Latin

Чехийн Эртний Домог - 2 - 3

Süzlärneñ gomumi sanı 4403
Unikal süzlärneñ gomumi sanı 2187
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Тэгтэл хүүхдийг хардаг эм сэрээд, айж сочсондоо дуу ч гарч чадсангүй. Чичрэн дагжиж, тэр жигтэй юмны зүг харсаар, өнөөх цуутай цагаан хатан байна гэж таниад, айсандаа хөдөлж чадахгүй болоод, тэр хүүхдийн дэргэд ойртдог билүү, яадаг бол гэж эмээсээр, цагаан хатныг төдхөн үл үзэгдэн одоход дэргэдэх найзаа дугтран сэрээгээд, чичрэн дагжсаар санд мэнд дутуу хагас ярьж жигтэй юм үзсэнээ хэлэгчээ болоод, өлгийн зүг ухас хийвээс, нөгөө өрлөг эх бас хойноос нь яаран дагаж жаалыг хартал, бөх гэгчийн нойрсож, огт ажиг сэжиг авмаар байдал үгүй. Өглөө эрт сэрээд зөв зүгээр, эв эрүүл, өдөржин ажваас ер гэм болсон шинжгүй.
Тэгээд тэр жаалыг хардаг хоёр эм, ирэх шөнө яадаг бол гэж машид эмээж, Петр хүүгээ нойрсуулаад, урж шөнийн адил ойролцоо нь сууж нүд анилгүй сахиж, хаалга цонхны зүг харцгааж, өчүүхэн чимээ гармагц юу бол гэж суутал, шилтгээний цамхагт шөнө дүлийн цаг цохиж, өрөөнд нь гэгээ татаад, тэр гэгээ дотор цагаан хатан үзэгдлээ.


Өлгийн зүг одож өнгийн хараад, жаал хүүг уйлахад гар дээрээ авч, эрхлүүлэн энхрийлж нойрсуулаад, урд шөнийн адил үл үзэгдэн одлоо. Хаашаа, яаж далд орсныг нь сандарсан хоёр эм огт мэдсэнгүй. Туурга тушаа очоод л үгүй болчихсон шиг санагдлаа. Жаал хүүг үзэхэд амгалан сайхан нойрсох ажээ.
Хоёр эмийн дотор онгойж, ирэх шөнө юу болохыг хүлээхдээ нэг их сандрахаа байж гэнэ. Чингээд мөн л урьд удаагийн адил, цагаан хатан хүрч ирээд, жаал хүүг энхрийлж энхрийлж үл үзэгдэн одсонд хоёр эм урьд шөнийн адил өглөө болтол сахисангүй, тэр дороо унтаад өгчээ. Чингэж дасаад, цагаан хатныг шөнө бүр тэр жаалыг өрхлүүлэн бүүвэйлэхэд нь огт ажиг сэжиггүй болж, үдэш нь унтаад л санаа амар нойр авдаг болцгоолоо. Цагаан хатныг тэр жаалд хайртайг нь мэдээд, айж эмээхээ байж гэнэ л дээ.
Чингэтэл тэр хоёр эмийн нэг нь өвдөөд, оронд нь өөр хүн болжээ. Тэр нь, шөнө өнөөх цагаан гэгээ юм үзэгдсэнийг хараад учиргүй айн хирдхийж найз нартаа өглөө нь тийм жигтэй юм үзлээ гэхэд нь, цаадуул нь битгий ай, цагаан хатан тэр жаалыг сахих тул, ирэх шөнө санаа амар унт гэж гэнэ. Гэтэл тэр хүүхэд харах эм, дотроо тэр хий юм үзэгддэгт сайн итгэхгүй ноёны жаал агьд гэм учруулахад хүрвэл Тэнгэр сахиус болон эзэн ноёныхоо өмнө алдас болно гэж бодоод орой болоход, өнөөх шөнө дундын цагийг хэдийд болдог бол цагаан хатан үзэгддэг болов уу? гэж тэвдэн хүлээсээр байтал нь ирж гэнэ ээ. Мөн урьд удаагийн адил, тэр чигээрээ өлгийн тэнд очоод, жаалыг сэрэхэд нь өлгийнөөс нь гар дээрээ аваад бүүвэйлэх гэтэл нь шинэ харгалзагч эмэгтэй ангаахайгаа хамгаалж байгаа тахиа шиг зориглож тэр цагаан хатны гараас жаал хүүг бараг булааж авчээ. Цагаан хатан хориг хийсэнгүй. Баахан уурласхийж унтууцсан дүр үзүүлээд, тэр зүрхтэй харгалзагч эмийн зүг харж,
— Яасан дураараа хүн бэ, ингэж байх гэж? Энэ нялх жаалд би төрөл элэгний нь хүн шүү. Барих бүүвэйлэх эрх надад бий юм шүү дээ! Одоо ингэсэн хойно би энд дахиж үзэгдэхгүй гэж гэнэ.
Өнөөх харгалзагч эмэгтэйг харсаар байтал, туурга тушаа очоод, христосын шашин номтой хүний загалмайн тэмдэг бэлгэдэн тэр туурганд наманчлал үйлдмэгц, туурга нь ангас хийж, цагаан хатан тэр ангайн нээсэн туургаар ороод ор сураггүй болж одлоо. Цагаан хатан үзэгдсэн шинж тэмдэг ч үгүй гэрэл гэгээ татсан нь замхраад, урьд адил харанхуй болж гэнэ.
Өнөөх эмэгтэй сая ухаан орж, гартаа барьж байсан жаал хүүг өлгийд нь арайхийж аваачин тавихдаа сандарч сочсондоо хөл нь чичрээд, чүү чамай хөл дээрээ тогтож байсан ажээ.
