Latin

Чандруу Алмаас Хоёр - 12

Süzlärneñ gomumi sanı 4459
Unikal süzlärneñ gomumi sanı 1850
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Танхимд хүн чихэлдэн, яриа хөөрөөний чимээ ихтэй байлаа. «Монополд» үл хонох зочид, гудамжаар явахыг хориултай болгосон цагдаагийн цагаас өмнө гэртээ харьж амжих гэж яарцгааж буй тул, Андшей дээлийн өлгүүрийн газар цуваа олж авах гэж нэг хэсэг хүлээж байваас, дэргэдүүр нь тамхины утаа архи дарсанд ханачихсан, халууцчихсан улс бужигналдан цувж байлаа.
Тэгээд цуваа олж өмсөөд гарах үүдний зүг чиглэтэл, араас нь бүдүүн хоолойтой эмэгтэй хүн,
— Та гарч яваа юу? гэж асуулаа.
Эргээд хартал Станиевичова авгай байжээ. Баахан тэвдэсхийгээд,
— Харилаа гэхэд нь.
— Харамсалтайяа. Бидэнтэй та мэндийн үг ч солилцох гэж хүрч ирсэнгүй гэлээ.
— Нөхөдтэйгөө элдэв юм лавлан хэлэлцэх ажилтай байлаа гэж эв муутайхнаар учраа гаргасанд,
— Тийм удтал хэлэлцэх юм байсан гэж үү? Нэг мөч дотор бардаг юм биш үү? гэхэд нь хариу юу ч дуугарсангүй. Тэгэхлээр нь Каси гуай өөдөөс нь аятайхнаар инээмсэглэн ажиж харсанд, сургуулийн хүүхэд шиг час улайчихлаа. Станиевичова гуай, дээлийн өлгүүрийн зүг эргэж,
— Яасан олон хүнтэй юм бэ. Цув дотроо тамхиныхаа савыг мартчихсан юм сан. Гэвч би таныг энд түр хүлээлгэнэ. Яарч байна уу? гэхлээр нь,
— Арай ч яарах болоогүй гэлээ.
— Нээрээ биз? гэхэд нь,
— Тийм ээ гэлээ.
Каси гуай ийш тийшээ хараад,
— Чухамдаа, энэ «Монополд» тийм ч зугаатай газар биш юм байна. Би аргагүй, таньдаг улстай дагалдан ирсэн болохоор гээд нэг хариу шийд хэлэхийг түр хүлээгээд, юм дуугарахгүйд нь дотроо гоомой болсноо дотно бөгөөд бүдүүн хоолойгоор инээн далдалж,
— За, би таныг саатуулахаа байя. Та явдагтаа л яв даа гэж салах ёс хийж гараа сарвайлаа. — Таныг чилээгээд яах вэ. Цагдан сэргийлэхийн цагаас өмнө гэртээ харьтугай. Тэгээд аль нэгэн өдөр манайхаар очоорой, бидний дундын танил хүн байсан байгаагүй нь хамаагүй. Очно биз? гэхэд нь гурван хоногийн сүүлээр Островиецээс мордоно гэдгээ тэр авгайд хэлье гэтлээ, хэлдгийн даваан дээр байчхаад, хариу хэлэлгүй, чимээгүй тэр Касийн гарыг үнсэн ёслоод, удалгүй гадагшаа гарсан хойноо, чухам зөв юм хийв үү, буруу юм хийв үү гэдгээ сайн мэдэхгүй, бодол болсоор аяархан хэд алхтал, зочид буудлаас гардаг хүн бүгдэд янжуур цэцэг худалдах санаатай хэдэн уранхай хувцастай багачуул шавалдан тойрсонд, цаашаа бай гэж дохиход нь,
— Та үүнээс ав, дарга гуай, та үүнээс ав гэж гэж, цаад зах нь таван наснаас хэтрээгүй, хамгийн бага нэг жаал хүү, зам хөндөлдсөнд, салахын хүсэл болж, цувныхаа халааснаас мөнгө гаргаж, тэр жаалд атгуулаад, чийгтэй нэг баглаа цэцэг санамсаргүй авч атгаснаа гэнэт шийдэж эргээд, буурчийн газраас гарч байгаа олны дунд чихэлдсээр дотогшоо ороод, танхим зүг ажин харваас, Каси гуай огт үл үзэгдэхгүйд, хаа байгаа бол гэж ийш тийшээ хараачлаад, сая гартаа нэгэн баглаа нил цэцэг атгаад явж байснаа мэдээд, нуга базаад цувныхаа халаасанд чихэн, дотроо өөрийгөө аль муу үгээр хараасаар дахин гадагшаа гарваас, од түгсэн, дулаахан сайхан шөнө болсон байлаа. Явган хүний зам, үер бороонд угаагдаад энд тэнд шалбааг ус тогтсон нь гялалзаж, цэргийн олон тэрэг «Монопол» буурчийн өмнө цувран жагсаад, жолооч нь ажилгүй тэрэгнийхээ хажуугаар дэмий цааш наашаа явж, нэг тэргэнд хэдэн жолооч архи ууцгаан дэргэд нь хоёр нэг цагдаа зогсоод тэдэнтэй, хамт архи оочиж байлаа.
«Монопол» буурчийн газраас гарч байгаа улс аажуухнаар тархацгааж, гэртээ харих дургүй байдалтай, салалцах цагаа хойшлуулсхийж, хэд хэдээрээ бөөгнөрөлдөн, инээцгээж ханиацгааж, бие биеэ харанхуйд өндөр дуугаар дуудалцан авай. Зах зээлийн зүгээс согтуу улсын дуу аялан татах чимээ сонстон, явган хүний замаар хол суудаг улсын чулуун дээгүүр явах хөлийн чимээ түчигнэлдэн, хотын алсалсан нэгэн хэсэгт Майн гуравны модот гудамжнаа хэсэгхэн зуур буу тачигнах чимээ дуулдан, тэр бүх чимээн дундуур гүн харанхуйд агаарын мэдээ сонсгон уншигчийн дуу хангинах, дахин мэдээгээ уншиж байгаа нь,
«... Байлдан тулалдахыг өнөөдөр, Бямба гарагт өглөөний 3 цагт зогсоох болно» гэжээ.
