Latin

Чандруу Алмаас Хоёр - 14

Süzlärneñ gomumi sanı 4530
Unikal süzlärneñ gomumi sanı 1778
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Гэвч тэр бүдэг дуртгал нь сэтгэлийг хөдөлгөн сэргээсэнгүй. Хөвөнтэй зузаан хөнжил нь дал мөрийг дулаацуулавч, дотроо чичрэн дагжих нь хэвээрээ бөгөөд, хэдий бие ядран алжаавч хэвтэхээсээ эмээж, аньсага хүнд болсон шиг тул, арга буюу аниад орхивол, биед баахан амар болсон мэт. Харанхуйд чимээгүй хоосон юмнаа шурган орсон мэт санагдаж, гэнэт чичрэхээ байгаад юу ч бодохоо байж, толгойгоороо өвдгөө тулаад сууваас, амар жимэр, чимээ аниргүй байтал, гэнэт цочсон нь, харанхуйд нэг юм хашхирсан шиг боллоо. Босоод чагнаж, орон байшингийн хавьд тэр чимээ гарав уу? Гудамжинд дуугарав уу? Сэтгэлд дэмий хашхирах мэт юм оров уу? гэж бодтолоо учрыг төдхөн олсон нь өнөөх хашхирах мэт дуу чимээ бол, сэтгэл дотор ургасан юм ажээ. Хааяагүй тэр чимээ сонстож, цээж дүүрэн хашхирах чимээ, хоолой чамархайд хүртэл тэр хашхирах чимээ мэдэгдэж байгаа нь даруй зодуулж байгаа хүний хашхирах чимээ байлаа. Атирч суугаад, биеэ хөдөлгөхгүй болговол, тэр чимээ бие сэтгэлд минь дарагдах вий гэж бодоод, гараа хумс алганд шигдтэл тас зангидавч, өнөөх бие дотроос хашхирч байгаа юм шиг тэр дуу чимээ улам их болж, дал мөрөөс нь татаж байгаа юм шиг айхтар болж, одоо бас нэг секунд болбол орчин тойронд байгаа бүх харанхуй, бүхэл бүтэн тэр шөнө, нүдэнд үзэгдэхгүй харанхуй шөнийн бахинд зуулган, том нүхэнд чихээстэй байгаа юм шиг санагдан, тэр шөнийн хар нүх хүртэл, муухай орилон хашхирч, чарлан улих шиг дуу дүжрэн донслох байх гэж санагдаад, тэсэхийн аргагүй болохдоо, дэвсгэр дээрээсээ ухасхийн босож, хашхираад орхисонд Алици дороо сэрээд, орон дээрээ суугаад, нойр сайн сэргээгүй, чичгэнэн буй гараараа унтраалга тэмтрэн эрсээр олж дэн асаагаад орхивол, Антони, банзан хэвтэр дээрээ өвдөглөөд, нүсэр байдалтай, бие хүнд эвгүй бөгөөд царай зүс нь зэвхийрэн хувирч, судалтай пиджак цамц өмдтэй, үс хусуулсан эвгүй нүцгэн толгойтой байж байгаа байдал нь, сая л шоронгоос гарсан ямар нэгэн танхай балмад этгээд сөгдөн сууж байгаа мэт. Тэгээд өөдөөс нь хачин бүлтийчихсэн бөгөөд шилэн нүд шиг болчихсон, үхсэн нүдээрээ хараад орхиход нь цочин ухарваас,
— Унтраа! гэж аман дотроо дуугарах шиг болсныг сонсуут чийдэн унтрааваас, дахиад харанхуй болж, Антони хөдлөхгүй сууж байхыг дэрэн дээрээ толгойгоо тавин хажуугаас нь харвал, толгой түрүүний нь байдал модон хүнийх шиг үзэгдсэнд,
— Антони! гэхлээр нь чимээгүй байв.
— Чи минь яав?
— Яагаа ч үгүй.
Тэгэхлээр нь, хоолойгоо чичрүүлэхгүй гэж биеэ ихэд барьж,
— Чи яагаад хэвтэхгүй байна? гэхлээр нь хэвтээд өгч, дахин чимээ имээгүй боллоо.
— Антони...
— Аа
— Чи зүүдлэв үү?
— Магад ч үгүй. Мэдэхгүй байна.
— Чи хашхираад авсан шүү дээ?
— Тэгсэн гэж үү?
— Хашхирахад чинь сэрчихлээ
— Ээ, тэгсэн үү? гэж айван тайван хариулж, айн сандардаг хамаг муухай юм өнгөрөөд дахин амарлингуй болсонд, өөдөө харж, сунан хэвтээд, нүдээ анин, амьсгаагаа авахдаа унтаж байгаагийн байдалтай амьсгалах гэж оролдовч, нойр хүрэхгүйгээ мэдэж байлаа. Тэгээд дэргэдээ эхнэр нь байгаад зовнин, унтахгүй юугаа хүлээж сэрэмжлэн чагнаж суугаа юм бэ гэж эхнэрийнхээ санаа зовж байгаад, дэмий тэгж байна гэж бодоод, түүний сайхан сэтгэл, хайртай халууныг ч одоо хэрэгсмээргүй, юу ч хэрэглэхгүй дээ гэж бодож хэвтсэн нь, гагцхүү хамгийн ойр дотно хүн л, надтай дэр нийлсэн энэ эмэгтэйн адил харь хүйтэн болчихдог юм байна даа. Миний тухай юухан ч мэдэх вэ дээ? Миний хойноос санаа сэтгэл зовох нь бас инээд хүрмээр ч юм шиг. Түүний аль сайн сэтгэлгийн зүйл, аль сайхан хүслэгийн зүйл цөм хэрэггүй, дэмий илүүц юм болж дээ гэж бодуут, үнэн сайн санаатай, бат журамтай, чин үнэн халуун сэтгэлтэй, эелдэг байсанд нь үзэн ядсан болж байна би гэж ухаан санаанд нь ормогц, бие хөнгөн ч болсон юм шиг, санаа амарч, тэрхүү үзэн яддагтаа бахдаж, амьсгаагаа гүнээ татан авсанд Алици хөдөлж
— Нойр чинь хүрч өгөхгүй байна уу? гэсэнд нь,
— Хүрэхгүй байна гэвээс, нэг хэсэг чимээгүй боллоо. Гэвч, Коссацки, эхнэрээ ганц тэр асууснаараа зогсохгүйг мэдээд, бас юу гэдэг бол гэж хүлээж байх зуур сэтгэлд нь тогтож торохгүй, янз бүрийн бодол, элдэв шалдав санаа төрж, хэдийд ямар аргаар эхнэрээ сэтгэлийг нь хортой гэгчээр хорсгон гомдуулъя даа, тэгвэл юутай аятай болох билээ гэж бодоод, нэг ч их удтал хүлээсэнгүй,
— Антони' гэж дуудахад нь,
— За! Юу? гэвээс,
— Чамаас нэг юм асуух гэсэн юм аа... гэсэнд
— За... гэлээ.