Түүнээс хойш цагаан хатныг дахиж үзсэнгүй. Тэр эмэгтэйн найз нь ч ахиж үзсэнгүй. Цагаан хатан, тэр ноёны агийг асран бүүвэйлэх гэж дахиж ирсэнгүй. Хожим тэр агь том болсон цаг, хэзээ хойно тэр жигтэй юм сонсоод, далдын сахиустай байснаа мэдэж, өлгийн дэргэд байж байснаа үл үзэгдэн одсоныг дуулаад ахин дахин хэлэлцэхэд нь сэтгэлд нь бодол төрж, тэр цагаан хатны шингэн далд туургыг ухаад үзвэл яадаг бол гэж чулууны дархнаар ухуулбаас, тэр туурганы хөндийд маш их эрдэнийн сан хадгалсан газар байж гэнэ ээ.
Тэр их эрдэнийн зүйл бол өвгөд дээдсийн нуун хадгалсан өв хөрөнгө байсан байжээ. Петр Вок ноёнтон алт мөнгө эрдэнийн тэр их юмыг хураан авахдаа тэр алт эрдэнийг зааж өгсөн цагаан хатныг ерөөн дурсаж билээ.
Цагаан хатан чингэж Шилтгээнцрийн угсааны сүүлчийн ноён Иахимд тус болсон гэдэг.
1604 онд тэр Иахим ноён хүнд өвчин тусаад, насан эцэслэх цагийг нь хэн ч мэдээгүй байж, уг нь өвөл цаг, нэгдүгээр сар байсан юм гэнэ. Нэг шөнө маш их салхи шуурга тавьж цонх доргитол хуй салхи шилтгээн хэрмийн хүрээ дотор шуугьж байх үес Иахим ноёны лам нь унтаж байтлаа хүн дуудсан юм шиг болж нойрноосоо сэрээд босон харайтал, хаалга өөрөө нээгдээд, харанхуйд цагаан сүүдэр татсан юм шиг цагаан хатан урд нь зогсоод сүрлэг дуугаар:
— Түдэлгүй миний хойноос яв гээд, ламыг хэт хавирч дэн барина гэхэд нь, цагаан хатан,
— Гэрэл дэн хэрэггүй гээд, дэнгийн шилийг үлээгээд орхисон нь, байшин дүүрэн гэгээ татаад, цагаан хатан, тэр дэн бариад, урт хонгилоор маш яаран, шүтээний газар чиглэхэд лам хойноос нь дагаад явжээ.
Шүтээний газар ороод тэр багш лам ихэд сочин гайхаж олон зул тахил бариатай тэнгэр сахиус тахин хурах гэж байгаа юм шиг гэрэлтэй гэгээтэй болчихсон байв. Цагаан хатан, тэр ламыг нас нөгчих гэж байгаа хүнд адистид хүртээх рашаан тэргүүтнийг ав гэж дохин заагаад, Иахим ноёны хэвтэж байсан өрөөний зүг дагуулан очоод, дэнгийн гэгээ гэрэл нь бөхөж, цагаан хатан ч үүд дээр нь үл үзэгдэн одов. Лам хэдийн учрыг нь ухаад яаран урагш давшин орвоос, өвчтэй ноёноо сахин харгалзах эмс хэдийн нойрт дарагдан унтацгааж орхиод ноён нь амь тэмцэн амьсгалаа хураах гэж байсан байлаа. Багш лам нь яаран тонилохын ёсны залбирал уншиж, наснаас нөгчин буй хүнийг адистидлан амсуулдаг хишиг рашаан хүртээсэн гэдэг.
Ииндршихийн Шилтгээнцэр хотын шилтгээнд үгээгүй ядуу хүнд амттайхан будаа агшааж цагаан хатны хишиг гэж түгээдэг эртний уламжлалтай байжээ. Жил бүр бөмбөгөр оройтой өндөр зоогийн газар нь байсан Улаан цамхагт хэдэн хоног тэр амттайхан будаа агшаан болгож, хуучин ноёны харьяат бүх нутгийн ядуучуулд өглөг түгээл хүртээх гэж ажилладаг байжээ. Чингээд, Ногоон Бархасбадь гарагийн өмнө Ангараг Бод хоёрт том гэгчийн голомтод нь их гэгчийн гал түлээд, гурван хөлт олон тулганд ваар савтай хоол хийж, хавтгай өргөн ёроолтой том гэгчийн тогоо өлгөөд тогооч нар нь тоймгүй их олон загас чанацгаан галаа өрдөж, утаа нь өөдөө суунаглан таван их өрхөөр дээд давхарт ороод, тэнд мах утдаг тасалгаанаас хундага мэт босгосон хулангаар гадагшаа утаа нь гардаг байлаа.
Чингээд ногоон Бархасбадийн өглөө эрт хуучин бөөрөнхий цамхагт хонх дуугаргаж, долоо найман цагийн хооронд дохио өгч дэргэдэх хотынхон, тосгоны даргынхан, ойн цагдаагийнхны зэрэг тэр түгээлд туслалцан, журам сахиулагчид мэдэгдэн, шилтгээний гадаа тэр дохиогоор хөдөөгийн хүн, бүдүүн цув, сармай ёрог хувцастнууд хотоор цуван овооролдож бөөн бөөнөөр цувсаар, түрүүчийнхийг хувиа автал хойноос нь зүг зүгээс залгаж тогтмол дөрвөөд мянган хүн, заримдаа таван мянгаар ч тогтохгүй, бэрх жил ховор хомс цагт ялангуяа гучин жилийн дайны сүүлээр есөөд мянган ядуучуул хишиг хувиа хүртэх гэж цугладаг байжээ.
Тэр олон бөөгнөрөн цугларагсдын дуу шуугиан тун их, хөл үймээн их бөгөөд дуу чимээ нь дороос өөдөө шилтгээн хүртэл дуулдаж байдаг асан.
Чингээд, есөн цагийн алдад дахиад хонхны дуу хүнгэнэн дуулдаж хишиг түгээхэд бэлэн бэлэн болж, хоол түгээгч туслах хүнтэйгээ зэхээтэй байгааг мэдэгдэхэд, жагсан хүлээж байгаа олон амьтны дуу чимээ нь бүр ч их болж түгээл эхлэхийн дохио өгч их хонх гуравдугаар удаа хүнгэнэтэл, их үерийн уруй буусан шиг, зүг зүгээс шуугилдан хашхиралдаж, шилтгээний хэрмийн хаалга өөд чихэлцэн түрдэг байлаа. Нэг хэсгийг нь хэрэм доторх нэгдүгээр хүрээнд оруулж хэрмийн бүх хаалга түгжээд, манай сахиул гардаг байлаа.
