Latin

Чандруу Алмаас Хоёр - 10

Süzlärneñ gomumi sanı 4387
Unikal süzlärneñ gomumi sanı 1921
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Юу гэж Крыси асуулаа.
— Өнөөх чөлөөгөө гэхэд нь,
— За, болно гэж бодъё. Тэгээд юу болох вэ? гэхлээр нь
— Тэгээд юу болохыг ухаарахгүй байна уу, та? хэмээвээс,
— Үгүй, би юм ухаарахдаа тун муу гэвээс,
— Ухаарч ядах юу байх вэ? Би энд «Монопольд» буусан хүн гэхлээр нь Крыси толгойгоо гэдэсхийж, нүд нь сэргэж,
— Нээрээ юү? Та яасан сайн санаатай хүн бэ? гэхэд нь,
— Таны үг таатай санагдаж байна. Нэгдүгээр давхрын арван наймдугаар өрөө гэхлээр нь,
— Таг яг л тэр ёсоор болно гэж бодож байна уу? гэвээс,
— Болохыг нь мэдэхэд амархаан. Арван нэгд шүү, тийм биз? хэмээтэл,
— Харамсалтай нь, арай л... гэвээс, Хелмицки,
— Байчих нь уу? гэсэнд,
— Би данс бодоход л дадсан хүндээ хэмээсэнд,
— Ганц данс уу? гэж асуувал,
— Тэр маань бас заримдаа нийлж өгдөггүй Юм гэхлээр нь Хелмицки, янжуураа шал дээр хаяад, хөлөөрөө гишгэн унтрааж, гараа дахин өмднийхөө халаасанд хийн,
— Та ганц л мөнгөний тооцоо хийдэг хүн гэж үү дээ? гэхэд нь,
— Яая гэх вэ дээ, миний эрхэлдэг ажил тэр л юм даа гэлээ.
— Тэгвэл, та энэ тухайд бас зоригтойхон тооцож чадах хүн байна. Лав алдахгүй байх гэж Хелмицкийн хэлэхэд,
— Магад ч үгүй гэтэл, буфетийн цаанаас өнөөх урлагийг тэтгээч Крайевскийн
— Крыстина! гэж дуудах нь дуулдлаа.
— Крыси тэр зүг явах гэтэл, Хелмицки, замыг нь хаагаад,
— Тэгээд яах вэ? гэж асууваас,
— Яах вэ? гэж өөдөөс нь хариу асуусанд,
— Арван наймдугаар өрөө, арван нэгд гэлээ.
— Түүнийг тогтоолоо. Гэвч... гэхэд нь,
— Бас юуны «гэвч» хэмээсэнд,
— Та бодоод үз л дээ, ийм өчүүхэн юм заавал шалгаж тулгах хэрэг юу вэ? Би хүний хэлсэн үгэнд итгэдэг хүн гэлээ.

Свиенцки орчин тойрондоо сууж байгаа хүмүүсийг алгасангуй нүдээр нэг харж үзвээс, Древновски, ширээ засах үес, хэн хаа суудалтай болохыг заасан шошго бэлдсэнийг манай мэдэж буй шалтгаанаас өрж эс завдсан тул, суурь байраа олох гэж улс баахан санамсаргүй үймэлдэн байлаа. Свиенцки түүнээ инээмсэглэж, аятай сайхан зан гарган тохинуулахыг оролдовч, дотроо унтууцаад, нарийн бичгийнхээ даргыг ширээний хоорондуур модон хүн шиг хөдөлж явахыг харуут гараа тас зангидан, «энэ мууг ганцхан чадъя даа» гэж эрслэн шийдээд, өнөөх Пиенионжекийн зүг ер харах ч дургүй сууваас, цаадхын юм шулганаж чалчих чимээ үе үе чихэнд нь сонстож байлаа.
Пиенионжек, тэр бүгд цугласан хүнийг цөмийг андахгүй таних тул, тэдний дунд тун тавтайхан байж байлаа. Свиенцки, түүнтэй үг сольж байснаа цаанаас нь зочид орж ирэхэд орхиод явчихсан билээ. Тэгэхлээр нь хэдийгээр Древновски нь бас нэг тийшээ яваад өгсөн ч гэсэн ганцаардахгүйг хичээж, дорхноо аюулаас хамгаалахын хаминдаа Врона хошуучид наалджээ. Тэр нь, тун залуухан хар хүү, нас хорин хэдтэй бөгөөд нуруу намхан, бие жижиг, урвагар жаал хүүгийн царайтай, хацар нь сайн эдгээгүй хагархай сорвитой хүн байвай. Хаминдаагийн тушаалд дэвшсэн учир нь гэвэл, саяхан хүртэл, онцгой хүндэт партизанчилганд оролцсоны ач байжээ. Зугаа наргиа, архи дарсанд дуртай тул, Пиенионжектэй найрсаг байдалтайгаар уулзаж мөрийг нь алгадан,
— Байдлыг үзвэл нэлээд сайн архидав уу даа Пиенионжек минь? гэхэд нь, Пиенионжек хөхрөн инээж,
— Тэгсээн. Чи ч бас одоо нэлээн уух байлгүй, гэхэд нь,
— Ээ дээ! гэж Врона ярвайн өгүүлрүүн, — Ялзарсан буржүйд л таарах ийм элдэв бусын амьтан цугласан юманд би дургүй... гэхэд нь, Пиенионжек алгаа хавирч өгүүлрүүн,
— Дуртай болно доо, дургүй гээд хаачих вэ чи, үзээрэй... гээд цаашаа ярих гэтэл нь «Островиецын дуу хоолой» гэдэг сонины эрхлэгч Павлицки, Свиенцкийн даалгавраар хүрч ирээд, татан зайлуулж орхилоо. Тэр Павлицки гэдэг хүн, тун сүрхий өндөр нуруутай, өргөн мөртэй, зузаан хүзүүтэй, сэлэгз гөрөөсний том толгойтой хүн ажээ. Балтгар Пиенионжек, суганд нь хүрэхтэй үгүйтэй бөгөөд, Павлицки махаараа түрэн,
— Одоохон зайл гэм! гэсэнд, Пиенионжек
— Би юу? гэж зогьсон, яалаа гэж зайлах вэ. Чи өөрөө зайлбал зайл! гэвээс,
— Зайлахгүй юу? гэхэд нь,
— Юун зайлах юм бэ? Ардын эрх гэж байдаг юм уу, үгүй юм уу? гэтэл нь,
— Чи зайлах уу, үгүй юу хэмээвээс, Пиенионжек, толгойгоо гэдийгээд ичгүүр сонжуургүй инээмсэглэж,
— Энд надад их л таатай байна гэхэд нь,
— Тэгвэл, хүлээж байгаарай гэвээс,
— Чи нам˗майг айлгаж байна уу? гэвээс
— Яаж байгааг үзээрэй хэмээвээс,
— Чи нам˗майг айлгаж байна уу? Эзэрхэг засгийн өмнө хэн долигонож байсан билээ? гэхэд нь Павлицкийн царай ув улаан болоод,
— Дуугай, муу мал! гэхэд нь,
— Чи долигонож байгаагүй юу? гэхлээр нь Павлицки Вейхерттэй үг солилцон ойрхон зогсож байгаа хошуучийн зүг ширвэн харваас, Шука Подгурски хоёр, тэдний зүг айсаж авай. Свиенцки, тус хотын цэргийн дарга, хурандаа Вагинскитэй ярьж буй тул, наашаа ойртолгүйгээр алсаас Павлицкийн үг яриаг ажин харж байлаа.