— Унтах гэж байна уу, би саатуулчих бол уу?
— Үгүй би сонсъё гэвээс, баахан тээнэгэлзэсхийгээд, өдөр тийм юм асуух зүрх хүрэхгүй санж, харанхуй болохоор зориглож, — Би үргэлж л түүнийг дотроо бодож явдаг гэлээ.
— Юуг?
— Юунд хамаг юмаа дотроо нуугаад явдаг юм бэ, Антони минь. Би ер нь...
— Хамаг юмаа гэж юу гэсэн үг еэ?
— Чиний эдэлж өнгөрүүлсэн бүхэн., ,
— Аа, тэр үү?
— Антони минь, их л хэцүү муухай юм үзэн давж, мөн бэрхийг туулсан гэдгийг би мэдэж байна. Гэвч, надтай...
— Чамтай юугаа гэж байгаа юм бэ чи?
— Дээр цагт зовних бэрхшээх юм байвал, надад хэлж, сэтгэл хуваалцдаг байсан шүү дээ, чи. Санаж байна уу?
— Тэгж байсан уу?
— Санахгүй байна уу?
— Үгүй ч байж магад гэхэд эхнэрийн хоолой нь чичирсхийн,
— Одоо би чамд харь хүйтний хүн болчхов уу? Чамд бие сэтгэлээр ер тус болохгүй болов уу?
— Жишээлбэл юугаар тус хүргэх гэсэн юм бэ чи?
Тэгэхлээр нь чимээгүй болчихсонд «одоо л уйлж гарна даа» гэж бодтол, тэгсэнгүй.
— Чи бид хоёр өлзийтэй сайхан эр эм болсон билээ, Антони гэж нам дуугаар хэлэхэд нь,
— Ай, түүнийгээ хэлэх гэж байгаа юм уу? Эрт урьд нээрэн ч тийм байсан даа. Өнгөрсөн тэр цаг шал өмнөө байсан. Энэ амьтанд аж амьдрал гэдэг нь хэзээд байсан юм, ямар нэгэн урсгалаар явж байдаг утга учиртай юм шиг байгаа байх гэж бодож байтал,
— Тийм биз дээ? гэж асуулаа.
— Юу гэнэ ээ, чи?
— Чи бид хоёр хамт суухдаа сайхан байсан шүү дээ. Хорин хоёр жил суулаа даа, Антони ээ. Дуугай хэвтэж, хорин хоёр жил болчихжээ. Арван жил ч гэж, гучин жил ч гэж, бас дөчин жил ч гэж нэгэн адил хэлж болох байж дээ. Утга санаа нь яг л нэг шүү дээ. Дэмий хоосон гэсэн санаа. Аж амьдрал гэдэг маань ялзарсан ноорхой даавуу шиг зад буучхаж болох юм гэдгийг ухахгүй байна даа. Тэгж бодтол, үзэн ядах сэтгэл нь алга болж, ор мөр ч үлдсэнгүй. Юм бүхэн огт утга учир байхгүй. Үзэн ядах ч мөн тийм. Өмнөө дөнгөж хоёрхон хоногийн завсар бий. Тэгээд эцэс болно. Ангарагт Шукатай уулзаад, Коссецки гэгээ байна. Тэр нэрийн дор олон жил хийж явсан хамаг юм нь, Рыбицки гэдэг нэрээр хийж явсантай нь тэнцүүлэн үзвэл, жинлүүр дээр тавихад өд шиг хөнгөн болоод явчихна гэж бодоход шүүхийн таслан шийтгэх танхимд ялтны суудалд суугаад, үйлдсэн гэмт хэргийнхээ олон хуудас цэс сонсоод эцсийнхээ үг хэлэх болно доо гэж санахад, нэг уужим өндөр танхимд өдөр бүр бусдын гэм үйлдсэнийг хэлэлцэж байснаа санаад, өөрийнхөө биеийг зөвтгөн хамгаалж юу хэлдэг билээ? Хамаг бүхнээ хэлсэн ч хэлээгүйтэй адил даа. Одоо бодоход, цаазын бичигт заасан зүйл, амьдралыг бодвол, яасан чиг хөдөлшгүй хатуу зүйл байж вэ дээ! Амьдрал гэж ёс чанар алдах, айх эмээх гэсэн юм байна шүү дээ. Жорлонгийн өмхий нүхэнд шигдэж байгаа хүний айх эмээх шиг ажээ. Амьдрал гэдэг бол, амьд явахын төлөө яаж тэмцэж байхыг заадаг юм байжээ. Бусдыг үзэн ядаж, дээрэлхүү явахыг зааж сургадаг байжээ. Хууль цаазын араар нь өнгөрдөг юм байжээ. Хууль цаазын уянгагүй заалт зүйл нь тэр зовлонгийн там дээгүүр өнгөрөн гардаг байжээ. Нэр заан дуудаж, таслан шийтгэхэд хамгийн хялбархан ажээ. Гэтэл юуны төлөө тэгж байдаг байна? Ямар үнэн цагааны төлөө тэгдэг байна? гэж сэтгэлд нь элдвийн бодол ингэж уймран орж байсны дунд нэг үг тун сүрхийгээр сэтгэлд нь хатангадсан нь «Эрхэм шүүгч ээ...» гэдэг үг сануут, олон амьтан шавалдан, цугласан байдал шүүгчид, хуулийн жанч нөмөрцгөөсөн байдал тангараг өргөдөг загалмай тэмдэг, олны цөм нам гүм болсон байдал сэтгэлд нь ургаж, харанхуйд тэр шүүх таслах танхимын цуурай дуулдах чадалтай болсон шиг, өндөр дуугаар уужуухнаар үг хэлж байгаа нь «нэр төрийг муудуулдаг зүйл, ял гэм бүхий зүйлд бас үнэн зөвийн үүднээс даруй хүн олны ёс үзлийн дагуу шүүн шийдэх зүйл байдааг» гэж дуугарч байгаа юм шиг болж байтал, Алици ойртон шагайсхийгээд,
— Антони! гэвээс,
«Ес үзэл гэдэг юухан байх учиртай вэ? гэж бодож сэтгэлд нь ёс гажсан гэмших юм орсонгүй ёс үзэл ёс явдал гэж юу вэ? Учир тодорхойгүй үг. Хоосон үг. Бас л нэг үг» гэж байтал нь,
— Чи унтаагүй юу? гэж авгай нь асуув.
