Latin

Боол 2 - 9

Süzlärneñ gomumi sanı 4315
Unikal süzlärneñ gomumi sanı 2156
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Ноён шүүгч ээ! Үнэндээ гэхэд би энэ этгээдийг яах нь вэ гэж туршсаан! Уг нь энэ этгээд тэр цээртэй үгийг хэллээ гэж намайг нам болгох гэсэн байх аа! Ноён шүүгч ээ! Энэ этгээд эзэн хаандаа шударга байхаа өнөөдрийнх шигээ намайг тэр үед илэрхийлэхэд минь үл ялих нэр төрөөрөө түрээ барин намайг дайрсан тэр үгийг хэлсэн юм аа. Түүнээс хойш үнэхээр ч миний нийгмийн болон үйлдвэр, худалдааны минь хэрэг тэсвэрлэшгүй шахалт даралт үзэж урагш муутай болов! Ноён шүүгчид ээ! Германчууд бидний цорын ганц эрхэмлэх юм гэвэл идеализмыг амь хайрлалгүй хамгаалан, эр зоригоо тоо томшгүй олон дайсанд доромжлууллаа ч гэсэн сэтгэлээр хэзээ ч уналгүй хийморь золбоотойхон шиг л явах юм шүү.
Би хожим ноён мөрдөн байцаагчийн сайхан сэтгэл гарган надыг зоригжуулан тусалснаар хүндийг нь үүрвэл зохих тэр тэмцлээс мултарч болохгүйн чухлыг ойлгон, цог жавхлант эзэн хаантныхаа нэр төрийг хэнээр ч хэлүүлшгүй хамгаалахаа ариун үүргээ болгохоор шийдсэн юм аа... гэв. Тийнхүү түгдэрч ээрэлгүй өгүүлбэр бүрийн өргөлт цохилтыг тохируулж сонсогчдын анхаарлыг татахуйцаар урсгахуйд нь Ядассон ял заан өгүүлэхээс маань давчих нь, хурлын дарга үүнийг зогсоохгүй юугаа хийнэ дээ гэж зэвүүцэн байн байн харна. Гэтэл Шпрециус Дидерихийн яриаг таслах шинжгүй бүргэдэн толгойн сүлдэт таягаа тавьчихсан Дидерихийн чулуу шиг хүрлийсэн догшин царайг таашаангуй гөлрөн суув. Хөгшин Кюлман уруулаа унжуулан таагүй байртай чих тавин суугаа харагдана. Вольфганг өмнөх ширээ рүүгээ духайсхийн үг бүрийг нь чагнаж хорсол гайхлаар нүдээ гялалзуулан сууна. Дидерихийг
— Энэ шиг хоосон үг байхгүй, ноёд оо! Та бүхэн удаан жилийнхээ гүн нойрноос сэрцгээн зөвхөн төр улсын байгууллагад нутад найдаж, үймээнийхэнтэй тэмцэн хөдлөх их үйлийн босго дээр иржээ. Цог жавхлант эзэн хаан маань ингэтүгэй гэж соёрхном бус уу! Ноён шүүгчид ээ! Ийм цагт чинь бид элгээ эвхэн сууж болох уу даа? Германчууд гэж нэрлэхийн аргагүй тэр бүлэг самууныхан толгойгоо өндийлгөн, түмэн наст гэгээн гэрэлт хэмжээгүй эрхт эзэн хаантныг минь хог шороотой хутгаж гутаах нь байна шүү... гэхэд шүүхийн хуралдаанд суугсдын дотор нэг хүн инээвээс, хурлын дарга мөнөөх таягаараа дохин тэр хүнийг торгохоор сүрдүүлэв. Хурлын дарга гэрчийн яриаг яавч таслахгүй нь байна гэж Ядассон баттайяа мэдүүтээ дотроо ихэд гоморхов.
Ам халсан Дидерих цааш нь
— Өнөөг хүртэл Нетцихэд хааны цогт уриа соёрхол маш бага дуулдаж байна. Тиймээс ч нутаг усныхан маань зэрлэгүүдээр бурхан шүтээнээ бузарлуулан, нигүүлсэхүй ёс борчуулын ардчилал гэгч улирч үхширсэн үзэл санаатай зууралдан, түүнээс үүсэх аюулын өмнө нүдээ таглан, чихээ бөглөж байна. Эд нар үндсэрхэх эрүүл бодол санаа, бүхнийг соён гийгүүлэгч империализмыг ойлгох болтлоо удах бололтой! Цаг үетэйгээ хөлөө олох гэсэн герман хүн бүхний зорилго болбоос, манай цог жавхлант эзэн хаанаас баян хоосон гэлгүй цөмийг өөрийнхөө хүсэл зоригт үнэнч байлгах гэсэн тэр л нэгэн бодлоор амьсгалах явдалд оршино! гээд гүнзгий амьсгаа авснаа, — Тиймээс ноён шүүгчид ээ! Би хэрэгтний хорт хатгалгад хатуу няцаалт өгөхөө өөрийн ариун үүрэг гэж үзсээн. Энэ болбол мэлзэлцсэн хэрэг бус, харин нийгмийн хэргийн төлөө зөрөлдсөнийх юм аа. Ажил хэрэгч байна гэдэг болбол, германчаар байна гэсэн хэрэг! Үүнийг би... хэмээн Лауэрийг нэгэнтээ ширэв татсанаа, — Гэр орондоо бүхнээс дээгүүр ёс горимсож, садар самууныг үл мэдээчээр байдаг энэ хүний амьдралын хиргүй тунгалаг нь хаа байна даа! гэв.
Үзэл санаандаа шударгаа харуулан амжилтдаа бахадсан Дидерихийг хэрэгтэн рүү хандан нүдээ ахин цахилзуулахад, цаадах нь бүх л үе мөчөө чичрүүлэн салганан сандлаас өндийж яг л саа өвчинд дайрагднам уу гэлтэй нүдээ эргэлдүүлэн шүдээ зуун босохуйд шүүх хуралдааны танхимд хүмүүсийн хөдөлгөөн ихэсвээс ямар нэгэн гамшигт дайрагдах адил нэгэн эмэгтэй «Пөөх!» хэмээн часхийн дуу алдав.