Сонины тэр эрхлэгч нь, Пиенионжекийг,
— Чи хэлээ амандаа хийх юм уу, үгүй юу? гэж загнасхийн өгүүлбээс, Пиенионжек нарийн хоолойгоор хяхтнан инээж,
— Долигонож байгаагүй гэж үү, чи? гэхэд нь,
— Дуугаа нам болго хэмээсэнд,
— До˗долигонож байгаагүй гэж үү... гэхлээр нь Павлицкин тэсэж ядан,
— Чи яаж байсан бэ? гэхэд нь,
— Би юу? гэж Пиенионжек гэдийж, долигонолгүй яах вэ гэсэнд,
— Тэгвэл, хэл амаа тат! гэхлээр нь,
— Яасан чиг татахгүй. Чи намайг яах юм бэ? Эрх барьсан бүхэнд би до˗долигонож байдаг хүн. Чи чиг бас долигонож байсан гэхлээр нь Павлицки царайгаа хөхөртөл уурлаж, тэр завсар Врона тэдний зүг тун учиртайхнаар харах болсонд Пиенионжек,
— Чи өөрөө долигонож байсан шүү? гэж нарийн дуугаар өгүүлсэнд Павлицки, нударгаа зангидаад, асар том биеэрээ Пиенионжекийг дарж унамаар мэт болсноо, биеэ барьж,
— Чи тэгж л байгаарай. Маргааш хэлэлцэнэ дээ гээд эргэхэд нь хойноос нь Пиенионжек ихэд таваа ханан, — Чи долигонож байсаан! гэж хашхираад хоцорлоо.
Свиенцки, Павлицкийг яриагаа дууссаныг ажаад, хурандаагаас ямар нэгэн аргаар холдосхийгээд, Павлицкийг сугадан, — За, юу болов, та учрыг нь олчхов уу хэмээвээс, Павлицки гараараа зангаад,
— Түүнтэй яриад тусгүй, сулдайтлаа согтчихжээ хэмээвээс,
— Хараал идмэр гэхэд нь,
— Миний бодоход, оролдолгүй орхисон нь дээр байх вий. Горьгүй хүн дэг гэхэд нь,
— Энд үлдээх гэж үү? Болохгүй гэлээ.
— Агсан тавьж төвөг татвал яана? гэхэд нь, Свиенцки гүнгэнэж,
— Тэгвэл үү? Арга хэмжээ байлгүй дээ. Гэвч, байвал байг уу даа? Оролдоод байсны хэрэг ч үгүй юм уу, даа... гэвээс,
— Мөн дөө. Үгүй, ийм амьтныг урьсны хэрэг юу байсан юм бэ? гэхэд нь,
— Би урьсан гэж үү? Яалаа гэж даанч!
— Үгүй, тэгвэл, газрын хаанаас гарч ирсэн хүн бэ? гэхэд, Свиенцки, гараараа зангаж,
— Одоо дүүрсэн хэрэг гээд ийш тийшээ харуут,
— За, бараг цөмөөрөө хүрэлцэн ирсэн юм шив дээ. Сууцгаах уу даа? гэлээ.
italki
Чингээд, баахан будилсхийж, улс байр сууриа олцгоосон хойно, Свиенцки нэг хэсэг яадаг билээ, Шукийг хүндэтгэсэн үгтэй хундага өргөх үү, байх уу гэснээ, арай чиг энэ удаа нийцэхгүй юм уу даа гэж бодсон нь, цөмөөрөө тавагтаа амсах идэх юм шамдан хийцгээж элдэв зууштай таваг пял нь олны гар дамжиж байсан үүнд Свиенцки өөрөө бас өлссөн боловч, үг хэлэхэд эхлэх аятайхан юм санаанд орж өгсөнгүй, засгийн газрын гишүүний хувиар хэлбэл зохих үг орж өгдөггүйд, засгийн газрын хүн гэж бодоход нь догор нэлээд таатай болж, тэгээд хундагаа бариад, ширээн дээгүүр Шукийн зүг бөхийсхийгээд, дотно байдлаар
— Эрхэм нөхөр Шука таны эрүүл мэндийн төлөө! гэхэд нь,
— Сайхан архи сайн шүү! гэж хурандаа Багински дуугарлаа.
Свиенцкийн бие, Врона, Багински хэмээх хоёр цэргийн хүний дунд сууж, Шука ширээний цаана урдаас нь харж, нэг талаас Вейтерт, нөгөө талаас Хотын Зөвлөлийн дарга Калицкийн дунд суужээ.