— Үгүй
— Бүү уурлаарай гэхлээр нь эхнэртээ
— Хаанаас даа гэж бараг эелдгээр өгүүлбээс,
— Чи хэрэв хамаг юмаа дотроо тас нуугаад, бин битүү юм шиг эс явбал, лав сэтгэл чинь айван, дотор чинь онгойх сон. Надад ч мөн сэтгэл амар байх сан гэж сүүлийн хэдэн үгийг нам дуугаар хэлбээс,
— Тийм гэж үү? гэлээ.
— Тийм байлгүй яах вэ? Чамайгаа сэтгэл айван тайван болоосой гэж би их л хичээдэг, үнэхээр амсхийгээсэй гэж бодож явдаг. Тэгсэн ч чиний сэтгэл зовуурьтайг мэдэж байна. Яаж нэг чамдаа тус болъё доо, Антони минь. Заримдаа биеэ ч чамд тус нэмэр байтугай саад залхаал болж байна байх гэж ч боддог гэвээс,
— Яая гэх вэ? Нэгэн үе ганцаараа баймаар санагдах юм. Бараг таван жил ерөөсөө ч ганцаараа байгаагүй хүн шүү дээ би чинь гэхэд нь,
— Зодож байсан уу чамайг? гэж шивнэлээ.
— Бусдын нэгэн адил гэж хэсэг дуугүй байснаа хариулж, анхлан л тэгж байсан даа гэхлээр нь,
— Сүүлдээ дээр болсон уу? гэвэл,
— Жаалхан дээр болсон доо. Гэвч хүн хүнд адилгүй гэж хэлээд харанхуй чимээгүйд үг хөнгөн мэт санагдаж, ер хэлж байгаа үгийг нь хэн ч сонсохгүй байгаа юм шиг санагдав. Тэгээд зориудлан өгүүлрүүн:
— Хожим бусдыг зодож болох болсон доо гэхэд нь учрыг нь дороо эс ухаж,
— Бусдыг гэж, германыг уу? гэхлээр нь,
— Үгүй, хамт хоригдоочингуудаа. Польш, Франц, Итали, Орос, янз бүрийн хүн хоригдож байсныг гэтэл, алс холоос шөнийн гүнээс цуурай татуулсан хэд хэд буудах чимээ дуулдсанд, тохойгоороо тулан өндийгөөд,
— Санав уу? гэвэл,
— Үгүй ээ. Яаж хүнийг зодож болдог юм бэ? гэхэд нь,
— Сайн санаатай хүн л ийм тэнэг байдаг юм гэж бодоод, айван тайвнаар өгүүлрүүн:
— Яах вэ, дуртай болоод аз дайрвал, нэгэн өдөр сургаач болж болдог байсаан. Сургаач гэж юу байдгийг мэдэх үү? гэхлээр нь,
— Дуулсаан гэлээ.
— За тэр дээ. Германд их нүүртэй болдог байж. Тэгсний нь хариуд... учир тодорхой биз? Олон хүн тэгж бусдаа чимээгүй болж, эргэж хэвтээд, чив чимээгүй болсонд
— Аймшигтай юм байна даа, Антони. Бараг итгэмээргүй санагдаж байна
— За, ямар байна?
— Яагаад?
— Бодоод үз л дээ, Антонио, хожим ял эс шийтгүүлэвч, ямар муу заяатай амьтан бэ тийм улс гээд, ер нарийн бодож, сэжиглэсэнгүй. Тэгэх тусмаа дээр гэж бодоод, бие чилсэн, нойр хүрснээ мэдэж, одоо лав унтана гэж санаад, бүр баттайгаар урьдчилж мэдье гээд,
italki
— Би чамайг миний хэлсэн үгийг цөм үгчлэн ухаарсан бол уу гэж бодож байлаа гэхэд нь,
— Үгчлэн ухаарах гэж юу гэсэн үг вэ? гэж гайхсанд,
— Намайг бас тийм захираачийн нэг байсан гэж хэлдэг гэсэнд
— Антонио чи яаж тэгж бодож болох вэ? гэж асуувал
— Яая гэх вэ? Хорих лагерьд хүн ондоо болчихдог байна шүү дээ гэхлээр нь,
— За тэр дээ гэж дуу нь зовуурьтай болж, Тэр бүх муухай юм бүгдийг туулан өнгөрүүлээд бие сэтгэл өөрдсөнгүйдээ ханагар байх ёстой, чи минь гэхлээр нь Коссецки, үг дуугүй цаашаа хараад, унтахаар болов. Тэгтэл, нэлээд болсон хойно Алици,
— Сайн унтаарай, Антонио гэвээс,
— Сайн унтаарай гэж бүүр нойрмоглон дуугарлаа.