Хэрмийн дотоод нэгдүгээр хүрээнд орогсод боов хүртэж авч ирсэн аяга саванд нь шар айраг хийж өгдөг байжээ. Тэндээс тэднийг тогооны газар дагуулан оруулж, хүн бүхэнд талх, мөргө загас өгч, хамгийн сүүлийн нэг хүрээнд тэдгээр зочныг суулгаж, тостой нүнжигтэй шөл, загасны түрсээр, мөн загасны гэдэс дотроор хийсэн хоол, махан хоол өгөөд, сүүлд нь шар айраг, бал бурам найруулан амт оруулж, хурган засааны үрийн тосоор тосолсон татсан буудайн амттай сайхан агшаамал өнөөх амттайхан агшаамал будаа гэдгээ барьж, хишиг түгээлээ шовтолдог байлаа. Чингээд түрүүчийн цадсан олныг тусгай хаалгаар гадагш нь гаргаад, эргэж оруулахгүй гэж шалгаж хардаг байжээ. Тэр завсар нэгдүгээр хүрээнд дотогшлон орох хаалгыг нээж бас нэг бөөн олныг шилтгээнд хооллуулсаар, бүх л тэр цуван цугласан олныг цөмийг нь цатгаж, хувийг нь олгон дуусгадаг байжээ.19 Ядуучуулд анх тэр хишиг хувь түгээх журмыг цагаан хатан, насан эцэс болоод Шилтгээнцэр хотын шилтгээнийг эргэдэг онгон сахиус, буурал ээж болоогүй, сэрүүн тунгалаг, өршөөлт хичээнгүй эзэн хатан байхдаа үүсгэн тогтоосон юм гэдэг.
Тэр үес хуучин шилтгээний нэг хэсгийг сэлбэн засуулж байсан юм байж, тариа будаа хадаж байгаа хүнийг эргэж үздэг цагаан хатан, тэр шилтгээн сэлбэн засаж байсан үйлтгэлийн олныг урамшуулж, хичээвэл тань та бүхэнд «амттайхан агшаамал» хоол өргөн барина. Та бүгдийн үр ачид тань, хичээнгүй өвгөд дээдсийн дурсгал болгон үеийн үед та нарт өргөн барьсан хоолны хувийг түгээн олгож байна гэж амласан юм гэдэг. Тэгээд барилгыг тэр намар орой гүйцээж амжсанд, цагаан хатан амласан ёсоороо хоол өгч, жил бүрийн тогтмол өдөр түгээл түгээдэг журам тогтоосон нь тэр байжээ.
Тэгээд анх олон хүн цуглахад гадаа ширээ засан хоол өргөж байхад цас ороод, идээ хоол тэр «амттайхан агшаамал» гэдэгт нь цас орсонд, цагаан хатан, тэр хишиг түгээлийн ёслолыг хавар урин дулааны цагт болговол зүйтэй юм байна гэж, ногоон Бархасвад гэдэг өлзийт сайн өдөр «амттайхан агшаамал будаа» олонд өргөх өдөр болгоё гэж зарлаад үүрдийн үүрдэд явуулагтун гэсэн байжээ.


Цагаан хатан үзэгдэхээ байсаар ч удлаа. Ийндршихийн шилтгээнцэр хотын шилтгээний дотоод хүрээгээр тэр Ногоон Бархасбадь өдөр нам гүм болж, харьяат нутгийн бүх ядууст хувь түгээдэг байсныг гагцхүү бөмбөгөр өндөр гэгчийн адартай тогооны газар, урьд цагт хоол дамжуулдаг байсан чулуун тоонолжит өргөн гэгчийн цонх нь л дурсгал болон санагдуулах ажээ.
Тэр шилтгээнд цагаан хатны дурсгуулах бас нэг газар байдаг нь:
Шилтгээний хатад ноёгтойн өргөөний ойролцоо байдаг Мари эх дагинын тахилын чимэглэлт орон болно. Тэр шүтээний газар тун эрт цагийн хаалгатай бөгөөд, туурганд нь их эртний зураг зураатайг үзвэл тэнгэрийн элч бараа болсон хонгор сайхан үстэй Мари эх дагинын зураг, Шилтгээнцрийн ноёд хатдыг Есүс тэнгэрийн тэр Мари эх дагинын өмнө сөгдөн мөргөж байгаагийн зураг, тэнгэрийн элч, хутагт богдын зураг тэргүүнтэн нь туурганаа энд тэндгүй зураатай аж. Хөхөргөн хөх адар болон туурганд нь Шилтгээнцрийн ноёдын тамга тэмдэг мөн тэдний хатдын тамга тэмдэг зураатай үзэгдэж, цайвар холбоосон унианд нь эртний балар болсон чех бичээстэй тэр чимээгүй нам жим шүтээний оронд сийлмэл дүртэй тахил шүтээний өмнө цагаан хатан бас сөгдөн мөргөдөг байсан юм гэж хэлэлцдэг. Тэнгэр сахиуст мөргөн залбирч, элгэн төрөл олныхоо төлөө наманчлан даатгаж байсан халуун сэтгэл нь насан эцэс болсон цагт ч тасраагүй хадан гэр түшсэн хойно ч ач үрийнхээ орон шилтгээнийг сахин эргэж, тэдний үр хүүхдийг нь тэтгэн гийгүүлж, тэднийхээ насан төгөлдөр ахуй үес тохиох зовол жаргалыг нь урдаас мэдэгдэн, өвгөд дээдсийгээ түших цэг болсон нэгэнд нь насан эцэслэхийг нь нуулгүй мэдэгдэж байсан билээ.