Андшей өөрийн явах зүг ширүүлэн алхсаар, нэг булан тойрон, хожуугийн нарийхан гудамжинд ортол, цэргийн эргүүл дайралдлаа. Биедээ үнэхээр зэвсэггүй, бичиг баримт цөм зүй ёсоор боловч, герман эргүүл, түрэмгийлэн эзэлсэн үес олон удаа тохиолдох бүр дотор нэг аягүй болдог шиг, дорхноо аягүй болж, чичрэн дагжсан дээр бас дарлуулан ичингүйрэх мэт эвгүй болжээ.
Эргүүл саатуулсангүй. Тэрэг явдаг нарийн замаар эргүүлчин яаралгүйхэн алхалж, хажуугаар нь өнгөрөгч Андшейн зүг нэг нь ханцуйн дэнгийн гэрэл тусгаад дор нь цахилгаан гэрлээ унтрааж, гудамжны булан тойроход, төмөр хадааст гутлын хэмжээт алхмаар тар түр гишгэлэх чимээ нь намдасхийн далдрав.
Алек, өмнөд талын үүдний түлхүүртэй билээ. Түүнээ цоож руу түлхээд үзвэл, түлхүүр орж өгсөнгүй. Цаанаасаа түгжээстэй бололтой. Энэ юу болов? гэж хоромхон зуур бодол болж, эжий маань арай унтаагүй байх гэж магадтай бодовч, хаалга тогших зүрх хүрсэнгүй. Ухраад, байшингаа тойрч үзвэл, цаанаас нь бүтээсэн боловч, хэдэн газар, тогооны газрын цонхонд гэрэл үзэгдэж байсанд тогшоод үзвээс, Розалийн хөлөө чирэн алхах чимээ нь санаснаас урьтан дуулдаж хаалганы цаана хүрч ирээд зогсуут,
— Хэн бэ? гэлээ.
— Би гэж нам дуугаар хэлээд, дотогшоо орсон хойно нь, хаалга их чимээтэй хаагаад орхисонд цочиж,
— Розали, та аяархан хаахыг яасан юм бэ? Байшингийн бүхнийг сэрээчих нь гэвэй.
Хөгшин унтахын бэлтгэл хийж, толгойгоо дулаан алчуураар ороогоод, унтлагын зузаан дээл өмссөний дороос нь газар хүрсэн урт цагаан цамц үзэгдэх ажээ. Алчуур дороос бараг харагдахгүй шахуу онийсон нүдээрээ Алекийг дурамжханаар хараад,
— Гэм хийчихсэн хүн л гэртээ сэмхэн шургалдаг байх. Би буянтай хүн, чимээ гаргахаас айдаггүй гэхлээр нь далаа хавчаад, царайгаа ярвайсхийгээд, хөгшний хажуугаар нь цаашаа явбал, байшинд чив чимээгүй. Тэгээд яахыгаа ч мэдэлгүй, тогооны байшингийн дунд зогсож байтал нь Розали,
— Бүр орой болгохгүй яав? гэлээ.
— Эжий унтчихсан уу? гэхэд нь,
— Яалаа гэж унтах вэ? Бас л чамаас болоод, Алек буцаж ирээгүй гэж сэтгэл зовсондоо унтаж чадаагүй гэлээ.
Тэгэхлээр нь Розалийн зүг харахаасаа зовоод, бараг нэвт харж байгаа нүд нь биед тусгаастайг мэдэж,
— За, би явъя. Сайхан жаргаарай гэхэд нь,
— Дахиад хаашаа явах гэж байгаа юм бэ? Хаана очих нь вэ? гэхлээр,
— Унтлаа гэв.
— Оройнхоо хоол идэхээ яасан юм бэ? Би чамд шөнө болсон хойно хоол зөөх хэрэг үү? Наанаа сууж байгаад ид. Би халаагаад өгье гэхлээр нь
— Идэх дургүй байна гэлээ.
— Дургүй гэж юу гэсэн үг вэ? Бас нэг шинэ маяг гарах нь ээ! Авгай чамд хоол үлдээ гэж тусгайлан захисан байхад, чи одоо идэхгүй гэж байна уу?..
— Үгүй би цатгалан байж болох уу, үгүй юу. За, шөнийн жаргалан гэхэд нь Розали санаа зовж,
— Есүс Мари, тэгвэл ядахдаа халуун цайнаас уу л даа гэлээ.
— Бий юм уу?
— Байлгүй яах вэ гээд, гүцийг бага хийн галаар халааж байсан учир, бараг буцалж байсанд, уруулаа халаан нэлээд цангасан байдалтайгаар цай ууж эхэлтэл, дэргэд нь Розали зогсоод чимээгүй ажиж байв. Аягатай цайгаа ууж дуусгаад аягаа цааш нь тавихад,
— Бас уух уу? гэлээ.
— Үгүй, ханалаа. Явъя. Шөнийн жаргаланг эрье,
— Шөнийн жаргалан гээд толгой дохихдоо ихээр сүүрс алдлаа.
Алици гуай хүү Алекийг танхимд хүлээн, аль түрүүнээс хоолны өрөөний цонхоор ирэхийг харж байсан билээ. Тэгж хүлээсээр хэдэн цаг ч болдог байж, тэгээд хүүгийнхээ бараа бага хаалгаар айсуйг харуут дотор нь онгойгоод, одоо буцаж ирлээ гэж баярладаг байлаа. Тэгээд, тогооны байшингийн зүг тосон гүйхгүй гэж биеэ барив. Сэтгэл самууран, чилэн алжаасан бүх биеэрээ, санаа зовж хүлээнэ.
Алек танхимаар толгой даран явсаар шатны дэргэд хүрээд, сая эхийгээ харж зогсоод, сулхнаар инээмсэглэн,
— Үдшийн амгалан гэлээ.