Жорлонд хориостой Пенионжек, эмгэн Юргелюшкад амар заяа үзүүлэхгүй боллоо. Нэг үе чив чимээгүй байж байснаа, өрөөн дотор нь хашхиран үймүүлж, хаалга балбаж эхэлсэн нь аягүй санагдавч, эмгэн яая гэх вэ дээ? Хоёр удаа жорлонд нь шагайж үзвэл, цаад өрөөн дотроо хаалгыг нь хумсаараа харх хулгана мэт маажлан, хавчиг өрөөний туургыг биеэрээ цохилон нүдэж байгаад, нэг хэсэг чимээгүй болоод, дахин пижигнүүлж эхлэхэд хаалгыг нь нээхээс айгаад санаа алдан хонгилдоо эргэж буцдаг байлаа.
Тэр завсар танхимд олны яриа хөөрөө улам чимээ ихтэй болж, Удтал хэлсэн Вейхертийн дараагаар бас хэд хэдэн хүн үг хэлж, тус бүрийн үгний сүүлээр сандал хойш нь түлхэх чимээ, бужигнаан, хундага тулган хангинуулах чимээ дуулдаж, будаалга шувтрахын зүг хандсан тул, хар кава унд барьцгаалаа. Үйлчлээчингүүдийг хаалга нээх бүр эмгэн Юргелюшка бараг бүх танхимыг харж, тамхины утаа дүүрсэн түүнээ зочдын олонх нь суудлаасаа шилжиж, зарим нэг нь өөр суудалд сууцгаан, зарим нь ширээ тойрон явцгааж байгаа нь үзэгдлээ.
Юргелюшка углаа цамц нэхэж байснаа хойш тавиад, хаалгаа яаран хааж, жорлонгийн тасалгааны зүг очиж чагнавал, ер чимээ гарахгүй тул, нам дуугаар,
— Та байна уу? гэж асуухад хариу алга. Тэр дотоод өрөөнөөсөө ер чимээ эс гарсанд хаалгыг нь тоншоод,
— Та байна уу? Та байна уу? гэхэд ер амьтан цаана нь байгаа шинж үгүй тул, яачхав даа? гэж, гаднаас түгжээсийг нээгээд, хаалгыг нь аяархан нээсхийгээд, харвал, өнөөх хориулчихсан хүн үхчихжээ гэмээр шал дээр, хөлөө нугалаад, туурга, бие засдаг суудал хоёрын хооронд чихэлдэн, цагаан тосгуур түшсэн мөрөндөө толгойгоо тулган сууж байна. Ажиглатал, амьсгал маш жигдхэн тул, түүгээр нь унтаж байгаа юм байна гэж ухаарч, за тэнгэр өршөөж дээ! гэж санаа амарч, хүн бас ингэчихдэг байна гэж бодохдоо өрөвдөөд, ингэж атиралдан хэвтэж, маахуур шиг мушгиралдчихаад байгаа энэ амьтан бас хүн гэж байх, бас газар ингэж байх нь даан ч дээ! Ээ, тэнгэр минь, үхэн үхтлээ хэчнээн шиг алж, хэчнээн шиг зовж байдаг юм бэ? гэж бодоод, толгойгоо дохин өрөвдөж байгаад аяархан ухарч, хаалгаа хаалаа.
Павлицки танхимаас арай гэж гэлдэрч гарч яваа Древновскийг чирэн ирээд, Юргелюшкийн байж байгааг харуут;
— За, эмээ бас энэ нэг амьтныг авч бай. Согтуу нь гарахлаар гэртээ харина биз? Энд байсны хэрэг нь алга гэв. Өөрийн бие халанхир ч гэсэн, ухаан мэдээ яагаа ч үгүй байв. Древновскийг жорлонгийн зүг түлхээд орхиход нь шарвасхийж туурга лүс хийтэл мөргөлөө. Царай нь маш зэвхий үс нь дух руугаа унжин, толгойгоо унжуулчихсан байдалтай болгожээ.
Юргелюшка дор нь түүнийг таньсан нь, хөгшин ээжтэй нь олон жил айл байж, хүү Франкийг өөрийн хүү Феликээс хэд ах байсан үеэс андахгүй байжээ. Тэгээд Древновски албан тушаалд давшиж эхлээд, ээжийнхээ гарт байхаа больсон бөгөөд Гарбарын гудамж дахь ээжийнхээ гэрт тун ховор үзэгддэг болсон байжээ.
— Нөгөөх маань яаж байна? Чимээ гарахгүй болчихлоо. Төвөг өдөөж байна уу? гэж Павлицки лавлахад нь Юргелюшка,
— Унтчихсан даа! гэж хариулбаас, Павлицки, сэтгэл хангалуунаар алгаа хавирч,
— За, болж болж унтаг гээд, Древновскийн дэргэд хүрч очоод, олон таван үггүй, зангидсан гараа эрүү дор нь тулгаад,
— За! гэхэд нь Древновски, алмайрсан нүдээр өөдөөс нь харваас,
— Дэндүүлчхэв ээ чи? Одоо данснаасаа хасуулчхав аа... гэхэд нь, Древновски
— Талий цаашаа! гэлээ.
Павлицки хүнгэнэтэл инээж,
— Тэгж л бай, маргааш өглөө ондоогоор дуугарах болох вий чи гэхэд нь Древновски юу ч хариу дуугарсангүй. Толгойгоо өвчүү дээрээ дахин унжуулчхаад яс нь зөөлөрч, махаа даахгүй болчихсон юм шиг шалчийчихлаа.
Юргелюшка дэргэд нь хүрч ирээд,
— Франк гуай! гэхэд нь огт таньсангүй. Тэгээд, сугадан, жорлонгийн зүг дагуулан одоход нь татгалзсангүй, эмгэнийг түшээд явсан нь, бие тун хүнд тул хэд алхаад эмгэн арай гэж амьсгаа аваад, даахгүй нь дээ гэж ийш тийшээ харваас, жорлонд сандал байхгүй тул, зэргэлдээ нэг дотоод бага өрөөний хаалга нээн оруулбаас, Древновски бие засах суудал дээр үг дуугүй суугаад өглөө. Тэгээд Юргелюшка, түдэлгүй нэг аяга ус авчраад,
— Үүнээс оочоод үз. Бие хөнгөн болох вий гээд өгвөл, аягыг нь даахгүй болчихсон тул, эмгэн өөрөө аяга барин уулгаваас, хэдэн удаа дуртайяа балгаж байснаа биеэ сэгсрэн, уухаа байчихлаа.