Древновски, бие хөшүүн болчхоод, толгойд нь юм шуугих шиг хачин болсныг бие хөшсөнөөрөө дарах гэж ядан, ширээний адагт суудал эзлээд, юм идэхэд нь хоолойгоор цаашаа орж өгөхгүй, тавагтаа хэдэн хэрчим мах хийгээд, нэгийг нь амандаа хийвээс, цаашаа орохгүй, хоолойд нь тогтчихсоныг чүү гэж залгиад, үйлдвэрчний эвлэлийн хэдэн хүн хоорондоо сүрхий юм ярилцаж байсантай үг нийлэн ярих гэсэн нь, зарим нэг үг нь гүйцэд дуулдаж өгдөггүй. Хажууд нь ойр суусан хүний зүс царай ч гэсэн, цахилгаан дэнгийн хурц гэрэлд хачин өөр үзэгдэж, цаана наана янз янзаар харагдаж байх шиг. Хажууд нь Пиенионжек суугаад, анхлан их л даруу, чимээгүй байдалтай, номхон гэгчийн царай гаргаад, бүүдгэр анимбууз нүдээрээ ийш тийшээ гайхан харж, царцсан цэлцгэнүүр шөлтэй мөргө загас сэрээдэн ядаж суухад нь, Древновскийн сэтгэлд сүүлчийн алдааны гэм санагдаж, хамаг юм горьгүй, бүтэхгүй боллоо. Ингэнэ, тэгнэ гэсэн бүхэн цөм өнгөрлөө. Дэвших дэгжихийн хамаг юм биш боллоо. Хэтийн юм баларлаа яасан ч азгүй юм болов оо гэж бодож суутал нь, дэргэд нь суусан хүний модон хоолойтой юм шиг хачин дуу дуулдаж,
— Хундага тань дүүрэн байна, уудаггүй юм уу та? гэж дуулдсанд, агшин зуур тэр хүний дууг сонсуут ухаан орж, согтуугаа гарсанд гайхсан нь, бие ч талбиун болж, чих нь ч онгойж, толгойд нь шуугьж байсан чимээ чиг алга болчихсонд, урдын адил, таатайхнаар инээдэг маягаараа инээгээд,
— Уулгүй яах вэ. Би хэд хэд уучихсан гэхэд нь, нөгөө хүн,
— Уухад гэмгүй гээд хоёулаа хундагатай архиа ооччихоод, Древновски, Свиенцкнйн зүг харваас, царайгаа барайлгаж хөмсөг зангидсан Вронатай уг хэлэлцэж байв. Ширээ тойрон суугсад аажим аажмаар халцгааж, огт чимээ аниргүй, бараг бие нь үзэгдэхгүй байгаа юм шиг хөдөлж байгаа үйлчлэгч нэг ч зочны хундагыг хоосон байлгахгүйг хичээж, тэдний хүрээгүй доохон суудалтангууд өөрсдөө архи хундагалан ууцгааж байлаа.
Шука, Калицкитай зэрэгцэн суусандаа их л таатай санагдаж, хоёулаа аль хэдийний сайн нөхөр, нэгдүгээр дайнаас танилцаж, дайн төгсөх үед хоёулаа Женев хотод хүрээд байсан хуучны, олон жилийн танил нөхөд байжээ. Шука тэр үед хорь хүрээгүй, хувилахуй ухааныг судлагч нэг ядуу оюутан байж, Калицки нь хоёр гурав ах, юм үзсэнээр бас илүү, эрдэм ухаан, улс төрийн хувьд үзэж өнгөрүүлснээр давуу байжээ. Шукийн эцэг нь бяцхан хотын гуталчин хүн байсан аваас, Калицки бол, Киев нутгийн газрын эзэн баян айлын хүү бөгөөд, угсаанаасаа урвасан хүн ажээ. Дундад сургуульд суралцаж байх орь бага насандаа Варшавад нийгэм журамт нэгэн бүлэг залуучуудтай дайралдаж, түүнээс болж, засаг төрд харштай гэж үздэг нэгэн хэрэгт холбогдож, сургуулиасаа дахиж өөр сургуульд орох эрхгүй үнэмлэх бичигтэй шившигтэйгээр хөөгдөөд, эд хөрөнгө сайтай учраас, цагаан хааны мэдлийн Варшаваас нэг их төвөггүйгээр, Хабсбүргийн харьяаны эрх чөлөө илүүтэй Краков орсон байжээ. Тэгсэн чиг, нийгэм журмыг түргэдүү омголон тайжийн цээжнээс холдуулсангүй. Хөөгдсөн барьсанд нь ичингүйрэн гутарсан эх эцгээ ч нийгэм журмын төлөө тэвчээд, Украины хар шороот газраас урсан ирж байгаа элбэг дэлбэг ашгийг ч хэрэгсэхгүй болж, тэр бүгдийг араараа тавиад, биеэ дааж эрх чөлөө төгөлдөр айван тайван сэтгэлгэтэй болоод, мөдхөн, шинэ найз нөхдийнхөө ихэнхийн нэгэн адил уранхай цоорхой гутлаар Краковын гудамжны чулуу шигтгэсэн муухан засмалыг элээн явах болжээ. Тэгээд сургууль төгсгөсөн шалгалтаа өгөөд, түр Англи орж, нэг хэсэг Белгид суугаад, үргэлжид эд мөнгөөр дутаж явахдаа дадан сурсан байдалтай болж, Швейцар ороод, харилцан туслалцах ёсонд бүрмөсөн автагдаж, тэр зүйлд нэг насаа зориулахаар тогтсон авай. Тэгээд, нэгэн үе Шукатай нэг өрөөнд сууж байсанд Шукийн ухаан оюун хөгжихөд их нөлөө үзүүлсэн ажээ. Хожим, нутаг усандаа буцаж ирсэн хойно дор дороо биеэ даасан ажил хийх болж, яваандаа зам нь салж, Шука, нийгэм журамтны мөрийн хөтөлбөрийг хараахан хангалтгүйд үзэж, эв хамт намтай холбоотой болж ахижээ. Тэгээд нэлээд залуугаар эхнэр авч, Мари нь авгай нь болохоос гадна үнэн журмын нөхөр хань нь болжээ. Харамсалтай нь, мэргэжлийнх нь ажилд үргэлжид давахуйяа бэрх төвөг тохиолдон, уг мэргэжилдээ сүрхий боловч, улс төрийнхөө үзлийг нуун далдалдаггүйгээс болж, дарга нартайгаа таардаггүй, түүний улмаас үргэлж ажлаа солиход хүрдэг байсан билээ. Сүүлд, гучаад оны үес цагдан сэргийлэхийн эрх баригчидтай зөрөлдсөөр, уг мэргэжлийнхээ ажил хийх аргагүй болж, хэдийгээр уг мэргэжлийн тухайд сүрхий чадалтай боловч, зам нь хаагдаж, аж төрөх байдал нь аажмаар хэцүүдэн, нийгэм олны дунд хэвийн амьдралтай байхад бэрхтэй болж ирээд, эцэс сүүлдээ түүний биеийг тухайнхаа үед их л цуутай болсон, удтал таслан шийтгэж барахгүй нэгэн хэрэгт орооцолдуулан оруулж, эцэст нь тэр хэргийн учир ял шийтгүүлсний эцэст гурван жил гянданд хоригдоод гарахад нь дахин дайн үүсэх байдал тун ширүүлэн ойртож билээ. Калицки нь харин ч залуугийнхаа үзэл санаа баримталсаар, дайны хоорондох үес Польшийн нийгэм журамт намтай зузаан холбоотой байсаар, улс төрийнхөө бүлэглэлд, Польшид харилцан туслалцан хөдөлгөөн зохиоход үлэмжхэн үүрэгтэй болж, их юм бичиж, илтгэл сонсгол хийж улсын хурлын төлөөлөгч ч болж байлаа.
