахуйг дахин сайжруулах явдал маш чухал гэж сайтар мэдэрч, за Сакоу-Кули ээ гээд өвгөний зүг өгүүлрүүн; Чамд үнээ, илжиг байна. Надад морь бий. Хоёулаа тэр гурвыгаа хөллөж бяцхан газраа хагалж боловсруулъя. Эргэн тойрон дайн довтолгоо, урьд Хивчагийн беги довтолдог байсан бол, одоо Монголын хаад довтолж байна. Бид эднээс хэзээ салах юм билээ. Гэвч бид тариалангийн хүн тул хүлээж зүгээр сууж болохгүй. Манай гол ажил, амуу тарих ажил. Бид өөрсдийн төлөө санаа зовохгүй бол хэн биднийг тэжээх вэ гэвэл, Сакоу-Кули Зөв. Цагийг алдаж болохгүй. Газар бол үр, анжис, ус шаардаж байна гэв.


ТУРХАН ХАТНЫ ЗУГТСАН НЬ

Тэр аюултай луу жил (1220 он) намар нь бүх Мавераннагр нэгэнт Чингис хааны эрхэнд орж, монгол хаан өөрийн мэдэлд бүхий өв газрыг эзэлж аваад хичээнгүй эзний ёсоор эмх журамтай тайван байдлыг тогтоох талаар санаа тавьж. Их хааны үл үүрэглэх нүд бүгдийг харж, бүгдийг мэдэж байх ёстой тул Чингис хаан, хот бүхэнд монгол цэргийг суулгаж, нутгийн Хаким ноёдыг томилон, тэдний дэргэд монгол захирагчийг хавсарган суулгав.
Бас ч айсаар хараахан итгэхгүй байсан зарим тариачид, алгуурхнаар тосгон сууриндаа эгж, тариалангийнхаа ажлыг оролдож эхлэв. Гэвч, улс даяар өлсгөлөн хүмүүс, гэр оронгүй дүрвэж зугтагсад хэсэг бүлгээр хэрэн тэнүүчилж, монголчуудын дараагаар хоол унд эрэн нэгэнт үгүйрэн сарнисан тосгон сууриныг дээрэмдэх тул бүр эмхэрч тогтнотол нэлээд удав.
Гагцхүү, Хоресмийн хааны баялаг нийслэл Гурганж хот байгаа Хоресмийн үндсэн газар Жейхун мөрний адаг хараахан эзлэгдээгүй үлдэв. Тэр газар Монголын эзэлсэн газрын дунд үлдсэн тул бүслэгдсэн гэр мэт болжээ. Чингис хаан, тэр газар өөрийн гарыг оруулахаар шийдвэрлэж, тэр мужийг эзлэн ав гэж Зөч, Цагаадай, Өгөөдэй гурван хөвүүндээ даалгаж, цэргээс үлэмжхэнийг гаргаж өгөв. Цагаадай Өгөөдэй хоёр Жейхун мөрний гүвээ дагаж, Хоресмийн өмнөөс орохоор хөдлөв. Гэтэл хэнд ч ялагдаж үзээгүй Зөч цэргийн хамт Женгийн орчим үлдэж, тэх агнан тэндхийн нүүдлийн аймгаас хааны дуртай дан ганц цагаан хул хоёр зүсмийн морь албадан цуглуулж, байлдаанд орохыг алгуурлав.
Чингис хаан, өөрийн их цэргийн гол хүчнийг дагуулан, Жейхун мөрний хөвөөнд өвөлжихөөр шийдэв.
Гурганжид Хоресм Шагийн шадар ноёдоос Данисмед хажиб ноёныг явуулав. Тэр ноён нас өтөлсөн Турхан хатанд ирж өгүүлрүүн; Их хаан, тантай байлдаж байгаа бус. Таны хүү Мухамед-Хоресм Шагийн ял асуун байлдаж, төрсөн эхийг доромжлон, үгийг дуулахгүй үл бүтэх зан гаргасан явдалд зохих гэсгээлтийг үзүүлэхийн тулд түүнтэй байлджээ. Хэрэв, Турхан хатан, та бууж өгвөл, Чингис хаан, таны мэдлийн газар орныг сүйтгэхгүйг батлав, гэсэнд, муу санаат Турхан хатан монголчууддаа шударга үнэнч боловч, урамдахын дуугаар гөрөөсийг хууран авчраад алж иддэг гөрөөчинтэй адилаар бусдыг үздэг монголын эзнийг итгэсэнгүй.
Данишмен-Кызигийн биеийг Гурганжид хүрэлцэн ирэхийн чацуугаар Келифээс онгоцоор дутаасан хүн ирээд, тэдэнтэй ядуу хүний хувцас хувцаслаж, зүс буруулан Хоресм Шагаас захиа авчирсан Инанч хаан ирж, түүний авчирсан захиа дотор Падишаг, Жейхуны эрэг дэх харуулыг орхиж, цааш их цэрэг элсэхээр Хорасны зүг одсоноо эхдээ мэдэгдэж, Турхан хатанд Чингисийн үгэнд оролгүйгээр олон хатныг минь дагуулан миний хойноос явах болов уу гэх зэргээр бичжээ.