Хэрэгтнийг тэгээд л Дидерихэд хандан хэдэн үг үе үеэр нь таслан бувтнахад өмгөөлөгч нь түүнийг тогтоон тайвшруулав.
Энэ зуур хурлын дарга ноён яллагчийн яриа дөрвөн цагт эхэлнэ гэдгийг зарлаад хамт суугсадтайгаа арилав. Бүх юм сайнаар тийн эргэхэд учрыг эс олон гайхаж цөхсөн Дидерих тэгэхэд өөр лүүгээ баяр хүргэхээр Кюнхен, Целлих, Нотгрошен тэргүүтнийг тэмүүлэхийг харав. Мөн л үл таних хүмүүс Лауэрийг гарцаагүй ялагдах болоход Дидерихэд үгүй түүнтэй гараа өгцгөөнө. Хошууч Кунц ч хүртэл Дидерихэд бидний хооронд бодоод байх юм юу байх бил ээ? хэмээн анхныхаа уулзалтаа бахархан дурсав.
Гудамд гаран авгай хүүхнүүдэд хүрээлэгдтэл, Бук өвгөн дэргэдүүр нь өнгөрөв. Дидерихийг мэхэсхийхэд өвгөн бээлийгээ нэгэнтээ сугалснаа хариу үл мэхэсхийн нүүр лүү нь туршингуй хараад цаашлахад амжилтын мананд ташуурсан Дидерих сайх өвгөний араас өөрийн эрхгүй уурсан харав.
Бук өвгөний ач охид хүртэл ч Дидерихийг тэдэнд найр тавихуйд цаадуул нь нэг их тээршээсэн байдалгүй, түүнийг тойрон эргэлдэцгээн, торгомсог хувцсаа шуур шаар хийлгэн,
— Та тань яагаад ийм сонин хуралдаанд бүсгүй дүү нараа авчирдаггүй бил ээ? гэж шалцгаахад нь тэдгээр нүдээ бүлтэртэл гоёхоос өөр юу ч үл мэдэгч тэнэг эрвээхэйнүүдийг толгой дараалан өлмийнөөс нь орой нь хүртэл гүйлгэн харж,
— Ямар ший жүжиг үзэх гэж байгаа биш яах юм? гэж тоомжиргүйхэн өгүүлэв.
Мөнөөхөн эмсийг арайхийн холдон, гудам овоо сэлүүрэхэд Дэймхэний Густа үзэгдэн өөр лүү нь ирэх гэтэл харин архантай нь явсан Вольфганг түүнийг сугадваас хүүхэн юу ч болоогүй юм шиг инээмсэглэн, хэрэгтэн, түүний гэргий дэргэдүүр нь өнгөрөв. Густа түүнийг нэгэн зуур хяламхийн харахад Дидерихэд тэр хүүхэн нэг л энхрий дотно мэт санагдав. Тэгэхэд Дидерих даруйхнаа нэгэн баганын цаагуур далд орон, хохирогсдыг дэргэдүүрээ өнгөртөл өрөвдөнгүй харав. Дидерих гарахаар завдахдаа, шүүх хурлын танхимаас гарч буй муж улсын ерөнхийлөгч сурвалжтан Вулков ноёнтныг хармагцаа бүрхээ аван, цэргийн ёсоор хоёр өсгийгөө дуутай хавсран мэндэлбээс сайх ерөнхийлөгч нь чи чинь саяын тэр эр мөн үү дээ? хэмээсэн янзтай зогтусан
— Эр хүн! гэж сахал дороо хүнгэнүүлэн мөрийг нь алгадсанаа, — Та ч ёстой тод магнай, торгон жолоо юм даа! Машид зөв санаатай байна! Дараа надтай уулзагтун! гээд гишгэх тоолондоо гутлынхаа шивх шавхайг бөөн бөөнөөр унагааж, ангийн дулаан өмд дээгүүрээ ихэд хөлөрсөн том харвингаа шолхолзуулан, шүүхийн хуралдааны танхимд ханхалж асан мөнөөх эхүүн үнэрээ ханхлуулсаар холдов.
Гадаах үүдний шатан дээр хотын дарга, хадам эх, эхнэртэйгээ хөтлөлцөн эмээсэн байдалтай зогсож байхад нь дайралдаад Дидерих, тэдэнд найрсгаар хандан толгой дохив.
Гэртээ ирэхэд нь бүх юм нэгд нэгэнгүй дуулдсан байв. Юу болдог бол доо гэж ээж дүү нарыг нь шүүн таслах хурлын танхимын үүднээ зогсож байхад нь Харнишийн Мета юу болсон бүгдийг нэгд нэгэнгүй ярьсан байв.
Ээж нь нулимс дуслуулсаар үг хэл ч үгүй түүнийг тэврэн духыг нь үнсэв. Харин бүсгүй дүү нар нь үл ялигхан дөлөөд байв. Учир нь тэд нар өөрийг нь тийн хийморь золбоотой болгосон сайх шүүн таслах хурлыг юу ч бол доо гэж эргэлзэн байсан бөлгөө! Сэтгэлээ улмаа засан үдийнхээ хоолоо даруулахын тулд дарсанд хүн гүйлгэсэн Дидерих өнөөдрөөс л Нетцих дахь байр суурь маань бэхэжлээ гэдгээ бүсгүй дүү нартаа итгүүлэхээр:
— Одоо та нарыг Букийн таван ач охид гудамжинд гишгэчих гээд байхгүй. Тэгэх ч битгий хэл та хоёрын толгой дохих нь тэдэнд тэнгэрийн хишиг болно вий гэв. Дидерих уг нь Лауэрийн хэргийг шүүх нь өөрт нь тийм их унацтай болно гэж огтхон ч бодоогүй ажээ. Гэтэл сайх хэрэг явдал нь түүний сэтгэлийг тийн өндөрт аваачжээ! Хэсэг зуур дуугүй бодлогошрон сууснаа Дидерих:
— Нээрээ л тэглээ дээ! гэж өөрөө өөртөө хариулаад толгойгоо нэгэнтээ сэгсрэн өмнөх хундагатайгаараа оролдохдоо, — Ажил явдал маань бүтэмжтэй л байна. Гэхдээ муу юм хаяалж болохыг хэн байг гэхэв. Хонгорууд минь! Миний ажил явдал Магдагийн хурим цөм л диваажингийн орон дахь шиг л бүтэх янзтай байна гээд Магдагийнхаа царайг хувьсхийн гэрэлтэхэд нь дүү бүсгүйнхээ мөрийг илбэн:
— Харин тэгэхдээ би одоо дөнгөж л морио эмээллэчхээд байна шүү хэмээн хундагатайгаа өргөн, — Бурхны л ивээлээр байдал маань юутай санаандгүй эевэргүү болов доо! гэв.