Эжий нь эхлээд дуугарч чадахгүй, дэмий л хүүгийн зүг харваас, царай зэвхий, бие торчгор, үс нь зулгаалгасан юм шиг, нүдэн дор нь бараан хөх болсон юм шиг үзэгдсэнд, хаа байсан юм бол? Хаанаас хүрч ирэв дээ? Өчнөөн цаг юу хийсэн юм бол? Мөнгө хулгайлж юугаа хийх гэсэн юм бол, ямар муу юманд зарсан бол? гэж бодлоо. Хүү нь эхийнхээ өмнө дэлэм зайтай зогсоод байхад, юу ч хийснийг нь мэдэхгүй, нэг л сэтгэл битүүгээр зовоосон юм болоод, урьд нь гэмгүй сайхан жаал хүү гэж боддог байсан нь, одоо шөнө нойр алдаж, уйлж уярсан, баярлан бахадсан бүхэнд нь уйдан бухимдсан цээжинд хурж, өнгөрсөн явдлын далайд зайлшгүй эцэслэн шингэхийнхээ өмнө хэрэг өнгөрсөн гашуун хайрын ихээр нэг сэргээд үзэх гэсэн юм шиг байна.
Алек, шал ширтэн харж чимээгүй зогсох тусмаа магнай хацар, чих нь улайж, хүзүү нь хүртэл час улаан болж, доошоо харсан нүдний сормуусны завсраар шавар болсон гутал нь харагджээ.
— Розали, эжий таныг санаа зовж байна гэлээ. Та юунд сэтгэл чилдэг юм бэ? Арав болоогүй байна шүү дээ... гээд, толгойгоо өндийлгөснөө, эхийнхээ ширүүн харцаас эмээн чимээгүй болсонд,
— Алек! гэхэд нь,
— Юу гээ вэ гэлээ.
— Өөр хэлэх юмгүй юу, чи? Алга уу? гэхлээр нь
— Юу гэх вэ? Кинонд л очицгоосон доо гэж дуугарахчаан болоход,
— Алек! Өнөө юм яасан бэ? гэхэд нь,
— Өнөө юм гэж юу вэ? гэхлээр нь,
— Яаж тэгж болдог юм бэ? Миний итгэж найддаг хүү минь, үр минь, чи ингэж байх гэж даан ч яалаа даа. Чи хулгайч болж байна уу? Сэмхэн хулгай хийе гэж... гэсэнд;
— Юу болчхов оо, эжий? гэж унтууцваас,
— Мэдэж байгаа биз дээ чи гэхлээр нь
— Огт мэдэхгүй гэлээ.
— Үнэнээ хэлэх зүрхгүй хүн ээ чи! Алек, Алек, ичихгүй юм уу чи? гэхэд, өврөө сандан мэндэн уудалж өмд дотроос үрчийлгэчихсэн мөнгөний тэмдэгт олж,
— Май! гэж эхийнхээ гарт атгуулаад, би хулгай хийгээгүй. Тоолоод үз гэхлээр нь,
— Юу вэ энэ чинь гэж шивнэвээс,
— Яагаа вэ, мөнгө байна, тэр гурван мянга таван зуу. Би зээлдсэн юм гэхэд,
— Зээлдсэн? гэхлээр нь,
— Би өөртөө ч хэрэглэх гээгүй, Шреттер Юрек гурван мянгыг хэрэглэж, нэг газар гуйвуулах гэсэн юм уу даа, эцэг нь орой буцаж ирнэ гээд үлдээхийг мартчихсан юм гэнэ лээ. Би танаас түр зээлэх гээд, эзгүй байхад тань... дураараа авах нь зохисгүй боловч, Юректээ тус болох гээд... Надад тэр дороо буцааж өгсөн дөө. Тэгээд кинонд сүүлчийн гаралтад нь очоод ирлээ гэхэд нь хүүгийнхээ өөдөөс хараад, дуу нь тасалдаж байгааг чагнан, царайг нь, сандарсан байдал тод үзэгдэж байгааг харах тусмаа хайртай сэтгэлийнхээ сайхныг бахдан, юутай ч зүйрлэшгүй, хязгааргүй баярлан, хүүгийнхээ эндүүрэлд гоомой болсон сэтгэл онгойсонд баярлаж, нүдэнд нь нулимс мэлтгэнэн,
— Хүү минь гэж шивнэлээ.
Тэгээд, баярласандаа олон жил уйлаагүйгээ уйлж, нүүрийг нь, сагсайсан үсийг нь илэн,
— Хонгор жаал минь гэж эрхлүүлж, чамайгаа гомдуулчихлаа. Ингэж муу санан хардсаныг минь хэлтрүүлээрэй. Би дахин тэгэхгүй. Эжийнхээ муу санасныг хэлтрүүлнэ биз? гэхэд нь:
— Тэгэлгүй яах вэ, эжий минь гэж шивнэсэнд,
— Одоо зүгээр, зүгээр. Бүү муу юм сана, хөөрхий жаал минь гэлээ...

Стефка нэг мөч хождож, нүд нь уйлснаас болж хавдчихаад хүрч ирсэнд хүлээн унтууцсан Сломка түүнийг эс ажиглаж,
— Муу тэнэг чи юу гэж бодож яваа хүн бэ? Хэдэн минут болоод ир гэж чамд хүн хэлж захисан билээ? гэвэл, тэр хүүхэн, өрөөний дунд зогсоод, тариачны бүдүүн хоолойгоор уйлдаг заншлаар цорхирч гарлаа. Сломка түүнийг тэгнэ гэж бодоогүй байсан тул, «Надаас айж л дээ» гэж сэтгэл ханан бодоод уцаарлахаа байж,
— За, боль, боль, бүү майл гэхлээр нь,
— Ээ Есүс, Есүс! гэж цаадах нь улам их дуугаар уйлан, Есүс минь гэхлээр,
— За, тэнэг минь, боль, боль. Би уурлахаа байлаа гэвээс,
— Таны уурлах над ямар хамаа вэ? Та юу ч мэдээгүй байх. Ээ Есүс, ачтай. Есүс! гэхлээр нь Сломка баахан цочиж,
— Тэгвэл, чиний урхиран уйлдаг чинь юу вэ? Тогооны газар чамд элдэв юм донгосов уу? гэхэд нь, толгойгоо сэгсрэв.