Шукийн бие мэндийн хэдэн үг солилцохоос өөр, Калицкитай чөлөөтэй ярилцах нөхцөл энэ будаалгад олдоогүй байжээ. Завшаанаа Вейхерт нь одоогийн Европын байдлыг ярилцах үгээр түр завсарлаж, цар таваг дотроос могой загасны аль нэг аятайхан хэрчим олох гэж оролдож байх завсар Шука тэр завшаанд Калицкитайгаа ярих гэж, түүний зүг эргэвээс, бодлого болж, чимээ аниргүй дуугай суугаад, идээнээс ам хүрэх төдийхөн, архи дарс ер амсахгүй сууж байлаа. Шука, Калицкитай сүүлчийн удаа шоронгоос гараад, яг дайны өмнөхөн нэг л уулзсан байжээ. Тэр үед эв хамт намын гишүүн бусчуудаас Шукийг эргэж уулзсан цөөхөн хүний нэг нь Калицки байсан бөлгөө. Тэр цагаас хойш байдлыг нь одоо үзвэл, их л өтөлсөн шинжтэй, үс бууралтаад, бие туранги болж, бөгцийчихжээ. Хэлбэр сайт толгой, хатуужилт даяанчийн шинжтэй царайтай, унжсан, урт соёо сахалтай байдал нь, одоо цагийнхаас ондоо шинжтэй үзэгдэж, нийтээрээ шуугилдаж хөөрөлдөж байгаа шуугианы дунд, ханхалзсан олны дунд тэр будаалгад сууж байгаа байдал нь, этгээд өмнөө үзэгдэн, сэтгэл санаагаар алс хол оршин буй мэт байсан түүний туранхай нарийхан гар дээр нь Шука гараа тавиад, тун ховорхон хэрэглэдэг үнэн дотно байдалтай аялгуугаар,
— Хуучин нөхөртэйгөө уулзан учирсандаа их л сэтгэл сэргэж байна гэхэд нь Калицки, толгойгоо өндийлгөөд, сагсайн ургасан хөмсгөн доорх хонхойсон хар нүдээрээ Шукийн өөдөөс харваас, нүд нь аль хэдийн галгүй болсон ажээ. Эртний гал ч үгүй болж, хонхойн ширгээд, гялалздагаа хэдийн байчихсан байлаа. Тэгээд нам дуугаар
— Би чиг бас баяртай байна гэхэд нь
— Бид хоёр заавал нэг уулзах ёстой гэсэнд,
— Хэзээ явах гэж байна хэмээвээс,
— Лхагва гарагийн өглөө эрт гэхэд нь Калицки мишээсхийгээд,
— Дайны сүүлээр гэгч нь болж байна даа гэхэд нь Шука гүнгэнэж,
— Сонин хачин дуулдаж байгаа биз... дайны сүүлээр... гэж мягмарт орой уулзъя. Чи ар гэрийнхэнтэйгээ энд байна уу? гэхэд нь толгойгоо сэгсрэн,
— Ганцаараа гэсэнд,
— Авгай чинь яасан бэ? гэхэд,
— Мари юу? Бослогын үед амь үрэгдсэн гэвээс,
— Ээ, тэгсэн бий! гээд тэр тухайд хэлбэл зохих үг эс олдсонд гартаа барьж байсан талхаа имрэн нухаж байтал Свиенцки, түүний зүг
— Нөхөр Шука! Таны өмнөх хундага тань дүүрэн байж байх шив! гэхэд нь Шука толгойгоо дохин, архиа уучхаад, өнөө барьж байсан талхаа нухаж, нэг хэсэг чимээгүй байснаа,
— Миний Мари бас нас барсаан гэхэд нь Калицки түүний зүг чилсэн нүдээрээ ширтвээс,
— Равенсбрюкт гэж тайлбарлаад, агшин зуур тээнэгэлзэсхийснээ, — Чиний хөвүүд яасан бэ? гэхэд нь, Калицки,
— Бас л үгүй болцгоосон доо гэхэд, Шукийн хоолой зангирч,
— Хоёулаа уу? гэхэд нь,
— Тийм ээ. Аль хэдийн. Дөчин дөрвөн онд үрэгдсэн, За тэгээд мягмарт уу? хэмээвээс,
— Тийм ээ, мягмарт гэж аажуухнаар хариулаад, яриа тасарчээ. Ширээний нөгөө талд Врона өндөр дуугаар ярьж байгаа нь:
— Миний мэддэг ганц л юм бий. Ойд байрлах үед маань би болон бидний нөхөд үүнийг огт ондоогоор боддог байлаа. Манай зарим нэгэн нөхөд одоо дэндүү хурднаар юмтай дадаж эвлэрч байгаа бололтой. Ингээд л цаашлах юм бол, хувьсгалаа амархан алдчихад хүрнэ. Үүнд юм бүгдийг ингэж дэнсэлгэх хэрэгтэй гээд, зангидсан гараараа заан үзүүлээд, — Ангийн тэмцлийг дарж болохгүй, харин ч улам хурц болгох ёстой. Яагаад гэвэл, бид цаг тухайд нь эс цохивол, ар луугаа хутга шаалгана шүү гэхэд нь Свиенцки, учрыг мэдсэн байдалтай инээмсэглэн, толгойгоо дохиж,
— Тэр цөм зүйтэй, нөхөр хошуучаа, гэвч та нэг юм мартаж байна хэмээсэнд
— Юу мартаж байна? хэмээхэд нь,