Дидерих хамтад явахаар дүү нараа хувцаслуулав. Ээж нь тэгэхэд нь:
— Хүү минь түр хүлээгээрэй. Баярласнаас уймарч сандраад байна шүү! гэж уучлалт гуйхад Дидерих:
— Ээж ээ! Битгий сандар даа. Цаадуулаа тайван хувцаслуул! гэв.
Тэднийг хурлын танхимд ороход танхим дүүрч, хурлын танхимд үзэгдээгүй шинэ шинэ хүн нэмэгдсэн байв. Букийнхэн удам судар, хамаатан саднаараа, тэдэнтэй Густа, Дэймхэн, Хойтойфель, Коон болон нэг үгээр хэлэхэд бүх л чөлөөт сэтгэгчдийн нийгэмлэгийнхэн арилан одсон байв. Энэ нь тэдний ялагдлыг нотолно! Муу юм сонирхогчид, Букийнхны сайх сүйрлийг нүдээрээ үзэх сэн гэж олзуурхацгаан шүүх таслан шийтгэх хуралд хүрэлцэн ирсэн тул өмнө талын гэрчийн суудлууд ч дүүрсэн байв. Нэг их нэр төргүй Кюнхэн, Кунц хоёр шиг зүсэн бүрийн бүлэг этгээд өөрсдийгөө л орчин үед ганцхан зөв хүмүүс гэдгээ харуулах гэнэм үү гэлтэй харагдана. Хуралд цугларагсдын дотор мөн тэдний зэрэгцээ Вольфгангтай байнгад мэндэлцэн буй, ухаалаг байрын царайд нь эцэж ядарсны төрх харагдах, залуу харчууд, улайран ягаарах хацартай үзэсгэлэнт гоолиг бүсгүйчүүд мэтийн сэжиг бүхий улс бас харагдав. Тэнд хотын бүх ший жүжгийн театрынхан цөмөөр ирсэн ажгуу! Вольфганг тэдэнд өөрийнхөө хэрхэн өмгөөлөн тулалдахаа үзүүлэх гэсэн бөлгөө!
italki
Хэрэгтэн, таслан шийтгэх хурлын танхимд хүн орж ирэхийн тоолон эргэн харна. Бодвол зөвхөн л авааль гэргийгээ хүлээж байгаа бололтой. Дидерих: «Ээ тэнэг ээ! Түүнийгээ бас ирээсэй гэдэг бололтой шүү!» гэж бодтол нь харин авгай нь өглөөнийхөөсөө ч царай муутай орж ирээд, нөхрөө дуугүй тогтуун харснаа хувь тавилан л ийм болохоор дүүрч гэсэн янзтай эхний эгнээний сандлын нэгнээ шүүгчийн чанх өмнөөс нь харан суув. Шүүгчдийг бүрнээ суудлаа эзлэхэд таслан шийтгэх хурлын дарга
— Одоо ноён яллагч үг хэлнэ! гэв.
Бардам чангаар яриагаа эхэлсэн Ядассоны хоолой хэдхэн өгүүлбэрийн дараа сөөнгөтөн пажигнахад жүжигчид, бие биесээ харан нүдээ ирмэцгээв. Ингэхийг ажигласан Ядассоны гар нь гозолзон, нөмрөгийн нь хормой нь дэрвэлзэн, дуу нь улмаа үе үе тасалдан, чих нь бүр ч дэржийн улайв. Төлөөнөөс нь ичсэн хүүхнүүд гараа тохойлдон, нүүрээ бууруулан, элгээ хөштөл инээв. Хотын даргын хадам эх тэгэхэд байж ядан:
— Өнөөх таслан шийтгэх хурлын дарга Шпрециус чинь сохорчихоо юу? гэхэд үнэхээр шүүгчид нь үдийн хоолондоо нам цохиулсан байртай тугдайцгаан дугхийж харагдав. Ядассоны тийн хөглөх нь Дидерихийн сэтгэлийг онгойлгож байв. Ядассон үнэхээр Дидерихээс цэцэн мэргэнээ үзүүлэхээр юм юу ч хэлсэнгүй. Дидерихийн хэлснийг л давтсаар байв. Тэгээд ч Вулков болон Шпрециус нар хараагаараа унтахад хүрчээ. Тэдний унтаж байхыг мэдэхдээ Ядассон: «Дуу минь чангарах тусам бие төрх минь эвгүй харагддагийг тэдний үзэхгүй нь бас ч олз гэж бодно. Хуран цугларагсдыг л, тэр тусмаа шүүгчдээ тийн ёсноос гадуур залхаан чилээсний эцэст тэрээр хэрэгтнийг хоёр жилээр хорихоор санал оруулав. Өвгөн шүүгч Кюльман тэгэхэд цочин сэрж, таслан шийтгэх хурлын дарга Шпрециус ч гайхсан байртай, нүдээ хэдэнтээ анивчсанаа
— Одоо ноён өмгөөлөгч өмгөөлнө гэв.