— Үгүй юу? Тэгвэл, юу болов? гэхлээр,
— Стасекийг минь хороочихлоо. Буудан алчихлаа, мондиуд! гэлээ.
Сломка нүдээ анилзан,
— Юуны чинь Стасек гараад ирэв? Хэн буудан алсан юм бэ? гэхлээр нь
— Миний Стасекийг. Гавликийг. Та мэдэхгүй гэж үү? Ай муухай золигууд! Тэнгэр эзэн тэднийг хэсээн цээрлүүлээсэй... гэхэд нь Сломка дэндгэнэж,
— Хаа, яачихсан гэнэ ээ? Ямар жигтэй юм бэ! Суу л даа гэлээ.
— Тэгэхлээр нь суугаад, тохойгоороо алцайн суусан өвдгөө тулаад, том гэгчийн улаан гараараа толгойгоо тэврэн, — Ээ Есүс, ээ Есүс гэж бүх биеэ тонголзуулан гаслахад нь,
— Байз л даа, яалаа гэж алсан юм бэ? гэж асууваас,
— Би яасныг яаж мэдэх вэ гэхэд нь
— Худлаа байлгүй дээ гэсэнд.
— Яагаад худал болох вэ? Намайг тогооны байшинд эргээд ортол, Йезиорек хүрч ирээд... гэхэд нь,
— Ямар Йезиорек? гэхэд.
— Яагаа вэ, өнөөх харуул манааны, та танихгүй гэж үү? гэхэд нь,
— Таньдаг аа. Тэгээд яав? гэхлээр,
italki
— Хэдэн жолоочтой архи ууж байгаад, гаднаас бидэн дээр орж ирсэн гэлээ.
— Архинд санаатай ирсэн байлгүй, монди чинь гэхлээр,
— Тэгсээн гэлээ.
— Тэгээд тэр хүн хэлсэн үү? гэвээс,
— Тэгсээн гэлээ.
— Согтуугаар дэмий чалчсан байлгүй. Худлаа л даа гэвээс,
— Яалаа гэж худал хэлэх вэ? Та нар мэдэв үү, цементийн үйлдвэрийн хоёр хүнийг үд өнгөрсөн хойно Сренива голын тэнд буудан хороочихлоо гэж хэлсэн. Тэгэхлээр нь миний дотор аягүй болоод, хэнийг хороочхов? гэж юмны түрүүнд оролцдог Фелекийн асуухад, Смолярскийг, бас Гавлик Стасекийг гэж хэлэхэд нь, дотор харлаад, үхэтхийн ойчно байх гэж бодтол, дор нь алчихсан гэж хэлээд, өөр нэг хүнийг тосож байгаад андуурсан бололтой, тэгээд тэр хоёрыг нухчихлаа гэсэн гэхлээр нь Сломка шарз хундагалаад,
— Май уу гэж хундага дөхүүлбээс, толгойгоо тэврээд дохилзон бөхөлзөж уй гашуу болж, охины ганц өв өмч нь гэвэл, залуу чийрэг бие л байжээ. Тэгээд тэр уй гашуугаа гагцхүү тэр биеэрээ илтгэн гаргаж байгаа үүнд биеэс нь залхуу хүрсэн халуу оргилж, банзал нь өөдөө өвдөгнөөс дээш шамраад зузаан цагаан гуя нь харагдаж байсанд Сломка хөлөө солбин гишгээд,
— Наадхаасаа уу. Сайн шарз шүү. Хэцүү юм тохиолдлоо доо. Одоо өнгөрчээ яая гэхэв гэхлээр нь, толгойгоо өндийгөөд хамраараа шурхийтэл хий татаад, хундагаа бариад уучихлаа.
— Дахиад уух уу? гэхэд,
— Тэгье дээ гэлээ.
— Орон дээр суу. Биед эвтэй байх вий гэхэд нь үг дагаж хүндэрхэж очоод суутал, ор нь зөөлхнөөр хотосхийгээд өглөө.
— Яасан ичмээр юм бэ? гэж алгаа ташин, та бодоод үз л дээ... гэхэд,
— Юу болов? гэхлээр нь
— Тийм юмыг хөндлөнгийн хүнээс дуулах гэж ичгүүртэйеэ. Миний нөхөр болох хүнийг хороочхоод байхад, садан төрлөөс нь хэн ч над дээр ирж, ийм ийм юм боллоо гэж хүн шиг хэлэхгүй. Миний хаа байгааг мэдэхгүй юм биш. Ийм байх гэж! гэхэд нь.
— Чөлөө олдоогүй байж магад гэхлээр нь,
— Хаанаас даа! Стасекийг Германаас буцаж ирэхэд намайг элдвээр муулах чөлөө олдоод, тэр сохор номинууд үргэлж намайг унагах нүх ухаж, хов жив зөөдөг байж, Стефка ийм, Стефка тийм гэж элдэвлэдэг сэн. Ашгаа л боддог улс! Та ч гэж дээ хэмээн маажаад авсан нь, бас л амин хувиа боддог. Тэрүүндээ сүрхий дээ гэхлээр нь,
— Би яасан бэ? гэж уухилбаас,
— Яаснаа мэдэхгүй байна уу! гээд, төдхөн инээмсэглэхэд нь уйлж улайсан, хавдчихсан нүүр нь өнгө орлоо. Тэгээд,
— Та өнөөх оймсоо надад үзүүл дээ. Оршуулах ёслолд өмсөөд очиж, Стасекийн эгчид үзүүлэхэд минь, атаархаж унан алдах байх. Надад их зан гаргахаа байг, ихэрхүү хог... гэлээ.

— Тантай сайхан бүждэг байна шүү.
— Та юутай эелдэг хүн бэ.
— Хаанаас даа.
— Яав та?
— Нээрэн. Би хүмүүжлээр барагтайхан байх аа.
— Тийм үү? Би түүнийг ажсангүй. Энэ танго бүжиг мөн сайхан аа! Дайны өмнөх цаг санагдаад явчихлаа. Би андуураагүй бол та Андшейтай хамт сууж байсан биз?