— Дахиад уухгүй юу?
— Үгүй.
Тэгээд дахин толгойгоо унжуулчихсанд, мөрийг нь алгадаад,
— Намайг танихгүй байна уу? гэвэл,
— Юргелюшка гуай энд юу хийж байгаа юм бэ? гэхэд нь,
— Юу хийж байгаа гэж? Би энд ажилтай хүн гээд эх хүний элэгсэг байдлаар толгойг нь илэн,
— Юунд ч ийм их архи уусан юм бэ дээ, Франк гуай. Биеэ бодохгүй юм уу? гэхэд нь Древновски гараараа занган сэгсэрч,
— Надад одоо юу ч гэм болохоо өнгөрсөн, зүйл дууслаа гэхэд нь,
— Үгүй, та юу гэж байгаа юм бэ? Юуны тань зүйл дууслаа гэж? асуувал,
— Зүйл дууслаа. Свиенцкийн дэргэд очоод, нэг юм хэлж эхлэхэд минь, миний өөдөөс нэг муухай хараад «Древновски гуай миний зовж байгаа минь, хамт алба хаах завшаан одоо тохиолдохгүй болсон байх» гэлээ. Яах вэ, тэгээд, завшаан тохиолдохгүй байх Юргелюшка гуай ингээд л юу ч биш болчихдог юм байна шүү дээ. Баларлаа. Хөзрөөр босгосон гэх шиг, дахиад хийх болчихлоо гээд, нуруу тэнийн, Юргелюшкийн гараас бариад,
— Юргелюшка гуай, эжийд битгий юм хэлээрэй гэхэд нь,
— Би юу хэлэх юм бэ? гэвээс,
— Настай хүнийг зовоогоод яана. Та юм хэлэхгүй биз? гэхэд нь,
— Хаанаас даа. Маргааш өглөө цөм зүгээр болох байлгүй дээ гэвээс, Древновски, толгой сэгсрэн,
— Зүгээр болохгүй. Би түүний занг мэднэ. Муухай санаатай амьтан. Миний мууг үзнэ гэхэд юунаас ч буцахгүй бузар. Та эжийд л битгий дуулгаарай. Лавтай хэлэхгүй биз та минь? гэхлээр нь,
— Үгүй гэж хэлсэн шүү дээ гэсэнд,
— Хамаг юм тэр муу Пенионжекээс л боллоо. Муу хар хог! Тэр байхгүй бол, иймд хүрэхгүй юм санж гэхэд нь,
— Тэгж л дээ. Үгүй тэр хүнээр та яах гэсэн юм бэ? гэхэд нь,
— Одоо миний согтуу тэлэрч, би эрүүл болоод байгаа биз, Юргелюшка гуай? гэхэд нь,
— Зүгээр боллоо гэвээс, дахин гараас нь шүүрч, гарын алга хөлстэй халуун байв. Нүд нь гялалзаж,
— Авгай, та намайг таньдаг шүү дээ, тийм биз? Би хүнд муу санаж явсан удаа байна уу? Зүдүүрээс гарч, хүн шиг аж төрөхийг л хүсэж явсан юм даа. Тэгэх эрхгүй юм уу би? Бусдаас дор юм уу би? Свиенцки шиг хүн сайд болж болох, би болж болохгүй юм уу? Та, Юргелюшка, мэдэх байх, миний эжий насаараа баян бүржүйн муухай болсон дотуур өмдийг нь угаасаар ирсэн хүн. Би ядуу зүдүүд дургүй хүн. Энэ насандаа ханатлаа зовол зүдэл үзлээ. Тэгээд одоо тийм байсны хувьд би хүн байна? гэхлээр нь Юргелюшка толгой дохин,
— Франц гуай, юмны дээд нь мөнгө биш шүү. Мөнгөөр хүн энх өлзийг олдог ёс байхгүй гэвээс,
— Ай даа та юу ч гэж байгаа юм бэ дээ? Энх өлзийг ч хүн худалдаад авч болно шүү дээ, Юргелюшка гуай минь, энх өлзий гэж их юм. Эд мөнгө гэж юм бүхнийг худалдан авах чадалтай. Үнийг нь хүртэл бууруулан авна даа. Нэг л эхэлбэл, цаашаа өөрөө яваад өгнө гээд, тэнийгээд, духаа арчин,
— Харламар чинь, одоо хүртэл толгой эргүүлээд байна шүү гэвээс,
— Та суу л даа, зүгээр болно гэхэд нь туурга түшээд,
— Одоо дорхноо зүгээр болно. Би нэлээд юм даадаг хүн шүү, Юргелюшка гуай. Та намайг таньдаг шүү дээ, тийм биз? Би тийм амархнаар дарлуулахгүй хүн гэвээс эмгэн зовнисхийж,
— Та хаа очих гэж байна? гэхлээр,
— Орчлонгийн олны дунд орно гэлээ.
Эмгэн түүнийг тогтоох гэж оролдоод ядлаа. Шарваж алхсаар толийн өмнө хүрээд хармаанаасаа сам гаргаж, үсээ самнаад, зангиагаа засаж,
— Сайхан аа! Би намбатай залуу болоод байна биз? Юргелюшка гуай? гэхэд нь,
— Ээ, Франк гуай, Франк гуай!... гэж санаа алдлаа.
— Яав та?
— Таныхаа л төлөө зовж сууна даа.
— Гэм болохгүй. Хүн, нэг дээр гарч нэг дор ордог юм газар. Өөдлөх цаг бас бий. Ингээд нэг болдоггүй бол тэгээд нэг болох ёс бий гээд, туурга түшсээр жорлонгоос гараад, хонгилын зүг харснаа,
— Юргелюшка гуай! гэлээ.