— Төрийн бодлого гэж тийм ч амархан юм биш гэдгийг. Одоогийн үе шатанд юуны өмнө янз бүрийн хорслыг дарах чухал байна гэхэд нь, Врона нэтийж хараад:
— Хэний хорсол? Нударган баячуулынхыг уу? Газрын эзэн баячуулынхыг уу? гэхэд нь, Свиенцки зайлсхийн өгүүлрүүн:
— Би өргөн дэлгэр утгаар хэлж байгаа юм шүү. Өөрийнхөө талд татан оруулж нэгтгэх учиртай юм шүү гэхэд нь
— Хэнийг? гэвээс, Свиенцки гайхаж,
— Юу хэнийг гэж? Улсаа гэхлээр нь, Вронын бор царай баахан хувирч,
— Улс гэнэ ээ! Нөхөр Свиенцки, та ер нь жинхэнэ Польш улс түмнийг үнэхээр мэдэх үү, ямар байгааг, юу хүсэж байгааг мэдэх үү, та? гэхэд нь Свиенцки,
— Миний бодоход... гэтэл, цаадах нь үгийг нь таслан,
— Та чухам хэнийг нэгтгэх гэж байгаа юм бэ? Ажилчин тариачныг дахин ядуу зүдүү рүү түлхэн оруулах гэгсдийг нэгтгэх юм уу? Манай нөхдийн сайныг өнцөг булангийн цаанаас бууддаг этгээдийг нэгтгэдэг юм уу? Тэд тэнь Польш улс гэдэг болох уу? гэхэд нь Свиенцки, гараа дэлгэж,
— Хошууч аа, хошууч аа! Таны сэтгэл догдолсон учрыг би сайн мэдэж байна, би өөрөө бас олон тохиолдол үзэгдэлд сэтгэлчилдэг хүн гэхэд нь,
— Тэгээд, хувьсгалын туг дээр та дуртайяа «Польш ах дүү нараа бие биедээ хайртай байя!» гэж бичих сэн байх даа гэхэд нь,
— Газар орон маань хоосорч гүйцсэн, хүн амьтан зовж ядарсан байгаа үед үнэн байдалд нийцүүлэн бодох учиртай гэхэд нь,
— Тэр үнэн байдлыг мэдэн бодохын үүднээс та түмэн олныг гоён чимсэн эвслээр толгойг нь эргүүлэх хүсэлтэй юм биз дээ? Тэгүүлэхгүй! гээд ширээгээ шааж, — Тэгж болохгүй, тэр бол большевик зам биш. Орон нутаг хоосорсон нь үнэн, хүн олон зовж ядарсан үнэн, гэвч миний бодоход, нөхөр Свиенцки, тэр зовж ядарсан улсын цээжинд юутай их чадал зориг байгааг та бодож олоогүй байна. Тэр, чухамдаа их хүчин, манай эв хамтын хүчин улам өсөн өрнөж, бусдын цээжинд бас сэрэн төрөх вий... Аяа... гээд жаал хүүгийн гашууддаг өнгөтэйгөөр хоолойгоо чичрүүлсхийж өгүүлрүүн, — Тэр цаг үеийг өчнөөн төчнөөн нөхөд үзэхгүй нь харамсалтайяа... гэхэд нь, Свиенцки, тэр гижигтэй үг яриаг өөр юманд хандуулах завшаантай болсныг ашиглан,
— Өнөөх тэр амь үрэгдсэн хоёрын тухай мөрдөн байцаах юу болж байна? хэмээвээс, Врона, өөдөөс нь өөрийнхөө үзлийн үүднээс харж,
— Тэр тухай битгий зовогтун, юм бүхэнд цаг үе бий. Хэрэв тэднийг хороосон хулгай этгээдийг барьж эс чадвал, урьд хожид нэгэн цагт бид тэр балмад дээрэмчин болон бусад элдэв этгээдийг өмөөрч байдаг этгээдийг ч гартаа оруулан атгана даа гэхэд нь Свиенцки бодлого болж,
— Тэр явдал бол, нэг ганц хүний солиорон өдүүлсэн хэрэг байж болох юм биш биз дээ, нөхөр Врона минь? гэхэд, Врона нэг хэсэг чимээгүй болсонд, Свиенцки үгээ үргэлжлүүлэн,
— Тийм учир байдал бас байж болохыг бодолтой шүү дээ гэхэд нь, цаадах нь хуруугаараа ширээ тоншлоод,
— Танаас нэг юм асуувал болох уу? гэхэд нь, Свиенцки яаран,
— Тэгэлгүй яах вэ гэвээс,
— Та ер бусын юманд итгэдэг үү? хэмээвээс, дэд сайд болох өнөөх маань баахан мэгдэсхийж,
— Би юу? гэхэд нь,
— Та хэмээвээс,
— Би үүний учрыг ухахгүй байна. Ер бусын юманд юунаас болж би итгэхэд хүрэх учиртай байна? хэмээвээс, Врона, далаа хавчин,
— Түүнийг би мэдэхгүй, та л мэдэх хэрэг. Би зүгээр л, таны асуусны хариу бас нэг юм асууж байгаа хэрэг гэлцэх завсар, Шука дахин Калицкаас,
— Чиний хэтийн төлөвлөгөө юу байна? Энэ Островиецэд үлдэх үү? хэмээвээс, Калицки
— Би сайн шийдээгүй. Варшавад сэтгэл татагдаад байгаа гэхлээр нь,
— Нэг учир ургаж уу? гэхэд нь,