— Байсаан.
— Нөхөр тэнь үү?
— Нөхөр минь ээ.
— Тэгээд таныгаа орхичхоод явчхаж уу?
— Яах вэ, би ямар охин хүн биш.
— Тийм дээ. Намайг огт таныг танихгүй мөртөө танд баахан уур хүрснийг минь ажив уу?
— Надад уу?
— Андшей гуай бидэнтэй хамт байна гэж амласан юм сан.
— Тэр тэгж болох хүн.
— Бодвол, түүнтэй хэлэлцэх юм нэлээн байсан байх! За, тэр ч яах вэ. Эзгүйгээр нь хүнийг хэлээд яах вэ. Тэгснээс, харин та надад өөрийнхөө тухай нэг сонин юм хэлж өгнө үү?
— Юунаасаа?
— Өөрөө л мэд.
— Авгай таны ширээний дэргэд сууж байгаа тэр залуу, чухам хэн гэдэг бэ?
— Тележынски Фред.
— Танихгүй нэр болоод учир тодорхойгүй байна.
— Гүн хүн.
— Тэгээд л болох нь тэр үү?
— Ээ тэнгэр, одоо цагт тэр мэдээ ахдаж байгаа юм биш үү?
— Бар, буфетийн тэртээ суудаг тэр хүүхний садан биш үү?
— Розбицки Крысийн үү?
— Розбицки овогтой хүүхэн юм уу?
— Та мэдээгүй байсан уу? Уучлаарай, та надад өөрийнхөө тухай яримаар байсан биш бил үү?
— Би ярьж байгаа юм биш үү?
— Нээрээ юу?
— Тийм ээ!
— Та, нээрээ л хэлж шүү гэж зовниж байна.
— Юуны учир?
— Хүмүүжил муутай гэсэн тухайгаа.
— Үнэн юм шүү дээ, авгайтан.
— Та чиг залхуутай хүн байна шүү. Та намайг бүжиг хийе гэж урихдаа, Тележынскийн садан төрлийг мэдэх гэсэн хэрэг үү?
— Розбицки авхайн тухай л мэдэх гэсэн юм даа.
— Тэр тухай та арай л оносонгүй дээ.
— Хэцүү дээ. Авгайтан надад хилэгнэж байна уу?
— Би танаас нэг юм асуух гэсэн юм.
— За, тэг л дээ.
— Та архи их уусан уу?
— Их уусаан. Тэр гэм болохгүй.
— Гэм болохгүй? Хай даа.
— Тэр юу гэсэн үг вэ?
— Тийм байсан л, архи дэндүү ууснаас боллоо гэж бодоод, бүжиг би тасалдуулахгүй байсан юм.
— Уухай
— Тэгээд?
— Тэгээд тэр танго бүжим аятайхан байсан биз, тийм ээ?
— Миний бодлоор санаанд нэлээд хатангатан ормоор...
— Та намайг нөхөртэйгөө танилцуулбал яана?

Варшавын бослогын дараа эндэх л хотын эмнэлэгт ажиллаж байсан залуу эмч Дроздовски, урлагийг тэтгээч Крайевскийн цээжээ уудлан ярьж байгааг тэсвэрлэн инээмсэглэж сонсов. Тэгээд нэгэн завсарт нь өгүүлсэн нь:
— Үгүй дээ, эрхэм урлаг тэтгээч гуай, тэр цөм сонсоход сайхан мэт боловч, үзэл суртлын хувьд надад олдох юм алга аа гэхэд нь, Крайевскийн зэвүү нь хүрч,
— Олдох юм алга гэж юу гэсэн үг вэ? Энэ тухайд ер таарахгүй үг гэж бодох байна хэмээвээс хариу өгүүлрүүн:
— Тухай бүрд нийцэж байгаа санагдах юм. Та хэлэхдээ, Лондон, Англи саксын ертөнц, Өрнөд дахин, христосын ёсны иргэншил, үнэнхүү ардын эрх хамгаалах ёс... гэж байна хэмээвээс, Крайевски,
— Та бодоод үз л дээ, олдохгүй гэж юу гэсэн үг вэ? Миний тэр бол, урт наст, мөнхийн үнэ цайтай юм гэхлээр нь,
— Дэмий үг ээ, урлаг тэтгээч гуай минь. Өрнө дахинд эрхэм танаа мөн ийм л юм тунхаглаж гарна шүү дээ гэхэд нь,
— Ээ, тийм биш, огт тийм биш. Биш учраас би хэлж байгаа хүн гэхлээр нь,
— Тэгсэн чиг мөн л аанай, урт наст үнэн гэж гарна шүү дээ гэхэд нь,
— Үүнд нэг л үнэн учир байх ёстой гэвээс,
— Ямар үнэн учир, тэр бүх будилаан төөрөлдөөнд байх гэж та эрэлхийлж байгаа юм бэ? Юунд хэрэгтэй юм бэ?
— Эрхэм минь ээ, хүн ер нэг юманд итгэн сүсэлж явах ёстой юм шүү гэлээ.
— Толгой эргүүлэх үг байна. Хоосон үг ёстой юм гэж юу гэсэн үг вэ? Юундаа хэрэгтэй юм бэ? Үнэн хэмээгч юмыг хоёр ч удаа олж сонслоо. Тэгээд ханах минь тэр. Дахиад тийм юмны хэрэг надад алга! Хуруугаа нэг шалзалчихсан хүн дахин шалзлахыг хүсэхгүй биз. Ханаагүй улс бол, Яах вэ тэгж л байг. Урлаг тэтгээч гуай, цөмөөрөө л дэмийрдэг юм байна даа. Эзэрхэг засгийнхан худлаа хэлж байсан даг, германы түрэмгийлэх үес нууц байгаа гэж худлаа хэлж байсан. Одоо ондоо байдалтай болгох гэж бас л худлаа хэлж төөрөгдүүлж байна. Энэ бүхнийг бөөнөөр нь авч үзвэл, цөм худлаа. Хүн бүр юуг эрхэмлэж байна гэвэл, эрх тушаал олж авах гэдгийн хойноос л улаан зүтгэж байгаа хэрэг. Үг, лоозон, үзэл санаа гэх мэтчилэн нь гэвэл үү? Түүний учир ухааныг бид мэддэг болсоон.