Үүнийг сонсоод Турхан хатан сандарч, ер нүдээ сайхан болгох гэж нойтон жин тавьдгаа ч больж, Хоресмд хөл гишгэх газаргүй болсныг мэдээд, их хөсөг хөдөлгөхийг тушааж, Хоресм Шагийн бүх хатан хүүхдийг цуглуулаад, тэмээнд эд эрдэнээ ачиж, урагшаа Хар Хумын элс дагуу Копет-Даг ууланд гарахаар хөдлөв.
Хөдлөхийн өмнө, ач нарыг хойшид гарч болох атаа тэмцлээс болгоомжлож, их зандалчныг ордонд байгаа бүх залуу барьцааны тайж нарыг нас бага ихийг ялгалгүй онгоц дээр суулгаж, Жейхун мөрний гүнзгий газар, хөлөөс нь том чулуу уяж, хая гэж тушаажээ.
Хоресмийн ихэс том том ноёдын хөвүүд, нийт хорин долоон багачуудыг ингэж усанд хаяж алсан билээ.
Тэдний дотроос ганц Туркмений Яжер захирагчийн хүү Омар хааныг амьд үлдээв. Учир нь, Турхан хатан зөвхөн өөрөө тэр зүг явах гэж мөн Омар хаан, түүний бараа бологчид, цөл говийг гатлах замыг сайн мэдэх тул тийнхүү эс алжээ. Чингээд Хар Хумын элсийг туулсан 16 хоногийн хүнд бэрх аянд Омар хаан, хөгшин хатанд шударгаар ямар ч үг эсэргүүцэлгүйгээр зүтгэсэн боловч, хатан, Яжерьн нутгийн хил ойртож, элсний цаанаас өндөр уулсын хад чулуун орой үзэгдэхтэй зэрэг, Омар хааны нойрсмогц толгойг нь ав гэж тушаажээ.
Хоресм Шаг-Мухамедийг эрэлхийлсэн монгол цэргийн манлай баг нь хараахан хол яваа далимаар хатан хөсгөө нэгэн онцгой хад хавцгайд байгуулсан Илал гэдэг бэх цайзын зүг хандуулж, тэнд хүрмэгц, бүх бараа бологчдын хамтаар буув. Үүнд хатны торгон цэргийн нэгэн дарга айлтгаруун:
— Эндээс даруйхан зугтаж, Иранд монголчуудыг эсэргүүцэх их цэргийг хуралдуулан цуглуулж байгаа ач хүү Желал-Эд-Динийг түшвэл дээр болов уу. Хүн бүхэн түүний цэргийн хүч, эр зоригийг гайхалцан ярилцаж, дайсныг үлдэн хөөж чадна гэдэг байна гэхэд нь Турхан хатан өгүүлрүүн,
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чингис Хаан - 13
  • Büleklär
  • Чингис Хаан - 01
    Süzlärneñ gomumi sanı 4361
    Unikal süzlärneñ gomumi sanı 2185
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 02
    Süzlärneñ gomumi sanı 4466
    Unikal süzlärneñ gomumi sanı 2192
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 03
    Süzlärneñ gomumi sanı 4326
    Unikal süzlärneñ gomumi sanı 2204
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 04
    Süzlärneñ gomumi sanı 4319
    Unikal süzlärneñ gomumi sanı 2125
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 05
    Süzlärneñ gomumi sanı 4415
    Unikal süzlärneñ gomumi sanı 2296
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 06
    Süzlärneñ gomumi sanı 4261
    Unikal süzlärneñ gomumi sanı 2132
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 07
    Süzlärneñ gomumi sanı 4491
    Unikal süzlärneñ gomumi sanı 2131
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 08
    Süzlärneñ gomumi sanı 4343
    Unikal süzlärneñ gomumi sanı 2142
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 09
    Süzlärneñ gomumi sanı 4378
    Unikal süzlärneñ gomumi sanı 2190
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 10
    Süzlärneñ gomumi sanı 4351
    Unikal süzlärneñ gomumi sanı 2150
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 11
    Süzlärneñ gomumi sanı 4227
    Unikal süzlärneñ gomumi sanı 2148
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 12
    Süzlärneñ gomumi sanı 4475
    Unikal süzlärneñ gomumi sanı 2139
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 13
    Süzlärneñ gomumi sanı 4270
    Unikal süzlärneñ gomumi sanı 2158
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 14
    Süzlärneñ gomumi sanı 4373
    Unikal süzlärneñ gomumi sanı 2146
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 15
    Süzlärneñ gomumi sanı 4298
    Unikal süzlärneñ gomumi sanı 2116
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 16
    Süzlärneñ gomumi sanı 4327
    Unikal süzlärneñ gomumi sanı 2120
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 17
    Süzlärneñ gomumi sanı 4348
    Unikal süzlärneñ gomumi sanı 2095
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 18
    Süzlärneñ gomumi sanı 4347
    Unikal süzlärneñ gomumi sanı 2059
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 19
    Süzlärneñ gomumi sanı 4350
    Unikal süzlärneñ gomumi sanı 2122
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 20
    Süzlärneñ gomumi sanı 4396
    Unikal süzlärneñ gomumi sanı 2122
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 21
    Süzlärneñ gomumi sanı 4293
    Unikal süzlärneñ gomumi sanı 2204
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингис Хаан - 22
    Süzlärneñ gomumi sanı 2101
    Unikal süzlärneñ gomumi sanı 1274
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.