italki
САРНАЙ ЦЭЦЭГТ НУГАНЦАР


Тэртээ цаана нь халин харагдагч нарс модон төгөлтэй, найган халиурагч тарианы хоорондох нөмөрт уртаашаа хорин алхам өргөөшөө арван таван алхам бяцхан нуга газар, тэр тариа дунд нуугдаатай байдаг байнам. Захаар нь намхан иштэй улаан сарнай цэцэг эмжин ургаж онцгой харагддаг ажээ. Энэ бол өргөн уудам тэр газар ер байдаггүй цэцэг. Өөр хөрс шороонд идээшин ургадаггүй. Ондоо газар аваачин суулгахад ургасангүй. Үгүй хийх гэж ухаж хаяхад нь, жил болоогүй байтал соёолон ногоороод, сүрхий ургаж, төр нугын дунд нь хүртэл урган буй амуу.
Сүсэгтэн дээдсийн гунилаар дархалсан тэр буйд газар, өнөөх цэцгээрээ нэршиж, Сарнай цэцгийн нуганцар гэж алдаршсан, Литомышлаас баруунш бараг нэг цаг явж хүрэх өндөр дэнж дээр Морашице тосгоноос цаахна байдаг.
Орчин тойрныг тэндээс эргэцүүлэн харахад тун ч таатайхан, завсраар нь Маковын цамхаг харагддаг түгэл мод, ногоо дунд цайварлан харагдагч тосгон, ялангуяа зүүнш Ческе Тршебовийн зүг модтой толгод довцгийн зүг, мөн сайхан үзэмжит хуучин Литомышлын шилтгээнийг харахад таатай байдаг ажээ.
Чехийн садан гэгчдийг шударгаар хамгаалагч Поступицийн Костковтон ноёдын анхны шилтгээн нь тэнд дөрвөн зуун жилийн өмнө сүндэрлэж, тэр шилтгээний дэргэдийн хотод Садантны цогчин дуган босгож, хотынхны олонх нь дан Садантай байжээ.
Нэгдүгээр Фердинанд хаан, Садантны эсэргүүцлийг давсан хойноо Поступицын Косковтон ноёны Литомышлийн өв хөрөнгө шилтгээн сэлтийг хурааж аваад, тэр хотод мөн орчин тойронд нь байсан Садантныг хөөн зайлуулж билээ. Садантны нэгдлийн ахлах Аугуста Ян баригдсан нь тариачин хүний байдлаар зүс буруулан, Литомышл хавьд хоргодож байгаад, өөрөө биеэ санамсаргүй илрүүлжээ. Хөдөөгийн хүдхи тариачин хувцастайгаа мартаад, духныхаа хөлсийг арчих гэж улаан торгон алчуур өврөөсөө гаргахыг нь Шейнах20 жанжны дэргэдэх хүн хараад, тэр жанжны нь Литомышлийн шилтгээний мэдээч нь байсан цаг тул Аугустыг бариад, Литомышлд хүргэж орхисонд, тэндээс нь өөрийнхөө бичээч дүү Билектэй хамт Кшивоклат буюу Буруу ерөөлт гэдэг шилтгээнд хүргүүлээд, тэнд гянднаа чандлан хоригдож арван дөрвөн жил гаруй суужээ.
Фердинандын хүү Максимилиан вангийн үед цаг тайван болж, Садантан, харийн газар цагаачилж явснаа буцаж ирээд, Литомышлид, мөн түүний хавиар суурьшсан боловч, удтал амар жимэр сууж эс чадсан нь, 1618 онд үүссэн их үймээнд автагдаж чех нутаг шашны байлдаанд машид эрстэж, ялангуяа Цагаан уулын дайнаас хойш бэрх зовлон тохиож билээ.
Католик шашинтан бус хүн буюу католик бус шашныг эс тэвчигсэд цөм нутаг уснаасаа хөөгдөөд, Садантан Литомышлиас, мөн түүний хавийн газраас үлдүүлжээ. Хөөгдөн зайлахынхаа өмнө бүгдээрээ үгсэн хэлэлцсэн нь нэгэнт олон нийтээрээ дураараа шүтлэг тахилгаа гүйцэтгэж болохгүй болсноос хойш бүгдээрээ нэг удаа нийлэн цуглаж, хамаг олноороо тахидаг тайлдаг юмаа гүйцээе, тэгээд цөм төрсөн нутаг газраасаа хагацах ёс хийе гэлцээд, бултаараа цуглан хурах газар сонгохдоо, Морашицын тэртээх модон дундах нуга сонгон тогтжээ. Чингээд, шөнийн цаг чимээгүй харлан харагдах мод дунд, мөнх тэнгэрийн одон түгсэн бөмбөгөр огторгуйн дор аюулгүй гэж цуглаад, нутаг нугадаа хоёр ёсоор адистид хүртээд, эцэс сүүлд нь Тэнгэр сахиусандаа мөргөж, чин сүсгээр залбирал хөгжөөгөөд, цөм булт төрсөн нутгаас хагацан одохын ёс хийж, нутгийнхаа шорооноос авах нэг нь авч, нулимсаараа цацал өргөсөн газар дэлхийгээсээ адис авах нь авсан гэдэг. Чингээд, шашин ном, нутаг орондоо хайртай шударгын гэрч баримт нь болж тэр нулимснаас нь сарнай цэцэг ургасан ажээ.


Тэр шөнө, мөргөл залбирлаа дуусаад, адистид хишиг хүртсэн алтан цомгороо газар булсан нь одоо хүртэл тэр цомгор нь өнөөх нугад газар дор булаатай хэвээрээ бий гэдэг.
Он удахад улс амьтан тэдгээр Садантныг мартаж орхисон боловч, тэдний хагацан одох ёс гүйцэтгэж байсан газар нь олонд хүндтэй хэвээрээ агаад, тэр бяцхан нуга бол, урьд арай ч илүү сайхан орчин тойрны мод нь арай ч зузаан бөгөөд шивэр байж билээ. Өдгөө тэр модноос төгөл төдий үлдэж, цагаан тал болоод, бяцхан нугыг анжсаар хагалсаар нэг бяцхан зурвас үлдсэнийг бас хагалж тариалан болгон, орчин тойрны нь тарианы газартай ижил болгох гэж оролдсон байлаа. Орчин тойрны тарианы газрын дунд тэр бяцхан нуга бараг мэдэгдэхгүй болоод үгүй болох тийшээ ханджээ.