Тэр завсар өнөөх хонгор шар хүүхэн, томоотой байдал төлөв бүхий эмчийг их л бахархан, бараандуу өнгөтэй болсон нүдээ том болгон харж суулаа. Архинд хөлчисхийсэн тэр эмчийн хөөрхөн бөндгөр толгой нь өтгөн хар үстэй, тэр нь гялалзаад гялгар дуулга өмсөөстэй юм шиг байна. Эрүү шанаа нь сүрхий зузаан бор арьстай, гарын царвуу нь харлан үзэгдэгч сүрхий үстэйн байдал нь орчин үеийн эр хүн ийм л байх учиртай даа гэх сэтгэл төрүүлж, үг тутам нь хэлсэн бүхэн нь биеэр нь батлагдаж байгаа юм шиг ажээ.
Тэр нөхөр хоршооны нэгэн нь бөгөөд үг яриа сонирхолгүй жаал охин шиг шулганаж байгаа Левицка Ханкийг харна. Крайевскийн байдал чилж ядарсан дүр үзүүлж, зузаан эвэр хүрээтэй шилээ аваад, алчуураар яаралгүйхэн арчиж байхдаа хараа муудсан хүний бүлтгэр нүдээр харж суув.
Дроздовски, өрөвдөх байдлаа далдлан чадалгүй түүний зүг өгүүлрүүн:
— Урлаг тэтгэгч гуай, учир байдал тийм байна шүү. Түүнийг тухалж сайн мэдүүштэй. Энэ дайнаас хойш элдэв үнэн гэгч эцэс болж, бидний үзэж өнгөрүүлсэн юм хэтэрхий их болчихжээ. Нүд хуурдаг улс, одоо гайхуулдаг юмныхаа учрыг үзүүлжээ. Аргалж мэхэлж ашиг олдог ёс зүйл дуусжээ гэхэд нь, Крайевски, нүднийхээ шилийг арчиж л суунгаа,
— Тэгвэл, таны бодлоор яалтай болоод байна? гэхэд нь,
— Яах аргагүй их юм хийх учиртай. Хүний амь нас үлдээд байна шүү дээ гэхлээр нь
— Тийм бий! Амин төгөлдөр хөдөлгөөн хүч ихтэй, өнөөх гэдэг нь бас байж байгаа юм билээ дээ? гэхэд нь,
— Байлаа гээд яах нь вэ? Элдэв тэр томьёо, нэмэлт зүүлт үг, хоосон сул үггүй хэлж болно шүү дээ. Чухамдаа ямар ч утга учир үгүй дэмий амь нас гэдэг нь тэр байхгүй юу гэхлээр,
— Гэв чиг? гэлээ
— Яах вэ? Ямар нэг юмыг учир утгагүй юм гэж нотлох юм бол, даруй утга учиртай үг болно шүү дээ гэсэнд өнөөх хонгор шар хүүхэн,
— Мөн чиг оновчтой сайхан хэлжээ, та! гэж дуугарваас, урлаг тэтгээч өнөөх хүн, шилээ ширүүхэн зүүгээд,
— Би эрхэм танд түүний учрыг хэлж өгнө гээд хуруугаараа ширээ тоншсонд өнөөх эмч инээд алдаж,
— Юм үгүйсгэдэг ёс гэх нь үү? хэмээвээс,
— Түүнээс ч хэцүү юм бий. Мөхөн сөнөх гэсэн ЮМ болно. Мөн, мөн, эрхэм та инээгээд яана. Тэр зүйл бол, өвчин хавчин биш, шууд хэлбэл мөхөн сөнөх гэсэн үг хэмээвээс, өнөө шар хүүхэн татгалзаж,
— Урлаг тэтгэгч гуай, даан ч дээ! гэвээс, Крайевски тачаадан хөдөлж,
— Мөхөн сөнөх, мөхөн сөнөх гэсэн үг гэж хэлэхдээ цээж биеэ ширээн дээр бөхийн, тэр хөдөлгөөнөөрөө нэгэнт таслан хэлсэн үгийнхээ няцалтгүй бөгөөд үнэнийг улам ч тодотгох гэсэн дүрэм үзүүлбээс, Дрозовски, түүнээ огт ойшоон дагасангүй.
— Урлагийг тэтгэгч гуай, би одоохон дээрээ нас нөгчих хараахан болоогүй байна, яая гэх вэ. Эрүүл ухааныг алдахгүй, орчин тойрны юмыг өнгөт саравчаар харахгүй, байгаа үнэн байдлаар нь үзэж, тэр байдлаас нь өөртөө зохистой дүгнэлт хийхийг хүсдэг хүн дээ гэхэд нь, урлагийг тэтгээч тэр хүн,
— Тийм дүгнэлт ямар болдгийг би ухаарч байна аа гэж гүнгэнэсхийхэд нь,
— Тун шулуун дүгнэлт ээ. Би эс эндүүрвэл, урлагийг тэтгэгч гуай, та бол католик шашинтан хүн байх аа? гэхэд нь,
— Тийм ээ, гэлээ.