Вольфганг алгуурхан өндийв. Тэрээр хурлын даргыг мөнөөхөн бүргэдэн толгойн сүлдэт таягаа өөрсдийн нь зүг харуулан тавьсан ч түүнийг нь тоосон шинжгүй шивнэлдэх нөхдөө чимээгүй болохыг тайвнаар хүлээснээ
— Гэрч нараас хэрэгтний талаар үнэн зөв мэдүүлэг өгүүлсэн бол энэ хэргийг шүүн хэлэлцэхэд цөөхөн мөч орох байлаа гэж эвлэгхэн нам дуугаар эхэлснээ, — Гэтэл ноён яллагч мэдүүлэг өгөх гэрч нэг бүрийн тайвнаар аж төрөхөд нь заналхийлэн, зууж ноцсон асуулт тавьж, тэд нарт үнэнийг өгүүлэх боломж олгосонгүй. Энэ нь яллагчийн өс өвөрлөсөн, зохисгүй зорилгоос боллоо. Яллагч хэрэв үнэн байдлыг хүчээр мугуйдлан дарах хорон бодол өвөрлөөгүй бол, гэрч нар болсон хэргийг үнэнээр өгүүлж, шударга үйлээрээ олонд нэрд гарсан атлаа одоо хилсдэн хохирч буй энэ хүний гэмгүй ариун цагааныг гарцаагүй баталж өгөх байв. Ядассон гэрч нарыг эрх мэдлээрээ түрээ барин сүрдүүлж, Лауэрийг зориуд хэрэг үүсгэсэн болгоход хүргэлээ гэхэд нь хүмүүс үймэн шуугилдваас хурлын дарга, цугларагсдыг намжаав. Вольфганг бас л тайвнаар
Хэрэв хэрэгт холбогдогчийг арга буюу тиймэрхүү үг хэлүүлэхэд хүргэсэн бол, энд түүнийг шийтгэх тухай ярихын хэрэг бус уу? Гэрч ноён доктор Хеслингийн мэдүүлгээс үзвэл хэрэгт холбогдогчийг чухамдаа тэрээр өдөөн хатгасан нь илэрхий байна бус уу? Нэгэнт гэрчийн этгээд авч ноён доктор Хеслинг хэрэгтний уурлаж унтууцсаныг нь далимдуулан, түүнийг санаатайгаар хатган өдсөн нь илэрхий болохоор уг хэргийг сэдэгч чинь хэн гэгч болж байна? гэдэг асуулт эрүүл ухаант бүхнээ тавигднам бус уу? Яллагч харин чулуу хөөж, гэмгүй хүн хилсдүүлж байхаар, хийсэн гэмээ бэлхнээ өөрөө хэлээд байгаа гэрчийн этгээд, ноён докторын хэргийг нарийвчлан шүүх учиртай байлаа! гэхэд цөмөөрөө өөр лүү нь эргэсэнд Дидерих айсандаа нүд нь бүрэлзээд явчихлаа. Дидерих тэгэхэд аврал эрсэн байдалтай таслан шийтгэх хурлын дарга руу эргээд цаадхаа юу ч болов гэсэн шиг тайван суухыг нь хараад ахиад зоригжив.
Вольфгангийн дууны өнгө улмаа зөөлөн уянгатай болох нь, үнэнхүү сэтгэлийн угаасаа бус, харин түүнд Дидерихийг ёстой л аюул заналын уурхай гэж үзсэнээс төхөөрөх гэсэн далдын муу санаа нуугднам уу гэлтэй байв.
Вольфганг өөрөө өөрөөсөө
— Яагаад эзэн хаантныг доромжилсон тухай яриа ихэд гарах болов оо? гэж асуугаад та нар яах вэ ажилчныг буудан хороосноос л үүсэв гэнэ биз ээ! гэснээ тэгвэл би, үгүй тийм биш юм шүү. Харин тэр яриа үүссэнээс л ажилчдыг буудах явдал үүдсэн юм гэнэ гэв.
Таслан шийтгэх хурлын дарга тэгэхэд цогнойн мөнөөх бүргэдэн толгойн сүлдэт таягаа нэг дохих гэснээ боливол Вольфганг дуугаа чангаруулан:
— Эрх дарх, хэмээсээ хэтэрсэн санаашрал гурван үгийн наад учрыг ойлгох гарцаагүй саад тотгортой учирдаг. «Хэн надад үгүй гэнэ, тэр эсрэг» гэдэг уриа соёрхол нь: ихэс дээдсийн өмнө бялдуучлан навтганах уу? Эсвэл ихэс дээдсийг доромжлон гомдоосон болох уу? гэдгийн аль нэгийг бидэнд тулгаж байгаа үг шүү гэхэд таслан шийтгэх хурлын дарга Вольфгангийг мөнөөхөн бүргэдийн толгойтой сүлдэт таягаараа дохин,
— Ноён өмгөөлөгч өө! Би эзэн хаантнаа танаар шүүмжлүүлэхийг тэвчиж чадахгүй шүү! Таныг дахиад энэ тухай дурсвал шүүх хурлын дотоод дүрмийн дагуу торгох болно шүү гэв. Вольфганг тэгэхэд:
— Ноён дарга аа! Таны зарлигийг дагая гэснээ үг бүрийнхээ дараа дуугаа таслан ийн өгүүлрүүн: — Энд би хэмжээгүй эзэнт төрийнхөө тухай бус, гаж буруу сүнс агч албатуудын нь тухайд эзэн хаантан Вильхелм хоёрдугаарын удам судрынхны тухайд бус, харин түүнийг этгээдлэн дуурайгч гэрчийн этгээд Дидерихийн тухай ярьж байна. Та бүгд энэ хүнийг харлаа биш үү! Орчин тойрон, үйл явдлыг хэт аялдамтгай, өнөө үеийн хүний дундаж боловсролтой жирийн эр агч энэ этгээд, таслан шийтгэх хурлын явцыг өөртөө халтай болмогц хэрхэн зүрх алдан, сөгөөгүй болсныг нь, аятай болмогц хэрхэн толгойгоо өндийлгөн хэн бүхнээ гайхагдам зоригтой болон ханхалзахыг нь үзлээ шүү дээ гэв.