— Юу гэж байна чи? Тэнд намайг хүлээх хүсэх хэн байх гэж? Тэнд манай хийх ч юу байх вэ гэхэд нь Шука, таваг руу чиглэсэн хүнд аньсагаа өөд нь болгон өгүүлрүүн:
— Би ухсангүй. Юу хийх юм бэ гэсэн чинь юу гэсэн үг вэ? Хийх юм юу мундах вэ? гэхэд нь Калицки гараа зангаж,
— Нөхөр минь ээ! Энд цэц булаалдаад яах вэ. Миний мэт хүн, одоо, хэрэг ч үгүй болж, хүн ч биднийг нүдэндээ үзэхээ болчхов оо? Аль хэдийний нийгэм журамтай хүн байтлаа, ийм үг хэлж болдог юм:уу? хэмээвээс,
— Яах вэ, ийм болчихсон хойно, үнэнээ л хэлэхээс гэхэд,
— Тэр үнэн чинь хэний үнэн бэ? гэхлээр,
— Хэнийх байх вэ? Миний л үнэн. Намайг аль хэдийний нийгэм журамтан гэлээ чи. Хуучны нийгэм журамтан байх нь дээ би чинь. Наагуураа арьс нимгэн, цаагуураа нарийвчлах эргэлзэх юм ихтэй болчихлоо. Өөртөө бодолтой, үнэнээ ил хэлэх дуртай. Одоо амьтан тийм юманд дургүй гэхэд нь Шука ширээн дээрээ бөхийсхийвээс, үгээ үргэлжлүүлэн
— Тэгээд, чи өөрөө чиг, миний хэлсний үнэнийг мэдэх байлгүй. Бие биедээ худал хэлээд яах вэ? хэмээсэнд Шука ширүүн хөдөлж,
— Тэр худлаа. Чиний хэлдэг бүхэн тийм биш. Бидний нэг насаараа хүсэж байсан юм маань одоо Польшид гүйцэлдэж байгаа гэж чи нээрээ ухаж бодохгүй байна уу? гэхэд нь Калицки гашуунаар инээмсэглэн,
— Одоо болсон хойно, нэг насаараа гэдгийг дурдаад яахам. Илүүц зүйл. Өнгөрсөн юм өнгөрснөөрөө байг. Одоо гэвэл гээд Шукийн зүг тонгойгоод, — Та нарт энэ Свиенцки мэтийн хүн л хэрэгтэй болоод байна гэхэд Шука
— Та нарт гэнэ үү гэхлээр, Калицки дуугарсангүй. Шука өөдөөс нь ажин хараад,
— Ээ, ах минь, ах минь! Ахих замдаа нэг газар тогтчихлоо доо, чи минь... гэхлээр Калицкийн зэвхий царай баахан улайсхийгээд,
— Би юу? Та нар чиг бас буруу зам руу орчхоод байж болно шүү дээ гэхэд
— Үгүй, Ян минь, нам зөв замаар явж байгаа. Тэр замд ороод, энэ тэр алдаа хийж болно, андуурч эндүүрч болно, гэвч, манай замын чиг нь үнэн зөв. Чи Свиенцкийнхнийг дурсаж байна. Байхдаа яах вэ? Байж л байгаа газар. Маргааш салаад өгнө биз гэхлээр нь Калицки нэг үе баахан чимээгүй байгаад,
— Би ухаж байна. Миний айдаг юм, ганц Свиенцки шиг хүний төдийхөн бус гэхлээр нь,
— Өөр хэнээс? гэхэд нь,
— Та нараас айж байна. Польшийгоо юунд хүргэчихдэг бол? гэж айж байна гэхэд нь, тэр завсар Вейхерт, Шукийн зүг хазайж, дотночлон ёжилж,
— Бидний зүг нэг үг хэлэх болно гэж би эмээж байна гэж шивнэсэнд, нээрээ чиг, Свиенцки одоо л хундага өргөж үг хэлэх чухам цаг нь боллоо гэж биеэ хурааж, царайгаа төв болгоод, баруун гартаа хутга бариад, хундагаа тоншизносон нь чимээ багатай тул, гагцхүү ойр дэргэд нь суусан хүн л сонсоод үгээ тасалсанд Свиенцки бас тоншисхийн дохио өг гэтэл, ширээний үзүүрээс сүрхий чанга гэгчээр юм цохин дохио өгсөн чимээ дуулдлаа. Тэр нь, Пиенионжек хундагаа сэрээгээр балбаж байсан ажээ. Ширээ тойрон суугсад цөм яриа чимээгээ дарж, тэр их чимээ гаргаж хундага хангинуулсан хүн хэн гэгч бэ гэж сонирхоцгоон, тэр зүг харцгаасанд Свиенцкийн царай улайн зэвхийрчихлээ.
— Ишш! гэж Пиенионжек дуугараад, — Сайд гуай үг хэлэх гэж байна хэмээсэнд Свиенцки баахан мэгдэв. Древновски түүнийг ажаад, арай л инээд алдсангүй. Амаа барин суутал, Пиенионжек бас хорыг нь малтаж,
— Ахмад дуулж бай! гэтэл, Свиенцки биеэ барьж, суудлаасаа босоод орхиход нь, цугласан олны анхаарал түүний зүг хандаж, цөм сонсвоос, Свиенцкийн хоолой баахан чичирсхийн анхны хэдэн үг өгүүлсэн нь,
— Хүндэт нөхөд өө! Өнөөдрийн өдөр бол, сэтгэл бадарсан Польш улсын их ялалтын баяр юм аа! Фашизмтай тулж, олон хүний амь үрэгдсэн нь талаар болсонгүй. Фашизм бууж өглөө... гэж эхлэв.