— За, зүйтэй! Эрхмийн бие үхээд, чухам тэнгэрийн оронд буюу тамын оронд алинд нь очих хуваарьтай гэж бодож байна? гэхэд нь урлагийг тэтгэгч нь шилээ засаад,
— Эрхмийн бие, юмыг тэгж ахин бүдүүвчлээд яах вэ? Бидэн чинь дундад эртний үеийн хүн биш шүү дээ. Үнэнээ хэлэхэд, эрхэм дээд үнэн шударгын ёс бий гэж итгэж явдаг аа гэхлээр нь,
— Би тэгдэггүй. Тэр юманд миний мэдэх юм юу ч байхгүйн дээр нэн учиртай нь гэвэл, тэр ямар ч байсан, надад огт хамаагүй. Түүний нэгэн адил эндэх элдэв үзэл суртал гэдэг нь надад мөн огт хамаагүй. Энэ насаа аятайхан өнгөрүүлэх юм сан гэж л хүсдэг. Тэгээд, ер бидний булаалдаж байгаа юм юу вэ, урлагийг тэтгээч гуай? Эндээ гэж хэлэхэд, миний саяын хэлдэг л биз гэхлээр нь цаадах нь хариулж хараахан завдаагүй байтал, ширээ рүү нь Котович хүрч ирсэн тул, суудал тавьж өглөө. Тэр нь сайхан магнайнхаа хөлсийг ёх гэж арчин суугаад, — Сейфферт Коханска хоёрын хөглөж байгааг бодоход, ухаан санаанд оромгүй юм, хачин юм болж байна! гээд, шилэн хундагандаа дарс хийж содтой ус холин хөөсрүүлээд, аажуухнаар ууж эхэлбэл, цөм тэр үгэнд нь сонирхон, түүний зүг бөхийцгөөн,
— Юу болов? Зодолдчихов уу? хэмээвээс,
— Үгүй, зодолдсон бол яах вэ, хэтрүүлчихсэн л юм болно биз. Их сонин юм болсон шүү. Сейфферт нь эхээс гарсан байдлаар, нүв нүцгэн, нөгөөдөх нь үдшийн шөнийн хувцастай... гэхэд нь Левицка Ханка цэнхэр гэнэн нүдээ дүрлийлгэн,
— Нүцгэн гэж юу гэсэн үг вэ? Ямар ухаантай юм хэлэх гэсэн юм бэ, та? гэхлээр нь Котович инээгээд,
— Нүцгэн л гэж хэлэх гэсэн юм даа. Ямар чиг далдын утга учиргүй, шалдан нүцгэн байсныг хэлж байна. Сонин үзэгдэл болсон доо! Баахан унжруу бөгөөд зовмоор үзэгдэл болсон боловч, хармаар юм байсан даа бүгдийн дур булааж байгаа хэрэг үү? гэхлээр нь юу ч гэхэд нь Левица Ханка дахин эргэж
— Яагаад нүцгэн байсан юм бэ? гэж асуувал, цөмөөрөө хөхрөлдөцгөөсөнд Левицка зэвүүрхсэн царай гаргаад,
— Инээцгээдэг тэнь юу вэ? Би тийм дэмий юм хэлсэн гэж үү? Муухай улс аа тануус. Дарга аа, намайг юунд эднүүс ингэж шоолж байгаа юм бэ? гэж Котовичаас асуусанд,
— Та их сайхан хүн, амьтан бүгдийн дур булаасан болохоор тэгж байхгүй юу?
— Нээрээ юү? Үгүй, эднүүс намайг элэглэн инээхээс биш, огт тэгж боддоггүй дэг ээ... гэхлээр нь хонгор шар хүүхэн дэргэд нь сууж байгаа хүний зүг налсхийн,
— Наадахынхаа аашилж байгааг та хар л даа гэсэнд, Дроздовски,
— Өөрт нь л аятайхан бол, тэгж байг л даа гэхлээр нь,
— Таны санаанд сайхан санагдаж байна уу?
Амьтан хариулсангүй, гагцхүү сандлаа ойртуулан шахаж суусанд, тамхины бохь, архи холилдсон халуун амьсгал нь хүзүүнд нь туссанд,
— Та хичээж бай гэж шивнэв л,
— Бусдын боддог шиг, таныг үзэж байна уу? гэхлээр нь,
— Үгүй гэлээ.
— Тэгээд? гэхэд нь,
— Та ирэх долоо хоногт нээрээ явах гэж байна уу? хэмээвээс,
— Тэгнэ ээ гэлээ.
— Эмнэлгээ орхиод явах нь уу?
— Тэгэх л болно доо. Энд ерөөс надад хийх юмгүй боллоо.
— Хаа хүрэх санаатай вэ?
— Өрнө зүг Доод Слёнкс, Вроцлав, Легница. Чухам хаа хүрэхийгээ тухайд нь шийднэ ээ. Одоо яг цаг нь таарлаа. Хөл үймээн, нутаг ус эзэнгүй энэхэн үед юу л хүссэндээ хүрч болно.
— Би танд атаархаж байна
Хөлийг нь хоёр өвдгөөрөө чангахан хавчаад,
— Түүнийг арилгаж болно гэхлээр нь,
— Тэгж үзэж байна уу? гэсэнд,
— Баттай гэлээ.
— Нөхрөө би яана? гэхлээр,
— Нөхөр гэж үү? Чухам амьд үгүй хоёр нь мэдэгдэхгүй байхад уу? гэв.
— Та тэгж битгий хэл л дээ гэхлээр
— Амьд гэж үзвэл, чухам хэзээ буцаж ирэх вэ? Буцаж ирэх ч юм бол уу даа? гэлээ.
Тэр завсар Котович, Крайевскийн дэргэд сууваас, урлагийг тэтгээчин нь,
— За юутай байна та? Байна уу, өнөөх чинь? гэлээ.
Котович гараа өргөнөөр дэлгээд,
— Сандарч байна. Чухамлавал, ес хагаст мөнгө бэлэн болох юм сан. Та намайг худлаа хэлдэггүй гэж мэднэ шүү дээ. Нэгэнт цаг тогтоосон бол, газар тэнгэр нийлж байсан чиг хамаагүй... гэхэд нь,
— Одоохон дээрээ нийлээгүй шиг байна гэхэд дахин гараа дэлгэж,
— Дээдийн хүчин! Маргааш үдийн өмнө биеэрээ бэлэн мөнгө авчирч өгнө. Баттай гэтэл, хажуугаар нь ширээнийхээ зүг чиглэн Хелмицкийг дагуулан инээмсэглэн яваа Станиечовын өнгөрөн гарахад Котович сандлаасаа өндийн босож, гүнээ мэхийн ёслоод
— Манай хошуучийн авгай ямар хүн дагуулж ирснийг та харав уу? гэхэд нь
— Хурандаагийн авгай гэж хэлээч хэмээн засвар оруулж, Станиевич чинь, Андерсийн хурандаа шүү гэвээс,
— Тийм юм гэж үү? Би мэдсэнгүй. Ганцаараа энд байгаа юу? гэхэд нь,
— Үгүй, Пуциатыцкийнхэнтэй энд хүрч ирсэн гэхлээр нь,
— Аяа хөөрхий! Дандаа дээгүүр томчуултай! гээд, ар тийшээ томоотойхноор эргэж харваас, Каси гуай, нөхдөдөө Хелмицкийг танилцуулж байв.