Гэтэл тэр нугыг сахиулсан бас харж, Пшибыслав гэдэг Нэмэх алдрын тэндэх Жижкийн талбартай адил учрал тохиосон нь тэр бяцхан нугын газрыг хагалах гэж оролдоход, нэг бол анжис нь эвдэрдэг, нэг бол зүтгэдэг морь нь үхдэг байлаа.
Сүүлд тэр газар маалинга тарьсанд ургаж цэцэглээд, зулгааж усанд дэвтээгээд хатаасан хойноо нухахад нь гал авалцаад өгч гэнэ. Тэр галаас байшин сав нь гал авалцаад, тэр маалинга тарьсан хүний хамаг хашаа хороо зоорь зөөш нь шатаад, охин хүүхэд нь осолдож гэнэ.
Түүнээс хойш ер тэр Сарнай цэцэгт нуганцарт юм тарьж газар хөрсийг нь хөндөх амьтан үгүй болжээ.21
Тэгээд 1813 онд тэр нутгаар оросууд, 1 дүгээр Наполеоныг байлдаж аялахдаа, зарим нэг нь тэр Сарнай цэцэгт нуганцрыг асуун сураглаж, тэнд байна гэж зааж өгөхөд мориноосоо бууцгааж сөгдөн тэр нуганцар дээр залбирсан гэдэг.
Хуучдын зөгнөл үгэнд тэр нуганцарт улаан нилээ болтол цус урсгах догшин сүртэй тулаан болно. Тэгээд долоон хан ван чуулган чуулж, үүрдийн мөнх эв эе хэлэлцэн эртний чехийн Садантан, дайн дажин хийхийг эсэргүүцээчин, цус нөж урсгахыг эсэргүүцээчин, урьд цагт эх нутгаасаа хагацах ёс хийж байсан тэр нуганцарт, сарнай цэцэг дунд нь эвлэрэн нийлж, энх тайван болох юм гэдэг үг бий.
Тэр нуганцарт сарнай цэцэг нь цэцэглэж, тойроод тарианы газар тариа будаа намиран халиурч, «хонин» цэцэг тэргүүтэн нахис нахис хийж байдаг таатай нам гүм сайхан газар ажээ. Гэвч, эртэс өтгөсийг дурдан санаад ирэхэд, нутгаасаа хагацан салах цаг болж, төрсөн газрынхаа хөрсийг нүднийхээ нулимсаар цацал өргөн хагацаж байхдаа, элэг зүрх нь эмтэрч байсныг санагдуулж нутгаасаа хагацсан тэр чехийн:
Тэнгэр чамайг өршөөтүгэй, чех нутаг минь!
Тэсгэлгүй гуньж гашуудан хагацаж одном гэж үнэн голоосоо шүлэглэсэн үг нь сэтгэлд хатангадан орж, нүдэнд тэр хөөрхий хагацагсад, хүний газар хөөгдөн одохдоо «Гэр орон өршөөлт нутаг» байсан газраа нулимс мэлтгэнэсэн нүдээрээ эргэн эргэн харж явсан нь үзэгдэх шиг болном.


ТЭНГЭРИЙН ШИЙТГЭЛ ГЭДЭГ ДОМОГ

l


Домажлицеэс Герман газар хүртэл Шумавыг дагаж ордог чухал яамыг зориг сайт хатан чийрэг Ходууд эрт балар цагаас сахин хамгаалж суудаг байжээ. Тэдний суурин тосгон гэвэл: Лхота, Поцийновице, Кийчов. Медааков, Тлумачов болон Страаж, Үүесд Драженов. Постшеков, Ходов, мөн одоогийн Кленч ажээ. Тэр суурин бол урьд цагт яг л вангийн хилийн ой хөвчийн зах хярхаг өндөр нам газар оршицгоож, нэвтрэх газар чухал зам дагуу хил хайч шадар зургаан милийн урт зурваст тархсан байжээ.
Ходууд, хуучин чех хилийн цагдаа байж, хил хайчаа сахин зах нийлсэн германыг чех зах нутаг эзэлж, чех ой хөвчийг дураараа хядахгүй, хөвчид гөрөө хийхгүй, элдвээр сүйтгэхгүйг даасан улс байжээ. Дайсан халдах үед зам жимийг баталж, хаах хориглох, мод унагаж боолт хорио хийх, мөн тэр нутаг хавьд тулаан болоход оролцон тулалддаг байж гэнэ.
Зэвсгийн сайн нь дэгээтэй балт сүх байж, хожим хойно урт богино буу хэрэглэж, түгшүүртэй цагт гарз нохойтой явдаг байжээ. Чех вант улсын харьяат бусад хүн зэмсэг хэрэглэх нь цаазтай болсон цагт ч гэсэн Ходууд зэвсгээсээ салдаггүй байсан байна.
Чех ванг нутгаар нь морилох үед Ходууд зэмсгээ агсаж, нохойн толгойт гол тугаа барин ванг угтан ёсолдог заншилтай байлаа. Эзэн вангаа ёслон угтаад өртнийхөө заншлаар балт ундаа барьж зах нутгаа давтал хүндэт харуул болон үддэг байж гэнэ.
Хүчир бөгөөд аминд аюултай алба хашдаг учир, Ходууд тусгай эрх дархтай улс байж, вангаас өөр ноёнд захирагдахгүй дархан улс байж, янз бүрийн алба үздэггүй, сахин хамгаалдаг ой хөвчөө дураараа эдэлж ан гөрөө хийдэг байжээ.
Домажлице гэдэг хотдоо заргаа шүүдэг, тэр шүүхийг нь вангаас заасан. Ходуудын шүүлэнгэ» даргалдаг улс байжээ. Лүцембуркийн Яан, Дөрөвдүгээр Карел, Дөрөвдүгээр Вацлав, Подебрадын Ирши гэдэг вангуудын олгосон эрх дархын жуух бичиг, тамга, туг далбаагаа Домажлуцын шилтгээнд хадгалдаг улс байжээ.