— Барьж байна уу? гэж Шреттер Юрекийн шивнэхэд, Шимански Фелек, амьсгаа давхцан,
— Барьж байна гэлээ. Тэгэхлээр нь,
— За болж, нэг, хоёр... гээд харанхуй шөнө нэг хүний хүүрийг хоёр хүн байдаг хүчээ гарган хэд савж байгаад хаяад орхисон нь, усанд пал хийтэл унасан хойно чив чимээгүй болж, гагцхүү модны навчинд борооны дусаалын чимээ л дуулдан, алс хол, хотын цаана гялаан гялс гялс хийж байсанд, Фелек, духныхаа хөлс алгаараа арчаад,
— Ёх! Мөн ч хүнд золиг байж гэхлээр нь Шреттер,
— Чимээгүй бай! гэлээ.
Алек хажууд нь зогсоод, гар нь салганаж, толгойд хуран хөөрсөн цус нь бууж, зүрх нь амаараа гарчих шахаж байлаа. Гурвуулаа мод шиг хөшчихсөн Янушийн биеийг шугуй дундуур шургалан үүрч явах үес Алек бараг муужран унамаар болж явснаа, одоо сая амаа ангайж, чийгтэй сэрүүн агаар амьсгалавч, дотор онгойсонгүй, хүйтэн хөлс духанд нь гарч, гэдэс дотор нь амаараа гарчих гэж байгаа юм шиг хачин аягүй болсонд, гараа санамсаргүй сунгатал, нэг мод тааралдаж, нүүр гарт нь цавуу шиг наалдах нойтон навч тулсан нь мэдэгдсэнд бөхийгөөд бөөлжиж гарсанд Фелек харанхуйд хөдөлж,
— Цаадах чинь дахиад яаж байна? Галзуурав уу? гэсэнд, Шреттер тогтоож,


— Байг, байг. Бөөлжиж гүйцэг гээд, тогтоол усны захад, өтгөн өндөр бөгөөд чийгтэй өвсөн дунд бараг мөр мөрөөрөө шахцалдан, харанхуйд юу ч харахгүй зогсвоос, усны чимээгүй харлан мэлтийж байгаа нь чүү чамай мэдэгдэх шиг, тун харанхуй, орчин тойронд янз бүрийн навч намааны чимээ гарч буй тэр газар унжгар уд мод овооролдон ургасан байдал мэдэгдэсхийн буй түүний дунд Фелек шивнэсхийж,
— Юрек! хэмээвээс,
— За, юу вэ? гэхэд нь,
— Тонилъё доо гэсэнд,
— Түр хүлээ гэж, Алекийн дэргэд очвоос, нэгэн чийгтэй мод тэврээд, бөхийчихсөн хахан цацан бөөлжиж байснаа чимээгүй болсонд, Шреттер,
— Дээрдэж байна уу? гэвээс, цаадах нь толгойгоо сулхан сэгсэрч, муужран алдаж байсан нь өнгөрөвч, тэнхээ тамир нь тасарч, юу ч болж байсан анзаарахгүй болчихсон байжээ. Тэгтэл харанхуйд Фелекийн хүлээж ядан асуун шивнэж,
— За, яаж байна гэсэн үг дуулдлаа.
Шреттер дохисонд Фелек ойртосхийгээд,
— За, яав? гэвэл,
— Яваад өг! гэлээ. Фелек баахан түдгэлзэж,
— Та нар яана? гэхлээр нь,
— Бүү зов, би учраа олно. Тэртэй тэргүй бөөнөөрөө явж болохгүй юм хойно. За, маргааш болтол салах ёс хийсүгэй гэвээс, Фелек зогсоод л байсанд Шреттер тачаадан — За, юугаа хүлээв, чи? Зайл гэсэн шүү чамайг гэхэд нь, Фелек бас л түдгэлзэсхийн, гараа сунгаж — За маргааш болтол. Би чам дээр хүрч ирэх үү? гэхэд нь,
— Тэг. Болгоомжилж яв гэхэд нь,
— Түүнийгээ би мэднэ гэж хариу гүнгэнээд, Алекийн хажуугаар өнгөрөхдөө, мөрийг нь алгадан,
— Өвгөөн, бие барьж ав гээд, сөөг модны дундуур сүүдэр мэт чимээгүй шургалан орвоос, навчны чимээ гарч, хуга гишгүүлсэн мөчрийн тас хийх нь дуулдаад, дахин анир чимээгүй боллоо.
Алекийг зогсоод байж байхад нь Шреттер, араас нь тэврээд үзтэл, бас л чичирч байгаа бололтой.
— Яав, дахин бөөлжих нь үү? гэхэд нь, аман дотроо нэг юм дуугарлаа.
— Бөөлжихгүй юу? гэхэд,
— Үгүй гэлээ.
Тэгээд биеэ тэнийж, Юрекийн тэвэрсэн гараас мултраад, нэг хэсэг толгой даран зогсосхийснээ, балчир хүүхэд их уйлсан хойноо амьсгаагаа өрөвхин татдаг шиг гүнээ амьсгалаад, алчуураар амаа арчиж гарлаа.
Шреттер чимээгүй харж байваас, Алекийн царайн байдал хажуу талаасаа бүрэнхий харанхуйд тун бүдэг бадаг харагдаж, амаа их удтал арчиж арчиж, алчуураа далд хийгээд, дахин ердийн нэгэн байдлаар амьсгаа хахаж цацалгүйгээр явсанд Шреттер.
— За ямар байна? гэв.
— Зүгээр боллоо гэхэд нь,
— Тэгвэл, гэртээ харь даа гэсэнд толгойгоо дохив.
— Маргааш өглөө Фелектэй танайхаар орно. Чи гэртээ хүрч чадна биз? гэвээс,
— Чадна аа гэлээ.
— Тэгвэл, сервус! гэж салах ёсны үг хэлэхэд нь хариу
— Сервус! гэсэнд, Шреттер, мөрийг нь алгадаж,
— Замдаа содтой ус уугаарай. Тэгвэл зүгээр болно гэлээ.
Тэгээд ганцаараа үлдвээс, орчин тойрон нам гүм. Газрын үнэр ханхалж, модны үнэр мэдэгдэж, модны орой хавьд нойрноос сэрчихсэн нэгэн шувуу, далавчаа дэрвэлзүүлж, нойрмогоор донгодуут, дороо чимээгүй болчихлоо.