Сандал дээрээ тогтон ядсан Дидерих тэгэхэд «Таслан шийтгэх хурлын дарга, яагаад намайг үл хамгаалнам бэ? Хамгаалах нь түүний үүрэг бус уу? Үндэс угсаагаа чин сэтгэлээсээ бодож явдаг намайг олны өмнө ийн этгээдлэн элэг тохуу болгодог энэ этгээд чинь чухам хэний хэн сэн бил ээ? Энэ өмгөөлөгчид гэдэг чинь, хорлон сүйтгэгч, үймээн самуунчуулын үзэл санааг ийнхүү өмгөөлөн хамгаалагчид байдаг хэрэг үү! Үгүй энэ бол ёстой төр улсыг өмхрүүлэн ялзлагч хорхой шавжууд!» гэж дотроо бухимдан, Вольфгангийг харснаа уур нь шатан: «Газар дэлхийн хөрснөөс арчигдвал зохих буруу номтон чинь ёстой дүрээрээ энэ байна даа! Хажуугаас нь харсан ч үүний энэ байж байгаа царайг даа!» гэж зүхэн энэ цугларагсдад ер нь гурван үгийн цаад учрыг ойлгох царай байна уу? Үгүй юу? гэж гутран бодтол Вольфганг
— Аливаа үед, үүн шиг тухайн үеийн улс төрийн чигийг аялдан, түүнийг самбаачлан завшигч, хортон хорхой шавж шиг юмс байсаар ирсэн юм. Тэдний зан авир нь гэвээс: хашхираа чалчаа, цагаа болоход хүний гараар могой баримтгай, худалч ховсоргон, бардам сагсуу, урван хөрвөмтгий зэрэг болно. Эдний буруу номтон, үндэс угсаатны дайсан гэцгээн шоовдорлон буй тэр энгийн хүмүүс нь, бүх улс гүрнийхний маань гуравны хоёр нь бус уу? Ангийн сонирхлоос ингэв үү? гэж болох оо. Тийм ч байж болно. Гэхдээ гол нь хий санаашралын мананд автсан эд нар бүхнийг эрх мэдлээрээ сэнхрүүлэн дуулгавартай үхээнц болгох гэсэн эзэн ихсийн нэгэн онгироо давилуун зантай билээ. Тэгтэл тийм, хүндэт эзэн, тийм дуулгавартай албат хоёрын алин ч одоо үгүй болсон болохоор харин нийгмийн амьдралд шившигт алиа салбадайн гай ихсэх болов. Эрт дээр үеийн жүжгийн хувцсархуу юм өмсөж, загалмай одон зүүж, торгон цэргийнхний эрхтэн дархтнархуу эг ёг ярьсан, эзэн хаантныг хамгаалж байгаа нь энэ гэж үзэг харандааг сэлэм жад шиг, хавтаст хэргийг бамбай хуяг шиг хэрэглэгсэд мэтийн балчир ахуйн үлгэр домгийн ном дахь лугаа адил нэн инээдэмт аймшигтай хүний оронцгууд олширчээ гэснээ дахин: — Эзэн хаантныг маань гэж сайх үгээ амтална уу гэлтэй хэлэхэд сонсогсдын нэгэн хэсэг нь тэр үгийг, түүн лүгээ нэгэн адил амталцгаана уу? гэлтэй амандаа давтацгаав. Вольфгангийн хэлсэн үгийг чих тавин сонсон буй хотын ший жүжгийн хүрээлэнгийн жүжигчид л харин уг үгийг хэлбэрийн хувьд нь бус агуулгын хувьд нь ойлгон шивнэлдэв.
Вольфгангийн ярианы ихэнх нь тийн нутгийн аман хэллэг бага, хэт уран цэцэн, гүнзгий агуулгатай учир хуралд суугсдын ой тойнд ортол ойлгогдсонгүй. Харин таслан шийтгэх хурлын дарга Шпрециус л үе үе олз олно уу гэлтэй өндөлзөн улай үзсэн хон хэрээ мэт нүдээ эргэлдүүлэн:
— Ноён өмгөөлөгч өө! Хэмжээгүй эрхт эзэн хаантны тухайд энд юу ч үл өгүүлэхийг эцсийн удаа сануулъя гэхэд шүүх хуралдаанд суугсад дороо хавьчин хөдөлж эхлэв.
Вольфгангийг ахин дуугарахаар амаа ангайтал өнөө сэжиг бүхий жүжигчдийн нэг нь алга ташсанд Шпрециус тэр зүг мөнөөхөн таягаа дохив. Вольфганг:
— Хурлын дарга л харин эхэлж эзэн хаантны нэрийг дурсав. Нэгэнт л тэр их хүний нэр нэрлэгдсэн болохоор би одоо тэр хүний тухай ярья. Намайг эзэн хаантны асар том жүжигчин гэвэл хурлын дарга яриаг минь арай таслахгүй юм байгаа биз дээ. Өөрөөр би юу ч гэх билээ дээ? Үүнээс илүү их хүн гэгч байдаггүйг бид юун эс андах билээ... Тийм болох тусам нь түүнийг манай үеийн жирийн нэгэн иргэн хуулбарлан дуурайж, амьтны элэг доог болохгүй байх хэрэгтэй. Эзэн хаантны маань өвөрмөц хэдэн арван шинж нь эрдэнийн дуулгат титмийн нь ирмэг талст бүр дээр гялалзах бус уу. Тэр бээр, айлтгал буулган соёрхдог юм аа гэхэд, мэдээжээр энгийн бидний огтоос санаагүй юм байх шүү дээ. Түүний хэлсэн үг, бодсон бодол бүхэн нь энгийн хүнийхтэй харьцууламгүй тул, жирийн нэгэн дорой бяцхан этгээд түүний гаднах байдлыг хэчнээн дуурайгаад ч тэр их хүний бүрэн дүрийг гаргаж чадахгүй нь илэрхий бус уу? гэв.
Эгц цавчим хоёр хясааны хооронд татсан зэлэн дээгүүр тийн тэнцвэр хийнэ үү гэлтэй Вольфганг тийнхүү олныг мэл гайхтал урсгахуйд Дидерихийн хоёр өвдөг нь өөрийн эрхгүй чичрэв. «Тэнцвэр алдвал үхнэ шүү!» гэж нэгэнт эхэлсэн эмээмээр ярианаасаа салж чадахгүй байгаа өмгөөлөгчийг Шпрециус догшин өлсгөлөн нүдээр харж сууна. Гэвч Вольфганг өчүүхэн ч зовсон, айж гэмшсэн шинжгүй ярьж байснаа гэнэт гайхширсан янзтай дуугүй болсноо:
— Харин ингэхэд, Нетцихийн нэгэн бөөдий бяцхан үйлдвэрийн эзэн тэгж байж болох уу та минь? гэв. Ийнхүү тэр бээр энэ удаад арайхан няц үсэрчхэлгүй газар дээр хоёр хөлөөрөө буув!