Ханска Лили яг арвын өмнө хүрч ирээд, бар дундуур хурдлан гараад замдаа Крысинын зүг инээмсэглэн өнгөрч, буфетийн цаадах хонгилд далд оров. Удалгүй хойноос нь Крыстина бас гараад өглөө. Лили тэр үед зуны биеийн тамирчны цув өмссөнөө тайлж байснаа Крыстиныг
— Хонгор минь, сайн байна уу чи? Ажил их үү? гэлээ.
— Муу байсаан. Чамайг ирэхгүй гэж зовж байлаа гэхэд нь,
— Чиний санаанд орохгүй байна. Би гэдэг чинь нойртоо дарагдчихлаа. Үд өнгөртөл ингэж унтчих гэж, балтгар хав шиг. Нүүр минь хавдчихаагүй биз? гэхэд нь,
— Зүв зүгээр байна. Царай чинь жигтэйхэн сайхан гэвээс, Лили цүнхнээсээ сам гаргаад, хөвүүн хүнийх шиг бужгар бөгөөд өтгөн хар үсээ самнавал, Крыстина,
— Хонгор минь ээ... гэсэнд,
— За юу гэлээ.
— Өнөөдөр арван нэгд яваад өгвөл, чи намайг их загнах уу?
— Яаж байгаа чинь тэр вэ? Хагас сайнд уу? Яаж байгаа чинь тэр вэ? Өвдөв үү?
— Үгүй
Лили ажин хараад,
— Тэгээд юу болж байгаа нь тэр вэ? гэж асуув.
— Юу ч болоогүй. Эртхэн шиг харих санаатай.
— Ээ дээ, Крыстина минь
— Яагаа вэ?
— Үнэнээ хэл дээ
— Юугаа хэлэх вэ?
— Хар хүүтэй болчхов уу? гэхлээр нь хацрыг нь үнсэн тэврээд,
— Лили минь, яасан цэцэн хүн бэ, чи минь! гэлээ.
— Хар хүү байгаа биз цаана чинь
— Магад аа
— Царай байдал зүгээр юм уу?
— Хачин инээдтэй. Биеэ сүрхий хүн гэдэг.
— Тэр ч яах вэ. Байдал төрх нь зүгээр үү?
— Санаа бүү зов. Би түүнд сэтгэлтэй болохгүй.
— За тийм л байг даа. Хэн юм бэ, тэгээд. Би түүнийг таних уу?
— Арай ч үгүй бол уу.
— Үгүй гэж үү. Хэн юм бол доо? Крыстина минь, хэлээд өгөөч дөө, мэдэх гэж үхэж байна аа, би чинь. Нэр нь хэн гэдэг юм бэ?
— Нэрийг нь мэдэхгүй.
Лили нүдээ том болгон гайхаж,
— Яагаад мэддэггүй юм бэ? гэлээ.
— Яах вэ, мэдээгүй л байна,
— Нэрийг нь мэдэхгүй гэж үү дээ?
— Нээрэн. Нэрээр нь би яах вэ? Хэрэг нь ч юу вэ? За, тэгээд та ирэв үү? Хариуд нь чамд ирэх хагас сайнд сууж өгнө гэхлээр нь, Лили, ооныхоо сав уудалж,
— За, явбал яв л даа! Галзуу хүүхэн юм даа чи. Наад өвгөн маань, чөлөө олгох юм биз дээ? гэхэд.
— Олгохгүй гээд үзэг л дээ. Пөөх, тэгвэл нь үү? Чи хүнд ер үг алдаж болохгүй шүү гээд, танхимдаа эгж орвол дор нь олон хүлээж ядсан улс овооролдож, тэднийг үйлчлэх зуураа бас Хелмицкийг эрэх зав оллоо. Ширээ өрсөн газар үзэгдсэнгүй. Их танхимаас хөгжмийн чимээгүй. Хаашаа алга болчхов? Баахан гайхтал, Пуциатыцкийнхний ширээнээ, буфет тийш араараа харан сууж байсан ажээ. Фредтэй ярьж байсан юм байж гэв.

Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чандруу Алмаас Хоёр - 13
  • Büleklär
  • Чандруу Алмаас Хоёр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4362
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4416
    Unikal süzlärneñ gomumi sanı 2076
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4465
    Unikal süzlärneñ gomumi sanı 1948
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4379
    Unikal süzlärneñ gomumi sanı 1921
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 1899
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4444
    Unikal süzlärneñ gomumi sanı 1897
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4502
    Unikal süzlärneñ gomumi sanı 1785
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4484
    Unikal süzlärneñ gomumi sanı 1737
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4484
    Unikal süzlärneñ gomumi sanı 1795
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4387
    Unikal süzlärneñ gomumi sanı 1921
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4424
    Unikal süzlärneñ gomumi sanı 1886
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4459
    Unikal süzlärneñ gomumi sanı 1850
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4198
    Unikal süzlärneñ gomumi sanı 1992
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4530
    Unikal süzlärneñ gomumi sanı 1778
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4392
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4487
    Unikal süzlärneñ gomumi sanı 1803
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4427
    Unikal süzlärneñ gomumi sanı 1785
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 18
    Süzlärneñ gomumi sanı 4537
    Unikal süzlärneñ gomumi sanı 1681
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 19
    Süzlärneñ gomumi sanı 4459
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 20
    Süzlärneñ gomumi sanı 4550
    Unikal süzlärneñ gomumi sanı 1977
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 21
    Süzlärneñ gomumi sanı 1212
    Unikal süzlärneñ gomumi sanı 761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.