Танхимд олон амьтан үймэлдэж, дэнгийн гэрлийг зориуд саравчлуулсан байдалтай боловч, Сломкийн жартгай нүд, Пуциатыцкийг нэг нөхрөө дагуулан хоолны танхимд ороод ирүүт нь андалгүй таниад, хамраа хий шурхийтэл татаад, аль дайралдсан нэг үйлчлэгчид
— Гүн Пуциатыцкид нэг ширээ бэлд. Аль л байдаг сайнаасаа гэсэн авч, «Монополд» хэдэн хоног ажил хийж байгаа тул, Санчир гарагт хөл ихтэй байдалтайд аргацааж дасаагүй, тэр танхимд ирдэг зочны нэртэй алдартайг нь мэддэггүй үйлчлэгч дайралдсан байжээ. Тэгээд,
— Эрхэм ээ, сул ширээ алга гэвээс, чухал гэсэн юмандаа зөрүү үг огт хүлцэж чаддаггүй Сломка,
— Намайг ширээ бэлд гэвэл, ширээ бэлдээстэй байх ёстой. Мэдэв үү? Одоохон бэлд гэж үйлчлэгчийг өөрөө мэдэн аргацааг гэж үлдээгээд, ойрхон ойрхон өрөөстэй ширээний хоорондуур сүлжин явсаар, Пуциатыцкийн дэргэд хүрвээс, тэр нь сул ширээ байна уу, үгүй юу гэж хараачилж байсан авай. Тэгээд, дайнаас өмнөх үед Львов хотод танил байсан тэр Сломка гэдэг гуанзчиныг сайн таних тул,
— Аяа, манай дотно Сломка гуай! гэж баярлан тосож,
— Одоо таны л гар харахаас өөр аргагүй боллоо. Бидэнд нэг суудал олох арга ухаан байна уу, та минь? гэхэд,
— Хичээж байна аа. Гүнеэд суудал олдолгүй яах вэ гээд, авгай нарын дэргэд зогсож байгаа Тележынскийг харчхаад, — Ширээ бэлэн болсон. Намайг дагаад явах ажаамуу гэхэд нь Пуциатыцки,
— Юутай сайн юм бэ гэж дуугарлаа...
Тэгээд, эмэгтэйчүүдийг Тележынский асрамжид үлдээгээд, замдаа Сломкатай үг солив. Тэр нөхрийн зэрэг эрэмбэд тааруулан хэрэглэх үгэнд их дуртай ажээ. Тэгээд өгүүлрүүн:
— Эрхмийн газар хөл ихтэй байх шив дээ... гэлээ.
Сломка цүндгэр гэдэснийхээ үл мэдэгдэх хөдөлгөөгөөр зам гарган удирдаж явах үес, дэнгийн гэрлийг бүдгэрүүлэх хэрэгслээр гэрлийг багасган, цэнхэр шаравтар гэрэлтэй болгосон танхимд бүжигчид, танго бүжгийн аялгуунд нийлүүлэн ийшээ тийшээ ганхалзаж байх зуур Сломка
— Гүнеэ, дайн ч дуусаж хүн амьтан ч зугаацахын хүсэлтэй болж дээ гэхэд
— Мөн дөө, нэг цэглэж байгаа юм биз дээ гэсэнд,
— Та юу гэж айлдав аа? хэмээвээс,
— Амьтан, нэг ёсондоо цэглэж завсарлаж байгаа юм биз дээ, завсарлагаа гэвээс,
— Аа, тийм ээ тийм гээд, үгийн учрыг сая нэг ухаараад, гүнгийн зүг бүлтгэр нүдээрээ харан,
— Гүнеэ, завсарлаж байгаа хэрэг гэж үзэж байна уу? хэмээвээс,
— Хай гэж Сломкийг мөрийг нь дотнолон алгадасхийгээд,
— Эрхмийн бие сэтгэлээ бүү чил. Цөм өлзийтэй болно. Тэр байтугай юм үзээд бүтэн явж байна шүү дээ гэхэд нь
— Зүйтэй, гүнеэ, Би ч бас тэгж хэлдэг. Бууриа л алдахгүй нь яамай гэтэл хөгжим зогсоод, дэнгийн гэрэл нэмэгдлээ. Тэгтэл, бүжих талбайгаас,
— Болоогүй, болоогүй гэж дуугарцгаалаа.
Тэгэхлээр хийл хөгжмийн удирдаач нь дохио өгч,
дэн дахин бүдэг болоод, өнөөх танго бүжгийн ая дахин эгшиглэвэй.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чандруу Алмаас Хоёр - 11
  • Büleklär
  • Чандруу Алмаас Хоёр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4362
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4416
    Unikal süzlärneñ gomumi sanı 2076
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4465
    Unikal süzlärneñ gomumi sanı 1948
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4379
    Unikal süzlärneñ gomumi sanı 1921
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 1899
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4444
    Unikal süzlärneñ gomumi sanı 1897
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4502
    Unikal süzlärneñ gomumi sanı 1785
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4484
    Unikal süzlärneñ gomumi sanı 1737
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4484
    Unikal süzlärneñ gomumi sanı 1795
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4387
    Unikal süzlärneñ gomumi sanı 1921
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4424
    Unikal süzlärneñ gomumi sanı 1886
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4459
    Unikal süzlärneñ gomumi sanı 1850
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4198
    Unikal süzlärneñ gomumi sanı 1992
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4530
    Unikal süzlärneñ gomumi sanı 1778
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4392
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4487
    Unikal süzlärneñ gomumi sanı 1803
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4427
    Unikal süzlärneñ gomumi sanı 1785
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 18
    Süzlärneñ gomumi sanı 4537
    Unikal süzlärneñ gomumi sanı 1681
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 19
    Süzlärneñ gomumi sanı 4459
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 20
    Süzlärneñ gomumi sanı 4550
    Unikal süzlärneñ gomumi sanı 1977
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 21
    Süzlärneñ gomumi sanı 1212
    Unikal süzlärneñ gomumi sanı 761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.