— Юу вэ? гэвээс,
— Хаагуур гадагшаа гарах вэ? гэсэнд, дэргэд нь хүрч ирээд сандарсхийж,
— Франк гуай түр байзнахаа яасан юм бэ? Ийм орой та хаа очих гэсэн юм бэ? гэхэд нь,
— Яван байж, хаа очихыгоо мэднэ дээ. Цаадуултай чинь гэж танхимын зүг заагаад, нийлэхээсээ өнгөрлөө. Байлаа. Тэгэх тусмаа сайн боллоо. Үүгээр гадагшаа гарах уу, Юргелюшка гуай. Цаана нь юу байна? гэхэд,
— Цаана нь тогооны газар. Тогооны газраас баруун гарын зүг эргээрэй. Үгүй, би гаргалцаад өгье... гэхэд нь,
— Хэрэггүй. За дараа учиртлаа, Юргелюшка гуай гээд, нуруу тэнийлгэн, пиджакаа засаад тэгшхэн алхлан цаашлаад, дахин эргэж ирээд,
— Юргелюшка гуай, түр хүлээ гээд өмднийхөө хармаа руу гараа хийнгүүт, би авгайд барих юм мартчихлаа гэхлээр нь,
— Юу дэмий юм хэлж байгаа юм бэ? гэтэл, таван зуутын дэвсгэр мөнгө гаргаад,
— Юргелюшка гуай минь, май! Та тийм их мөнгөтэй юм гэж үү? гээд, тэр мөнгөний дэвсгэрийг гарт нь чихээд өгсөнд эмгэн ичингүйрсхийж,
— Франк гуай, та чинь яаж байгаа нь энэ вэ? Яаж болдог юм бэ? хэмээвээс,
— Яагаа вэ? Өгдөг л юм өгсөн шүү дээ гэхэд нь?
— Дэндүү их мөнгө гэвээс Древновски инээж,
— Тэгж зовж байгаа хэрэг үү? хэмээсэнд,
— Хөндлөн харийн хүнээс бол яах вэ... гэхлээр нь,
— Харь хүнээс сайн байдаг юм уу? Ав, ав, битгий хүний зэвүү хүргэ, миний мундаг болохыг та үзнэ дээ, Юргелюшка гуай минь! гэлээ.
Эмгэн ганцаараа үлдэж, сүлжмэл сандал дээрээ суугаад, юм нэхдэг савхан төмрөө бариад бодлого болж санаа оноонд ороогүй тэр мөнгө, тэнгэрээс буусан хишиг шиг ажээ. Би ер тэр мөнгө авах гээгүй юм сан даа. Тэнгэр мэдэж байгаа биз. Орчлонгийн ёс гэж ийм л байдаг юм байна даа нэг зовж явдаг нөгөө нь баярлаж явдаг юм байх нь дээ. Хэнд юу оногдохыг хүн яаж мэдэх вэ дээ. Бодоход, хэн хүн яадаг л бол яаг, Древновски Франек өөдрөгөн хувьтай байж, сүүлийн үед хүнд бараг тохиолддоггүй сайхан хувь тохиолдож байснаа ингэчих гэж байж дээ... Фелек хүү минь, аль хэдийнээс шинэ цамцтай болох юм сан гэж шар өнгөтэй цамцтай болохын хүсэл болж явсан юм даа... гэж бодож суутал нь жорлонгийн зүгээс яваа Павлицки хүрээд ирсэнд дороо босоод орхилоо. Павлицки дэргэд нь зогсоод,
— Манай өнөөх маань яаж байна? гэж асуулаа.
— Аль нь?
— Нөгөөдөх нь
— Яваад өгсөөн.
— Тэгсэн үү? За, яах вэ, болж. Элдэв зочны учрыг эмээ та эвтэйхнээр олчихдог хүн шив дээ гэв. Молтогчин туулай шиг үрчгэр царайтай Юргелюшка тэр үгэнд баярлан хөөрч олон жил эл ажил хийж, сайнаа дуулахад их л дуртай байдаг эмгэн ажээ.
— Хүн хүний зан байдалд тааруулах учрыг мэдэх ёстой юм л даа гэж нутад өгүүлбээс, Павлицки
— Жишээ нь гэж асуув.
— Хүн болгонтой өөр өөрөөр харилцах учиртай. Зарим нэг хүнийг хүүхдийн адил уучлан үзэх учиртай... гэх завсар, Павлицки, тэр үг сонсолгүй, жорлонд ороод орхисон хойно нь будаалгын танхимаас нүүр ам нь улбар ягаан болчихсон Бехерт ороод ирсэнд, «одоо л хөлтэй болж эхэллээ» гэж Юргелюшкийн бахархан бодтол, Вейхерт, бие засдаг тосгуурын өмнө алцайчихсан Павлицкийг үзээд, алгаа хавирч,
— Хэвлэлийнхэн сүрхий санаачилгатай юм аа! гэхлээр нь, хажуу тийшээ зайлж өгөөд,
— Древновскийгоо араар нь тавьчихав уу? гэсэнд,
— Тэгсээн гэлээ.
— Свиенцкид тэр тэнь юу гэж чалчсан хүн бэ? Үзтэл, тэр дороо хэлээ амандаа хийчихсэн байна лээ гэхэд нь
— Тэр муу баасчин гэж Павлицки товч үгээр дүгнээд, өмднийхөө товч товчлон толийн зүг ойртов.
Тэр завсар Вейхерт тосгуурын чийгтэй туургыг харж зогсох зуур, Павлицкитай ингэж албан ёсноос маш цаагуур бөгөөд санамсаргүй ингэж уулзсан тохиолоо яаж ашигтайгаар хэрэглэх билээ гэж бодож байгаа нь «Островиецын дуу хоолой» гэдэг сонины эрхлэгчийн бие, нийслэлд очин дэвшинэ гэж горьдон, ер нь орны хүн яахыг бодон сонирхохоо байчхаад байсныг яахин мэдэх ажээ.
Цагаа хараад,
— Арай эрт байна гэхэд нь,
— Хэд болж байж? гэж Павлицка асуулаа.