Хуралд суугсад ч бүгд, Дидерих рүү эргэн инээмсэглэцгээхэд Эмми, Магда хоёр ч тэднийг дагахгүй байж болсонгүй.
Бүх л бие цогцос нь агчих шиг болсон Дидерих тэгэхэд Вольфгангийн өчигдөр үдэш гудамжинд ярьсан нь өнөөдрийн бэлтгэл байжээ гэж гутран бодов. Вольфганг
— Цаасны үйлдвэрийн энэ эзэн өөртөө тохироогүй дүрийг босгох гэж ихэд шамднам. Гэтэл энэ жүжигчинд тэрхүү дүрийг босгох ямархан ч авьяас алга аа! Их эзэн хаантан Вильхелм хоёрдугаарын цогтой соёрхлоор зохих өндрөө авсан, манай нийгмийн амьдралын гоо сайхны түвшин нь асар том тайз агч нийгмийн амьдралд, ноён доктор Хеслинг мэтийн чадвар мөхөс, боловсрол дорой жүжигчид олширсноос болж бузардахад хүрч байна аа... Хүндэт ноён шүүгчид ээ! Гоо сайхны түвшнээс хүний зан суртахууны түвшин шалтгаалдаг бус уу. Ямарваа нэгэн алдаа мадагтай туйлын хүслэн гэгч нь ёс суртахууны сүйрлээр дамжин, улмаар улс төрийн бодлогын мэх заль болон хувирах лугаа нийгмийн амьдралыг бүрмөснөө самран буртагладаг шүү дээ гэж дуугаа анх дахь удаагаа чангаруулж, одоо л ниргээд өгөх нь үү? гэж бодогдохоор золбоотойгоор:
— Хүндэт ноён шүүгчид ээ!
Ер нь алив нэгэн суут их хүний үлгэр дуурайл нь заримдаа эдийн засгийн бүх л хууль зүйн нийлбэрээс илүүтэй дэлхий ертөнцийг өөрчилдөг шүү дээ. Харин тэгэхэд түүнийг дуурайгч ноён доктор Хеслинг шиг л газрын гайнууд ихэдвэл сүйрэх нь тэр! Ер нь харгислал дарлалыг хүн төрөлхтний зуурдын амьдралын гарцаагүй тохиох эмгэнэлт жам мэт үзэгсэд олшрох нь олны амьдралд аюултай! Энэ бүхнийг ойлгох чадваргүй төрөлхөөсөө бие бялдар сул, оюун санаа нь туйлбаргүй халирамтхай ноён доктор Хеслинг Бисмарк мэтийн их хүмүүсийн дүрд тоглохдоо хатан төмөр шиг тэсвэртэй царай гаргах гэж хөглөж байна. Гэхдээ энэ этгээд зүгээр нэг амьтны элэг доог болох гээгүй нь мэдээж ээ! Харин тийн жаал шуугиан тарьж, нэр төр олох гэснээсээ үйлс нь хазгай байгаа үйлдвэрлэл, худалдаа наймааныхаа ажлаа өөд нь татах гэсэн нь гарцаагүй. Тиймээс ч гол гэрч гэгдэх ноён Хеслинг өнөөдөр эзэн хаантныг доромжилсон гэдгээр замаараа явсан хүнийг шоронд хийлгэх гэж байгаа нь маргааш түүнээс унах ашгийг завшина гэсэн үг ээ! Ийм л байна! Ноён шүүгчид ээ! гэснээ бүх л нөөц хүчээ шийдвэрлэх тулалдаанд шавхдаг их хүмүүсийн төрхөөр, бүх дэлхийг өмгөөлөгчийнхөө нөмрөгчөөр хаан хамгаална уу гэлтэй гараа алдлан, — Ноён шүүгчид ээ! Та бүгд болбол хуулиар олгосон эрхтэй улс аа! Та бүхний атгад хүн бүхний хувь заяа оршном. Тиймээс та бүхэн энэхүү хэлмэгдсэн хүнийг амьдралд нь буцаан оруулах уу, эсвэл шоронд хатаах уу? гэдгийг одоо шийдэх болоод байна.
Та нарын яаж шийдсэнээс чинь манай ирээдүй, Лауэр шиг хүмүүсээр шорон дүүрэх үү, аль эсвэл Хеслинг шиг этгээд манай нийгэмд олшрох уу гэдэг асуудал шийдэгдэнэ. Алиныг нь сонгон соёрхохоо өөрсдөө болгоох ажаамуу! Эрх тушаалд донтох, эр чадлаа сорин ажиллахын аль нэгнийг нь шийдэх ажаамуу! Мөн худал хуурмаг, үнэн шударгын аль нэгнийг сонгон ажаамуу!
Ноён шүүгчид та бүгд өнөөдөр, энгийн нэг хоёр ноёдын хов маргаан төдийхнийг бус, харин хүнийг хохироон, нэр төрд донтож шударгыг хэлмэгдүүлэх бузар үйл, хүнд буян санан өөрийгөө огоорох нигүүлсэхүй үзлийн хоорондох тулалдааны хувь заяаг шийдэх гэж байна! Үйлдвэр, газрын эздийн хэн нь ч санаагүй, доорд хүмүүсээ эзэгнэн дураар захирахаа тэвчин сааж, эрх тэгш байн, тэднийхээ зүрх сэтгэлийг мэдрэн, итгэл хөөрөөр дүүрсэн дэвшилтэд алхам хийн, ойр тойрныхноо хүндлэн нигүүлсэн эд агуурсын хохирлыг үзсэн энэ хүнийг эзэн хаантнаа хүндлэн тахимдуу байгаагүй гэж болох уу даа? гэв. Сонсогчид шүүрс алдацгаан толгойгоо базлан гайхаш тасарсан төрхтэй эхнэрээ гөлрөн суугаа Лауэрийг өрөвдөцгөөв. Хаа нэг эхэр татан уйлах ч дуулдав. Хурлын дарга ч гэсэн сэтгэл хямарсан янзтай, нүдээ үл цавчлан сууж байв. Хөгшин Кюльман хүндлэнгүйгээр толгой дохиход Ядассоны нүүр уурласнаас татвалзав.