Сүүлчийн удаа Ходууд түйтэй 1620 онд герман бавортай зах нийлсэн чухал газар мод унагаж хаалт хийн, цэргийнхээ алба гүйцэтгэж, сүүлчийн удаа шумаавын их хөвчид Ход харуулын дуу дуугаа авалцах нь дуулдаж, нохойн толгой хар хөвөөт цагаан туг нь чехийн хил хайчийн тэр цагдаагийн толгой дээр нь сүүлчийнхээ удаа намиран хийсэж байв гэнэ ээ.
Тэгээд Белохор гэдэг Цагаан уулын дайн болжээ.
Дархан Ходууд нутагт нийтийн гамшиг нэгэн адил тусаад, Прагийн хуучин хотод хүн цаазаар авснаас хойш арван дөрвөн хоног өнгөрөөд байх үед 1621 оны зургаан сарын 21-ний эмгэнэлт явдлыг гүйцэтгэсэн хааны комиссарын нэгэн нь байсан Албенреутын дархан ноён Ламмингер Волф Вилем Гэдэгт Лихтенштейн гэдэг Гэрэлтчулуун шилтгээний Карелийн зарлигаар Ходууд харьяалуулжээ.
Түүнээс хойш есөн жил болоход Ходуудыг тэр Ламмингерт 56 000 алтан зоосоор худалдаж, хамжлага болгожээ. Чингэхэд, тэр шинэ ноён нь, Ходуудын урьдын эрх дархыг огт хэрэгсэхгүй, ажил хийдэг хамжлага ард гэж үзэх болсонд, зоригт Ходууд дуугүй өнгөрсөнгүй, элэнцэг хуланцгаас уламласан эрх дархаа тэмцэлгүй алдахгүй гэж, шинэ захиргааг хүлээхгүй гэж заргалдаад, зарга нь их удаж, Ламмингер Волф Вилем ноён, заргын эцсийг үзэлгүй нас элэгдэж, хүү нь болох Максимилиан сая заргаа авсан билээ.
Ходуудыг эрэлт хүсэлтийг нь огт хэрэгсэхгүй болгож, эрх дархыг нь хүчингүй болгосон. Үг өгүүлэл гаргавал халдах ял багагүй гэж perpetuum Silentium22 болж явагmун гэсэн шийдвэр тогтоол гарчээ.
Тэр бол 1668 оны хэрэг ажээ.
Тэр тогтоол гарсанд Ходууд ихэд сочин гайхаж, нутаг усаараа удтал амьсгал хураасан мэт чиг чимээгүй болчихжээ. Чингэвч, үүрдийн чимээгүй болсон хэрэг биш. Эрх дархаа мартаагүй, чөлөө учрал, төгс байсан цагаа мартаагүй, элэнцэг хуланцагт нь чех вангуудаас хайрласан хуучин жуух бичгийг нь Ходуудын итгэмжтэнгүүд чандмань эрдэнэ мэт хадгалж, тэр жуух байгаа цагт учир бий. Нэгэн цагт эрхээ олохын арга тасраагүй гэж итгэдэг байлаа.
Тэгтэл Трхановын өнөөх ноён Ходуудын сэтгэлээ тэжээдгийн учрыг олж мэдээд, хуучин бичиг жуухаа хураалга гэж тушаасанд Ходууд, эрх дарх маань хүчинтэй юм байна гэж түүнээс болж ухаараад, эс тийм бол ноён яах гэж түүнийг авах гэдэг билээ! гээд тушаалыг нь дагасангүй, жуухаа ч өгсөнгүй. Чингэхэд Ламмингер хар баагаар авна гэж тулган сүрдүүлээд, хадгалж байсан Үездийн байшингаас албадан авсан боловч, бүгдийг нь хурааж чадсангүй. Хоёр хамгийн чухал жуух бичгийг Ходууд нуун дараад, Ломикар гэж нэрийг нь дууддаг тэр Ламмингер ноёнтойгоо дахин заргалдаж эхэлжээ.
1692 онд Виен хотноо эзэн хаанд төлөөлөгч одуулж, хаантан элчийг өршөөнгүйгээр бараалхууллаа гэсэн сураг чимээ сонсоод, сэтгэл хөгжиж, өрх дархаа одоо л олж авна хэмээн горилоод, зарлиг заалт гаргахаас өмнө өнөөх Трхановынхоо ноёны алба залгуулахгүй гэж, ажилд нь ч гарахаа байжээ. Ламмингер заргалдаж, аюултай самуун өдүүлж байна гэж мэдүүлсэнд Плзений хязгаарын хейтман жанжин Хора гэгчийн бие Ходууд нутагт байцаар оджээ.23
Ноён суудаг Трхановт Ходуудыг тосгон бүрээс нь зарлан дуудуулсанд шилтгээний хэрэм дотор цагаан маалинган хувцастнууд дүүрч, мөр зэрэгцэн шахалдаж, хүнд хар эсгий бүрх малгай, энд тэнд хурган малгай алаглан цөм, хязгаарын хейтман жанжин, юухан гэж зарлан сонсгох гэсэн юм бол хэмээн тэсгэлгүй хүлээж, Ходуудын олонх нь сайхан шийд дуулах байгаа. Заргаа авах цаг болсон байгаа гэж бодоцгоожээ.