— Арван хоёр дөхөж байна. Энэ ийм сайхнаар эхэлсэн үдшийг нэг юм залган үргэлжлүүлбэл зүгээр сэн гэхэд нь Павлицки мөн гэртээ харих дургүй боловч, мөнгө зарах бас дургүй тул Хай гэлээ.
Вейхерт, толийн өмнө зангиагаа хичээн засаж эхлээд,
— Нийтийн танхимд юм уу? Эсвэл барт орвол болно байх. Эрхэм эрхлэгч гуай, юу гэж бодож байна? Свиенцкид хэлээд үзье. Шука дүргүй байх бол уу? гэхэд нь,
— Шука уу? Залхмаар хүн шүү. Чухам юманд хөдөлж өгөхгүй дээ гэхэд,
— Вроныг яах вэ? гэхлээр нь,
— Архи уухдаа сайн, хувьсгал гэж ярихдаа дэндүү хүн дээ. Үдэш хэнтэй таатайхан өнгөрүүлэх вэ? гэж хуруу даран бодоход, хэдхэн л хүн байна. Свиенцки, яах вэ, зүгээр хүн, ухаан сэхээ сайтай хүн. Бусад нь гэвэл дээ! гээд танхимд буцаж ороход нь, Свиенцки, ширээний араас босож, хойш нь болгож байгаа сандлын чимээ, олны дүнгэр дүнгэр хэлэлцэх аниртай холилдон сонстож, танхимын хоёр захаар нь өндөр дуугаар хэлэлцэгч хэдэн хэсэг хүн овооролдож байсанд, Вейхерт Павлицкийн хамт дэд сайдын дэргэд хүрч очоод, Вейхерт,
— Тарах нь уу? гэлээ.
Свиенцки эвшээж,
— Энэ юманд ч ханатлаа ядарч, хав нохой шиг эцлээ дээ гэхэд нь Вейхерт
— Би ч бас тэглээ, Подгурски яав? гэж асууваас, ширээний нөгөө талд Подгурски Вронатай ярьж байсан ажээ.
— Яагаа вэ? гэж Свиенцкийн гайхан асуухад,
— Нэг ч үг дуугарсангүй... хэмээсэнд,
Свиенцки далаа хавчин,
— Одоо бүү мэд. Гэдэс нь өвдсөн юм бил үү? Харин, миний зөв талд суусан хүн хэтэрхий олон үгтэй байсан даа гэхэд нь,
— Врона юу? гэхээр нь,
— Ээ дээ. Үгүй ер энэ будаалга маань ямар болов? гэж хэлээд Вейхертыг сугадав.
— Сайхаан! гэхэд нь,
— Үг хэлэхдээ, миний тухай хэтэрхий их дурдсан биш биз? гэхэд нь,
— Түүнд сэтгэл чинь зовж байна уу? Хэнийгээ тэгээд дурдах юм бэ? гэхэд нь Свиенцки инээж,
— Хэтрүүлээд яах вэ. Шука гэж бас нэг буурьтай хүн бий шүү гэхлээр нь,
— Магад ч үгүй. Гэвч, ирээдүйн үйлс бол шинэ хүний харьяа болно доо гэхэд нь,
— Тэр бол өөр зүйл. Хаа байна тэр маань? гэхлээр нь,
— Шука уу? Хөгшин Калицкитэй ярьж байна гэлээ.
Танхимын гүнд зогсоод, чимээгүйхэн янжуур татаж байгаа Калицки Шука хоёр нь, сэтгэл хөдлөн уулзахыг хүслээ ч харилцан бие биедээ гоомой болохоос хэтэрсэнгүй. Өдий олон жилийн сүүлээр нэгэн удаа уулзалдсан нь, хооронд нь гаталшгүй их там бий болж, үүрд салган холдуулчихлаа гэж хоёулаа ухааран мэдээд, хэлэх юм ч үгүй болчихжээ.
Шука цагаа харваас, нөгөөдөх нь түүнийг ажиглаад,
— Хэд болж байна? гэвээс,
— Арван хоёр дөхөж байна. Явахаас даа. Чи хол суудаг уу? гэхэд нь,
— Үгүй. Нэг тэрэг дайралдах байлгүй гэлээ.
— За тэгвэл, дараа баяртай учиръя. Сайн сууж байгаарай гэхэд нь,
— Чи ч бас сайн сууж байгаарай бие биеийнхээ нүд харахаас баахан халтирсхийж, гараа эвгүйхэн барьцгаасан хойно Калицки, нэг юм хэлэх гэсэн шиг болсноо юм дуугаралгүй, гэдэсхийгээд, толгой дохин гадагш гарах хаалганы зүг аажуухнаар алхан одов. Шука далд ортол нь хойноос нь хараад, өнөөх Ангарагт уулзана гэснээ хоёулаа салах ёс гүйцэтгэхдээ огт дурдалцаагүйгээ санаад, «Тэр тусмаа сайн» гэж бодлоо.
Крыстынын хөдлөхөд үс хацарт нь хүрсэнд, нам дуугаар
— Чамайг унтаж байгаа байх гэж бодсон гэхлээр нь,
— Үгүй гэлээ.