Харин тэгтэл олны таашаалыг тийн олсондоо онгирсон Вольфганг:
— Нойрноос сэрцгээ л гэнэ! Үндэсний үйл хэрэг л гэнэ! Лауэрийн хийсэн дуугүй ганц алхам нь үндэсний үйл хэрэгт ямар ч жүжигчний дээд зэргийн цэцэрхлээс илүүтэй тусаа үзүүлж чадах болно оо! гэчхэв. Үүнийг дуулаад Шпрециусын өлөн нүд ахиад сэргээд явчих нь тэр. «Христос минь! Чи намайг илбэдэх шахсан байна шүү. За ахиад чи лав чадахгүй» гэж бодсон хэрэг биз. Ядассон баяртай мишилзэнэ.
Вольфгангийг суухад жүжигчид алга таших гэснээ Шпрециусын догшин харцтай тулгараад болив. Одоо бүргэдэн сүлдэт таягаар дохих хэрэггүй болжээ. Хурлын дарга
— Ноён яллагчид хэлэх юм байна уу гэвэл Ядассон тоомжиргүйгээр:
— Үгүй шив дээ гэхэд нь шүүгчид түр гарав. Вольфгангийн хэлсэн хорон үгийг мартаж чадахгүй суугаа Дидерих
— Тогтоолыг л мөд уншаасай, Бурхан минь! Эд чинь тавхан хормын өмнө заяатай л оодорчих шахлаа шүү! гээд хөлсөө арчин суугаа Лауэр болон өөрийгөө жүжигчдээр хүрээлүүлэн буй Вольфгангийг хорсолтойгоор харав.
Шүүгчдийг орж ирээд суудлаа эзлэхэд хурлын дарга
— Хэрэгтнийг зургаан сараар гянданд хорихоор тогтсоныг уншин сонсгоход түүнд хэн ч нэг их гайхсангүй. Жич: Уг хугацаанд түүнийг нийгмийн аливаа үүрэгт ажлаас чөлөөлөхийг албан ёсоор зарлав. Хурлын дарга ялын тогтоолыг зөвтгөн ярихдаа:
— Эзэн хааныг доромжилж уу? Үгүй юу? гэдэг талаас нь энэ хэргийг ярих шаардлагагүй болсон тул гэрчийн зүгээс өдөөн хатгасан эсэх тухай ярих нь бүр ч утгагүй юм. Бид хэрэгтнийг гагцхүү үндэс угсаагаа гэж явдаг шударга иргэн, ноён гэрч Хеслингийн өмнө ёс бус доромжилсон үг хэлж зүрхэлсэнд нь л шийтгэж байгаа юм. Хэрэгтнээс бусдыг доромжилсон үг хэлсэн нь л үнэн тул түүнийг хаант засгийг үзэн яддаг үзлийг мэддэг хэн бүхэнд сайх бүдүүлэг үг нь хэний эсрэг чиглэсэн байх нь илэрхий биш үү? «Эзэн хаантнаа доромжилж яаж болох билээ гэдгээ мэдэн, биеэ барихтай ухаан саруул байсан» гэж хэрэгтний өөрийн нь мэдүүлснээс ч үзсэн, тэрээр хуулийн хариуцлагаас айсандаа л хааныг доромжлоогүй гэж хэлж байгаа нь илт байна.
Хурлын даргын тэрхүү сүүлчийн дүгнэлт нь хэн бүхэнд ойлгомжтой санагдан сонсогчид Лауэрийг зальт этгээд гэж жигшицгээв. Хэрэгтнийг тэрхэн даруйд баривчлахад хуралд суугсад
— Тийнхүү үйлдвэр заводоос нь хагас жил хэртэй ангижруулна гэдэг чухамдаа түүнийг амьдаар нь оршуулан дээр нь талийгаач нарт босгодог загалмай зоохтой эгээ ижил боллоо! Шийтгэлийн улмаас бас түүний хотын депутат гэгч хүндэт нэр нь арилав аа! Одоо үүний тус хор болох нь гайгүй байна аа! Хамраа сөхөн явдаг Букийнхэн ингэж баларч эхэлдэг ажээ. Өнөөх авгай нь аль хэдийнээ арилаад өгөөн байна. Нөхөртөө ядаж гараа ч өгсөнгүй шүү! Ээ харла, одоогийн энэ хүмүүсийн байж байгаа царайг даа! хэмээн ам амандаа дүнгэр дүнгэр гэлцэн, зэвүүцэнгүй хөөрөлдсөөр таран одов.
Дараагийн өдрүүдэд нь нийтийг шуугиулсан хэрэг үүсэв. Лауэрийн авгай Юдит аяныхаа даалинг дүүргээд өмнө зүг мордов! Нөхрөө шоронгийн торны чанад суусны учир тийн өмнийг зорьсон тэрх үед бас нэгэн гайхалтай зүйл болсон нь шүүхийн түшмэл Фритц амралтаа гэнэт аваад ор сураггүй алга болсон явдал байлаа. Түдэлгүй түүний Италийн Генуя хотоос бичсэн зурагт хуудас Хойтойфельд ирснийг мань эмч газар сайгүй үзүүлж явав. Түүнд Лауэрийн түр өнчрөн хоцорсон хүүхдүүд хийгээд тэдний зарц нар эрүүл энх байгаа эсэхийг лавласан байлаа.