Удаж удаж, урт бужгар хиймэл үс зүүсэн, алтан хатгамал дээлтэй ноён хүн, хэрэм дотор цугласан олны зүг хандсан цонхонд үзэгдэж, тэр нь хязгаарын жанжин сайд байжээ. Хажууд нь нэг албаны хүн дагалдаж, хариу шийд сонсгох гэж тэсгэлгүй хүлээж байсан Ходуудад албаны тогтоол уншин сонсгосон нь: Ходууд хэдийн эрх дархаа алдаад, perpetuum Silentium бай гэж тушаасан байтал, түүнийг дагасангүй буруутай тул, ял шийтгэвэл зохино. Хэрэв эхэн ноёныхоо тушаал дагаж урьдын бурууг халбал, энэ удаа ял хэлэлцэхгүй болгосугай гэж сонсгосонд Ходууд ихэд гомдож, Ламмингерт халдан дайрсангүй нь яамай болж, Ходуудын эрх дархын төлөө зүтгэдэг үездийн тэндэх нутагтаа Ямаан гэдэг хочтой Сладки Ян гээч хүн олны боддог санадгийг илэрхийлж, хязгаарын жанжинд үг хэлэхдээ сая уншин сонсгосон юманд итгэхгүй байна. Ёс зүйд таарахгүй юм сонсгов гэж тушаал зарлалыг дагасангүй, олноороо эрх дархаа нэхэн шуугьжээ. Чингээд гомдлыг нь дахин Прагад давж заалдах шүүхээр хэлэлцүүлэхээр болж, тэр шүүхэд итгэлтэй чадалтай долоон хүнээ явуул гэж тогтоожээ. Үүнд өвгөн Хрубы Кристоф, түшмэл Драженовски, бас тэдний тэргүүн Сладки овогт Ямаан Ян нарыг одуулсанд, Прагад давж заалдах шүүхэд хүрэлцэн очиход нь урьдын эрх дархыг огт хэлэлцэхгүй, ноён Ламмингерийгээ дагахгүйг нь шүүж, тэр ноёны мэдүүлсэн бичиг Ходуудын болдоггүйг их л сүртэй бичсэнийг асуун шүүхэд, Ходууд эрх дархаа нэхнэ гээд заргаа авах гэж өнөөх хадгалж байсан хоёр жуух бичгээ үзүүлсэнд, шүүхийнхэн сармай дээр бичиж, лац тамга зүүсэн тэр жуухын зүүлт тамгыг нь хайчилж аваад, жуухыг нь тас тас хайчлаад, одоо хүчингүй юм гэж үзүүт, өнөөх долоог дагаж хүлээ. Ламмингер эзэн ноёныхоо юу л гэсний нь гүйцэтгэнэ гэж шахаа тангараг өргө гэсэнд эс дагажээ. Чингэхэд нь тэр долоог гянданд хорьжээ.
Ламмингер ноёны захирагч түшмэл нь, ноёныхоо захиа хүсэл ёсоор гүйцэтгэж Ходуудыг баалан шахсан нь тун ширүүн тул түшмэлийн зарц нь хүртэл эсэргүүцжээ. Түшмэл, Дражиновт Хрубы Кристофын орон сууринд халдаж, Виенэд заргалдсан элчийн захиа занааг гаргаж өг гэж довтлоод Үездэд бас тэр аргаа хэрэглэх гэтэл бүгдээрээ эсэргүүцэж түшмэл Кош, уг нь ноёныхоо анчин дагуулж явсан тул, тэднээ өнөө олны өөдөөс бууд гэж тушаасанд, Үездийнхэн, тэр анчны буу цоорыг нь булааж аваад, ноёны шилтгээний боидааг барьж авсанд Кош түшмэл арайхан гэж мориндоо амжин мордож зугтаан оргожээ. Ламмингер сайхан шалтаг олж, цэрэг явуулахыг гуйсанд ёсоор нь болгож, нээрэн ч цэрэг мордож, юуны өмнө Үездэд хүрээд иржээ.
Үездийнхэн, цэрэг цуух ирэхээс өмнө тосгоноосоо оргож, Хамрын модонд хоргодсонд, ойр хавийн тосгоны Ходууд бас цуглаж, өнөөх ирсэн цэрэг нь Пониновицед хүрэлцэн, Ходуудыг хөөсөн цэрэгтэй тулаан хийжээ.


II

Олон Ходууд эрс, эртнийхээ эрх чөлөөний төлөө цусаа урсгав ч тус болсонгүй давуу хүчинд дарагджээ. Дал гаруй хүнийг нь барин олзолж, Плзен, Тын Стшибш зэргийн хотод хорин, самуун босгуул гэж зодуулж нүдүүлжээ. Бусад Ходуудыг тосгон дараалан зарлаж, ядуу чинээлэг ялгаагүй, цөмийг нь яг тариа хадах үеэр Трхановт ноёны шилтгээнд ирүүлээд, Евангели судраар адис авхуулан тангараг шахаа өргүүлж, Албенреутын Ламмингер ноёнтны албат хамжлага нь мөн бөгөөд, ач үр нь ч тэр эрхэм ноёны унаган албат боол нь болно. Урьдынхаа эрх дархыг хүчингүй гэдгийг бүгдээрээ хүлээн, эзэн ноёндоо ам гарахгүй явна гэж ам алдуулсанд, Трхановын тэр цуглаан тун ч хэцүү цуглаан болж, Ходууд, ноёны яамлах газрын үүдэнд нь нэр дуудахыг хүлээн, үг дуугүй уруу царайлан, санаа зориг мохоод, зүрхтэй нэг нь ч гэсэн, тэмцээд тэмцээд горьгүй гэдгийг мэдэцгээжээ. Шахаа өргөхдөө дуу нь бүдэг болж, зарим нэг нь ээрч, зарим нэгний хоолой нь чичирчээ. Ходын сонгон явуулсан Ямаан Ян, Хрубы Кристоф тэргүүтэн нь Прагад Шинэ хотын яаманд хориотой Албенреутын ноёнд албат боол нь болно гэж шахаа өргө гэж шахуулж байгаад, ар нутагт нь цөм шахаа өргөсөн чимээ дуулаад аргагүй дагажээ. Гагцхүү өвгөн Хрубы, Ямаан Ян хоёр шахаан өгч, гарын үсэг зурахыг татгалзаж Яны хэлсэн үг нь:
— Ломикар биднийг шахан дарж болно. Дээдсийн эрх дархыг хүчингүй гэж ам гарах хэцүү. Манай тэр эрх дарх хүчинтэй. Тэнгэр сахиус мэдэж байна гэсэн билээ.