Тохойгоо тулан өндөсхийвэл, нүд нь нээлттэй дулаахан харагджээ. Үс нь хонгор шар туяа татан, харанхуйг гийгүүлэх мэт. Огт амьсгалдаггүй юм шиг чимээгүй хэвтэж байваас, Мациек бас хөдлөлгүй байгаад, хамаг бүхэн бараг амьгүй юм шиг санагдав. Түг түмэн од түгсэн нам чимээгүй айван тайван харанхуй ч гэсэн тэвэрч байгаа хүнийхээ биеийг харж болно. Танин мэдэж авахаасаа өмнө эдэлж үзсэн бие нь бишүүрхэмгүй ажээ. Гараа сунган, арьсны нь гилгэрийг хүрэлцэн мэдэв. Зүүдэнд ургасан мэт тэр гэгээ сүүдэр хоёрыг амьд биетэй юм болгож орхиход болох байжээ. Гэвч чингэж хөдөлгөсөнгүй. Тэр хоромхон цагийн эелдэм сайхан нь бие сэтгэлд урьд өмнө эдэлж ч үзээгүй, тийм байдаг юм зөгнөж ч үзээгүй агуу их амарлингуй төгөлдөр ажээ. Одоогийн адил олон хүүхэнтэй хэвтэж үзсэн бие билээ. Гэвч, тэр хялбар бэлхэн юм болбол, бусад чухам юмны завсар заваар хулуун олж эдэлсэн юм бөгөөд, асар уддаггүй. Ер юм үлддэггүй зүйл. Амар хялбар, түрэмгий яаруу учрал тэр нь тачаангуй ханахын хамт зүйл дуусдаг байжээ. Үүнд эцэс төгсгөлгүйгээр барахгүй, тийм гэж бодох ч үгүй, бодохын ч хэрэг үгүй ажээ. Одоо эдэлсэн түүнээс цааш өөр хүсэн тачаах ч юм үгүй ажээ. Өчигдөр гэж байхгүй, маргааш гэж байхгүй. Өвчүү тушаа Крыстынын зүрх тэгшхэн цохилж байгаа нь мэдэгдэв. Тэрхүү нүдэнд үл үзэгдэх хөдөлгөөнийг өгч биеэр чагнаж байсаар сүүлдээ чухам тэр зүрх нь хаа лугшиж байгааг, өөрийн биед юм уу, охины биед лугшиж байгаа юм уу гэдгийг мэдэхээ байлаа. Үлэмжийн их дотно уярангуй, урьд үл мэдэх сэтгэл хөдлөх юманд бүрнээ автагдав. Чингээд энэхэн үес бие сэтгэлд тусч байгаа тэр юмыг цөмийг яаж ийж нэг илтгэн гаргаж хэлбэл зохих юм байна гэж ухаан сэрэлд нь оровч, хэлэх үг цээжинд нь олдсонгүй. Гагцхүү, тэр Крыстынын дээрээс өнгийгөөд, аажуухан зөөлхнөөр, амар жимэр нам гүн байгааг нь үймүүлчихгүй гэж хичээн үсийг нь, чамархайг нь, хацрыг нь таалан озож гарлаа. Түүний өмнө ер ямар ч хүүхнийг тэгж озон таалж үзээгүй билээ. Чингэж озон таалж болно гэж ер боддог ч үгүй байжээ. Тэгээд нэг гайхаж гэнэт мэдэж авсан нь гэвэл ч ингэж озохдоо хийгээс хөнгөн болбол юутай билээ гэж бодож байсан уруулаараа тийнхүү озож байгаагаараа харанхуйд ганц Крыстынын биеэр барахгүй, өөрийгөө бас хүртэл олж таньж байгаа мэт сэтгэл төржээ. Янаг минь, хайрт минь ээ... гэж шивнэх гэснээ ичингүйрэх шиг болоод чадсангүй.
Крыстынын бас чимээгүй байна. Нүдээ нээгээд, бодол болж, санаа сэтгэл нь маш алс хол буй мэт. Хав харанхуй руу хараад, юу бодож болох билээ? Ухаан сэрэлд нь юу төрж байсан бол?
Мациек чангаханаар тэврээд,
— Бие чилэв үү? гэхлээр нь, толгой сэгсэрсэнд, Крыстына дэргэд нь хэвтээд, нүдээ аньж, харанхуйд бүр ч наалдаад байгаа юм шиг. Тэр биеийн илч, хөдлөхгүйн байдлыг биедээ шингээн, өвчүү тушаа зүрхний нь луг луг хийх үргэлжид мэдэгдэнэ. Цаг нөгчин буйг мэдэхээ аажуухнаар бай байсаар байна. Богинохон хором ч байж болом, үүрд мөнхийн ч байж магад. Тэгээд өлзий буянд нь шингэж, тэр нь түүний бие сэтгэлийг маш хүчтэйеэ дэнсэлгэн хөдөлгөсөнд айдас нь хүрч нүдээ нээн, түрүүнийх шигээ тохойлдон өндийвөөс гагцхүү өөрийн зүрх цохилж сонстов.
Крыстына өөдөөс нь хараад,
— Яав гэлээ.
Юм хэлэхээ тээнэгэлзэж, ухаанд нь орж байсан юмаа хэлж эс чадан,
— Үгүй, дэмий юм аа гэхлээр нь,
— Ямар юм бэ? гэсэнд,
— Ямар юм, гэх вэ? Санаанд минь нэг юм орж, бие биеэ мэдэх болсоор хэд хэдэн цаг болоод байхад, их л эртний мэдэлцдэг болсон юм шиг санаанд ороод байна... гэхэд нь, нэгэн хэсэг чимээгүй байснаа,
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чандруу Алмаас Хоёр - 15
  • Büleklär
  • Чандруу Алмаас Хоёр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4362
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4416
    Unikal süzlärneñ gomumi sanı 2076
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4465
    Unikal süzlärneñ gomumi sanı 1948
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4379
    Unikal süzlärneñ gomumi sanı 1921
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 1899
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4444
    Unikal süzlärneñ gomumi sanı 1897
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4502
    Unikal süzlärneñ gomumi sanı 1785
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4484
    Unikal süzlärneñ gomumi sanı 1737
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4484
    Unikal süzlärneñ gomumi sanı 1795
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4387
    Unikal süzlärneñ gomumi sanı 1921
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4424
    Unikal süzlärneñ gomumi sanı 1886
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4459
    Unikal süzlärneñ gomumi sanı 1850
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4198
    Unikal süzlärneñ gomumi sanı 1992
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4530
    Unikal süzlärneñ gomumi sanı 1778
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4392
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4487
    Unikal süzlärneñ gomumi sanı 1803
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4427
    Unikal süzlärneñ gomumi sanı 1785
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 18
    Süzlärneñ gomumi sanı 4537
    Unikal süzlärneñ gomumi sanı 1681
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 19
    Süzlärneñ gomumi sanı 4459
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 20
    Süzlärneñ gomumi sanı 4550
    Unikal süzlärneñ gomumi sanı 1977
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 21
    Süzlärneñ gomumi sanı 1212
    Unikal süzlärneñ gomumi sanı 761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.