Мөн «Нетцихийн хуудас» сонин ч хүртэл «Их бага үйлдвэр, урчуулын нэгэн түмэн эздэд» гэсэн өгүүлэл нийтэлж түүндээ шигшмэл анги давхаргынхан та бүхэн өөрсдийнхөө эх захгүй явдлаар үймэн самуурахын голомтыг буй болгоном шүү! гэж бичин, бөөн шуугиан дэгдээмэгцээ, эрхлэгчийнхээ хоёр дахь өгүүллээрээ Лауэрийн үйлдвэр дээр хийгдсэн тэрхүү шинэтгэлийг бахархаад байх хэрэггүй гэдгийг: Үйлдвэрийн ашиг хонжоо ажилчидтайгаа хуваалцах гэгч нь юу вэ? гэвэл Лауэрийн өөрийн нь тооцоогоор жилдээ ажилчин бүр наяхан марк илүү авахыг хэлэх ажээ. Ийнхүү юмыг чинь аль ч үйлдвэрийн ажилчид христосын мэндэлсний баяраар өөр өөрсдийнхөө эздээс авдаг бус уу? Тэгэхээр Лауэрийн тэрх шинэтгэл гэгч нь чухамдаа одоогоор оршин тогтнож буй нийгмийн хэв ёсыг эсэргүүцэн сөргөх гэсэн молигодлогоос хэтрэхгүй арчаагүй заль бөлгөө. Хэрэв ноён Лауэр ажилчдаа ачлан гийгүүлэх сэн гэдэг бол юунд тэднийгээ зөнд нь ийн хаяж, шоронд суухдаа хүрэх бил ээ! Тэр бээр өөрийнхөө хөнгөн хуудам зангаасаа болж, эзэн хаантныг доромжлон, улмаар хэдэн зуун ажилчныхаа өрх гэрийнхнийг үмх талхгүй болголоо гэх мэтийн юм нийтлэв. «Нетцихийн хуудас» сонин байдал өөрчлөгдсөнийг ийн соргогоор тусгаж нэлээд өвөрмөц чигийг барив.
Сонины газрын эзэн Тиц, Дидерихийн үйлдвэрт урьд өмнө захиалдаггүй байсан цаасаа захиалахаар захиа ирүүлэв.
Тэгэхэд албан өрөөндөө суусан Дидерих уг захиа дахь «сониныг олноор хэвлэх болсноос тэднийд цаас нийлүүлдэг Гаузенфельдийн цаасны үйлдвэр дийлэхээ болилоо» гэдгийг хараад, та нарын сүйд болон түнширхэхийг л мэдэхгүй байх вий! Гаузенфельдийн цаасны комбинатын муу хөгшин чоно уу? Чи бас л давхар санасаар уу? гэв. Тэгснээ Муу хөгшин Клюзинг чи, цаадхыгаа хувь нийлүүлсэн болохоор хаа холдох вэ? гэж байгаа вий! Хэзээ тэгтлээ амандаа орсон тосоо тургих болчих оо вэ! Үгүй дээ, чи цаас нийлүүлдэг бусад газраа л алдчихгүй гэж байгаа юм. Чамд бас муж улсын сонинд цаас нийлүүлэх гэж нэг сайхан юм бий шүү дээ. Чи хотод орж ирдэггүй мөртөө өнөөх таслан шийтгэх хурал дээр миний Вулковд таалагдсаныг чих цохисон дог оо. Хавь ойрынхоо газрыг шүлсээрээ торлосон хөгшин аалз чи тав алдахдаа «Нетцихийн хуудас» мэт цөөхөн тоотой сонины цаасны захиалгыг хаяж байгаа вий. Бас чамд хууртана байх аа? Тэгээд очиж очиж цаг цөвүүрсэн эдүгээ үед шүү! Гайгүй муу зөнөг! Миний аль зэрэг буурьтай хөдлөхийг үзээрэй! Вулковын хөлд суучхаад нэг мэдэхэд л өөрийнхийг чинь хамхичихсан байх вий! гэж бодохдоо дуу алдан аж ахуйн даамал Зетбирийг цочтол ширээгээ дэлдээд, тэр дороо түүнд хандан доогтойгоор:
— Гайхахдаа газар дэрлэчих шахав уу? Зетбир ээ! Та ч үеэ өнгөрөөж дээ! Урьд та үйлдвэрт маань зүтгэж бага сага юм бүтээснийг би үгүйсгэхгүй. Харин холлендер машины хувьд та алдсан шүү. Намайг та хэрхэн зүрх алдуулж байлаа даа? Гэтэл тэр машин тань «Нетцихийн хуудас» сонины цаасны захиалгыг авч буй одоо үед аминд орох нь ээ. Та ч гэртээ сууж амрах цаг нэгэнт болж дээ гэв.
Таслан шийтгэх хурлын бас нэг баярлууштай үр дүн нь хошууч Кунцээс Дидерихэд захиа ирүүлсэн явдал болно: Хошууч захиандаа маргалдсан таагүй явдлаа учирлан тайлбарлаад эрхэм хүндэт ноён докторыг ахмад дайнчдын нийгэмлэгт элсүүлэхэд дуртай байгаагаа мэдэгдсэн байв. Сэтгэл нь хөдөлсөн Дидерих тэгэхэд ойрхон шиг байгаа бол сайх ахмад дайнчийн хоёр гарыг шүүрэн авч зүрхэн тус дарах байсан биз.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Боол 2 - 10
  • Büleklär
  • Боол 2 - 1
    Süzlärneñ gomumi sanı 4513
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 2
    Süzlärneñ gomumi sanı 4417
    Unikal süzlärneñ gomumi sanı 2169
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 3
    Süzlärneñ gomumi sanı 4381
    Unikal süzlärneñ gomumi sanı 2114
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 4
    Süzlärneñ gomumi sanı 4373
    Unikal süzlärneñ gomumi sanı 2169
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 5
    Süzlärneñ gomumi sanı 4385
    Unikal süzlärneñ gomumi sanı 2050
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 6
    Süzlärneñ gomumi sanı 4502
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 7
    Süzlärneñ gomumi sanı 4379
    Unikal süzlärneñ gomumi sanı 2058
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 8
    Süzlärneñ gomumi sanı 4318
    Unikal süzlärneñ gomumi sanı 2022
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 9
    Süzlärneñ gomumi sanı 4315
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 10
    Süzlärneñ gomumi sanı 636
    Unikal süzlärneñ gomumi sanı 496
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.