Ноёныг дагана гэж баталгаа өгч, үсэг зурагсад гэртээ харих, өвгөн түшмэл Дражденовски, ач Ямаан Янтайгаа шоронд хоцорчээ.
Тэгсэн чиг, Ламмингерийн сэтгэл бас ханасангүй, давж заалдах шүүхээс Ходуудад оноосон ялыг бага гэж, толгойн шүүхэд даван заргалдсанд аяд нь нийлүүлж, тэр толгойн шүүхээс тогтоосон нь, самууныг тэргүүлсэн Хрубы Кристоф, Ямаан Ян, Алиа гэдэг Чтвертакийг дүүжлэн алж, бусдыг Ходыг уруу татсан хувьд ичээн залхаах шонд зогсоож чандлан хорьсугай гэж ял шийтгэсэнд Виен хотод тэр тогтоолыг батлахдаа дүүжлэх гурван хүний нэгийг нь дүүжлэхээр тогтоосонд Ходуудын хамгийн нэртэй түшмэл байсан өвгөн Хрубы Кристоф Прагийн шоронд нас барж, Чтвертак Ямаан Ян хоёрын хэнийг нь дүүжлэн цаазлах вэ? гэж хэлэлцээд шүүхээс Ямаан Яныг «Хэл аманд сүрхий бөгөөд аюултайн дээр өршөөл гуйхгүйн хувьд бусдаасаа давуу үсэд зантай» тул дүүжлэн цаазалсугай гэж тогтоод, цаазаар аваачих гэж Плзенд авчраад, шийтгэлийн өдөр ойртоход Ламмингер тушааж, Трхадовын ноёныг эсэргүүцэн босож хөдлөгсдийг яаж залхаан шийтгэснийг үе улиран мэдтүгэй гэж Ходуудын тосгон бүрээс жаран найман хүнийг үр хүүхэдтэй нь Плзенд ирүүлж, Ямаан Яныг цаазаар аваачихыг үзүүлтүгэй гэж тушаагаад, өөрөө бас Ямаан Яны үхэхийг үзэх гэж иржээ. Ямаан Ян тэр үхлийн муугаар үхэхийн зориг хатуужиж, зөв юмны төлөө амиа алдаж, хилсээр үхэвч, төрийн шүүхэд Ломикар заргаа авсан ч тэнгэрийн шүүхэд би заргаа явна гэж зоригжжээ.
Чингээд 1695 оны арван нэгэн сарын 28-нд цаазаар авах өдөр Плзенд тэр хотын хүн, мөн ойр нутгийн хүн өдий төдийгөөр цуглаж, цөмөөрөө цаазаар авхуулах тэр хүний хойноос цувж, төрөл садан нь бас балт сүхгүй, бие өндөр чилгэр эрс, жаран найман Ходууд, зарим нь сармай, зарим нь даавуу дээлтэй дагалдаж, хүүхдээ хөтөлсөн нь хөөрхий Ямаан Яныг өрөвдөн харж, царай баруйн явав. Ямаан Ян удтал хоригдсон учир мах мариа шуурсан боловч олон цэргээр бүслүүлэн зоригтой гэдгээр алхан явжээ.
Тэр цувсан олон цөм хотын гадна гарч, хар цэмбээр бүрсэн хэнгэрэг цохиж явах дуу нь, эмгэнэл төгс сүртэй бөгөөд, амьсгал хурааж байгаа хүний хойноос цохидог сүмийн хонхны гунилт дуун мэт дуурьсах ажам. Хотын гадаа нэг өндөр газар хүн дүүжилдэг модны тэнд цэрэг хүрээлэн жагсаад, тэр хүрээ дотор хотын яамны ноёд түшмэд зогсоцгоон, морьтой цэргийн дарга, хязгаарын хейтман жанжин Хора, түүний дэргэд Албенреутын Ламмингер зогсож байв.
Ямаан Яныг тэдний өмнө авчраад олон цөм чимээ шуугиангүй болж гагцхүү Ямаан Яны төрөл садан, нутгийн хүний уйлан хайлах гашуудалт дуу чимээ дуулдав. Ямаан Ян өөрөө дүүжлэх модны дор зогсоод, ламын адисалсан загалмайгаас христос шашны ёсоор үнсэн адис аваад орчин тойрныг эргэн харж, өөрийн нутаг усныхан, цугласан олныг хараад, морь унасан ямбатны дунд хамаг гай түйн эзэн болсон Ламмингерийг харж орхингуут гэдийсхийн нэлээд сэрүүн тэр өдрийн тунгалаг агаарт тодхон дуулдах өндөр дуугаар:
— Ломикар аа, Ломикар! Хойтон өдий хүртэл чи бид хоёр Тэнгэрийн шүүхийн өмнө хамт зогсоно шүү! Тэнд чи бид хоёрын хэн маань...
Гэтэл түшмэл тэвдэж сэлмээ суга татан гялсхийлгэж дохио өгмөгц, зандалчин тавцанг нь суга татмагц Ямаан Яны дуу амьсгал нь тасарч, үүрд чимээгүй болоод, Ямаан гэдэг цолтой Сладки Ян гэдэг эр насан эцэслэв.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чехийн Эртний Домог - 2 - 4
  • Büleklär
  • Чехийн Эртний Домог - 2 - 1
    Süzlärneñ gomumi sanı 4383
    Unikal süzlärneñ gomumi sanı 2198
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 2
    Süzlärneñ gomumi sanı 4354
    Unikal süzlärneñ gomumi sanı 2096
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 3
    Süzlärneñ gomumi sanı 4403
    Unikal süzlärneñ gomumi sanı 2187
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 4
    Süzlärneñ gomumi sanı 4422
    Unikal süzlärneñ gomumi sanı 2250
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 5
    Süzlärneñ gomumi sanı 4625
    Unikal süzlärneñ gomumi sanı 2119
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 6
    Süzlärneñ gomumi sanı 4294
    Unikal süzlärneñ gomumi sanı 1998
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 7
    Süzlärneñ gomumi sanı 127
    Unikal süzlärneñ gomumi sanı 94
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.